SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
“ТӨМСНИЙ ТАЛБАЙН ХӨРСНИЙ АГРЕГАТ БҮТЦЭД СЭЛГЭЭНИЙ НӨЛӨӨ”
Баярмагнай.Б, Хишигбуян.Т
УГТСЭШХүрээлэн,
ХААИС-ийн Агро-Экологи Бизнесийн Сургууль
E-mail: Bankuhish@yahoo.com 95843360
Хураангуй:
Хөрсний үржил шимийг зохицуулах нэг үндсэн арга хэмжээ бол түүний
бүтцийг сайжруулах явдал юм. Хөрсний бүтцийн хэмжээ хэлбэрээс түүний нүх
сүвний байдал сүвэгшрэлт шалтгаалах бөгөөд сүвэгшрэлт нь хөрсний чийг агаар,
дулааны горим микро организмын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж хөрсөнд
явагдах биологи, химийн процессуудыг өөрчилдөг. Иймээс хөрсний бүтцээс
ургамлын амьдралын нөхцөл ихээхэн хамаарч байдаг
Хөрсний 0-10,10-20 см үеийн агрегат, бүтцийг тариалалтын эхэнд ногоон
бордуурт булахын өмнө хураалтын үед дээж авч 0.25-10 мм диаметртэй угсармал
шигшүүрийг ашиглан шигшүүрээр хуурай шороог шигшиж хэсэг тус бүрийг жигнэж
хувиар /Н.А.Саввиновын аргаар/ тодорхойлов.
Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 7.1%, 5-10 мм хэсэг 6.6%
иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 13.7% нэмэгдсэн байна.
Рапс 0.5мм бага хэсгээр бусад таримлуудаасаа 2.5-6.1% бага,тариаланд хамгийн
тохиромжтой хэсэг болох 1-3 мм голчтой хэсгээр бусад таримлаас 1.5-6.7 %-иар
тус тус давуу. Харин сонгино 0-10 см гүнд 1-3мм голчтой хэсгээр 41.2 % буюу
рапсаас бусад таримлаас давуу, 10-20см гүнд сонгино бусад талбайгаас 5.5-11.1
% илүү байна.
Түлхүүр үг: төмс, сэлгээ, агрегат бүтэц, хөрс
Оршил: Төмс тариалах технологи жилээс жилд боловсронгуй болж байгаа ч
сүүлийн жилүүдэд усалгаатай тариалангийн талбайд төмсийг олон удаа давтан
тариалж байгаа нь агро-экологийн маш эмзэг нөхөн сэргэлт муутай орчныг үүсгэж
байна.
Хөрсний бүтцийн хэмжээ, харьцаа, хөрсний механик бүрэлдэхүүн, органик
бодис, хөрс боловсруулах багаж техник, хөрс боловсруулалтын үеийн чийг, уур
амьсгалын нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг.
Төмс тариалах технологийг мөрдөж ургалтын үед техникээр олон үйлдэл
хийснээр хөрсний бүтэц алдагдах сөрөг үр дагавар буй болж байгаа тул хөрсний
бүтцийг богино хугацаанд сайжруулах арга технологийг мөрдөх шаардлага,
хэрэгцээ усалгаатай төмсний талбайд зүй ѐсоор тавигдаж байна.
Судалгааны материал, арга зүй
Туршлага судалгааны ажлыг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлах
“Элит–Үр” ХХКомпаний Франц улсад үйлдвэрлэгдсэн 2IE загварын шулуун
явалттай бороожуулах машинтай, усалгаатай талбайд 2014 онд хийж
гүйцэтгэлээ.
Туршлагын талбайд судлагдаж байгаа буудай, рапс, ногоон бордуурт
уринш, төмс, лууван, сонгино зэрэг таримлуудыг төмс урьдавчид тариалав.
Туршлагын талбайн нэг дэвсэг–140 м2
(10 х 14м) хэмжээтэй хувааж 6 хувилбартай
3 давталттайгаар хийж гүйцэтгэлээ. Туршлагын талбай нь төвийн бүсийн төмсний
үйлдвэрлэлд түгээмэл ашиглагддаг хөнгөн хүрэн хөрстэй.
Туршлагын хувилбарууд:
1. Төмс - Төмс
2. Төмс - Буудай
3. Төмс - НБУ/ вандуй – хошуу будаа/
4. Төмс - Рапс
5. Төмс - Сонгино
6. Төмс - Лууван
Хөрсний 0-10см, 10-20 см үеийн агрегат бүтцийг тариалалтын эхэнд, ногоон
бордуурт булахын өмнө, хураалтын үед дээж авч 0.25-10 мм диаметртэй угсармал
шигшүүрийг ашиглан шигшүүрээр хуурай шороог шигшиж хэсэг тус бүрийг жигнэж
хувиар /Н.А.Саввиновын аргаар/ тодорхойлов.
