SlideShare a Scribd company logo
1
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
_____ оны ___ сарын ___ өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг
сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж
болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших,
ашиглах болон хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших,
ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, тэдгээрийн
бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомж
2.1.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1
,
Иргэний хууль2
, Улсын бүртгэлийн тухай хууль3
, Зөвшөөрлийн жагсаалт батлах
тухай хууль4
, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн
бусад актаасбүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."зөвшөөрөл” гэж хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд хүсэлт
гаргасан этгээдэд тодорхой төрлийн үйлдэл хийх, үйл ажиллагаа эрхлэх, түүнчлэн
тодорхой эрх, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгож, үүргийг ногдуулсныг;
3.1.2.‘’дүгнэлт’’ гэж бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, түүний зохих
үзүүлэлт хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар тогтоосон чанар, стандартын
шаардлагыг хангасан тухай эрх бүхий этгээдийн гаргасан баримт бичгийг;
1
Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 1992 оны 1 дугээрт нийтлэгдсэн
2
Иргэний хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн
3
Улсын бүртгэлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 2009 оны 26 дугаарт нийтлэгдсэн
4
2
3.1.3.‘’магадлан итгэмжлэл’’ гэж үйл ажиллагааны түвшин, чанарт
хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргасныг;
3.1.4.‘’батламж’’ гэж үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, эд зүйл,
байгууллага нь хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар тогтоосон чанар,
стандартын шаардлагад нийцэж байгааг нотолсон дүгнэлт, магадлан итгэмжлэлийг
үндэслэн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг;
3.1.5.‘’зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд’’ гэж хуулиар зөвшөөрөл
олгох эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх шилжүүлэн авсан
этгээдийг;
3.1.6.“аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох шууд ба шууд бус
зорилгоор бусад этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, хөрөнгө оруулах, худалдаа арилжаа хийх, эд зүйлийг эзэмших,
ашиглах, нэг удаагийн болон байнгын үйл ажиллагааг;
3.1.7."нийтийн үйлчилгээ" гэж шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг,
биеийн тамир, спорт, эрүүл мэнд, олон нийтийн мэдээллийн үйлчилгээ, сүм
хийдийн үйл ажиллагааг;
3.1.8."нийтийн өмч" гэж Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд
заасны дагуу төрийн болон орон нутгийн нийтийн болон өөрийн өмчийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа, эзэмших, ашиглах эд
зүйл, нийтийн өмч, эрхийн нэр төрөл, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй
болгох, цуцлах, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зөвхөн энэ
хуулиар зохицуулна.
4.2.Доор дурдсан харилцааг энэ хуулиар зохицуулахгүй:
4.2.1.төрийн ба орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах гэрээ байгуулах;
4.2.2.концессын хууль тогтоомжийн дагуу концессийн гэрээ байгуулах;
4.2.3.аж ахуйн үйл ажиллагаа, нийтийн үйлчилгээнд хамаарахаас
бусад аливаа үйл ажиллагаа эрхлэх.
4.3.Зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага,
төрийн бус байгууллагад хуулиар тусгайлан шилжүүлсэн тохиолдолд тухайн
зөвшөөрлийг олгох, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг энэ хуулиар
зохицуулахгүй.
4.4.Хуулиар хориглосон болон энэ хуулийн 10.1-д заасан Зөвшөөрлийн
жагсаалт батлах тухай хуульд зааснаас бусад төрлийн аж ахуйн аливаа үйл
ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн чөлөөтэй эрхэлж
болно.
3
4.5.Аж ахуйн нэгж, иргэн сайн дурын үндсэн дээр төрийн захиргааны болон
нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдээс
дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.
5 дугаар зүйл.Зөвшөөрөл олгоход баримтлах зарчим
5.1.Эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгохдоо хууль дээдлэх, ил тод,
шуурхай, хариуцлагатай байх, ижил тэгш хандах, эдийн засгийн өсөлт, тэлэлт, зах
зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөн, олон улсын жишиг шаардлага, стандартыг
дэмжих, бодит бодлого, хэрэгцээнд үндэслэсэн байх, эрсдэлийн үнэлгээ,
түвшинтэй уялдуулсан байх зарчмыг тус тус баримтална.
5.2.Зөвшөөрлийг зөвхөн энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу, хуулиар
тогтоосон зөвшөөрлийн нэр төрлийн хүрээнд олгоно. Хуульд зааснаас өөр нөхцөл,
журмаар зөвшөөрөл олгохыг хориглоно. Энэ хуулийг хэрэглэх, тайлбарлахдаа
хуулийн зорилт, зарчмыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.
5.3.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл олгох,
цуцлах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сунгахтай холбоотой хүсэлт, гомдол,
зөвшөөрөл хүссэн этгээд, түүний бүрдүүлсэн баримт бичиг болон зөвшөөрөл
олгох, бүртгэх, хяналт тавих эрх бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой
мэдээлэл нээлттэй, ил тод байна.
5.4.Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий байгууллага хуульд заасан хугацааг
баримтлан түргэн шуурхай үйлчилнэ. Энгийн ба тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд
хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно. Онцгой
зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй байгаа нь холбогдох албан тушаалтанд
хариуцлага тооцох үндэслэл болно.
5.5.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өөрийн илт буруутай үйл
ажиллагааны улмаас бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна. Хуульд заасан
нөхцөл, болзлыг хангаагүй этгээдэд зөвшөөрөл олгосны улмаас бусад этгээдэд
хохирол учирсан тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нөхөх хариуцлага
хүлээнэ.
5.6.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч
этгээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй,
өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хууль бусаар зөвшөөрлийн эрхийг цуцлах,
хүчингүй болгох, түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй байх ба ижил төрлийн
зөвшөөрөл хүсэгч этгээдүүдэд тэгш хандах үүрэг хүлээнэ.
5.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өндөр хөгжилтэй улс ба олон
улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч,
борлуулагч, эрхлэгч этгээдэд холбогдох зөвшөөрлийг шууд олгоно.
5.8.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг хэрэглэх, хуулийн агуулгыг
тайлбарлахад эргэлзээтэй байдал үүсэх тохиолдолд аж ахуй эрхлэгч буюу
зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид ашигтайгаар тайлбарлана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
4
Зөвшөөрөл, түүний ангилал
6 дугаар зүйл.Зөвшөөрлийн нэр төрөл ба тодорхойлолт
6.1.Зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа ба зөвшөөрөлтэйгээр
ашиглах, эзэмших эд зүйл, нийтийн өмч, эрхийн нэр, хамрах хүрээ, зөвшөөрөл
олгогдох үндсэн нөхцлийг зөвшөөрлийн нэр төрлөөр тодорхойлно.
6.2.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалтад орсон нэр
төрлийн зөвшөөрлийг олгоно.
6.3.Зөвшөөрлийн жагсаалтын тухай хуульд тусгайлан заагаагүй бол
зөвшөөрлийн нэр төрлийг дотор нь дахин задлах, хуваах, салгах, түүний хамрах
хүрээг өргөжүүлэн тайлбарлахыг хориглоно.
6.4.Зөвшөөрлийн хамрах хүрээг сонголтот, эсхүл нэгдмэл хувилбараар
тогтоож болно.Зөвшөөрлийн хамрах хүрээнд орсон тодорхой төрлийн үйл
ажиллагаа, эд зүйл, эрхийн аль нэгийг зөвшөөрөл хүсэгч этгээдийн хүсэлтийн
дагуу олгох боломжийг сонголтот, хамрах хүрээний бүх үйл ажиллагаа, эд зүйл,
эрхийг бүхэлд нь олгохыг нэгдмэл хувилбар гэж ойлгоно.
6.5.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг,
нийгмийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх үндэслэлээр зөвшөөрлийн
нэр төрлийг нэмж тогтоохыг хориглоно.
6.6.Засгийн газар нь эдийн засгийн өсөлт, тэлэлтийг дэмжих, аж ахуй эрхлэх
нөхцөл, боломжийг сайжруулах зорилгоор зөвшөөрлийн жагсаалтаас
зөвшөөрлийн нэр төрлийг хасах, зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх,
зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх журмыг хялбаршуулах эрхтэй.
7 дугаар зүйл.Зөвшөөрлийн ангилал
7.1.Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн
түвшингээс хамааруулан дараах бүлэгт ангилна:
7.1.1.онцгой зөвшөөрөл;
7.1.2.тусгай зөвшөөрөл;
7.1.3.энгийн зөвшөөрөл.
7.2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын энх тайван,
аюулгүй байдалд аюул, хор уршиг учруулж болзошгүй эрсдэлтэй үйл ажиллагаа
эрхлэх, эд зүйл, эрх эзэмших, ашиглах, худалдахад онцгой зөвшөөрөл олгоно.
7.3.Нийтийн эрх ашиг, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хохирол
учруулж болзошгүй эрсдэлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших,
ашиглах болон хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших,
ашиглахад тусгай зөвшөөрөл олгоно.
5
7.4.Хязгаарлагдмал хүрээнд аюултай, хохирол учруулж болзошгүй, эсхүл
нийтийн ашиг сонирхлын үүднээс тодорхой түвшинд нэгдсэн байдлаар
зохицуулагдах шаардлага бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших,
ашиглахад энгийн зөвшөөрөл олгоно.
8 дугаар зүйл.Зөвшөөрлийн нэр төрлийн код
8.1.Зөвшөөрлийн статистик мэдээг эрхлэн гаргах, мэдээлэл цуглуулах,
лавлагаа өгөх, мэдээллийн технологи нэвтрүүлэх зорилгоор зөвшөөрлийн
жагсаалтад нэр төрлийн нэгдсэн кодыг хэрэглэнэ.
8.2. Энэ хуулийн 8.1-д заасан кодыг тогтоохдоо эдийн засгийн үйл
ажиллагааны ангилал болон барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг ашиглаж
болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа, зөвшөөрөлтэй
эзэмших, ашиглах нийтийн өмч, эрх
9 дүгээр зүйл.Зөвшөөрлийн жагсаалт
9.1.Зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа, эзэмших, ашиглах нийтийн
өмч, эрхийн нэр төрлийг зөвшөөрлийн жагсаалтаар тогтооно. Зөвшөөрлийн
жагсаалтыг хуулиар тусгайлан батална.
9.2.Зөвшөөрлийн жагсаалт нь зөвшөөрлийн нэр төрөл бүрээр дараах
мэдээллийг агуулна:
9.2.1.зөвшөөрлийн нэр төрлийн дэс дугаар;
9.2.2.код;
9.2.3.нэр;
9.2.4.хамрах хүрээ;
9.2.5.зөвшөөрлийн бүлэг;
9.2.6.олгох эрх бүхий байгууллага;
9.2.7.эрх шилжүүлэх нөхцөл.
9.3.Энэ хуулийн 9.1-д заасан Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль
болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тухай хуулийн төслийг
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн
хэрэгжилтийг сахин мөрдүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллагын дүгнэлт,
санал зөвлөмжийг заавал авна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ба
6
эрх шилжүүлэх журам
10 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд,
тэдгээрийн эрх, үүрэг
10.1.Зөвшөөрөл олгох шийдвэрийг түүний ангиллаас хамааран дараах
этгээд гаргана:
10.1.1.онцгой зөвшөөрлийг Засгийн газар, Засгийн газрын гишүүн;
10.1.2.тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны төв
байгууллага буюу тухайн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах этгээд,
төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл
түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд;
10.1.3.энгийн зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага,
түүнийг төлөөлөх албан тушаалтан, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эсхүл
түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд.
10.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь дараах эрх эдэлнэ:
10.2.1.хуульд заасан нэр төрөл, нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл
олгох шийдвэр гаргах, зөвшөөрлийн баримт бичиг олгох;
10.2.2.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт
тавих;
10.2.3.зөвшөөрөл эзэмшигч этгээдээс мэдээ, тайлан авах;
10.2.4.зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;
10.2.5.зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох,цуцлах.
10.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь дараах үүрэг хүлээнэ:
10.3.1.хууль, хуулийн зарчмыг чанд баримтлах;
10.3.2.зөвхөн хуулиар тогтоосон эрх хэмжээ, журмын хүрээнд
зөвшөөрөл олгох ба зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа журам, заавар
гаргахгүй байх;
10.3.3.зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдэл, хавсаргах баримт бичгийн
жагсаалт ба өргөдөл хүлээн авах этгээд, түүний хаяг, байршлын тухай мэдээллийг
хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх;
10.3.4.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй
болгох, цуцлах тухай шийдвэрээ хуульд заасан хугацаанд гаргаж, улсын
бүртгэлийн байгууллагад нэн даруй бүртгүүлэх;
7
10.3.5.зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, өргөдлийн материалыг
магадлан шалгах, шийдвэр гаргах, зөвшөөрлийн баримт бичиг олгох үйл
ажиллагааны мэдээллийг ил тод, нээлттэй болгох;
10.3.6.иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу өргөдлийг хянан
шийдвэрлэж буй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг амаар, эсхүл
бичгээр өгөх;
10.3.7.зөвшөөрөл хүссэн, өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн
бүрдэл, жагсаалтыг хууль, зөвшөөрлийн зорилгод нийцүүлэн оновчтой тогтоох;
10.3.8.зөвшөөрөл олгохдоо аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг
дэмжих, туслалцаа үзүүлэх;
