SlideShare a Scribd company logo
Төсөл

                              МОНГОЛ УЛСЫН
                       СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
                                ТОГТООЛ

                   Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,
                      сурвалжлах тухай журам батлах тухай

     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,
12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хорооноос ТОГТООХ нь:

     1. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам”-ыг
хавсралтаар баталсугай.

     2. Дээрхи журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт,
биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д
тус тус даалгасугай.

     3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны
2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 07 дугаар тогтоол, 2008
оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан
сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах журам батлах тухай” 19 дүгээр тогтоолуудыг
тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                   ГАРЫН ҮСЭГ
Сонгуулийн ерөнхий хорооны
                                            2012 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн
                                               ... дугаар тогтоолын хавсралт

                  МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ
                   АЖИГЛАХ, СУРВАЛЖЛАХ ТУХАЙ ЖУРАМ

                            Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон болон дотоод, гадаадын
байгууллагаас томилсон ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/, хэвлэл, мэдээллийн
байгууллагаас томилогдсон сурвалжлагч /цаашид “сурвалжлагч” гэх/ Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг
зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

      1.2. Ажиглагч, сурвалжлагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг
ажиглаж, сурвалжлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

      1.3. Сонгуулийн ерөнхий хороо дотоод, гадаадын байгууллагаас томилогдсон
ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагч нарыг, хэсгийн хороо нам,
эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчдыг тус тус бүртгэж, үнэмлэх
олгоно.

      1.4. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлах үедээ
сонгуулийн хороодоос олгосон үнэмлэхийг энгэртээ зүүсэн байна. Ажиглагч,
сурвалжлагчийн үнэмлэх нь иргэний үнэмлэх болон зураг бүхий, албан газрын хүчин
төгөлдөр үнэмлэхийн хамт хүчинтэй.

      1.5. Дотоод, гадаадын байгууллагын ажиглагч, сурвалжлагчийн бүрэн эрх нь
Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж сонгуулийн албан
ёсны дүн гарсан өдрөөр, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийн
бүрэн эрх хэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж, тухайн хэсгийн
хорооноос санал хураалтын дүнг гаргаж зарласнаар тус тус дуусгавар болно.

                       Хоёр. Сонгуулийн хороодын эрх, үүрэг

       2.1. Сонгуулийн хороод энэ журмын 3.4, 4.3, 5.2-т заасан баримт бичгийг
хүлээн авч, бүртгэн үнэмлэх олгоно.

      2..2. Сонгуулийн хороодын дарга, эсхүл нарийн бичгийн дарга сонгуулийн
ажлын явц, дүнгийн талаар сонгуулийн хороог төлөөлж ярилцлага, сурвалжлага өгч,
мэдээлэл хийнэ.

      2.3. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нь сонгуулийн хорооны
шийдвэрийн талаар тайлбарлах, нийтэд мэдээлэх, ярилцлага, сурвалжлага өгөхдөө
зөвхөн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн
асуудлаар мэдээлэл өгнө.

       2.4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн,
сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцож, саад учруулсан ажиглагч,
сурвалжлагчид хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хууль тогтоомж
биелүүлэх талаар шаардлага тавих, тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд
түүний үнэмлэхийг хураан авч, сонгуулийн хорооны болон санал авах байрнаас гаргах
эрхтэй. Хэсгийн хороо энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

       2.5. Сонгуулийн хороод ажиглагч, сурвалжлагч нарыг дараахь боломжоор
хангана:
            2.5.1. сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн санал хураалтын үйл
      явцын талаар мэдээлэл авах;
            2.5.2. хороодын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах;
            2.5.3. санал авах байрны зохион байгуулалт, сонгогчдын нэрийн
      жагсаалттай танилцах;
            2.5.4. сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл
      явцын талаар мэдээлэл авах, сурвалжлага хийх;
            2.5.5. санал авах, санал тоолох, дүн гаргах, мэдээлэх, мэдээллийг
      дамжуулах зэрэг ажиллагаатай танилцах, эдгээр ажиллагаатай холбогдсон
      мэдээ, мэдээлэл, сурвалжлага авах;
            2.5.6. хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх.

       2.6. Хэсгийн хороо үнэмлэхийг нь хураан авсан гадаад, дотоодын
байгууллагын ажиглагч, сурвалжлагчийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд нэн
даруй мэдэгдэнэ.

