Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
   Хэн ч эхээс төрөхийн сайхан ярьдаггүй.    Илтгэх урлагийн хамгийн нарийн учир нь    биеэр илэрхийлэх хэлээ хэрхэн ашиг...
 Биеийн  хэлний нүүр тулсан  шууд харилцааанд биеийн  хөдөлгөөнөөр, дохио зангаа нийт мэдээллийн  60-80%, харин дуу чим...
   Дотно харилцааны бүс(15-46см)   Хувь хүний хрилцааны бүс(46-1,2м)   Социал харилцааны бүс(1,2-3,6м)   Олон нийтийн ...
   1. Элгээ эвхэх – Биеэ хамгаалагчид л элгээ эвхэж зогсодог.    Үүнд хөл ч бас хамаатай. Хөлөө зөрүүлэн зогсоод олны өмн...
   2. Эрүүгээ илэх: Энэ нь “ Тийм гэж үү?” гэж хэлж    байгаатай адил шүүмжлэлтэй байдлыг илтгэнэ.     Хүмүүс ямар нэгэн ...
   3. Толгойгоо илэх: Нүүрээ илэн, хамраараа оролдох    нь хууран мэхлэх гэж буйн шинж юм. Мөн худлаа    ярьж буй хүн гар...
   4.Нүдээ жартайлгах: Хэрвээ та хэн нэгэнд дургүй гэдгээ    харуулахыг хүсвэл түүн рүү харж байхдаа нүдээ жартайлга.    ...
   5. Урдаа юм барих: Кофе, тэмдэглэлийн дэвтэр, гар    цүнхээ урдаа барих нь ичимхий зан болон    эсэргүүцлийг илтгэж, ө...
   6. Наалдаж зогсох: Ийм үйлдэл огт танихгүй хүнд    таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Ямар ч тохиолдолд    ярилцаж буй хоёр хү...
   7. Хүмүүсийн хажууд доошоо харах: Ийм үйлдэл нь    сонирхолгүй, үл тоомсорлож байгааг илтгэнэ. Хэн    нэгэнтэй ярилцаж...
   8. Хувцасны хог шороог түүх: Ялангуяа бусадтай    ярилцаж байгаа үедээ доош тонгойн хувцсан дээрх    хогийг түүвэл ихэ...
   9. Цагаа харан, хурууныхаа хумсыг эргүүлж    тойруулан харах нь: Уйтгарлаж байгаагын шинж.    Хүнтэй ярилцаж байгаа үе...
   10. Нүүрэндээ хүрэх    Хүмүүс сандарсан үедээ ихэвчлэн гараа нүүрэндээ    хүргэдэг байна.. “Хэрвээ чи нүүрэндээ байн б...
   11. Хэтэрхий цэх суух    Хэрвээ та бага зэрэг чөлөөтэй байхгүй бол өөрийгөө уян хатан    бус гэсэн сэтгэгдлийг өгөх бо...
   13.Харц хамгийн чухал!    Хvнтэй ганцаарчилж уулзахдаа таныг сонсож байгаа эсэхийг нь    төвөггvй мэдэж болдог. Тан ру...
  Нүдний хөдөлгөөн Хүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед: Өөр тийшээ үл тоомсорлон ширтэх эсвэл эргэн тойрноо хара...
Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, чадвартайгэдгээ илэрхийлэхдээ: Гараа нуруундаа атгадаг. (үүрдэг) Гар барихдаа алгаа доош ...
 ГарХүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед гараараа хийх  хөдөлгөөнүүд Гараараа толгойгоо тулах, үе үе доош харах ...
   Хөлний хөдөлгөөн   Хүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед:   Хөлөө зөрүүлэн суух бас үргэлж хөлөө тийчлэнэ.Энэ ...
 Толгой Хүмүүст сонирхолтой байх үед дараах хөдөлгөөнүүдийг хийдэг. Толгойгоо урагшаа болгодог. Толгойгоо дохидог.Энэ н...
 Бусад Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, чадвартай гэдгээ  үзүүлэх дохио зангаа: Ярихдаа дууны өнгө нь чанга,ярианы аяс  уд...