10.3.9.энэ хууль зөрчсөний улмаас зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид
учирсан бодит хохирлыг хариуцан арилгах;
10.3.10.зөвшөөрлийг илт хууль бусаар олгосны улмаас зөвшөөрөл
эзэмшигч этгээдээр үйлчлүүлсэн иргэн, хуулийн этгээдэд учирсан бодит хохирлыг
хариуцан арилгах.
10.4.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага
орон нутгийн болон доод шатны байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн
холбоо, төрийн бус байгууллагад энэ хуульд заасны дагуу эрхээ шилжүүлж болно.
10.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д зааснаас өөр этгээд
зөвшөөрөл олгох, түүнчлэн зөвшөөрөл авахыг бусдаас шаардахыг хориглоно.
11 дүгээр зүйл.Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах нөхцөл
11.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвхөн хуульд заасан тохиолдолд
зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно.
12 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлэх
12.1.Онцгой зөвшөөрөл олгох эрхийг өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
12.2.Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгох,
зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг сахин мөрдүүлэх бололцоог хангах зорилгоор
тусгай ба энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ орон
нутаг дахь салбар, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд зохих шийдвэрээр
шилжүүлж болно.
12.3.Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ
сонгон шалгаруулалтаар мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуй
эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр
шилжүүлж болно. Энэ тохиолдолд эрх хүлээн авсан этгээд зөвшөөрөл хүссэн
өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, зөвшөөрлийн баримт бичиг олгох эрхтэй болно.
8
12.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд эрхээ бусдад шилжүүлсэн нөхцөл,
хугацаа, эрх хүлээн авч буй этгээдийн тухай нийтэд мэдээлнэ.
12.5.Зөвшөөрөл олгох этгээд эрхээ шилжүүлснээр энэ хуульд заасан
хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ
Зөвшөөрөл хүсэгч ба эзэмшигчийн эрх, үүрэг
13 дугаар зүйл.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах
нийтлэг шаардлага
13.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалтад орсон аж
ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйлийг эзэмших, ашиглах, нийтийн өмч, эрхийг
эзэмших, ашиглах этгээд дараах нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна:
13.1.1.иргэний эрх зүйн чадвартай байх;
13.1.2.хуульд заасан бол мэргэжил, мэргэшлийн шалгалтад тэнцсэн,
зохих дүгнэлт гаргуулсан, магадлан итгэмжлэгдсэн байх.
13.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах
нөхцөл, шаардлагыг хангасан байна:
13.2.1.татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;
13.2.2.зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн
ажиллах хүчнийг бэлтгэх, хөлслөн ажиллуулах чадвартай байх.
13.3.Онцгой зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.1, 13.2-т зааснаас гадна
дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
13.3.1.байгаль орчны нөхөн сэргээлт хийх, болзошгүй эрсдэлийг
хариуцах санхүүгийн чадавхитай буюу барьцаа тавьсан, даатгуулсан байх.
13.4.Зөвшөөрөлтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших,
ашиглах, нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглах этгээдэд тавигдах тусгайлсан
нөхцөл, шаардлагыг холбогдох хуулиар тогтоож болно.
14 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчийн эрх, үүрэг
14.1.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
14.1.1.хуульд заасны дагуу зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах,
өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцах;
14.1.2.зөвшөөрөл олгосон, олгохоос татгалзсан, хариу өгөөгүй,
хүчингүй болгосон, цуцалсан, түдгэлзүүлсэн болон өргөдөл, зөвшөөрөлтэй
холбогдох бусад лавлагаа, мэдээлэл авах;
9
14.1.3.хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх,
барьцаалах;
14.1.4.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс
үйлдэхүй, шийдвэрийн талаар дээд шатны буюу эрх шилжүүлсэн байгууллага,
албан тушаалтан, энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан зөвлөлд гомдол, хүсэлт
гаргах;
14.1.5.хуульд заасны дагуу гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэхээр
шүүхэд хандах;
14.1.6.хуульд заасан бусад эрх.
14.2.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ:
14.2.1.хуульд заасан бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх;
14.2.2.хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах;
14.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд хамаарах үйл
ажиллагааг байнга эрхлэн явуулах;
14.2.4.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн тавьсан хууль ёсны
шаардлагыг биелүүлэх.
15 дугаар зүйл.Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх
15.1.Зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай5
,
Нөхөрлөлийн тухай6
хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн
байгуулагдсан тохиолдолд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг
шаардлагыг хангасан шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат,
охин компани нь толгой компанидаа, толгой компани нь хараат, охин компанидаа
зөвшөөрлийг шилжүүлж болно.
15.2.Эд зүйлийг эзэмших, ашиглахтай холбоотой зөвшөөрлийг тухайн эд
зүйлийн өмчлөх эрхийн хамт бусдад шилжүүлж болно.
15.3.Зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж
байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн зөвшөөрлийг шилжүүлэхийг
хориглоно.
15.4.Энэ хуулийн 15.1, 15.2-т зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг
бусдад шилжүүлэхийг хориглоно.
5
Ко мп а н и й н т у х а й х у у л ь -“Т ө р и й н мэ д э э л э л “ э мх э т г э л и й н 2011 о н ы 42
д у г а а р т н и й т л э г д с э н
6
Нө х ө р л ө л и й н т у х а й х у у л ь - “Т ө р и й н мэ д э э л э л “ э мх э т г э л и й н 1995 о н ы 8-9
д у г а а р т н и й т л э г д с э н
10
16 дугаар зүйл.Зөвшөөрлийг барьцаалах
16.1.Нийтийн өмч, эрхийг ашиглах, эзэмших эрхийн зөвшөөрлийг зөвшөөрөл
олгох эрх бүхий этгээдэд мэдэгдэж, бүртгүүлсэний үндсэн дээр барьцаалж болно.
Барьцаалах журмыг Иргэний хуулиар зохицуулна.
16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад зөвшөөрлийг барьцаалахыг
хориглоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Зөвшөөрөл олгох журам
17 дугаар зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт
17.1.Зөвшөөрөл хүсэгч нь зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох бичиг
баримтын хамт зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана. Эрх бүхий этгээд
өргөдөл хүлээн авахаас татгалзах эрхгүй.
17.2.Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах нийтлэг шаардлагыг
хангасан байна.
17.3.Зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлж өргөдөлд
хавсаргана:
17.3.1.зөвшөөрлийн нэр төрөл, түүнд холбогдох үйл ажиллагаа
эрхлэх, нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглах зорилго, үндэслэлийг тодорхойлон
тайлбарласан баримт бичиг;
17.3.2.зөвшөөрлийн бүлгээс хамаарч энэ хуулийн 13 дугаар зүйлд
заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;
17.3.3.зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн
гэрчилгээний хуулбар, зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
/бичиг баримтыг хүлээн авч байгаа эрх бүхий байгууллага хуулбарыг эх хувьтай нь
тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/;
17.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
17.3.5.хуульд заасан бол зөвшөөрөл хүсэгчид тавигдах тусгайлсан
нөхцөл, шаардлага хангасныг нотолсон бусад баримт бичиг.
17.4.Зөвшөөрөл хүссэн өргөдөл бүрдэл хангаагүй, эсхүл нэмэлт баримт
бичиг шаардлагатай тохиолдолд өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл
хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрөл хүссэн этгээдэд албан
бичиг болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Энэ хугацаанд мэдэгдээгүй бол
өргөдлийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.
18 дугаар зүйл.Өргөдлийг хянаж шийдвэрлэх журам
11
18.1. Онцгой зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ:
18.1.1.зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн
өргөдөл, холбогдох материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор онцгой
журмаар магадлан шалгах ажлын хэсэг томилж болно;
18.1.2.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд өргөдөл хүлээн авснаас
хойш 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана.
18.2.Тусгай зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ:
18.2.1.ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт
бичгийн хамт хянан үзэх ажиллагаа явуулсны үндсэн дээр эрх бүхий байгууллага,
түүнийг төлөөлөх албан тушаалтан өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн
дотор зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ;
18.2.2. хуульд заасан бол дүгнэлт гаргуулах, магадлан итгэмжлүүлэх
ажлыг өргөдөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гүйцэтгүүлж болно. Энэ
тохиолдолд зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ.
18.3.Энгийн зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ:
18.3.1.хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангаж, хуульд
заасан баримт бичгийг бүрдүүлсэн тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд,
түүний төлөөлөх ажилтан эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн шийдвэрээр
өргөдөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шууд олгоно.
18.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь онцгой зөвшөөрлийг
олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуульд заасан хугацаанд зөвшөөрөл
хүсэгчийн баримт бичгийг нягтлан шалгах, дүгнэлт гаргуулах, магадлан
итгэмжлүүлэх эрхтэй.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэх нь хүсэлтийг шийдвэрлэх
хугацааг сунгах үндэслэл болохгүй.
18.6.Зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах, хянаж шийдвэрлэх, олгохдоо цахим
арга, хэлбэрийг ашиглаж болно.
19 дүгээр зүйл. Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах
19.1.Зөвшөөрлийн жагсаалтад нэр заагдсан эрх бүхий этгээд зөвшөөрөл
олгох тухай шийдвэр гаргана. Зөвшөөрөл олгох шийдвэрийг зөвшөөрөл хүсэгч тус
бүрээр гаргана.
19.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл олгох тухай эрх бүхий
байгууллагын шийдвэрт дараах мэдээллийг тусгана:
19.1.1.зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдийн нэр, хаяг;
19.1.2.шийдвэрийн нэр, огноо;
12
19.1.3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
19.1.4.зөвшөөрлийн нэр төрөл, түүний код;
19.1.5.зөвшөөрлийн хамрах хүрээ;
19.1.6.зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа.
19.2.Зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг зөвшөөрөл хүсэгчид нэн даруй
мэдэгдэж, шийдвэрийн эх хувийг шийдвэр гарсан өдрөөс хойш долоо хоногийн
дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ.
19.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш 5
хоногийн дотор зөвшөөрөл хүсэгч этгээдэд түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийн
баримт бичгийг олгоно.
20 дугаар зүйл.Зөвшөөрлийн баримт бичиг
20.1. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл эзэмшигчийн
хүсэлтээр зөвшөөрөл олгосныг баталгаажуулан гэрчилгээ, дүгнэлт, батламж зэрэг
зөвшөөрлийн баримт бичгийг олгож болох ба түүний загварыг батална.
Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн
лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.
20.2.Зөвшөөрлийн баримт бичгийг үрэгдүүлэх, гэмтээх, алдах, барьцаалах,
бусдад хураалгах, олгоогүй, хүлээж аваагүй байх нь зөвшөөрөл хүчингүй болох
үндэслэл болохгүй.
21 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрөл
хүссэн өргөдөлд хариу мэдэгдэх
21.1.Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шийдвэр гарсан өдрөөс хойш
ажлын 3 өдрийн дотор татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.
21.2.Зөвшөөрөл олгох эсэх талаар хуульд заасан хугацаанд бичгээр хариу
мэдэгдээгүй бол тусгай, энгийн зөвшөөрлийн хувьд олгохыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Зөвшөөрөл хүсэгч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад даруй мэдэгдэж
бүртгүүлнэ.
22 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
22.1.Зөвшөөрлийг доор дурьдсан хугацаагаар олгоно:
22.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол онцгой зөвшөөрлийг 10 жилээс
доошгүй хугацаагаар олгох бөгөөд цаашид мөн хугацаагаар тухай бүр сунгана.
22.1.2.тусгай зөвшөөрлийг 15 жилээс доошгүй хугацаагаар олгох
бөгөөд цаашид мөн хугацаагаар тухай бүр сунгана.
13
22.1.3.энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгоно. Тухайн зөвшөөрлийн
зориулалтаас хамаарч нэг ба олон удаагийн хүчинтэй зөвшөөрлийг олгож болно.
22.2.Тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигч холбогдох хууль тогтоомж
зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлага хангаж байгаа тохиолдолд
зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг сунгахаас
татгалзах эрхгүй.
22.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл сунгах асуудлыг өргөдөл
хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шуурхай шийдвэрлэнэ. Хэрэв хугацаандаа
хариу өгөөгүй бол зөвшөөрөл сунгагдсанд тооцно.
22.4.Зөвшөөрөл эзэмшигч нь зохих нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа
тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд
үндэслэл бүхий хариуг энэ хуулийн 22.3-т заасан хугацаанд зөвшөөрөл
эзэмшигчид хүргүүлнэ.
23 дугаар зүйл.Сонгон шалгаруулалт
23.1.Хязгаарлагдмал нөөц бүхий өмч, эрх эзэмших, ашиглах, аж ахуйн үйл
ажиллагаа эрхлэх онцгой, тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай гэж үзвэл
сонгон шалгаруулалт явуулж болно.
23.2.Сонгон шалгаруулалтын журмыг тухайн зөвшөөрөл олгох эрх бүхий
этгээд урьдчилан тогтоож, нийтэд мэдээлнэ.
23.3.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлтэй эрхлэхээс бусад төрлийн
аж ахуйн үйл ажиллагаанд сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн захиргааны
ба орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага эрх олгохыг хориглоно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах
24 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх
24.1.Тусгай болон энгийн зөвшөөрлийг дараах тохиолдолд зөвшөөрөл олгох
эрх бүхий этгээд гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
24.1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
24.1.2.зөвшөөрлийн нийтлэг ба тусгай нөхцөл, шаардлагыг хангаж
чадахгүй болсон;
24.1.3.хуулиар тогтоосон мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй
эсхүл хуурамчаар бэлтгэж өгсөн;
24.1.4.зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн дотор үйл ажиллагаа
эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.
14
24.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 24.1-д заасан үндэслэл
байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэл
хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
24.3. Зөвшөөрлийг олгосон этгээд нь зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл,
нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
25 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох
25.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараахь тохиолдолд зөвшөөрлийг
анхнаас нь хүчингүй болгоно:
25.1.1.зөвшөөрөл эзэмшигч иргэний эрх зүйн чадвар, чадамжгүй
байсан нь илэрсэн;
25.1.2.зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь
тогтоогдсон;
25.1.3.зөвшөөрлийг хууль бус бусад үндэслэлээр олгосон.
25.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хүчингүй болгох үндэслэл байгааг
мэдсэн даруйд зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
25.3.Зөвшөөрөл эзэмшигч мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн
дотор зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар,
нотолгоогирүүлнэ. Хэрэв ийм хариу тайлбараа зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд
ирүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.
25.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 25.3-т заасан
мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох
асуудлыг шийдвэрлэнэ.
26 дугаар зүйл.Зөвшөөрлийг цуцлах
26.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг
цуцална:
26.1.1.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа
дараа ноцтой зөрчсөн;
26.1.2.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй
байдал, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их
хэмжээний хохирол учруулсан үйлдэл гаргасан, үйл ажиллагаа явуулсан болох нь
эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
26.1.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж,
зөвшөөрлийг сэргээх хүсэлтийг эрх бүхий байгууллагад ирүүлээгүй;
26.1.4.зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт
гаргаагүй.
15
26.2.Энэ хуулийн 26.1.1,26.1.2-т заасан тохиолдолд зөвшөөрлийг шүүхийн
журмаар цуцална.
27 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүйд тооцох болон зөвшөөрөл
цуцлагдсан, түдгэлзүүлсний үр дагавар
27.1.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон цуцалсан, хүчингүй
болгосны дараа уг зөвшөөрлөөр олгогдсон аливаа эрх түдгэлзэх эсхүл дуусгавар
болох үр дагавар үүснэ.
27.2.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон нь тухайн
зөвшөөрөл эзэмшигч этгээдээс бусадтай байгуулсан холбогдох гэрээ, хэлцлийг
дуусгавар болгох, түдгэлзүүлэх үндэслэл болно. Гэхдээ энэ нь уг гэрээ, хэлцлийн
улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зөвшөөрөл эзэмшигчийг
чөлөөлөх үндэслэл болохгүй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл
28 дугаар зүйл.Зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэх
28.1.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлнө.
28.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь олгосон, түдгэлзүүлсэн, цуцалсан,
хүчингүй болгосон зөвшөөрлийн шийдвэр, мэдээллийг хуульд заасан журмын дагуу
өөрийн оршин байгаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
28.3.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрөл олгох эрх бүхий
этгээдээсирүүлсэн шийдвэр, мэдээллийг ажлын гурав өдрийн дотор бүртгэж цахим
мэдээллийн санд байршуулах буюу олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авна.
29 дүгээр зүйл.Зөвшөөрлийн лавлагаа, мэдээлэл
29.1.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийн сангийн
мэдээллээр олон нийт, байгууллага, иргэдийг хангана.
.
29.2.Тусгай ба энгийн зөвшөөрлийн улсын бүртгэлийн мэдээлэл нийтэд
нээлттэй, ил тод байна.
29.3.Онцгой зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой мэдээлэл хуульд заасны
дагуу тухайн этгээдийн нууцад хамаарахаар бол зөвшөөрөл эзэмшигч этгээдийн
зөвшөөрлийн үндсэн дээр лавлагаа, мэдээлэл олгоно.
29.4.Нийтэд нээлттэй зөвшөөрлийн лавлагаа, мэдээллийг аливаа сонирхогч
этгээдийн хүсэлтээр олгоно.
29.5.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийг үндэслэн
зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч этгээдийн хүсэлтийн дагуу уг хүсэлт гаргаснаас хойш
ажлын 3 өдрийн дотор зөвшөөрлийн лавлагаа олгоно.
29.6.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно.
16
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд
хяналт тавих
30 дугаар зүйл.Хяналт тавих эрх бүхий этгээд, түүний үндсэн чиг үүрэг
30.1.Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль
тогтоомжийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай
хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал
дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/
Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
30.2.Зөвлөлийн гишүүдийг томилох, тэдгээрийн ажиллах журмыг Засгийн
газрын шийдвэрээр батална.
30.3.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
30.3.1.зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийг арга зүйн
удирдлагаар хангах;
30.3.2.тодорхой нэр төрлийн зөвшөөрөл олгож буй байдал, түүний үр
нөлөөний талаар хяналт шинжилгээ тогтмол хийж, дүгнэлт, санал зөвлөмж
боловсруулах;
30.3.3.зөвшөөрлийн тухай хууль тогтоомж болон зөвшөөрлийн
жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, зөвшөөрлийн нэр төрлийг нэмэгдүүлэх
аливаа хуулийн төслийн үзэл баримтлал, үндэслэл, шаардлагын талаар дүгнэлт,
санал зөвлөмж гаргаж Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох байнгын
хороонд хүргүүлэх;
30.3.4.төрийн болон нутгийн удирдлагын бүх байгууллага, албан
тушаалтан, тэдгээрээс эрх шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөл олгож буй үйл
ажиллагааг хянан шалгах, хууль бус зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг
илрүүлэн таслан зогсоох;
30.3.5.зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ
авахыг холбогдох этгээдээс шаардах;
30.3.6.зөвшөөрлийн тухай хууль тогтоомж зөрчсөн төрийн
байгууллага, албан тушаалтны шийдвэр, захиргааны актыг хүчингүй болгуулах,
цуцлах саналыг Засгийн газарт оруулах, нэхэмжлэлийг шүүхэд гаргах.
30.4.Энэ хуулийн хэрэгжилт, зөвшөөрөл бий болгох, олгох үйл ажиллагааны
талаар дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах даалгавар бүхий ажлын
хэсгийг зөвлөлийн гишүүн, шинжээч мэргэжилтэн, тухайн чиглэлийн мэргэжлийн
холбоо, аж ахуй эрхлэгчдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулан
ажиллуулна.
30.5.Зөвлөл энэ зүйлд заасан дүгнэлт, зөвлөмж гаргах аргачлал, зааврыг
боловсруулан баталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
17
30.6.Зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа
хянан шалгах, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах ажилд төрийн бүх
байгууллага, албан тушаалтан шаардлагатай туслалцаа үзүүлж, уг үйл ажиллагааг
явуулах бололцоогоор хангаж ажиллана.
31 дүгээр зүйл.Зөвлөл өргөдөл, гомдол, хүсэлтийг хянан шалгах
31.1.Зөвлөл хянан шалгах ажиллагааг дараах үндэслэлээр явуулна:
31.1.1.зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн
өргөдөл, гомдол;
31.1.2.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүсэлт;
31.1.3.хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;
31.1.4.өөрийн санаачилгаар;
31.1.5. хуульд заасан бусад үндэслэл.
31.2.Зөвлөлийн гишүүн ахалсан ажлын хэсэг өргөдөл гомдол, хүсэлтийн
дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг хянан шалгаж, уг
үйл ажиллагаа зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, аж ахуй
эрхлэх үйл ажиллагаанд дарамт, ачаалал үүсгэж байгаа эсэх талаар дүгнэлт
гаргана.
31.3.Хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас
хойш ажлын 5 өдрийн дотор зөвлөлийн хуралдаанд танилцуулж, энэ хуулийн
30.3.5, 30.3.6-д заасан арга хэмжээг авна.
31.4.Зөвлөл нь хяналт шалгалтын ажлын үр дүнд үндэслэн олон нийтийн
хэлэлцүүлэг явуулж болно.
32 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт
шинжилгээ хийх
32.1.Зөвлөл энэ хуулийн 30.3.2-д заасны дагуу зохих тооны зөвшөөрлийн
нэр төрөл бүрээр 3 жил тутам хяналт шинжилгээ хийж дараах шалгуур үзүүлэлтээр
дүгнэлт гаргана:
32.1.1.тухайн нэр төрлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаа энэ
хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж буй байдал;
32.1.2.зөвшөөрөл эдийн засгийн өсөлт, тэлэлт, зах зээлийн шударга,
чөлөөт өрсөлдөөнд саад хүндрэл учруулж буй байдал;
32.1.3.цаашид тухайн нэр төрлийн зөвшөөрлийг хэвээр үлдээх, эсхүл
зөвшөөрлийн бүлгийг өөрчлөх, зөвшөөрлийг жагсаалтаас хасах боломж.
18
32.2. Зөвлөл жил бүр зөвшөөрлийн тооллого явуулах,зөвшөөрлийн тухай
хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шинжилгээний ажлын талаар нэгдсэн тайлан
бэлтгэх ажлыг зохион байгуулж, тооллогын дүн, тайланг Засгийн газарт
танилцуулна.
33 дугаар зүйл.Шинээр бий болгох зөвшөөрөлд дүгнэлт гаргах
33.1.Зөвлөл энэ хуулийн 30.3.3-д заасны дагуу дараах шалгуур үзүүлэлтээр
дүгнэлт гаргана:
33.1.1.Улсын Их Хуралд өргөн барьж буй хуулийн төсөл хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй зөвшөөрлийн тухай хууль тогтоомжтой нийцэж буй
байдал, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг
хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл нь чухал шаардлагатай эсэх,
одоо байгаа зөвшөөрөлтэй давхардах, уялдах эсэх;
33.1.2.зөвшөөрлийн нэр төрлийн зайлшгүй хэрэгцээ, бодит бодлогод
үндэслэсэн, эрсдэлийн түвшин, үнэлгээтэй уялдсан байдал;
33.1.3.эдийн засаг, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд үзүүлэх эерэг ба
сөрөг үр нөлөө;
33.1.4.тухайн шинээр бий болгох зөвшөөрөлтэй холбогдуулан улсын
төсвөөс болон иргэн, хуулийн этгээд, хэрэглэгчээс гарах бодит зардал;
33.1.5.тухайн шинээр бий болгох хяналттай холбогдон гарах зардал
болон үр дүнгийн харьцуулалт.
33.2.Зөвшөөрлийн нэр төрөл шинээр бий болгох хуулийн төслийн талаарх
дүгнэлтийг санал зөвлөмжийн хамт Засгийн газар болон Улсын Их Хурлын
холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
34 дүгээр зүйл.Тусгай журам
34.1.Зөвшөөрөл шинээр бий болгосон аливаа хууль батлагдсанаас хойш
6 сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр болно.
34.2.Энэ хууль болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний
гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
35 дугаар зүйл.Зөвшөөрөл олгохтой холбогдсон
маргааныг шийдвэрлэх
35.1.Зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг зөвшөөрөл олгох эрх
бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх
бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
19
36 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох тухай хууль тогтоомж
зөрчигчид хүлээлгэх хариуцлага
36.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах захиргааны
шийтгэл ноогдуулна:
36.1.1.онцгой зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг
зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол эрүүгийн хариуцлага
хүлээлгэхгүйгээр бол хууль бус олсон орлогыг хурааж гэм буруутай иргэнийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
36.1.2.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг
зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол хууль бус олсон орлогыг
хурааж гэм буруутай иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хүртэл төгрөгөөр торгох;
36.1.3.энгийн зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг
зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол хууль бус олсон орлогыг
хурааж гэм буруутай иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох;
36.1.4.энэ хуулийн 10.1-д заасан албан тушаалтан энэ хуульд заасан
журмыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, төрийн байгууллагыг төлөөлөх
албан тушаалтан энэ хуулийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
37 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
37.1.Энэ хуулийг 2014 оны …дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

