SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
Нисэхийн сургалтын төв
Ажлын хувцас, хувийн хамгаалах
хэрэгслийн төрлүүд, зохистой
хэрэглээ
Нисэхийн сургалтын төв
Нисэхийн сургалтын төв
Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр
хангах /15 дугаар зүйл/
“Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн
хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны амь
нас, эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий
стандартад нийцсэн доорх хэрэгслүүдийг хэлнэ. Үүнд:
 Гэрэл ойлгогч бүхий – Хантааз, хувцас
 Толгой хамгаалах хэрэгсэл - Дуулга
 Нүд хамгаалах хэрэгсэл - Нүдний шил
 Хөл хамгаалах хэрэгсэл - Ажлын гутал
 Гар хамгаалах хэрэгсэл - Бээлий
 Сонсголын эрхтэн хамгаалах - Резинен бөглөө, чихэвч
 Амьсгалын эрхтэн хамгаалах - Хошуувч, маск
 Уналтаас хамгаалах аюулгүйн бүс - Хамгаалалтын бүс
 Нүүрний хамгаалалт - Нүүрэвч г.м
Нисэхийн сургалтын төв
Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр
хангах /15 дугаар зүйл/
15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил
үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах
хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.
15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших,
худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах,
ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах
хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг
баталж мөрдүүлнэ.
15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын
талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт
гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу
үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас,
хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.
Нисэхийн сургалтын төв
Хамгаалах хэрэгслийн ашиглалт
Байгууллагууд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүний
норм, ашиглалтын талаар журам, тушаал гарган мөрддөг. Ингэхдээ:
• Ажилчдын зуны хувцсыг 3 сард, өвлийн хувцасыг 10 сард,
• ИТА-уудад зун болон өвлийн хувцсыг 3 жилд 1 удаа ихэвчлэн олгодог.
• Үйлдвэрлэлийн бус газруудад ажиллаж байгаа ажилтанд өвөл, зуны ажлын хувцсыг 36 сард
1 удаа,
• Үйлдвэрлэлийн газруудад ажиллаж байгаа ажилчдын өвөл, зуны ажлын хувцсыг тус бүр 12
сард нэг удаа солино гэх мэт.
Мөн ажилчдад:
• Толгой хамгаалах хэрэгслийг 18 сард нэг удаа /элэгдлээр/
• Нүд хамгаалах хэрэгслийг элэгдлээр
• Гар хамгаалах хэрэгслийг 7 хоногт 2 удаа
• Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгслийг 7 хоногт нэг удаа
• Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгслийг 2 хоногт нэг удаа
• Уналтаас хамгаалах аюулгүйн бүсийг 24 сард нэг удаа /элэгдлээр/ тус тус олгодог.
Нисэхийн сургалтын төв
Хамгаалах хэрэгслийн ашиглалт
Хөдөлмөрийн хамгаалалтын хувцасны ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000, MNS ISO 136885:1998
гэсэн стандартуудыг мөрдөнө. Энэ стандартаар ажлын тусгай хувцасны эргономик, ашиглалтын хугацаа,
хэмжээ, марк, угаалга цэвэрлэгээнд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон.
Нисэхийн сургалтын төв
ТОЛГОЙ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
Толгой хамгаалах хэрэгсэл /каск/-ийг ажлын талбарт
ажиллаж байгаа нөхцөлд болон толгой дээрээс гадны
биет унах эрсдэл бүхий газруудад байнга өмсөнө.
Удирдлага болон ажилчин зочдын толгой хамгаалах
хэрэгслийн өнгийг доорхи байдлаар ялгана.
- Удирдлага, ИТА - Цагаан
- Ажилтан - Улбар шар
- ХАБЭА, ГАБ - Улаан өнгийн каск өмсөнө.
Албан өрөө, хоолны газар болон тээврийн хэрэгсэл
дотор толгойн хамгаалалт буюу каск өмсөх шаардлагагүй.
Хамгаалалтын каскыг өмсөхдөө бүчийг заавал бүчилнэ.
Нисэхийн сургалтын төв
НҮД ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
• Тасдах төхөөрөмжин дээр ажиллагсад зориулалтын нүдний шил зүүсэн байна.
• Гагнуур хийж буй ажиллагсад гагнуурын зориулалтын нүд, нүүрний хамгаалалт зүүсэн
байна.
• Ямар нэгэн зорогч ажиллуулдаг эсвэл ийш тийш цацагдаж болох идэмхий материалтай харьцдаг
ажиллагсад нүүрний хамгаалалтын хэрэгслийг заавал зүүнэ.
• Ажиллагсад нүдэндээ гэмтэл авахаас урьдчилан сэргийлж нэмэлт хамгаалалт бүхий чанарын
шаардлага хангасан нүүрний хаалт, эсхүл хамгаалалтын зориулалгыи шил зүүх үүрэгтэй.
• Байгалийн гамшигт үзэгдэл, салхи шуурга, нарнаас хамгаалсан шил зүүнэ.
