SlideShare a Scribd company logo
МЮСЛИ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Гантогоо.Ө доктор(Ph.D), Цэцэгмаа.Р доктор(Ph.D),
Магистр Цогбадрах.О
ШУТИС, ДаТС. Технологийн салбар
Хураангуй .
Мюсли нь хавтгайлж, болгосон төрөл бүрийн үр тариаг хатаасан жимс,
самартай хольсон, бэлэн хэрэглэх зориулалттай, зохицуулах үйлчлэлтэй, хуурай
хүнсний бүтээгдэхүүн юм.
Өнөө үед хүнснээс шалтгаалах өвчлөл ихэссэнтэй холбогдон зохицуулах
үйлчлэлтэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жилээс жилд эрс өсч байна.
Мэргэжилтнүүдийн судалгаагаар ойрын ирээдүйд уламжлалт эмийн хэрэглээний
40-50% ийг зохицуулах үйлчлэлтэй хүнсний орлоно гэж үзэж байна. Соѐолуулж,
хавтгайлж, хатаасан буудай, овьѐосны үрийн холимогыг төрөл бүрийн хатаасан
алим, чацаргана, үзэм, самартай хольж бэлтгэсэн, зүрх судасны болон чихрийн
шижин өвчтэй, хэт таргалалттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой, зохицуулах
үйлчлэл бүхий импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоододоо
үйлдвэрлэхтехнологийг боловсрууллаа.
Түлхүүр үг. Соѐолуулж, хатаасан үр тариа, бүтээгдэхүүн, хүнс, самар.
Оршил:
Сүүлийн жилүүдэд олон оронд үр тарианы гаралтай бүтээгдэхүүнийг жимс,
хүнсний ногоо, самар зэрэг бүтээгдэхүүнтэй хольж, эмчилгээ сувилалын
зориулалттай мюсли үйлдвэрлэдэг болсон бөгөөд тэдгээр нь бие махбодийг
цэвэрлэх, нөхөх, сэргээх гэсэн үндсэн 3 шинжийг агуулсан, тэжээллэг чанар
өндөртэй, эслэг ихтэй тул хүний биеэс хорт нэгдэлийг зайлуулах, цусан дахь
холестерин, сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй, бүх насны хүмүүс өглөөний
бэлэн хоол болгон хэрэглэдэг, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй хүмүүст
нэн тохиромжтой зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн юм.
Манай орны хүн амыг эрүүлжүүлэх, халдварт бус өвчлөлийг бууруулахад мюсли
чухал үүрэгтэй бөгөөд манай орон одоогоор импортоор хангаж байгаа уг
бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.
Үндсэн хэсэг.
Хүнснээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг
дэмжин, дархлаажуулалтыг сайжруулах хамгийн амархан бөгөөд найдвартай арга
нь хүн амын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг зохицуулах үйлчлэлтэй,
байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэх, нэр төрлийг олшруулах, шинэ
дэвшилтэт техник, технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр
судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх явдал чухал байна. Мөнтүүнчилэн
зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ өсч,
хэрэглэгчид шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардаж байгаа өнөө
үед дээрхи байдлыг харгалзан зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний нэр
төрлийг олшруулах, эх орны түүхий эдэд тулгуурлан үр тарианы гаралтай
зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлэх боломжийг
судлах нь нэн чухал байна.
II. Судалгааны ажлын объект, сонгосон материал, судалгааны ажил явуулсан
арга зүй.
Үр тариаг соѐолуулах үеийн ферментүүдийн идэвхийн нөлөөлөлийг судалгааны
объектоор сонгон авлаа. Судалгаанд Дархан–Уул аймгийн газар тариалангийн
эрдэм шинжилгээний хүрээлэнд тариалсан Бурятская -34 сортын буудай,
Nudum-17 овьѐос, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тариалсан “ Витаминная ”
сортын чацаргана, ОХУ –с оруулж ирсэн сортын хатаасан алим, Jumbo сортын
хатаасан үзэм, Хятад улсаас оруулж ирсэн Almonds сортын газрын самарыг
судалгааны материал болгон сонгон авлаа. Судалгааг задлан шинжилгээний аргыг
технологийн туршилттай хослуулан явууллаа. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний
шинж чанарыг батлагдсан стандарт аргачлалын дагуу Улаанбаатар хот дахь
хүнсний эрдэм шинжилгээн, үйлдвэрлэлийн “Само” институт, Дархан-уул аймгийн
стандарт хэмжил зүйн лаборатори, ДаТС –ийн Бүс нутгийн хүнс судлалын төвийн
“Эрүүл ахуйн лаборатори, Дархан дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн
үр тариа, биохими, химийн шинжилгээний лабораторид тус тус 3-5 удаагийн
давталттайгаар тодорхойлсон болно.
III. Туршилт судалгааны ажлын явц, үр дүн
Үр тарианы физик химийн шинж чанарын судалгаа хийсэн үр дүнг 1-р хүснэгтэд
үзүүлэв.
Хүснэгт 1.
Үр тарианы физик, химийн шинж чанарын үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд
MNS
0097:2
010
Бурятская-34
зусах буудай
2014 оны ургац
MNS
5411-
2004
Nudum-17 хошуу
тариа
2014 оны ургац
Чийглэг % 15 14 10 9,7
Эзлэхүүн жин г/л
720
дээш
742
580
дээш
590,7
Гадны хольц ихгүй
Үүнээс :Эрдэс хольц %
2,0 2,8 2,0 1,9
Шилэнцэр % багагүй 40-60 56
Өөр ангиллын будааны
хольц %
10 12 10 8,3
Тарианы хольц % ихгүй 5 9 5 6,5
Цавуулгийн хэмжээ % 23 23,6
Цавуулгын чанар
доошгүй
II II
Гадны хольц % ихгүй 2 2,8 2 2,1
Хортон шавьж
Байж
болохг
үй
Байхгүй
Байж
болохгү
й
Байхгүй
Дээрхи хүснэгтээс харахад бидний сонгосон буудай чанарын хувьд стандарт
үзүүлэлттэй ойролцоо, овьѐос стандарт үзүүлэлтээс эзлэхүүн жин 10,7 грл, илүү
байна.
Хүснэгт 2.
Буудай, хошуу тарианы химийн найрлага(хуурай бодист харьцуулсан
хувиар)
Сорт
