SlideShare a Scribd company logo
1 of 18
Лекц №8.
ТӨСЛИЙН УДИРДЛАГА
1. Төслийн удирдлагын мөн чанар
•Төслийн удирдлагын хэрэгцээ шаардлага.
Төсөл нь өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа учраас гадаад дотоод
шинэ нөхцөлд шинэлэг арга барилаар ажиллах ур чадварыг шаарддаг.
Төслийг хэрэгжүүлэхэд гадаад орчноос нөлөөлдөг түгээмэл
бэрхшээлүүдийг дурдвал:
•Эдийн засгийн тогтвортой бус байдал
•Эдийн засгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн актуудын үйлчлэлийн
хүрээ, чадамж
•Зах зээлийн дэд бүтцийн (банк, даатгал, хөрөнгийн бирж, үнэлгээ) уялдаа,
тэдгээрийн хөгжил
•Үнэ бүрдэлт ба түүний тогтвортой бус байдал
•Нийлүүлэгч, үйлдвэрлэгч, зуучлагч, худалдаачдын монопол байдал
•Хөрөнгө оруулагчдын хувьд үйл ажиллагааны уялдаа холбоогүй байх,
тэдний ашиг сонирхлыг тусгаагүй байх
•Удирдах арга барилын хоцрогдол
•Эргэлтийн хөрөнгө дутагдах, зээлийн хүү өндөр, төлбөрийн чадваргүй
байх зэрэг одоогийн нөхцөл нь шинэ төлөв байдлыг үүсгэхийн тулд
ажиллахад байнга нөлөөлж байдаг.
Төслийн дотоод орчинтой холбоотойгоор удирдлагад үүсдэг зарим
бэрхшээлүүдийг авч үзье. Үүнд:
•Нийгэм болон хэрэглэгч, хамтрагчдын захиалагчийг үл анхаарч дээрээс
хэт хатуу төлөвлөх
•Оролцогчдын идэвх санаачилга, хамтын шийдвэрийг орхигдуулж
удирдлагын ганцаарчилсан арга барил давамгайлах
•Багийн гишүүд зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар нэгдмэл
ойлголтгүй, мэдээлэл бага байх
•Төслийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар баримтлах
тодорхой ойлголтгүй байх
•Төлөвлөлт тодорхой бус, хэт ерөнхий бөгөөд дэд зорилтуудад
хуваарилаагүй байх
•Төслийн багийн ажлын хэсгүүд өөрсдийн эрхэлж буй ажлын талаар
мэдээлэл өгөхөөс татгалзах
•Үнэлгээ, эргэх холбоог тогтоох арга хэрэгсэл дутмаг байх
•Ажлын үе шатны тайланг гаргахгүй, гаргасан ч дутуу, эсвэл хэлэлцэж
дүгнэхгүй байх
•Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь хийгдээгүй, тодорхой бус байх
зэрэг төслийн багийн төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхжүүлэлт,
үнэлгээтэй холбоотой шинэ нөхцөлд мэдрэмжтэй хариу үйлдлийг оновчтой
хийх шинэлэг арга барилын хэрэгцээ шаардлага үүсч байдаг
• Төслийн удирдлагын тодорхойлолт
  Төслийн удирдлага нь захиалагчийн эрэлт, захиалга, даалгаврыг
тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн
үйлчилгээг нийлүүлэхийн тулд нөөцүүдийг үр дүнтэй үйл ажиллагаанд
ашиглах талаар судалдаг шинжлэх ухааны арга юм. Төслийн удирдлага
гэдэг нь төслийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мэдлэг, ур чадвар арга
хэрэгслийг төслөөс хувь хүртэгчдийн хэрэгцээ, хүлээж байгаа үр дүнд
нийцүүлэн удирдахыг хэлнэ.
  “Төсөл гэж тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан
төлөвлөсөн нөөцөд үндэслэн, зориуд сонгосон арга барилаар явуулах
багийн хамтын үйл ажиллагаа” гэж өмнө нь үзсэн билээ. Үүнд тулгуурлан
үзвэл “Төслийн удирдлага гэдэг нь тодорхой зорилгыг өгөгдсөн хугацаанд
урьдчилан төлөвлөсөн нөөцийг ашиглан сонгосон арга барилаар үр дүнтэй
үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх багийн удирдлага юм” гэж тодорхойлж
болно. Энд:
• Зорилгын удирдлага
• Цаг хугацааны удирдлага
• Нөөцийн удирдлага
• Чанарын удирдлага
• Багийн удирдлага зэрэг удирдлагын орчин үеийн аргууд агуулагдаж
байна.
Хүснэгт 8.1 Төслийн үе шатан дахь удирдлагын үүрэг
                                 хуваарилалт
            Төслийн удирдлагын үүрэг, аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг
                              хураангуйлан үзвэл:


          Төслийн үе шат                   I                  II             III         IV

    Удирдлагын функцүүд                Сонголт           Төлөвлөлт      Хэрэгжүүлэлт   Үнэлгээ

1.Агуулга иж бүрдэл                        +                  +              +           +

2.Хамраххүрээ                              +                  +              +           +

3. Цаг хугацаа                             +                  +              +           +