More Related Content

What's hot

Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
naranhuu
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
Galbaatar Lkhagvasuren
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Umguullin Mongol Umguulugch
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Galbaatar Lkhagvasuren
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Turbat Bat-Erdem
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
naranhuu
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
naranhuu
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Galbaatar Lkhagvasuren
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
Umguullin Mongol Umguulugch
 
Hurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai lawHurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai law
Baterdene Batchuluun
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Umguullin Mongol Umguulugch
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
naranhuu
 
Huulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-duremHuulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-durem
Azzaya Byambadorj
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
The Business Council of Mongolia
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАММОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
Jargalmaa Gantomor
 

What's hot (19)

Lea2016 11-30
Lea2016 11-30Lea2016 11-30
Lea2016 11-30
 
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
Legalinfo.mn хуульчийн эрх зүйн байдлын тухай
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
 
Hurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai lawHurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai law
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Huulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-duremHuulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-durem
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
03.07.2014 regulation on licensing and undertaking custodian’s activities mon
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
sta
stasta
sta
 
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАММОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ
 

Viewers also liked

21.03.2008, NEWSWIRE, Issue 18
21.03.2008, NEWSWIRE, Issue 1821.03.2008, NEWSWIRE, Issue 18
21.03.2008, NEWSWIRE, Issue 18
The Business Council of Mongolia
 
MCA Anevrizması
MCA AnevrizmasıMCA Anevrizması
MCA Anevrizması
gopacil
 
Las huellas del tiempo
Las huellas del tiempoLas huellas del tiempo
Las huellas del tiempo
selarom7
 