Цардуул % Тос % Үнслэг % Уураг %
Судалг
ааны
Я.Алтанцэц
эг
Судалг
ааны
Я.Алтанцэ
цэг
Судалг
ааны
Я.Алтанцэц
эг
Судалг
ааны
Я.Алтанцэ
цэг
Бур- 3459,8 59.75 2,08 2.02 1,8 1.54 12,89 12.86
Судалг
ааны Р.Цэцэгмаа
Судалг
ааны
Р.Цэцэгма
а
Судалг
ааны Р.Цэцэгмаа
Судалг
ааны
Р.Цэцэгма
а
Nudum
-17 46,8 53,3 6,73 8,2 3,06 2,9 15,76 14,13
Дээрхи хүснэгтээс бидний сонгон авсан Дархан-Уул аймгийн Ургамал газар
тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд 2014 онд тариалсан Бурятская -34
сортын буудай химийн найрлагын хувьд Я.Алтанцэцэгийн судалгаанд авсан
дээжийнхтэй ойролцоо, Nudum-17 овьѐосны хувьд химийн найрлагын хувьд
Р.Цэцэгмаагийн судалгаанд авсан дээжтэй харьцуулахад цардуулын агууламж .6,
5% иар их, тос 1,53% иар бага , үнслэг 0,16% иар их, уураг 1,37 % иар бага байна.
Манай оронд хатаасан жимс, жимсгэний талаар хийсэн судалгааны ажлууд
хийгдээгүй байгаа тул ОХУ-ын эрдэмтэн М.Н. Волгаревагийн 2003 онд явуулсан
судалгааны дүнг өөрийн тодорхойлсон үзүүлэлтүүдтэй харьцуулан судлав.
Хатаасан жимс, жимсгэний химийн найрлагыг MNS ISO 7703:2003 шинжилгээний
стандарт аргыг ашиглан тодорхойлсон дүнг дараах хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 3.
Жимс, жимсгэнэ, самрын физик-хими, биохимийн шинж чанарын
үзүүлэлтүүд
Түүхий
эдийн нэр
Чацарганы
хатаасан
хальс
Хатаасан
алим
Үзэм Газрын самар Хушны самар
М.Н.
Волг
арев
Суда
лгаан
ы
М.Н.
Волгар
ева
Суд
алга
аны
М.Н.
Волгар
ева
Суд
алга
аны
М.Н.
Волга
рева
Суда
лгаа
ны
М.Н.
Волга
рева
Суда
лгаан
ы
а
Чийг % 18 21 20 24 19 26 7 6,8 12 16
Нүүрс ус
%
46,8 48 59 62 66 69 8,6 7,8 9,7 7,9
Уураг % 1,9 2,6 2,2 1,7 1,8 1,04 26 29 17 23
Тослог % 18,2 22 0,1 - - 48 42 58 59
Үнслэг % 2,8 3,1 1,5 1,03 3 4,6 - - - -
Эслэг % 7,8 6,9 14,9 17,8 - - - - - -
Сахар % 56,8 46 44,6 46,1 66 69 - - - -
Цардуул
%
- - 3,4 2,8 - - - - - -
Каротинио
д
56 60 0,02 0,8 - - 0,01 - -
Амин дэм
В1
0,8 0,6 0,02 0,4 0,15 0,1 0,9 0,5 0,1 0,6
Амин дэм
В2
0,9 1,4 0,04 0,02 0,08 0,3 0,15 0,08 0,15 0,19
Амин дэм
С
28 34 2 3,1 - - 0,06 4 6
Амин дэм
PP
8,6 6,4 1,2 0,9 0,5 0,47 0,06
Кали мг 790 690 580 563 860 608 706 567 368 398
Төмөр мг 7 6,9 6 4,8 3 6,3 2,1 3,8 2,2 4,1
Фосфор
мг
210 183 77 65 129 147 372 364 804 864
Кальци мг 132 129 111 125 80 72 59 69 39 36
Магни мг 78 67 30 34 42 49 163 158 268 225
Дээрх судалгаанаас үзэхэд бидний сонгон авсан дээж М.Н. Волгаревагийн
судалгаанд авсан дээжтэй химийн найрлагын хувьд эрс ялгаатай үзүүлэлт
байхгүй, 2-3% иар зөрүүтэй, зарим нэгэн үзүүлэлт тухайлбал чийг 3 – 7% иар
илүү, хатаасан алимны 2,9 % иар эслэг өндөр байгаа нь сонгон авсан түүхий эд
химийн найрлагын хувьд чанарын ОХУ-д ашиглаж байгаа түүхий эдийн чанартай
ойролцоо байгааг харуулж байна.
Үр тариаг соёолуулахад бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийн
өөрчлөлтийг судлах судалгааны үр дүн.
Уг судалгааг явуулахдаа эхний ээлжинд үр тариаг соѐолуулах хамгийн оновчтой
горим тогтоох туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Туршилтыг термостат ашиглан гүйцэтгэсэн бөгөөд орчны температурыг өөрчилж,
соѐололтын хурд, соѐолсон хэсгийн уртын хэмжээг 4, 8, 12, 24 цагийн дараа
хэмжиж ферментүүдийн үйлчлэлийн нөлөөлөлийг тодорхойлсон туршилтын дүнг
хүснэгт 4-д үзүүлэв.
Хүснэгт-4.
Үр тариаг соёолуулах оновчтой температур, хугацааг тодорхойлох
технологийн судалгааны үр дүн
Буудайг
соёолуулсан
хэм
Үр тариаг соёолуулсан хугацаа  цаг 
4 8 12 18 24
Буудай
20 - - 0,5 мм 1мм 2мм
25 - 0,5мм 1 мм 2 мм 3мм
35 2мм 2,5мм 2,8мм 3мм 3,5мм
Хошуу тариа
20 0,2 мм 0,7 мм 1,2 мм 1,8мм 2,5мм
25 0,3 мм 0,9мм 1,5 мм 2,3 мм 3,4мм
35 1,8мм 2,5мм 2,8мм 3мм 3,5мм
Онолын судалгаагаар соѐололтын урт 1-1,5 мм байхад үрийн биологийн идэвхит
бодисын агууламж хамгийн өндөр байдаг болохыг тогтоосон тул тухайн нөхцөлд
соѐолжны зохицуулах үйлчлэл хамгийн их байхаар тооцож, үр тариаг соѐолуулах
хугацаа, температурыг оновчилсон болно. Дээрхи туршилтаас буудайг 12 цаг 25
хэмд, овьѐосыг 8 цагт 25 хэмд соѐолуулах нь оновчтой болохыг тогтоов.
Үр тариаг чийглэх оновчтой горимыг тогтоох туршилтыг термостат ашиглан
гүйцэтгэсэн бөгөөд үрийн жингийн 20%, 30%, 40%, 50% иар тооцон чийглэсэн
тариаг микробиологийн суулгац бэлтгэдэг петрийн аяганд хийж таглаад 25 хэмд,
буудайг 12 цаг, хошуу тариаг 8 цаг тавьсаны дараа гарган авч соѐолсоэ хэсгийг
хэмжин 1-1,5 мм ургасан чийгийн хэмжээг хамгийн оновчтойгоор сонгон авсан дүнг
дараах хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт-5.
Соёолуулах тариаг чийглэх оновчтой хэмжээг тодорхойлох туршилтын дүн
Үр тарианы нэр 20% 30% 40% 50%
Буудай 0,5-0,8мм 0,6-0,8мм 1-1,5мм 2,0-2,4мм
Хошуу тариа 0,7-0,8мм 1-1,3мм 1,8-2,6мм 2,5-2,9мм
Дээрхи хүснэгтээс буудайг үрийн жингийн 40% иар чийглэн 25 хэмд 12 цаг, хошуу
тариаг 30% иар чийглэн 25 хэмд 8 цаг соѐолуулах оновчтой болох нь харагдаж
байна. Соѐолуулсан тариаг хатаах технологийн оновчтой горим тогтоох туршилтыг
хатаах шүүгээ ашиглан явуулсан бөгөөд шүүгээний хэмийг 650
С, 850
С, 1050
С, 135
0
С хэмд тохируулан тариаг хатааж чийгийг 10% болох хугацааг тодорхойлсон дүнг
