SlideShare a Scribd company logo
I БҮЛЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙН
АГУУЛГА, МӨН ЧАНАР
1.1 Хяналтын мөн чанар, чиг үүргийн агуулга
Хяналт гэдэг нь байгууллагын зорилгын хэрэгжилтийг хангах үйл явц юм.
Өөрөөр хэлбэл хяналт нь байгууллагын салбар, нэгж болон үйлдвэрлэл,
үйлчилгээ, зорилго, төлөвлөгөө стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж,
хэрэв алдаа илэрвэл засаж залруулах тасралтгүй процесс юм.
Хяналтын онцлог: Менежерийн үйл ажиллагааны алхам тутамд хийгдэж
байдаг, мөн бүх салбар нэгж хүмүүсийг хамардаг.
Зорилго, төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц нь тухайн байгууллагын үйл
ажиллагааны чигийг тодорхойлж өгдөг. Харин хяналт нь ажлын явц, үр дүнг хэмжих,
бэрхшээлтэй асуудлыг тодруулах, ингэснээр байгууллагыг хямрал, хохиролд хүргэхээс
өмнө алдааг олж илрүүлэн, үйл ажиллагааны доголдлыг арилгах боломжийг
менежерүүдэд олгодог.
Байгууллагын тодорхойгүй байдал, хямралт нөхцөл байдлаас сэргийлэх
шаардлага, амжилт ололтоо бататгах явдал, ээдрээтэй хүнд хэцүү зорилтуудыг
хэрэгжүүлэх шаардлага зэрэг нь хяналтыг зайлшгүй болгодог.1
Хяналтын зорилт нь төлөвлөгөө, бодлогыг хэрэгжиж эхлэх үеэс нь дуусах
хүртэлх хугацаанд тухайн төлөвлөгөө, бодлогын үр дүн, үр дагаврын явц байдалд
ажиглалт, судалгаа, шинжилгээ хийж төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны ололтыг бататгах, гажуудал доголдол гарсан тохиолдолд түүний
шалтгааныг тогтоосны үндсэн дээр уг гажуудлыг засах арга зам замыг үнэн бодитой
тодорхойлон энэ тухай шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд цаг
тухайд нь мэдээлэх замаар хүсэн хүлээсэн үр дүнд нь баталгаатай хүргэх нөхцлийг
бүрдүүлэхэд оршино. 2
Хяналтын үйл ажиллагаа нь стандарт тогтоох, үр дүнг хэмжих, хэрвээ
бодит үр дүн тогтоосон стандартаас хэлбэлзэж байвал засварлах үүрэгтэй. Ингэж
бодит үр дүнг төлөвлөгөөтэй харьцуулах замаар менежер байгууллагын үйл
ажиллагааны сул ба давуу талыг олж илрүүлэн, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж,
гадаад орчны өөрчлөлтөд түргэн зохих шийдвэр гаргах боломжтой болдог.
1
Тухайн байгууллагын эрхэм зорилго болон бусад зорилго, зорилтоо
тодорхойлон томъёолоод үүсгэн байгуулсан тэр мөчөөс менежер хяналтын үүргийг
биелүүлж эхэлдэг байна. Байгууллага хэвийн ажиллаж, чиг үүргээ амжилттай
биелүүлэх гарцаагүй нөхцөл нь хяналт мөн. Хэрэв хяналтыг сулруулбал тухайн
байгууллагад эмх цэгцгүй байдал үүсч тодорхой бүлгүүдийн үйл ажиллагааг нэг
зорилгод чиглүүлэн нэгтгэх боломж алдагдана.
Байгууллагын тодорхойгүй байдал, хямралт нөхцөл байдлаас сэргийлэх
шаардлага, амжилт ололтоо бататгах явдал, мөн ээдрээтэй, хүнд хэцүү
зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага зэрэг нь хяналтыг зайлшгүй болгодог юм.
Төлөвлөгөө ба зохион байгуулалтын бүтэц бол удирдагчийн хувьд зөвхөн
ирээдүйн дүр төрх юм. Гэхдээ үйл ажиллагаа явуулж эхлэхэд тус дэм болох нь
байтугай саад бэрхшээл учруулж үйлчилдэг тодорхой бус олон зүйл гарч ирдэг.
Тухайлбал, төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхэд хууль дүрэм, нийгмийн үнэ цэнэ,
технологи, өрсөлдөөний нөхцөл, хүрээлэн буй орчин, олон улсын нөхцөл, улс
төрийн байдал зэрэг бусад хувьсагчид боломжийн байсан мэт байлаа ч хэсэг
хугацааны дараа тэдгээрийн аль нэг нь эсвэл хэд хэд нь өөрчлөгдөж тодорхой бус
нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахад хүрдэг. Ийм үед бүх зүйлээ бус гэхэд шууд
холбогдох хүчин зүйл, нөхцөл байдлаа хянан үзэж бодитой үнэлэх учиртай болдог.
Түүнчлэн байгууллагынхаа бүтэц бүрдлийг боломжийн үндэслэгээтэй нилээд
сайн тогтоолоо гэхэд бас учир дутагдалтай, урьдчилан бүрэн гүйцэд тооцоогүй
нөхцөл байдал үүсдэг. Тухайлбал, төрөлжилт ба хөдөлмөрийн хуваарь нь уялдаа
зохицуулалт, бригад ажлын бүлгүүдийн заримынх нь хооронд зөрөлдөөн хийгээд
идэвхжилтийг умартуулсан нэг хэвийн уйтгартай ажлыг буй болгож болно.
Удирдлагад байнга оролцож аливаа байгууллагын ажлын голыг нугалж
байдаг хүмүүс бол ямар нэгэн зорилт даалгаврыг яв цав биелүүлчихдэг
программчилагдсан компьютер биш билээ. Иймд менежерийн хувьд хүмүүсээ бүх
талаар нягтлан судалж тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад зан үйлийнх нь
оньсыг жолоодох ёстой.
Байгууллагын хяналтыг үр ашигтай болгох
Хяналтыг үр дүнтэй байлгахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Байгууллагын стратегитай уялдаатай байх. Хяналтын систем нь өнгөрсөн
хугацаанд юу чухал байсан эсвэл одоогийн үйл ажиллагаа ямар байгаа гэх мэт зүйлийн
энгийн нэг хэмжүүр биш юм. Энэ нь байгууллагыг хаана явж байгааг тодорхойлж байх