       2.7. Хэсгийн хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагчийн
бүрэн эрхийг, Сонгуулийн ерөнхий хороо дотоод, гадаадын байгууллагын ажиглагч,
сурвалжлагчийн бүрэн эрхийг хүчингүй болгоно.

       2.8. Ажиглагч, сурвалжлагч нь энэ журмын 2.7-д заасны дагуу эрхээ хасуулсан
бол түүнийг санал болгосон байгууллага, нам, эвсэл, нэр дэвшигчээс орны хүнийг
ажиллуулахгүй.

               Гурав. Дотоод, гадаадын байгууллагын ажиглагч

      3.1. Дотоод, гадаадын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийг
ажиглуулахаар томилсон этгээдээ бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс өмнө
Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлнэ.

      3.2. Дотоод, гадаадын байгууллагын томилсон ажиглагч нь Монгол Улсын хууль
тогтоомжийн хүрээнд сонгуулийг ажиглаж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулна.

      3.3. Гадаадын байгууллагаас томилогдсон ажиглагчийн Монгол Улсад зорчих
эрх, Монгол улсад байх зөвшөөрөл болон зардлыг түүнийг урьсан, эсхүл илгээсэн тал,
эсхүл ажиглагч өөрөө хариуцна.
3.4. Гадаадын ажиглагчаар бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ:
             3.4.1. Энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан гадаадын
      ажиглагчийн товч анкет;
             3.4.2. Биеийн байцаалтын хуулбар /паспорт, үнэмлэх/;
             3.4.3. Цээж зураг /4х6/ 1 хувь;
             3.4.4. Сонгууль ажиглах тухай хүсэлт.

      3.5. Санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн ажиглалтын тайлан,
санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэл мэдээллийн
хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.

      3.6. Гадаадын ажиглагчийг урьсан байгууллага дараах үүрэг хүлээнэ:
             3.6.1. Гадаадын ажиглагчийг бүртгүүлэх;
             3.6.2. Гадаадын ажиглагчийн үйлчилгээг бүрэн хариуцах;
             3.6.3. Эрхээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслалцаа үзүүлэх;

      3.7. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил
бүртгүүлж, үнэмлэх авсан байна.

                  Дөрөв. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс
                             томилсон ажиглагч

      4.1. Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар нам, эвсэл,
бие даан нэр дэвшигчээс томилогдсон, хэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан
этгээдийг “ажиглагч” гэнэ.

       4.2. Хэсгийн хороо санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын
4.3-т заасан баримт бичгийг үндэслэн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгоно.

     4.3. Ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ:
            4.3.1. энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан ажиглагчийн товч
     анкет;
            4.3.2. ажиглагчаар томилсон нам, эвслийн шийдвэр, бие даан нэр
     дэвшигчийн хүсэлт;
            4.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар.

      4.4. Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
үед ажиллах ажиглагчийн тоог хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэн тогтооно.

     4.5. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад ажиглагч дагалдан явж
ажиглана.

      4.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч
хэсэгт санал хураалт дууссаны дараа тухайн хэсэг дэх санал тэмдэглэсэн саналын
хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.
Тав. Хэвлэл мэдээллийн байгууллагын
                          ажилтан сонгууль сурвалжлах

        5.1. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах
сурвалжлагчийг энэ журмын 5.2-т заасан баримт бичгийг үндэслэн бүртгэж, үнэмлэх
олгоно.

      5.2. Ажиглагч нь бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
            5.2.1. түүнийг томилсон хэвлэл, мэдээллийн байгууллагын шийдвэр,
      хүсэлт;
            5.2.2. ажлын газрын үнэмлэхийн хуулбар.

       5.3. Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн хороодын болон
сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг шуурхай түгээх үүрэгтэй.

       5.4. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нь сонгуулийн үйл
ажиллагааг сурвалжлахдаа баримт нотолгоо, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан хараат
бус, шударга, хууль дээдлэх зарчим, сэтгүүлчийн ёс зүйг баримтлана.

       5.5. Сурвалжлагч нь зураг бүхий, ажлын газрын хүчин төгөлдөр үнэмлэхтэй
байх ба тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий хувцас,
хэрэглэлтэй байж болно.

