Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ghiglel 110

1,331 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

Ghiglel 110

  1. 1. LOGO Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл НБГ-ын СӨБ-ын хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа
  2. 2. Агуулга Чиглэл батлах тухай Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл Зарчим Зорилго, зорилтууд Үндэслэл Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  3. 3. Чиглэл батлах тухай /БШУ-ны Сайдын 2013 оны 04 сарын 10-ны өдрийн А/110 тушаал/ Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дугаар заалт, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 186, 187.3, 187.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. Хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжүүлэх зорилго бүхий “Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг хавсралт ѐсоор баталсугай. 2. Байгууллагыг хүүхдэд ээлтэй цэцэрлэг болгон хөгжүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж ажиллахыг өмчийн хэлбэр үл харгалзан нийт цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай. 3. Чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, сурталчлан таниулах арга хэмжээ авч, үр дүнг тайлагнахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соѐлын газрын дарга нарт үүрэг болгосугай. 4. Чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнгийн тайланг жил тутам танилцуулж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.
  4. 4. ХҮҮХЭД БҮРД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
  5. 5. Үндэслэл  Эдүгээ дэлхий дахинд хүүхдийн эрхэд суурилсан боловсролын орчин, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх замаар тэдний эрхийг хангах, мөн бүх нийтийн боловсролын зорилтод тунхагласан “Бага насны хүүхдэд зориулсан халамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах” зорилт, үйл ажиллагаа хэрэгжиж байна.  Манай улс сургуулийн өмнөх боловсролын салбарт:  улсын нийт төсвийн 5.3,  боловсролын салбарын төсвийн 17.5 хувийг зарцуулж,  хамран сургалтын цэвэр жин 70.5 хувьд (2012 он) хүрч байна.  Засгийн газраас цэцэрлэгийн материаллаг орчныг сайжруулах, малчин болон ядуу өрхийн хүүхдүүдийн сурах нөхцөл боломжийг жигд хангахад түлхүү анхаарч байгаа хэдий ч дор дурдсан нийтлэг шийдвэрлэх асуудлууд цэцэрлэгийн түвшинд байсаар байна.
  6. 6. Шийдвэрлэх асуудлууд  Амьдралын нөхцөл байдал, хувийн онцлог ялгааг үл харгалзан бага насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд адил тэгш хамруулах  Хүүхэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэцэрлэгийн аюулгүй орчинд өсөж бойжих  Цэцэрлэгт багш, ажилтан, хүүхэд, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн дотно харилцаа, идэвхтэй оролцоо, эерэг уур амьсгалыг бий болгох  Багш нарын мэргэжил дээшлүүлэх агуулга, хэлбэрийг сайжруулах замаар цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн арга зүй, орчныг сайжруулах  Хүүхдийн эрхэд суурилсан төлөвлөлт, үнэлгээний механизмыг цэцэрлэгийн менежментэд нэвтрүүлэх
  7. 7. Шийдвэрлэх асуудлууд  Иймд бага насны хүүхдийн эрхийг хангах, СӨБ-ын чанартай үйлчилгээний үр шимийг хүүхэд бүрд адил тэгшээр хүргэх, цэцэрлэгийн үйл ажиллагааг хүүхдэд улам ээлтэй болгох нь гол үндэслэл болж баина.  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан сургалтын бүх түвшний зорилго, агуулга, хөтөлбөр, арга зүйг шинэчлэх”, “Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх”, ”Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн орчин, нөхцөлийг сайжруулах” зэрэг багц зорилтууд дэвшүүлсэн. Энэхүү зорилтуудыг цэцэрлэгийн түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  8. 8. Зорилго, зорилтууд Сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй, сурч хөгжих таатай орчныг цэцэрлэгт бий болгоход оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд:  Цэцэрлэгийн анги танхимд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн аюулгүй орчин бүрдүүлэх  Хүүхэд, гэр бүлтэй харилцах хүмүүжлийн эерэг харилцаа бүрдүүлэх  Цэцэрлэгийн анги танхимд хүүхэд бүрийг суралцаж хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүүхэд төвтэй сургалтын орчин, арга зүйг төлөвшүүлэх  Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх  Цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх хүүхдийн эрхэд суурилсан удирдлагын тогтолцоо бүрдсэн байх үндсэн шалгуурыг хангасан байна.