4.3ардал                                                      +              +

5.Багийн хөгжил                            +                  +              +

6.Чанар                                                       +              +           +

7.Харилцаа холбоо                                             +              +           +

8.Эрсдэл                                                      +              +

9.Гэрээ хэлцэл, нийлүүлэлт                                                   +           +
1. өслийн удирдлагын бүрэлдэхүүн
      Т

  Төслийн удирдлага нь багийн гишүүдийг зорилгод хүргэхийн
тулд ажил үүрэг, эрх, хариуцлагыг хуваарилах, оролцоог
хөгжүүлэх аргачлал бүхий бодит үйл ажиллагаа юм. Энэ нь
дараах удирдлагын үүрэг буюу аргуудын нэгдмэл цогц үйл
ажиллагаагаар үр дүнтэй хэрэгждэг. Үүнд:
• Агуулга, иж бүрдлийн удирдлага
• Хамрах хүрээний удирдлага
• Цаг хугацааны удирдлага
• Зардлын удирдлага
• Чанарын удирдлага
• Багийн удирдлага
• Харилцаа холбооны удирдлага
• Эрсдэлийн удирдлага
• Гэрээний буюу хүлээлгэн өгөх үеийн удирдлага
  Эдгээр үүргүүдийг төслийн удирдагч багийн гишүүдийн
оролцоотойгоор хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг.
•Төслийн агуулга, бүрэлдэхүүний удирдлага
•Төлөвлөлт
•Хэрэгжилт
•Үнэлгээ, сайжруулалт
•Төслийн хамрах хүрээний удирдлага
•Төслийн санааг сонгох
•Зорилгыг тодорхойлох
•Хамрах хүрээг тодорхойлох
•Үр дүнг тооцох
•Төслийн хугацааны удирдлага
•Үйл ажиллагааны тодорхойлолт гаргах
•Үйл ажиллагааны дараалал боловсруулах
•Хугацааны үнэлэмжийг харгалзах
•Хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх, сайжруулах
•Төслийн зардлын удирдлага
•Нөөцийн төлөвлөх
•Зардлын үнэлгээ хийх
•Зардлыг төсөвлөх
•Зардлыг хянах
•Төслийн чанарын удирдлага
•Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын төлөвлөлт
•Чанарын баталгаа ба сайжруулалт
•Чанарын хяналт
•Төслийн багийн удирдлага
•Ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөх
•Төслийн багийг бүрдүүлэх
•Багийн гишүүдийг хөгжүүлэх
•Төслийн харилцаа холбооны удирдлага
•Төлөвлөгөөний уялдаа холбоог тогтоох
•Мэдээллийн ангилал ба хуваарилалт
•Явц болон гүйцэтгэлийг тайлагнах
•Удирдлагын үнэлгээ хийх
•Төслийн эрсдэлийн удирдлага
•Эрсдэлийн хүчин зүйлс, хэмжээг тодорхойлох
•Эрсдэлээс үүсэх бэрхшээлийг таамаглах, төлөвлөх
•Эрсдэлээс хамгаалах
•Төслийг хүлээлгэн өгөх үеийн удирдлага/хүлээлцүүлэлт
•Хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
•Үр дүнгийн тайлангууд, баримтжуулалт
•Нэмэлт тодруулга, тохируулга сайжруулалт
•Гэрээ дүгнэх
1.Төслийн агуулга, иж бүрдэлийн удирдлага (I)
Төслийн агуулга, иж бүрдлийг удирдахад удирдагчаас хийх
үндсэн ажлууд:
•Төслийн зорилгоос үндэслэн зорилтуудыг тодорхойлон,
зорилт тус бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэс
дараалалд оруулна.
•Хэрэгжилтийн үед төслийн орчны өөрчлөлтийн шинжилгээг
байнга хийнэ.
•Хугацааны төлөвлөлтийг богино хугацаа буюу сар, долоо
хоног, өдөр тутмын төлөвлөлт болгон задлан төлөвлөнө.
•Зохион байгуулалтын хүрээнд сайжруулах, зохицуулах
шаардлага байнга үүсдэгийг анхаарч үйл ажиллагаа, хүн
хүч, цагийг нөөцлөн төлөвлөнө.
•Өөрт байгаа хүн хүчний ашиглалт, санхүү, материал
хэрэгслийн зарцуулалтад байнга хяналт тавина.
Хүснэгт 8.2 Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүд


                 Төлөвлөлт                        Хэрэгжилт                     Үнэлгээ, сайжруулалт
         Орц:                             Орц:                                Орц:
     o   Төлөвлөгөөний зорилго        o   Төслийн төлөвлөгөө              o   Төслийн төлөвлөгөө
     o   Түүхэн мэдээлэл              o   Дэмжих хэсгүүд                  o   Гүйцэтгал, явцын тайлан
     o   Байгууллагын бодлого         o   Төслийн шийдэл                  o   Боловсронгуй болгох шаардлагууд
     o   Хэрэгцээ шаардлага           o   Үйл ажиллагаа
     o   Төсөөлөл, хандлага