Судалгааны үр дүн
Хөрс үүсгэж буй чулуулагийн эгэл хэсгүүд өөр хоорондоо хаалдаж янз бүрийн
хэлбэр хэмжээ бүхий ширхэгүүд үүсгэснийг хөрсний агрегат бүтэц гэж нэрлэнэ.
Оросын хөрс судлаач Вильямс “Хөрсний үржил шим бол түүний бүтэц мөн” гэж
тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөрсний агрофизикийн шинж чанар, ус-чийг
шим тэжээлийн горим бүтцээс шууд хамаарч байдаг.
Хөрсний 0.01-0.25мм диаметртэй хэсгүүдийг микро, 0.25-10 мм диаметтрэй
хэсгүүдийг макро бүтэц гэж ангилдаг. Эдгээрээс газар тариаланд 1-3 мм
диаметртэй хэсэг буюу бөөмөнцөр бүтэц нь хамгийн тохиромжтой байдаг.
Хөрсний агрегат бүтцэд ногоон бордуурт уриншийн нөлөө, 2014он
Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 20.5 % байсан бол
уриншийн эцэст 13.4 % буюу 7.1%, 5-10 мм хэсэг нь 47.8% байсан нь 41.2% болж
6.6%-иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 31.7% байснаас
уриншийн эцэст 45.4% болж бөөмөнцөр бүтэц 13.7% нэмэгдсэн байна. Хэрэв
бидний судалгааны ажиглалтаар макро бүтэц нэмэгдэж байгаа бол бүтэц үүсэх
процесс зонхилож байна.
Хөрсний бүтэц 0-10см гүн, 2014
20.5
31.7
47.8
13.4
45.4
41.2
0
10
20
30
40
50
60
<0,5 1-3 5-10
Уриншийн эхэнд Уриншийн эцэст
АНУ-д явуулсан судалгаагаар (В.С.Чепил) салхинд хийсэх элэгдэл хөрсний 0.1-
0.5 мм хүртлэх хэсгүүдийн шилжих хөдөлгөөнөөс үүсдэг болохыг тогтоосон байна.
Эдгээр хэсгүүд салхины нөлөөгөөр дэгдэн хөөрөх явцдаа хөрсний бусад жижиг
хэсгийг цохин бутлах замаар өргөжиж шороон шуурга үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Таримлуудыг харьцуулан үзвэл 0-10 см гүнд 0.5мм бага хэмжээтэй хэсгээр
төмс, лууван, сонгино 16.3-19 % байхад буудай 15.4 % буюу төмс, лууван ,сонгино
тарьсан талбайгаас 0.9-3.6%-иар бага, рапс 12.9% буюу бусад таримлуудаасаа
2.5-6.1% бага байна. Тариаланд хамгийн тохиромжтой хэсэг болох 1-3 мм
хэмжэтэй хэсгээр рапс 42.7% буюу бусад таримлаас 1.5-6.7 % давуу, сонгино 41.2
% буюу рапсаас бусад таримлаас давуу байна.
Хөрсний бүтэц 10-20см гүн, 2014 он
15.4 16.3
12.9
17.8 19
36
40.4 42.7
33.6
41.2
48.6
43.3 44.4
48.5
39.8
0
10
20
30
40
50
60
Буудай Төмс Рапс Лууван Сонгино
<0.5 мм 1 -3мм 5-10мм
12.7 15.6
10.3
16.5 17.7
27.8
31.6
26 28
37.1
59.5
52.8
63.7
55.5
45.2
0
10
20
30
40
50
60
70
Буудай Төмс Рапс Лууван Сонгино
<0.5 1-3 5-10
ХАА-н таримлыг тариалах явцад хөрсний бүтэц сайжрах, доройтох хоѐр үйл
явц зэрэг явагдаж байдаг. Аль нь зонхилох нь тарих таримал түүний сэлгээ
тариалах технологиос шууд хамаардаг. 10-20 см гүнд 5-10 мм бүхэл хэсэг
рапс,буудайн талбайд бусдаас их байгаа нь тус таримлууд механикаар цөөн
боловсруулалт хийснээр хөрсний бүтэц бага алдагдсан байна. 1-3 мм голчтой
макро бүтэц бүхий хөрс салхинд тэсвэртэйгээс гадна амьдралын хүчин зүйлийн
горимуудад зохистой нөхцөл бүрдүүлдэг. Энэ хэсгээр 10-20см гүнд сонгино бусад
талбайгаас 5.5-11.1 % илүү байна.
