Your SlideShare is downloading. ×
Adobe Photoshop                                        МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн                                     ...
Adobe Photoshop                                        МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнВекторын графикВекторын графикт бүх з...
Adobe Photoshop                                        МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнЗургийн файлын форматуудPhotoshop про...
Adobe Photoshop                                      МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнPCX : IBM PC төрлийн компьютерт PCX фор...
Adobe Photoshop                                      МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн                          Adobe Photosh...
Adobe Photoshop                                    МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнДасгалДараах дасгалаар Adobe Dreamweaver ...
Adobe Photoshop                                       МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн      (Зураг–7.) хоёр ойрхон товшоод г...
Adobe Photoshop                                    МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн                                       Зу...
Adobe Photoshop                                       МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн      байдлаар хийгээд ok дарна. Үүний...
Adobe Photoshop                                       МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн      байдлаар хийгээд ok дарна. Үүний...
Adobe Photoshop                                       МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн      байдлаар хийгээд ok дарна. Үүний...
Upcoming SlideShare
Loading in...5
×

заавар

4,211

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
4,211
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
118
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "заавар"

  1. 1. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн ЭхлэлPhotoshop программ нь зургийн файлтай ажилладаг программ юм. Үүнээс фото зурагзасварлах, хэд хэдэн зургийг эвлүүлэн зохиомжлох, хэвлэлийн эх бэлтгэлд сонинсэтгүүл, хаяг реклам, танилцуулга, сав баглаа боодолын зураг, текстийг өвөрмөцөөрзохиомжлон оруулах мөн вэбийн толгойн зураг зэрэг цахим хэрэглэгдэхүүндашиглагдах зургуудыг боловсруулах зэргийг дурдаж болно.График зурагтай ажиллах олон төрлийн программууд байдаг бөгөөд тэдгээр ньрастерын графиктай ажилладаг уу, векторын графиктай ажилладаг уу, ямар ямарфайлын форматыг дэмжих вэ гэдгээсээ хамааран үүрэг зориулалт нь өөр өөр болдог.Иймээс юуны өмнө график зургийн төрлүүд болон тэдгээрийг компьютер дээр дүрсэлжбайдаг зургийн файлын форматуудын талаар үндсэн ойлголтуудыг мэдэж байх ньчухал юм.Компьютерт боловсруулагдаж буй график зургууд нь харахад өнгө будаг хосолсон нэгтөрлийн зурган мэдээлэл мэт харагдах боловч тэдгээрийг үүсгэн боловсруулж буйаргаар нь Растерын график, Векторын график гэж хоёр хуваан авч үздэг.Растерын графикРастерийн графикийг цэгэн дүрслэл гэж нэрлэж болно. Энэ график нь персоналкомпьютер үүсэхээс өмнө үүссэн бөгөөд хүмүүс зураг зурахдаа торын байгууламжашиглан зурсан бүдүүвч зураг гарган дараа нь тусгайлан бэлтгэсэн таар эсвэл картонцаасан дээр буулгахад энэ аргыг ашигладаг байжээ.