         Арга, хэрэгсэл:                  Арга, хэрэгсэл:                     Арга, хэрэгсэл:
     o   Төлөвлөлтийн арга            o   Удирдлагын чадвар               o   Үнэлгээ, хяналтын арга
     o   Оролцогчдын мэдлэг, чадвар   o   Гүйцэтгэгчдийн бүтээлч чадвар   o   Гүйцэтгэлийн үнэлгээний хэмжүүр
     o   Мэдээллийн тогтолцоо         o   Үүрэг, эрх мэдлийн тогтолцоо    o   Нэмэлт төлөвлөгеө
                                      o   Дүрэм, журам, дэг               o   Удирдлагын            мэдээллийн
                                                                              тогтолцоо



         Гарц:                            Гарц:                               Гарц:
     o   Төслийн төлөвлөгөө           o   Ажлын үр дүн                    o   Төслийн төлөвлегөөний шинэчлэл
     o   Дэмжих хэсгүүд               o   Сайжруулах, боловсронгуй болгох o   Сургалт
                                          шаардлагууд                     o   Сайжруулах,           засварлах,
                                                                              боловсронгуй     болгох     үйл
                                                                              ажиллагаа
Хэрэгцээ шаардлага хүсэл
               эрмэлзэл



Т    Зорилго, хүлээгдэж буй үр дүн   з
                                         Агуулга иж
өс                                   о
                                           бүрдэл
л                                    р
и                                    и
й      Үйл ажиллагааны хэлбэр        л
н                                    г
                                     о

      Юуг? Хэзээ? Хэн? Хэнтэй?

             Ямар өртгөөр


                                         Чанар

             Хэрэгжилт
•Захиалагч болон голлон оролцогчдод
төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг
байнга мэдэгдэнэ.
•Ажлын үр дүнг тухай бүрт үнэлж
тайлагнах дэг боловсруулна.
•Үүрэг, эрхийн ба нөөц хуваарилалтыг
тоггмол хийнэ.
•Төслийн хэрэгжилтийн гадаад орчны
боломжуудыг бүрдүүлэх үүднээс
сурталчилгаа, хэлэлцүүлэг, таниулга
хийнэ.
• Төслийн цаг хугацааны удирдлага (III)




        Гүйцэтгэл
          100%
                                                                          Бүрэн үйл
                                                       Суурилуу-лалт      ажиллагаа
                                    Гэрээ хэлэлцээр

                    Төслийн
                    шийдвэр

                                                                                 IV
                                                            III
                                            II
                       I


                           Сонгох         Төлөвлөх    Хэрэгжүүлэх      Үнэлгээ
Зураг 8.2 Төслийн амьдралын мөчлөгийн дүрслэл
                Хүснэгт 8.3 Төслийн амьдралын мөчлөгийн үзүүлэлт




                 Үе 0             Үе 1            Үе 2             Үе 3       Үе 4
  Төслийн
  хэрэгцээ     Ойлголтын
                                               Технологи      Хэрэгжилт       Үйл
  зорилгыг      судалгаа,     Үзүүлэлт ба
                                               техникийн          ба       ажиллагаа
тодорхойлох   тодорхойлол      баталгаа
                                                 хөгжил       санхүүжилт    дэмжлэг
                    т



                                                              Үндсэн үйл   Үндсэн үйл
               Үндсэн үйл     Үндсэн үйл       Үндсэн үйл
                                                              ажиллагаа    ажиллагаа
              ажиллагаа 0    ажиллагаа 1      ажиллагаа 2
                                                                  3            4

              Ойлголтын                                       Үйлдвэрлэл Шаардагда
                              Ойлголтын       Хэрэгжүүлэх
               талаарх                                        үйлчилгээ,  х нэмэлт
                             үзүүлэлтүүди      хөгжүүлэх
              сургалтыг                                          үйл        ажил
                              йг тохирох      төлөвлөгөө
               тохирох                                        ажиллагаа сайжруулах
• Төслийн чанарын удирдлага (V)
  Төслийн чанарын удирдлага нь:
•Төлөвлөх
    Мэдээллийн тасралтгүй урсгал бий болгох зэрэг болно.
•Хянах
•Сайжруулах гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ.
Төлөвлөх. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, хийц хэлбэр,
загвар, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох эхний үе шат юм.
Хянах. Төслийн зорилготой гүйцэтгэл нийцэж буй эсэхийг үнэлж дүгнэх аргачлал боловсруулж, түүнийгээ
тухай бүрт нь баримтлан ажиллах үе шат юм.
Сайжруулах. Түүхий эд, материалыг зориулалтаар нь зарцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хийц загварыг
боловсронгуй болгох, үйл явцыг идэвхжүүлэх, ажиллагсдыг сургаж дадлагажуулах үйл ажиллагаанууд
хийгдэнэ.
•Төслийн багийн удирдлага (VI)
Төслийн багийн удирдлага нь дараах үндсэн асуудлыг багтааж байдаг. Үүнд:
•Төслийн үе шат тус бүрд ажиллах хүчний хэрэгцээ чадварыг төлөвлөх
•Төслийн багийг бүрдүүлэх (үндсэн ба үе шат бүрээр)
•Төслийн багийн гишүүдийн ажил үүрэг, эрх хариуцлагыг хуваарилах;


                                                    Төслийн
                                                    удирдагч
                           Мэдээлэл                                       Зохион
                           хариуцагч                                    байгуулагч