       5.6. Сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын
ажилтан нь зөвхөн сонгуулийн хорооны дарга, эсхүл нарийн бичгийн даргаас
холбогдох мэдээлэл, ярилцлага авна.

               Зургаа. Ажиглагч, сурвалжлагчийн хүлээх үүрэг

      6.1. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн үйл явцыг ажиглах, сурвалжлахдаа
дараахь үүрэг хүлээнэ:

           6.1.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль
     тогтоомжийг хүндэтгэн сахих;
           6.1.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй,
     зөвхөн хөндлөнгөөс ажиглаж, сурвалжлах;
           6.1.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд
     саад учруулахгүй байх;
           6.1.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх;
           6.1.5. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд,
     сонгогчидтой зөв боловсон, хүндэтгэлтэй хандах.

                    Долоо. Ажиглагч, сурвалжлагчийн эрх

      7.1. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн үйл явцыг ажиглах, сурвалжлахдаа
хуульд заасны дагуу дараах эрх эдэлнэ:
            7.1.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
            7.1.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
            7.1.3. санал тоолох ажлыг ажиглах;
7.1.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдоос гарын үсэг
     цуглуулсан маягттай танилцах;
           7.1.5. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн
     жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;
           7.1.6. санал бэлтгэх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр
     хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
           7.1.7. санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь
     ажиглаж болохуйц суудалтай байх;
           7.1.8. санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад
     мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу,
     дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
           7.1.9. хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
           7.1.10. ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх.

      7.2. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч
хэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналын
хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.
                          Найм. Ажиглагч, сурвалжлагчийн
                            үйл ажиллагаанд хориглох зүйл

     8.1. Сонгуулийн үйл явцыг ажиглаж, сурвалжилж буй ажиглагч, сурвалжлагчдад
дараах зүйлийг хориглоно:
              8.1.1. сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ
     зурах;
              8.1.2. санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх;
           8.1.3.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөс
     санал өгөх;
           8.1.4. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах;
           8.1.5. сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлах үедээ, ялангуяа
     санал авах өдөр нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга
     илэрхийлсэн хувцас, эд хэрэглэл өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны
     зүйлс биедээ авч явахгүй байх;
           8.1.6. сонгогчдод болон сонгуулийн хорооны гишүүдэд хүч хэрэглэх,
     айлган сүрдүүлэх, худал хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус
     арга хэрэглэх;
           8.1.7. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд
     зааснаас бусад төрлийн эрх эдлүүлэхийг шаардах.

                                        --- оОо ---
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг
                                         ажиглах, сурвалжлах тухай журмын
                                               1 дүгээр хавсралт

                УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ
                      АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ

                                        2012 оны ..... дугаар сарын .....-ны өдөр

 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

 2 Нас, хүйс

 3 Иргэний үнэмлэх, регистрийн дугаар

 4 Боловсрол, мэргэжил

 5 Ажил, албан тушаал /одоогийн/

 6 Намын харъяалал

     Ажиглагчаар томилсон нам, эвсэл,
 7
     бие даан нэр дэвшигчийн нэр

 8 Харилцах хаяг, утасны дугаар

 9 Хэсгийн хороонд бүртгүүлсэн огноо

10 Ажиглагчийн үнэмлэхийн дугаар

          АНКЕТ БИЧСЭН:                          /...................................../
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг
                                              ажиглах, сурвалжлах тухай журмын
                                                     2 дугаар хавсралт

         УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ                                   4х6
          ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ
                                                                              зураг

2012 оны ..... дугаар сарын ......-ны өдөр

    1 Овог /эцэг, эхийн нэр/

    2 Нэр

    3 Нас, хүйс

    4 Иргэний харъяалал

    5 Ажил, албан тушаал /одоогийн/

    6 Мэргэжил

        Төлөөлж буй улс, байгууллагын
    7
        нэр

    8 Урьсан байгууллага

    9 Харилцах хаяг, харилцах утас

        Ажиглагчийн орчуулагч, туслах
   10
        хүний нэр, хаяг, утасны дугаар

             АНКЕТ БИЧСЭН:                           /...................................../

More Related Content

What's hot

Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Turbat Bat-Erdem
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05GEC Mongolia
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
Turbat Bat-Erdem
 
