SlideShare a Scribd company logo
1 of 18
МОД ҮРЖҮҮЛЭГ
ОЦ Тэнхим











“Мод үржүүлэг”
1. Õè÷ýýëèéí èíäåêñ:
АС300
2. Судлах кðåäèò:
3
3. Ñóäëàõ óëèðàë:
5
4. ªìнөх холбоо:
Үрийн аж ахуй
5. Залгамж холбоо:
Ойжуулалт, нөхөн сэргээлт
6. Ìýðãýæèë: Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер
7. Õè÷ýýëèéí çîðèëãî: Энэхүү хичээлээр мод үржүүлгийн талбайн зохион
байгуулалт, бүтэц, мод, сөөгний тарьц суулгацыг үр болон мөчрөөр
үржүүлэх аргын талаар хүлэмж, ил талбайд ургуулах арчилгаа, усалгаа,
бордоо, суулгац материалыг хадгалах, тээвэрлэх стандартын тарьц,
суулгацын үнэлгээ тогтоох, тоолох арга ажиллагааны талаар судална.
8. Õè÷ýýëèéí çîðèëò: Энэ зорилгын хүрээнд үрийг тарилтанд бэлтгэх арга,
мод үржүүлгийн газар сонгох, хөрс бэлтгэх, тарьсан үрийн арчлалт,
тарьцын арчлалт, мод, сөөгийг ургуулах арга /ногоон мөчир, үндэсний
салаа, шижим г.м./ зэргийг судална.
Мод үржүүлгийн талбайн үйлдвэрлэлийн хэсгийн хамгийн анхаарал
татсан нягт нямбай хандах ёстой хэсэг нь үр тарих хэсэг юм. Энэхүү
талбайд үр тарьж тарьц ургуулна.
Үрийн ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор
арчилгааг
явуулна. Үр тарьсан талбайд хийх арчилгааг үр соёолохоос өмнөх,
соёолсны дараах арчилгаа гэж ангилж үзэх бөгөөд тус бүрдээ
тохирсон арга ажиллагааг шаардана.
Үрийн соёо ил гарахаас өмнөх арчилгаа нь тарьсан үрийг чийг,
дулаан, агаараар хангах зорилготой. Арчлалтад:

- т арьсан үрээ няг т руулж булдах,

- хучих,

- хөрсний өнг өн үеийг үр булсан г үнд хүрг эхг үйг ээр сийрүүлэх,

- хог ург амлыг цэвэрлэх,

- услах,

- т арьсан үрээ салхинд хийсэхээс хамг аалах ажлууд орно.













Хучилт . Их биш гүнтэй тарьсан хөрсийг ихэвчлэн хучдаг.
Хөрсний чийгийн алдагдлыг багасгах, хөрс өнгөн үе өрөмтөж
нягтрахаас хамгаалах зорилгоор хучилт хийнэ.
Хучилт нь нарны хэт халалтаас хамгаалах, шөнийн цагт
дулаан хадгалах нөлөөтэй.
Хучлагыг 2 см хүртэл гүнтэй тарьсан үрэнд хэрэглэнэ.
Хучлагыг хүлэр, үртэс, бууцаар 1 -1,5 см зузаантайгаар хийнэ.
Үртсээр хучих ажлыг 2 үе шаттайгаар хийнэ.
Эхнийхийг үрээ таримагц, дараагийнхыг соёо ил гарсны дараа
халуун нартай үед хийх шаардлагатай.
Хоёр дахь хучилт нь шинээр гарч ирж байгаа тарьцны
үндэсний хүзүүвчийг наранд халахаас хамгаалах зорилготой.
Үр тарьсан тууз буюу даланг үртсээр 1 см хүртэл зузаан
хучихад 1 га-д 3,5 тн үртэс шаардагдана.










Сийрүү лэлт . Хавар үр тарьсны дараа хөрс өрөмтөж
хатуурах, намар тарьсан хөрс ихээр нягтрах тул үр булсан
гүний хэмжээнд тохируулан тарьсан мөрийн чиглэлд хөндлөн
чиглэлээр борнойдож сийрүүлнэ.
Жижиг талбайд төмөр сам буюу хадаас тогтоож сам маягтай
болгосон бөөрөнхий модоор хийсэн гар булаар хөрсийг
сийрүүлнэ.
Энэ булыг хийхдээ 10-20 см бүдүүнтэй, 20-25 см урттай
бөөрөнхий модны эргэн тойронд хоорондоо 2-4 см зайтай, 0,5
см бүдүүн, 1-Зсм (үр булсан гүнд тохируулан) урт хадаас
хадаж шүд гаргана.
Энэ булаар хөрс сийрүүлэхэд 1 м2-д 620-оос доошгүй нүх
гаргаж тарьсан үрийг гэмтээхгүйгээр сийрүүлэлт хийнэ.
Соёо цухуйхаас өмнө нэлэнхүйд нь, цухуйсны дараа мөр
хоорондын сийрүүлэлт хийнэ.











