Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Acm annual report 2016 mon

122 views

Published on

Acm annual report 2016 mon

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

Acm annual report 2016 mon

  1. 1. Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 4-р давхар Улаанбаатар 15170 Монгол улс www.artscouncil.mn
  2. 2. Агуулга Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүний мэндчилгээ . . . . . . . . . . . . . . . Урлагийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . Соёлын өвийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хөгжлийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МУЗ-ийн хандивлагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МУЗ-ийн төслийн хамтрагчид . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МУЗ-ийн гишүүд. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Удирдах зөвлөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хороодын гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ажилтнууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Санхүүгийн үйл ажиллагааны тайлан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МУЗ-ийн хүндэт эрхэм хандивлагчийн мэндчилгээ. . . . . . . . . . . . . . . . . . . . 4 6 21 33 39 42 43 44 45 46 47 48 49
  3. 3. мОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН Тэргүүний мэндчилгээ Эрхэм танд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн 2016 оны жилийн тайланг хүргэж байгаадаа баяртай байна. МУЗ нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, Монголын соёл урлагийн болон нийгмийн салбарт өөрийн хувь нэмрийг өндрөөр оруулж ирлээ. 2016 он МУЗ-ийн хувьд олон улс хийгээд дотоодын тэр дундаа бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжсөн сайхан жил боллоо. Бид олон улсын хэмжээний шинэ санаачлага бүхий “Улаанбаатар Медиа Урлагийн Олон Улсын Наадам”-ыг Монголд анх удаа нэг сарын хугацаатай зохион байгуулсан нь өнгөрсөн жилийн томоохон амжилтын нэг байлаа. Мөн “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам”-ыг үргэлжлүүлэн, дэлхийн кино урлагийн чиг хандлагыг тодорхойлох кино бүтээлийг Монголын үзэгчдэд дөрөв дэх жилдээ хүргэж, үзэгчидээ ч бас бэлдэж чадлаа. Харин Монголын кино өдөрлөгийг Дани улсад зохион байгуулсан нь кино урлагаар дамжуулан өөрсдийн соёлыг түгээн таниулах өргөн боломжийг нээсэн билээ. Дотоодын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд “Морин Хуурын Олон Улсын Наадам”-ыг зохион байгуулж, Монгол орны өнцөг булан бүрт суугаа ардын авьяастан хуурчдыг урьж оролцуулан, морин хуурын өв соёл, уламжлал, хөгжимдөх арга барилаас мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчидод туршлагыг түгээж, үндэсний урлагаа сурталчилан наадмын агуулгыг өргөжүүлсэн. Монголын нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах, үндэсний урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, арга хэмжээг өргөжүүлэн, наадамчин олны мэлмийг баясгах “Соёлын Наадам”-ыг СУИС-тай хамтран ес дэх жилдээ амжилттай зохион байгуулж чадсан. Өнгөрсөн онд нийгэмд тулгарч байгаа асуудлыг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх бүтээлч төслийг санаачилсаны нэг нь бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэх амин хэрэглээ болсон усны асуудлыг хөндөн, усаа хэрхэн зөв зохистой ашиглах, хайрлан хамгаалах, хойч үдээ өвлүүлэн үлдээх “Ухаалаг ус” аяныг гурван сарын хугацаатай хэрэгжүүлж, олон нийтэд хүргэсэн нь цаг үеэ олсон төсөл байлаа. Бид 2016 онд шинээр Австрали, Афганистан, Бельги, Герман, Иран, Их Британи, Солонгос, Тайвань, Польш, Хятад, Францын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан. Зөвлөл нь 2016 оны байдлаар 6,1 гаруй сая ам. долларын санхүүжилтийг бүрдүүлж, Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан байна. Эцэст нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтранажилласанбүхийлбайгууллага,хувьхүн,хамтрагч,анднөхөд,гишүүд,сайндурынажилтнууддаа гүн талархал илэрхийлье! Доктор Нацагийн Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач 4
  4. 4. УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР 2016 оны үйл ажиллагааны товч танилцуулга 2016 онд МУЗ-ийн Урлагийн хөтөлбөр нь шинэлэг, чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарт техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавин ажилласан. 2016 онд дээрх зорилгын хүрээнд 12 төсөл, соёлын солилцооны хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж, 400 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, 10000 үзэгчдэд хүрч ажиллалаа. Урлагийн хөтөлбөр нь 2016 онд соёлын олон төрлийг таниулан сурталчлах, шинэлэг, чанартай уран бүтээл туурвих, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон уран бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, соёл урлагийн салбарт техник, технологийн шинэчлэл нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд шинээр Морин Хуурын Чуулгын “Playing Love” тоглолт, “Улаан Гэр” урлангаар хангах хөтөлбөр, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам, “Усгал” орчин үеийн бүжгийн жүжгийг олон нийтийн хүртээл болгосон. Мөн Дани улсад Монголын Кино Өдөрлөг, “Америкийн Кино Өдөрлөг” болон Улаанбаатар Олон Улсын Кино Наадмыг зохион байгуулж Канн, Берлин болон бусад 20 гаруй олон улсын кино наадмаас шагнал авсан 16 шилдэг киног олон улсын болон Монголын үзэгчдэд толилуулсан. Мөн Монголын дүрслэх урлаг, кино, хөгжим, орчин үеийн бүжгийн салбарын уран бүтээлчдэд Австрали, АНУ, Афганистан, Герман, Франц, Их Британи, Польш, Солонгос, Тайвань зэрэг дэлхийн 21 орны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, туршлага солилцох боломжийг олгосон. 6
