SlideShare a Scribd company logo
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Огноо: 2013/09/19/ Дугаар: 344 Улаанбаатар хот
Удирдамж батлах тухай
Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг Монгол хүн”
хөтөлбөр, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим
арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалын 5
дугаар зүйлийн биелэлтийг хангах зорилгоор ТУШААХ НЬ:
1. “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний удирдамж” - ийг хавсралт
ёсоор баталсугай.
2. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг 2013 оны 10 сарын 15-наас эхлэн
орон даяар хэрэгжүүлэхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын
дарга, захирал нарт даалгасугай.
3. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний гүйцэтгэл, хэрэгжилтэнд хяналт
тавих шалгуур үзүүлэлтийг боловсруулж Сайдын зөвлөлд танилцуулж,
албажуулан 2013 оны 11 сарын 01-ний дотор батлуулж мөрдүүлэхийг
Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар ( С. Төгсдэлгэр)-т даалгасугай.
4. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн бүх байгууллагад
нэвтрүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Я.Буянжаргал)-т даалгасугай.
5. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн
нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяад)-даалгасугай.
САЙД Н.УДВАЛ
Эрүүл мэндийн сайдын 2013
оны ..... тоот тушаалын
хавсралт
Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн найман үйлчилгээний удирдамж
Нэг. Ерөнхий зүйл
1. “Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж эрүүл
мэндийн байгууллагын үнэт зүйл, орчин, эрүүл мэндийн ажилтнуудын
харилцаа хандлага, ажлын нөхцөл, тусламж, үйлчилгээний хүрэлцээ,
хүртээмж, цаг хугацаа, чанар, аюулгүй байдал нь иргэд үйлчлүүлэгчдийн
хүссэн хүлээлтийг бүрэн хариулж, сэтгэл ханамжийн баталгааг өгч чадах
тусламж, үйлчилгээг хэлнэ;
2. Эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл гэж байгууллагын эрхэмлэн
дээдэлж буй эрхэм зорилго, нэр хүндийн баталгааг хэлнэ;
3. Эрүүл мэндийн байгууллагын орчин гэж байгууллагын гадаад, дотоод
орчин, тусламж, үйлчилгээ үзүүлж буй тасаг нэгжийн орчинг хэлнэ;
4. Эрүүл мэндийн ажилтны харилцаа хандлага гэж иргэд, үйлчлүүлэгчдийг
хүлээж авах, уулзах, ярилцах, үзлэг, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, сэргээн
засах, эмчлэх, сувилах үедээ хандаж байгаа эрүүл мэндийн ажилтны
хандлага, үг ярианы болон зан харилцааны байдлыг хэлнэ;
5. Эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл гэж эрүүл мэндийн ажилтны иргэд
үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ хийх, эмчлэх, сувилах тусламж, үйлчилгээ
үзүүлж байгаа өрөө тасалгааны тав тухтай байдал, хувь хүний нэр төр,
эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалах, итгэл үнэмшил төрүүлэх байдлыг
хэлнэ;
6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрэлцээ гэж эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүн бүрт шаардлагатай тусламж,
үйлчилгээг авах боломжтой байхыг хэлнэ;
7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж гэж эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээ авахаар ирсэн хүн бүрт шаардлагатай тусламж,
үйлчилгээ нь хүртэж байхыг хэлнэ;
8. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар гэж иргэд үйлчлүүлэгчдийн
нас, биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн онош, үе шатанд
нийцсэн, эрсдэлгүй, үр дүнтэй, сэтгэл ханамж өндөртэй тусламж, үйлчилгээг
хэлнэ;
9. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал гэж иргэд,
үйлчлүүлэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх үед эрүүл мэндийн
байгууллага, эрүүл мэндийн ажилтны хайнга, хайхрамжгүй байдал, мэдлэг,
ур чадварын дутагдлаас болж аливаа эрсдэл, хохирол гарахгүй байхыг
хэлнэ;
10.Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ гэж сэтгэлд нийцсэн угтах, эргэх,
лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх тусламж,
үйлчилгээнүүдийг хэлнэ;
Хоёр. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ
2.1. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ гэж эрүүл мэндийн байгууллага бүр ирсэн
иргэд, үйлчлүүлэгчийг “Зочин” хэмээн хүндэлж, тосон авч мэндлэн, тусламж
үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авахад нь дэмжлэг болох мэдээллээр хангаж,
чиглүүлж өгөх, үйлчилгээ аваад гарах үед нь талархалаа илэрхийлж үдэж өгөх
үйлчилгээг хэлнэ.
2.2. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ” үзүүлэх
цэгтэй байх ба энэ цэг нь иргэд, үйлчлүүлэгчдийн орж ирэх хаалганы ойролцоо
байрласан байна.
2.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ”–ний
удирдамжтай байна.
2.4. “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ”–ний удирдамж нь ажилтны хувцаслалт,
зан харилцаа, угтах, үдэх үйлчилгээ үзүүлэх үед шаардагдах мэдээлэл, мэдлэг,
ур чадвар, журмыг багтаасан байна.
2.5. “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ” үзүүлэх ажилтныг урьдчилан тухайн
байгууллагын үйл ажиллагаа, онцлог болон шаардагдах мэдээлэл, “Сэтгэлд
нийцсэн угтах үйлчилгээ”–ний удирдамжийг багтаасан чиглүүлэх сургалтанд
хамруулж, гэрчилгээжүүлсэн байна.
Гурав. Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ
3.1. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ” гэж эрүүл мэндийн байгууллагын үйл
ажиллагаа, тусламж, үйлчилгээний болон өвчтөн, үйлчлүүлэгчдийн эрүүл
мэндийн асуудлаар иргэд, үйлчлүүлэгч, ар гэрийнхэн, найз нөхөд нь
мэдээллийн лавлагаа авах үед нь шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээг
хэлнэ;
3.2. Эрүүл мэндийн байгууллага бүр иргэд, үйлчлүүлэгчид утсаар, бичгээр
болон аман хэлбэрээр аливаа мэдээллийг лавлаж асуух асуултанд хариулж,
үйлчилгээ үзүүлэх лавлах цэгтэй байна;
3.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ”–ний
удирдамжтай байна;
3.4. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ”–ний удирдамж нь лавлагаа өгөх
тусламж, үйлчилгээний төрөл, тэдгээрийн тухай лавлагаа өгөх мэдээллийн сан,
лавлагаа өгч байгаа ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажиллах журмыг
багтаасан байна;
3.5. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ” үзүүлэх ажилтныг урьдчилан тухайн
байгууллагын үйл ажиллагаа, онцлог болон шаардагдах мэдээлэл, “Сэтгэлд
нийцсэн лавлах үйлчилгээ”–ний удирдамжийг багтаасан чиглүүлэх сургалтанд
хамруулж, гэрчилгээжүүлсэн байна.
Дөрөв. Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ
4.1. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ” гэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа
өвчтөнг ар гэрийнх нь хүмүүс эргэж ирэх үед эргэлт ирсэн тухай мэдээллийг
өвчтөнд мэдээлэх, эргэлтээр ирсэн хүнийг өвчтөнтэй уулзах уулзалтыг ая
тухтай байдалд зохион байгуулах үйлчилгээг хэлнэ;
4.2. Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнг
түүний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, төрөл төрөгсөд нь эргэж ирэх үед
уулзалтыг ая тухтай, ариун цэврийн шаардлага хангасан нөхцлийг бүрдүүлэн
зохион байгуулсан байна;
4.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ”–ний
удирдамжтай байна;
4.4. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ”–ний удирдамж нь эргэлтийн цагийн
хуваарь, эргэлт ирсэн тухай мэдээлэл, эргэлтийн байрны ажиллах журам
зэргийг багтаасан байна;
4.5. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ” үзүүлэх ажилтныг “Сэтгэлд нийцсэн
эргэх үйлчилгээ”–ний удирдамжийн чиглүүлэх сургалтанд хамруулж,
гэрчилгээжүүлсэн байна.
Тав. Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ
1.1. “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ” гэж урьдчилан сэргийлэх, эмчилж,
сувилах, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх үедээ эрүүл мэндийн
ажилтнууд иргэд үйлчлүүлэгчдэд тэдний хэрэгцээ, шаардлагад тулгуурлан,
шинжлэх ухааны үндэстэй, итгэл төрүүлэхүйц, эргэлзээ, бухимдал үүсгэхээргүй,
үнэн зөв мэдээлэл өгөх үйлчилгээг хэлнэ;
1.2. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ”–ний
удирдамжтай байна;
1.3. “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ” –ний удирдамж нь ажилтнуудыг иргэд
үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн асуудлыг бүрэн мэдэх, мэдээлэл солилцох,
зөвлөгөө өгөх ур чадварт сургахад чиглэгдэнэ;
1.4. Эрүүл мэндийн нийт ажилтныг зөвлөх үйлчилгээний сургалтанд хамруулах
ажлыг эрүүл мэндийн байгууллага бүр хариуцна;