Усалгаа . Үр соёолж ургах хамгийн шаардлагатай хүчин зүйл
бол хөрс өнгөн үеэ хүртэл байнга чийгтэй байх явдал юм.
Иймээс үр тарихын өмнө хөрсийг ханатал усалж сайтар
цэнэглэнэ.
Усалгаа хийсний дараа үртарилтын өмнө борнойдох
сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулна.
Хус, улиас, бургас зэрэг жижиг үртэй мод бутны үрийг
булахгүйгээр хучиж ургуулах тул усалгааг нарийн шүршүүрээр
зөөлөн шүршиж усална.
Хэрэв усыг ихдүүлбэл тарьсан үрийг урсгаж арилгах,
бөөгнүүлэх зэргээр ажлын амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ.
Ингэхэд үр хөрсөнд сайн наалдаж соёолох нь илүү болно.
Усалгааг бага нормоор (50 м3/га) хөрсний өнгөн үеийг тогтмол
чийгтэй байхаар байнга усалж байна.








Харин 2 см болон түүнээс гүн суулгадаг үрийг тарьсны дараах
усалгааг дээрхийн адил бага нормоор олон удаа биш нилээд их (70100 м3/га) нормоор цөөн усалж болно. Ийм нөхцөлд бага нормоор
олон удаа усалбал хөрс нягтарч соёо цухуйж гарах нөхцөлийг
муутгана. Усалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахын
тулд үр ургах явцыг дараахи 3 үе шатанд хуваан үзэж үе шат бүрд
тохируулан усалгааг явуулна.
1 дү гээр үе нь: үр тарьснаас эхлээд жигдрэн соёолох хүртэл үеийг
хамарна. Энэ үед үр хөөж томрох үйл явц 20-25 хоног үргэлжилнэ.
Хөрсний гадаргуугийн 0-10 см гүнд ургалтын ажиллагаа явагдана.
2 ду гаар үе : Тарьсан үр бөөнөөр жигдрэн соёолохоос эхлээд газрын
гадаргуу дээрх эрхтнүүд ба үндэсний систем бэхжих хүртэл
үргэлжилнэ. Энэ үе 25-30 хоног үргэлжлэх ба үндэсний систем 15-20
см гүнд хүрч тарьцын өсөлтийн эрчим хангагдана.
3 ду гаар үе : Энэ үед тарьц хэлбэршиж дуусна. 60-70 хоног
үргэлжлэх ба үндэсний 30 см хүртэл гүнээс шим тэжээлээр
хангагдана. Усалгааны нормыг үзэгдэл зүйн эдгээр үе шат , хөрсний
шинж чанараас хамруулан тогтооно.










Сүү дэрлэлт . Шилмүүст мод, хус, улиас мэт навчит модны
шинэхэн гарсан соёо нарны шууд тусгалд нэрвэгдэх нь их
байдаг тул сүүдэрлэлт хийх шаардлагатай. Ингэхдээ
тусгайлан хийсэн халх хэрэглэнэ.
Ийм сүүдрэвчийг 1x1, 1x1,5 ,1х2м харьцаатайгаар нарийн
савх модоор хийнэ. Нарны гэрэл орох ба сүүдэрлэх зай 50%ийн харьцаатай байна.
Сүүдрэвчийг талбайд босоогоор, налуугаар, хэвтээгээр
байрлуулж болно.
Сүүдрэвчийг тарьц ургаж бэхэжсэний дараа нарны илч
буурсан 8 дугаар сарын эхэн үеэс авч болно.
Сүүдрэвчин дор тарьц нилээд хэдэн сар байж нялхарсан
байдаг тул гэнэт|авч зайлуулах нь тарьцын цаашдын өсөлт
хөгжилтөд муугаар нөлөөлөх тул аажмаар дасгаж авах нь
зүйтэй.