Ehhsht
EhhshtEhhsht
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...GEC Mongolia
 
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухайсонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
baasandorj b
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 
What's hot (20)

Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 29
Togt 29Togt 29
Togt 29
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журамМэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Ehhsht
EhhshtEhhsht
Ehhsht
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухайсонгуулийн автоматжуулсан системийн тухай
сонгуулийн автоматжуулсан системийн тухай
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlultTogt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 
Viewers also liked

Business Plan
Business PlanBusiness Plan
Business Plan
charlieabayan
 
Ksso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.comKsso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.com
Alexander Casassovici
 
презентация бородино
презентация бородинопрезентация бородино
презентация бородино
danils00
 
E synergy solutions
E synergy solutions   E synergy solutions
E synergy solutions esyn123
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsraltGEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Wraymore
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
esyn123
 
Viewers also liked (17)

Business Plan
Business PlanBusiness Plan
Business Plan
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Jksdhljkashfkl
JksdhljkashfklJksdhljkashfkl
Jksdhljkashfkl
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Ksso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.comKsso's Logbook from Diveboard.com
Ksso's Logbook from Diveboard.com
 
презентация бородино
презентация бородинопрезентация бородино
презентация бородино
 
E synergy solutions
E synergy solutions   E synergy solutions
E synergy solutions
 
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsraltHzbh  2012-05 togtoolin 6 dugaar havsralt
Hzbh 2012-05 togtoolin 6 dugaar havsralt
 
Togt 36
Togt 36Togt 36
Togt 36
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011Bethesda budget presentation 2011
Bethesda budget presentation 2011
 
Tutorial Tumblr
Tutorial TumblrTutorial Tumblr
Tutorial Tumblr
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
E synergy solutions
E synergy solutions  E synergy solutions
E synergy solutions
 
Similar to Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай

Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
Natsagdorj Na
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...GEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
GEC Mongolia
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хуульMonatom Mgl
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
naranhuu
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
baasandorj b
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайGEC Mongolia
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Unuruu Dear
 
Similar to Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай (12)

Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, ха...
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Сонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хуульСонгуулийн тухай хууль
Сонгуулийн тухай хууль
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
 
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
 
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэлСу.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
Су.Батболд: Улсын их хурлын сонгуулийн хуулийн шинэчлэл
 
More from GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
More from GEC Mongolia (18)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай

  • 1. Төсөл МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам”-ыг хавсралтаар баталсугай. 2. Дээрхи журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д тус тус даалгасугай. 3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 07 дугаар тогтоол, 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах журам батлах тухай” 19 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. ГАРЫН ҮСЭГ
  • 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ, СУРВАЛЖЛАХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон болон дотоод, гадаадын байгууллагаас томилсон ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/, хэвлэл, мэдээллийн байгууллагаас томилогдсон сурвалжлагч /цаашид “сурвалжлагч” гэх/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Ажиглагч, сурвалжлагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглаж, сурвалжлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. 1.3. Сонгуулийн ерөнхий хороо дотоод, гадаадын байгууллагаас томилогдсон ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагч нарыг, хэсгийн хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчдыг тус тус бүртгэж, үнэмлэх олгоно. 1.4. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлах үедээ сонгуулийн хороодоос олгосон үнэмлэхийг энгэртээ зүүсэн байна. Ажиглагч, сурвалжлагчийн үнэмлэх нь иргэний үнэмлэх болон зураг бүхий, албан газрын хүчин төгөлдөр үнэмлэхийн хамт хүчинтэй. 1.5. Дотоод, гадаадын байгууллагын ажиглагч, сурвалжлагчийн бүрэн эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж сонгуулийн албан ёсны дүн гарсан өдрөөр, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийн бүрэн эрх хэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж, тухайн хэсгийн хорооноос санал хураалтын дүнг гаргаж зарласнаар тус тус дуусгавар болно. Хоёр. Сонгуулийн хороодын эрх, үүрэг 2.1. Сонгуулийн хороод энэ журмын 3.4, 4.3, 5.2-т заасан баримт бичгийг хүлээн авч, бүртгэн үнэмлэх олгоно. 2..2. Сонгуулийн хороодын дарга, эсхүл нарийн бичгийн дарга сонгуулийн ажлын явц, дүнгийн талаар сонгуулийн хороог төлөөлж ярилцлага, сурвалжлага өгч, мэдээлэл хийнэ. 2.3. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нь сонгуулийн хорооны шийдвэрийн талаар тайлбарлах, нийтэд мэдээлэх, ярилцлага, сурвалжлага өгөхдөө
  • 3. зөвхөн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл өгнө. 2.4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцож, саад учруулсан ажиглагч, сурвалжлагчид хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хууль тогтоомж биелүүлэх талаар шаардлага тавих, тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд түүний үнэмлэхийг хураан авч, сонгуулийн хорооны болон санал авах байрнаас гаргах эрхтэй. Хэсгийн хороо энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 2.5. Сонгуулийн хороод ажиглагч, сурвалжлагч нарыг дараахь боломжоор хангана: 2.5.1. сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн санал хураалтын үйл явцын талаар мэдээлэл авах; 2.5.2. хороодын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах; 2.5.3. санал авах байрны зохион байгуулалт, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 2.5.4. сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл явцын талаар мэдээлэл авах, сурвалжлага хийх; 2.5.5. санал авах, санал тоолох, дүн гаргах, мэдээлэх, мэдээллийг дамжуулах зэрэг ажиллагаатай танилцах, эдгээр ажиллагаатай холбогдсон мэдээ, мэдээлэл, сурвалжлага авах; 2.5.6. хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх. 2.6. Хэсгийн хороо үнэмлэхийг нь хураан авсан гадаад, дотоодын байгууллагын ажиглагч, сурвалжлагчийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ. 2.7. Хэсгийн хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагчийн бүрэн эрхийг, Сонгуулийн ерөнхий хороо дотоод, гадаадын байгууллагын ажиглагч, сурвалжлагчийн бүрэн эрхийг хүчингүй болгоно. 2.8. Ажиглагч, сурвалжлагч нь энэ журмын 2.7-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон байгууллага, нам, эвсэл, нэр дэвшигчээс орны хүнийг ажиллуулахгүй. Гурав. Дотоод, гадаадын байгууллагын ажиглагч 3.1. Дотоод, гадаадын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийг ажиглуулахаар томилсон этгээдээ бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлнэ. 3.2. Дотоод, гадаадын байгууллагын томилсон ажиглагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийг ажиглаж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулна. 3.3. Гадаадын байгууллагаас томилогдсон ажиглагчийн Монгол Улсад зорчих эрх, Монгол улсад байх зөвшөөрөл болон зардлыг түүнийг урьсан, эсхүл илгээсэн тал, эсхүл ажиглагч өөрөө хариуцна.
  • 4. 3.4. Гадаадын ажиглагчаар бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ: 3.4.1. Энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан гадаадын ажиглагчийн товч анкет; 3.4.2. Биеийн байцаалтын хуулбар /паспорт, үнэмлэх/; 3.4.3. Цээж зураг /4х6/ 1 хувь; 3.4.4. Сонгууль ажиглах тухай хүсэлт. 3.5. Санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн ажиглалтын тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. 3.6. Гадаадын ажиглагчийг урьсан байгууллага дараах үүрэг хүлээнэ: 3.6.1. Гадаадын ажиглагчийг бүртгүүлэх; 3.6.2. Гадаадын ажиглагчийн үйлчилгээг бүрэн хариуцах; 3.6.3. Эрхээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслалцаа үзүүлэх; 3.7. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна. Дөрөв. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагч 4.1. Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон, хэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан этгээдийг “ажиглагч” гэнэ. 4.2. Хэсгийн хороо санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын 4.3-т заасан баримт бичгийг үндэслэн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгоно. 4.3. Ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ: 4.3.1. энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан ажиглагчийн товч анкет; 4.3.2. ажиглагчаар томилсон нам, эвслийн шийдвэр, бие даан нэр дэвшигчийн хүсэлт; 4.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар. 4.4. Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед ажиллах ажиглагчийн тоог хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэн тогтооно. 4.5. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад ажиглагч дагалдан явж ажиглана. 4.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа тухайн хэсэг дэх санал тэмдэглэсэн саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.
  • 5. Тав. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сонгууль сурвалжлах 5.1. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах сурвалжлагчийг энэ журмын 5.2-т заасан баримт бичгийг үндэслэн бүртгэж, үнэмлэх олгоно. 5.2. Ажиглагч нь бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 5.2.1. түүнийг томилсон хэвлэл, мэдээллийн байгууллагын шийдвэр, хүсэлт; 5.2.2. ажлын газрын үнэмлэхийн хуулбар. 5.3. Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн хороодын болон сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг шуурхай түгээх үүрэгтэй. 5.4. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нь сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахдаа баримт нотолгоо, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан хараат бус, шударга, хууль дээдлэх зарчим, сэтгүүлчийн ёс зүйг баримтлана. 5.5. Сурвалжлагч нь зураг бүхий, ажлын газрын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх ба тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий хувцас, хэрэглэлтэй байж болно. 5.6. Сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нь зөвхөн сонгуулийн хорооны дарга, эсхүл нарийн бичгийн даргаас холбогдох мэдээлэл, ярилцлага авна. Зургаа. Ажиглагч, сурвалжлагчийн хүлээх үүрэг 6.1. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн үйл явцыг ажиглах, сурвалжлахдаа дараахь үүрэг хүлээнэ: 6.1.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих; 6.1.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй, зөвхөн хөндлөнгөөс ажиглаж, сурвалжлах; 6.1.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд саад учруулахгүй байх; 6.1.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх; 6.1.5. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон, хүндэтгэлтэй хандах. Долоо. Ажиглагч, сурвалжлагчийн эрх 7.1. Ажиглагч, сурвалжлагч нь сонгуулийн үйл явцыг ажиглах, сурвалжлахдаа хуульд заасны дагуу дараах эрх эдэлнэ: 7.1.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах; 7.1.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах; 7.1.3. санал тоолох ажлыг ажиглах;
  • 6. 7.1.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдоос гарын үсэг цуглуулсан маягттай танилцах; 7.1.5. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах; 7.1.6. санал бэлтгэх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах; 7.1.7. санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх; 7.1.8. санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах; 7.1.9. хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах; 7.1.10. ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх. 7.2. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно. Найм. Ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл 8.1. Сонгуулийн үйл явцыг ажиглаж, сурвалжилж буй ажиглагч, сурвалжлагчдад дараах зүйлийг хориглоно: 8.1.1. сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурах; 8.1.2. санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх; 8.1.3.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөс санал өгөх; 8.1.4. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах; 8.1.5. сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлах үедээ, ялангуяа санал авах өдөр нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга илэрхийлсэн хувцас, эд хэрэглэл өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны зүйлс биедээ авч явахгүй байх; 8.1.6. сонгогчдод болон сонгуулийн хорооны гишүүдэд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэх; 8.1.7. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд зааснаас бусад төрлийн эрх эдлүүлэхийг шаардах. --- оОо ---
  • 7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журмын 1 дүгээр хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ 2012 оны ..... дугаар сарын .....-ны өдөр 1 Эцэг /эх/-ийн болон өөрийн нэр 2 Нас, хүйс 3 Иргэний үнэмлэх, регистрийн дугаар 4 Боловсрол, мэргэжил 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Намын харъяалал Ажиглагчаар томилсон нам, эвсэл, 7 бие даан нэр дэвшигчийн нэр 8 Харилцах хаяг, утасны дугаар 9 Хэсгийн хороонд бүртгүүлсэн огноо 10 Ажиглагчийн үнэмлэхийн дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../
  • 8. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журмын 2 дугаар хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ 4х6 ГАДААДЫН АЖИГЛАГЧИЙН ТОВЧ АНКЕТ зураг 2012 оны ..... дугаар сарын ......-ны өдөр 1 Овог /эцэг, эхийн нэр/ 2 Нэр 3 Нас, хүйс 4 Иргэний харъяалал 5 Ажил, албан тушаал /одоогийн/ 6 Мэргэжил Төлөөлж буй улс, байгууллагын 7 нэр 8 Урьсан байгууллага 9 Харилцах хаяг, харилцах утас Ажиглагчийн орчуулагч, туслах 10 хүний нэр, хаяг, утасны дугаар АНКЕТ БИЧСЭН: /...................................../