SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
2014/6 CAP FORBES MONGOLIA | 37
FORBES MONGOLIA
36 | FORBES MONGOLIA 2014/6 CAP
тэр нь түүний амин чухал зорилго биш.
Хэдэн том компаниуд зах зээлд давуу эрх
эдлэвч тэр бүр корпорацийн төвшинд бизнес үйл
ажилагаагаа жинхэнэ утгаар явуулах чадамжгүй
байдгийг нуух юун. Жижиг, дунд компаниудын тухайд
бүр ч ярилтгүй. Энэ нь асар их боломж, бүтээмжийг
үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. Компанийн стратеги
буруу бол, эсвэл бүр байхгүйгээс ямар ч ажил олигтой
үр дүнд хүрдэггүй. Монголын ихэнх компанид
маркетингийн тодорхой үзэл баримтлал, судалгаа тэр
бүр байдаггүй. Зүгээр санаанд орсноо нэг л гоё реклам
болгох төвшинд сэтгэдэг. Тэр “гоё” гээд байгаагаа ч
тэр бүрий илэрхийлж чаддаггүй. Харин тэрээр энэ
орон зайд өөрийн гэсэн өнгө аясаар тоглож, тархай
бутархай жижиг компаниудад мэргэжлийн зөвлөгөө
өгч, илүү нэгдмэл үйл ажиллагаатай, үр бүтээлтэй
болгож, бизнес эрхлэлт, зохион байгуулалтын шинэ
шатанд хүрэхэд нь тусалдаг байна.
Тэднийхэн компаниуд дээр очоод “Нью Медиа
Групп”-ээс явж байна, танай цахим хуудсыг
мэргэжлийн өндөр төвшинд хийж өгье гээд ажил
гуйж байсан нь саяхан. Харин одоо компаниуд
тэдэнд өөрсдөө хандаж, захиалга өгдөг болжээ. Тэд
одоо “Худалдаа Хөгжлийн Банк”, “Эм Си Эс”, “Вагнер
Ази Автомотив”, “Эрэл Групп”, “Эм Ай Эйч”, “Ньюком
Групп”, “Таванбогд Групп”, “Шунхлай Групп”, “АПУ”,
“Сансар Медиа Групп”, “Гацуурт”, “Баясах Групп”,
“Бишрэлт Холдинг”, “Тесо Корпорац”, “Блүюмбэрг
Монголиа” гэсэн нэр хүнд бүхий том групп,
корпорациудтай итгэлцлийн түншлэлээр хамтран
ажилладагболсон.Одоо“НьюМедиаГрупп”нийгмийн
аливаа тулгамдсан асуудлыг соргогоор олж харж,
шийдлийг дэвшүүлж, гарцыг олж, үр дүнд хүргэж
байна. Тэд цахим ертөнц, бизнес хөгжил, дэвшилтэт
маркетинг, програм хангамжийн үйлдвэрлэлийн
чиглэлээр Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн
мэргэжлийн байгууллага болтлоо өргөжиж, зах зээлд
өөрийн гэсэн брэндийг нэгэнт бий болгож чаджээ.
Маркетингийн үзэл баримтлалыг зөв тодорхойлж,
бодлогын бичиг баримтыг олон улсын стандартын
дагуу гүйцэтгэж, улмаар мэдээллийн технологийн
оновчтой шийдэлтэй хослуулан Монголын медиад
тус групп хувьсгал хийж байна. “Нью Медиа Групп”-
ын Эрхэт-Онлайн санхүүгийн програм - erkhet.biz,
Мазаалай-Ажлын байрны програм - mazaalai.biz,
Гэрэгэ-Цахим хуудасны цогц шийдэл - gerege.biz
програм нийгэмд ээлтэй бизнесийн нүүр царай
САМПИНГААС
ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
Монгол Улсад жижиг, дунд бизнесийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн аргаар
чадавхжуулах өвөө, ач хүү хоёрын мөрөөдөл хөдөлгөөн болж, санхүүгийн эрх
чөлөөнд хүрэх арга зүй, шийдлийг нээж өглөө
ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ
XX зууны технологийн гайхамшиг нь Хенри Форд
гэдэг америк эрийн автомашиныг нийгмийн дундаж
давхаргынхны хэрэглээ болгож, тансаг хэрэглээний
хувьсгал хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин
мэдээлэл, харилцааны XXI зуун бидэнд бүр илүү
гайхамшгийг авчирсаар байна. Google, Facebook, Linke-