  9. 9. Зарчим  Хүүхэд бүрийн хувийн онцлог, хэрэгцээ, сонирхлыг хүндлэх, түүнд нийцсэн арга барилаар хандах Хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх, үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах
  10. 10. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 1. Цэцэрлэгт хүүхэд эрүүл, аюулгүй байх орчинг бүрдүүлнэ: 1.1. Цэцэрлэгийн орчинг хүүхдэд эрүүл, аюулгүй байх шаардлага холбогдох стандарт, эрх зүйн баримт бичигт заасны дагуу хангасан байх; 1.2.Хүүхэд бие махбод, сэтгэл санааны дарамт, хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхагдах, аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах; 1.3.Хүүхэд-багш-гэр бүлийн бие биеэ хүндэтгэсэн өдөр тутмын эерэг харилцаа бий болгох;
  11. 11. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2. Анги танхимд хүүхэд бүрийг суралцаж хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүүхэд төвтэй сургалтын хөтөлбөр, арга зүйг төлөвшүүлнэ: 2.1 Хувь хүүхэд болон бүлэг хүүхдүүдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн, танин мэдэхүйн хөгжлийн үе шатанд тохирсон нэгж хичээлийн төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүлэх; 2.2 Багш нар хүүхэд бүрийн суралцах боломж, чадавх, оролцоонд тулгуурласан олон хувилбартай сургалтын арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх; 2.3 Багш нар хүүхэд бүрийн онцлог байдлыг харгалзсан, хөгжлийн ахицыг дэмжсэн, сургалтын идэвхтэй үйл явцад тулгуурласан үнэлгээний арга зүйг эзэмших; 2.4 Хүүхдийн хөгжилд тохирсон олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, даалгаврууд, нөөц материал бүхий хүүхдийн суралцах үйлийг дэмжсэн орчныг бий болгох; 2.5 Багш нар бүтээлч, идэвхтэй оролцоотой, бусадтай хамтран ажиллах замаар өөрсдийн ажлын гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх;
  12. 12. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 3. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхжүүлж түншлэлийг бэхжүүлнэ: 3.1 Багш нар эцэг эх, гэр бүлтэй байнгын, олон талт харилцаа тогтоох; 3.2 Эцэг эхэд бага насны хүүхдийн хөгжлийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх улмаар хүүхэдтэй ажиллах эв дүй, чадвараа сайжруулахад тусалдаг байх; 3.3 Цэцэрлэгийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцад эцэг эх, гэр бүлийн гишүүдийг татан оролцуулах, тэдний ухамсартай, идэвхтэй байнгын дэмжлэгийг бий болгох; 3.4 Цэцэрлэг дээр эцэг эх өөрсдийн үүсгэл санаачилгаар үйл ажиллагаа зохион байгуулахыг бүх талаар дэмжих;
  13. 13. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа 4. Цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх хүүхдийн эрхэд суурилсан удирдлагын тогтолцоо бүрдүүлнэ: 4.1 Цэцэрлэг дээр хүүхдийг бүх талаар эрүүл, аюулгүй хөгжих нөхцөлийг хангах тогтвортой үнэлгээний арга зүйг цэцэрлэг, орон нутгийн түвшинд нэвтрүүлэх; 4.2 Цэцэрлэг бүр өөрийн үнэлгээ, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, танилцуулах гарын авлагыг багш, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор хийдэг болох; 4.3 Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан сургалтын хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлэх арга барилд суралцах, нэвтрүүлэх;
  14. 14. Хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт Дараах бүлэг үзүүлэлтүүдээр цэцэрлэг энэхүү чиглэлийг хэрэгжүүлэх үйл явцыг үнэлэх өөрийн үнэлгээг хийж, байгууллагын түвшин дэх зорилтоо тодорхойлно.
