More Related Content
PPTX
PDF
PPTX
DOCX
ODP
DOCX
DOCX
ODP
Viewers also liked
PPTX
Torquest ’13 elims answers PPTX
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล DOC
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ... DOCX
Доржийн Солонго - ЦАХИМ КОМПАНИ, ТҮҮНИЙ БИЙ БОЛОХ ҮЗЭГДЭЛ DOCX
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС DOC
Ж.Индра - Үнийг экологи, чанарын параметрүүдээс хамааруулан тогтоох шинжилгээ DOCX
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag... DOCX
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН... DOC
Т. Оюун-Эрдэнэ - АЖИЛЛАГЧДАД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР PPTX
PPTX
DOCX
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш... DOC
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ... DOC
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag DOC
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь DOCX
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК... PPTX
DOCX
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө... PPTX
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune PPT
Similar to Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМЕНТИЙН УХААН
PPTX
PPTX
PPTX
PDF
PDF
PDF
гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр PPTX
PPT
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү PPTX
эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас DOCX
PDF
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ DOCX
ODP
DOC
Төгс гэгээрсэн их багш Чинхайн үлгэрүүд DOCX
PPTX
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ... PDF
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ DOC
PPTX
эрэгтэйчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас DOCX
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна More from batnasanb
PDF
Red arrow international company presentation PPTX
Dai Huang - Sony Pictures Television PPTX
David Kao - Television Industry Technologies PPTX
Saskia van Lier - Endemol Asia PDF
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло... PPTX
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд PDF
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ PDF
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ... PPTX
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights DOC
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага DOC
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ... DOCX
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ DOC
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ... PPTX
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry PDF
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market PPTX
Final overview img mongolia v2 PPTX
Mtvf panel on piracy and copyright mr final PPTX
Peter Markey - Building success in the digital era PPT
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт PPTX
Bei Bei Fan - Warner Bros Recently uploaded
PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx Т.Хулан - БУРХАН БАГШИЙН СУРГААЛ ДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦАА БА МЕНЕЖМЕНТИЙН УХААН
- 1.
БУРХАН БАГШИЙН СУРГААЛДАХ ХҮМҮҮС ХООРОНДЫН
ХАРИЛЦАА БА МЕНЕЖМЕНТИЙН УХААН
Т.Хулан
ШУТИС, Компьютер Техник Менежментийн сургууль
Олон Улсын Бизнесийн Удирдлагын 2-р ангийн оюутан
e-mail:khulan8835@yahoo.com
Хураангуй :
Менежмент гэдэг нь Аливаа юмс үзэгдлийн хөгжлийн жам ёсыг танин мэдэж
түүнд нөлөөлөх зарчим, арга ухааныг хэлнэ. Менежментийн шинжлэх ухааны
цаана хүн - хүмүүс хоорондоо нэгдэн байгууллага, бүлэглэл болж энэ бүгдийг
удирдан зохион байгуулж танин мэдэж, арга ухааныг гаргаж байна. Тэгвэл
тэдгээр байгууллагууд, хүмүүс, бүлэглэлүүдийн аливаа юмс үзэгдэл хөгжлийн
жам ёсыг танин мэдэж түүнд нөлөөлөх арга ухаанаа олох тэр арга зам нь юу
вэ? Үүнийг менежментэд үзэхдээ хөгжлийн түлхүүр нь тухайн байгууллагыг
бүрдүүлж буй хүмүүсийн
- Зорилгодоо хүрэх эрмэлзлэл
- Идэвх чармайлт
- Бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн таатай уур амьсгалаар
илэрхийлэгдэнэ
гэж үзэж байна. Энэ бүгдийг бүрдүүлж хангах арга ухаан нь Бурхан багшийн
сургаал дахь хүмүүсийн харилцаа нь өнөөгийн менежментэд тусгалаа олж
болох юмаа гэсэн санааг дэвшүүллээ.
Түлхүүр үг
Бодхисатва – гэгээрэхийг хүссэн хүн
Анитья – аливаа юм хувиран өөрчлөгддөг чанартай
Дхарма – зөв ном сургаал
Пали – хэл
Санскрит- хэл
Карма – үйл
Пражня – оюун билэг
Нирвана – дээд зэргийн амирлангуй байдал, дээд зэргийн баяр баясгалан
Сансара – дахин дахин төрөхийн гинжин хэлхээс
Оршил:
Хүний амьдралын 3 нөхцлийг Бурхан багшийн сургаалд юу гэж үзэж байгаа,
эндээс бид юуг танин мэдэж, ойлгож ухаарч болох, менежментийн шинжлэх
- 2.
ухаан нь хүмүүстхэр ач холбогдолтой болох, хүний өөрийн өвөрмөц ухаан
болон тэдгээр нь Бурхан болсон хүн буюу Буддагийн үзэл санаа, арга ухаантай
цогцлож байж болох юм гэсэн санааг гаргахыг хичээлээ.