Сонирхолгүй,уйтгартай байх үед Чихээрээ оролдох мөн ярьж байх үед тань яриаг  таслана. Юуны өмнө та бүхэндээ бас нэгэн х...
 Зовхио    оролдох. Зовхио үрэх нь    нүдээрээ харж ойлгосноо нууж бусдын    нүдний харцнаас уураг тархи нь хаалт хийж   ...
   Хуруугаа амандаа хийх. Ер нь хүн гутарсан    үедээ хуруугаа амандаа хйидэг байна. Энэ нь сэтгэл    санааны урам хайрла...
 Хурууны   өндгүүдээ нийлүүлэх Хурууны өндгүүдийг нийлүүлэх буюу   үүнийг Бердвистл “Ганжир” хэмээн   нэрлэдэг. Энэ дохио...
    Анхаарал тавьсанд    баярлалаа
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
Upcoming SlideShare
Loading in …5
×

Биеийн харилцааны хэл (Body language)

15,897 views

Published on

  • Be the first to comment

Биеийн харилцааны хэл (Body language)

  1. 1.  Хэн ч эхээс төрөхийн сайхан ярьдаггүй. Илтгэх урлагийн хамгийн нарийн учир нь биеэр илэрхийлэх хэлээ хэрхэн ашиглаж байгаад оршдог. Та амьдралдаа олон хvний өмнө юм ярьж байсан уу? Ажлын уулзалт, аман шалгалт, хурал, талархлын vг гээд заавал нэг удаа тохиолдсон л байж таараа. Айхтар сандарч хамаг юм дээр доороо орсон гэж ихэнх хvмvvс хэлэх байх гэж бодож байна. Уг нь бол нэг их айгаад байх зvйлгvй. Учир нь таны биеэр илэрхийлэх хэл тань тусална. Хvний бодол санаа хэдхэн хөдөлгөөнөөр тодорхой болдог. Таны биеийн хэл бодол санааг тань гадагшлуулж байдаг тул ажил амьдралд тань чухал нөлөөтэй байдаг.
  2. 2.  Биеийн хэлний нүүр тулсан шууд харилцааанд биеийн хөдөлгөөнөөр, дохио зангаа нийт мэдээллийн 60-80%, харин дуу чимээ зөвхөн 20-30% эзэлдэг болохыг тотоосон байна. Харин үг 7-10 хувийг эзэлдэг гэнэ.
  3. 3.  Дотно харилцааны бүс(15-46см) Хувь хүний хрилцааны бүс(46-1,2м) Социал харилцааны бүс(1,2-3,6м) Олон нийтийн харилцааны бүс(3,6м-дээш)
  4. 4.  1. Элгээ эвхэх – Биеэ хамгаалагчид л элгээ эвхэж зогсодог. Үүнд хөл ч бас хамаатай. Хөлөө зөрүүлэн зогсоод олны өмнө илтгэл тавина гэдэг оновчтой үйлдэл биш. Энэ тохиолдолд таны яриа сонсогчдод үнэмшилгүй санагддаг.
  5. 5.  2. Эрүүгээ илэх: Энэ нь “ Тийм гэж үү?” гэж хэлж байгаатай адил шүүмжлэлтэй байдлыг илтгэнэ.  Хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргахдаа ийм үйлдэл үзүүлдэг.
  6. 6.  3. Толгойгоо илэх: Нүүрээ илэн, хамраараа оролдох нь хууран мэхлэх гэж буйн шинж юм. Мөн худлаа ярьж буй хүн гараараа амаа дардаг нь хамгийн түгээмэл үйлдэл.
  7. 7.  4.Нүдээ жартайлгах: Хэрвээ та хэн нэгэнд дургүй гэдгээ харуулахыг хүсвэл түүн рүү харж байхдаа нүдээ жартайлга. Нүдээ жартайлгах нь бүхий л амьтдын уур хилэн, үзэн ядалтын гол илэрхийлэл билээ. Бар, ноход бүгд олз руугаа дайрахаас өмнө нүдээ жартайлгадаг. Зарим хүмүүс бодож байх үедээ рефлексээрээ нүдээ онийлгодог. Тиймээс бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд нүдээ битгий онийлгож бай.