Хамгийн энгийнээр хэлбэл 5 нэгж радиустай тойргийг зурахдаа 100 ширхэг торнынүдэнд хуваан тор татан нүднүүдийг өнгөр будан зурж болох ба эсвэл уг тойргийг илүүжижиг 1000 ширхэг торны нүдэнд хуваан нүднүүдийг будах замаар зурж болно. Үүндганц л ялгаа гарах бөгөөд энэ нь тухайн зургийн чанар буюу нягтшил юм. 1000 ширхэгторны нүд ашиглан зурсан зургийн тойргийн хүрээ илүү бага арзгар харагдах болно.Растераар боловсруулсан зургийг томруулан харахад Растер дүрслэл зурагтхаруулсан байдлаар харагдана. Зураг-1. Растер дүрслэлИймээс растерын график ашигласан зураг нь нягтшил гэсэн ойлголттой салшгүйхолбоотой бөгөөд зургийн нягтшил их байх тусам тухайн зургийн санах ойд эзлэххэмжээ нь ихэсдэг. 1
  2. 2. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнВекторын графикВекторын графикт бүх зургууд нь математик обьект болох зураасаар илэрхийлэгддэг.Зураас бүр нь биеэ даасан бусдаас хамааралгүй байх бөгөөд зөөх, хэмжээг ихэсгэх,багасгах зэрэг хязгааргүй боломжуудтай. Векторын график нь растерын графиктайхарьцуулахад олон давуу талууд байдаг. Растерийн графикт файлын хэмжээ нь нэгжталбайд оногдох цэгийн тооноос шууд хамааран ихэсдэг бол Векторын графиктфайлын хэмжээ эрс нэмэгддэггүй. Зураг-2. Векторын графикВекторын график нь уран зураг фото зурагтай ажиллах, тэдгээрийг засварлахадзориулагдаагүй бөгөөд вектор графикийн дүрсүүд нь олон өнцөгт, шулуун, тахирмуруй, тойрог болон тэгш өнцөгт зэрэг математикийн томъёонуудын тусламжтайгаарүүссэн геометрийн зөв дүрсүүдээр үүсгэгддэг учир байгууллагын лого, дүрс тэмдэгтгэх мэт илүү бүтэцлэгдсэн дүрсүүдийг үүсгэхэд ашиглагддаг иймээс вектор графикашиглан боловсруулсан дүрсүүд нь томруулж жижигрүүлэхэд чанар нь алдагддаггүй.Зураг – Векторын графикЗургийн нягтшилНягтшилын тухай ойлголт нь зөвхөн зурагт ч биш бидний эргэн тойронд байнгатааралддаг ойлголт юм. Энэ нь нэгж талбайд дүрслэх цэгийн тоо бөгөөд үүнийг хэмжихнэгж нь ppi(pixel per inch) буюу dpi(dot per inch) байдаг. Нэг инчд оногдох цэгийн тоохэмээх энэхүү ойлголт нь нэг инч буюу 2.54 см –т оногдох цэгийн тоог илэрхийлжбайдаг.Компьтерийн дэлгэцэн дээр зургийг харуулахад тухайн зургийн нягтрал нь хамгийнбагадаа 72dpi байх нь тохиромжтой байдаг бол хэвлэгчээр хэвлэх зургийн хамгийнбага хэмжээ нь 150dpi байх нь тохиромжтой байдаг. Зургийн нягтралын зөрүү ньхэрхэн нөлөөтэйг дараах зурагт харуулав. Зураг-3. Зургийн нягтрал 2
  3. 3. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнЗургийн файлын форматуудPhotoshop программ нь график файлыг хадгалах тус тусдаа өөрийн гэсэн шинж чанарбүхий форматуудыг дэмждэг. Ямар нэгэн зургийг ямар ч форматгүйгээр хадгалжболохгүй. Форматын талаар огт мэдлэггүй байх нь хийсэн ажлаа тохирохгvйформатаар хадгалаад үр дүнгүй байдалд хүрэх аюултай. Иймээс фотошоп дээражиллах гэж буй хүн график форматуудын талаар ерөнхий ойлголттой байх нь зүйтэй.PSD : PSD формат нь хар цагаан өнгөнөөс авахуулаад, CMYK, RGB зэрэг бүх шинжчанарыг өөртөө агуулж чаддаг Photoshop-н үндсэн формат юм. PSD формат Adobeфирмийн бүх