Õºðñ ñèéð¿¿ëæ õîã óðãàìàë óñòãàõ:
,
Ýíý õî¸ð àð÷èëãàà õîîðîíäîî íÿãò õîëáîîòîé õàìòàòãàí ÿâóóëàõ àðãà
õýìæýý þì. Ýíý àð÷èëãààíû ¿íäñýí çîðèëãî íü õºðñºí äýõ ÷èéãèéã
õàäãàëæ õóðèìòëóóëàõ, ýãíýý õîîðîíäûí çàéã õîã óðãàìëààñ
öýâýðëýõ, õºðñºí äýõ àãààðûí ñîëèëöîîã ñàéæðóóëàõàä îðøèíî.
Ñèéð¿¿ëýëò öýâýðëýëòèéã ýõíèé æèë 6-8 óäàà, õî¸ð äàõü æèë
3-5 óäàà õèéäýã. Èíãõýäýý âåãåòàöèéí õóãàöààíû ýõíèé õàãàñò
2 äîëîî õîíîãò 1 óäàà, õî¸ð äàõü õàãàñò 3-4 äîëîî õîíîãò õèéâýë
òîõèðîìæòîé. Õîã óðãàìàë óðãàñàí ýñýõèéã ¿ë õàðãàëçàí áîðîî
îðñíû äàðàà áîëîí óñàëãàà õèéñíèé äаðàà õºðñíèé ºíãºí ¿å
ºðºìòºæ õàòóóðñíûã çààâàë ñèéð¿¿ëæ áóòàëæ ºãºõ
øààðäëàãàòàé. Õºðñ ñèéð¿¿ëýõýä íýã àíõààðàë ç¿éë áîë
ñèéð¿¿ëýõ ã¿í þì. Ñèéð¿¿ëýëòèéã ã¿åõýí õèйñíýýñ õºðñ
íÿãòàð÷ ¿íäýñíèé ºñºëò õºãæèëòèéã ñààòóóëàõûí çýðýãöýý
óõàæ àâàõ àæèëëàãààã õ¿íäð¿¿ëäýã. Èéìýýñ ñèéð¿¿ëýëòèéã
òàðüö æèæèãõýí áàéõ ýõíèé ¿åä 3-4 ñì, íàìàð ¿íäýñ áýõæèõ ¿åä
10 ñì õ¿ðòýë ã¿íä õèéíý.









Суу лгацын арчлалт . Бойжуулах талбайд хийх арчилгаанд
хөрс сийрүүлэх, хог ургамал устгах, усалгаа хийх, нэмэлт
бордоогоор бордох, өвчин хорлогчидтой тэмцэх,иш, титмийг
хэлбэршүүлэх ажлууд багтана.
Хөрс сийрүүлэх, хог ургамал устгах зэрэг арчилгааны тоог
тухайн орчны хөрс, цаг уурын нөхцөл байдал, хог ургамлын
ургалтын байдлыг харгалзан тогтоож нийтлэг арга
ажиллагаагаар явуулна.
Дунджаар энэ ажлыг 8-12 см гүнд жилд 3-7 удаа явуулна.
Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацын өсөлтийг
нэмэгдүүлэх, түргэтгэх зорилгоор бордоог хэрэглэнэ.
Үндэсний системийн хөгжлийг түргэтгэх, ган ба хүйтэн
тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд фосфор калийн
бордоогоор бордоно






Суу лгацыг хэлбэршүү лэх . Бойжуулах талбайд хийх нэг гол
арчилгаа бол хэлбэршүүлэх ажил юм. Гоёл чимэглэлийн
зориулалтаар тарих мод, бутыг өвөрмөц сонин хэлбэр дүрс
оруулах, хамгаалалтын зурвасанд суулгах модны ишийг аль
болох өндөр ургуулах, хотын гудамжинд дуу чимээг намжаах,
тоос, тортгийг шингээх зориулалтаар суулгах мод бутны
титмийг аль болох саглагар ургуулах, жимсний ургамлуудын
цэцэглэгч мөчрийн тоог олшруулах зорилгоор тус бүрд нь
тохирсон заслын ажлыг явуулна.
Хэлбэршүүлэх заслыг ишний ба титмийн гэж ангилна.
Ишний хэлбэршүүлэлтийг суулгаснаас хойш 2-4 жилээс
эхлэн суулгацын өндрийн ба бүдүүний хэмжээг тохируулах
замаар явуулна.








Суулгацын ишийг эгц босоо, гоолиг болгох, түүний титмийн
эхлэх өндрийг тохируулах явдал чухал байдаг.Үүний тул гол
ишээс салаалсан хажуугийн мөчрүүдийн үзүүрээс танана.
Суулгацын хажуугийн мөчрийн хэмжээ 12-15 см урт болох үед
таналтыг эхэлнэ.
Ингэснээр шим тэжээлийн бодисын хангалт нэмэгдэн
суулгацын өндрийн ба бүдүүний өсөлт нэмэгддэг. Өөрөөр
хэлбэл хажуугийн мөчрийн өсөлтийг хязргаарлахад гол ишний
өсөлт эрчимжинэ.
Хажуугийн мөчрийг тайрахад мөчрийн ичмэл нахиа сэргэн
салаалан ургаж эхлэх бөгөөд энэ үед тайралтыг давтан хийх
мэтээр гол ишний хэмжээ стандартын хэмжээнд хүртэл
явуулна.
Ишний хэлбэржүүлэлтийг ингэж хийсний дараа титмийн
таналтыг явуулна.