дараах хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт -6.
Үр тариаг хатаах технологийн оновчтой хэмийг тодорхойлох туршилтын үр
дүн
Түүхий
нэр
Соѐолсон буудай Соѐолсон хошуу тариа
65 0
С 85 0
С
105 0
С
135 0
С 65 0
С 85 0
С 105 0
С 135 0
С
Хугацаа
мин
65 45 35 25 45 25 18 13
Уураг 11,9 11,3 11,0 9,2 10,2 10,0 9,9 8,4
Хатаасан тарианы уургийн хэмжээг тодорхойлж үзэхэд буудайг 135 0
С хэмд
хатаахад хамгийн бага цагт хатаж байгаа хэдий ч уургийн агууламжийн алдагдал
өндөр байгаа тул хатаах оновчтой хэмийг 1050
С хэмд 35 минут, хошуу тариаг 18
минут хатаах нь оновчтой болохыг тогтоов.
Үр тариаг соѐолуулахад гарах шинж чанарын өөрчлөлтийн судалгааг үр тарианы
химийн үзүүлэлтүүдийг тодорхойлсоны дараа тухайн үрийг соѐолуулж, хатаасаны
дараа дахин тодорхойлсон үзүүлэлтүүдтэй харьцуулан гаргасан дүнг дараах
хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт-7.
Үр тариаг соёолуулахад гарах шинж чанарын өөрчлөлтийн судалгааны
дүн
д/
д
Түүхий эдийн
нэр
Буудай
Бурятская
34
Соѐолуулс
ан буудай
Хошуу тариа
Nudum-17 сорт
Соѐолуулса
н
хошуу тариа
1 Чийг % 14 10 13,5 8,21
2 Нүүрс ус % 77,6 71,2 66,4 52,5
3 Уураг % 12,89 10,28 15,76 12,8
4 Тослог % 2,08 1,84 6,73 5,8
5 Үнслэг % 1,8 1,78 3,06 2,99
6 Эслэг % 6,5 6,5 7,9 7,9
7 Цардуул % 59,8 45,76 46,8 28,96
Дээрхи хүснэгтээс буудай, хошуу тариаг соѐолуулахад уураг 2- 2,9 % тослог 0,2-
0,9%, нүүрс усны агууламж 6-13%, буурч, эслэг, эрдэс бодис бараг өөрчлөгдөөгүй
байгаа нь тухайн бодисууд соѐололтын үед задралд ордоггүй болохыг харуулж
байна.
Түүхий эдийн орцын оновчтой хэмжээг тодорхойлохдоо түүхий эдүүдийг дорх
хүснэгтэд заасан хэмжээгээр өөрчилж өнгө, үнэр, амт, гадаад байдлыг 24
хэрэглэгчийн санал, амтлагааны хуудас бөглөсөн дундаж үнэлгээгээр дүгнэхийн
зэрэгцээ тэдгээрийн химийн найрлага, биологийн идэвхит нэгдэл, амин дэм, эрдэс
бодисын агууламжийн өөрчлөлтийг хүснэгт 9 д тодорхойлсон байдлыг харгалзан
хамгийн оновчтой харьцааг сонгон авсан дүнг хүснэгт 8 харуулав.
Хүснэгт-8
Бүтээгдэхүүний мэдрэхүйн эрхтэний үнэлгээний амтлагааны дүн
Түүхий нэр
Соѐолуулсан холимог
будаа
Соѐолуулсан буудай Соѐолуулсан хошуу
тариа
1-р
дээж
2-р
дээж
3-р
дээж
4-р
дээж
1-р
дээж
2-р
дээж
3-р
дээж
4-р
дээж
1-р
дээж
2-р
дээж
3-р
дээж
4-р
дээж
Буудайны
холимог
40 50 60 70 40 50 60 70 40 50 60 70
Үзэм 20 20 10 10 20 20 10 10 20 20 10 10
Хатаасан
алим
20 15 10 10 20 15 10 10 20 15 10 10
Самар 10 10 10 5 10 10 10 5 10 10 10 5
Хатаасан
чацаргаана
10 5 10 5 10 5 10 5 10 5 10 5
Өнгө 5 5 5 4 5 5 4 4 5 5 5 4
Үнэр 5 5 5 4 5 5 5 5 5 5 5 4
Амт 5 5 5 4 5 5 4 4 5 5 5 4
Гадаад
байдал
5 5 5 4 5 5 4 3 5 5 5 4
Нийт оноо 20 20 20 16 20 20 17 16 20 20 20 16
Тайлбар: маш сайн-5, сайн-4, дунд-3, муу-2, маш муу-1
Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн дүгнэлт өгөх туршилтыг бүтээгдэхүүний түүхий
эдийн орцын оновчтой хэмжээг тодорхойлох туршилттай хамт явуулсан бөгөөд
түүхий эдийн хэмжээг өөрчилсөн жороор бэлтгэсэн бүтээгдэхүүнүүдийн химийн
найрлага, зарим амин дэм, эрдэс бодисын хэмжээг тодорхойлж, тэдгээр
үзүүлэлтүүдээс хамааруулан амин дэм, эрдэс бодисын хэмжээ хамгийн ихээр
агуулж байгаа хувилбарыг түүхий эдийн орцын оновчтой хувилбар болгон сонгон
авч, түүгээр тухайн бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийн түвшинг тодорхойллоо.
Үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний химийн найрлага,
амин дэм, эрдэс бодисыг шинжилгээний дүнг хүснэгт -9 д үзүүлэв.
Хүснэгт-9.
Жорын оновчтой горим тогтооох туршилтын үр дүн
Түүхий
нэр
Холимог будаа Соѐолуулсан буудай Соѐолуулсан хошуу
тариа
1-р
дээж
2-р
дээ
ж
3-р
дээ
ж
4-р
дээ
ж
1-р
дээж
2-р
дээ
ж
3-р
дээ
ж
4-р
дээ
ж
1-р
дээ
ж
2-р
дээ
ж
3-р
дээ
ж
4-р
дээ
ж
Соѐолуул
сан
буудай
20 25 30 35 40 50 60 70
Соѐолуул
сан
хошуу
тариа
20 25 30 35 40 50 60 70
Үзэм 20 20 10 10 20 20 10 10 20 20 10 10
Хатаасан
алим
20 15 10 10 20 15 10 5 20 15 10 10
Самар 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5
Амталж
хатаасан
улаан
лооль
10 5 10 5 10 5 10 5 10 5 10 5
Хатаасан
чацаргаа
на
5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5
Уураг
11.3
3
12.5
8
13.5
1
13.4
5
10.9
7
12.1
2
13.0
0
12.9
7
15.0
0
14.3
7
14.0
1
12.0
5
Өөх тос 9.80 9.43 9.86 5.80
12.8
7
14.7
0
16.9
6
12.8
7
7.34 6.42 6.35 3.02
Нүүрс ус
68.0
8
63.4
4
68.7
5
68.0
4
67.9
5
68.0
8
68.6
0
67.9
5
60.4
0
67.8
5
69.6
0
68.4
0
Цардуул
16.6
6
20.8
3
25.0
0
31.8
1
18.6
6
22.8
3
27.0
0
33.8
1
16.6
8
18.8
3
23.0
0
29.8
1
Эслэг 24.5 26,6 28,9 27,0 20.5 30,8 27,7 28.3 39,8 38,9 40,1 38,1
4 7 7 9 2 9 5 9 7 8 2 4
Үнслэг 1.26 1.37 1.59 1.60 0.89 0.92 1.20 0.89 0.41 0.36 0.36 0.17
Илчлэг
313.
71
335.
50
325.
61
323.
61
293.
90
330.
4
303.
83
293.
90
362.
47
342.
16
348,
52
346,
26
Витамин
А
1.67 0.83 1.67 0.91 3.17 3.52 3.23 3.17 1.71 1.50 1.12 0.70
Витамин
С
34.3
3
17.6
6
34.3
3
18.7
2
0.40 0.22 0.53 0.40 0.42 0.42 0.43 0.40
Витамин
В1
0.27 0.28 0.27 0.23 4.00 3.14 5.33 4.00 0.85 0.75 0.75 0.35
Витамин
В2
0.21 0.25 0.28 0.34 0.30 0.34 0.34 0.30 0.17 0.15 0.12 0.07
Калий
525.
83
542.
25
432.
5
