SlideShare a Scribd company logo
1 of 2
1
2.6. Цикл ба Улирлын чанартай хэлбэлзлийн шинжилгээ
2.6.1. Цикл хэлбэлзлийн шинжилгээ
Үзэгдлийн динамик явцын нэг шинж нь тодорхой хэмжээний цикл хэлбэрийн
хэлбэлзэлтэй байдаг. Учир нь судалж буй үзэгдлийн динамик хөгжилд тайлбарлах
боломжгүй маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Цикл хэлбэлзэл нь тэгшитгэсэн
хандлагын шугамаас дээш, эсвэл доош хэлбэлзсэн чиглэлтэй байх ба үүнийг судлахдаа
үлдэгдэл аргыг ашиглана.
Динамик хандлагын шинжилгээ хийхдээ хэдийгээр цикл болон гэнэтийн
хэлбэлзлийг динамик эгнээний бүрэлдэхүүнээс арилгаж математик тэгшитгэлд
шилжүүлдэг боловч тухайн үзэгдлийн цикл хэлбэлзлийг судлах нь үзэгдлийн өнгөрсөн
үеүдийн хөгжил өөрчлөлтийг илүү тодорхой судалж дүгнэлт гаргахад үр нөлөөтэй.
Харин цикл хэлбэлзэл ирээдүйд хэрхэн явагдах талаар урьдчилан прогнозлох
боломжгүй байдаг байна.
Цикл хэлбэлзлийг 1. Хандлагын хувийн жин 2. Цикл үлдэгдлийн харьцангуй
хэмжигдэхүүн гэсэн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар судална.
Өгөгдсөн динамик эгнээний түвшингүүдийг тэгшитгэсэн утгад нь харьцуулан хувиар
илэрхийлснийг хандлагын хувийн жин гэнэ. Х.Х.Ж %100
t
i
y
y
Цикл үлдэгдлийн харьцангуй хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо түвшингүүдийн
бодит болон тэгшитгэсэн утгын ялгаварыг тэгшитгэсэн утгад харьцуулан хувиар
илэрхийлнэ. Мөн хандлагын хувийн жингээс 100 хувийг хасаж тодорхойлж болно.
Ц.Ү.Х.Х %100


