SlideShare a Scribd company logo
Бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд
Гурван бөмбөг шидэх
Хэрэглэх зүйлс:                    Олс, дээс эсвэл
том цагираг, гурван
жижиг бөмбөг
Оролцогчийн тоо:                   10 - 50 хүн
Тоглоом явуулах газар:       Гадаа том талбай
Бүлгийн хүүхдүүдийг хоёр тэнцүү багт хуваана. Нэг багийн хүүхдүүдийг  газарт байрлуулсан тойргийн ард жагсааж  зогсооно. Энэ багийг бөмбөг шидэх баг гэж нэрлэнэ. Тойргийг цагираг эсвэл олс, дээсээр хийж болно. Гурван жижиг бөмбөгийг (жишээлбэл: софт теннисний бөмбөг) тойрог дотор байрлуулна.
Бөмбөг шидэх багийн эхний хүн тойрог дотор ороод 3 бөмбөгийг авч зөвхөн нүүрэн тал руугаа дуртаа зүгтээ аль болох хурдан шиднэ. Тухайн хүн бүх бөмбөгийг шидэж дууссаны дараа 7 м орчим зайд байгаа тусгайлан тавьсан тэмдэг рүү гүйж түүнийг  тойрон буцаж ирнэ.
Энэ хооронд нөгөө баг нь талбайд тарж зогсон 3 бөмбөг шидэхийг хүлээнэ. Энэ багийн зорилго нь нөгөө багийн шидсэн бөмбөгийг аль болох түргэн хугацаанд цуглуулж бөмбөг шидэж байгаа багийн тойргоос 10м орчим зайд орших өөрийн багийн тойрогт (олс, дээсээр хийсэн эсвэл цагираг байж болно)  авчрах явдал юм.
Гурван бөмбөг шидсэн эхний хүн нөгөө багийг өөрийн тойрогт бөмбөгөө цуглуулж “Зогс” гэж хэлэх хүртэл өөрийн багийн тойрог болон тусгайлан тавьсан тэмдэг хоёрын хооронд гүйсээр байх болно.
Ингэхдээ өөрийн тойргоос тусгай тэмдэгтийг тойрч буцаж өөрийн тойрогт ирэх бүрт нэг оноо авах ба  нөгөө  баг бүх бөмбөгийг тойрогтоо  цуглуулан “ Зогс” гэсэн команд өгөх хүртэл хэдэн удаа ч тойрон гүйж болно. Бөмбөг цуглуулсан багийн “Зогс” командаар бөмбөг шидэх багийн хуучин гүйгч цувааны сүүлд зогсож, шинэ тоглогч өөрийн тойрогт байраа эзлэн тоглоом цаашид үргэлжилнэ.
Бөмбөг шидэх багийн гишүүн бүрийг бөмбөг шидэхэд орлцуулж авсан бүх оноог нийлүүлж нэмнэ. Дараа нь багууд байраа сольж бөмбөг шидэж байгаа баг талбайд байраа эзэлж талбайд байсан баг бөмбөг шидэх болно. Олон оноо авсан баг нь хожно.
2.  Нэр дуудаж бөмбөг шидэх
Хэрэглэх зүйлс:            4 жижиг бөмбөг
Оролцогчийн тоо:         10 – 30 хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа ба дотор
Талбай
Энэ тоглоомыг хүүхдүүдийг хооронд нь танилцуулах эхний өдөр тоглох нь тохиромжтой.  15 хүнтэй баг болгон хуваана. Дараа нь баг тус бүрийн хүүхдүүд хоорондоо алдалсан гарын зайтайгаар тойрог болон зогсоно.
Удирдах хүн баруун гар талд зогсож байгаа хүүхэд рүү бөмбөгийг шидэхэд тэр хүүхэд нэрээ хэлж, дараагийн хүүхэд рүү бөмбөгөө шидэхэд тэр нь нэрээ хэлж танилцуулах зэргээр тоглоом үргэлжилнэ. Дээрх маягаар бөмбөгийг тойргоор дамжуулан удирдах хүн дээр бөмбөг буцаж ирэхэд тоглоомын эхний хэсэг дуусна.
Дараа нь хэн ч хамаагүй хүүхдийн нэрийг  дуудаж, нэр дуудсан хүүхдийн зүгт бөмбөгийг дээшээ өндөрт шидэж өгнө. Тэгээд тэр хүн нь бөмбөгийг барьж  авч  өөрийнхөө байранд очоод өөр хүний нэрийг дуудаж бөмбөгийг түүний зүгт өндөрт шидэж өгнө.
Бөмбөгийг хэдэн минут ингэж шидсэний дараа хүүхдүүд нэг нэгнийхээ нэрийг мэдэх бөгөөд энэ үед дахиад бөмбөг нэмэн гаргаж, мөн түүнчлэн гурав  дахь ба дөрөв дэхь бөмбөгийг гарган хөгжилдөн тоглох болно.
Тоглоомын төгсгөлд хүүхдүүд нэг нэгийнхээ нэрийг тогтоосон байна.
3. Дөрвөн хүн барих
Оролцогчийн тоо:   20-100 хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Энэ тоглоомоор тоглохдоо хүүхдүүдэд зааг буюу хязгаар тогтоосон газар зааж өгөх хэрэгтэй. (ойролцоогоор хөл бөмбөгийн талбайн хагасын хэмжээтэй)
Эхлээд нэг хүнийг хамгийн анхны баригч болгон сонгоно. Энэ сонгосон хүн бусад хүүхдийг хэнийг ч хамаагүй хойноос нь хөөж барих ёстой. Тухайн хүн хэн нэгийг барьсан тохиолдолд  тэр хүнтэй гараа барьж хөтлөлцөн хоёулаа хамтдаа гуравдахь хүнийг барихаар гүйнэ. Ингэж тэд хамтдаа гараа салгалгүй байх ёстой ба хэрвээ тэд бие биеэсээ салвал өөр хүнийг барихаас өмнө яаралтай хурдан гар  гараасаа хөтлөлцөн гүйх хэрэгтэй. Хоёр хүн гуравдахь хүнийг барихад нөгөө хүн нь мөн тэдэнтэй цуваа болон гар гараасаа хөтлөлцөн гүйнэ. Гурван хүн дөрөвдөхийг баривал тэд бүгдээрээ хамтдаа биш хоёр хоёроороо  салж гүйх болно.