Дүгнэлт
 Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 20.5 % байсан бол
уриншийн эцэст 13.4 % буюу 7.1%, 5-10 мм хэсэг нь 47.8% байсан нь 41.2%
болж 6.6%иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 31.7% байсан
нь уриншийн эцэст 45.4% болж бөөмөнцөр бүтэц 13.7 % нэмэгдсэн байна.
 Рапс 0,5мм бага хэсгээр бусад таримлуудаасаа 2.5-6.1% бага, тариаланд
хамгийн тохиромжтой хэсэг болох 1-3 мм голчтой хэсгээр бусад таримлаас
1.5-6.7 %-иар тус тус давуу. Харин сонгино 0-10 см гүнд 1-3мм голчтой хэсгээр
41.2 % буюу рапснаас бусад таримлаас давуу, 10-20см гүнд сонгино бусад
талбайгаас 5.5 11.1 % илүү байна.
Ашигласан хэвлэлийн жагсаалт
1. Батсүх .В, Мягмарсүрэн Я., “Туршлагын аргазүйн үүд” Дархан 2008
2. Батсүх .В , “Тариалангийн арга онолын үүд“ 2008 он
3. Дорж Б, Л.Бадарч, Д.Ичинхорлоо “Газар тариалангийн дадлага” 2001
4. Мижиддорж Ж., “ Хөрс хамгаалах газар тариалан “ Дархан 2012
5. Отгонбаатар.И, Батмөнх.Б “Газар тариалангийн төв бүсэд үр тарианы ээлжлэн
тариалах систем таримлын бүтцийг боловсронгуй болгох“ сэдэвт ажлын 1991-
1996 оны тайлан.
6. Цэдэв.Д, Жаргалсайхан.Д, Отгонбаатар.И, Батмөнх.Б “Тариалангийн төв бүсэд
үр тарианы сэлгээ боловсруулах“ сэдэвт ЭШ ажлын 1983-1988 оны тайлан.
7. Эрдэнэжав.Г “Атаршсан газар ба хөрсний үржил шим“

More Related Content

More from Ankhbileg Luvsan

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
 
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах ньДарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
Дарханы түүх, байгалийн дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах нь
 
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд
 

Төмсний талбайн хөрсний агрегат бүтцэд сэлгээний нөлөө

  • 1. “ТӨМСНИЙ ТАЛБАЙН ХӨРСНИЙ АГРЕГАТ БҮТЦЭД СЭЛГЭЭНИЙ НӨЛӨӨ” Баярмагнай.Б, Хишигбуян.Т УГТСЭШХүрээлэн, ХААИС-ийн Агро-Экологи Бизнесийн Сургууль E-mail: Bankuhish@yahoo.com 95843360 Хураангуй: Хөрсний үржил шимийг зохицуулах нэг үндсэн арга хэмжээ бол түүний бүтцийг сайжруулах явдал юм. Хөрсний бүтцийн хэмжээ хэлбэрээс түүний нүх сүвний байдал сүвэгшрэлт шалтгаалах бөгөөд сүвэгшрэлт нь хөрсний чийг агаар, дулааны горим микро организмын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж хөрсөнд явагдах биологи, химийн процессуудыг өөрчилдөг. Иймээс хөрсний бүтцээс ургамлын амьдралын нөхцөл ихээхэн хамаарч байдаг Хөрсний 0-10,10-20 см үеийн агрегат, бүтцийг тариалалтын эхэнд ногоон бордуурт булахын өмнө хураалтын үед дээж авч 0.25-10 мм диаметртэй угсармал шигшүүрийг ашиглан шигшүүрээр хуурай шороог шигшиж хэсэг тус бүрийг жигнэж хувиар /Н.А.Саввиновын аргаар/ тодорхойлов. Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 7.1%, 5-10 мм хэсэг 6.6% иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 13.7% нэмэгдсэн байна. Рапс 0.5мм бага хэсгээр бусад таримлуудаасаа 2.5-6.1% бага,тариаланд хамгийн тохиромжтой хэсэг болох 1-3 мм голчтой хэсгээр бусад таримлаас 1.5-6.7 %-иар тус тус давуу. Харин сонгино 0-10 см гүнд 1-3мм голчтой хэсгээр 41.2 % буюу рапсаас бусад таримлаас давуу, 10-20см гүнд сонгино бусад талбайгаас 5.5-11.1 % илүү байна. Түлхүүр үг: төмс, сэлгээ, агрегат бүтэц, хөрс Оршил: Төмс тариалах технологи жилээс жилд боловсронгуй болж байгаа ч сүүлийн жилүүдэд усалгаатай тариалангийн талбайд төмсийг олон удаа давтан тариалж байгаа нь агро-экологийн маш эмзэг нөхөн сэргэлт муутай орчныг үүсгэж байна.