Хөгжлийн түлхүүр:
Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн нэг л зүйлийн төлөө амьдарч
ирсэн билээ. Энэ бол аз жаргал.
Энэ ертөнцөд бид баяр баясгалан ба зовлон шаналал гэсэн хоёрхон сэтгэл
хөдлөлийн нөлөөн дор амьдарч байна. Баяр баясгалан бидэнд далавч
хайрладаг. Энэ үед бидний хүч чадал нэмэгдэн, ухаан хурц болдог. Өөрийн
хүсэл зорилгоо биелүүлж, амжилтынхаа үр шимийг хүртсэн хэн бүхэн баяр
баясгалантай болдог.
Хүн бүрт л бэрхшээл тулгардаг, заримд нь ихээхэн заримд нь бага. Хэрэв та
ямар ч найдваргүй тохиолдол, учрал л биш бол энэхүү замд тулгарсан
бэрхшээл зовлонтой тэмцэх л хэрэгтэй. Таны бэхшээл янз бүрийн шалтгаантай
байж болно. “ Бэрхшээлгүй амьдрал гэж байдаггүй, зөвхөн түүнтэй тэмцэх
боломж л байдаг” .
Бид аз жаргалыг хаанаас олж авдаг вэ ?
Үүнд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулт өгөх бөгөөд орчин үед аз жаргал нь :
итгэл үнэмшил, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал
гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг ажээ. Бид өөрсдийн аз
жаргалыг бидний оршин амьдарч буй орчин амьдралаас л олж авах нь
гарцаагүй. Хүний 3 нөхцөл дэх амьдрал гэж байдаг байна.
Үүнд : 1 – рт : Нийгмийн амьдрал
2 – рт : Гэр бүлийн амьдрал
3-рт : Өөр өөртэйгээ амьдрах амьдрал юм.
Нийгмийн амьдрал болон - Харилцааны нийгэм дэх ач холбогдлыг
Бурхан багшийн сургаалд авч үзсэн нь:
Нийгэм хэмээх нь оюун ухааны жинхэнэ гэрэл гэгээ байнга тусч гийсэн, хүмүүс
бие биетэйгээ танил дотно, нэг нэгэндээ итгэдэг, энх амгалан байдалд эвтэй
найртай амьдардаг хамт олныг хэлнэ. Энх амгалан болон эв найр хэмээх нь
нийгэм хамт олны амьдрал, тэдгээрийн жинхэнэ утга учир болой. /256х /
Нийгмийн хүмүүсийн бодит амьдрал ямар байна вэ? Үүнд: 5 зүйл буй.
1-рт: Хүн болоод газар дээр мөлхөгч амьтан хүртэл бие биедээ байнга
дайсагнаж байдаг хүчтэй чадалтай нь сул доройгоо шахан хавчиж, сул дорой
нь хүчтэй чадалтайгаа хууран мэхэлнэ. Тэд хоорондоо дайсагналцаж, нэг
нэгийгээ үргэлж гомдоож доромжилж байдаг.
2-рт: Эцэг эх, үр хүүхэд ах дүү нар, эхнэр нөхөр төрөл төрөгсөд ойр дотны
хүмүүс өөрийн гэсэн амьдралын зарчимгүй, хатуу чанга дүрэм журамгүй
байдаг. Тэд гагцхүү амиа бодож, хүслээ хангахыг хичээнэ. Тэдэнд өөрийн үнэн
үгүй. Тэд бие биенээ хууран мэхэлж, үг үйл хоёр нь үргэлж зөрнө.
3-рт: Бүх амьтан атгаг муу санаа өвөрлөж шунал тачаалд автдаг. Эрэгтэй
эмэгтэйчүүдийн аль нь ч ноогдсон үүргээ биелүүлдэггүй. Учир иймээс
хоорондоо дайсагналцаж хэсэг бүлэг болон хуваагдаж хорт үйл үйлддэг.
- 3.
4-рт: Хэн чсайн үйл бүтээхийг эрмэлздэггүй. Бие биеэ муу уруу татаж, муу үйл
үйлдэж, худал ярьж дэмий чалчиж, бусдыг муучилж, хоёр нүүр гаргаж нэг
нэгийгээ доромжилно. Бие биеэ үл хүндлэх тул, хүн бүр өөрийгөө энэ
хорвоогийн хамгийн чухал хүн хэмээн үзэж, өрөөлийг доромжилсондоо огтхон ч
гэмшихгүй.
