SlideShare a Scribd company logo
1 of 103
Соёлын сургууль                                       Номын сан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэнүүд 1967 – 2007 Улаанбаатар хот 2011
Готовын АКИМ /1942/. Дорнод аймгийн Матад сум. Үндэсний номын сангийн захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24. №104/. 1966 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангийг төгсчээ. 1966-1969 онд УБДС-д утга зохиол, орчуулгын багшаар ажиллаж байгаад хэвлэл мэдээллийн байгууллагад шилжиж 1969-1999 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүл, МРТУХ-ны хэвлэлийн нэгдсэн редакци, “Ил товчоо” сонинд орчуулагч, ахлах редактор, ерөнхий эрхлэгч, эрхлэгчээр ажиллажээ. 2000-2005 онд “Соёл эрдэм” дээд сургуульд гүйцэтгэх захирал, тэнхмийн эрхлэгчийн, 2005 оноос эхлэн Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байжээ. Зохиолч, орчуулагч тэрбээр Л.Гумилевын “Хар доморг”, Ч.Айтматовын “Цаазын тавцан” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалын үндсийг Монголд анх тавьж “Билгүүн номч Бямбын Ренчин” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” /Англи-Монгол хэл, Монгол-Англи цэцэн үгийн толь/, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол” зэрэг 14 ном туурвисан байна. Хоёр ном ариутган шүүсэн ба нэлээд ном, өгүүлэл нь гадаадад хэвлэгджээ. “Ил товчоо” сониныг анх санаачлан гаргаж Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үндэсний номын сангийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1988 онд Алтангадас одонгоор шагнагджээ.    
Гүрбазарын АМАР  /1933/. Дорнод аймгийн Баяндун сум. Ахмад орчуулагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-12-29. №134/. 1958 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр дүүргэжээ. 1958-1959 онд Соёлын яамны протокол ангид гүйцэтгэгчээр, 1959-1990 онд хэвлэлийн байгууллагуудад редактораар, 1990-1991 онд Москвагийн “Радуга” хэвлэлийн газарт редактораар ажиллаж байжээ. Номын орчуулгыг редакторлах үндсэн ажлын хажуугаар ном орчуулах ажлыг өнөөг хүртэл хийсээр буй ажээ. Дэлхийн олон орны уран зохиолын ба нийгэм улс төр, спорт, хүүхдийн зохиол янз бүрийн сэдэв бүхийн 50 гаруй ном орчуулж, 120 гаруй номын орчуулгыг ариутган шүүж, монголын уншигч түмний оюуны санд чухал хувь нэмэр оруулсан байна. Мөн өнөөдөр бидний дунд байхгүй болсон олон ахмад орчуулагчийн тухай “Эгэл эрхмүүд” 20 хэвлэлийн хуудас ном бичиж 2000 онд хэвлүүлсэн, 2005 онд Г.Х.Андерсений мэндэлсний 200 жилийн ойгоор “Хааны шинэ хувцас” номыг үндэсний монгол бичгээр эмхэтгэн хэвлүүлжээ. 1986 онд МЗЭ-ийн шагнал хүртэж, 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Дүгэрийн АМБАСЭЛМАА /1931/. Төв аймгийн Баянцагаан сум. Монголын радио, телевизийн сэтгүүлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/. Эмэгтэй. 1945 од бага сургууль төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багшаар томилогдож хөдөлмөрийн гараагаа эхэлж төрөлх сумандаа 5 жил ажиллаад Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаа сонгогдон дэвшжээ. 1951 онд Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд 1956 оноос Төв аймгийн намын хороонд лектор, 1965 оноос Монголы нрадиод сурвалжлалгч, редактор, Монгол телевизэд сурвалжлагчаар ажиллаж иржээ. Энэ хооронд 1960-1965 он ЗХУ /хуучин нэрээр/-д М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. “Хүн урсгал”, “Заг ногоорох цаг”, “Заг онгох цаг”, “Таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгүүд нь Монголын радиогийн алтан санд хадгалгджээ. “Хүлгийн тоос” найрууллын ном хэвлүүлсэн байна. Идэр залуу цагаасаа эхлэн нас өндөр болсон одоо ч эх орны өнцөг булан бүрт хүрч хөдөөгийн ард түмний ажил амьдрал, хүсэл эрмэлзлийн нарийн ширийнийг гярхай олж харж сэтгэл бодлыг нээж тусгасан нийтлэл, нэвтрүүлгүүд туурвин уншигч, сонсогч, үзэгчдийн талархлыг татсан, тэдний хүсэн хүлээдэг сэтгүүлч болсон байна.
Бөхийн БААСТ /1921/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумн. Ахмад зохиолч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-01-07. №02/. Ардын хувьсгалтай нас чацуу энэ зохиолч бага наснаасаа сургууль, соёлын мөр хөөж МУИС-ийн мал эмнэлэгийн ангид суралцаж, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх хоёр жилийн дамжааг дүүргэжээ. МХЗЭ-ийн Төв хорооны хэвлэлд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд янз бүрийн ажил хийж байжээ. Орос, Казак хэлийг сайн сурсан нь уран чадвараа нэмэгдүүлэхэд тус болсон байна. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, 1940-өөд онд “Чамайг үдье”, “Хургачин” зэрэг нийтэд түгсэн дууны шүлэг мэтчилэн яруу найргийн олон бүтээл, “Ийм нэгэн хаан байжээ”, “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Арвижихын гэр бүл”, “Хань нөхөд, зэрэг жүжгийн зохиолыг Ц.Цэдэнжавтай хамтран зохиож улсын төв театрын тайзнаа тоглуулж, 1950-иад оноос үргэлжилсэн үгээр зонхилон туурвиж хүүхдэд зориулсан “Гурван ишиг”, “Халзан бухандай”, “Бороо”, “Утаа”, шүлэг найраглалын “Толбо нуур”, туужийн “Цогт” зэрэг олон ном хэвлүүлсэн байан. “Гэнэн хонгор цаг”, “Хүрлээ”, “Дарьсүрэн” туужаараа энэ төрөлд гаршиж байгаагаа харуулж, байгаль хамгаалах сэдвээр бичсэн “Хангайн бор”, “Бэлтрэг Дорж”, “Хөвчийн бор”, “Элдэв учрал” тууж нь Монголын уран зохиолын 1970-аад оны туужийн төрөл зүйлд шинэлэг өнгө аясыг оруулж ирсэн байна. Дээр дурьдсанаас гадна “Чоно”, “Алтайн жимээр”, “Хөөрхөн Байдий”, “Алтайн цэцэг”, “Хяруу унасан цагаар”, “Бушуу туулай”, “Хүний сайхан сэтгэл”, “Одтой тэнгэрийн дор”, “Алтайн хоёр өнгө”, “Алтан хурга”, “Хунгийн дууль”, “Алтайн хөх дөнөн”, “Намрын уянга” зэрэг 50-иад ном хэвлүүлсэн байна. Монгол улсын казак зохиолчдын бүтээлийг монгол хэлнээ орчулахад үлэмжхэн цагаа зориулсан уран бүтээлч ажээ. Мөн захидал бичгийн төрөл зүйлд анхаарал хандуулж, МЗЭ-ээс эхлэн хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид “Цаасан шувуу” хэмээх захидлын хоёр ботийг цэгцлэн хэвлүүлсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацадоржийн нэрэмжит болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ.
Цэрэннадмидын БАДАМСЭРЭЭЖИД /1925/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. Үндэсний бөхийн тайлбарлагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-06-10. №115/. 20 нас хүртлээ  орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд цэргийн албандл нас бие тэнцэн хилийн цэрэгт 33 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. 1956 оны улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг тайларласнаас хойш бөхийн тайлбарлагчаар 35 жил ажиллахдаа хүчит бөхчүүдийн барилдааныг нүдэнд харагдаж, сэтгэлд дүрслэгдтэл уран яруу тайлбарлаж бөхийн спортыг сурталлах, хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж олны талархал хүлээсэн байна. Өөрөө 1947 оноос эхлэн барилдаж 1957 онд  улсын их баяр наадамд долоо давж начныг алгасч улсын заан цол авсан, улсын их баяр наадамд хоёр удаа үзүүрлэж, 9 удаа их шөвөгт үлдсэн, солгой өрөлттэй, солгой давачилж гуядах, хутгах, тонгорох, сээрэн дунгуй хийх зэргээр уран мэхийг угсруулан хийдэг улсны хурц арслан цолтой алдарт бөх, хөнгөн, хүнд атлетик, хөл бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг тал бүрийн авъяастай тамирчин ажээ. 1955 оноос ЗХУ, Германд болсон цэргийн 3 төрөлтийн тэмцээнд оролцож, Чехословак улсад улсын начин Ж.Авхиа /гавьяат хуульч/-тай хамт үндэсний бөхийн спортыг сурталчилсан үзүүлэх барилдаан хийж, ӨМӨЗО-ны 10 жилийн ойгоор улсын арслан, “Дэрэн бор” хэмээн алдаршсан Самданжигмэдтэй хамт очиж барилдаж тэргүүн байр эзэлж байжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ.
Пунцагийн БАДАРЧ /1939/. Төв аймгийн Баянжаргалан сум. Зохиолч, яруу найрагч Ардын уран зохиолч /2005-05-05. №68/, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-12-22. №217/. 1959 онд Худалдааны техникум, 1998 онд 59 настайдаа Утга зохиолын дээд сургууль дүүргэж, багш, сэтгүүлч мэргэжилтэй болжээ. 19660 оноос Реклам чимэглэлийн газар, “Утга зохиол” сонин, Хилийн цэрэг, БЦДБ-ийн чуулга зэрэг газарт зураач, утга зохиолын эрхлэгч, уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга зрээг ажил эрхэлж байгаад 1994-1998 онд МЭЗ-д уран бүтээл эрхэлсэн зөвлөх, орлогчоор ажиллаж, 1998 оноос тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болжээ. 1961 оноос уран зохиол сонирхон туурвиж “Есөн эрдэнийн орон”, “Нутгийн дуу”, “Зургаан мөнгөн мичид”, “Хэрлэнгийн цэцэг” зэрэг шүлгийн түүвэр ном 11, “Монгол бүсгүй”, “Цэцэгчний хүслэн”, “Монгол бөхийн дуулал” зэрэг 24 нийтийн дууны яруу найраг, “Морьд”, “Хэрлэн” зэрэг 7 найраглал, “Чингис”, “Нүүдлийн замд” зэрэг гурван цомнол туурвисан нэрт яруу найрагч ажээ. Цэрэг-эх орны сэдэвтэй, гүн ухааны болон сэтгэл зүйн яруу найргийн шилдэг бүтээлүүд туурвиж, ухшичдын оюуны санг баяжуулах, ард түмнээ соён гэгээрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа, яруу найргийн “Болор цом”-ын эзэн тэрбээр 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.
Жамцын БАДРАА /1926-1993/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөлийн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН  /1990-11-01. №18/. Улаанбаатарт Багшийн сургууль, 1950 онд МУИС төгсч, Энэтхэг улсад хэлний мэргэжил дээшлүүлжээ. 1950 оноос Хөсвгөл аймгийн төвийн дунд сургуульд багш, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын газруудад ажиллаж, Урлагийн ажилтны холбооны хорооны зөвлөлинй эрхлэгчээр ажиллаж байжээ. 1959 оноос уран бүтээлээ эхэлж дууны яруу найраг, уран зохиолын орчуулгаар бусдаас ялгаран тодорсон байна. 1960-1970 –аад оны уянгын болон эх орны дуу гэхэд түүний нэр хагмийн түрүүнд дурдагдаж, Энэтхэгийн суут зохиолч Галидасын “Шагундала”, Рабиндранаат Таагүүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал”, Оросын их зохиолч А.С.Пушкины “Евгений Онегин” дуурийн цомнол гэхэд мөн л хэнээс ч өмнө түүний нэр ялгарч, “Ингэн эгшиг”, “Хөөмий”, “Дэмбээ” гэх мэт ардын язгуур урлагийн шилдэг бүтээлийг олны хүртээл болгосон хүмүүсийн эхэнд мөн л түүний нэр дурайж байдаг байжээ. 400 орчим дууны шүлэг зохиож, “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” яруу найргийн ном хэвлүүлж, “Сүнжидмаа”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг дуурийн цомнол зохиож тоглуулжээ. “Халуун элгэн нутаг” /аяыг ардын жүжигчин Ц.Намсрайжав хийсэн./ дуу нь бүх л монгол угсаатнууд уулзахдаа нэг дуулдаг, мордоод алс явахдаа уярч бас нэгд дуулдаг халуун сэтгэлийн уянга болж, эх орны нийслэлийн төвд хөшөө болоод байна. Манай анхны ууган симфони Л.Мөрдоржийн “Монголын сайхан эх орон”-д судалгаа хийж симфони хөгжмийн төвшин, монгол ардын хөгжмийн төрөл зүйл, хэлбэр бүтцийн судалгаа хийж, уртын дуу, хөөмий зэргийг сонгодог төрөл гэдгийг онолын үүднээс нотолж, “Монгол ардын хөгжим судалгааны ном” туурвин хэвлүүлсний дээр “Хуурын магнай”, “Эртний сайхан” чуулгыг санаачлан байгуулсан байна. Монголын шинэхэн үеийн уран зохиолын дууны яруу найргийн нэрт төлөөлөгч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч, ардын урлаг судлаач, соён гэгээрүүлэгч байжээ. 1951 онд Ардын их хурлын депутатаар сонгогджээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.
Лхагвадоржийн БАЛХЖАВ /1959/. Улаанбаатар хот. “Улаанбаатар” телевизийн ерөнхий захирал. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /204-11-04. №160/.  Монгол телевизэд найруулагч, Улаанбаатар телевизийн ерөнхий захирал зэрэг алба ажлыг хашиж байна. Нийслэлийн телевизийг үүсгэн байгуулалцаж нийтлэл, нэвтрүүлгийн бодлого чиглэлийг гардан боловсруулж, боловсон хүчин, техник, технологийн шинэчлэлийг хийснээр орчин үеийн, мэргэжлийн олон талт телевизийг бий болголоо. UBS телевиз бие даан дамжуулах сувагтай болж, эфирийн цагийг нэмэгдүүлэн өдөрт 18 цаг, жилд 6120 цагийн нэвтрүүлэг явуулдаг болжээ. “Уянгын дурсамж”, “Жаахан шарга” зэрэг хэд хэдэн кино концерт, “Шувууд буцах намар” уран сайхны видео кино бүтээсэн байна. Монгол телевизэд байхдаа цуврал олон ангит киног анх бий болгож “Эзэнгүй айл” хэмээх уран сайхны 15 ангит киног бүтээсэн, “Баярын мишээл”, “Дэнж хотойсон өдрүүд” зэрэг нэлээд хэдэн нийтлэл нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж явуулсан нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Аян замын теле тэмдэглэл, баримтат кинонууд бүтээсний дотроос “Хожмын дурсамж” кино нь 1992 онд Японд болсон кино наадмын тэргүүн шагнал хүртжээ. Мөн “Бат хаан” түүхэн баримтат кино, “Шувууд буцах намар” уран сайхны кино нь олон улсын кино наадмын шагнал хүртсэн байна. “Би аавтай хүн”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Нарны хаан хүүхдүүд”, “Салхин хээ”, “Эрх саран”, “Талын монгол айл” зэрэг нийтэд түгсэн олон дуу зохиосон хөгжмийн авьяаслаг зохиолч ажээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Содномын БАТЦЭРЭН /1943/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/. Эмэгтэй. 	Төмөр замын техникум төгсчээ. Радио техникч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Хөдөлмөрийн гараагаа 1963 онд Улаанбаатар хотын холбооны газарт техникчээр эхэлж нэг жил, 1964-1995 онд Монголын радиод нэвтрүүлэгчээр 31 жил  ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Энэ хооронд 1967-1971, 1984-1988 онд Москвагийн радиод ажиллаж тэндээс явуулдаг монгол хэлний нэвтрүүлгийг уншсан байна. Радио нэвтрүүлэгийнхээ хажуугаар “Монгол кино” үйлдвэр, Оросын баримтат киноны студи, телекино үйлдвэрт 500-гаад киноны тайлбарыг уншжээ. Түүний уншсан дотоод, гадаадын уран зохиол, хөгжмийн тайлбар концерт, гайхамшигт хүмүүсийнн намтар хөрөг найрууллууд Монголын радиогийн алтан санд орсон байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
Сосорбарамын БҮРГЭД /1939/. Улаанбаатар хот. Монголын радиогийн найруулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-12-18. №122/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул төр, намын зүтгэлтэн сэхээтний гэр бүлд төрж өссөн энэ  эр 1958-1962 онд БНХАУ-д Шанхай хотын хөгжмийн сургуульд суралцаж төгсчээ. 1962-1966 онд “Монгол кино” үйлдвэр дууны оператор, 1966 оноос Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд найруулагч, уран сайхны удирдагч, албаны даргаар ажиллаж ирсэн байна. Алтан гадас одон, медалиудаар шагнагджээ.
Доржпаламын ЧОЙЖИЛ /1926/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1973-10-19. №261/. Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж 1944 онд төгсчээ. 1946 онд хүнд өвчний улмаас сонсоголгүй болсон ч номтой нөхөрлөж орос хэлийг бие дааж эзэмшсэн байна. 1944-1946 онд багш, 1947-1955 онд Гэгээрлийн яаманд бичээч,  1955-1958 онд Үнэн сонинд, 1958-1959 онд МОНЦАМЭ  агентлагт, 1960-1967, 1971-1984 онд Энх тайван, социализмын асуудал сэтгүүлд, 1967-1971 онд Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцид, 1985-1988 онд Москвад “Прогресс” хэвлэлийн газарт, 1988-1991 онд Нийгмийн ухааны институтид орчуулагчаар ажиллажээ. Маркс, Энгельсийн зохиолуудаас эхлээд улс төр, уран зохиолын 100 гаруй ном орчуулж Монгол уншигчиддаа хүргэжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.
Авирын ЧОЙЖИЛЖАВ /1927-1994/. Завхан аймгийн Алдархаан сум. “Үнэн” сонины намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1970-11-9. №185/. 1942-1944 онд Улаанбаатар хотод Худалдааны техникумд, 1950-1952 онд Москвад Намын дээд сургуульд, 1957-1961 онд Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд суралцаж төгсчээ. Барааны мэргэжилтэн, сэтгүүлч мэргэжилтэй. 1946 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Хүнсний үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1948 оноос “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонин, “Пионер” сэтгүүлд сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгйин дарга, 1961 оноос “Үнэн сонины газарт утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр 26 жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. “Гэрлэсэн сардаа”, “Ачтны ачтан”, “Хүний хүүгийн тоос”, “Үүрийн туяа”, Түүхчин хэвээр” зэрэг найруулал, нийтлэл, өгүүллэгийн ном хэвлүүлж, Оросын их зохиолч В.Г.Короленкогийн “Сохор хөгжимчин”, Зөвлөлтийн алдарт зохиолч Б.Полевойн “Зэлүүд эрэг”, Узбекийн нэрт зохиолч Рахман Файзын “Нандин чанар” романуудыг монгол хэлнээ орчуулж уншигчдад хүргэсэн байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Гончигжавын ЧУЛУУНБАТ /1942/. Улаанбаатар хот. Монгол телевизийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/. 	Улаанбаатар Төмөр замын техникум, Москвад Намын дээд сургууль төгсчээ. Радио техникч, сэтгүүлч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Техникумд суралцаж байхдаа сургуулийнхаа радио узелээр явуулдаг нэвтрүүгийг хөтөлж, улмаар 1961 оноос “Монгол кино” үйлдвэрт баримтат киноны тайлар уншиж нэвтрүүлэг болох дасгал хийсээр 1963 оноос Монголын радио, телевизд нэвтрүүлэгч болсноос хойш тасралтгүй ажиллаж иржээ. 1967-1972, 1987-1993 онд Москвагийн радиод ажиллаж, тэдний монгол хэлний нэвтрүүлгийг хөтөлсөн байна. 1996 онд шилдэг бүтээлээрээ “Гоо марал” шагнал хүртэж, “Дуун жигүүр” кино зохиол бичжээ. ЗХУ-ын “Хүндэтгэлийн одон”-оор шагнагджээ.
Чойсүрэнгийн ДАГВАДОРЖ  /1942/.Хөвсгөл аймгийн Мөрөн сум. МУИС-ийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-01-074. №03/. МУИС төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэргийг 1981 онд хамгаалжээ. МУИС-ийн Монгол хэл судлал сургуулийн нүүдлийн соёл иргэншлийн судлалын төвийн орлогч эрхлэгч, профессор цолтой. Уран бүтээлээ 1966 оноос утга зохиолын шүүмж судлалаар эхэлж “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил”, “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжийн түүврүүд хэвлүүлж, Монголын анхны үндэсний нэвтэрхий толь, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь” зохиох ажилд оролцжээ. 1988 оноос яруу найрга бичиж “Далхийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номууд хэвлүүлсэн байна. Монголын зохиолчдоос анх түрүүн Америк орны сэдвээр “Хойд Америкийн намар” хэмээх яруу найраг, нийтлэл, тэмдэглэлийн бие даасан ном хэвлүүлжээ. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн.
