SlideShare a Scribd company logo
1 of 2
ЕБС-ийн орон тооны жишиг тогтоох аргачлал
ЕБС, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт ажиллагчдын орон тооны жишиг тогтоох аргачлал, ЕБС-ийн
захиргаа, аж ахуйн ажиллагчдын орон тооны дээд жишиг нормативийн, хүүхдийн цэцэрлэгийн орон тооны
дээд жишиг нормативыг баталсан сайдын тушаалыг татаж авна уу.
Дэлгэрэнгүй
ХИЧЭЭЛ ДЭЭР БАГ БҮРДҮҮЛЭХ АРГУУД
Баг бүрдүүлэх аргууд
Идэвхтэй сургалтын нэгэн чухал хэсэг бол багаар зохион байгуулах явдал юм. Багийг аль болох богино
хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос
хамааран багийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн тоог тогтоох х эд
хэдэн хувилбарыг авч үзье.
1. Багийн карт: Тухайн үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцох, хэдэн багаар ажиллахыг багш тогтооно.
Жишээ нь: 20 сурагчтай нэг анги байлаа гэхэд 5 сурагчтай 4 баг, 4 сурагчтай 5 баг эсвэл 2
ажиглагчтай 3 сурагчтай 6 багт ажиллаж болно. Багуудын таних тэмдгийг янз бүрийн зүйлээр хийж
болно.
- Өнгөөр /улаан, хөх, ногоон, шар -4 хэсэг/ ялгах
- Энгэрийн таних тэмдгээр /арчлан, бич, бар, анааш, зааны зурагтай таних тэмдэг зүүсэн байх
жишээтэй/ ялгах
- Тоогоор /1-с 6 хүртэл тоолуулан, ижил тоотой хүмүүс 1 хэсэг болох/ ялгах г.м
Эдгээр таних тэмдэг нь сурагч бүрд байх нь ойлгомжтой. Бас сурагчдад тараасан материал дотор
тухайн таних тэмдэг бүхий карт байж болно. Ийнхүү багийг бүрдүүлэх бэлтгэл хангагдмагц багш
сурагчдаас ямар багт орохоо мэдээд, багийнхаа бусад гишүүдтэй нэгдэн, нэг газар цуглахыг хүснэ.
Сурагчид багаа хурдан бүрдүүлбэл цаг хэмнэнэ. Цаг хэмнэх зорилгоор, багийн гишүүдийн цугларах
газар тухайн багийн таних тэмдгийг байрлуулж болно.
2. Эвлүүлэг: Хүүхдийн тоглоомын зориулалттай эвлүүлдэг зураг /жишээ нь 6 багаас бүрдсэн/ ашиглаж
болно. Эсвэл та өөрөө сэтгүүлээс зургууд хайчлан авч, хатуу цаасан дээр наагаад, дараа нь хүссэн
загвар, хэмжээ, ширхгээр хайчлаарай. Хэдэн хүнтэй, хэчнээн баг бүрдүүлэхээс хамааран
эвлүүлэгнийхээ тоог сонгоно. Хайчилсан эвлүүлгийн багуудыг хооронд нь холиод нэг сурагчид нэгийг
өгнө. Багийг бүрдүүлэх ажил бэлэн болмогц багш сурагчдаас өөрт оногдсон багийг бусдынхтайгаа
нийлүүлэх замаар тодорхой дүрсийг эвлүүлж, багаа бүрдүүлэхийг хүсээрэй.
3. Алдар цуутай анд нөхөд, гэр бүлийнхнийг олох: Эх орны ба хүн төрөлхтний иргэншлийн түүх,
тухайн нийгмийн улс төр, соёлын амьдралд нэр алдраа дуурсган, үлдээсэн алдарт хүмүүсийн гэр
бүлийнхэн, анд нөхдийн нэрсийг бичих замаар хэсгийг бүрдүүлж болно. Тэдгээр нэр хүндтэй
хүмүүсийн нэрийн тоо, сурагчдын тоотой тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл карт бүр дээр нэгэн
алдартны нэрийг /эсвэл түүний анд нөхөр, гэр бүлийн гишүүний/ бичиж, дараа нь картуудыг хооронд
