SlideShare a Scribd company logo
1 of 27
Download to read offline
Эмнэлгийн мэргэжилтний
Ёс зүйн салбар хороо, хэсгийн хорооны
баримталж ажиллах бодлогын баримт бичиг
Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо
2019 он
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй
холбоотой хууль, тогтоомж
• Монгол Улсын Үндсэн хууль 1992 он
• Эрүүл мэндийн тухай хууль 2011 он, 2016 он
• Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 он
• Авлигын эсрэг хууль 2006 он
• Зөрчлийн тухай хууль 2017 он
• Хувь хүний нууцын тухай хууль 1995 он, 2014 онд
өөрчлөлт орсон
• Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль 1995, 2017 онд
өөрчлөлт орсон
• Хөдөлмөрийн тухай хууль 1999, 2017 онд өөрчлөлт орсон
• Төрийн албаны тухай хууль 2017 он
• Донорын тухай хууль 2018 он
• Эрүүгийн хууль /2017 он шинэчилсэн найруулга/
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
2012 он
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль
2011 он
• Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 он, 2013 онд нэмэлт
өөрчлөлт
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой
хууль, тогтоомж
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй
холбогдох хууль, тогтоомж
• Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль /218.2.7 дахь
хэсэгт заасны дагуу Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүй, эрүүл
мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд тус
сангийн хөрөнгийн 10%-ийг зарцуулна/ 2006 он, 8 удаа өөрчлөлт
орсон.
• Засгийн газрын 2017 оны “Дүрэм, журам батлах тухай” 82 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн дэмжих
сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ын 2.4-т “Засгийн газрын
Тусгай сангийн тухай хуульд заасан 218.2.7-г санхүүжүүлнэ гэж
заасан.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм
хэмжээтэй холбогдох бодлогын баримт бичиг
• Засгийн Газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33
дугаар тогтоол “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”
• “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” Эрүүл
мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаал
• ”Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх
нийтлэг журам” Эрүүл мэндийн сайдын 2015 оны 189 дүгээр
тушаал
• “Эмч зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм, хэмжээ эрх, үүрэг
батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2016 оны 32 дугаар
тушаал
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбогдох
бодлогын баримт бичиг
• “Дүрэм батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны
256 дугаар тушаал
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны
бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай” Эрүүл
мэндийн сайдын 2018 оны 267 дугаар тушаал
• “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт зохион
байгуулах тухай” ЭМС-ын 2019 оны А/19 тоот тушаал
• 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”,
“Инээмсэглэл-Эерэг хандлага” жил болгох тухай ЭМС-
ын 2019 оны А/179 тоот тушаал
Эрүүл мэндийн тухай хууль
• 26.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн
хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар,
төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар
хороо ажиллана.
26.1 Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн
дүрэм болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл
мэндийн сайд батална.
Эрүүл мэндийн тухай хууль
• 26.3.Эрүүл мэндийн сайд Ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн
эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн
мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл
хугацаагаар, мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон
нь зохих байгууллагаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол 1-3 жил хүртэлх хугацаагаар тус тус хүчингүй болгоно.
• 26.4. Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс
зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл
ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
6.8 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль
зөрчих
• 1.Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ
биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг
гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хууль
15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй
байх
• 2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд
хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар
эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн
зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун
дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд
тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл
хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
• 3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс
гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн
зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар
зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан
хаагчийн ёс зүйн дүрэм
1. Нийтлэг үндэслэл
2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ
3. Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага
4. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх
хариуцлага
5. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж
шийдвэрлэх
6. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл
7. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан
хаагчийн ёс зүйн дүрмийн
Нийтлэг үндэслэл
• Дүрмийн зорилго: Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч
(цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд
баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан
хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн
гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
• .... тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан
хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно.
• .... удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид
ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж,
төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр
хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ
2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад
хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг
илэрхийлэн сахина;
2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид
байна;
2.1.3. төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр
төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн
хүндэтгэнэ;
2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг
эрхэмлэн дээдлэнэ;
2.1.5. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг
байна;
2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс
төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна;
2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.
Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага
• энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
• 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт,
байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг
чанд баримтлах;
• 3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан
ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага,
албан тушаалтанд мэдээлэх;
• 3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит
баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;
• 3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг
эрхлэхгүй байх;
• 3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан
нууцыг чандлан хамгаалах;
• 3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх,
саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;
• 3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний
гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан
анхааруулж байх.
Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага
• энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй
эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг
чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа
үйлдлийг цээрлэх;
3.1.4.в. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах
ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг
цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих;
3.1.4.г. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл
ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага
• энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн
хариуцах;
3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд
үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа
өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага
хүлээх чадвартай байх.
Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага
• энэ дүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл,
хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй
байх;
3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа
жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн
бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр
суурийг илэрхийлэх;
Төрийн албан хаагчид тавих ёс зүйн
шаардлага
• энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил
хэргийн үлгэр жишээг үзүүлэх;
3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг
бүрдүүлэх;
3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх,
зөрчлийг зохицуулах
3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх;
3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд
татагдан орохоос сэргийлэх;
3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт
зохион байгуулах;
Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд
хүлээлгэх хариуцлага
4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс
үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.
4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан
хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага
хүлээлгэнэ:
4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;
4.2.2. сануулах;
4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн
дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага
хүлээсэнд тооцогдоно.
4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь
сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох
хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх
• 5.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай
иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл
хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд
нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод
хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах
үндэслэл болно.
• 5.2. ... нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас
хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт
явуулна:
5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ,
шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь
шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан
тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад
танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд
хүргүүлнэ.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн
салбар хорооны дүрэм
• 1.3. Салбар хороо нь тухайн эрүүл мэндийн байгууллагын
түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал,
дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий орон
тооны бус, хөндлөнгийн байгууллага байна.
• 1.7 Салбар хорооны шийдвэрийг эрүүл мэндийн
байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бүр дагаж биелүүлэх
үүрэгтэй.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн
салбар хорооны дүрэм
• 1.9 Салбар хороо нь хэсгийн хорооны хагас жилийн ажлын
тайланг 5 сарын 30-ны өдөр, жилийн тайланг 11 дүгээр
сарын 25-ны өдөр багтаан хүлээн авч нэгтгэн, нэгдсэн
тайланг 06 дугаар сарын 05-ны дотор, жилийн эцсийн
тайланг тухайн оны 12 дугаар сарын 5-ны өдөр багтаан
аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төв эмнэлэг,
тусгай мэргэжлийн төвийн дарга, захиралд танилцуулж,
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс
зүйн хяналтын хороонд энэхүү тушаалын хавсралтаар
баталсан загварын дагуу хүргүүлнэ.
Салбар хорооны дарга, орлогч дарга,
гишүүдийн үүрэг
• Эмнэлгийн мэргэжилтэнд ёс зүйн зөрчил гаргахаас
сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр иргэд,
байгууллага олон нийтэд зөвлөгөө өгөх;
• Ажил үүргийн хүрээнд олж мэдсэн төр, байгууллага, хувь
хүний нууцыг задруулахгүй байх;
• Хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан дүгнэлт
хийж, бусдад ярих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр
мэдээлэхгүй байх.
Төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, НЭМГ-ын
дэргэдэх Ёс зүйн салбар хороо
• Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн 18 салбар хороодоос 256
дугаар тушаалын дагуу тайлан ирүүлсэн.
• Ёс зүйн 18 салбар хороод нийтдээ 93 өргөдөл хүлээж авч
шийдвэрлэсэн байна.
• 93 Өргөдлийн 71-ийг шийдвэрлэсэн.
• 10 эмнэлгийн мэргэжилтэнд хөдөлмөрийн хуулийн дагуу
арга хэмжээ авсан.
• Нийт өргөдлийн 41 нь эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс
зүйн харилцааны талаар өргөдөл байна.
Төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, НЭМГ-ын
дэргэдэх Ёс зүйн салбар хороо
• Ёс зүйн 9 салбар хороонд байгууллагын удирдлага
санхүүжилт өгсөн байна. Нийтдээ 13,675,000 төгрөг ёс зүйн
үйл ажиллагаанд зарцуулсан байна.
• Ёс зүйн 136 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 10985
хүн хамрагдсан байна.
• Тайлан бичилтийн байдал: маш сайн -1, сайн -5, дунд-7,
хангалтгүй -5
Аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн
дэргэдэх Ёс зүйн салбар хороо
• 21 аймгийн эрүүл мэндийн газар, 4 БОЭТ-ийн салбар
хороодоос тайлан ирүүлсэн. 117 өргөдөл хүлээж авч, 114
өргөдөл шийдвэрлэсэн байна.
• 117 Өргөдлийн 102-ийг нь хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
• 11 мэргэжилтэнд хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ
авсан. 2 мэргэжилтний эрх хассан.
Салбар хороодын хуралдаан
• Салбар хорооны хуралдаан ганцхан удаа хуралдсан: Баянхонгор,
Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, АӨСҮТ
• 10 удаа хуралдсан ГССҮТ
• 18 удаа хуралдсан Говьсүмбэр
• Нийт өргөдлийн 48,2% нь иргэдээс, 36,8% нь эмнэлгийн
мэргэжилтэн хоорондын, 10,5% нь удирдах ажилтаны ёс
зүйн харилцааны талаар өргөдөл, гомдол байна.

