Your SlideShare is downloading. ×
2008 12-10-54
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

2008 12-10-54

4,153
views

Published on


0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
4,153
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
25
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журмын хавсралт СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ № Үр дүнгийн шалгуур Шалгуурыг тодорхойлох тусгай үзүүлэлт Үзүүлэлт бүрийг үнэлэх оноо Шалгуур бүрт ногдох хувь 2.1.1 Сургалтын байгууллагын багш 60 100 2.1.1.1 Нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт 1. Тухайн ангийн суралцагчдын бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжлийн онцлог, тэдний хэрэгцээ сонирхол, мэдлэгийн өмнөх төсөөллийн оношилгоонд суурилан, стандартад тодорхойлогдсон цогц чадамжийг сургалтын зорилт болгон нарийвчилсан байдал 2. Сургалтын зорилтыг хангаж, төлөвлөсөн хугацаанд хэрэгжих боломжтой байхаар сонгосон агуулга болон түүнийг эзэмшүүлэх арга зүйн уялдаа холбоо 3. Сургалтын зорилтыг бодитой үнэлэхүйц, бүх суралцагчдад тэгш боломж олгосон даалгавар, түүний гүйцэтгэлийг үнэлэх арга хэлбэр 0-5 25 2.1.1.2 Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт 1. Хичээлийн явц, үр дүнгийн судалгаа, хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон тоо, оруулсан хувь нэмэр 2. Сургалтын дараахь хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох хэрэгцээ, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлт 3. Хичээлийн загвар, төрөл, төлөвлөлтөд оруулсан өөрчлөлт 0-5 25
  • 2. 2.1.1.3 Сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, ашиглалт, сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт 1. Сонгосон агуулга, арга зүй, үнэлгээнд харгалзсан сургалтын хэрэглэгдэхүүний төрөл, хүртээмж 2. Сургалтын хэрэглэгдэхүүнийг тогтмол, үр өгөөжтэй, ариг гамтай хэрэглэсэн болон сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашигласан байдал 3. Сургалтын хэрэглэгдэхүүний сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байдал 0-5 25 2.1.1.4 Суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт 1. Суралцагчдын сурлагын амжилтын ахиц 2. Суралцагчдын бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжилд гарч байгаа өөрчлөлтийг бодитой тогтоосон байдал 3. Суралцагчдын сурлагын амжилт, хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлтийн мөрөөр хийсэн ажил 0-5 25 2.1.2 Сургуулийн сургалтын менежер, хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч 60 100 2.1.2.1 Сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, бүх анги, бүлгийн бүх хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт 1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн хуваарь нь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олгохоор төлөвлөсөн байдал 2. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болон багшийн хөгжлийн бодлого, суралцагчдын хэрэгцээ сонирхлыг анги, бүлгийн болон Заах аргын нэгдлийн бүтэц, зохион байгуулалттай уялдуулсан байдал 3. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцын үе шат бүрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг бодитой төлөвлөсөн байдал 0-5 25 2.1.2.2 Сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт 1. Хичээлийн явц, үр дүнгийн судалгаа, хэлэлцүүлэг тогтворжсон байдал, багшийн хөгжил болон сургалтад үзүүлсэн үр өгөөж 2. Багш нарт мэргэжил, арга зүйн тусламж, зөвлөгөө үзүүлэх ажлын хүртээмж, чанар 3. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлтүүд 0-5 25 2
  • 3. 2.1.2.3 Сургалтын байгууллагын сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалт , сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт 1.Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, ашиглах, сайжруулах үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалттай болгож, үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдал 2.Багш, ажилтан ажлын байрандаа тасралтгүй суралцах, мэргэжил дээшлүүлэх үйлийн болон сэтгэл зүйн бүтээлч орчин бүрдүүлж, сургалтын менежментэд мэдээлэл харилцааны техник технологийг ашиглаж, хөгжлийн тоон болон чанарын үзүүлэлтүүдийн динамикийн зүй тогтол, хандлагыг тодорхойлсон байдал 3.