Ron RosenheadCEO of ProjectAgencyhttp://www.ronrosenhead.co.uk/Энэхүү сайт нь төсөлтэй холбоотой бүх хүнд зориулсан болно....
АгуулгаТанилцуулгаҮйлчилгээМэдээлэл     Ашгийн менежмент     Төслийн засаглал     Төслийн менежмент     Төслийн менежменти...
ТанилцуулгаЭнэхүү блог сайт нь төсөлтэй холбоотой бүх хүмүүст зориулагдсан болно. Мэдээллүүднь тогтмол шинэчлэгдэж байдаг....
ҮйлчилгээТэрээр төслийн менежменттэй холбоотой дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна.   1. Төслийн менежментийн сургалтСү...
МэдээлэлЭнэхүү блогийн мэдээллүүд нь дараах категориудад хуваагддаг.      Ашгийн менежмент      Төслийн засаглал      Т...
Өөрийгөө 2-р байранд тавина гэдэг нь өөрийгөө хэн нэгний оронд тавьж, асуудлыг өөр өнцгөөсхарна гэсэн үг.Рон Розенхэд сург...
Компанийн түлхүүр төслүүд юу вэ? Багуудаа яаж сонгодог вэ?Байгууллагын түлхүүр төслүүдэд энэ сэтгэлгээг хэрэгжүүлэх шаардл...
•   Төсөл тус бүрт шууд төслийн ивээн тэтгэгч байгаагүй          •   Ерөнхий төслийн менежментийн байгууллагын зохион байг...
   Төслийн эхлэл хэсгийн ажлын чухал байдал      Төслийн мониторингийн чухал байдал      Нөөцийн төлөвлөлтЖагсаалт маш ...
давтагддаг. Хүмүүс хэрэглэж сурсан аргаа л хэрэглэсээр байдаг. Бүр ихэнхи хүмүүсимэйл хүлээж авах дургүй гээд байхад хүртэ...
ДүгнэлтРон Розенхэдийн блогоос надад хамгийн их таалагдсан зүйл бол бодит байдал. Түүнийбүх бичлэгүүд бодит байдлаас сэдэв...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ron Rosenhead blog

856 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
856
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
10
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Ron Rosenhead blog

  1. 1. Ron RosenheadCEO of ProjectAgencyhttp://www.ronrosenhead.co.uk/Энэхүү сайт нь төсөлтэй холбоотой бүх хүнд зориулсан болно. 10/21/2011
  2. 2. АгуулгаТанилцуулгаҮйлчилгээМэдээлэл Ашгийн менежмент Төслийн засаглал Төслийн менежмент Төслийн менежментийн стратеги Төслийн менежментийн сургалт Эрсдлийн менежментДүгнэлт 1
  3. 3. ТанилцуулгаЭнэхүү блог сайт нь төсөлтэй холбоотой бүх хүмүүст зориулагдсан болно. Мэдээллүүднь тогтмол шинэчлэгдэж байдаг.Блогийн эзэн нь Рон Розэнхэд бөгөөд Project Agency-гийн гүйцэтгэх захирал юм. Тэрээрсүүлийн 15 жилийн хугацаанд сургалт, зөвлөгөө, дадлага, хурал зөвлөгөөн дээр илтгэлтавих гэх мэтээр ямар нэгэн байдлаар төсөлтэй холбогдож ирсэн. Энэ блог бол түүнийтөрөл бүрийн хүмүүстэй ажиллахдаа олж авсан шинэ санааны уурхай юм. 2
  4. 4. ҮйлчилгээТэрээр төслийн менежменттэй холбоотой дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг байна. 