Ингээд хоёр хоёроороо гүйж байгаа хүүхдүүд гуравдахийг, дөрөвдөхийг  барин дараа нь дахиад хоёр хэсэг болон хуваагдах зэргээр тоглоом цаашид үргэлжилнэ. Тэгээд тоглоомын төгсгөлд хүн болгон баригдсан байх ёстой. Хамгийн сүүлд баригдсан хүн тоглоомын ялагч болно.
4. Хонь чоно хоёр
Оролцогчийн тоо:     15 – 40 хүн
Тоглоом явуулах газар:    Гадаа
Хоёр хүүхдийг тойргийн голд зогсооно. Хүүхдүүд гар гараасаа барилцан том тойрог болон зогсоно. Үүний дараа хүүхдүүд хоорондоо барьсан гараа тавина.
Тойргийн дунд зогсож байгаа хоёр хүүхдийн нэгийг нь чоно, нөгөөг нь хонь гэж нэрлэнэ. Хонь чоно хоёрыг тойргийн гадна дотор хоёр талд зогсоож тоглоомыг эхлүүлнэ.
Тоглоомын зорилго нь чоно хонийг барих явдал юм.  Хонь хүүхдүүдийн завсраар зугтан гүйхэд уг хоёр хүн гараа барилцахгүй хонийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин чоныг нэвтрэхэд гараа барьж саад хийнэ. Нэгэнтээ хоёр хүн гараа барилцсан бол  хонь чоно хоёрын аль нь ч дундуур нь гарч чадахгүй байх болно.
Хонинд гар хүрвэл чоно хожно. Хонь чононд баригдахгүй тойргийн бүх хүмүүсийн хоорондын зайгаар гүйж бүтэн тойрог үүсгэж чадсан тохиолдолд хонь хожно.  Хонь , чоно хоёрын аль нэг нь хожсон тохиолдолд шинээр хонь, чоныг сонгож, тоглоом цааш  үргэлжилнэ.
5. Галт тэрэг
Оролцогчийн тоо:     10 – 30 хүн
Тоглоом явуулах газар:  Гадаа болон дотор
талбай
Хүүхдүүд гар гараасаа барилцан тойрог болон сууна. Тоглоомын зорилго нь хүүхдүүд нэг гарандаа  тог авч буюу чанга атгуулж нөгөө гараараа дараагийн хүнд тог дамжуулан чанга атгаж тойрог дундуур явж байгаа галт тэргийг зогсоохгүй явуулах явдал юм.
Эхлээд нэг хүүхдийг тойргийн голд зогсоохоор сонгоно. Тойрог болон суусан хүүхдүүд тойргийн дунд зогсож байгаа хүүхдэд мэдэгдэхгүйгээр бие биеийнхээ гарыг  атган тойргийн дагуу галт тэргийг явуулна. Галт тэргийг анх явуулахдаа тоглоомын удирдагч нь тойргийн голд зогсож байгаа хүнд мэдэгдэхгүйгээр хэн нэгний мөрөн дээр цохиж эхлүүлнэ.
Галт тэргийг хүлээж авч байгаа хүн бүр (гараа атгуулсан) гурван секундын дотор дараагийн хүндээ дамжуулна. Тойргийн 2 эсрэг талд 2 хүнийг галт тэрэгний Өртөө болгон сонгож авна.Зөвхөн  Өртөө болсон тоглогч галт тэргийн чиглэлийг өөрчилж болно.Өртөөнд галт тэрэг ирэхэд Өртөө болсон хүүхэд 3 секундын дотор галт тэрэгний дохио сигналын дуу гаргана.Энэ нь тойргийн голд зогсож байгаа хүнд галт тэрэг хаана. Байгаа ерөнхий байрлалыг тодорхойлоход тусална.Тойргийн голд зогсож байгаа хүн галт тэргийг олбол, өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн нөгөө хүний гарыг атгаж байгааг харвал, тэр хүнтэй байраа солино.Тоглоомыг хэдэн удаа тоглосны дараа 2 буюу 3 нь галт тэргийг зэрэг явуулж болно.
6. МИНИТЭЙ ТАЛБАЙ
Хэрэглэх зүйл:  Ойролцоогоор 40 орчим
Жижиг зүйл (Жишээлбэл:
Гутал, бөмбөг, харандаа, г.м)
Оролцогчийн тоо:          10-30 хүн
Тоглоом явуулах газар:Гадаа ба дотор талбай
Урт нь 15, өргөн нь 5 метр тэгш өнцөгт талбай дотор 40 орчим жижиг зүйлийг замбараагүй байрлуулна. Тэгш өнцөгтийн хязгаарыг тод харагдахаар шохойгоор тодруулан зурах буюу олс татна.Хүүхдүүдийг 2, 2-оор нь хуваана.Нэг хүүхдийнх нь нүдийг боож нөгөө нь “Газарчин” болно.”Газарчин” хүүхэд нүдээ боолгуулсан хүүхдэд үгээр тайлбар хэлж минитэй талбайд байгаа жижиг зүйлийг гишгэхгүйгээр, явуулах ёстой. Нүдээ боолгуулсан хүүхдийг минитэй талбайн нэг өнцгөөс нөгөө рүү хүрэх хүртэл цаг харан тоглуулна. Тэгш өнцөгтийн хүрээнээс гадна ба тэгш өнцөгт дотор байгаа зүйлд хүрсэн тохиолдолд явсан цаг дээр нь 30 секундын торгууль ноогдуулна.Нэг хосыг тоглосны дараа дараагийн хос тоглож эхлэх бөгөөд өмнөх хосуудын хийсэн хугацаанаас аль болох хурдан хийхийг оролдох болно.Хоёрдахь удаад хосууд байраа сольж тоглоно.