• Контакт линзийг үйлдвэрлэлийн газруудад зүүхгүй.
Нисэхийн сургалтын төв
ХӨЛ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
Механик биетээс хамгаалах гутал:
• Хурууны ган хамгаалалттай, 200 жоуль хүртэл
хэмжээний механик биетийн цохилтыг хамгаалах
чадвартай
• Гутлын ул нь зузаан, хальтардаггүй, хугардаггүй
шахмал резинэн материалаар, түрүү хэсэг нь
ширээр хийсэн
• Хатуулгатай зуузай
• Давхар оёдолтой
Ус, чийгнээс хамгаалах гутлын бүтэц
• Шахмал резинэн материалаар ул болон түрүүг
оёдолгүй хийсэн
• Ул нь зуурамтгай, нугаралт үүсэхгүй
Химийн бодисоос хамгаалах гутлын бүтэц
• Полибутанкарбонат материалаар ул ба түрийг
оёдолгүйгээр хийсэн
• Ул нь зуурамтгай, нугаралт үүсэхгүй
Нисэхийн сургалтын төв
ГАР ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
• Ажиллагсад гар гэмтэх магадлалтай ажил хийж гүйцэтгэхдээ
тухайн ажилд тохирсон гарын хамгаалалт буюу бээлийг
заавал өмсөх хэрэгтэй.
• Гагнуур хийх, тасдагч ажиллуулж байгаа тохиолдолд
зориулалтын бээлий өмсөнө.
• Химийн бодистой харьцахад зориулалтын резинэн бээлий
өмсөнө.
Нисэхийн сургалтын төв
ХАМГААЛАЛТЫН БОЛОН ГЭРЭЛ ОЙЛГОГЧ БҮХИЙ ХУВЦАС
• Хортой болон идэмхий бодисын аюул бүхий орчинд ажиллах тохиолдолд ус
нэвтэрдэггүй хамгаалалтын хувцсыг байнга өмсөнө.
• Ажилчид өөрсдийнхөө хувцсыг таарч байгаа эсэхийг магадлана. Хэт томдсон
хувцсыг үйлдвэрлэлийн газруудад өмсөхийг хориглоно.
• Ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй орооцолдох аюултай үед урагдсан
хувцсыг сольж, унжсан зүйлийг авч хаяна.
• Майк, богино өмд, ханцуйгүй цамцыг ажлын талбарт өмсөхийг хориглоно.
Нисэхийн сургалтын төв
СОНСГОЛЫН ЭРХТЭН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
• Дуу чимээ ихтэй газар болон дуу чимээ
их гэсэн тэмдэг бүхий газруудад сонсгол
хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ.
• Ажилчид үйлдвэрлэлийн газар байгаа
тохиолдолд чихэвчний радио, хуурцаг
тоглуулагч, зөөврийн хөгжим, кино
тоглуулагч, зэрэг зүйлсийг хэрэглэхгүй ба
зөвхөн ажлын зориулалтаар гар утсыг
ашиглана.
Нисэхийн сургалтын төв
АМЬСГАЛЫН ЭРХТЭН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ
• Үйлдвэрлэлийн тоос, химийн бодис, утаа, угаар болон агаарын
найрлага дахь хорт хийн бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор
амьсгал хамгаалах хэрэгсэл болох нэг удаагийн амны хаалт,
хошуувчтай амьсгалын баг, тусгай хий соруулсан амьсгалах хэрэгсэл,
амьсгалын аппарат зэргийг хэрэглэнэ.
• Агаарт тархсан тоосонцор, утаа тортог, хорт утаа, хий, уур манан ба
ууршилттай орчинд ажиллагсад тухайн нөхцөлд тохирсон
зориулалтын амьсгалын эрхтнийг хамгаалах хэрэгслийг заавал
хэрэглэнэ.
• Ялангуяа сорьц дээжинд шинжилгээ хийх лаборатори, сорьцонд
галын шинжилгээ хийх бол ажиллагсад нүүрийг бүрэн битүүмжлэн
хаасан зориулалтын маск зүүх ёстой ба зориулалтын маск зүүгээгүй
ажиллагсдыг дээрх газруудад ажиллахыг хатуу хориглоно.
• Амьсгалын замыг хамгаалах хэрэгслийг хэрэглэж буй ажилтан нь
олон удаагийн хэрэглэх хэрэгслийг өөрсдөө цэвэрлэж арчилж, цэвэр
тоосгүй орчинд хадгалах үүрэгтэй.
• Амьсгал хамгаалах хэрэгслийн шүүлтүүрийг тухайн агаарын
бохирдолд тохируулан хэрэглэнэ.
Нисэхийн сургалтын төв
УНАЛТААС ХАМГААЛАХ БҮС
Уналтаас хамгаалах хэрэгслийг доорх нөхцөлд ажиллаж буй
ажиллагсад заавал хэрэглэх шаардлагатай:
• Нэг метрээс дээш байнгын суурилуулсан өндөрт ажиллагсад, 3 метрээс
дээш түр суурилуулсан өндөрт ажиллагсад хашлага хаалт, бариул байхгүй
нөхцөлд ажиллах
• Ажиллагсад битүү сав, ёмкость, бункер, амьсгаа боогдож бахардаж
болзошгүй орчинд ажиллах
• Ажилчид ямар нэгэн химийн бодис, янз бүрийн материалтай сав болон
ажиллаж байгаа машин техник рүү унаж болзошгүй нөхцөлд ажиллах
• Ажилчид унахаас хамгаалах хэрэгслийг хэрэглэхийн өмнө өөрсдөө биечлэн
хамгаалалтын хэрэгсэлд ямарваа нэг эвдрэл гэмтэл байгаа эсэхийг сайтар
шалгах үүрэгтэй.
• Эвдрэл гэмтэлтэй хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхийг хатуу хориглоно.
• Унахаас хамгаалах бүх хэрэгслийг хэрэглээгүй үедээ зориулалтын
хадгалдаг газар нь буцааж өгч зөв хурааж хадгална.
Нисэхийн сургалтын төв
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарBattsetseg Sh
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгdelgermoron
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултNael Narantsengel
 
Ухаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалУхаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалMistaGhan
 
Заах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланЗаах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланBayarmaaBayrmaa
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудЮ. Янжинлхам
 
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...Jvk Law
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 

What's hot (20)

12 sar
12 sar12 sar
12 sar
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
Umchiin erh zui ppt
Umchiin erh zui pptUmchiin erh zui ppt
Umchiin erh zui ppt
 
Hudulbur e-a
Hudulbur e-aHudulbur e-a
Hudulbur e-a
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаар
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
 
Ухаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсалУхаалаг утасны хувьсал
Ухаалаг утасны хувьсал
 
аюул
аюулаюул
аюул
 
Заах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланЗаах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайлан
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
Vil vg tvvnii utga.erdene
Vil vg tvvnii utga.erdeneVil vg tvvnii utga.erdene
Vil vg tvvnii utga.erdene
 
хөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргуудхөгжлийн индексийг тооцон аргууд
хөгжлийн индексийг тооцон аргууд
 
тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.
 
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
 
үр жимс тархах
үр жимс тархахүр жимс тархах
үр жимс тархах
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 

6.-Ажлын-хувцас-хувийн-хамгаалах-хэрэгсэл.pdf

  • 1. Нисэхийн сургалтын төв Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ Нисэхийн сургалтын төв
  • 2. Нисэхийн сургалтын төв Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах /15 дугаар зүйл/ “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий стандартад нийцсэн доорх хэрэгслүүдийг хэлнэ. Үүнд:  Гэрэл ойлгогч бүхий – Хантааз, хувцас  Толгой хамгаалах хэрэгсэл - Дуулга  Нүд хамгаалах хэрэгсэл - Нүдний шил  Хөл хамгаалах хэрэгсэл - Ажлын гутал  Гар хамгаалах хэрэгсэл - Бээлий  Сонсголын эрхтэн хамгаалах - Резинен бөглөө, чихэвч  Амьсгалын эрхтэн хамгаалах - Хошуувч, маск  Уналтаас хамгаалах аюулгүйн бүс - Хамгаалалтын бүс  Нүүрний хамгаалалт - Нүүрэвч г.м
  • 3. Нисэхийн сургалтын төв Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах /15 дугаар зүйл/ 15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна. 15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ. 15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.
  • 4. Нисэхийн сургалтын төв Хамгаалах хэрэгслийн ашиглалт Байгууллагууд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүний норм, ашиглалтын талаар журам, тушаал гарган мөрддөг. Ингэхдээ: • Ажилчдын зуны хувцсыг 3 сард, өвлийн хувцасыг 10 сард, • ИТА-уудад зун болон өвлийн хувцсыг 3 жилд 1 удаа ихэвчлэн олгодог. • Үйлдвэрлэлийн бус газруудад ажиллаж байгаа ажилтанд өвөл, зуны ажлын хувцсыг 36 сард 1 удаа, • Үйлдвэрлэлийн газруудад ажиллаж байгаа ажилчдын өвөл, зуны ажлын хувцсыг тус бүр 12 сард нэг удаа солино гэх мэт. Мөн ажилчдад: • Толгой хамгаалах хэрэгслийг 18 сард нэг удаа /элэгдлээр/ • Нүд хамгаалах хэрэгслийг элэгдлээр • Гар хамгаалах хэрэгслийг 7 хоногт 2 удаа • Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгслийг 7 хоногт нэг удаа • Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгслийг 2 хоногт нэг удаа • Уналтаас хамгаалах аюулгүйн бүсийг 24 сард нэг удаа /элэгдлээр/ тус тус олгодог.
