SlideShare a Scribd company logo
1 of 44
Download to read offline
ЖИЛИЙН
ТАЙЛАН
2020
Чингэлтэй дүүрэг, Жуулчны
гудамж, Дельта төв, 4-р
давхар, 402 тоот
Улаанбаатар 15170
Монгол улс
www.artscouncil.mn
АГУУЛГА
Тэргүүний мэндчилгээ
Урлагийн хөтөлбөр
Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр
Соёлын өвийн хөтөлбөр
Хөгжлийн хөтөлбөр
Эрхэм хүндэт хандивлагчийн мэндчилгээ
Хандивлагчид ба хамтрагчид
Гишүүд
Удирдах зөвлөл
Хороодын гишүүд
Ажилтнууд
Санхүүгийн тайлан
3
4
17
25
32
38
39
40
41
42
43
44
Хавтасны зураг:
“Овоо” 3600
, Али М.Демирел
Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2020
Гэрэл зурагчин: Suniko
МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН
ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм танд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн 2020 оны жилийн тайланг хүргэж
байгаадаа би баяртай байна.
2020 оны хувьд дэлхийд тархсан “Covid-19” цар тахлын улмаас Монголын соёл урлагийн
салбарын хөгжилд томоохон сорилтыг тавьсан жил болж өнгөрлөө. Энэ нөхцөл байдалд МУЗ нь
үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн нийгмийн салбарт үзүүлж буй үр дүнг тогтвортой
байлгах, хүний нөөцөө хадгалах, санхүүжилтийн асуудлыг шийдэх зэрэг замаар төлөвлөсөн
төсөл хөтөлбөрийн 60 хувийг хэрэгжүүлж чадлаа. Харин олон улсын хамтын ажиллагаан дээр
тулгуурласан төслүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэн тогтвортой явууллаа.
МУЗ нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаараа дамжуулан 552,199 ам.долларын сан бүрдүүлж,
20 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээс 5 шинэ үйл ажиллагааг санаачлан, гадаад дотоодын 82
соёл урлагийн байгууллагатай ажиллаж, 390 гаруй уран бүтээлчдийг хамруулан,16,000 орчим
хүнд хүрсэн бөгөөд 723,399 хүнд олон нийтийн мэдээллийн сувгаар үйл ажиллагаагаа хүргэсэн
байна. Нидерланд, Швейцар, Австрали, Франц, Тайвань, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Япон, Иран, Итали,
АНУ-ын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, уран
бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтийн урлагийн боловсролоор
дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан
сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.
Урлагийн хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 12 дахь “Улаанбаатар” олон улсын кино наадам, 5 дахь
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг цахимаар амжилттай зохион байгууллаа. Мөн
цар тахлын үед уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Урлагийг
гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж 50,000 хүнд хүрч ажилласан байна.
МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны
дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 1500
ном бүхий “Миний гэр” хүүхдийн номын санг байгуулсан. Мөн санхүүгийн бэрхшээлтэй 8 оюутанд
сургалтын тэтгэлэг олгон, алслагдсан дүүргийн 150 хүүхдийг урлагийн боловсролын цуврал
сургалтад хамруулсан ба олон улсын хүүхэлдэйн театруудын ASSITEJ холбоонд гишүүнээр элсэн,
хөтөлбөрийн цар хүрээ, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь өнгөрсөн онд түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах
зорилготой М-Си-Эс группийн “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин
ламын сүм музейн орчны тохижилтын төслийг дуусгаж, Чойжин ламын сүм музейн хадгалалт
хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулан, Чойжин ламын сүм музей ба Занабазарын
музейн сан хөмрөгт тулгуурласан Augmented reality буюу баяжуулсан бодит байдлын үзүүллэг
шинээр бүтээлээ.
Цаг үеийн байдлаас хамааран цар хүрээгээ хумих шаардлагатай тулгарч байгаа ч гүйцэтгэх
албаны хамт олон хичээл чармайлт гарган, тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл
ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгаад сэтгэл хангалуун байна.
МУЗ-ийн соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд биднийг үргэлж дэмжин,
хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа чин
сэтгэлийн талархал илэрхийлж, 2021 онд энх тунх, амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг
өргөн дэвшүүлье!
Доктор Нацагийн Жанцанноров
МУЗ-ийн Тэргүүн
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт
Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
4
УРЛАГИЙН
ХӨТӨЛБӨР
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
5
Урлагийн
хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн 2020 оны үйл
ажиллагааны товч танилцуулга:
Монголын соёл урлагийн салбарын
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
олон улсын хамтын ажиллагааг
өргөжүүлэх замаар тогтвортой
хөгжилд хувь нэмэр оруулах
2020 онд Урлагийн хөтөлбөр нь нийт 12 төсөл хөтөлбөр төлөвлөснөөс
9ньамжилттайхэрэгжиж, 250гаруйуранбүтээлчдийгхамруулан165,000
үзэгчид, олон нийтэд хүрч ажилласан байна. Тухайлбал “Улаанбаатар”
олон улсын кино наадмыг 12 дахь удаагаа, “Улаанбаатар” олон улсын
медиа урлагийн наадмыг 5 дахь удаагаа онлайн хэлбэрээр зохион
байгууллаа. Эдгээр олон улсын наадмыг тогтмол зохион байгуулснаар
дэлхийн шилдэг арт хаус кино, орчин үеийн медиа урлагийн бүтээлийг
Монголын үзэгчдэд хүргэх, салбарын олон улсын хамтын ажиллагааг
нэмэгдүүлэх, соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий
дахинд таниулан сурталчлах боломжтой юм. Мөн цар тахлын үед
уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой
“Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж,
гэрээсээ уран бүтээл үзэх боломжийг 50,000 хүнд олгосон байна.
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
6
“Соёл урлагийн залуу
манлайлагч” хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хандивлагч:
Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхыг
дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх
МУЗ нь АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр Соёл
урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийг 13
дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд кино, дүрслэх урлаг, тайз
дэлгэцийнурлаг,соёлынөв,хэвлэлмэдээлэлзэрэг
соёл урлагийн салбарын нийт 250 оролцогчийг
уг хөтөлбөрт хамруулан чадавхыг дээшлүүлсэн.
2019-2020 оны хичээлийн жилд 20 манлайлагч
залуусыг элсүүлэн, “Манлайлал”, “Төслийн
менежмент”, “Маркетинг”, “Стратеги төлөвлөлт”,
“Сан бүрдүүлэлт”, “Зохиогчийн эрх ба оюуны өмч”,
“Соёлын бодлого”, “Байгууллагын засаглал” зэрэг
22 цуврал сургалтыг олон улсын болон дотоодын
мэргэжилтнээр удирдуулан долоо хоног бүр
зохион байгуулсан. Мөн төслийн хүрээнд
манлайлагчид нийгэмд чиглэсэн 4 бүтээлч бичил
төсөл санаачлан 3 сарын хугацаанд хэрэгжүүлж,
хамтын ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай
төгссөн.
АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
7
Соёл урлагийн манлайлагчдад
зориулсан төслийн уралдаан
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хандивлагч:
Соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг
нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлэх
МУЗ нь АНУ дахь МУЗ-тэй хамтран “Соёл урлагийн
залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн
хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний урлагаар
дамжууланнийгэмдсайнсайхныгтүгээх,урлагийн
боловсрол олгоход чиглэсэн бүтээлч төсөл
хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой
төслийн уралдааныг 2 дахь жилдээ зарласан.
Энэ жил нийт 42 манлайлагчийн санаачилсан
12 төслийг хүлээж авснаас “Урлаг ба хүн” дүрслэх
урлагийн боловсрол олгох хөтөлбөр шалгарч, 8
сая төгрөгийн санхүүжилт авсан. Уг төслийг үе
үеийн төгсөгчид болох зураач Ж.Ариунтуяа, “976”
арт галерейн захирал Т.Билгүүн, уран бутээлч
Ц.Солонго, уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ,
РТМУС-ийн анимейшны багш Б.Мөнхдорж
нар санаачлан хамтран хэрэгжүүлсэн. Төслийн
хүрээнд олон нийтийн дүрслэх урлагийн
боловсролыг дээшлүүлэх танин мэдэхүйн бүтээлч
цахим агуулгыг бүтээх, хүргэх, хөдөө орон нутаг,
хотын захын дүүргийн ахлах ангийн сурагчдад
хичээл заах зэрэг үйл ажиллагаа багтсан болно.
АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
8
“Гэрэлт морьд” уран бүтээлийн
тэтгэлэгт хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хандивлагч:
Мэргэжлийн чанартай шинэ уран бүтээлийг дэмжих,
салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн
нэрэмжит ”Гэрэлт морьд” хөтөлбөр нь уран
бүтээлчдийн шинэ санаа бүхий уран бүтээлийг
дэмжих зорилготой бөгөөд гурав дахь жилдээ
амжилттай хэрэгжлээ. 2020 оны “Гэрэлт морьд”
тэтгэлгийн уралдаанд “Бүтээлч бамбүү” хүүхдийн
бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төв болон залуу
уран бүтээлч Г.Эрдэнэбаатар нар ялагчаар
шалгарлаа. Цар тахлаас үүдэн “Бүтээлч бамбүү”
төв өөрийн урын сангаа цахим агуулга болгон
хөгжүүлэх шаардлагатай тулгарсан ба “Бяцхан
уран бүтээлчийн дугуйлан” зургийн дөрвөн
цуврал сургалтыг цахимаар түгээж, “Гурван
бяцхан тоорой Сансар огторгуйд аялсан нь”
жүжгийг телевизийн агуулга болгон бүтээсэн.
Тэтгэлэгийн хоёр дахь ялагч кино уран бүтээлч
Г.Эрдэнэбаатар нь хар тамхины хор хөнөөлийг
олон нийтэд таниулах зорилготой “Чимх нунтаг”
богино хэмжээний кино нь Insta360one R камер
ашиглан, one continuous shot зураг авалтын
техникээр бүтээгдэж байгаагаараа онцлог юм.
Америк дахь МУЗ
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
9
“Улаанбаатар” олон улсын
кино наадам
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
ДэлхийншилдэгартхаускинобүтээлийгМонголынүзэгчдэдтанилцуулах,
кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, Монголын
кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
МУЗ нь 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон
улсын кино наадмыг Нийслэлийн Засаг Даргын
Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн
газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа
Пикчерс ХХК-тай хамтран Францын ЭСЯ,
Австралийн ЭСЯ, Монгол дахь Гёте-Институт,
Локарно Кино Наадам, Итали улсын ЭСЯ, Монгол
Францын Төв, Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн
УБ дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр
2020 оны 10-р сарын 19-25-нд зохион байгуулсан.
Энэ жилийн УБОУКН наадмын хүрээнд “Үзэхийн
хязгаар” шинэ хэсгийг наадмын хөтөлбөрийг
соёлынилэрхийллийнолонтөрлийгтанилцуулсан
сонирхолтой агуулгаар баяжуулах, бүс нутгийн
кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд
хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх
зорилготой анх удаа зохион байгуулав. Мөн тус
хэсэгт Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх
найруулагч нарын шилдэг бүтээлийг “Азийн кино
үзвэр”-ээр үзэгчдэд хүргэсэн бөгөөд ЕБС-ийн
хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус
тус шинээр зохион байгууллаа. Наадмын хүрээнд
кино найруулагч нарт зориулсан “Авдраа уудал”
сургалт, “Ирж яваа цаг” сэдвээр кино форумыг
зохион байгуулж 200-аад уран бүтээлчдийг
хамруулсан. Тус форумын хүрээнд “Ковид-19 ба
кино урлагийн салбар” болон “Локарно Олон
Улсын Кино Наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр
сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ
жил наадмын онцлох орноор Франц улсыг сонгон
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
10
“Франц кино үзвэр”-ийг Монгол дахь Францын
Элчин Сайдын Яам, Монгол-Францын төвтэй
хамтран зохион байгуулсан. 12 дахь удаагийн
УБОУКН-ыг найруулагч С.Бямбын “Хэвтрийн Хүн”
киногоорнээжнаадмынШонхорцомынэзэнболж,
“Шилдэг зохиол”-ын шагналыг Ж.Сэнгэдоржийн
“Гэргий”, “Шилдэг продюсер”-ийн шагналыг
Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, “Шилдэг найруулагч”,
“Шилдэг кино” шагналыг Ж.Жамьянсүрэнгийн
“Хөхөө” кино авч, Хангарьдийн эзэд болсон.
Тус наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд
Австрали, Армен, Бельги, Итали, Иран, Франц,
ХБНГУ, Хятад, Швейцар, Япон зэрэг 10 орны
бүрэн хэмжээний 18, 1 богино хэмжээний кино
бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэсэн. Наадмын
үзэгчдийн нэрэмжит шагналын эзнээр Хятадын
кино найруулагч Ван Сиао Шуай-н “Баяртай, хүү
минь” тодорч “Шонхор” цомын эзэн боллоо.
Төслийн хамтрагч:
Тэнгис Кино Театр
Локарно Кино Наадам,
Швейцар улс
Монгол-Францын Төв
Францын Институт
Гуру Медиа
Тийм Team ТББ
Төслийн хандивлагч:
Нийслэлийн Засаг Даргын
Тамгын Газар
Нийслэлийн Соёл Урлагийн
Газар
Швейцарын Хөгжлийн Агентлаг
Номадиа Пикчерс ХХК
Бүгд Найрамдах Франц улсын
Элчин Сайдын Яам
Германы Монгол дахь
Гёте-Институт
Авсралийн Элчин Сайдын Яам
Итали улсын Элчин Сайдын Яам
Тайпэйн Худалдаа, Эдийн
Засгийн Улаанбаатар дахь
Төлөөлөгчийн Газар
Төслийн дэмжигч:
Глобал Смарт Сольюшн ХХК
Даваа Лайт ХХК
Лайв Стрийм ХХК
Юнивишн ХХК
Монголын Үндэсний Кино
Хороо
Монголын Кино Институт
Алтан Хальс Холбоо
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
11
“Тусгал” фото
зургийн үзэсгэлэн
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Фото зургаар дамжуулан байгаль орчны тухай олон нийтийн
ойлголтыг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх
“Тусгал” фото зургийн үзэсгэлэнг Швейцарын
Уулын Бүсийн Тогтвортой Хөгжлийг Хангах
Сангийн дэмжлэгээр 2020 оны 11-р сарын 6-наас
11-р сарын 20-ны хооронд Улаанбаатар хотноо
зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд Төв аймгийн
Өндөр довд “Хөх Нар” Контемпорари Урлагийн
Төв, “МАРС” төслийн хамтран зохион байгуулсан
“Өртөө Лэнд Арт Кемп 2020” хөтөлбөрт оролцсон
6 гэрэл зурагчин болон медиа уран бүтээлч
оролцсон юм.
Төслийн хамтрагч:
“Хөх Нар” Контемпорари
Урлагийн Төв
“МАРС” төсөл
Төслийн дэмжигч:
“Эделвайс” Арт Зочид Буудал
Төслийн хандивлагч:
Швейцар Уулын Бүсийн
Тогтвортой Хөгжлийг
Хангах Сан
СМАрт хөтөлбөр
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
12
“Улаанбаатар” олон улсын
медиа урлагийн наадам
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд
тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх,
дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн
наадмыг “Зэрэглээ” сэдвийн хүрээнд тав дахь
удаагаа 2020 оны 6 сарын 18-наас 7 сарын 8-ны
хооронд “White Rock” төв, “Улаан Гэр” бүтээлч
орон зай, Төв аймгийн Өндөр довд тус тус зохион
байгуулсан. Наадмын албан ёсны ивээн тэтгэгч,
хамтрагчаарМонголдахьГётеИнститут,ТodaysArt
олон улсын медиа урлагийн наадам, Иннер
Алхими төв ажилласан. Энэ жилийн наадам нь
цар тахлын хязгаарлалтаас болж цахим хэлбэрээр
зохион байгуулагдсан ба наадмын хөтөлбөрт
Герман-Монгол болон Голланд-Монгол 12 уран
бүтээлчдийн хамтарсан бүтээл, “Урлагтай Яриа”
цуврал, “Цахим контентийн эерэг ба сөрөг тал”
сэдэвт хэлэлцүүлэг багтсан билээ. “Улаанбаатар”
олон улсын медиа урлагийн наадам нь Монголд
анх удаа 360 дэлгэцэд зориулсан медиа урлагийн
бүтээлийг дэлгэн үзүүлж, нийт 5000 гаруй үзэгчдэд
хүрсэн байна.
Төслийн хамтрагч:
Иннер Алхими
White Rock center / Хүрээ Энтертайнмент ХХК
“МАРС” төсөл
Төслийн хандивлагч:
Монгол дахь Гёте Институт
TodaysArt
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
13
“Урлагийг гэрээсээ” соёл
урлагийн цахим төсөл
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Цар тахлын үед уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл ажиллагааг
дэмжиж, соёл урлагийн тогтвортой байдлыг хангах
МУЗ нь цар тахлын үед уран бүтээлчдийн олон
улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой
“Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай
хамтран хэрэгжүүлж, 10 цуврал цахим агуулгыг
бүтээсэн. Тус цувралд АНУ болон Монголын 4
хамтлаг,бүжиг,дуу,үндэснийхөгжим,альтернатив
хөгжим, DJ гэсэн урлагийн олон төрөл зүйлийг
хамарсан 11 гоцлол уран бүтээлчид оролцсон.
Цахим цуврал сошиал хуудсаар цацагдан нийт
50.000 үзэгчдэд хүрсэн байна.
Төслийн хамтрагч, санхүүжүүлэгч:
АНУ-ын Элчин Сайдын Яам
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
14
“Дэлхийн модны өдөр”
олон улсын наадам
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Уран бүтээлчдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг
өргөжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн хөгжилд урлагийн оруулах
хувь нэмрийг нэмэгдүүлэх, Монголын соёл урлагийг олон улсад сурталчлах
МУЗ нь модон сийлбэрч уран бүтээлчдийн
чадавхыг нэмэгдүүлж, олон улсын хамтын
ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Олон Улсын
Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгийн “Дэлхийн
Модны Өдөр” олон улсын наадамтай 4 дэхь
жилдээ хамтран ажиллаж байна. Тус наадам нь
мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд
чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд
таниулах зорилготойгоор жил бүр өөр өөр улсад
зохион байгуулагддаг соёл урлагийн томоохон
арга хэмжээ юм. 2020 онд сийлбэрч М.Мөнхзул
шалгарсан боловч Ковид-19 цар тахлаас
шалтгаалан ирэх жилийн наадамд оролцохоор
хойшлогдсон.
Төслийн хамтрагч:
Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг, БНХАУ
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
15
“Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг
эрхэмлэгч үеийн төлөөлөл”
гэрэл зургийн төсөл
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Гэрэл зургаар дамжуулан эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлүүдээр
дамжуулан нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус
хүртээмж, жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх
МУЗ нь Америк дахь МУЗ, Олон улсын
эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн
холбоотой хамтран БИ ТЭГШ ОРОЛЦООТ
НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ
буюу “I am #GenerationEquality” гэрэл зургийн
аяныг 6 сарын турш үе шаттайгаар хэрэгжүүлсэн.
Эмэгтэй уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх
зорилгоор хүний эрх, жендер, тэгш эрх, бүтээлч
сэтгэлгээ, гэрэл зургийн орчин цагийн хандлага,
техникийн мэдлэг олгосон 10 цуврал сургалтыг
2020 оны 6 сарын 27-оос 7 сарын 9-ний хооронд
цахимаар болон танхимын сургалтаар зохион
байгуулсан ба 120 гаруй оролцогчид оролцлоо.
Төслийн дараагийн хэсэг болох “ЗҮҮМ” гэрэл
зургийн уралдааныг 9 сарын 23-аас 11 сарын 15-
ний хооронд мэргэжлийн гэрэл зурагчид болон
гэрэл зураг сонирхогч гэсэн 2 ангилалд Хөрөг
& Ажлын байр төрлөөр зарлан, 26 оролцогчийн
39 бүтээл хүлээн авсан бөгөөд шалгарсан 12
уран бүтээлчийн цахим үзэсгэлэнг 2020 оны 12
сарын 15-аас 2021 оны 1 сарын 15 хүртэл зохион
байгуулсан.
Төслийн дэмжигч:
Америк дахь МУЗ
Австрали улсын Элчин Сайдын Яам
Төслийн хамтрагч:
Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн
холбоо IWFCI
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан
Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо
‘WE’ эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт оффис
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
16
МУЗ-ийн
“Онцлох уран бүтээлч”
Төслийн танилцуулга:
МУЗ нь МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” төслийг
санаачлан хоёр дахь жилдээ амжилттай зохион
байгуулж байна. 2020 онд ятга хөгжимчин
Ө.Ариунхишиг, яруу найрагч, сэтгүүлч
Д.Гансаруул, урлаг судлаач Ц.Батсайхан,
гэрэл зурагчин Б.Бат-Оргил, график дизайнер
Ц.Эрхбаяр нартай хамтын ажиллагаа өрнүүлэн
дэмжиж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд ятга
хөгжимчин Ө.Ариунхишигийн ятга хөгжмийн
ковер бичлэгүүд болон хөгжимтэй холбоотой
мэдээлэл олгох агуулгыг хамтран боловсруулж,
сурталчилсан. Яруу найрагч Д.Гансаруулын
“Яруу найраг+Хөгжим” арга хэмжээг зохион
байгуулж, цахим орчинд шууд дамжуулсан. Урлаг
судлаач Ц.Батсайхан МУЗ-ийн “Залуу манлайлагч
хөтөлбөр”-ийн оролцогчдод “Монгол урлахуйн
язгуур ба орчин үе” сэдвээр сургалт зэрэг үйл
ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
17
ОЛОН НИЙТИЙН
УРЛАГИЙН
БОЛОВСРОЛЫН
ХӨТӨЛБӨР
18
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Олон нийтийн
урлагийн
боловсролын
хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн 2020 оны үйл
ажиллагааны товч танилцуулга:
Урлагийн боловсролоор дамжуулан
үндэсний болон хүмүүний нийтлэг
үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд,
нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр
оруулах
Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь хүүхэд залуучууд ба
олон нийтэд чиглэсэн 6 төслөөр дамжуулан санхүүгийн бэрхшээлтэй 8
оюутанд сургалтын тэтгэлэг олгон, алслагдсан дүүргийн 150 хүүхдийг
урлагийн боловсролын цуврал сургалтад хамруулсан. Мөн хөтөлбөрийн
хүрээнд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Сонгино-хайрхан
дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баян-хошуунд 1500 ном бүхий
“Миний гэр” хүүхдийн номын санг байгуулсан бол ASSITEJ олон улсын
хүүхэлдэйн театруудын холбоонд гишүүнээр элсэн, хөтөлбөрийн олон
улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
19
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
“Урлагтай Яриа”
медиа төсөл
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч:
Урлагаар дамжуулан, нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын
талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо
зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын
хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх
МУЗ–ийн “Урлагтай яриа” медиа төсөл нь
нийтлэл, уулзалт, хэлэлцүүлэг гэсэн 3 үндсэн
хэсгээс бүрддэг. Төслийн хүрээнд нийтлэлч
Д.Гансаруулын “Урлаг гэдэг ойлголтын гол цөм,
удирдаач нь зураачид юм”, П.Номинбилэгийн
“Бодит байдлаа алдахуй, олохуй”, МУЗ-ийн
зүгээс орчуулсан “Соёлын экосистем алдагдаад
байна” зэрэг цуврал 3 нийтлэлийг бэлтгэн МУЗ-
ийн цахим хуудсаар 3000 гаруй хүнд, хэвлэл
мэдээллийн хамтрагч сайтаар дамжуулан 10,000
гаруй хүнд хүргэсэн. Мөн уран бүтээлчдийг
танилцуулдаг “Урлагтай яриа” цуврал уулзалтыг
зохион байгуулсан ба “Улаанбаатар” медиа олон
улсын наадмын хүрээнд “Цахим контентын эерэг
ба сөрөг талууд” сэдэвт хэлэлцүүлэг, “Эрчим”
“Бодлын зэрэглээ” видео, медиа өрөг бүтээлийн
уран бүтээлчид болох Нидерланд улсын уран
бүтээлч Дарма Дельфи, Монголын уран бүтээлч
Ж.Дархижав, Л.Гаваа, У.Нарбаясгалан нартай
“Урлагтай яриа” өрнүүлж, видео контент бэлтгэн
онлайн сувгаар 5000 гаруй хүнд хүргэсэн байна.
Unuudur.mn, Ub.life, Zindaa.mn, Ikon.mn
20
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
“Миний гэр – Миний хот”
олон нийтийн оролцоог
хангах хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Техник технологийн дэвшлийг ашиглан гэр хорооллын иргэдэд
дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд
орлоготой иргэдийг дэмжих
Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар,
Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр
хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих
хөтөлбөрийн хүрээнд техник технологийн
дэвшлийг ашиглан гэр хорооллын иргэдэд
дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг
хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих
“Миний гэр-Миний хот” олон нийтийн оролцоог
хангах хөтөлбөрийг Сонгино-хайрхан дүүргийн 7,
8, 9, 10, 28-р хороонд 2019 оны 4 сараас 2020 оны
7-р сарыг дуустал хугацаанд хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 4 сарын “Хог болгон
хог биш!” дахивар хог хаягдлаар гар урлалын
бүтээл хийх сургалтад СХД-ийн 67, 76, 105 дугаар
сургуулийн 90 сурагчийг, Re-Imagine Ulaanbaatar”
цаасан шуумал урлалын аргаар бэлэг дурсгалын
бүтээл туурвих сургалтад СХД-ын 261 дүгээр
цэцэрлэгийн 20 багш, ажилтан болон хорооны
эмэгтэйчүүдийг хамруулж, 250 гаруй бүтээл
бүхий хамтарсан үзэсгэлэнг хорооны иргэдэд
танилцуулсан.
21
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Төслийн хандивлагч:
Төслийн хамтрагч:
Азийн Хөгжлийн Банк
Баян хошуу Дэд Төв
Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө
Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл
Төслийн баг Ардын Лаборатори ТББ-тай хамтран
СХД-ийн 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр дэх ус
зайлуулах далангийн орчны хог хаягдлын нөхцөл
байдлын тандалт судалгааг боловсруулан гаргаж,
холбогдох санал, зөвлөмжийг НЗДТГ, Хороодын
дарга,ТҮК,иргэдэдтанилцуулан,тайлангхүлээлгэн
өгөв. Мөн төслийн нэгжтэй хамтран хорооны
иргэдийн газар дахин төлөвлөлттэй холбоотой
хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх гарын
авлага бэлтгэн, 1000 хувийг хэвлэн хамтрагч
хорооны иргэдэд түгээсэн.
МУЗ нь төслийн нэгжтэй хамтран 2020 оны 5-р
сарын 28-ний өдөр шинээр байгуулагдсан Баян-
хошуу Дэд Төвийн нээлтийн үйл ажиллагааг
зохион байгуулж, тус төвд хүүхэд залуучуудын
урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой
“Миний гэр” хүүхдийн номын сан, “Миний кино”
цуврал кино хөтөлбөрийг хүүхэд залуучуудад
нээлттэй зохион байгууллаа. 2 сар үргэлжилсэн
хөтөлбөрүүдэд нийт 120 гаруй Баянхошуугийн
нутаг дэвсгэрт оршин суух хүүхдүүд хамрагдан,
бүтээлч хөтөлбөрт суралцсан.
МУЗ нь уран зохиол, яруу найраг, нийгэм хувь
хүний хөгжил, шинжлэх ухаан танин мэдэхүй,
түүх, соёл урлаг, спорт, хэл шинжлэл, гүн ухаан,
сэтгэл судлал болон гадаад хэл (Англи, Орос,
Япон, Солонгос) дээр 1,300 гаруй ном, товхимол,
сэтгүүлийг цуглуулж, номын санчийн чадавхыг
дээшлүүлэх сургалтыг зохион байгуулан, “Миний
гэр” хүүхдийн номын санг байгуулсан бөгөөд
тус номын сан нь нэг удаад 30 хүүхдэд зэрэг
үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа
үргэлжлүүлж байна.
22
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
“Ирээдүйн Авьяастан”
тэтгэлэгт хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч:
Төслийн хандивлагч:
Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн
дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх
МУЗ нь энэхүү хөтөлбөрийг 11 дэх жилдээ
амжилттай хэрэгжүүлж байна. 2020 онд
Америкийн Монголчуудын Соёлын Холбоо,
Ажигана групп, Ротари хөгжлийн сангийн
дэмжлэгээр “Ирээдүйн авьяастан” тэтгэлгийг
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль, Дүрслэх
дизайн урлагийн сургуулийн 11 оюутан тэтгэлэгт
ярилцлага өгсөн бөгөөд 3 оюутанд Ирээдүйн
авьяастан тэтгэлэгийг олгож, ирээдүйн урлагийн
манлайлагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүллээ.
Соёл Урлагийн Их Сургууль