нь холиод, сурагч бүрд нэг ширхгийг өгнө. Багийг бүрдүүлэхэд бэлэн болмогц сурагчдаас өөрсдийн
“гэр бүлийн гишүүд”, “анд нөхөд”-ийг олохыг хүснэ. Хамгийн түрүүнд бүрдсэн хэсэгт баяр хүргэх
хэрэгтэй.
4. Нэрийн хуудас: Багуудыг бүрдүүлэхэд янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгө өнгийн нэрийн хуудсыг
ашиглаж болно. Өөрөөр хэлбэл нэг янзын хэлбэр дүрстэй /эсвэл ижил өнгөтэй/ нэрийн хуудастай
хүмүүс нэг хэсэгт орох юм.
5. Төрсөн өдөр: Сурагчдын төрсөн өдрийнх нь дарааллаар нэг эгнээнд жагсаагаад дараа нь жижиг
багуудад хувааж болно. Харин олон хүнтэй, том хэсэг бүрдүүлэх шаардлагатай бол төрсөн сарыг
ашиглаж болно. Жишээ нь: 150 сурагчийг гурван хэсэгт хуваах шаардлагатай болбол 1 -4-р сард
төрсөн, 5-8-р сард төрсөн, 9-12-р сард төрсөн сурагчид нэг хэсэг болох гэх мэт
6. Хөзөр: Багийг бүрдүүлэхэд хөзөр ашиглаж болно. Жишээ нь: 4 хүнтэй 4 хэсэг бүрдүүлэхэд хөзрийн
боол, хатан, ноён, тамгыг хэрэглэх г.м Олон гишүүнтэй бол, том баг бүрдүүлэх бол хөзрийнхөө тоог
нэмж ашиглаарай. Хөзрөө хольж хүн бүрд нэгийг өгсний дараа сурагчдыг өөрийн багт /ижил хөзөр
авсан сурагчидтай/ очиж нэгдэхийг хүснэ.
7. Дугаар сугалах: Хэдэн хүнтэй, хэдэн баг ажиллах шаардлагатай байгаагаас хамааран, хэсэг ба
хүнийхээ тоонд тохируулан дугаарлаж, хуйлсан жижиг цааснуудыг хайрцагт хийж холино. Дараа нь
сурагчдаар сугалуулж, аль багт орсныг нь асууна. Жишээ нь: тус бүрдээ 4 хүнтэй 4 баг бүрдүүлэх
болбол 1-4 хүртэл дугаарласан 16 ширхэг жижиг цаас хэрэглэх юм.
8. Чихрийн өнгө: Сурагчдад янз бүрийн өнгөтэй, эсвэл янз бүрийн төрлийн чихэр тарааж өгнө. Гэхдээ
чихрийн өнгө ба хэлбэр хэчнээн янз байх нь хэдэн баг бүрдүүлэх хэрэгцээтэй холбоотой. Жишээ нь:
гаа, лимон, гүзээлзгэнэ, чөмөгтэй чихэр тараан 4 хэсэг бүрдүүлж болно.
9. Нэгэн төрлийн зүйлийг сонгох: Сурагчдаар ижил төрлийн тоглоом сонгуулах замаар багийг
бүрдүүлж болно. Жишээ нь: машин, онгоц, завь, галт тэрэг сонгосон хүүхдүүд нэг баг болно . Учир нь
энэ тоглоомууд нэгэн төрөлд хамаарна. Ийнхүү сурагч бүр хайрцгаас тоглоом сугалж өөртэйгөө ижил
төрлийн тоглоом сугалсан хүүхдүүдтэй нэгэн баг болно.
10. Тараах материал ашиглах: Хичээл дээр ашиглах зорилгоор сурагчдад тарааж өгсөн материалуудыг
янз бүрийн өнгөтэй бичгийн үдээсээр хавчсан, эсвэл өөр өөр өнгийн цаасан дээр бичсэн, өөр /үдээс,
хавтас, өнгө бүхий / тараах материал авснаасаа хамааран тухайн багт нэгдэх байдлаар багийг
бүрдүүлж болно.
Багийн ахлагчийг сонгох болон багийн гишүүдэд ажил үүргийн хуваарь оногдуулах нь:
Багийн зохион байгуулалтаар үр дүнтэй ажиллахын тулд багийн гишүүн бүрийн хийх ёстой ажил тодорхой
байх ёстой. Иймд багш багийн ахлагч, туслах ажилтан, цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгч, үйл явцыг
ажиглагч болон сурах материал хариуцсан зохион байгуулагчийг ажилд нь даруй томилох хэрэгтэй. Багш