5-рт: Бүх хүн залхуу хойрго зантай, сайн үйл бүтээхийг үл мэднэ. Тэд баярлаж
талархахыг мэдэхгүй, үүргээ ухамсарлахгүй. Гагцхүү өөрийн хүсэлд хөтлөгдөж,
бусдад гай тарьж, эцсийн эцэст хүнд гэмт хэрэг үйлдэнэ. /104х/
Хүмүүс бие биенээ хүндэтгэж, нэг нэгэндээ тус болох ёстой. Гэтэл тэгэхийн
оронд хувийн өчүүхэн ашиг сонирхлоо дээдэлж, биесийг үзэн ядна. Ингэхдээ
бяцхан маргаан нь яваандаа томоохон хэрүүл дэгдээж, гүн их нуугдмал хонзон,
гомдож өсөх сэтгэл төрүүлдгийг үл мэднэ. Хэдийгээр энэ ертөнцөд дайсагнах нь
хоёр талд хоёуланд нь хор хүргэх боловч шууд сүйрэлд авчирдаггүй. Гэвч тэр
нь сэтгэлийг хордуулж, хүнийг уур уцаартай болгож, сэтгэл санааг нь хувирган
өөрчилдөг. Иймээс хүмүүс дахин дахин төрж, бие биеэ доромжилж, гүжирдэн
гүтгэж, өвөр зуураа дайсагналцсаар байгаа юм. /105х /
Энэхүү ховдог хомхой сэтгэл, шунал тачаалын ертөнцөд хүн ганцаараа төрж,
ганцаараа үхдэг.Үйлийн үрий нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёстой
болдог .
Буян нүгэлийн хариу өөр өөр буй. Буян үйлдсэн хүн зол жаргалыг олдог бол,
нүгэлийн хариуд гай гамшиг ирдэг. Энэ бол хөдлөшгүй үнэн юм. Гэхдээ хүн бүр
үйлдсэн үйлийнхээ хариуг заавал өөрөө амсана. Хүсэл шунал, дадал заншил,
зовлон зүдүүрээр бат бэх холбогдсон хүмүүс цаг хугацаа улиран өнгөрөхөд
улам цөхөрч зовно. Тэд гүн гүнзгий цөхрөлд автаж, ховдог хомхой сэтгэлээ
хангахыг хичээж, уур омогтой болж, эрүүл ухаанд багтамгүй юм үйлдэж,
хэрэлдэж, зөв зам мөрийг үл олж, цагаасаа өмнө үхэж, байнга шаналж
зовохоос өөр аргагүй болдог. Хүмүүсийн иймэрхүү амьдрал байгалийн хуулинд
ч тэр, газар тэнгэрийн хуулинд ч тэр үл нийцнэ. Ийм амьдрал гай гамшиг л
авчирч, хүмүүс энэ ертөнц болон хойд насандаа ч заавал зовж зүдэрнэ.
Үнэхээр энэ хорвоод бүх юм урсан улирч, түргэн өөрчлөгдөж, тогтвортой
найдлагатай юу ч байхгүй билээ. Ийм нөхцөлд байгаа хэрнээ бүгд л зугаа
цэнгэл хөөцөлдөх нь ихэд гунигтай юм.
Энэ бол ертөнцийн үнэн дүр зураг юм. /106х/
Сансара – дахин дахин төрөхийн гинжин хэлхээс
Шалтгаан
шунал хүсэл
Уур хилэн
Мунхаг ухаан ...
Орц
Үйл
Үйлийн үр
Хувиргах
Эргэх хобоо
Шалтгаан
- хайр энэрэл
- амирлануй...
Нүгэл
Гарц
Үйл
Үйлийн үр
Буян
- 4.
Хүний гэр бүлийнамьдрал болон тэдгээрийн харилцааг Бурхан багшийн
сургаалд авч үзсэн нь :
Энэ бол бүх гишүүдийн сэтгэлээрээ харилцах орон газар юм. Нэгэн гэр бүлд
олон сэтгэлийн харилцаа байдаг. Хэрэв гэр орноороо эвтэй бол цэцэглэж буй
цэцэрлэг лүгээ адил үзэсгэлэн төгс бүлгээ. Хэрэв сэтгэл санааны найрсал
эвдэрвэл хэрүүл маргаан дэгдэж гэр бүл салж сарнина. Ийм тохиолдолд бусдыг
бус өөрийнхөө сэтгэлийг буруушаан гэмшиж зөв мөрийг хөөх нь зүйтэй. /232х/
Сэтгэл сэтгэлтэйгээ зөрөлдөхөд үнэхээр аймшигтай гай гамшиг ниргэнэ. Яльгүй
үл ойлголцол ч их аюулыг авчирна. Гэр бүлийн амьдралд үүнээс л хамгийн их
айж эмээвэл зохино. Нөхөр эхнэрийн харьцааг тав тухыг бодож тогтоодоггүй,
мөн нэг гэрт амьдарч буй учраас ч тэгсэн юм бус.Тэд сэтгэлээ төгс төгөлдөр
болгохыг хичээх хэрэгтэй. / 238х /
4- н янзын эмэгтэйчүүд буй:
1-рт: Жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай,
бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг.
