Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМНэг. Нийтлэг үндэслэл1.   Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо /ца...
шударга ѐсыг бэхжүүлэх, боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааныүндэслэлтэй, ил тод байх, тухайн сургуулиудын эрх ашгий...
буюу хөгжингүй орны ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудынтүвшинд хүргэх, анагаах ухааны боловсрол судлал...
үүрэг даалгавар өгөх, мэдээ тайлан гаргуулна.7. Холбооны удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах /хэлэлцэх асуудал төлөвлөх, ...
татгалзах эрхтэй.12. Холбооны гишүүн нь тус холбооны ээлжит бус хуралдаан хуралдуулах тухайсанал тавих эрхтэй.Найм. Холбоо...
1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв, түүнчлэнгадаадын байгууллага, хүмүүсээс олгосон хөрөнгө...
Upcoming SlideShare
Loading in …5
×

монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1

729 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

монголын анагаах ухааны боловсролын холбооны дүрэ1

  1. 1. МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБООНЫ ДҮРЭМНэг. Нийтлэг үндэслэл1. Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо /цаашид Холбоо гэнэ/ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг нэгдсэн бодлогоор хангах, анагаах ухааны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгэмд үйлчилдэг олон талт үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий ашгийн бус, төрийн бус байгууллага байна.2. Холбоо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн Хууль, Дээд боловсролын тухай хуул, Эрүүл мэндийн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, төрөөс дээд боловсролын талаар баримталж байгаа бодлогыг удирдлага болгоно.3. Холбоо нь тэмдэг, бэлэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд харилцах данстай байна.4. Холбоо нь анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа суртачлах, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болох тогтмол хэвлэлтэй байна.5. Холбоо нь энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.Хоёр. Удирдлага зохион байгуулалт1. Холбоо нь орон тооны бус тэргүүн, гүйцэтгэх захирал, орон тооны нарийнбичгийн дарга гэсэн орон тоотой байна.2. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөл сонгоно, тэргүүн нь гүйцэтгэх захирал,нарийн бичгийн даргыг тус тус томилох ба чөлөөлнө.3. Холбоо нь гишүүн сургууль, гишүүдтэй байж тэдгээрийн эрх ашгийг хамгаална.Гурав. Удирдах зөвлөл1. Холбооны Удирдах зөвлөл нь тус холбоог үүсгэн байгуулагчид болон төрийнболон төрийн бус өмчийн анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудынтөлөөлөлийг оруулсан хамтын удирдлага мөн.2. Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь МАУБХ-ны үйл ажиллагааг удирданчиглүүлэх, зохион байгуулалт, санхүү материаллаг баазын хувьд бэхжүүлэх,сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.3. Удирдах зөвлөл нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болондээд боловсролын үзэл баримтлал, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого,бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг мөрдлөг болгоно.4. Удирдах зөвлөл нь анагаах ухааны боловсрол судлалд дэлхий нийтэд гарч байгааүндсэн зарчмуудыг удирдлага болгох, дээд боловсрол нээлттэй байх, ардчилал,
  2. 2. шударга ѐсыг бэхжүүлэх, боловсрол тасралтгүй хөгжих, шинжлэх ухааныүндэслэлтэй, ил тод байх, тухайн сургуулиудын эрх ашгийг хүндлэх зарчмыгудирдлага болгоно.5. Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүсгэн байгуулагчдынтөлөөлөл 6, бусад төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн төлөөлөл 5 байна.6. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн санал болгосноор 4 жилийнхугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгох бөгөөд даргань хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэгүндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчлөгдвөл үүсгэнбайгуулагчийн саналыг үндэслэн нөхөн сонгоно. Удирдах зөвлөл нь нарийн бичгийндаргатай байх бөгөөд нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн гишүүдээс илсанал хураалтаар сонгож ажилуулна.7. Удирдах зөвлөл нь МАУБХ-ны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлтдүгнэлт өгнө.8. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийндөрөвний гурваас доошгүй хувийн ирцтэйгээр хурлыг хүчинтэйд тооцож, олонхийнсаналаар шийдвэр гарган протоколд тэмдэглэнэ. Удирдах зөвлөлийн дарга тогтоолдгарын үсэг зурж, удирдах зөвлөлийн тэмдэг дарж баталгаажуулна.9. Удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад ажил үүргийн хуваарьтогтоож хариуцуулах, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хянах, шаардлагатай гэжүзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө.Дөрөв. Холбооны зорилго, үйл ажиллагаа1. ЗорилгоМАУБ-ын холбооны үйл ажиллагааны зорилго нь монгол улсын эрүүл мэндийнсалбарт болон олон улсын түвшинд анагаах ухааны чиглэлээр ажиллах эрүүлмэндийн чадварлаг хүний нөөцийг сурган бэлтгэх, давтан сургах, анагаах ухааныболовсрол судлалын эрдэм судлалын ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагаагнэгдсэн удирдлагаар хангаж, дэмжин хөгжүүлэхэд оршино.2. Үйл ажиллагаа4.2.1. Монгол улсад Анагаахын болон Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийнөмчийн болон хувийн, бусад өмчийн олон хэлбэрийн сургуулиудын хоорондынхарилцаа холбоог хөгжүүлэх, мэдээлэл, туршлагаа харилцан солилцох, сайн дурынүндсэн дээр харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх4.2.2. Монгол улсад эрүүл мэндийн шинжлэх ухааны болон анагаах ухаанысалбарын мэргэжилтэн бэлтгэх, боловсрол олгох сургалтыг олон улсын түвшинд
  3. 3. буюу хөгжингүй орны ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудынтүвшинд хүргэх, анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээхийх4.2.3 Анагаахын болон эрүүл мэндийн сургуулиудын материаллаг бааз, сургалтынорчинг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,холбооны гишүүн сургуулиудын багш нарын мэргэжил, мэдлэг, чадварыгдээшлүүлэх, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нарын хүчийгтөвлөрүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх, анагаах ухааны боловсрол судлалынолон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт ярилцлага, урлагспортын уралдаан тэмцээн зохион байгуулахТав. Холбооны тэргүүн1. Холбооны тэргүүнийг удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс нууцаар саналхурааж сонгоно.2. Холбооны тэргүүн нь анагаах ухааны эрдмийн зэрэг, цолтой хүн байна.3. Холбооны тэргүүн нь удирдах зөвлөлийн ажлыг удирдан зохион байгуулна.4. Төр, олон нийтийн болон бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөнхарилцаж асуудлыг шийдвэрлэнэ.5. Холбооны эрхлэх ажлын хүрээнд захирамж гаргана.6. Холбооны гишүүн байгууллагын ажилд зааварчилгаа өгч, ажил төрлийн уулзалт,мэргэжлийн семинар, ярилцлага зохиох, мэргэжил дээшлүүлэх чиглэл хөтөлбөрбатална.Зургаа. Холбооны гүйцэтгэх захирал1. Холбооны гүйцэтгэх захирал нь орон тооны бус байх ба удирдах зөвлөлийн хурлаас томилно.2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх мэдлийн хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна.3. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.4. Холбооны өдөр тутмын ажлыг удирдлагаар хангана.5. Холбооны тэргүүнтэй зөвшилцөн бусад байгууллага, хүмүүстэй холбоог төлөөлөн харилцана.6. Холбооны жил, улирлын ажлын төлөвлөгөө, удирдах зөвлөлийн хурлын протокол, тогтоол болон холбооны тэргүүний шийдвэр, зөвлөмжийн төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж холбооны гишүүн, гишүүн байгууллагад
  4. 4. үүрэг даалгавар өгөх, мэдээ тайлан гаргуулна.7. Холбооны удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах /хэлэлцэх асуудал төлөвлөх, протокол гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, хурлын протокол хөтлөх гэх мэт/ бэлтгэл ажлыг зохион байгуулна.8. Холбооны хурал хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулна.Долоо. Холбооны гишүүн1. Холбооны дүрмийг зөвшөөрсөн анагаахын болон эрүүл мэндийн сургуулиуд,эрдэмтэн багш нар, тэдгээр сургуулийг төгсөгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн,эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгж холбооны гишүүн байна.2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувьхүн холбооны гишүүн байж болно.3. Холбооны гишүүн болох хүсэлтэй хувь хүний өргөдлийг үндэслэн холбооныгишүүнээр бүртгэж авна.4. Холбоонд элсэхээр саналаа гаргагч байгууллага нь тухайн байгууллагын хамтолны дийлэнх олны саналыг үндэслэн МАУБ-ын Холбоонд элсэх шийдвэр гаргасанбол түүнийг үндэслэн гишүүн байгууллага хэмээн бүртгэж авна.5. Монгол улсын анагаах ухааны боловсролыг хөгжүүлэх, онол, практикийнтулгамдсан асуудлыг шийдвэрлэх, анагаахын сургуулиудаар мэргэжилтэн бэлтгэх,мэргэшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг иргэний харъяалал үлхаргалзан МАУБ-ын Холбооны хүндэт гишүүнээр сонгоно. Хүндэт гишүүн сонгохасуудлыг холбооны удирдах зөвлөл шийдвэрлэнэ.6. Холбооны гишүүн нь удирдах зөвлөлд сонгогдох, хүний нэр дэвшүүлэх, нэрээдэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.7. Холбооны гишүүн нь холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийгбиелүүлнэ.8. Холбооны гишүүн холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин анагаахухааны боловсролын чиглэлийн сургалт, мэргэжлийн тусламж, онол-практикийнсудалгаа, шинжилгээний асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн, ѐс суртахууны болонхөрөнгө оруулалтын аль нэгэн хэлбэрээр идэвхтэй оролцох9. Холбооны гишүүн байгууллага жилд 500’000 төгрөг, гишүүн 4000 төгрөгийнтатварыг жил бүр холбооны дансанд хийж гишүүнчлэлээ баталгаажуулна.10. Анагаахын сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцоно.11. Гишүүн байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр гишүүнчлэлээс
  5. 5. татгалзах эрхтэй.12. Холбооны гишүүн нь тус холбооны ээлжит бус хуралдаан хуралдуулах тухайсанал тавих эрхтэй.Найм. Холбооны эрх үүрэг1. Анагаахын сургуулиудыг орчин үеийн шаардлагын түвшинд хүртэл хөгжих, үйлажиллагаагаа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх2. Холбооны гишүүдийн болон багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгмэргэжлээ дээшлүүлэх боломж нөхцлийг ханган өргөжүүлэх3. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш, эмч, эмнэлгийнмэргэжилтний хүчийг төвлөрүүлэх, тэдний оролцоо, нөлөөлөл, өгөөжийгдээшлүүлэх4. Анагаахын сургуулиудын төгсөгчдийн залгамж холбоо харьцааг өргөжүүлэх,харилцан дэмжлэг туслалцааг хөгжүүлэх5. Эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг шинжлэж ухаанынотлогдсон шинэ мэдээ, мэдээлэллээр хангах, өөрийн орны болон гадны улсорнуудын анагаах ухааны шилдэг арга, технологи, туршлагыг харилцан солилцохнөхцөл боломжийг бий болгох, гадаад харилцааг өргөжүүлэх6. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа, шинжилгээний ажил хийхбололцоогоор хангах, тэднийг идэвхтэй оролцуулах, анагаах ухааны боловсролсудлал болон эмнэлэг үйлчилгээний тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, онолпрактикийн хурал, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах7. Холбооны гишүүдийг өндөр хөгжилтэй оронд эрдэм шинжилгээ, судалгааныажил хийлгэх, хурал, зөвлөгөөн, уулзалт ярилцлагад явахад бодлогоор дэмжлэгүзүүлэхЕс. Холбооны хөрөнгө1. Холбооны санхүүгийн нөөц нь дараах эх сурвалжаас бүрдэнэ.1.1. Гишүүн байгууллага болон хувь хүний татвар, хандив1.2. Гишүүд, сайн дурынхан, дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн хандив,тусламж, гэрээслэлийн өв хөрөнгө1.3. Зорилгоо хэрэгжүүлэхээр явуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас олсонорлого
  6. 6. 1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв, түүнчлэнгадаадын байгууллага, хүмүүсээс олгосон хөрөнгө2. Санхүүгийн тайлан гаргах хугацаа нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12дугаар сарын 31-нээр дуусгавар болно.3. Холбоо нь хөрөнгөө зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйлажиллагаанд зарцуулна.4. Холбооны хөрөнгөөс ноогдол ашиг хуваарилах, иргэн, аж ажуйн нэгж,байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөр төлөх зэргийгхориглоно.5. Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас холбооны эд хөрөнгөөр хувийн ашиголох зорилгоор санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.6. Холбооны эзэмшиж буй сан хөрөнгө нь удирдах зөвлөлийн хяналтанд байна.7. Удирдах зөвлөл нь тайланд тусгагдаагүй аливаа асуудлыг авч хэлэлцэхгүй.Арав. Холбоог татан буулгах1. Холбоог татан буулгах тухай гишүүдийн 2/3-ийн санал гарсан тохиолдолд угсаналыг холбооны тэргүүн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.2. Холбоог татан буулгасан нөхцөлд түүний баримт бичиг, тэмдгийг хэрхэх тухайасуудлыг холбооны ээлжит бус хурлаар шийдвэрлэнэ.3. Татан буугдсан тохиолдолд хөрөнгийг Төрийн бус байгууллагын хуулийн 7.2 дахьзаалтын дагуу шийдвэрлэнэ.

×