  • 2. Хөрсний бүтцийн хэмжээ, харьцаа, хөрсний механик бүрэлдэхүүн, органик бодис, хөрс боловсруулах багаж техник, хөрс боловсруулалтын үеийн чийг, уур амьсгалын нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Төмс тариалах технологийг мөрдөж ургалтын үед техникээр олон үйлдэл хийснээр хөрсний бүтэц алдагдах сөрөг үр дагавар буй болж байгаа тул хөрсний бүтцийг богино хугацаанд сайжруулах арга технологийг мөрдөх шаардлага, хэрэгцээ усалгаатай төмсний талбайд зүй ѐсоор тавигдаж байна. Судалгааны материал, арга зүй Туршлага судалгааны ажлыг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлах “Элит–Үр” ХХКомпаний Франц улсад үйлдвэрлэгдсэн 2IE загварын шулуун явалттай бороожуулах машинтай, усалгаатай талбайд 2014 онд хийж гүйцэтгэлээ. Туршлагын талбайд судлагдаж байгаа буудай, рапс, ногоон бордуурт уринш, төмс, лууван, сонгино зэрэг таримлуудыг төмс урьдавчид тариалав. Туршлагын талбайн нэг дэвсэг–140 м2 (10 х 14м) хэмжээтэй хувааж 6 хувилбартай 3 давталттайгаар хийж гүйцэтгэлээ. Туршлагын талбай нь төвийн бүсийн төмсний үйлдвэрлэлд түгээмэл ашиглагддаг хөнгөн хүрэн хөрстэй. Туршлагын хувилбарууд: 1. Төмс - Төмс 2. Төмс - Буудай 3. Төмс - НБУ/ вандуй – хошуу будаа/ 4. Төмс - Рапс 5. Төмс - Сонгино 6. Төмс - Лууван Хөрсний 0-10см, 10-20 см үеийн агрегат бүтцийг тариалалтын эхэнд, ногоон бордуурт булахын өмнө, хураалтын үед дээж авч 0.25-10 мм диаметртэй угсармал шигшүүрийг ашиглан шигшүүрээр хуурай шороог шигшиж хэсэг тус бүрийг жигнэж хувиар /Н.А.Саввиновын аргаар/ тодорхойлов. Судалгааны үр дүн
  • 3. Хөрс үүсгэж буй чулуулагийн эгэл хэсгүүд өөр хоорондоо хаалдаж янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий ширхэгүүд үүсгэснийг хөрсний агрегат бүтэц гэж нэрлэнэ. Оросын хөрс судлаач Вильямс “Хөрсний үржил шим бол түүний бүтэц мөн” гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хөрсний агрофизикийн шинж чанар, ус-чийг шим тэжээлийн горим бүтцээс шууд хамаарч байдаг. Хөрсний 0.01-0.25мм диаметртэй хэсгүүдийг микро, 0.25-10 мм диаметтрэй хэсгүүдийг макро бүтэц гэж ангилдаг. Эдгээрээс газар тариаланд 1-3 мм диаметртэй хэсэг буюу бөөмөнцөр бүтэц нь хамгийн тохиромжтой байдаг. Хөрсний агрегат бүтцэд ногоон бордуурт уриншийн нөлөө, 2014он Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 20.5 % байсан бол уриншийн эцэст 13.4 % буюу 7.1%, 5-10 мм хэсэг нь 47.8% байсан нь 41.2% болж 6.6%-иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 31.7% байснаас уриншийн эцэст 45.4% болж бөөмөнцөр бүтэц 13.7% нэмэгдсэн байна. Хэрэв бидний судалгааны ажиглалтаар макро бүтэц нэмэгдэж байгаа бол бүтэц үүсэх процесс зонхилож байна. Хөрсний бүтэц 0-10см гүн, 2014 20.5 31.7 47.8 13.4 45.4 41.2 0 10 20 30 40 50 60 <0,5 1-3 5-10 Уриншийн эхэнд Уриншийн эцэст