Пагамын ДАГВАЖАМЦ /1933/. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын багшийн сургулуийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-12-27. №391/. 	УАДБЧ-д хөгжимчин, хөгжмийн ерөнхий удирдаач, Багшийн сургуульд багш, Соёл гэгээрлийн дунд сургуульд хөгжмийн салбарын эрхлэгчээр тасралтгүй 50 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарсны дараа үндэнсий дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгыг байгуулалцаж, МҮЭ-ийн соёлын төв ордны “Хөгжмийн эгшиглэн” хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулыгн хөгжмийн багшаар нэлээд хэдэн жил ажиллажээ. УАДБЧ-д  удирдаач байхда ахолимог найрал хөгжмийг нь их бүрээ, бишгүүр, эвэр бүрээ, дуударам зэрэгхөгжмийн зэмсгүүдээр баяжуулан үндэсний найрал хөгжим болгож өргөтгөсөн байна. Энэ үеэсээ эхлэн ДЗО-ны 5, 6, 7, 8, 9-р их наадамд оролцож, Африкийн орнуудад Бизегийн “Кармен” дуурийн оршлоос эхлээд дан хөгжмийн чуулга, ардын дууны найруулга, шанз, ёочингийн хоршил, бишгүүр, дуударамын гоцлолыг удирдан тоглуулж, монгол  үндэсний хөгжмийн урлагийг сурталчилсан байна. “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Алтайн дуу” сэдэвчилсэн концертын хөгжмийг удирдаж, нэгдэлжсэний 20 жил, МБАТ-ий уралийн таван удаагийн их наадмын концерт, оюутан сурагчдын болон Монголын пионерийн байгууллагын 40, 50, 60 жилийн ойн концертыг найруулжээ.  “Хувьсгалын тухай удиртгал”, “Соёлын туяа”, “Багшийн магтуу” зэрэг дан хөгжмийн зохиол, “Залуу нөхөд минь сонсоорой”, “Дассан сэтгэл” гэх мэт уянгын 60 гаруй дуу зохиосон байна. МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, ДЗО—ны их наадмуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Даржаагийн ДАМДИНСҮРЭН /1918/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын кино техникч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1977-11-16. №213/. 	1939 онд Улаанбаатар хотод “Ард” кинотеатрт суудал олгогч, билет шалгагч, зарлал наагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ ажлынхаа зав чөлөөгөөр кино механикч Л.Жамц /СГЗ/-ыг дагалдаж кино механикчийн хоёрдугаар зэрэгтэй болсон цгааас хойш энэ ажлыг дагнажээ. 1940 оноос Намын төв хорооны суртал ухуулгын бригадад 30-аад удаа оролцож хөдөө орон нутгаар аялан зкино гаргаж ухуулга таниулга хийж явсан байна. ЗХУ-аас 1950-иад оны эхээр ЗХУ-тай соёлоор харилцах Монголын нийгэмлэг /МОКС/-т кино гаргах иж бүрэн хэрэгсэлтэй автобус бэлэглэсний анхны механикчаар ажиллажээ. 1940-1950 онд төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж Улсын ударник болжээ. 5-р таван жилийн төлөвлөгөөг нэг жил нэг сард, 6-р таван жилийн төлөвлөгөөг 3-жил 6 сард биелүүлжээ. “Ард” кинотеатр 1940 онд шинээр тавьсан “КЗС-22” гэдэг хос суурин аппаратыг 22 жил ашиглаад 1962 лгп “КНТ-1”, “КНТ-2”, “КНТ-3” аппаратаар сольж угсрах ажлыг гарган нийлцжээ. Нүүдлийн дэлгэц санаачлан дэлгэрүүлсний гадна киноы актлагдсан 14 мотор, 18 аппаратыг засварлаж ашигласнаар улсад ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ажил мэргэжилдээ 50 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. “Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоёр удаа шагнагджээ.
Цэндийн ДАМДИНСҮРЭН /1911-1992/. Цэцэн хан аймгийн Дархантунгалаг бэйлийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Мөнгөнморьт сум. Ахмад уран бүтээлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-07-05. №161/. 1924-1928 онд Хан хэнтий уулын аймгийн төвийн тэнхим, 1928-1929 онд Улаанбаатарт багшийн сургууль суралцаж төгсчээ. 1929 оноос эхлэн багш,овь аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Намын Төв Хороонд боловсон хүнчний хэлтсийн эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч, Мал, тариалангийн яамны орлогч сайд, 1945 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт редактро, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Урлаг, утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг алба ажлыг хийсээр өндөр настай болжээ. Мал тариалангийн яамны орлогч сайд байхдаа 1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс ял рзаагдаж шоронгийн хүнд хүчир ажилд нухлагдаж 1945 онд суллагдан, 1957 онд цагааджээ. Ард олноо соён гэгээрүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа зориулсан ахмад сэхээтэн энэ хүн 1931 оноос уран бүтээлээ эхэлж олон арван нийтлэл, өгүүллэг, тэмдэглэл, найруулал, дурсамж бичиж, “Мандах нартай зүйрлэе”, “Газар тэнгэрийн зааг”, “Дуртгал, дурсамж” зэрэг номууд хэвлүүлсэн байна. Үйл явдал, баримт сэлтийг нүдээр үзсэн, биеэр оролцсон мэт тов тодорхой зураглаж, урнаар найруулахын боломжийг дээд зэргээр эзэмшсан онцгой чадварлаг бичгийн хүн учир бусад олон зохиолч бүтээлээ уншуулж, ариутган шүүлгэж “Өвгөөдэй” хэмээн хүндэтгэн авгайлж байсан нь явсаар утга зохиолын нэр болж үлджээ.
Санжмятавын ДАШДЭНДЭВ /1912-1997/. Дорнод аймгийн Дашбалбар сум. МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1972-7-9. №149/. 1944-1947 онд Намын шинэ хүчний дээд сургуульд суралцаж төгсчээ. 1929 оноос Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Завхан аймагт ХЗЭ, намын ажил хийж, 1939-1944 онд “Үнэн” сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1947-1950 онд намын төв хороонд лектор, тасгийн эрхлэгч, 1950 оноос “Туяа” сэтгүүлийн эрхлэгч, 1953 оноос МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, утга зохиолын фондын эрхлэгчээр тасралтгүй ажиллаад 1973 онд насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлийн ажлаа 1933 оноос эхэлж уран зохиолын бараг бүхий л төрлөөр туурвиж, олон арван найруулал, өгүүлэг, тууж, роман, найраглал, тэмдэглэл, дурсамж бичсэн бөгөөд тэдгээр нь “Улаан наран”, “Үүрийн туяа”, “Залуу нас” роман, “Гурван айл” найраглал, түүвэр зохиол” “Өгүүллэг найруулал тэмдэглэл” зэрэг ном болон хэвлэгджээ. “Гурван айл”, “Улаан наран” зохиол нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт, их, дээд сургуулийн Монголын шинэхэн үеийн уран зохиолын сурах бичигт оржээ. Орь залуу наснаасаа хувьсгалт шинэ соёлыг түгээн дэлгэрүүлж ард олныг соёлжуулан гэгээрүүлэх, утга зохиол, хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг ажил мэргэжилд нь төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд өвгөн буурал болтлоо сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, бүтээл туурвилаа зориулсан ахмад сэхээтэн соёлын зүтгэлтэн байжээ. Ардын их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 10, 13, 18-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор гурван удаа шагнагдсаны дээр шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртжээ.
Жамбын ДАШДОНДОГ /1941/.  Булган аймгийн Бүрэгхангай сум. Чөлөөт уран бүтээлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-05-18. №91/. 1963 онд МУИСцийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1975 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд сургууль төгсчээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагад нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгч, редактор, тэргүүнээр 40 гаруй жил ажиллажээ. МЗЭ-ийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч тэрбээр хүүхдийн зохиолын бүхий л төрөл (хүүхдийн дуу, дуурь, кино, жүжиг, шүлэг, орчуулга, үргэлжилсэн үгийн зохиол)-оор мөн 40 гаруй жил уран бүтээл туурвиж буй ажээ. “Тэмүүжин”, “Дэлхийн ээжийн төрсөн өдөр” дуурь, “Модон могой”, хүүхдийн уран сайхны кино, “Арав гэж юу вэ, “Аранзал зээрд” дуу зэрэг бүтээлүүдээрээ 50 гаруй ном хэвлүүлжээ. Үүнээс 14 нь гадаадад 2.7 сая гаруй хувиар хэвлэгдсэн байна. 1978 онд “Таван зүс” дууны шүлэг нь үгийн төрөлд дэлхийн хүүхдийн дууны уралдаанд тэргүүн шагнал хүртэж байжээ. Бас орчуулагч бөгөөд хүүхдийн уран зохиолын 36 ном орчуулж бяцхан уншигчдын хүртээл болгожээ. Сүүлийн үед Хүүхдийн соёлын сан байгуулан жижиг автобусаар 50 гаруй км аялан хөдөөгийн 60 мянга гаруй хүүхдэд үйлчилсэн байна. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Цэрэндоржийн ДАШДОНДОВ /1936/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /203-09-03. №164/.  Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум. Намын дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгсчээ. Хүний бага эмч, сэтгүүлч мэргэжилтэй. Эрүүл мэндийн байгууллага, 1972 оноос “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, “Пионерийн үнэн” сонины эрхлэгч, хүүхдийн сонин, сэтгүүлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай эрхлэгч, МСХ-ны хороонд ажилтан, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч зэрэг алба ажлын хашиж байжээ. “Баярын тухай гунигтай бодол”, “Дээд комиссын доод ажил”, “Чөлөөт хэвлэл хэдийчинээ хөгжинө, нийгэм төдийчинээ эрүүл байна”, “Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой бас эргэнэ” гэх мэт нийгмийн эмзэг, тулгамдсан асуудлыг хөндсөн олон тооны өгүүлэл, эргэцүүлэл, тэмдэглэл, нийтлэл бичиж, “Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, Утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого” хэмээх ном хэвлүүлсний дээр нийгэм, улс төр, зан үйл, сэтгүүл зүйн чиглэлээр хэд хэдэн ном туурвин нийтийн хүртээл болгосон байна. Ардчилал, шинэчлэл, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө санаа тавьж тууштай бүтээж, туурвиж, Монгол улсад чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан зүтгэлтэн. Мөн орос, англи зэрэг хэлийг шаргуу сурч, эзэмшиж, тэр сурснаа бусдад сургахаар хичээнгүйлж орос, англи, монгол, латин хэлний олон толь бичиг зохиож хэвлүүлсэн толь зүйч ажээ. ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол хүртэж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
Пүрэвийн ДАВААСАМБУУ /1929-2001/. Говь-Алтай аймгийн Жаргалан сум. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-02-19. №35/. 1958 онд Улаанбаатарт Намын дээд сургууль, 1965 онд ЗХУ-д /хуучин нэрээр/Москвагийн Соёлын дээд сургууль дүүргэж, 1973 онд “БНМАУ-ын соёл, боловсролыг хөгжүүлэхэд МАХН-ын удирдах роль” сэдвээр философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1948-1951 онд ардын цэргийн албыг хааж, 1952 оноос Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, 1958-1961 онд Соёлын яаманд орлогч сайд, 1979-1982 онд Холбооны яамны авто баазын дарга, 1982-1991 онд Музейн удирдах газрын дарга, Улсын төв музейн захирлаар ажиллажээ. 1970 оноос Монголын бөхийн холбооны даргаар 8 жил, орлогч даргаар 19 жил ажилласан байна. Соёлын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, авьяасыг тодруулах, Соёлын гавьяат зүтгэлтэн цол бий болгох, ард иргэдийн соёлжилтыг дээшлүүлэхэд зүтгэл чармайлттай ажилласны дээр биеийн тамир спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, бөх судлах, шинжих, үндэсний бөх, чөлөөт бөхийн залгамж халааг олж тодруулах, өсвөр, залу бөхчүүдийг бөхийн замд хөтлөн оруулахад 30 гаруй жил идэвх санаачилга гарга зүтгэсэн, Монгол бөхийн өргөөг бөрьж байгуулахад тодорхой хувь оруулсан зүтгэлтэн байжээ. Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медаль, МҮОХ-ны Алтан очир одонгоор шагнагджээ.
Содовын ДОРЖСҮРЭН /1925/. Төв аймгийн Угтаал сум. Улсын драмын академик театрын тайзны машинч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН/1981-11-04. №388/. 	1940 онд 15 настайдаа Улсын төв театрт зарлагаар ороoд хөдөлмөрийн гараагаа эхэлж 1941 оноос театрынхаа баримлын ажилд оролцож, 1942 оноос тайзны засалч, улмаар тайзны машинч, эрхлэгч зэрэг ажлыг 40 гаруй жил хийгээд 1986 онд насны тэтгэвэртээ гарчээ. Анх Гольдины “Хоёр эзний ганц зарц” жүжгийн тайзыг засалцсанаас хойш “Гайхамшигт лимбэ”, “Залуу эх Замбага”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч”, “Кавказын цэрдэн тойрог”, “Эхийн тал” гэх мэтээр 140 гаруй уран бүтээлийн тайз заслыг хийсэн ажээ. Дөрвөн цаг тоглодог “Отелло”-ийн тайзыг,  найман цаг засдаг “Гамлет”-ийн 42 баганын 42 дахийг л олж босгохгүй бол бусад нь босдоггүй зэрэг нарийн, нүсэр ажиллагаатай тайзуудыг засч байжээ. Театрын тайзны өвөрмөц онцлог, механизмыг бүрэн эзэмшиж, тайзнаа тавигдсан аливаа жүжгийн чимэглэлийн уран сайхны нэгдлийг хэвээр хадгалах, түүнийг тухан жүжгийн гол бүрэлдэхүүн хэсэг байлгахад ямагт хариуцлагатай бүтээлчээр хандаж, жүжгийн чимэглэлийг угсрах дарааллын систем боловсруулан мөрдсөнөөр уран бүтээлүүдийг уран сайхны өндөр түвшинд байх боломжийг хангаж байжээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван удаа, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Нямжавын ДУГАРСҮРЭН /1936/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. “Хаадын сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-04-1. №60/. 1956 онд Аж үйлдвэрийн техникум, 1964 онд Москвад Эдийн засгийн дээд сургууль, кино урлагийн хоёр жилийн дамжааг зэрэг төгссөн. 1964-1996 онд аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагуудад мэргэжилтэн, утга зохиолын ажилтан, редактор, орлогч даргаар ажиллаж байгаад 1996 онд “Хаадын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус сангаас гаргаж байгаа “Монголын 100 хаан, найман Богд” цуврал номыг эрхлэн хэвлүүлэхэд хүчин чармайлт гаргаж эхний 50-иад ботийг хэвлүүлжээ. Богд судлаачийн хувьд наймдугаар Богд Жавзандамбын тухай хэд хэдэн ном хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны 60-аад оноос нэрд гарсан Н.А.Бонк авхайн гайхамшигт бүтээл “Англи хэлийг алхам алхамаар” хоёр боть 65 хх шинэ сурах бичгийг хэвлүүлжээ. Богд ханы музейг сэргээн засварлах сэтгэлээр АНУ-ын “World Monuments Watch” сангаас зарласан дэлхийн уралдаанд өөрийн төслөөр оролцож 3 удаа шалгарсан тус сангаас 150 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж, эхний хэсгийг нь авч Богдын номын сангийн сүмийг засварлуулжээ. 1991-1993 онд ДБАТ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа томоохон агуулахын барилгыг хашааны хамт бариулжээ. Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Сандуйн ЭРДЭНЭЭ /1911-1984/. Говь-Алтай айгмийн Тайшир сум. “Монгол кино” үйлдвэрийн группийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН/1971-7-2. №133/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч тал бичээч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг ажлыг орон нутагтаа хийж байгаад 1930 онд Улаанбаатар хотод ирж кино механикчийн дамжаанд суралцаж төгөөд 1935 он хүртэл Завхан, Говь-Алтай аймагт кино механикчаар ажилласан байна. 1935 оноос Монголын кино урлаг үсч хөгжихдө хүчин зүтгэж “Монгол кино” үйлдвэрт лаборант, лабораторийн эрхлэгч, зургийн дарга, хөдөлмөр хамгааллын инженер зрэг ажлыг 50 гаруй жил хийжээ. Кино үйлдвэр 1952 онд ЗХУ-аас киноны зургийг хальс боловсруулах машин авсан бөгөөд үүнээс өмнөх хугацааны 20-иод жилд хальсыг гараар боловсруулж байжээ. Шинэ техник хэрэгслүүдийг чадмагай эзэмшин ажиллуулж, “Монгол кино” үйлдвэрийг бэхжүүлэх, киноны үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд болон “Цогт тайж”, “Сэрэлт”, Түмний нэг”, “Талын цуурай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Өглөө”, “Цэргийн хүү” зэрэг уран сайхны олон киног бүтээхэд зургийн даргаар идэвхи зүтгэлтэй оролцсон байна. Алтан гадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Цэгмэдийн ГАЙТАВ /1929-1979/. Өвөрхангай аймгийн Богд сум. Яруу найрагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-1-8. №02/. Төрийн шагнал /1961/. 	Улаабаатар хотод санхүүгийн техникум, УБДС төгсчээ. 1948 оноос УТК-т мэргэжилтэн, “Пионерийн үнэн” сонинд сурвалжлагч, нарийн бичгийн дарга, “Үнэн” сонин, “Хүмүүжил жигшил” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, 1972 оноос нас бартлаа МЗЭ-хороонд залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна. Уран бүтээлээ 1947 оноос эхэлэж анх “Галын наадам” гэдэг найман шад шүлэг нийтлүүлж, улс төр, иргэний уянгын олон зуун бүтээл туурвиж1953 онд “Шүлгүүд” хэмээх эхний номоо хэвлүүлснээс хойш “Хорлоогийн Чойбалсан”, “Улаан туг”, “Дамдины Сүхбаатар” /хоёр дэвтэр/, “Яруу найргийн шинэ жил”, “Гэрэлт хөшөө”, “ГЭрэл цацарсан мөр”, “Гэрэлт тэнгэрийн дор”, “Хүүний хувь зохиол”, “ХХ зуун”, “Хорин тавт”, “Ленин бидэнтэй”, “Карл Маркс”, “Сүхбаатарын орноор”, “Номын уурхай”, “Хувьсгалын зам”, “Дайн энх”, “Фридрих Энгельс”, “Гүн галуутайн хүү”, “Сайхан эх орон”, “Би өөрөө”, “Хөдөлмөрийн сүлд”, “Галын наадмаас гал туг” зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлүүлсний гадна шилмэл зохиолын дөрвөн боть нь хэвлэгдсэн байна. “Дамдины Сүхбаатар” туульсын найраглал нь туурвисан арга маяг, оновчтой хурц дүр, дүрслэллийнхээ хувьд үндэснийхээ уран зохиолд шилдэг бүтээлийн нэг болсон учир бүрэн дэнд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орж, их, дээд сургуулийн оюутны уран зохиолын түүх, утга зохиолын лавлахад оржээ. МЗЭ-ийн болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж, Алтан гадас одонгоор шагнагджээ.
Түдэвийн ГАЛДАН /1932/. Увс аймгийн Тэс сум. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-03-15. №57/. 1960 онд Улаанбаатарт намын дээд сургууль, 1969 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. “БНМАУ-д теле нэвтрүүлэг үүссэн нь,түүний хөгжлийн үндсэн онцлогууд” сэдвээр түүхийн ухааны дэд докторны зэргийг 1977 онд хамгаалсан байна. Монголын радиод хариуцлагатай редактор, Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны телеизийг хариуцсан орлогч дарга, МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч, агентлагийн тэргүүн дэд захирал, Улс төрийн тоймч, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч зэрэг алба ажлыг хашиж иржээ. Манай улсын мэдээллийн төв байгууллагуудад олон ажил голдуу удирдах ажил хийж материаллаг баазыг нь бэхжүүлэх, нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэднийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулах, үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэж, ард иргэд, өсвөр, залуу үед сургаж эзэмшүүлэхэд идэвх санаачилга, зүтгэл чармайлттай ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулж байна. Судалгаа, сурталчилгаа, сургалтын болон нийтлэлийн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Тангадын ГАЛСАН   /1932/. Баянхонгор аймгийн Заг сум. Зохиолч, яруу найрагч, туульч. Ардын уран зохиолч /2005-06-23. №185/, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-01-29. №15/.  МУИС-ийг Монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, мөн аймагт нэгдлийн  тэмээчин, Улаанбаатарын мах комбинатын ажилчин, “Монгол кино” үйлдвэрт тасгийн дарга, редактор, АБЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор, 1990-ээд оноос дээд сургуулиудад багш, зөвлөхөөр ажиллаж байжээ. 1957 оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Төрсөн хүүгийн чинь үг”, “Өгсүүр замын дуу” зэрэг олон ном хэвлүүлжээ. Дөрвөн мөрт шүлгүүдээрээ монголын уран зохиолд шинэ хуудас нээсэн уран бүтээлч бөгөөд яруу найргийн “Болор цом”-ын эзэн болж байжээ. Тэрбээр кино зохиолч бөгөөд “Өндөг” хүүхэлдэйн кино, “Аргаль, янгир”, “Хар хөрсний булга” зэрэг баримтат киноны тайлбарыг болон хэд хэдэн уран сайхны киноын зохиол бичсэнээс “Дэгдээхэй нас” уран сайхны киногоороо олон улсын киноын их наадмын шагнал хүртжээ. Дээрх бүтээлүүдээрээ “Жирмийн сүлжээ” 4 боть, “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр” нэг боть, “Монгол ертөнцийн гурав” нэгэн боть зэрэг аман зохилоын сонгомол бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон байна. Газар нутгаа, хүн ардаа харийн дайснаас, харш бурууүзлээс хамгаалсан, эх оронч үзлийн дуулал болсон “Монгол Жангар”-ыг цэцлэн хэлхэж, туурга тус Монгол Улс бол “Жангар” туулийн нэгэн голомт мөнийг баталсан явдал нь удамшсан туульч, өөлд өвгөн түүний онцгой гаввьяа ажээ. Нэг намсын үзэл суртал ноёрхож байхад “Намын эсрэг үзэлтэн” гэгдэн гадуурхагдаж багшийн ажлаасаа “хусуулж” нутаг заагдан ажиллаж хэлмэгдсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдорж, Б.Ринчен нарын нэрэмжит шагнал хүртэж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
Агвааны ГАНБААТАР /1963-2005/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын дагсалжуулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-10-11. №94/. 1994 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 1989 онд Удирдлагын хөгжлийн академи төгсчээ. Бөхийн чөлөөт барилдааны “Говь” клубийн захирал зэрэг ажлыг хийж иржээ. 1984 оноос ах дүү армиудын бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнийг тайлбарласнаас хойш үндэсний бөхийн барилдааныг радио, телевизээр олон жил яруу сайхан тайлбарлаж үзэгч, сонсогчдын танил болсон байна. 1985 оноос бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багш тамирчнаар хичээллэж, хот, улс, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, спортын мастер байжээ. Үндэсний бөхөөр 1990 онд улсын начин цол хүртжээ.
