нано материалууд
- 2. Нано материал гэдгийг нано технологиор
бүтээгдсэн материал гэж ойлгож болно.
Нано материал нь урт, өргөн, өндөрийх нь
ядаж аль нэг нь нано бүтэцтэй(100 нм-ээс
бага).
Нано материалууд нь давтагдашгүй
физик, химийн шинж чанартай тул олон
салбарт хэрэглэгдэж байна.
- 4. Aerogel хэмээх хөөс мэт материал нь маш хөнгөн
бөгөөд өөрийнхөө жингээс 100 дахин их ачааллыг
дааж чадна. Гелийг хэт хатааж(supercritical drying)
доторх шингэнийг нь устгаснаар анх гарган авч
байсан. Одоогоор цахиур, хөнгөн
цагаан, нүүрстөрөгчийн aerogel гарган аваад
байгаа.
Энэ материалыг оффис болон гэрийн тусгаарлагч
хананы оронд хэрэглэж болно. Мөн ухаалаг цонх
буюу хэт тод гэрэлтэй үед бараан болж, бүдэг
гэрэлтэй үед тунгалаг болдог цонх мөн хийгээд
байгаа.
- 6. HDTV-ийн нягтрал нь цэгийн хэмжээнээс
ихээр хамаардаг билээ. Харин энэхүү
бодис нь цахилгааны нөлөөгөөр гэрэлтэх
бөгөөд гол давуу тал нь хэмжээ нь багасах
тусмаа гэрэлтэлт нь сайжирдаг байна.
Ингэснээр цэгийн хэмжээ жижгэрч,
гэрэлтэх чадвар, өнгө ялгаруулалт, нягтрал
нь сайжрах бөгөөд үйлдвэрлэх зардал нь ч
мөн багасна.
- 7. Нано материалын гадаргын талбай нь
эзлэхүүнтэйгээ харьцуулхад маш том
байдаг тул шингээгч болгон ашиглах
боломжтой. Иймээс нано материалыг хорт
хийг шингээгч болгон ашиглах төлөвтэй
байгаа.
Хятадын нүүрсний “Шэнхуа грүп” хэмээх
компани нүүрсийг өөртөө уусган шингэн
түлш (дизел, бензин) болгон хувиргах
гелэрхүү нано шингээгчийн лицензийг
авсан байна.
- 8. Энгийн керамик нь маш хатуу бөгөөд
боловсруулахад хүндрэлтэй байдаг. Харин
нано керамик нь арай уян тул
боловсруулахад хялбар юм байна. Нано
кристаллтай керамик болон цахиурын
нитринд(Si3N4) ба цахиурын карбид (SiC)
нар нь машины пүрш, шааригны холхивч
зэрэгт ашиглаж байгаа.
- 10. Үүний нэг жишээ бол Lotus (дээр нь ус
тогтохгүй гулсаж унахдаа тоос шороог нь
хамаад явчихдаг Lotus ургамлын нэрээр
нэрлэгдсэн) үзэгдлийг ашиглан өөрийгөө
цэвэрлэх чадвартай гадарга бүтээсэн явдал
байв. Жишээлбэл машины гадна талыг
никельдэхийн оронд нано бүтэцтэй лаакаар
бүрдэг болсон.
- 12. Нано хуванцар нь зурагдахдаа
бага, хөнгөн, бат бэх байдаг тул
автомашинд нилээд хэрэглэх төлөвтэй
байгаа.
Одоогоор америкийн General Motors болон
японы Toyota компани машиныхаа гуперийг
нано хуванцараар хийхийг туршиж байгаа
ба үүний жин нь энгийн гуперээс 60%
хөнгөн мөн зурагдалт ба хонхойлт 2 дахин
бага юм байна.
- 13. Илүү хатуу багаж хэрэгсэл
Вольфрамын carbide, танталын
carbide, титаны carbide зэрэг нано
материалууд нь хатуу, элэгдэл маш бага
юм байна. Микроэлектроник- ийн
төхөөрөмжүүд жижигрэн микро өрөм
хэрэглэх болоод байгаа бөгөөд нано
материал ашиглан энэ өрмийг хийж
байгаа.
- 14. Их энергитэй, нягт батарей
Батарейн дотор aerogel мэтийн материал
суурилуулж өгснөөр энгийн батарейнаас илүү
их энерги агуулах боломжтой болох юм.
Хүчирхэг соронз
Соронзны хүчин чадал нь эзэлхүүн
багасч, гадаргын талбай ихсэхэд нэмэгддэг
байна. Иймээс yttrium – samarium - cobalt
бодисуудаас бүтсэн соронз нь маш сайн
соронздох чадвартай тул шумбагч онгоцны
дууг намсгах, машины генератор
(астаачер), усан онгоцны мотор зэрэгт
хэрэглэж байгаа.
- 15. Венийн Их Сургуулийн эрдэмтэд маш
түргэн хэвлэдэг 3D нанопринтер бүтээсэн
Хэвлэх нарийвчлал нь нано хэмжээс бүхий
энэ принтер нь биетийг гурван хэмжээсээр
зурах моделийг бүтээгээд дараа нь
хэвлэдэг аж.
Лазерийн туяагаар биетийн схемийг зураад
нэвт гэрэлтэх полимер дээр буулгах ажлыг
эрдэмтэд эхний ээлжинд хийсэн байна.
Хэвлэх үед биетийн зургийг давхарга
давхаргаар бүрдүүлэх юм.