din, Twitter, Youtube, Wikipedia зэрэг нийгмийн сүлжээ
хүчээ авч, урьд хожид байгаагүй цоо шинэ нийгмийн
харилцааг бий болгон үндэс угсаа, баян ядуу, эр эм
ялгаагүй өөрийн дуу хоолойгоо хил хязааргүй хүргэж,
мэдээллийн хязгааргүй орон зайд эрх чөлөөтэй аялах
боломж олгож байна. Энэ л бизнесүүдээс санаанд оромгүй
залуухан тэрбумтнууд ар араасаа төрөн гарсаар. Тэд нэг л
зүйлээрээ бусдаас ялгардаг. Тэр нь зөвхөн ашиг, орлого
олох бус өөрсдийн амьдарч буй нийгэмдээ, цаашлаад
хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувьсгал авчирахуйц
өөрчлөлт шинэчлэлийг өөрсдийн бүтээсэн техник
технологи, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ
авчирч байдаг. Харин эрин зууны энэ их өөрчлөлтөд
ганзагын наймаагаар гараагаа эхэлж байсан Монголын
бизнесменүүд хаахна явна вэ.
Бид бизнес гэдгийг зөвхөн ашиг олох гэсэн явцуу
утгаар ойлгож байсан цаг саяхан. Тиймдээ ч ихэнх
бизнесийн үйл ажиллагаа явцуу, амиа хичээсэн, тархай
бутархай байдалтай байсан. Гэвч мэдээлэл, технологийн
шинэ эрин үе биднээс сэтгэлгээний огцом өөрчлөлт
шаардсаар байна. Өнөө үед хэрэглэгчдийнхээ юу
хүсч байгааг үйлдвэрлэх нь ч хангалтгүй болж, харин
тэдний юу хүсч болохыг таамаглах, тэдний бүтээмжийг
дээшлүүлж чадавхжуулах, зөвхөн ашиг хонжоо харсан бус
нийгэм,эдийнзасаг,байгальорчиндооээлтэйбизнесхийх
шаардлагатай болов. Энэ орон зайг Монголын залуус,
ялангуяа технологийн салбарынхан илүү соргогоор
ухаарч ашиг, орлогоос илүүтэй сэтгэж, нийгэмдээ
нөлөөлсөн урт хугацааны тогтвортой бизнесийн
шийдлүүдийг нэвтрүүлж эхэлж байна. Энэ түүчээг
манлайлан оролцож байгаа томоохон төлөөлөл нь яах
аргагүй манай сэтгүүлийн эрхэм зочин Амартайваны
Мэнд-Орших юм.
Тэрээр Монголын чөлөөт нийгмийн үр шимийг
хүртэж, гадаадад суралцахаар явсан олон зуун
залуусын нэг. 2010 оны хавар алс холын Америкийн
Массачусетс мужаас ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй эх
орондоо ирж, гар, сэтгэл нийлсэн чадварлаг залуусын
хамт“НьюМедиаГрупп”-ыгүүсгэнбайгуулжээ.Түүнээс
хойш тэр нийгэмд төдийгүй бизнесийн талбарт оюун
санааны их эргэлтийг түүчээлэн үрслүүлж байна.
Нийгэмд ээлтэй бизнес түүний үйл ажиллагаа, үзэл
санаа, амьдралынх нь утга учир юм. А. Мэнд-Орших
“Нийгэмд ээлтэйгээр орлогоо нэмэгдүүлцгээе” гэсэн
зарчимтай. Ашиг хөөхгүй бизнесийг төсөөлөхөд бэрх ч
технологи
програм хангамж
“Нийгэмд ээлтэйгээр
орлогоо нэмэгдүүлцгээе”
Өвөө Ж. Нямсүрэн, ач хүү А.Мэнд-Орших
гэрэлзургийгб.нямгэрэл
2014/6 CAP FORBES MONGOLIA | 3938 | FORBES MONGOLIA 2014/6 CAP
FORBES MONGOLIA FORBES MONGOLIA
болж чадсан байна. Эдгээрийн дэвшилтэт хэрэглээг
дэлгэрүүлэх, бизнесийн соёлыг түгээх зорилгоор
тэд харилцагч байгууллагууддаа үнэ төлбөргүй
нэвтрүүлдэг. Дэвшилтэт маркетингийг хэрэглээ
болгох, бизнесийн зардлыг оновчтой болгох,
нийгмийн болон бизнесийн хөгжилд програм
хангамжийн ололтыг нэвтрүүлэх үйлс нь нийгэмд
ээлтэй бизнесийн гол загвар гэж хэлж болно.
Нийгэмд ээлтэй бизнесийг хамт олноос эхлүүлэх
нь ерөөс нийгмийн өмнө өөрсдөө хэр шударга
байхын шалгуур болдог. Тэгвэл А.Мэнд-Орших үр
дүнд суурилсан ажлын орчин бүрдүүлэв. Тэр багийн