t
ti
y
yy
2
2.6.2. Улирлын чанартай хэлбэлзлийн судалгаа
Улирлын чанартай хэлбэлзэл нь дахин давтагдах шинжтэй бөгөөд түүнийг
урьдчилан тааварлах бололцоотой байдаг. Статистикийн зорилго нь улирлын чанартай
хэлбэлзлийг судлан түүнийг хэмжин тогтоож, аль болохоор улирлын чанартай
хэлбэлзлийг багасгах, арилгах арга замыг боловсруулахад оршдог.
Улирлын чанартай хэлбэлзлийг судлах гол арга бол шаталсан дундажийн арга
юм. Энэ аргыг ашиглан улирлын индексийг тооцоолж улмаар улирлын чанартай
нөлөөллийг нь арилгасан динамик мэдээллийг гарган авна.
Шаталсан дундажийг аргын тооцоолол:
1 алхам. Улирлаар өгөгдсөн жилүүдийн мэдээллийг жагсаан түүнээс 2, 3, 4 улирлаар
гэх мэт аль нэгээр нь шаталсан дундажийг тооцоолон дунд хэсэгт нь харгалзуулан
бичнэ. Тухайлбал дөрвөн улирлаар шаталсан дундаж хийе.
2 алхам. Тооцоолсон шаталсан дундаж хоёр, гуравдугаар улирлын хооронд байгаа тул
үүнийг улирлуудын өгөгдсөн бодит утгуудын харалдаа болгох шаардлагатай. Үүний
тулд дөрвөн улирлаар шаталсан дундажуудын төвийг олно. Ө/х, 2-оор шаталсан дундаж
хийнэ гэсэн үг. Зарим тохиолдолд энэ үе шат заавал байх шаардлагагүй байдаг. Жишээ
нь, долоо хоногоор шаталсан дундаж тооцох үед уг дундаж дөрөв дэх өдрийн харалдаа
бичигдэх тул дахин төвийг нь олох шаардлага байдаггүй.
3 алхам. Динамик эгнээний бодит түвшингүүдийг шаталсан дундажид нь харьцуулан
хувиар тодорхойлно. %100
d
i
y
y
4 алхам. Шаталсан дунджид харьцуулан гаргасан бүх хувийг улирлаар жагсаан
хүснэгтэд бичнэ. Дараа нь улирал бүрийн хамгийн их, хамгийн бага утгыг орхиж
үлдсэн хувиудын дунджийг тооцоолно. Үүгээр цикл болон гэнэтийн шинж чанартай
хэлбэлзлийн нөлөөллийг багасгаж байгаа гэсэн үг юм. Үлдсэн хувиудаас тооцсон
дундаж нь засварлагдаагүй индекс болно.
5 алхам. Дараа нь засварлах тогтмол үржүүлэгчийг олохдоо суурь индексүүдийн
нийлбэрийг /индексийн суурь нь 100 болох тул дөрвөн суурь индексийн нийлбэр 400/
засварлагдаагүй индексүүдийн нийлбэрт харьцуулна.
6 алхам. Эцэст нь улирал бүрийн засварлагдаагүй индексийг тогтмол үржүүлэгчээр
үржүүлж улирлын индексийг тооцоолно. Улирлын индекс нь динамик эгнээний
улирлын чанартай хэлбэлзлийг илэрхийлэгч, түүнийг хэмжигч гол үзүүлэлт юм.
Улирлын индексийг ашиглан динамик эгнээний улирлын чанартай хэлбэлзлийг
арилгаж, цаашид динамик хандлагын шинжилгээ хийх, ирээдүйн түвшинг урьдчилан
прогнозлох, төлөвлөлт хийх боломжтой болдог.
Улирлын нөлөөллийг арилгасан түвшинг гаргахдаа түвшингийн өгөгдсөн бодит
утгыг улирлын индексд хуваана. %100
ексулирлынинд
y
y i
i

More Related Content

More from Anhaa8941

Lekts15. engiin exp tegshitgeliin arguud
Lekts15. engiin exp tegshitgeliin arguudLekts15. engiin exp tegshitgeliin arguud
Lekts15. engiin exp tegshitgeliin arguudAnhaa8941
 
Lekts12 hamaarliin huchiig hemjih engiin arguud buten
Lekts12  hamaarliin huchiig hemjih engiin arguud butenLekts12  hamaarliin huchiig hemjih engiin arguud buten
Lekts12 hamaarliin huchiig hemjih engiin arguud butenAnhaa8941
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress butenAnhaa8941
 
Lekts10 shugaman zagvariin parametr
Lekts10 shugaman zagvariin parametrLekts10 shugaman zagvariin parametr
Lekts10 shugaman zagvariin parametrAnhaa8941
 
Lekts9 shugaman regress korr shinjilgee
Lekts9 shugaman regress korr shinjilgeeLekts9 shugaman regress korr shinjilgee
Lekts9 shugaman regress korr shinjilgeeAnhaa8941
 
Lekts8. dispersiin shinjilgee 12pt
Lekts8.  dispersiin shinjilgee 12ptLekts8.  dispersiin shinjilgee 12pt
Lekts8. dispersiin shinjilgee 12ptAnhaa8941
 
Lekts7. tuuver sudalgaa
Lekts7. tuuver sudalgaaLekts7. tuuver sudalgaa
Lekts7. tuuver sudalgaaAnhaa8941
 
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaa
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaaLekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaa
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaaAnhaa8941
 
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud Anhaa8941
 
Lekts4. statistik hemjigdehuun
Lekts4. statistik hemjigdehuunLekts4. statistik hemjigdehuun
Lekts4. statistik hemjigdehuunAnhaa8941
 
Lekts3. tarhaltiin tsuvaa
Lekts3.  tarhaltiin tsuvaaLekts3.  tarhaltiin tsuvaa
Lekts3. tarhaltiin tsuvaaAnhaa8941
 

