SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
76 АМИНЫ ОРОН СУУЦ
ЧИНГЭЛГЭН
СУУЦ БАРИХАД
ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖ
ЗӨВЛӨМЖ
7
7
Сүүлийн жилүүдэд чингэлгийг төрөл бүрийн
зориулалтаар ашиглах болж, хямд төсөр аргаар
байшинтай болох гэсэн хүмүүс сууц, зуслангийн байшин
болгон засч, тохижуулах нь элбэг болсон. Тэгвэл
чингэлэг нь хэдэн төрөл байдаг, сууц болгон ашиглахад
аль нь тохиромжтой, хэрхэн чанартай засч гүйцэтгэх
талаар 7 зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
76
77
АМИНЫ ОРОН СУУЦ
1. ЧИНГЭЛГИЙН ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ
Зориулалттаасаа хамаарсан чингэлэгийн дараах
төрлүүд байдаг.
• Бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд хамгийн түгээмэл
хэрэглэгддэг, энгийн зориулалттай битүү чингэлэг;
• Битүү чингэлэгтэй төстэй боловч ачааг зөөхөд
хялбар болгосон, хажуу тал нь онгойдог хөшгөн
ханатай чингэлэг;
• Бараа бүтээгдэхүүнийг сэрүүнээр тээвэрлэх
зориулалттай хөргүүртэй чингэлэг;
• Шингэн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай
нөөцийн савтай чингэлэг;
• Хоосон үед нь тээвэрлэхэд хялбар болгосон
эвхэгддэг чингэлэг;
• Европын Холбооны стандартад нийцсэн евро
чингэлэг гэх мэт төрлүүд бий.
Сүүлийн жилүүдэд эдгээрээс энгийн зориулалттай
битүү чингэлгийн HC /High Cube/-г амины орон сууцны
барилга барихад өргөнөөр хэрэглэх болсон.
2. ЧИНГЭЛГИЙГ СУУЦ БОЛГОХОД ДАГАЖ МӨРДӨХ
СТАНДАРТ, НОРМ БА ДҮРМҮҮД
Чингэлгээр сууц барихад дагаж мөрддөг тухайлсан
стандарт, норм ба дүрэм манай улсад байхгүй ч, хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй чиглэл тус бүрийн стандарт,
норм ба дүрмээ баримтлан сууцыг барина. Тухайлбал,
Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах, Барилга
байгууламжийн галын аюулгүй байдал, Барилгын
дулаан хамгаалалт, Нэг айлын сууц гэх мэт.
Figure 1 Битүү чингэлэг
АЧААТ ТЭЭВРИЙН ЧИНГЭЛГИЙН ТӨРЛҮҮД:
Figure 2 Хөшгөн Ханатай Чингэлэг
Figure 3 Хөргүүртэй Чингэлэг Figure 4 Нөөцийн Савтай Чингэлэг
Figure 5 Эвхэгддэг Чингэлэг
78
3. ЧИНГЭЛГИЙГ АМИНЫ ОРОН СУУЦ БОЛГОН
ӨӨРЧЛӨХ БОЛСОН ГАДНЫ УЛС ОРНУУДЫН
ТУРШЛАГА
2008 оны АНУ-д гарсан үл хөдлөх хөрөнгийн зах
зээлийн хямрал, 2009 оны Европын холбооны орнуудын
эдийн засгийн бууралт зэрэгтэй холбоотойгоор олон
улсын ачаа, тээврийн эргэлт буурч, улмаар тээврийн
чингэлгүүд далайн боомтууд дээр овоорч эхэлсэн.
Тиймээс 2010 оны үеэс ашиглагдахаа больсон
чингэлгүүдийг төрөл бүрийн зориулалттай барилгуудад
өргөнөөр хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал, зочид
буудал, оффис, урлан, зоогийн газар, сургууль, музей гэх
мэт. Чингэлгийн томоохон үйлдвэрүүд ч бүтээгдэхүүнээ
сууцны зориулалттай болгож, төрөл бүрийн загвараар
үйлдвэрлэх нь жишиг болон тогтжээ.
4. АМИНЫ СУУЦ БОЛГОН ӨӨРЧИЛСӨН ЧИНГЭЛГИЙН
АШИГЛАЛТЫН ХУГАЦАА
Үүнд тодорхой хугацаа хэлэх боломжгүй юм. Ган
барилгын эдэлгээтэй холбоотой сул тал нь зэврэлт
байдаг учраас чингэлгийн ашиглалтын мөчлөгийг 15-
аас доошгүй жил байхаар тооцож үйлдвэрлэдэг. Харин 20
орчим жил болсон чингэлгүүдийг сууц болгон өөрчлөхөд
ашиглалтын хугацаа нь тухайн чингэлгийн эдлэгдсэн
байдал, ирээдүйд ашиглах нөхцөлөөс шалтгаалан өөр
өөр байдаг.
Хэлбэржүүлсэн ган хуудсан эх биеийнх нь зэврэлтээс