гишүүнийг оффист суусан цагаар нь бус бүтээмж,
үр дүнгээр нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлжээ.
Байгууллагын гишүүн бүрийг амь насны даатгалд
хамруулж, компанидаа гурваас дээш жил ажиллахдаа
мэдлэг чадвараа бүрэн дайчилж хөгжүүлсэн, өөрийн
болон компанийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан
үнэ цэнтэй гишүүдэд компанийн хувьцаа эзэмших
эрхийг санал болгодог байна. Хамт олноороо янз
бүрийн тэмцээн зохион байгуулна, мэдлэг чадвараа
хуваалцана, туршлага солилцоно, сонирхолтой
илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Компанийнхаа үнэт зүйл,
цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж, алсын
хараагаа нэг чигт төвлөрүүлэх сургалтыг сар бүр
тогтмол зохион байгуулдаг. Тэр багаа маш чадварлаг
хүмүүсээр бүрдүүлдэг. Үүнийгээ A зэрэглэлийн
тоглогч A зэрэглэлийн хүмүүстэй буюу өөртэйгээ
адил, өөрөөсөө илүү чадвартай хүмүүстэй хамтарч
ажилладгаартодорхойлсонюм.Мөнтэдолоннийтийн
арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг. Үүний
нэг жишээ нь жилд хэд хэдэн удаа “TEDx” хэмээх
Америк болон өөр олон улс оронд нэр хүндтэй, салбар
бүрийн бүтээлч хүмүүс өөрсдийн үзэл бодол, шинэлэг
санаагаа бусадтай хуваалцдаг арга хэмжээг албан
ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг.
“Нью Медиа Групп”-ын цоглог, эрч хүчтэй,
тэмүүлэлтэй багийнхны үнэт зүйл бол монгол
хүний оюун ухаан шингэсэн бизнесийг дэмжиж,
хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах
хүн төвтэй бизнесийг эрхэмлэх явдал билээ. Энэ
нь ч хоосон тунхаглал, бүтэшгүй мөрөөдөл биш.
“Нью Медиа Групп”-ын залуу ерөнхийлөгч А.Мэнд-
Оршихын хичээл зүтгэл, ажлын ололт амжилт, эх
орондоо танигдаад зогсохгүй зорилго нэгтэй олон
улсын байгууллагаас түүний компанийг Азийн анхны
“Батламжлагдсан B корпораци” хэмээх өргөмжлөл
олгосон нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн
баталгаа билээ.
А.Мэнд-Оршихын энэ их амжилтын ард онцгой
нэгэн эрхэм байдаг. Тэр хүн бол яах аргагүй түүний
үргэлж дээдлэн хүндэтгэдэг өвөө Жамъянгийн
Нямсүрэн юм. Тэрээр уламжлалгүй шинэчлэл,
өчигдөргүй маргааш байхгүй гэдгийг маш сайн
ойлгодогтулөвөөтэйгээойрхамтранажилладаг.Залуу
бизнесмений төлөвшил, эрдэм боловсрол, амьдралын
замнал нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинжлэх
ухаанаар амьсгалсан орчин байлаа. Түүний өвөө
Ж.Нямсүрэн гуай 60-аад жил санхүүгийн салбарт
хүчин зүтгэж, салбарынхаа шавыг тавьж, салбартаа
манлайлж ирсэн буянтан. Түүний улс нийгэмдээ хийж
бүтээсэн, түмэнд өвлүүлсэн гавъяа зүтгэлийг төр
засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавъяат багш цол
хүртээж, “Алтангадас”, Хөдөлмөрийн гавъяаны улаан
тугийн одон болон бусад медалиар шагнасан байна.
Түүний унасан газар, угаасан ус Хөвсгөл аймгийн
Баянзүрх сум нутгийн хүүгийнхээ алдрыг мөнхжүүлж,
төрөлх сургуулийг нь түүний нэрэмжит болгожээ.
Өвөө, ач хүү хоёрын хамгийн сүүлд хамтран
ажилласан нэгэн төсөл одоо хөдөлгөөн болон өрнөж
байна. Нэг үгээр хэлэхэд, тэр өвөөгийнхөө нягтлан
бодох бүртгэл, санхүүгийн ертөнцөд ажиллаж