More from Anhaa8941 (12)

Lekts15. engiin exp tegshitgeliin arguud
Lekts15. engiin exp tegshitgeliin arguudLekts15. engiin exp tegshitgeliin arguud
Lekts15. engiin exp tegshitgeliin arguud
 
Lekts15
Lekts15Lekts15
Lekts15
 
Lekts12 hamaarliin huchiig hemjih engiin arguud buten
Lekts12  hamaarliin huchiig hemjih engiin arguud butenLekts12  hamaarliin huchiig hemjih engiin arguud buten
Lekts12 hamaarliin huchiig hemjih engiin arguud buten
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress buten
 
Lekts10 shugaman zagvariin parametr
Lekts10 shugaman zagvariin parametrLekts10 shugaman zagvariin parametr
Lekts10 shugaman zagvariin parametr
 
Lekts9 shugaman regress korr shinjilgee
Lekts9 shugaman regress korr shinjilgeeLekts9 shugaman regress korr shinjilgee
Lekts9 shugaman regress korr shinjilgee
 
Lekts8. dispersiin shinjilgee 12pt
Lekts8.  dispersiin shinjilgee 12ptLekts8.  dispersiin shinjilgee 12pt
Lekts8. dispersiin shinjilgee 12pt
 
Lekts7. tuuver sudalgaa
Lekts7. tuuver sudalgaaLekts7. tuuver sudalgaa
Lekts7. tuuver sudalgaa
 
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaa
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaaLekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaa
Lekts6. magadlaliin onol tarhaltiin tsuvaa
 
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud
 
Lekts4. statistik hemjigdehuun
Lekts4. statistik hemjigdehuunLekts4. statistik hemjigdehuun
Lekts4. statistik hemjigdehuun
 
Lekts3. tarhaltiin tsuvaa
Lekts3.  tarhaltiin tsuvaaLekts3.  tarhaltiin tsuvaa
Lekts3. tarhaltiin tsuvaa
 