  15. 15. БҮЛЭГ 1. ЦЭЦЭРЛЭГИЙН БОДЛОГО 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин(тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 1. Дараах асуудлууд цэцэрлэгийн баримтлах бодлого, журамд тусгагдсан байх • Хүчирхийлэл, гадуурхалд хүүхэд өртсөн талаар шуурхай мэдээлдэг байх • Ажилтан хүүхдийг аль нэг хэлбэрээр хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдвол шуурхай арга хэмжээ авдаг байх • Гэр бүл хүүхдийн талаар мэдээллийг нууцлах • Эцэг эхчүүдийн гомдол санал барагдуулах асуудлыг журамласан байх • Цэцэрлэгт бие, сэтгэцэд нөлөөлөх архи, тамхи зэрэг хорт бодисын нөлөөлөлд автсан, халдварт өвчтэй хүмүүсийг ажиллуулахгүй байх 2. Бүх багш, ажилтан, эцэг эхчүүдийг дээрх асуудлуудаар баримтлах журам дүрмээр /бичгийн хэлбэрээр/ хангадаг байх 3. Дээрх бодлого, үйл ажиллагааны биелэлтэд жил бүр үзлэг үнэлгээ хийж үр дүнг тооцдог байх 4. Багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтод дээрх бодлогын заалтуудыг тусгадаг, тэдэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний биелэлтийн явцад хянаж үнэлдэг байх 5. Бүх ажилтан хүүхдийн осол аюулгүй байдлыг хангах зааварчилгаагаар хангагддаг энэ талын хяналт үнэлгээнд тогтмол хамрагддаг байх Зөвхөн нэгийг сонгоно.
  16. 16. БҮЛЭГ 1. ЦЭЦЭРЛЭГИЙН БОДЛОГО БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 5 6-10 11-15 16-20 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?
  17. 17. БҮЛЭГ 2. ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТНЫ ХАРИЛЦАА, БОЛОВСРОЛ 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 6. Багш, ажилтан хүүхдийн харааны түвшинд ярилцаж хэвшсэн байх 7. Багш, ажилтан хүүхдийг анхааралтай хүндэлж сонсдог байх 8. Багш, ажилтнууд хоорондоо болон хүүхдийн дэргэд эерэг харилцах (хараал доромжлол хэлдэггүй, зүй бус үйлдэл хийдэггүй, хашгирч харилцдаггүй байх) 9. Багш ажилтан хүүхэд санаа бодол, мэдрэмж, туршлагаа хуваалцахыг дэмждэг байх 10. Багш, ажилтан хүүхдэд зохистой байдлаар хүрэх ба үргэлж инээмсэглэж харьцдаг байх 11. Анги танхимд хүүхдийн хөгжлийн түвшин, хувийн хэрэгцээнд тулгуурласан дүрэм мөрддөг байх 12. Багш нар хүүхэд өөртөө үйлчлэх, хянах, бусдыг хүндэлж сурахад дэмжлэг болох хүмүүжлийн эерэг арга, хэвшил, дэг журмыг хэрэглэдэг байх. 13. Багш ажилтнууд хүүхдийг дараах байдлаар хүчирхийлдэггүй байх. • Үйлдлээр хүчирхийлэх: цохих, алгадах, чимхэх, түлхэх г.м • Шууд бус аргаар дарамт үзүүлэх: Хоол, унд, жорлон, амрах цагаар хавчих г.м • Аль нэг хэлбэрээр шийтгэх: цоожлох, гар өргөн зогсоох г.м • Сэтгэлзүйн дарамт үзүүлэх: айлгах, заналхийлэх, хараах г.м Багш нар 14. Мэргэжил: Бүх багш нар сургуулийн өмнөх боловсролын “багш” мэргэжлийн бакалаврын түвшний боловсролтой байх Мэргэшил: Багшлах эрхийн үнэмлэхтэй, журамд заасан мэргэжил дээшлүүлэх шаардлагыг хангасан байх Туслах багш: Бүрэн дунд боловсролтой, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангасан байх Зөвхөн нэгийг сонгоно
  18. 18. БҮЛЭГ 2. ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТНЫ ХАРИЛЦАА, БОЛОВСРОЛ БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 9 10-18 19-27 28-36 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?
