ЧН: ТӨЛ ЭХ БАРИХ
ЧЭ: Төлийн халдваргүй өвчнийг
эмчлэх урьдчилан сэргийлэх
ГШҮ: Төлийн халдваргүй өвчнийг
эмчлэх урьдчилан сэргийлэх
/ ШЭЭС ЧУЛУУЖИХ /
ТОДОРХОЙЛОЛТ
 Бие махбодийн бодисын солилцоо хямарсантай
холбоотойгоор бөөрний тэвш, давсаг, шээс
ялгаруулах сүвэнд шээсний чулуу үүсгэдэг өвчин
юм. Энэ өвчнөөр үхэр, адуу, махчин амьтан
өвчилнө. Шээсний чулуу голчлон карбонат
кальци, карбонат магни, оксалат кальци зэргээс
бүрдэнэ.
ШАЛТГААН:
 Усаар дутагдуулах, тэжээлд агуулагдах сахар, уургийн
харьцаа (0.8 - 0.2:1), (хэвийн 1.5:1) алдагдах, кальци,
фосфорын харьцаа (0.1:1), (эрүүл 1.4:1) алдагдах,
тэжээлийн хүчиллэг, суурилаг бодисуудын эквивалент
(Өвсөн тэжээлтэнд хүчил, суурийн харьцаа 1.05:1.19 ба
0.21:0.24) харьцаа өөрчлөгдөх, тодорхой газар нутагт
эндемик хэлбэрээр шээс чулуужих өвчин үүсэх,
хатуулагтай усаар услах, давсархаг хөрстэй бэлчээрт
бэлчээх, фосфор, хүхэр, магни, зэс, цайр, кобальт, иод,
молибден зэрэг элементүүдийг маш бага агуулсан
ургамалтай бэлчээрт бэлчээх, хөнгөн цагаан, кремни ихээр
агуулсан ургамалтай бэлчээрт бэлчээх (кремний давхар
исэл нь жинхэнэ уусмал үүсгэдэггүй учраас биед өчүүхэн
хэмжээгээр агуулагдаг учраас шээс чулуу үүсэхэд чухал
үүрэг гүйцэтгэдэг юм. Бордооны малд олгох хүчит ба
бүдүүн тэжээлийн харьцаа өөрчлөгдсөнөөс (20:1). (Хүчит
тэжээлээр тэжээхэд янз бүрийн ионуудтай нэгдэн шээсний
тунадас хурдан үүсгэдэг бага молөкулт пептидууд шээсэнд
илэрнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ
 Фосфор ихээр агуулсан нэмэгдэл тэжээлээр
тэжээх, өсөлтийг хурдасгах даавар
(диэтилстильбэстрол) хэрэглэх нь уг өвчний
үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Сүүн тэжээлтэй үед
тугалд хүчит тэжээлээр хийсэн сүү орлох
тэжээлийг өгснөөс шалтгаалан шээс чулуужих
өвчин (Тугалын бөөрний лизосом зөвхөн эхийн
сүүний уураг задалж чаддаг учраас өөр уураг
задрахгүйгээр шээсэнд их хэмжээгээр
хуримтлагдан төрөл бүрийн ионуудтай
холбогдон давсны тунадас үүсгэж улмаар
шээсний чулуу болж хувирна) үүснэ. Хивэгч
малын шээс ялгаруулах сүвний диаметр бага
байх нь уг өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
ЭМГЭГ ЖАМ:
 Тэжээлийн жоронд агуулагдах эрдсийн бодисууд
бүрэн балансжаагүй тохиолдолд ус, электролитууд
болон нүүрс ус, азотын солилцоо хямарч бие
махбодийн хүчил - шүлтийн тэнцвэр алдагдана.