19.10.2007, NEWSWIRE, Issue 2
19.10.2007, NEWSWIRE, Issue 219.10.2007, NEWSWIRE, Issue 2
19.10.2007, NEWSWIRE, Issue 2
The Business Council of Mongolia
 
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
The Business Council of Mongolia
 
26.07.2013, NEWSWIRE, Issue 284
26.07.2013, NEWSWIRE, Issue 28426.07.2013, NEWSWIRE, Issue 284
26.07.2013, NEWSWIRE, Issue 284
The Business Council of Mongolia
 
Maha shivratri Rituals
Maha shivratri RitualsMaha shivratri Rituals
Maha shivratri Rituals
Sareez
 
CV update 19 Des 2015
CV update 19 Des 2015CV update 19 Des 2015
CV update 19 Des 2015iwan setiawan
 
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
The Business Council of Mongolia
 
Sex smoothie
Sex smoothieSex smoothie
Sex smoothie
Derek Marshall
 
femur tibia fibula
femur tibia fibulafemur tibia fibula
femur tibia fibula
gopacil
 
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
The Business Council of Mongolia
 

Viewers also liked (14)

21.03.2008, NEWSWIRE, Issue 18
21.03.2008, NEWSWIRE, Issue 1821.03.2008, NEWSWIRE, Issue 18
21.03.2008, NEWSWIRE, Issue 18
 
R E S U M E
R E S U M ER E S U M E
R E S U M E
 
Internship Project
Internship ProjectInternship Project
Internship Project
 
MCA Anevrizması
MCA AnevrizmasıMCA Anevrizması
MCA Anevrizması
 
Las huellas del tiempo
Las huellas del tiempoLas huellas del tiempo
Las huellas del tiempo
 
19.10.2007, NEWSWIRE, Issue 2
19.10.2007, NEWSWIRE, Issue 219.10.2007, NEWSWIRE, Issue 2
19.10.2007, NEWSWIRE, Issue 2
 
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
19.11.2014 Aspire's northern rail line: Unlocking resources in northern Mongo...
 
26.07.2013, NEWSWIRE, Issue 284
26.07.2013, NEWSWIRE, Issue 28426.07.2013, NEWSWIRE, Issue 284
26.07.2013, NEWSWIRE, Issue 284
 
Maha shivratri Rituals
Maha shivratri RitualsMaha shivratri Rituals
Maha shivratri Rituals
 
CV update 19 Des 2015
CV update 19 Des 2015CV update 19 Des 2015
CV update 19 Des 2015
 
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
06.2012. REPORT, World Bank Mongolia Quarterly Economic Update, The World Bank
 
Sex smoothie
Sex smoothieSex smoothie
Sex smoothie
 
femur tibia fibula
femur tibia fibulafemur tibia fibula
femur tibia fibula
 
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
10.2009, REPORT, Politbarometer #4 (37), Sant Maral Foundation
 

Similar to 15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульMonatom Mgl
 
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГАЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
rtumur
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
Tumuruu Shiileg
 
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалтөрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
Byambasuren Dorjkhorloo
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хууль
Batsaikhanshdee
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
Globe International
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli
mergejil
 
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Sodbayar Luka
 
Shudarga bus ursulduun
Shudarga bus ursulduunShudarga bus ursulduun
Shudarga bus ursulduun
E-Gazarchin Online University
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
Umguullin Mongol Umguulugch
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
П. Отгонтуул
 
хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэ
Liar Bolortuya
 
монгол улсын хууль компаний тухай
монгол  улсын  хууль компаний тухаймонгол  улсын  хууль компаний тухай
монгол улсын хууль компаний тухайGunsen Mongolia
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
naranhuu
 

Similar to 15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia (20)

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
 
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГАЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалтөрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
өрсөлдөөний тухай хуулийн харьцуулалт
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хууль
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli
 
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
Shudarga bus ursulduun
Shudarga bus ursulduunShudarga bus ursulduun
Shudarga bus ursulduun
 
Shudarga bus ursulduun
Shudarga bus ursulduunShudarga bus ursulduun
Shudarga bus ursulduun
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэ
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
монгол улсын хууль компаний тухай
монгол  улсын  хууль компаний тухаймонгол  улсын  хууль компаний тухай
монгол улсын хууль компаний тухай
 
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 

More from The Business Council of Mongolia

Three Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itineraryThree Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itinerary
The Business Council of Mongolia
 
Three Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itineraryThree Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itinerary
The Business Council of Mongolia
 
BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020
The Business Council of Mongolia
 
Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019
The Business Council of Mongolia
 
Faro Foundation presentation
Faro Foundation presentationFaro Foundation presentation
Faro Foundation presentation
The Business Council of Mongolia
 
Business Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentationBusiness Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentation
The Business Council of Mongolia
 
National Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentationNational Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentation
The Business Council of Mongolia
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
The Business Council of Mongolia
 
Ch.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sectorCh.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sector
The Business Council of Mongolia
 
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sectorA.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
The Business Council of Mongolia
 
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of MongoliaB.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
The Business Council of Mongolia
 
Munkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital TransformationMunkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital Transformation
The Business Council of Mongolia
 
Tseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for InnovationTseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for Innovation
The Business Council of Mongolia
 
System analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of MongoliaSystem analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of Mongolia
The Business Council of Mongolia
 
Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019
The Business Council of Mongolia
 
Erdenes Mongol presentation
Erdenes Mongol presentationErdenes Mongol presentation
Erdenes Mongol presentation
The Business Council of Mongolia
 
Tatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentationTatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentation
The Business Council of Mongolia
 
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
The Business Council of Mongolia
 
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
The Business Council of Mongolia
 
Procurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcmProcurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcm
The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Three Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itineraryThree Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itinerary
 
Three Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itineraryThree Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itinerary
 
BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020
 
Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019
 
Faro Foundation presentation
Faro Foundation presentationFaro Foundation presentation
Faro Foundation presentation
 
Business Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentationBusiness Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentation
 
National Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentationNational Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentation
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
 
Ch.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sectorCh.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sector
 
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sectorA.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
 
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of MongoliaB.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
 
Munkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital TransformationMunkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital Transformation
 
Tseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for InnovationTseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for Innovation
 
System analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of MongoliaSystem analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of Mongolia
 
Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019
 
Erdenes Mongol presentation
Erdenes Mongol presentationErdenes Mongol presentation
Erdenes Mongol presentation
 
Tatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentationTatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentation
 
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
 
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
 
Procurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcmProcurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcm
 