  8. 8.  5. Урдаа юм барих: Кофе, тэмдэглэлийн дэвтэр, гар цүнхээ урдаа барих нь ичимхий зан болон эсэргүүцлийг илтгэж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, юмны ард үлддэг болохыг харуулна.
  9. 9.  6. Наалдаж зогсох: Ийм үйлдэл огт танихгүй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Ямар ч тохиолдолд ярилцаж буй хоёр хүний хооронд үл мэдэгдэх хилийн зураас байдаг. Сайн найз, эсвэл халуун амрагууд л биш бол энэ зураасыг давах хэрэггүй.
  10. 10.  7. Хүмүүсийн хажууд доошоо харах: Ийм үйлдэл нь сонирхолгүй, үл тоомсорлож байгааг илтгэнэ. Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа толгойгоо бөхийлгөлгүй, нүдээрээ амьд холбоо тогтоох нь чухал.
  11. 11.  8. Хувцасны хог шороог түүх: Ялангуяа бусадтай ярилцаж байгаа үедээ доош тонгойн хувцсан дээрх хогийг түүвэл ихэнх хүмүүс үүнийг саналыг нь дэмжихгүй байна эсвэл шударга хариу өгч чадахгүй гэж ойлгоно.
  12. 12.  9. Цагаа харан, хурууныхаа хумсыг эргүүлж тойруулан харах нь: Уйтгарлаж байгаагын шинж. Хүнтэй ярилцаж байгаа үедээ цаг руугаа хэзээ ч битгий харж бай. Мөн хумсаа ч эргүүлж тойруулан харах хэрэггүй.
  13. 13.  10. Нүүрэндээ хүрэх Хүмүүс сандарсан үедээ ихэвчлэн гараа нүүрэндээ хүргэдэг байна.. “Хэрвээ чи нүүрэндээ байн байн гараараа хүрч байвал худлаа ярьж байна ” гэсэн тодорхойлолт байдаг. Маш олон менежерүүд энэ нь үнэн гэж итгэдэг тул та нүүрэндээ хүрэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мөн ярилцагчийнхаа нүд рүү харахаас илүү уруул руу харах нь дур хүслийг бий болгож байдаг. Тиймээс хэрвээ та цэнгээний газарт суугаагүй л бол уруул руу нь харах тохиромжтой үйлдэл биш.
  14. 14.  11. Хэтэрхий цэх суух Хэрвээ та бага зэрэг чөлөөтэй байхгүй бол өөрийгөө уян хатан бус гэсэн сэтгэгдлийг өгөх болно. Та суудалд суухдаа хэт бөхийж суух хэрэггүй мөн хэт хөшиж суух хэрэггүй. Бодит ярилцлага эсвэл болзооны өмнө өөрийгөө сайтар ажин, бодит нөхцөл байдалд ямар байхыг дүрсэлж үзээрэй. “Шилдэг тамирчин байнга өөрийгөө амжилтанд хүрсэн байгаагаар төсөөлөн боддог.” Ингэснээр энэ хуурамч төсөөлөл төдийн зүйл биш харин ч бодит мэт сэтгэгдэл төрүүлж тэр байдалд алхам ойртон очиход дөхөм болдог. 12. Сандал дээр суух Хэрвээ та урагшаа налуу суувал харилцаж буй хүнийхээ яриаг анхааран сонсож,сонирхож байгааг илэрхийлнэ. Харин эсрэгээр нь хойшоо налж суух нь сонирхолгүй, идэвхигүй байгаа гэж хэлж болно.