хамгаалсан цайран түрхлэгтэй давхарга болон будаг
нь халцарч, энд тэндээ хотойж, хонхойсон чингэлгийг
өөрчлөн сууц болгохдоо их биеийг нь зүсэж тасдаад,
ил гарсан хэсгийг зэврэлтээс хамгаалах будгаар дахин
өнгөлж,ариггамтайхэрэглэсэнтохиолдолдашиглалтын
хугацаа уртсах боломжтой. Ер нь 100 гаруй жил болсон
ган барилгууд олон бий. Тухайлбал, 1913 оноос өдгөө
хүртэлхэвийнашиглагдсаарбайгаа60давхарВулвортын
барилга, 1931 онд баригдсан Эмпайр-Стэйт-Билдинг гэх
хэд хэдэн жишээ байна.
5. МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛ, ОРЧИН НӨХЦӨЛД
ТОХИРОМЖТОЙ ЭСЭХ
Манай орны уур амьсгал, орчин нөхцөл болоод
суурин соёлтой болж эхэлсэн өнөө цагт модон, тоосгон,
бетон төрлийн бүтээцтэй сууцуудтай харьцуулахад энэ
төрлийн сууц нь тохиромж тааруу. Модон бүтээцтэй
сууц нь өдрийн наранд халаад, оройд нь сэрүүцээд эх
биеэрээ амьсгалдаг. Өөрөөр хэлбэл, амьтнаар зүйрлэн
харьцуулбал, бодисын солилцоонд орж байдаг гэсэн
үг. Харин чингэлгэн сууцны эх биеийн нягт нь модноос
багадаа 8 дахин их учир амьсгалж чадахгүй шүү дээ.
Figure 6 ISO стандартын чингэлгийн хэмжээсүүд
Figure 7 Аюулгүйн үзлэгийн шошго
АМИНЫ ОРОН СУУЦ
79
6. ЧИНГЭЛГИЙГ СУУЦ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАРИХ НЬ
Юуны өмнө чингэлгийн сонголтыг зөв хийх хэрэгтэй.
Өөрийн барих гэж буй сууцныхаа хэмжээтэй уялдуулан
төрөл бүрийн хэмжээтэй чингэлгүүдээс таарч тохирохыг
нь сонго. Далайн ачаа тээвэрт хэрэглэгдэж буй ихэнх
чингэлгүүд ISO стандартын дагуу үйлдвэрлэгддэг.
Таазны өндрийг бодоод ихэвчлэн 2.9 м өндөртэй “high
cube” /HC/-г нь сонгодог.
Чингэлгийг ашиглаж байх хугацаанд Аюулгүй
Чингэлгийн Олон Улсын Конвенцийн дагуу тогтмол
үзлэг, шалгалт хийгддэг. Үзлэгээр тодорхойлсон
мэдээллийг чингэлэг бүрт 20х10см хэмжээтэй нимгэн
төмөрт шивж хаддаг байна. Үүн дээр үйлдвэрлэсэн
хугацаа, ачаа даах хэмжээ, шалгалт хийсэн хугацаа
зэргийг заасан байдаг.
Чингэлэг нь 8 булангийн тулгууруудаараа дамжуулан
ачааллыг дамжуулах бөгөөд дээд булангийн холбоос
квадрат хэлбэртэй хоолой нь зөвхөн буланг тогтоон
барих үүрэгтэй. Уг холбоосууд босоо ачаалал авах
үүрэггүй ба үүнийг тодорхой харж байхын тулд
давхарласан чингэлгүүдэд хэвтээ заадас үүсч байхаар
чингэлгийг үйлдвэрлэдэг аж.
Эдгээр холбоосууд дээр төвлөрсөн ачаалал өгөх нь
буруу ба зайлшгүй тохиолдолд дээд 4 буланд ачааллыг
дамжуулах шаардлагатай. ISO стандартын чингэлгийн
8 булангийн гангийн урсалтын хязгаар 220МПа, бат
бэхийн хязгаар 430-600МПа, суналт 25%, химийн
найрлага дахь нүүсртөрөгчийн агуулга 0.20 байдаг.
Чингэлэг сууцанд хэрэглэгддэг зарим нэгэн заадсуудын
хэсэглэл
7. ЧИНГЭЛГЭН СУУЦЫГ ДУЛААЛАХ
Энэ төрлийн сууцыг дулаалах олон төрлийн арга
байдгаас нэгийг нь энд дурдъя. Чингэлгийг гадна
талаас нь шүршдэг пенополиуретан хөөсөн дулаалгаар
дулаалвал илүү зохимжтой. Зарим тохиолдолд зөөврийн
зориулалттай хэрэглэж буй чингэлгүүдийг дотор талаас
нь дулаалсан харагддаг. Өвлийн цагт ийм сууцны дотор
салхижуулалт багатайгаас дулаалга болон чингэлгийн
ханын дотор гадаргуу хооронд хөлрөлт үүсэж, улмаар
чийгээ гадагшлуулж чадахгүй мөөгөнцөртөх эрсдэлтэй.
Бэлтгэсэн: Барилга, байгууламжийн бүтээцийн зураг
төслийн мэргэшсэн инженер Б.Адилбиш
Хянасан: Б.Бурмаа
79
АМИНЫ ОРОН СУУЦ