  • 5. Нисэхийн сургалтын төв Хамгаалах хэрэгслийн ашиглалт Хөдөлмөрийн хамгаалалтын хувцасны ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000, MNS ISO 136885:1998 гэсэн стандартуудыг мөрдөнө. Энэ стандартаар ажлын тусгай хувцасны эргономик, ашиглалтын хугацаа, хэмжээ, марк, угаалга цэвэрлэгээнд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон.
  • 6. Нисэхийн сургалтын төв ТОЛГОЙ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ Толгой хамгаалах хэрэгсэл /каск/-ийг ажлын талбарт ажиллаж байгаа нөхцөлд болон толгой дээрээс гадны биет унах эрсдэл бүхий газруудад байнга өмсөнө. Удирдлага болон ажилчин зочдын толгой хамгаалах хэрэгслийн өнгийг доорхи байдлаар ялгана. - Удирдлага, ИТА - Цагаан - Ажилтан - Улбар шар - ХАБЭА, ГАБ - Улаан өнгийн каск өмсөнө. Албан өрөө, хоолны газар болон тээврийн хэрэгсэл дотор толгойн хамгаалалт буюу каск өмсөх шаардлагагүй. Хамгаалалтын каскыг өмсөхдөө бүчийг заавал бүчилнэ.
  • 7. Нисэхийн сургалтын төв НҮД ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ • Тасдах төхөөрөмжин дээр ажиллагсад зориулалтын нүдний шил зүүсэн байна. • Гагнуур хийж буй ажиллагсад гагнуурын зориулалтын нүд, нүүрний хамгаалалт зүүсэн байна. • Ямар нэгэн зорогч ажиллуулдаг эсвэл ийш тийш цацагдаж болох идэмхий материалтай харьцдаг ажиллагсад нүүрний хамгаалалтын хэрэгслийг заавал зүүнэ. • Ажиллагсад нүдэндээ гэмтэл авахаас урьдчилан сэргийлж нэмэлт хамгаалалт бүхий чанарын шаардлага хангасан нүүрний хаалт, эсхүл хамгаалалтын зориулалгыи шил зүүх үүрэгтэй. • Байгалийн гамшигт үзэгдэл, салхи шуурга, нарнаас хамгаалсан шил зүүнэ. • Контакт линзийг үйлдвэрлэлийн газруудад зүүхгүй.
  • 8. Нисэхийн сургалтын төв ХӨЛ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ Механик биетээс хамгаалах гутал: • Хурууны ган хамгаалалттай, 200 жоуль хүртэл хэмжээний механик биетийн цохилтыг хамгаалах чадвартай • Гутлын ул нь зузаан, хальтардаггүй, хугардаггүй шахмал резинэн материалаар, түрүү хэсэг нь ширээр хийсэн • Хатуулгатай зуузай • Давхар оёдолтой Ус, чийгнээс хамгаалах гутлын бүтэц • Шахмал резинэн материалаар ул болон түрүүг оёдолгүй хийсэн • Ул нь зуурамтгай, нугаралт үүсэхгүй Химийн бодисоос хамгаалах гутлын бүтэц • Полибутанкарбонат материалаар ул ба түрийг оёдолгүйгээр хийсэн • Ул нь зуурамтгай, нугаралт үүсэхгүй
  • 9. Нисэхийн сургалтын төв ГАР ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ • Ажиллагсад гар гэмтэх магадлалтай ажил хийж гүйцэтгэхдээ тухайн ажилд тохирсон гарын хамгаалалт буюу бээлийг заавал өмсөх хэрэгтэй. • Гагнуур хийх, тасдагч ажиллуулж байгаа тохиолдолд зориулалтын бээлий өмсөнө. • Химийн бодистой харьцахад зориулалтын резинэн бээлий өмсөнө.