Жич: 2017 он гэхэд “Нью Медиа Групп” Эрхэт-Онлайн
санхүүгийн програмаараа дамжуулан Монгол Улсад жижиг,
дунд бизнесийг 15 тэрбум төгрөгөөр чадавхжуулна.
програм хангамж
хөдөлмөрлөсөн 60-аад жилийн
туршлагыг програмчилж, үүлэн
технологи буюу онлайн хэлбэрт
оруулан “Эрхэт” хэмээх нягтлан
бодох бүртгэлийн програм
зохион бүтээснээ олон түмэнд
үнэ төлбөргүй нээлтэй болгосон
байна. Гэсэн ч нийтэд бүр
илүү хүргэх үүднээс төр засаг,
банк, санхүү, бизнес, хэвлэл
мэдээлэл, олон улсын донор
байгууллагуудыг эгнээндээ
нэгтгэж, жижиг, дунд бизнесийг
хөгжүүлэх нэгэн зорилгыг энэхүү
програмаараа шийдвэрлэхээр
зориг шулуудан ажиллаж байна.
Тэдний уриа нь “Ахмад
санхүүчдын туршлага, шинэ
үеийн технологийн хослол”
юм. Гурван жилийн өмнө Сангийн яамнаас албан
ёсны зөвшөөрлөө авсан энэхүү онлайн санхүүгийн
програм нь аж ахуйн нэгжүүдэд сард мянган гүйлгээ
үнэгүй хийх боломж олгож байна. Дунджаар жижиг
аж ахуйн нэгж сард 100 гаруй гүйлгээ хийдэг гэсэн
тооцоо байгаа. Хэрвээ уг програмыг өөр хүнд санал
болговол Dropbox шиг ашиглаж болох гүйлгээний тоо
нэмэгдэнэ гэсэн үг. Тэдний бас нэг уриа нь “Бидний
төлөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлө, тэгвэл та ч
бас үр шимийг нь хүртэнэ”. Мэргэжлийн бус хүмүүс ч
ашиглах боломжтой, өөрсдөө хийж болох бүх гарын
авлагаар хангагдсан байна. Онлайн хэлбэрт суурилсан
учир шинэ хууль тогтоомжийг гарсан даруйд нь
суулгаж өгдөг, үйл ажиллагааны гэмтлийг хурдан
хугацаанд хэрэглэгчдэд хүндрэлгүйгээр шийдэж
өгдгөөрөө бас онцлог юм. Эрхэт Онлайн санхүүгийн
програмын гол зорилго нь санхүү, нягтлан бодох
бүртгэлийг төгөлдөржүүлэх явдал. Бүх байгууллага
эмх цэгцтэй бүртгэлтэй болсноор салбараараа үнэн
зөв мэдээлэлтэй болж, шинжилгээ дүгнэлт зөв
гарах, улмаар үүн дээр суурилсан оновчтой бодлого
боловсруулах сайн суурийг бий болгоно гэдэгт тэд
итгэлтэй байна.
А.Мэнд-Орших шиг зөв бодлоготой, алсын
хараатай, оюуны өндөр чадамжтай, зохион байгуулах
авъяастай, хүмүүнлэг зан суртахуунтай ажил хэрэгч
залуус Монгол Улсыг дэлхийн хөгжилд чирэгдэж
бус, харин зэрэгцэж, магадгүй бүр манлайлж явах
тэр үеийг ойртуулах нь дамжиггүй. Тэрээр хүрсэн
төвшиндөө чөдөрлөгддөггүй, сайрхаж сагадаггүй.
Тиймээс оргил өөд мацсаар л байх болно. Түүн шиг
залуусаас Монголын Стив Жобс, Билл Гэйтс, Марк
Зүкербэрг төрнө гэдэгт үүнийг бичиж буй би огтхон ч
эргэлзэхгүй байна. Тэр шинэ үеийн техник технологи,
өнгөрсөн үеийн мэдлэг туршлагатай уялдаж байж,
жинхэнэ алсын хараатай, нийгэмд ээлтэй бизнес болж
чадна гэдгийг маш сайн ухаарсан нэгэн. Тиймээс ч
Монголын эдийн засаг, санхүүгийн шилдэг эрдэмтэн
багшийн мах, цусны тасархай болж төрсөндөө,
сампингаас эхлэлтэй нягтлан бодох бүртгэлийг үүлэн
технологид нэвтрүүлэх замналын эзэн болсноороо
бахархдаг. “Миний шийрийг хатаах хүү” хэмээн өвөө нь
ачаараа омогшдог юм билээ. Ач хүүд нь цаашид үүлэн
технологи дээр суурилсан, бизнесийн бүтээмжийг
дээшлүүлэх, нийгэмд ээлтэй бизнес хийх маш олон
шинэлэг санаа бий.
Ахмад санхүүчдийн
туршлага, шинэ үеийн
технологийн хослол
F
ҮР ДҮНГИЙН ТӨЛӨВЖижиг, дунд
бизнес
эрхлэгчийн
тоо
гэрэлзургийгб.нямгэрэл