423.
18
689.
25
744.
14
632.
33
689.
25
350.
28
306.
50
198.
99
144.
23
Кальций
131.
16
148.
5
159.
5
185.
18
68.2
5
74.0
0
64.3
3
68.2
5
35.0
0
30.6
2
20.6
2
14.4
1
Натрий
52.3
3
54.0
8
37.0
0
39.9
0
80.4
6
80.4
6
48.6
6
65.7
5
15.5
6
15.3
9
17.8
7
15.2
9
Төмөр 2.73 2.86 2.56 2.40 0.08 0.08 0.08 0.08 0.03 0.03 0.02 0.01
Магний
69.3
3
71.0
0
70.6
6
60.5
4
73.5
0
82.8
5
84.0
0
73.5
0
40.8
5
35.7
5
30.5
0
16.8
2
Дээрхи хүснэгтээс буудай, хошуу тарианы холимогтой бүтээгдэхүүнийг 3 –р
дээжийн жороор, буудайн соѐолжтой бүтээгдэхүүнд 2-р дээжийн жороор, хошуу
тарианы соѐолжтой бүтээгдэхүүнд 3-р дээжийн жороор авах нь оновчтой болох нь
харагдаж байна.
Эрүүл ахуйн үнэлгээгбүтээгдэхүүний микробиологийн үзүүлэлтээр тодорхойлсон
бөгөөд шинжилгээ явуулж, үр дүнг MNS 5411:2004 стандартын үзүүлэлттэй
харьцуулан явуулсан судалгааны дүнг дараах хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 10.
Судалгааны бүтээгдэхүүний химийн найрлагыг ижил төстэй
бүтээгдэхүүний химийн найрлагатай харьцуулсан судалгааны дүн
Үзүүлэлтүүд
MNS
5411:2004
стандарт
Соѐолуулс
ан холимог
будаа
Соѐолуул
сан
буудай
Соѐолуулс
анхошуу
тариа
Нянгийн тоо, КОЕ гр ихгүй 2,5 х103
2 х103
1,2 х103
1,5 х103
Гэдэсний бүлгийн савханцар 1
гр -д
Байж
болохгүй
Илрээгүй Илрээгүй Илрээгүй
Өвчин үүсгэгч , түүнээс
салмонелл 25 гр
Байж
болохгүй
Илрээгүй Илрээгүй Илрээгүй
Хөгц, мөөгөнцөр КОЕ гр 2х102
1,9х102
1,8х102
1,7х102
Дээрхи хүснэгтээс үр тарианы гаралтай бүтээгдэхүүн нь микробиологийн
үзүүлэлтийн хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа нь харагдаж байна.
Хүснэгт -11.
Судалгааны бүтээгдэхүүний химийн найрлагыг ижил төстэй
бүтээгдэхүүний химийн найрлагатай харьцуулсан судалгааны дүн
Үзүүлэлтүү
д
Соѐолуулсан
холимог будаатай
Соѐолуулсан буудай
Соѐолуулсан хошуу
тариа
Мюсл
и
Судалгаагаа
р
Мюсл
и
Судалгаагаа
р
Мюсл
и
Судалгаагаа
р
Чийг % 10 9,9 10 9,4 10 8,9
Уураг % 12.7 13.51 11.3 12.12 11.9 14.01
Өөх тос % 9.11 9.86 9.7 14.70 9.7 6.35
Нүүрс ус % 77,0 68.75 81.0 68.08 69.3 69.60
Эслэг % 11.5 28,97 9.0 30,89 11.9 40,12
Илчлэг
ккал
375.0
325.61
360
330.4
366.0
348,52
Дээрхи хүснэгтээс үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүн
химийн найрлагаараа “ Мюсли ” –тэй харьцуулахад уураг 0,8-2% иар илүү, тослог
0,7-5% иар их, хошуу тарианы бүтээгдэхүүний тослог 2,8% иар бага, нүүрс усны
агууламж 3,3- 13% иар бага, эслэг 17-21% иар их, илчлэг 20-29 ккал бага байгаа
нь тухайн бүтээгдэхүүн зохицуулах үйлчлэлтэй болох нь батлагдахын зэрэгцээ
илчлэг багатай тул хэт таргалалттай хүмүүст тохиромжтой болох нь харагдаж
байна.
Дүгнэлт
Судалгааны ажлын дүнд дараах дүгнэлтүүдийг хийж байна Үүнд:
 Судалгаанд сонгон авсан туршилтын материалууд физик, химийн шинж
чанарын хувьд стандарт болон бусад судлаачдын судалгааны материалын
чанарын үзүүлэлтүүдтэй ойролцоо байгааг тогтоолоо.
 Судалгаагаар буудайг 40% иар чийглэн 12 цаг 25 хэмд , хошуу тариаг 30%
иар чийглэн 8 цагт 25 хэмд соѐолуулах нь оновчтой болохыг тогтоов.
 Судалгаагаар буудайн соѐолжийг 105 0
С хэмд 35 минут, хошуу тарианы
соѐолжийг 105 0
С хэмд 18 минут хатаах нь оновчтой болохыг тогтоов.
 Туршилтаар буудай, хошуу тариаг соѐолуулахад уураг 2- 2,9 % тослог 0,2-
0,9%, нүүрс усны агууламж 6-13%, буурч байгаа нь тэдгээр нь
ферментүүдийн нөлөөллөөр задарч энгийн нэгдэлд шилжсэн, эслэг, эрдэс
бодис бараг өөрчлөгдөөгүй байгаа нь тухайн бодисууд соѐололтын үед
задралд ордоггүй болохыг тодорхойлов.
 Бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрлэгчийн түүхий эдийн олдоц, нийлүүлэлтээс
хамааран соѐолуулж хавтгайлж хатаасан буудайн нэвс, соѐолуулж
хавтгайлж хатаасан хошуу тарианы нэвсийн холимогтой, соѐолуулж
хавтгайлж хатаасан буудайн нэвстэй, соѐолуулж хавтгайлж хатаасан хошуу
тарианы нэвстэй гэсэн 3 нэр төрлөөр үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа
бөгөөд дээрхи нэр төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийн орцын хэмжээг
туршилтын дүнд тулгуурлан дараах байдлаар тодорхойлоход бэлэн
бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэл хамгийн өндөр байсан тул тэдгээр
хэмжээг оновчтой хэмээн сонгон авлаа. Үүнд: соѐолуулж хавтгайлж
хатаасан буудайн нэвс: соѐолуулж хавтгайлж хатаасан хошуу тарианы нэвс
: үзэм:алим: амталж хатаасан лоолийг 30:30:10:10:5:10:5, соѐолуулж
хавтгайлж хатаасан буудайн нэвс : үзэм : алим : 50:20:15:5:5:5,
60:10:10:5:10:5.
 Үр тарианы гаралтай бүтээгдэхүүн нь микробиологийн үзүүлэлтийн хувьд
эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгааг микробиологийн шинжилгээгээр
тогтоов.
 Үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүн химийн
найрлагаараа “Мюсли” –тэй харьцуулахад уураг 0,8-2% иар илүү, тослог
буудайн соѐолж агуулсан бүтээгдэхүүнд 0,7-5% иар их, хошуу тарианы
соѐолжтой бүтээгдэхүүнд 2,8% иар бага, нүүрс усны агууламж 3,3- 13% иар
бага, эслэг 17-21% иар их, илчлэг 20-29 ккал бага байгаа нь тухайн
бүтээгдэхүүн зохицуулах үйлчлэлтэй болох нь батлагдахын зэрэгцээ илчлэг
багатай тул хэт таргалалттай хүмүүст тохиромжтой болохыг тогтоолоо.