Америкийн Монголчуудын Соёлын Холбоо
Ротари Хөгжлийн Сан
Ажигана Групп
23
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Луби-Женкинс сурагч
солилцооны хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч:
Төслийн хандивлагч:
Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар
ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх
2020 онд Зориг Сантай хамтран Монгол-
Америкийн соёл, боловсролын солилцоог
хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг
бэлтгэх зорилготой Монгол-Америкийн хүүхэд
залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг 9
дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2020-2021
оны ээлжит хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн
25 сурагч хамрагдаж, манлайлал, ардчилал,
иргэний нийгмийн талаарх мэдлэг, ур чадвараа
дээшлүүлсэн. Цар тахлын улмаас сургалтын хагас
нь онлайнаар орсон ба нийгэмд чиглэсэн дөрвөн
бичил төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн
Америк Монгол хоёр орны соёл, боловсролыг
танин мэдэх 14 хоногийн хөтөлбөр цуцлагдсан
жил боллоо.
Зориг Сан
АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс,
МУЗ-ийн Дэд тэргүүн
24
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Өмнөговь аймгийн “Ханхонгор”
чуулгыг дэмжих тэтгэлэгт
хөтөлбөр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч:
Өмнөговьаймгийнуранбүтээлчдийнчадавхыгбэхжүүлэх,Монголын
ардын дуу хөгжмийн уламжлалт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх,
соёлын өвийн боловсролыг дэмжих
МУЗ нь Номадик Экспедишнс ХХК санаачилсан
“Ханхонгор”чуулгыгдэмжихтэтгэлэгтхөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд
2019-2020 оны хичээлийн жилээр Өмнөговь
аймгийн Ханхонгор сумын соёлын төвийн дуу
бүжиг, хөгжмийн ангийг төгсөн их сургуульд соёл
урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж буй 5
оюутанд сургалтын тэтгэлэг, “Ханхонгор” чуулгын
уран бүтээлчдэд хөгжмийн зэмсэг хандивлан,
цаашдын уран бүтээлд нь дэмжлэг үзүүлсэн.
Өмнөговь аймгийн “Ханхонгор” чуулга АНУ дахь МУЗ
Номадик Экспедишнс ХХК
СОЁЛЫН ӨВИЙН
ХӨТӨЛБӨР
26
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Соёлын өвийн
хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн 2020 оны үйл
ажиллагааны товч танилцуулга:
Монголын соёлын өвийг хадгалан
хамгаалах, сурталчлан түгээх,
өвлүүлэн уламжлуулах
Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын
өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын
өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг
хэрэгжүүлдэгболно.Хөтөлбөрньсоёлынөвийнчиглэлээрүйлажиллагаа
явуулдаг төрийн ба олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ.
2020 онд түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах
зорилготой М-Си-Эс Группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн
хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг дуусгаж, тус
музейн хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулсан
бол соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор Чойжин ламын сүм
музей ба Занабазарын музейн сан хөмрөгт тулгуурласан Augmented
reality буюу баяжуулсан бодит байдлын үзүүллэг шинээр бүтээлээ.
27
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
“Watch Day” өдөрлөг
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч:
Төслийн хандивлагч:
Чойжин ламын сүм музейг олон улсад сурталчлах, түүх соёлын
дурсгалт газрыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
МУЗ нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын
сангийн World Monuments Watch хөтөлбөрт
Чойжин ламын сүм музейг хамруулсны үр дүнд
тус музей нь 2020 оны дэлхийн онцлох 25
түүхэн дурсгалт газрын нэгээр сонгогдсон билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын музейн
өдрийг тохиолдуулан “Watch Day” өдөрлөгийг
Чойжин ламын сүм музейд зохион байгуулсан.
Өдөрлөгийн үеэр “Сүм хийдийн барилга
архитектур” сэдэвт тайлбарт аялал, цаасан
шуумлаар цамын маск урлах сургалт, устаж үгүй
болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал
орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт, “Өв
Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих
ажил, архивын гэрэл зургийн үзэсгэлэн тус тус
зохион байгуулж, 150 орчим музейн дэмжигчдийг
хамрууллаа. Мөн Дэлхийн хөшөө дурсгалын
сангийн дэмжлэгээр тус музейд iOs таблет
хандивлан, музейн AR дижитал үзүүллэгт ашиглах
боломжийг олголоо.
М-Си-Эс Групп
Чойжин Ламын Сүм Музей
М-Си-Эс Групп
28
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Чойжин ламын сүм музей дэх
Augmented Reality үзмэр
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг
шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах
“Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд
Чойжин ламын сүм музейд Augmented Reality
ухаалаг утасны хөтөч бүтээж хэрэглээнд
нэвтрүүллээ. Энэхүү дижитал үзмэр нь 1930-аад
онд тус сүмийн хашаанд байсан ч устаж үгүй
болсон 3 чулуун дурсгал, 4 сүм дуганыг виртуал
орчинд сэргээн босгож бодит орчинд үзүүлдэг.
Төслийн хамтрагч:
Мифокс Анимейшн Студи ХХК
Хэритейж ХХК
Чойжин Ламын Сүм Музей
Төслийнхандивлагч:
М-Си-Эс Групп
29
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Занабазарын нэрэмжит дүрслэх
урлагийн музей дэх “Augmented
Reality ухаалаг хөтөч” төсөл
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Соёлын өвийн байгууллагуудын шинэ соргог бүтээлч санаачлагыг
дэмжих, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг
шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах
МУЗ нь Соёлын өвийг хамгаалах, олон нийтэд
таниулах зорилготой төслийн уралдааныг
төрийн ба төрийн бус байгууллагын дунд зарлан
30 байгууллагын 35 төслийн санал хүлээн авснаас
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн
“Augmented Reality ухаалаг хөтөч” төсөл шалгарч,
30 сая төгрөгийн тэтгэлэг хүлээн авсан. Энэхүү
төслийн хүрээнд Занабазарын нэрэмжит ДУ-ын
музейн үзмэрүүдийг нэмэлт график дүрс, видео
аудио тайлбараар баяжуулан Augmented Reality
технологийн нүдний шилний тусламжтайгаар
үзэгчдэд хүргэх дижитал агуулга, ухаалаг хөтчийг
бүтээлээ.
Төслийн хамтрагч:
Занабазарын нэрэмжит Дүрслэх
Урлагийн Музей
Төслийн хандивлагч:
М-Си-Эс Групп
30
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Чойжин ламын сүмийн барилгын
гэмтлийн судалгаа ба хадгалалт
хамгаалалтын менежмент
төлөвлөгөө
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч:
Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент
төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулах
АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн
засварлалтын мэргэжилтэн Стивен Келли-
ийн 2019 онд хийсэн Чойжин ламын сүмийн
8 барилгын бүтцийн гэмтлийн судалгаанд
үндэслэн Чойжин ламын сүмийн хадгалалт
хамгаалалтын менежмент төлөвлөгөөг холбогдох
Монгол мэргэжилтнүүдтэй хамтран олон
улсын стандартын дагуу боловсрууллаа. Энэхүү
хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг
цаашид тус музейн сэргээн засварлалтын төсөлд
хэрэглэх юм.
Чойжин Ламын Сүм Музей
Стивен Ж Келли, АНУ
М-Си-Эс Групп
31
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Чойжин ламын сүм музейн
орчны тохижилтын төсөл
Төслийн зорилго:
Төслийн танилцуулга:
Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын орчинг сайжруулах, музейн гадна орчны
өнгө үзэмжийг сэргээж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, таатай орчин бүрдүүлэх
“Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр
Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын
төслийн 2-р үе шатанд музейн хэрмэн хашаанаас
урагш Гэндэнгийн гудамж хүртэлх талбайд 4400
мкв ногоон зүлэг, 3000 бут сөөг тарьж, 900 мкв
боржин чулуун явган хүний зам ба 1400 мкв авто
зогсоол шинээр байгуулсан. Мөн музейн 300
м хашаа хаалгыг шинэчлэн, усалгааны систем,
гадна зам талбайн гэрэлтүүлэг, хяналтын камерыг
суурилуулсан.
Төслийн хамтрагч:
Анифло ХХК
Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар
Огата Мотомү
Чойжин Ламын Сүм Музей
Соёлын яам
Сүлдэт Эмпайр ХХК
Тонхил Хайрхан ХХК
Юү Би Пи Эм ХХК
Төслийн дэмжигч:
Эйр Маркет ХХК
Веранда ресторан
Нью Жуулчин Тур ХХК
Төслийн хандивлагч:
М-Си-Эс Групп
ХӨГЖЛИЙН
ХӨТӨЛБӨР
33
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Хөгжлийн
хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн 2020 оны үйл
ажиллагааны товч танилцуулга:
МУЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд
өргөнөөр таниулахын зэрэгцээ
бизнесийн байгууллага, хувь хүн,
уран бүтээлчидтэй харилцан ашигтай
хамтын ажиллагааг өрнүүлж,
байгууллагын санхүүгийн тогтвортой
байдлыг хангах
Хөгжлийн хөтөлбөрт МУЗ-ийн Гишүүнчлэл, Та
амар, бид хийе! үйлчилгээ, “Улаан Гэр” бүтээлч
орон зай болон байгууллагын Маркетинг олон
нийттэй харилцах багтдаг бөгөөд байгууллагын үйл
ажиллагааг олон нийтэд хүргэх, үзэсгэлэн, хүлээн
авалт, сургалт, арга хэмжээ зохион байгуулах замаар
сан бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаатай
онцлох хөтөлбөр юм.
34
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
МУЗ-ийн Маркетинг олон
нийттэй харилцах
Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг болох
Маркетинг, олон нийттэй харилцах нь соёл
урлаг, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын
хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар МУЗ-ийн
үйл ажиллагаа, соёл урлагийн мэдээллийг олон
нийтэд хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа
явуулдаг билээ.
Өнгөрсөн оны томоохон амжилтын нэг нь М-Си-
Эс Группийн санхүүжилтээр гүйцэтгэж буй “Өв
эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төр,
хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын
хамтын ажиллагааг өргөжүүлж чадсан. Мөн
байгууллагын нэр хүндийг олон улсад өргөх
зорилгоор “Улаанбаатар” медиа урлагийн
наадмын мэдээг олон улсын соёл урлагийн
нэгдсэн мэдээллийн сайт болох Culture360-д
байршуулж, гадаадын уншигчдад хүрч ажиллалаа.
2020 оны шинэ санаачлагын нэг нь ковидын
нөхцөл байдлын улмаас урлагийг биеэр хүртэх
боломжгүй үзэгчдэд зориулан шинэ видео
агуулгыг боловсруулах, улмаар маркетинг
сурталчилгааны хувьд цахимаар хүргэх шинэ
хэрэгцээ шаардлага гарсан. Энэ хүрээнд
“Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-ны
санаачлага, санхүүжилтээр боловсруулан цахим
сүлжээгээр дамжуулан давхардсан тоогоор
50000 гаруй хүнд хүргэсэн болно. Мөн наадмын
агуулгыг цахим болгож, соёл урлагийн үнэт зүйлс,
ач холбогдлыг таниулах, мэдээ, мэдээллийг цаг
тухай бүрт нь олон нийтэд хүртээмжтэй хүргэх
ажлыг санаачлан зохион байгуулсан. МУЗ-ийн
маркетинг олон нийттэй харилцах нь 2020 онд
20 төсөл хөтөлбөрийн маркетинг сурталчилгааг
16000 орчим хүнд хүрсэн бөгөөд 722,399 гаруй
хүнд олон нийтийн мэдээллийн сувгаар үйл
ажиллагааны мэдээлэл түгээсэн.
35
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Гишүүнчлэл
Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсгийн нэг нь
МУЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг.
Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд
таниулан сурталчлах, уран бүтээлчдийг дэмжих
үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд
МУЗ-ийн гишүүнчлэлийн аян тодорхой үүрэг
гүйцэтгэдэг. Бид гишүүнчлэлийн аяныг “888
мод” тарих өдөрлөгөөр нээн, Чойжин ламын сүм
музейд МУЗ-ийн гишүүд, хамтрагч, дэмжигчид
нарыг урьж оролцуулан мод тарихын сацуу, МУЗ-
ийн томоохон төслийн нэг “Чойжин ламын сүм
музейн орчны тохижилтын төсөл”-ийн үйл явцтай
танилцуулсан.
2020 оны 12-р сарын байдлаар МУЗ-ийн
гишүүнчлэлд 4 байгууллага, 16 хувь хүн элсэж,
нийт 6,300 ам.долларын сан бүрдүүлсэн болно.
Мөн 2020 оны туршид МУЗ-ийн үйл ажиллагааг
таниулсан мэдээ мэдээлэл бүхий “What’s on ACM”
товхимлыг бэлтгэн сар бүр гишүүд, дэмжигч
нартаа түгээж байна.
36
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Та амар, бид хийе!
үйлчилгээ
Хөгжлийн хөтөлбөр нь Та амар, бид хийе!
байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт,
арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг
зохион байгуулдаг. МУЗ нь үйлчилгээний шинэ
багц, танилцуулгыг бэлдэн, харилцагч хамтрагч
байгууллагуудад өөрсдийн сүлжээгээр дамжуулан
хүргэж байна.
37
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
“Улаан гэр”
бүтээлч орон зай
МУЗ-ийн “Хөгжлийн хөтөлбөр”-ийн гол үйл
ажиллагааны нэг нь “Улаан гэр” бүтээлч орон зай
бөгөөд шинэ залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг
олон нийтэд таниулах, сургалт, хурал, уулзалт,
кино үзвэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах
замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн
байгууллагатай олон талт бүтээлч хамтын
ажиллагааг өрнүүлж, сан бүрдүүлэх зорилгоор үйл
ажиллагаагаа явуулдаг болно.
“Улаан гэр” бүтээлч орон зай нь өнгөрсөн онд
залуу уран бүтээлч З.Энхмөнхийн “Рихтерийн
тэмдэглэл” гэрэл зургийн медиа үзэсгэлэн, уран
бүтээлч Ж.Болортүвшингийн “Эмпати хүүхдүүд”
медиа үзэсгэлэнг зохион байгуулсан.
2020 оны шинэлэг санаачлаг нь онлайнаар
уран зургийн сургалт зохион байгуулж олон
