Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

"What's on ACM" March newsletter 2020

17 views

Published on

"What's on ACM" March newsletter 2020

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

"What's on ACM" March newsletter 2020

  1. 1. ПИТЕР МОРРОУ-ЫН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД” ТЭТГЭЛЭГТ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА! Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дах Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран мэргэжлийн, чанартай уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт уралдааныг зарлаж байна. Уг тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлэгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй. Уран бүтээлчдийн материалыг 2020.03.25 хүртэл redger@artscouncil.mn хаягаар хүлээн авна. 70 ДАХЬ УДААГИЙН БЕРЛИНИЙ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 70 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадам 2020.02.20-03.01-ний хооронд ХБНГУ-д зохион байгуулагдлаа. Ирэх 10-р сард зохион байгуулагдах Улаанбаатар олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулах, кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор МУЗ-ийн төлөөлөл Берлиний кино наадамд амжилттай оролцоод ирлээ. Энэхүү наадмын хүрээнд нийт 133 орны 22000 гаруй салбарын мэргэжилтнүүд оролцсоноос Монголоос “Generation 14 plus” төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал”, “Panorama” төрөлд найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” бүтээл тус тус сонгогдон олон улсын үзэгчдийн хүртээл болсон. Мөн найруулагч Ш.Ихбаяр “Berlinale Talent” хөтөлбөрт “Зүс бороо” богино хэмжээний бүтээлээрээ сонгогдон амжилттай оролцов. Энэ жилийн “Алтан Баавгай” шагналыг Ираны найруулагч Мухамед Расулофийн найруулсан “There is No Evil” кино хүртжээ. Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг “М Си Эс” группийн санаачлага дэмжлэгээр Монголын Урлагийн Зөвлөл 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Соёлын Өвийн Үндэсний Төв, БСШУСЯ-ны мэргэжилтний санал зөвлөмжийн дагуу Богд Хааны Ордон Музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг мэргэжлийн байгууллагын 30 судлаачтай хамтран 2019 онд амжилттай гүйцэтгэлээ. Эдгээр судалгааны тайланг нэгтгэн хэвлэн гаргаж, МУЗ-ийн www.artscouncil.mn цахим хаягт PDF хэлбэрээр байршууллаа. facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 2020 оны 3-р сар БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА!

×