  • 4. АНУ-д явуулсан судалгаагаар (В.С.Чепил) салхинд хийсэх элэгдэл хөрсний 0.1- 0.5 мм хүртлэх хэсгүүдийн шилжих хөдөлгөөнөөс үүсдэг болохыг тогтоосон байна. Эдгээр хэсгүүд салхины нөлөөгөөр дэгдэн хөөрөх явцдаа хөрсний бусад жижиг хэсгийг цохин бутлах замаар өргөжиж шороон шуурга үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Таримлуудыг харьцуулан үзвэл 0-10 см гүнд 0.5мм бага хэмжээтэй хэсгээр төмс, лууван, сонгино 16.3-19 % байхад буудай 15.4 % буюу төмс, лууван ,сонгино тарьсан талбайгаас 0.9-3.6%-иар бага, рапс 12.9% буюу бусад таримлуудаасаа 2.5-6.1% бага байна. Тариаланд хамгийн тохиромжтой хэсэг болох 1-3 мм хэмжэтэй хэсгээр рапс 42.7% буюу бусад таримлаас 1.5-6.7 % давуу, сонгино 41.2 % буюу рапсаас бусад таримлаас давуу байна. Хөрсний бүтэц 10-20см гүн, 2014 он 15.4 16.3 12.9 17.8 19 36 40.4 42.7 33.6 41.2 48.6 43.3 44.4 48.5 39.8 0 10 20 30 40 50 60 Буудай Төмс Рапс Лууван Сонгино <0.5 мм 1 -3мм 5-10мм 12.7 15.6 10.3 16.5 17.7 27.8 31.6 26 28 37.1 59.5 52.8 63.7 55.5 45.2 0 10 20 30 40 50 60 70 Буудай Төмс Рапс Лууван Сонгино <0.5 1-3 5-10
  • 5. ХАА-н таримлыг тариалах явцад хөрсний бүтэц сайжрах, доройтох хоѐр үйл явц зэрэг явагдаж байдаг. Аль нь зонхилох нь тарих таримал түүний сэлгээ тариалах технологиос шууд хамаардаг. 10-20 см гүнд 5-10 мм бүхэл хэсэг рапс,буудайн талбайд бусдаас их байгаа нь тус таримлууд механикаар цөөн боловсруулалт хийснээр хөрсний бүтэц бага алдагдсан байна. 1-3 мм голчтой макро бүтэц бүхий хөрс салхинд тэсвэртэйгээс гадна амьдралын хүчин зүйлийн горимуудад зохистой нөхцөл бүрдүүлдэг. Энэ хэсгээр 10-20см гүнд сонгино бусад талбайгаас 5.5-11.1 % илүү байна. Дүгнэлт  Төмсний талбайд НБУ эхэнд 0-20см гүнд 0.5 мм хэсэг 20.5 % байсан бол уриншийн эцэст 13.4 % буюу 7.1%, 5-10 мм хэсэг нь 47.8% байсан нь 41.2% болж 6.6%иар буурсан нь газар тариаланд ашигтай 1-3 мм хэсэг 31.7% байсан нь уриншийн эцэст 45.4% болж бөөмөнцөр бүтэц 13.7 % нэмэгдсэн байна.  Рапс 0,5мм бага хэсгээр бусад таримлуудаасаа 2.5-6.1% бага, тариаланд хамгийн тохиромжтой хэсэг болох 1-3 мм голчтой хэсгээр бусад таримлаас 1.5-6.7 %-иар тус тус давуу. Харин сонгино 0-10 см гүнд 1-3мм голчтой хэсгээр 41.2 % буюу рапснаас бусад таримлаас давуу, 10-20см гүнд сонгино бусад талбайгаас 5.5 11.1 % илүү байна. Ашигласан хэвлэлийн жагсаалт 1. Батсүх .В, Мягмарсүрэн Я., “Туршлагын аргазүйн үүд” Дархан 2008 2. Батсүх .В , “Тариалангийн арга онолын үүд“ 2008 он 3. Дорж Б, Л.Бадарч, Д.Ичинхорлоо “Газар тариалангийн дадлага” 2001 4. Мижиддорж Ж., “ Хөрс хамгаалах газар тариалан “ Дархан 2012 5. Отгонбаатар.И, Батмөнх.Б “Газар тариалангийн төв бүсэд үр тарианы ээлжлэн тариалах систем таримлын бүтцийг боловсронгуй болгох“ сэдэвт ажлын 1991- 1996 оны тайлан. 6. Цэдэв.Д, Жаргалсайхан.Д, Отгонбаатар.И, Батмөнх.Б “Тариалангийн төв бүсэд үр тарианы сэлгээ боловсруулах“ сэдэвт ЭШ ажлын 1983-1988 оны тайлан. 7. Эрдэнэжав.Г “Атаршсан газар ба хөрсний үржил шим“