2-рт: Үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай ховдог шунахай боловч бусдад
атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй.
3-рт: Уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага олон зангүй хүслээ номхотгож
чаддаг ч бусдад атаархах бөгөөд өглөг барьц үл барина.
4-рт: Уужим сэтгэлтэй хэзээ ч уурладаггүй хүслээ номхотгож чаддаг үргэлж
амгалан тайван бусдад атаархдаггүй өглөг барьц өгдөг.
Хүний сэтгэл, бие буюу өөр өөртэйгээ амьдрах амьдралыг Бурхан
багшийн сургаалд авч үзсэн нь :
Сэтгэлийн янз янзын байдал: Могой, матар, шувуу, нохой, үнэг, сармагчин буюу
зан авираараа эвлэрэх аргагүй зургаан амьтныг барьж, бат бэх уяагаар холбон
хоёр үзүүрийг нь холбож тавья.
Зургаан амьтан өөр өөрийн төрөлх чанартаа хөтлөгдөн үүр үүр рүүгээ зүтгэнэ.
Могой уул толгод руу, матар ус руу, сармагчин ой мод руу, шувуу тэнгэр рүү,
нохой тосгон руу, үнэг эзгүй тал руу тэмүүлнэ. Үүнтэй адил хүн нүд харж, чих
сонсож, хамар үнэрлэж, хэл амталж, арьс мэдэрч, сэтгэл хүсч буй юмныхаа
эрхшээлд орно. Эдгээрээс хамгийн хүчтэй нь дийлж, хүн тэр хүслийн эрхшээлд
бүрэн автна. Хэрэв нөгөө зургаан амьтныг тус тусад нь газарт лав суулгасан
баганаас чанга уявал эхлээд амьтан бүхэн өөрийн үүр рүү тэмүүлнэ. Удалгүй
ядран сульдаж тус тусын баганын дэргэд хэвтэнэ. Үүнтэй адил санаа сэтгэлээ
барьж, удирдаж чадвал бусад 5 хүсэл нь хүний сэтгэлийг уруу татаж дийлэхгүй.
Сэтгэлээ захирч чадсан хүн өнөөдөр, маргаашийн алинд нь ч зол жаргалтай
амьдарна.
Үнэний эрэл – сэтгэл хөдлөлөө дийлж бай
Ертөнц энэ буйгаараа мөн чанаргүй билээ. Сэтгэлдээ элдэв санаархалыг
арилгах замыг хайх хэрэгтэй. Төөрөгдөл гадаад нөхцөл байдалд бус харин
сэтгэлд төрж буй болдог. Сэтгэлийн хүсэл хүний зовж зүдэрдэг тэрхүү гай
гамшгийн галыг асааж бадраана. Мунхагаас болж төөрөгдлийн харанхуй
сэтгэлийг хучиж хүн уй гашууд автаж, гуньж гутардаг. Чухамхүү энэ сэтгэл л
төөрөгдлийн байшин савыг бүтээн буй болгодог. 164х
Сэтгэл минь чи хэрэв үнэнийг ухаарч, энэ ертөнцөд аливаа юм өөрийн мөн
чанаргүй, бүх юм хувисан урсаж өөрчлөгддөгийг ойлгож, дасаж дадсанаасаа
- 5.
ангижирч, эд юмсыгөөрийн хэмээн тооцохоо больж, шунал хүсэл уур хилэн,
тэнэг мунхагаасаа салбал амирлангуй байдлыг олно.
Хэрэв чи оюуны илдээр ховдог хомхой сэтгэлийн ургамалыг тас цавчвал,
өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдсөн ашиг хонжоо, нэр төр, алдар хүндийн
хойноос хөөцөлдөхөө боливол амар амгаланг олно. 166х
- Бие
Оюун санаа
Төгс хүн
- Сэтгэл
Бие хүн
Сэтгэл санаагаа ариусгах
Төгс хүн
Бүх нүглийн эх булаг нь бие, хэл, сэтгэл гурав юм.
Сэтгэл – Хорт сум гаднаас эрчлэн нисч ирвэл түүнээс хамгаалж болно,
хэрэв дотроос эрчлэн нисч ирвэл хамгаалж үл болно.
- Шунал хүсэл
- Уур хилэн
- харанхуй мунхаг
- ихэмсэг зан энэ 4-ийг элдэв өвчин халдаадаг хорт 4 сумтай зүйрлэж болно.
Сэтгэлд шунал хүсэл, уур уцаар, мунхаг ухаан үүрлэсэн цагт хүн худал ярьж,
илүү дутуу чалчиж, хараал хэлж, 2 нүүр гаргаж, амьтан алж, хулгай хийж, буруу
хурьцах бүлээ. /92х/
Сэтгэлээр үйлдэх -3, хэл амаар үйлдэх -4, биеэр үйлдлэх- 3 нүглийг 10 хар
нүгэл гэнэ. Хэрэв хүн санаатай худал хэлж эхэлбэл ямарч муу үйлдэл үйлдэнэ.