сурагчдыг дээрх ажилд аль болохоор саналаар нь хуваарилахыг хичээх хэрэгтэй. Дараах хувилбарууд байж
болно.
1. Цагаан толгойн дарааллаар томилох: Багийн сурагчдын нэрсийн цагаан толгойн дарааллыг
ашиглан, дээр дурдсан ажил үүргийн хуваарийг оногдуулна. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт
дээрх үүргийг хэсэг хугацааны дараа сольж хэрэглэж болно.
2. Төрсөн өдрийг ашиглан томилох:Сурагчдын төрсөн өдрийн дарааллыг ашиглан дээрх үүргийг
хуваарилж болно. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт дурдсан үүргийг тодорхой хугацааны
дараа сольж хэрэглэнэ.
3. Сугалааны дугаар:Багийн гишүүдийг дэс дараагаар тоолуулна. Дараа нь жижиг цааснуудыг
дугаарлан, малгай дотор хийж холиод, хэсгийн гишүүдээр сугалуулна. Энэхүү сугалсан дугаар нь
гүйцэтгэх ажлынх нь дугаартай тохирч байх шаардлагатай.
4. Сугалааны өнгө:Дээр дурдсан үүрэгт ажилд харгалзах ямар нэг өнгийг сонгож болно.
5. Хувцасны төрөл: Дурдсан үүрэгт ажлуудыг тодорхой төрлийн хувцас, эдлэлээс сонгох замаар
хуваарилна. Жишээ нь: нүдний шил, мөнгөн эдлэл, цамц, ботинк г.м
6. Санал өгөх:Багийн гишүүдийг ажил хүлээн авах хүний төлөө саналаа өгөхийг хүснэ. Саналаа өгч
байгаа хүн рүү багийн гишүүд хуруугаараа зэрэг дохиж болно. Өрөөр хэлбэл тухайн үүрэгт ажлыг
нэрлэхэд хамгийн олон хүний санал авсан хүн уг ажлыг авах жишээтэй.
7. Санамсаргүй томилох:Багийн гишүүдээс гэрийнхээ утасны дугаарын сүүлийн 4 нэгжийн /тооны/
нийлбэрийг хэлэхийг хүснэ. Жишээ нь: 9999 гэсэн дугаар байвал 36 г.м. Дараа нь багш 1 -36 хүртэлх
тооноос аль нэгийг нь хэлнэ. Ингээд багийн гишүүдийн хэнийх нь хэлсэн тоо багшийн хэлсэн тоотой
ойр байна тэр хүнээр тухайн үүрэгт ажлыг гүйцэтгүүлнэ.
8. Дуртай амьтны нь нэрийг ашиглах:Эхлээд багийн сурагчдаар дуртай гэрийн тэжээмэл амьтныг нь
нэрлүүлнэ. Дараа нь хамгийн олон сурагчийн санал авсан амьтны нэрийг 1, дараагийнхыг нь 2 г.м-р
дугаарлана. Энэхүү дугаарт тохирох амьтны нэрэнд тухайн үүрэгт ажлыг харгалзуулж, сурагчдаар
сугалуулах замаар уг ажилд томилж болно.
9. Ам бүлийн тоог харгалзах:Хамгийн олон, хамгийн цөөхөн ах, эгчтэй, дүүтэй хүн нь тухайн ажилд
томилогдох замаар хуваарилагдана.
10. Орохын өмнө хуваарилсан байх:Хичээл эхлэхийн өмнө дээр дурдсан багийн ахлагч ба гишүүний
албан тушаалын нэрийг тусгай цаасан дээр бичин, баг бүрийн ажиллах газарт, тэдний нэрийн хуудас,
сандал, ширээ, эсвэл тараах материал дээр байрлуулна. Гэхдээ баг бүрийн нэг гишүүн өөр хэсгийн нэг
гишүүнтэй ижил төрлийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг /өөрөөр хэлбэл, баг бүр нэг ахлагч, нэг тэмдэглэл
хөтлөгчтэй байх г.м/ бодолцсон байх ёстой. Энэхүү бичигтэй цаас тараагч суралцагч /тараах
материалаас, эсвэл сууж буй сандлаасаа г.м/ багийн гишүүний тухайн үүрэгт ажлыг гүйцэтгэнэ.