More Related Content

What's hot

цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10Oidov Tungaa
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээNew Mongol College of Technology
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн  эсийн  үүсэлбэлгийн  эсийн  үүсэл
бэлгийн эсийн үүсэлSugar Gonchigdanzan
 
миний сургууль
миний сургуульминий сургууль
миний сургуульamkaa_od
 
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадварСэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадварTemuulen Nyamdorj
 
толгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ястолгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ясShagaiubuns
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологиYerbolat Mushyelkhan
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайbyamba-1
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологисэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологиkhashkhorol mashbat
 

What's hot (20)

Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10
 
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээИдэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
Идэвхтэй сургалтын арга ба явцын үнэлгээ
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн  эсийн  үүсэлбэлгийн  эсийн  үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
Mb l2
Mb l2Mb l2
Mb l2
 
миний сургууль
миний сургуульминий сургууль
миний сургууль
 
Үүдэл эс
Үүдэл эсҮүдэл эс
Үүдэл эс
 
Bio l 6
Bio l 6Bio l 6
Bio l 6
 
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадварСэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
 
толгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ястолгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн яс
 
Biol l 7
Biol l 7Biol l 7
Biol l 7
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологи
 
эм судлал Test
эм судлал Testэм судлал Test
эм судлал Test
 
дотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхайдотоод шүүрлийн булчирхай
дотоод шүүрлийн булчирхай
 
Biochemistry l 8
Biochemistry l 8Biochemistry l 8
Biochemistry l 8
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологисэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
эсийн мөчлөг
эсийн мөчлөгэсийн мөчлөг
эсийн мөчлөг
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
Араг яс
Араг ясАраг яс
Араг яс
 

Similar to Yos zui

Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlalnaranhuu
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...Globe International
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulganaranhuu
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2Bachkana Enhbat
 
Zgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliZgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliBobi Boshhuu
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emgrtumur
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамAsaa Tumee
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамGantulga Ulzii
 
Turiin albani tuhai huuli
Turiin albani tuhai huuliTuriin albani tuhai huuli
Turiin albani tuhai huuliBobi Boshhuu
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухайEvsel Nith
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailanAza Mongol
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huulinaraa sun
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогGalbaatar Lkhagvasuren
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26Tumuruu Shiileg
 

Similar to Yos zui (20)

Uzel barimtlal
Uzel barimtlalUzel barimtlal
Uzel barimtlal
 
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ” хууль. Хүний нөөцийн...
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
Zgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliZgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuli
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Turiin albani tuhai huuli
Turiin albani tuhai huuliTuriin albani tuhai huuli
Turiin albani tuhai huuli
 