More Related Content

Similar to САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД

бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxtg_tuvshee
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...batnasanb
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖbatnasanb
 
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаарМТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаарMr Nyak
 
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл Sh Tsogzoohoi
 

Similar to САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД (20)

бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
 
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Suragch hutulbur
Suragch hutulburSuragch hutulbur
Suragch hutulbur
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
marketing.pptx
marketing.pptxmarketing.pptx
marketing.pptx
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖП.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ
П.Мөнхзул - ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
 
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаарМТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
МТШХХГ-аас эрхлэн гаргадаг ITNEWS хэвлэлийн тусгай дугаар
 
m1
m1m1
m1
 
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
 

More from Mend-Orshikh Amartaivan

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамMend-Orshikh Amartaivan
 
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрБагийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрMend-Orshikh Amartaivan
 
Багийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаБагийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1Mend-Orshikh Amartaivan
 
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014Mend-Orshikh Amartaivan
 

More from Mend-Orshikh Amartaivan (8)

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Хөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн гэрээХөдөлмөрийн гэрээ
Хөдөлмөрийн гэрээ
 
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөрБагийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
Багийн шинэ гишүүний дасан зохицлын хөтөлбөр
 
Багийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлагаБагийн шинэ гишүүний гарын авлага
Багийн шинэ гишүүний гарын авлага
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын гарын авлага
 
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1
 
The New Media Group Brochure
The New Media Group BrochureThe New Media Group Brochure
The New Media Group Brochure
 
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
The New Media Group is on Pathways to Social Responsibility Magazine 2014
 

САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД

  • 1. 2014/6 CAP FORBES MONGOLIA | 37 FORBES MONGOLIA 36 | FORBES MONGOLIA 2014/6 CAP тэр нь түүний амин чухал зорилго биш. Хэдэн том компаниуд зах зээлд давуу эрх эдлэвч тэр бүр корпорацийн төвшинд бизнес үйл ажилагаагаа жинхэнэ утгаар явуулах чадамжгүй байдгийг нуух юун. Жижиг, дунд компаниудын тухайд бүр ч ярилтгүй. Энэ нь асар их боломж, бүтээмжийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. Компанийн стратеги буруу бол, эсвэл бүр байхгүйгээс ямар ч ажил олигтой үр дүнд хүрдэггүй. Монголын ихэнх компанид маркетингийн тодорхой үзэл баримтлал, судалгаа тэр бүр байдаггүй. Зүгээр санаанд орсноо нэг л гоё реклам болгох төвшинд сэтгэдэг. Тэр “гоё” гээд байгаагаа ч тэр бүрий илэрхийлж чаддаггүй. Харин тэрээр энэ орон зайд өөрийн гэсэн өнгө аясаар тоглож, тархай бутархай жижиг компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгч, илүү нэгдмэл үйл ажиллагаатай, үр бүтээлтэй болгож, бизнес эрхлэлт, зохион байгуулалтын шинэ шатанд хүрэхэд нь тусалдаг байна. Тэднийхэн компаниуд дээр очоод “Нью Медиа Групп”-ээс явж байна, танай цахим хуудсыг мэргэжлийн өндөр төвшинд хийж өгье гээд ажил гуйж байсан нь саяхан. Харин одоо компаниуд тэдэнд өөрсдөө хандаж, захиалга өгдөг болжээ. Тэд одоо “Худалдаа Хөгжлийн Банк”, “Эм Си Эс”, “Вагнер Ази Автомотив”, “Эрэл Групп”, “Эм Ай Эйч”, “Ньюком Групп”, “Таванбогд Групп”, “Шунхлай Групп”, “АПУ”, “Сансар Медиа Групп”, “Гацуурт”, “Баясах Групп”, “Бишрэлт Холдинг”, “Тесо Корпорац”, “Блүюмбэрг Монголиа” гэсэн нэр хүнд бүхий том групп, корпорациудтай итгэлцлийн түншлэлээр хамтран ажилладагболсон.Одоо“НьюМедиаГрупп”нийгмийн аливаа тулгамдсан асуудлыг соргогоор олж харж, шийдлийг дэвшүүлж, гарцыг олж, үр дүнд хүргэж байна. Тэд цахим ертөнц, бизнес хөгжил, дэвшилтэт маркетинг, програм хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болтлоо өргөжиж, зах зээлд өөрийн гэсэн брэндийг нэгэнт бий болгож чаджээ. Маркетингийн үзэл баримтлалыг зөв тодорхойлж, бодлогын бичиг баримтыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, улмаар мэдээллийн технологийн оновчтой шийдэлтэй хослуулан Монголын медиад тус групп хувьсгал хийж байна. “Нью Медиа Групп”- ын Эрхэт-Онлайн санхүүгийн програм - erkhet.biz, Мазаалай-Ажлын байрны програм - mazaalai.biz, Гэрэгэ-Цахим хуудасны цогц шийдэл - gerege.biz програм нийгэмд ээлтэй бизнесийн нүүр царай САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД Монгол Улсад жижиг, дунд бизнесийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн аргаар чадавхжуулах өвөө, ач хүү хоёрын мөрөөдөл хөдөлгөөн болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга зүй, шийдлийг нээж өглөө ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ XX зууны технологийн гайхамшиг нь Хенри Форд гэдэг америк эрийн автомашиныг нийгмийн дундаж давхаргынхны хэрэглээ болгож, тансаг хэрэглээний хувьсгал хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин мэдээлэл, харилцааны XXI зуун бидэнд бүр илүү гайхамшгийг авчирсаар байна. Google, Facebook, Linke- din, Twitter, Youtube, Wikipedia зэрэг нийгмийн сүлжээ хүчээ авч, урьд хожид байгаагүй цоо шинэ нийгмийн харилцааг бий болгон үндэс угсаа, баян ядуу, эр эм ялгаагүй өөрийн дуу хоолойгоо хил хязааргүй хүргэж, мэдээллийн хязгааргүй орон зайд эрх чөлөөтэй аялах боломж олгож байна. Энэ л бизнесүүдээс санаанд оромгүй залуухан тэрбумтнууд ар араасаа төрөн гарсаар. Тэд нэг л зүйлээрээ бусдаас ялгардаг. Тэр нь зөвхөн ашиг, орлого олох бус өөрсдийн амьдарч буй нийгэмдээ, цаашлаад хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувьсгал авчирахуйц өөрчлөлт шинэчлэлийг өөрсдийн бүтээсэн техник технологи, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ авчирч байдаг. Харин эрин зууны энэ их өөрчлөлтөд ганзагын наймаагаар гараагаа эхэлж байсан Монголын бизнесменүүд хаахна явна вэ. Бид бизнес гэдгийг зөвхөн ашиг олох гэсэн явцуу утгаар ойлгож байсан цаг саяхан. Тиймдээ ч ихэнх бизнесийн үйл ажиллагаа явцуу, амиа хичээсэн, тархай бутархай байдалтай байсан. Гэвч мэдээлэл, технологийн шинэ эрин үе биднээс сэтгэлгээний огцом өөрчлөлт шаардсаар байна. Өнөө үед хэрэглэгчдийнхээ юу хүсч байгааг үйлдвэрлэх нь ч хангалтгүй болж, харин тэдний юу хүсч болохыг таамаглах, тэдний бүтээмжийг дээшлүүлж чадавхжуулах, зөвхөн ашиг хонжоо харсан бус нийгэм,эдийнзасаг,байгальорчиндооээлтэйбизнесхийх шаардлагатай болов. Энэ орон зайг Монголын залуус, ялангуяа технологийн салбарынхан илүү соргогоор ухаарч ашиг, орлогоос илүүтэй сэтгэж, нийгэмдээ нөлөөлсөн урт хугацааны тогтвортой бизнесийн шийдлүүдийг нэвтрүүлж эхэлж байна. Энэ түүчээг манлайлан оролцож байгаа томоохон төлөөлөл нь яах аргагүй манай сэтгүүлийн эрхэм зочин Амартайваны Мэнд-Орших юм. Тэрээр Монголын чөлөөт нийгмийн үр шимийг хүртэж, гадаадад суралцахаар явсан олон зуун залуусын нэг. 2010 оны хавар алс холын Америкийн Массачусетс мужаас ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй эх орондоо ирж, гар, сэтгэл нийлсэн чадварлаг залуусын хамт“НьюМедиаГрупп”-ыгүүсгэнбайгуулжээ.Түүнээс хойш тэр нийгэмд төдийгүй бизнесийн талбарт оюун санааны их эргэлтийг түүчээлэн үрслүүлж байна. Нийгэмд ээлтэй бизнес түүний үйл ажиллагаа, үзэл санаа, амьдралынх нь утга учир юм. А. Мэнд-Орших “Нийгэмд ээлтэйгээр орлогоо нэмэгдүүлцгээе” гэсэн зарчимтай. Ашиг хөөхгүй бизнесийг төсөөлөхөд бэрх ч технологи програм хангамж “Нийгэмд ээлтэйгээр орлогоо нэмэгдүүлцгээе” Өвөө Ж. Нямсүрэн, ач хүү А.Мэнд-Орших гэрэлзургийгб.нямгэрэл
  • 2. 2014/6 CAP FORBES MONGOLIA | 3938 | FORBES MONGOLIA 2014/6 CAP FORBES MONGOLIA FORBES MONGOLIA болж чадсан байна. Эдгээрийн дэвшилтэт хэрэглээг дэлгэрүүлэх, бизнесийн соёлыг түгээх зорилгоор тэд харилцагч байгууллагууддаа үнэ төлбөргүй нэвтрүүлдэг. Дэвшилтэт маркетингийг хэрэглээ болгох, бизнесийн зардлыг оновчтой болгох, нийгмийн болон бизнесийн хөгжилд програм хангамжийн ололтыг нэвтрүүлэх үйлс нь нийгэмд ээлтэй бизнесийн гол загвар гэж хэлж болно. Нийгэмд ээлтэй бизнесийг хамт олноос эхлүүлэх нь ерөөс нийгмийн өмнө өөрсдөө хэр шударга байхын шалгуур болдог. Тэгвэл А.Мэнд-Орших үр дүнд суурилсан ажлын орчин бүрдүүлэв. Тэр багийн гишүүнийг оффист суусан цагаар нь бус бүтээмж, үр дүнгээр нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлжээ. Байгууллагын гишүүн бүрийг амь насны даатгалд хамруулж, компанидаа гурваас дээш жил ажиллахдаа мэдлэг чадвараа бүрэн дайчилж хөгжүүлсэн, өөрийн болон компанийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан үнэ цэнтэй гишүүдэд компанийн хувьцаа эзэмших эрхийг санал болгодог байна. Хамт олноороо янз бүрийн тэмцээн зохион байгуулна, мэдлэг чадвараа хуваалцана, туршлага солилцоно, сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Компанийнхаа үнэт зүйл, цаашдын үйл ажиллагааны тухай ярилцаж, алсын хараагаа нэг чигт төвлөрүүлэх сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг. Тэр багаа маш чадварлаг хүмүүсээр бүрдүүлдэг. Үүнийгээ A зэрэглэлийн тоглогч A зэрэглэлийн хүмүүстэй буюу өөртэйгээ адил, өөрөөсөө илүү чадвартай хүмүүстэй хамтарч ажилладгаартодорхойлсонюм.Мөнтэдолоннийтийн арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь жилд хэд хэдэн удаа “TEDx” хэмээх Америк болон өөр олон улс оронд нэр хүндтэй, салбар бүрийн бүтээлч хүмүүс өөрсдийн үзэл бодол, шинэлэг санаагаа бусадтай хуваалцдаг арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг. “Нью Медиа Групп”-ын цоглог, эрч хүчтэй, тэмүүлэлтэй багийнхны үнэт зүйл бол монгол хүний оюун ухаан шингэсэн бизнесийг дэмжиж, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах хүн төвтэй бизнесийг эрхэмлэх явдал билээ. Энэ нь ч хоосон тунхаглал, бүтэшгүй мөрөөдөл биш. “Нью Медиа Групп”-ын залуу ерөнхийлөгч А.Мэнд- Оршихын хичээл зүтгэл, ажлын ололт амжилт, эх орондоо танигдаад зогсохгүй зорилго нэгтэй олон улсын байгууллагаас түүний компанийг Азийн анхны “Батламжлагдсан B корпораци” хэмээх өргөмжлөл олгосон нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн баталгаа билээ. А.Мэнд-Оршихын энэ их амжилтын ард онцгой нэгэн эрхэм байдаг. Тэр хүн бол яах аргагүй түүний үргэлж дээдлэн хүндэтгэдэг өвөө Жамъянгийн Нямсүрэн юм. Тэрээр уламжлалгүй шинэчлэл, өчигдөргүй маргааш байхгүй гэдгийг маш сайн ойлгодогтулөвөөтэйгээойрхамтранажилладаг.Залуу бизнесмений төлөвшил, эрдэм боловсрол, амьдралын замнал нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухаанаар амьсгалсан орчин байлаа. Түүний өвөө Ж.Нямсүрэн гуай 60-аад жил санхүүгийн салбарт хүчин зүтгэж, салбарынхаа шавыг тавьж, салбартаа манлайлж ирсэн буянтан. Түүний улс нийгэмдээ хийж бүтээсэн, түмэнд өвлүүлсэн гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавъяат багш цол хүртээж, “Алтангадас”, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон бусад медалиар шагнасан байна. Түүний унасан газар, угаасан ус Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нутгийн хүүгийнхээ алдрыг мөнхжүүлж, төрөлх сургуулийг нь түүний нэрэмжит болгожээ. Өвөө, ач хүү хоёрын хамгийн сүүлд хамтран ажилласан нэгэн төсөл одоо хөдөлгөөн болон өрнөж байна. Нэг үгээр хэлэхэд, тэр өвөөгийнхөө нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ертөнцөд ажиллаж Жич: 2017 он гэхэд “Нью Медиа Групп” Эрхэт-Онлайн санхүүгийн програмаараа дамжуулан Монгол Улсад жижиг, дунд бизнесийг 15 тэрбум төгрөгөөр чадавхжуулна. програм хангамж хөдөлмөрлөсөн 60-аад жилийн туршлагыг програмчилж, үүлэн технологи буюу онлайн хэлбэрт оруулан “Эрхэт” хэмээх нягтлан бодох бүртгэлийн програм зохион бүтээснээ олон түмэнд үнэ төлбөргүй нээлтэй болгосон байна. Гэсэн ч нийтэд бүр илүү хүргэх үүднээс төр засаг, банк, санхүү, бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын донор байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нэгэн зорилгыг энэхүү програмаараа шийдвэрлэхээр зориг шулуудан ажиллаж байна. Тэдний уриа нь “Ахмад санхүүчдын туршлага, шинэ үеийн технологийн хослол” юм. Гурван жилийн өмнө Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрлөө авсан энэхүү онлайн санхүүгийн програм нь аж ахуйн нэгжүүдэд сард мянган гүйлгээ үнэгүй хийх боломж олгож байна. Дунджаар жижиг аж ахуйн нэгж сард 100 гаруй гүйлгээ хийдэг гэсэн тооцоо байгаа. Хэрвээ уг програмыг өөр хүнд санал болговол Dropbox шиг ашиглаж болох гүйлгээний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Тэдний бас нэг уриа нь “Бидний төлөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлө, тэгвэл та ч бас үр шимийг нь хүртэнэ”. Мэргэжлийн бус хүмүүс ч ашиглах боломжтой, өөрсдөө хийж болох бүх гарын авлагаар хангагдсан байна. Онлайн хэлбэрт суурилсан учир шинэ хууль тогтоомжийг гарсан даруйд нь суулгаж өгдөг, үйл ажиллагааны гэмтлийг хурдан хугацаанд хэрэглэгчдэд хүндрэлгүйгээр шийдэж өгдгөөрөө бас онцлог юм. Эрхэт Онлайн санхүүгийн програмын гол зорилго нь санхүү, нягтлан бодох бүртгэлийг төгөлдөржүүлэх явдал. Бүх байгууллага эмх цэгцтэй бүртгэлтэй болсноор салбараараа үнэн зөв мэдээлэлтэй болж, шинжилгээ дүгнэлт зөв гарах, улмаар үүн дээр суурилсан оновчтой бодлого боловсруулах сайн суурийг бий болгоно гэдэгт тэд итгэлтэй байна. А.Мэнд-Орших шиг зөв бодлоготой, алсын хараатай, оюуны өндөр чадамжтай, зохион байгуулах авъяастай, хүмүүнлэг зан суртахуунтай ажил хэрэгч залуус Монгол Улсыг дэлхийн хөгжилд чирэгдэж бус, харин зэрэгцэж, магадгүй бүр манлайлж явах тэр үеийг ойртуулах нь дамжиггүй. Тэрээр хүрсэн төвшиндөө чөдөрлөгддөггүй, сайрхаж сагадаггүй. Тиймээс оргил өөд мацсаар л байх болно. Түүн шиг залуусаас Монголын Стив Жобс, Билл Гэйтс, Марк Зүкербэрг төрнө гэдэгт үүнийг бичиж буй би огтхон ч эргэлзэхгүй байна. Тэр шинэ үеийн техник технологи, өнгөрсөн үеийн мэдлэг туршлагатай уялдаж байж, жинхэнэ алсын хараатай, нийгэмд ээлтэй бизнес болж чадна гэдгийг маш сайн ухаарсан нэгэн. Тиймээс ч Монголын эдийн засаг, санхүүгийн шилдэг эрдэмтэн багшийн мах, цусны тасархай болж төрсөндөө, сампингаас эхлэлтэй нягтлан бодох бүртгэлийг үүлэн технологид нэвтрүүлэх замналын эзэн болсноороо бахархдаг. “Миний шийрийг хатаах хүү” хэмээн өвөө нь ачаараа омогшдог юм билээ. Ач хүүд нь цаашид үүлэн технологи дээр суурилсан, бизнесийн бүтээмжийг дээшлүүлэх, нийгэмд ээлтэй бизнес хийх маш олон шинэлэг санаа бий. Ахмад санхүүчдийн туршлага, шинэ үеийн технологийн хослол F ҮР ДҮНГИЙН ТӨЛӨВЖижиг, дунд бизнес эрхлэгчийн тоо гэрэлзургийгб.нямгэрэл