SlideShare a Scribd company logo
1 of 51
Элэг дэх эмийн метаболизм
Эм зүй 501
Э. Оюундарь
2021 он
Этүгэн их сургууль
Эрүүл мэндийн сургууль
Эм зүйн тэнхим
Агуулга
• Эмийн метаболизм
• Cytochrome P450
• Conjugation
• Урьдал эм
• Парацетамолын метаболизм, тун ихдэлт
• Архины шалтгаант элэгний өөхлөлт
• Дүгнэлт
• Эх сурвалжууд
Фармакокинетик
Фармакокинетик буюу эмийн бодисын бие махбод дахь
хөдлөл зүйд дараах үндсэн 5 процесс хамрагдана.
1. Эмийн зүйл эмийн хэлбэрээс чөлөөлөгдөх-Liberation
2. Эмийн бодис шимэгдэлт-Absorption
3. Эмийн бодис тархалт-Distribution
4. Эмийн бодис хувиралт-Metabolism
5. Эмийн бодис ялгаралт-Excretion
Эмийн метаболизм
Эмийн метаболизм гэдэг нь эмийн бодис бие
махбодид химийн хувиралд орох процесс юм. Эмийн
метаболзимын дийлэнх хувь нь элгэнд буюу элэгний
эсэд явагддаг. Эмийн бодис метаболизмд ороод
метаболит болох бөгөөд метаболит нь ихэвчлэх анх
орсон бодисоос илүү туйлтай, тосонд уусгах чадвар
багатай болсон байдаг ба ингэснээр эд рүү нэвчин
орох чадвар багатай, бөөрнөөс буцаж шимэгдэхгүй
болсон байдаг.
Дийлэнх тохиолдолд метаболит нь идэвх муутай
буюу идэвхээ бүрмөсөн алдсан байдаг учир
метаболизмын профессыг хоргүйжих буюу
идэвхгүйжих процесс гэж нэрлэдэг. Нэг үгээр бие
махбод нь эмийг гадны бодис гэж хүлээж авах
бөгөөд түүнийг биеэс ялгарахад хялбар, хоргүй
болгож буй процессыг эмийн метаболизм гэж
байгаа юм.
Зарим тохиолдолд эмийн бодисын метаболизмд ороод
илүү идэвхтэй нэгдэл үүсдэг байхад зарим эмийн бодис
метаболизмд ороод анхны бодисоос илүү хортой нэгдлийг
үүсгэж болдог.
Элэг нь хүний биед бодисын хувирлыг явуулдаг хамгийн
чухал эрхтэн бөгөөд олон тооны энзимүүдийг өөртөө
агуулдаг.
Элгэнд явагдах эмийн хувирлын үе шат
1-р шат Cytochromes P-450
• 1 шатанд элэгний микросомын энзимийн нөлөөгөөр
исэлдэн ангижрах урвалд орж өөрийн эмчилгээ
үйлчилгээний анхдагч шинжээ алдаж идэвхигүй эсвэл
хоргүй болдог.
2-р шат Conjugation
• 2 шатанд эмийн бодис нийлэгжих юмуу янз бүрийн
язгуурууд (глюкуроны, глицриний, хүхрийн хүчлийн
юмуу цууны хүчлийн г.м)-тай холбогдох урвалд орж
бие махбодиос ялгаран гарах боломжтой уусамтгай
хэлбэрийг олдог.
Цитохром Р450 энзимын бүтэц
Элэгний метаболизмын гол зорилго нь эмийн
бодисыг хоргүйжүүлж, илүү туйлт нэгдэл
болгосноор биеэс ялгаруулахад оршино.
Cytochrome P450/CYP450/
Cytochrome P450 гэдэг нь:
• Cyto-Эсийн мембранд холбогддог
• Chrome-heme пигмент агуулдаг
• 450-450нм долгионы урттай гэсэн утгатай.
CYP450-ийг өөрөөр microsomal enzymes гэдэг бөгөөд энэ нь элэгний эсийг
гөлгөр эндоплазмын торлогт байрладаг молекулыг илүү туйлт буюу усанд уусдаг
болгон хувиргадаг үүрэгтэй энзимын систем юм.
Эмийн хувиралд оролцох үүргүүд:
• Oxidases reactions
• reduction reactions
• Hydralysis reactions
Хамгийн түгээмэл байдаг CYP450-д CYP3A4, CYP2D6 хоёр орно.
CYP3A4
эмийн зах зээл дэхь эмүүдийн бараг л 50%-ийн метаболизмыг хариуцдаг.
• Superfamily:CYP
• Family/Овог/:3
• Subfamily/Дэд овог/: A
• Genes/метаболизмд үүрэг гүйцэтгэдэг уургийг бий болгодог ген/: 4
CYP2D6
Полиморфизм ихтэй. Тэдгээр нь ерөнхийдөө дараах 2 хэлбэрээр илэрдэг.
• slow metabolism/Удаан метаболизм
• ultra rapid metabolism/хэт хурдан метаболизм
Энэ энзим нь кодейнийг эмийг морфин болгоход чухал үүрэгтэй. Энэ
энзимийн дээрх 2 хэлбэрийн аль нэгийг агуулсан хүнд кодейнийг
өгөхөд үйлдэл нь нэг бол маш хурдан эсвэл маш удаан үйлчилнэ.
Reduction:
• -Исэлдэн ангижрах урвалын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Эмийн
бодисд 1 хүчилтөрөгчийн молекул нэгдүүлнэ.
• -Chloralhydrate, Chloramphenicol, halothane, warfarin гэсэн эмүүд CYP450
энзимийн оролцоотой уг процессд ордог
Hydrolysis/Гидролиз:
• -Эмийн молекулаас усны молекулыг салгаж авдаг.
• -элэг, нарийн гэдэс плазм болон бусад эсэд явагддаг.
• -procaine, lidocaine, procainamide, aspirin, carbamazepine-epoxide,
pethidine, oxytocin
Cyclization:
• -Дан гинжит нэгдлийг цагираг хэлбэрт шилжүүлнэ.
• -Proguanil
Decyclization:
• -Цагираг хэлбэртй эмийн молекулыг задалдаг.
• -барбитуратууд, phenytoin
Prodrug- Урьдал эм
Урьдал эм гэдэг нь идэвхгүй эсвэл идэвх муутай
хэлбэрээр бие махбодид орж метаболизмын
процессын үр дүнд идэвхтэй хэлбэрт шилждэг эм юм.