Титмийн хэлбэржүүлэлт нь суулгацын титмийг гоё сайхан
үзэмжтэй, зөв хэлбэр дүрстэй, өтгөн саглагар мөчрүүдтэй,
шовх хурц буюу бөөрөнхий дугуй зэрэг ямар нэг хэлбэрийн
оройтой болгох зорилгоор хийгдэнэ.
Гишүү мөчрийн гол ишиндээ нийлсэн уулзвар нь мохоо
өнцгийг үүсгэсэн байх нь тохиромжтой бөгөөд гол ишнээс
салаалсан нарийн мөчрүүд нь 5-12 см зайтайгаар үелэсэн
байвал зохино.
Титэм засалтын ажлыг гол иш нь стандартын хэмжээнд хүрч
түүнээс салаалсан хамгийн доод гол мөчрийн үзүүрт
хоорондоо 5-12 см зайтай 5-6 нахиа биеэсээ үелсэн
байдалтайгаар үүссэн үедэхэлнэ.
Үүний дараа 2-3 нахиа нэмж үүсмэгц хамгийн дээд үзүүрийн
нахиаг чимхэж няцлах нь ашигтай.






Салбар мөчрүүд дээр үүссэн нахианы тоо 6-аас илүү гарахад
үзүүрийн ба завсрын зарим нахиаг хоорондын зайгаар нь
тохируулан няцлах ба үндэсний үзүүрээс ичмэл нахиа буюу
салаалалтаар ургасан салбар мөчрүүдийг тайрана.
Хажуугийн мөчрүүдийн хөгжил нь жигд байх шаардлагатай.
Хажуугийн мөчрүүдийн өсөлтийг дараахи аргуудаар
тохируулна.








Онцгой хурдан өсөж, бусад мөчрийнхөө өсөлтийг сулруулахад
нөлөөлж байгаа зарим мөчрийн нахиаг хямсаагаар чимхэж
няцлах буюу үхэж, хатаж байгаа мөчрийн хатсан хэсгийг тайрч
танана.
Мөчрийн тайралтыг явуулсны дараа дараачийн жилийн хавар
эрт 2 дугаар үелэлийн салбар мөчрийн 3-4 нахиаг дээрх
аргаар засна.
Гол иш болон титмийн хэлбэршүүлэлт явуулах хугацааг
тухайн мод сөөгний биологийн онцлог, суулгацын материалын
ач холбогдол, цаг уурын онцлогийг харгалзан тогтооно.
Бүх төрлийн шилмүүст мод хийгээд хусны суулгацанд
хэлбэршүүлэх огтлолтыг хийдэггүй. Жимс, жимсгэний мод,
бутнаас чацаргана хэлбэршүүлэлтийг даахдаа муу байна.
2013 mod urjuuleg  04
2013 mod urjuuleg  04
2013 mod urjuuleg  04

More Related Content

What's hot

Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...Ankhbileg Luvsan
 
Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчинEnkhzul99
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2baigalpurev53
 
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Ankhbileg Luvsan
 
ургамал Odp
ургамал Odpургамал Odp
ургамал Odpoontood
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамалdavaa627
 
Цэцэгт ургамал
Цэцэгт ургамалЦэцэгт ургамал
Цэцэгт ургамалdelgermoron
 

What's hot (13)

үаа лекц 1
үаа лекц 1үаа лекц 1
үаа лекц 1
 
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах...
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
Ургамал ургах орчин
Ургамал ургах орчинУргамал ургах орчин
Ургамал ургах орчин
 
жимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lectureжимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lecture
 
тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2тасалгааны ургамал 2
тасалгааны ургамал 2
 
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэлТасалгааны цэцгийн увидас илтгэл
Тасалгааны цэцгийн увидас илтгэл
 
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
 
ургамал Odp
ургамал Odpургамал Odp
ургамал Odp
 
Tsetseg
TsetsegTsetseg
Tsetseg
 
Enxtuya
EnxtuyaEnxtuya
Enxtuya
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамал
 
Цэцэгт ургамал
Цэцэгт ургамалЦэцэгт ургамал
Цэцэгт ургамал
 

Similar to 2013 mod urjuuleg 04 (20)

2013 mod urjuuleg 11
2013 mod urjuuleg  112013 mod urjuuleg  11
2013 mod urjuuleg 11
 
Oij lekts 4
Oij lekts 4Oij lekts 4
Oij lekts 4
 
Lekts 7-mehanik-2016
Lekts 7-mehanik-2016Lekts 7-mehanik-2016
Lekts 7-mehanik-2016
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
Oij lekts 3
Oij lekts 3Oij lekts 3
Oij lekts 3
 
2013 mod urjuuleg 08
2013 mod urjuuleg  082013 mod urjuuleg  08
2013 mod urjuuleg 08
 