  15. 15.  13.Харц хамгийн чухал! Хvнтэй ганцаарчилж уулзахдаа таныг сонсож байгаа эсэхийг нь төвөггvй мэдэж болдог. Тан руу харахгvй байгаа хvн угтаа бол өөр юм бодож байгаа гэсэн vг. Мөн харж байгаа юм шиг боловч гөлрөх янзтай болчихвол бас өөр зvйл бодож байна гэсэн vг. Ийм байдалд орох нь таныг эвгvй байдалд оруулдаг. Харин ярилцаж байгаа хvн тань таны нvд рvv эгцлэн харж, таны vгийг дэмжин толгой дохиж, дэмжин инээмсэглэж байх юм бол таныг анхааралтай сонсож байгаагийн тэмдэг юм. Биеэ ямар нэг зvйлээр хаахгvй, цээжээ (элгээ) тэврэхгvй байх нь ярилцаж байгаа сэдэвтээ итгэл дvvрэн байна гэсэн vг.
  16. 16.  Нүдний хөдөлгөөн Хүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед: Өөр тийшээ үл тоомсорлон ширтэх эсвэл эргэн тойрноо харах Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, чадвартай гэдгээ үзүүлэх дохио зангаа: Нүдний хөдөлгөөн нь тогтвортой, хамарнаас доош биеийн бусад хэсэг рүү хардаг Бухимдуу байгаа үед Нүд нь таниас бултаж байх болно. Хүмүүст сонирхолтой байх үед дараах хөдөлгөөнүүдийг хийдэг. Үнэхээр сонирхож байгаа хүний нүд нь их нээлттэй байдаг.
  17. 17. Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, чадвартайгэдгээ илэрхийлэхдээ: Гараа нуруундаа атгадаг. (үүрдэг) Гар барихдаа алгаа доош чиглүүлдэг. 2 гараа толгойныхоо ард тулдаг. Бухимдуу, түгшүүртэй, хурцадмал байдлын дохио зангаа: Гар , хөлөө тогшидог. Гараа солбиж барьдаг, гэвч булчингаа барьсан байдаг. Гар барихдаа алгаа дээш чиглүүлдэг. Нударгаа зангидсан байдаг.
  18. 18.  ГарХүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед гараараа хийх хөдөлгөөнүүд Гараараа толгойгоо тулах, үе үе доош харах Гар эсвэл хөлөө цохино. Үзгээрээ завсарлалтгүй тогшино. Хүмүүс ямар нэг зүйлийг нуух эсвэл өөрийгөө хамгаалалтанд байхдаа: Гараа солбиж зогсох Гараа хаа нэг тийшээ нуудаг. Алхаж байхдаа гараа халаасандаа хийдэг. Сэтгэл нь хөөрсөн, тааламжтай үедээ дараах хөдөлгөөнийг хийдэг. Бусад хүмүүст тулж, алгаараа хүрдэг. Алгаа ташдаг. Гарын хуруунуудаа зөрүүлдэг. (ямар нэг онцгой үйл явдал тохион гэж итгэх)
  19. 19.  Хөлний хөдөлгөөн Хүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед: Хөлөө зөрүүлэн суух бас үргэлж хөлөө тийчлэнэ.Энэ нь ихэвчлэн санал бодлыг нь үйл ойшоож байгаа үед илэрнэ. (ялангуяа эмэгтэйчүүд хийдэг) Хэрвээ гадагш гарахыг хүсч байгаа бол хөл болон биеийн бусад хэсгийг гарах хаалга руу чиглүүлнэ. Яриа тань сонирхолтой байх үед: Хөл нь тань руу чиглэдэг. Бухимдуу, түгшүүртэй, хурцадмал байдлын дохио зангаа: Босч зогсож байхдаа хөлөө зөрүүлэн зогсдог.
  20. 20.  Толгой Хүмүүст сонирхолтой байх үед дараах хөдөлгөөнүүдийг хийдэг. Толгойгоо урагшаа болгодог. Толгойгоо дохидог.Энэ нь таныг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлдэг. Сэтгэл нь хөөрсөн, тааламжтай үедээ Толгойгоо урагш хазайлгадаг.