                                Гэрээлэгчийн      Бусад                           Давхар
                 Захиалагчийн                                     Ерөнхий
                                 төлөөлөгч     оролцогчдын                     гэрээлэгчийн
                 итгэмжилсэн                                   гэрээлэгчийн
                                                төлөөлөгч                        төлөөлөгч
                   төлөөлөгч                                     төлөөлөгч

                 ТЗ        ТИ          ТА      ГХ        ММ        ГУ         СУ       АЗ
                 1          2           3       4         5         7          7       8
3 Төслийн  багийн зохион байгуулалтын жишиг
•ТЗ-Төслийн зохицуулагч, зохион байгуулагч
•ТИ-Төслийн ерөнхий инженер, зөвлөх, арга зүйч
•ТА-Төслийн ажиллагсад
•ГХ-Гэрээий мэргэжилтэн, гэрээ хариуцагч
•ММ-Материал хангамжийн мэргэжилтэн
•ГУ-Гүйцэтгэлийн хэсэг, анхан шатны нэгжийн удирдагч
•СУ-Санхүүжилт, санхүү бүртгэлийн удирдагч
•АЗ-Ашиглалтын үеийн зохицуулагч, суурилуулахаас хүлээлгэн өгөх, жигдрүүлэх
үеийн удирдагч
•Төслийн эрсдэлийн удирдлага (VIII)
 Төслийн эрсдэлийн удирдлага дараах бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Үүнд:
•Эрсдэлийн хүчин зүйлийг тооцох, хэмжих ба илэрхийлэх
•Эрсдэлийг бууруулах арга зам, төлөвлөгөөг боловсруулах
•Эрсдэлээс хамгаалах, хүчин зүйлийг зохицуулах нөлөөлөх зэрэг болно.
 Төслийн хэрэгжилтийн үе шатанд үүсч болох эрсдэлийн хэлбэрүүд:
•Үйл ажиллагааны эрсдэл. Гэрээ хэлцэл болон бусад тохиролцоонд хүрсэн
үүргээ гүйцэтгэх боломжгүй болох
•Санхүүгийн эрсдэл. Хөрөнгө оруулагчийн өмнө санхүүгийн хариуцлага хүлээх
чадваргүй болох;
•Хөрөнгө оруулалтын эрсдэл. Төслийн хэрэгжилт, ашиглалтын явцад бэлтгэсэн
үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй болох;
•Зах зээлийн эрсдэл. Үндэсний ба гадаад валютын ханш өөрчлөгдөх, үүнээс
үүсэх алдагдал зэрэг эрсдэлүүд гарч болзошгүй юм.
Захиалагчийн шийдвэр
                                     гаргах



     Эрсдэлийн түвшингийн                            Эрсдэлийн түвшингийн
            үнэлгээ                                         үнэлгээ
Гү                                                                           За
йц                                                                           хи
эт    Эрсдэлийн стратеги                              Эрсдэлийн стратеги     ал
гэ         сонголт                                         сонголт           аг
                                    Бусал зардал
гч                                                                            ч


     Гүйцэтгэх                                       Гүйцэтгэх

                 Орлогын                                         Орлогын
                 үнэлгээ                                         үнэлгээ


      Төслийн цэвэр өртөг                             Төслийн цэвэр өртөг




     Гүйцэтгэгчээс хамаарах                          Захиалагчаас хамаарах
             эрсдэл                                         эрсдэл
Төслийг эрсдэлээс хамгаалахын тулд удирдагчаас хийх ажлууд:
•Гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг байнга анхаарч, мэдэрч байх
•Төслийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх
•Санхүүгийн нөөц зарцуулалт, түүний үр өгөөжийг тодорхойлох
•Төслийн эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшинг тогтоох
•Тухайн төрлийн эрсдэлийн үйлдлийг хянах
•Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахад бэлэн байх зэрэг нь удирдлагын
анхаарлын төвд байдаг.
Төслийн бүхий л явцад эрсдэл статистик, динамик байдлаар илэрдэг.
Статистик эрсдэл. Төслийн байгууллагын зохион байгуулалтын түвшин, үүнтэй
холбоотой зардал өсөх болон хэтрэх гэх мэт бодит гарз хохирол хамаарна.
Динамик эрсдэл. Зах зээлийн үнэ, нийлүүлэлт, борлуулалт ба хууль эрх зүйн
орчны өөрчлөлт зэрэг гадаад орчин, цаг хугацаанаас хамаарч удирдлагад үүсэх
хүндрэл бэрхшээлүүд юм.
Эрсдэлээс үүсэж болох алдагдлыг нөхөх зарим аргууд:
•Мега болон мульти төслийн хувьд даатгуулна.
•Хөрөнгийн, ачаа тээврийн, гал болон гэнэтийн ослын гэх зэрэг гадаад хүчин
зүйлээс хамгаална.
•Ажил мэргэжлийн, эрүүл мэндийн гэх мэт дотоод хүчин зүйлээс учирч болох
эрсдэлийг хамгаална.
•Эрсдэлийн нөөцийн санг нийтлэг, тусгай хэлбэрээр бүрдүүлнэ.
•Төслийн нийт зардлын тодорхой хувиар сан бүрдүүлэхийг нийтлэг нөөц гэнэ.
•Гэрээний алдагдал, онцгой нэмэлт нөөцүүд, зах зээлийн өөрчлөлт гэх мэт гадаад
орчноос хамаарч үүсэх эрсдэлээс хамгаалсан тусгай нөөц бүрдүүлдэг.