бүтээгдэхүүнүүд жишээ нь Adobe Illustrator, Adobe InDesign, AdobePremiere, Adobe After Effects, Adobe Golive нарт ашиглагдаж чадна.PSB (The Large Document Format) : Photoshop -ийн Photoshop CS -ээс өмнөх бүххувилбаруудад 2Gb-с дээш хэмжээтэй том файлыг хадгалж болдоггүй байсан. Харин2003 оноос хойш Photoshop CS программд зориулж 2Gb-с дээш ямар ч хэмжээтэй уртэсвэл өргөнөөрөө дээд тал нь 300,000 pixel байх зургийн файлыг хадгалж болох PSBформатыг бүтээжээ.BMP : BMP формат нь Windows үйлдлийн системд зориулагдан хийгдсэн бөгөөдWindows-н орчинд ажилладаг зургийн бүх программ BMP форматтай зургийг танина.BMP формат RGB, Indexed Color, Grayscale өнгөний төрлийг агуулж чадна.GIF (Graphics Interchange Format) : GIF нь ихэвчлэн Indexed Color (дугаарлагдсан өнгө)– р дvрслэгдэх ба Web хуудас болон бусад төрөл бүрийн Online үйлчилгээнүүдэдзориулагдсан формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалтыг ашигладаг учраасхэрэглэгч уг форматтай файлыг Интернетээс богино хугацаанд татаж авах боломжтой.Хөдөлгөөнтэй зурганд олон Frame буюу олон агшин ашиглагддаг учир GIF зэрэгхэмжээ багатай форматыг хөдөлгөөнд өргөнөөр ашигладаг байна.EPS (Encapsulated PostScript), DSC (Desctop Color Seperation) : EPS нь векторын болонbitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS форматтай файлыг нээх vедвектор график автоматаар pixel-ийн хэмжигдэхүүнд шилждэг. EPS формат Lab, CMYK,RGB, Indexed Color, Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлүүдийг агуулахболомжтой. Харин Alpha сувгийг агуулж чаддаггүй. EPS форматтай файлыг зөвхөнPostScript төрлийн принтерээр хэвлэж болно. DCS формат бол CMYK төрлийн зургийгөнгөнүүдийг нь тусад нь ангилж хадгалж болдог EPS форматын нэг хэлбэр юм.JPEG (Joint Photographic Experts Group) : JPEG нь зураг болон дүрсийн хэмжээг нь 99%хүртэл шахаж хадгалж чаддаг учраас дэлхий нийтээр Интернет болон Offline орчиндхамгийн өргөн хэрэглэгддэг формат юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB,Grayscale өнгөний төрлийг агуулж чадах ба харин хэт их шахагдсан зургийн чанаралдагдах муу тал бий. JPEG форматад зургийн шахалт их тусам чанар муу, шахалтбага тусам чанар сайн байдаг. Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File-> Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс "JPEG" -г сонгоод Saveтовчлуурыг дарахад Options цонх гарч ирнэ. Options цонхы Quality хэсэгт зургийншахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview хэсгийг тэмдэглэж чанарыналдагдалыг үндсэн дэлгэцэнд шууд харж болно. 3
  4. 4. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнPCX : IBM PC төрлийн компьютерт PCX формат хамгийн өргөнөөр хэрэглэгддэг баBitmap, Grayscale, Indexed Color, RGB өнгөний төрлүүдийг агуулах боломжтой боловчAlpha сувгийг агуулдаггүй. PCX нь RLE шахалтын төрлийг ашигладаг.PDF (Portable Document Format) : Photoshop программ нь Photoshop PDF, Generic PDFгэсэн 2 төрлийн PDF форматтай файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөнPhotoshop PDF форматаар бүтээгдэхүүнээ хадгалах боломжтой. Multicahnnel -аасбусад өнгөний бүх төрлийг агуулж чадна. PostScript хэл дээр үндэслэгдсэн учраас PDFформаттай файл дотроо Хайлт, Цонх, Links-г агуулж чадна. Зургийг PDF форматаархадгалахдаа Zip эсвэл JPEG шахалтыг ашиглах боломжтой.RAW : RAW формат нь өнгөний мэдээлэлийг тус бүрдээ агуулсан байтын урсгалаасбүрдэх ба CMYK, RGB, Grayscalse өнгөний горим бүхий зургийг Alpha сувагтай харинmultichannel, lab горим бvхий зургийг Alpha суваггүйгээр хадгалж чадна. Мөн ямар чграфик программ RAW форматтай файлыг танина. Дутагдалтай тал нь Давхаргыгагуулж чаддаггүй.PICT : PICT фрмат нь Mac үйлдлийн системийн график ба хуудасны үзүүлэнгийнхэрэглээний программд зуучлагч файлын (зураг болон хэрэглээний программынхооронд шилжүүлэхэд зориулсан) форматанд хэрэглэгддэг. PICT форматыг олональфа суваггүй, дан альфа суваг, жагсаалтын өнгө, grayscale, Bitmap - хэлбэр базургуудтай RGB зургуудад хэрэглэгддэг. PICT формат нь цулгуй өнгийн томоохонэзэлхүүнтэй хураангуйлсан зургуудад онцгой үр дvнтэй. Энэ нягтаршилт нь альфасувгуудыг тэдгээрийн хар ба цагаан өнгийн томоохон эзэлхүүнтэй нь хамт тодруулжөгдөг.PNG : Патентгүй GIF форматаас үүсэж хөгжсөн, Portable Network Graphics (PNG)мэтийн өндөр хөгжсөн формат нь алдагдалгvй шахалт ба зургуудыг Web (сvлжээ)-ддэлгэн харуулахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл дүрсийг чанарын хувьд гэмтээлгүйгээрхадгалахад зориулагдсан. GIF-с ялгаатай нь PNG нь 24 bit зургийг тунгалагдэвсгэртэйгээр харуулдаг боловч зарим Web Browser PNG зургийг харуулж чаддаггvйюм. PNG форматыг альфа сувгуудгүй RGB, Indexed Color, Grayscale мөн Bitmapөнгөний горимтой зургуудад ашигладаг. Энэ формат нь нэвтрэлтийн масктай базургийг тунгалаг хэлбэрээр Grayscale ба RGB төрлөөр хадгалдаг.Scitex CT (Photoshop) : Scitex Continuous Tone (CT) формат зургийг Scitex компьютердээр боловсруулахад хэрэглэгддэг. Scitex CT форматыг чанарын өндөр горим бүхийCMYK, RGB, болон Grayscale зургуудад ашигладаг ба альфа суваг агуулдаггүй. ScitexCT форматанд хадгалагдсан CMYK зургууд нь үргэлж туйлын том эзэлхүүнтэй байдаг.Эдгээр файлууд нь Scitex скайнерт хэрэглээг оруулахад зориулагдан үйлдвэрлэгдсэн.TIFF (Taggad-Image File Format) : TIFF нь зургийг олон төрлийн өнгөний сувгаархадгалдаг ба ямарч давхаргуудыг салангид чигээр нь хадгалж чаддаг мөн 4Gb хүртэлхэмжээтэй том зургийг хадгалах онцлог шинжүүдтэй формат юм. Файлыг TIFFформатаар хадгалахад LZW, ZIP, JPEG шахалтын 3-н сонголтоос сонгон хадгалахболомжтой. 4
  5. 5. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн Adobe Photoshop программAdobe Photoshop програм нь растерийн график редактор программ юм. Уг программынтусламжтайгаар олон давхарга бүхийзургийн файлтай ажиллахболомжтойгоороо бусад программуудаасдавуу талтай. Ямар ч зохиомжийг зуржбайгуулж болох ба түүний хувилбаруудыгхадгалах тэднийг бэлэн зурагтай хослууланзохицуулах нийлүүлэх , дүрсний шилжилт,зөөлт болон фильтрийн олон аргуудыгхэрэглэн зохиомж үүсгэх боломжтой.Зургийн өнгөний горимШинэ файл үүсгэхэд зургийг ямар өнгөтөй үүсгэх вэ гэдгийг Color Mode параметрт заажөгнө. Зураг-4. шинээр файл үүсгэх• Grayscale: Зургийн нэг цэгт хар цагаан гэсэн хоёр өнгийг л дүрслэх чадвартай. Өөрөөр хэлбэл хар цагаан зургийн төрөл. Ижил хэмжээтэй зургуудаас хамгийн бага зай эзэлнэ.