More Related Content

More from Adilbish Bat-Erdene

Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29Adilbish Bat-Erdene
 
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdfИнтерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdfAdilbish Bat-Erdene
 
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаарБарилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаарAdilbish Bat-Erdene
 
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135Adilbish Bat-Erdene
 
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptxЗөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptxAdilbish Bat-Erdene
 
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158Adilbish Bat-Erdene
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Adilbish Bat-Erdene
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156Adilbish Bat-Erdene
 
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdfХаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdfAdilbish Bat-Erdene
 
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptxBIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptxAdilbish Bat-Erdene
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptxХаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptxAdilbish Bat-Erdene
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Adilbish Bat-Erdene
 
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...Adilbish Bat-Erdene
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptxAdilbish Bat-Erdene
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptxAdilbish Bat-Erdene
 
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...Adilbish Bat-Erdene
 
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...Adilbish Bat-Erdene
 
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...Adilbish Bat-Erdene
 
Барилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptxБарилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptxAdilbish Bat-Erdene
 
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptxАрхитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptxAdilbish Bat-Erdene
 

More from Adilbish Bat-Erdene (20)

Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29Consulting engineer exam paper 2022 11 29
Consulting engineer exam paper 2022 11 29
 
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdfИнтерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
Интерконтинентал Шанхай Вондерланд барилгын ажлын гол технологийн судалгаа.pdf
 
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаарБарилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
Барилга, байгууламжид зохиогчийн хяналт хийж байгаа талаар
 
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135
Wonderland Hotel инженерчлэл цуврал 2 2021 оны 8 сар №135
 
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptxЗөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
Зөвлөх зэрэг горилох сэдвийн хамгаалалт 2023 05 22 REV. 1.pptx
 
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар  № 158
Барилгын үнэ цэн, мөн чанар юунд оршиж буйг олж хараасай 2023 оны 7 сар № 158
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл 2023 оны 5 сар № 156
 
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdfХаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
Хаусны-хийц-бүтээцийн-шинэчлэлт-2023-04-22-REV.-1.pdf
 
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptxBIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
BIM ба захиалагчийн хяналт 2022-06-30 REV. 1.pptx
 
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptxХаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэлт 2023 04 22 REV. 1.pptx
 
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
Барилга, байгууламжийн зураг төсөлд бараа, материал, тоног төхөөрөмжийг тусга...
 
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
1.7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭЦИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ЗЭР...
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2022 05 25.pptx
 
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptxМэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
Мэргэшсэн зэрэг сунгах бүтээлийн тайлан 2019 05 30.pptx
 
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо  хийх чадвар олгох ...
STAAD PRO v8i программыг ашиглан Барилга Бүтээцийн Тооцоо хийх чадвар олгох ...
 
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
Autodesk Robot Structural Analysis Professional 2015 програмыг хэрэглэж барил...
 
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
AutoCAD програмыг хэрэглэх, барилгын ажлын зураг уншиж, ойлгох чадавхи олгох ...
 
Барилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptxБарилгын ажлын зураг унших.pptx
Барилгын ажлын зураг унших.pptx
 
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptxАрхитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
Архитектур төлөвлөлтөнд тавигдах барилга бүтээцийн шаардлагууд.pptx
 

Чингэлгэн сууц барихад хэрэгтэй 7 зөвлөмж 2016 оны 10 сар № 77

  • 1.
  • 2. 76 АМИНЫ ОРОН СУУЦ ЧИНГЭЛГЭН СУУЦ БАРИХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨМЖ ЗӨВЛӨМЖ 7 7 Сүүлийн жилүүдэд чингэлгийг төрөл бүрийн зориулалтаар ашиглах болж, хямд төсөр аргаар байшинтай болох гэсэн хүмүүс сууц, зуслангийн байшин болгон засч, тохижуулах нь элбэг болсон. Тэгвэл чингэлэг нь хэдэн төрөл байдаг, сууц болгон ашиглахад аль нь тохиромжтой, хэрхэн чанартай засч гүйцэтгэх талаар 7 зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. 76
  • 3. 77 АМИНЫ ОРОН СУУЦ 1. ЧИНГЭЛГИЙН ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ Зориулалттаасаа хамаарсан чингэлэгийн дараах төрлүүд байдаг. • Бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг, энгийн зориулалттай битүү чингэлэг; • Битүү чингэлэгтэй төстэй боловч ачааг зөөхөд хялбар болгосон, хажуу тал нь онгойдог хөшгөн ханатай чингэлэг; • Бараа бүтээгдэхүүнийг сэрүүнээр тээвэрлэх зориулалттай хөргүүртэй чингэлэг; • Шингэн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай нөөцийн савтай чингэлэг; • Хоосон үед нь тээвэрлэхэд хялбар болгосон эвхэгддэг чингэлэг; • Европын Холбооны стандартад нийцсэн евро чингэлэг гэх мэт төрлүүд бий. Сүүлийн жилүүдэд эдгээрээс энгийн зориулалттай битүү чингэлгийн HC /High Cube/-г амины орон сууцны барилга барихад өргөнөөр хэрэглэх болсон. 2. ЧИНГЭЛГИЙГ СУУЦ БОЛГОХОД ДАГАЖ МӨРДӨХ СТАНДАРТ, НОРМ БА ДҮРМҮҮД Чингэлгээр сууц барихад дагаж мөрддөг тухайлсан стандарт, норм ба дүрэм манай улсад байхгүй ч, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй чиглэл тус бүрийн стандарт, норм ба дүрмээ баримтлан сууцыг барина. Тухайлбал, Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, Барилгын дулаан хамгаалалт, Нэг айлын сууц гэх мэт. Figure 1 Битүү чингэлэг АЧААТ ТЭЭВРИЙН ЧИНГЭЛГИЙН ТӨРЛҮҮД: Figure 2 Хөшгөн Ханатай Чингэлэг Figure 3 Хөргүүртэй Чингэлэг Figure 4 Нөөцийн Савтай Чингэлэг Figure 5 Эвхэгддэг Чингэлэг
  • 4. 78 3. ЧИНГЭЛГИЙГ АМИНЫ ОРОН СУУЦ БОЛГОН ӨӨРЧЛӨХ БОЛСОН ГАДНЫ УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГА 2008 оны АНУ-д гарсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, 2009 оны Европын холбооны орнуудын эдийн засгийн бууралт зэрэгтэй холбоотойгоор олон улсын ачаа, тээврийн эргэлт буурч, улмаар тээврийн чингэлгүүд далайн боомтууд дээр овоорч эхэлсэн. Тиймээс 2010 оны үеэс ашиглагдахаа больсон чингэлгүүдийг төрөл бүрийн зориулалттай барилгуудад өргөнөөр хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал, зочид буудал, оффис, урлан, зоогийн газар, сургууль, музей гэх мэт. Чингэлгийн томоохон үйлдвэрүүд ч бүтээгдэхүүнээ сууцны зориулалттай болгож, төрөл бүрийн загвараар үйлдвэрлэх нь жишиг болон тогтжээ. 