1. Төслийн менежментийн сургалтСүүлийн 15 жилийн хугацаанд мянга мянган хүмүүст төслөө цагтаа, төсөвдөө, зөв үрдүнтэй дуусгахад нь тусалсан юм. Дараах сургалтуудыг явуулдаг:  The Perfect Project  Project Board Briefing  Train the Trainer  3 day in-depth project management training  Benefits Realisation Workshop  Advanced Skills in Project Management  One day Project management event 2. Консультацийн ур чадвар: төсөл болон өөрчлөлтийн менежментийн олон талыг хамарна 3. Мэргэжлийн ярианы ур чадварТүүнийг яриулахаар байгууллагын хурал зөвлөгөөн болон үйл ажиллагаанууд дээр урьжболно. Ихэвчлэн доорх сэдвүүдээр илтгэл тавиулахаар урьдаг байна:1. Цаг болон төсөвтөө хэрхэн багтаан амжилттай дуусгах вэ, эсвэл хэт их мөнгө зарцуулж, цагаасаа хоцрон хүсээгүй үр дүнд хүрэх вэ?2. Ухаалаг менежмент – төслийн менежментийг ухаалаг хэрэглэх нь.3. Бусдын төслийн менежментийн алдаанаас суралцах нь.4. “Бэлдээд – Галлаад – Бай”-гаас “Бэлдээд – Бай – Галлаад” руу.5. Мэргэжлийн төслийн менежмент 3
  5. 5. МэдээлэлЭнэхүү блогийн мэдээллүүд нь дараах категориудад хуваагддаг.  Ашгийн менежмент  Төслийн засаглал  Төслийн менежмент  Төслийн менежментийн стратеги  Төслийн менежментийн сургалт  Эрсдлийн менежмент  Төслийн ивээн тэтгэгч  Хувьцаа эзэмшигчдийн менежмент Ашгийн менежментТөслийг хэрэгжүүлэх гол зорилго нь түүнээс ямар нэгэн ашиг тус хүртэхэд л байдаг.Гэтэл ашгийн менежмент болон ашгийн биелэлтэнд анхаарал нэг их хандуулдаггүй.Тэгвэл төслийн менежерийн хувьд төслийн ашиг тус гэж яг юу юм бэ? 1. Төслийн эхэнд түүний ашиг тусыг тодорхойлох. Тодорхой, бодитой байх жстой. 2. Асуулт тавих. Төслийн менежер төслийн жинхэн бизнесийн ашиг тусуудыг олж гаргах хэрэгтэй. Үүний тулд асуултууд асуу. Хувьцаа эзэмшигчдийн хариулахад хэцүү байх асуултуудыг асуу. 3. Тодорхой хэмжих үзүүлэлтүүдийг боловсруулах. Ашиг тусаа тодорхойлсон ч түүнийгээ яаж хэмжихээ тодорхойлоогүйгээс болж биелэлтийг нь хэмжиж чаддаггүй. 4. Ашиг тусаа борлуул. “Бид төслийн санхүүгээ батлуулж чадсангүй”, “ХН энэ төслийг авахыг хүсэхгүй байна” гэсэн саналууд олон сонсогддог. Тэгвэл ашиг тусаа зөв багцлаад тэдэнд борлуулсан бол төслөө батлуулж чадах байсан ч юм билүү. 5. Ашгийн менежмент төсөлд шингэсэн байх. Энэ бол төслийг хэрэгжүүлэх, төслийн ашиг тусын биелэлт хожрын гол фокус нь юм. Эднийг адилхан гэж бодож байна уу? Гэвч төслөө хэрэгжүүлсэн ч ашиг тус гараагүй тохиолдол байдаг. Төслийн ашгийн менежмент бол төслийн менежментийн салшгүй хэсэг. Нэмэлт биш. 6. Ашгийн хэрэгжилт шаталсан үйл явц байж болохыг ухаарах. Төслийн зорилгоос хамааран ашиг тус нь тэр дороо гарахгүй, хэсэг хугацааны дараа мэдэгддэг. 7. Санал гаргах. Төслийн менежерүүд нөөцийн хомсдлын талаар гомдоллох нь их байдаг. Тэгвэл зарим нэг төслүүд, ажлуудыг илүү чухалчлахаар ивээн тэтгэгчиддээ санал гаргаж болно. Төслийн менежмент Өөрийгөө 2-р байранд тавь 4
  6. 6. Өөрийгөө 2-р байранд тавина гэдэг нь өөрийгөө хэн нэгний оронд тавьж, асуудлыг өөр өнцгөөсхарна гэсэн үг.Рон Розенхэд сургалтаа явуулахдаа төслийн менежерүүдийг өөрсдийгөө хувьцааэзэмшигчдийн оронд тавин тэдний өнцгөөс төслийг хараад үзэхийг санал болгодогбайна. Энэ нь нэг төрлийн кэйс сургалт бөгөөд сургалтанд хамрагдагчид олонсонирхолтой асуултыг тавьдаг. Жишээлбэл:  Би ажилдаа үлдэх үү? Энэ зүгээр л цомхотгол хийх арга уу?  Ямар арга хэрэгслүүд ашиглах вэ?  