- 16. Толины тусламжтайгаар принтерийн
системийг боловсронгуй болгож, хэвлэх
хурдыг нэмэгдүүлсэн байна. Ер нь принтер
секундэд нэг мм зураг хэвлэх хурдтай бол
энэ шинэ принтер нь секундэд таван метр
зураг хэвлэх хурдтай гэж принтерийг
бүтээсэн эрдэмтдийн нэг Юрген Стампфли
хэлжээ.
- 17. 3D принтерийг ашиглан эрдэмтэд өнгөрсөн
оны арваннэгдүгээр сард уян хатан робот
хийсэн юм. Уян хатан робот нь зөөлөн хоолойг
удирдах замаар ажилладаг ажээ. Шинэ
бүтээсэн нано принтерийн тусламжтайгаар том
хэмжээний зураг хэвлэх боломжтой болно
- 18. Их Британийн эрдэмтэд Елизавет II Хатан хааныг
хаан ширээнд суусны нь 60 жилийн ойд
зориулан нано хөргийг нь бүтээсэн талаар
Вести.Ру мэдээлэв.
Очир алмазан дээр энгийн нүдээр харах
боломжгүй Хатан хааны хөргийг түүнд ойн баярын
түүхэн өдрийн үеэр бэлэглэхээр эрдэмтэд хийсэн
гэнэ. Ноттингемийн Их Сургуулийн профессор
Мартин Полякофф, доктор Майкл Фэй болон
доктор Кристофер Парментер нар шуудангийн
маркнаас 300 дахин бага хэмжээтэй 46х32
микрометр алмаз чулуун дээр Хатан хааны
хөргийг урласан ажээ.
- 19. Эрдэмтэд Хатан хааны хөргийг бүтээхдээ
туяаны тусгалыг ашигласан гэнэ. Хөргийг
урласан очир алмазан чулуу нь шинжлэх
ухааны өөр зориулалт бүхий лабораторийн
туршилтыг тэсвэрлэхгүй хагараад байсан
учир энэ чулууг хөрөг зурагт ашиглах
санааг эрдэмтэд олсон юм.
Хөрөгнь Хатан хааны фото зурагтай их
ойролцоо болсон гэж эрдэмтэд хэлсэн
бөгөөд чулуун дээрх хөргийг туяагаар
томруулан харж болох юм байна.
- 20. Жимсний шүүс, цэвэр усны сав зэрэг өдөр
бүр их хэмжээгээр хаягдал болдог зүйлс бий.
Харвардын их сургуулийн биоинженер Дэвид
Эдвардс сав, баглааг идэж болох аргыг
олжээ. Тэрбээр ходоодонд ороод задардаг
био хуванцрыг органик хүнсний
бүтээгдэхүүний хэсгүүдтэй хольж сав гаргаж
авчээ. Тус савыг хуулан хаяж, эсвэл бүхэлд
нь идэж болдог. Харвардын эрдэмтэд
жүржийн шүүс болон усан үзмийн амттай
савыг ийм технологоор гаргаад байна. Дэвид
Эдвардс ирэх долдугаар сард зайрмаг болон
тарагны иддэг сав танилцуулах аж.
- 22. АНУ-ын Принстон болон Тафтсын их
сургуулийн эрдэмтэд шүд хамгаалах
нимгэн ялтас бүтээжээ. Амны хөндийн
энэхүү “харуул” нь шүдний паалан гэмтээх
аюултай, халдварт өвчний нян тээгч хүнс
аманд орох үед анхааруулдаг. Туршилтаар
амны хөндийн үрэвсэл болон хавдар
үүсгэгч нянг амжилттай олж тогтоосон
ажээ. Нэг дутагдалтай тал нь шүдээ
сойзоор угаах үед амархан ховхордог аж.
Юутай ч үүнийг өдөр бүр хэрэглэхэд
зориулж хямд үнээр худалдаална гэдгээ
зохион бүтээгчид мэдэгдсэн байна.
- 23. АНУ-ын Уэйк Форест их сургуулийн
физикчид хүний биеийн дулаанаас эрчим
хүч гаргадаг даавуу зохион бүтээжээ.
Нүүрстөрөгчийн нано гуурсыг хуванцар
мяндсан утсаар ороож энэхүү даавууг
гаргаж авсан гэнэ. Эрчим хүч үйлдвэрлэгч
хувцас халаасан дахь гар утсыг автоматаар
цэнэглэдэг тухай эрдэмтэн Дэвид Кэррол
өгүүлжээ.
- 24. Эдгээр материал нь том материалаас
физик химийн шинж чанараараа өөр учир
хүний биед орвол ямар нэгэн аюул
(өвчин, халдвар) учруулж магадгүй гэж
үзэж байгаа.
2009 онд нано технологийн зах зээл 225
тэрбум долларт хүрсэн ба үүнээс цааш
улам өсөх төлөвтэй байна. Иймээс нано
материал нь аюулгүй байх нь маш чухал
болоод байна.
- 25. ISO нь 2011 оны 5 сард нано материалыг
турших, хэрэглэх, зохиох зэрэгт зориулж
ISO/TR 13121:2011 стандарт баталсан.
Үүнд наноматериалыг эрхлэх
хариуцлага, эрсдэлийн үнэлгээ хийх
зааварчилгаа(загвар), дутуу ба
тодорхойгүй эрсдлийн үнэлгээний тухай
багтсан