More Related Content
Similar to 2013 хцү 06 (20)
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)
2013 хцү 06
- 2.
Гоёл чимэглэлийн мод сөөгийг тарьж арчлахын тулд
тэдгээрийн шинж чанар, өсөлт, биежилт, гаднын нөлөөнөөс
хэрхэн хамаарах хийгээд үржил хөгжлийнх нь өвөрмөц
онцлогийг сайтар мэдвэл зохино.
Модлог ургамлыг мөнх ногоон ба унадаг навчтай гэж бас
ангилдаг.Жилийн аль ч улиралд Хайрс, шилмүүстэйгээ байдаг
Хуш , Гацуур, Нарс, Арц зэрэг ургамлыг мөнх ногоон ургамал
гэх боловч, тэдгээрийн хайрс шилмүүс уван цуван солигдож
байдаг.
Харин намартаа навч шилмүүс нь хатаж, шарлаж, унаад,
хойтон хавар нь шинээр нахиалан ургадаг Шинэс, Хус, Улиас,
Бургас мэт мод сөөг бий. Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс
уур амьсгалтай манай орны хувьд навч, шилмүүсээ гээж
хагдардаг мод ургамал зонхилдог гэдгийг санах хэрэгтэй.
Мөн модыг навчит болон шилмүүст мод гэж ангилдаг.
Манай оронд Нарс, Шинэс, Хар мод, Гацуур, Хуш, Жодоо,
Арц гэсэн 6 төрлийн шилмүүст модноос бусад нь зазчит мод
сөөг.
- 3.
Модны хэмжээ
Мод сөөгний өндрийн дундаж хэмжээ уг ургамлын римшил,
үүлдэр, угсаанаас хамаардаг. Өөрөөр хэлбэл ургах нөхцөл нь
хичнээн аятай, таатай ч гэлээ өсөлтийн дундаж
хэмжээнээсээ^хэтрээд явчихдаггүй. Жишээ нь Бургас, Монос,
Өрөл гэхэд хэзээ ч 10 м-ээс өндөр ургахгүй. Мод сөөгийг
ишнийх нь уртаар өндөр, дунд зэргийн, нам мод гэж 3 хуваана.
Титэм
Мод, сөөгний ишнээс салбарласан салаа мөчрийг навч,
найлзуурынх нь хамтаар титэм хэмээн нэрлэх бөгөөд мод
бүрийн онцлогоос хамаарч түүний өндөр, голчийн хэмжээ
харилцан адилгүй байдаг.
Халуун дулаан орны хатуу навчит том моднуудын титэм
голчоороо 10 м хүртэл тэлсэн өтгөн саглагар байхад дунд
зэргийн модод 3-5 м, намхан модод 2-4 м голчтой байна.
Манай орны ихэнх модод голчоороо 3-5 м өтгөн титэмтэй.
- 4. Мод
Өндрийн
хэмжээ
1.
Нэр, т өрөл
Нарс, Хар мод,
20 м-ээс илуү Гацуур, Хуш, Хус
Бут сөөг
Өндрийн Нэр, т өрөл
хэмжээ
2.5м-ээс
илүү
Долоогоно, Шар
хуайс, Чаргай
Харгана, Яргай,
Гүйлс, Тэхийн шээг
Улиас, Хайлаас,
2.
10-20 м
Улиангар, Тоорой
1-2 м
3.
5-10 м
Монос, Заг,
Тарваган хус, Тэс,
Өрөл, Бургас
0.5-1 м
Үхрийн нүд,
Боролзгоно, Үхэр
харгана Тавилгана,
Бүйлс
- 5.
Бут сөөг голчоороо дунджаар 1-3 м боловч уг ургамлын
хэмжээ нас, ургах орчин, газрын гадарга, төрөл зүйлээс, тэрч
бүү хэл аль бүс бүслүүрт нутагшуулан тарьсан зэргээс шууд
хамаарч өөр хэмжээтэй байдаг.
Хотын гудамж талбайд зөв хэлбэртэй, салаа оройгүй, тэгш
хэмт титэмтэй мод сөөгнүүдийг шилж тарьж суулгахаас гадна
янз бүрийн хэлбэр дүрс оруулан засч хэлбэржүүлэх, танаж
тайрах бололцоотой мод ургамлыг сонгон авах хэрэгтэй.
Тухайлбал: Улиас, Бургас, Долоогоно, Шар хуайс, Тарваган
хайлаас, Нохойн хошуу зэрэг мод сөөгний титмийг
хэлбэржүүлэхэд илүү тохиромжтой байдаг.
- 6.