More Related Content

What's hot

лекц5
лекц5лекц5
лекц5Pmunkh
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүйBachkana Enhbat
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага Ч. Билгүүн
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйBatmunkh Oyuka
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 

What's hot (20)

лекц5
лекц5лекц5
лекц5
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Project management
Project managementProject management
Project management
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
Lecture №5
Lecture №5Lecture №5
Lecture №5
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Pm304 7
Pm304 7Pm304 7
Pm304 7
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүй
 
коммуникаци
коммуникацикоммуникаци
коммуникаци
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГАЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
Лекц №3 Төслийн судалгаа, түүний ангилал
Лекц №3 Төслийн судалгаа, түүний ангилалЛекц №3 Төслийн судалгаа, түүний ангилал
Лекц №3 Төслийн судалгаа, түүний ангилал
 
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
бизнес төлөвлөлт хичэлийн гарын авлага
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 

Similar to лекц №8

Similar to лекц №8 (20)

лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
оаам л7
оаам л7оаам л7
оаам л7
 
Building rbme smon
Building rbme smonBuilding rbme smon
Building rbme smon
 
Management5 6
Management5 6Management5 6
Management5 6
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
 
Introducing dev. evaluationmon
Introducing dev. evaluationmonIntroducing dev. evaluationmon
Introducing dev. evaluationmon
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 

More from Dulguun Murun (11)

лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
лекц 6
лекц 6лекц 6
лекц 6
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 