Би чамд итгэхгүй байна (төслийн баг/менежер)  Биднийг хөдөлгөх үнэмшилтэй кэйс хийж чадсангүйЖагсаалт бол хязгааргүй. Гэхдээ харуулах гэсэн зүйл нь өөрийгөө 2-р байранд тавихтухай хүмүүсийн өөр өөр ойлголт юм.Өөрийгөө 2-р байранд тавих нь сургалтыг тодорхойлдог.Өөрийгөө 2-р байранд тавьснаар урьд нь бодож үзээгүй зүйлээ олж, өөрсдийндутагдалтай тал (коммуникаци ч юм уу)-уудыг олж хардаг байна. Тиймээс бусдынөнцгөөс асуудлыг, мөн өөрийгөө харснаар асуудлыг шийдэх илүү хялбар, энгийн аргыголж болох юм. Төслийн баг чинь хэр үр ашигтай байна вэ?Төслийн менежментийн үеэр төслийн багийн тухай гомдоллол, шүүмжлэлүүд ихээхэнгардаг байна. Ихэвчлэн нөөц, багийн сонголтын талаар байдаг. Үүнийх нь талааргүнзгийрүүлэн лавлахад багийн гишүүдийг сонгох, багуудыг босгоход маш бага хугацаазарцуулагдсан байдаг нь ажиглагддаг.Тэгэхлээр яаж төслийн багийн гишүүдээ сонгодог вэ?Байгууллагын үндсэн ажилчдыг сонгон шалгаруулахад хангалттай их мөнгө, цаг хугацаазарцуулдаг. CV, утсан ярилцлага, албан ярилцлага гэх мэт. Бүрдүүлэлтийн иймэрхүүпроцессын зардал нэлээд өндөр байдаг. Тэгвэл төсөл, төслийн багийн сонголтонд хэранхаарал хандуулдаг вэ?  Төслийн багийнханд гол шааардлагатай чадваруудыг тодорхойлдог уу?  Тодорхойлсон шаардлагуудыг хангах хүмүүсийг компаниасаа хайдаг уу?  Төслийн үргэлжлэх хугацаанд шаардагдах нөөцүүдийн хангалтын боломжийг тооцдог уу?  Төслийн багт сонгогдсон хүмүүст зориулан хөгжлийн төлөвлөгөө гаргадаг уу? Одоо байгаа чадваруудыг тодорхойлон, шинээр шаардагдах чадваруудыг хэрхэн эзэмших талаар. 5
  7. 7. Компанийн түлхүүр төслүүд юу вэ? Багуудаа яаж сонгодог вэ?Байгууллагын түлхүүр төслүүдэд энэ сэтгэлгээг хэрэгжүүлэх шаардлагатай. Жинхэнэөөрчлөлтийг авчрах төслүүд. Төслүүдээ зөх хүний нөөцөөр хангана гэдэг зайлшгүйчухал. Туршлага багатай төслийн менежерүүд болон төслийн багийнханд сургалтмаягаар стратегийн төслүүдийг даалгаж болно. Гэхдээ зөвхөн анхааралтай сонгож,анхааралтай хөгжүүлсэн тохиолдолд.Тиймээс төслийг эхлүүлэхдээ төслийн багийн сонголт болон нөөцийн хангалтанданхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдрийн компаниудад хэтэрхий их төсөл хэрэгжиж байнаРон Розенхэд төслийн ивээн тэтгэгч нарын дунд зохион байгуулсан нэгэн семинарын үеэрбайгууллагад хэрэгжиж байгаа төслүүдийг нэрлэхийг хүсчээ. Тэд 40 төсөл хүрээд зогссонбайна. Уг нь бол цаашаагаа ч гарч ирэх байсан байх.Төслийн бүртгэл хөтлөхТөслийн бүртгэл хөтлөх нэг ашиг тус нь байгууллагад яг одоо хэрэгжиж буй төслүүдийгмэдэж байх юм. Мөн хэн төслийн менежер нь болох, хэн төслийн зөвлөлд орж буйг,төслүүдийн уялдаа холбоо зэргийг мөн харах боломжтой.Төслүүд байгууллагын зорилготой холбогдож байна уу?Бүртгэлийн нэг давуу тал нь хэрэгжиж буй бүх төслийн байгууллагын зорилготой хэруялдаж буйг харах юм. Хичнээн бага ч байсан хамаагүй. Бүр төслийн бичиг баримт дээрзорилгын дугаарыг бичиж ч болох юм. Тэгээд төслийн зорилго, байгууллагын зорилттойхолбогдохгүй байвал төслийг батлахгүй.