More Related Content

Similar to Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа

Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Ankhbileg Luvsan
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Ankhbileg Luvsan
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Ankhbileg Luvsan
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
ub_old
 
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөөЗусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
Ankhbileg Luvsan
 
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх ньГүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Ankhbileg Luvsan
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
Kh Solongo
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Ankhbileg Luvsan
 
Пивоны арвайн сортын параметр
Пивоны арвайн сортын параметрПивоны арвайн сортын параметр
Пивоны арвайн сортын параметр
Ankhbileg Luvsan
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Ankhbileg Luvsan
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Em zuich 2
Em zuich 2Em zuich 2
Em zuich 2
Gantulga Nyamdorj
 
Em zuich 2
Em zuich 2Em zuich 2
Em zuich 2
Gantulga Nyamdorj
 
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологиХөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Ankhbileg Luvsan
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
batnasanb
 
Similar to Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа (20)

Misheel statistik
Misheel statistikMisheel statistik
Misheel statistik
 
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
Зах зээлд худалдаалагдаж буй хувиргасан амьд организмын гаралтай шар буурцгий...
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
 
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээБуудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
Буудайн нутагшсан болон ирэээдүйтэй сортуудын өвчин тэсвэрийн үнэлгээ
 
Lecture 2
Lecture  2Lecture  2
Lecture 2
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
 
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөөЗусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө
 
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх ньГүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
Гүзээлзгэний сортуудын ургацад тарих материалын чанар нөлөөлөх нь
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
 
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
Үр тарианы шинэ сортууд, тэдгээрийн үр - Дарханы брэнд бүтээгдэхүүн /Ганбаата...
 
Пивоны арвайн сортын параметр
Пивоны арвайн сортын параметрПивоны арвайн сортын параметр
Пивоны арвайн сортын параметр
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломжМодлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
 
Em zuich 2
Em zuich 2Em zuich 2
Em zuich 2
 
Em zuich 2
Em zuich 2Em zuich 2
Em zuich 2
 
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологиХөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
Хөрсгүй орчинд төмсний үрийн эх материал гаргах технологи
 
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Ankhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Ankhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Ankhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Ankhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
Ankhbileg Luvsan
 
More from Ankhbileg Luvsan (20)

Мюсли үйлдвэрлэх боломжийн судалгаа

  • 1. МЮСЛИ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА Гантогоо.Ө доктор(Ph.D), Цэцэгмаа.Р доктор(Ph.D), Магистр Цогбадрах.О ШУТИС, ДаТС. Технологийн салбар Хураангуй . Мюсли нь хавтгайлж, болгосон төрөл бүрийн үр тариаг хатаасан жимс, самартай хольсон, бэлэн хэрэглэх зориулалттай, зохицуулах үйлчлэлтэй, хуурай хүнсний бүтээгдэхүүн юм. Өнөө үед хүнснээс шалтгаалах өвчлөл ихэссэнтэй холбогдон зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жилээс жилд эрс өсч байна. Мэргэжилтнүүдийн судалгаагаар ойрын ирээдүйд уламжлалт эмийн хэрэглээний 40-50% ийг зохицуулах үйлчлэлтэй хүнсний орлоно гэж үзэж байна. Соѐолуулж, хавтгайлж, хатаасан буудай, овьѐосны үрийн холимогыг төрөл бүрийн хатаасан алим, чацаргана, үзэм, самартай хольж бэлтгэсэн, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй, хэт таргалалттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой, зохицуулах үйлчлэл бүхий импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлэхтехнологийг боловсрууллаа. Түлхүүр үг. Соѐолуулж, хатаасан үр тариа, бүтээгдэхүүн, хүнс, самар. Оршил: Сүүлийн жилүүдэд олон оронд үр тарианы гаралтай бүтээгдэхүүнийг жимс, хүнсний ногоо, самар зэрэг бүтээгдэхүүнтэй хольж, эмчилгээ сувилалын зориулалттай мюсли үйлдвэрлэдэг болсон бөгөөд тэдгээр нь бие махбодийг цэвэрлэх, нөхөх, сэргээх гэсэн үндсэн 3 шинжийг агуулсан, тэжээллэг чанар өндөртэй, эслэг ихтэй тул хүний биеэс хорт нэгдэлийг зайлуулах, цусан дахь холестерин, сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй, бүх насны хүмүүс өглөөний бэлэн хоол болгон хэрэглэдэг, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй хүмүүст нэн тохиромжтой зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн юм.
  • 2. Манай орны хүн амыг эрүүлжүүлэх, халдварт бус өвчлөлийг бууруулахад мюсли чухал үүрэгтэй бөгөөд манай орон одоогоор импортоор хангаж байгаа уг бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Үндсэн хэсэг. Хүнснээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжин, дархлаажуулалтыг сайжруулах хамгийн амархан бөгөөд найдвартай арга нь хүн амын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг зохицуулах үйлчлэлтэй, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэх, нэр төрлийг олшруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх явдал чухал байна. Мөнтүүнчилэн зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ өсч, хэрэглэгчид шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардаж байгаа өнөө үед дээрхи байдлыг харгалзан зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, эх орны түүхий эдэд тулгуурлан үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүнийг дотоододоо үйлдвэрлэх боломжийг судлах нь нэн чухал байна. II. Судалгааны ажлын объект, сонгосон материал, судалгааны ажил явуулсан арга зүй. Үр тариаг соѐолуулах үеийн ферментүүдийн идэвхийн нөлөөлөлийг судалгааны объектоор сонгон авлаа. Судалгаанд Дархан–Уул аймгийн газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд тариалсан Бурятская -34 сортын буудай, Nudum-17 овьѐос, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тариалсан “ Витаминная ” сортын чацаргана, ОХУ –с оруулж ирсэн сортын хатаасан алим, Jumbo сортын хатаасан үзэм, Хятад улсаас оруулж ирсэн Almonds сортын газрын самарыг судалгааны материал болгон сонгон авлаа. Судалгааг задлан шинжилгээний аргыг технологийн туршилттай хослуулан явууллаа. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний шинж чанарыг батлагдсан стандарт аргачлалын дагуу Улаанбаатар хот дахь хүнсний эрдэм шинжилгээн, үйлдвэрлэлийн “Само” институт, Дархан-уул аймгийн стандарт хэмжил зүйн лаборатори, ДаТС –ийн Бүс нутгийн хүнс судлалын төвийн
  • 3. “Эрүүл ахуйн лаборатори, Дархан дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үр тариа, биохими, химийн шинжилгээний лабораторид тус тус 3-5 удаагийн давталттайгаар тодорхойлсон болно. III. Туршилт судалгааны ажлын явц, үр дүн Үр тарианы физик химийн шинж чанарын судалгаа хийсэн үр дүнг 1-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 1. Үр тарианы физик, химийн шинж чанарын үзүүлэлтүүд Үзүүлэлтүүд MNS 0097:2 010 Бурятская-34 зусах буудай 2014 оны ургац MNS 5411- 2004 Nudum-17 хошуу тариа 2014 оны ургац Чийглэг % 15 14 10 9,7 Эзлэхүүн жин г/л 720 дээш 742 580 дээш 590,7 Гадны хольц ихгүй Үүнээс :Эрдэс хольц % 2,0 2,8 2,0 1,9 Шилэнцэр % багагүй 40-60 56 Өөр ангиллын будааны хольц % 10 12 10 8,3 Тарианы хольц % ихгүй 5 9 5 6,5 Цавуулгийн хэмжээ % 23 23,6 Цавуулгын чанар доошгүй II II Гадны хольц % ихгүй 2 2,8 2 2,1 Хортон шавьж Байж болохг үй Байхгүй Байж болохгү й Байхгүй Дээрхи хүснэгтээс харахад бидний сонгосон буудай чанарын хувьд стандарт үзүүлэлттэй ойролцоо, овьѐос стандарт үзүүлэлтээс эзлэхүүн жин 10,7 грл, илүү байна.
  • 4. Хүснэгт 2. Буудай, хошуу тарианы химийн найрлага(хуурай бодист харьцуулсан хувиар) Сорт Цардуул % Тос % Үнслэг % Уураг % Судалг ааны Я.Алтанцэц эг Судалг ааны Я.Алтанцэ цэг Судалг ааны Я.Алтанцэц эг Судалг ааны Я.Алтанцэ цэг Бур- 3459,8 59.75 2,08 2.02 1,8 1.54 12,89 12.86 Судалг ааны Р.Цэцэгмаа Судалг ааны Р.Цэцэгма а Судалг ааны Р.Цэцэгмаа Судалг ааны Р.Цэцэгма а Nudum -17 46,8 53,3 6,73 8,2 3,06 2,9 15,76 14,13 Дээрхи хүснэгтээс бидний сонгон авсан Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд 2014 онд тариалсан Бурятская -34 сортын буудай химийн найрлагын хувьд Я.Алтанцэцэгийн судалгаанд авсан дээжийнхтэй ойролцоо, Nudum-17 овьѐосны хувьд химийн найрлагын хувьд Р.Цэцэгмаагийн судалгаанд авсан дээжтэй харьцуулахад цардуулын агууламж .6, 5% иар их, тос 1,53% иар бага , үнслэг 0,16% иар их, уураг 1,37 % иар бага байна. Манай оронд хатаасан жимс, жимсгэний талаар хийсэн судалгааны ажлууд хийгдээгүй байгаа тул ОХУ-ын эрдэмтэн М.Н. Волгаревагийн 2003 онд явуулсан судалгааны дүнг өөрийн тодорхойлсон үзүүлэлтүүдтэй харьцуулан судлав. Хатаасан жимс, жимсгэний химийн найрлагыг MNS ISO 7703:2003 шинжилгээний стандарт аргыг ашиглан тодорхойлсон дүнг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 3. Жимс, жимсгэнэ, самрын физик-хими, биохимийн шинж чанарын үзүүлэлтүүд Түүхий эдийн нэр Чацарганы хатаасан хальс Хатаасан алим Үзэм Газрын самар Хушны самар М.Н. Волг арев Суда лгаан ы М.Н. Волгар ева Суд алга аны М.Н. Волгар ева Суд алга аны М.Н. Волга рева Суда лгаа ны М.Н. Волга рева Суда лгаан ы