More Related Content

Similar to Идэвхтэй сургалтын аргаас

Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи
Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологиМонгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи
Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологиtsbmb
 
Bichleg hicheel
Bichleg hicheelBichleg hicheel
Bichleg hicheelschool14
 
Bichleg hicheel
Bichleg hicheelBichleg hicheel
Bichleg hicheelschool14
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах gerelchimeg88
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөbolormaa48
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөmhishgee22
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөnyamgerel_44
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөnyamgerel_44
 
87r surguuli s. monxtsetseg tosolt ajil
87r surguuli s. monxtsetseg tosolt ajil87r surguuli s. monxtsetseg tosolt ajil
87r surguuli s. monxtsetseg tosolt ajilZoogii
 

Similar to Идэвхтэй сургалтын аргаас (20)

Engiin butarhain eeljit
Engiin butarhain eeljitEngiin butarhain eeljit
Engiin butarhain eeljit
 
Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи
Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологиМонгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи
Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи
 
Bichleg hicheel
Bichleg hicheelBichleg hicheel
Bichleg hicheel
 
Bichleg hicheel
Bichleg hicheelBichleg hicheel
Bichleg hicheel
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах
 
Flower
FlowerFlower
Flower
 
khereglegdekhuuniiUureg
khereglegdekhuuniiUuregkhereglegdekhuuniiUureg
khereglegdekhuuniiUureg
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11
 
дүрс ашиглах арга зүй с. эрдэнэцэцэг
дүрс ашиглах арга зүй с. эрдэнэцэцэгдүрс ашиглах арга зүй с. эрдэнэцэцэг
дүрс ашиглах арга зүй с. эрдэнэцэцэг
 
ном
номном
ном
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
PDON101-Хичээл-10
 PDON101-Хичээл-10 PDON101-Хичээл-10
PDON101-Хичээл-10
 
87r surguuli s. monxtsetseg tosolt ajil
87r surguuli s. monxtsetseg tosolt ajil87r surguuli s. monxtsetseg tosolt ajil
87r surguuli s. monxtsetseg tosolt ajil
 

More from chemistry teacher

Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдchemistry teacher
 
Монгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлуудМонгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлуудchemistry teacher
 
Химийн элемент бүтээгээрэй
Химийн элемент бүтээгээрэйХимийн элемент бүтээгээрэй
Химийн элемент бүтээгээрэйchemistry teacher
 
Математик 6 анги
Математик 6 ангиМатематик 6 анги
Математик 6 ангиchemistry teacher
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеchemistry teacher
 
Ой тогтоолт шалгах арга
Ой тогтоолт шалгах аргаОй тогтоолт шалгах арга
Ой тогтоолт шалгах аргаchemistry teacher
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгchemistry teacher
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтchemistry teacher
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө chemistry teacher
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 
алкан сэдвийн бодлогууд
алкан сэдвийн бодлогуудалкан сэдвийн бодлогууд
алкан сэдвийн бодлогуудchemistry teacher
 
агаарын бохирдолт
агаарын бохирдолтагаарын бохирдолт
агаарын бохирдолтchemistry teacher
 
11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тестchemistry teacher
 
химийн томьёо нэгж хичээл
химийн томьёо нэгж хичээл химийн томьёо нэгж хичээл
химийн томьёо нэгж хичээл chemistry teacher
 

More from chemistry teacher (20)

Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэд
 
Монгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлуудМонгол орны зарим ургамлууд
Монгол орны зарим ургамлууд
 
Химийн элемент бүтээгээрэй
Химийн элемент бүтээгээрэйХимийн элемент бүтээгээрэй
Химийн элемент бүтээгээрэй
 
Математик 6 анги
Математик 6 ангиМатематик 6 анги
Математик 6 анги
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
 
Ой тогтоолт шалгах арга
Ой тогтоолт шалгах аргаОй тогтоолт шалгах арга
Ой тогтоолт шалгах арга
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 
Экологич танаа
Экологич танааЭкологич танаа
Экологич танаа
 
Биологи 8
Биологи 8 Биологи 8
Биологи 8
 
9r angi himi hutulbur
9r angi himi hutulbur9r angi himi hutulbur
9r angi himi hutulbur
 
Багшийн ёс зүй
Багшийн ёс зүйБагшийн ёс зүй
Багшийн ёс зүй
 
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэгБагшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
Багшийн хэв шинжийн судалгаанд багшийн тодорхойлолт маш чухал байр эзэлдэг
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
алкан сэдвийн бодлогууд
алкан сэдвийн бодлогуудалкан сэдвийн бодлогууд
алкан сэдвийн бодлогууд
 
