SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
20 barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Б. Адилбиш /Барилга,
байгууламжийн бүтээцийн зураг
төслийн мэргэшсэн инженер,
Магистр/
О. Энхжаргал / Барилгын
архитектур болон хот төлөвлөлтийн
мэргэшсэн архитектор, Магистр /
Т. Анулсар /Барилга,
байгууламжийн бүтээцийн зураг
төслийн мэргэшсэн инженер,
магистр/
БАРИЛГЫН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЖИЛГЭЭ
Энэхүү барилга нь зураг 12-т
үзүүлсэнчлэн нүхэн доторх цамхаг 1,
цамхаг 2 болон нүхний гадна талд
ИНЖЕНЕРЧЛЭЛ
ÖÓÂÐÀË -2
цамхгуудын холбосон хэсэг бүхий
гурван блоктой. 1 болон 2 цамхаг
хоорондох газар хөдлөлтийн заадас
13 дугаар зурагт үзүүлсэнчлэн В13
давхраас В2 давхруудын хооронд
хийгдсэн.
21
barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Зураг 12. Барилгын блокын бүдүүвч Зураг 13. Барилгын газар хөдлөлтийн заадас
Тулааст ган рам нь зочдын
өрөөний бүсэд төлөвлөгдсөн.
Ган рамын багана нь бетоноор
дүүргэсэн, тахир муруй бүхий ган
хоолойт хийцлэлтэй. Бетоноор
дүүргэсэн ган хоолой бүхий үндсэн
багана нь 30мм ханын зузаантай,
600мм голчтой бөгөөд рамны
багана, дамнуруу зэргийн гангийн
анги нь Q345 юм. Хоолойд дүүргэсэн
бетоны бат бэх нь С80 байна.
Интерконтинентал Шанхай
Вондерландын хувийн хэлбэлзлийн
шинжилгээг ETABS, MIDAS зэрэг
төгсгөлөг элементийн тооцооны
программуудыг ашиглан гүйцэтгэсэн.
Хувийн хэлбэлзлийн шинжилгээний
үр дүнг 4 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хаалтан доторх утгууд MIDAS
программын тооцооны үр дүн болно.
Хүснэгт 4: Хувийн хэлбэлзлийн шинжилгээний үр дүн
Áàðèëãûí
áëîê
Õóâèéí õýëáýëçýëèéí
äóãààð
Õóâèéí õýëáýëçýëèéí ¿å Õóâèéí õýëáýëçëèéí õýëáýð T3/T1
Ãàäíà õýñýã
T1
T2
T3
0.851 (0.807)
0.804 (0.763)
0.732 (0.681)
Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
Ìóøãèðàëò
0.86 (0.84)
Öàìõàã 1
T1
T2
T3
0.811 (0.789)
0.546 (0.559)
0.505 (0.519)
X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
Ìóøãèðàëò
0.62 (0.66)
Öàìõàã 2
T1
T2
T3
0.838 (0.846)
0.451 (0.456)
0.428 (0.433)
Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í
Ìóøãèðàëò
0.51 (0.51)
Анхдугаар болон гуравдугаар хувийн
хэлбэлзлийн үеийн харьцааг 4 дүгээр
хүснэгтэд үзүүлсэн бөгөөд эдгээр харьцаа
нь техникийн шаардлагыг хангасан
болно. Блок тус бүрийн хэлбэлзлийн
хэлбэрүүдийг 14-16 дугаар зурагт
үзүүлэв.
Зураг 14. Гадна хэсгийн хувийн
хэлбэлзлийн хэлбэрүүдийн
бүдүүвч зураг
(а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар
хэлбэр /Y чиглэлд давших хөдөлгөөн/
(b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар
хэлбэр /X чиглэлд давших хөдөлгөөн/
(c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар
хэлбэр /Мушгиралт/
Цамхаг 1 Цамхаг 2
22 barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Зураг 15. Цамхаг 1-ийн хувийн
хэлбэлзлийн хэлбэрүүдийн
бүдүүвч зураг
(а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар
хэлбэр /X чиглэлд давших
хөдөлгөөн/
(b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар
хэлбэр /Y чиглэлд давших
хөдөлгөөн/
(c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар
хэлбэр /Мушгиралт/
Зураг 16. Цамхаг 2-ын хувийн
хэлбэлзлийн хэлбэрүүдийн
бүдүүвч зураг
(а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар
хэлбэр /Y чиглэлд давших
хөдөлгөөн/
(b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар
хэлбэр /X чиглэлд давших
хөдөлгөөн/
(c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар
хэлбэр /Мушгиралт/
Барилга газар хөдлөлтөд тэсвэртэй
бүтээцийн шаардлагыг (ховор
тохиолдох газар хөдлөлтийн үед
нурахгүй байх) хангаж буй эсэхийг
тодорхойлохын тулд 3 хэмжээст
загварыг Sap2000 программ дээр
босгожээ. Бетон дүүргэсэн ган
хоолойг загварчлахад налархай
нугасны загвар ашигласан. Налархай
нугасны загварын үзүүлэлтүүдийг
гаргахдаа нэгдсэн бат бэхийн
онолыг үндэслэсэн бөгөөд барилгад
уян налархай хугацаанд суурилсан
шинжилгээний аргыг хэрэглэсэн.
Бүтээцийн хэвтээ ачааны үйлчлэл дэх
механик шинж чанарыг 17 дугаар
зурагт нэг үзүүр нь хөшүүн, нөгөө
үзүүр нь нугасан тулгууртай тусгай
"энгийн дамнуруу" систем болгон
хялбаршуулан үзүүлжээ.
23
barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Зураг 17. Барилгын хялбаршуулсан тооцооны схем /нэгж: м/
Энэхүү төслийн газар хөдлөлтийн
үйлчлэл нь ердийн барилгын
бүтээцээс нэлээдгүй ялгаатай
ба уг төслийн газар хөдлөлтийн
бүтээцлэлийн асуудлыг хариу
спекторын аргаар шийдвэрлэх
боломжгүй юм. Иймд олон
тулгууртай бүтээц бүхий энэхүү
барилгын газар хөдлөлтийн
бүтээцлэлийн асуудлыг шийдвэрлэхэд
хугацаанд суурилсан шинжилгээний
аргыг ашигласан.
Ерөнхийдөө олон тулгуурт
бүтээцийн цаг хугацааны
шинжилгээнд газар хөдлөлтийн
эрчмийн мэдээллийг оруулах арга нь
хоёр төрөл байдаг. Нэг нь хөрсний
газар хөдлөлтийн хөдөлгөөний
шилжилтийг динамик ачаа болгон
ашиглаж динамикийн тэнцвэрийн
тэгшитгэлийг абсольют координатын
системд бичих бөгөөд үүнийг
шилжилт оруулгатай загвар гэдэг.
Нөгөөх нь хөрсний газар хөдлөлтийн
хөдөлгөөний хурдатгалыг динамик
ачаа болгон ашиглаж динамикийн
тэнцвэрийн тэгшитгэлийг абсольют
координатын системд бичих
ба үүнийг хурдатгал оруулгатай
загвар гэдэг. Хэрвээ хурдатгал
оруулгатай загвар ашиглавал
тооцооны программ тооцооллын
үйл явцын үед хурдатгалыг хоёр
удаа интеграцладаг ба ингэснээрээ
анхдагч хурд болон анхдагч шилжилт
гэсэн хоёр тогтмолыг үүсгэдэг.
Тооцооны программ нь интеграцлах
үйл явцын үед үүссэн хоёр тогтмолыг
өөрчлөхгүйгээр шилжилтийн
зөрүүний утгыг гарган авдаг. Энэ
барилгад шилжилтийн оруулгын
загварыг газар хөдлөлтийн эрчмийн
мэдээллийг оруулахад хэрэглэжээ.
Төслийн газар хөдлөлтийн аюулгүй
үнэлгээний тайланд дурдсанаар
хугацаанд суурилсан шинжилгээний
долгионууд нь бүгд зохиомол
долгион байсан ба гурван багц
зохиомол долгионуудыг сонгон
авч ашигласан байна. Гурван
багц зохиомол долгионуудаас М
болон N цэгүүдэд үүсэх хамгийн их
шилжилтийн утгыг 5 дугаар хүснэгтэд
үзүүлэв.
Газар хөдлөлтийн долгионуудын
багц тус бүрт Х болон Ү чиглэлийн
хурдатгалын хоёр хувилбарыг
ажиллах нөхцөл болгон авч үзжээ.
Газар хөдлөлтийн долгионы гурван
багцыг нийт зургаан ажиллах нөхцөл
болгон тооцоолсныг хүснэгт 6-д
үзүүлжээ.
Хүснэгт 5: Газар хөдлөлтийн долгионуудаас М болон N
цэгүүдийн оргил шилжилт
Хүснэгт 6: Ажиллах нөхцөлүүд
Õóãàöààíä ñóóðèëñàí
ìóðóéí äóãààð
Îðãèë èõ øèëæèëò (ì)
N M
No.1 0.1089 0.0507
No.2 0.1134 0.0532
No.3 0.1237 0.0602
Õóãàöààíä ñóóðèëñàí
ìóðóéí äóãààð
Àæèëëàõ íºõöºë À÷ààëëûí õîñëîë
No.1
Àæèëëàõ íºõöºë 1
Àæèëëàõ íºõöºë 2
No.1 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y
No.1 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y
No.2
Àæèëëàõ íºõöºë 3
Àæèëëàõ íºõöºë 4
No.2 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y