Буруу хэрэг хийж буй учир худлаа ярихаас өөр аргагүй болдог. Худлаа ярьдаг
учраас нүгэл үйлдэхдээ ичиж зовохыг мэдэхгүй.
Ховдоглон шунаж хүсэх, айж эмээх уурлаж уцаарлах нь цугаараа мунхаг
ухаанаас үүднэ. Мөн гай гамшиг, аюул зовлон ч мунхаг ухаанаас урган гардаг.
Энэ ертөнцөд мунхаг ухаан элдэв халдварын эх булаг мөн.
Үгсийн хоорондын холбоо
Бүх үгсийг эсрэг тэсрэг утга илэрхийлдэгээр нь 5 зүйлд хувааж болно. Үүнд:
1-рт: Зохистой болон зохисгүй
2-рт:Бодит байдалд нийцэх ба үл нйицэх
3-рт:Зөөлөн ба хатуу
4-рт:Ашигтай ба хортой
5-рт:Хайрлаж хэлэх ба үзэн ядаж хэлэх үгс ормой.
Танд хандаж эдгээр үгсийн алийг нь ч хэлсэн, сэтгэлийн тэнцвэрээ хадгалж
бүдүүлэг үг үл хэрэглэж, хүмүүст санаа тавьж, халамжлан энэрлийг үзүүлж, уур
уцаар үзэн ядах сэтгэлийг огт мэддэггүй болох хэрэгтэй. /133,134х/
Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах
хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох
хэрэгтэй.
/ Бодхисатва – гэгээрэхийг хүссэн хүн / Буян үйлдэж гэгээрэхэд тэмүүлсэн хүн
бие, хэл, сэтгэлээр үйлдэж буй үйлээ ариун байлгахыг ямагт бодох хэрэгтэй.
Биеэр үйлдэж буй үйлээ ариун байлгах нь Карма – үйл: амьтны амь үл таслах,
хулгай үл хийх, буруу үл хурьцах гэсэн ёсон юм.
Хэлний үйлийг ариун байлгах нь / Пали – хэл /: худал үл хэлэх, хараал үл хэлэх,
2 нүүр үл гаргах, үл чалчих хэмээсэн хэрэг.
- 6.
Сэтгэлийн үйлийг ариунбайлгах нь : үл шунах, үл уурлах, эд юмсыг буруу үл
харах хэрэг билээ. /131х/
Хүмүүст жаргал цэнгэл эдлүүлэх нь энэрэнгүй сэтгэл, тэднийг шаналал
зовлонгоос ангижруулах нь их нигүүлсэнгүй сэтгэл юм. Хүмүүст баяр
баясгалантай хандах нь их баяр жаргал юм. Бүх юманд бүгдэд тэгш хандаж
дээр доор хэмээн үл ялгах нь их амирлангуй сэтгэл юм. Иймээс сэтгэлээ төгс
засаж шунал хүсэл, уур хилэн, зовлон зүдүүр хайрлах үзэн ядахаас салгах нь их
энэрэнгүй, их нигүүлсэнгүй, их баясгалантай ,их амирлангуй сэтгэлийг
/Нирвана – дээд зэргийн амирлангуй байдал, дээд зэргийн баяр баясгалан/
ухаарах хэрэгтэй бүлгээ. Айсан согоо хэдхэн дэгдээд алга болдогтой адил
сайхан санаа амархан арилна. Тэгээд ч муу санаа бодлоосоо салах нь чулуун
дээр сийлсэн үгийг арилгахаас бэрх билээ. Харин сайн санаа бол усан дээр
бичсэн лүгээ адил агшнаа замхарна. Тиймээс гэгээрэхэд бэрх юм. Босоо ятга
тоглоход чавхдасыг хэтэрхий хүчтэй эсвэл хэтэрхий сул дарвал уянгалаг дуу
гарахгүй. Чавхдасыг хэтэрхий чанга бус хэтэрхий сул бус, яг тааруулж татвал
уянгалаг дуу гарна. Гэгээрэх зам мөр үүнтэй адил билээ. Хэрэв залхуурвал үл
гэгээрнэ, мөн хэтэрхий хичээж хэтрүүлж хийвэл үл гэгээрнэ, хэмжээгээ мэдэж
тааруулах хэрэгтэй. /184х/
Нийгэм – Эв эе
Харанхуй нөмөрсөн уужим хээр тал байжээ. Хаан нь ч гэрэл гэгээ байсангүй.