Багш нарыг багаар ажиллах соёлд сургахад гаргасан ахиц 0-5 25 2.1.2.4 Багш, суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт 1. Суралцагчдын сурлагын амжилтын ахиц гарахад мэргэжил, арга зүйн талаар удирдлагаас үзүүлсэн бодит дэмжлэг 2. Суралцагчдын хүмүүжил төлөвшилд гарч байгаа өөрчлөлтийн хандлага 3. Суралцагчдын сурлагын амжилт, хөгжил, төлөвшилд гарсан сөрөг өөрчлөлтийн мөрөөр хийсэн ажлын үр өгөөж 0-5 25 2.1.3 Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 60 100 2.1.3.1 Сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт 1. Сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөгөөг боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн боловсруулсан арга зүйн сонголтын оновчтой байдал 2. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олон эх үүсвэрийн бодит мэдээлэлд тулгуурлан гаргасан шийдвэр, сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам нь тогтвортой хөгжлийн шаардлага хангасан байдал 3. Боловсруулж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл нь сургалтын байгууллагын хөгжлийн стратегийг дэмжихэд оруулсан хувь нэмэр, дотоод, гадаадын болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний зарчим, агуулга 0-5 25 3
  • 4. 2.1.3.2 Сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, сайжруулсан байдал, хяналт шинжилгээ 1. Сургалтын байгууллагын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах ажлын үр дүн, байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нийт эцэг эх, багш, ажиллагчдад тогтмол тайлагнадаг байдал 2. Сургалтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэхэд багш, албан хаагчдад адил тэгш боломж олгосон байдал 3. Харилцагч байгууллага, суралцагч, эцэг эхчүүдийн санал дүгнэлт, сургалтын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт- шинжилгээг тогтмол хийх, бодитой үнэлэх арга зүйн сонголт 0-5 25 2.1.3.3 Сургалтын байгууллагын материаллаг орчин бүрдүүлэлт, ашиглалт, үр өгөөж, хамт олны сэтгэл зүйн орчны бүрдүүлэлт 1. Сургалтын байгууллагын санхүүгийн болон материаллаг нөөцийг хөгжүүлэх бодлогыг оновчтой тодорхойлсон байдал 2. Төсөв, хөрөнгө оруулалтыг хүүхдэд ээлтэй орчны стандартыг хангах, сургалтын болон байгууллагын менежментэд мэдээлэл харилцааны шинэ техник технологи нэвтрүүлэхэд түлхүү зарцуулж, материаллаг орчныг бүрдүүлсэн байдал 3. Сургалтын байгууллагад ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал, бүтээлч, эвсэг уур амьсгалтай хамт олныг бүрдүүлсэн байдал 0-5 25 2.1.3.4 Суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт 1. Суралцагчдын сурлагын амжилтад ахиц гарахад захиргааны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэг 2. Суралцагчдын бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжлийг дэмжих талаар захиргааны зүгээс хийсэн ажил 3. Суралцагчдын сурлагын амжилт, хөгжил, төлөвшилд гарсан эерэг, сөрөг үр дагаврын шалтгааныг тогтоож, холбогдох байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах арга замыг тодорхойлсон байдал 0-5 25 4
  • 5. 2.1.4 Сургуулийн нийгмийн ажилтан 60 100 2.1.4.1 Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлт 1. Суралцагчдын сурч хөгжих тэгш боломжийг хангасан байдал, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн ажлын төлөвлөлт 2. Суралцагчдын нийгэмшихүйн хөгжил, төлөвшлийг хангахад чиглэсэн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоо 3. Суралцагчдыг хичээлээс гадуур хөгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэлбэр 0-5 25 2.1.4.2 Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, хяналт- шинжилгээ 1. Суралцагчдыг төлөвшүүлэх чиглэлээр хийгдсэн бүтээлч ажил, үйл ажиллагаандаа дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлсэн байдал 2. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг хөгжүүлсэн байдал, хамрагдсан сурагчдын тоо 3. Суралцагч, эцэг эх, багш нарын санал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийсэн ажил, түүний үр дүн 0-5 25 2.1.4.3 Хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт 1. Суралцагчдын сурч, хөгжих сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн ажил, түүний үр дүн 2. Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн 3. Эмзэг болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хийсэн ажил, түүний үр дүн 0-5 25 2.1.4.4 Суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт 1. Суралцагчдын бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжлийг дэмжих талаар хийсэн ажил, түүний үр дүн 2. Суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан сөрөг өөрчлөлтийн мөрөөр хийсэн ажил, түүний үр дүн 3. Эмзэг болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр үзүүлсэн ажил үйлчилгээ 0-5 25 5