Бөөрөөр азот, кальци, фосфор, кремний, магни,
натри, кали, хлор, хүхрийн ялгаралт нэмэгдэж, усны
ялгаралт буурснаар шээсэнд агуулагдах давсны
түвшрүүлэг нэмэгдэнэ. Түүнээс гадна цусанд
агуулагдах муко- протейдуудын хэмжээ нэмэгдэж
бөөрөөр ялгаран гарах процесс идэвхжинэ. Шээсэнд
агуулагдах мукопротейдууд нь кальцитай харилцан
үйлчилж тунадасжин бөөрний чулуу үүсэх гол эх
сурвалж нь болно. Үүссэн чулуу нь шээс урсгуурын
сувгийг бөглөснөөс тэвш шээсээр дүүрч хана
тэлэгдсэнээр хүчтэй эмзэглэл үүсгэнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ
 Шээс урсгуурын бөглөрөлт удаан хугацаагаар
явагдвал анури болон шээгтэх хам шинж илэрнэ.
Нэг талын шээс урсгуур бүрэн бөглөрсөн
тохиолдолд шээс ялгаруулалтыг хэвийн болгох
ээнэгшилт явагдсанаар эрүүлбөөр хэмжээгээрээ
томорч болно. Харин нөгөө бөөргидронефроз
болно. Давсганд шээсний чулуу үүсэн
тохиолдолд түүний салст бүрхүүл гэмтэж
үрэвсэх, шээсэнд цус илрэх зэрэг эмгэг
өөрчлөлтүүд гарна. Шээс ялгаруулах сүвийг
шээсний чулуу бөглөсөн тохиолдолд мал, амьтан
тогтворгүйтэх, үе үе шээх дүр үзүүлнэ. Ийм үед
давсаг шээсээр хэт дүүрч хагарах ба шээгтэх
хам шинж илэрнэ.
ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ
 Шээс чулуужих өвчний нууц үед шээсний чулууны байршил,
хөгжлөөс хамаарахгүй эмнэл зүйн шинж тэмдэг илэрч болно. Тэжээл
идэх дуршил буурах, ноомойрох, хөдөлгөөний идэвх сулрах зэрэг
шинж тэмдэг үзүүлнэ. Бөөрний тэвшинд чулуу үүсч байгаа үед
пиелитийн онцлог шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд амьтан
идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа гематурийн шинж тэмдэг
тодорхой хугацаанд илэрнэ. Давсганд шээсний чулуу үүсэх үед үе үе
шээх байрлалд орох, сүүлээ өргөх, буулгах, болгоомжтой хэвтэх
зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.Шээс ялгаруулах суваг бөглөрсөн
тохиолдолд чивны үзүүр орчмын ноос, үсэнд давсны талст наалдаж,
хуримтлагдсан байна.Шээс дамжуулах зам шээсний чулуугаар бүрэн
бөглөрсөн тохиолдолд коликийн хам шинж илэрнэ. Мал гэнэт
тоггворгүйтэх, хэвтэж, босох, хэвлийгээ ажиглах буюу хайрах, үе үе
шээх дүр үзүүлэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Үргэлжлэх
хугацаа хэдэн цаг байж болно.Дээр дурдсан шинж тэмдэг үзүүлсний
дараа хэвтэх, арай ядан босох, нуруугаа бөгтийлгөн зогсох зэрэг
шинж тэмдэг илэрч, тогтворгүйтэх үед амьсгалын давтамж, судасны
лугшилтын тоо олширч биеийн халуун бага зэрэг нэмэгдэж болно.
ҮРГЭЛЖЛЭЛ
 Шээс дамжуулах зам шээсний чулуугаар бүрэн
бөглөрсөн тохиолдолд коликийн хам шинж
илэрнэ. Мал гэнэт тоггворгүйтэх, хэвтэж, босох,
хэвлийгээ ажиглах буюу хайрах, үе үе шээх дүр
үзүүлэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Үргэлжлэх хугацаа хэдэн цаг байж болно.Дээр
дурдсан шинж тэмдэг үзүүлсний дараа хэвтэх,
арай ядан босох, нуруугаа бөгтийлгөн зогсох
зэрэг шинж тэмдэг илэрч, тогтворгүйтэх үед
амьсгалын давтамж, судасны лугшилтын тоо
олширч биеийн халуун бага зэрэг нэмэгдэж
болно.