  • 5. а Чийг % 18 21 20 24 19 26 7 6,8 12 16 Нүүрс ус % 46,8 48 59 62 66 69 8,6 7,8 9,7 7,9 Уураг % 1,9 2,6 2,2 1,7 1,8 1,04 26 29 17 23 Тослог % 18,2 22 0,1 - - 48 42 58 59 Үнслэг % 2,8 3,1 1,5 1,03 3 4,6 - - - - Эслэг % 7,8 6,9 14,9 17,8 - - - - - - Сахар % 56,8 46 44,6 46,1 66 69 - - - - Цардуул % - - 3,4 2,8 - - - - - - Каротинио д 56 60 0,02 0,8 - - 0,01 - - Амин дэм В1 0,8 0,6 0,02 0,4 0,15 0,1 0,9 0,5 0,1 0,6 Амин дэм В2 0,9 1,4 0,04 0,02 0,08 0,3 0,15 0,08 0,15 0,19 Амин дэм С 28 34 2 3,1 - - 0,06 4 6 Амин дэм PP 8,6 6,4 1,2 0,9 0,5 0,47 0,06 Кали мг 790 690 580 563 860 608 706 567 368 398 Төмөр мг 7 6,9 6 4,8 3 6,3 2,1 3,8 2,2 4,1 Фосфор мг 210 183 77 65 129 147 372 364 804 864 Кальци мг 132 129 111 125 80 72 59 69 39 36 Магни мг 78 67 30 34 42 49 163 158 268 225 Дээрх судалгаанаас үзэхэд бидний сонгон авсан дээж М.Н. Волгаревагийн судалгаанд авсан дээжтэй химийн найрлагын хувьд эрс ялгаатай үзүүлэлт байхгүй, 2-3% иар зөрүүтэй, зарим нэгэн үзүүлэлт тухайлбал чийг 3 – 7% иар илүү, хатаасан алимны 2,9 % иар эслэг өндөр байгаа нь сонгон авсан түүхий эд
  • 6. химийн найрлагын хувьд чанарын ОХУ-д ашиглаж байгаа түүхий эдийн чанартай ойролцоо байгааг харуулж байна. Үр тариаг соёолуулахад бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийн өөрчлөлтийг судлах судалгааны үр дүн. Уг судалгааг явуулахдаа эхний ээлжинд үр тариаг соѐолуулах хамгийн оновчтой горим тогтоох туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Туршилтыг термостат ашиглан гүйцэтгэсэн бөгөөд орчны температурыг өөрчилж, соѐололтын хурд, соѐолсон хэсгийн уртын хэмжээг 4, 8, 12, 24 цагийн дараа хэмжиж ферментүүдийн үйлчлэлийн нөлөөлөлийг тодорхойлсон туршилтын дүнг хүснэгт 4-д үзүүлэв. Хүснэгт-4. Үр тариаг соёолуулах оновчтой температур, хугацааг тодорхойлох технологийн судалгааны үр дүн Буудайг соёолуулсан хэм Үр тариаг соёолуулсан хугацаа цаг 4 8 12 18 24 Буудай 20 - - 0,5 мм 1мм 2мм 25 - 0,5мм 1 мм 2 мм 3мм 35 2мм 2,5мм 2,8мм 3мм 3,5мм Хошуу тариа 20 0,2 мм 0,7 мм 1,2 мм 1,8мм 2,5мм 25 0,3 мм 0,9мм 1,5 мм 2,3 мм 3,4мм 35 1,8мм 2,5мм 2,8мм 3мм 3,5мм Онолын судалгаагаар соѐололтын урт 1-1,5 мм байхад үрийн биологийн идэвхит бодисын агууламж хамгийн өндөр байдаг болохыг тогтоосон тул тухайн нөхцөлд соѐолжны зохицуулах үйлчлэл хамгийн их байхаар тооцож, үр тариаг соѐолуулах хугацаа, температурыг оновчилсон болно. Дээрхи туршилтаас буудайг 12 цаг 25 хэмд, овьѐосыг 8 цагт 25 хэмд соѐолуулах нь оновчтой болохыг тогтоов.
  • 7. Үр тариаг чийглэх оновчтой горимыг тогтоох туршилтыг термостат ашиглан гүйцэтгэсэн бөгөөд үрийн жингийн 20%, 30%, 40%, 50% иар тооцон чийглэсэн тариаг микробиологийн суулгац бэлтгэдэг петрийн аяганд хийж таглаад 25 хэмд, буудайг 12 цаг, хошуу тариаг 8 цаг тавьсаны дараа гарган авч соѐолсоэ хэсгийг хэмжин 1-1,5 мм ургасан чийгийн хэмжээг хамгийн оновчтойгоор сонгон авсан дүнг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт-5. Соёолуулах тариаг чийглэх оновчтой хэмжээг тодорхойлох туршилтын дүн Үр тарианы нэр 20% 30% 40% 50% Буудай 0,5-0,8мм 0,6-0,8мм 1-1,5мм 2,0-2,4мм Хошуу тариа 0,7-0,8мм 1-1,3мм 1,8-2,6мм 2,5-2,9мм Дээрхи хүснэгтээс буудайг үрийн жингийн 40% иар чийглэн 25 хэмд 12 цаг, хошуу тариаг 30% иар чийглэн 25 хэмд 8 цаг соѐолуулах оновчтой болох нь харагдаж байна. Соѐолуулсан тариаг хатаах технологийн оновчтой горим тогтоох туршилтыг хатаах шүүгээ ашиглан явуулсан бөгөөд шүүгээний хэмийг 650 С, 850 С, 1050 С, 135 0 С хэмд тохируулан тариаг хатааж чийгийг 10% болох хугацааг тодорхойлсон дүнг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт -6. Үр тариаг хатаах технологийн оновчтой хэмийг тодорхойлох туршилтын үр дүн Түүхий нэр Соѐолсон буудай Соѐолсон хошуу тариа 65 0 С 85 0 С 105 0 С 135 0 С 65 0 С 85 0 С 105 0 С 135 0 С Хугацаа мин 65 45 35 25 45 25 18 13 Уураг 11,9 11,3 11,0 9,2 10,2 10,0 9,9 8,4 Хатаасан тарианы уургийн хэмжээг тодорхойлж үзэхэд буудайг 135 0 С хэмд хатаахад хамгийн бага цагт хатаж байгаа хэдий ч уургийн агууламжийн алдагдал өндөр байгаа тул хатаах оновчтой хэмийг 1050 С хэмд 35 минут, хошуу тариаг 18 минут хатаах нь оновчтой болохыг тогтоов.
  • 8. Үр тариаг соѐолуулахад гарах шинж чанарын өөрчлөлтийн судалгааг үр тарианы химийн үзүүлэлтүүдийг тодорхойлсоны дараа тухайн үрийг соѐолуулж, хатаасаны дараа дахин тодорхойлсон үзүүлэлтүүдтэй харьцуулан гаргасан дүнг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт-7. Үр тариаг соёолуулахад гарах шинж чанарын өөрчлөлтийн судалгааны дүн д/ д Түүхий эдийн нэр Буудай Бурятская 34 Соѐолуулс ан буудай Хошуу тариа Nudum-17 сорт Соѐолуулса н хошуу тариа 1 Чийг % 14 10 13,5 8,21 2 Нүүрс ус % 77,6 71,2 66,4 52,5 3 Уураг % 12,89 10,28 15,76 12,8 4 Тослог % 2,08 1,84 6,73 5,8 5 Үнслэг % 1,8 1,78 3,06 2,99 6 Эслэг % 6,5 6,5 7,9 7,9 7 Цардуул % 59,8 45,76 46,8 28,96 Дээрхи хүснэгтээс буудай, хошуу тариаг соѐолуулахад уураг 2- 2,9 % тослог 0,2- 0,9%, нүүрс усны агууламж 6-13%, буурч, эслэг, эрдэс бодис бараг өөрчлөгдөөгүй байгаа нь тухайн бодисууд соѐололтын үед задралд ордоггүй болохыг харуулж байна. Түүхий эдийн орцын оновчтой хэмжээг тодорхойлохдоо түүхий эдүүдийг дорх хүснэгтэд заасан хэмжээгээр өөрчилж өнгө, үнэр, амт, гадаад байдлыг 24 хэрэглэгчийн санал, амтлагааны хуудас бөглөсөн дундаж үнэлгээгээр дүгнэхийн зэрэгцээ тэдгээрийн химийн найрлага, биологийн идэвхит нэгдэл, амин дэм, эрдэс бодисын агууламжийн өөрчлөлтийг хүснэгт 9 д тодорхойлсон байдлыг харгалзан хамгийн оновчтой харьцааг сонгон авсан дүнг хүснэгт 8 харуулав. Хүснэгт-8 Бүтээгдэхүүний мэдрэхүйн эрхтэний үнэлгээний амтлагааны дүн Түүхий нэр Соѐолуулсан холимог будаа Соѐолуулсан буудай Соѐолуулсан хошуу тариа
  • 9. 1-р дээж 2-р дээж 3-р дээж 4-р дээж 1-р дээж 2-р дээж 3-р дээж 4-р дээж 1-р дээж 2-р дээж 3-р дээж 4-р дээж Буудайны холимог 40 50 60 70 40 50 60 70 40 50 60 70 Үзэм 20 20 10 10 20 20 10 10 20 20 10 10 Хатаасан алим 20 15 10 10 20 15 10 10 20 15 10 10 Самар 10 10 10 5 10 10 10 5 10 10 10 5 Хатаасан чацаргаана 10 5 10 5 10 5 10 5 10 5 10 5 Өнгө 5 5 5 4 5 5 4 4 5 5 5 4 Үнэр 5 5 5 4 5 5 5 5 5 5 5 4 Амт 5 5 5 4 5 5 4 4 5 5 5 4 Гадаад байдал 5 5 5 4 5 5 4 3 5 5 5 4 Нийт оноо 20 20 20 16 20 20 17 16 20 20 20 16 Тайлбар: маш сайн-5, сайн-4, дунд-3, муу-2, маш муу-1 Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн дүгнэлт өгөх туршилтыг бүтээгдэхүүний түүхий эдийн орцын оновчтой хэмжээг тодорхойлох туршилттай хамт явуулсан бөгөөд түүхий эдийн хэмжээг өөрчилсөн жороор бэлтгэсэн бүтээгдэхүүнүүдийн химийн найрлага, зарим амин дэм, эрдэс бодисын хэмжээг тодорхойлж, тэдгээр үзүүлэлтүүдээс хамааруулан амин дэм, эрдэс бодисын хэмжээ хамгийн ихээр агуулж байгаа хувилбарыг түүхий эдийн орцын оновчтой хувилбар болгон сонгон авч, түүгээр тухайн бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийн түвшинг тодорхойллоо. Үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний химийн найрлага, амин дэм, эрдэс бодисыг шинжилгээний дүнг хүснэгт -9 д үзүүлэв. Хүснэгт-9. Жорын оновчтой горим тогтооох туршилтын үр дүн Түүхий нэр Холимог будаа Соѐолуулсан буудай Соѐолуулсан хошуу тариа