Чимэдийн ГОМБО /1937/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. Монголкино үйлдвэрийн чөлөөт уран бүтээлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2006-01-26. №27/. Сэтгүүлч мэргэжилтэй боловч кино найруулагч, зохиолчоор давхар мэргэшжээ. “Халуун чулуу”, “Эр хүн зорьсондоо” зэрэг түүх хувьсгал, аж байдал, шинжлэх ухаа, байгаль, соёл урлаг, 60 гаруй нэрийн 260 бүлэг баритат болон уран сайхны бүрэн хэмжээний 2 киног найруулжээ. Үүний дотроос “Их говийн айл” баримтат кино нь Бээжингийн олон улсын кино наадмаас мөнгөн медаль хүртжээ. Кино зохиолчийн хувьд түүний туурвисан “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг 13 уран сайхны кино нь дэлгэцэнд гарсны заримыг өөрөө найруулсан байна. Монгол телевизийн түүхэнд гарсан анхны олон ангит кино болох “Эзэнгүй айл”, “Эзэнгүй айлын эзэд” зэрэг 4 теле киноны зохиолыг туурвижээ. 1990, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, 1981 онд Алтангадас одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Наваандугарын ГОМБОСҮРЭН /1916-1990/. Төв аймгийн Батсүмбэр сум. “Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН    /1985-12-23. №257/. 	Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж төгсчээ. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдахад Багшийн сургуулиас найман хүнигй татаж авсны нэгд орж кино урлагтай амьдралаа холбосон байна. Анхны үед зөвлөлтинй мэргэжилтэнг дагалдаж кино зургийн хальс боловсруулж сужрч, 1937-1945 онд лаборант, 1945-1953 онд “Монгол кино” үйлдвэрийн дарга, 1953-1966 онд мөн үйлдвэрийн хальс боловсруулалтын чанар шалгагч, хэлтсийн дарга, 1966-1988 онд киноны зургийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Уран сайхны 20 илүү, баримтат 10 гаруй киноны зругийн даргаар ажиллаж, уг кинонуудыг бүтээх бүх талын боломжоор хангасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН /1943/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Монгол улсын төрийн зүтгэлтэн, нэрт орчуулагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24. №103/. 1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн хэвлэлийн дээд сургууль,  1976  онд Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1978 онд мөн Москвад ГЯЯ-ны Дипломатын академийн курсыг тус тус дүүргэжээ. 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар, 1976-1977, 1988-1996 онд ГЯЯ-нд хэлтсийн дарга, орлогч сайд, ЭСЯ-ны элчин зөвлөх, сайдаар, 1987-1988, 1990 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн даргаар, 1997-2002 онд Монголын үндэсний үнэт цаасны үйлдвэрийн зархирлуудын зөвлөлийн дарга, зөвлөх зэрэг алба хашиж байжээ. “Мастер Маргарита хоёр”, “Арбатын хүүхдүүд”, “Алтан тугал” зэрэг 13 бүтээлийг орос хлэнээс монгол хэлэнд орчуулж, “Бидний монголчууд” цуврал номыг эрхлэн гаргаж, Монгол Улсын гадаад харилцааны түүхийг судлан энэ чиглэлээр бүтээл туурвилцаж монголын соёлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин садй цолтой бөгөөд 1996 онд Сүхбаатарын одонгоор, 1981 онд Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Мөн БНСУ-ын Гван Хва одонгоор 1991 онд шагнагдсан байна.
Гомбожавын 	ГОНГОРЖАВ /1937/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум. Ахмад сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-09-03.№163/. 1960 онд МУИС, 1974 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Химич, эрдэс судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Геологи шинжилгээний байгууллагад ажилтан, Хүүхэд залуучуудын нэвтрэхий толийн редакцид зохиогч редактор, “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, Монгол мэдлэгийн их сургуульд багш зэрэг алба ажлын хийсээр иржээ. Уран бүтээлийн ажлаа 1970-аад оноос эхэлж судалгаа, сурталчилгаа, танин мэдүүлэхүйн чиглэлээр голлон туурвиж, “Монголчуудын эрэм ухааны уламжлал”, “Есөн эрдмийн мэргэд”, “Монголчуудын уламжлалт идээ ундаан” /2 боть/ зэрэг 20-иод боть ном хэвлүүлж, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” /3 боть/, Монголын нэвтэрхийн толь” /2 боть/-ийн зохиогч, редактор, ахлах редактораар ажиллаж, “Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал”, “Монголын соёлын түүх” /3 боть/-ийг зохиолцож, “Мэргэдийн 1000 сургааль”, “Онч мэргэн үгс”, “Мэргэдийн үг сургааль” зэрэг томоохон бүтээлийг хамтарч хийжээ. Химич, менералогич, угсаатны зүйч, нэвтэрхий тольч, сэтгүүлч, нийтлэлч зэрэг тал бүрийн өргөн мэдлэгтэй, нөр хөдөлмөрч, баялаг судлагдахуунтай энэ сэхээтэн Монголын өв уламжлал, ёс заншил хөдөлгөний удирдах зөвлөлийн гишүүн, Монгол мэдлэгийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуультай, профессор цолтой соён гэгээрүүлэгч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
Сандагийн ГУНГАА /1934/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1974-8-30. №233/. 1961 оноос Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж, онцгой үйл явдалтай холбогдуулж явуулсан нэвтрүүлгүүдийн 40 хувийг бие даан уран сайхны өндөр түвшинд уншиж, радиогийн нэвтрүүлгийн сан хөмрөг болсон алтан фондод зохиолч С.Дашдэндэвийн зохиол “Гурван айл” гэх мэтээр 200 гаруй нэвтрүүлгээ оруулсан нь сонсогчдын хүсэлтээр дахин давтан нэвтрүүлэгдэж байна. Уран сайхын болон баримтат олон киноны орчуулгыг эх хэл дээрээ уншжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Шагдарсүрэнгийн ГҮРБАЗАР /1955/. Дорноговь аймгийн Иххэт сум. МҮТВ-ийн редактор байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-07-08. №13/. 1979 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. 1977-1979 онд МЗЭ-ийн хороонд утга зохиолын ажилтан, Үлгэрийн танхимын эрхлэгчээр, 1979 оноос МҮТВ-д найруулагч, сэтгүүлч, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар ажиллаж буй ажээ. Ажиллах хугацаандаа 300 гаруй тайз, дэлгэцийн уран сайхны тоглолт, 50 гаруй ёслолын арга хэмжээ, 500 гауй удаангийн телевизийн уран сайхны нэвтрүүлгийг бэлтгэж хөтөлсөн байна. Үүний дотроос “Дөрвөн бэрх”, “Намрын инээмсэглэл”, “Говийн ганц айл” зэрэг бие даасан цуврал болон бүрэн хэмжээний нийтлэлийн чанартай нэвтрүүлгүүд нь үзэгчдийн зүрх сэтгэлд оршсоор байна. Сүүлийн 10 гаруй жил үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг тайлбарлаж ард олондоо “Морины Гүрбазар” гэж хүндлэгджээ. Тэрбээр жүжгийн зохиолч бөгөөд “Сэрүүн зүүд”, “Надаар тоглосон хайр” зэрэг 40 гаруй жүжгийн зохиол туурвин тайз, дэлгэцнээ амилуулжээ. “Шөнийн сүүдэр” жүжгээрээ 1992 онд олон улсын радио жүжгийн Гран при шагнал, “На мандахад домог жаргадаг” жүжгээрээ 2003 онд шилдэг жүжгийн шагнал хүртсэн байна. Яруу найрагч бөгөөд “Монголоороо гоёдог”, “Салхины хээ” зэрэг 100 орчим дууны шүлэг бичсэн, Монголын дууны яруу найрагт шинэчлэл хийж байгаа томоохон төлөөлөгчдийн нэг ажээ. “Болор цом” яруу найргийн наадмын үзэгчдийн шагнал хоёр удаа хүртсэн тэрбээр 2000 онд Алтангадас одонгоор шагнагджээ.
Минжаахайн ГҮРСЭД 	/1934/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. “Тоншуул” сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН  /1990-11-09. №26/.  19 настай болтлоо орон нутагтаа мал маллаж байгаад ХЗЭ-ийн ажилтан болж, улмаар 1956 оноос “Үнэн” сонины Увс аймаг дахь сурвалжлагч, мөн сонины төв редакцид утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, “Тоншуул” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-аад оны эхний хагаст МУИС-ийн дэргэд нээгдсэн утга зохиолын оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. Манай улсын ганц шог хошин тогтмол хэвлэл “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг 20 гаруй жил барьж ажиллахдаа түүний агуулгыг гүнзгийрүүлж, хийц үзэмжийг сайжруулж, шог хошин бичлэгийн төрөл, хэлбэрийг олшруулж, нийгмийн амьдралд амь бөхтэй оршиж буй хурц асуудлуудыг зоригтой тавьж дэвшүүлсэн материал олныг нийтэлт уншигчдын дуртай хэвлэл болгожээ. Уран бүтээлээ 1950-иад оны сүүлчээс эхэлэж үргэлжилсэн үгийн богино хэлбэрээр голлон бичиж “Бугын дуу”, “Шигшрэгийн ай”, “Залуу насны дууль”, “Урт өдөр”, “Хар хүнтэйгээ хамт уншаарай”, “Улаан сарнай”, “20000 бээрийн тэмдэглэл”, “Анчин нохой хойлог”, “Чулуун арслан” номууд хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, медалиудаар шагнагджээ.
Санжаадоржийн ГҮРҮДИВАА /1909/. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Ордос аймаг. Амарбаясгалант хийдийн дархан хамба байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-06. №49/. Дээд боловсролтой, шашин сүмийн хуварга мэргэжилтэй. 16-20 насандаа Уран дөшийн уулын Дияан бандида багшийгшүтэн ном эрдэмд гэгээрч, чанагш Андуу Гүнбүм, Түвдийн Баруун зуу, Дашлхүмбэ зэрэг хийдүүдэд шавилан сууж, бурхны шашны эрдмийн гүнд нэвтэрч 1947 оноос Энэтхэг, Балбад суурьшин амьдарчээ. 1959 онд Энэтхэгт Далай ламтай золгойжээ. Энэтхэгт 17 жил Бурхан багшийн сургааль, богд ламын ном бүээл зэргийг хэвлэж олонд түгээж байжээ. Монгол оронд анх удаа 1970 онд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Гомбожав агсны урилгаар иржээ. 1992 оноос Монголд суурьшин амьдарч Амарбаясгалант хийдийг сэргээн босгох ажлыг 1992 онд эхэлж, 1999 онд бүрэн сэргээн засч, лам хуврагууд, хүрээ цамыг бэлтгэн сургалт явуулж бурхан номын үлй ажиллагааг явуулж эхэлжээ. Энэ ажилд нийтдээ 7 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Өндөр Жанрайсиг шүтээнийг барихад 15 сая төгрөг бэлнээр барьж, 130 ачаа ном хэвлүүлж, шүншигт өргөжээ. Монголын бусад хийдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. 2005 онд Зайсан толгойн хажууд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхлүүлэн суурь барилга болон 18 м өндөртэй Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээлцсэн байна. 1993 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1995 онд Алтангадас одонгоор шагнагджээ.
Лувсанцэрэнгийн ИХБАЯР /1950/. Улаанбаатар хот. “UBS” телевизийн зураглаач байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-27. №72/.  Бүрэн дунд боловсролтой, кино операторч мэргэжилтэй. 1967-1968, 1971-1973 онд кабельмеайстер, гэрэлтүүлэгчээр, 1973-1992 онд Телекино үйлдвэрт туслах операторч, кино операторчоор, 1992 оноос “UBS” телевизэд ахлах операторчоор ажиллаж байна. 1976 оноос эхлэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, теле зохиомж, теле жүжиг, теле концерт, видео клип болон баримтат кинонд дагнан ажиллаж 40 гаруй баримтат кино, 13 кино концерт, видео клип, 5 жүжиг, олон арван теле зохиомжид зураглаачаар ажилласан байна. Үүнээс 1985, 1988 онд Телекино фестивальд “Өмнийн цэнхэр говь”, “Их нүүдэл” баримтат кинонууд зураглаачийн ажлаар тэгүүн байр, 1991 онд Москвагийн олон улсын ардын уран бүтээлийн “Радуга” наадамд “Дэмбээ минь ээ хөө” киногоороо Гран при шагнал зэрэг 4 удаагийн фестивальд тэргүүн байрж эзэлж байжээ. “UBS” телевизийн тулгын чулууг тавилцагчдын нэг бөгөөд энэ хугацаанд “Хот гэдэг их айл”, “Хотын амьсгал” зэрэг олон нэвтрүүлэг бүтээжээ. “Монголын газарзүйн суваг” цуврал нэвтрүүлгийг санаачлан эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ нь 2003 оны шилдэг нэвтрүүлгээр шагларч Ерөнхий сайдын өргөмжлөл хүртжээ. Төр, засгийн тэргүүнүүд гадаад орнуудад хийсэн айлчлалуудын зураглаачаар амжилттай ажиллаж байжээ. 2002 онд Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Нарангийн ИШТАВХАЙ /1920/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. “Тоншуул” сэтгүүлийн утга зохилын ажилтан байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1980-2-23. №54/. 	Багадаа жанжин Чойрын хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж байгаад шашин сүм хийдийг татан буулгах үеэр хар болж мал маллажээ. 1939 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймагт цэргийн холбоонд албар хааж, 1945о нд халагдсан байна. Цэргээс халагдаад орон нутагтаа мал маллаж хэдэн сар болоод Төв аймгийн яамны мал аж ахуйн хэлтэст худаг усны байцаагч болжээ. 1946 оны намраас “Үнэн” сонины орон нутаг дахь сурвалжлагч, Дархан хотын “Найрамдлын зам” сонины эрхлэгч, 1966-1981 онд “Тоншуул” сэтгүүлд утгар зохиолын ажилтнаар, нийтдээ хэвлэл, мэдээллийн байгууллагад 40 шахам жил ажиллаад 1981 онд насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангилд суралцаж төгссөн байна. Шог хошин төрлөөр голлон бичиж “Иштавхай гэсэн чинь ий тавхай байна” гэсэн хошин алдрыг уншигчдаас хүртсэн энэ сэтгүүлч “Хоноц”, “Цаг үеийн тусгал”, “Тоос татсан говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Цөвийн цагийн жанжин чойр” зэрэг найруулал, нийтлэл, дурдатгалын ном хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.
Галсангийн ЖАМЪЯН /1936/. Дорногвь аймгийн Алтанширээ сум. “Монголын мэдээ” сонины сурвалжлагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23. №175/. 1956 онд Цэргийн ерөнхий сургууль, 1960 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа “Нар шингэх зүгт” гэсэн материалыг “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлснээс хойш 53 жил сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөр эрхэлж буй ажээ. 1952-1962 онд дээд, дунд сургуульд суралцаж, эвлэлийн байгууллагад ажиллахдаа “Ялалт”, “Улаан-Од”, “Залуучуудын үнэн” зэрэг сонинд сурвалжлагчаар ажиллан олон арван мэдээ, нийтлэл бичжээ. 1962 оноос “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ” зэрэг сонинд сурвалжлагчаас эрхлэгчхүртэлхалба хашиж 30000 орчим мэдээ, материал нийтлүүлэн, “Хорьтын цагаан мөнгө”, “Чингис”, “Гал атгасан гар” зэрэг 10 ном хэвлүүлж, “Гавлай”, “Угтаал” зэрэг бүрэн хэмжээний хөгжимт драмын жүжиг бичиж Дорноговьд тоглуулж байжээ. Мөн хэд хэдэн кино зохиол бичсэн байна. 2003 онд “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл, Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллагын “2001 оны хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч” өргөмжлөл цом хүртэж, төрөөс 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Будын ЖАРГАЛ /1947/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Монгол телевизийн найруулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-09-20. №42/. 1980 онд Зөвлөлт Украйны иев хотын телевиз, киноны найруулагчийн сургууль төгсчээ. 1967 оноос Монгол телевизэд зураглаач, найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, мөн телевизийн “Эв эе” студийн найруулагчаар ажиллаж иржээ. Д.Намдагийн “Шинэ байшинд”, “Ээдрээ”, “Шарай голын гурван хаан”, Б.Полевойн “Анюта” зэрэг жүжиг, зохиолыг телевизэд зохицуулан найруулж, урлаг, соёлын олон алдартны амьд сэрүүн үеийг телевизийн алтан санд мөнхлөн үлдээсэн, теле жүжгүү, “Үгийн увидас”, “Баярын мишээл”, “Хи хи”, “Цаг үе зохиолч”, “Сэмбээгийн театр”, “Теле тоншуул” гэхчилэнгийн уран сайхны нэвтрүүлгүүдээрээ үзэгчдэд үнэлэгдсэн, зөвхөн студид хэдэн гэрэл дунд бус нүүдлийн станцаар байгаль дунд зураг авах аргыг нэвтрүүлснээр телевиз нь кино, тайзнаас дутуугүй боломжтойг харуулж чадсан уран бүтээлч ажээ. Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
Цэвэгжавын ХАСБААТАР  /1930-2002/. Улаанбаатар хот. Утга зохиолын шүүмжлэгч, орчуулагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1994-12-06. №156/.  Сэхээтний хөвгүүн энэ хүн бага наснаасаа эрдэм номын мөр хөөж ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд болон 1965-1968 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид суралцаж төгсчээ. 1968 онд “Монголын орчин үеийн роман үүсч хөгжсөн нь” сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктроын зэрэг хамгаалжээ. 1953 оноос  Улсын хэвлэлийн газарт ерөнхий редактор, 1957-1960 онд “Цог” сэтгүүлийн эрхлэгч, 1960-1965 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн монгол хэвлэлийн эрхлэгч, 1968-1971 онд “Үнэн” сонины соёлын хэлтсийн эрхлэгч, 1971-1973 онд МУИС-ийн монгол хэл-уран зохиолын тэнхимийн эрхлэгч, МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст зөвлөх, 1978-1989 онд МАХН-ын Түүхийн институтын Марксизм-Ленинизмийн зохиолын орчуулгын редактор зэрэг албар ажлыг 50 шахам жил хашжээ. Уран бүтээлээ 1947 оноос шүлэг бичиж эхэлсэн ч 1950-иад оны дунд үеэс утга зохиолын шүүмжлэл, уран зохиолын орчуулгаар голлон ажилласан байна. Судлал, шүүмжийн “Орчин үе, уран зохиол”, “Утга зохиолын тухай бодол”, “Уран зохиолын учир”, “Судлал шүүмжлэл”, “Реализмын тухай”, “Уран зохиолын тэмдэглэл” уран нийтлэлийн “Ардын эрхт төр минь”, “Найрамдлын наран үүрд мандаг” болн эрдэмтэн, зохиолч С.Дуламтай хамтран “Утга зохиолын онолын үүд” ном бичиж хэвлүүлсэн байна. А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Ж.Байрон, Абай Кунанбаев, С.Маршак, А.Твардовский зэрэг дэлхийн болон Оросын сонгодог зохиолчдын олон бүтээлийг орчуулсны дотор Италийн алдарт зохиолч Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс”-ыг бүтнээр нь орчуулж, Монголын уншигчдыг дэлхийн сонгодог уран зохиолын сор болсон бүтээлтэй эх хэлээрээ танилцуулсан байна. Монголын шинэ үеийн уран сайхны орчуулгын дэг сургууль бүрэлдлэн тогтоход хувь нэмрээ оруулсан нэрт орчуулагч, утга зохиолын шүүмж судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн байжээ. Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Лувсанцэрэнгийн ХАЯНХЯРВАА /1946/. Дорнод аймгийн Сэргэлэн сум. Монголын радиогийн найруулагч байхда а СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/. Эмэгтэй. Монголын радиод 1967 оноос хойш хөгжмийн редакцийн найруулагчаар ажиллаж иржээ. Өдөр бүр өглөөний 06 цагаас шөнийн 23 цаг хүртэл үргэлжилдэг нэвтрүүлгийн 50 хувийг эзэлдэг дуу, хөгжмийн нэвтрүүлгийг гардан хийж нийтийн сонорт хүргэж, сонсогч олон түмэнд сэтгэлийн цэнгэл таашаал, гоо зүйн хүмүүжил, боловсролд нь идэвхтэй нөлөө үзүүлсээр байна.
Бадамын ХИШГЭЭ /1935/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-09-04. №153/. Эмэгтэй. Улаанбаатар хотод Багшийн сургуулийг төгссөн. Бага ангийн багш, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Нийслэлийн XI сургуульд багш, Монголын радиод нэвтрүүлэгч, 1997 оноос Радио, телевизийн дээд сургуульд нэвтрүүлэгчийн уранчадвар, хэл ярианы урлагийн багшаар ажиллаж иржээ. “Нэвтрүүлэгч хүн ой тогтооц, үгийн утга, өнгөний мэдрэмж сайтай, нийгэм, улс төрийн мэдлэгтэй, төрөлхийн авьяастай баймааж ахиц амжилт олно. Үгийг яаж хуваарилах, ямар үг, өгүүлбэр дээр өргөж үзэгч, сонсогч олонтойгоо нүд, сэтгэлээрээ харилцаж сурах чухал” гэж шавь нартаа захиж сургадаг, чухамхүү энэ чанарыг төгс эзэмшсэн нэвтрүүлэгч ажээ. Охин Нарантуяа нь Монгол телевизийн нэртэй сайн нэвтрүүлэгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагнагджээ.
Батмөнхийн ЛИГДЭН /1929/. Хэнтий аймгийн Дархан сум. “MN-Өнөөдөр” сонины тоймч, ерөнхий эрхлэгчийн орлогч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-02-11. №33/. Цэргийн сургууль, Улаанбаатарт Намын дээд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Нийгмийн ухааны академи төгсчээ. “МАХН-ын гадаад үйл ажилагаа (1945 - 1970)” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийг 1972 онд, “Социалист нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох талаарх МАХН-ын үйл ажиллагаа” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг 1983 онд хамгаалжээ. 1945-1960 онд Хэнтий аймагт бага сургуулийн багш, МХЗЭ-ийн Төв хороо, Дундговь аймгийн намын хороонд лектор, Монголын радиод хариуцлагатай редактор, 1960-1983 онд Намын Төв хороонд зааварлагч, суртал нэвтрүүлэгч, Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, Намын Төв хорооны намын байгуллагын хэл
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007
Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

More Related Content

What's hot

Aристотель
AристотельAристотель
Aристотельeeneepeace
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрTsoomoo Myagmar
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
Төрөл үг
Төрөл үгТөрөл үг
Төрөл үгchomooxoo
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэсNational University Of Mongolia
 
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интеграл
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интегралинтегралын хэрэглээ, өргөтгөсөн интеграл
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интегралboogii79
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжSukhee Sukh-Ochir
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгДорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгErkhchuluuChimedregz
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэхэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэjunai566
 

What's hot (20)

Aристотель
AристотельAристотель
Aристотель
 
нэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөрнэгж хичээлийн хөтөлбөр
нэгж хичээлийн хөтөлбөр
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Тээрэмчин
ТээрэмчинТээрэмчин
Тээрэмчин
 
Төрөл үг
Төрөл үгТөрөл үг
Төрөл үг
 
найруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэснайруулгын алдаа түүний үндэс
найруулгын алдаа түүний үндэс
 
Psychology
PsychologyPsychology
Psychology
 
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интеграл
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интегралинтегралын хэрэглээ, өргөтгөсөн интеграл
интегралын хэрэглээ, өргөтгөсөн интеграл
 
Эх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинжЭх, түүний үндсэн шинж
Эх, түүний үндсэн шинж
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
Эхэд задлал хийх
Эхэд задлал хийхЭхэд задлал хийх
Эхэд задлал хийх
 
Судалгааны арга зүй лекц -3,4
Судалгааны арга зүй лекц -3,4Судалгааны арга зүй лекц -3,4
Судалгааны арга зүй лекц -3,4
 
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгДорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэхэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ
 

Viewers also liked

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230turoo
 
atos 15.36-41 - cresça com os conflitos
atos 15.36-41 - cresça com os conflitosatos 15.36-41 - cresça com os conflitos
atos 15.36-41 - cresça com os conflitosLucas Lopes
 
Utkal Divas 2014
Utkal Divas 2014Utkal Divas 2014
Utkal Divas 2014sunita1977
 
Sunset on the Nile
Sunset on the NileSunset on the Nile
Sunset on the NileJ.P. L.G.
 
Communication disordersfinal
Communication disordersfinalCommunication disordersfinal
Communication disordersfinalmaggiemccann
 
Mi primera presentacion g
Mi primera presentacion gMi primera presentacion g
Mi primera presentacion gcortazar1983
 
Ferris Bueller's Day off analysis
Ferris Bueller's Day off analysis Ferris Bueller's Day off analysis
Ferris Bueller's Day off analysis downerj
 
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsman
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsmanLuật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsman
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsmanthuvienso24h
 
Comunicación
Comunicación Comunicación
Comunicación Yina345
 
8th grade ppt dos and donts
8th grade ppt dos and donts8th grade ppt dos and donts
8th grade ppt dos and dontsbstroop
 
Quick reminder is this a central tendency - spread - symmetry question(2)
Quick reminder   is this a central tendency - spread - symmetry question(2)Quick reminder   is this a central tendency - spread - symmetry question(2)
Quick reminder is this a central tendency - spread - symmetry question(2)Ken Plummer
 

Viewers also liked (20)

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230
 
atos 15.36-41 - cresça com os conflitos
atos 15.36-41 - cresça com os conflitosatos 15.36-41 - cresça com os conflitos
atos 15.36-41 - cresça com os conflitos
 
Merchants of Mangere
Merchants of MangereMerchants of Mangere
Merchants of Mangere
 
Utkal Divas 2014
Utkal Divas 2014Utkal Divas 2014
Utkal Divas 2014
 
Sunset on the Nile
Sunset on the NileSunset on the Nile
Sunset on the Nile
 
Communication disordersfinal
Communication disordersfinalCommunication disordersfinal
Communication disordersfinal
 
Mi primera presentacion g
Mi primera presentacion gMi primera presentacion g
Mi primera presentacion g
 
Thinking of you
Thinking of youThinking of you
Thinking of you
 
Famille (1)
Famille (1)Famille (1)
Famille (1)
 
Alpiste form
Alpiste formAlpiste form
Alpiste form
 
Adding title graphics
Adding title graphicsAdding title graphics
Adding title graphics
 
Ferris Bueller's Day off analysis
Ferris Bueller's Day off analysis Ferris Bueller's Day off analysis
Ferris Bueller's Day off analysis
 
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsman
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsmanLuật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsman
Luật số lớn cho dãy các biến ngẫu nhiên đa trị theo tôpô mosco và tôpô wijsman
 
Best web development package by goigi.com
Best web development package by goigi.comBest web development package by goigi.com
Best web development package by goigi.com
 
Coaching para Líderes Uberlândia 5ª Edição
Coaching para Líderes Uberlândia 5ª EdiçãoCoaching para Líderes Uberlândia 5ª Edição
Coaching para Líderes Uberlândia 5ª Edição
 
Earthquake (15
Earthquake (15Earthquake (15
Earthquake (15
 
Gazpacho andaluz
Gazpacho andaluzGazpacho andaluz
Gazpacho andaluz
 
Comunicación
Comunicación Comunicación
Comunicación
 
8th grade ppt dos and donts
8th grade ppt dos and donts8th grade ppt dos and donts
8th grade ppt dos and donts
 
Quick reminder is this a central tendency - spread - symmetry question(2)
Quick reminder   is this a central tendency - spread - symmetry question(2)Quick reminder   is this a central tendency - spread - symmetry question(2)
Quick reminder is this a central tendency - spread - symmetry question(2)
 

Similar to Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

литературное краеведение юбиляры 2015
литературное краеведение   юбиляры 2015литературное краеведение   юбиляры 2015
литературное краеведение юбиляры 2015ЦБ М. Маріуполя
 
юбилейные даты литераторов приазовья 2016
юбилейные даты литераторов приазовья 2016юбилейные даты литераторов приазовья 2016
юбилейные даты литераторов приазовья 2016ЦБ М. Маріуполя
 
Поэты-фронтовики Башкортостана
Поэты-фронтовики БашкортостанаПоэты-фронтовики Башкортостана
Поэты-фронтовики БашкортостанаBiblioteki Tuymazy
 
Читать не вредно, вредно не читать!
Читать не вредно, вредно не читать!Читать не вредно, вредно не читать!
Читать не вредно, вредно не читать!Елена Хромова
 
гашунская шолохов и тихий дон
гашунская шолохов и тихий донгашунская шолохов и тихий дон
гашунская шолохов и тихий дон2015mukmcb
 
Bobruisk lit.
Bobruisk  lit.Bobruisk  lit.
Bobruisk lit.Irina
 
окуджава
окуджаваокуджава
окуджаваgukovaN2
 
Смех сквозь слезы: М. Зощенко
Смех сквозь слезы: М. ЗощенкоСмех сквозь слезы: М. Зощенко
Смех сквозь слезы: М. Зощенкоmmrc1yso
 
пмк 8 шолохов
пмк 8 шолоховпмк 8 шолохов
пмк 8 шолохов2015mukmcb
 
Литературный календарь: писатели-юбиляры, март 2015 года
Литературный календарь: писатели-юбиляры,  март 2015 годаЛитературный календарь: писатели-юбиляры,  март 2015 года
Литературный календарь: писатели-юбиляры, март 2015 годаБиблиотеки Аксая
 
интервыставка Шолохов
интервыставка Шолохов интервыставка Шолохов
интервыставка Шолохов ANSevrukova
 
шибанов в.л. презентация
шибанов в.л.   презентацияшибанов в.л.   презентация
шибанов в.л. презентацияNadezhda Egovkina
 
шибанов виктор леонидович
шибанов виктор леонидовичшибанов виктор леонидович
шибанов виктор леонидовичNadezhda Egovkina
 
Поэты Мурманской области - юбиляры 2016 года
Поэты Мурманской области - юбиляры 2016 годаПоэты Мурманской области - юбиляры 2016 года
Поэты Мурманской области - юбиляры 2016 годаlmb_revda
 
молодая литература россии 3
молодая литература россии 3молодая литература россии 3
молодая литература россии 3Татьяна Новых
 
Поэты Донбасса
Поэты ДонбассаПоэты Донбасса
Поэты Донбассаvchvolokaalina
 

Similar to Soyoliin gaviyat zutgelten 1967 2007 (20)

литературное краеведение юбиляры 2015
литературное краеведение   юбиляры 2015литературное краеведение   юбиляры 2015
литературное краеведение юбиляры 2015
 
юбилейные даты литераторов приазовья 2016
юбилейные даты литераторов приазовья 2016юбилейные даты литераторов приазовья 2016
юбилейные даты литераторов приазовья 2016
 
Поэты-фронтовики Башкортостана
Поэты-фронтовики БашкортостанаПоэты-фронтовики Башкортостана
Поэты-фронтовики Башкортостана
 
писатели фронтовики оконч. документ Microsoft word (3)
писатели   фронтовики оконч.   документ Microsoft word (3)писатели   фронтовики оконч.   документ Microsoft word (3)
писатели фронтовики оконч. документ Microsoft word (3)
 
Читать не вредно, вредно не читать!
Читать не вредно, вредно не читать!Читать не вредно, вредно не читать!
Читать не вредно, вредно не читать!
 
гашунская шолохов и тихий дон
гашунская шолохов и тихий донгашунская шолохов и тихий дон
гашунская шолохов и тихий дон
 
Bobruisk lit.
Bobruisk  lit.Bobruisk  lit.
Bobruisk lit.
 
окуджава
окуджаваокуджава
окуджава
 
Смех сквозь слезы: М. Зощенко
Смех сквозь слезы: М. ЗощенкоСмех сквозь слезы: М. Зощенко
Смех сквозь слезы: М. Зощенко
 
пмк 8 шолохов
пмк 8 шолоховпмк 8 шолохов
пмк 8 шолохов
 
Литературный календарь: писатели-юбиляры, март 2015 года
Литературный календарь: писатели-юбиляры,  март 2015 годаЛитературный календарь: писатели-юбиляры,  март 2015 года
Литературный календарь: писатели-юбиляры, март 2015 года
 
Shamol o'yini
Shamol o'yiniShamol o'yini
Shamol o'yini
 
интервыставка Шолохов
интервыставка Шолохов интервыставка Шолохов
интервыставка Шолохов
 
шибанов в.л. презентация
шибанов в.л.   презентацияшибанов в.л.   презентация
шибанов в.л. презентация
 
серебряный век
серебряный вексеребряный век
серебряный век
 
шибанов виктор леонидович
шибанов виктор леонидовичшибанов виктор леонидович
шибанов виктор леонидович
 
р.и.яшина
р.и.яшинар.и.яшина
р.и.яшина
 
Поэты Мурманской области - юбиляры 2016 года
Поэты Мурманской области - юбиляры 2016 годаПоэты Мурманской области - юбиляры 2016 года
Поэты Мурманской области - юбиляры 2016 года
 
молодая литература россии 3
молодая литература россии 3молодая литература россии 3
молодая литература россии 3
 
Поэты Донбасса
Поэты ДонбассаПоэты Донбасса
Поэты Донбасса
 

More from euuganaa

Orgil n uran shog
Orgil n uran shogOrgil n uran shog
Orgil n uran shogeuuganaa
 
бүх Nokia lock code
бүх Nokia lock codeбүх Nokia lock code
бүх Nokia lock codeeuuganaa
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11euuganaa
 
Shine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sarShine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sareuuganaa
 
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.euuganaa
 
Erdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogErdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogeuuganaa
 

More from euuganaa (7)

Orgil n uran shog
Orgil n uran shogOrgil n uran shog
Orgil n uran shog
 
бүх Nokia lock code
бүх Nokia lock codeбүх Nokia lock code
бүх Nokia lock code
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11Tsagiin huwaari 11 11 11
Tsagiin huwaari 11 11 11
 
Shine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sarShine nomyn medee 2011 5 sar
Shine nomyn medee 2011 5 sar
 
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
 
Erdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalogErdenesuwd 230 e catalog
Erdenesuwd 230 e catalog
 