15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia

  • 1. 1 ТӨСӨЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ _____ оны ___ сарын ___ өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших, ашиглах болон хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомж 2.1.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1 , Иргэний хууль2 , Улсын бүртгэлийн тухай хууль3 , Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль4 , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаасбүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."зөвшөөрөл” гэж хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээд хүсэлт гаргасан этгээдэд тодорхой төрлийн үйлдэл хийх, үйл ажиллагаа эрхлэх, түүнчлэн тодорхой эрх, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгож, үүргийг ногдуулсныг; 3.1.2.‘’дүгнэлт’’ гэж бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, түүний зохих үзүүлэлт хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар тогтоосон чанар, стандартын шаардлагыг хангасан тухай эрх бүхий этгээдийн гаргасан баримт бичгийг; 1 Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 1992 оны 1 дугээрт нийтлэгдсэн 2 Иргэний хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн 3 Улсын бүртгэлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл “ эмхэтгэлийн 2009 оны 26 дугаарт нийтлэгдсэн 4
  • 2. 2 3.1.3.‘’магадлан итгэмжлэл’’ гэж үйл ажиллагааны түвшин, чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргасныг; 3.1.4.‘’батламж’’ гэж үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, эд зүйл, байгууллага нь хууль тогтоомж, эрх зүйн бусад актаар тогтоосон чанар, стандартын шаардлагад нийцэж байгааг нотолсон дүгнэлт, магадлан итгэмжлэлийг үндэслэн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг; 3.1.5.‘’зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд’’ гэж хуулиар зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийг; 3.1.6.“аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох шууд ба шууд бус зорилгоор бусад этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөрөнгө оруулах, худалдаа арилжаа хийх, эд зүйлийг эзэмших, ашиглах, нэг удаагийн болон байнгын үйл ажиллагааг; 3.1.7."нийтийн үйлчилгээ" гэж шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спорт, эрүүл мэнд, олон нийтийн мэдээллийн үйлчилгээ, сүм хийдийн үйл ажиллагааг; 3.1.8."нийтийн өмч" гэж Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн нийтийн болон өөрийн өмчийг. 4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 4.1.Зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа, эзэмших, ашиглах эд зүйл, нийтийн өмч, эрхийн нэр төрөл, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой нийтлэг харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна. 4.2.Доор дурдсан харилцааг энэ хуулиар зохицуулахгүй: 4.2.1.төрийн ба орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах; 4.2.2.концессын хууль тогтоомжийн дагуу концессийн гэрээ байгуулах; 4.2.3.аж ахуйн үйл ажиллагаа, нийтийн үйлчилгээнд хамаарахаас бусад аливаа үйл ажиллагаа эрхлэх. 4.3.Зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн бус байгууллагад хуулиар тусгайлан шилжүүлсэн тохиолдолд тухайн зөвшөөрлийг олгох, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. 4.4.Хуулиар хориглосон болон энэ хуулийн 10.1-д заасан Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуульд зааснаас бусад төрлийн аж ахуйн аливаа үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.
  • 3. 3 4.5.Аж ахуйн нэгж, иргэн сайн дурын үндсэн дээр төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдээс дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй. 5 дугаар зүйл.Зөвшөөрөл олгоход баримтлах зарчим 5.1.Эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгохдоо хууль дээдлэх, ил тод, шуурхай, хариуцлагатай байх, ижил тэгш хандах, эдийн засгийн өсөлт, тэлэлт, зах зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөн, олон улсын жишиг шаардлага, стандартыг дэмжих, бодит бодлого, хэрэгцээнд үндэслэсэн байх, эрсдэлийн үнэлгээ, түвшинтэй уялдуулсан байх зарчмыг тус тус баримтална. 5.2.Зөвшөөрлийг зөвхөн энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу, хуулиар тогтоосон зөвшөөрлийн нэр төрлийн хүрээнд олгоно. Хуульд зааснаас өөр нөхцөл, журмаар зөвшөөрөл олгохыг хориглоно. Энэ хуулийг хэрэглэх, тайлбарлахдаа хуулийн зорилт, зарчмыг нэн тэргүүнд харгалзан үзнэ. 5.3.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл олгох, цуцлах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сунгахтай холбоотой хүсэлт, гомдол, зөвшөөрөл хүссэн этгээд, түүний бүрдүүлсэн баримт бичиг болон зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавих эрх бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нээлттэй, ил тод байна. 5.4.Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий байгууллага хуульд заасан хугацааг баримтлан түргэн шуурхай үйлчилнэ. Энгийн ба тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно. Онцгой зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй байгаа нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно. 5.5.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өөрийн илт буруутай үйл ажиллагааны улмаас бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна. Хуульд заасан нөхцөл, болзлыг хангаагүй этгээдэд зөвшөөрөл олгосны улмаас бусад этгээдэд хохирол учирсан тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нөхөх хариуцлага хүлээнэ. 5.6.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч этгээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хууль бусаар зөвшөөрлийн эрхийг цуцлах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй байх ба ижил төрлийн зөвшөөрөл хүсэгч этгээдүүдэд тэгш хандах үүрэг хүлээнэ. 5.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өндөр хөгжилтэй улс ба олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч, борлуулагч, эрхлэгч этгээдэд холбогдох зөвшөөрлийг шууд олгоно. 5.8.Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг хэрэглэх, хуулийн агуулгыг тайлбарлахад эргэлзээтэй байдал үүсэх тохиолдолд аж ахуй эрхлэгч буюу зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид ашигтайгаар тайлбарлана. ХОЁРДУГААР БҮЛЭГ
  • 4. 4 Зөвшөөрөл, түүний ангилал 6 дугаар зүйл.Зөвшөөрлийн нэр төрөл ба тодорхойлолт 6.1.Зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа ба зөвшөөрөлтэйгээр ашиглах, эзэмших эд зүйл, нийтийн өмч, эрхийн нэр, хамрах хүрээ, зөвшөөрөл олгогдох үндсэн нөхцлийг зөвшөөрлийн нэр төрлөөр тодорхойлно. 6.2.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалтад орсон нэр төрлийн зөвшөөрлийг олгоно. 6.3.Зөвшөөрлийн жагсаалтын тухай хуульд тусгайлан заагаагүй бол зөвшөөрлийн нэр төрлийг дотор нь дахин задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэн тайлбарлахыг хориглоно. 6.4.Зөвшөөрлийн хамрах хүрээг сонголтот, эсхүл нэгдмэл хувилбараар тогтоож болно.Зөвшөөрлийн хамрах хүрээнд орсон тодорхой төрлийн үйл ажиллагаа, эд зүйл, эрхийн аль нэгийг зөвшөөрөл хүсэгч этгээдийн хүсэлтийн дагуу олгох боломжийг сонголтот, хамрах хүрээний бүх үйл ажиллагаа, эд зүйл, эрхийг бүхэлд нь олгохыг нэгдмэл хувилбар гэж ойлгоно. 6.5.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх үндэслэлээр зөвшөөрлийн нэр төрлийг нэмж тогтоохыг хориглоно. 6.6.Засгийн газар нь эдийн засгийн өсөлт, тэлэлтийг дэмжих, аж ахуй эрхлэх нөхцөл, боломжийг сайжруулах зорилгоор зөвшөөрлийн жагсаалтаас зөвшөөрлийн нэр төрлийг хасах, зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зөвшөөрлийн өргөдлийг хянан шийдвэрлэх журмыг хялбаршуулах эрхтэй. 7 дугаар зүйл.Зөвшөөрлийн ангилал 7.1.Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшингээс хамааруулан дараах бүлэгт ангилна: 7.1.1.онцгой зөвшөөрөл; 7.1.2.тусгай зөвшөөрөл; 7.1.3.энгийн зөвшөөрөл. 7.2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул, хор уршиг учруулж болзошгүй эрсдэлтэй үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл, эрх эзэмших, ашиглах, худалдахад онцгой зөвшөөрөл олгоно. 7.3.Нийтийн эрх ашиг, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших, ашиглах болон хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад тусгай зөвшөөрөл олгоно.
  • 5. 5 7.4.Хязгаарлагдмал хүрээнд аюултай, хохирол учруулж болзошгүй, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс тодорхой түвшинд нэгдсэн байдлаар зохицуулагдах шаардлага бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших, ашиглахад энгийн зөвшөөрөл олгоно. 8 дугаар зүйл.Зөвшөөрлийн нэр төрлийн код 8.1.Зөвшөөрлийн статистик мэдээг эрхлэн гаргах, мэдээлэл цуглуулах, лавлагаа өгөх, мэдээллийн технологи нэвтрүүлэх зорилгоор зөвшөөрлийн жагсаалтад нэр төрлийн нэгдсэн кодыг хэрэглэнэ. 8.2. Энэ хуулийн 8.1-д заасан кодыг тогтоохдоо эдийн засгийн үйл ажиллагааны ангилал болон барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг ашиглаж болно. ГУРАВДУГААР БҮЛЭГ Зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа, зөвшөөрөлтэй эзэмших, ашиглах нийтийн өмч, эрх 9 дүгээр зүйл.Зөвшөөрлийн жагсаалт 9.1.Зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа, эзэмших, ашиглах нийтийн өмч, эрхийн нэр төрлийг зөвшөөрлийн жагсаалтаар тогтооно. Зөвшөөрлийн жагсаалтыг хуулиар тусгайлан батална. 9.2.Зөвшөөрлийн жагсаалт нь зөвшөөрлийн нэр төрөл бүрээр дараах мэдээллийг агуулна: 9.2.1.зөвшөөрлийн нэр төрлийн дэс дугаар; 9.2.2.код; 9.2.3.нэр; 9.2.4.хамрах хүрээ; 9.2.5.зөвшөөрлийн бүлэг; 9.2.6.олгох эрх бүхий байгууллага; 9.2.7.эрх шилжүүлэх нөхцөл. 9.3.Энэ хуулийн 9.1-д заасан Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сахин мөрдүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллагын дүгнэлт, санал зөвлөмжийг заавал авна. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ба
  • 6. 6 эрх шилжүүлэх журам 10 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, тэдгээрийн эрх, үүрэг 10.1.Зөвшөөрөл олгох шийдвэрийг түүний ангиллаас хамааран дараах этгээд гаргана: 10.1.1.онцгой зөвшөөрлийг Засгийн газар, Засгийн газрын гишүүн; 10.1.2.тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага буюу тухайн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах этгээд, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд; 10.1.3.энгийн зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтан, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эсхүл түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд. 10.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь дараах эрх эдэлнэ: 10.2.1.хуульд заасан нэр төрөл, нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл олгох шийдвэр гаргах, зөвшөөрлийн баримт бичиг олгох; 10.2.2.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих; 10.2.3.зөвшөөрөл эзэмшигч этгээдээс мэдээ, тайлан авах; 10.2.4.зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх; 10.2.5.зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох,цуцлах. 10.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь дараах үүрэг хүлээнэ: 10.3.1.хууль, хуулийн зарчмыг чанд баримтлах; 10.3.2.зөвхөн хуулиар тогтоосон эрх хэмжээ, журмын хүрээнд зөвшөөрөл олгох ба зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа журам, заавар гаргахгүй байх; 10.3.3.зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдэл, хавсаргах баримт бичгийн жагсаалт ба өргөдөл хүлээн авах этгээд, түүний хаяг, байршлын тухай мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх; 10.3.4.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, цуцлах тухай шийдвэрээ хуульд заасан хугацаанд гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад нэн даруй бүртгүүлэх;