лекц №8

  • 2. 1. Төслийн удирдлагын мөн чанар •Төслийн удирдлагын хэрэгцээ шаардлага. Төсөл нь өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа учраас гадаад дотоод шинэ нөхцөлд шинэлэг арга барилаар ажиллах ур чадварыг шаарддаг. Төслийг хэрэгжүүлэхэд гадаад орчноос нөлөөлдөг түгээмэл бэрхшээлүүдийг дурдвал: •Эдийн засгийн тогтвортой бус байдал •Эдийн засгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн актуудын үйлчлэлийн хүрээ, чадамж •Зах зээлийн дэд бүтцийн (банк, даатгал, хөрөнгийн бирж, үнэлгээ) уялдаа, тэдгээрийн хөгжил •Үнэ бүрдэлт ба түүний тогтвортой бус байдал •Нийлүүлэгч, үйлдвэрлэгч, зуучлагч, худалдаачдын монопол байдал •Хөрөнгө оруулагчдын хувьд үйл ажиллагааны уялдаа холбоогүй байх, тэдний ашиг сонирхлыг тусгаагүй байх •Удирдах арга барилын хоцрогдол •Эргэлтийн хөрөнгө дутагдах, зээлийн хүү өндөр, төлбөрийн чадваргүй байх зэрэг одоогийн нөхцөл нь шинэ төлөв байдлыг үүсгэхийн тулд ажиллахад байнга нөлөөлж байдаг.
  • 3. Төслийн дотоод орчинтой холбоотойгоор удирдлагад үүсдэг зарим бэрхшээлүүдийг авч үзье. Үүнд: •Нийгэм болон хэрэглэгч, хамтрагчдын захиалагчийг үл анхаарч дээрээс хэт хатуу төлөвлөх •Оролцогчдын идэвх санаачилга, хамтын шийдвэрийг орхигдуулж удирдлагын ганцаарчилсан арга барил давамгайлах •Багийн гишүүд зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтгүй, мэдээлэл бага байх •Төслийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар баримтлах тодорхой ойлголтгүй байх •Төлөвлөлт тодорхой бус, хэт ерөнхий бөгөөд дэд зорилтуудад хуваарилаагүй байх •Төслийн багийн ажлын хэсгүүд өөрсдийн эрхэлж буй ажлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзах •Үнэлгээ, эргэх холбоог тогтоох арга хэрэгсэл дутмаг байх •Ажлын үе шатны тайланг гаргахгүй, гаргасан ч дутуу, эсвэл хэлэлцэж дүгнэхгүй байх •Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь хийгдээгүй, тодорхой бус байх зэрэг төслийн багийн төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхжүүлэлт, үнэлгээтэй холбоотой шинэ нөхцөлд мэдрэмжтэй хариу үйлдлийг оновчтой хийх шинэлэг арга барилын хэрэгцээ шаардлага үүсч байдаг
  • 4. • Төслийн удирдлагын тодорхойлолт Төслийн удирдлага нь захиалагчийн эрэлт, захиалга, даалгаврыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхийн тулд нөөцүүдийг үр дүнтэй үйл ажиллагаанд ашиглах талаар судалдаг шинжлэх ухааны арга юм. Төслийн удирдлага гэдэг нь төслийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мэдлэг, ур чадвар арга хэрэгслийг төслөөс хувь хүртэгчдийн хэрэгцээ, хүлээж байгаа үр дүнд нийцүүлэн удирдахыг хэлнэ. “Төсөл гэж тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан төлөвлөсөн нөөцөд үндэслэн, зориуд сонгосон арга барилаар явуулах багийн хамтын үйл ажиллагаа” гэж өмнө нь үзсэн билээ. Үүнд тулгуурлан үзвэл “Төслийн удирдлага гэдэг нь тодорхой зорилгыг өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцийг ашиглан сонгосон арга барилаар үр дүнтэй үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх багийн удирдлага юм” гэж тодорхойлж болно. Энд: • Зорилгын удирдлага • Цаг хугацааны удирдлага • Нөөцийн удирдлага • Чанарын удирдлага • Багийн удирдлага зэрэг удирдлагын орчин үеийн аргууд агуулагдаж байна.
  • 5. Хүснэгт 8.1 Төслийн үе шатан дахь удирдлагын үүрэг хуваарилалт Төслийн удирдлагын үүрэг, аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг хураангуйлан үзвэл: Төслийн үе шат I II III IV Удирдлагын функцүүд Сонголт Төлөвлөлт Хэрэгжүүлэлт Үнэлгээ 1.Агуулга иж бүрдэл + + + + 2.Хамраххүрээ + + + + 3. Цаг хугацаа + + + + 4.3ардал + + 5.Багийн хөгжил + + + 6.Чанар + + + 7.Харилцаа холбоо + + + 8.Эрсдэл + + 9.Гэрээ хэлцэл, нийлүүлэлт + +
  • 6. 1. өслийн удирдлагын бүрэлдэхүүн Т Төслийн удирдлага нь багийн гишүүдийг зорилгод хүргэхийн тулд ажил үүрэг, эрх, хариуцлагыг хуваарилах, оролцоог хөгжүүлэх аргачлал бүхий бодит үйл ажиллагаа юм. Энэ нь дараах удирдлагын үүрэг буюу аргуудын нэгдмэл цогц үйл ажиллагаагаар үр дүнтэй хэрэгждэг. Үүнд: • Агуулга, иж бүрдлийн удирдлага • Хамрах хүрээний удирдлага • Цаг хугацааны удирдлага • Зардлын удирдлага • Чанарын удирдлага • Багийн удирдлага • Харилцаа холбооны удирдлага • Эрсдэлийн удирдлага • Гэрээний буюу хүлээлгэн өгөх үеийн удирдлага Эдгээр үүргүүдийг төслийн удирдагч багийн гишүүдийн оролцоотойгоор хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг.
  • 7. •Төслийн агуулга, бүрэлдэхүүний удирдлага •Төлөвлөлт •Хэрэгжилт •Үнэлгээ, сайжруулалт •Төслийн хамрах хүрээний удирдлага •Төслийн санааг сонгох •Зорилгыг тодорхойлох •Хамрах хүрээг тодорхойлох •Үр дүнг тооцох •Төслийн хугацааны удирдлага •Үйл ажиллагааны тодорхойлолт гаргах •Үйл ажиллагааны дараалал боловсруулах •Хугацааны үнэлэмжийг харгалзах •Хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх, сайжруулах •Төслийн зардлын удирдлага •Нөөцийн төлөвлөх •Зардлын үнэлгээ хийх •Зардлыг төсөвлөх •Зардлыг хянах
  • 8. •Төслийн чанарын удирдлага •Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын төлөвлөлт •Чанарын баталгаа ба сайжруулалт •Чанарын хяналт •Төслийн багийн удирдлага •Ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөх •Төслийн багийг бүрдүүлэх •Багийн гишүүдийг хөгжүүлэх •Төслийн харилцаа холбооны удирдлага •Төлөвлөгөөний уялдаа холбоог тогтоох •Мэдээллийн ангилал ба хуваарилалт •Явц болон гүйцэтгэлийг тайлагнах •Удирдлагын үнэлгээ хийх •Төслийн эрсдэлийн удирдлага •Эрсдэлийн хүчин зүйлс, хэмжээг тодорхойлох •Эрсдэлээс үүсэх бэрхшээлийг таамаглах, төлөвлөх •Эрсдэлээс хамгаалах •Төслийг хүлээлгэн өгөх үеийн удирдлага/хүлээлцүүлэлт •Хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх •Үр дүнгийн тайлангууд, баримтжуулалт •Нэмэлт тодруулга, тохируулга сайжруулалт •Гэрээ дүгнэх
  • 9. 1.Төслийн агуулга, иж бүрдэлийн удирдлага (I) Төслийн агуулга, иж бүрдлийг удирдахад удирдагчаас хийх үндсэн ажлууд: •Төслийн зорилгоос үндэслэн зорилтуудыг тодорхойлон, зорилт тус бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэс дараалалд оруулна. •Хэрэгжилтийн үед төслийн орчны өөрчлөлтийн шинжилгээг байнга хийнэ. •Хугацааны төлөвлөлтийг богино хугацаа буюу сар, долоо хоног, өдөр тутмын төлөвлөлт болгон задлан төлөвлөнө. •Зохион байгуулалтын хүрээнд сайжруулах, зохицуулах шаардлага байнга үүсдэгийг анхаарч үйл ажиллагаа, хүн хүч, цагийг нөөцлөн төлөвлөнө. •Өөрт байгаа хүн хүчний ашиглалт, санхүү, материал хэрэгслийн зарцуулалтад байнга хяналт тавина.
  • 10. Хүснэгт 8.2 Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүд Төлөвлөлт Хэрэгжилт Үнэлгээ, сайжруулалт Орц: Орц: Орц: o Төлөвлөгөөний зорилго o Төслийн төлөвлөгөө o Төслийн төлөвлөгөө o Түүхэн мэдээлэл o Дэмжих хэсгүүд o Гүйцэтгал, явцын тайлан o Байгууллагын бодлого o Төслийн шийдэл o Боловсронгуй болгох шаардлагууд o Хэрэгцээ шаардлага o Үйл ажиллагаа o Төсөөлөл, хандлага Арга, хэрэгсэл: Арга, хэрэгсэл: Арга, хэрэгсэл: o Төлөвлөлтийн арга o Удирдлагын чадвар o Үнэлгээ, хяналтын арга o Оролцогчдын мэдлэг, чадвар o Гүйцэтгэгчдийн бүтээлч чадвар o Гүйцэтгэлийн үнэлгээний хэмжүүр o Мэдээллийн тогтолцоо o Үүрэг, эрх мэдлийн тогтолцоо o Нэмэлт төлөвлөгеө o Дүрэм, журам, дэг o Удирдлагын мэдээллийн тогтолцоо Гарц: Гарц: Гарц: o Төслийн төлөвлөгөө o Ажлын үр дүн o Төслийн төлөвлегөөний шинэчлэл o Дэмжих хэсгүүд o Сайжруулах, боловсронгуй болгох o Сургалт шаардлагууд o Сайжруулах, засварлах, боловсронгуй болгох үйл ажиллагаа
  • 11. Хэрэгцээ шаардлага хүсэл эрмэлзэл Т Зорилго, хүлээгдэж буй үр дүн з Агуулга иж өс о бүрдэл л р и и й Үйл ажиллагааны хэлбэр л н г о Юуг? Хэзээ? Хэн? Хэнтэй? Ямар өртгөөр Чанар Хэрэгжилт
  • 12. •Захиалагч болон голлон оролцогчдод төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг байнга мэдэгдэнэ. •Ажлын үр дүнг тухай бүрт үнэлж тайлагнах дэг боловсруулна. •Үүрэг, эрхийн ба нөөц хуваарилалтыг тоггмол хийнэ. •Төслийн хэрэгжилтийн гадаад орчны боломжуудыг бүрдүүлэх үүднээс сурталчилгаа, хэлэлцүүлэг, таниулга хийнэ.
  • 13. • Төслийн цаг хугацааны удирдлага (III) Гүйцэтгэл 100% Бүрэн үйл Суурилуу-лалт ажиллагаа Гэрээ хэлэлцээр Төслийн шийдвэр IV III II I Сонгох Төлөвлөх Хэрэгжүүлэх Үнэлгээ
  • 14. Зураг 8.2 Төслийн амьдралын мөчлөгийн дүрслэл Хүснэгт 8.3 Төслийн амьдралын мөчлөгийн үзүүлэлт Үе 0 Үе 1 Үе 2 Үе 3 Үе 4 Төслийн хэрэгцээ Ойлголтын Технологи Хэрэгжилт Үйл зорилгыг судалгаа, Үзүүлэлт ба техникийн ба ажиллагаа тодорхойлох тодорхойлол баталгаа хөгжил санхүүжилт дэмжлэг т Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл ажиллагаа ажиллагаа ажиллагаа 0 ажиллагаа 1 ажиллагаа 2 3 4 Ойлголтын Үйлдвэрлэл Шаардагда Ойлголтын Хэрэгжүүлэх талаарх үйлчилгээ, х нэмэлт үзүүлэлтүүди хөгжүүлэх сургалтыг үйл ажил йг тохирох төлөвлөгөө тохирох ажиллагаа сайжруулах