Хоол боловсруулах замаас муу шимэгддэг эмийн
биохүрэхүйг нь нэмэгдүүлэх зорилгоор үндсэн
үйлчлэгч бодисын химийн шинж чанарыг нь өөрчлөн
урьдал эм хэлбэрээр хэрэглэдэг. Химийн эмчилгээний
үед гаж нөлөөг нь багасгах зорилгоор урьдал эм
болгон хэрэглэдэг.
• Жнь: Хавдрын эсэд нөлөөлдөг урьдал эм
идэвхжихээсээ өмнө цитотоксик үйлдэл
багатай байж эрүүл эсэд нөлөөлөх магадлал
бага байх ба хавдрын эсэд редуктаз
ферментийн нөлөөгөөр идэвхжсэнээр
эмчилгээний үйлдэл үзүүлдэг
• Элгэнд хувиралд ордог урьдал эмүүдэд
каптоприл, циклофосфамид орно.
2-р шат: Conjugation-Нэгдэх урвал
1.UGT-glucuronosyltransferase энзим нь хамгийн
түгээмэл байх энзим. Оксидазийн процессын дүнд
үүссэн нэгдэлд glucuthione молекул нэмснээр маш
туйлт нэгдэл үүсгэдэг. Уг професст хамгийн чухал
энзим юм.
• Энэ энзимын дутагдлаар дараах өвчнүүд
үүсдэг:Crigler-Najjar syndrome, Gray baby syndrome
chloramphenyl antibiobic
2.Acetylation - Ацетил КоА-гийн тусламжтай
явагддаг нэгдүүлэх урвал
Жишээлбэл, сулфонамидууд, изониазид,
гидралазин, клоназепам, прокайнамид
3. Methylation-метилийн молекул нэгдүүлэх
урвал
Жишээлбэл, адреналин, гистамин, никотины
хүчил, метилдопа, каптоприл, мекарптопурин
4. Sulfate conjugation/Сульфатын нэгдэх урвал-
Фенолын нэгдэлүүд болон стероидууд
сулфотрансфераза(SULTs) энзимээр сульфатыг
нэгдүүлнэ. Жишээлбэл, Клорамфеникол,
метилдопа
5.Glycine conjugation/Глициний нэгдэх урвал -
карбоксилын бүлэгтэй салицилатууд болон
бусад эмүүд глицинтэй нэгдэх урвалд орно.
6. Gluthathione conjugation - Парацетамолын
метаболизм ----хинон/эпоксидийн дундын нэгдэл
7.Ribonucleoside/nucleotide synthesis/
Рибонуклеозид буюу нуклеотидийн синтез- энэ
процесс нь хавдрын химийн эмчилгээнд
хэрэглэгддэг олон пуринууд болон пиримидиний
антиметаболитуудыг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй
үе шат юм.
Эмийн хувирлын процесст гарах
өөрчлөлтүүдыг 2 ангилна.
Inducers-Урвал өдөөгчид Inhibitors-Урвал саатуулагчид
• Метаболизмыг
удаашруулна.
• Эмийн хэмжээг
ихэсгэнэ.
• Метаболизмыг
хурдасгана.
• Эмийн хэмжээг
бууруулна.
• Substrates баганад байгаа эмүүд бол урд баганад байгаа
CYP450 энзимд очиж хувиралд ордог эмүүд юм. Харин
inducers баганад байгаа эмүүд нь уг CYP450 энзимд
нөлөөлснөөр уг энзимийн метаболизмын профессыг
хурдасгана.
• Жишээлбэл: Диазепам нь CYP3A4 энзимийн оролцоотой
хувиралд орж хоргүйждэг. Эмчийн заавраар диазепам ууж
байгаа хүн хөнгөн ханиад хүрээд эритромицин мөн уулаа
гэж бодъё. Эритромицин нь CYP3A4 энзимийн ингибитор
буюу саатуулагч тул CYP3A4 энзимд нөлөөлснөөр CYP3A4
энзимийн диазепамыг хоргүйжүүлэх процесс удааширч бие
байх хэмжээ нь энгийн үеэс удаан, их хэмжээтэй байна
гэсэн үг юм.
Үүсэн метаболитууд 3 төрлийн зам руу явна:
1. Шээсээр ялгаруулах
2. Цусны плазм
3. Цөс
Эмийн бодисын метаболизмд
нөлөөлөх хүчин зүйлүүд
• Насны онцлог
• Бие махбодын өөрийн онцлог
• Удамшлын хүчин зүйл
• Өөр бусад эмтэй хослуулж хэрэглэх
• Хүрээлэн байгаа орчинд байгаа бусад бодис
• Өвчлөл
Насны онцлог
• Нярай хүүхэд түр зуурын ферментийн өөрчлөлттэй
байх ба энэ үед эмийн бодис хортой болон гаж
нөлөө үзүүлэх илүү тохиолддог.
• Ахимаг насны хүмүүст элэгний үйл ажиллагааны
идэвх буурсан, бөөрөөр эм ялгарах хурд алдагдсан
байдаг тул эмийн бодисын метаболизм удаан, үр
дүн багатай байдаг.
Удамшлын хүчин зүйл
Олон эмийн бодисын солилцоо хувь хүн бүрд
ялгаатай явагддаг, хоргүйжих урвал өөр байдаг нь
удам зүйн онцлогоор буюу энзимийн
полиморфизмоор тайлбарлагдана. Энэ нь
метаболизмын энзим хүн амын бүлэг бүрд өөр
өөр изохэлбэрээр байдаг гэсэн үг юм.
Парацетамолын элгэн дэх хэвийн
метаболизм
Парацетамолын тун ихдэлт үеийн элгэн дэх
метаболизм
CYP2D6 энзимийн хэвийн үйл ажиллагаа
Хэт хурдан метаболизм явуулдаг CYP2D6
энзим
- Нярай, тэжээлийн дутагдалтай,
архины хамааралтай,
метаболизм удаан болон зарим
өндөр настангууд NAPQI
бодисын хоргүйжүүлэх чадвар
бага тул парацетамолын тунг
ихдүүлбэл маш аюултай.
- Парацетамолын тун ихдэлт
буюу хордлогонд орсон гэж
сэжиглэж байгаа бол тухайн хүнд
ацетилцистейн буюу цэр
ховхлогч/mucocyst/ өгч болно.
Ацетилцистейн нь conjugation
процессод хэрэгтэй бодисыг
нөхөх бөгөөд элгийг гэмтлээс
хамгаална.
Элэг болон этанол