1.5. Эрүүл мэндийн ажилтнуудыг иргэд үйлчлүүлэгчид зөвлөлгөө өгөх үедээ
хувийн болон байгууллагын дотоод асуудал, хов жив ярилгүй зөвхөн
үйлчлүүлэгчид бүх анхаарлаа төвлөрүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад чиглэсэн
зөвлөлгөө өгөх ур чадвартай болгохыг эрүүл мэндийн байгууллага бүр эрхэмлэн
ажиллана.
Зургаа. оношилгоо
6.1. “Сэтгэлд нийцсэн оношилгоо” гэж иргэд, үйлчлүүлэгч өвчин эмгэгээ
оношлуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандах үед хүлээгдэл,
чирэгдэлгүйгээр үзлэг шинжилгээнд хамруулж, өвчтөний оношийг хугацаа
алдалгүй, үнэн зөв тогтоож чадах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэлнэ;
6.2. Эрүүл мэндийн байгууллага бүр иргэд, үйлчлүүлэгчдийн оношийг цаг
алдалгүй, үнэн зөв тогтооход чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны
удирдамжтай байна;
6.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны
удирдамжаар нийт ажилтнууддаа сургалт явуулах ажлыг хариуцна;
6.4. “Сэтгэлд нийцсэн оношилгоо” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд
үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн
салшгүй хэсэг нь байна;
6.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны үзүүлэлтийг
ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно;
Долоо. Сэтгэлд нийцсэн эмчилгээ
7.1. “Сэтгэлд нийцсэн эмчилгээ” гэж өвчтөнийг гэрээр, өдрөөр, амбулаториор,
эмнэлэгт хэвтүүлж цаг алдалгүй, хүндрэлгүй, үр дүнтэй эмчлэх тусламж,
үйлчилгээг хэлнэ;
7.2. Эрүүл мэндийн байгууллага бүр өвчтөнийг цаг алдалгүй, үр дүнтэй эмчлэхэд
чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн эмчилгээний”–ний удирдамжтай байна;
7.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эмчилгээ”–ний
удирдамжаар нийт ажилтнууддаа сургалт явуулах ажлыг хариуцна;
7.4. “Сэтгэлд нийцсэн эмчилгээ” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд
үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн
салшгүй хэсэг нь байна;
7.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эмчилгээ”-ний үзүүлэлтийг
ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно;
Найм. Сэтгэлд нийцсэн сувилгаа
8.1. “Сэтгэлд нийцсэн сувилгаа” гэж иргэд, үйлчлүүлэгчдийг эмнэлэг, сувилал,
гэрээр нь анхаарал, болгоомжтой, сэтгэл гаргаж асарч сувилах тусламж,
үйлчилгээг хэлнэ;
8.2. Эрүүл мэндийн байгууллага бүр анхаарал, болгоомжтой, сэтгэл гаргаж асарч
сувилах тусламж, үйлчилгээг хэрэгжүүлж хэвшүүлэхэд чиглэсэн “Сэтгэлд нийцсэн
сувилгааны”–ны удирдамжтай байна;
8.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн сувилгаа”–ны удирдамжаар
нийт сувилагч, туслах сувилагчиддаа сургалт явуулах ажлыг хариуцна;
8.4. “Сэтгэлд нийцсэн сувилгаа” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд
үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн
салшгүй хэсэг нь байна;
8.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн сувилгаа”-ны үзүүлэлтийг
ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно;
Ес. Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ
9.1. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ” гэж эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн
өвчтэй иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай,
халамж, анхаарал тавьж эмчилж сувилах тусламж үйлчилгээг хэлнэ;
9.2. Эрүүл мэндийн байгууллагууд нь эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн өвчтэй
иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай, халамж,
анхаарал тавьж эмчилж, сувилахад чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх
тусламж үйлчилгээ”–ний удирдамжтай байна;
9.3. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж эмчилгээ”–ний удирдамжаар
хөнгөвчлөх эмчилгээний эмч, сувилагч, туслагч сувилагчдад зориулж сургалт
явуулах ажлыг хариуцна;
9.4. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж эмчилгээ” нь тухайн байгууллагын
иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар аюулгүй
байдлын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь байна;
9.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж
эмчилгээ”–ний үзүүлэлтийг ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур
үзүүлэлт болгоно;