Soyoliin gaviyat zutgelten 1967 2007

  • 1. Соёлын сургууль Номын сан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэнүүд 1967 – 2007 Улаанбаатар хот 2011
  • 2. Готовын АКИМ /1942/. Дорнод аймгийн Матад сум. Үндэсний номын сангийн захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24. №104/. 1966 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангийг төгсчээ. 1966-1969 онд УБДС-д утга зохиол, орчуулгын багшаар ажиллаж байгаад хэвлэл мэдээллийн байгууллагад шилжиж 1969-1999 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүл, МРТУХ-ны хэвлэлийн нэгдсэн редакци, “Ил товчоо” сонинд орчуулагч, ахлах редактор, ерөнхий эрхлэгч, эрхлэгчээр ажиллажээ. 2000-2005 онд “Соёл эрдэм” дээд сургуульд гүйцэтгэх захирал, тэнхмийн эрхлэгчийн, 2005 оноос эхлэн Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байжээ. Зохиолч, орчуулагч тэрбээр Л.Гумилевын “Хар доморг”, Ч.Айтматовын “Цаазын тавцан” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалын үндсийг Монголд анх тавьж “Билгүүн номч Бямбын Ренчин” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” /Англи-Монгол хэл, Монгол-Англи цэцэн үгийн толь/, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол” зэрэг 14 ном туурвисан байна. Хоёр ном ариутган шүүсэн ба нэлээд ном, өгүүлэл нь гадаадад хэвлэгджээ. “Ил товчоо” сониныг анх санаачлан гаргаж Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үндэсний номын сангийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1988 онд Алтангадас одонгоор шагнагджээ.    
  • 3. Гүрбазарын АМАР /1933/. Дорнод аймгийн Баяндун сум. Ахмад орчуулагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-12-29. №134/. 1958 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр дүүргэжээ. 1958-1959 онд Соёлын яамны протокол ангид гүйцэтгэгчээр, 1959-1990 онд хэвлэлийн байгууллагуудад редактораар, 1990-1991 онд Москвагийн “Радуга” хэвлэлийн газарт редактораар ажиллаж байжээ. Номын орчуулгыг редакторлах үндсэн ажлын хажуугаар ном орчуулах ажлыг өнөөг хүртэл хийсээр буй ажээ. Дэлхийн олон орны уран зохиолын ба нийгэм улс төр, спорт, хүүхдийн зохиол янз бүрийн сэдэв бүхийн 50 гаруй ном орчуулж, 120 гаруй номын орчуулгыг ариутган шүүж, монголын уншигч түмний оюуны санд чухал хувь нэмэр оруулсан байна. Мөн өнөөдөр бидний дунд байхгүй болсон олон ахмад орчуулагчийн тухай “Эгэл эрхмүүд” 20 хэвлэлийн хуудас ном бичиж 2000 онд хэвлүүлсэн, 2005 онд Г.Х.Андерсений мэндэлсний 200 жилийн ойгоор “Хааны шинэ хувцас” номыг үндэсний монгол бичгээр эмхэтгэн хэвлүүлжээ. 1986 онд МЗЭ-ийн шагнал хүртэж, 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 4. Дүгэрийн АМБАСЭЛМАА /1931/. Төв аймгийн Баянцагаан сум. Монголын радио, телевизийн сэтгүүлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/. Эмэгтэй. 1945 од бага сургууль төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багшаар томилогдож хөдөлмөрийн гараагаа эхэлж төрөлх сумандаа 5 жил ажиллаад Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаа сонгогдон дэвшжээ. 1951 онд Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд 1956 оноос Төв аймгийн намын хороонд лектор, 1965 оноос Монголы нрадиод сурвалжлалгч, редактор, Монгол телевизэд сурвалжлагчаар ажиллаж иржээ. Энэ хооронд 1960-1965 он ЗХУ /хуучин нэрээр/-д М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. “Хүн урсгал”, “Заг ногоорох цаг”, “Заг онгох цаг”, “Таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгүүд нь Монголын радиогийн алтан санд хадгалгджээ. “Хүлгийн тоос” найрууллын ном хэвлүүлсэн байна. Идэр залуу цагаасаа эхлэн нас өндөр болсон одоо ч эх орны өнцөг булан бүрт хүрч хөдөөгийн ард түмний ажил амьдрал, хүсэл эрмэлзлийн нарийн ширийнийг гярхай олж харж сэтгэл бодлыг нээж тусгасан нийтлэл, нэвтрүүлгүүд туурвин уншигч, сонсогч, үзэгчдийн талархлыг татсан, тэдний хүсэн хүлээдэг сэтгүүлч болсон байна.
  • 5. Бөхийн БААСТ /1921/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумн. Ахмад зохиолч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-01-07. №02/. Ардын хувьсгалтай нас чацуу энэ зохиолч бага наснаасаа сургууль, соёлын мөр хөөж МУИС-ийн мал эмнэлэгийн ангид суралцаж, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх хоёр жилийн дамжааг дүүргэжээ. МХЗЭ-ийн Төв хорооны хэвлэлд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд янз бүрийн ажил хийж байжээ. Орос, Казак хэлийг сайн сурсан нь уран чадвараа нэмэгдүүлэхэд тус болсон байна. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, 1940-өөд онд “Чамайг үдье”, “Хургачин” зэрэг нийтэд түгсэн дууны шүлэг мэтчилэн яруу найргийн олон бүтээл, “Ийм нэгэн хаан байжээ”, “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Арвижихын гэр бүл”, “Хань нөхөд, зэрэг жүжгийн зохиолыг Ц.Цэдэнжавтай хамтран зохиож улсын төв театрын тайзнаа тоглуулж, 1950-иад оноос үргэлжилсэн үгээр зонхилон туурвиж хүүхдэд зориулсан “Гурван ишиг”, “Халзан бухандай”, “Бороо”, “Утаа”, шүлэг найраглалын “Толбо нуур”, туужийн “Цогт” зэрэг олон ном хэвлүүлсэн байан. “Гэнэн хонгор цаг”, “Хүрлээ”, “Дарьсүрэн” туужаараа энэ төрөлд гаршиж байгаагаа харуулж, байгаль хамгаалах сэдвээр бичсэн “Хангайн бор”, “Бэлтрэг Дорж”, “Хөвчийн бор”, “Элдэв учрал” тууж нь Монголын уран зохиолын 1970-аад оны туужийн төрөл зүйлд шинэлэг өнгө аясыг оруулж ирсэн байна. Дээр дурьдсанаас гадна “Чоно”, “Алтайн жимээр”, “Хөөрхөн Байдий”, “Алтайн цэцэг”, “Хяруу унасан цагаар”, “Бушуу туулай”, “Хүний сайхан сэтгэл”, “Одтой тэнгэрийн дор”, “Алтайн хоёр өнгө”, “Алтан хурга”, “Хунгийн дууль”, “Алтайн хөх дөнөн”, “Намрын уянга” зэрэг 50-иад ном хэвлүүлсэн байна. Монгол улсын казак зохиолчдын бүтээлийг монгол хэлнээ орчулахад үлэмжхэн цагаа зориулсан уран бүтээлч ажээ. Мөн захидал бичгийн төрөл зүйлд анхаарал хандуулж, МЗЭ-ээс эхлэн хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид “Цаасан шувуу” хэмээх захидлын хоёр ботийг цэгцлэн хэвлүүлсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацадоржийн нэрэмжит болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ.
  • 6. Цэрэннадмидын БАДАМСЭРЭЭЖИД /1925/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. Үндэсний бөхийн тайлбарлагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-06-10. №115/. 20 нас хүртлээ орон нутагтаа мал маллаж байгаад 1950 онд цэргийн албандл нас бие тэнцэн хилийн цэрэгт 33 жил ажиллаад 1988 онд насны тэтгэвэрт гарчээ. 1956 оны улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг тайларласнаас хойш бөхийн тайлбарлагчаар 35 жил ажиллахдаа хүчит бөхчүүдийн барилдааныг нүдэнд харагдаж, сэтгэлд дүрслэгдтэл уран яруу тайлбарлаж бөхийн спортыг сурталлах, хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж олны талархал хүлээсэн байна. Өөрөө 1947 оноос эхлэн барилдаж 1957 онд улсын их баяр наадамд долоо давж начныг алгасч улсын заан цол авсан, улсын их баяр наадамд хоёр удаа үзүүрлэж, 9 удаа их шөвөгт үлдсэн, солгой өрөлттэй, солгой давачилж гуядах, хутгах, тонгорох, сээрэн дунгуй хийх зэргээр уран мэхийг угсруулан хийдэг улсны хурц арслан цолтой алдарт бөх, хөнгөн, хүнд атлетик, хөл бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг тал бүрийн авъяастай тамирчин ажээ. 1955 оноос ЗХУ, Германд болсон цэргийн 3 төрөлтийн тэмцээнд оролцож, Чехословак улсад улсын начин Ж.Авхиа /гавьяат хуульч/-тай хамт үндэсний бөхийн спортыг сурталчилсан үзүүлэх барилдаан хийж, ӨМӨЗО-ны 10 жилийн ойгоор улсын арслан, “Дэрэн бор” хэмээн алдаршсан Самданжигмэдтэй хамт очиж барилдаж тэргүүн байр эзэлж байжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ.
  • 7. Пунцагийн БАДАРЧ /1939/. Төв аймгийн Баянжаргалан сум. Зохиолч, яруу найрагч Ардын уран зохиолч /2005-05-05. №68/, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-12-22. №217/. 1959 онд Худалдааны техникум, 1998 онд 59 настайдаа Утга зохиолын дээд сургууль дүүргэж, багш, сэтгүүлч мэргэжилтэй болжээ. 19660 оноос Реклам чимэглэлийн газар, “Утга зохиол” сонин, Хилийн цэрэг, БЦДБ-ийн чуулга зэрэг газарт зураач, утга зохиолын эрхлэгч, уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга зрээг ажил эрхэлж байгаад 1994-1998 онд МЭЗ-д уран бүтээл эрхэлсэн зөвлөх, орлогчоор ажиллаж, 1998 оноос тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болжээ. 1961 оноос уран зохиол сонирхон туурвиж “Есөн эрдэнийн орон”, “Нутгийн дуу”, “Зургаан мөнгөн мичид”, “Хэрлэнгийн цэцэг” зэрэг шүлгийн түүвэр ном 11, “Монгол бүсгүй”, “Цэцэгчний хүслэн”, “Монгол бөхийн дуулал” зэрэг 24 нийтийн дууны яруу найраг, “Морьд”, “Хэрлэн” зэрэг 7 найраглал, “Чингис”, “Нүүдлийн замд” зэрэг гурван цомнол туурвисан нэрт яруу найрагч ажээ. Цэрэг-эх орны сэдэвтэй, гүн ухааны болон сэтгэл зүйн яруу найргийн шилдэг бүтээлүүд туурвиж, ухшичдын оюуны санг баяжуулах, ард түмнээ соён гэгээрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа, яруу найргийн “Болор цом”-ын эзэн тэрбээр 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.
  • 8. Жамцын БАДРАА /1926-1993/. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум. Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөлийн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1990-11-01. №18/. Улаанбаатарт Багшийн сургууль, 1950 онд МУИС төгсч, Энэтхэг улсад хэлний мэргэжил дээшлүүлжээ. 1950 оноос Хөсвгөл аймгийн төвийн дунд сургуульд багш, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын газруудад ажиллаж, Урлагийн ажилтны холбооны хорооны зөвлөлинй эрхлэгчээр ажиллаж байжээ. 1959 оноос уран бүтээлээ эхэлж дууны яруу найраг, уран зохиолын орчуулгаар бусдаас ялгаран тодорсон байна. 1960-1970 –аад оны уянгын болон эх орны дуу гэхэд түүний нэр хагмийн түрүүнд дурдагдаж, Энэтхэгийн суут зохиолч Галидасын “Шагундала”, Рабиндранаат Таагүүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал”, Оросын их зохиолч А.С.Пушкины “Евгений Онегин” дуурийн цомнол гэхэд мөн л хэнээс ч өмнө түүний нэр ялгарч, “Ингэн эгшиг”, “Хөөмий”, “Дэмбээ” гэх мэт ардын язгуур урлагийн шилдэг бүтээлийг олны хүртээл болгосон хүмүүсийн эхэнд мөн л түүний нэр дурайж байдаг байжээ. 400 орчим дууны шүлэг зохиож, “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” яруу найргийн ном хэвлүүлж, “Сүнжидмаа”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг дуурийн цомнол зохиож тоглуулжээ. “Халуун элгэн нутаг” /аяыг ардын жүжигчин Ц.Намсрайжав хийсэн./ дуу нь бүх л монгол угсаатнууд уулзахдаа нэг дуулдаг, мордоод алс явахдаа уярч бас нэгд дуулдаг халуун сэтгэлийн уянга болж, эх орны нийслэлийн төвд хөшөө болоод байна. Манай анхны ууган симфони Л.Мөрдоржийн “Монголын сайхан эх орон”-д судалгаа хийж симфони хөгжмийн төвшин, монгол ардын хөгжмийн төрөл зүйл, хэлбэр бүтцийн судалгаа хийж, уртын дуу, хөөмий зэргийг сонгодог төрөл гэдгийг онолын үүднээс нотолж, “Монгол ардын хөгжим судалгааны ном” туурвин хэвлүүлсний дээр “Хуурын магнай”, “Эртний сайхан” чуулгыг санаачлан байгуулсан байна. Монголын шинэхэн үеийн уран зохиолын дууны яруу найргийн нэрт төлөөлөгч, яруу найрагч, уран зохиолын орчуулагч, ардын урлаг судлаач, соён гэгээрүүлэгч байжээ. 1951 онд Ардын их хурлын депутатаар сонгогджээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.
  • 9. Лхагвадоржийн БАЛХЖАВ /1959/. Улаанбаатар хот. “Улаанбаатар” телевизийн ерөнхий захирал. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /204-11-04. №160/. Монгол телевизэд найруулагч, Улаанбаатар телевизийн ерөнхий захирал зэрэг алба ажлыг хашиж байна. Нийслэлийн телевизийг үүсгэн байгуулалцаж нийтлэл, нэвтрүүлгийн бодлого чиглэлийг гардан боловсруулж, боловсон хүчин, техник, технологийн шинэчлэлийг хийснээр орчин үеийн, мэргэжлийн олон талт телевизийг бий болголоо. UBS телевиз бие даан дамжуулах сувагтай болж, эфирийн цагийг нэмэгдүүлэн өдөрт 18 цаг, жилд 6120 цагийн нэвтрүүлэг явуулдаг болжээ. “Уянгын дурсамж”, “Жаахан шарга” зэрэг хэд хэдэн кино концерт, “Шувууд буцах намар” уран сайхны видео кино бүтээсэн байна. Монгол телевизэд байхдаа цуврал олон ангит киног анх бий болгож “Эзэнгүй айл” хэмээх уран сайхны 15 ангит киног бүтээсэн, “Баярын мишээл”, “Дэнж хотойсон өдрүүд” зэрэг нэлээд хэдэн нийтлэл нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж явуулсан нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Аян замын теле тэмдэглэл, баримтат кинонууд бүтээсний дотроос “Хожмын дурсамж” кино нь 1992 онд Японд болсон кино наадмын тэргүүн шагнал хүртжээ. Мөн “Бат хаан” түүхэн баримтат кино, “Шувууд буцах намар” уран сайхны кино нь олон улсын кино наадмын шагнал хүртсэн байна. “Би аавтай хүн”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Нарны хаан хүүхдүүд”, “Салхин хээ”, “Эрх саран”, “Талын монгол айл” зэрэг нийтэд түгсэн олон дуу зохиосон хөгжмийн авьяаслаг зохиолч ажээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
  • 10. Содномын БАТЦЭРЭН /1943/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/. Эмэгтэй. Төмөр замын техникум төгсчээ. Радио техникч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Хөдөлмөрийн гараагаа 1963 онд Улаанбаатар хотын холбооны газарт техникчээр эхэлж нэг жил, 1964-1995 онд Монголын радиод нэвтрүүлэгчээр 31 жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Энэ хооронд 1967-1971, 1984-1988 онд Москвагийн радиод ажиллаж тэндээс явуулдаг монгол хэлний нэвтрүүлгийг уншсан байна. Радио нэвтрүүлэгийнхээ хажуугаар “Монгол кино” үйлдвэр, Оросын баримтат киноны студи, телекино үйлдвэрт 500-гаад киноны тайлбарыг уншжээ. Түүний уншсан дотоод, гадаадын уран зохиол, хөгжмийн тайлбар концерт, гайхамшигт хүмүүсийнн намтар хөрөг найрууллууд Монголын радиогийн алтан санд орсон байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
  • 11. Сосорбарамын БҮРГЭД /1939/. Улаанбаатар хот. Монголын радиогийн найруулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-12-18. №122/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул төр, намын зүтгэлтэн сэхээтний гэр бүлд төрж өссөн энэ эр 1958-1962 онд БНХАУ-д Шанхай хотын хөгжмийн сургуульд суралцаж төгсчээ. 1962-1966 онд “Монгол кино” үйлдвэр дууны оператор, 1966 оноос Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд найруулагч, уран сайхны удирдагч, албаны даргаар ажиллаж ирсэн байна. Алтан гадас одон, медалиудаар шагнагджээ.
  • 12. Доржпаламын ЧОЙЖИЛ /1926/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1973-10-19. №261/. Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж 1944 онд төгсчээ. 1946 онд хүнд өвчний улмаас сонсоголгүй болсон ч номтой нөхөрлөж орос хэлийг бие дааж эзэмшсэн байна. 1944-1946 онд багш, 1947-1955 онд Гэгээрлийн яаманд бичээч, 1955-1958 онд Үнэн сонинд, 1958-1959 онд МОНЦАМЭ агентлагт, 1960-1967, 1971-1984 онд Энх тайван, социализмын асуудал сэтгүүлд, 1967-1971 онд Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцид, 1985-1988 онд Москвад “Прогресс” хэвлэлийн газарт, 1988-1991 онд Нийгмийн ухааны институтид орчуулагчаар ажиллажээ. Маркс, Энгельсийн зохиолуудаас эхлээд улс төр, уран зохиолын 100 гаруй ном орчуулж Монгол уншигчиддаа хүргэжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.
  • 13. Авирын ЧОЙЖИЛЖАВ /1927-1994/. Завхан аймгийн Алдархаан сум. “Үнэн” сонины намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1970-11-9. №185/. 1942-1944 онд Улаанбаатар хотод Худалдааны техникумд, 1950-1952 онд Москвад Намын дээд сургуульд, 1957-1961 онд Москвагийн М.В.Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд суралцаж төгсчээ. Барааны мэргэжилтэн, сэтгүүлч мэргэжилтэй. 1946 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Хүнсний үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1948 оноос “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонин, “Пионер” сэтгүүлд сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгйин дарга, 1961 оноос “Үнэн сонины газарт утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр 26 жил ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. “Гэрлэсэн сардаа”, “Ачтны ачтан”, “Хүний хүүгийн тоос”, “Үүрийн туяа”, Түүхчин хэвээр” зэрэг найруулал, нийтлэл, өгүүллэгийн ном хэвлүүлж, Оросын их зохиолч В.Г.Короленкогийн “Сохор хөгжимчин”, Зөвлөлтийн алдарт зохиолч Б.Полевойн “Зэлүүд эрэг”, Узбекийн нэрт зохиолч Рахман Файзын “Нандин чанар” романуудыг монгол хэлнээ орчуулж уншигчдад хүргэсэн байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 14. Гончигжавын ЧУЛУУНБАТ /1942/. Улаанбаатар хот. Монгол телевизийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1981-07-25. №263/. Улаанбаатар Төмөр замын техникум, Москвад Намын дээд сургууль төгсчээ. Радио техникч, сэтгүүлч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Техникумд суралцаж байхдаа сургуулийнхаа радио узелээр явуулдаг нэвтрүүгийг хөтөлж, улмаар 1961 оноос “Монгол кино” үйлдвэрт баримтат киноны тайлар уншиж нэвтрүүлэг болох дасгал хийсээр 1963 оноос Монголын радио, телевизд нэвтрүүлэгч болсноос хойш тасралтгүй ажиллаж иржээ. 1967-1972, 1987-1993 онд Москвагийн радиод ажиллаж, тэдний монгол хэлний нэвтрүүлгийг хөтөлсөн байна. 1996 онд шилдэг бүтээлээрээ “Гоо марал” шагнал хүртэж, “Дуун жигүүр” кино зохиол бичжээ. ЗХУ-ын “Хүндэтгэлийн одон”-оор шагнагджээ.
  • 15. Чойсүрэнгийн ДАГВАДОРЖ /1942/.Хөвсгөл аймгийн Мөрөн сум. МУИС-ийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-01-074. №03/. МУИС төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэргийг 1981 онд хамгаалжээ. МУИС-ийн Монгол хэл судлал сургуулийн нүүдлийн соёл иргэншлийн судлалын төвийн орлогч эрхлэгч, профессор цолтой. Уран бүтээлээ 1966 оноос утга зохиолын шүүмж судлалаар эхэлж “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил”, “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжийн түүврүүд хэвлүүлж, Монголын анхны үндэсний нэвтэрхий толь, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь” зохиох ажилд оролцжээ. 1988 оноос яруу найрга бичиж “Далхийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номууд хэвлүүлсэн байна. Монголын зохиолчдоос анх түрүүн Америк орны сэдвээр “Хойд Америкийн намар” хэмээх яруу найраг, нийтлэл, тэмдэглэлийн бие даасан ном хэвлүүлжээ. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн.