Элэгний эдэд хувиралд орохдоо хортой метаболитуудыг
үүсгэдэг гадны бодисын хамгийн том жишээ нь архи буюу
этанол юм. Этанол нь бие ороод элгэнд очиход элэгний
энзимүүд бүх талаар хоргүйжүүлэх гэж хичээх боловч үр
дүнд нь үүссэн метаболит aцетилгидрат нь өөрөө хавдар
үүсгэгч бодис бөгөөд элэгний метаболизмын явцад их
хэмжээгээр ялгарснаар элэгний эд эсэд олон талаар
гэмтээх нөлөө үзүүлнэ. Энэ процесс олон дахин давтагдах
буюу тухайн хүн олон дахин хэтрүүлэн архи хэрэглэснээр
элэгний эд эсийг өөхлүүлж улмаар эргэшгүй гэмтэл буюу
элэгний хатуурал өвчинд хүргэнэ.
Архины шалтгаант элэгний өөхлөлт
Хүний биед орсон архи буюу этанол нь элгэнд ороод 3
замаар хувиралд ордог.
1.CYP2e1 этанол/архийг метаболизмд оруулж acetaldehyde
үүсгэдэг.
• Энэ процессоос reactive oxygen species(H2O2, O2, HOCl,
OH) үүснэ. Эдгээр нь молекул нь ДНХ-г гэмтээдэг. Эдгээр
reactive oxygen species энзимүүд болон элэгний эсийн
бүтцэд очсоноор ДНХ, уургийн түвшинд нь гэмтдэг.
• Хүчилтөрөгчийн нэгдлүүд ихсэхэд NAD+ -> NADH болох
урвал ихээр явагдах ба энэ нэг талаар элэг өөрийн орчинд
ихээр үүссэн реактив хүчилтөрөгийн хэлбэрүүдийн эсрэг
тэнцвэрийг хангах гэсэн урвал юм.
• NADH ихэссэнээр -> АТФ нэмэгдэнэ. Ингэснээр Ацетил
КОА-д зогс гэсэн дохиог өгснөөр липид задлах процесс
багасаж, үүний зэрэгцээ өөхний хүчлийн синтезийг
идэвхжүүлснээр элэгний эд эс өөхлөх процесс эхэлдэг.
2. ADH/ Alcholol Dehydrogenase нь этанолыг acetaldehyde
болгодог.
3. Catalase нь этанолтой урвалд ороод acetaldehyde үүсгэдэг.
Acetaldehyde нь карциноген буюу хавдар үүсгэгч хортой
бодис юм. (CH3CHO)
• Acetaldehyde-аас ацетат үүсэх бөгөөд энэ нь Acetyl COA-
тай нэгдэж улмаар липидийн синтезийг идэвхжүүлснээр
элэгний эд эсийн өөхлөлт үүснэ.
• Acetaldehyde макромолекултай холбогдож аcetaldehyde
adduct гэж нэрлэдэг бүтцийг үүсгэнэ. Макромолекул нь
уураг, энзим гэх мэт ямар ч макромолекул байж болно.
Macromolecule adduct болсон макромолекул нь өөрийн
үндсэн үүргийг гүйцэтгэж чадахгүй. Энэ бий болсон
бүтцийг дархлааны систем гадны бие хэмээн таниснаар
элгэнд нейтрофилүүд ирж улмаар элэгний эд эсийг
гэмтээдэг аутоиммуны процесс явагдана.
Архины шалтгаан элэгний өөхлөлтийн үед л
харагддаг Маллорын бие
Элэгний өөхлөлт явагдаж улмаар
холбогч идээр солигдоно.
Дүгнэлт
• Элэг нь бие орж ирсэн гадны бодисыг хоргүйжүүлж
ялгаруулах эрхтэн рүү дамжуулахдаа 2 үе шаттай хувирлын
процессыг явуулдаг. 1-р шатанд нь CYP450 энзимийн
оролцоотой хоргүйжүүлэх процесс, 2р шатанд нь нэгдэх
урвал явуулдаг энзимүүд метаболитыг туйлт нэгдэл
болгодог.
• Элгэн дахь метаболизм нь тухайн хүний ген, нас, хүйс,
амьдрах орчин болон өвчнөөс шалтгаалахаас гадна урвал
өдөөгч буюу саатуулагч бодисууд CYP450 энзимд
нөлөөлснөөр уг энзимийн хувиралд ордог бодисуудын
хувирлын процессд өөрчлөлт ордог.
Дүгнэлт
• Ихэнх тохиолдолд элгэнд метаболизмын процессод орсон
бодис хоргүй буюу идэвхгүй метаболит болоод ялгардаг.
Зарим эмийн бодисууд элгэнд метаболизмын процессод
орж идэвхтэй нэгдэл үүсгэдэг бол зарим бодис метаболизмд
орсноор биед хортой метаболитуудыг үүсгэдэг.
• Өвчтөнийг эмчлэхдээ эм ба эм , эм ба эмийн метаболизмд
нөлөөлдөг хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийг судалснаар
өвчтөнийг эмчлэхдээ эмийн метаболизмын давуу талыг
ашиглан эмийг илүү үр дүнтэй хэрэглэх, хор уршигтай аливаа
харилцан үйлчлэлээс зайлсхийх нь эм зүйч мэргэжлийн
хамгийн чухал үүргүүдийн нэг юм.
Англи үгс
• Oxidation-исэлдэн ангижрах урвал
• Conjugation- нэгдэх урвал
• Detoxification – Хоргүйжүүлэх
• Prodrug- урьдал эм
• Inactive- идэвхгүй
• Active-идэвхтэй
• Inhibitor-саатуулагч
• Inducer- өдөөгч
• Convert-хувиргах
• Hypatotoxicity-элэгний эсийн хордлого
Эх сурвалж:
• https://www.youtube.com/watch?v=7muPw6Sa_0M
• https://www.youtube.com/watch?v=zkS7PZUE27g
• https://www.youtube.com/watch?v=Fuyi4jwL0dU&t=5s
• https://www.youtube.com/watch?v=vle_0dN3bwA&t=1s
• https://www.youtube.com/watch?v=oCPRi5JFMdg&t=424s
• https://www.youtube.com/watch?v=RudR2_VVoaw&t=9s
• https://www.youtube.com/watch?v=rYnUjsqi_xc&t=146s
• https://www.youtube.com/watch?v=9njyWioJ8dE&t=2435s
• https://www.youtube.com/watch?v=NKV5iaUVBUI&t=608s
Элэг дэх эмийн метаболизм

More Related Content

What's hot

Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
ShingenselbekhSh Mikah
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлогоSosoo Byambaa
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцооE-Gazarchin Online University
 
Эсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооЭсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооBilguun Ochirbat
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологиnight owl
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгалnight owl
 
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоолекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцооE-Gazarchin Online University
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологиYerbolat Mushyelkhan
 
толгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ястолгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ясShagaiubuns
 
хоол эмчилгээ
хоол эмчилгээхоол эмчилгээ
хоол эмчилгээhusmaan almagul
 
Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Sanjdorj Zorig
 
чихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинчихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинAmje Zaya
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайSosoo Byambaa
 

What's hot (20)

эм лекц 2015-09-21
эм лекц  2015-09-21эм лекц  2015-09-21
эм лекц 2015-09-21
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
Shingenselbekh
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 
хоолны хордлого
хоолны хордлогохоолны хордлого
хоолны хордлого
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
 
A 1-2
A 1-2A 1-2
A 1-2
 
Нийлмэл уураг
Нийлмэл уураг Нийлмэл уураг
Нийлмэл уураг
 
Biochemistry l 6
Biochemistry l 6Biochemistry l 6
Biochemistry l 6
 
Эсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцооЭсийн бодисын солилцоо
Эсийн бодисын солилцоо
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологи
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоолекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо
лекц 1 хүний биеийн ерөнхий бүтэц, тулгуур эрхтэн тогтолцоо
 
зүрх судасны физиологи
зүрх судасны физиологизүрх судасны физиологи
зүрх судасны физиологи
 
толгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн ястолгойн нүүрний хэсгийн яс
толгойн нүүрний хэсгийн яс
 
хоол эмчилгээ
хоол эмчилгээхоол эмчилгээ
хоол эмчилгээ
 
Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал Dislocation of shoulder мөрний мултрал
Dislocation of shoulder мөрний мултрал
 
чихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинчихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчин
 
Бодис болон энергийн солилцоо
Бодис болон энергийн солилцооБодис болон энергийн солилцоо
Бодис болон энергийн солилцоо
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
 
Lec 8 khavdar
Lec 8 khavdarLec 8 khavdar
Lec 8 khavdar
 

Similar to Элэг дэх эмийн метаболизм

Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptx
Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptxХ.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptx
Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptxTolkishKhairat
 
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтархины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтnight owl
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи khashkhorol mashbat
 
Uurgiin niilegjilt
Uurgiin niilegjiltUurgiin niilegjilt
Uurgiin niilegjiltOidov Tungaa
 
арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордохHaliunaa Battulga
 
Biochemistry l 2
Biochemistry l 2Biochemistry l 2
Biochemistry l 2Ikkee
 
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам
Эмийн бодисыг бие махбодид оруулах замЭмийн бодисыг бие махбодид оруулах зам
Эмийн бодисыг бие махбодид оруулах замBatulai Bazarragchaa
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээZoridan Puntuuz
 
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Naraa Bayarsaikhan
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1seku_nn
 

Similar to Элэг дэх эмийн метаболизм (20)

Biochemistry l 8
Biochemistry l 8Biochemistry l 8
Biochemistry l 8
 
12 r angi biologi
12 r angi biologi12 r angi biologi
12 r angi biologi
 
Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptx
Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptxХ.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptx
Х.Толхын Хоол боловсрон шингэхүйн физиологи.pptx
 
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлтархины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
архины болон-архины-бус-шалтгаант-элэгний-өөрчлөлт
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
Uurgiin niilegjilt
Uurgiin niilegjiltUurgiin niilegjilt
Uurgiin niilegjilt
 
арьс салстаар хордох
арьс салстаар хордохарьс салстаар хордох
арьс салстаар хордох
 
Sem4
Sem4Sem4
Sem4
 
Biochemistry l7
Biochemistry l7Biochemistry l7
Biochemistry l7
 
Biochemistry l 2
Biochemistry l 2Biochemistry l 2
Biochemistry l 2
 
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам
Эмийн бодисыг бие махбодид оруулах замЭмийн бодисыг бие махбодид оруулах зам
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам
 
Enzime 6
Enzime 6Enzime 6
Enzime 6
 
шингэн сэлбэх эмчилгээ
шингэн  сэлбэх   эмчилгээшингэн  сэлбэх   эмчилгээ
шингэн сэлбэх эмчилгээ
 
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1
 
Biochemistry l 2
Biochemistry l 2Biochemistry l 2
Biochemistry l 2
 

Элэг дэх эмийн метаболизм

  • 1. Элэг дэх эмийн метаболизм Эм зүй 501 Э. Оюундарь 2021 он Этүгэн их сургууль Эрүүл мэндийн сургууль Эм зүйн тэнхим
  • 2. Агуулга • Эмийн метаболизм • Cytochrome P450 • Conjugation • Урьдал эм • Парацетамолын метаболизм, тун ихдэлт • Архины шалтгаант элэгний өөхлөлт • Дүгнэлт • Эх сурвалжууд
  • 3. Фармакокинетик Фармакокинетик буюу эмийн бодисын бие махбод дахь хөдлөл зүйд дараах үндсэн 5 процесс хамрагдана. 1. Эмийн зүйл эмийн хэлбэрээс чөлөөлөгдөх-Liberation 2. Эмийн бодис шимэгдэлт-Absorption 3. Эмийн бодис тархалт-Distribution 4. Эмийн бодис хувиралт-Metabolism 5. Эмийн бодис ялгаралт-Excretion
  • 4.
  • 5. Эмийн метаболизм Эмийн метаболизм гэдэг нь эмийн бодис бие махбодид химийн хувиралд орох процесс юм. Эмийн метаболзимын дийлэнх хувь нь элгэнд буюу элэгний эсэд явагддаг. Эмийн бодис метаболизмд ороод метаболит болох бөгөөд метаболит нь ихэвчлэх анх орсон бодисоос илүү туйлтай, тосонд уусгах чадвар багатай болсон байдаг ба ингэснээр эд рүү нэвчин орох чадвар багатай, бөөрнөөс буцаж шимэгдэхгүй болсон байдаг.
  • 6.
  • 7. Дийлэнх тохиолдолд метаболит нь идэвх муутай буюу идэвхээ бүрмөсөн алдсан байдаг учир метаболизмын профессыг хоргүйжих буюу идэвхгүйжих процесс гэж нэрлэдэг. Нэг үгээр бие махбод нь эмийг гадны бодис гэж хүлээж авах бөгөөд түүнийг биеэс ялгарахад хялбар, хоргүй болгож буй процессыг эмийн метаболизм гэж байгаа юм.
  • 8. Зарим тохиолдолд эмийн бодисын метаболизмд ороод илүү идэвхтэй нэгдэл үүсдэг байхад зарим эмийн бодис метаболизмд ороод анхны бодисоос илүү хортой нэгдлийг үүсгэж болдог. Элэг нь хүний биед бодисын хувирлыг явуулдаг хамгийн чухал эрхтэн бөгөөд олон тооны энзимүүдийг өөртөө агуулдаг.
  • 9.
  • 10. Элгэнд явагдах эмийн хувирлын үе шат 1-р шат Cytochromes P-450 • 1 шатанд элэгний микросомын энзимийн нөлөөгөөр исэлдэн ангижрах урвалд орж өөрийн эмчилгээ үйлчилгээний анхдагч шинжээ алдаж идэвхигүй эсвэл хоргүй болдог. 2-р шат Conjugation • 2 шатанд эмийн бодис нийлэгжих юмуу янз бүрийн язгуурууд (глюкуроны, глицриний, хүхрийн хүчлийн юмуу цууны хүчлийн г.м)-тай холбогдох урвалд орж бие махбодиос ялгаран гарах боломжтой уусамтгай хэлбэрийг олдог.
  • 11.
  • 12.
  • 14. Элэгний метаболизмын гол зорилго нь эмийн бодисыг хоргүйжүүлж, илүү туйлт нэгдэл болгосноор биеэс ялгаруулахад оршино.
  • 15. Cytochrome P450/CYP450/ Cytochrome P450 гэдэг нь: • Cyto-Эсийн мембранд холбогддог • Chrome-heme пигмент агуулдаг • 450-450нм долгионы урттай гэсэн утгатай. CYP450-ийг өөрөөр microsomal enzymes гэдэг бөгөөд энэ нь элэгний эсийг гөлгөр эндоплазмын торлогт байрладаг молекулыг илүү туйлт буюу усанд уусдаг болгон хувиргадаг үүрэгтэй энзимын систем юм. Эмийн хувиралд оролцох үүргүүд: • Oxidases reactions • reduction reactions • Hydralysis reactions Хамгийн түгээмэл байдаг CYP450-д CYP3A4, CYP2D6 хоёр орно.
  • 16. CYP3A4 эмийн зах зээл дэхь эмүүдийн бараг л 50%-ийн метаболизмыг хариуцдаг. • Superfamily:CYP • Family/Овог/:3 • Subfamily/Дэд овог/: A • Genes/метаболизмд үүрэг гүйцэтгэдэг уургийг бий болгодог ген/: 4 CYP2D6 Полиморфизм ихтэй. Тэдгээр нь ерөнхийдөө дараах 2 хэлбэрээр илэрдэг. • slow metabolism/Удаан метаболизм • ultra rapid metabolism/хэт хурдан метаболизм Энэ энзим нь кодейнийг эмийг морфин болгоход чухал үүрэгтэй. Энэ энзимийн дээрх 2 хэлбэрийн аль нэгийг агуулсан хүнд кодейнийг өгөхөд үйлдэл нь нэг бол маш хурдан эсвэл маш удаан үйлчилнэ.
  • 17. Reduction: • -Исэлдэн ангижрах урвалын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Эмийн бодисд 1 хүчилтөрөгчийн молекул нэгдүүлнэ. • -Chloralhydrate, Chloramphenicol, halothane, warfarin гэсэн эмүүд CYP450 энзимийн оролцоотой уг процессд ордог Hydrolysis/Гидролиз: • -Эмийн молекулаас усны молекулыг салгаж авдаг. • -элэг, нарийн гэдэс плазм болон бусад эсэд явагддаг. • -procaine, lidocaine, procainamide, aspirin, carbamazepine-epoxide, pethidine, oxytocin Cyclization: • -Дан гинжит нэгдлийг цагираг хэлбэрт шилжүүлнэ. • -Proguanil Decyclization: • -Цагираг хэлбэртй эмийн молекулыг задалдаг. • -барбитуратууд, phenytoin