Himi 10
Himi   10Himi   10
Himi 10
 
агаарын бохирдолт
агаарын бохирдолтагаарын бохирдолт
агаарын бохирдолт
 
11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест
 
химийн томьёо нэгж хичээл
химийн томьёо нэгж хичээл химийн томьёо нэгж хичээл
химийн томьёо нэгж хичээл
 

Идэвхтэй сургалтын аргаас

  • 1. ЕБС-ийн орон тооны жишиг тогтоох аргачлал ЕБС, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт ажиллагчдын орон тооны жишиг тогтоох аргачлал, ЕБС-ийн захиргаа, аж ахуйн ажиллагчдын орон тооны дээд жишиг нормативийн, хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишиг нормативыг баталсан сайдын тушаалыг татаж авна уу. Дэлгэрэнгүй ХИЧЭЭЛ ДЭЭР БАГ БҮРДҮҮЛЭХ АРГУУД Баг бүрдүүлэх аргууд Идэвхтэй сургалтын нэгэн чухал хэсэг бол багаар зохион байгуулах явдал юм. Багийг аль болох богино хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос хамааран багийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн тоог тогтоох х эд хэдэн хувилбарыг авч үзье. 1. Багийн карт: Тухайн үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцох, хэдэн багаар ажиллахыг багш тогтооно. Жишээ нь: 20 сурагчтай нэг анги байлаа гэхэд 5 сурагчтай 4 баг, 4 сурагчтай 5 баг эсвэл 2 ажиглагчтай 3 сурагчтай 6 багт ажиллаж болно. Багуудын таних тэмдгийг янз бүрийн зүйлээр хийж болно. - Өнгөөр /улаан, хөх, ногоон, шар -4 хэсэг/ ялгах - Энгэрийн таних тэмдгээр /арчлан, бич, бар, анааш, зааны зурагтай таних тэмдэг зүүсэн байх жишээтэй/ ялгах - Тоогоор /1-с 6 хүртэл тоолуулан, ижил тоотой хүмүүс 1 хэсэг болох/ ялгах г.м Эдгээр таних тэмдэг нь сурагч бүрд байх нь ойлгомжтой. Бас сурагчдад тараасан материал дотор тухайн таних тэмдэг бүхий карт байж болно. Ийнхүү багийг бүрдүүлэх бэлтгэл хангагдмагц багш сурагчдаас ямар багт орохоо мэдээд, багийнхаа бусад гишүүдтэй нэгдэн, нэг газар цуглахыг хүснэ. Сурагчид багаа хурдан бүрдүүлбэл цаг хэмнэнэ. Цаг хэмнэх зорилгоор, багийн гишүүдийн цугларах газар тухайн багийн таних тэмдгийг байрлуулж болно. 2. Эвлүүлэг: Хүүхдийн тоглоомын зориулалттай эвлүүлдэг зураг /жишээ нь 6 багаас бүрдсэн/ ашиглаж болно. Эсвэл та өөрөө сэтгүүлээс зургууд хайчлан авч, хатуу цаасан дээр наагаад, дараа нь хүссэн загвар, хэмжээ, ширхгээр хайчлаарай. Хэдэн хүнтэй, хэчнээн баг бүрдүүлэхээс хамааран эвлүүлэгнийхээ тоог сонгоно. Хайчилсан эвлүүлгийн багуудыг хооронд нь холиод нэг сурагчид нэгийг өгнө. Багийг бүрдүүлэх ажил бэлэн болмогц багш сурагчдаас өөрт оногдсон багийг бусдынхтайгаа нийлүүлэх замаар тодорхой дүрсийг эвлүүлж, багаа бүрдүүлэхийг хүсээрэй. 