  21. 21.  Бусад Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй, чадвартай гэдгээ үзүүлэх дохио зангаа: Ярихдаа дууны өнгө нь чанга,ярианы аяс удаан,дуу хоолойгоо доошлуулж нугалдаг. Эрүүгээ дээш хазайлгадаг. Цээжээ тэнэгэр байлгадаг. Босч суухдаа эгц байдаг. Бухимдуу, түгшүүртэй, хурцадмал байдлын дохио зангаа: Дууны өнгө нь чанга,ярианы аяс маш хурдан,ээрч түгдэрдэг. Үе үе хоолойгоо цэвэрлэдэг. Хүмүүс уйтгартай болон сонирхолгүй байх үед: Тасралтгүй эвшээлгэнэ. Суудал дээрээ тавгүй хөдөлнө. Энэ нь тэдэнд таатай бус эсвэл ядарсан байгааг илэрхийлнэ.
  22. 22. Сонирхолгүй,уйтгартай байх үед Чихээрээ оролдох мөн ярьж байх үед тань яриаг таслана. Юуны өмнө та бүхэндээ бас нэгэн харилцааны хэлбэрийг санал болгох гэж байгаадаа туйлын баяртай байна. “Бас нэгэн” гэдэг нь та бид өөрснөө бараг л анзаардаггүй хирнээ таны ойр орчмынхон яах аргагүй анхаарлаа хандуулдаг хуруу гарны хөдөлгөөнөөс эхлээд таны бүхэл биеийн хөдөлгөөнийг хэлж байна. Хамгийн сонирхолтой нь биеийн хэл буюу body language нь хамгийн шударга харилцааны хэлбэр юм. Хүмүүс ичихээрээ нүүр нь улайдаг, худлаа ярихаараа шилэн хүзүүгээ мааждаг гээд нэг л мэдэхэд өөрийн эрхгүй хийдэг хөдөлгөөнүүд үг ярианаас чинь илүүтэйгээр таныг хэн болохыг хэлээд өгдөг байна. Өөрөөр хэлбэл нүд юуг ч нууж чаддаггүй гэдэг биеийн хэлний нэг хэлбэр юм.
  23. 23.  Зовхио оролдох. Зовхио үрэх нь нүдээрээ харж ойлгосноо нууж бусдын нүдний харцнаас уураг тархи нь хаалт хийж зальдах, эргэлзэх эсхүл худал хэлж зайлсхийхнйиг оролддог ба эдгээр нь худал хэлэхийн хэлбэр юм. Чихээ оролдох. Энэ дохио зангаа сонсогч хүн сонсохгүй гэж илэрхий худлаа хэлж буй оролдлогыг хэлж байна.Эцэг эхийн хээ зэмлэлийг сонсохгүй гэж хүүхэд зангаараа гараараа чихээ чимхэж тагладаг хувилбарын нарийссан хэлбэр юм.
  24. 24.  Хуруугаа амандаа хийх. Ер нь хүн гутарсан үедээ хуруугаа амандаа хйидэг байна. Энэ нь сэтгэл санааны урам хайрлахыг шаардаж байгаа юм Хэрэв хүн нүүрэндээ гараа авч байвал тухайн тэр хүний ухамсарт олиггүй бодол төржээ гэдэгийг баттай хэлж болох боловч чухам ямар бодол санааны шинж нь юм бэ гэвэл хэлэхэд хэцүү. Хөлөө солбих. Энэ нь тааламжгүй харилцааны талаар хэлж байгаа бөгөөд хамгаалалтын байдлыг илтгэж байна. Хөлөө сошлбих ердийн, “цоож” гэсэн хоёр үндсэн хувилбар хэрэглэж болно.
  25. 25.  Хурууны өндгүүдээ нийлүүлэх Хурууны өндгүүдийг нийлүүлэх буюу үүнийг Бердвистл “Ганжир” хэмээн нэрлэдэг. Энэ дохио зангаа өөртөө итгэлтэй давуу талаа мэдэрсэн хүний шинж чанарыг илэрхийлдэг. Гар нь босоо байрлалтай, гараа унжуулсан хоёр хувилбартай. Хурууны өндгүүдээ нйилүүлсэн гараа доош болгох нь ярилцагчийнхаа санаа бодлыг хүлээцтэй сонсож байгаа шинж юм.
  26. 26.  Анхаарал тавьсанд баярлалаа

×