  19. 19. БҮЛЭГ 3. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 15. Хүүхэд бүрийг байгаа эсэхийг бүртгэж тэмдэглэдэг, цэцэрлэг дээр байх бүх цагийн туршид багшийн хараа хяналтад байлгадаг байх 16. Хүүхэд бүрд 2 м2 доошгүй талбай /ариун цэвэр, албан өрөө г.м бусад туслах орчинг оролцуулахгүй / ноогдох 17. Гадаад талбай нь нэг хүүхдэд 10м2 аас доошгүй талбай ногдож байхаас гадна замын хөдөлгөөн, гадна орчноос хамгаалагдсан хашаатай байх 18. Анги бүрд аюулгүйн гарцын зургийг байрлуулсан байх 19. Онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй, хүүхдүүд аюулгүй байрлал, түүнд хүрэх замыг мэддэг, сургуулилсан байх 20. Хүүхдийн байнга байрлах анги танхимын талбай нь хүүхэд бүрт стандартад заасны дагуу хангалттай, байгалийн болон хиймэл гэрэлтүүлэгтэй байх 21. Тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн хүүхэд бүрд хүрэлцэхүйц, насны онцлогт тохирсон, механик болон химийн бодисын эрсдэлээс хамгаалагдсан байх 22. Цэцэрлэгийн дотоод орчинд бүх төрлийн хортой бодисууд хүүхдээс тусгаарласан тэдний гар хүрэлцэхгүй орчинд хадгалдаг байх 23. Цэцэрлэгийн шат хүүхдийг тусгаарласан хамгаалагчтай, гэрэлтүүлэгтэй байх Зөвхөн нэгийг сонгоно
  20. 20. БҮЛЭГ 3. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 24. Цэцэрлэгийн хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа аюулгүй байдлын журмыг мөрддөг байх. 25. Цахилгааны залгуур, оролтууд ил утасгүй, гадуураа хамгаалалтын бүрхүүлтэй байх. 26. Амьтны буланд байх амьтдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, хүүхдэд аюулгүй байх шаардлагыг хангах. 27. Барилгын дээвэр, шал, хана, хаалга, цонхнууд стандартад нийцсэн, сайн засвар арчилгаатай байх. 28. Барилгын доторх болон гаднах гадаргуу нь хүүхдэд хоргүй, тайвшрал өгөх өнгөөр будагдсан, цэвэрлэх боломжтой байх 29. Ангийн агааржуулагч, салхин сэнс, халаагч системийг хүүхдийн хөдөлгөөнөөс хязгаарлаж хүүхдийн осол гэмтлээс хамгаалах арга хэмжээ авсан байх. 30. Цэцэрлэгийн гадаад орчны шат, хүүхэд алхах, гүйх хэсгүүдэд халтирахаас сэргийлэн борооны ус, цас, мөс тогтвол байнга цэвэрлэх арга хэмжээ авдаг байх. 31. Ариун цэврийн өрөөний шал, гадаргуу цэвэрлэхэд хялбар вааран материалаар өнгөлсөн байх. 32. Анги танхимын орох хаалгууд гадна тийшээ онгойдог, алгуур хаагддаг байх. 33. Сантехникийн систем стандартын шаардлага хангасан байх. Халуун усны градус 90-с ихгүй, температур тохируулагчтай, аюулгүй байдлыг хангасан байх. 34. Барилгын бүх орчинд 20 градусаас доошгүй дулаантай байх. 35. Ариун цэврийн өрөө нь хүүхдэд тохилог, гэрэлтүүлэгтэй, тогтмол цэвэрлэж ариутгадаг байх Зөвхөн нэгийг сонгоно.
  21. 21. БҮЛЭГ 3. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 21 22-42 43-63 64-84 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?