2013 хцү 06
2013 хцү 062013 хцү 06
2013 хцү 06
 
Oij lekts 5
Oij lekts 5Oij lekts 5
Oij lekts 5
 
2013 хцү 09
2013 хцү 092013 хцү 09
2013 хцү 09
 
2013 хцү 12
2013 хцү 122013 хцү 12
2013 хцү 12
 
Oc lekts 6
Oc lekts 6Oc lekts 6
Oc lekts 6
 
Oc lekts 6
Oc lekts 6Oc lekts 6
Oc lekts 6
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Mehanikjuulalt lekts-7
Mehanikjuulalt lekts-7Mehanikjuulalt lekts-7
Mehanikjuulalt lekts-7
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
SustainableFarming&CookingMWFA
SustainableFarming&CookingMWFASustainableFarming&CookingMWFA
SustainableFarming&CookingMWFA
 
Mehanikjuulalt lekts-6
Mehanikjuulalt lekts-6Mehanikjuulalt lekts-6
Mehanikjuulalt lekts-6
 

More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)

Nbapo
NbapoNbapo
Nbapo
 
Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.
 
2013 эмчилгээ 05
2013 эмчилгээ  052013 эмчилгээ  05
2013 эмчилгээ 05
 
2013 эмчилгээ 04
2013 эмчилгээ  042013 эмчилгээ  04
2013 эмчилгээ 04
 
лекц 16 энто
лекц 16 энтолекц 16 энто
лекц 16 энто
 
лекц 15 энто
лекц 15 энтолекц 15 энто
лекц 15 энто
 
лекц 14 энто
лекц 14 энтолекц 14 энто
лекц 14 энто
 
лекц 13 энто
лекц 13 энтолекц 13 энто
лекц 13 энто
 
лекц 12 энто
лекц 12 энтолекц 12 энто
лекц 12 энто
 
лекц 11 энто
лекц 11 энтолекц 11 энто
лекц 11 энто
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
лекц 9 энто
лекц 9 энтолекц 9 энто
лекц 9 энто
 