нийтэд хүргэх ажил байсан. Энэ хүрээнд Анима
сургуулийн “Цагцай” уран зургийн дугуйлангийн
багш Д.Пагмадуламтай хамтран уран зургийн
анхан шатны мэдлэг олгох 5 цуврал сургалт,
мөн “Жороо Хулан” арт студийн уран бүтээлч
Т.Хулантай хамтран “Хулан багштай хамт дахин
боловсруулъя” нэртэй хог хаягдал ашиглан бүтээл
хийх 5 цуврал сургалтыг зохион байгуулж, хүүхэд
залуучуудад урлагийн боловсрол олгосон.
“Улаан гэр” бүтээлч орон зай нь сан бүрдүүлэх
зорилгоор“Зангилаа”номыннээлт,DJБодьхүүгийн
хөгжмийн цуврал сургалт, “Зураасан зургаар зурж
сурах” арга хэмжээг тус тус зохион байгуулан орон
зайгаар хангаж, нийтдээ 400 гаруй хүнд, харин
цахим орчинд 30,000 хүнд хүрч ажилласан байна.
38
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
МУЗ-ИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧ НОЁН
РОЖЕР ПЕРРИГИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монголын Урлагийн Зөвлөлийн 2020 оны тайлантай
танилцаж буй уншигч та бүхэнтэйгээ дахин мэндчилж
байгаадаа баяртай байна. Өнгөрсөн он амаргүй жил
байлаа. Монгол улс цар тахлын эсрэг амжилттай арга
хэмжээ аван хэрэгжүүлж, засгийн газар, эрүүл мэндийн
ажилтнууд өнгөрсөн оныг дуустал маш шаргуу хичээж
ажилласанхэдийчхалдварынтохиолдлынтоонэмэгдсээр
байсан. Гэхдээ нөгөө талаас Монгол улсад бүртгэгдсэн
халдварын ихэнх тохиолдол эдгэрээд зогсохгүй бусад
орнуудтай харьцуулахад хамгийн цөөхөн нас баралт
бүртгэгдээд буй нь сайшаалтай.
Өнгөрсөн жил миний бие МУЗ болон Австралийн “Bus
Stop Films”-ийн хамтран хэрэгжүүлсэн нэгэн гайхалтай
“Бид чадна-Бид авьяастай!” төслийн талаар бичиж
байлаа. 2019 онд хэрэгжүүлсэн энэ төслийн үр дүнд “Шат”
богино хэмжээний кино төрөн гарсан. Бид энэхүү киноны
нээлтийг олон улсад гаргахаас өмнө Улаанбаатарт
хийхээр төлөвлөж байсан ч чадалгүй 2020 оны 10 дугаар
сард “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмаар гаргасан
бөгөөд үзэгчид маш сайнаар хүлээн авсан. Харин “Bus
Stop Films” нь тус киног Австралийн Өмнөд Күйнсландад
зохион байгуулагдсан Ази Номхон Далайн Кино Форумд
гаргаж,машсайнүнэлгээавсан.Энэхүүбүтээлньодоогоор
хэд хэдэн олон улсын кино наадмуудад оролцохооор
уригдаад байгаа төдийгүй 2021 онд Хойд Америк дахь нэр
хүндтэй кино наадамд оролцохоор шалгарсан юм.
Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хорио цээрийн улмаас “Бид чадна-Бид авьяастай” төсөл 2020
онд хэрэгжих боломжгүй байсан хэдий ч энэхүү амжилттай хэрэгжсэн чухал хөтөлбөрийг 2021 онд
үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхээр “Bus Stop Films”-тэй хамтран ажиллаж байна.
Энэхүү гайхалтай хөтөлбөр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй залуучууд төдийгүй тэдгээрийн
гэр бүлд маш эерэгээр нөлөөлсөн. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд хэрхэн өөрийгөө дайчилж,
бүтээж чаддагийг тэд харсан. Ийм төсөл хэрэгжүүлж, тэдгээр хүмүүсийг дэмжсэнд нь МУЗ-ийн
гүйцэтгэх албанд талархах хэрэгтэй.
Цар тахлын тархалтыг хяналтандаа оруулсан үед миний бие Монголд очиж, МУЗ-ийн ажилтнуудын
хийж буй ажлыг өөрийн нүдээр харах өдрийг хуруу даран хүлээн суугаа гэдгээ хэлэх нь илүүц биз
ээ.
Монголын соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах хүрээнд МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон төслүүд
дотроос намайг хамгийн их татсан, мөн намайг хамгийн анх МУЗ-тэй хамтран ажиллахад хүргэсэн
төсөл бол Чойжин Ламын Сүм Музейн төсөл юм. МУЗ нь олон жилийн турш Чойжин Ламын
Сүм Музейн үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж, соёлын өвийн дурсгалт газрыг хадгалж
хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
2020 онд М-Си-Эс Холдинг ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд
МУЗ нь Чойжин Ламын Сүм Музейн хадгалалт хамгаалалтын төслийг амжилттай хэрэгжүүлж
дуусгасан. Энэхүү төслөөр Чойжин Ламын Сүм Музейн орчин тойрныг сайжруулан засварласнаас
гадна нийслэл Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэж буй өндөр барилгуудын дунд цор ганцхан
ногоон байгууламжтай байхаар шийдэж өгсөн.
Монголын амин сүнс нь соёлын үнэт өв учраас МУЗ-ийн эрхэлэн явуулж буй үйл ажиллагаа маш
чухал гэдгийг өнгөрсөн онд мөн би дурдаж байсан. Энэ хэцүү цаг үе, хүнд нөхцөл байдалд тэд
соёлын өвийг хадгалж хамгаалах ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх нь дамжиггүй. Тиймээс энэхүү
тайланг хүлээн аван уншиж буй Та бүхэн МУЗ-ийн ажлыг дэмжиж, тэдний төсөл, хөтөлбөрүүдэд
хувь нэмрээ оруулахын сацуу засгийн газар ч гэсэн тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь
чухал гэдгийг уламжлан дамжуулах хэрэгтэй байна.
МУЗ-ийн хамт олонд хандаж хэлэхэд хэрэгжүүлж буй эдгээр гайхалтай төслүүдээ хүнд бэрхийг
ажралгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд хувь нэмрээ
оруулсаар байгаарай хэмээн хүсэн ерөөе.
39
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
МУЗ-ийн төслийн
хандивлагчид
ба хамтрагчид
$10.000+
• ACM-US, USA
• Азийн Хөгжлийн Банк
• Embassy of France to Mongolia
• Goethe-Institut Mongolei
• М-Си-Эс Групп
• Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
• Нийслэлийн Соёл Урлагийн Газар
• Номадиа Пикчерс ХХК /бэлэн бус/
• Swiss Agency for Development
and Cooperation (SDC)
$5,000-$9,999
• D-light LLC /in-kind/
• Foundation for the Sustainable Development
of Mountain Regions, Switzerland
• U.S. Embassy in Mongolia
$1,000-$4,999
• Америкийн Монголчуудын Соёлын
Холбоо, АНУ
• Глобал Смарт Солюшнс ХХК /бэлэн бус/
• Embassy of Australia to Mongolia
• Embassy of Italy to Mongolia
• Inner Alchemy
• Nomadic Expeditions LLC
• Ротари Хөгжлийн Сан
• Тэнгис Кино Театр /бэлэн бус/
• World Monuments Fund, USA
US $1,000 хүртэлх
• Ажигана Групп
• Air Market LLC
• Гуру Медиа ХХК
• Нью Жуулчин Тур ХХК
• Taipei Trade & Economic Representative
Office in Ulaanbaatar
• Veranda Restaurant
•	Alliance Francaise De Mongolie
•	Алтан Хальс Холбоо
•	Анифло ХХК
•	Арандан Фильм ХХК
•	Аравт Продакшн
•	Ард Санхүүгийн Нэгдэл
•	Батзориг Сан
•	Баянхошуу Дэд Төв
•	BDO Audit
•	Бүтээлч Бамбүү ТББ
•	Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг
Дэмжих Хөтөлбөр Төсөл
•	Edelweiss Art Hotel
•	Dubar Studio
•	Занабазарын Нэрэмжит Дүрслэх
Урлагийн Музей
•	Зима Плас Сургалтын Төв
•	Зориг Сан
•	Зун Продакшн
•	Institut Français, France
•	IWFCI Mongolia
•	Live Stream LLC
•	Locarno Film Festival, Switzerland
•	МАРС Төсөл
•	MN17 Art Gallery
•	Мифокс Анимейшн Студи ХХК
•	Монголын Кино Институт
•	Монголын Үндэсний Кино Хороо
•	Нийслэлийн Улаанбаатар Чуулга
•	Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар
•	Олон Улсын Мод Хамгаалах
Соёлын Нийгэмлэг, БНХАУ
•	Соёлын Яам
•	Соёл Урлагийн Их Сургууль
•	Соёлын Өвийн Үндэсний Төв
•	СУИС-ийн Радио Телевиз Медиа
Урлагийн Сургууль
•	Сүлд Проект ХХК
•	Сүлдэт Эмпайр ХХК
•	Stephen J. Kelley Inc, USA
•	Team Тийм ТББ
•	Today’s Art Festival, Netherland
МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД
МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАМТРАГЧИД
40
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
•	Bloomberg Mongolia TV
•	Mass TV
•	Mонгол HD TV
•	MҮОНРТ
•	NTV
•	Olloo TV
•	Star TV
•	SBN TV
•	TV8
•	Монгол Мессенжер Сонин
•	Өглөөний Сонин
•	Өнөөдөр Сонин
•	Үндэсний Шуудан Сонин
•	The UB Post Сонин
•	Artvenue.mn
•	Culture360.asef.org
•	Eagle.mn
•	Eguur.mn
•	Gogo.mn
•	Ikon.mn
•	Montsame.mn
•	News.mn
•	Ub.life
•	Unuudur.mn
•	Zindaa.mn
Тэтгэгч $1,000-4,999
•	Bluefin Cuisine D’Art /in-kind/
•	Ноён Уул Эрдэнэ ХХК /бэлэн бус/	
•	Nomadic Expeditions LLC
•	Орифлэйм Монгол ХХК
•	Taipei Trade & Economic Representative
Office in Ulaanbaatar
Анд $500-$999
•	Сант Марал Сан
•	Fat Cat Jazz Club /in-kind/
Хүндэт эрхэм хандивлагч $10.000+
•	Mr.Roger Perry, Australia
Хүндэт Хандивлагч 1.500.000₮+
•	С.Болормаа & Ж.Лхагвадэмчиг
•	Б.Доржпагма & Sarah Morrow
•	М.Урнаа
•	П.Цагаан
Хандивлагч 1,000,000₮
•	Б.Батсайхан & Х.Оюунбилэг
•	Г.Батсүх
•	Б.Энхбат
Тэтгэгч 400.000₮
•	Ч.Ганболд & О.Энхтуяа
Анд 200.000₮
•	Х.Азжаргал
•	О.Байгаль /бэлэн бус/
•	Б.Батдулам
•	Г.Батжаргал
•	Б.Батсүх
•	Б.Батчимэг
•	А.Галиндив
•	Б.Жаргалан
•	Б.Индра
•	О.Намуун
•	Б.Наран
•	П.Наранчимэг
•	П.Номинбилэг
•	Д.Оргилтуяа
•	П.Отгонтуяа
•	Н.Соёлбат
•	Б.Ууганзаяа
•	Б.Хулан
•	Э.Цэрэнпүрэв /бэлэн бус/
•	П.Эрдэнэжаргал
•	Elmond Ray.M
МУЗ-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАГЧИД
МУЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
МУЗ-ИЙН ГИШҮҮД
•	Тонхил Хайрхан ХХК
•	Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
•	Ханхонгор Чуулга, Өмнөговь Аймаг
•	Хотын Стандарт, Орчны Аюулгүй Байдлын
Хяналт, Зохицуулалтын Газар
•	Хөх Нар Контемпорари Урлагийн Төв
•	Хэритейж ХХК
•	Чойжин Ламын Сүм Музей
•	Эвент Монголиа ХХК
•	Юнивишн ХХК
•	UB Passport
•	White Rock Center
41
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
Удирдах зөвлөл
Ц.Ариунаа
Продюсер, Гуру Медиа ХХК
Ахмет Язал
Турк улсын элчин сайд
Г.Аюурзана
Зохиолч, яруу найрагч
Ё.Бадрал
Гүйцэтгэх захирал, Mongolia
Quest
Б.Батсайхан
Захирал, Монголын Хөрөнгө
Оруулалтын Сан
Г.Батсүх
ТУЗ-ийн дарга, Оюу Толгой
компани
Л.Болд
Барималч
Б.Бямбасайхан
Тэргүүн, Монголын Бизнесийн
Зөвлөл
Ч.Ганболд
Хүндэт дарга, ХАС Банк
Т. Ганболд
Үүсгэн байгуулагч, Корпорэйт
Зочид Буудал
Н.Ганхуяг
Урлагийн менежер
Дэйв Воусэн
Австрали улсын Элчин сайд
Б. Доржпагма
Захирал, Гэр Гарден ХХК
У.Жалсаа
Үүсгэн байгуулагч, Номадик
Экспедишнс ХХК
Б.Ундраа
Ерөнхийлөгч, Номадик
Экспедишнс ХХК
Н.Жанцанноров
МУЗ-ийн Тэргүүн
Майкл Клечески
АНУ-ын Элчин сайд
Жон Бeлл
Гүйцэтгэх захирал, Хаан Банк
Камерон Макрей
Ерөнхий захирал, ‘Tarva’
хөрөнгө оруулалт, зөвлөх
компани
Т.Лхагвадорж
Монгол Улсаас Бүгд Найрамдах
Сингапур Улсад суугаа
Элчин сайд
Г.Мэнд-Ооёо
Ерөнхийлөгч, Монголын Соёл,
Яруу Найргийн Академи
Ш.Норжинбат
Гүйцэтгэх захирал, Делоит Онч
Аудит ХХК
Норихито Като
Гүйцэтгэх захирал,
Голомт Банк
2021 оны 1 сарын байдлаар
42
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
МУЗ-ийн Хороодын гишүүд
2021 оны 1 сарын байдлаар
Ж.Од
Ерөнхийлөгч,
М-Си-Эс Холдинг ХХК
Х.Отгонтуяа
Тэргүүн, Төгөлдөр сан
С.Оюун
Тэргүүн, Зориг Сан
Л.Сумати
Захирал, Сант Марал Сан
Э.Туул
Ерөнхийлөгч, Ажигана Групп
Такаока Масато
Япон улсын элчин сайд
Уолтер Женкинс
МУЗ-ийн дэд тэргүүн,
Ерөнхийлөгч,
Инклюсив Солюшнс ХХК
П.Цагаан
Гүйцэтгэх захирал,
Степпкупер ХХК
Филип Мерлин
Францын Элчин сайд, төлөөлж
Тэргүүн зөвлөх, Консул, Хамтын
ажиллагааны зөвлөх Никола
Лакот
Б.Энхбат
Захирал, Эм Ди Эс &
Хаан Лекс ХХН
Гүйцэтгэх хороо
Дарга:
Уолтер Женкинс
МУЗ-ийн Дэд тэргүүн
Ерөнхийлөгч, Инклюсив
Солюшнс ХХК
Гишүүд:
Ц.Ариунаа
Продюсер, Гуру Медиа ХХК
Б.Бямбасайхан
Тэргүүн, Монголын Бизнесийн
Зөвлөл
Ч.Ганболд
Хүндэт дарга, ХАС Банк
Н.Жанцанноров
МУЗ-ийн Тэргүүн
Ш.Норжинбат
Гүйцэтгэх захирал, Делоитт Онч
Аудит ХХК
Л.Сумати
Захирал, Сант Марал Сан
П.Цагаан
Гүйцэтгэх захирал,
Степпкупер ХХК
Б.Энхбат
Партнер, ХаанЛекс Партнерс
ХХН хуулийн фирм
Хөгжлийн хороо
Дарга:
Б.Бямбасайхан
Тэргүүн, Монголын Бизнесийн
Зөвлөл
Гишүүд:
Ё.Бадрал
Гүйцэтгэх захирал,
Mongolia Quest
Ч.Ганболд
Хүндэт дарга, ХАС Банк
Н.Жанцанноров
МУЗ-ийн тэргүүн
Х.Отгонтуяа
Тэргүүн, Төгөлдөр Сан
Р.Туяацэцэг
Ерөнхий захирал,
Монре Импекс ХХК
Хөтөлбөрийн хороо
Дарга:
Л.Болд
Барималч
Гишүүд:
Н.Жанцанноров
МУЗ-ийн тэргүүн
Г.Аюурзана
Яруу найрагч
Б.Баяраа
Соёлын сургуулийн захирал,
СУИС
Н.Ганхуяг
Урлагийн менежер
Г.Энхбат
Захирал, Соёлын Өвийн Төв
43
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
МУЗ-ийн ажилтнууд
2021 оны 1 сарын байдлаар
О.Одгэрэл
Гүйцэтгэх захирал
odgerel@artscouncil.mn
Х.Оюундарь
Олон Нийтийн Урлагийн Боловсролын
Хөтөлбөрийн захирал
culture@artscouncil.mn
Д.Баянмөнх
Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал
heritage@artscouncil.mn
Ц.Энхчимэг
Хөтөлбөр зохицуулагч
arts@artscouncil.mn
Б.Оюунсүрэн
Хөтөлбөр зохицуулагч
education@artscouncil.mn
Д.Оюунсүрэн
Ерөнхий Нягтлан бодогч
grants@artscouncil.mn
Г.Гэрэлсүрэн
Хөтөлбөрийн ажилтан
redger@artscouncil.mn
Б.Батчимэг
Хөтөлбөрийн ажилтан
marketing@artscouncil.mn
С.Бадамхорол
Хөтөлбөрийн туслах
assistant@artscouncil.mn
44
Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020
САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ам.доллар
ОРЛОГО 2020 2019 Өөрчлөлт
Урлагийн Хөтөлбөр 133,640 206,858 (73,218)
Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр 40,062 102,328 (62,266)
Соёлын Өвийн Хөтөлбөр 314,332 304,021 10,311
Хөгжлийн Хөтөлбөр 5,764 25,143 (19,379)
Банкны хүү болон бусад орлого 18,935 32,887 (13,952)
Орлогын дүн 512,733 671,236 (158,503)
ЗАРДАЛ
Урлагийн Хөтөлбөр 116,694 211,390 (94,696)
Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр 27,237 81,779 (54,542)
Соёлын Өвийн Хөтөлбөр 315,984 296,757 19,227
Хөгжлийн Хөтөлбөр 11,332 20,154 (8,822)
471,247 610,080 (138,833)
Захиргааны зардал 22,041 25,382 (3,341)
Зардлын дүн 493,288 635,462 (142,174)
ЦЭВЭР ДҮН 19,445 35,775 (16,330)
Санхүүгийн үйл
ажиллагааны тайлан
ам.доллар