  22. 22. БҮЛЭГ 4. ЭРҮҮЛ АХУЙ 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 36. Бүх хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байх 37. Хүүхэд бүрд хувцас солих шүүгээтэй байх 38. Анги бүрд яаралтай тусламжийн хайрцагтай байх ба түүнд заагдсан шархны лент, боолтны бинт, салфетка, ариутгагч шингэн, халууны шил зэрэг гар доорх материалуудыг хадгалсан байх 39. Цэцэрлэг ЭМЯ-ны журамд заасан эм, эмчийн хэрэгсэлтэй байх 40. ЭМЯ-ны журамд заасны дагуу тусгаарлах шаардлагатай өвчтэй хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх дүрмийг мөрддөг байх 41. Бие даасан эмч ажиллуулдаг байх 42. Багш, ажилчид эмчийн дүгнэлтээр бусдад халдварлах өвчин туссан тохиолдолд ажлаас чөлөө өгөх буюу эмчлүүлэх хугацаанд тусгаарладаг байх 43. Хүүхэд бүр цэвэр цагаан хэрэглэл, гудас хэрэглэх 44. Хүүхэд өвдөх, гэмтэх тохиолдолд эцэг эхэд яаралтай мэдээлдэг байх 45. Хэрвээ цэцэрлэгээс гадуур аялах тохиолдолд анхны тусламжийн хайрцаг, хүүхдүүдийн талаарх эрүүл мэнд, эцэг эхтэй холбоо барих мэдээллийг авч явах 46. Хүүхэд бүрийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл бэлтгэдэг ашигладаг байх 47. Хүүхэд бүр хувийн ариун цэврийг сахих орчныг /гар угаалтуур, хатаагч, / бүрдүүлсэн байх 48. Хүүхдийн гарыг хоол идэхийн өмнө, гадаа тоглох, жорлонд орох зэрэг гараа бохирдуулах бүр халуун усанд савандаж, угаалгаж хэвшүүлэх Зөвхөн нэгийг сонгоно
  23. 23. БҮЛЭГ 4. ЭРҮҮЛ АХУЙ 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 49. Хүүхэд бүрд сойз, сам, оо, бусад ариун цэврийн хэрэгслийг ариун цэврийн өрөөнд байрлуулж таних тэмдэгжүүлэх 50. Ор дэрний цагаан хэрэгслийг 7 хоног тутамд цэвэрлэдэг байх 51. Хүүхдэд эмнэлгийн тусламж, эмчилгээ үзүүлэх тохиолдолд эцэг эхээс бичгээр зөвшөөрөл авах ба түүнд ямар эмчилгээ хэдий хугацаанд хийх ѐстойг нарийвчлан бичих 52. Ангийн тавилга, хэрэглэлүүдийг өдөр тутам цэвэрлэдэг байх 53. Хог хаягдлыг өдөр тутам анги танхим, цэцэрлэгээс зайлуулах ба 7 хоног тутам ачуулдаг байх Хоол хүнс 54. Хүүхдэд хоол хүнсний нормативт заасан к.калори хангахуйц илчлэг бүхий эрүүл, аюулгүй хоол хүнсээр үйлчилдэг байх 55. Долоо хоног тутамд хоолны цэсийг өөрчилж үйлчлэх ба 3 долоо хоногийн дараа урьдах цэсээ давтах 56. Хоол хүнс, бүтээгдэхүүнийг зориулалтын сав, орчинд хадгалах ба сүүн бүтээгдэхүүнийг ариутгадаг байх Зөвхөн нэгийг сонгоно
  24. 24. БҮЛЭГ 4. ЭРҮҮЛ АХУЙ БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 21 22-42 43-63 64-84 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?
  25. 25. БҮЛЭГ 5. ЭЦЭГ ЭХ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт Цэцэрлэг эцэг эхчүүдийг дараах үйл ажиллагаануудад оролцох боломжоор хангана.Үүнд: 57. Хүүхдийн өсөлт, хөгжилд гэр бүлийн гүйцэтгэх анхдагч үүргийг хангуулах үйл ажиллагаа 58. Эцэг эхчүүдэд хүүхдээ бүх талаар хөгжүүлэх чадвар, итгэл, мэдрэмжийг төлөвшүүлэх үйл ажиллагаа 59. Хүүхдийг дэмжих чиглэлээр ашиглах мэдээллийн эх сурвалж, нөөцийг гэр бүл олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа 60. Эцэг эх, багш хооронд хүүхдийн талаар мэдээлэл солилцох 2 талт харилцааг дэмжих 61. Эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал асуулга, үнэлгээ авч, үр дүнг тооцдог байх Зөвхөн нэгийг сонгоно
  26. 26. БҮЛЭГ 5. ЭЦЭГ ЭХ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 5 6-10 11-15 16-20 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?
