23
Windows бүлийн ҮС-үүд- 8
• Windows XP бол өнөөгийн байдлаар Win бүлээс
хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа ҮС.
• NTFS файлын системийг ашигладаг.
• Зориулалтын хувьд хэрэглэгчийн ба серверийн
(Windows XP Server) гэж ангилагдана.
• Хэрэглэгч хандалттай XP нь:
XP Home буюу гэрийн
XP Professional буюу мэргэжлийн
зориулалттай
гэсэн 2 хувилбартай.
• XP Home нь Win98 болон WinME системүүдийн
залгамжлагч бол XP Professional-ыг WinNT
Workstation болон Win2000 Professional
системүүдийн залгамжлагч гэж үздэг.
• Хооронд нь харьцуулах юм бол Pro хувилбар нь
Home хувилбараас мэдээж олон талаар давуу
(илүү өргөн боломжтой).
• WinXP Server хувилбар нь WinNT Server ба
Win2000 Server-ийн залгамжлагч юм.
24.
24
Windows бүлийн ҮС-үүд- 9
• XP Home ба XP Pro системүүд нь дараах үндсэн
үзүүлэлтүүдийг хангасан компьютер дээр ажиллах
боломжтой. Үүнд:
минимум 233 Mhz, дунджаар 300 Mhz буюу түүнээс их
давтамжтай процессор (Intel-ийн Pentium, Celeron юм уу
AMD-ийн Athlon, Duron г.м.)
минимум 64 Mb, дунджаар 128 Mb буюу түүнээс их багтаамж
бүхий RAM-тай
хатуу диск дээр 1.5 Gb сул зай байх ёстой
SVGA төрлийн монитор, видеокардтай байх
CD-ROM буюу DVD-ROM-той байх
гар, хулгана ба бусад тохирох төхөөрөмжтэй байх.
• Үнэн хэрэгтээ дээрх үзүүлэлтүүд бол зөвхөн XP-г
ачаалахад шаардагдах шаардлагууд бөгөөд
системийг бүрэн ажиллуулж, ашиглахад хангалтгүй
юм. Ж.нь RAM-ын хэмжээ дор хаяж 256 Mb байх
хэрэгтэй.
25.
25
Windows Vista -1
• Одоогийн байдлаар хамгийн сүүлд гараад
байгаа PC-д зориулсан (client version)
Windows бүлийн ҮС. 2006-11 сараас эхлэн
туршигдаж, 2007-1-30-наас худалдаанд
гарсан.
• Албан ёсоор бол Windows Vista нь
Windows XP-ийн дараагийн хувилбар юм.
Анх 2005 онд Microsoft компани Windows
XP-ийн дараагийн хувилбарыг
боловсруулж байгаагаа зарласан байна.
Анхандаа энэ хувилбарыг Windows
Longhorn хэмээн нэрлэж байсан ч сүүлдээ
Windows Vista хэмээн нэрлэх болжээ.
• Vista-г боловсруулахдаа Microsoft-ын
тавьсан үндсэн зорилго бол Windows
бүлийн ҮС-ийн хамгаалалт, аюулгүй
байдлыг сайжруулах явдал байв. Үүний
улмаас Vista ҮС гарахын тулд 5 жил орчим
хугацаа зарцуулагдсан байна. Програм
хангамжийн хөгжлийн үе шатаар авч үзвэл
энэ нь тун урт хугацаа юм (Windows XP:
2001 он, Windows Vista: 2006 он).
• NTFS файлын системийг ашигладаг.
26.
26
Windows Vista -2
• Windows Vista нь зах зээлд:
Windows Vista Starter
Windows Vista Home Basic
Windows Vista Home Premium
Windows Vista Ultimate
Windows Vista Business
Windows Vista Enterprise
гэсэн үндсэн 6 хувилбараар гарсан.
• Эдгээр хувилбарууд нь дараах үндсэн техник үзүүлэлт буюу
System Requirements-ийг хангасан персонал компьютер дээр
ажиллах боломжтой:
CPU: 800Mhz-ээс багагүй байх
RAM: 512Mb-аас багагүй байх
Видео кард: DirectX 9 буюу түүнээс дээш технологийг дэмждэг байх
Видео RAM: 64 Mb-аас багагүй байх
Хард дискний багтаамж: 20Gb-аас багагүй байх
Систем дискний сул зай: 15Gb
CD-ROM/DVD-ROM – той байх
27.
27
Windows 7 баWindows Server
2008
• 2009 оны 10 сард Vista-гийн дараагийн
хувилбар болох Windows 7 худалдаанд
гарна гэж төлөвлөж байгаа.
• Windows Server 2008 гэсэн хувилбар
бас худалдаанд бий. Энэ нь серверт
зориулсан хувилбар юм. Windows Vista
бол жирийн хэрэглэгчид зориулсан ҮС
юм.
28.
28
Хэрэглээний програм -1
• Хэрэглээний програмууд нь хэрэглэгчийн тавьсан бодлого, ажлыг
биелүүлэхэд зориулагдсан.
• Хэрэглээний програм бол тодорхой нэг салбарт хамаарах асуудлыг шийдвэрлэх
үүрэгтэй програм юм. Ж.нь, ямар нэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг
компьютерээр хянах шаардлага гарвал харгалзах хэрэглээний програм нь
нягтлан бодох бүртгэлийн програм байх болно.
• Заримдаа, тухайлбал баримт боловсруулах, хэвлэх г.м. тохиолдолд
хэрэглээний програм универсал шинж чанартай байж болно.
• Хэрэглээний програм нь дангаараа бие дааж, эсвэл өөр бусад програмын
бүрэлдэхүүнд орж ашиглагдаж болно.
• Хэрэглээний програм хангамжийг гүйцэтгэх ажлаар нь:
текст боловсруулагч (word processor)
электрон хүснэгт (spreadsheet)
эх бэлтгэгч
мэдээллийн баазтай ажиллагч (database)
график редакторууд
компьютер графикийн (computer graphics)
математик тооцооны (scientific or mathematics)
веб дизайны (web building)
Интернетийн (internet)
сүлжээний (network)
г.м.-ээр ангилж болно.