More Related Content

What's hot

ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...Монголын Залуучуудын Холбоо
 
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан Монголын Залуучуудын Холбоо
 

What's hot (11)

Acm annual report 2017 mon
Acm annual report 2017 monAcm annual report 2017 mon
Acm annual report 2017 mon
 
ACM Annual report 2017 mon
ACM Annual report 2017 monACM Annual report 2017 mon
ACM Annual report 2017 mon
 
What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020
 
What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021
 
What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
 
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_monWhat's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
 
What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021
 
What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021
 
Acm annual report 2016 mon
Acm annual report 2016 monAcm annual report 2016 mon
Acm annual report 2016 mon
 
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан
Улаанбаатар Татах Хэсгийн Залуучуудын Зөвлөл 2017 оны үйл ажиллагааны тайлан
 

Similar to ACM Annual Report 2020 mon final

Annual report 2021 mon .pdf
Annual report 2021 mon .pdfAnnual report 2021 mon .pdf
Annual report 2021 mon .pdfssuserfef5e2
 
Ubiff 2019 announcement Mongolian film competition
Ubiff 2019 announcement Mongolian film competitionUbiff 2019 announcement Mongolian film competition
Ubiff 2019 announcement Mongolian film competitionArtsCouncil Mongolia Acm
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
"Хотын соёл" төслийн танилцуулга
"Хотын соёл" төслийн танилцуулга"Хотын соёл" төслийн танилцуулга
"Хотын соёл" төслийн танилцуулгаХотын Соёл
 
Mongolians Abroad: Today and Tomorrow
Mongolians Abroad: Today and TomorrowMongolians Abroad: Today and Tomorrow
Mongolians Abroad: Today and TomorrowSonny Sainbayar
 
New huvaari 10-29
New huvaari 10-29New huvaari 10-29
New huvaari 10-29Mbg Muugii
 

Similar to ACM Annual Report 2020 mon final (20)

ACM Annual report mon 2018
ACM Annual report mon 2018 ACM Annual report mon 2018
ACM Annual report mon 2018
 
Annual report 2021 mon .pdf
Annual report 2021 mon .pdfAnnual report 2021 mon .pdf
Annual report 2021 mon .pdf
 
"What's on ACM" March newsletter 2020
"What's on ACM" March newsletter 2020 "What's on ACM" March newsletter 2020
"What's on ACM" March newsletter 2020
 
What's on-ACM newsletter-July 2020_mon
What's on-ACM newsletter-July 2020_mon What's on-ACM newsletter-July 2020_mon
What's on-ACM newsletter-July 2020_mon
 
Ubiff 2019 announcement Mongolian film competition
Ubiff 2019 announcement Mongolian film competitionUbiff 2019 announcement Mongolian film competition
Ubiff 2019 announcement Mongolian film competition
 
What's on ACM mon May 2020
What's on ACM mon May 2020What's on ACM mon May 2020
What's on ACM mon May 2020
 
Busad tosol
Busad tosolBusad tosol
Busad tosol
 
5. busad tosol
5. busad tosol5. busad tosol
5. busad tosol
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
What's on ACM April mon
What's on ACM April monWhat's on ACM April mon
What's on ACM April mon
 
"Хотын соёл" төслийн танилцуулга
"Хотын соёл" төслийн танилцуулга"Хотын соёл" төслийн танилцуулга
"Хотын соёл" төслийн танилцуулга
 
What's on ACM mon June, 2020
What's on ACM mon June, 2020What's on ACM mon June, 2020
What's on ACM mon June, 2020
 
Bo yaam soyoliin naadam tailan 0729
Bo yaam soyoliin naadam tailan 0729Bo yaam soyoliin naadam tailan 0729
Bo yaam soyoliin naadam tailan 0729
 
Soyliin naadam
Soyliin naadamSoyliin naadam
Soyliin naadam
 
Soyliin naadam
Soyliin naadamSoyliin naadam
Soyliin naadam
 
Mongolians Abroad: Today and Tomorrow
Mongolians Abroad: Today and TomorrowMongolians Abroad: Today and Tomorrow
Mongolians Abroad: Today and Tomorrow
 
мөнгөн хараа чуулга Presenta tion(1)
мөнгөн хараа чуулга Presenta tion(1)мөнгөн хараа чуулга Presenta tion(1)
мөнгөн хараа чуулга Presenta tion(1)
 
Dot
DotDot
Dot
 
New huvaari 10-29
New huvaari 10-29New huvaari 10-29
New huvaari 10-29
 
Saagii1
Saagii1Saagii1
Saagii1
 

More from ArtsCouncil Mongolia Acm

Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021ArtsCouncil Mongolia Acm
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planArtsCouncil Mongolia Acm
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021ArtsCouncil Mongolia Acm
 

More from ArtsCouncil Mongolia Acm (19)

Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021
 
Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021
 
ACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 EngACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 Eng
 
Mongol Messenger ACM
Mongol Messenger  ACMMongol Messenger  ACM
Mongol Messenger ACM
 
Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management plan
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
 
ACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 monACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 mon
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021
 
MM ACM January page 2021
MM ACM January page 2021MM ACM January page 2021
MM ACM January page 2021
 
ACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-engACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-eng
 
Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020
 
Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020
 
What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020
 
What's on-ACM newsletter-Sep 2020_eng
What's on-ACM newsletter-Sep 2020_engWhat's on-ACM newsletter-Sep 2020_eng
What's on-ACM newsletter-Sep 2020_eng
 
What's on-ACM newsletter-July 2020_eng
What's on-ACM newsletter-July 2020_engWhat's on-ACM newsletter-July 2020_eng
What's on-ACM newsletter-July 2020_eng
 

ACM Annual Report 2020 mon final

  • 2. Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 4-р давхар, 402 тоот Улаанбаатар 15170 Монгол улс www.artscouncil.mn АГУУЛГА Тэргүүний мэндчилгээ Урлагийн хөтөлбөр Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр Соёлын өвийн хөтөлбөр Хөгжлийн хөтөлбөр Эрхэм хүндэт хандивлагчийн мэндчилгээ Хандивлагчид ба хамтрагчид Гишүүд Удирдах зөвлөл Хороодын гишүүд Ажилтнууд Санхүүгийн тайлан 3 4 17 25 32 38 39 40 41 42 43 44 Хавтасны зураг: “Овоо” 3600 , Али М.Демирел Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2020 Гэрэл зурагчин: Suniko
  • 3. МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ Эрхэм танд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн 2020 оны жилийн тайланг хүргэж байгаадаа би баяртай байна. 2020 оны хувьд дэлхийд тархсан “Covid-19” цар тахлын улмаас Монголын соёл урлагийн салбарын хөгжилд томоохон сорилтыг тавьсан жил болж өнгөрлөө. Энэ нөхцөл байдалд МУЗ нь үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн нийгмийн салбарт үзүүлж буй үр дүнг тогтвортой байлгах, хүний нөөцөө хадгалах, санхүүжилтийн асуудлыг шийдэх зэрэг замаар төлөвлөсөн төсөл хөтөлбөрийн 60 хувийг хэрэгжүүлж чадлаа. Харин олон улсын хамтын ажиллагаан дээр тулгуурласан төслүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэн тогтвортой явууллаа. МУЗ нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаараа дамжуулан 552,199 ам.долларын сан бүрдүүлж, 20 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээс 5 шинэ үйл ажиллагааг санаачлан, гадаад дотоодын 82 соёл урлагийн байгууллагатай ажиллаж, 390 гаруй уран бүтээлчдийг хамруулан,16,000 орчим хүнд хүрсэн бөгөөд 723,399 хүнд олон нийтийн мэдээллийн сувгаар үйл ажиллагаагаа хүргэсэн байна. Нидерланд, Швейцар, Австрали, Франц, Тайвань, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Япон, Иран, Итали, АНУ-ын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа. Урлагийн хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 12 дахь “Улаанбаатар” олон улсын кино наадам, 5 дахь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг цахимаар амжилттай зохион байгууллаа. Мөн цар тахлын үед уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж 50,000 хүнд хүрч ажилласан байна. МУЗ нь Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 1500 ном бүхий “Миний гэр” хүүхдийн номын санг байгуулсан. Мөн санхүүгийн бэрхшээлтэй 8 оюутанд сургалтын тэтгэлэг олгон, алслагдсан дүүргийн 150 хүүхдийг урлагийн боловсролын цуврал сургалтад хамруулсан ба олон улсын хүүхэлдэйн театруудын ASSITEJ холбоонд гишүүнээр элсэн, хөтөлбөрийн цар хүрээ, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь өнгөрсөн онд түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой М-Си-Эс группийн “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төслийг дуусгаж, Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулан, Чойжин ламын сүм музей ба Занабазарын музейн сан хөмрөгт тулгуурласан Augmented reality буюу баяжуулсан бодит байдлын үзүүллэг шинээр бүтээлээ. Цаг үеийн байдлаас хамааран цар хүрээгээ хумих шаардлагатай тулгарч байгаа ч гүйцэтгэх албаны хамт олон хичээл чармайлт гарган, тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгаад сэтгэл хангалуун байна. МУЗ-ийн соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд биднийг үргэлж дэмжин, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, 2021 онд энх тунх, амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Доктор Нацагийн Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач
  • 4. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 4 УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР
  • 5. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 5 Урлагийн хөтөлбөр Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны товч танилцуулга: Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах 2020 онд Урлагийн хөтөлбөр нь нийт 12 төсөл хөтөлбөр төлөвлөснөөс 9ньамжилттайхэрэгжиж, 250гаруйуранбүтээлчдийгхамруулан165,000 үзэгчид, олон нийтэд хүрч ажилласан байна. Тухайлбал “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 12 дахь удаагаа, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 5 дахь удаагаа онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Эдгээр олон улсын наадмыг тогтмол зохион байгуулснаар дэлхийн шилдэг арт хаус кино, орчин үеийн медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлах боломжтой юм. Мөн цар тахлын үед уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж, гэрээсээ уран бүтээл үзэх боломжийг 50,000 хүнд олгосон байна.
  • 6. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 6 “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хандивлагч: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхыг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх МУЗ нь АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд кино, дүрслэх урлаг, тайз дэлгэцийнурлаг,соёлынөв,хэвлэлмэдээлэлзэрэг соёл урлагийн салбарын нийт 250 оролцогчийг уг хөтөлбөрт хамруулан чадавхыг дээшлүүлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд 20 манлайлагч залуусыг элсүүлэн, “Манлайлал”, “Төслийн менежмент”, “Маркетинг”, “Стратеги төлөвлөлт”, “Сан бүрдүүлэлт”, “Зохиогчийн эрх ба оюуны өмч”, “Соёлын бодлого”, “Байгууллагын засаглал” зэрэг 22 цуврал сургалтыг олон улсын болон дотоодын мэргэжилтнээр удирдуулан долоо хоног бүр зохион байгуулсан. Мөн төслийн хүрээнд манлайлагчид нийгэмд чиглэсэн 4 бүтээлч бичил төсөл санаачлан 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай төгссөн. АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
  • 7. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 7 Соёл урлагийн манлайлагчдад зориулсан төслийн уралдаан Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хандивлагч: Соёл урлагийн залуу манлайлагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлэх МУЗ нь АНУ дахь МУЗ-тэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний урлагаар дамжууланнийгэмдсайнсайхныгтүгээх,урлагийн боловсрол олгоход чиглэсэн бүтээлч төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн уралдааныг 2 дахь жилдээ зарласан. Энэ жил нийт 42 манлайлагчийн санаачилсан 12 төслийг хүлээж авснаас “Урлаг ба хүн” дүрслэх урлагийн боловсрол олгох хөтөлбөр шалгарч, 8 сая төгрөгийн санхүүжилт авсан. Уг төслийг үе үеийн төгсөгчид болох зураач Ж.Ариунтуяа, “976” арт галерейн захирал Т.Билгүүн, уран бутээлч Ц.Солонго, уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, РТМУС-ийн анимейшны багш Б.Мөнхдорж нар санаачлан хамтран хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд олон нийтийн дүрслэх урлагийн боловсролыг дээшлүүлэх танин мэдэхүйн бүтээлч цахим агуулгыг бүтээх, хүргэх, хөдөө орон нутаг, хотын захын дүүргийн ахлах ангийн сурагчдад хичээл заах зэрэг үйл ажиллагаа багтсан болно. АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
  • 8. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 8 “Гэрэлт морьд” уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хандивлагч: Мэргэжлийн чанартай шинэ уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн нэрэмжит ”Гэрэлт морьд” хөтөлбөр нь уран бүтээлчдийн шинэ санаа бүхий уран бүтээлийг дэмжих зорилготой бөгөөд гурав дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. 2020 оны “Гэрэлт морьд” тэтгэлгийн уралдаанд “Бүтээлч бамбүү” хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төв болон залуу уран бүтээлч Г.Эрдэнэбаатар нар ялагчаар шалгарлаа. Цар тахлаас үүдэн “Бүтээлч бамбүү” төв өөрийн урын сангаа цахим агуулга болгон хөгжүүлэх шаардлагатай тулгарсан ба “Бяцхан уран бүтээлчийн дугуйлан” зургийн дөрвөн цуврал сургалтыг цахимаар түгээж, “Гурван бяцхан тоорой Сансар огторгуйд аялсан нь” жүжгийг телевизийн агуулга болгон бүтээсэн. Тэтгэлэгийн хоёр дахь ялагч кино уран бүтээлч Г.Эрдэнэбаатар нь хар тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах зорилготой “Чимх нунтаг” богино хэмжээний кино нь Insta360one R камер ашиглан, one continuous shot зураг авалтын техникээр бүтээгдэж байгаагаараа онцлог юм. Америк дахь МУЗ
  • 9. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 9 “Улаанбаатар” олон улсын кино наадам Төслийн зорилго: Төслийн танилцуулга: ДэлхийншилдэгартхаускинобүтээлийгМонголынүзэгчдэдтанилцуулах, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах МУЗ нь 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Францын ЭСЯ, Австралийн ЭСЯ, Монгол дахь Гёте-Институт, Локарно Кино Наадам, Итали улсын ЭСЯ, Монгол Францын Төв, Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн УБ дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 10-р сарын 19-25-нд зохион байгуулсан. Энэ жилийн УБОУКН наадмын хүрээнд “Үзэхийн хязгаар” шинэ хэсгийг наадмын хөтөлбөрийг соёлынилэрхийллийнолонтөрлийгтанилцуулсан сонирхолтой агуулгаар баяжуулах, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой анх удаа зохион байгуулав. Мөн тус хэсэгт Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагч нарын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэсэн бөгөөд ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр зохион байгууллаа. Наадмын хүрээнд кино найруулагч нарт зориулсан “Авдраа уудал” сургалт, “Ирж яваа цаг” сэдвээр кино форумыг зохион байгуулж 200-аад уран бүтээлчдийг хамруулсан. Тус форумын хүрээнд “Ковид-19 ба кино урлагийн салбар” болон “Локарно Олон Улсын Кино Наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ жил наадмын онцлох орноор Франц улсыг сонгон
  • 10. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 10 “Франц кино үзвэр”-ийг Монгол дахь Францын Элчин Сайдын Яам, Монгол-Францын төвтэй хамтран зохион байгуулсан. 12 дахь удаагийн УБОУКН-ыг найруулагч С.Бямбын “Хэвтрийн Хүн” киногоорнээжнаадмынШонхорцомынэзэнболж, “Шилдэг зохиол”-ын шагналыг Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, “Шилдэг продюсер”-ийн шагналыг Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” шагналыг Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” кино авч, Хангарьдийн эзэд болсон. Тус наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Армен, Бельги, Итали, Иран, Франц, ХБНГУ, Хятад, Швейцар, Япон зэрэг 10 орны бүрэн хэмжээний 18, 1 богино хэмжээний кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэсэн. Наадмын үзэгчдийн нэрэмжит шагналын эзнээр Хятадын кино найруулагч Ван Сиао Шуай-н “Баяртай, хүү минь” тодорч “Шонхор” цомын эзэн боллоо. Төслийн хамтрагч: Тэнгис Кино Театр Локарно Кино Наадам, Швейцар улс Монгол-Францын Төв Францын Институт Гуру Медиа Тийм Team ТББ Төслийн хандивлагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Нийслэлийн Соёл Урлагийн Газар Швейцарын Хөгжлийн Агентлаг Номадиа Пикчерс ХХК Бүгд Найрамдах Франц улсын Элчин Сайдын Яам Германы Монгол дахь Гёте-Институт Авсралийн Элчин Сайдын Яам Итали улсын Элчин Сайдын Яам Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар Төслийн дэмжигч: Глобал Смарт Сольюшн ХХК Даваа Лайт ХХК Лайв Стрийм ХХК Юнивишн ХХК Монголын Үндэсний Кино Хороо Монголын Кино Институт Алтан Хальс Холбоо
  • 11. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 11 “Тусгал” фото зургийн үзэсгэлэн Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Фото зургаар дамжуулан байгаль орчны тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх “Тусгал” фото зургийн үзэсгэлэнг Швейцарын Уулын Бүсийн Тогтвортой Хөгжлийг Хангах Сангийн дэмжлэгээр 2020 оны 11-р сарын 6-наас 11-р сарын 20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд Төв аймгийн Өндөр довд “Хөх Нар” Контемпорари Урлагийн Төв, “МАРС” төслийн хамтран зохион байгуулсан “Өртөө Лэнд Арт Кемп 2020” хөтөлбөрт оролцсон 6 гэрэл зурагчин болон медиа уран бүтээлч оролцсон юм. Төслийн хамтрагч: “Хөх Нар” Контемпорари Урлагийн Төв “МАРС” төсөл Төслийн дэмжигч: “Эделвайс” Арт Зочид Буудал Төслийн хандивлагч: Швейцар Уулын Бүсийн Тогтвортой Хөгжлийг Хангах Сан СМАрт хөтөлбөр
  • 12. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 12 “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Зэрэглээ” сэдвийн хүрээнд тав дахь удаагаа 2020 оны 6 сарын 18-наас 7 сарын 8-ны хооронд “White Rock” төв, “Улаан Гэр” бүтээлч орон зай, Төв аймгийн Өндөр довд тус тус зохион байгуулсан. Наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаарМонголдахьГётеИнститут,ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, Иннер Алхими төв ажилласан. Энэ жилийн наадам нь цар тахлын хязгаарлалтаас болж цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба наадмын хөтөлбөрт Герман-Монгол болон Голланд-Монгол 12 уран бүтээлчдийн хамтарсан бүтээл, “Урлагтай Яриа” цуврал, “Цахим контентийн эерэг ба сөрөг тал” сэдэвт хэлэлцүүлэг багтсан билээ. “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам нь Монголд анх удаа 360 дэлгэцэд зориулсан медиа урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлж, нийт 5000 гаруй үзэгчдэд хүрсэн байна. Төслийн хамтрагч: Иннер Алхими White Rock center / Хүрээ Энтертайнмент ХХК “МАРС” төсөл Төслийн хандивлагч: Монгол дахь Гёте Институт TodaysArt
  • 13. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 13 “Урлагийг гэрээсээ” соёл урлагийн цахим төсөл Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Цар тахлын үед уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжиж, соёл урлагийн тогтвортой байдлыг хангах МУЗ нь цар тахлын үед уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж, 10 цуврал цахим агуулгыг бүтээсэн. Тус цувралд АНУ болон Монголын 4 хамтлаг,бүжиг,дуу,үндэснийхөгжим,альтернатив хөгжим, DJ гэсэн урлагийн олон төрөл зүйлийг хамарсан 11 гоцлол уран бүтээлчид оролцсон. Цахим цуврал сошиал хуудсаар цацагдан нийт 50.000 үзэгчдэд хүрсэн байна. Төслийн хамтрагч, санхүүжүүлэгч: АНУ-ын Элчин Сайдын Яам
  • 14. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 14 “Дэлхийн модны өдөр” олон улсын наадам Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Уран бүтээлчдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн хөгжилд урлагийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Монголын соёл урлагийг олон улсад сурталчлах МУЗ нь модон сийлбэрч уран бүтээлчдийн чадавхыг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгийн “Дэлхийн Модны Өдөр” олон улсын наадамтай 4 дэхь жилдээ хамтран ажиллаж байна. Тус наадам нь мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготойгоор жил бүр өөр өөр улсад зохион байгуулагддаг соёл урлагийн томоохон арга хэмжээ юм. 2020 онд сийлбэрч М.Мөнхзул шалгарсан боловч Ковид-19 цар тахлаас шалтгаалан ирэх жилийн наадамд оролцохоор хойшлогдсон. Төслийн хамтрагч: Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг, БНХАУ
  • 15. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 15 “Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг эрхэмлэгч үеийн төлөөлөл” гэрэл зургийн төсөл Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Гэрэл зургаар дамжуулан эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлүүдээр дамжуулан нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх МУЗ нь Америк дахь МУЗ, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоотой хамтран БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ буюу “I am #GenerationEquality” гэрэл зургийн аяныг 6 сарын турш үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Эмэгтэй уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор хүний эрх, жендер, тэгш эрх, бүтээлч сэтгэлгээ, гэрэл зургийн орчин цагийн хандлага, техникийн мэдлэг олгосон 10 цуврал сургалтыг 2020 оны 6 сарын 27-оос 7 сарын 9-ний хооронд цахимаар болон танхимын сургалтаар зохион байгуулсан ба 120 гаруй оролцогчид оролцлоо. Төслийн дараагийн хэсэг болох “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг 9 сарын 23-аас 11 сарын 15- ний хооронд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч гэсэн 2 ангилалд Хөрөг & Ажлын байр төрлөөр зарлан, 26 оролцогчийн 39 бүтээл хүлээн авсан бөгөөд шалгарсан 12 уран бүтээлчийн цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-аас 2021 оны 1 сарын 15 хүртэл зохион байгуулсан. Төслийн дэмжигч: Америк дахь МУЗ Австрали улсын Элчин Сайдын Яам Төслийн хамтрагч: Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо IWFCI Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбоо ‘WE’ эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт оффис
  • 16. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 16 МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” Төслийн танилцуулга: МУЗ нь МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” төслийг санаачлан хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 2020 онд ятга хөгжимчин Ө.Ариунхишиг, яруу найрагч, сэтгүүлч Д.Гансаруул, урлаг судлаач Ц.Батсайхан, гэрэл зурагчин Б.Бат-Оргил, график дизайнер Ц.Эрхбаяр нартай хамтын ажиллагаа өрнүүлэн дэмжиж ажиллалаа. Энэ ажлын хүрээнд ятга хөгжимчин Ө.Ариунхишигийн ятга хөгжмийн ковер бичлэгүүд болон хөгжимтэй холбоотой мэдээлэл олгох агуулгыг хамтран боловсруулж, сурталчилсан. Яруу найрагч Д.Гансаруулын “Яруу найраг+Хөгжим” арга хэмжээг зохион байгуулж, цахим орчинд шууд дамжуулсан. Урлаг судлаач Ц.Батсайхан МУЗ-ийн “Залуу манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогчдод “Монгол урлахуйн язгуур ба орчин үе” сэдвээр сургалт зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
  • 17. Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 17 ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
  • 18. 18 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны товч танилцуулга: Урлагийн боловсролоор дамжуулан үндэсний болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь хүүхэд залуучууд ба олон нийтэд чиглэсэн 6 төслөөр дамжуулан санхүүгийн бэрхшээлтэй 8 оюутанд сургалтын тэтгэлэг олгон, алслагдсан дүүргийн 150 хүүхдийг урлагийн боловсролын цуврал сургалтад хамруулсан. Мөн хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Сонгино-хайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баян-хошуунд 1500 ном бүхий “Миний гэр” хүүхдийн номын санг байгуулсан бол ASSITEJ олон улсын хүүхэлдэйн театруудын холбоонд гишүүнээр элсэн, хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
  • 19. 19 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 “Урлагтай Яриа” медиа төсөл Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Урлагаар дамжуулан, нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх МУЗ–ийн “Урлагтай яриа” медиа төсөл нь нийтлэл, уулзалт, хэлэлцүүлэг гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. Төслийн хүрээнд нийтлэлч Д.Гансаруулын “Урлаг гэдэг ойлголтын гол цөм, удирдаач нь зураачид юм”, П.Номинбилэгийн “Бодит байдлаа алдахуй, олохуй”, МУЗ-ийн зүгээс орчуулсан “Соёлын экосистем алдагдаад байна” зэрэг цуврал 3 нийтлэлийг бэлтгэн МУЗ- ийн цахим хуудсаар 3000 гаруй хүнд, хэвлэл мэдээллийн хамтрагч сайтаар дамжуулан 10,000 гаруй хүнд хүргэсэн. Мөн уран бүтээлчдийг танилцуулдаг “Урлагтай яриа” цуврал уулзалтыг зохион байгуулсан ба “Улаанбаатар” медиа олон улсын наадмын хүрээнд “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдэвт хэлэлцүүлэг, “Эрчим” “Бодлын зэрэглээ” видео, медиа өрөг бүтээлийн уран бүтээлчид болох Нидерланд улсын уран бүтээлч Дарма Дельфи, Монголын уран бүтээлч Ж.Дархижав, Л.Гаваа, У.Нарбаясгалан нартай “Урлагтай яриа” өрнүүлж, видео контент бэлтгэн онлайн сувгаар 5000 гаруй хүнд хүргэсэн байна. Unuudur.mn, Ub.life, Zindaa.mn, Ikon.mn
  • 20. 20 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 “Миний гэр – Миний хот” олон нийтийн оролцоог хангах хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Техник технологийн дэвшлийг ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” олон нийтийн оролцоог хангах хөтөлбөрийг Сонгино-хайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд 2019 оны 4 сараас 2020 оны 7-р сарыг дуустал хугацаанд хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 4 сарын “Хог болгон хог биш!” дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалтад СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн 90 сурагчийг, Re-Imagine Ulaanbaatar” цаасан шуумал урлалын аргаар бэлэг дурсгалын бүтээл туурвих сургалтад СХД-ын 261 дүгээр цэцэрлэгийн 20 багш, ажилтан болон хорооны эмэгтэйчүүдийг хамруулж, 250 гаруй бүтээл бүхий хамтарсан үзэсгэлэнг хорооны иргэдэд танилцуулсан.
  • 21. 21 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Төслийн хандивлагч: Төслийн хамтрагч: Азийн Хөгжлийн Банк Баян хошуу Дэд Төв Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл Төслийн баг Ардын Лаборатори ТББ-тай хамтран СХД-ийн 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр дэх ус зайлуулах далангийн орчны хог хаягдлын нөхцөл байдлын тандалт судалгааг боловсруулан гаргаж, холбогдох санал, зөвлөмжийг НЗДТГ, Хороодын дарга,ТҮК,иргэдэдтанилцуулан,тайлангхүлээлгэн өгөв. Мөн төслийн нэгжтэй хамтран хорооны иргэдийн газар дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх гарын авлага бэлтгэн, 1000 хувийг хэвлэн хамтрагч хорооны иргэдэд түгээсэн. МУЗ нь төслийн нэгжтэй хамтран 2020 оны 5-р сарын 28-ний өдөр шинээр байгуулагдсан Баян- хошуу Дэд Төвийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, тус төвд хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Миний гэр” хүүхдийн номын сан, “Миний кино” цуврал кино хөтөлбөрийг хүүхэд залуучуудад нээлттэй зохион байгууллаа. 2 сар үргэлжилсэн хөтөлбөрүүдэд нийт 120 гаруй Баянхошуугийн нутаг дэвсгэрт оршин суух хүүхдүүд хамрагдан, бүтээлч хөтөлбөрт суралцсан. МУЗ нь уран зохиол, яруу найраг, нийгэм хувь хүний хөгжил, шинжлэх ухаан танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, хэл шинжлэл, гүн ухаан, сэтгэл судлал болон гадаад хэл (Англи, Орос, Япон, Солонгос) дээр 1,300 гаруй ном, товхимол, сэтгүүлийг цуглуулж, номын санчийн чадавхыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулан, “Миний гэр” хүүхдийн номын санг байгуулсан бөгөөд тус номын сан нь нэг удаад 30 хүүхдэд зэрэг үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
  • 22. 22 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 “Ирээдүйн Авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх МУЗ нь энэхүү хөтөлбөрийг 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2020 онд Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, Ажигана групп, Ротари хөгжлийн сангийн дэмжлэгээр “Ирээдүйн авьяастан” тэтгэлгийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн 11 оюутан тэтгэлэгт ярилцлага өгсөн бөгөөд 3 оюутанд Ирээдүйн авьяастан тэтгэлэгийг олгож, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүллээ. Соёл Урлагийн Их Сургууль Америкийн Монголчуудын Соёлын Холбоо Ротари Хөгжлийн Сан Ажигана Групп
  • 23. 23 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх 2020 онд Зориг Сантай хамтран Монгол- Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг 9 дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2020-2021 оны ээлжит хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 25 сурагч хамрагдаж, манлайлал, ардчилал, иргэний нийгмийн талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн. Цар тахлын улмаас сургалтын хагас нь онлайнаар орсон ба нийгэмд чиглэсэн дөрвөн бичил төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн Америк Монгол хоёр орны соёл, боловсролыг танин мэдэх 14 хоногийн хөтөлбөр цуцлагдсан жил боллоо. Зориг Сан АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн
  • 24. 24 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Өмнөговь аймгийн “Ханхонгор” чуулгыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Өмнөговьаймгийнуранбүтээлчдийнчадавхыгбэхжүүлэх,Монголын ардын дуу хөгжмийн уламжлалт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын өвийн боловсролыг дэмжих МУЗ нь Номадик Экспедишнс ХХК санаачилсан “Ханхонгор”чуулгыгдэмжихтэтгэлэгтхөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын соёлын төвийн дуу бүжиг, хөгжмийн ангийг төгсөн их сургуульд соёл урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж буй 5 оюутанд сургалтын тэтгэлэг, “Ханхонгор” чуулгын уран бүтээлчдэд хөгжмийн зэмсэг хандивлан, цаашдын уран бүтээлд нь дэмжлэг үзүүлсэн. Өмнөговь аймгийн “Ханхонгор” чуулга АНУ дахь МУЗ Номадик Экспедишнс ХХК
  • 26. 26 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Соёлын өвийн хөтөлбөр Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны товч танилцуулга: Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулах Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэгболно.Хөтөлбөрньсоёлынөвийнчиглэлээрүйлажиллагаа явуулдаг төрийн ба олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ. 2020 онд түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилготой М-Си-Эс Группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг дуусгаж, тус музейн хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулсан бол соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор Чойжин ламын сүм музей ба Занабазарын музейн сан хөмрөгт тулгуурласан Augmented reality буюу баяжуулсан бодит байдлын үзүүллэг шинээр бүтээлээ.
  • 27. 27 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 “Watch Day” өдөрлөг Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Чойжин ламын сүм музейг олон улсад сурталчлах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх МУЗ нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг хамруулсны үр дүнд тус музей нь 2020 оны дэлхийн онцлох 25 түүхэн дурсгалт газрын нэгээр сонгогдсон билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Watch Day” өдөрлөгийг Чойжин ламын сүм музейд зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр “Сүм хийдийн барилга архитектур” сэдэвт тайлбарт аялал, цаасан шуумлаар цамын маск урлах сургалт, устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт, “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих ажил, архивын гэрэл зургийн үзэсгэлэн тус тус зохион байгуулж, 150 орчим музейн дэмжигчдийг хамрууллаа. Мөн Дэлхийн хөшөө дурсгалын сангийн дэмжлэгээр тус музейд iOs таблет хандивлан, музейн AR дижитал үзүүллэгт ашиглах боломжийг олголоо. М-Си-Эс Групп Чойжин Ламын Сүм Музей М-Си-Эс Групп
  • 28. 28 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Чойжин ламын сүм музей дэх Augmented Reality үзмэр Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейд Augmented Reality ухаалаг утасны хөтөч бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү дижитал үзмэр нь 1930-аад онд тус сүмийн хашаанд байсан ч устаж үгүй болсон 3 чулуун дурсгал, 4 сүм дуганыг виртуал орчинд сэргээн босгож бодит орчинд үзүүлдэг. Төслийн хамтрагч: Мифокс Анимейшн Студи ХХК Хэритейж ХХК Чойжин Ламын Сүм Музей Төслийнхандивлагч: М-Си-Эс Групп
  • 29. 29 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей дэх “Augmented Reality ухаалаг хөтөч” төсөл Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Соёлын өвийн байгууллагуудын шинэ соргог бүтээлч санаачлагыг дэмжих, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах МУЗ нь Соёлын өвийг хамгаалах, олон нийтэд таниулах зорилготой төслийн уралдааныг төрийн ба төрийн бус байгууллагын дунд зарлан 30 байгууллагын 35 төслийн санал хүлээн авснаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн “Augmented Reality ухаалаг хөтөч” төсөл шалгарч, 30 сая төгрөгийн тэтгэлэг хүлээн авсан. Энэхүү төслийн хүрээнд Занабазарын нэрэмжит ДУ-ын музейн үзмэрүүдийг нэмэлт график дүрс, видео аудио тайлбараар баяжуулан Augmented Reality технологийн нүдний шилний тусламжтайгаар үзэгчдэд хүргэх дижитал агуулга, ухаалаг хөтчийг бүтээлээ. Төслийн хамтрагч: Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей Төслийн хандивлагч: М-Си-Эс Групп
  • 30. 30 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Чойжин ламын сүмийн барилгын гэмтлийн судалгаа ба хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулах АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Келли- ийн 2019 онд хийсэн Чойжин ламын сүмийн 8 барилгын бүтцийн гэмтлийн судалгаанд үндэслэн Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг холбогдох Монгол мэргэжилтнүүдтэй хамтран олон улсын стандартын дагуу боловсрууллаа. Энэхүү хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг цаашид тус музейн сэргээн засварлалтын төсөлд хэрэглэх юм. Чойжин Ламын Сүм Музей Стивен Ж Келли, АНУ М-Си-Эс Групп
  • 31. 31 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төсөл Төслийн зорилго: Төслийн танилцуулга: Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын орчинг сайжруулах, музейн гадна орчны өнгө үзэмжийг сэргээж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, таатай орчин бүрдүүлэх “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төслийн 2-р үе шатанд музейн хэрмэн хашаанаас урагш Гэндэнгийн гудамж хүртэлх талбайд 4400 мкв ногоон зүлэг, 3000 бут сөөг тарьж, 900 мкв боржин чулуун явган хүний зам ба 1400 мкв авто зогсоол шинээр байгуулсан. Мөн музейн 300 м хашаа хаалгыг шинэчлэн, усалгааны систем, гадна зам талбайн гэрэлтүүлэг, хяналтын камерыг суурилуулсан. Төслийн хамтрагч: Анифло ХХК Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар Огата Мотомү Чойжин Ламын Сүм Музей Соёлын яам Сүлдэт Эмпайр ХХК Тонхил Хайрхан ХХК Юү Би Пи Эм ХХК Төслийн дэмжигч: Эйр Маркет ХХК Веранда ресторан Нью Жуулчин Тур ХХК Төслийн хандивлагч: М-Си-Эс Групп
  • 33. 33 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Хөгжлийн хөтөлбөр Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны товч танилцуулга: МУЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулахын зэрэгцээ бизнесийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчидтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах Хөгжлийн хөтөлбөрт МУЗ-ийн Гишүүнчлэл, Та амар, бид хийе! үйлчилгээ, “Улаан Гэр” бүтээлч орон зай болон байгууллагын Маркетинг олон нийттэй харилцах багтдаг бөгөөд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, үзэсгэлэн, хүлээн авалт, сургалт, арга хэмжээ зохион байгуулах замаар сан бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаатай онцлох хөтөлбөр юм.
  • 34. 34 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 МУЗ-ийн Маркетинг олон нийттэй харилцах Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг болох Маркетинг, олон нийттэй харилцах нь соёл урлаг, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар МУЗ-ийн үйл ажиллагаа, соёл урлагийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Өнгөрсөн оны томоохон амжилтын нэг нь М-Си- Эс Группийн санхүүжилтээр гүйцэтгэж буй “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж чадсан. Мөн байгууллагын нэр хүндийг олон улсад өргөх зорилгоор “Улаанбаатар” медиа урлагийн наадмын мэдээг олон улсын соёл урлагийн нэгдсэн мэдээллийн сайт болох Culture360-д байршуулж, гадаадын уншигчдад хүрч ажиллалаа. 2020 оны шинэ санаачлагын нэг нь ковидын нөхцөл байдлын улмаас урлагийг биеэр хүртэх боломжгүй үзэгчдэд зориулан шинэ видео агуулгыг боловсруулах, улмаар маркетинг сурталчилгааны хувьд цахимаар хүргэх шинэ хэрэгцээ шаардлага гарсан. Энэ хүрээнд “Урлагийг гэрээсээ” төслийг АНУ-ын ЭСЯ-ны санаачлага, санхүүжилтээр боловсруулан цахим сүлжээгээр дамжуулан давхардсан тоогоор 50000 гаруй хүнд хүргэсэн болно. Мөн наадмын агуулгыг цахим болгож, соёл урлагийн үнэт зүйлс, ач холбогдлыг таниулах, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд хүртээмжтэй хүргэх ажлыг санаачлан зохион байгуулсан. МУЗ-ийн маркетинг олон нийттэй харилцах нь 2020 онд 20 төсөл хөтөлбөрийн маркетинг сурталчилгааг 16000 орчим хүнд хүрсэн бөгөөд 722,399 гаруй хүнд олон нийтийн мэдээллийн сувгаар үйл ажиллагааны мэдээлэл түгээсэн.
