SlideShare a Scribd company logo
1 of 7
Мэс ажилбар
Лекц: Хэвлийд хийх ажилбар
Байршил анатомийн товч мэдэгдэхүүн
Мал амьтны харцага-ууцны нугаламаас доош, өрц ба аарцагны хоорондох
хамгийн том хэсгийг “хэвлийн хана” гэж үзнэ.
Тус газрын урд хязгаар нь сүүлчийн хавирганы араар аймхай мөгөөрс хүртэл
татсан муруй шугамын дагуу, хойд хязгаар нь аарцагны хэсэг багтах бөгөөд
хондлойн булчингууд, гуяны өргөн чангалагч хальсны хоорондох ховилоор
цавины шандасны түвшинд дээд хязгаар нь харцагны хөндлөн сэртэнгийн
дагуу түүнтэй нийлсэн булчингуудаар доод хязгаар нь хэвлийн зөөлөн ханын
доод хэсэг, аймхай мөгөөрсөөр, хажуу тал нь өрц хавиргатай бэхлэгдэх
сүүлчийн хавирганы хэсэг ба хэвлийн зөөлөн ханын хажуу хэсгээр
хязгаарлагдана.
Хэвлийн хөндийг хоёр огтлол хавтгайгаар гурван хэсэг болгон хуваана.
Эхний хавтгайг сүүлчийн хоёр хавирганы араар, хоёр дах нь ташаан
толгойн урд өнцгөөр татсан байна. Хэвлийн хөндийн урд хэсэг буюу
хэвлийн дээд тус газар нь урдаасаа өрц, хойноосоо сүүлчийн хавирганы
араар татсан босоо хавтгай, хойноосоо сүүлчийн хавирганы араар татсан
босоо хавтгайн хооронд, дунд хэсэг буюу хэдлийн хэсэг нь урдаасаа
дээрх босоо хавтгай, хойноосоо ташаан толгойн урд өнцгөөсөө татсан
хавтгайн хооронд, хойт хэсэг буюу хэвлийн доод хэсэг нь хоёрдахь
хавтгай ба аарцагны хөндийд шилжих заагаар 3 хэсэг болно.
Хивэгч амьтдын хэвлийн хөндийн зарим эрхтний байршил
Хэвлийн ханын гчлтан нь нурууны нугаламын хэсэгт нурууг дагаж хоёр
салаалж нэг нь дотор эрхтэнг, нөгөө нь хэвлийг дотор талаас хучна.
Хивэгч амьтдын ходоодыг урьдал (гүзээ, хэрхнэг, сархинаг) болон
жинхэнэ ходоод гэж хуваана.
 Гүзээ
Хэвлийнн ханын зүүн талыг эзэлж 6-р хавирганы хооронд дээд хэсэгт
өрцтэй бэхлэгдэнэ. Гүзээ баруун талаараа хэвлийн гол шугамын дагуу
доороос ходоодтой, түүнээс арай дээгүүр элэг, нойр булчирхай,
сархинагтай нийлж, хойд талаар зүүн бөөр, гэдэстэй ойртоно. Гүзээ нь
8-р хавирганы түвшинд улаан хоолой, хэрхнэгтэй харьцана.
 Сархинаг
Хэвлийн гол шугамаас бага зэрэг баруун талд, хэрхнэг, ходоодноос
дээгүүр 9-12 сээрний түвшинд байрлана. Харин сархинаг 7-12-р
хавирганы хооронд цээжинд ойртож, нэг талаас хэрхнэгтэй, нөгөө талаас
ходоодтой тусгай ховилоор холбогдоно.
 Ходоод
Хэвлийн хөндийн ёроолд түүнийг голлон байрлаж урд талаараа
хэрхнэгтэй, дээрээсээ гүзээ, сархинагтай, хажуу талаасаа хэвлийн хана,
хавирганд ойртоно. Ходоодны бага махиа дээд талаар, том махиа доод
талаар нь байрлах ба том махианы хэсгээр 12 хуруу гэдсэнд шилжинэ.
Нарийн, бүдүүн гэдэс нь 10,11,12-р хавирганы хоорондох завсрын дээд
хэсэг хүртэл үргэлжилнэ.
Нохойн кесар хагалгаа
Ажилбарын техник. Хэвлийн ханыг цагаан шугам дагуу зүсэж нээнэ.
Зарим ном сурах бичигт хэвлийн цагаан шугамын хажуугаар зүсэж
хээлтэй саванд хүрэх талаар бий боловч энэ арга нь дэлэнгийн цуллаг эд
гэмтээх талтай. Хэвлийн цагаан шугамын дагуу сүүлчийн хоёр хөхнөөс
урагш 15-20см зүснэ. Хэвлийн гялтанг доорх эрхтнээс хөндийрүүлж
хямсаагаар бага зэрэг дээш татаж зүснэ. Хэвлийн шархаар савны эврийг
гарган доогуур нь тусгаарлагч даавуу тавина. Дараа нь савны
хүзүүвчийг зүснэ. Савнаас хээлийг гаргаж салсыг цэвэрлэн хүйг таслан
дараагийн хээлийг гарган авах дарааллаар гүйцэтгэнэ. Савны шархыг
цэвэрлэж түүнмйг дотор эрхтэнг оёх аргаар оёно. Савыг хэвлийн
хөндийд оруулж хэвлийн гялтан хальсыг бусад давхаргын хамт
үргэлжилсэн оёдлоор оёно. Шаардлагатай үед тасалдалтай оёдлоор оёж
болно. Эцэст нь арьсан доорх эслэгийг оёж, арьсанд зангилаат оёдол
тавина.