  • 10. 1-р дээж 2-р дээ ж 3-р дээ ж 4-р дээ ж 1-р дээж 2-р дээ ж 3-р дээ ж 4-р дээ ж 1-р дээ ж 2-р дээ ж 3-р дээ ж 4-р дээ ж Соѐолуул сан буудай 20 25 30 35 40 50 60 70 Соѐолуул сан хошуу тариа 20 25 30 35 40 50 60 70 Үзэм 20 20 10 10 20 20 10 10 20 20 10 10 Хатаасан алим 20 15 10 10 20 15 10 5 20 15 10 10 Самар 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 Амталж хатаасан улаан лооль 10 5 10 5 10 5 10 5 10 5 10 5 Хатаасан чацаргаа на 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 5 Уураг 11.3 3 12.5 8 13.5 1 13.4 5 10.9 7 12.1 2 13.0 0 12.9 7 15.0 0 14.3 7 14.0 1 12.0 5 Өөх тос 9.80 9.43 9.86 5.80 12.8 7 14.7 0 16.9 6 12.8 7 7.34 6.42 6.35 3.02 Нүүрс ус 68.0 8 63.4 4 68.7 5 68.0 4 67.9 5 68.0 8 68.6 0 67.9 5 60.4 0 67.8 5 69.6 0 68.4 0 Цардуул 16.6 6 20.8 3 25.0 0 31.8 1 18.6 6 22.8 3 27.0 0 33.8 1 16.6 8 18.8 3 23.0 0 29.8 1 Эслэг 24.5 26,6 28,9 27,0 20.5 30,8 27,7 28.3 39,8 38,9 40,1 38,1
  • 11. 4 7 7 9 2 9 5 9 7 8 2 4 Үнслэг 1.26 1.37 1.59 1.60 0.89 0.92 1.20 0.89 0.41 0.36 0.36 0.17 Илчлэг 313. 71 335. 50 325. 61 323. 61 293. 90 330. 4 303. 83 293. 90 362. 47 342. 16 348, 52 346, 26 Витамин А 1.67 0.83 1.67 0.91 3.17 3.52 3.23 3.17 1.71 1.50 1.12 0.70 Витамин С 34.3 3 17.6 6 34.3 3 18.7 2 0.40 0.22 0.53 0.40 0.42 0.42 0.43 0.40 Витамин В1 0.27 0.28 0.27 0.23 4.00 3.14 5.33 4.00 0.85 0.75 0.75 0.35 Витамин В2 0.21 0.25 0.28 0.34 0.30 0.34 0.34 0.30 0.17 0.15 0.12 0.07 Калий 525. 83 542. 25 432. 5 423. 18 689. 25 744. 14 632. 33 689. 25 350. 28 306. 50 198. 99 144. 23 Кальций 131. 16 148. 5 159. 5 185. 18 68.2 5 74.0 0 64.3 3 68.2 5 35.0 0 30.6 2 20.6 2 14.4 1 Натрий 52.3 3 54.0 8 37.0 0 39.9 0 80.4 6 80.4 6 48.6 6 65.7 5 15.5 6 15.3 9 17.8 7 15.2 9 Төмөр 2.73 2.86 2.56 2.40 0.08 0.08 0.08 0.08 0.03 0.03 0.02 0.01 Магний 69.3 3 71.0 0 70.6 6 60.5 4 73.5 0 82.8 5 84.0 0 73.5 0 40.8 5 35.7 5 30.5 0 16.8 2 Дээрхи хүснэгтээс буудай, хошуу тарианы холимогтой бүтээгдэхүүнийг 3 –р дээжийн жороор, буудайн соѐолжтой бүтээгдэхүүнд 2-р дээжийн жороор, хошуу тарианы соѐолжтой бүтээгдэхүүнд 3-р дээжийн жороор авах нь оновчтой болох нь харагдаж байна. Эрүүл ахуйн үнэлгээгбүтээгдэхүүний микробиологийн үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд шинжилгээ явуулж, үр дүнг MNS 5411:2004 стандартын үзүүлэлттэй харьцуулан явуулсан судалгааны дүнг дараах хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 10.
  • 12. Судалгааны бүтээгдэхүүний химийн найрлагыг ижил төстэй бүтээгдэхүүний химийн найрлагатай харьцуулсан судалгааны дүн Үзүүлэлтүүд MNS 5411:2004 стандарт Соѐолуулс ан холимог будаа Соѐолуул сан буудай Соѐолуулс анхошуу тариа Нянгийн тоо, КОЕ гр ихгүй 2,5 х103 2 х103 1,2 х103 1,5 х103 Гэдэсний бүлгийн савханцар 1 гр -д Байж болохгүй Илрээгүй Илрээгүй Илрээгүй Өвчин үүсгэгч , түүнээс салмонелл 25 гр Байж болохгүй Илрээгүй Илрээгүй Илрээгүй Хөгц, мөөгөнцөр КОЕ гр 2х102 1,9х102 1,8х102 1,7х102 Дээрхи хүснэгтээс үр тарианы гаралтай бүтээгдэхүүн нь микробиологийн үзүүлэлтийн хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа нь харагдаж байна. Хүснэгт -11. Судалгааны бүтээгдэхүүний химийн найрлагыг ижил төстэй бүтээгдэхүүний химийн найрлагатай харьцуулсан судалгааны дүн Үзүүлэлтүү д Соѐолуулсан холимог будаатай Соѐолуулсан буудай Соѐолуулсан хошуу тариа Мюсл и Судалгаагаа р Мюсл и Судалгаагаа р Мюсл и Судалгаагаа р Чийг % 10 9,9 10 9,4 10 8,9 Уураг % 12.7 13.51 11.3 12.12 11.9 14.01 Өөх тос % 9.11 9.86 9.7 14.70 9.7 6.35 Нүүрс ус % 77,0 68.75 81.0 68.08 69.3 69.60 Эслэг % 11.5 28,97 9.0 30,89 11.9 40,12 Илчлэг ккал 375.0 325.61 360 330.4 366.0 348,52 Дээрхи хүснэгтээс үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүн химийн найрлагаараа “ Мюсли ” –тэй харьцуулахад уураг 0,8-2% иар илүү, тослог
  • 13. 0,7-5% иар их, хошуу тарианы бүтээгдэхүүний тослог 2,8% иар бага, нүүрс усны агууламж 3,3- 13% иар бага, эслэг 17-21% иар их, илчлэг 20-29 ккал бага байгаа нь тухайн бүтээгдэхүүн зохицуулах үйлчлэлтэй болох нь батлагдахын зэрэгцээ илчлэг багатай тул хэт таргалалттай хүмүүст тохиромжтой болох нь харагдаж байна. Дүгнэлт Судалгааны ажлын дүнд дараах дүгнэлтүүдийг хийж байна Үүнд:  Судалгаанд сонгон авсан туршилтын материалууд физик, химийн шинж чанарын хувьд стандарт болон бусад судлаачдын судалгааны материалын чанарын үзүүлэлтүүдтэй ойролцоо байгааг тогтоолоо.  Судалгаагаар буудайг 40% иар чийглэн 12 цаг 25 хэмд , хошуу тариаг 30% иар чийглэн 8 цагт 25 хэмд соѐолуулах нь оновчтой болохыг тогтоов.  Судалгаагаар буудайн соѐолжийг 105 0 С хэмд 35 минут, хошуу тарианы соѐолжийг 105 0 С хэмд 18 минут хатаах нь оновчтой болохыг тогтоов.  Туршилтаар буудай, хошуу тариаг соѐолуулахад уураг 2- 2,9 % тослог 0,2- 0,9%, нүүрс усны агууламж 6-13%, буурч байгаа нь тэдгээр нь ферментүүдийн нөлөөллөөр задарч энгийн нэгдэлд шилжсэн, эслэг, эрдэс бодис бараг өөрчлөгдөөгүй байгаа нь тухайн бодисууд соѐололтын үед задралд ордоггүй болохыг тодорхойлов.  Бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрлэгчийн түүхий эдийн олдоц, нийлүүлэлтээс хамааран соѐолуулж хавтгайлж хатаасан буудайн нэвс, соѐолуулж хавтгайлж хатаасан хошуу тарианы нэвсийн холимогтой, соѐолуулж хавтгайлж хатаасан буудайн нэвстэй, соѐолуулж хавтгайлж хатаасан хошуу тарианы нэвстэй гэсэн 3 нэр төрлөөр үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд дээрхи нэр төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийн орцын хэмжээг туршилтын дүнд тулгуурлан дараах байдлаар тодорхойлоход бэлэн бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэл хамгийн өндөр байсан тул тэдгээр хэмжээг оновчтой хэмээн сонгон авлаа. Үүнд: соѐолуулж хавтгайлж хатаасан буудайн нэвс: соѐолуулж хавтгайлж хатаасан хошуу тарианы нэвс : үзэм:алим: амталж хатаасан лоолийг 30:30:10:10:5:10:5, соѐолуулж
  • 14. хавтгайлж хатаасан буудайн нэвс : үзэм : алим : 50:20:15:5:5:5, 60:10:10:5:10:5.  Үр тарианы гаралтай бүтээгдэхүүн нь микробиологийн үзүүлэлтийн хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгааг микробиологийн шинжилгээгээр тогтоов.  Үр тарианы гаралтай зохицуулах үйлчлэл бүхий бүтээгдэхүүн химийн найрлагаараа “Мюсли” –тэй харьцуулахад уураг 0,8-2% иар илүү, тослог буудайн соѐолж агуулсан бүтээгдэхүүнд 0,7-5% иар их, хошуу тарианы соѐолжтой бүтээгдэхүүнд 2,8% иар бага, нүүрс усны агууламж 3,3- 13% иар бага, эслэг 17-21% иар их, илчлэг 20-29 ккал бага байгаа нь тухайн бүтээгдэхүүн зохицуулах үйлчлэлтэй болох нь батлагдахын зэрэгцээ илчлэг багатай тул хэт таргалалттай хүмүүст тохиромжтой болохыг тогтоолоо.