More Related Content

What's hot

4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
SuvaSuva1
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Gantulga Nyamdorj
 
гар угаах дараалал
гар угаах дараалалгар угаах дараалал
гар угаах дараалалdelgerya
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
BatzusemSharkhuu
 
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Gantulga Nyamdorj
 
Dressing code 11.28
Dressing  code 11.28Dressing  code 11.28
Dressing code 11.28dashkaubuns
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
Oyundari.Ts mph
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension last
Tuul Tula
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
dashdavaa dashdeleg
 
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээСэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
Sosoo Byambaa
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
Tumuruu Shiileg
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
batsuuri nantsag
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11azora14
 
1. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 11. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 1
Orgio Ekho
 
Цефиксим.pptx
Цефиксим.pptxЦефиксим.pptx
Цефиксим.pptx
NominE5
 

What's hot (20)

4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05
 
гар угаах дараалал
гар угаах дараалалгар угаах дараалал
гар угаах дараалал
 
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагааЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
ЭМБ-н бүтэц,зохион байгуулалт,төлөвлөлт ба үйл ажиллагаа
 
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй - 83
 
Dressing code 11.28
Dressing  code 11.28Dressing  code 11.28
Dressing code 11.28
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
Hypertension last
Hypertension lastHypertension last
Hypertension last
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээСэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
 
375 havsralt(1)
375 havsralt(1)375 havsralt(1)
375 havsralt(1)
 
цус алдалтын үед авах арга хэмжээ
цус алдалтын үед авах арга хэмжээцус алдалтын үед авах арга хэмжээ
цус алдалтын үед авах арга хэмжээ
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)Presentation 8 (халдваргүйтгэл)
Presentation 8 (халдваргүйтгэл)
 
лекц№11
лекц№11лекц№11
лекц№11
 
1. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 11. Сэргээн засах эмчилгээ 1
1. Сэргээн засах эмчилгээ 1
 
арга зүйн лекцүүд
арга зүйн лекцүүдарга зүйн лекцүүд
арга зүйн лекцүүд
 
Цефиксим.pptx
Цефиксим.pptxЦефиксим.pptx
Цефиксим.pptx
 

Similar to 344 havsralt

сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээсэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
uuganaaotgonbaatar
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
Asaa Tumee
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
rtumur
 
Etu huuli2016
Etu huuli2016Etu huuli2016
Etu huuli2016
Shijee Mtsbolor
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
admiral_mgl
 
Nem
NemNem
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
batsuuri nantsag
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
Tumuruu Shiileg
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
BatzusemSharkhuu
 