  • 15. • Төслийн чанарын удирдлага (V) Төслийн чанарын удирдлага нь: •Төлөвлөх Мэдээллийн тасралтгүй урсгал бий болгох зэрэг болно. •Хянах •Сайжруулах гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ. Төлөвлөх. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, хийц хэлбэр, загвар, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох эхний үе шат юм. Хянах. Төслийн зорилготой гүйцэтгэл нийцэж буй эсэхийг үнэлж дүгнэх аргачлал боловсруулж, түүнийгээ тухай бүрт нь баримтлан ажиллах үе шат юм. Сайжруулах. Түүхий эд, материалыг зориулалтаар нь зарцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хийц загварыг боловсронгуй болгох, үйл явцыг идэвхжүүлэх, ажиллагсдыг сургаж дадлагажуулах үйл ажиллагаанууд хийгдэнэ. •Төслийн багийн удирдлага (VI) Төслийн багийн удирдлага нь дараах үндсэн асуудлыг багтааж байдаг. Үүнд: •Төслийн үе шат тус бүрд ажиллах хүчний хэрэгцээ чадварыг төлөвлөх •Төслийн багийг бүрдүүлэх (үндсэн ба үе шат бүрээр) •Төслийн багийн гишүүдийн ажил үүрэг, эрх хариуцлагыг хуваарилах; Төслийн удирдагч Мэдээлэл Зохион хариуцагч байгуулагч Гэрээлэгчийн Бусад Давхар Захиалагчийн Ерөнхий төлөөлөгч оролцогчдын гэрээлэгчийн итгэмжилсэн гэрээлэгчийн төлөөлөгч төлөөлөгч төлөөлөгч төлөөлөгч ТЗ ТИ ТА ГХ ММ ГУ СУ АЗ 1 2 3 4 5 7 7 8
  • 16. 3 Төслийн багийн зохион байгуулалтын жишиг •ТЗ-Төслийн зохицуулагч, зохион байгуулагч •ТИ-Төслийн ерөнхий инженер, зөвлөх, арга зүйч •ТА-Төслийн ажиллагсад •ГХ-Гэрээий мэргэжилтэн, гэрээ хариуцагч •ММ-Материал хангамжийн мэргэжилтэн •ГУ-Гүйцэтгэлийн хэсэг, анхан шатны нэгжийн удирдагч •СУ-Санхүүжилт, санхүү бүртгэлийн удирдагч •АЗ-Ашиглалтын үеийн зохицуулагч, суурилуулахаас хүлээлгэн өгөх, жигдрүүлэх үеийн удирдагч •Төслийн эрсдэлийн удирдлага (VIII) Төслийн эрсдэлийн удирдлага дараах бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Үүнд: •Эрсдэлийн хүчин зүйлийг тооцох, хэмжих ба илэрхийлэх •Эрсдэлийг бууруулах арга зам, төлөвлөгөөг боловсруулах •Эрсдэлээс хамгаалах, хүчин зүйлийг зохицуулах нөлөөлөх зэрэг болно. Төслийн хэрэгжилтийн үе шатанд үүсч болох эрсдэлийн хэлбэрүүд: •Үйл ажиллагааны эрсдэл. Гэрээ хэлцэл болон бусад тохиролцоонд хүрсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болох •Санхүүгийн эрсдэл. Хөрөнгө оруулагчийн өмнө санхүүгийн хариуцлага хүлээх чадваргүй болох; •Хөрөнгө оруулалтын эрсдэл. Төслийн хэрэгжилт, ашиглалтын явцад бэлтгэсэн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй болох; •Зах зээлийн эрсдэл. Үндэсний ба гадаад валютын ханш өөрчлөгдөх, үүнээс үүсэх алдагдал зэрэг эрсдэлүүд гарч болзошгүй юм.
  • 17. Захиалагчийн шийдвэр гаргах Эрсдэлийн түвшингийн Эрсдэлийн түвшингийн үнэлгээ үнэлгээ Гү За йц хи эт Эрсдэлийн стратеги Эрсдэлийн стратеги ал гэ сонголт сонголт аг Бусал зардал гч ч Гүйцэтгэх Гүйцэтгэх Орлогын Орлогын үнэлгээ үнэлгээ Төслийн цэвэр өртөг Төслийн цэвэр өртөг Гүйцэтгэгчээс хамаарах Захиалагчаас хамаарах эрсдэл эрсдэл
  • 18. Төслийг эрсдэлээс хамгаалахын тулд удирдагчаас хийх ажлууд: •Гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг байнга анхаарч, мэдэрч байх •Төслийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх •Санхүүгийн нөөц зарцуулалт, түүний үр өгөөжийг тодорхойлох •Төслийн эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшинг тогтоох •Тухайн төрлийн эрсдэлийн үйлдлийг хянах •Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахад бэлэн байх зэрэг нь удирдлагын анхаарлын төвд байдаг. Төслийн бүхий л явцад эрсдэл статистик, динамик байдлаар илэрдэг. Статистик эрсдэл. Төслийн байгууллагын зохион байгуулалтын түвшин, үүнтэй холбоотой зардал өсөх болон хэтрэх гэх мэт бодит гарз хохирол хамаарна. Динамик эрсдэл. Зах зээлийн үнэ, нийлүүлэлт, борлуулалт ба хууль эрх зүйн орчны өөрчлөлт зэрэг гадаад орчин, цаг хугацаанаас хамаарч удирдлагад үүсэх хүндрэл бэрхшээлүүд юм. Эрсдэлээс үүсэж болох алдагдлыг нөхөх зарим аргууд: •Мега болон мульти төслийн хувьд даатгуулна. •Хөрөнгийн, ачаа тээврийн, гал болон гэнэтийн ослын гэх зэрэг гадаад хүчин зүйлээс хамгаална. •Ажил мэргэжлийн, эрүүл мэндийн гэх мэт дотоод хүчин зүйлээс учирч болох эрсдэлийг хамгаална. •Эрсдэлийн нөөцийн санг нийтлэг, тусгай хэлбэрээр бүрдүүлнэ. •Төслийн нийт зардлын тодорхой хувиар сан бүрдүүлэхийг нийтлэг нөөц гэнэ. •Гэрээний алдагдал, онцгой нэмэлт нөөцүүд, зах зээлийн өөрчлөлт гэх мэт гадаад орчноос хамаарч үүсэх эрсдэлээс хамгаалсан тусгай нөөц бүрдүүлдэг.