  27. 27. БҮЛЭГ 6. СУРГАЛТЫН ОРЧИН, ХӨТӨЛБӨР 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 62. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн ганцаарчилсан болон анги нийт, жижиг бүлгээр ажиллах боломжоор хангасан байх 63. Сургалтын хөтөлбөр хүүхдийн хөгжлийн ахицыг дэмждэг, тэднийг амжилт үзүүлэх боломж олгоход чиглэсэн байх 64. Сургалтын хөтөлбөр нь хүүхэд өдөр тутмын хичээл- сургалтын үйл ажиллагааны явцад өөрийгөө ойлгох мэдрэх, хүндлэх, давуу талуудаа хөгжүүлэхэд туслах орчин бий болгоход тусалдаг байх 65. Сургалтын хөтөлбөр хүүхэд асуудал шийдэх, аливааг туршиж үзэх чадварыг дэмжих, хэл яриа, математик, дүрслэн бүтээх, хөгжим, зэрэг шинжлэх ухааны энгийн ухагдахуунуудтай танилцах боломж олгодог байх 66. Сургалтын хөтөлбөр хамрагдаж буй хүүхэд, гэр бүлийн ялгаатай хэрэгцээг тусгаж байх 67. Сургалтын хөтөлбөр нь хүүхдийн бие бялдар, хэл яриа, нийгэмшихүй, оюун ухаан, урлан бүтээх, гоо зүйн чадварыг хөгжүүлэх материал, үйл ажиллагаагаар хангадаг байх Зөвхөн нэгийг сонгоно.
  28. 28. БҮЛЭГ 6. СУРГАЛТЫН ОРЧИН, ХӨТӨЛБӨР 1= Шалгуурыг хангаж чадахгүй байгаа 2= Гарааны түвшиндээ байгаа 3= Хэрэгжих шатандаа явж байгаа 4= Шалгуурыг бүхэлд нь хангасан Шалгуурыг хангаж буй түвшин (тохирох тоогоор тэмдэглэнэ үү) Үнэлгээний шалгуур үзүүлэлт 68. Сургалтын үйл ажиллагаа багш төвтэй болон хүүхэд төвтэй үйл ажиллагааны зохистой харьцаанд үндэслэн явуулдаг байх 69. Гадаад болон дотоод сургалтын орчин стандартын шаардлагыг хангасан байх 70. Хүүхэд бүрийн өсөлт хөгжлийн явцыг тасралтгүй ажиглаж, үнэлж бодит мэдээлэл цуглуулдаг байх 71. Үнэлгээ нь багшийн сургалтын арга зүйг тохиромжтой эсэхийг тодорхойлох хүүхдийн давуу тал чадваруудыг хөгжүүлэх, хүүхдийн суралцах бүх арга замуудад хүндэтгэлтэй хандахад тусалдаг байх 72. Анги бүлэгт байх ажилтан болон хүүхдийн тоон харьцааг хүүхдийн нас тус бүрд харгалзуулан дараах жишиг байдлаар тогтоодог байх a. 2 нас 16 1:8 b. 3 нас 20 1:10 c. 3-5 30 1:15 Зөвхөн нэгийг сонгоно.
  29. 29. БҮЛЭГ 6. СУРГАЛТЫН ОРЧИН, ХӨТӨЛБӨР БҮЛГИЙН ДҮН Хангалтгүй Эхлэлийн Дундаж Хангалттай 10 11-20 21-30 31-40 Та өгсөн үнэлгээгээ тайлбарлана уу? Холбогдох баримт материал, өгөгдлийг оруулна уу? Цаашдын үйл ажиллагааг сайжруулах арга зам нь юу вэ?

×