ОНОШЛОХ
 Шээс ялгаруулах зам бөглөрөх хүртэл тухайн
мал амьтанд эмнэл зүйн шинж тэмдэг тод
илэрдэггүй. Эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг
анатомийн өөрчлөлт, шээсэнд элс, улаан цогцос,
хучуур эсүүд бий болох зэргийг үндэслэн
тогтооно.
ЭМЧИЛГЭЭ:
 Өвдөлт намжаах, шалтгааныг арилгах, мэс
засал, физик, шинж тэмдгийн эмчилгээ, давсаг
угаах, хордлого тайлах, эмийн эмчилгээ хийнэ.
Өвчтэй малд ус шингэн их өгч атропины сульфат
арьсан доогуур 0,05 г, хлоралгидрат дотуур
биеийн жингийн 1 кгтутамд 0,1 гэсвэл морфины
гидрохлорид 0,05 г-ыг арьсан доогуур тарьж,
бөөрний дэргэдэх хориг тавина. Шээс гаргах
суваг бөглөрсөн бол сэтгүүрээр сэтгэнэ. Жижиг
чулуу, элсийгтүргэн гаргахын тулд калийн
ацетатзэрэг шээс туулгах бодис, бичил биетний
үржлийг зогсоохын тулд уросульфан,
антибиотикуудыг өгнө.
ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
 бэлчээрийг сольж, давс хужир ихтэй, ялангуяа фосфор хүчлийн давс
ихтэй бэлчээрт удаан бэлчээхгүй байх ба хатуулаг багатай усаар усалж
байвал зохино.
 4.1. Шээс ялгаруулах эрхтний өвчний үед үр дүн үзүүлэх эмийг сонгон
хэрэглэнэ.
 4.1.1.Антибиотик, сульфаниламид, нитрофураныбүлгийн эмүүд
 Шээсэнд агуулагдах эмгэг төрүүлэгч бичил биетнийантибиотикт мэдрэх
чанарыг тогтоосны үндсэн дээрэмчилгээнд хэрэглэх бэлдмэлийг сонгож
авна.
 Стрептомицийн сульфит: Булчинд 1кг биеийнжинд бог мал, гахай,
тугалд 10.000 - 20.000 ЕД, үхэрт 3000 - 5000 ЕД, адуунд 4000 - 6000 ЕД -
ээр өдөрт 2-3 удаа 4-5 хоног хэрэглэнэ.
 Левомицетин: Дотуур 1кг биеийн жинд үхэрт 10 - 20 мг, гахайнд 20 - 40
мг, тугал, хурганд 20 - 35мг - аар өдөрт 2-3 удаа 5-7 хоног
 Хлортетрациклин гидрохлорид: Дотуур 1кг биеийн жинд адуунд 5-8 мг,
үхэрт 10-20 мг, хонинд 10-20 мг, гахайнд 15-25 мг, нохойнд 10 - 15 мг -
ийг өдөрт 2 удаа 5-7 хоног олгоно.
ҮРГЭЛЖЛЭЛ
 Фуразолин: Дотуур тугалд 0.1 гр, торойнд 0.1 -
0.2 гр - аар өдөрт 2 удаа 5-7 хоног олгоно.
 Фурадонин: Дотуур 1кг биеийн жинд
тугал,торойнд 2 - 5 мг - аар өдөрт 2 - 3 удаа 4 - 5
хоног олгоно.
 Фурагин:Дотуур 1кг биеийн жинд үхэр, адуунд 2-
3 мг - аар өдөрт 2 удаа 6-8 хоног олгоно.