  • 7. 7 10.3.5.зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, өргөдлийн материалыг магадлан шалгах, шийдвэр гаргах, зөвшөөрлийн баримт бичиг олгох үйл ажиллагааны мэдээллийг ил тод, нээлттэй болгох; 10.3.6.иргэд, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу өргөдлийг хянан шийдвэрлэж буй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг амаар, эсхүл бичгээр өгөх; 10.3.7.зөвшөөрөл хүссэн, өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн бүрдэл, жагсаалтыг хууль, зөвшөөрлийн зорилгод нийцүүлэн оновчтой тогтоох; 10.3.8.зөвшөөрөл олгохдоо аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх; 10.3.9.энэ хууль зөрчсөний улмаас зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид учирсан бодит хохирлыг хариуцан арилгах; 10.3.10.зөвшөөрлийг илт хууль бусаар олгосны улмаас зөвшөөрөл эзэмшигч этгээдээр үйлчлүүлсэн иргэн, хуулийн этгээдэд учирсан бодит хохирлыг хариуцан арилгах. 10.4.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага орон нутгийн болон доод шатны байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад энэ хуульд заасны дагуу эрхээ шилжүүлж болно. 10.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д зааснаас өөр этгээд зөвшөөрөл олгох, түүнчлэн зөвшөөрөл авахыг бусдаас шаардахыг хориглоно. 11 дүгээр зүйл.Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах нөхцөл 11.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвхөн хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно. 12 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлэх 12.1.Онцгой зөвшөөрөл олгох эрхийг өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно. 12.2.Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг сахин мөрдүүлэх бололцоог хангах зорилгоор тусгай ба энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ орон нутаг дахь салбар, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд зохих шийдвэрээр шилжүүлж болно. 12.3.Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ сонгон шалгаруулалтаар мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлж болно. Энэ тохиолдолд эрх хүлээн авсан этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, зөвшөөрлийн баримт бичиг олгох эрхтэй болно.
  • 8. 8 12.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд эрхээ бусдад шилжүүлсэн нөхцөл, хугацаа, эрх хүлээн авч буй этгээдийн тухай нийтэд мэдээлнэ. 12.5.Зөвшөөрөл олгох этгээд эрхээ шилжүүлснээр энэ хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. ТАВДУГААР БҮЛЭГ Зөвшөөрөл хүсэгч ба эзэмшигчийн эрх, үүрэг 13 дугаар зүйл.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага 13.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалтад орсон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйлийг эзэмших, ашиглах, нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглах этгээд дараах нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна: 13.1.1.иргэний эрх зүйн чадвартай байх; 13.1.2.хуульд заасан бол мэргэжил, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, зохих дүгнэлт гаргуулсан, магадлан итгэмжлэгдсэн байх. 13.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: 13.2.1.татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх; 13.2.2.зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, хөлслөн ажиллуулах чадвартай байх. 13.3.Онцгой зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 13.1, 13.2-т зааснаас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: 13.3.1.байгаль орчны нөхөн сэргээлт хийх, болзошгүй эрсдэлийг хариуцах санхүүгийн чадавхитай буюу барьцаа тавьсан, даатгуулсан байх. 13.4.Зөвшөөрөлтэйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эд зүйл эзэмших, ашиглах, нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглах этгээдэд тавигдах тусгайлсан нөхцөл, шаардлагыг холбогдох хуулиар тогтоож болно. 14 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчийн эрх, үүрэг 14.1.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь дараах эрх эдэлнэ: 14.1.1.хуульд заасны дагуу зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцах; 14.1.2.зөвшөөрөл олгосон, олгохоос татгалзсан, хариу өгөөгүй, хүчингүй болгосон, цуцалсан, түдгэлзүүлсэн болон өргөдөл, зөвшөөрөлтэй холбогдох бусад лавлагаа, мэдээлэл авах;
  • 9. 9 14.1.3.хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, барьцаалах; 14.1.4.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар дээд шатны буюу эрх шилжүүлсэн байгууллага, албан тушаалтан, энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан зөвлөлд гомдол, хүсэлт гаргах; 14.1.5.хуульд заасны дагуу гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах; 14.1.6.хуульд заасан бусад эрх. 14.2.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ: 14.2.1.хуульд заасан бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх; 14.2.2.хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах; 14.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг байнга эрхлэн явуулах; 14.2.4.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх. 15 дугаар зүйл.Зөвшөөрлийг бусдад шилжүүлэх 15.1.Зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай5 , Нөхөрлөлийн тухай6 хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангасан шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа, толгой компани нь хараат, охин компанидаа зөвшөөрлийг шилжүүлж болно. 15.2.Эд зүйлийг эзэмших, ашиглахтай холбоотой зөвшөөрлийг тухайн эд зүйлийн өмчлөх эрхийн хамт бусдад шилжүүлж болно. 15.3.Зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно. 15.4.Энэ хуулийн 15.1, 15.2-т зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. 5 Ко мп а н и й н т у х а й х у у л ь -“Т ө р и й н мэ д э э л э л “ э мх э т г э л и й н 2011 о н ы 42 д у г а а р т н и й т л э г д с э н 6 Нө х ө р л ө л и й н т у х а й х у у л ь - “Т ө р и й н мэ д э э л э л “ э мх э т г э л и й н 1995 о н ы 8-9 д у г а а р т н и й т л э г д с э н
  • 10. 10 16 дугаар зүйл.Зөвшөөрлийг барьцаалах 16.1.Нийтийн өмч, эрхийг ашиглах, эзэмших эрхийн зөвшөөрлийг зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд мэдэгдэж, бүртгүүлсэний үндсэн дээр барьцаалж болно. Барьцаалах журмыг Иргэний хуулиар зохицуулна. 16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад зөвшөөрлийг барьцаалахыг хориглоно. ЗУРГАДУГААР БҮЛЭГ Зөвшөөрөл олгох журам 17 дугаар зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт 17.1.Зөвшөөрөл хүсэгч нь зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох бичиг баримтын хамт зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана. Эрх бүхий этгээд өргөдөл хүлээн авахаас татгалзах эрхгүй. 17.2.Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах нийтлэг шаардлагыг хангасан байна. 17.3.Зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлж өргөдөлд хавсаргана: 17.3.1.зөвшөөрлийн нэр төрөл, түүнд холбогдох үйл ажиллагаа эрхлэх, нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглах зорилго, үндэслэлийг тодорхойлон тайлбарласан баримт бичиг; 17.3.2.зөвшөөрлийн бүлгээс хамаарч энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг; 17.3.3.зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар /бичиг баримтыг хүлээн авч байгаа эрх бүхий байгууллага хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/; 17.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 17.3.5.хуульд заасан бол зөвшөөрөл хүсэгчид тавигдах тусгайлсан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон бусад баримт бичиг. 17.4.Зөвшөөрөл хүссэн өргөдөл бүрдэл хангаагүй, эсхүл нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрөл хүссэн этгээдэд албан бичиг болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Энэ хугацаанд мэдэгдээгүй бол өргөдлийн бүрдэл хангагдсан гэж үзнэ. 18 дугаар зүйл.Өргөдлийг хянаж шийдвэрлэх журам
  • 11. 11 18.1. Онцгой зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ: 18.1.1.зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор онцгой журмаар магадлан шалгах ажлын хэсэг томилж болно; 18.1.2.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. 18.2.Тусгай зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ: 18.2.1.ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийн хамт хянан үзэх ажиллагаа явуулсны үндсэн дээр эрх бүхий байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтан өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ; 18.2.2. хуульд заасан бол дүгнэлт гаргуулах, магадлан итгэмжлүүлэх ажлыг өргөдөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. 18.3.Энгийн зөвшөөрлийг дараах журмаар хянан шийдвэрлэнэ: 18.3.1.хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангаж, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, түүний төлөөлөх ажилтан эсхүл эрх шилжүүлэн авсан этгээдийн шийдвэрээр өргөдөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шууд олгоно. 18.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь онцгой зөвшөөрлийг олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуульд заасан хугацаанд зөвшөөрөл хүсэгчийн баримт бичгийг нягтлан шалгах, дүгнэлт гаргуулах, магадлан итгэмжлүүлэх эрхтэй. 18.5.Энэ хуулийн 18.4-т заасан ажлыг гүйцэтгүүлэх нь хүсэлтийг шийдвэрлэх хугацааг сунгах үндэслэл болохгүй. 18.6.Зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах, хянаж шийдвэрлэх, олгохдоо цахим арга, хэлбэрийг ашиглаж болно. 19 дүгээр зүйл. Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах 19.1.Зөвшөөрлийн жагсаалтад нэр заагдсан эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана. Зөвшөөрөл олгох шийдвэрийг зөвшөөрөл хүсэгч тус бүрээр гаргана. 19.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэрт дараах мэдээллийг тусгана: 19.1.1.зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдийн нэр, хаяг; 19.1.2.шийдвэрийн нэр, огноо;
  • 12. 12 19.1.3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг; 19.1.4.зөвшөөрлийн нэр төрөл, түүний код; 19.1.5.зөвшөөрлийн хамрах хүрээ; 19.1.6.зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа. 19.2.Зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг зөвшөөрөл хүсэгчид нэн даруй мэдэгдэж, шийдвэрийн эх хувийг шийдвэр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ. 19.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш 5 хоногийн дотор зөвшөөрөл хүсэгч этгээдэд түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийн баримт бичгийг олгоно. 20 дугаар зүйл.Зөвшөөрлийн баримт бичиг 20.1. Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр зөвшөөрөл олгосныг баталгаажуулан гэрчилгээ, дүгнэлт, батламж зэрэг зөвшөөрлийн баримт бичгийг олгож болох ба түүний загварыг батална. Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна. 20.2.Зөвшөөрлийн баримт бичгийг үрэгдүүлэх, гэмтээх, алдах, барьцаалах, бусдад хураалгах, олгоогүй, хүлээж аваагүй байх нь зөвшөөрөл хүчингүй болох үндэслэл болохгүй. 21 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу мэдэгдэх 21.1.Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө. 21.2.Зөвшөөрөл олгох эсэх талаар хуульд заасан хугацаанд бичгээр хариу мэдэгдээгүй бол тусгай, энгийн зөвшөөрлийн хувьд олгохыг зөвшөөрсөн гэж үзнэ. Зөвшөөрөл хүсэгч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад даруй мэдэгдэж бүртгүүлнэ. 22 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах 22.1.Зөвшөөрлийг доор дурьдсан хугацаагаар олгоно: 22.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол онцгой зөвшөөрлийг 10 жилээс доошгүй хугацаагаар олгох бөгөөд цаашид мөн хугацаагаар тухай бүр сунгана. 22.1.2.тусгай зөвшөөрлийг 15 жилээс доошгүй хугацаагаар олгох бөгөөд цаашид мөн хугацаагаар тухай бүр сунгана.