  • 18. Prodrug- Урьдал эм Урьдал эм гэдэг нь идэвхгүй эсвэл идэвх муутай хэлбэрээр бие махбодид орж метаболизмын процессын үр дүнд идэвхтэй хэлбэрт шилждэг эм юм. Хоол боловсруулах замаас муу шимэгддэг эмийн биохүрэхүйг нь нэмэгдүүлэх зорилгоор үндсэн үйлчлэгч бодисын химийн шинж чанарыг нь өөрчлөн урьдал эм хэлбэрээр хэрэглэдэг. Химийн эмчилгээний үед гаж нөлөөг нь багасгах зорилгоор урьдал эм болгон хэрэглэдэг.
  • 19.
  • 20.
  • 21. • Жнь: Хавдрын эсэд нөлөөлдөг урьдал эм идэвхжихээсээ өмнө цитотоксик үйлдэл багатай байж эрүүл эсэд нөлөөлөх магадлал бага байх ба хавдрын эсэд редуктаз ферментийн нөлөөгөөр идэвхжсэнээр эмчилгээний үйлдэл үзүүлдэг • Элгэнд хувиралд ордог урьдал эмүүдэд каптоприл, циклофосфамид орно.
  • 22. 2-р шат: Conjugation-Нэгдэх урвал 1.UGT-glucuronosyltransferase энзим нь хамгийн түгээмэл байх энзим. Оксидазийн процессын дүнд үүссэн нэгдэлд glucuthione молекул нэмснээр маш туйлт нэгдэл үүсгэдэг. Уг професст хамгийн чухал энзим юм. • Энэ энзимын дутагдлаар дараах өвчнүүд үүсдэг:Crigler-Najjar syndrome, Gray baby syndrome chloramphenyl antibiobic
  • 23.
  • 24. 2.Acetylation - Ацетил КоА-гийн тусламжтай явагддаг нэгдүүлэх урвал Жишээлбэл, сулфонамидууд, изониазид, гидралазин, клоназепам, прокайнамид 3. Methylation-метилийн молекул нэгдүүлэх урвал Жишээлбэл, адреналин, гистамин, никотины хүчил, метилдопа, каптоприл, мекарптопурин
  • 25. 4. Sulfate conjugation/Сульфатын нэгдэх урвал- Фенолын нэгдэлүүд болон стероидууд сулфотрансфераза(SULTs) энзимээр сульфатыг нэгдүүлнэ. Жишээлбэл, Клорамфеникол, метилдопа 5.Glycine conjugation/Глициний нэгдэх урвал - карбоксилын бүлэгтэй салицилатууд болон бусад эмүүд глицинтэй нэгдэх урвалд орно.
  • 26. 6. Gluthathione conjugation - Парацетамолын метаболизм ----хинон/эпоксидийн дундын нэгдэл 7.Ribonucleoside/nucleotide synthesis/ Рибонуклеозид буюу нуклеотидийн синтез- энэ процесс нь хавдрын химийн эмчилгээнд хэрэглэгддэг олон пуринууд болон пиримидиний антиметаболитуудыг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй үе шат юм.
  • 27. Эмийн хувирлын процесст гарах өөрчлөлтүүдыг 2 ангилна. Inducers-Урвал өдөөгчид Inhibitors-Урвал саатуулагчид • Метаболизмыг удаашруулна. • Эмийн хэмжээг ихэсгэнэ. • Метаболизмыг хурдасгана. • Эмийн хэмжээг бууруулна.
  • 28.
  • 29. • Substrates баганад байгаа эмүүд бол урд баганад байгаа CYP450 энзимд очиж хувиралд ордог эмүүд юм. Харин inducers баганад байгаа эмүүд нь уг CYP450 энзимд нөлөөлснөөр уг энзимийн метаболизмын профессыг хурдасгана. • Жишээлбэл: Диазепам нь CYP3A4 энзимийн оролцоотой хувиралд орж хоргүйждэг. Эмчийн заавраар диазепам ууж байгаа хүн хөнгөн ханиад хүрээд эритромицин мөн уулаа гэж бодъё. Эритромицин нь CYP3A4 энзимийн ингибитор буюу саатуулагч тул CYP3A4 энзимд нөлөөлснөөр CYP3A4 энзимийн диазепамыг хоргүйжүүлэх процесс удааширч бие байх хэмжээ нь энгийн үеэс удаан, их хэмжээтэй байна гэсэн үг юм.
  • 30.
  • 31.
  • 32.
  • 33. Үүсэн метаболитууд 3 төрлийн зам руу явна: 1. Шээсээр ялгаруулах 2. Цусны плазм 3. Цөс
  • 34. Эмийн бодисын метаболизмд нөлөөлөх хүчин зүйлүүд • Насны онцлог • Бие махбодын өөрийн онцлог • Удамшлын хүчин зүйл • Өөр бусад эмтэй хослуулж хэрэглэх • Хүрээлэн байгаа орчинд байгаа бусад бодис • Өвчлөл
  • 35. Насны онцлог • Нярай хүүхэд түр зуурын ферментийн өөрчлөлттэй байх ба энэ үед эмийн бодис хортой болон гаж нөлөө үзүүлэх илүү тохиолддог. • Ахимаг насны хүмүүст элэгний үйл ажиллагааны идэвх буурсан, бөөрөөр эм ялгарах хурд алдагдсан байдаг тул эмийн бодисын метаболизм удаан, үр дүн багатай байдаг.
  • 36. Удамшлын хүчин зүйл Олон эмийн бодисын солилцоо хувь хүн бүрд ялгаатай явагддаг, хоргүйжих урвал өөр байдаг нь удам зүйн онцлогоор буюу энзимийн полиморфизмоор тайлбарлагдана. Энэ нь метаболизмын энзим хүн амын бүлэг бүрд өөр өөр изохэлбэрээр байдаг гэсэн үг юм.
  • 37. Парацетамолын элгэн дэх хэвийн метаболизм Парацетамолын тун ихдэлт үеийн элгэн дэх метаболизм
  • 38. CYP2D6 энзимийн хэвийн үйл ажиллагаа Хэт хурдан метаболизм явуулдаг CYP2D6 энзим
  • 39. - Нярай, тэжээлийн дутагдалтай, архины хамааралтай, метаболизм удаан болон зарим өндөр настангууд NAPQI бодисын хоргүйжүүлэх чадвар бага тул парацетамолын тунг ихдүүлбэл маш аюултай. - Парацетамолын тун ихдэлт буюу хордлогонд орсон гэж сэжиглэж байгаа бол тухайн хүнд ацетилцистейн буюу цэр ховхлогч/mucocyst/ өгч болно. Ацетилцистейн нь conjugation процессод хэрэгтэй бодисыг нөхөх бөгөөд элгийг гэмтлээс хамгаална.