Тоо томшгүй олон амьтан тэр талд амьдарч байв. Түнэр харанхуйгаас болоод
амьтад нэг нэгийгээ үл мэдэх бөгөөд амьтан бүр ганцаардаж.Тэд ганцаардан
зовж шаналж амь зууж байв. Амьдрал нь уйтгар гунигаар дүүрэн байлаа. Гэтэл
гэнэт гэрэл гэгээ гийжээ. Асар том асаасан бамбар тэргүүн дээрээ өргөсөн агуу
их хүн санамсаргүй байтал гарч ирэв. Хав харанхуй байсан тал нүд ирмэх зуур
гэрэлтсэн аж. Одоо болтол харанхуйд мөлхөж байсан амьтад хөл дээрээ босч
эргэн тойроноо харжээ. Тэд орчин тойронд өөрсөдтэй нь адил амьтад амьдарч
буйг олж хараад баярлан баясч дуу алдан нэг нэг рүүгээ тэмүүлж, тэврэлдэн
баярлаж, тас тас хөхөрч хоорондоо ярьж эхлэв. Энэ домог үлгэрт хээр тал нь
амьдралыг төлөөлнө. Харанхуй нь зөв оюун ухааны / Пражня – оюун билэг/
гэрэл гэгээ байхгүйг хэлнэ. Сэтгэлд нь оюуны гэгээ үгүй тул хүмүүс бие
биетэйгээ уулзаж учрахдаа ч танилцаж үерхэн нөхөрлөж үл чадна.Тэд хорвоод
ирэхдээ ганцаараа хорвоогоос буцахдаа ч ганцаараа бүлгээ. Тэд үргэлж
ганцаардаж дэмий л ийш тийш сандчин үсчиж, ганцаардлаас зовж шаналдаг
юм. Тэргүүн дээрээ бамбар асааж барьсан агуу их хүн гарч ирсэн нь бурхан
багш оюун ухааны гэрлийг амьдралд авчирснийг өгүүлнэ. Энэхүү гэрэл тусгахад
гэгээрсэн хүмүүс анх удаа өөрсдийгөө болоод бусдийг танин мэдэх боломжтой
болно. Гайхан баярласан тэд нэг нэг рүүгээ тэмүүлж, тэдний хооронд эв
найрамдал буй болно. Хэдэн сайн хүн ч байсан хэрэв бие биеэ л мэдэхгүй бол
тэр нь нийгэм бус.Нийгэм хэмээх нь оюун ухааны жинхэнэ гэрэл байнга тусч
гийсэн, хүмүүс бие биетэйгээ танил дотно, нэг нэгэндээ итгэдэг, энх амгалан
байдалд эвтэй найртай амьдардаг хамт олныг хэлнэ.
“Энх амгалан болон эв найр хэмээх нь нийгэм хамт олны амьдрал, тэдгээрийн
жинхэнэ утга учир болой “. /255-257х/
Энэ хорвоод 3 янзын хамт олон буй
1-рт:Удирдагч нь эрх дархтай эсвэл эд хөрөнгөтэй учир оршин тогтнодог хамт
олон.
- 7.
2-рт:Өөр өөрийн тооцоотойцугласан хүмүүсээс бүрдсэн хамт олон. Тэдний
тооцоо хэвээрээ ахуйд энэхүү хамт олон оршин тогтоно.
3-рт:Ариун сургаалыг дагасан хүмүүсээс бүрдсэн хамт олон. Тэдний амьдрал
энх амгалан хийгээд эв найр л ноёрхоно.
Эдгээр 3 янзын хамт олноос жинхэнэ нь 3-р болой. Энэ хамт олон нэгэн
сэтгэлээр амьдарч, янз бүрийн сайн үйлс бүтээх тул энх амгалан, баяр
баясгалан дүүрэн сэтгэл хангалуун зол жаргалтай амьдардаг. Бүхний сэтгэл
сүү ус лугаа адил сүлэлдэн нэгдэхэд үнэнхүү найртай хамт олон болъюу.
Учир нь сэтгэл зүрх ариусвал, эргэн тойрны бүх юм ариун нандин болдог. Эл
хорвоод жинхэнэ найртай хамт олныг буй болгох гол хүч нь зөв сургаал юм. Энэ
бол нэг нэгийгээ олж харахад туслах гэрэл гэгээ, сэтгэл эвдрэх үймрэхээс аварч
энх амгалан, эв найрыг буй болгох хүч юм.
Нийт хамт олны хуулийг тодорхойлбол:
1-рт: Цугаараа байн байн цугларч ном сургаалыг хэлэлцэнэ.
2-рт: Ахмад хийгээд залуус нь хоорондоо эв найртай амьдарч, нэг нэгийгээ
хүндлэх
3-рт: Ном сургаалыг хүндэтгэж, тэдгээрийг хувцас лугаа солихгүй байх.
4-рт: Ахмад нь залуустайгаа харилцахдаа ах захын ёсыг сахих
5-рт:Үнэнч шударга байх нэг нэгийгээ хүндэтгэх нь хэнбугайн ч биеэ авч явахын
үндэс болох
6-рт: Нам гүм байдалд сэтгэл юугаан ариусгах, гэхдээ нам гүм байдалд
бусдыгаа урдаа оруулж өөрөө хамгийн сүүлд очвол зохино.