NTTT 2014 tailan
NTTT 2014 tailanNTTT 2014 tailan
NTTT 2014 tailan
nytt103103
 
2017.05.8
2017.05.82017.05.8
2017.05.8
galsan dorj
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhsdwdsadwd
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Lhamlhundev Baljaa
 
Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2dondooubuns
 
Tsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosolTsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosol
admiral_mgl
 

Similar to 344 havsralt (20)

сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээсэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
Etu huuli2016
Etu huuli2016Etu huuli2016
Etu huuli2016
 
Dj
DjDj
Dj
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
Nem
NemNem
Nem
 
Tulburt juram
Tulburt juramTulburt juram
Tulburt juram
 
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
 
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчинЭрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
Эрүүл мэндийн тогтолцоо,тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин
 
NTTT 2014 tailan
NTTT 2014 tailanNTTT 2014 tailan
NTTT 2014 tailan
 
2017.05.8
2017.05.82017.05.8
2017.05.8
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2Home care nurse role lekts 2
Home care nurse role lekts 2
 
Tsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosolTsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosol
 

More from Tumuruu Shiileg

201508sar
201508sar201508sar
201508sar
Tumuruu Shiileg
 
Tumur
TumurTumur
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
Tumuruu Shiileg
 
Arkhni esreg
Arkhni esregArkhni esreg
Arkhni esreg
Tumuruu Shiileg
 
Tamkhi huuli
Tamkhi huuliTamkhi huuli
Tamkhi huuli
Tumuruu Shiileg
 
Veb sait 2015-10
Veb sait 2015-10Veb sait 2015-10
Veb sait 2015-10
Tumuruu Shiileg
 
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailanEruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Tumuruu Shiileg
 
2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel
Tumuruu Shiileg
 
2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.
Tumuruu Shiileg
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
Tumuruu Shiileg
 
Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24
Tumuruu Shiileg
 
40 tushaal
40 tushaal40 tushaal
40 tushaal
Tumuruu Shiileg
 
39 tushaal
39 tushaal39 tushaal
39 tushaal
Tumuruu Shiileg
 
A 37
A 37A 37
A 34 tushaal
A 34 tushaalA 34 tushaal
A 34 tushaal
Tumuruu Shiileg
 
A --33(1)
A --33(1)A --33(1)
A --33(1)
Tumuruu Shiileg
 
A 32 tushaal
A 32 tushaalA 32 tushaal
A 32 tushaal
Tumuruu Shiileg
 
A 31
A 31A 31

More from Tumuruu Shiileg (20)

201508sar
201508sar201508sar
201508sar
 
Tumur
TumurTumur
Tumur
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Arkhni esreg
Arkhni esregArkhni esreg
Arkhni esreg
 
Tamkhi huuli
Tamkhi huuliTamkhi huuli
Tamkhi huuli
 
Veb sait 2015-10
Veb sait 2015-10Veb sait 2015-10
Veb sait 2015-10
 
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailanEruul mendiin demjih jiliin tuswiin tailan
Eruul mendiin demjih jiliin tuswiin tailan
 
2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel2015 07 sar ergen medeelel
2015 07 sar ergen medeelel
 
2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.2015 onii enkhnii hagas jil 7-21.
2015 onii enkhnii hagas jil 7-21.
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24Ulaanburhan dugnelt 2015-06-24
Ulaanburhan dugnelt 2015-06-24
 
40 tushaal
40 tushaal40 tushaal
40 tushaal
 
39 tushaal
39 tushaal39 tushaal
39 tushaal
 
A 37
A 37A 37
A 37
 
A 34 tushaal
A 34 tushaalA 34 tushaal
A 34 tushaal
 
A --33(1)
A --33(1)A --33(1)
A --33(1)
 