  • 40. Элэг болон этанол Элэгний эдэд хувиралд орохдоо хортой метаболитуудыг үүсгэдэг гадны бодисын хамгийн том жишээ нь архи буюу этанол юм. Этанол нь бие ороод элгэнд очиход элэгний энзимүүд бүх талаар хоргүйжүүлэх гэж хичээх боловч үр дүнд нь үүссэн метаболит aцетилгидрат нь өөрөө хавдар үүсгэгч бодис бөгөөд элэгний метаболизмын явцад их хэмжээгээр ялгарснаар элэгний эд эсэд олон талаар гэмтээх нөлөө үзүүлнэ. Энэ процесс олон дахин давтагдах буюу тухайн хүн олон дахин хэтрүүлэн архи хэрэглэснээр элэгний эд эсийг өөхлүүлж улмаар эргэшгүй гэмтэл буюу элэгний хатуурал өвчинд хүргэнэ.
  • 41. Архины шалтгаант элэгний өөхлөлт Хүний биед орсон архи буюу этанол нь элгэнд ороод 3 замаар хувиралд ордог. 1.CYP2e1 этанол/архийг метаболизмд оруулж acetaldehyde үүсгэдэг. • Энэ процессоос reactive oxygen species(H2O2, O2, HOCl, OH) үүснэ. Эдгээр нь молекул нь ДНХ-г гэмтээдэг. Эдгээр reactive oxygen species энзимүүд болон элэгний эсийн бүтцэд очсоноор ДНХ, уургийн түвшинд нь гэмтдэг. • Хүчилтөрөгчийн нэгдлүүд ихсэхэд NAD+ -> NADH болох урвал ихээр явагдах ба энэ нэг талаар элэг өөрийн орчинд ихээр үүссэн реактив хүчилтөрөгийн хэлбэрүүдийн эсрэг тэнцвэрийг хангах гэсэн урвал юм.
  • 42. • NADH ихэссэнээр -> АТФ нэмэгдэнэ. Ингэснээр Ацетил КОА-д зогс гэсэн дохиог өгснөөр липид задлах процесс багасаж, үүний зэрэгцээ өөхний хүчлийн синтезийг идэвхжүүлснээр элэгний эд эс өөхлөх процесс эхэлдэг. 2. ADH/ Alcholol Dehydrogenase нь этанолыг acetaldehyde болгодог. 3. Catalase нь этанолтой урвалд ороод acetaldehyde үүсгэдэг. Acetaldehyde нь карциноген буюу хавдар үүсгэгч хортой бодис юм. (CH3CHO)
  • 43. • Acetaldehyde-аас ацетат үүсэх бөгөөд энэ нь Acetyl COA- тай нэгдэж улмаар липидийн синтезийг идэвхжүүлснээр элэгний эд эсийн өөхлөлт үүснэ. • Acetaldehyde макромолекултай холбогдож аcetaldehyde adduct гэж нэрлэдэг бүтцийг үүсгэнэ. Макромолекул нь уураг, энзим гэх мэт ямар ч макромолекул байж болно. Macromolecule adduct болсон макромолекул нь өөрийн үндсэн үүргийг гүйцэтгэж чадахгүй. Энэ бий болсон бүтцийг дархлааны систем гадны бие хэмээн таниснаар элгэнд нейтрофилүүд ирж улмаар элэгний эд эсийг гэмтээдэг аутоиммуны процесс явагдана.
  • 44.
  • 45. Архины шалтгаан элэгний өөхлөлтийн үед л харагддаг Маллорын бие
  • 46. Элэгний өөхлөлт явагдаж улмаар холбогч идээр солигдоно.
  • 47. Дүгнэлт • Элэг нь бие орж ирсэн гадны бодисыг хоргүйжүүлж ялгаруулах эрхтэн рүү дамжуулахдаа 2 үе шаттай хувирлын процессыг явуулдаг. 1-р шатанд нь CYP450 энзимийн оролцоотой хоргүйжүүлэх процесс, 2р шатанд нь нэгдэх урвал явуулдаг энзимүүд метаболитыг туйлт нэгдэл болгодог. • Элгэн дахь метаболизм нь тухайн хүний ген, нас, хүйс, амьдрах орчин болон өвчнөөс шалтгаалахаас гадна урвал өдөөгч буюу саатуулагч бодисууд CYP450 энзимд нөлөөлснөөр уг энзимийн хувиралд ордог бодисуудын хувирлын процессд өөрчлөлт ордог.
  • 48. Дүгнэлт • Ихэнх тохиолдолд элгэнд метаболизмын процессод орсон бодис хоргүй буюу идэвхгүй метаболит болоод ялгардаг. Зарим эмийн бодисууд элгэнд метаболизмын процессод орж идэвхтэй нэгдэл үүсгэдэг бол зарим бодис метаболизмд орсноор биед хортой метаболитуудыг үүсгэдэг. • Өвчтөнийг эмчлэхдээ эм ба эм , эм ба эмийн метаболизмд нөлөөлдөг хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийг судалснаар өвчтөнийг эмчлэхдээ эмийн метаболизмын давуу талыг ашиглан эмийг илүү үр дүнтэй хэрэглэх, хор уршигтай аливаа харилцан үйлчлэлээс зайлсхийх нь эм зүйч мэргэжлийн хамгийн чухал үүргүүдийн нэг юм.
  • 49. Англи үгс • Oxidation-исэлдэн ангижрах урвал • Conjugation- нэгдэх урвал • Detoxification – Хоргүйжүүлэх • Prodrug- урьдал эм • Inactive- идэвхгүй • Active-идэвхтэй • Inhibitor-саатуулагч • Inducer- өдөөгч • Convert-хувиргах • Hypatotoxicity-элэгний эсийн хордлого
  • 50. Эх сурвалж: • https://www.youtube.com/watch?v=7muPw6Sa_0M • https://www.youtube.com/watch?v=zkS7PZUE27g • https://www.youtube.com/watch?v=Fuyi4jwL0dU&t=5s • https://www.youtube.com/watch?v=vle_0dN3bwA&t=1s • https://www.youtube.com/watch?v=oCPRi5JFMdg&t=424s • https://www.youtube.com/watch?v=RudR2_VVoaw&t=9s • https://www.youtube.com/watch?v=rYnUjsqi_xc&t=146s • https://www.youtube.com/watch?v=9njyWioJ8dE&t=2435s • https://www.youtube.com/watch?v=NKV5iaUVBUI&t=608s