лекц 8 энто
лекц 8 энтолекц 8 энто
лекц 8 энто
 
лекц 7 энто
лекц 7 энтолекц 7 энто
лекц 7 энто
 
лекц 6 энто
лекц 6 энтолекц 6 энто
лекц 6 энто
 
лекц 5 энто
лекц 5 энтолекц 5 энто
лекц 5 энто
 
лекц 4 энто
лекц 4 энтолекц 4 энто
лекц 4 энто
 
лекц 3 энто
лекц 3 энтолекц 3 энто
лекц 3 энто
 
лекц 2 энто
лекц 2 энтолекц 2 энто
лекц 2 энто
 
лекц 1 энто
лекц 1 энтолекц 1 энто
лекц 1 энто
 

2013 mod urjuuleg 04

  • 2.          “Мод үржүүлэг” 1. Õè÷ýýëèéí èíäåêñ: АС300 2. Судлах кðåäèò: 3 3. Ñóäëàõ óëèðàë: 5 4. ªìнөх холбоо: Үрийн аж ахуй 5. Залгамж холбоо: Ойжуулалт, нөхөн сэргээлт 6. Ìýðãýæèë: Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер 7. Õè÷ýýëèéí çîðèëãî: Энэхүү хичээлээр мод үржүүлгийн талбайн зохион байгуулалт, бүтэц, мод, сөөгний тарьц суулгацыг үр болон мөчрөөр үржүүлэх аргын талаар хүлэмж, ил талбайд ургуулах арчилгаа, усалгаа, бордоо, суулгац материалыг хадгалах, тээвэрлэх стандартын тарьц, суулгацын үнэлгээ тогтоох, тоолох арга ажиллагааны талаар судална. 8. Õè÷ýýëèéí çîðèëò: Энэ зорилгын хүрээнд үрийг тарилтанд бэлтгэх арга, мод үржүүлгийн газар сонгох, хөрс бэлтгэх, тарьсан үрийн арчлалт, тарьцын арчлалт, мод, сөөгийг ургуулах арга /ногоон мөчир, үндэсний салаа, шижим г.м./ зэргийг судална.
  • 3. Мод үржүүлгийн талбайн үйлдвэрлэлийн хэсгийн хамгийн анхаарал татсан нягт нямбай хандах ёстой хэсэг нь үр тарих хэсэг юм. Энэхүү талбайд үр тарьж тарьц ургуулна. Үрийн ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор арчилгааг явуулна. Үр тарьсан талбайд хийх арчилгааг үр соёолохоос өмнөх, соёолсны дараах арчилгаа гэж ангилж үзэх бөгөөд тус бүрдээ тохирсон арга ажиллагааг шаардана. Үрийн соёо ил гарахаас өмнөх арчилгаа нь тарьсан үрийг чийг, дулаан, агаараар хангах зорилготой. Арчлалтад:  - т арьсан үрээ няг т руулж булдах,  - хучих,  - хөрсний өнг өн үеийг үр булсан г үнд хүрг эхг үйг ээр сийрүүлэх,  - хог ург амлыг цэвэрлэх,  - услах,  - т арьсан үрээ салхинд хийсэхээс хамг аалах ажлууд орно.
  • 4.        Хучилт . Их биш гүнтэй тарьсан хөрсийг ихэвчлэн хучдаг. Хөрсний чийгийн алдагдлыг багасгах, хөрс өнгөн үе өрөмтөж нягтрахаас хамгаалах зорилгоор хучилт хийнэ. Хучилт нь нарны хэт халалтаас хамгаалах, шөнийн цагт дулаан хадгалах нөлөөтэй. Хучлагыг 2 см хүртэл гүнтэй тарьсан үрэнд хэрэглэнэ. Хучлагыг хүлэр, үртэс, бууцаар 1 -1,5 см зузаантайгаар хийнэ. Үртсээр хучих ажлыг 2 үе шаттайгаар хийнэ. Эхнийхийг үрээ таримагц, дараагийнхыг соёо ил гарсны дараа халуун нартай үед хийх шаардлагатай. Хоёр дахь хучилт нь шинээр гарч ирж байгаа тарьцны үндэсний хүзүүвчийг наранд халахаас хамгаалах зорилготой. Үр тарьсан тууз буюу даланг үртсээр 1 см хүртэл зузаан хучихад 1 га-д 3,5 тн үртэс шаардагдана.
  • 5.      Сийрүү лэлт . Хавар үр тарьсны дараа хөрс өрөмтөж хатуурах, намар тарьсан хөрс ихээр нягтрах тул үр булсан гүний хэмжээнд тохируулан тарьсан мөрийн чиглэлд хөндлөн чиглэлээр борнойдож сийрүүлнэ. Жижиг талбайд төмөр сам буюу хадаас тогтоож сам маягтай болгосон бөөрөнхий модоор хийсэн гар булаар хөрсийг сийрүүлнэ. Энэ булыг хийхдээ 10-20 см бүдүүнтэй, 20-25 см урттай бөөрөнхий модны эргэн тойронд хоорондоо 2-4 см зайтай, 0,5 см бүдүүн, 1-Зсм (үр булсан гүнд тохируулан) урт хадаас хадаж шүд гаргана. Энэ булаар хөрс сийрүүлэхэд 1 м2-д 620-оос доошгүй нүх гаргаж тарьсан үрийг гэмтээхгүйгээр сийрүүлэлт хийнэ. Соёо цухуйхаас өмнө нэлэнхүйд нь, цухуйсны дараа мөр хоорондын сийрүүлэлт хийнэ.
