Барилга угсралтын төсөл амжилттай хэрэгжихэд шууд хамааралтай хүчин зүйлс болох зураг төсөл, материалын сонголт гэдэг ойлголтуудын талаар саналаа хуваалцья. Барилга угсралтын төслийн ажлын зураг нарийвчлал сайтай, тодорхой байж сая худалдан авалт, угсралтын ажилд үүсэх саатал, хүндрэл, түвэгшлүүд мэдрэгдэхүйц хэмжээнд багасна гэж харж байна. Төсөлд хэрэглэж буй бараа, материал, тоног төхөөрөмжөөс барилга, байгууламжийн чанар нэлээдгүй хамааралтай. Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног, төхөөрөмжийг тусгахтай холбоотой дараах сэдвүүдийг энэхүү нийтлэлд хөндлөө.