Бабезиоз
- 1. • Бабезиоз. Энэ нь Piroplasmatidae язгуурын Babesia bovis-оор
үүснэ.
• Үүсгэгчийн хэлбэр зүй. Вабизиа бобиз дунд зэргийн хэмжээтэй
2,5 мк , улаан цогцост янз бүрийн хэлбэртэй тохиолдох боловч
цаграг хэлбэр голлоно.
• Бабезиозийн онцлогт хэлбэр нь хос лийр маягийн мохоо боловч
хурц өнцөг үүсгэн холбогдож улаан цогцосын захад байрлана.
• Улаан цогцосны 15-40 %-ийг хамран халдварлана.
- 2. • Эпизоотологи. Бабезиозын үүсгэгчийн дамжуулагч нь гурван эзэнт
Jxodis ricinus , J. persulcalus хачиг юм. Хачгийн үе хөгжил нэг жилийн
турш үргэлжилнэ. Бие гүйцсэн хачиг нэг жил хүртэл өлсгөлөн байж
чадна. Үхэр хавар,зуны улиралд өвчилнө.
• Эрүүл үхэр хачгийн авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн шатаар
халдюарлах боловч бие гүйцсэн шат нь илүү үүрэг гүйцэтгэнэ.
• Бабезиоз нь Зөвлөлтийн Украйн, Белорусс, РСФСР-ийн нутгийн ойт
ба ойт хээрийн бүсэд их тархсан байдаг.
• Эмгэг зүйн шинж тэмдэг. Пироплазмозтой төстэй өвчлөх боловч
үхэл бага байдаг.
- 3. • Онош. Эпизоотологийн байдал, эмгэг зүйн шинж тэмдэг, цусны
түрхцийн микроскопийн шинжилгээ ба эмгэг хувиралтын байдал
зэргийг үндэслэн оношилно.
• Эмчилгээ. Пироплазмин,беренил, азидин гемоспоридин, ихтарген,
альбарген, тиарген, наганин зэрэг өвөрмөц бодис хэрэглэх ба шинж
тэмдгийн эмчилгээ хий
• нэ.
• Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Бабезиозоос сэргийлэх нь
пироплазтозтой нэг зарчмаар явагдах боловч зарим онцлогтой. Дамжуулагч
хачиг нь чийлэг нөхцөлд үржиж хөгждөг учир намаг чийгүй газар малыг
бэлчээрлүүлэх, хачгийн авгалдай, хүүхэлдэйг тэжээгч хулгана мэрэгчдийг
устгах, хог ургамлыг цэвэрлэж устгах ажлыг зохиох.
- 4. • Бэлчээр солилт үр дүнгүй. Химийн урьдчилан сэргийлэх арга
хэмжээг авч явуулах.
• Пироплазмины 0,001г/кг наганинтай (0,001 г/кг хамт) хэрэглэнэ.
• Эхлээд 5%-ийн пироплазминий уусмалыг ариутгасан нэрмэл
усанд бэлтгэж дээр нь наганинг нэмнэ. Бэлдмэлээ 100кг жинд 2
мл тунгаар арьсан дор буюу булчинд тарина.
• Малыг хачгийн асалтаас сэргийлэхийн тулд хачиг эсэргүүцэх
бодисоор нийтэд хэрэглэдэг аргаар шүршинэ.