  • 6.       Усалгаа . Үр соёолж ургах хамгийн шаардлагатай хүчин зүйл бол хөрс өнгөн үеэ хүртэл байнга чийгтэй байх явдал юм. Иймээс үр тарихын өмнө хөрсийг ханатал усалж сайтар цэнэглэнэ. Усалгаа хийсний дараа үртарилтын өмнө борнойдох сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулна. Хус, улиас, бургас зэрэг жижиг үртэй мод бутны үрийг булахгүйгээр хучиж ургуулах тул усалгааг нарийн шүршүүрээр зөөлөн шүршиж усална. Хэрэв усыг ихдүүлбэл тарьсан үрийг урсгаж арилгах, бөөгнүүлэх зэргээр ажлын амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ. Ингэхэд үр хөрсөнд сайн наалдаж соёолох нь илүү болно. Усалгааг бага нормоор (50 м3/га) хөрсний өнгөн үеийг тогтмол чийгтэй байхаар байнга усалж байна.
  • 7.     Харин 2 см болон түүнээс гүн суулгадаг үрийг тарьсны дараах усалгааг дээрхийн адил бага нормоор олон удаа биш нилээд их (70100 м3/га) нормоор цөөн усалж болно. Ийм нөхцөлд бага нормоор олон удаа усалбал хөрс нягтарч соёо цухуйж гарах нөхцөлийг муутгана. Усалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахын тулд үр ургах явцыг дараахи 3 үе шатанд хуваан үзэж үе шат бүрд тохируулан усалгааг явуулна. 1 дү гээр үе нь: үр тарьснаас эхлээд жигдрэн соёолох хүртэл үеийг хамарна. Энэ үед үр хөөж томрох үйл явц 20-25 хоног үргэлжилнэ. Хөрсний гадаргуугийн 0-10 см гүнд ургалтын ажиллагаа явагдана. 2 ду гаар үе : Тарьсан үр бөөнөөр жигдрэн соёолохоос эхлээд газрын гадаргуу дээрх эрхтнүүд ба үндэсний систем бэхжих хүртэл үргэлжилнэ. Энэ үе 25-30 хоног үргэлжлэх ба үндэсний систем 15-20 см гүнд хүрч тарьцын өсөлтийн эрчим хангагдана. 3 ду гаар үе : Энэ үед тарьц хэлбэршиж дуусна. 60-70 хоног үргэлжлэх ба үндэсний 30 см хүртэл гүнээс шим тэжээлээр хангагдана. Усалгааны нормыг үзэгдэл зүйн эдгээр үе шат , хөрсний шинж чанараас хамруулан тогтооно.
  • 8.      Сүү дэрлэлт . Шилмүүст мод, хус, улиас мэт навчит модны шинэхэн гарсан соёо нарны шууд тусгалд нэрвэгдэх нь их байдаг тул сүүдэрлэлт хийх шаардлагатай. Ингэхдээ тусгайлан хийсэн халх хэрэглэнэ. Ийм сүүдрэвчийг 1x1, 1x1,5 ,1х2м харьцаатайгаар нарийн савх модоор хийнэ. Нарны гэрэл орох ба сүүдэрлэх зай 50%ийн харьцаатай байна. Сүүдрэвчийг талбайд босоогоор, налуугаар, хэвтээгээр байрлуулж болно. Сүүдрэвчийг тарьц ургаж бэхэжсэний дараа нарны илч буурсан 8 дугаар сарын эхэн үеэс авч болно. Сүүдрэвчин дор тарьц нилээд хэдэн сар байж нялхарсан байдаг тул гэнэт|авч зайлуулах нь тарьцын цаашдын өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлөх тул аажмаар дасгаж авах нь зүйтэй.
  • 9.   Õºðñ ñèéð¿¿ëæ õîã óðãàìàë óñòãàõ: , Ýíý õî¸ð àð÷èëãàà õîîðîíäîî íÿãò õîëáîîòîé õàìòàòãàí ÿâóóëàõ àðãà õýìæýý þì. Ýíý àð÷èëãààíû ¿íäñýí çîðèëãî íü õºðñºí äýõ ÷èéãèéã õàäãàëæ õóðèìòëóóëàõ, ýãíýý õîîðîíäûí çàéã õîã óðãàìëààñ öýâýðëýõ, õºðñºí äýõ àãààðûí ñîëèëöîîã ñàéæðóóëàõàä îðøèíî. Ñèéð¿¿ëýëò öýâýðëýëòèéã ýõíèé æèë 6-8 óäàà, õî¸ð äàõü æèë 3-5 óäàà õèéäýã. Èíãõýäýý âåãåòàöèéí õóãàöààíû ýõíèé õàãàñò 2 äîëîî õîíîãò 1 óäàà, õî¸ð äàõü õàãàñò 3-4 äîëîî õîíîãò õèéâýë òîõèðîìæòîé. Õîã óðãàìàë óðãàñàí ýñýõèéã ¿ë õàðãàëçàí áîðîî îðñíû äàðàà áîëîí óñàëãàà õèéñíèé äаðàà õºðñíèé ºíãºí ¿å ºðºìòºæ õàòóóðñíûã çààâàë ñèéð¿¿ëæ áóòàëæ ºãºõ øààðäëàãàòàé. Õºðñ ñèéð¿¿ëýõýä íýã àíõààðàë ç¿éë áîë ñèéð¿¿ëýõ ã¿í þì. Ñèéð¿¿ëýëòèéã ã¿åõýí õèйñíýýñ õºðñ íÿãòàð÷ ¿íäýñíèé ºñºëò õºãæèëòèéã ñààòóóëàõûí çýðýãöýý óõàæ àâàõ àæèëëàãààã õ¿íäð¿¿ëäýã. Èéìýýñ ñèéð¿¿ëýëòèéã òàðüö æèæèãõýí áàéõ ýõíèé ¿åä 3-4 ñì, íàìàð ¿íäýñ áýõæèõ ¿åä 10 ñì õ¿ðòýë ã¿íä õèéíý.