4. АМИНЫ СУУЦ БОЛГОН ӨӨРЧИЛСӨН ЧИНГЭЛГИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА Үүнд тодорхой хугацаа хэлэх боломжгүй юм. Ган барилгын эдэлгээтэй холбоотой сул тал нь зэврэлт байдаг учраас чингэлгийн ашиглалтын мөчлөгийг 15- аас доошгүй жил байхаар тооцож үйлдвэрлэдэг. Харин 20 орчим жил болсон чингэлгүүдийг сууц болгон өөрчлөхөд ашиглалтын хугацаа нь тухайн чингэлгийн эдлэгдсэн байдал, ирээдүйд ашиглах нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байдаг. Хэлбэржүүлсэн ган хуудсан эх биеийнх нь зэврэлтээс хамгаалсан цайран түрхлэгтэй давхарга болон будаг нь халцарч, энд тэндээ хотойж, хонхойсон чингэлгийг өөрчлөн сууц болгохдоо их биеийг нь зүсэж тасдаад, ил гарсан хэсгийг зэврэлтээс хамгаалах будгаар дахин өнгөлж,ариггамтайхэрэглэсэнтохиолдолдашиглалтын хугацаа уртсах боломжтой. Ер нь 100 гаруй жил болсон ган барилгууд олон бий. Тухайлбал, 1913 оноос өдгөө хүртэлхэвийнашиглагдсаарбайгаа60давхарВулвортын барилга, 1931 онд баригдсан Эмпайр-Стэйт-Билдинг гэх хэд хэдэн жишээ байна. 5. МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛ, ОРЧИН НӨХЦӨЛД ТОХИРОМЖТОЙ ЭСЭХ Манай орны уур амьсгал, орчин нөхцөл болоод суурин соёлтой болж эхэлсэн өнөө цагт модон, тоосгон, бетон төрлийн бүтээцтэй сууцуудтай харьцуулахад энэ төрлийн сууц нь тохиромж тааруу. Модон бүтээцтэй сууц нь өдрийн наранд халаад, оройд нь сэрүүцээд эх биеэрээ амьсгалдаг. Өөрөөр хэлбэл, амьтнаар зүйрлэн харьцуулбал, бодисын солилцоонд орж байдаг гэсэн үг. Харин чингэлгэн сууцны эх биеийн нягт нь модноос багадаа 8 дахин их учир амьсгалж чадахгүй шүү дээ. Figure 6 ISO стандартын чингэлгийн хэмжээсүүд Figure 7 Аюулгүйн үзлэгийн шошго АМИНЫ ОРОН СУУЦ
  • 5. 79 6. ЧИНГЭЛГИЙГ СУУЦ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАРИХ НЬ Юуны өмнө чингэлгийн сонголтыг зөв хийх хэрэгтэй. Өөрийн барих гэж буй сууцныхаа хэмжээтэй уялдуулан төрөл бүрийн хэмжээтэй чингэлгүүдээс таарч тохирохыг нь сонго. Далайн ачаа тээвэрт хэрэглэгдэж буй ихэнх чингэлгүүд ISO стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Таазны өндрийг бодоод ихэвчлэн 2.9 м өндөртэй “high cube” /HC/-г нь сонгодог. Чингэлгийг ашиглаж байх хугацаанд Аюулгүй Чингэлгийн Олон Улсын Конвенцийн дагуу тогтмол үзлэг, шалгалт хийгддэг. Үзлэгээр тодорхойлсон мэдээллийг чингэлэг бүрт 20х10см хэмжээтэй нимгэн төмөрт шивж хаддаг байна. Үүн дээр үйлдвэрлэсэн хугацаа, ачаа даах хэмжээ, шалгалт хийсэн хугацаа зэргийг заасан байдаг. Чингэлэг нь 8 булангийн тулгууруудаараа дамжуулан ачааллыг дамжуулах бөгөөд дээд булангийн холбоос квадрат хэлбэртэй хоолой нь зөвхөн буланг тогтоон барих үүрэгтэй. Уг холбоосууд босоо ачаалал авах үүрэггүй ба үүнийг тодорхой харж байхын тулд давхарласан чингэлгүүдэд хэвтээ заадас үүсч байхаар чингэлгийг үйлдвэрлэдэг аж. Эдгээр холбоосууд дээр төвлөрсөн ачаалал өгөх нь буруу ба зайлшгүй тохиолдолд дээд 4 буланд ачааллыг дамжуулах шаардлагатай. ISO стандартын чингэлгийн 8 булангийн гангийн урсалтын хязгаар 220МПа, бат бэхийн хязгаар 430-600МПа, суналт 25%, химийн найрлага дахь нүүсртөрөгчийн агуулга 0.20 байдаг. Чингэлэг сууцанд хэрэглэгддэг зарим нэгэн заадсуудын хэсэглэл 7. ЧИНГЭЛГЭН СУУЦЫГ ДУЛААЛАХ Энэ төрлийн сууцыг дулаалах олон төрлийн арга байдгаас нэгийг нь энд дурдъя. Чингэлгийг гадна талаас нь шүршдэг пенополиуретан хөөсөн дулаалгаар дулаалвал илүү зохимжтой. Зарим тохиолдолд зөөврийн зориулалттай хэрэглэж буй чингэлгүүдийг дотор талаас нь дулаалсан харагддаг. Өвлийн цагт ийм сууцны дотор салхижуулалт багатайгаас дулаалга болон чингэлгийн ханын дотор гадаргуу хооронд хөлрөлт үүсэж, улмаар чийгээ гадагшлуулж чадахгүй мөөгөнцөртөх эрсдэлтэй. Бэлтгэсэн: Барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн мэргэшсэн инженер Б.Адилбиш Хянасан: Б.Бурмаа 79 АМИНЫ ОРОН СУУЦ