No.2 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y
No.3
Àæèëëàõ íºõöºë 5
Àæèëëàõ íºõöºë 6
No.3 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y
No.3 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y
Зургаан ажиллах нөхцөл дэх цамхагт бүтээцийн хамгийн их хөндлөн хүчний утгыг 7 дугаар хүснэгтэд үзүүлжээ.
24 barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Хүснэгт 7: Төрөл бүрийн ажиллах нөхцөл дэх хамгийн их хөндлөн хүч
Àæèëëàõ íºõöºëèéí
äóãààð
X ÷èãëýë Y ÷èãëýë
Öàìõàã 1 (êÍ) Öàìõàã 2 (êÍ) Öàìõàã 1 (êÍ) Öàìõàã 2 (êÍ)
No.1 29528 29193 51704 18831
No.2 25840 31570 47680 20841
No.3 26478 37001 41523 13316
No.4 23224 40747 38192 14807
No.5 33521 41378 39567 13076
No.6 29473 46007 36319 14309
Äóíäàæ óòãà 28011 37649 42498 15863
Ажиллах нөхцөлүүдэд давхар
хоорондын харьцангуй шилжилтийн
хамгийн их утга 1/250 дотор байсан
нь газар хөдлөлтийн норм ба
дүрмийн 1/50 гэсэн шаардлагыг
хангаж байсан юм. 1, 2 дугаар
ажиллах нөхцөлүүдэд бүтээцийн
доод хэсэгт, татангийн алслал
болон дээрх бүтээцийн холбоосууд
зэрэгт зарим бетон дүүргэлттэй ган
хоолойт багануудад налархай нугас
үүссэн хэдий ч ган тулгуур болон
дамнуруунд налархай нугас үүсээгүй.
3, 4 дүгээр ажиллах нөхцөлүүдэд
налархай нугас огт үүсээгүй. 5,
6 дугаар ажиллах нөхцөлүүдэд
бүтээцийн доод хэсэгт зарим бетон
дүүргэлттэй ган хоолойт багануудад
налархай нугас үүссэн мөн бүтээцийн
дээд хэсэгт зарим ган тулгууруудад
налархай нугас үүссэн хэдий ч
дамнуруунд налархай нугас үүсээгүй.
Налархай нугасны тархалтыг 18
дугаар зурагт үзүүлжээ.
(а) Ажиллах нөхцөл 1 (б) Ажиллах нөхцөл 2
(в) Ажиллах нөхцөл 3 (г) Ажиллах нөхцөл 4
(д) Ажиллах нөхцөл 5 (е) Ажиллах нөхцөл 6
Зураг 18. Налархай нугасны тархалтын бүдүүвч зураг
25
barilga.mn
ДУУЛГАХ СОНИН
Бетон дүүргэлттэй ган хоолойт
баганын шахалтын харьцангуй хэв
гажилт 0.12% орчим, бат бэхийн
хязгаарын шахалтын харьцангуй
хэв гажилт 1% -иас хэтэрсэн байна.
1, 2 дугаар ажиллах нөхцөлийн
үед налархай нугас үүссэн,
бүтээцийн доод хэсэгт байрлах
бетон дүүргэлттэй ган хоолойт
багануудын нь харьцангуй хэв
гажилт болон хугацааны хамаарлын
шугамыг 19, 20 дугаар зурагт тус
тус үзүүлэв. Бетон дүүргэлттэй ган
хоолойт багануудын хамгийн их
налархай харьцангуй хэв гажилт
0.16% буюу шахалтын харьцангуй
хэв гажилт 0.12%-с бага зэрэг
хэтэрсэн байв. Гэхдээ бат бэхийн
хязгаарын шахалтын харьцангуй
хэв гажилт 1%-д хүрэхээс хол байв.
Өөрөөр хэлбэл, бетон дүүргэлттэй
ган хоолойт багана нь ховор
тохиолдох газар хөдлөлтийн үед
сая налархай төлөвт орох бөгөөд
налархайжилтийн зэрэг багатай
байсан. Түүнчлэн барилга бүтээцийн
даацын систем болон бүтээцлэлийн
элементүүдийн хөндлөн огтлолын
хэмжээ, бат бэх зэрэг нь ховор
тохиолдох газар хөдлөлтийн үед
ажиллах ёстой шаардлагыг хангаж
байгаа юм.
Зураг 19. Цамхаг 1-ийн налархай нугас үүссэн, бүтээцийн доод хэсэгт байрлах бетон
дүүргэлттэй ган хоолойт баганын харьцангуй хэв гажилт хугацааны хамаарлын шугам
Зураг 20. Цамхаг 2-ын налархай нугас үүссэн, бүтээцийн доод хэсэгт байрлах бетон
дүүргэлттэй ган хоолойт баганын харьцангуй хэв гажилт хугацааны хамаарлын шугам
(а) Ажиллах нөхцөл 1
(а) Ажиллах нөхцөл 1
(б) Ажиллах нөхцөл 2
(б) Ажиллах нөхцөл 2
Эх сурвалж: The Key Construction Technology Research on the Intercontinental Shanghai
Wonderland, судалгааны өгүүллэгээс хэсэгчлэн орчуулав.

More Related Content

More from Adilbish Bat-Erdene

Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdfХаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Adilbish Bat-Erdene
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptxХаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Adilbish Bat-Erdene
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Adilbish Bat-Erdene
 
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
Adilbish Bat-Erdene
 
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Adilbish Bat-Erdene
 

More from Adilbish Bat-Erdene (20)

Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29
 
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdfИнтерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
 
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаарБарилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
 
Чингэлгэн сууц барихад хэрэгтэй 7 зөвлөмж 2016 оны 10 сар № 77
Чингэлгэн сууц барихад хэрэгтэй 7 зөвлөмж 2016 оны 10 сар № 77Чингэлгэн сууц барихад хэрэгтэй 7 зөвлөмж 2016 оны 10 сар № 77
Чингэлгэн сууц барихад хэрэгтэй 7 зөвлөмж 2016 оны 10 сар № 77
 
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptxЗөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
 
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
 
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdfХаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
 
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptxBIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptxХаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
 
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
 
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...
 
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
 
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
 
Барилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptxБарилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptx
 
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptxАрхитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
 

Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135

  • 1.
  • 2. 20 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Б. Адилбиш /Барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн мэргэшсэн инженер, Магистр/ О. Энхжаргал / Барилгын архитектур болон хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор, Магистр / Т. Анулсар /Барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн мэргэшсэн инженер, магистр/ БАРИЛГЫН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЖИЛГЭЭ Энэхүү барилга нь зураг 12-т үзүүлсэнчлэн нүхэн доторх цамхаг 1, цамхаг 2 болон нүхний гадна талд ИНЖЕНЕРЧЛЭЛ ÖÓÂÐÀË -2 цамхгуудын холбосон хэсэг бүхий гурван блоктой. 1 болон 2 цамхаг хоорондох газар хөдлөлтийн заадас 13 дугаар зурагт үзүүлсэнчлэн В13 давхраас В2 давхруудын хооронд хийгдсэн.
  • 3. 21 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Зураг 12. Барилгын блокын бүдүүвч Зураг 13. Барилгын газар хөдлөлтийн заадас Тулааст ган рам нь зочдын өрөөний бүсэд төлөвлөгдсөн. Ган рамын багана нь бетоноор дүүргэсэн, тахир муруй бүхий ган хоолойт хийцлэлтэй. Бетоноор дүүргэсэн ган хоолой бүхий үндсэн багана нь 30мм ханын зузаантай, 600мм голчтой бөгөөд рамны багана, дамнуруу зэргийн гангийн анги нь Q345 юм. Хоолойд дүүргэсэн бетоны бат бэх нь С80 байна. Интерконтинентал Шанхай Вондерландын хувийн хэлбэлзлийн шинжилгээг ETABS, MIDAS зэрэг төгсгөлөг элементийн тооцооны программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Хувийн хэлбэлзлийн шинжилгээний үр дүнг 4 дүгээр хүснэгтэд үзүүлэв. Хаалтан доторх утгууд MIDAS программын тооцооны үр дүн болно. Хүснэгт 4: Хувийн хэлбэлзлийн шинжилгээний үр дүн Áàðèëãûí áëîê Õóâèéí õýëáýëçýëèéí äóãààð Õóâèéí õýëáýëçýëèéí ¿å Õóâèéí õýëáýëçëèéí õýëáýð T3/T1 Ãàäíà õýñýã T1 T2 T3 0.851 (0.807) 0.804 (0.763) 0.732 (0.681) Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í Ìóøãèðàëò 0.86 (0.84) Öàìõàã 1 T1 T2 T3 0.811 (0.789) 0.546 (0.559) 0.505 (0.519) X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í Ìóøãèðàëò 0.62 (0.66) Öàìõàã 2 T1 T2 T3 0.838 (0.846) 0.451 (0.456) 0.428 (0.433) Y ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í X ÷èãëýëä äàâøèõ õºäºë㺺í Ìóøãèðàëò 0.51 (0.51) Анхдугаар болон гуравдугаар хувийн хэлбэлзлийн үеийн харьцааг 4 дүгээр хүснэгтэд үзүүлсэн бөгөөд эдгээр харьцаа нь техникийн шаардлагыг хангасан болно. Блок тус бүрийн хэлбэлзлийн хэлбэрүүдийг 14-16 дугаар зурагт үзүүлэв. Зураг 14. Гадна хэсгийн хувийн хэлбэлзлийн хэлбэрүүдийн бүдүүвч зураг (а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар хэлбэр /Y чиглэлд давших хөдөлгөөн/ (b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар хэлбэр /X чиглэлд давших хөдөлгөөн/ (c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар хэлбэр /Мушгиралт/ Цамхаг 1 Цамхаг 2
  • 4. 22 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Зураг 15. Цамхаг 1-ийн хувийн хэлбэлзлийн хэлбэрүүдийн бүдүүвч зураг (а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар хэлбэр /X чиглэлд давших хөдөлгөөн/ (b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар хэлбэр /Y чиглэлд давших хөдөлгөөн/ (c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар хэлбэр /Мушгиралт/ Зураг 16. Цамхаг 2-ын хувийн хэлбэлзлийн хэлбэрүүдийн бүдүүвч зураг (а) Хувийн хэлбэлзлийн анхдугаар хэлбэр /Y чиглэлд давших хөдөлгөөн/ (b) Хувийн хэлбэлзлийн хоёрдугаар хэлбэр /X чиглэлд давших хөдөлгөөн/ (c) Хувийн хэлбэлзлийн гуравдугаар хэлбэр /Мушгиралт/ Барилга газар хөдлөлтөд тэсвэртэй бүтээцийн шаардлагыг (ховор тохиолдох газар хөдлөлтийн үед нурахгүй байх) хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд 3 хэмжээст загварыг Sap2000 программ дээр босгожээ. Бетон дүүргэсэн ган хоолойг загварчлахад налархай нугасны загвар ашигласан. Налархай нугасны загварын үзүүлэлтүүдийг гаргахдаа нэгдсэн бат бэхийн онолыг үндэслэсэн бөгөөд барилгад уян налархай хугацаанд суурилсан шинжилгээний аргыг хэрэглэсэн. Бүтээцийн хэвтээ ачааны үйлчлэл дэх механик шинж чанарыг 17 дугаар зурагт нэг үзүүр нь хөшүүн, нөгөө үзүүр нь нугасан тулгууртай тусгай "энгийн дамнуруу" систем болгон хялбаршуулан үзүүлжээ.
  • 5. 23 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Зураг 17. Барилгын хялбаршуулсан тооцооны схем /нэгж: м/ Энэхүү төслийн газар хөдлөлтийн үйлчлэл нь ердийн барилгын бүтээцээс нэлээдгүй ялгаатай ба уг төслийн газар хөдлөлтийн бүтээцлэлийн асуудлыг хариу спекторын аргаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд олон тулгууртай бүтээц бүхий энэхүү барилгын газар хөдлөлтийн бүтээцлэлийн асуудлыг шийдвэрлэхэд хугацаанд суурилсан шинжилгээний аргыг ашигласан. Ерөнхийдөө олон тулгуурт бүтээцийн цаг хугацааны шинжилгээнд газар хөдлөлтийн эрчмийн мэдээллийг оруулах арга нь хоёр төрөл байдаг. Нэг нь хөрсний газар хөдлөлтийн хөдөлгөөний шилжилтийг динамик ачаа болгон ашиглаж динамикийн тэнцвэрийн тэгшитгэлийг абсольют координатын системд бичих бөгөөд үүнийг шилжилт оруулгатай загвар гэдэг. Нөгөөх нь хөрсний газар хөдлөлтийн хөдөлгөөний хурдатгалыг динамик ачаа болгон ашиглаж динамикийн тэнцвэрийн тэгшитгэлийг абсольют координатын системд бичих ба үүнийг хурдатгал оруулгатай загвар гэдэг. Хэрвээ хурдатгал оруулгатай загвар ашиглавал тооцооны программ тооцооллын үйл явцын үед хурдатгалыг хоёр удаа интеграцладаг ба ингэснээрээ анхдагч хурд болон анхдагч шилжилт гэсэн хоёр тогтмолыг үүсгэдэг. Тооцооны программ нь интеграцлах үйл явцын үед үүссэн хоёр тогтмолыг өөрчлөхгүйгээр шилжилтийн зөрүүний утгыг гарган авдаг. Энэ барилгад шилжилтийн оруулгын загварыг газар хөдлөлтийн эрчмийн мэдээллийг оруулахад хэрэглэжээ. Төслийн газар хөдлөлтийн аюулгүй үнэлгээний тайланд дурдсанаар хугацаанд суурилсан шинжилгээний долгионууд нь бүгд зохиомол долгион байсан ба гурван багц зохиомол долгионуудыг сонгон авч ашигласан байна. Гурван багц зохиомол долгионуудаас М болон N цэгүүдэд үүсэх хамгийн их шилжилтийн утгыг 5 дугаар хүснэгтэд үзүүлэв. Газар хөдлөлтийн долгионуудын багц тус бүрт Х болон Ү чиглэлийн хурдатгалын хоёр хувилбарыг ажиллах нөхцөл болгон авч үзжээ. Газар хөдлөлтийн долгионы гурван багцыг нийт зургаан ажиллах нөхцөл болгон тооцоолсныг хүснэгт 6-д үзүүлжээ. Хүснэгт 5: Газар хөдлөлтийн долгионуудаас М болон N цэгүүдийн оргил шилжилт Хүснэгт 6: Ажиллах нөхцөлүүд Õóãàöààíä ñóóðèëñàí ìóðóéí äóãààð Îðãèë èõ øèëæèëò (ì) N M No.1 0.1089 0.0507 No.2 0.1134 0.0532 No.3 0.1237 0.0602 Õóãàöààíä ñóóðèëñàí ìóðóéí äóãààð Àæèëëàõ íºõöºë À÷ààëëûí õîñëîë No.1 Àæèëëàõ íºõöºë 1 Àæèëëàõ íºõöºë 2 No.1 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y No.1 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y No.2 Àæèëëàõ íºõöºë 3 Àæèëëàõ íºõöºë 4 No.2 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y No.2 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y No.3 Àæèëëàõ íºõöºë 5 Àæèëëàõ íºõöºë 6 No.3 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 1.0x + 0.85y No.3 ãàçàð õºäëºëòèéí äîëãèîí 0.85x + 1.0y Зургаан ажиллах нөхцөл дэх цамхагт бүтээцийн хамгийн их хөндлөн хүчний утгыг 7 дугаар хүснэгтэд үзүүлжээ.
  • 6. 24 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Хүснэгт 7: Төрөл бүрийн ажиллах нөхцөл дэх хамгийн их хөндлөн хүч Àæèëëàõ íºõöºëèéí äóãààð X ÷èãëýë Y ÷èãëýë Öàìõàã 1 (êÍ) Öàìõàã 2 (êÍ) Öàìõàã 1 (êÍ) Öàìõàã 2 (êÍ) No.1 29528 29193 51704 18831 No.2 25840 31570 47680 20841 No.3 26478 37001 41523 13316 No.4 23224 40747 38192 14807 No.5 33521 41378 39567 13076 No.6 29473 46007 36319 14309 Äóíäàæ óòãà 28011 37649 42498 15863 Ажиллах нөхцөлүүдэд давхар хоорондын харьцангуй шилжилтийн хамгийн их утга 1/250 дотор байсан нь газар хөдлөлтийн норм ба дүрмийн 1/50 гэсэн шаардлагыг хангаж байсан юм. 1, 2 дугаар ажиллах нөхцөлүүдэд бүтээцийн доод хэсэгт, татангийн алслал болон дээрх бүтээцийн холбоосууд зэрэгт зарим бетон дүүргэлттэй ган хоолойт багануудад налархай нугас үүссэн хэдий ч ган тулгуур болон дамнуруунд налархай нугас үүсээгүй. 3, 4 дүгээр ажиллах нөхцөлүүдэд налархай нугас огт үүсээгүй. 5, 6 дугаар ажиллах нөхцөлүүдэд бүтээцийн доод хэсэгт зарим бетон дүүргэлттэй ган хоолойт багануудад налархай нугас үүссэн мөн бүтээцийн дээд хэсэгт зарим ган тулгууруудад налархай нугас үүссэн хэдий ч дамнуруунд налархай нугас үүсээгүй. Налархай нугасны тархалтыг 18 дугаар зурагт үзүүлжээ. (а) Ажиллах нөхцөл 1 (б) Ажиллах нөхцөл 2 (в) Ажиллах нөхцөл 3 (г) Ажиллах нөхцөл 4 (д) Ажиллах нөхцөл 5 (е) Ажиллах нөхцөл 6 Зураг 18. Налархай нугасны тархалтын бүдүүвч зураг
  • 7. 25 barilga.mn ДУУЛГАХ СОНИН Бетон дүүргэлттэй ган хоолойт баганын шахалтын харьцангуй хэв гажилт 0.12% орчим, бат бэхийн хязгаарын шахалтын харьцангуй хэв гажилт 1% -иас хэтэрсэн байна. 1, 2 дугаар ажиллах нөхцөлийн үед налархай нугас үүссэн, бүтээцийн доод хэсэгт байрлах бетон дүүргэлттэй ган хоолойт багануудын нь харьцангуй хэв гажилт болон хугацааны хамаарлын шугамыг 19, 20 дугаар зурагт тус тус үзүүлэв. Бетон дүүргэлттэй ган хоолойт багануудын хамгийн их налархай харьцангуй хэв гажилт 0.16% буюу шахалтын харьцангуй хэв гажилт 0.12%-с бага зэрэг хэтэрсэн байв. Гэхдээ бат бэхийн хязгаарын шахалтын харьцангуй хэв гажилт 1%-д хүрэхээс хол байв. Өөрөөр хэлбэл, бетон дүүргэлттэй ган хоолойт багана нь ховор тохиолдох газар хөдлөлтийн үед сая налархай төлөвт орох бөгөөд налархайжилтийн зэрэг багатай байсан. Түүнчлэн барилга бүтээцийн даацын систем болон бүтээцлэлийн элементүүдийн хөндлөн огтлолын хэмжээ, бат бэх зэрэг нь ховор тохиолдох газар хөдлөлтийн үед ажиллах ёстой шаардлагыг хангаж байгаа юм. Зураг 19. Цамхаг 1-ийн налархай нугас үүссэн, бүтээцийн доод хэсэгт байрлах бетон дүүргэлттэй ган хоолойт баганын харьцангуй хэв гажилт хугацааны хамаарлын шугам Зураг 20. Цамхаг 2-ын налархай нугас үүссэн, бүтээцийн доод хэсэгт байрлах бетон дүүргэлттэй ган хоолойт баганын харьцангуй хэв гажилт хугацааны хамаарлын шугам (а) Ажиллах нөхцөл 1 (а) Ажиллах нөхцөл 1 (б) Ажиллах нөхцөл 2 (б) Ажиллах нөхцөл 2 Эх сурвалж: The Key Construction Technology Research on the Intercontinental Shanghai Wonderland, судалгааны өгүүллэгээс хэсэгчлэн орчуулав.