Lekts14. tsikl helbelzliin shinjilgee

  • 1. 1 2.6. Цикл ба Улирлын чанартай хэлбэлзлийн шинжилгээ 2.6.1. Цикл хэлбэлзлийн шинжилгээ Үзэгдлийн динамик явцын нэг шинж нь тодорхой хэмжээний цикл хэлбэрийн хэлбэлзэлтэй байдаг. Учир нь судалж буй үзэгдлийн динамик хөгжилд тайлбарлах боломжгүй маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Цикл хэлбэлзэл нь тэгшитгэсэн хандлагын шугамаас дээш, эсвэл доош хэлбэлзсэн чиглэлтэй байх ба үүнийг судлахдаа үлдэгдэл аргыг ашиглана. Динамик хандлагын шинжилгээ хийхдээ хэдийгээр цикл болон гэнэтийн хэлбэлзлийг динамик эгнээний бүрэлдэхүүнээс арилгаж математик тэгшитгэлд шилжүүлдэг боловч тухайн үзэгдлийн цикл хэлбэлзлийг судлах нь үзэгдлийн өнгөрсөн үеүдийн хөгжил өөрчлөлтийг илүү тодорхой судалж дүгнэлт гаргахад үр нөлөөтэй. Харин цикл хэлбэлзэл ирээдүйд хэрхэн явагдах талаар урьдчилан прогнозлох боломжгүй байдаг байна. Цикл хэлбэлзлийг 1. Хандлагын хувийн жин 2. Цикл үлдэгдлийн харьцангуй хэмжигдэхүүн гэсэн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар судална. Өгөгдсөн динамик эгнээний түвшингүүдийг тэгшитгэсэн утгад нь харьцуулан хувиар илэрхийлснийг хандлагын хувийн жин гэнэ. Х.Х.Ж %100 t i y y Цикл үлдэгдлийн харьцангуй хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо түвшингүүдийн бодит болон тэгшитгэсэн утгын ялгаварыг тэгшитгэсэн утгад харьцуулан хувиар илэрхийлнэ. Мөн хандлагын хувийн жингээс 100 хувийг хасаж тодорхойлж болно. Ц.Ү.Х.Х %100   t ti y yy
  • 2. 2 2.6.2. Улирлын чанартай хэлбэлзлийн судалгаа Улирлын чанартай хэлбэлзэл нь дахин давтагдах шинжтэй бөгөөд түүнийг урьдчилан тааварлах бололцоотой байдаг. Статистикийн зорилго нь улирлын чанартай хэлбэлзлийг судлан түүнийг хэмжин тогтоож, аль болохоор улирлын чанартай хэлбэлзлийг багасгах, арилгах арга замыг боловсруулахад оршдог. Улирлын чанартай хэлбэлзлийг судлах гол арга бол шаталсан дундажийн арга юм. Энэ аргыг ашиглан улирлын индексийг тооцоолж улмаар улирлын чанартай нөлөөллийг нь арилгасан динамик мэдээллийг гарган авна. Шаталсан дундажийг аргын тооцоолол: 1 алхам. Улирлаар өгөгдсөн жилүүдийн мэдээллийг жагсаан түүнээс 2, 3, 4 улирлаар гэх мэт аль нэгээр нь шаталсан дундажийг тооцоолон дунд хэсэгт нь харгалзуулан бичнэ. Тухайлбал дөрвөн улирлаар шаталсан дундаж хийе. 2 алхам. Тооцоолсон шаталсан дундаж хоёр, гуравдугаар улирлын хооронд байгаа тул үүнийг улирлуудын өгөгдсөн бодит утгуудын харалдаа болгох шаардлагатай. Үүний тулд дөрвөн улирлаар шаталсан дундажуудын төвийг олно. Ө/х, 2-оор шаталсан дундаж хийнэ гэсэн үг. Зарим тохиолдолд энэ үе шат заавал байх шаардлагагүй байдаг. Жишээ нь, долоо хоногоор шаталсан дундаж тооцох үед уг дундаж дөрөв дэх өдрийн харалдаа бичигдэх тул дахин төвийг нь олох шаардлага байдаггүй. 3 алхам. Динамик эгнээний бодит түвшингүүдийг шаталсан дундажид нь харьцуулан хувиар тодорхойлно. %100 d i y y 4 алхам. Шаталсан дунджид харьцуулан гаргасан бүх хувийг улирлаар жагсаан хүснэгтэд бичнэ. Дараа нь улирал бүрийн хамгийн их, хамгийн бага утгыг орхиж үлдсэн хувиудын дунджийг тооцоолно. Үүгээр цикл болон гэнэтийн шинж чанартай хэлбэлзлийн нөлөөллийг багасгаж байгаа гэсэн үг юм. Үлдсэн хувиудаас тооцсон дундаж нь засварлагдаагүй индекс болно. 5 алхам. Дараа нь засварлах тогтмол үржүүлэгчийг олохдоо суурь индексүүдийн нийлбэрийг /индексийн суурь нь 100 болох тул дөрвөн суурь индексийн нийлбэр 400/ засварлагдаагүй индексүүдийн нийлбэрт харьцуулна. 6 алхам. Эцэст нь улирал бүрийн засварлагдаагүй индексийг тогтмол үржүүлэгчээр үржүүлж улирлын индексийг тооцоолно. Улирлын индекс нь динамик эгнээний улирлын чанартай хэлбэлзлийг илэрхийлэгч, түүнийг хэмжигч гол үзүүлэлт юм. Улирлын индексийг ашиглан динамик эгнээний улирлын чанартай хэлбэлзлийг арилгаж, цаашид динамик хандлагын шинжилгээ хийх, ирээдүйн түвшинг урьдчилан прогнозлох, төлөвлөлт хийх боломжтой болдог. Улирлын нөлөөллийг арилгасан түвшинг гаргахдаа түвшингийн өгөгдсөн бодит утгыг улирлын индексд хуваана. %100 ексулирлынинд y y i i