• Bitmap: Хар, хар саарал, саарал цайвар гэх мэтээр цагаан өнгөнд хүртэл нийт 256 төрлийн өнгийг агуулна.• RGB Cоlor: Улаан, ногоон, хөх гэсэн гурван өнгөнөөр нийт 16,7 сая төрлийн өнгийг дүрсэлж чаддаг.• CMYK Color: Өнгийг цэнхэр, ягаан, шар, хар гэсэн 4 өнгөөр салгаж дүрслэнэ. RGB color төрлөөс арай муу харагдана. Энэ төрлийг голдуу өнгөтөөр хэвлэх зурганд хэрэглэдэг. Бусад төрлүүдээсээ хамгийн их зай эзэлдэг.Зургийн төрлийг өөрчлөхдөө программын цэснээс Image/Mode командыг ашиглажболно. 5
  6. 6. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.НоровсүрэнДасгалДараах дасгалаар Adobe Dreamweaver программ ашиглан хийсэн монгол хэлнийхичээлд ашиглах вэб хэрэглэгдэхүүний толгойн хэсгийг Adobe Photo shop программашиглан хэрхэн хийж байгааг үзүүлье! Монгол хэлний хичээлд ашиглах вэбхэрэглэгдэхүүнийг Adobe –ын багц программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүнболовсруулах агуулгын хүрээнд Dreamweaver программ ашиглан боловсруулсанболно. Ингээд вэб хуудасны толгой хэсэгт байгаа МОНГОЛ ХЭЛ гэсэн зургийг хэрхэнхийж байгааг алхамчлан харуулъя. Зураг–5. Зураг–5.Дасгал 1. Эхний ээлжинд өргөн нь 526 pixel, өндөр 73 pixel байх хоосон файл үүсгье. Ингэхдээ File цэсний New командыг сонгоно. Гарч ирэх харилцах цонхыг дараах байдлаар бөглөнө. Зураг–6. Зураг–6. 2. Шинээр үүсгэсэн файлынхаа талбарыг улаан шар өнгөөр дүүргэж будна. Ингэхийн тулд хэрэгслүүдийн багцад байрлах Foreground Color хэрэгсэл дээр 6
  7. 7. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн (Зураг–7.) хоёр ойрхон товшоод гарч ирэх өнгөний сонголтын цонхоноос өнгөө сонгоод ok товчийг дарна. (Зураг–8.) Зураг–7. Зураг–8. 3. Үүний дараа сонгосон өнгөөрөө хэрэгслүүдийн багцаас Paint bucket хэрэгслийг (Зураг–9.) сонгон ажлын талбар дээр дарж сонгосон өнгөөр дүүргэнэ. Үр дүн Зураг–10. Зураг–10. Зураг–9. 4. МОНГОЛ ХЭЛ гэсэн текстийг бичихийн тулд хэрэгслүүдийн багцаас Horizontal Type Tool –ийг сонгон Foreground Color –ыг цагаанаар сонгож текстийг бичнэ. Зураг–11. Зураг–11. Хэрэв үсгийн фонт нь зурагт харуулснаас өөр байвал Horizontal Type Tool –ийг ахин сонгож оруулсан текстээ идэвхижүүлээд ажлын талбарын дээд хэсэгт байрлах фонтны сонголтоос Segoe Script фонтыг сонгоно. Зураг–12. Зураг–12. 5. Одоо оруулсан текстдээ хүрээ, сүүдэрлэлт, товойлгох эффектүүдийг оруулж өгөе. Үүний тулд ажлын талб арын Layers самбараас МОНГОЛ ХЭЛ гэсэн давхаргыг Зураг – 12т харуулснаар сонгоно. 7
  8. 8. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн Зураг–13. 6. Үүний дараа МОНГОЛ ХЭЛ гэсэн давхрага дээрээ хоёр ойрхон товшиж Layer Style харилцах цонхыг гаргана. Зураг–14. Зураг–14. 7. Энэ харилцах самбарын зүүн гар талд байрлах Drop Shadow Зураг – 15 сонголтыг идэвхижүүлж харилцах цонхонд харуулснаар тохиргоог хийж сүүдэрлэлтийг оруулж ok дарна. Зураг – 16. Зураг–16. Зураг–15. 8. Одоо ахин давхрага дээрээ хоёр ойрхон товшиж гарч ирэх Layer Style харилцах цонхны зүүн гар талын Bevel Emboss харилцах цонхны тохиргоог дараах 8
  9. 9. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн байдлаар хийгээд ok дарна. Үүний дараа зураг дараах хэлбэрээр харагдана. Энэхүү эффект нь дүрсэд товойлгох эффект оруулдаг тохиргоо юм. Зураг–17. Зураг–17. 9. Сүүлийн эффект. Мөн МОНГОЛ ХЭЛ гэсэн давхрага дээрээ дахин хоёр товшиж Layer Style харилцах цонхны зүүн гар талын Stroke хэлбэржүүлэлтийн сонголтыг идэвхижүүлж зурагт харуулснаар өгөгдлийг оруулна. Зураг–18. Зураг–18. 10. Энэ эффектийг оруулсны дараа зураг маань дараах үндсэн хэлбэрээ олно. Зураг–19. Зураг–19. 11. Одоо зургаа вэбийн толгойд оруулж болохоор форматаар хадгалана. Үүний тулд File –Save As командыг сонгож File name талбарт title гэж оруулаад format талбарт *.jpeg(*.JPG, *.JPEG, *.JPE) гэсэн сонголтыг хийж Save товчийг дарна. Ингэсэнээр зургийн файлыг вэбийн толгойд оруулах бүрэн боломжтой болно. 12. Дээр нь нэмж хэлэхэд энэхүү файлаа дахин засварлах боломжоор хадгалахын тулд Photo Shop –ын үндсэн форматаар хадгална. JGP формат нь бүх давхрагууд эффектүүдийг нэгтгэн нэг давхрага бүхий ердийн файл болгох учир photo shop -ын форматаар файлаа нөөцөлж авах нь зүйтэй юм. 9
  10. 10. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн байдлаар хийгээд ok дарна. Үүний дараа зураг дараах хэлбэрээр харагдана. Энэхүү эффект нь дүрсэд товойлгох эффект оруулдаг тохиргоо юм. Зураг–17. Зураг–17. 9. Сүүлийн эффект. Мөн МОНГОЛ ХЭЛ гэсэн давхрага дээрээ дахин хоёр товшиж Layer Style харилцах цонхны зүүн гар талын Stroke хэлбэржүүлэлтийн сонголтыг идэвхижүүлж зурагт харуулснаар өгөгдлийг оруулна. Зураг–18. Зураг–18. 10. Энэ эффектийг оруулсны дараа зураг маань дараах үндсэн хэлбэрээ олно. Зураг–19. Зураг–19. 11. Одоо зургаа вэбийн толгойд оруулж болохоор форматаар хадгалана. Үүний тулд File –Save As командыг сонгож File name талбарт title гэж оруулаад format талбарт *.jpeg(*.JPG, *.JPEG, *.JPE) гэсэн сонголтыг хийж Save товчийг дарна. Ингэсэнээр зургийн файлыг вэбийн толгойд оруулах бүрэн боломжтой болно. 12. Дээр нь нэмж хэлэхэд энэхүү файлаа дахин засварлах боломжоор хадгалахын тулд Photo Shop –ын үндсэн форматаар хадгална. JGP формат нь бүх давхрагууд эффектүүдийг нэгтгэн нэг давхрага бүхий ердийн файл болгох учир photo shop -ын форматаар файлаа нөөцөлж авах нь зүйтэй юм. 9
  11. 11. Adobe Photoshop МУБИС – КМТС – ПТ Д.Норовсүрэн байдлаар хийгээд ok дарна. Үүний дараа зураг дараах хэлбэрээр харагдана. Энэхүү эффект нь дүрсэд товойлгох эффект оруулдаг тохиргоо юм. Зураг–17. Зураг–17. 9. Сүүлийн эффект. Мөн МОНГОЛ ХЭЛ гэсэн давхрага дээрээ дахин хоёр товшиж Layer Style харилцах цонхны зүүн гар талын Stroke хэлбэржүүлэлтийн сонголтыг идэвхижүүлж зурагт харуулснаар өгөгдлийг оруулна. Зураг–18. Зураг–18. 10. Энэ эффектийг оруулсны дараа зураг маань дараах үндсэн хэлбэрээ олно. Зураг–19. Зураг–19. 11. Одоо зургаа вэбийн толгойд оруулж болохоор форматаар хадгалана. Үүний тулд File –Save As командыг сонгож File name талбарт title гэж оруулаад format талбарт *.jpeg(*.JPG, *.JPEG, *.JPE) гэсэн сонголтыг хийж Save товчийг дарна. Ингэсэнээр зургийн файлыг вэбийн толгойд оруулах бүрэн боломжтой болно. 12. Дээр нь нэмж хэлэхэд энэхүү файлаа дахин засварлах боломжоор хадгалахын тулд Photo Shop –ын үндсэн форматаар хадгална. JGP формат нь бүх давхрагууд эффектүүдийг нэгтгэн нэг давхрага бүхий ердийн файл болгох учир photo shop -ын форматаар файлаа нөөцөлж авах нь зүйтэй юм. 9

×