  • 13. 13 22.1.3.энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгоно. Тухайн зөвшөөрлийн зориулалтаас хамаарч нэг ба олон удаагийн хүчинтэй зөвшөөрлийг олгож болно. 22.2.Тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигч холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлага хангаж байгаа тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах эрхгүй. 22.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрөл сунгах асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шуурхай шийдвэрлэнэ. Хэрэв хугацаандаа хариу өгөөгүй бол зөвшөөрөл сунгагдсанд тооцно. 22.4.Зөвшөөрөл эзэмшигч нь зохих нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд үндэслэл бүхий хариуг энэ хуулийн 22.3-т заасан хугацаанд зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. 23 дугаар зүйл.Сонгон шалгаруулалт 23.1.Хязгаарлагдмал нөөц бүхий өмч, эрх эзэмших, ашиглах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх онцгой, тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалт явуулж болно. 23.2.Сонгон шалгаруулалтын журмыг тухайн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд урьдчилан тогтоож, нийтэд мэдээлнэ. 23.3.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлтэй эрхлэхээс бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн захиргааны ба орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага эрх олгохыг хориглоно. ДОЛООДУГААР БҮЛЭГ Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах 24 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх 24.1.Тусгай болон энгийн зөвшөөрлийг дараах тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно: 24.1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 24.1.2.зөвшөөрлийн нийтлэг ба тусгай нөхцөл, шаардлагыг хангаж чадахгүй болсон; 24.1.3.хуулиар тогтоосон мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй эсхүл хуурамчаар бэлтгэж өгсөн; 24.1.4.зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн дотор үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.
  • 14. 14 24.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 24.1-д заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. 24.3. Зөвшөөрлийг олгосон этгээд нь зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ. 25 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох 25.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараахь тохиолдолд зөвшөөрлийг анхнаас нь хүчингүй болгоно: 25.1.1.зөвшөөрөл эзэмшигч иргэний эрх зүйн чадвар, чадамжгүй байсан нь илэрсэн; 25.1.2.зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон; 25.1.3.зөвшөөрлийг хууль бус бусад үндэслэлээр олгосон. 25.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хүчингүй болгох үндэслэл байгааг мэдсэн даруйд зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ. 25.3.Зөвшөөрөл эзэмшигч мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, нотолгоогирүүлнэ. Хэрэв ийм хариу тайлбараа зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ирүүлээгүй бол зөвшөөрлийг хүчингүй болгоно. 25.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 25.3-т заасан мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ. 26 дугаар зүйл.Зөвшөөрлийг цуцлах 26.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг цуцална: 26.1.1.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн; 26.1.2.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл гаргасан, үйл ажиллагаа явуулсан болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон; 26.1.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээх хүсэлтийг эрх бүхий байгууллагад ирүүлээгүй; 26.1.4.зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй.
  • 15. 15 26.2.Энэ хуулийн 26.1.1,26.1.2-т заасан тохиолдолд зөвшөөрлийг шүүхийн журмаар цуцална. 27 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүйд тооцох болон зөвшөөрөл цуцлагдсан, түдгэлзүүлсний үр дагавар 27.1.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон цуцалсан, хүчингүй болгосны дараа уг зөвшөөрлөөр олгогдсон аливаа эрх түдгэлзэх эсхүл дуусгавар болох үр дагавар үүснэ. 27.2.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон нь тухайн зөвшөөрөл эзэмшигч этгээдээс бусадтай байгуулсан холбогдох гэрээ, хэлцлийг дуусгавар болгох, түдгэлзүүлэх үндэслэл болно. Гэхдээ энэ нь уг гэрээ, хэлцлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зөвшөөрөл эзэмшигчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. НАЙМДУГААР БҮЛЭГ Зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл 28 дугаар зүйл.Зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэх 28.1.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлнө. 28.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь олгосон, түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон зөвшөөрлийн шийдвэр, мэдээллийг хуульд заасан журмын дагуу өөрийн оршин байгаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. 28.3.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээсирүүлсэн шийдвэр, мэдээллийг ажлын гурав өдрийн дотор бүртгэж цахим мэдээллийн санд байршуулах буюу олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авна. 29 дүгээр зүйл.Зөвшөөрлийн лавлагаа, мэдээлэл 29.1.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийн сангийн мэдээллээр олон нийт, байгууллага, иргэдийг хангана. . 29.2.Тусгай ба энгийн зөвшөөрлийн улсын бүртгэлийн мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байна. 29.3.Онцгой зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой мэдээлэл хуульд заасны дагуу тухайн этгээдийн нууцад хамаарахаар бол зөвшөөрөл эзэмшигч этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр лавлагаа, мэдээлэл олгоно. 29.4.Нийтэд нээлттэй зөвшөөрлийн лавлагаа, мэдээллийг аливаа сонирхогч этгээдийн хүсэлтээр олгоно. 29.5.Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрлийн бүртгэлийг үндэслэн зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч этгээдийн хүсэлтийн дагуу уг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрлийн лавлагаа олгоно. 29.6.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно.
  • 16. 16 ЕСДҮГЭЭР БҮЛЭГ Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих 30 дугаар зүйл.Хяналт тавих эрх бүхий этгээд, түүний үндсэн чиг үүрэг 30.1.Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана. 30.2.Зөвлөлийн гишүүдийг томилох, тэдгээрийн ажиллах журмыг Засгийн газрын шийдвэрээр батална. 30.3.Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 30.3.1.зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийг арга зүйн удирдлагаар хангах; 30.3.2.тодорхой нэр төрлийн зөвшөөрөл олгож буй байдал, түүний үр нөлөөний талаар хяналт шинжилгээ тогтмол хийж, дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах; 30.3.3.зөвшөөрлийн тухай хууль тогтоомж болон зөвшөөрлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, зөвшөөрлийн нэр төрлийг нэмэгдүүлэх аливаа хуулийн төслийн үзэл баримтлал, үндэслэл, шаардлагын талаар дүгнэлт, санал зөвлөмж гаргаж Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд хүргүүлэх; 30.3.4.төрийн болон нутгийн удирдлагын бүх байгууллага, албан тушаалтан, тэдгээрээс эрх шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг хянан шалгах, хууль бус зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох; 30.3.5.зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авахыг холбогдох этгээдээс шаардах; 30.3.6.зөвшөөрлийн тухай хууль тогтоомж зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, захиргааны актыг хүчингүй болгуулах, цуцлах саналыг Засгийн газарт оруулах, нэхэмжлэлийг шүүхэд гаргах. 30.4.Энэ хуулийн хэрэгжилт, зөвшөөрөл бий болгох, олгох үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах даалгавар бүхий ажлын хэсгийг зөвлөлийн гишүүн, шинжээч мэргэжилтэн, тухайн чиглэлийн мэргэжлийн холбоо, аж ахуй эрхлэгчдийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулна. 30.5.Зөвлөл энэ зүйлд заасан дүгнэлт, зөвлөмж гаргах аргачлал, зааврыг боловсруулан баталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
  • 17. 17 30.6.Зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хянан шалгах, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах ажилд төрийн бүх байгууллага, албан тушаалтан шаардлагатай туслалцаа үзүүлж, уг үйл ажиллагааг явуулах бололцоогоор хангаж ажиллана. 31 дүгээр зүйл.Зөвлөл өргөдөл, гомдол, хүсэлтийг хянан шалгах 31.1.Зөвлөл хянан шалгах ажиллагааг дараах үндэслэлээр явуулна: 31.1.1.зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол; 31.1.2.зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүсэлт; 31.1.3.хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл; 31.1.4.өөрийн санаачилгаар; 31.1.5. хуульд заасан бусад үндэслэл. 31.2.Зөвлөлийн гишүүн ахалсан ажлын хэсэг өргөдөл гомдол, хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг хянан шалгаж, уг үйл ажиллагаа зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дарамт, ачаалал үүсгэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана. 31.3.Хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвлөлийн хуралдаанд танилцуулж, энэ хуулийн 30.3.5, 30.3.6-д заасан арга хэмжээг авна. 31.4.Зөвлөл нь хяналт шалгалтын ажлын үр дүнд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно. 32 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх 32.1.Зөвлөл энэ хуулийн 30.3.2-д заасны дагуу зохих тооны зөвшөөрлийн нэр төрөл бүрээр 3 жил тутам хяналт шинжилгээ хийж дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэлт гаргана: 32.1.1.тухайн нэр төрлийн зөвшөөрөл олгох үйл ажиллагаа энэ хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж буй байдал; 32.1.2.зөвшөөрөл эдийн засгийн өсөлт, тэлэлт, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнд саад хүндрэл учруулж буй байдал; 32.1.3.цаашид тухайн нэр төрлийн зөвшөөрлийг хэвээр үлдээх, эсхүл зөвшөөрлийн бүлгийг өөрчлөх, зөвшөөрлийг жагсаалтаас хасах боломж.
  • 18. 18 32.2. Зөвлөл жил бүр зөвшөөрлийн тооллого явуулах,зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шинжилгээний ажлын талаар нэгдсэн тайлан бэлтгэх ажлыг зохион байгуулж, тооллогын дүн, тайланг Засгийн газарт танилцуулна. 33 дугаар зүйл.Шинээр бий болгох зөвшөөрөлд дүгнэлт гаргах 33.1.Зөвлөл энэ хуулийн 30.3.3-д заасны дагуу дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэлт гаргана: 33.1.1.Улсын Их Хуралд өргөн барьж буй хуулийн төсөл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зөвшөөрлийн тухай хууль тогтоомжтой нийцэж буй байдал, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл нь чухал шаардлагатай эсэх, одоо байгаа зөвшөөрөлтэй давхардах, уялдах эсэх; 33.1.2.зөвшөөрлийн нэр төрлийн зайлшгүй хэрэгцээ, бодит бодлогод үндэслэсэн, эрсдэлийн түвшин, үнэлгээтэй уялдсан байдал; 33.1.3.эдийн засаг, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд үзүүлэх эерэг ба сөрөг үр нөлөө; 33.1.4.тухайн шинээр бий болгох зөвшөөрөлтэй холбогдуулан улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээд, хэрэглэгчээс гарах бодит зардал; 33.1.5.тухайн шинээр бий болгох хяналттай холбогдон гарах зардал болон үр дүнгийн харьцуулалт. 33.2.Зөвшөөрлийн нэр төрөл шинээр бий болгох хуулийн төслийн талаарх дүгнэлтийг санал зөвлөмжийн хамт Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. 34 дүгээр зүйл.Тусгай журам 34.1.Зөвшөөрөл шинээр бий болгосон аливаа хууль батлагдсанаас хойш 6 сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр болно. 34.2.Энэ хууль болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ. АРАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 35 дугаар зүйл.Зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх 35.1.Зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
  • 19. 19 36 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 36.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах захиргааны шийтгэл ноогдуулна: 36.1.1.онцгой зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хууль бус олсон орлогыг хурааж гэм буруутай иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 36.1.2.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол хууль бус олсон орлогыг хурааж гэм буруутай иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл төгрөгөөр торгох; 36.1.3.энгийн зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, өмч, эрхийг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эзэмшсэн, ашигласан бол хууль бус олсон орлогыг хурааж гэм буруутай иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 36.1.4.энэ хуулийн 10.1-д заасан албан тушаалтан энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, төрийн байгууллагыг төлөөлөх албан тушаалтан энэ хуулийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 37 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 37.1.Энэ хуулийг 2014 оны …дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД