Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

What's on-ACM newsletter-Sep 2020_mon

18 views

Published on

What's on-ACM newsletter-Sep 2020_mon

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

What's on-ACM newsletter-Sep 2020_mon

  1. 1. Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ болон М-Си-Эс групп нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 онд Чойжин Ламын Сүм Музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан байна. МУЗ нь Чойжин Ламын Сүм Музейн тохижилтын төсөл дууссантай холбогдуулан тус музейд 9-р сарын 1-6-ны өдрүүдэд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, лекц өрнүүлж, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болж өнгөрлөө. 2020 оны 9-р сар facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 1 ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙД “ӨНГӨРСНИЙГ МАРГААШДАА” ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
  2. 2. “УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2020.10.19-25-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 2020 оны 9-р сар Монголын Урлагийн Зөвлөл нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн УБОУКН нь “Үзэхийн хязгаар” гэх шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж буйгаараа онцлог юм. “Үзэхийн хязгаар” хэсэг нь наадмын хөтөлбөрийг соёлын илэрхийллийн олон төрлийг таниулцуулсан сонирхолтой агуулгаар баяжуулах, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой анх удаа зохион байгуулагдах гэж байна. Мөн тус хэсэгт Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр зохион байгуулна. 2 Мөн наадмын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт, Онцлох орны кино хөтөлбөр, “Хангарьд” Монгол киноны уралдаант хөтөлбөр, Олон улсын кино хөтөлбөр, Кино форум,Киносургалттустусзохионбайгуулагдана. Кино урлаг сонирхогч та бүхнийг 12 дахь удаагийн УБОУКН-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319017, 319015 утсаар болон https://www. facebook.com/UBIFF/ хаягаар холбогдон авна уу.
  3. 3. СОЁЛ УРЛАГИЙН МАНЛАЙЛАГЧДЫН ДУНД ЗАРЛАГДСАН ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА. Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. МУЗ нь нийт 250 төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийтэд чиглэсэн бүтээлч төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн уралдааныг 2 дахь жилдээ зарласан. Энэ жил нийт 42 манлайлагчийн санаачилсан 12 төсөл ирснээс МУЗ-ийн сонгон шалгаруулах комиссын гишүүд “УРЛАГ БА ХҮН” дүрслэх урлагийн боловсрол олгох хөтөлбөрийг шалгаруулан тэтгэлгийг гардуулан өглөө. Уг төслийг 2014-2015 оны төгсөгчид болох зураач Ж.Ариунтуяа, 976 арт галерейн захирал Т.Билгүүн, соёлын антропологич Э.Золжаргал, 2012- 2013 оны төгсөгч уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, 2018-2019 оны төгсөгч РТМУС-ийн анимейшны багш Б.Мөнхдорж нар санаачилсан юм. Төсөл нь олон нийтийн дүрслэх урлагийн боловсролыг дээшлүүлэх, танин мэдэхүйн бүтээлч контентийг бий болгох, хөдөө орон нутаг болон хотын захын дүүргийн ахлах ангийн сурагчдад хүрч ажиллана. 2020 оны 9-р сар facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 3
  4. 4. “РИХТЕРИЙН ТЭМДЭГЛЭЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТОЛИЛУУЛАГДАЖ БАЙНА. facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 2020 оны 9-р сар МонголынУрлагийнЗөвлөл(МУЗ)-ийн“Улаан гэр” бүтээлч орон зайд залуу уран бүтээлч З.Энхмөнхийн “Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн толилуулагдаж байна. “Рихтерийн тэмдэглэл” нь Английн хөгжмийн зохиолч Макс Рихтерийн хөгжмийн зохиолуудаассэдэвлэсэнфотоэссэүзэсгэлэн юм. Зохиолууд нь Sleep (2015) цомогт багтсан “Зүүд”, Memoryhouse (2002) цомгоос “Тайлбаргүй”, Recomposed by Max Richter: Vivaldi- The Four Seasons (2012) цомгийн “Хавар”, Voyager (2019) цомгийн “Цэцэрлэгт”, “Арваннэгдүгээр сар”, “Алсрал” зэрэг болно. 4 Эдгээр фото эссэ нь тус бүрдээ бие даасан сэдэв өгүүлэмжтэй бөгөөд баримтат хийгээд зөгнөлт хоёр төрлийн завсарт бүтээгдсэн консепт бүтээлүүд юм.

×