  5. 5. Соёл урлагийн залуу манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр Зорилго Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх Төслийн танилцуулга Нийгэм, соёл урлагийн салбарын залуу мэргэжилтэн, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий МУЗ-ийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр нь АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 2016-2017 оны тус хөтөлбөрт кино, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээлэл, урлагийн менежмент зэрэг салбарын 14 залуучууд оролцон, манлайлал, баг бүрдүүлэлт, төсөл боловсруулах ба хэрэгжүүлэх, маркетинг, сан бүрдүүлэлт, зохиогчийн эрх ба оюуны өмч, соёлын бодлого, байгууллагын засаглал зэрэг цуврал 10 гаруй цуврал сургалтуудад хамрагдав. Түүнчлэн залуус МУЗ-ийн удирдах зөвлөлийн хурал оролцон, шийдвэр гаргах үйл явцыг судлахын зэрэгцээ МУЗ-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт ажиллан, ажлын туршлагаа баяжуулсан болно. Төслийн хамтрагч СЭЗДС UB Inn Hotel Төслийн хандивлагч АНУ дахь МУЗ Уолтер Женкинс, МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн Гишүүн 7
  6. 6. “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөр Төслийн зорилго Уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяасыг дэмжих Төслийн танилцуулга МУЗ нь “Азийн Урлагийн Мэдээ” сэтгүүлтэй хамтран “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг санаачилсан ба өнгөрсөн онд тус хөтөлбөрийг 2 удаа зохион байгуулж, авьяаслаг залуу уран бүтээлч Б.Баярцэнгэл болон Б.Баатарзориг нарт 3 сарын турш урлангаар хангагдах боломжийг олгон, шинэ санаа шинэлэг агуулга бүхий уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлсэн болно. Төслийн хамтрагч Дашима урлан Төслийн хандивлагч Иен Финдлей Браун, “Азийн урлагийн мэдээ” сэтгүүлийн эрхлэгч 8
  7. 7. “playing love” Морин хуурын чуулгын тоглолт Төслийн зорилго Дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих Төслийн танилцуулга МУЗ нь Улсын филармоний МУ-ын Морин Хуурын Чуулгатай хамтран дөрөв дэх удаагийн “Playing Love” тоглолтыг шинэчлэн найруулж, Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулсан. “Playing Love” тоглолтын энэ жилийн онцлог нь кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчинд бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол урын сангаас шилдэг бүтээлийг морин хуураар хуурдан 2000 гаруй үзэгчдэд хүргэсэн. Төслийн хамтрагч Улсын филармони, МУ-ын Морин Хуурын Чуулга Төслийн хандивлагч Ард Санхүүгийн Нэгдэл 9
  8. 8. Монголын кино өдөрлөг Дани улсад Төслийн зорилго Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах Төслийн танилцуулга МУЗ нь Монголын кино өдөрлөгийг Дани улсын нийслэл Копенгаген хотноо 2016 оны 2-р сард зохион байгууллаа. Тус кино өдөрлөгт С.Бямбын “Алсын удирдлага” УСК, “Хүсэл Шунал” баримтат кино, найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” УСК, найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” УСК, БНМАУ-ын гавъяат жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө” УСК сонгогдон оролцож, Монголын кино урлагийн хөгжлийн үе шат, орчин үеийн киноны хөгжлийн чиг хандлагыг олон улсын үзэгчдэд таниулах боломжийг олгосон юм. Кино өдөрлөгт кино продюсер Ц.Ариунаа, найруулагч Ч.Хоролдорж нар уригдан оролцсон нь дэлхийн нэр хүндтэй кино найруулагч, продюсер, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монголын кино бүтээлийг олон улсын нэр хүндтэй кино наадмуудад толилуулах өргөн боломжийг нээсэн томоохон гарц гэж үзэж байна. Төслийн хандивлагч Дани Монголын нийгэмлэг Төслийн хамтрагч Данийн кино институт 10
  9. 9. “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр Төслийн зорилго Монгол-Солонгосын уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгох Төслийн танилцуулга “Нүүдлийн урлан” хөтөлбөрийг “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийг олон нийтэд таниулах чиглэлээр зохион байгуулсан. Тус нүүдлийн урланд нийслэлийн “Улаанбаатар” чуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан байгалиас онгод урам авч, чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн хамтран ажилласан. Эдгээр Монгол-Солонгос уран бүтээлчдийн хөгжмийн шинэ бүтээлийн хамтарсан тоглолтыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа зохион байгуулж, фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг 300 гаруй үзэгчдэд толилуулав. Төслийн хамтрагч “Номадик Экспедишнс” ХХК “Улаанбаатар” чуулга Төслийн хандивлагч Солонгосын Урлагийн Зөвлөл 11
  10. 10. “Fish Art” олон улсын дүрслэх урлагийн наадам Төслийн зорилго Монголын уран бүтээлийг дэлхийд таниулах, олон улсын солилцоогоор дамжуулан уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх Төслийн танилцуулга МУЗ нь Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газартай хамтран Монгол-Тайваний соёлын хамтын ажиллагааны хүрээнд Тайваний Тайчун хотод 2016 оны 10 сард зохион байгуулагдсан “Fish Art” олон улсын дүрслэх урлагийн наадамд Монгол улсаас анх удаа уран бүтээлч Э.Найдандорж болон М.Баярмагнай нарын бүтээлийг толилуулав. Төслийн хамтрагч Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газар Төслийн хандивлагч “Fish art” олон улсын дүрслэх урлагийн наадам 12
  11. 11. “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг Төслийн зорилго Дэлхийд данстай Монгол авьяасыг дэмжих, хүмүүний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх Төслийн танилцуулга МУЗ нь орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт - эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг энэ бүтээлээр дамжуулан илэрхийлсэн. Тус уран бүтээлд гоцлол бүжигчнээр АНУ-ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч Б.Одбаяр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг, хөгжмийн зохиолчоор Т.Пүрэвсүх, видео уран бүтээлчээр найруулагч Ш.Ихбаяр нар ажиллаж, 2016 оны 05-р сарын 26-ний өдөр Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд 1000 гаруй үзэгчдэд хүргэсэн. Төслийн хамтрагч Corporate Hotel & Convention Center 13
  12. 12. Америкийн Кино Өдөрлөг 2016 Төслийн зорилго Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, мэргэжлийн кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх Төслийн танилцуулга АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан МУЗ хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг 2016 оны 9-р сарын 12-17 өдрүүдэд, Дархан хотын “Соёмбо” , “Тэнгис” кино театрт зохион байгууллаа. Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлыг кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог. Өдөрлөгийн хүрээнд найруулагч Сайнди Мклеод хүрэлцэн ирж, “Цаглашгүй Үр” киногоо танилцуулан, уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийсэн. Мөн Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрю Гаррисон айлчилж, 2016 оны 9-р сарын 12- 16-нд Монголын 40 гаруй кино уран бүтээлч, 150 гаруй оюутанд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалт явуулсан. Америкийн кино өдөрлөгийн үзвэр нийт 400 гаруй хүнд хүрсэн. Төслийн хамтрагч Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль Төслийн хандивлагч Америкийн Засгийн Газар, АНУ-ын ЭСЯ 14
  13. 13. “Улаанбаатар” олон улсын кино наадам Төслийн зорилго Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих Төслийн танилцуулга МУЗ нь Францын Элчин Сайдын Яам, БНСУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран, Гёте-Институт, Тайпейн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр 8 дах удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2016 оны 10-р сарын 11- 14-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг наадмаар дамжуулан дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан, Афганистан, Герман, Франц, Их Британи, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулсан. Кино үзвэрийн дараа үзэгчдээс авсан санал хураалтаар УБОУКН-ын “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг уламжлал болгон тодруулсан ба энэ удаагийн шагналыг Ираны найруулагч Асгхар Фархадийн “Худалдаачин” УСК хүртсэн. Уг кино нь 2016 оны Каннын олон улсын наадмын “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналт бүтээл юм. Үзэгчдийн сэтгэлд нийцсэн дараагийн киногоор 2016 оны Каннын ОУ-ын кино наадмын “Алтан навч”, 2016 оны Локарно олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт Их Британий найруулагч Кэн Лоучийн “Би, Даниел Блейк” тодорсон бол, удаах киногоор 2016 оны Каннын ОУ-ын кино наадмын “Directors’ Fort- night” хэсэгт шалгарсан Афганистаны найруулагч Шарбано Садатын “Чоно ба Хонь” бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч, саналыг авсан байна. Төслийн хамтрагч Тэнгис кино театр I Cinema Төслийн хандивлагч Францын Элчин Сайдын Яам БНСУ-ын Элчин Сайдын Яам Гёте-Институт Тайпейн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газар
  14. 14. Төслийн зорилго Монголын соёл урлагийн салбарын олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга МУЗ-ийн төлөөлөл болох гүйцэтгэх захирал О.Одгэрэл болон урлаг, хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал Б.Номинтуяа нар 2017 оны 10-р сарын 18-21 хооронд Малта улсад зохион байгуулагдсан 7 дахь удаагийн Дэлхийн соёл урлагийн чуулганд Монголыг төлөөлөн оролцлоо. Тус чуулган нь 21-р зууны соёл урлагийн манлайлал сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, дэлхийн 90 гаруй орны 380 төлөөлөгчийг урьж оролцуулж, соёл урлагийн манлайлал болон тулгарч байгаа бэрхшээл болон боломжуудын тухай санал бодлоо солилцох боломжийг олгосон. Тус чуулганд хэлэлцсэн асуудлууд болон 21-р зууны соёл урлагийн манлайллын тухай Б.Номинтуяа “Соёл урлагийн манлайлал ба манлайлагч” нийтлэлийг Ази-Еврогийн Сангийн “Соёл 360” цахим сэтгүүлд нийтлэсэн. http://culture360.asef.org/magazine/7th-world-summit-on-arts-and-culture-not-cultural-leaders-but- leaders/ Төслийн хамтрагч Ази-Европын Сан 7 дахь удаагийн Дэлхийн Соёл Урлагийн Чуулган Төслийн хандивлагч Ази-Европын Сан, Дэлхийн Соёл Урлагийн Чуулган 2017 оны 10-р сарын 18-21, Малта улс 17
  15. 15. Төслийн зорилго Соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга МУЗ нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 11-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулсан. Энэхүү наадам нь Дорнын соёл дижитал технологитой ямар хамааралтай вэ? Эсрэг тэсрэгийн тухай ойлголтыг няцаах байр сууринаас үзвэл технологи хэрхэн уламжлалаас уг үндсээ олох вэ? гэсэн хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг хөндөж, техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийн бүтээлийг олон нийтэд таниулсан билээ. Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцсон. Төслийн хамтрагч Кёльн хотын Медиа урлагийн дээд сургууль Франц улсын АД Компани (AD Compagnie) Соёл Урлагийн Их Сургууль Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Төслийн хандивлагч Сингапур дахь Aзи-Европын Сан (ASEF) АНУ-ын Элчин Сайдын Яам Монгол дахь Гёте-Институт 18
  16. 16. ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР 2016 оны үйл ажиллагааны товч танилцуулга 2016 онд МУЗ-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын хөтөлбөр нь соёл урлагийн хувь хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах зорилго бүхий 8 төслийг хэрэгжүүллээ. Олон Нийтийн Урлагийн Боловсролын хөтөлбөр нь хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дэмжих чиглэлээр 17 оюутанд сургалтын тэтгэлэг олгож, соёл ба боловсролын олон улсын хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 36 сурагч, 4 багшийг хамруулж, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрийн урлагаар дамжуулан нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлыг хөндөн хэлэлцэх, ардчилалын үнэт зүйлс, шудрага ёс, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад урлагийн ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр “Урлагтай Яриа” нийтлэл, “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй зураачдын хамтарсан үзэсгэлэн, “Ухаалаг Ус” төслийг зохион байгуулж, нийт 5,000 орчим хүнийг төслийн үйл ажиллагаанд хамруулан, 10,000 гаруй хүнд телевиз, цахим сүлжээ, сонин, сэтгүүлээр дамжуулан мэдээ, мэдээллээ хүргэсэн байна. Мөн МУЗ-ийн уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн үндэсний өв соёлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Соёлын Наадам” төслийг 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, наадмын үйл ажиллагаа болон мэдээ мэдээллийг 10,000 гаруй хүнд хүргэж ажилласан. 21
  17. 17. “Урлагтай Яриа” нийтлэл Төслийн зорилго Урлагаар дамжуулан нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх Төслийн танилцуулга 2016 онд “Жор”, “Монгол үндэсний хөгжим дэлхийд”, “Аниргүй дэх өнгө”, “Усгүй маргаашаас урьтаж”, “Хамгийн сүүлд та ямар ном уншсан бэ?”, “Соёлын дипломат бодлого”, “Медиа урлагийн наадам буюу шинэ хэллэг”, “Танил биш Америк кино”, “Галерей бол гүүр”, “Гайхамшигт аялал”, “Туршигдсаар байх уу” зэрэг урлагаар дамжуулан нийгэм, соёлын салбарт тулгамдсан асуудлыг хөндсөн 11 нийтлэлийг бэлтгэн, www.artscouncil.mn, www.news.mn, өдөр тутмын “Өнөөдөр” онлайн сонин, долоо хоног тутмын онлайн “Гэрэг” сэтгүүлд нийтлэж, 2000 хүнд мэдээллээ хүргэсэн байна. Төслийн хамтрагч “Өнөөдөр” сонин “Гэрэг” сэтгүүл www.news.mn 22
  18. 18. “Аниргүй дэх Өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Төслийн зорилго Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах Төслийн танилцуулга МУЗ нь хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2016 оны 3-р сард зохион байгууллаа. Үзэсгэлэнд нийт 11 сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн 16 бүтээлийг дохионы хэлмэрчийн туслалцаатайгаар 2000 гаруй хүнд тайлбартайгаар танилцуулсан. Үзэсгэлэнгийн үеэр зураач С.Саранцацралт “Уран бүтээлч гэж хэн бэ?”, МУЭХ-ны дарга Ц.Төмөрбаатар “МУЭХ ба сонсголгүй зураачдын холбооны хамтран ажиллах болон харилцан туршлага солилцох боломж”, барималч Э.Жанцанхорол “Орчин үеийн урлаг: баримал” сэдэвт цуврал лекцийг 200 сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучууд болон уран бүтээлчдэд хүргэж сонирхолтой яриа өрнүүлэв. Төслийн хамтрагч Дүлий уран бүтээлчдийн холбоо Төслийн хандивлагч Канад улсын Элчин Сайдын Яам 23
  19. 19. Соёлын Наадам Төслийн зорилго Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх Төслийн танилцуулга МУЗ болон Соёл Урлагийн Их Сургууль хамтран Улсын Их Баяр Наадмын үеэр наадамчин олон, хүүхэд залуус, жуулчдад Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг таниулан сурталчлах зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний урлагийн наадмыг Хүй Долоон Худагт ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. “Соёлын Наадам”-ын үеэр соёлын өв тээгч, урлаач нарыг сурталчилсан “Монголын нэг өдөр” гар урлалын өртөө, “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулж, 10,000-15,000 гаруй наадамчин олон болон жуулчдад үндэсний урлагийг таниулан сурталчиллаа. Төслийн хамтрагч МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль Улсын Их Баяр Наадам Зохион Байгуулах Комисс “Монгол Наадам” цогцолбор “Номон” Кафе 24
  20. 20. “Ухаалаг Ус” байгаль орчны төсөл Төслийн зорилго Урлагаар дамжуулан Улаанбаатар хотын усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдолын талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл хүргэх, усаа хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар олон нийтийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх Төслийн танилцуулга МУЗ нь Улаанбаатар хот төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудлын нэг болох усыг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Ухаалаг Ус” аяныг 2016 оны 3-5 сард Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Аяны хүрээнд усны үнэ цэнийг өгүүлсэн, усны хомсдол нь дэлхий нийтийн анхаарах экологийн чухал асуудал болоод байгаа тухай 4 кино үзвэр, холбогдох хэлэлцүүлгийг “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн” кино театрт зохион байгуулж, 600 гаруй хүүхэд залуучуудад хүргэв. Мөн ус нь Монголчуудын байгалийн болон соёлын өв болохыг таниулах зорилготой “Ухаалаг ус” мөсөн баримлыг Дэлхийн усны өдөр (3-р сарын 22-ны өдөр) Монгол уран бүтээлч Ё.Төгөлдөр, Ц.Батмөнх нар бүтээж, Чингис хааны талбайд 10 хоногийн турш танилцуулсан. Түүнчлэн сошиал медиагаар дамжуулан хүүхэд залуучуудад усаа хэмнэхийн ач тусыг сануулсан 3 богино хэмжээний кино бүтээж 10,000-15,000 гаруй хүнд хүргэлээ. Төслийн хамтрагч Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам Нийслэлийн Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Газар Ус Сувгийн Удирдах Газар “Wash Action” ТББ Төслийн хандивлагч АНУ-ын Засгийн Газар АНУ-ын Элчин Сайдын Яам 26
  21. 21. Америкийн Балетын Хөтөлбөр Төслийн зорилго Ирээдүйн балетын бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар Монголын сонгодог бүжгийн хөгжилд хувь нэмэр оруулах Төслийн танилцуулга МУЗ нь “Глобал Эдюкэйшн” ХХК-ны санаачилсан ирээдүйн балетын бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Америкийн балетын хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаа. 2016 оны 7-р сард хөтөлбөрийн хамтрагч болох АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалтанд Хөгжим Бүжгийн Коллежийн шилдэг 3 сурагч, 1 багшийг бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулан, мэргэжлийн ур чавдараа дээшлүүлэх боломжийг олголоо. Төслийн хамтрагч “Глобал Эдюкэйшн” ХХК Хөгжим Бүжгийн Коллеж Колорадогийн Балетын Академи, АНУ Төслийн хандивлагч АНУ дахь МУЗ Уолтер Женкинс, МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн Гишүүн 28
  22. 22. Монгол-Америкийн Сурагч Солилцооны Хөтөлбөр Төслийн зорилго Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, дэмжих Төслийн танилцуулга МУЗ нь “Зориг” сантай хамтран Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2015-2016 оны солилцооны хөтөлбөрт Баянзүрх дүүргийн 92-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль, Сүхбаатар дүүргийн 117-р сургуулийн нийт 36 сурагч, 3 багш хамрагдаж, үндэсний өв соёл, соёлын олон төрөл зүйлст суралцсаны зэрэгцээ манлайлал, харилцаа холбоо, багаар ажиллах, илтгэх ур чадвар, англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Хөтөлбөрөөс амжилттай суралцсан 6 сурагч, 1 багш 2016 оны 3-р сард АНУ-ын хамтрагч сургуулийн багш, сурагчидтай уулзсан ба Америк сурагчид мөн оны 6-р сард Монголд айлчлан, соёл ба боловсролын талаарх мэдлэг, туршлага солилцсон, хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. Төслийн хамтран хэрэгжүүлэгч Зориг сан Төслийн хандивлагч АНУ дахь МУЗ Уолтер Женкинс, МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн 29
  23. 23. “Ирээдүйн Авьяастан” Тэтгэлэгт Хөтөлбөр Төслийн зорилго Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэх Төслийн танилцуулга МУЗ нь соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрийг зургаа дах жилдээ хэрэгжүүллээ. Нэг жилийн сургалтын тэтгэлэгийг удирдаач, хөгжмийн зохиомж, найруулга, утсан хөгжимд амжилттай суралцаж буй 4 оюутан хүлээн авсан. Төслийн хамтрагч Соёл Урлагийн Их Сургууль Хөгжим Бүжгийн Коллеж Төслийн хандивлагч Америкийн Монголчуудын Соёлын Холбоо 30
  24. 24. “Орифлэйм Монгол” ХХК-ны нэрэмжит Тэтгэлэгт Хөтөлбөр Төслийн зорилго Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэх Төслийн танилцуулга МУЗ нь Хөгжим Бүжгийн Коллежид амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой нэг жилийн сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг тав дах жилдээ зохион байгуулсан. Хөтөлбөрт Хөгжим Бүжгийн Коллежийн 10 шилдэг оюутан хамрагдан, бүтэн жилийн сургалтын тэтгэлэгээ хүлээн авлаа. Төслийн хамтрагч Хөгжим Бүжгийн Коллеж Төслийн хандивлагч Орифлэйм Монгол ХХК 31
  25. 25. МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан мэдлэг олгох, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн болно. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан төр захиргааны болон мэргэжлийн соёл урлагийн байгууллага ба бизнесийн байгууллага, ардын авьяастан, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ. 2016 онд тус хөтөлбөр соёлын өвийг сурталчлан түгээх, түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ажилласан ба “Үнэт ховор номын цомог”, Чойжин ламын сүм музейн нөлөөллийн судалгааны төслийг эхлүүлэн, “Монгол гэр” төсөл, “Морин хуур олон улсын 5-р наадам” төслийг хэрэгжүүллээ. Мөн түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтын судалгааны олон улсын төв - ICCROM, Ази номхон далайн орнуудын соёлын биет бус өвийн олон улсын мэдээллийн төв- ICHCAP зэрэг ЮНЕСКО-гийн харьяа соёлын өвийг хамгаалах байгууллагын хурал, сургалтанд оролцож, англи хэл дээр нийтлэл гарган Монголын соёлын өв ба хөтөлбөрийнхөө үйл ажиллагааг олон улсад сурталчилсан. Монголынговийнүлэггүрвэлбабайгалийнөвийнтухайболовсролынбагцматериалыг Өмнөговь аймгийн музейд хандивлав. Хөтөлбөр нийт 50 гаруй сургуулийн 2000 орчим сурагчдыг соёлын өвийн боловсролд хамруулан, 20 өв тээгч, 100 гаруй уран бүтээлч, 600 гаруй үзэгчдэд хүрч ажилласан байна. СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР 2016 оны үйл ажиллагааны товч танилцуулга 33
  26. 26. “Монгол гэр” төсөл Төслийн зорилго Монгол гэрийн уламжлалт урлалыг өвлүүлэх ба Монгол гэртэй холбогдох зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах Төслийн танилцуулга МУЗ нь хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгэгдсэн Монгол гэрийн уламжлалт урлал, холбогдох зан үйлийг өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол гэр” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүллээ. Соёлын биет бус өвийг уламжлагчидтай хамтран 2016 оны эхний улиралд гэрийн эсгий урлал, ширдэг урлал, оосор бүслүүр томох, гэрийн хээ угалз эрээлэх, гэрийн модон сийлбэрийн сургалтыг 28 сургуульд, Монгол гэртэй холбоотой уламжлалт мэдлэг зан үйлийн сургалтыг соёлын антропологич, эрдэмтэн судлаачидтай хамтран 30 орчим сургуулийн сурагчдад явууллаа. Төслийн хамтрагч Соёл Урлаг Судлалын Хүрээлэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид Төслийн хандивлагч Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг 34