7-рт: Хүмүүсийг хайрлаж зочин гийчнээ найрсаг хүлээн авч, өвчтэй хүмүүсийг
халамжлан асарвал таарна. Энэ 7 хуулийг дагавал хамт олонд хагарч бутрах
аюул занал хийхгүй.
Хамт олны гишүүн бүрд зориулсан 7 хууль
1-рт:Сэтгэл юүгээн ариун тунгалаг байлгаж юм юманд үл шунах,
2-рт:Ховдог шунахайгаасаа ангижирч энэхүү байдлаа хадгалах
3-рт:Тэвчээртэй байж, үл маргах
4-рт:Үг дуу цөөнтэй байхыг эрхэмлэж, илүү дутууг үл ярих
5-рт:Сургаалыг даган мөрдөж, даруу байх
6-рт:Бурхны сургаалыг дагах шиг дагах, бусад сургаалыг үл тоох
7-рт:Эгэл жирийн байдалд дуртай байх, элдвийн чамин хоол унд, хувцас хунарт
үл шунах. Эдгээрийг дагавал хамт олон хагарч бутрах аюул байхгүй. Улс орноо
удирдахын өмнө өөрийн сэтгэлийг засаж чаддаг болох ёстой. Ард түмэндээ
энэрэнгүй хандаж, залж чиглүүлэн, хүмүүсийн сэтгэлийн бузрыг арилгаж
ариусгах хэрэгтэй. /245х /
Үнэний 6 зүг буюу харилцааны 6 хэв маяг:
Эцэг эх үр хүүхдийн зүүн зүгийн зам, багш шавь нарийн өмнө зүгийн зам, хань
ижлийн баруун зүгийн зам, анд найзуудын хойд зүгийн зам, эзэн зарцын доод
зүгийн зам, бурхан багшийн сургаалд итгэмэн хүний дээд зүгийн зам .Юуны
түрүүн эцэг эх, үр хүүхдийн замыг даган мөрдөх хэрэгтэй.
Энэ нь Үр хүүхдийн 5 үүрэг юм. Үүнд :Эцэг, эхдээ зүтгэх, гэрийн ажилд туслах,
удам угсаагаа хүндлэх, өв хөрөнгөө хамгаалах, нас барсных нь дараах үйлийг
зөв үйлдэх болно.
Эцэг эхийн хүүхдийн өмнө хүлээх 5 үүрэг Үүнд: Эцэг эх аливаа нүглийг таслан
зогсоох, хүүхдэдээ буяныг зааж сургах, тэднийг сайн хүмүүжүүлэх, сайн хань
олж өгөх, цаг нь болоход тэдэнд гэр орноо өвлүүлж өгөх эдгээр болно. Хэрэв
- 8.
эцэг эх үрхүүхэд өөрсдийн үүргээ дагаж мөрдвөл гэр бүл энх амгалан болж,
эцэг эх үр хүүхдийн хооронд эв үл эвдэрнэ.
Багш шавийн өмнө зүг хэмээх: Шавь нар багшаа угтан тосч мэндлэх, түүнд
үнэнч зүтгэх бүх зарчмыг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьц өгөх
номлолыг нь анхааралтайяа сонсох эдгээр болно.
Харин багш бол: Биеэ зөв авч явах, шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх,
өөрийнхөө сурч мэдсэнийг шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөв номлох,
тэднийгээ нэр хүндтэй болгохын төлөө санаа тавьж, цаг үргэлж хамгаалах
ёстой.Тэр цаг багш шавийн хооронд 10 хуруу тэгш харьцаа тогтоно.
Хань ижлийн баруун зүг: Нөхөр нь эхнэрээ хүндэтгэх, эелдэг зөөлөн харьцах,
үнэнч байхыг хэлнэ. Тэрээр эхнэртээ ар гэрийн бүх ажлаа даатгаж, хааяа
түүндээ гоёл чимэглэл өгөх ёстой. Харин эхнэр нь нөхрийнхөө өмнө гэр орноо
цэвэр цэгцтэй байлгах зарц нартайгаа зөв зохистой харьцах, үнэнч байх
нөхрийнхөө олж ирсэн хөрөнгийг үрэн таран хийхгүй байх, ар гэрийнхээ ажлыг
сайн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээнэ. Ингэвэл эхнэр нөхөр 2 эвтэй найртай
хэрүүлгүй байна.
Анд найзын хойд зүгийн зам: Найз нар нэг нэгийгээ нөхөх, бие биедээ найрсаг
дотно хандах, харилцан ашигтай байхыг хичээх, нэг нэгэндээ ямагт анхаарал
халамж тавихын нэр юм. Найз нь буруу замд орохоос сэргийлэх, хэрэв орчихвол
зөвөлгөө өгөх гай гамшиг тохиолдвол гар сунган туслах, хэрэгцээ шаардлага
гарвал эхнэр үр хүүхэдийг нь ч асарч туслахын нэр юм. Ингэвэл найз нөхдийн
дунд сайн харилцаа тогтож, тэд жаргалтай байх бөлгөө.