Байгууллагад хичнээн төсөл байгааг, байгууллагын зорилго, зорилттой уялдаж буйэсэхийг бүртгэж, шалгах нь төслийн ивээн тэтгэгчид, төслийн зөвлөлийн ажил юм. Төслийн менежментийн стратеги Төслийн бүтэц; төслийг сүйрүүлсэнХэсэг бүлэг мэргэжлийн менежерүүд байгууллагынхаа түлхүүр төслүүдийг хэрэгжүүлэхасуудалтай тулгарсан тул түүнээс тусламж хүсчээ. Тэгээд яг ямар асуудал байсныгсудалж үзэв.Төслийн боловсруулалт маш му • Төслийн менежер болон багийн гишүүд төслийн менежментийн талаар маш бага эсвэл огт мэдлэггүй. 6
  8. 8. • Төсөл тус бүрт шууд төслийн ивээн тэтгэгч байгаагүй • Ерөнхий төслийн менежментийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц маш иж бүрэн, төвөгтэй байсанҮүний дараа хэдэн ахлах менежерүүдтэй уулзан тэдний бодлыг асуусан байна.Иж бүрэн төслийн засаглал – гэвч хэн ч хөдлөхийг хүсэхгүй, ойлгохгүй байнаТэдний хэлснээр төслийн бүтцийг зурав.  Ахлах менежментийн баг болон төслийн багийн хооронд маш бага ялгаа байв. Ахлах менежерүүд хожуланд нь ордог байв.  Ахлах менежментийн баг, төслийн баг хожулаа шийдвэр гаргадаг. Хэн аль шийдвэрийг гаргасан нь тодорхойгүй. Мөн шийдвэр гаргасан шалгуур нь тодорхойгүй.  Ахлах болон төслийн менежерүүдийн хэлснээр Захирал нь хүн бүрт тушаал өгч, төслийн менежерүүд, заримдаа төслийн багийн гишүүдэд, үүрэг даалгавар өгдөг байв.Төслийн менежментийн сургалт болон төслийн засаглалыг дахин босгох хэрэгтэйГэвч үүнийг төслийн менежерт хэлэн өөрчлөх хэрэгтэйг, төслийн доторх төсөл мэт,хэлэхэд тэр тийм ч дуртай байсангүй. Тэр дахиж холбоо бариагүй байна. Ингээд л муутөслийн бүтэц төслийг үнэхээр сүйрүүлсэн юм. Төслийн менежментийн сургалт Төслийн менежментийн чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?Дараах жагсаалт бол төслийн менежментийн сургалтанд хамрагдсан ахлахменежерүүдийн “энэ сургалтаас юуг өөртөө авч үлдэв” гэсэн асуултанд хариулсан байдалюм.  Арга хэрэгслүүдийн нийцэмж  Төслийн менежментийн бүтэцлэгдсэн арга хэрэгслийн хэрэгцээ  Нийт төслийн менежментийн арга зүйг хэрэглэх  Өөрийн дүрдээ анхаарах 7
  9. 9.  Төслийн эхлэл хэсгийн ажлын чухал байдал  Төслийн мониторингийн чухал байдал  Нөөцийн төлөвлөлтЖагсаалт маш эерэг байна. Гэхдээ зүгээр нэг сургалтанд суух хангалтгүй. Сургалтандсуучихаад ажилдаа очно, тэгээд л буцаад хэвэндээ.Сургалтын хэрэгжүүлэх төлөвлөгөө ихэвчлэн зан төлвийн өөрчлөлтийг шаарддагӨөрчлөлт хугацаа шаарддаг. Сургалтын нөлөө цаг хугацаа шаарддаг ба бусадэлементүүдтэй хослох хэрэгтэй. 1. Төслийн менежерүдийн ганцаарчилсан сургалт хийх 2. Тэр бүлэг хүмүүстээ дахин сургалт явуулах 3. Тодорхой төслийн хэрэгжүүлэлттэй холбоотой төслийн багтай хамтарч ажиллах 4. Тодорхой төслийн хэрэгжүүлэлтийг дэмжихийн тулд төслийн ивээн тэтгэгчдэд сургалт хийх 5. Сорилтыг бий болгож, багийн ажиллагааг дэмжих 6. Цуврал семинар зохион байгуулах 7. Туршлагатай төслийн менежертэй хамт байлган яаж ажил хийгддэгийг харуулах 8. Сургалтанд хамрагдсан хүн ажил дээрээ очингуутаа төсөл дээрээ ажиллах 51 ба 3 – төслийн коммуникацийн түлхүүр тоонуудТөслийн коммуникацийн асуудлаас болж сургалт дээрээ нэгэн шинэ дасгалыг оруулсанбайна. Project Agency-гийн явуулсан судалгаагаар хүмүүсийн 68 гаруй хувь (1400 орчимхүн хамрагдсан) нь төслийн коммуникаци муу эсвэл маш муу байна гэж боддог ньхарагдсан байна.