3. Алдар цуутай анд нөхөд, гэр бүлийнхнийг олох: Эх орны ба хүн төрөлхтний иргэншлийн түүх, тухайн нийгмийн улс төр, соёлын амьдралд нэр алдраа дуурсган, үлдээсэн алдарт хүмүүсийн гэр бүлийнхэн, анд нөхдийн нэрсийг бичих замаар хэсгийг бүрдүүлж болно. Тэдгээр нэр хүндтэй хүмүүсийн нэрийн тоо, сурагчдын тоотой тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл карт бүр дээр нэгэн алдартны нэрийг /эсвэл түүний анд нөхөр, гэр бүлийн гишүүний/ бичиж, дараа нь картуудыг хооронд нь холиод, сурагч бүрд нэг ширхгийг өгнө. Багийг бүрдүүлэхэд бэлэн болмогц сурагчдаас өөрсдийн “гэр бүлийн гишүүд”, “анд нөхөд”-ийг олохыг хүснэ. Хамгийн түрүүнд бүрдсэн хэсэгт баяр хүргэх хэрэгтэй. 4. Нэрийн хуудас: Багуудыг бүрдүүлэхэд янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгө өнгийн нэрийн хуудсыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл нэг янзын хэлбэр дүрстэй /эсвэл ижил өнгөтэй/ нэрийн хуудастай хүмүүс нэг хэсэгт орох юм. 5. Төрсөн өдөр: Сурагчдын төрсөн өдрийнх нь дарааллаар нэг эгнээнд жагсаагаад дараа нь жижиг багуудад хувааж болно. Харин олон хүнтэй, том хэсэг бүрдүүлэх шаардлагатай бол төрсөн сарыг ашиглаж болно. Жишээ нь: 150 сурагчийг гурван хэсэгт хуваах шаардлагатай болбол 1 -4-р сард төрсөн, 5-8-р сард төрсөн, 9-12-р сард төрсөн сурагчид нэг хэсэг болох гэх мэт 6. Хөзөр: Багийг бүрдүүлэхэд хөзөр ашиглаж болно. Жишээ нь: 4 хүнтэй 4 хэсэг бүрдүүлэхэд хөзрийн боол, хатан, ноён, тамгыг хэрэглэх г.м Олон гишүүнтэй бол, том баг бүрдүүлэх бол хөзрийнхөө тоог нэмж ашиглаарай. Хөзрөө хольж хүн бүрд нэгийг өгсний дараа сурагчдыг өөрийн багт /ижил хөзөр авсан сурагчидтай/ очиж нэгдэхийг хүснэ.
  • 2. 7. Дугаар сугалах: Хэдэн хүнтэй, хэдэн баг ажиллах шаардлагатай байгаагаас хамааран, хэсэг ба хүнийхээ тоонд тохируулан дугаарлаж, хуйлсан жижиг цааснуудыг хайрцагт хийж холино. Дараа нь сурагчдаар сугалуулж, аль багт орсныг нь асууна. Жишээ нь: тус бүрдээ 4 хүнтэй 4 баг бүрдүүлэх болбол 1-4 хүртэл дугаарласан 16 ширхэг жижиг цаас хэрэглэх юм. 8. Чихрийн өнгө: Сурагчдад янз бүрийн өнгөтэй, эсвэл янз бүрийн төрлийн чихэр тарааж өгнө. Гэхдээ чихрийн өнгө ба хэлбэр хэчнээн янз байх нь хэдэн баг бүрдүүлэх хэрэгцээтэй холбоотой. Жишээ нь: гаа, лимон, гүзээлзгэнэ, чөмөгтэй чихэр тараан 4 хэсэг бүрдүүлж болно. 9. Нэгэн төрлийн зүйлийг сонгох: Сурагчдаар ижил төрлийн тоглоом сонгуулах замаар багийг бүрдүүлж болно. Жишээ нь: машин, онгоц, завь, галт тэрэг сонгосон хүүхдүүд нэг баг болно . Учир нь энэ тоглоомууд нэгэн төрөлд хамаарна. Ийнхүү сурагч бүр хайрцгаас тоглоом сугалж өөртэйгөө ижил төрлийн тоглоом сугалсан хүүхдүүдтэй нэгэн баг болно. 10. Тараах материал ашиглах: Хичээл дээр ашиглах зорилгоор сурагчдад тарааж өгсөн материалуудыг янз бүрийн өнгөтэй бичгийн үдээсээр хавчсан, эсвэл өөр өөр өнгийн цаасан дээр бичсэн, өөр /үдээс, хавтас, өнгө бүхий / тараах материал авснаасаа хамааран тухайн багт нэгдэх байдлаар багийг бүрдүүлж болно. Багийн ахлагчийг сонгох болон багийн гишүүдэд ажил үүргийн хуваарь оногдуулах нь: Багийн зохион байгуулалтаар үр дүнтэй ажиллахын тулд багийн гишүүн бүрийн хийх ёстой ажил тодорхой байх ёстой. Иймд багш багийн ахлагч, туслах ажилтан, цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгч, үйл явцыг ажиглагч болон сурах материал хариуцсан зохион байгуулагчийг ажилд нь даруй томилох хэрэгтэй. Багш сурагчдыг дээрх ажилд аль болохоор саналаар нь хуваарилахыг хичээх хэрэгтэй. Дараах хувилбарууд байж болно. 