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухайтөрийн албан хаагчдад орон  сууцны урамшуулал олгох тухай
төрийн албан хаагчдад орон сууцны урамшуулал олгох тухай
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
Eruul mend-tailan
Eruul mend-tailanEruul mend-tailan
Eruul mend-tailan
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuli
 
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлогТөрийн албаны шинэ хуулийн онцлог
Төрийн албаны шинэ хуулийн онцлог
 
Es zvin dvrem text
Es zvin dvrem textEs zvin dvrem text
Es zvin dvrem text
 
Es zvin dvrem
Es zvin dvremEs zvin dvrem
Es zvin dvrem
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 

More from rtumur

Foba xxk- 9-11.
Foba  xxk- 9-11.Foba  xxk- 9-11.
Foba xxk- 9-11.rtumur
 
A 29-tushaal- 09-11.
A 29-tushaal- 09-11.A 29-tushaal- 09-11.
A 29-tushaal- 09-11.rtumur
 
A 28- tushaal- 9-10.
A 28- tushaal- 9-10.A 28- tushaal- 9-10.
A 28- tushaal- 9-10.rtumur
 
A27 30
A27 30A27 30
A27 30rtumur
 
A 25-tushaal-8-27.
A 25-tushaal-8-27.A 25-tushaal-8-27.
A 25-tushaal-8-27.rtumur
 
A 23-tushaal-7-30.
A 23-tushaal-7-30.A 23-tushaal-7-30.
A 23-tushaal-7-30.rtumur
 
A 22-7-1.
A 22-7-1.A 22-7-1.
A 22-7-1.rtumur
 
A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.rtumur
 
A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.rtumur
 
A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.rtumur
 
A 11-tushaal-3-20.
A 11-tushaal-3-20.A 11-tushaal-3-20.
A 11-tushaal-3-20.rtumur
 
A 10-tushaal-3-20.
A 10-tushaal-3-20.A 10-tushaal-3-20.
A 10-tushaal-3-20.rtumur
 
A 09-tushaal-3-16.
A 09-tushaal-3-16.A 09-tushaal-3-16.
A 09-tushaal-3-16.rtumur
 
05 sar ergen medeelex 6-16.
05 sar ergen medeelex  6-16.05 sar ergen medeelex  6-16.
05 sar ergen medeelex 6-16.rtumur
 
04 sar -ergen medeelel-5-12.
04  sar -ergen medeelel-5-12.04  sar -ergen medeelel-5-12.
04 sar -ergen medeelel-5-12.rtumur
 
04 sar -ergen medeelel-5-12.
04  sar -ergen medeelel-5-12.04  sar -ergen medeelel-5-12.
04 sar -ergen medeelel-5-12.rtumur
 
A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.rtumur
 
A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.rtumur
 
A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.rtumur
 

More from rtumur (20)

Foba xxk- 9-11.
Foba  xxk- 9-11.Foba  xxk- 9-11.
Foba xxk- 9-11.
 
A 29-tushaal- 09-11.
A 29-tushaal- 09-11.A 29-tushaal- 09-11.
A 29-tushaal- 09-11.
 
A 28- tushaal- 9-10.
A 28- tushaal- 9-10.A 28- tushaal- 9-10.
A 28- tushaal- 9-10.
 
A27 30
A27 30A27 30
A27 30
 
A 25-tushaal-8-27.
A 25-tushaal-8-27.A 25-tushaal-8-27.
A 25-tushaal-8-27.
 
A 23-tushaal-7-30.
A 23-tushaal-7-30.A 23-tushaal-7-30.
A 23-tushaal-7-30.
 
A21
A21A21
A21
 
A 22-7-1.
A 22-7-1.A 22-7-1.
A 22-7-1.
 
A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.
 
A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.
 
A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.
 
A 11-tushaal-3-20.
A 11-tushaal-3-20.A 11-tushaal-3-20.
A 11-tushaal-3-20.
 