A 32 tushaal
A 32 tushaalA 32 tushaal
A 32 tushaal
 
A 31
A 31A 31
A 31
 
A 31
A 31A 31
A 31
 

344 havsralt

  • 1. МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Огноо: 2013/09/19/ Дугаар: 344 Улаанбаатар хот Удирдамж батлах тухай Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн биелэлтийг хангах зорилгоор ТУШААХ НЬ: 1. “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний удирдамж” - ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг 2013 оны 10 сарын 15-наас эхлэн орон даяар хэрэгжүүлэхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай. 3. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээний гүйцэтгэл, хэрэгжилтэнд хяналт тавих шалгуур үзүүлэлтийг боловсруулж Сайдын зөвлөлд танилцуулж, албажуулан 2013 оны 11 сарын 01-ний дотор батлуулж мөрдүүлэхийг Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар ( С. Төгсдэлгэр)-т даалгасугай. 4. Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн бүх байгууллагад нэвтрүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Я.Буянжаргал)-т даалгасугай. 5. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяад)-даалгасугай. САЙД Н.УДВАЛ
  • 2. Эрүүл мэндийн сайдын 2013 оны ..... тоот тушаалын хавсралт Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн найман үйлчилгээний удирдамж Нэг. Ерөнхий зүйл 1. “Сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, орчин, эрүүл мэндийн ажилтнуудын харилцаа хандлага, ажлын нөхцөл, тусламж, үйлчилгээний хүрэлцээ, хүртээмж, цаг хугацаа, чанар, аюулгүй байдал нь иргэд үйлчлүүлэгчдийн хүссэн хүлээлтийг бүрэн хариулж, сэтгэл ханамжийн баталгааг өгч чадах тусламж, үйлчилгээг хэлнэ; 2. Эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл гэж байгууллагын эрхэмлэн дээдэлж буй эрхэм зорилго, нэр хүндийн баталгааг хэлнэ; 3. Эрүүл мэндийн байгууллагын орчин гэж байгууллагын гадаад, дотоод орчин, тусламж, үйлчилгээ үзүүлж буй тасаг нэгжийн орчинг хэлнэ; 4. Эрүүл мэндийн ажилтны харилцаа хандлага гэж иргэд, үйлчлүүлэгчдийг хүлээж авах, уулзах, ярилцах, үзлэг, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, сэргээн засах, эмчлэх, сувилах үедээ хандаж байгаа эрүүл мэндийн ажилтны хандлага, үг ярианы болон зан харилцааны байдлыг хэлнэ; 5. Эрүүл мэндийн ажилтны ажлын нөхцөл гэж эрүүл мэндийн ажилтны иргэд үйлчлүүлэгчид үзлэг, шинжилгээ хийх, эмчлэх, сувилах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрөө тасалгааны тав тухтай байдал, хувь хүний нэр төр, эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалах, итгэл үнэмшил төрүүлэх байдлыг хэлнэ; 6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрэлцээ гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүн бүрт шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжтой байхыг хэлнэ; 7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн хүн бүрт шаардлагатай тусламж, үйлчилгээ нь хүртэж байхыг хэлнэ; 8. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар гэж иргэд үйлчлүүлэгчдийн нас, биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн онош, үе шатанд нийцсэн, эрсдэлгүй, үр дүнтэй, сэтгэл ханамж өндөртэй тусламж, үйлчилгээг хэлнэ; 9. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал гэж иргэд, үйлчлүүлэгчдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх үед эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтны хайнга, хайхрамжгүй байдал, мэдлэг, ур чадварын дутагдлаас болж аливаа эрсдэл, хохирол гарахгүй байхыг хэлнэ; 10.Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ гэж сэтгэлд нийцсэн угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнүүдийг хэлнэ;