More Related Content

Similar to E commerce in mongolia (1)

Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11
Энхтамир Ш
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Бизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанарБизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанар
Гончигжавын Болдбаатар
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
E-Gazarchin Online University
 
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulaltByambadrj Myagmar
 
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүдБизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Гончигжавын Болдбаатар
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
PTON402-Хичээл-4
PTON402-Хичээл-4PTON402-Хичээл-4
PTON402-Хичээл-4
E-Gazarchin Online University
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬbatnasanb
 
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬС.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬbatnasanb
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
Энхтамир Ш
 
PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2
E-Gazarchin Online University
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
ChimgeeJ
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаbatnasanb
 
Project management
Project managementProject management
Project management
Gantungalag Zorigoo
 
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...batnasanb
 
Zohion baiguulalt
Zohion baiguulaltZohion baiguulalt
Zohion baiguulalt
khishigbuynbatbold
 

Similar to E commerce in mongolia (1) (20)

Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Бизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанарБизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанар
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
 
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt
5 dotood hyanaltiin butets, zohion baiguulalt
 
Management5 6
Management5 6Management5 6
Management5 6
 
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүдБизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
PTON402-Хичээл-4
PTON402-Хичээл-4PTON402-Хичээл-4
PTON402-Хичээл-4
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬС.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
С.Энхболд - БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХУВЬ ХҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛӨХ НЬ
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2PTON402-Хичээл-2
PTON402-Хичээл-2
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
 
Project management
Project managementProject management
Project management
 
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
 
Zohion baiguulalt
Zohion baiguulaltZohion baiguulalt
Zohion baiguulalt
 

E commerce in mongolia (1)