Нэмэлт зүйл:
Нүдээ боолгуулсан 3 хүүхэд 2 газарчинтайгаа нэгэн зэрэг явж болно.Нүдээ боолгуулсан хоёр хүнийг тэгш өнцөгтийн голд урьдчилан бэлтгэж тавьсан зүйлд эхэлж хүрэхийг харж болно.
7.ЖИШҮҮ ДӨРВӨН ӨНЦӨГТ БЕЙСБОЛ
Хэрэглэх зүйл: 4 буурь (жижиг хивс,
Дэвсгэр ч байж болно),1 жижиг бөмбөг
Оролцогчийн тоо:     10-50 хүн
Тоглоом явуулах газар: Гадаа, том талбай
Хүүхдүүдийг 2 тэнцүү багт хуваана.Уг тоглоомыг бейсболын талбайтай ижил хэмжээтэй газарт өөрийн “гэрийн буурь” бас 1,2,3 гэсэн дугаартай буурь бүхий хоорондоо 15 метрийн зайтай жишүү 4 нь өнцөгт талбайд тоглоно.Эдгээр бууриудад жижиг дөрвөлжин хивс, дэвсгэрийг хэрэглэж болно.1баг нь “гэрийн буурь” дэвсгэрийн ард жагсаж зогсоно.Энэ багийг бөмбөг шидэх баг гэж нэрлэнэ. “Гэрийн буурь” дээр нэг жижиг бөмбөгийг байрлуулна.Нөгөө багийг хүүрэн талруугаа дуртаа зүгтээ аль болох хол шидэх явдал юм.Эхний хүүхэд бөмбөг шидсэний дараа бууриудыг тойрон аль болох хурдан хугацаанд гүйх хэрэгтэй. Энэ хооронд талбайд байрласан багийн хүүхдүүд нөгөө багийн шидсэн бөмбөгийг аль болох түргэн хугацаанд авч дамжуулан нэгдэх буeрин дээр байгаа хүнд шидэж өгнө.Дараа нь нэгдэх буурин дээр байгаа хүн бөмбөгийг хоёрдахь бурин дээр байгаа хүнд, хоёхдахь буурин дээр байгаа хүн гуравдахь буурин дээр байгаа хүнд шидэж дамжуулах ба эцэст нь гуравдах буурин дээр байгаа хүн бөмбөгийг гэрийн бууринд шидэж дамжуулна.”Гэрийн буурь” дээр байгаа хүн бөмбөгийг хүлээж авангуутаа “Зогс!” гэж чанга хашгирна.Бөмбөг шидээд бууриудыг тойрон гүйж байгаа хүн “гэрийн буурь” дээр байгаа хүн “Зогс!” гэж хэлэх хүртэл гүйсээр байх болно.Оноог  тооцохдоо бөмбөг шидсэн хүн эхний удаа 1,2,3-р буурийг тойрч  “гэрийн буурь” –д буцаж ирэхэд 1 оноо авна.Тэгээд хоёрдахь удаагаа гүйхдээ буурь тус бүрийг өнгөрөх бүрдээ нэг, нэг оноо авна. Жишээлбэл:гүйж байгаа хүн “гэрийн буурь” дээр байгаа хүнийг “Зогс!” гэж хэлэх хүртэл эхний удаа бүх буурийг 1 тойроод хоёрдахь удаагаа 1,2-р суурийг өнгөрвөл 3 оноо авах болно.Бөмбөг шидэж байгаа баг гишүүн бүртээ бөмбөг шидэх боломж олгон улмаар бүх хүүхдийн авсан оноог нь нийлүүлж нэмнэ.Дараа нь багууд байраа сольж тогтоно.Хамгийн сүүлд аль баг олон оноо авсан нь хожих болно.
8. ГУРВАН ХӨЛТЭЙ ХӨЛ БӨМБӨГЧИН
Хэрэглэх зүйлс:                Хөлний шагай боох
олс, даавуу
Оролцогчийн тоо:             30-50 хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа-хөл                        бөмбөгийн  талбай, дотор-том  танхим
Хүүхдүүдийг 2 тэнцүү баг болгон хуваана.Баг тус бүр тэнцүү тооны хүнтэй байна.Тоглогчдыг хос хосоор нь баг болгон зогсооно.Хос болгонд дотор талын хөлөө шагайгаар нь холбож уях олс, даавуу өгнө.Дараа нь 3 хөлтэй бөмбөгчид хөл бөмбөгийг ердийн дүрмээр тогло-но.Хүүхдүүд ингэж хөлөөрөө холбоотой хөл бөмбөг тоглоход их хэцүү бөгөөд ихээхэн хэмжээний хүч чадал, тэвчээр, хамтын ажиллагаа шаардагдана.Хүүхдүүдийн ингэж тоглохыг харахад хөгжилтэй байдаг.2, 2-оороо холбогдсон хүүхдүүд талбай дээгүүр гүйхэд илүү хэцүү байдаг бөгөөд хүүхдүүд их амархан ядардаг тул хөл бөмбөгийн талбайг арай жижиг болгож болно.
9. ТОМ АЛХАА
Хэрэглэх зүйл:                  байхгүй
Оролцогчийн тоо:             20-30
Тоглоом явуулах газар:   Гадаа