Дасгал нь 3 хэсэгтэй:1-р хэсэг: хүмүүсийг жижиг багуудад хуваан, ажиллаж буй байгууллагынхаа төслийнхүрээнд ашиглахуйц аль болох олон коммуникацийн аргуудыг олж, тодорхойлуулах2-р хэсэг: дараа нь том багт хуваан, коммуникацийн аргуудаа хоорондоо хуваалцах. Энд 51гэсэн тоо гарч ирнэ. Энэ бол хүмүүсийн харилцаж болох аргуудын дундаж тоо юм.3-р хэсэг: ажиллаж байсан кэйсээ ашиглан коммуникацийн төлөвлөгөө боловсруулуулах.Дасгал нь биднийг ямар бага коммуникацийн арга хэрэгслүүдийг ашигладгийгойлгуулах болно.“Гайхалтай, коммуникацийн 51 арга байхад бид 3-ханыг л санал болголоо. Тэгээд энэ 3 нь нэлээдтүгэээл аргууд шүү – э-шуудан, утас, нүүр нүүрээ харах. Бид бусад аргуудыг тэр чигт ньорхисон байна” гэж нэгэн сургалтанд хамрагдагч хэлжээ. Бусад сургалтуудад ч энэ дахин 8
  10. 10. давтагддаг. Хүмүүс хэрэглэж сурсан аргаа л хэрэглэсээр байдаг. Бүр ихэнхи хүмүүсимэйл хүлээж авах дургүй гээд байхад хүртэл шүү! Эрсдлийн менежментНэг төслийн төлөө хожр баг байвал яах вэ? Нэг баг нь төслийг хэрэгжүүлэхийн төлөө,нөгөө баг нь харин эсрэг. Тэгвэл дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулбал зохино.  Эрсдэл хэт том байна уу, боломжийн байна уу?  Төслийн төлөө болон эсрэг бизнес кэйс боловсруулах  Төслийн ашиг тусыг тодорхойлох – юу байна, хүрч болохоор байна уу  Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлж, бусад төслүүдэд болон ерөнхий бизнест хэрхэн нөлөөлөхийг судлах  Шаардлагатай нөөцийг хангаж чадах эсэхийг тодорхойлох  Байгууллагын стратегитай холбогдож байгаа эсэхийг шалгах Төсөл чинь саарал байна уу? Тэгвэл энэ бол эрсдэл.Саарал = тодорхойгүй байдал, тодорхойгүй байдал = эрсдэл. Төслүүдэд байж болохзарим нэг саарал хэсгүүдийг дурдвал:  Тодорхой дүрийн хуваарилалт байхгүй  Төслийн зорилгыг ойлгоогүй  Өөрчлөлтүүд, тохиолдлын шийдвэрүүд  Хэтэрхий өөдрөг үнэлгээ  Төсөл үү, жирийн л үйл ажилллагаа юу?Төслийн саарал хэсгүүдийг илрүүлэн, тэднийг шийдүүлэх нь төслийн менежерийнүүрэг. Амар ажил биш. Саарал хэсгүүдээ шийдэхгүй бол улаан болно шүү. 9
  11. 11. ДүгнэлтРон Розенхэдийн блогоос надад хамгийн их таалагдсан зүйл бол бодит байдал. Түүнийбүх бичлэгүүд бодит байдлаас сэдэвлэсэн түүний бодол, санаанууд байдаг. Тэрээрихэвчлэн явуулсан сургалтууд, түүний үр дүн, сургалтанд хамрагдагчдаас олж авсан шинэсанаануудаа хуваалцдаг.Тэрээр төсөлд хамаатай хүн бүхэн уншаад өөрсөд дээрээ хэрэгжүүлж болох, цаашидбодож үзэх санаануудыг гаргадаг. Тэд нь ихэвчлэн бидний мартчихдаг жижиг сажиг,хамгийн энгийн зүйлс байдаг. Гэвч эдгээр зүйлс л хамгийн том ялгааг авчирдаг юм.Тиймээс төсөл дээр ажиллаж байгаа тохиолдолд түүний бичлэгүүдийг уншиж байх ньнэгэн төрлийн төслийн менежментийн сургалтанд хамрагдаж байгаа юм шиг энгийн,сонирхолтой мэдээллүүдийг олж авах болно. 10

×