  • 10.      Суу лгацын арчлалт . Бойжуулах талбайд хийх арчилгаанд хөрс сийрүүлэх, хог ургамал устгах, усалгаа хийх, нэмэлт бордоогоор бордох, өвчин хорлогчидтой тэмцэх,иш, титмийг хэлбэршүүлэх ажлууд багтана. Хөрс сийрүүлэх, хог ургамал устгах зэрэг арчилгааны тоог тухайн орчны хөрс, цаг уурын нөхцөл байдал, хог ургамлын ургалтын байдлыг харгалзан тогтоож нийтлэг арга ажиллагаагаар явуулна. Дунджаар энэ ажлыг 8-12 см гүнд жилд 3-7 удаа явуулна. Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацын өсөлтийг нэмэгдүүлэх, түргэтгэх зорилгоор бордоог хэрэглэнэ. Үндэсний системийн хөгжлийг түргэтгэх, ган ба хүйтэн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд фосфор калийн бордоогоор бордоно
  • 11.    Суу лгацыг хэлбэршүү лэх . Бойжуулах талбайд хийх нэг гол арчилгаа бол хэлбэршүүлэх ажил юм. Гоёл чимэглэлийн зориулалтаар тарих мод, бутыг өвөрмөц сонин хэлбэр дүрс оруулах, хамгаалалтын зурвасанд суулгах модны ишийг аль болох өндөр ургуулах, хотын гудамжинд дуу чимээг намжаах, тоос, тортгийг шингээх зориулалтаар суулгах мод бутны титмийг аль болох саглагар ургуулах, жимсний ургамлуудын цэцэглэгч мөчрийн тоог олшруулах зорилгоор тус бүрд нь тохирсон заслын ажлыг явуулна. Хэлбэршүүлэх заслыг ишний ба титмийн гэж ангилна. Ишний хэлбэршүүлэлтийг суулгаснаас хойш 2-4 жилээс эхлэн суулгацын өндрийн ба бүдүүний хэмжээг тохируулах замаар явуулна.
  • 12.     Суулгацын ишийг эгц босоо, гоолиг болгох, түүний титмийн эхлэх өндрийг тохируулах явдал чухал байдаг.Үүний тул гол ишээс салаалсан хажуугийн мөчрүүдийн үзүүрээс танана. Суулгацын хажуугийн мөчрийн хэмжээ 12-15 см урт болох үед таналтыг эхэлнэ. Ингэснээр шим тэжээлийн бодисын хангалт нэмэгдэн суулгацын өндрийн ба бүдүүний өсөлт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хажуугийн мөчрийн өсөлтийг хязргаарлахад гол ишний өсөлт эрчимжинэ. Хажуугийн мөчрийг тайрахад мөчрийн ичмэл нахиа сэргэн салаалан ургаж эхлэх бөгөөд энэ үед тайралтыг давтан хийх мэтээр гол ишний хэмжээ стандартын хэмжээнд хүртэл явуулна. Ишний хэлбэржүүлэлтийг ингэж хийсний дараа титмийн таналтыг явуулна.
  • 13.     Титмийн хэлбэржүүлэлт нь суулгацын титмийг гоё сайхан үзэмжтэй, зөв хэлбэр дүрстэй, өтгөн саглагар мөчрүүдтэй, шовх хурц буюу бөөрөнхий дугуй зэрэг ямар нэг хэлбэрийн оройтой болгох зорилгоор хийгдэнэ. Гишүү мөчрийн гол ишиндээ нийлсэн уулзвар нь мохоо өнцгийг үүсгэсэн байх нь тохиромжтой бөгөөд гол ишнээс салаалсан нарийн мөчрүүд нь 5-12 см зайтайгаар үелэсэн байвал зохино. Титэм засалтын ажлыг гол иш нь стандартын хэмжээнд хүрч түүнээс салаалсан хамгийн доод гол мөчрийн үзүүрт хоорондоо 5-12 см зайтай 5-6 нахиа биеэсээ үелсэн байдалтайгаар үүссэн үедэхэлнэ. Үүний дараа 2-3 нахиа нэмж үүсмэгц хамгийн дээд үзүүрийн нахиаг чимхэж няцлах нь ашигтай.
  • 14.    Салбар мөчрүүд дээр үүссэн нахианы тоо 6-аас илүү гарахад үзүүрийн ба завсрын зарим нахиаг хоорондын зайгаар нь тохируулан няцлах ба үндэсний үзүүрээс ичмэл нахиа буюу салаалалтаар ургасан салбар мөчрүүдийг тайрана. Хажуугийн мөчрүүдийн хөгжил нь жигд байх шаардлагатай. Хажуугийн мөчрүүдийн өсөлтийг дараахи аргуудаар тохируулна.
  • 15.     Онцгой хурдан өсөж, бусад мөчрийнхөө өсөлтийг сулруулахад нөлөөлж байгаа зарим мөчрийн нахиаг хямсаагаар чимхэж няцлах буюу үхэж, хатаж байгаа мөчрийн хатсан хэсгийг тайрч танана. Мөчрийн тайралтыг явуулсны дараа дараачийн жилийн хавар эрт 2 дугаар үелэлийн салбар мөчрийн 3-4 нахиаг дээрх аргаар засна. Гол иш болон титмийн хэлбэршүүлэлт явуулах хугацааг тухайн мод сөөгний биологийн онцлог, суулгацын материалын ач холбогдол, цаг уурын онцлогийг харгалзан тогтооно. Бүх төрлийн шилмүүст мод хийгээд хусны суулгацанд хэлбэршүүлэх огтлолтыг хийдэггүй. Жимс, жимсгэний мод, бутнаас чацаргана хэлбэршүүлэлтийг даахдаа муу байна.