Энэ тоглоом ньмаш энгийн,хөгжилтэй тоглоом бөгөөд хүүхдүүдийн анх бодсоноос илүү хэцүү байдаг.Хүүхдүүд  гар  гараа мөр мөрөн дээрээ алдлан тавьж тойрог үүсгэнэ.Тоглоомын зорилго нь гар гараа салгахгүйгээр хүүхдүүд тойргоороо тойргийн төв руу маш том 3 нь алхам хийх ёстой.Хамгийн сүүлчийн алхмыг бүлэг бүгдээрээ гар салгахгүй хийж чадвал тоглоом амжилттай болсонд тооцно.Эхлээд эхний алхмыг хийгээд зогсох хэрэгтэй.Багш хүүхдүүдийг уралдуулах үг хэлэх хэрэгтэй.Дараа нь хоёрдахь алхмыг хий.Хэрвээ хүүхдүүд хоёрдахь алхмыг хийгээд унахгүйгээр зогсож чадаж байгаа тохиолдолд гуравдах алхмыг хий. Энэ үед зарим хүүхдүүд унах, зарим нь хажуу талынхаа хүнээс салах г.м  ихэнх хүүхдүүд унаж тэнцвэрээ алдах бөгөөд хүүхдүүд илүү их хөгжилдөн наадах болно.Энэ тоглоомыг хэд дахин тоглож хүүхдүүд урьд өмнөхөөсөө илүү чадваржиж сайжран байгааг харж болно.
10.ЛААЗ ДАМЖУУЛАХ
Хэрэглэх зүйл:               Хэсэг тус бүрд нэг лааз
Оролцогчийн тоо:             Бүх хүүхэд
Тоглоом явуулах газар:  Гадаа, дотор танхим
Хүүхдүүдийг 10 хүртэл хүнтэй хэсгүүдэд хуваана. Хичнээн хэсэгтэй байх нь хэдэн лаазтай байгаагаас шалтгаална. Хэсэг бүр тойрог болон өөд өөдөөсөө харан хөлөө урагш тавьж өвдгөөрөө нугалан сууна. Хамгийн эхний хүүхдийн 2 хөлийн өлмийн хооронд лаазыг байрлуулна. Хөлийнхөө өлмийд лааз хавчуулсан хүүхэд биеийнхээ бусад ямарч эрхтнийг лаазанд хүргэх ёсгүй. Мөн лаазыг газар унагаах ёсгүй. Энэ тоглоомын зорилго нь хүүхдийн хөлийн өлмийгөөр уг лаазыг газар унагаахгүйгээр тойргийн дагуу дамжуулах явдал юм. Хэрвээ лаазыг газар унагаах буюу хүүхдүүд биеийнхээ бусад эрхтнээр түүнд хүргэсэн тохиолдолд уг лаазыг дахиад хамгийн эхний хүнд өгч тоглоомыг бүр шинээр эхэлнэ. Түрүүлж дамжуулсан баг хожно.
11. Мөнгөн дэвсгэрт дээгүүр харайх
Хэрэглэх зүйлс:   500 буюу  1000-ийн дэвсгэрт
Оролцогчийн тоо:    2-50 хүн
Тоглоом явуулах газар:  гадаа буюу дотор танхим
Уг тоглоомыг явуулахдаа багш нь юуны өмнө 500 эсвэл 1000 дэвсгэрт гаргаж газар тавина. Дараа нь хүүхдүүдэд энэ мөнгөн дэвсгэрт дээгүүр уртааш нь харайж чадсан хүн энэ мөнгийг авах болно гэж хэлнэ. Гэхдээ энэ
мөнгөн дэвсгэрт дээгүүр харайхдаа хоёр хөлийн өлмийгөөсөө гараараа барьж дэвсгэрт дээгүүр үсрэхдээ гараа өлмийгөөс салгах ёсгүй.
Хүүхдүүд мөнгөн дэвсгэрт дээгүүр урагшаа харайхдаа уртаар нь харайх ёстой.
Хүүхдүүд мөнгөн дэвсгэрт дээгүүр харайхдаа өсгий нь дэсгэртийн нөгөө талд гарсан тохиолдолд амжилтгүй харайсан гэж үзнэ.
Хүүхдүүд мөнгөн дэвсгэртэд аль болох ойрхон байрлуулах хэрэгтэй.
Үүнийг хүүхэд хийхэд үнэхээр хэцүү байдаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс мөнгөн дэвсгэрт дээгүүр үсэрч чадахад та мөнгөө алдахад бэлэн байх хэрэгтэй.
12. Тойргоор суух
Оролцогчийн тоо:    30 - 300 хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Энэ тоглоом нь олон хүүхдийг хамрах боломжтой бөгөөд уг тоглоомыг амжилттай болгохын тулд хүүхдүүд хоорондоо хамтарч ажиллах хэрэгтэй болдог. Хэрвээ хүүхдүүд олон багш нар энэ тоглоомыг үнэхээр амжилттай болгож чадвал тэд өөрсдийн амжилтандаа бахархах болно. Хүүхдүүдийг тойрог болгон (тойрог зууван хэлбэртэй байх хэрэгтэй) бүгдийг нь нэг зүг рүү харуулан зогсооно. Хүүхдийг бие биетэй нь ойрхон зогсооно. Тоглоомын удирдагч дохио өгөнгүүт  хүн болгон хойноо байгаа хүнийхээ өвдөг дээр суух ёстой. Тоглоомын зорилго нь хүн болгон дээрх байдалтай сууж таван секундын дотор энэ байрлалаа хадгалж суух ёстой.  (багш нь 5 секундыг чангаар 1... 2... 3... 4.... 5!)  гэж тоолно.  Хэрвээ хүүхдүүд унаж тойргийг тасалбал бүлэг бүгдээрээ босож дахиж шинээр эхэлнэ. Энэ тоглоомыг амжилттай явуулахын тулд хүүхдүүд хэд дахин оролдох хэрэгтэй бөгөөд бүлэг том болох тусмаа улам хэцүү болдог. Заримдаа та энэ тоглоомыг амжилттай тоглож чадахгүй ч байж магадгүй. Гэхдээ оролдож үзээд хөгжилдөн наадаж болно. Хэрвээ та тойрогт хэдэн хүүхэд байгааг тэмдэглэн 5 секундын хугацаанд дээрх байдлаар сууж чадсан бол та аварга амжилтыг тогтоох ба дараагийн ээлжүүдэд энэ амжилтыг давж чадаж байгаа эсэхийг хараарай.
13. Амьтны дүрс хийх
Хэрэглэх зүйл:               Сонингийн цаас
Оролцогчийн тоо:             10 – 40 хүн