ШЭЭС ХӨӨЛГӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БЭЛДМЭЛҮҮД
 Бөөрний тахир сувганд давс болон
бусадэлектролитууд дахин шимэгдэх чадварыг
сулруулж, шээстэй хамт гадагшлах явцыг
идэвхжүүлэхэд хэрэглэдэг бэлдмэлүүд. Үүнд:
 Хар тугалганы бэлдмэл (меркузал) Меркузалоосхар
тугалганы ион чөлөөлөгдөн гарч
сукцинатдегидрогеназ болон бусад ферментийн
сульфгидрилийн бүлэгтэй холбогдсоноор бөөрний
тахир сувганд хлоридын (SH) дахин шимэгдэх үйл
өөрчлөгдөж, шээстэй хамт натри, хлорийн ионы
гадагшлалт эрчимжинэ.
 Тун:адуунд 3 - 10 мл, үхэрт 3 - 8 мл, нохойнд 0.5 -2
мл - ээр булчинд тарина. Аммони хлоридтой хослон
хэрэглэвэл эмчилгээний үр дүн эрс дээшилнэ.
 Пиримидин (аллацил) ба ксантины (теофиллин, эуфиллин,
теобрамин, темисал) бэлдмэлуүд. Эдгээр бэлдмэлүүд нь
бөөрний тахир сувганд натри, хлорын ионы дахин
шимэгдэлтийг бууруулж, шээстэй хамт натри хлор, ус
гадагшлахыг хурдасгана.
 Теобромин ба темисал: - дотуур өдөрт 2-3 удаа олгоно.
Бод малд 5 - 10 гр, бог мал, гахайнд 0.5 - 2 гр, нохойнд 0.1-
0. 0.25 гр,
 ТеоФиллин. - Дотуур өдөрт 2-3 удаа олгоно. Бод малд 2 -4
гр, бог малд 0.5 - 1 гр, нохойнд 0.2 - 0.4 гр.
 Эуфиллин. - Арьсан дор тарина. Бод малд 0.5 - 2 гр, бог
малд 0.2 - 0.3 гр, нохойнд 0.05 - 0.1 гр.
 Бөөрөнд карбоангидраз ферментийг идэвхжүүлсний
үрдүнд тахир сувганд натри, кали, бикорбонатуудын дахин
шимэгдэлт буурч, тэдгээрийн шээстэй хамт гадагшлах
процесс идэвхжинэ.
 Диакарб - Дотуур 1 кг биеийн жинд 4 - 5 мг-аар бодож
олгоно.

Ppth10

  • 1.
    ЧН: ТӨЛ ЭХБАРИХ ЧЭ: Төлийн халдваргүй өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх ГШҮ: Төлийн халдваргүй өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх / ШЭЭС ЧУЛУУЖИХ /
  • 2.
    ТОДОРХОЙЛОЛТ  Бие махбодийнбодисын солилцоо хямарсантай холбоотойгоор бөөрний тэвш, давсаг, шээс ялгаруулах сүвэнд шээсний чулуу үүсгэдэг өвчин юм. Энэ өвчнөөр үхэр, адуу, махчин амьтан өвчилнө. Шээсний чулуу голчлон карбонат кальци, карбонат магни, оксалат кальци зэргээс бүрдэнэ.
  • 3.
    ШАЛТГААН:  Усаар дутагдуулах,тэжээлд агуулагдах сахар, уургийн харьцаа (0.8 - 0.2:1), (хэвийн 1.5:1) алдагдах, кальци, фосфорын харьцаа (0.1:1), (эрүүл 1.4:1) алдагдах, тэжээлийн хүчиллэг, суурилаг бодисуудын эквивалент (Өвсөн тэжээлтэнд хүчил, суурийн харьцаа 1.05:1.19 ба 0.21:0.24) харьцаа өөрчлөгдөх, тодорхой газар нутагт эндемик хэлбэрээр шээс чулуужих өвчин үүсэх, хатуулагтай усаар услах, давсархаг хөрстэй бэлчээрт бэлчээх, фосфор, хүхэр, магни, зэс, цайр, кобальт, иод, молибден зэрэг элементүүдийг маш бага агуулсан ургамалтай бэлчээрт бэлчээх, хөнгөн цагаан, кремни ихээр агуулсан ургамалтай бэлчээрт бэлчээх (кремний давхар исэл нь жинхэнэ уусмал үүсгэдэггүй учраас биед өчүүхэн хэмжээгээр агуулагдаг учраас шээс чулуу үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Бордооны малд олгох хүчит ба бүдүүн тэжээлийн харьцаа өөрчлөгдсөнөөс (20:1). (Хүчит тэжээлээр тэжээхэд янз бүрийн ионуудтай нэгдэн шээсний тунадас хурдан үүсгэдэг бага молөкулт пептидууд шээсэнд илэрнэ.