  • 3. Хоёр. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ 2.1. Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ гэж эрүүл мэндийн байгууллага бүр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийг “Зочин” хэмээн хүндэлж, тосон авч мэндлэн, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай авахад нь дэмжлэг болох мэдээллээр хангаж, чиглүүлж өгөх, үйлчилгээ аваад гарах үед нь талархалаа илэрхийлж үдэж өгөх үйлчилгээг хэлнэ. 2.2. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ” үзүүлэх цэгтэй байх ба энэ цэг нь иргэд, үйлчлүүлэгчдийн орж ирэх хаалганы ойролцоо байрласан байна. 2.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ”–ний удирдамжтай байна. 2.4. “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ”–ний удирдамж нь ажилтны хувцаслалт, зан харилцаа, угтах, үдэх үйлчилгээ үзүүлэх үед шаардагдах мэдээлэл, мэдлэг, ур чадвар, журмыг багтаасан байна. 2.5. “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ” үзүүлэх ажилтныг урьдчилан тухайн байгууллагын үйл ажиллагаа, онцлог болон шаардагдах мэдээлэл, “Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээ”–ний удирдамжийг багтаасан чиглүүлэх сургалтанд хамруулж, гэрчилгээжүүлсэн байна. Гурав. Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ 3.1. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ” гэж эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний болон өвчтөн, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн асуудлаар иргэд, үйлчлүүлэгч, ар гэрийнхэн, найз нөхөд нь мэдээллийн лавлагаа авах үед нь шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээг хэлнэ; 3.2. Эрүүл мэндийн байгууллага бүр иргэд, үйлчлүүлэгчид утсаар, бичгээр болон аман хэлбэрээр аливаа мэдээллийг лавлаж асуух асуултанд хариулж, үйлчилгээ үзүүлэх лавлах цэгтэй байна; 3.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ”–ний удирдамжтай байна; 3.4. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ”–ний удирдамж нь лавлагаа өгөх тусламж, үйлчилгээний төрөл, тэдгээрийн тухай лавлагаа өгөх мэдээллийн сан, лавлагаа өгч байгаа ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажиллах журмыг багтаасан байна; 3.5. “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ” үзүүлэх ажилтныг урьдчилан тухайн байгууллагын үйл ажиллагаа, онцлог болон шаардагдах мэдээлэл, “Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээ”–ний удирдамжийг багтаасан чиглүүлэх сургалтанд хамруулж, гэрчилгээжүүлсэн байна. Дөрөв. Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ
  • 4. 4.1. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ” гэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнг ар гэрийнх нь хүмүүс эргэж ирэх үед эргэлт ирсэн тухай мэдээллийг өвчтөнд мэдээлэх, эргэлтээр ирсэн хүнийг өвчтөнтэй уулзах уулзалтыг ая тухтай байдалд зохион байгуулах үйлчилгээг хэлнэ; 4.2. Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнг түүний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, төрөл төрөгсөд нь эргэж ирэх үед уулзалтыг ая тухтай, ариун цэврийн шаардлага хангасан нөхцлийг бүрдүүлэн зохион байгуулсан байна; 4.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ”–ний удирдамжтай байна; 4.4. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ”–ний удирдамж нь эргэлтийн цагийн хуваарь, эргэлт ирсэн тухай мэдээлэл, эргэлтийн байрны ажиллах журам зэргийг багтаасан байна; 4.5. “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ” үзүүлэх ажилтныг “Сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ”–ний удирдамжийн чиглүүлэх сургалтанд хамруулж, гэрчилгээжүүлсэн байна. Тав. Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ 1.1. “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ” гэж урьдчилан сэргийлэх, эмчилж, сувилах, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх үедээ эрүүл мэндийн ажилтнууд иргэд үйлчлүүлэгчдэд тэдний хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, шинжлэх ухааны үндэстэй, итгэл төрүүлэхүйц, эргэлзээ, бухимдал үүсгэхээргүй, үнэн зөв мэдээлэл өгөх үйлчилгээг хэлнэ; 1.2. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ”–ний удирдамжтай байна; 1.3. “Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ” –ний удирдамж нь ажилтнуудыг иргэд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн асуудлыг бүрэн мэдэх, мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх ур чадварт сургахад чиглэгдэнэ; 1.4. Эрүүл мэндийн нийт ажилтныг зөвлөх үйлчилгээний сургалтанд хамруулах ажлыг эрүүл мэндийн байгууллага бүр хариуцна; 1.5. Эрүүл мэндийн ажилтнуудыг иргэд үйлчлүүлэгчид зөвлөлгөө өгөх үедээ хувийн болон байгууллагын дотоод асуудал, хов жив ярилгүй зөвхөн үйлчлүүлэгчид бүх анхаарлаа төвлөрүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад чиглэсэн зөвлөлгөө өгөх ур чадвартай болгохыг эрүүл мэндийн байгууллага бүр эрхэмлэн ажиллана. Зургаа. оношилгоо 6.1. “Сэтгэлд нийцсэн оношилгоо” гэж иргэд, үйлчлүүлэгч өвчин эмгэгээ оношлуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандах үед хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үзлэг шинжилгээнд хамруулж, өвчтөний оношийг хугацаа алдалгүй, үнэн зөв тогтоож чадах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэлнэ;
  • 5. 6.2. Эрүүл мэндийн байгууллага бүр иргэд, үйлчлүүлэгчдийн оношийг цаг алдалгүй, үнэн зөв тогтооход чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны удирдамжтай байна; 6.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны удирдамжаар нийт ажилтнууддаа сургалт явуулах ажлыг хариуцна; 6.4. “Сэтгэлд нийцсэн оношилгоо” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь байна; 6.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн оношилгоо”–ны үзүүлэлтийг ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно; Долоо. Сэтгэлд нийцсэн эмчилгээ 7.1. “Сэтгэлд нийцсэн эмчилгээ” гэж өвчтөнийг гэрээр, өдрөөр, амбулаториор, эмнэлэгт хэвтүүлж цаг алдалгүй, хүндрэлгүй, үр дүнтэй эмчлэх тусламж, үйлчилгээг хэлнэ; 7.2. Эрүүл мэндийн байгууллага бүр өвчтөнийг цаг алдалгүй, үр дүнтэй эмчлэхэд чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн эмчилгээний”–ний удирдамжтай байна; 7.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эмчилгээ”–ний удирдамжаар нийт ажилтнууддаа сургалт явуулах ажлыг хариуцна; 7.4. “Сэтгэлд нийцсэн эмчилгээ” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь байна; 7.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн эмчилгээ”-ний үзүүлэлтийг ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно; Найм. Сэтгэлд нийцсэн сувилгаа 8.1. “Сэтгэлд нийцсэн сувилгаа” гэж иргэд, үйлчлүүлэгчдийг эмнэлэг, сувилал, гэрээр нь анхаарал, болгоомжтой, сэтгэл гаргаж асарч сувилах тусламж, үйлчилгээг хэлнэ; 8.2. Эрүүл мэндийн байгууллага бүр анхаарал, болгоомжтой, сэтгэл гаргаж асарч сувилах тусламж, үйлчилгээг хэрэгжүүлж хэвшүүлэхэд чиглэсэн “Сэтгэлд нийцсэн сувилгааны”–ны удирдамжтай байна; 8.3. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн сувилгаа”–ны удирдамжаар нийт сувилагч, туслах сувилагчиддаа сургалт явуулах ажлыг хариуцна; 8.4. “Сэтгэлд нийцсэн сувилгаа” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь байна;
  • 6. 8.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн сувилгаа”-ны үзүүлэлтийг ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно; Ес. Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ 9.1. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх эмчилгээ” гэж эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн өвчтэй иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай, халамж, анхаарал тавьж эмчилж сувилах тусламж үйлчилгээг хэлнэ; 9.2. Эрүүл мэндийн байгууллагууд нь эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн өвчтэй иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай, халамж, анхаарал тавьж эмчилж, сувилахад чиглэгдсэн “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”–ний удирдамжтай байна; 9.3. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж эмчилгээ”–ний удирдамжаар хөнгөвчлөх эмчилгээний эмч, сувилагч, туслагч сувилагчдад зориулж сургалт явуулах ажлыг хариуцна; 9.4. “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж эмчилгээ” нь тухайн байгууллагын иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн салшгүй хэсэг нь байна; 9.5. Эрүүл мэндийн байгууллага бүр “Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх тусламж эмчилгээ”–ний үзүүлэлтийг ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэх гол шалгуур үзүүлэлт болгоно;