Эхлээд хүүхдүүдийг суулгаж хүүхэд болгонд нэг хуудас сонингийн цаас өгнө. Дараа нь хүүхдүүдэд 4 минутын хугацаанд ямар нэг амьтны дүрсийг (жишээ нь: заан, тэмээ, арслан) сонингийн цаасаар урж хийх ёстойг хэлж өгнө. 4 минутын дараа бүх хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлийг гартаа барьж дээш нь өргөнө.
Нэмэлт зүйл:  хүүхдүүд 2-3 төрлийн амьтны дүрсийг сонингийн цаасаар урж хийсний дараа хүүхдүүдийн нүдийг боож дахиад өөр амьтны дүрсийг сонингийн цаасаар урж хийлгэж болно. 4 минутын дараа хүүхдүүдийн нүдний боолтыг авч хүүхдүүдийн өөрсдийн болон бусдын хийсэн бүтээлийг харж хөгжилдөх болно.
БҮХ ХҮҮХДҮҮД ОРОЛЦОХ ТОГЛООМУУД
Хөлөн дээгүүр гүйх
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:     Гадаа
Хүүхдүүдийг ойролцоогоор 30 хүнтэй баг болгон хуваана.  Баг тус бүрийн хүүхдүүд эгнээнд хоорондоо 1 м зайтай зогсож дараа нь хоёр багийн хүүхдүүд хоёр хоёроор өөд өөдөөсөө харан хоорондоо хөлийн улыг нийлүүлэн жийж сууна. Хүүхдүүдийн суусан эгнээ нэг шулуунд байх ёстой бөгөөд хүүхдүүд хүний хөлний хоорондох зайг дамжин гүйж уралдах учраас унах, аюул учрахаас болгоомжлон хөлөө нугалахгүй жийж суухыг хүүхдүүдэд сануулна. Энэ тоглоомоор тоглохдоо баг тус бүрийн эхний хүмүүс босоод хүүхдүүдийн хөлөн дээгүүр алслан гүйж уралдахдаа жийсэн хөлний хоорондох зайг алслахгүй зам туулах ёстой. Эгнээний сүүлчийн хүн хүртэл гүйгээд буцахдаа газар сууж байгаа хүүхдүүдийн хөлөн дээгүүр биш харин хойгуур нь уралдан гүйж өөрсдийн байрандаа очиж хуучин байрлалаар сууна. Байрандаа ирж суунгуутаа хоёр дахь хүний гарыг цохино. Тэгээд хоёр дахь хүн босон мөн сууж байгаа хүүхдүүдийн хөлөн дээгүүр алслан гүйнэ. Тэд эгнээний захын хүний дараа дараа  хүүхдийн араар уралдан гүйхдээ өөрсдийн суудлыг өнгөрч буюу хажуудахь  хүний хөл дээгүүр харайн ирж байрандаа сууна.
Энэ тоглоомоор тоглохдоо уралдагч хүүхэд нь эгнээний хүүхдүүдийн араар тойрон гүйж эгнээний эхнээс өөрийн байр хүртэлх замыг заавал туулах ёстой гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хамгийн эхэнд зам туулсан баг хожих ёстой.
Гинжин цуваа
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Хүүхдүүдийг ойролцоогоор  30 хүнтэй баг болгон хуваана. Энэ тоглоомыг хөл бөмбөгийн талбай шиг том талбайд гадаа тоглоно. Багууд нэг эгнээ болон нэг шулуунд жагсаж зогсоно. Тоглоом эхдэх дохио өгөнгүүт багийн хамгийн эхний хүн газарт доошоо харан хоёр гараа урагш сунгаж хэвтэнэ. Багийн хамгийн эхний хүн ингэж хэвтэнгүүт хоёр дахь хүн түүний дээгүүр алхж түрүүчийн хүний адил урд нь залгаж хэвтэнэ. Хоёрдахь хүн хэвтэнгүүт эхний хүн хоёр дахь хүний шагайнаас барина  гэх мэт цаашид гинжин цуваа бий болно. Хоёр дахь хүн гараа урагш сунгана. Хэвтэнгүүт гуравдахь хүн эхний ба хоёрдахь хүний дээгүүр гүйн хэвтэнэ. Сүүлчийн хэвтсэн хүний шагайнаас өмнөх хүн нь барьсан  тохиолдолд ээлж хүлээсэн дараагийн хүн гүйж эхлэх ёстой. Ээлжит хүн нэг эгнээ болон хэвтсэн хүүхдүүдийн дээгүүр алхан гүйхдээ нэг нэгээрээ цувж очих ёстойг санах хэрэгтэй. Гинжин цуваан дээгүүр гүйж хамгийн сүүлд очиж хэвтсэний дараа тоглоомын удирдагч нь дараагийн хүнд гинжин цуваан дээгүүр гүйх дохио өгнө. Багууд ойролцоогоор урьдчилан тодорхойлсон 80м зайнд хүрэхийг оролдоно.  Багийн бүх гишүүн гинжин цуваа бий болгон газар хэвтэн заасан зайнд хүрээгүй тохиолдолд хамгийн сүүлчийн хүн цуваан дээгүүр гүйж хэвтэнгүүт багийн хамгийн эхний хэвтсэн хүн босож гүйх зэргээр уг зайг багаараа эзлэх ёстой. Энэ маягаар тодорхой зай хүртэл уг тоглоомыг үргэлжлүүлнэ. Газар хэвтэж байгаа хүүхдүүд хамгийн сүүлчийн хүн хэвтэж дуусахыг буюу тэдний гүйх ээлж болохыг харж чадахгүй тул багш нь мөн дахиад хүүхдүүдэд хэзээ босож гүйхийг нь хэлж өгөх хэрэгтэй.