  • 1. I БҮЛЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙН АГУУЛГА, МӨН ЧАНАР 1.1 Хяналтын мөн чанар, чиг үүргийн агуулга Хяналт гэдэг нь байгууллагын зорилгын хэрэгжилтийг хангах үйл явц юм. Өөрөөр хэлбэл хяналт нь байгууллагын салбар, нэгж болон үйлдвэрлэл, үйлчилгээ, зорилго, төлөвлөгөө стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж, хэрэв алдаа илэрвэл засаж залруулах тасралтгүй процесс юм. Хяналтын онцлог: Менежерийн үйл ажиллагааны алхам тутамд хийгдэж байдаг, мөн бүх салбар нэгж хүмүүсийг хамардаг. Зорилго, төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц нь тухайн байгууллагын үйл ажиллагааны чигийг тодорхойлж өгдөг. Харин хяналт нь ажлын явц, үр дүнг хэмжих, бэрхшээлтэй асуудлыг тодруулах, ингэснээр байгууллагыг хямрал, хохиролд хүргэхээс өмнө алдааг олж илрүүлэн, үйл ажиллагааны доголдлыг арилгах боломжийг менежерүүдэд олгодог. Байгууллагын тодорхойгүй байдал, хямралт нөхцөл байдлаас сэргийлэх шаардлага, амжилт ололтоо бататгах явдал, ээдрээтэй хүнд хэцүү зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага зэрэг нь хяналтыг зайлшгүй болгодог.1 Хяналтын зорилт нь төлөвлөгөө, бодлогыг хэрэгжиж эхлэх үеэс нь дуусах хүртэлх хугацаанд тухайн төлөвлөгөө, бодлогын үр дүн, үр дагаврын явц байдалд ажиглалт, судалгаа, шинжилгээ хийж төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ололтыг бататгах, гажуудал доголдол гарсан тохиолдолд түүний шалтгааныг тогтоосны үндсэн дээр уг гажуудлыг засах арга зам замыг үнэн бодитой тодорхойлон энэ тухай шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд цаг тухайд нь мэдээлэх замаар хүсэн хүлээсэн үр дүнд нь баталгаатай хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино. 2 Хяналтын үйл ажиллагаа нь стандарт тогтоох, үр дүнг хэмжих, хэрвээ бодит үр дүн тогтоосон стандартаас хэлбэлзэж байвал засварлах үүрэгтэй. Ингэж бодит үр дүнг төлөвлөгөөтэй харьцуулах замаар менежер байгууллагын үйл ажиллагааны сул ба давуу талыг олж илрүүлэн, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, гадаад орчны өөрчлөлтөд түргэн зохих шийдвэр гаргах боломжтой болдог. 1
  • 2. Тухайн байгууллагын эрхэм зорилго болон бусад зорилго, зорилтоо тодорхойлон томъёолоод үүсгэн байгуулсан тэр мөчөөс менежер хяналтын үүргийг биелүүлж эхэлдэг байна. Байгууллага хэвийн ажиллаж, чиг үүргээ амжилттай биелүүлэх гарцаагүй нөхцөл нь хяналт мөн. Хэрэв хяналтыг сулруулбал тухайн байгууллагад эмх цэгцгүй байдал үүсч тодорхой бүлгүүдийн үйл ажиллагааг нэг зорилгод чиглүүлэн нэгтгэх боломж алдагдана. Байгууллагын тодорхойгүй байдал, хямралт нөхцөл байдлаас сэргийлэх шаардлага, амжилт ололтоо бататгах явдал, мөн ээдрээтэй, хүнд хэцүү зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага зэрэг нь хяналтыг зайлшгүй болгодог юм. Төлөвлөгөө ба зохион байгуулалтын бүтэц бол удирдагчийн хувьд зөвхөн ирээдүйн дүр төрх юм. Гэхдээ үйл ажиллагаа явуулж эхлэхэд тус дэм болох нь байтугай саад бэрхшээл учруулж үйлчилдэг тодорхой бус олон зүйл гарч ирдэг. Тухайлбал, төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхэд хууль дүрэм, нийгмийн үнэ цэнэ, технологи, өрсөлдөөний нөхцөл, хүрээлэн буй орчин, олон улсын нөхцөл, улс төрийн байдал зэрэг бусад хувьсагчид боломжийн байсан мэт байлаа ч хэсэг хугацааны дараа тэдгээрийн аль нэг нь эсвэл хэд хэд нь өөрчлөгдөж тодорхой бус нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахад хүрдэг. Ийм үед бүх зүйлээ бус гэхэд шууд холбогдох хүчин зүйл, нөхцөл байдлаа хянан үзэж бодитой үнэлэх учиртай болдог. Түүнчлэн байгууллагынхаа бүтэц бүрдлийг боломжийн үндэслэгээтэй нилээд сайн тогтоолоо гэхэд бас учир дутагдалтай, урьдчилан бүрэн гүйцэд тооцоогүй нөхцөл байдал үүсдэг. Тухайлбал, төрөлжилт ба хөдөлмөрийн хуваарь нь уялдаа зохицуулалт, бригад ажлын бүлгүүдийн заримынх нь хооронд зөрөлдөөн хийгээд идэвхжилтийг умартуулсан нэг хэвийн уйтгартай ажлыг буй болгож болно. Удирдлагад байнга оролцож аливаа байгууллагын ажлын голыг нугалж байдаг хүмүүс бол ямар нэгэн зорилт даалгаврыг яв цав биелүүлчихдэг программчилагдсан компьютер биш билээ. Иймд менежерийн хувьд хүмүүсээ бүх талаар нягтлан судалж тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад зан үйлийнх нь оньсыг жолоодох ёстой. Байгууллагын хяналтыг үр ашигтай болгох
  • 3. Хяналтыг үр дүнтэй байлгахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Байгууллагын стратегитай уялдаатай байх. Хяналтын систем нь өнгөрсөн хугацаанд юу чухал байсан эсвэл одоогийн үйл ажиллагаа ямар байгаа гэх мэт зүйлийн энгийн нэг хэмжүүр биш юм. Энэ нь байгууллагыг хаана явж байгааг тодорхойлж байх