  • 16. Пагамын ДАГВАЖАМЦ /1933/. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын багшийн сургулуийн багш байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-12-27. №391/. УАДБЧ-д хөгжимчин, хөгжмийн ерөнхий удирдаач, Багшийн сургуульд багш, Соёл гэгээрлийн дунд сургуульд хөгжмийн салбарын эрхлэгчээр тасралтгүй 50 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарсны дараа үндэнсий дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгыг байгуулалцаж, МҮЭ-ийн соёлын төв ордны “Хөгжмийн эгшиглэн” хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулыгн хөгжмийн багшаар нэлээд хэдэн жил ажиллажээ. УАДБЧ-д удирдаач байхда ахолимог найрал хөгжмийг нь их бүрээ, бишгүүр, эвэр бүрээ, дуударам зэрэгхөгжмийн зэмсгүүдээр баяжуулан үндэсний найрал хөгжим болгож өргөтгөсөн байна. Энэ үеэсээ эхлэн ДЗО-ны 5, 6, 7, 8, 9-р их наадамд оролцож, Африкийн орнуудад Бизегийн “Кармен” дуурийн оршлоос эхлээд дан хөгжмийн чуулга, ардын дууны найруулга, шанз, ёочингийн хоршил, бишгүүр, дуударамын гоцлолыг удирдан тоглуулж, монгол үндэсний хөгжмийн урлагийг сурталчилсан байна. “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Алтайн дуу” сэдэвчилсэн концертын хөгжмийг удирдаж, нэгдэлжсэний 20 жил, МБАТ-ий уралийн таван удаагийн их наадмын концерт, оюутан сурагчдын болон Монголын пионерийн байгууллагын 40, 50, 60 жилийн ойн концертыг найруулжээ. “Хувьсгалын тухай удиртгал”, “Соёлын туяа”, “Багшийн магтуу” зэрэг дан хөгжмийн зохиол, “Залуу нөхөд минь сонсоорой”, “Дассан сэтгэл” гэх мэт уянгын 60 гаруй дуу зохиосон байна. МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, ДЗО—ны их наадмуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 17. Даржаагийн ДАМДИНСҮРЭН /1918/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын кино техникч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1977-11-16. №213/. 1939 онд Улаанбаатар хотод “Ард” кинотеатрт суудал олгогч, билет шалгагч, зарлал наагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ ажлынхаа зав чөлөөгөөр кино механикч Л.Жамц /СГЗ/-ыг дагалдаж кино механикчийн хоёрдугаар зэрэгтэй болсон цгааас хойш энэ ажлыг дагнажээ. 1940 оноос Намын төв хорооны суртал ухуулгын бригадад 30-аад удаа оролцож хөдөө орон нутгаар аялан зкино гаргаж ухуулга таниулга хийж явсан байна. ЗХУ-аас 1950-иад оны эхээр ЗХУ-тай соёлоор харилцах Монголын нийгэмлэг /МОКС/-т кино гаргах иж бүрэн хэрэгсэлтэй автобус бэлэглэсний анхны механикчаар ажиллажээ. 1940-1950 онд төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж Улсын ударник болжээ. 5-р таван жилийн төлөвлөгөөг нэг жил нэг сард, 6-р таван жилийн төлөвлөгөөг 3-жил 6 сард биелүүлжээ. “Ард” кинотеатр 1940 онд шинээр тавьсан “КЗС-22” гэдэг хос суурин аппаратыг 22 жил ашиглаад 1962 лгп “КНТ-1”, “КНТ-2”, “КНТ-3” аппаратаар сольж угсрах ажлыг гарган нийлцжээ. Нүүдлийн дэлгэц санаачлан дэлгэрүүлсний гадна киноы актлагдсан 14 мотор, 18 аппаратыг засварлаж ашигласнаар улсад ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ажил мэргэжилдээ 50 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. “Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоёр удаа шагнагджээ.
  • 18. Цэндийн ДАМДИНСҮРЭН /1911-1992/. Цэцэн хан аймгийн Дархантунгалаг бэйлийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Мөнгөнморьт сум. Ахмад уран бүтээлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1991-07-05. №161/. 1924-1928 онд Хан хэнтий уулын аймгийн төвийн тэнхим, 1928-1929 онд Улаанбаатарт багшийн сургууль суралцаж төгсчээ. 1929 оноос эхлэн багш,овь аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Намын Төв Хороонд боловсон хүнчний хэлтсийн эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч, Мал, тариалангийн яамны орлогч сайд, 1945 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт редактро, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Урлаг, утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг алба ажлыг хийсээр өндөр настай болжээ. Мал тариалангийн яамны орлогч сайд байхдаа 1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс ял рзаагдаж шоронгийн хүнд хүчир ажилд нухлагдаж 1945 онд суллагдан, 1957 онд цагааджээ. Ард олноо соён гэгээрүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа зориулсан ахмад сэхээтэн энэ хүн 1931 оноос уран бүтээлээ эхэлж олон арван нийтлэл, өгүүллэг, тэмдэглэл, найруулал, дурсамж бичиж, “Мандах нартай зүйрлэе”, “Газар тэнгэрийн зааг”, “Дуртгал, дурсамж” зэрэг номууд хэвлүүлсэн байна. Үйл явдал, баримт сэлтийг нүдээр үзсэн, биеэр оролцсон мэт тов тодорхой зураглаж, урнаар найруулахын боломжийг дээд зэргээр эзэмшсан онцгой чадварлаг бичгийн хүн учир бусад олон зохиолч бүтээлээ уншуулж, ариутган шүүлгэж “Өвгөөдэй” хэмээн хүндэтгэн авгайлж байсан нь явсаар утга зохиолын нэр болж үлджээ.
  • 19. Санжмятавын ДАШДЭНДЭВ /1912-1997/. Дорнод аймгийн Дашбалбар сум. МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН /1972-7-9. №149/. 1944-1947 онд Намын шинэ хүчний дээд сургуульд суралцаж төгсчээ. 1929 оноос Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Завхан аймагт ХЗЭ, намын ажил хийж, 1939-1944 онд “Үнэн” сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1947-1950 онд намын төв хороонд лектор, тасгийн эрхлэгч, 1950 оноос “Туяа” сэтгүүлийн эрхлэгч, 1953 оноос МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, утга зохиолын фондын эрхлэгчээр тасралтгүй ажиллаад 1973 онд насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлийн ажлаа 1933 оноос эхэлж уран зохиолын бараг бүхий л төрлөөр туурвиж, олон арван найруулал, өгүүлэг, тууж, роман, найраглал, тэмдэглэл, дурсамж бичсэн бөгөөд тэдгээр нь “Улаан наран”, “Үүрийн туяа”, “Залуу нас” роман, “Гурван айл” найраглал, түүвэр зохиол” “Өгүүллэг найруулал тэмдэглэл” зэрэг ном болон хэвлэгджээ. “Гурван айл”, “Улаан наран” зохиол нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт, их, дээд сургуулийн Монголын шинэхэн үеийн уран зохиолын сурах бичигт оржээ. Орь залуу наснаасаа хувьсгалт шинэ соёлыг түгээн дэлгэрүүлж ард олныг соёлжуулан гэгээрүүлэх, утга зохиол, хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг ажил мэргэжилд нь төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд өвгөн буурал болтлоо сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, бүтээл туурвилаа зориулсан ахмад сэхээтэн соёлын зүтгэлтэн байжээ. Ардын их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 10, 13, 18-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор гурван удаа шагнагдсаны дээр шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртжээ.
  • 20. Жамбын ДАШДОНДОГ /1941/. Булган аймгийн Бүрэгхангай сум. Чөлөөт уран бүтээлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-05-18. №91/. 1963 онд МУИСцийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1975 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд сургууль төгсчээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагад нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгч, редактор, тэргүүнээр 40 гаруй жил ажиллажээ. МЗЭ-ийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч тэрбээр хүүхдийн зохиолын бүхий л төрөл (хүүхдийн дуу, дуурь, кино, жүжиг, шүлэг, орчуулга, үргэлжилсэн үгийн зохиол)-оор мөн 40 гаруй жил уран бүтээл туурвиж буй ажээ. “Тэмүүжин”, “Дэлхийн ээжийн төрсөн өдөр” дуурь, “Модон могой”, хүүхдийн уран сайхны кино, “Арав гэж юу вэ, “Аранзал зээрд” дуу зэрэг бүтээлүүдээрээ 50 гаруй ном хэвлүүлжээ. Үүнээс 14 нь гадаадад 2.7 сая гаруй хувиар хэвлэгдсэн байна. 1978 онд “Таван зүс” дууны шүлэг нь үгийн төрөлд дэлхийн хүүхдийн дууны уралдаанд тэргүүн шагнал хүртэж байжээ. Бас орчуулагч бөгөөд хүүхдийн уран зохиолын 36 ном орчуулж бяцхан уншигчдын хүртээл болгожээ. Сүүлийн үед Хүүхдийн соёлын сан байгуулан жижиг автобусаар 50 гаруй км аялан хөдөөгийн 60 мянга гаруй хүүхдэд үйлчилсэн байна. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн ойн хүндэт медалиар шагнагджээ.
  • 21. Цэрэндоржийн ДАШДОНДОВ /1936/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /203-09-03. №164/. Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум. Намын дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгсчээ. Хүний бага эмч, сэтгүүлч мэргэжилтэй. Эрүүл мэндийн байгууллага, 1972 оноос “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, “Пионерийн үнэн” сонины эрхлэгч, хүүхдийн сонин, сэтгүүлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай эрхлэгч, МСХ-ны хороонд ажилтан, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч зэрэг алба ажлын хашиж байжээ. “Баярын тухай гунигтай бодол”, “Дээд комиссын доод ажил”, “Чөлөөт хэвлэл хэдийчинээ хөгжинө, нийгэм төдийчинээ эрүүл байна”, “Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой бас эргэнэ” гэх мэт нийгмийн эмзэг, тулгамдсан асуудлыг хөндсөн олон тооны өгүүлэл, эргэцүүлэл, тэмдэглэл, нийтлэл бичиж, “Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, Утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого” хэмээх ном хэвлүүлсний дээр нийгэм, улс төр, зан үйл, сэтгүүл зүйн чиглэлээр хэд хэдэн ном туурвин нийтийн хүртээл болгосон байна. Ардчилал, шинэчлэл, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө санаа тавьж тууштай бүтээж, туурвиж, Монгол улсад чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан зүтгэлтэн. Мөн орос, англи зэрэг хэлийг шаргуу сурч, эзэмшиж, тэр сурснаа бусдад сургахаар хичээнгүйлж орос, англи, монгол, латин хэлний олон толь бичиг зохиож хэвлүүлсэн толь зүйч ажээ. ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол хүртэж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
  • 22. Пүрэвийн ДАВААСАМБУУ /1929-2001/. Говь-Алтай аймгийн Жаргалан сум. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-02-19. №35/. 1958 онд Улаанбаатарт Намын дээд сургууль, 1965 онд ЗХУ-д /хуучин нэрээр/Москвагийн Соёлын дээд сургууль дүүргэж, 1973 онд “БНМАУ-ын соёл, боловсролыг хөгжүүлэхэд МАХН-ын удирдах роль” сэдвээр философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1948-1951 онд ардын цэргийн албыг хааж, 1952 оноос Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, 1958-1961 онд Соёлын яаманд орлогч сайд, 1979-1982 онд Холбооны яамны авто баазын дарга, 1982-1991 онд Музейн удирдах газрын дарга, Улсын төв музейн захирлаар ажиллажээ. 1970 оноос Монголын бөхийн холбооны даргаар 8 жил, орлогч даргаар 19 жил ажилласан байна. Соёлын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, авьяасыг тодруулах, Соёлын гавьяат зүтгэлтэн цол бий болгох, ард иргэдийн соёлжилтыг дээшлүүлэхэд зүтгэл чармайлттай ажилласны дээр биеийн тамир спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, бөх судлах, шинжих, үндэсний бөх, чөлөөт бөхийн залгамж халааг олж тодруулах, өсвөр, залу бөхчүүдийг бөхийн замд хөтлөн оруулахад 30 гаруй жил идэвх санаачилга гарга зүтгэсэн, Монгол бөхийн өргөөг бөрьж байгуулахад тодорхой хувь оруулсан зүтгэлтэн байжээ. Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медаль, МҮОХ-ны Алтан очир одонгоор шагнагджээ.
  • 23. Содовын ДОРЖСҮРЭН /1925/. Төв аймгийн Угтаал сум. Улсын драмын академик театрын тайзны машинч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН/1981-11-04. №388/. 1940 онд 15 настайдаа Улсын төв театрт зарлагаар ороoд хөдөлмөрийн гараагаа эхэлж 1941 оноос театрынхаа баримлын ажилд оролцож, 1942 оноос тайзны засалч, улмаар тайзны машинч, эрхлэгч зэрэг ажлыг 40 гаруй жил хийгээд 1986 онд насны тэтгэвэртээ гарчээ. Анх Гольдины “Хоёр эзний ганц зарц” жүжгийн тайзыг засалцсанаас хойш “Гайхамшигт лимбэ”, “Залуу эх Замбага”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч”, “Кавказын цэрдэн тойрог”, “Эхийн тал” гэх мэтээр 140 гаруй уран бүтээлийн тайз заслыг хийсэн ажээ. Дөрвөн цаг тоглодог “Отелло”-ийн тайзыг, найман цаг засдаг “Гамлет”-ийн 42 баганын 42 дахийг л олж босгохгүй бол бусад нь босдоггүй зэрэг нарийн, нүсэр ажиллагаатай тайзуудыг засч байжээ. Театрын тайзны өвөрмөц онцлог, механизмыг бүрэн эзэмшиж, тайзнаа тавигдсан аливаа жүжгийн чимэглэлийн уран сайхны нэгдлийг хэвээр хадгалах, түүнийг тухан жүжгийн гол бүрэлдэхүүн хэсэг байлгахад ямагт хариуцлагатай бүтээлчээр хандаж, жүжгийн чимэглэлийг угсрах дарааллын систем боловсруулан мөрдсөнөөр уран бүтээлүүдийг уран сайхны өндөр түвшинд байх боломжийг хангаж байжээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван удаа, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
  • 24. Нямжавын ДУГАРСҮРЭН /1936/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. “Хаадын сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-04-1. №60/. 1956 онд Аж үйлдвэрийн техникум, 1964 онд Москвад Эдийн засгийн дээд сургууль, кино урлагийн хоёр жилийн дамжааг зэрэг төгссөн. 1964-1996 онд аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагуудад мэргэжилтэн, утга зохиолын ажилтан, редактор, орлогч даргаар ажиллаж байгаад 1996 онд “Хаадын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус сангаас гаргаж байгаа “Монголын 100 хаан, найман Богд” цуврал номыг эрхлэн хэвлүүлэхэд хүчин чармайлт гаргаж эхний 50-иад ботийг хэвлүүлжээ. Богд судлаачийн хувьд наймдугаар Богд Жавзандамбын тухай хэд хэдэн ном хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны 60-аад оноос нэрд гарсан Н.А.Бонк авхайн гайхамшигт бүтээл “Англи хэлийг алхам алхамаар” хоёр боть 65 хх шинэ сурах бичгийг хэвлүүлжээ. Богд ханы музейг сэргээн засварлах сэтгэлээр АНУ-ын “World Monuments Watch” сангаас зарласан дэлхийн уралдаанд өөрийн төслөөр оролцож 3 удаа шалгарсан тус сангаас 150 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж, эхний хэсгийг нь авч Богдын номын сангийн сүмийг засварлуулжээ. 1991-1993 онд ДБАТ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа томоохон агуулахын барилгыг хашааны хамт бариулжээ. Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 25. Сандуйн ЭРДЭНЭЭ /1911-1984/. Говь-Алтай айгмийн Тайшир сум. “Монгол кино” үйлдвэрийн группийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН/1971-7-2. №133/. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч тал бичээч, сумын ХЗЭ-ийн үүрийн дарга зэрэг ажлыг орон нутагтаа хийж байгаад 1930 онд Улаанбаатар хотод ирж кино механикчийн дамжаанд суралцаж төгөөд 1935 он хүртэл Завхан, Говь-Алтай аймагт кино механикчаар ажилласан байна. 1935 оноос Монголын кино урлаг үсч хөгжихдө хүчин зүтгэж “Монгол кино” үйлдвэрт лаборант, лабораторийн эрхлэгч, зургийн дарга, хөдөлмөр хамгааллын инженер зрэг ажлыг 50 гаруй жил хийжээ. Кино үйлдвэр 1952 онд ЗХУ-аас киноны зургийг хальс боловсруулах машин авсан бөгөөд үүнээс өмнөх хугацааны 20-иод жилд хальсыг гараар боловсруулж байжээ. Шинэ техник хэрэгслүүдийг чадмагай эзэмшин ажиллуулж, “Монгол кино” үйлдвэрийг бэхжүүлэх, киноны үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд болон “Цогт тайж”, “Сэрэлт”, Түмний нэг”, “Талын цуурай”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Өглөө”, “Цэргийн хүү” зэрэг уран сайхны олон киног бүтээхэд зургийн даргаар идэвхи зүтгэлтэй оролцсон байна. Алтан гадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 26. Цэгмэдийн ГАЙТАВ /1929-1979/. Өвөрхангай аймгийн Богд сум. Яруу найрагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1979-1-8. №02/. Төрийн шагнал /1961/. Улаабаатар хотод санхүүгийн техникум, УБДС төгсчээ. 1948 оноос УТК-т мэргэжилтэн, “Пионерийн үнэн” сонинд сурвалжлагч, нарийн бичгийн дарга, “Үнэн” сонин, “Хүмүүжил жигшил” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, 1972 оноос нас бартлаа МЗЭ-хороонд залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна. Уран бүтээлээ 1947 оноос эхэлэж анх “Галын наадам” гэдэг найман шад шүлэг нийтлүүлж, улс төр, иргэний уянгын олон зуун бүтээл туурвиж1953 онд “Шүлгүүд” хэмээх эхний номоо хэвлүүлснээс хойш “Хорлоогийн Чойбалсан”, “Улаан туг”, “Дамдины Сүхбаатар” /хоёр дэвтэр/, “Яруу найргийн шинэ жил”, “Гэрэлт хөшөө”, “ГЭрэл цацарсан мөр”, “Гэрэлт тэнгэрийн дор”, “Хүүний хувь зохиол”, “ХХ зуун”, “Хорин тавт”, “Ленин бидэнтэй”, “Карл Маркс”, “Сүхбаатарын орноор”, “Номын уурхай”, “Хувьсгалын зам”, “Дайн энх”, “Фридрих Энгельс”, “Гүн галуутайн хүү”, “Сайхан эх орон”, “Би өөрөө”, “Хөдөлмөрийн сүлд”, “Галын наадмаас гал туг” зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлүүлсний гадна шилмэл зохиолын дөрвөн боть нь хэвлэгдсэн байна. “Дамдины Сүхбаатар” туульсын найраглал нь туурвисан арга маяг, оновчтой хурц дүр, дүрслэллийнхээ хувьд үндэснийхээ уран зохиолд шилдэг бүтээлийн нэг болсон учир бүрэн дэнд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орж, их, дээд сургуулийн оюутны уран зохиолын түүх, утга зохиолын лавлахад оржээ. МЗЭ-ийн болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж, Алтан гадас одонгоор шагнагджээ.
  • 27. Түдэвийн ГАЛДАН /1932/. Увс аймгийн Тэс сум. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2001-03-15. №57/. 1960 онд Улаанбаатарт намын дээд сургууль, 1969 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. “БНМАУ-д теле нэвтрүүлэг үүссэн нь,түүний хөгжлийн үндсэн онцлогууд” сэдвээр түүхийн ухааны дэд докторны зэргийг 1977 онд хамгаалсан байна. Монголын радиод хариуцлагатай редактор, Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны телеизийг хариуцсан орлогч дарга, МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч, агентлагийн тэргүүн дэд захирал, Улс төрийн тоймч, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч зэрэг алба ажлыг хашиж иржээ. Манай улсын мэдээллийн төв байгууллагуудад олон ажил голдуу удирдах ажил хийж материаллаг баазыг нь бэхжүүлэх, нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэднийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулах, үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэж, ард иргэд, өсвөр, залуу үед сургаж эзэмшүүлэхэд идэвх санаачилга, зүтгэл чармайлттай ажиллаж тодорхой хувь нэмрээ оруулж байна. Судалгаа, сурталчилгаа, сургалтын болон нийтлэлийн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 28. Тангадын ГАЛСАН /1932/. Баянхонгор аймгийн Заг сум. Зохиолч, яруу найрагч, туульч. Ардын уран зохиолч /2005-06-23. №185/, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-01-29. №15/. МУИС-ийг Монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, мөн аймагт нэгдлийн тэмээчин, Улаанбаатарын мах комбинатын ажилчин, “Монгол кино” үйлдвэрт тасгийн дарга, редактор, АБЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор, 1990-ээд оноос дээд сургуулиудад багш, зөвлөхөөр ажиллаж байжээ. 1957 оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Төрсөн хүүгийн чинь үг”, “Өгсүүр замын дуу” зэрэг олон ном хэвлүүлжээ. Дөрвөн мөрт шүлгүүдээрээ монголын уран зохиолд шинэ хуудас нээсэн уран бүтээлч бөгөөд яруу найргийн “Болор цом”-ын эзэн болж байжээ. Тэрбээр кино зохиолч бөгөөд “Өндөг” хүүхэлдэйн кино, “Аргаль, янгир”, “Хар хөрсний булга” зэрэг баримтат киноны тайлбарыг болон хэд хэдэн уран сайхны киноын зохиол бичсэнээс “Дэгдээхэй нас” уран сайхны киногоороо олон улсын киноын их наадмын шагнал хүртжээ. Дээрх бүтээлүүдээрээ “Жирмийн сүлжээ” 4 боть, “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр” нэг боть, “Монгол ертөнцийн гурав” нэгэн боть зэрэг аман зохилоын сонгомол бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон байна. Газар нутгаа, хүн ардаа харийн дайснаас, харш бурууүзлээс хамгаалсан, эх оронч үзлийн дуулал болсон “Монгол Жангар”-ыг цэцлэн хэлхэж, туурга тус Монгол Улс бол “Жангар” туулийн нэгэн голомт мөнийг баталсан явдал нь удамшсан туульч, өөлд өвгөн түүний онцгой гаввьяа ажээ. Нэг намсын үзэл суртал ноёрхож байхад “Намын эсрэг үзэлтэн” гэгдэн гадуурхагдаж багшийн ажлаасаа “хусуулж” нутаг заагдан ажиллаж хэлмэгдсэн байна. Шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдорж, Б.Ринчен нарын нэрэмжит шагнал хүртэж, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.
  • 29. Агвааны ГАНБААТАР /1963-2005/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын дагсалжуулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1993-10-11. №94/. 1994 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль, 1989 онд Удирдлагын хөгжлийн академи төгсчээ. Бөхийн чөлөөт барилдааны “Говь” клубийн захирал зэрэг ажлыг хийж иржээ. 1984 оноос ах дүү армиудын бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнийг тайлбарласнаас хойш үндэсний бөхийн барилдааныг радио, телевизээр олон жил яруу сайхан тайлбарлаж үзэгч, сонсогчдын танил болсон байна. 1985 оноос бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багш тамирчнаар хичээллэж, хот, улс, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, спортын мастер байжээ. Үндэсний бөхөөр 1990 онд улсын начин цол хүртжээ.