Төмстэй халбага
Хэрэглэх зүйлс:   баг тус бүр 1 халбага, 1 төмс
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Хүүхдүүдийг ойролцоогоор 30 хүнтэй баг болгон хуваана. Баг тус бүрийг 2 хэсэгт хуваана. Энэ 2 хэсэг нь өөд өөдөөсөө харж зогсоно. Баг тус бүрийн хамгийн эхний хүнд нэг ахлбага, нэг төмстэй өгнө. Тэд халбагыг ишнээс нь барин халбаган дээр байгаа төмсийг унагаахгүй барих ёстой. Тоглоом удирдагчийн дохиогоор тэд уг төмстэй халбагыг барин өөд нь харж байгаа багийнхаа нөгөө хэсгийн хамгийн  эхний хүн хүртэл 40м орчим зайнд гүйж очоод түүнд төмстэй халбагыг өгнө. Хүүхдүүдийг гүйж байхад төмс халбаганаас унавал тэд гүйхээсээ өмнө зогсож төмсөө аван халбаган дээрээ буцааж тавьсан байх ёстой. Багийн бүх гишүүн нэг нэг удаа гүйж дууссаны дараа бүгдээрээ явган сууж бүгд гүйж дууссан болохыг мэдэгдэнэ.
Цагираг дамжуулах
Хэрэглэх зүйлс:   баг тус бүр 1 цагираг
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа эсвэл том
танхимд
Эхлээд бүх хүүхдийг 20-30 хүнтэй баг болгон хувааж нэг нэг эгнээ болгон жагсаана. Дараа нь хүүхдүүдийг доошоо тонгойлгон нэг гарыг хоёр хөл доогуур нь оруулж дараагийн хүний гараас бариулна. Ийм маягаар хүүхдүүд гинжин цуваа болно. Хүүхдүүд хажуугийнхаа хүний гараас тавьж болохгүй. Тоглоом эхлэх дохио өгөнгүүт багийн хамгийн эхний хүнд цагираг өгөхөд барьсан гараа тавихгүйгээр уг цагирган дундуур биеээ оруулж дараагийн хүнд дамжуулах ёстой. Цагираг хамгийн сүүлчийн хүний хойно шалан дээр унах хүртэл бүх хүмүүсээр дамжин өнгөрөх ёстой.
Нэмэлт зүйл:  багууд урьдахаасаа хэр зэрэг хурдан тоглож чадваржсаныг харахын тулд та энэ тоглоомыг хэд дахин тоглож болно.
Утас дамжуулах
Хэрэглэх зүйлс:   баг тус бүрт урт утас, хэц
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Хүүхдүүийг ойролцоогоор 10 хүнтэй баг болгон хуваана. Баг тус бүрт урт утас буюу хэц өгнө. Тоглоомын зорилго нь багийн эхний хүн утасны нэг үзүүрээс бариад утсыг өөрийн өмссөн цамц, өмд эсвэл даашинз дотуураа оруулж дараагийн хүнд утсыг дамжуулах ёстой. Хоёрдахь хүн мөн эхний хүнтэй адил үйлдэл хийж гуравдахь хүнд утсыг дамжуулах зэргээр тоглоом цаашид үргэлжилнэ. Ийм байдлаар багийн бүх гишүүд хоорондоо холбогдох болно. Дараа нь багууд нь өөрийн холбогдсон утсыг аль болох түргэн хугацаанд буцааж тайлахыг хичээнэ. Утсыг эргүүлэн ороож хамгийн түрүүнд эвхсэн баг тоглоомын ялагч болно.
Бөмбөг өнхрүүлэх
Хэрэглэх зүйлс:   баг тус бүрт 1 том бөмбөг
Оролцогчийн тоо:             30-аас дээш хүн
Тоглоом явуулах газар:   Гадаа
Хүүхдүүдийг 15-20 хүнтэй баг болгон хуваана. Баг тус бүрийг нэг чигт эгнээ болгон бие биетэй нь ойрхон зогсооно. Хүүхдүүд хөлөө алцайлган зогсох ёстой. Тоглоом эхлэхдээ багийн хамгийн эхний хүнд бөмбөг өгнө. Уг тоглоомын зорилго нь бүх хүүхдүүдийн алцайж зогссон хөлийн хоорондуур бөмбөгийг өнхрүүлэх явдал юм.  Хүүхдүүдийн хөл бөмбөг өнхрөх хонгил үүсгэнэ гэсэн үг.