Эзэн зарцын доошоо уруудах замд нь 5 үүрэг хүлээнэ.Үүнд: Зарцдаа хүч
чадалд нь таарч тохирох ажил өгөх, сайн хөлс төлөх, өвдвөл асарч халамжлах,
аливаа ховор нандин юмсаа хуваалцах үе үе түүнийг амраах зэрэг болой. Зарц
мөн адил 5 үүрэг хүлээнэ. Үүнд:Өглөө эзнээсээ эрт босч, орой эзнийхээ дараа
унтах, үнэнч шударга ажлаа сайн мэддэг байх, мөн эзнийхээ нэрийг хөөдөхгүйг
цаг ямагт хичээх хэрэгтэй. Ингэвэл эзэн зарцын хооронд элдвийн хүндрэлгүй,
энх амгалан эвтэй найртай байх юм. Ном заалган сурч буй хүний хувьд багшаа
хүндлэн бишэрч, энэхүү бишрэл түүний бие, хэл, сэтгэлд шингэсэн байх ёстой.
Ийм гэр бүлд аз жаргал ирэх болно./230х /
Дүгнэлт
1. Уг судалгаанаас харахад . Бурхан багшийн сургаал дах.Нийгэм, хамт
олон гэр бүл, хувь хүний тухай сургаал, хүмүүсийн хоорондын
харилцааны хэв маяг нь орчин үеийн менежментийн ухааны онолуудтай
үндсэндээ дүйцэж байна.
2. Энэ нь хүн төрөлхтөний менежментийн сэтгэлгээний түүхийн агуулга ба
он дарааллын хуудсанд зарчмын өөрчлөлт оруулж ч болох юм.
3. Залуучууд бид аливаа шашинд хандахдаа мухраар шүтэх бус харин түүнд
байгаа шинжлэх ухааны философийн үнэт үзэл санааг ойлгон, ухаарч,
танин мэдэж нийгмийн хөгжлийн үйл ажиллагаанд хандаж байх нь зүйтэй
гэж үзэж байна.
Ингэснээр бидний болон хойч үеийнхний маань хүн төлөвшилд чухал ач
холбогдолтой болно гэж үзлээ.
- 9.
Ашилласан ном :
1.Бурхан багшийн сургаал – Бүккё дэндо кёкай / бурхан багшийн сургаалыг
сурталчлах нийгэмлэг / япон улс,1996 он 50 – 139х
2. Менежментийн суурь ухаан - ШУТИС- ийн КТМС – сурах бичгээс 200 он
3. Сургамжит өгүүллэгүүд. – Шинэ ертөнц сэтгүүлээс түүвэрлэн
“Эмпати” хэвлэх үйлдвэрээс гаргасан , 2005 он
Зохиогчийн тухай :
Төмөр-Очир овогтой Хулан.2004 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МУИС-ийн хэл
бичгээр гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургуулийг төгссөн. 2006 оны оюутны дунд
зохиогдож буй “ Оюутны эрдэм шинжилгээний хурал “ –д Бурхан багшийн сургаал дах
хүмүүсийн харилцааны талаарх үзэл санаа нь орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд
тусгалаа олж онол арга зүйн хувьд нийцэж байгаа талаар илтгэл бичин доктор, профессор
Х.Пүрэвдавга багшийн удирдлага дор 6 сар бэлдэн оролцож байна.
- 10.
Ашилласан ном :
1.Бурхан багшийн сургаал – Бүккё дэндо кёкай / бурхан багшийн сургаалыг
сурталчлах нийгэмлэг / япон улс,1996 он 50 – 139х
2. Менежментийн суурь ухаан - ШУТИС- ийн КТМС – сурах бичгээс 200 он
3. Сургамжит өгүүллэгүүд. – Шинэ ертөнц сэтгүүлээс түүвэрлэн
“Эмпати” хэвлэх үйлдвэрээс гаргасан , 2005 он
Зохиогчийн тухай :
Төмөр-Очир овогтой Хулан.2004 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МУИС-ийн хэл
бичгээр гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургуулийг төгссөн. 2006 оны оюутны дунд
зохиогдож буй “ Оюутны эрдэм шинжилгээний хурал “ –д Бурхан багшийн сургаал дах
хүмүүсийн харилцааны талаарх үзэл санаа нь орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд
тусгалаа олж онол арга зүйн хувьд нийцэж байгаа талаар илтгэл бичин доктор, профессор
Х.Пүрэвдавга багшийн удирдлага дор 6 сар бэлдэн оролцож байна.