  • 30. Чимэдийн ГОМБО /1937/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. Монголкино үйлдвэрийн чөлөөт уран бүтээлч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2006-01-26. №27/. Сэтгүүлч мэргэжилтэй боловч кино найруулагч, зохиолчоор давхар мэргэшжээ. “Халуун чулуу”, “Эр хүн зорьсондоо” зэрэг түүх хувьсгал, аж байдал, шинжлэх ухаа, байгаль, соёл урлаг, 60 гаруй нэрийн 260 бүлэг баритат болон уран сайхны бүрэн хэмжээний 2 киног найруулжээ. Үүний дотроос “Их говийн айл” баримтат кино нь Бээжингийн олон улсын кино наадмаас мөнгөн медаль хүртжээ. Кино зохиолчийн хувьд түүний туурвисан “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг 13 уран сайхны кино нь дэлгэцэнд гарсны заримыг өөрөө найруулсан байна. Монгол телевизийн түүхэнд гарсан анхны олон ангит кино болох “Эзэнгүй айл”, “Эзэнгүй айлын эзэд” зэрэг 4 теле киноны зохиолыг туурвижээ. 1990, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, 1981 онд Алтангадас одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 31. Наваандугарын ГОМБОСҮРЭН /1916-1990/. Төв аймгийн Батсүмбэр сум. “Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1985-12-23. №257/. Улаанбаатарт багшийн сургуульд суралцаж төгсчээ. 1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдахад Багшийн сургуулиас найман хүнигй татаж авсны нэгд орж кино урлагтай амьдралаа холбосон байна. Анхны үед зөвлөлтинй мэргэжилтэнг дагалдаж кино зургийн хальс боловсруулж сужрч, 1937-1945 онд лаборант, 1945-1953 онд “Монгол кино” үйлдвэрийн дарга, 1953-1966 онд мөн үйлдвэрийн хальс боловсруулалтын чанар шалгагч, хэлтсийн дарга, 1966-1988 онд киноны зургийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Уран сайхны 20 илүү, баримтат 10 гаруй киноны зругийн даргаар ажиллаж, уг кинонуудыг бүтээх бүх талын боломжоор хангасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
  • 32. Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН /1943/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Монгол улсын төрийн зүтгэлтэн, нэрт орчуулагч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-11-24. №103/. 1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн хэвлэлийн дээд сургууль, 1976 онд Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1978 онд мөн Москвад ГЯЯ-ны Дипломатын академийн курсыг тус тус дүүргэжээ. 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар, 1976-1977, 1988-1996 онд ГЯЯ-нд хэлтсийн дарга, орлогч сайд, ЭСЯ-ны элчин зөвлөх, сайдаар, 1987-1988, 1990 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн даргаар, 1997-2002 онд Монголын үндэсний үнэт цаасны үйлдвэрийн зархирлуудын зөвлөлийн дарга, зөвлөх зэрэг алба хашиж байжээ. “Мастер Маргарита хоёр”, “Арбатын хүүхдүүд”, “Алтан тугал” зэрэг 13 бүтээлийг орос хлэнээс монгол хэлэнд орчуулж, “Бидний монголчууд” цуврал номыг эрхлэн гаргаж, Монгол Улсын гадаад харилцааны түүхийг судлан энэ чиглэлээр бүтээл туурвилцаж монголын соёлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин садй цолтой бөгөөд 1996 онд Сүхбаатарын одонгоор, 1981 онд Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Мөн БНСУ-ын Гван Хва одонгоор 1991 онд шагнагдсан байна.
  • 33. Гомбожавын ГОНГОРЖАВ /1937/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум. Ахмад сэтгүүлч. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2003-09-03.№163/. 1960 онд МУИС, 1974 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Химич, эрдэс судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Геологи шинжилгээний байгууллагад ажилтан, Хүүхэд залуучуудын нэвтрэхий толийн редакцид зохиогч редактор, “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, Монгол мэдлэгийн их сургуульд багш зэрэг алба ажлын хийсээр иржээ. Уран бүтээлийн ажлаа 1970-аад оноос эхэлж судалгаа, сурталчилгаа, танин мэдүүлэхүйн чиглэлээр голлон туурвиж, “Монголчуудын эрэм ухааны уламжлал”, “Есөн эрдмийн мэргэд”, “Монголчуудын уламжлалт идээ ундаан” /2 боть/ зэрэг 20-иод боть ном хэвлүүлж, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” /3 боть/, Монголын нэвтэрхийн толь” /2 боть/-ийн зохиогч, редактор, ахлах редактораар ажиллаж, “Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал”, “Монголын соёлын түүх” /3 боть/-ийг зохиолцож, “Мэргэдийн 1000 сургааль”, “Онч мэргэн үгс”, “Мэргэдийн үг сургааль” зэрэг томоохон бүтээлийг хамтарч хийжээ. Химич, менералогич, угсаатны зүйч, нэвтэрхий тольч, сэтгүүлч, нийтлэлч зэрэг тал бүрийн өргөн мэдлэгтэй, нөр хөдөлмөрч, баялаг судлагдахуунтай энэ сэхээтэн Монголын өв уламжлал, ёс заншил хөдөлгөний удирдах зөвлөлийн гишүүн, Монгол мэдлэгийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуультай, профессор цолтой соён гэгээрүүлэгч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
  • 34. Сандагийн ГУНГАА /1934/. Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1974-8-30. №233/. 1961 оноос Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж, онцгой үйл явдалтай холбогдуулж явуулсан нэвтрүүлгүүдийн 40 хувийг бие даан уран сайхны өндөр түвшинд уншиж, радиогийн нэвтрүүлгийн сан хөмрөг болсон алтан фондод зохиолч С.Дашдэндэвийн зохиол “Гурван айл” гэх мэтээр 200 гаруй нэвтрүүлгээ оруулсан нь сонсогчдын хүсэлтээр дахин давтан нэвтрүүлэгдэж байна. Уран сайхын болон баримтат олон киноны орчуулгыг эх хэл дээрээ уншжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 35. Шагдарсүрэнгийн ГҮРБАЗАР /1955/. Дорноговь аймгийн Иххэт сум. МҮТВ-ийн редактор байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-07-08. №13/. 1979 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. 1977-1979 онд МЗЭ-ийн хороонд утга зохиолын ажилтан, Үлгэрийн танхимын эрхлэгчээр, 1979 оноос МҮТВ-д найруулагч, сэтгүүлч, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар ажиллаж буй ажээ. Ажиллах хугацаандаа 300 гаруй тайз, дэлгэцийн уран сайхны тоглолт, 50 гаруй ёслолын арга хэмжээ, 500 гауй удаангийн телевизийн уран сайхны нэвтрүүлгийг бэлтгэж хөтөлсөн байна. Үүний дотроос “Дөрвөн бэрх”, “Намрын инээмсэглэл”, “Говийн ганц айл” зэрэг бие даасан цуврал болон бүрэн хэмжээний нийтлэлийн чанартай нэвтрүүлгүүд нь үзэгчдийн зүрх сэтгэлд оршсоор байна. Сүүлийн 10 гаруй жил үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг тайлбарлаж ард олондоо “Морины Гүрбазар” гэж хүндлэгджээ. Тэрбээр жүжгийн зохиолч бөгөөд “Сэрүүн зүүд”, “Надаар тоглосон хайр” зэрэг 40 гаруй жүжгийн зохиол туурвин тайз, дэлгэцнээ амилуулжээ. “Шөнийн сүүдэр” жүжгээрээ 1992 онд олон улсын радио жүжгийн Гран при шагнал, “На мандахад домог жаргадаг” жүжгээрээ 2003 онд шилдэг жүжгийн шагнал хүртсэн байна. Яруу найрагч бөгөөд “Монголоороо гоёдог”, “Салхины хээ” зэрэг 100 орчим дууны шүлэг бичсэн, Монголын дууны яруу найрагт шинэчлэл хийж байгаа томоохон төлөөлөгчдийн нэг ажээ. “Болор цом” яруу найргийн наадмын үзэгчдийн шагнал хоёр удаа хүртсэн тэрбээр 2000 онд Алтангадас одонгоор шагнагджээ.
  • 36. Минжаахайн ГҮРСЭД /1934/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. “Тоншуул” сэтгүүлийн нарийн бичгийн дарга байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1990-11-09. №26/. 19 настай болтлоо орон нутагтаа мал маллаж байгаад ХЗЭ-ийн ажилтан болж, улмаар 1956 оноос “Үнэн” сонины Увс аймаг дахь сурвалжлагч, мөн сонины төв редакцид утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, “Тоншуул” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-аад оны эхний хагаст МУИС-ийн дэргэд нээгдсэн утга зохиолын оройн дээд сургуульд суралцаж төгсчээ. Манай улсын ганц шог хошин тогтмол хэвлэл “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг 20 гаруй жил барьж ажиллахдаа түүний агуулгыг гүнзгийрүүлж, хийц үзэмжийг сайжруулж, шог хошин бичлэгийн төрөл, хэлбэрийг олшруулж, нийгмийн амьдралд амь бөхтэй оршиж буй хурц асуудлуудыг зоригтой тавьж дэвшүүлсэн материал олныг нийтэлт уншигчдын дуртай хэвлэл болгожээ. Уран бүтээлээ 1950-иад оны сүүлчээс эхэлэж үргэлжилсэн үгийн богино хэлбэрээр голлон бичиж “Бугын дуу”, “Шигшрэгийн ай”, “Залуу насны дууль”, “Урт өдөр”, “Хар хүнтэйгээ хамт уншаарай”, “Улаан сарнай”, “20000 бээрийн тэмдэглэл”, “Анчин нохой хойлог”, “Чулуун арслан” номууд хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, медалиудаар шагнагджээ.
  • 37. Санжаадоржийн ГҮРҮДИВАА /1909/. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Ордос аймаг. Амарбаясгалант хийдийн дархан хамба байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-06. №49/. Дээд боловсролтой, шашин сүмийн хуварга мэргэжилтэй. 16-20 насандаа Уран дөшийн уулын Дияан бандида багшийгшүтэн ном эрдэмд гэгээрч, чанагш Андуу Гүнбүм, Түвдийн Баруун зуу, Дашлхүмбэ зэрэг хийдүүдэд шавилан сууж, бурхны шашны эрдмийн гүнд нэвтэрч 1947 оноос Энэтхэг, Балбад суурьшин амьдарчээ. 1959 онд Энэтхэгт Далай ламтай золгойжээ. Энэтхэгт 17 жил Бурхан багшийн сургааль, богд ламын ном бүээл зэргийг хэвлэж олонд түгээж байжээ. Монгол оронд анх удаа 1970 онд Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Гомбожав агсны урилгаар иржээ. 1992 оноос Монголд суурьшин амьдарч Амарбаясгалант хийдийг сэргээн босгох ажлыг 1992 онд эхэлж, 1999 онд бүрэн сэргээн засч, лам хуврагууд, хүрээ цамыг бэлтгэн сургалт явуулж бурхан номын үлй ажиллагааг явуулж эхэлжээ. Энэ ажилд нийтдээ 7 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Өндөр Жанрайсиг шүтээнийг барихад 15 сая төгрөг бэлнээр барьж, 130 ачаа ном хэвлүүлж, шүншигт өргөжээ. Монголын бусад хийдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан байна. 2005 онд Зайсан толгойн хажууд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхлүүлэн суурь барилга болон 18 м өндөртэй Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээлцсэн байна. 1993 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1995 онд Алтангадас одонгоор шагнагджээ.
  • 38. Лувсанцэрэнгийн ИХБАЯР /1950/. Улаанбаатар хот. “UBS” телевизийн зураглаач байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-10-27. №72/. Бүрэн дунд боловсролтой, кино операторч мэргэжилтэй. 1967-1968, 1971-1973 онд кабельмеайстер, гэрэлтүүлэгчээр, 1973-1992 онд Телекино үйлдвэрт туслах операторч, кино операторчоор, 1992 оноос “UBS” телевизэд ахлах операторчоор ажиллаж байна. 1976 оноос эхлэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, теле зохиомж, теле жүжиг, теле концерт, видео клип болон баримтат кинонд дагнан ажиллаж 40 гаруй баримтат кино, 13 кино концерт, видео клип, 5 жүжиг, олон арван теле зохиомжид зураглаачаар ажилласан байна. Үүнээс 1985, 1988 онд Телекино фестивальд “Өмнийн цэнхэр говь”, “Их нүүдэл” баримтат кинонууд зураглаачийн ажлаар тэгүүн байр, 1991 онд Москвагийн олон улсын ардын уран бүтээлийн “Радуга” наадамд “Дэмбээ минь ээ хөө” киногоороо Гран при шагнал зэрэг 4 удаагийн фестивальд тэргүүн байрж эзэлж байжээ. “UBS” телевизийн тулгын чулууг тавилцагчдын нэг бөгөөд энэ хугацаанд “Хот гэдэг их айл”, “Хотын амьсгал” зэрэг олон нэвтрүүлэг бүтээжээ. “Монголын газарзүйн суваг” цуврал нэвтрүүлгийг санаачлан эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ нь 2003 оны шилдэг нэвтрүүлгээр шагларч Ерөнхий сайдын өргөмжлөл хүртжээ. Төр, засгийн тэргүүнүүд гадаад орнуудад хийсэн айлчлалуудын зураглаачаар амжилттай ажиллаж байжээ. 2002 онд Алтангадас одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 39. Нарангийн ИШТАВХАЙ /1920/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. “Тоншуул” сэтгүүлийн утга зохилын ажилтан байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1980-2-23. №54/. Багадаа жанжин Чойрын хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж байгаад шашин сүм хийдийг татан буулгах үеэр хар болж мал маллажээ. 1939 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймагт цэргийн холбоонд албар хааж, 1945о нд халагдсан байна. Цэргээс халагдаад орон нутагтаа мал маллаж хэдэн сар болоод Төв аймгийн яамны мал аж ахуйн хэлтэст худаг усны байцаагч болжээ. 1946 оны намраас “Үнэн” сонины орон нутаг дахь сурвалжлагч, Дархан хотын “Найрамдлын зам” сонины эрхлэгч, 1966-1981 онд “Тоншуул” сэтгүүлд утгар зохиолын ажилтнаар, нийтдээ хэвлэл, мэдээллийн байгууллагад 40 шахам жил ажиллаад 1981 онд насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд 1960-1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангилд суралцаж төгссөн байна. Шог хошин төрлөөр голлон бичиж “Иштавхай гэсэн чинь ий тавхай байна” гэсэн хошин алдрыг уншигчдаас хүртсэн энэ сэтгүүлч “Хоноц”, “Цаг үеийн тусгал”, “Тоос татсан говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Цөвийн цагийн жанжин чойр” зэрэг найруулал, нийтлэл, дурдатгалын ном хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.
  • 40. Галсангийн ЖАМЪЯН /1936/. Дорногвь аймгийн Алтанширээ сум. “Монголын мэдээ” сонины сурвалжлагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /2005-06-23. №175/. 1956 онд Цэргийн ерөнхий сургууль, 1960 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа “Нар шингэх зүгт” гэсэн материалыг “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлснээс хойш 53 жил сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөр эрхэлж буй ажээ. 1952-1962 онд дээд, дунд сургуульд суралцаж, эвлэлийн байгууллагад ажиллахдаа “Ялалт”, “Улаан-Од”, “Залуучуудын үнэн” зэрэг сонинд сурвалжлагчаар ажиллан олон арван мэдээ, нийтлэл бичжээ. 1962 оноос “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ” зэрэг сонинд сурвалжлагчаас эрхлэгчхүртэлхалба хашиж 30000 орчим мэдээ, материал нийтлүүлэн, “Хорьтын цагаан мөнгө”, “Чингис”, “Гал атгасан гар” зэрэг 10 ном хэвлүүлж, “Гавлай”, “Угтаал” зэрэг бүрэн хэмжээний хөгжимт драмын жүжиг бичиж Дорноговьд тоглуулж байжээ. Мөн хэд хэдэн кино зохиол бичсэн байна. 2003 онд “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл, Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллагын “2001 оны хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч” өргөмжлөл цом хүртэж, төрөөс 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 41. Будын ЖАРГАЛ /1947/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Монгол телевизийн найруулагч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1997-09-20. №42/. 1980 онд Зөвлөлт Украйны иев хотын телевиз, киноны найруулагчийн сургууль төгсчээ. 1967 оноос Монгол телевизэд зураглаач, найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, мөн телевизийн “Эв эе” студийн найруулагчаар ажиллаж иржээ. Д.Намдагийн “Шинэ байшинд”, “Ээдрээ”, “Шарай голын гурван хаан”, Б.Полевойн “Анюта” зэрэг жүжиг, зохиолыг телевизэд зохицуулан найруулж, урлаг, соёлын олон алдартны амьд сэрүүн үеийг телевизийн алтан санд мөнхлөн үлдээсэн, теле жүжгүү, “Үгийн увидас”, “Баярын мишээл”, “Хи хи”, “Цаг үе зохиолч”, “Сэмбээгийн театр”, “Теле тоншуул” гэхчилэнгийн уран сайхны нэвтрүүлгүүдээрээ үзэгчдэд үнэлэгдсэн, зөвхөн студид хэдэн гэрэл дунд бус нүүдлийн станцаар байгаль дунд зураг авах аргыг нэвтрүүлснээр телевиз нь кино, тайзнаас дутуугүй боломжтойг харуулж чадсан уран бүтээлч ажээ. Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.
  • 42. Цэвэгжавын ХАСБААТАР /1930-2002/. Улаанбаатар хот. Утга зохиолын шүүмжлэгч, орчуулагч СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1994-12-06. №156/. Сэхээтний хөвгүүн энэ хүн бага наснаасаа эрдэм номын мөр хөөж ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд болон 1965-1968 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид суралцаж төгсчээ. 1968 онд “Монголын орчин үеийн роман үүсч хөгжсөн нь” сэдвээр хэл бичгийн ухааны дэд доктроын зэрэг хамгаалжээ. 1953 оноос Улсын хэвлэлийн газарт ерөнхий редактор, 1957-1960 онд “Цог” сэтгүүлийн эрхлэгч, 1960-1965 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн монгол хэвлэлийн эрхлэгч, 1968-1971 онд “Үнэн” сонины соёлын хэлтсийн эрхлэгч, 1971-1973 онд МУИС-ийн монгол хэл-уран зохиолын тэнхимийн эрхлэгч, МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст зөвлөх, 1978-1989 онд МАХН-ын Түүхийн институтын Марксизм-Ленинизмийн зохиолын орчуулгын редактор зэрэг албар ажлыг 50 шахам жил хашжээ. Уран бүтээлээ 1947 оноос шүлэг бичиж эхэлсэн ч 1950-иад оны дунд үеэс утга зохиолын шүүмжлэл, уран зохиолын орчуулгаар голлон ажилласан байна. Судлал, шүүмжийн “Орчин үе, уран зохиол”, “Утга зохиолын тухай бодол”, “Уран зохиолын учир”, “Судлал шүүмжлэл”, “Реализмын тухай”, “Уран зохиолын тэмдэглэл” уран нийтлэлийн “Ардын эрхт төр минь”, “Найрамдлын наран үүрд мандаг” болн эрдэмтэн, зохиолч С.Дуламтай хамтран “Утга зохиолын онолын үүд” ном бичиж хэвлүүлсэн байна. А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Ж.Байрон, Абай Кунанбаев, С.Маршак, А.Твардовский зэрэг дэлхийн болон Оросын сонгодог зохиолчдын олон бүтээлийг орчуулсны дотор Италийн алдарт зохиолч Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс”-ыг бүтнээр нь орчуулж, Монголын уншигчдыг дэлхийн сонгодог уран зохиолын сор болсон бүтээлтэй эх хэлээрээ танилцуулсан байна. Монголын шинэ үеийн уран сайхны орчуулгын дэг сургууль бүрэлдлэн тогтоход хувь нэмрээ оруулсан нэрт орчуулагч, утга зохиолын шүүмж судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн байжээ. Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
  • 43. Лувсанцэрэнгийн ХАЯНХЯРВАА /1946/. Дорнод аймгийн Сэргэлэн сум. Монголын радиогийн найруулагч байхда а СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-09-03. №151/. Эмэгтэй. Монголын радиод 1967 оноос хойш хөгжмийн редакцийн найруулагчаар ажиллаж иржээ. Өдөр бүр өглөөний 06 цагаас шөнийн 23 цаг хүртэл үргэлжилдэг нэвтрүүлгийн 50 хувийг эзэлдэг дуу, хөгжмийн нэвтрүүлгийг гардан хийж нийтийн сонорт хүргэж, сонсогч олон түмэнд сэтгэлийн цэнгэл таашаал, гоо зүйн хүмүүжил, боловсролд нь идэвхтэй нөлөө үзүүлсээр байна.
  • 44. Бадамын ХИШГЭЭ /1935/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум. Монголын радиогийн нэвтрүүлэгч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1998-09-04. №153/. Эмэгтэй. Улаанбаатар хотод Багшийн сургуулийг төгссөн. Бага ангийн багш, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Нийслэлийн XI сургуульд багш, Монголын радиод нэвтрүүлэгч, 1997 оноос Радио, телевизийн дээд сургуульд нэвтрүүлэгчийн уранчадвар, хэл ярианы урлагийн багшаар ажиллаж иржээ. “Нэвтрүүлэгч хүн ой тогтооц, үгийн утга, өнгөний мэдрэмж сайтай, нийгэм, улс төрийн мэдлэгтэй, төрөлхийн авьяастай баймааж ахиц амжилт олно. Үгийг яаж хуваарилах, ямар үг, өгүүлбэр дээр өргөж үзэгч, сонсогч олонтойгоо нүд, сэтгэлээрээ харилцаж сурах чухал” гэж шавь нартаа захиж сургадаг, чухамхүү энэ чанарыг төгс эзэмшсэн нэвтрүүлэгч ажээ. Охин Нарантуяа нь Монгол телевизийн нэртэй сайн нэвтрүүлэгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагнагджээ.
  • 45. Батмөнхийн ЛИГДЭН /1929/. Хэнтий аймгийн Дархан сум. “MN-Өнөөдөр” сонины тоймч, ерөнхий эрхлэгчийн орлогч байхдаа СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН /1999-02-11. №33/. Цэргийн сургууль, Улаанбаатарт Намын дээд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Нийгмийн ухааны академи төгсчээ. “МАХН-ын гадаад үйл ажилагаа (1945 - 1970)” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийг 1972 онд, “Социалист нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох талаарх МАХН-ын үйл ажиллагаа” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг 1983 онд хамгаалжээ. 1945-1960 онд Хэнтий аймагт бага сургуулийн багш, МХЗЭ-ийн Төв хороо, Дундговь аймгийн намын хороонд лектор, Монголын радиод хариуцлагатай редактор, 1960-1983 онд Намын Төв хороонд зааварлагч, суртал нэвтрүүлэгч, Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, Намын Төв хорооны намын байгуллагын хэл