Өсөлтийн хурд
Үрээр ургуулсан шилүүст модны өсөлт удаан, биежих хугацаа
их тул мод үржүүлгийн газарт тариалсан шилмүүст модыг
хотыг чимэглэх, цэцэрлэгжүүлэх ажилд өргөн ашиглаж
чадахгүй байна. Ийм учраас орчны өнгө үзэмжийг
сайжруулахад хурдан түргэн ургадаг навчит модыг манай
нийслэлийн хэмжээнд түлхүү хэрэглэж ирсэн байна. Мод
уржүүлгийн газар үржүүлсэн Хуш, Нарс, Гацуур, Хар модыг 10
жил ургуулахад 0.5 м-0.7 м хиртэй болж байхад Улиас, Шар
хуайс, Хайлаас мэт модыг мөчрөөр болон үрээр ургуулахад
эхний жилдээ л дээрх хэмжээнд хүрэх жишээтэй.
Мод сөөг түргэн ургаж биежих тусмаа үр нөлөөгөө хурдан өгч
бидний хүссэн хэрэгаээг хангах нь мэдээж. Мод сөөг нь мал,
амьтан лугаа залуу насандаа хурдан ургадаг. Мод сөөгний
өсөлт, биежилтийг ишний өндөр болоод
- 7.
бүдүүн,титмийн өргөн буюу голчоороо ихсэх
хэмжээгээр тодорхойлдог. Гэхдээ өсөлтийн аль
хэлбэрийг чухалчлах нь тэрхүү модыг хаана, ямар
зорилгоор тарьж ургуулахаас хамаардаг. Ганц
нэгээр нь тарьж гудамж эмжихэд титмийг, харин
парк, цэцэрлэгт суулгахад зөвхөн бүдүүнийг
анзаардаг. Модны өсөлтийг тодорхойлохдоо иш,
мөчрийн жилийн өсөлтөөр хэмжинэ. Ердийн
НӨХЦӨЛД ихэнх мод сөөг 10-20 насандаа түргэн
өсөж бүдүүрэх боловч гэрэл, чийг, дулаан хөрсний
шим тэжээлээс ихээхэн шалтгаалдаг. Жилийн
дундаж өсөлтөөр мод сөөгийг 5 хуваана.
- 8. а/
д
Өсөх
хурдны
ялгавар
1.
Маш хурдан 2 м хүртэл
2.
Хурдан
1 м хүртэл
3.
Тааруу
0.5-0.6 м
Сухай, Тавилгана, Тэхийн шээг, Тэс,
Нохойн хошуу, Харгана, Боролзгоно
4.
Маш муу
0.15 м
хүртэл
Арц, Өрөл, Чацаргана
Жилд өсөх
Мод сөөгний нэр
хэмжээ
Манайд ийм мод сөөг байхгүй
Улиас, Бургас, Хус, Хайлаас,
Шинэс, Тоорой, Хуш, Нарс Хуайс,
Улиангар
- 9.
Нас
Хотод тарьж суулгах мод сөөгний нас урт, богино байхаас
хамаарч цэцэрлэгжүүлэх ажлын бодлогыг тодорхойлох
болдог. Парк болон цэцэрлэгт маш өндөр настай удаан
хугацааны туршид байж байх мод тарьж суулгадаг бол явган
замын хажуу, хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг газарт түргэн
ургадаг, навч найлзуур сайтай, сайхан үнэртэй, чимэглэлийн
мод сөөгийг тариалахшаардлагатай. Ийм зорилгоор тарьсан
сөөгийг хөгшрөхөөс нь өмнө сольж байх учиртай.
Хотод урт настай мод сөөг тарих нь эдийн засгийн хувьд илүү
ашигтай. Зарим мод хурдан өсдөг боловч нас богинотой
байхад урт настай боловч хурдан ургадаг мод бас байдаг.
Тухайлбал Улиас, Бургас, Хуайс зэрэг модод нь тургэн өсдөг
Царс, Далдуу, Агчийг бодвол цөөн настай.
Ливаны хуш, аварга Секвойя, зарим Нүцгэн ховол 3000-5000
жил насалдаг. Манай орны мод сөөгөөс Нарс, Шинэс, Хуш мод
500-800, Хайлаас, Гацуур 300-400, Улиас, Улиангар 80-100,
зарим төрлийн Улиас хуурай дулаан уур амьсгалтай орчинд
200 хүртэл наслах жишээтэй.
- 10.
Харин Гандигар, Тэхийн шээг 25-50, Бүйлс, Тавилгана 15-25
хүртэл насалдаг. Хот суурин газрын таагүй орчинд цэвэр
агаар, ус чийг, шим тэжээл дутагдсанаас таримал модны нас
эрс богиносдог. Жишээлбэл жижиг навчит далдуу мод ойдоо
300-400 насалдаг бол хотын парк, цэцэрлэгт 125-200, гудамж
паркад 120, гудамж талбайд 40 насалдаг нь хотын нөхцөлд
мод сөөгний нас, өсөлт, амьдралт муу байдгийн тод жишээ
юм.