  • 35. 35 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Гишүүнчлэл Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсгийн нэг нь МУЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд МУЗ-ийн гишүүнчлэлийн аян тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Бид гишүүнчлэлийн аяныг “888 мод” тарих өдөрлөгөөр нээн, Чойжин ламын сүм музейд МУЗ-ийн гишүүд, хамтрагч, дэмжигчид нарыг урьж оролцуулан мод тарихын сацуу, МУЗ- ийн томоохон төслийн нэг “Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төсөл”-ийн үйл явцтай танилцуулсан. 2020 оны 12-р сарын байдлаар МУЗ-ийн гишүүнчлэлд 4 байгууллага, 16 хувь хүн элсэж, нийт 6,300 ам.долларын сан бүрдүүлсэн болно. Мөн 2020 оны туршид МУЗ-ийн үйл ажиллагааг таниулсан мэдээ мэдээлэл бүхий “What’s on ACM” товхимлыг бэлтгэн сар бүр гишүүд, дэмжигч нартаа түгээж байна.
  • 36. 36 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Та амар, бид хийе! үйлчилгээ Хөгжлийн хөтөлбөр нь Та амар, бид хийе! байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг зохион байгуулдаг. МУЗ нь үйлчилгээний шинэ багц, танилцуулгыг бэлдэн, харилцагч хамтрагч байгууллагуудад өөрсдийн сүлжээгээр дамжуулан хүргэж байна.
  • 37. 37 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 “Улаан гэр” бүтээлч орон зай МУЗ-ийн “Хөгжлийн хөтөлбөр”-ийн гол үйл ажиллагааны нэг нь “Улаан гэр” бүтээлч орон зай бөгөөд шинэ залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд таниулах, сургалт, хурал, уулзалт, кино үзвэр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах замаар уран бүтээлчид, хувь хүн, бизнесийн байгууллагатай олон талт бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлж, сан бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно. “Улаан гэр” бүтээлч орон зай нь өнгөрсөн онд залуу уран бүтээлч З.Энхмөнхийн “Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн медиа үзэсгэлэн, уран бүтээлч Ж.Болортүвшингийн “Эмпати хүүхдүүд” медиа үзэсгэлэнг зохион байгуулсан. 2020 оны шинэлэг санаачлаг нь онлайнаар уран зургийн сургалт зохион байгуулж олон нийтэд хүргэх ажил байсан. Энэ хүрээнд Анима сургуулийн “Цагцай” уран зургийн дугуйлангийн багш Д.Пагмадуламтай хамтран уран зургийн анхан шатны мэдлэг олгох 5 цуврал сургалт, мөн “Жороо Хулан” арт студийн уран бүтээлч Т.Хулантай хамтран “Хулан багштай хамт дахин боловсруулъя” нэртэй хог хаягдал ашиглан бүтээл хийх 5 цуврал сургалтыг зохион байгуулж, хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгосон. “Улаан гэр” бүтээлч орон зай нь сан бүрдүүлэх зорилгоор“Зангилаа”номыннээлт,DJБодьхүүгийн хөгжмийн цуврал сургалт, “Зураасан зургаар зурж сурах” арга хэмжээг тус тус зохион байгуулан орон зайгаар хангаж, нийтдээ 400 гаруй хүнд, харин цахим орчинд 30,000 хүнд хүрч ажилласан байна.
  • 38. 38 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 МУЗ-ИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧ НОЁН РОЖЕР ПЕРРИГИЙН МЭНДЧИЛГЭЭ Монголын Урлагийн Зөвлөлийн 2020 оны тайлантай танилцаж буй уншигч та бүхэнтэйгээ дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн он амаргүй жил байлаа. Монгол улс цар тахлын эсрэг амжилттай арга хэмжээ аван хэрэгжүүлж, засгийн газар, эрүүл мэндийн ажилтнууд өнгөрсөн оныг дуустал маш шаргуу хичээж ажилласанхэдийчхалдварынтохиолдлынтоонэмэгдсээр байсан. Гэхдээ нөгөө талаас Монгол улсад бүртгэгдсэн халдварын ихэнх тохиолдол эдгэрээд зогсохгүй бусад орнуудтай харьцуулахад хамгийн цөөхөн нас баралт бүртгэгдээд буй нь сайшаалтай. Өнгөрсөн жил миний бие МУЗ болон Австралийн “Bus Stop Films”-ийн хамтран хэрэгжүүлсэн нэгэн гайхалтай “Бид чадна-Бид авьяастай!” төслийн талаар бичиж байлаа. 2019 онд хэрэгжүүлсэн энэ төслийн үр дүнд “Шат” богино хэмжээний кино төрөн гарсан. Бид энэхүү киноны нээлтийг олон улсад гаргахаас өмнө Улаанбаатарт хийхээр төлөвлөж байсан ч чадалгүй 2020 оны 10 дугаар сард “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмаар гаргасан бөгөөд үзэгчид маш сайнаар хүлээн авсан. Харин “Bus Stop Films” нь тус киног Австралийн Өмнөд Күйнсландад зохион байгуулагдсан Ази Номхон Далайн Кино Форумд гаргаж,машсайнүнэлгээавсан.Энэхүүбүтээлньодоогоор хэд хэдэн олон улсын кино наадмуудад оролцохооор уригдаад байгаа төдийгүй 2021 онд Хойд Америк дахь нэр хүндтэй кино наадамд оролцохоор шалгарсан юм. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хорио цээрийн улмаас “Бид чадна-Бид авьяастай” төсөл 2020 онд хэрэгжих боломжгүй байсан хэдий ч энэхүү амжилттай хэрэгжсэн чухал хөтөлбөрийг 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхээр “Bus Stop Films”-тэй хамтран ажиллаж байна. Энэхүү гайхалтай хөтөлбөр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй залуучууд төдийгүй тэдгээрийн гэр бүлд маш эерэгээр нөлөөлсөн. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд хэрхэн өөрийгөө дайчилж, бүтээж чаддагийг тэд харсан. Ийм төсөл хэрэгжүүлж, тэдгээр хүмүүсийг дэмжсэнд нь МУЗ-ийн гүйцэтгэх албанд талархах хэрэгтэй. Цар тахлын тархалтыг хяналтандаа оруулсан үед миний бие Монголд очиж, МУЗ-ийн ажилтнуудын хийж буй ажлыг өөрийн нүдээр харах өдрийг хуруу даран хүлээн суугаа гэдгээ хэлэх нь илүүц биз ээ. Монголын соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах хүрээнд МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон төслүүд дотроос намайг хамгийн их татсан, мөн намайг хамгийн анх МУЗ-тэй хамтран ажиллахад хүргэсэн төсөл бол Чойжин Ламын Сүм Музейн төсөл юм. МУЗ нь олон жилийн турш Чойжин Ламын Сүм Музейн үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж, соёлын өвийн дурсгалт газрыг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 2020 онд М-Си-Эс Холдинг ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь Чойжин Ламын Сүм Музейн хадгалалт хамгаалалтын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Энэхүү төслөөр Чойжин Ламын Сүм Музейн орчин тойрныг сайжруулан засварласнаас гадна нийслэл Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэж буй өндөр барилгуудын дунд цор ганцхан ногоон байгууламжтай байхаар шийдэж өгсөн. Монголын амин сүнс нь соёлын үнэт өв учраас МУЗ-ийн эрхэлэн явуулж буй үйл ажиллагаа маш чухал гэдгийг өнгөрсөн онд мөн би дурдаж байсан. Энэ хэцүү цаг үе, хүнд нөхцөл байдалд тэд соёлын өвийг хадгалж хамгаалах ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх нь дамжиггүй. Тиймээс энэхүү тайланг хүлээн аван уншиж буй Та бүхэн МУЗ-ийн ажлыг дэмжиж, тэдний төсөл, хөтөлбөрүүдэд хувь нэмрээ оруулахын сацуу засгийн газар ч гэсэн тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь чухал гэдгийг уламжлан дамжуулах хэрэгтэй байна. МУЗ-ийн хамт олонд хандаж хэлэхэд хэрэгжүүлж буй эдгээр гайхалтай төслүүдээ хүнд бэрхийг ажралгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлж, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаарай хэмээн хүсэн ерөөе.
  • 39. 39 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 МУЗ-ийн төслийн хандивлагчид ба хамтрагчид $10.000+ • ACM-US, USA • Азийн Хөгжлийн Банк • Embassy of France to Mongolia • Goethe-Institut Mongolei • М-Си-Эс Групп • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар • Нийслэлийн Соёл Урлагийн Газар • Номадиа Пикчерс ХХК /бэлэн бус/ • Swiss Agency for Development and Cooperation (SDC) $5,000-$9,999 • D-light LLC /in-kind/ • Foundation for the Sustainable Development of Mountain Regions, Switzerland • U.S. Embassy in Mongolia $1,000-$4,999 • Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, АНУ • Глобал Смарт Солюшнс ХХК /бэлэн бус/ • Embassy of Australia to Mongolia • Embassy of Italy to Mongolia • Inner Alchemy • Nomadic Expeditions LLC • Ротари Хөгжлийн Сан • Тэнгис Кино Театр /бэлэн бус/ • World Monuments Fund, USA US $1,000 хүртэлх • Ажигана Групп • Air Market LLC • Гуру Медиа ХХК • Нью Жуулчин Тур ХХК • Taipei Trade & Economic Representative Office in Ulaanbaatar • Veranda Restaurant • Alliance Francaise De Mongolie • Алтан Хальс Холбоо • Анифло ХХК • Арандан Фильм ХХК • Аравт Продакшн • Ард Санхүүгийн Нэгдэл • Батзориг Сан • Баянхошуу Дэд Төв • BDO Audit • Бүтээлч Бамбүү ТББ • Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл • Edelweiss Art Hotel • Dubar Studio • Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей • Зима Плас Сургалтын Төв • Зориг Сан • Зун Продакшн • Institut Français, France • IWFCI Mongolia • Live Stream LLC • Locarno Film Festival, Switzerland • МАРС Төсөл • MN17 Art Gallery • Мифокс Анимейшн Студи ХХК • Монголын Кино Институт • Монголын Үндэсний Кино Хороо • Нийслэлийн Улаанбаатар Чуулга • Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар • Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг, БНХАУ • Соёлын Яам • Соёл Урлагийн Их Сургууль • Соёлын Өвийн Үндэсний Төв • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль • Сүлд Проект ХХК • Сүлдэт Эмпайр ХХК • Stephen J. Kelley Inc, USA • Team Тийм ТББ • Today’s Art Festival, Netherland МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАМТРАГЧИД
  • 40. 40 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 • Bloomberg Mongolia TV • Mass TV • Mонгол HD TV • MҮОНРТ • NTV • Olloo TV • Star TV • SBN TV • TV8 • Монгол Мессенжер Сонин • Өглөөний Сонин • Өнөөдөр Сонин • Үндэсний Шуудан Сонин • The UB Post Сонин • Artvenue.mn • Culture360.asef.org • Eagle.mn • Eguur.mn • Gogo.mn • Ikon.mn • Montsame.mn • News.mn • Ub.life • Unuudur.mn • Zindaa.mn Тэтгэгч $1,000-4,999 • Bluefin Cuisine D’Art /in-kind/ • Ноён Уул Эрдэнэ ХХК /бэлэн бус/ • Nomadic Expeditions LLC • Орифлэйм Монгол ХХК • Taipei Trade & Economic Representative Office in Ulaanbaatar Анд $500-$999 • Сант Марал Сан • Fat Cat Jazz Club /in-kind/ Хүндэт эрхэм хандивлагч $10.000+ • Mr.Roger Perry, Australia Хүндэт Хандивлагч 1.500.000₮+ • С.Болормаа & Ж.Лхагвадэмчиг • Б.Доржпагма & Sarah Morrow • М.Урнаа • П.Цагаан Хандивлагч 1,000,000₮ • Б.Батсайхан & Х.Оюунбилэг • Г.Батсүх • Б.Энхбат Тэтгэгч 400.000₮ • Ч.Ганболд & О.Энхтуяа Анд 200.000₮ • Х.Азжаргал • О.Байгаль /бэлэн бус/ • Б.Батдулам • Г.Батжаргал • Б.Батсүх • Б.Батчимэг • А.Галиндив • Б.Жаргалан • Б.Индра • О.Намуун • Б.Наран • П.Наранчимэг • П.Номинбилэг • Д.Оргилтуяа • П.Отгонтуяа • Н.Соёлбат • Б.Ууганзаяа • Б.Хулан • Э.Цэрэнпүрэв /бэлэн бус/ • П.Эрдэнэжаргал • Elmond Ray.M МУЗ-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАГЧИД МУЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА МУЗ-ИЙН ГИШҮҮД • Тонхил Хайрхан ХХК • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр • Ханхонгор Чуулга, Өмнөговь Аймаг • Хотын Стандарт, Орчны Аюулгүй Байдлын Хяналт, Зохицуулалтын Газар • Хөх Нар Контемпорари Урлагийн Төв • Хэритейж ХХК • Чойжин Ламын Сүм Музей • Эвент Монголиа ХХК • Юнивишн ХХК • UB Passport • White Rock Center
  • 41. 41 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 Удирдах зөвлөл Ц.Ариунаа Продюсер, Гуру Медиа ХХК Ахмет Язал Турк улсын элчин сайд Г.Аюурзана Зохиолч, яруу найрагч Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Б.Батсайхан Захирал, Монголын Хөрөнгө Оруулалтын Сан Г.Батсүх ТУЗ-ийн дарга, Оюу Толгой компани Л.Болд Барималч Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Ч.Ганболд Хүндэт дарга, ХАС Банк Т. Ганболд Үүсгэн байгуулагч, Корпорэйт Зочид Буудал Н.Ганхуяг Урлагийн менежер Дэйв Воусэн Австрали улсын Элчин сайд Б. Доржпагма Захирал, Гэр Гарден ХХК У.Жалсаа Үүсгэн байгуулагч, Номадик Экспедишнс ХХК Б.Ундраа Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Майкл Клечески АНУ-ын Элчин сайд Жон Бeлл Гүйцэтгэх захирал, Хаан Банк Камерон Макрей Ерөнхий захирал, ‘Tarva’ хөрөнгө оруулалт, зөвлөх компани Т.Лхагвадорж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Мэнд-Ооёо Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи Ш.Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоит Онч Аудит ХХК Норихито Като Гүйцэтгэх захирал, Голомт Банк 2021 оны 1 сарын байдлаар
  • 42. 42 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 МУЗ-ийн Хороодын гишүүд 2021 оны 1 сарын байдлаар Ж.Од Ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг ХХК Х.Отгонтуяа Тэргүүн, Төгөлдөр сан С.Оюун Тэргүүн, Зориг Сан Л.Сумати Захирал, Сант Марал Сан Э.Туул Ерөнхийлөгч, Ажигана Групп Такаока Масато Япон улсын элчин сайд Уолтер Женкинс МУЗ-ийн дэд тэргүүн, Ерөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Филип Мерлин Францын Элчин сайд, төлөөлж Тэргүүн зөвлөх, Консул, Хамтын ажиллагааны зөвлөх Никола Лакот Б.Энхбат Захирал, Эм Ди Эс & Хаан Лекс ХХН Гүйцэтгэх хороо Дарга: Уолтер Женкинс МУЗ-ийн Дэд тэргүүн Ерөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК Гишүүд: Ц.Ариунаа Продюсер, Гуру Медиа ХХК Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Ч.Ганболд Хүндэт дарга, ХАС Банк Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Ш.Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоитт Онч Аудит ХХК Л.Сумати Захирал, Сант Марал Сан П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Б.Энхбат Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн фирм Хөгжлийн хороо Дарга: Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Гишүүд: Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Ч.Ганболд Хүндэт дарга, ХАС Банк Н.Жанцанноров МУЗ-ийн тэргүүн Х.Отгонтуяа Тэргүүн, Төгөлдөр Сан Р.Туяацэцэг Ерөнхий захирал, Монре Импекс ХХК Хөтөлбөрийн хороо Дарга: Л.Болд Барималч Гишүүд: Н.Жанцанноров МУЗ-ийн тэргүүн Г.Аюурзана Яруу найрагч Б.Баяраа Соёлын сургуулийн захирал, СУИС Н.Ганхуяг Урлагийн менежер Г.Энхбат Захирал, Соёлын Өвийн Төв
  • 43. 43 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 МУЗ-ийн ажилтнууд 2021 оны 1 сарын байдлаар О.Одгэрэл Гүйцэтгэх захирал odgerel@artscouncil.mn Х.Оюундарь Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн захирал culture@artscouncil.mn Д.Баянмөнх Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал heritage@artscouncil.mn Ц.Энхчимэг Хөтөлбөр зохицуулагч arts@artscouncil.mn Б.Оюунсүрэн Хөтөлбөр зохицуулагч education@artscouncil.mn Д.Оюунсүрэн Ерөнхий Нягтлан бодогч grants@artscouncil.mn Г.Гэрэлсүрэн Хөтөлбөрийн ажилтан redger@artscouncil.mn Б.Батчимэг Хөтөлбөрийн ажилтан marketing@artscouncil.mn С.Бадамхорол Хөтөлбөрийн туслах assistant@artscouncil.mn
  • 44. 44 Монголын Урлагийн Зөвлөл Жилийн тайлан 2020 САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ам.доллар ОРЛОГО 2020 2019 Өөрчлөлт Урлагийн Хөтөлбөр 133,640 206,858 (73,218) Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр 40,062 102,328 (62,266) Соёлын Өвийн Хөтөлбөр 314,332 304,021 10,311 Хөгжлийн Хөтөлбөр 5,764 25,143 (19,379) Банкны хүү болон бусад орлого 18,935 32,887 (13,952) Орлогын дүн 512,733 671,236 (158,503) ЗАРДАЛ Урлагийн Хөтөлбөр 116,694 211,390 (94,696) Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр 27,237 81,779 (54,542) Соёлын Өвийн Хөтөлбөр 315,984 296,757 19,227 Хөгжлийн Хөтөлбөр 11,332 20,154 (8,822) 471,247 610,080 (138,833) Захиргааны зардал 22,041 25,382 (3,341) Зардлын дүн 493,288 635,462 (142,174) ЦЭВЭР ДҮН 19,445 35,775 (16,330) Санхүүгийн үйл ажиллагааны тайлан ам.доллар