More Related Content Similar to Excel2007 homestyleconditionalformating
Similar to Excel2007 homestyleconditionalformating (20) Excel2007 homestyleconditionalformating1. MS-Excel2007 Home‐ Style‐ Conditional Formating
Нөхцөлт форматын тусламжтайгаар
өгөгдлийг шинжлэх
Ажлын хуудсан доторх бизнесийн өгөгдлүүд нь үйл ажилагааныхаа талаар
чухал шийдвэрийг гаргах боломжыг олгодог. Том хүснэгтэнд өгөгдлийг дүрслэх
үед хүснэгт нэгэн хэвийн харагдаж, уншихад төвөгтэй болдог. Тэгвэл ажлын
хуудсан доторх өгөгдлүүдийг илүү ойлгомжтой болгох үүднээс нүдний агуулга
болон утган дээр нь тулгуурлан түүний харагдах хэлбэрийг Home таб д байрлах
Conditional Formats -аар өөрчлөх арга юм.
Нөхцөлт форматын хэрэгслүүд нь чухал өгөгдлүүд дээр анхаарал хандуулах
боломж олгоно.
• Data bar[Өгөгдлийн тууз] нь нүд болгонд түүний утгын хэмжээ болон
бусад утгуудтай холбогдсон уялдаа холбооноос нь хамааруулан уусмал
өнгөтэй туузыг оруулж дүрслэнэ.
• Color Scale[Өнгөний шатлал] нь нүд болгонд өөр өөр өнгийн дэвсгэр фон
оруулан нүдний муж доторх өгөгдлийн холболгдох шалтгааныг харуулж
болно.
• Icon sets[Дүрсийн цуглуулга] утга бүрийн хажууд дүрс тавьж өгөх ба
тухайн дүрс нь нүдэн доторх утгаас хамаарна.
Ажлийн хуудсан дээр байгаа давхардсан утгуудыг нууж хүснэгтийг уншихад
хялбар болгоё.
1. Нөхцөлт форматыг хэрэглэхийг хүсэж байгаа нүдний мужыг ялгана.
2. Home таб Style бүлгийн Conditional formatting хажуугын сумтай товчин
дээр дарна.
3. New rule[шинэ дүрэм] дээр дарна.
4. Use a Formula to Determine Which Cell to Format[Ямар нүдийг форматлахыг
тодорхойлохын тулд томъёо хэрэглэх] дээр дарна.
5. Format value where this formula is true цонхон дотор =A2=A1 гэсэн томъёог
оруулна.
6. Format товчин дээр дарна.
7. Нүдний утганд тохирох үсгийн өнгийг сонгоод OK дарна.
Хуудас 1
2. MS-Excel2007 Home‐ Style‐ Conditional Formating
Нөхцөлт форматын тусламжтайгаар давхардсан утгуудыг нууж хүснэгтийг
хархад хялбар болгосон байна.
Баганан доторх давхардсан утгуудыг тодруулахын тулд:
1. Нөхцөлт форматыг хэрэглэхийг хүсэж байгаа нүдний мужыг ялгана.
2. Home таб Style бүлгийн Conditional formatting хажуугын сумтай товчин
дээр дарна.
3. Highlight Cell Rule дээр дараад, дараа нь Duplicate Value сонгоно.
4. Format Cell that contain [агуулсан нүднүүдийг форматлах] хэсэгт Duplicate
сонгох ёстой.
5. OK дарна.
Баганан доторх давтагдсан утгыг тодруулж форматалсан байна.
Хуудас 2
3. MS-Excel2007 Home‐ Style‐ Conditional Formating
Нөхцөлт форматыг тодорхойлохын тулд:
1. Нөхцөлт форматыг хэрэглэхийг хүсэж байгаа нүдний мужыг ялгана.
2. Home таб Style бүлгийн Conditional formatting хажуугын сумтай товчин
дээр дарна.
3. Нээгдсэн цэсэн дотроос Color Scale[өнгөний түвшин]г сонгож дарна.
Дүнгийн янз бүрийн интервалаас хамаарч нүднүүдийг өнгөөр ялгаж
харуулах гэж байгаа тул More Rules-г сонгож дарна.
4. Select Rule Type хэсгээс Format only cell that contain сонгож дарна.
5. New Formating Rule харилцах цонхны Edit the rule description хэсгийг
өөрчилнө.
6. Дараа нь өнгөө сонгохын тулд Format товчин дээр дарна.
7. Fill харилцах цонхон дээр дарж хүссэн өнгөө сонгоод OK дарна.
8. Дахин ОК товч дарж ажлын хуудасруу шилжинэ.
9. Бусад үлдсэн нүднүүдийг форматлахын тулд форматлах нүдний мужуудыг
сонгоод дахин Home таб Style бүлгийн Conditional formatting хажуугын
сумтай товчин дээр дараад, нээгдсэн цэснээс Manage rule[дүрмийг
удирдах] командыг сонгоорой. Conditional Formating Rules Manager
харилцах цонх нээгдэнэ.
10. Шинэ дүрэм нэмж оруулахын тулд New Rule товчин дээр дарна. Эхний
дүрмийг тодорхойлоход ашигласан харилцах цонхтой ижил цонх нээгдэнэ.
Таван интервалыг таван өөр өнгөөр форматлах дүрмийг тодорхойлсон харилцах
цонх.
Хэрэв форматын дүрмийг өөрчлөх эсвэл устгахыг хүсвэл Manage Rule командыг
сонгоод Formating Rule Manager харилцах цонхон доторх Edit Rule, Delete Rule
командыг ашиглаарай.
Нөхцөлт форматыг арилгах:
Home таб Style бүлгийн Conditional formatting хажуугын сумтай товчин дээр
дараад
Гарч ирэх цэсэн дотроос Clear Rules сонгож дарна. Энэ команд доорх
сонголтуудыг санал болгоно.
• Clear rules from selected text сонгож ялгасан нүднээс дүрмийг арилгах
• Clear rules from Entire Sheet ажлын хуудсанаас дүрмийг арилгах
• Clear rules from This Table энэ хүснэгтээс дүрмийг арилгах
• Clear rules from This Pivot Table энэ эмхэтгэсэн хүснэгтээс дүрмийг арилгах
Хуудас 3