A 10-tushaal-3-20.
A 10-tushaal-3-20.A 10-tushaal-3-20.
A 10-tushaal-3-20.
 
A 09-tushaal-3-16.
A 09-tushaal-3-16.A 09-tushaal-3-16.
A 09-tushaal-3-16.
 
05 sar ergen medeelex 6-16.
05 sar ergen medeelex  6-16.05 sar ergen medeelex  6-16.
05 sar ergen medeelex 6-16.
 
04 sar -ergen medeelel-5-12.
04  sar -ergen medeelel-5-12.04  sar -ergen medeelel-5-12.
04 sar -ergen medeelel-5-12.
 
04 sar -ergen medeelel-5-12.
04  sar -ergen medeelel-5-12.04  sar -ergen medeelel-5-12.
04 sar -ergen medeelel-5-12.
 
A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.A 17-tushaal- 5-5.
A 17-tushaal- 5-5.
 
A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.A 16-tushaal-4-29.
A 16-tushaal-4-29.
 
A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.A 15-tushaal- 4-22.
A 15-tushaal- 4-22.
 

Yos zui

  • 1. Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо, хэсгийн хорооны баримталж ажиллах бодлогын баримт бичиг Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо 2019 он
  • 2. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой хууль, тогтоомж • Монгол Улсын Үндсэн хууль 1992 он • Эрүүл мэндийн тухай хууль 2011 он, 2016 он • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 он • Авлигын эсрэг хууль 2006 он • Зөрчлийн тухай хууль 2017 он • Хувь хүний нууцын тухай хууль 1995 он, 2014 онд өөрчлөлт орсон • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль 1995, 2017 онд өөрчлөлт орсон
  • 3. • Хөдөлмөрийн тухай хууль 1999, 2017 онд өөрчлөлт орсон • Төрийн албаны тухай хууль 2017 он • Донорын тухай хууль 2018 он • Эрүүгийн хууль /2017 он шинэчилсэн найруулга/ • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 2012 он • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011 он • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 он, 2013 онд нэмэлт өөрчлөлт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой хууль, тогтоомж
  • 4. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбогдох хууль, тогтоомж • Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль /218.2.7 дахь хэсэгт заасны дагуу Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд тус сангийн хөрөнгийн 10%-ийг зарцуулна/ 2006 он, 8 удаа өөрчлөлт орсон. • Засгийн газрын 2017 оны “Дүрэм, журам батлах тухай” 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ын 2.4-т “Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд заасан 218.2.7-г санхүүжүүлнэ гэж заасан.
  • 5. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбогдох бодлогын баримт бичиг • Засгийн Газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” • “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаал • ”Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх нийтлэг журам” Эрүүл мэндийн сайдын 2015 оны 189 дүгээр тушаал • “Эмч зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм, хэмжээ эрх, үүрэг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2016 оны 32 дугаар тушаал
  • 6. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбогдох бодлогын баримт бичиг • “Дүрэм батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны 256 дугаар тушаал • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай” Эрүүл мэндийн сайдын 2018 оны 267 дугаар тушаал • “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт зохион байгуулах тухай” ЭМС-ын 2019 оны А/19 тоот тушаал • 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Инээмсэглэл-Эерэг хандлага” жил болгох тухай ЭМС- ын 2019 оны А/179 тоот тушаал
  • 7. Эрүүл мэндийн тухай хууль • 26.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо ажиллана. 26.1 Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн сайд батална.
  • 8. Эрүүл мэндийн тухай хууль • 26.3.Эрүүл мэндийн сайд Ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар, мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь зохих байгууллагаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1-3 жил хүртэлх хугацаагаар тус тус хүчингүй болгоно. • 26.4. Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
  • 9. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 6.8 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих • 1.Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 10. Эрүүгийн хууль 15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх • 2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. • 3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 11. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм 1. Нийтлэг үндэслэл 2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ 3. Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага 4. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага 5. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх 6. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл 7. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх
  • 12. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Нийтлэг үндэслэл • Дүрмийн зорилго: Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. • .... тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно. • .... удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
  • 13. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ 2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; 2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна; 2.1.3. төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ; 2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ; 2.1.5. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна; 2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна; 2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.
  • 14. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага • энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: • 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; • 3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; • 3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах; • 3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх; • 3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах; • 3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх; • 3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.
  • 15. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага • энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх; 3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх; 3.1.4.в. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; 3.1.4.г. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
  • 16. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага • энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах; 3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.
  • 17. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага • энэ дүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх; 3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх. 3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
  • 18. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага • энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх; 3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх; 3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах 3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх; 3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохоос сэргийлэх; 3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах;
  • 19. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага 4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ. 4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ: 4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох; 4.2.2. сануулах; 4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно. 4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
  • 20. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх • 5.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно. • 5.2. ... нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна: 5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.
  • 21. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм • 1.3. Салбар хороо нь тухайн эрүүл мэндийн байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хөндлөнгийн байгууллага байна. • 1.7 Салбар хорооны шийдвэрийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бүр дагаж биелүүлэх үүрэгтэй.
  • 22. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм • 1.9 Салбар хороо нь хэсгийн хорооны хагас жилийн ажлын тайланг 5 сарын 30-ны өдөр, жилийн тайланг 11 дүгээр сарын 25-ны өдөр багтаан хүлээн авч нэгтгэн, нэгдсэн тайланг 06 дугаар сарын 05-ны дотор, жилийн эцсийн тайланг тухайн оны 12 дугаар сарын 5-ны өдөр багтаан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захиралд танилцуулж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд энэхүү тушаалын хавсралтаар баталсан загварын дагуу хүргүүлнэ.
  • 23. Салбар хорооны дарга, орлогч дарга, гишүүдийн үүрэг • Эмнэлгийн мэргэжилтэнд ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах; • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр иргэд, байгууллага олон нийтэд зөвлөгөө өгөх; • Ажил үүргийн хүрээнд олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх; • Хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан дүгнэлт хийж, бусдад ярих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх.
  • 24. Төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, НЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн салбар хороо • Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн 18 салбар хороодоос 256 дугаар тушаалын дагуу тайлан ирүүлсэн. • Ёс зүйн 18 салбар хороод нийтдээ 93 өргөдөл хүлээж авч шийдвэрлэсэн байна. • 93 Өргөдлийн 71-ийг шийдвэрлэсэн. • 10 эмнэлгийн мэргэжилтэнд хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авсан. • Нийт өргөдлийн 41 нь эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс зүйн харилцааны талаар өргөдөл байна.
  • 25. Төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, НЭМГ-ын дэргэдэх Ёс зүйн салбар хороо • Ёс зүйн 9 салбар хороонд байгууллагын удирдлага санхүүжилт өгсөн байна. Нийтдээ 13,675,000 төгрөг ёс зүйн үйл ажиллагаанд зарцуулсан байна. • Ёс зүйн 136 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 10985 хүн хамрагдсан байна. • Тайлан бичилтийн байдал: маш сайн -1, сайн -5, дунд-7, хангалтгүй -5
  • 26. Аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо • 21 аймгийн эрүүл мэндийн газар, 4 БОЭТ-ийн салбар хороодоос тайлан ирүүлсэн. 117 өргөдөл хүлээж авч, 114 өргөдөл шийдвэрлэсэн байна. • 117 Өргөдлийн 102-ийг нь хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. • 11 мэргэжилтэнд хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авсан. 2 мэргэжилтний эрх хассан.
  • 27. Салбар хороодын хуралдаан • Салбар хорооны хуралдаан ганцхан удаа хуралдсан: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, АӨСҮТ • 10 удаа хуралдсан ГССҮТ • 18 удаа хуралдсан Говьсүмбэр • Нийт өргөдлийн 48,2% нь иргэдээс, 36,8% нь эмнэлгийн мэргэжилтэн хоорондын, 10,5% нь удирдах ажилтаны ёс зүйн харилцааны талаар өргөдөл, гомдол байна.