  • 10. Нисэхийн сургалтын төв ХАМГААЛАЛТЫН БОЛОН ГЭРЭЛ ОЙЛГОГЧ БҮХИЙ ХУВЦАС • Хортой болон идэмхий бодисын аюул бүхий орчинд ажиллах тохиолдолд ус нэвтэрдэггүй хамгаалалтын хувцсыг байнга өмсөнө. • Ажилчид өөрсдийнхөө хувцсыг таарч байгаа эсэхийг магадлана. Хэт томдсон хувцсыг үйлдвэрлэлийн газруудад өмсөхийг хориглоно. • Ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй орооцолдох аюултай үед урагдсан хувцсыг сольж, унжсан зүйлийг авч хаяна. • Майк, богино өмд, ханцуйгүй цамцыг ажлын талбарт өмсөхийг хориглоно.
  • 11. Нисэхийн сургалтын төв СОНСГОЛЫН ЭРХТЭН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ • Дуу чимээ ихтэй газар болон дуу чимээ их гэсэн тэмдэг бүхий газруудад сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ. • Ажилчид үйлдвэрлэлийн газар байгаа тохиолдолд чихэвчний радио, хуурцаг тоглуулагч, зөөврийн хөгжим, кино тоглуулагч, зэрэг зүйлсийг хэрэглэхгүй ба зөвхөн ажлын зориулалтаар гар утсыг ашиглана.
  • 12. Нисэхийн сургалтын төв АМЬСГАЛЫН ЭРХТЭН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ • Үйлдвэрлэлийн тоос, химийн бодис, утаа, угаар болон агаарын найрлага дахь хорт хийн бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор амьсгал хамгаалах хэрэгсэл болох нэг удаагийн амны хаалт, хошуувчтай амьсгалын баг, тусгай хий соруулсан амьсгалах хэрэгсэл, амьсгалын аппарат зэргийг хэрэглэнэ. • Агаарт тархсан тоосонцор, утаа тортог, хорт утаа, хий, уур манан ба ууршилттай орчинд ажиллагсад тухайн нөхцөлд тохирсон зориулалтын амьсгалын эрхтнийг хамгаалах хэрэгслийг заавал хэрэглэнэ. • Ялангуяа сорьц дээжинд шинжилгээ хийх лаборатори, сорьцонд галын шинжилгээ хийх бол ажиллагсад нүүрийг бүрэн битүүмжлэн хаасан зориулалтын маск зүүх ёстой ба зориулалтын маск зүүгээгүй ажиллагсдыг дээрх газруудад ажиллахыг хатуу хориглоно. • Амьсгалын замыг хамгаалах хэрэгслийг хэрэглэж буй ажилтан нь олон удаагийн хэрэглэх хэрэгслийг өөрсдөө цэвэрлэж арчилж, цэвэр тоосгүй орчинд хадгалах үүрэгтэй. • Амьсгал хамгаалах хэрэгслийн шүүлтүүрийг тухайн агаарын бохирдолд тохируулан хэрэглэнэ.
  • 13. Нисэхийн сургалтын төв УНАЛТААС ХАМГААЛАХ БҮС Уналтаас хамгаалах хэрэгслийг доорх нөхцөлд ажиллаж буй ажиллагсад заавал хэрэглэх шаардлагатай: • Нэг метрээс дээш байнгын суурилуулсан өндөрт ажиллагсад, 3 метрээс дээш түр суурилуулсан өндөрт ажиллагсад хашлага хаалт, бариул байхгүй нөхцөлд ажиллах • Ажиллагсад битүү сав, ёмкость, бункер, амьсгаа боогдож бахардаж болзошгүй орчинд ажиллах • Ажилчид ямар нэгэн химийн бодис, янз бүрийн материалтай сав болон ажиллаж байгаа машин техник рүү унаж болзошгүй нөхцөлд ажиллах • Ажилчид унахаас хамгаалах хэрэгслийг хэрэглэхийн өмнө өөрсдөө биечлэн хамгаалалтын хэрэгсэлд ямарваа нэг эвдрэл гэмтэл байгаа эсэхийг сайтар шалгах үүрэгтэй. • Эвдрэл гэмтэлтэй хамгаалалтын хэрэгсэл хэрэглэхийг хатуу хориглоно. • Унахаас хамгаалах бүх хэрэгслийг хэрэглээгүй үедээ зориулалтын хадгалдаг газар нь буцааж өгч зөв хурааж хадгална.
  • 14. Нисэхийн сургалтын төв АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА