Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
2019 оны 10-р сарын 14-20-ны өдөр
“Улаанбаатар” олон улсын XI кино наадмын
Монгол кино бүтээлийн уралдаанд урьж байна!
Ний...
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Кино
Урлагийн Зөвлөлийн төлөөлөл, наад...
“Улаанбаатар” Олон Улсын XI Кино Наадам
2019.10.14-20-ны өдөр
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 09-р сарын 30
М...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ubiff 2019 announcement Mongolian film competition

38 views

Published on

Ubiff 2019 announcement Mongolian film competition

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

Ubiff 2019 announcement Mongolian film competition

  1. 1. 2019 оны 10-р сарын 14-20-ны өдөр “Улаанбаатар” олон улсын XI кино наадмын Монгол кино бүтээлийн уралдаанд урьж байна! Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. УБОУКН-ын үеэр шинэ, шилдэг Монгол уран бүтээл, уран бүтээлчийг тодруулан танилцуулах “Монгол кино хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрт оролцох Монгол кино бүтээлийн уралдааныг 3 дахь жилдээ зарлаж байна. Уралдаанд УРАН САЙХНЫ КИНО төрөлд кино бүтээл хүлээж авна. Бүтээл нь 2018 оны 10-р сарын 1-нээс 2019 оны 10-р сарын 1-ний дотор бүтээгдсэн, Монголын уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна. Дэлхийн нээлтээ хийгээгүй уран бүтээл давуу эрхтэй. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 09-р сарын 30-ний өдөр Уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараахь байруудыг шалгаруулна. Үүнд: • Шилдэг уран сайхны кино • Шилдэг зохиол • Шилдэг найруулагч Шагналын сан: 3 сая төгрөгийн мөнгөн шагнал эсвэл олон улсын кино наадамд оролцох 1 хүний замын зардал (сонголтоор) Сонгон шалгаруулах шалгуур: • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх • Англи субтитртай байх • Нээлтээ хийгээгүй кино давуу эрхтэй.
  2. 2. Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл, наадмын монгол уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч болон олон улсын шүүгчдээс бүрдэх баг гүйцэтгэнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2019 оны 10-р сарын 03-нд зарлана. Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт: • Өргөдлийн маягт (Өргөдлийн маягтыг хавсралтаас татаж авна уу) • Kино багийн товч танилцуулга • Найруулагчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт • Кино компани, студийн богино танилцуулга • Киноны 1 хувь (DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд хүлээлгэн өгнө.) Уралдаанд кино бүтээл бүртгүүлэх: • Өргөдлийн материалыг дагалдах материалын хамт arts@artscouncil.mn цахим хаягаар 2019 оны 09-р сарын 30-ны дотор явуулах ба кино бүтээлийг Монголын Урлагийн Зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төвийн 4 давхар, 402 тоот) дурьдсан хугацаанаас өмнө өөрийн биеэр хүлээлгэн өгнө. • Өргөдөлтэй холбоотой асуудлаар МУЗ-ийн 11-319017, 11-319015 утсаар болон наадмын албан ёсны Фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/UBIFF/ ) холбогдоно уу.
  3. 3. “Улаанбаатар” Олон Улсын XI Кино Наадам 2019.10.14-20-ны өдөр Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2019 оны 09-р сарын 30 Монгол кино бүтээлийн уралдааны өргөдлийн маягт (Өргөдлийг бөглөж arts@artscouncil.mn цахим хаягт илгээнэ үү) Киноны нэр: Киноны товч танилцуулга, синопсис (250 үгд багтаана уу): Формат: Кино үргэлжлэх хугацаа: (минут) Найруулагчийн овог нэр: Кино компани, студийн нэр: Холбоо барих утас, цахим хаяг: Тус өргөдлийн маягттай дагалдах дараах материалыг бүрдүүлсэн эсэхийг тэмдэглэнэ үү: □ Kино багийн товч танилцуулга (мэйлээр илгээх) □ Кино найруулагчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт (мэйлээр илгээх) □ Кино компани, студийн богино танилцуулга (мэйлээр илгээх) □ Киноны 1 хувь (DVD болон бусад файл хэлбэрээр байж болох ба МУЗ-ийн байранд дурьдсан хугацаанаас өмнө өөрийн биеэр хүлээлгэн өгнө) □ Нээлтийн шинэ кино бол заавал DCP хувь байх (МУЗ-ийн байранд хүлээлгэн өгөх) Өргөдөл гаргагч: ________________________(_________________________) гарын үсэг овог нэр Огноо: __________________________________

×