  • 4.
    ҮРГЭЛЖЛЭЛ  Фосфор ихээрагуулсан нэмэгдэл тэжээлээр тэжээх, өсөлтийг хурдасгах даавар (диэтилстильбэстрол) хэрэглэх нь уг өвчний үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Сүүн тэжээлтэй үед тугалд хүчит тэжээлээр хийсэн сүү орлох тэжээлийг өгснөөс шалтгаалан шээс чулуужих өвчин (Тугалын бөөрний лизосом зөвхөн эхийн сүүний уураг задалж чаддаг учраас өөр уураг задрахгүйгээр шээсэнд их хэмжээгээр хуримтлагдан төрөл бүрийн ионуудтай холбогдон давсны тунадас үүсгэж улмаар шээсний чулуу болж хувирна) үүснэ. Хивэгч малын шээс ялгаруулах сүвний диаметр бага байх нь уг өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • 5.
    ЭМГЭГ ЖАМ:  Тэжээлийнжоронд агуулагдах эрдсийн бодисууд бүрэн балансжаагүй тохиолдолд ус, электролитууд болон нүүрс ус, азотын солилцоо хямарч бие махбодийн хүчил - шүлтийн тэнцвэр алдагдана. Бөөрөөр азот, кальци, фосфор, кремний, магни, натри, кали, хлор, хүхрийн ялгаралт нэмэгдэж, усны ялгаралт буурснаар шээсэнд агуулагдах давсны түвшрүүлэг нэмэгдэнэ. Түүнээс гадна цусанд агуулагдах муко- протейдуудын хэмжээ нэмэгдэж бөөрөөр ялгаран гарах процесс идэвхжинэ. Шээсэнд агуулагдах мукопротейдууд нь кальцитай харилцан үйлчилж тунадасжин бөөрний чулуу үүсэх гол эх сурвалж нь болно. Үүссэн чулуу нь шээс урсгуурын сувгийг бөглөснөөс тэвш шээсээр дүүрч хана тэлэгдсэнээр хүчтэй эмзэглэл үүсгэнэ.
  • 6.
    ҮРГЭЛЖЛЭЛ  Шээс урсгуурынбөглөрөлт удаан хугацаагаар явагдвал анури болон шээгтэх хам шинж илэрнэ. Нэг талын шээс урсгуур бүрэн бөглөрсөн тохиолдолд шээс ялгаруулалтыг хэвийн болгох ээнэгшилт явагдсанаар эрүүлбөөр хэмжээгээрээ томорч болно. Харин нөгөө бөөргидронефроз болно. Давсганд шээсний чулуу үүсэн тохиолдолд түүний салст бүрхүүл гэмтэж үрэвсэх, шээсэнд цус илрэх зэрэг эмгэг өөрчлөлтүүд гарна. Шээс ялгаруулах сүвийг шээсний чулуу бөглөсөн тохиолдолд мал, амьтан тогтворгүйтэх, үе үе шээх дүр үзүүлнэ. Ийм үед давсаг шээсээр хэт дүүрч хагарах ба шээгтэх хам шинж илэрнэ.
  • 7.
    ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ Шээс чулуужих өвчний нууц үед шээсний чулууны байршил, хөгжлөөс хамаарахгүй эмнэл зүйн шинж тэмдэг илэрч болно. Тэжээл идэх дуршил буурах, ноомойрох, хөдөлгөөний идэвх сулрах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Бөөрний тэвшинд чулуу үүсч байгаа үед пиелитийн онцлог шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд амьтан идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа гематурийн шинж тэмдэг тодорхой хугацаанд илэрнэ. Давсганд шээсний чулуу үүсэх үед үе үе шээх байрлалд орох, сүүлээ өргөх, буулгах, болгоомжтой хэвтэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.Шээс ялгаруулах суваг бөглөрсөн тохиолдолд чивны үзүүр орчмын ноос, үсэнд давсны талст наалдаж, хуримтлагдсан байна.Шээс дамжуулах зам шээсний чулуугаар бүрэн бөглөрсөн тохиолдолд коликийн хам шинж илэрнэ. Мал гэнэт тоггворгүйтэх, хэвтэж, босох, хэвлийгээ ажиглах буюу хайрах, үе үе шээх дүр үзүүлэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Үргэлжлэх хугацаа хэдэн цаг байж болно.Дээр дурдсан шинж тэмдэг үзүүлсний дараа хэвтэх, арай ядан босох, нуруугаа бөгтийлгөн зогсох зэрэг шинж тэмдэг илэрч, тогтворгүйтэх үед амьсгалын давтамж, судасны лугшилтын тоо олширч биеийн халуун бага зэрэг нэмэгдэж болно.
  • 8.
    ҮРГЭЛЖЛЭЛ  Шээс дамжуулахзам шээсний чулуугаар бүрэн бөглөрсөн тохиолдолд коликийн хам шинж илэрнэ. Мал гэнэт тоггворгүйтэх, хэвтэж, босох, хэвлийгээ ажиглах буюу хайрах, үе үе шээх дүр үзүүлэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Үргэлжлэх хугацаа хэдэн цаг байж болно.Дээр дурдсан шинж тэмдэг үзүүлсний дараа хэвтэх, арай ядан босох, нуруугаа бөгтийлгөн зогсох зэрэг шинж тэмдэг илэрч, тогтворгүйтэх үед амьсгалын давтамж, судасны лугшилтын тоо олширч биеийн халуун бага зэрэг нэмэгдэж болно.
  • 9.
    ОНОШЛОХ  Шээс ялгаруулахзам бөглөрөх хүртэл тухайн мал амьтанд эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрдэггүй. Эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлт, шээсэнд элс, улаан цогцос, хучуур эсүүд бий болох зэргийг үндэслэн тогтооно.
  • 10.
    ЭМЧИЛГЭЭ:  Өвдөлт намжаах,шалтгааныг арилгах, мэс засал, физик, шинж тэмдгийн эмчилгээ, давсаг угаах, хордлого тайлах, эмийн эмчилгээ хийнэ. Өвчтэй малд ус шингэн их өгч атропины сульфат арьсан доогуур 0,05 г, хлоралгидрат дотуур биеийн жингийн 1 кгтутамд 0,1 гэсвэл морфины гидрохлорид 0,05 г-ыг арьсан доогуур тарьж, бөөрний дэргэдэх хориг тавина. Шээс гаргах суваг бөглөрсөн бол сэтгүүрээр сэтгэнэ. Жижиг чулуу, элсийгтүргэн гаргахын тулд калийн ацетатзэрэг шээс туулгах бодис, бичил биетний үржлийг зогсоохын тулд уросульфан, антибиотикуудыг өгнө.
  • 11.
    ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГАХЭМЖЭЭ  бэлчээрийг сольж, давс хужир ихтэй, ялангуяа фосфор хүчлийн давс ихтэй бэлчээрт удаан бэлчээхгүй байх ба хатуулаг багатай усаар усалж байвал зохино.  4.1. Шээс ялгаруулах эрхтний өвчний үед үр дүн үзүүлэх эмийг сонгон хэрэглэнэ.  4.1.1.Антибиотик, сульфаниламид, нитрофураныбүлгийн эмүүд  Шээсэнд агуулагдах эмгэг төрүүлэгч бичил биетнийантибиотикт мэдрэх чанарыг тогтоосны үндсэн дээрэмчилгээнд хэрэглэх бэлдмэлийг сонгож авна.  Стрептомицийн сульфит: Булчинд 1кг биеийнжинд бог мал, гахай, тугалд 10.000 - 20.000 ЕД, үхэрт 3000 - 5000 ЕД, адуунд 4000 - 6000 ЕД - ээр өдөрт 2-3 удаа 4-5 хоног хэрэглэнэ.  Левомицетин: Дотуур 1кг биеийн жинд үхэрт 10 - 20 мг, гахайнд 20 - 40 мг, тугал, хурганд 20 - 35мг - аар өдөрт 2-3 удаа 5-7 хоног  Хлортетрациклин гидрохлорид: Дотуур 1кг биеийн жинд адуунд 5-8 мг, үхэрт 10-20 мг, хонинд 10-20 мг, гахайнд 15-25 мг, нохойнд 10 - 15 мг - ийг өдөрт 2 удаа 5-7 хоног олгоно.
  • 12.
    ҮРГЭЛЖЛЭЛ  Фуразолин: Дотууртугалд 0.1 гр, торойнд 0.1 - 0.2 гр - аар өдөрт 2 удаа 5-7 хоног олгоно.  Фурадонин: Дотуур 1кг биеийн жинд тугал,торойнд 2 - 5 мг - аар өдөрт 2 - 3 удаа 4 - 5 хоног олгоно.  Фурагин:Дотуур 1кг биеийн жинд үхэр, адуунд 2- 3 мг - аар өдөрт 2 удаа 6-8 хоног олгоно.
  • 13.
    ШЭЭС ХӨӨЛГӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙБЭЛДМЭЛҮҮД  Бөөрний тахир сувганд давс болон бусадэлектролитууд дахин шимэгдэх чадварыг сулруулж, шээстэй хамт гадагшлах явцыг идэвхжүүлэхэд хэрэглэдэг бэлдмэлүүд. Үүнд:  Хар тугалганы бэлдмэл (меркузал) Меркузалоосхар тугалганы ион чөлөөлөгдөн гарч сукцинатдегидрогеназ болон бусад ферментийн сульфгидрилийн бүлэгтэй холбогдсоноор бөөрний тахир сувганд хлоридын (SH) дахин шимэгдэх үйл өөрчлөгдөж, шээстэй хамт натри, хлорийн ионы гадагшлалт эрчимжинэ.  Тун:адуунд 3 - 10 мл, үхэрт 3 - 8 мл, нохойнд 0.5 -2 мл - ээр булчинд тарина. Аммони хлоридтой хослон хэрэглэвэл эмчилгээний үр дүн эрс дээшилнэ.
  • 14.
     Пиримидин (аллацил)ба ксантины (теофиллин, эуфиллин, теобрамин, темисал) бэлдмэлуүд. Эдгээр бэлдмэлүүд нь бөөрний тахир сувганд натри, хлорын ионы дахин шимэгдэлтийг бууруулж, шээстэй хамт натри хлор, ус гадагшлахыг хурдасгана.  Теобромин ба темисал: - дотуур өдөрт 2-3 удаа олгоно. Бод малд 5 - 10 гр, бог мал, гахайнд 0.5 - 2 гр, нохойнд 0.1- 0. 0.25 гр,  ТеоФиллин. - Дотуур өдөрт 2-3 удаа олгоно. Бод малд 2 -4 гр, бог малд 0.5 - 1 гр, нохойнд 0.2 - 0.4 гр.  Эуфиллин. - Арьсан дор тарина. Бод малд 0.5 - 2 гр, бог малд 0.2 - 0.3 гр, нохойнд 0.05 - 0.1 гр.  Бөөрөнд карбоангидраз ферментийг идэвхжүүлсний үрдүнд тахир сувганд натри, кали, бикорбонатуудын дахин шимэгдэлт буурч, тэдгээрийн шээстэй хамт гадагшлах процесс идэвхжинэ.  Диакарб - Дотуур 1 кг биеийн жинд 4 - 5 мг-аар бодож олгоно.