1. Цагаан толгойн дарааллаар томилох: Багийн сурагчдын нэрсийн цагаан толгойн дарааллыг ашиглан, дээр дурдсан ажил үүргийн хуваарийг оногдуулна. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт дээрх үүргийг хэсэг хугацааны дараа сольж хэрэглэж болно. 2. Төрсөн өдрийг ашиглан томилох:Сурагчдын төрсөн өдрийн дарааллыг ашиглан дээрх үүргийг хуваарилж болно. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт дурдсан үүргийг тодорхой хугацааны дараа сольж хэрэглэнэ. 3. Сугалааны дугаар:Багийн гишүүдийг дэс дараагаар тоолуулна. Дараа нь жижиг цааснуудыг дугаарлан, малгай дотор хийж холиод, хэсгийн гишүүдээр сугалуулна. Энэхүү сугалсан дугаар нь гүйцэтгэх ажлынх нь дугаартай тохирч байх шаардлагатай. 4. Сугалааны өнгө:Дээр дурдсан үүрэгт ажилд харгалзах ямар нэг өнгийг сонгож болно. 5. Хувцасны төрөл: Дурдсан үүрэгт ажлуудыг тодорхой төрлийн хувцас, эдлэлээс сонгох замаар хуваарилна. Жишээ нь: нүдний шил, мөнгөн эдлэл, цамц, ботинк г.м 6. Санал өгөх:Багийн гишүүдийг ажил хүлээн авах хүний төлөө саналаа өгөхийг хүснэ. Саналаа өгч байгаа хүн рүү багийн гишүүд хуруугаараа зэрэг дохиж болно. Өрөөр хэлбэл тухайн үүрэгт ажлыг нэрлэхэд хамгийн олон хүний санал авсан хүн уг ажлыг авах жишээтэй. 7. Санамсаргүй томилох:Багийн гишүүдээс гэрийнхээ утасны дугаарын сүүлийн 4 нэгжийн /тооны/ нийлбэрийг хэлэхийг хүснэ. Жишээ нь: 9999 гэсэн дугаар байвал 36 г.м. Дараа нь багш 1 -36 хүртэлх тооноос аль нэгийг нь хэлнэ. Ингээд багийн гишүүдийн хэнийх нь хэлсэн тоо багшийн хэлсэн тоотой ойр байна тэр хүнээр тухайн үүрэгт ажлыг гүйцэтгүүлнэ. 8. Дуртай амьтны нь нэрийг ашиглах:Эхлээд багийн сурагчдаар дуртай гэрийн тэжээмэл амьтныг нь нэрлүүлнэ. Дараа нь хамгийн олон сурагчийн санал авсан амьтны нэрийг 1, дараагийнхыг нь 2 г.м-р дугаарлана. Энэхүү дугаарт тохирох амьтны нэрэнд тухайн үүрэгт ажлыг харгалзуулж, сурагчдаар сугалуулах замаар уг ажилд томилж болно. 9. Ам бүлийн тоог харгалзах:Хамгийн олон, хамгийн цөөхөн ах, эгчтэй, дүүтэй хүн нь тухайн ажилд томилогдох замаар хуваарилагдана. 10. Орохын өмнө хуваарилсан байх:Хичээл эхлэхийн өмнө дээр дурдсан багийн ахлагч ба гишүүний албан тушаалын нэрийг тусгай цаасан дээр бичин, баг бүрийн ажиллах газарт, тэдний нэрийн хуудас, сандал, ширээ, эсвэл тараах материал дээр байрлуулна. Гэхдээ баг бүрийн нэг гишүүн өөр хэсгийн нэг гишүүнтэй ижил төрлийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг /өөрөөр хэлбэл, баг бүр нэг ахлагч, нэг тэмдэглэл хөтлөгчтэй байх г.м/ бодолцсон байх ёстой. Энэхүү бичигтэй цаас тараагч суралцагч /тараах материалаас, эсвэл сууж буй сандлаасаа г.м/ багийн гишүүний тухайн үүрэгт ажлыг гүйцэтгэнэ.