Хөгжилтэй, зугаатай, хүүхдийн сэтгэл татсан инээд баясал, жаргалын өргөө болсон та бүхний ажилд их өндөр амжилт хүсье.

Хөгжөөнт
тоглоомууд

бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд

More Related Content

What's hot

багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
Gb Gb

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
Uka Sola

Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал

Bayasaa Хөгжилтэй амьдрал

Араг яс
Араг ясАраг яс
Араг яс
Gulmanat Cagshan

Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
Khulanshuudeee

Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь

Сэтгэмж Цогцолбор Сургууль

конденсатор
конденсаторконденсатор
конденсаторbolor_chin

заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчulzii_od

гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin

Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам
Oyundari Nyamsuren

амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ todoohuu

Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
National of University Mongolia

хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
Erdenejargal Narantuya

9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )Tsuntsaga Ch

дээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээдээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээmunkhjargal53

What's hot (20)

багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл

Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал

лекц 1
лекц 1лекц 1
лекц 1

Араг яс
Араг ясАраг яс
Араг яс

cs4
cs4cs4
cs4

Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл

Leg14
Leg14Leg14
Leg14

Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь

хөнгөн цагаан
хөнгөн цагаанхөнгөн цагаан
хөнгөн цагаан

конденсатор
конденсаторконденсатор
конденсатор

заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч

гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3

Эко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхамЭко сургууль болох 7 алхам
Эко сургууль болох 7 алхам

амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ

Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй

хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр

Tsusnii ergelt
Tsusnii ergeltTsusnii ergelt
Tsusnii ergelt

9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )9 ой тогтоолт )
9 ой тогтоолт )

дээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээдээл биеийн хэмжээ
дээл биеийн хэмжээ

Viewers also liked

Tcahim sudalgaa urangua
Tcahim sudalgaa uranguaTcahim sudalgaa urangua
Tcahim sudalgaa uranguaurangua123

3 5р анги дүнгийн харьцуулалт
3 5р анги дүнгийн харьцуулалт3 5р анги дүнгийн харьцуулалт
3 5р анги дүнгийн харьцуулалтurangua123

амин дэмүзүүлэн
амин дэмүзүүлэнамин дэмүзүүлэн
амин дэмүзүүлэнurangua123

цахим судалгаа урангуа 85 r
цахим судалгаа урангуа 85 rцахим судалгаа урангуа 85 r
цахим судалгаа урангуа 85 rurangua123

диаграмм
диаграммдиаграмм
диаграммurangua123

Tech bug webinar Blackboard Learn OpenDB
Tech bug webinar Blackboard Learn OpenDBTech bug webinar Blackboard Learn OpenDB

Scott Hurrey

Urangua 85 matematikiin tsahim test
Urangua 85  matematikiin tsahim testUrangua 85  matematikiin tsahim test
Urangua 85 matematikiin tsahim testurangua123

Rentrée 2015 - Dossier de presse
Rentrée 2015 - Dossier de presseRentrée 2015 - Dossier de presse
Rentrée 2015 - Dossier de presse
Twisto

ιστορια
ιστοριαιστορια
ιστορια
achatzio3

presentazione sofia grandi
presentazione sofia grandipresentazione sofia grandi
presentazione sofia grandiSofia Grandi

«Любимое место в моём городе»
«Любимое место в моём городе» «Любимое место в моём городе»
«Любимое место в моём городе»olga 290665

Alec 2005-il-ag-990-audit
Alec 2005-il-ag-990-auditAlec 2005-il-ag-990-audit
Alec 2005-il-ag-990-auditDeepDude

网站分类
网站分类网站分类
网站分类Chan Wei

Ремесленные гильдии
Ремесленные гильдииРемесленные гильдии
Ремесленные гильдииIrina Biba

科技藝術第三次提報
科技藝術第三次提報科技藝術第三次提報
科技藝術第三次提報A96080097

Viewers also liked (20)

Tcahim sudalgaa urangua
Tcahim sudalgaa uranguaTcahim sudalgaa urangua
Tcahim sudalgaa urangua

3 5р анги дүнгийн харьцуулалт
3 5р анги дүнгийн харьцуулалт3 5р анги дүнгийн харьцуулалт
3 5р анги дүнгийн харьцуулалт

Cingularlicense
CingularlicenseCingularlicense
Cingularlicense

амин дэмүзүүлэн
амин дэмүзүүлэнамин дэмүзүүлэн
амин дэмүзүүлэн

цахим судалгаа урангуа 85 r
цахим судалгаа урангуа 85 rцахим судалгаа урангуа 85 r
цахим судалгаа урангуа 85 r

ус
усус
ус

диаграмм
диаграммдиаграмм
диаграмм

Tech bug webinar Blackboard Learn OpenDB
Tech bug webinar Blackboard Learn OpenDBTech bug webinar Blackboard Learn OpenDB
Tech bug webinar Blackboard Learn OpenDB

Urangua 85 matematikiin tsahim test
Urangua 85  matematikiin tsahim testUrangua 85  matematikiin tsahim test
Urangua 85 matematikiin tsahim test

Rentrée 2015 - Dossier de presse
Rentrée 2015 - Dossier de presseRentrée 2015 - Dossier de presse
Rentrée 2015 - Dossier de presse

ιστορια
ιστοριαιστορια
ιστορια

presentazione sofia grandi
presentazione sofia grandipresentazione sofia grandi
presentazione sofia grandi

«Любимое место в моём городе»
«Любимое место в моём городе» «Любимое место в моём городе»
«Любимое место в моём городе»

тамхи
тамхитамхи
тамхи

Alec 2005-il-ag-990-audit
Alec 2005-il-ag-990-auditAlec 2005-il-ag-990-audit
Alec 2005-il-ag-990-audit

Memory card
Memory cardMemory card
Memory card

网站分类
网站分类网站分类
网站分类

Ремесленные гильдии
Ремесленные гильдииРемесленные гильдии
Ремесленные гильдии

Presentation helou-fp-original
Presentation   helou-fp-originalPresentation   helou-fp-original
Presentation helou-fp-original

科技藝術第三次提報
科技藝術第三次提報科技藝術第三次提報
科技藝術第三次提報

Similar to бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд

Играет вся планета
Играет вся планетаИграет вся планета
Играет вся планета
Елена Наумова

игры для сайта апрель
игры для сайта апрельигры для сайта апрель
игры для сайта апрельlesayau

Подвижная игра "мяч"
Подвижная игра "мяч"Подвижная игра "мяч"
Подвижная игра "мяч"
kata38

Игры народов мира
Игры народов мира Игры народов мира
Игры народов мира
Елена Наумова

игры бабушек и дедушек (2)
игры бабушек и дедушек (2)игры бабушек и дедушек (2)
игры бабушек и дедушек (2)lesjunia

игры бабушек и дедушек
игры бабушек и дедушекигры бабушек и дедушек
игры бабушек и дедушекlesjunia

когдуницкая м.н. баскетюол
когдуницкая м.н. баскетюолкогдуницкая м.н. баскетюол
когдуницкая м.н. баскетюол
Анна Орлова

картотека подвижных игр россии
картотека подвижных игр россиикартотека подвижных игр россии
картотека подвижных игр россии
Anastasia Simonova

Презентация "Правила русская лапта"
Презентация "Правила русская лапта"Презентация "Правила русская лапта"
Презентация "Правила русская лапта"
Сергей Прытков

баскетбол
баскетболбаскетбол
баскетболMichael1223

баскетбол
баскетболбаскетбол
баскетболMichael1223

Basketbjol
BasketbjolBasketbjol
Basketbjol
Dimka1212

1150656.pptx
1150656.pptx1150656.pptx
1150656.pptx
rdes1

презентация1vfcnth rkfcc
презентация1vfcnth rkfccпрезентация1vfcnth rkfcc
презентация1vfcnth rkfccmetodist-goroo

футбол для детей
футбол для детейфутбол для детей
футбол для детей
denchk

Vorkpall
VorkpallVorkpall
Vorkpallinrei

Similar to бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд (20)

школа мяча
школа мячашкола мяча
школа мяча

Играет вся планета
Играет вся планетаИграет вся планета
Играет вся планета

игры для сайта апрель
игры для сайта апрельигры для сайта апрель
игры для сайта апрель

Подвижная игра "мяч"
Подвижная игра "мяч"Подвижная игра "мяч"
Подвижная игра "мяч"

Игры народов мира
Игры народов мира Игры народов мира
Игры народов мира

игры бабушек и дедушек (2)
игры бабушек и дедушек (2)игры бабушек и дедушек (2)
игры бабушек и дедушек (2)

игры бабушек и дедушек
игры бабушек и дедушекигры бабушек и дедушек
игры бабушек и дедушек

когдуницкая м.н. баскетюол
когдуницкая м.н. баскетюолкогдуницкая м.н. баскетюол
когдуницкая м.н. баскетюол

картотека подвижных игр россии
картотека подвижных игр россиикартотека подвижных игр россии
картотека подвижных игр россии

картотека подвижных игр россии
картотека подвижных игр россиикартотека подвижных игр россии
картотека подвижных игр россии

картотека подвижных игр россии
картотека подвижных игр россиикартотека подвижных игр россии
картотека подвижных игр россии

картотека подвижных игр россии
картотека подвижных игр россиикартотека подвижных игр россии
картотека подвижных игр россии

Презентация "Правила русская лапта"
Презентация "Правила русская лапта"Презентация "Правила русская лапта"
Презентация "Правила русская лапта"

баскетбол
баскетболбаскетбол
баскетбол

баскетбол
баскетболбаскетбол
баскетбол

Basketbjol
BasketbjolBasketbjol
Basketbjol

1150656.pptx
1150656.pptx1150656.pptx
1150656.pptx

презентация1vfcnth rkfcc
презентация1vfcnth rkfccпрезентация1vfcnth rkfcc
презентация1vfcnth rkfcc

футбол для детей
футбол для детейфутбол для детей
футбол для детей

Vorkpall
VorkpallVorkpall
Vorkpall

More from urangua123

үзүүлэн 2
үзүүлэн 2үзүүлэн 2
үзүүлэн 2urangua123

дэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэндэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэнurangua123

хөдөлгөөний бодлогын тест
хөдөлгөөний бодлогын тестхөдөлгөөний бодлогын тест
хөдөлгөөний бодлогын тестurangua123

зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлого
зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлогозүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлого
зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлогоurangua123

нэртэй тоон дээр хийх үйлдлүүд
нэртэй тоон дээр хийх үйлдлүүднэртэй тоон дээр хийх үйлдлүүд
нэртэй тоон дээр хийх үйлдлүүдurangua123

диаграмм
диаграммдиаграмм
диаграммurangua123

дэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэндэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэнurangua123

Urangua85 mongol orni an amitad hicheel
Urangua85 mongol orni an amitad hicheelUrangua85 mongol orni an amitad hicheel
Urangua85 mongol orni an amitad hicheelurangua123

судалгаа 5 в
судалгаа 5 всудалгаа 5 в
судалгаа 5 вurangua123

More from urangua123 (10)

үзүүлэн 2
үзүүлэн 2үзүүлэн 2
үзүүлэн 2

дэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэндэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэн

хөдөлгөөний бодлогын тест
хөдөлгөөний бодлогын тестхөдөлгөөний бодлогын тест
хөдөлгөөний бодлогын тест

зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлого
зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлогозүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлого
зүй тогтлыг иилрүүлэн тооцоолох бодлого

нэртэй тоон дээр хийх үйлдлүүд
нэртэй тоон дээр хийх үйлдлүүднэртэй тоон дээр хийх үйлдлүүд
нэртэй тоон дээр хийх үйлдлүүд

диаграмм
диаграммдиаграмм
диаграмм

дэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэндэлхий үзүүлэн
дэлхий үзүүлэн

хэлц үг
хэлц үгхэлц үг
хэлц үг

Urangua85 mongol orni an amitad hicheel
Urangua85 mongol orni an amitad hicheelUrangua85 mongol orni an amitad hicheel
Urangua85 mongol orni an amitad hicheel

судалгаа 5 в
судалгаа 5 всудалгаа 5 в
судалгаа 5 в

бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд

• 1. Бүлгээрээ буюу хэсгээрээ оролцох тоглоомууд