Анхаарал тавьсанд баярлалаа

Hewliid hiih mes ajilbar

  • 2. Байршил анатомийн товч мэдэгдэхүүн Мал амьтны харцага-ууцны нугаламаас доош, өрц ба аарцагны хоорондох хамгийн том хэсгийг “хэвлийн хана” гэж үзнэ. Тус газрын урд хязгаар нь сүүлчийн хавирганы араар аймхай мөгөөрс хүртэл татсан муруй шугамын дагуу, хойд хязгаар нь аарцагны хэсэг багтах бөгөөд хондлойн булчингууд, гуяны өргөн чангалагч хальсны хоорондох ховилоор цавины шандасны түвшинд дээд хязгаар нь харцагны хөндлөн сэртэнгийн дагуу түүнтэй нийлсэн булчингуудаар доод хязгаар нь хэвлийн зөөлөн ханын доод хэсэг, аймхай мөгөөрсөөр, хажуу тал нь өрц хавиргатай бэхлэгдэх сүүлчийн хавирганы хэсэг ба хэвлийн зөөлөн ханын хажуу хэсгээр хязгаарлагдана.
  • 3. Хэвлийн хөндийг хоёр огтлол хавтгайгаар гурван хэсэг болгон хуваана. Эхний хавтгайг сүүлчийн хоёр хавирганы араар, хоёр дах нь ташаан толгойн урд өнцгөөр татсан байна. Хэвлийн хөндийн урд хэсэг буюу хэвлийн дээд тус газар нь урдаасаа өрц, хойноосоо сүүлчийн хавирганы араар татсан босоо хавтгай, хойноосоо сүүлчийн хавирганы араар татсан босоо хавтгайн хооронд, дунд хэсэг буюу хэдлийн хэсэг нь урдаасаа дээрх босоо хавтгай, хойноосоо ташаан толгойн урд өнцгөөсөө татсан хавтгайн хооронд, хойт хэсэг буюу хэвлийн доод хэсэг нь хоёрдахь хавтгай ба аарцагны хөндийд шилжих заагаар 3 хэсэг болно.
  • 4. Хивэгч амьтдын хэвлийн хөндийн зарим эрхтний байршил Хэвлийн ханын гчлтан нь нурууны нугаламын хэсэгт нурууг дагаж хоёр салаалж нэг нь дотор эрхтэнг, нөгөө нь хэвлийг дотор талаас хучна. Хивэгч амьтдын ходоодыг урьдал (гүзээ, хэрхнэг, сархинаг) болон жинхэнэ ходоод гэж хуваана.  Гүзээ Хэвлийнн ханын зүүн талыг эзэлж 6-р хавирганы хооронд дээд хэсэгт өрцтэй бэхлэгдэнэ. Гүзээ баруун талаараа хэвлийн гол шугамын дагуу доороос ходоодтой, түүнээс арай дээгүүр элэг, нойр булчирхай, сархинагтай нийлж, хойд талаар зүүн бөөр, гэдэстэй ойртоно. Гүзээ нь 8-р хавирганы түвшинд улаан хоолой, хэрхнэгтэй харьцана.
  • 5.  Сархинаг Хэвлийн гол шугамаас бага зэрэг баруун талд, хэрхнэг, ходоодноос дээгүүр 9-12 сээрний түвшинд байрлана. Харин сархинаг 7-12-р хавирганы хооронд цээжинд ойртож, нэг талаас хэрхнэгтэй, нөгөө талаас ходоодтой тусгай ховилоор холбогдоно.  Ходоод Хэвлийн хөндийн ёроолд түүнийг голлон байрлаж урд талаараа хэрхнэгтэй, дээрээсээ гүзээ, сархинагтай, хажуу талаасаа хэвлийн хана, хавирганд ойртоно. Ходоодны бага махиа дээд талаар, том махиа доод талаар нь байрлах ба том махианы хэсгээр 12 хуруу гэдсэнд шилжинэ. Нарийн, бүдүүн гэдэс нь 10,11,12-р хавирганы хоорондох завсрын дээд хэсэг хүртэл үргэлжилнэ.
  • 6. Нохойн кесар хагалгаа Ажилбарын техник. Хэвлийн ханыг цагаан шугам дагуу зүсэж нээнэ. Зарим ном сурах бичигт хэвлийн цагаан шугамын хажуугаар зүсэж хээлтэй саванд хүрэх талаар бий боловч энэ арга нь дэлэнгийн цуллаг эд гэмтээх талтай. Хэвлийн цагаан шугамын дагуу сүүлчийн хоёр хөхнөөс урагш 15-20см зүснэ. Хэвлийн гялтанг доорх эрхтнээс хөндийрүүлж хямсаагаар бага зэрэг дээш татаж зүснэ. Хэвлийн шархаар савны эврийг гарган доогуур нь тусгаарлагч даавуу тавина. Дараа нь савны хүзүүвчийг зүснэ. Савнаас хээлийг гаргаж салсыг цэвэрлэн хүйг таслан дараагийн хээлийг гарган авах дарааллаар гүйцэтгэнэ. Савны шархыг цэвэрлэж түүнмйг дотор эрхтэнг оёх аргаар оёно. Савыг хэвлийн хөндийд оруулж хэвлийн гялтан хальсыг бусад давхаргын хамт үргэлжилсэн оёдлоор оёно. Шаардлагатай үед тасалдалтай оёдлоор оёж болно. Эцэст нь арьсан доорх эслэгийг оёж, арьсанд зангилаат оёдол тавина.