  27. 27. Морин хуурын олон улсын 5-р наадам, симпозиум Төслийн зорилго Монголын соёлын үнэт өв-морин хуур хөгжмийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Морин хуурын уламжлалт ая дан, арга барилыг хамгаалах, өвлүүлэх Төслийн танилцуулга МУЗ нь Морин хуурын олон улсын 5-р наадам симпозиумын тоглолт, эрдэм шинжилгээний хурал, ардын уламжлалт хуурын арга барилын мастер класс зэрэг үндсэн 3 хэсэгтэйгээр зохион байгуулав.Тус наадамд урилгаар Герман, Бельги, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриадын нийт 20 гаруй гадаадын морин хуурч, Монгол улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр, чуулгаас 200 гаруй уран бүтээлчид, хөдөө орон нутаг, УБ хотын 15 соёлын өвийг өвлөн уламжлагч хуурчид оролцож, 3 өдрийн турш морин хуурын урын сангын шилдгээс толилууллаа. Соёлын өв тээгчид нутаг нутгийн онцлогтой хуурын татлага ая дан, хуурдах уламжлалт арга барилыг хойч үедээ өвлүүлэн сургах талаар мастер классыг мэргэжлийн сургуулийн оюутан багш нарт зориулан явууллаа. Мөн “Морин хуур хөгжмийн урын сан” симпозиумд хөгжмийн зэмсэг урлалын 3 компани, соёл эрдэм шинжилгээний 3 байгууллага, 20 орчим эрдэмтэн судлаачид, болон 100 гаруй багш оюутан оролцсоноос илтгэл тавьсан 15 судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлийг эмхэтгэн ном хэвлүүллээ. Төслийн хандивлагч Төрийн банк Эгшиглэн Магнай ХХК Монголиан Пропертиз ХХК АПУ ХК Сеттимо ХХК Петровис ХХК Хан Мюзик ХХК Төслийн хамтрагч Улсын Филармони Морин Хуурын Төв Икэл Сан Монгол Туургатны Соёл Эрдэм Шинжилгээний Сан Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга МУ-ын Морин Хуурын Чуулга Улаанбаатар Чуулга Соёл Урлагийн Их Сургууль Хөгжим Бүжгийн Коллеж Соёлын өвийн төв 35
  28. 28. Үнэт ховор номын цомог Төслийн зорилго Монголын оюуны өв соёлыг олон улсад сурталчлах, баримтат өвийг хадгалан хамгаалах талаар олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх Төслийн танилцуулга МУЗ нь Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй монголчуудын бичиг соёлын үнэт дурсгал болох үнэт ховор ном, судар, гар бичмэлийн танилцуулга цомгийг бүтээхээр ажиллаж байна. Цомогт гэрэл зураг, тайлбар текстээр дамжуулан 108 баримтат өвийн түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг таниулахаас гадна цаас бүтээх, барлах, эрдэнийн чулуугаар бичих, өнгө будаг гаргаж будах онцгой арга барил зэрэг Монголчуудын ном судар бүтээх уламжлалт урлахуйн ухааны тухай мэдлэгийг уншигчдад олгоно. Энэхүү цомог нь англи монгол хэл дээр хэвлэгдэж, гадаад дотоодод Монголын баримтат өвийг сурталчилна. Төслийн хамтрагч Үндэсний номын сан БСШУСЯ Төслийн хандивлагч Делоитт Онч Аудит ХХК 36
  29. 29. Чойжин ламын сүм музейн нөлөөллийн судалгаа Төслийн зорилго Түүх соёлын дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах, Чойжин ламын сүм музейн хамгаалалтанд нөлөөлөх байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах Төслийн танилцуулга Чойжин ламын сүм музейн цогцолбор барилгыг сэргээн засварлалтын ажилд бэлтгэх зорилгоор барилга архитектурын ба соёлын өвийн мэргэжилтэн, байгалийн шинжлэх ухааны судлаачдын хамт түүхэн дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөг тодорхойлох, эрсдлийн эмзэг байдлыг тогтоох, музейн барилгын бүтцийн гэмтлийн хэмжээг тогтоох цогц судалгааны ажлыг 2016 онд эхлүүлээд байна. 2016 онд төслийн удирдагч, МУЗ-ийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтын судалгааны олон улсын төв – ICCROM, Ази номхон далайн орнуудын дэлхийн өвийг хамгаалах сургалт судалгааны институт WHITRAP -ын соёлын өвийн нөлөөллийн судалгааг олон улсын чанар стандартын дагуу явуулах мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх олон улсын сургалтанд хамрагдав. Төслийн хандивлагч Рожер Перри, Австрали улс Төслийн хамтрагч БСШУСЯ Соёлын өвийн төв ШУТИС Геологи, уул уурхайн сургууль ШУА-ийн ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Чойжин ламын сүм музей “Сүлд проект” ХХК 37
  30. 30. ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь Монголд үйл ажиллагаа явуулж бyй гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах замаар МУЗ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих, сан бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно. 2016 онд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтворжин, харилцагч болон гишүүн байгууллагын итгэлийг хүлээсэн, захиалагчийн сонирхол, таашаалд нийцсэн МУЗ-ийн Гишүүнчлэл, “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! үйлчилгээг амжилттай явуулж ирлээ. 2016 оны үйл ажиллагааны товч танилцуулга 39
  31. 31. Хөгжлийн хөтөлбөр нь “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! байгууллага хамт олны хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулах үйлчилгээг хэрэгжүүлээд гурван жил болж байна. Энэ хүгацаанд тус үйлчилгээг авдаг байнгын харилцагч байгууллагын тоо 2 дахин нэмэгдсэн ба захиалагчийн хэрэгцээнд нийцсэн урлаг ба бизнесийн шинэ агуулгыг гарган арга хэмжээг зохион байгуулдаг болсон байна. 2016 оны 11 сарын байдлаар Хоган Ловэлс хуулийн фирм, Нидерландын Вант Улсын Төлөөлөгчийн газар зэрэг байгууллагын захиалгаар хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулж, нийт 52,247 ам.долларын санг бүрдүүлсэн байна. Мөн тус хөтөлбөр нь соёл урлагийн ач холбогдлыг бизнесийн салбарт таниулан сурталчлах зорилгоор Улаанбаатар хотноо 2016 оны 3-р сард зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Хувьсал” сэдвийн хүрээнд медиа урлагийн үзэсгэлэн, ардын урлагийн тоглолт бүхий цогц арга хэмжээг боловсруулан амжилттай оролцсон болно. “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! Үйлчилгээ 40
  32. 32. Гишүүнчлэл Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг нь МУЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Бид танд урлагийг ойртуулна!” МУЗ-ийн гишүүнчлэлийн арга хэмжээг “Танго Үдэш” нэртэйгээр зохион байгуулж, нийт 39 хувь хүн, 9 байгууллага гишүүнээр элсүүллээ. 2016 оны 12-р сарын байдлаар МУЗ-ийн гишүүнчлэлд нийт 10 байгууллага, 42 хувь хүн элсэн, бэлнээр 16,936 ам.доллар, бэлэн бусаар 645 ам.долларын сан бүрдүүлсэн болно. 41
  33. 33. MУЗ-ИЙН 2016 ОНЫ ХАНДИВЛАГЧИД $10,000 + • Америк дахь Монголын Урлагийн Зөвлөл • Солонгосын Урлагийн Зөвлөл • Ази Европын Сан, Сингапур • Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг • Делойт Онч Аудит ХХК • Францын Элчин Сайдын Яам • Рожер Перри, Австрали • Швейцарийн Хөгжлийн Агентлаг • АНУ-ын Элчин Сайдын Яам $5,000 – $10,000 • Ард Санхүүгийн Нэгдэл • Гёте –Институт Монгол • Монголын Эдийн Засгийн Форум • Төрийн Банк • Солонгосын Элчин Сайдын Яам $0-$5,000 • Америкийн Монголчуудын Соёлын Холбоо, АНУ • АПУ ХК /бэлэн бус/ • АПУ Трэйдинг ХХК / бэлэн бус/ • Б.Бямбасайхан ба Д.Өнөржаргал • Данийн Кино институт, ДаниДвайт Жи, АНУ • EBRD Монгол ICHCAP, Солонгос • Иен Броун • IFACCA, Австрали Aus- tralia • С.Ичинхорлоо • Лэнд Арт Монголиа ТББ • Монголиан Пропертиз ХХК /бэлэн бус/ • Монголын Бизнесийн Зөвлөл • Ноён Уул Эрдэнэ ХХК /бэлэн бус/ • Номон Кафе • Орифлэйм Монгол ХХК • Петровис ХХК /бэлэн бус/ • Сеттимо ХХК • Таван Богд Групп ХХК / бэлэн бус/ • Төгөлдөр Сан /бэлэн бус/ • ХААН Банк • Хан Мюзик ХХК /бэлэн бус/ • ХАС Банк • Эгшиглэн Магнай ХХК • Канадын Элчин Сайдын Яам • UB Inn Зочид буудал / бэлэн бус/ 42
  34. 34. МУЗ-ийн хэвлэл мэдээллийн хамтрагчид МУЗ-ийн хамтрагчид • Кологны медиа урлагийн академи, Герман • Монгол Францын Төв • АД компани, Франц • Вест Вестерн Премиер Туушин зочид буудал • Блюфин ресторан • Глобал Эдюкэйшн ХХК • D-Lights ХХК • Digital Ink • Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей • Зориг Сан • iCinema Кино Театр • Corporate Hotel & Con- vention Center • Лэнд Арт Монголиа ТББ • Монгол Наадам цогцолбор • Монгол Туургатны Соёл, Эрдэм Шинжилгээний Сан • Монгол Улсын Филармони • Монголын Кино Урлагийн Зөвлөл • Монголын Урчуудын Эвлэлийн Хороо • Монголын Үлэг Гүрвэлийн Төв Музей • Монголын Үндэсний Номын Сан • Морин Хуурын Чуулга • Нийслэлийн “Улаанбаатар” чуулга • PwC Mongolia ХХК • Соёл Урлагийн Их Сургууль • Соёлын Өвийн Төв • Тахь Ко ХХК • Тэнгис Кино Театр • Түмэн Эх Чуулга • Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга • Hogan Lovells Mongolia ХХК • Хөгжим Бүжгийн Коллеж • Чойжин Ламын Сүм Музей • Bloomberg TV • C1 TV • Channel 11 • Eagle TV • Eagle.mn • ЭКО телевиз • Боловсрол телевиз • Эх Орон телевиз • ETV • Гэрэг сэтгүүл • Гоодаль сэтгүүл • Ikon.mn • MNB • MNC TV • Mongol Messenger сонин • News.mn • Нийслэл гайд сэтгүүл • NTV • OTV • SBN TV • Star TV • Ticket.mn • Өнөөдөр сонин • TV5 • UB.life • UBS TV • VTV 43
  35. 35. Миний бие МУЗ-ийн Эрхэм хүндэт хандивлагч гишүүний хувьд та бүхэнтэй дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Би өнгөрсөн жилийн тайланд МУЗ-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн дундаас соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлд хэрэгжүүлдэг төслүүдийн ач холбогдлыг онцолсон билээ. Монгол орон хөгжихийн хэрээр өв соёлоо хадгалан хамгаалах асуудалд анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг юм. Харин энэ төрлийн төсөл хөтөлбөрийг дэмжихэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа би баяртай байдаг. Аливаа орны улс төрчид төслийн үнэ цэнийг бус харин түүний эдийн засгийн үр ашгийг тооцож дэмждэг нь олонтой. Мөн төсвийн хязгаарлалтаас болж соёлын өвийн төслийг хойш тавих нь элбэг тохиолддог. Ийм учраас соёлын өвийн үнэ цэнийг өсгөж, хадгалалт хамгаалалтын ач холбогдлыг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн төслийг дэмжихэд МУ-ын Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд болон Монгол улсын иргэн бүр өөрийн оролцоог нэмэгдүүлж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж би боддог. Соёлын өвийг хадгалж хамгаалснаар зөвхөн аялал жуулчлал хөгжөөд зогсохгүй бусад олон талын ач холбогдолтой юм. Энэ дундаас ирээдүй хойч үедээ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёлын өвөөс өвлүүлэн үлдээж, таниулан сургах нь нэн чухал гэж би хардаг. Монголын Урлагийн Зөвлөлийн удирдлага болон баг хамт олон соёлын өвийг хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээхэд анхааран ажиллаж, хүчин зүтгэж явдагт бид бүхэн талархууштай. Ингээд өнгөрсөн онд МУЗ-ийг дэмжиж, хамтран ажилласан Та бүхэнд гүн талархал илэрхийлээд 2017 онд аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе! ХҮНДЭТ ЭРХЭМ ХАНДИВЛАГЧ РОЖЕР ПЕРРИГИЙН МЭНДЧИЛГЭЭ 44
  36. 36. МУЗ-ИЙН 2016 ОНЫ ГИШҮҮД Байгууллагын гишүүнчлэл: хувь гишүүд: Тэтгэгч US $1,000-$4,999 • Ноён Уул Эрдэнэ ХХК /бэлэн бус/ • Номадик Экспедишнс ХХК • Тайпейн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар Анд US $500-$999 • Academia English Language Institute / in kind/ • Ernst & Young Audit Mongolia LLC • GE Mongolia Repre- sentative Office • Гуру Медиа ХХК • Сант Марал Сан • Tarva Investment and Advisory LLC • Чик Монголиа ХХК / бэлэн бус/ • Queen Spa Салон / бэлэн бус/ Хүндэт Эрхэм Хандивлагч US $10,000 • Рожер Перри Эрхэм хандивлагч 1,500,000MNT • Б.Доржпагма • Питер Морроу • У.Солонго Хандивлагч 1,000,000MNT • Б.Бадамханд Тэтгэгч 400,000MNT • З.Ариун • Б.Дулмаа • П.Оюунгэрэл • Э.Сугархорлоо Анд 200,000MNT • Б.Анар • Анонимус • О.Байгаль • Ч.Батгэрэл /бэлэн бус/ • С.Баярмаа • М.Болд • Б.Болортуяа /бэлэн бус/ • Ч.Бурмаа • Ветина Морейра Инфанте • Вилльям Стеварт Ннфанте • Ж.Гантулга /бэлэн бус/ • Н.Ганхуяг /бэлэн бус/ • Т.Гүнчинмаа • А.Дүгэржав • Б.Дэлгэрмаа • З.Дэлгэрмаа • Д.Дэлгэрсайхан • Ивана Гороллава • Б.Индраа • С.Ичинхорлоо • Ч.Ичинхорлоо • Курт Чателейн • Н.Лхамдулам • Мелони Линдберг • Л.Манлайсүрэн • Н.Мөнхтуяа • Д.Оргилтуяа • Э.Оюундарь /бэлэн бус/ • М.Пагма • Б.Пунсалдулам • С.Солонго • Тэнзинг Палжор • Ж.Хоролсүрэн • Т.Хүрэлчимэг • Г.Энхдэлгэрэх 45
  37. 37. MУЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ Ц.Ариунаа МУЗ-ийн Зөвлөх, Продюсер, Гүрү Медиа Б.Ариунболор МУЗ-ийн залуу манлайлагч, зочин гишүүн*** Ахмет Язал Турк улсын элчин сайд Г.Аюурзана Зохиолч, яруу найрагч Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongo- lia Quest Б.Батсайхан Захирал, Монголын хөрөнгө оруулалтын сан Л.Болд Барималч Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Ч.Ганболд ТУЗ-ийн Дарга, ХАС Банк Т.Ганболд Үүсгэн байгуулагч Корпорейт Зочид буудал У.Жалсаа Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Женнифер Зимдал Галт АНУ-ын Элчин сайд Жон Бeлл Гүйцэтгэх захирал, Хаан Банк Камерон Макрей Ерөнхий захирал, ‘Tarva’ хөрөнгө оруулалт, зөвлөх компани Катерин Арнолд Британийн Элчин Сайд Т.Лхагвадорж МУ-аас Сингапур улсад суугаа элчин сайд Ж. Майзориг Партнер, Эм-Ди-Эс & ХаанЛекс ХХК Г.Мэнд-Ооёо Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи Ш. Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоит Онч Аудит ХХК Ж.Оджаргал Ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг Х.Отгонтуяа Төгөлдөр сангийн Тэргүүн С.Оюун Тэргүүн, Зориг Сан Ж.Оюунгэрэл ТУЗ-ийн Дарга, Петровис Л.Сумати Захирал, Сант Марал Сан Э.Туул Ерөнхийлөгч, Ажигана Групп У Сун БНСУ-ын Элчин Сайд Уолтэр Женкинс Ерөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Эд Жагер Канадын Элчин Сайд* Элизабет Барсак Франц Улсын Элчин Сайд Б.Энхбат Захирал, Эм Ди Эс & Хаан Лекс ХХК Удирдах зөвлөл /2016 оны 12 сарын байдлаар/ 46
  38. 38. MУЗ-ИЙН ХОРООДЫН ГИШҮҮД Гүйцэтгэх хороо Хөгжлийн хороо Хөтөлбөрийн хороо Маркетинг, олон нийттэй харилцах зөвлөх хороо Дарга: Б.Энхбат Захирал, Эм Ди Эс & Хаан Лекс Гишүүд: Ц.Ариунаа МУЗ-ийн Зөвлөх, Продюсер, Гүрү Медиа Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Ч.Ганболд ТУЗ-ийн Дарга, ХАС Банк Ш. Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоит Онч Аудит ХХК Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Л.Сумати Захирал, Сант Марал Сан П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Дарга: Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Гишүүд: Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Н.Жанцанноров МУЗ-ийн тэргүүн Х.Отгонтуяа Тэргүүн, Төгөлдөр Сан Ж.Оюунгэрэл ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК Р.Туяацэцэг Ерөнхий захирал, Монре Импекс ХХК Дарга: Л.Болд Барималч Гишүүд: Г.Аюурзана Яруу найрагч Б.Баяраа Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, СУИС Н.Ганхуяг Урлагийн менежер Г.Энхбат Захирал, Соёлын Өвийн Төв Дарга: Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Гишүүд: Г.Аюурзана Зохиолч, яруу найрагч Г.Дэлгэрмаа Сэтгүүлч Н.Мэндбаяр Захирал, Боловсрол телевиз Г.Мэнд-Ооёо Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи Б.Оюунчимэг МҮОНРТВ-ийн сэтгүүлч, продюсер Ж.Солонго Өнөөдөр Сонины сэтгүүлч Э.Сонинтогос СУИС-ийн ректор Б.Тэмүүлэн Захирал, Ньюс агентлаг 47
  39. 39. Монголын урлагийн зөвлөлийн ажилтнууд О.Одгэрэл Гүйцэтгэх захирал odgerel@artscouncil.mn Б.Номинтуяа Урлаг ба Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал arts@artscouncil.mn Х.Оюундарь Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн захирал culture@artscouncil.mn Д.Баянмөнх Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал heritage@artscouncil.mn Б.Оюунсүрэн Маркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөр зохицуулагч marketing@artscouncil.mn Д.Оюунсүрэн Ерөнхий Нягтлан бодогч grants@artscouncil.mn Б.Батгэрэл Хөтөлбөрийн ажилтан associate@artscouncil.mn Т.Ганцэцэг Хөтөлбөрийн ажилтан, Улаан гэр галерейн менежер redger@artscouncil.mn Д.Болорцэцэг Хөтөлбөрийн туслах assistant@artscouncil.mn 48
  40. 40. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ОРЛОГО ЗАРДАЛ ЦЭВЭР ДҮН 2016 2015 ӨӨРЧЛӨЛТ Урлагийн Хөтөлбөр Урлагийн Хөтөлбөр Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөр Соёлын Өвийн Хөтөлбөр Соёлын Өвийн Хөтөлбөр Хөгжлийн Хөтөлбөр Хөгжлийн Хөтөлбөр Банкны хүү болон бусад орлого Орлогын дүн Захиргааны зардал Зардлын дүн 167,745 178,774 37,505 48,329 17,354 27,770 85,685 73,099 8,771 317,060 24,667 352,639 (35,579) 327,972 252,157 229,074 42,449 51,258 85,356 82,281 74,851 70,058 10,523 465,336 35,536 468,207 (2,871) 432,671 (84,412) (50,300) (4,944) (2,929) (68,002) (54,511) 10,834 3,041 (1,752) (148,276) (10,869) (115,568) (32,708) (104,699) ам.доллар 49

×