  • 6. 2.1.5 Сургуулийн дотуур байрны багш, хүүхдийн цэцэрлэгийн туслах багш 60 100 2.1.5.1 Хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлт 1. Хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэсэн ажлын төлөвлөлт 2. Эцэг эхтэй хамтран ажиллах чиглэлээр байгуулсан гэрээнд суралцагчдыг асран хамгаалах асуудлаар оруулсан санал 3. Анги, танхим, өрөө тасалгааны цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар байгууллагын захиргаанд бүтээлч санал дэвшүүлсэн байдал 0-5 25 2.1.5.2 Хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлтийн хэрэгжилт 1. Суралцагчдад эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сахих мэдлэг, чадвар, дадал, хэвшил эзэмшүүлэх арга ажиллагааны бүтээлч байдал 2. Суралцагчдад өөртөө болон бусдад үйлчлэх хөдөлмөрийн энгийн дадал, хэвшилд сургах арга ажиллагааны үр өгөөж 3. Суралцагчдыг асран хамгаалах үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт оролцуулсан байдал 0-5 25 2.1.5.3 Хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт 1. Хүүхдэд осол аюулгүй, эрүүл сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр 2. Суралцагчдын харилцаа, сэтгэл зүйн хөгжлийг дэмжих арга ажиллагааны үр өгөөж 3. Гэр бүл, эцэг эхэд хүүхдийг асран хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал 0-5 25 2.1.5.4 Суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт 1. Суралцагчдын өөртөө болон бусдад үйлчлэх чадвар, дадал, хэвшилд гарсан ахиц 2. Өөрийн болон бусдын хөдөлмөрийг үнэлэх, хүндлэх зан үйлд гарсан өөрчлөлт 3. Бие даан сурч, ажиллах арга барилд гарсан ахиц өөрчлөлт 0-5 25 2.1.6 Сургуулийн номын санч 60 100 2.1.6.1 Багш, сурагч, бусад үйлчлүүлэгчид шаардлагатай ном, сурах бичиг, хэрэглэгдэхүүний хэрэгцээ, нийлүүлэлтийн 1. Үйлчлүүлэгчдэд шаардлагатай ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээний судалгааг сурагчдын анги бүлэг, багш нарын мэргэжлийн чиглэл, сургалтын хэрэглэгдэхүүний төрлөөр тус тус тогтмол хийж, өгөгдөл, үр дүнг компьютерийн программ ашиглан боловсруулсан байдал 2. Судалгаагаар тогтоосон ном, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг 0-5 25 6
  • 7. судалгаа бодитой төлөвлөсөн байдал 3. Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийг зохицуулах арга замыг судалсан байдал 2.1.6.2 Багш, сурагчдын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглалтын төлөвлөлт, хяналт- шинжилгээ 1. Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг анги бүлгүүдэд зориулалтын дагуу хүртээмжтэй хуваарилсан байдал 2. Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг нөхөн сэргээх, засварлах шинэ арга, технологи хэрэглэж, ашиглалтын нормт хугацааг хэтрүүлэхгүйгээр мөрдүүлсэн байдал 3. Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний талаар багш, суралцагч, эцэг эхээс санал авч, холбогдох байгууллага, хүмүүст уламжилсан байдал 0-5 25 2.1.6.3 Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний төрөл, хүртээмжийн нэмэгдүүлэлт 1. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, шаардлагатай техник хэрэгслийг ашиглан багш, суралцагч, бусад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн бүтээлч ажил 2. Цөөн тоотой, ховор олдоцтой ном, сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хийсэн бүтээлч ажил 3. Номын сангийн фондыг нэмэгдүүлэх зорилго бүхий санал, санаачилга 0-5 25 2.1.6.4 Ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний сурталчилгаа, мэргэжлийн зөвлөгөө 1. Суралцагчдад номтой харьцах, ашиглах соёл эзэмшүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааны үр өгөөж, тогтворжсон байдал 2. Ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгааны үр өгөөжтэй арга хэлбэр сонгосон байдал 3. Төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн ном, гарын авлагыг хүлээн авч, цаг тухайд нь сурталчилж, ашиглуулсан талаар бүртгэл тооцоо хөтөлсөн байдал 0-5 25 7
  • 8. 2.1.7 Сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эмч 60 100 2.1.7.1 Багш, суралцагч, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байдал, эрүүл мэндийн судалгаа 1. Суралцагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт графикийн дагуу хамруулж, тэдний өвчлөлийн ангилал, зэрэглэл болон бие бялдрын өсөлт, хөгжлийн судалгааг тогтмол хийсэн байдал 2. Судалгааны өгөгдөл, үр дүнг компьютерийн программ ашиглан боловсруулж, судалгааны үр дүнд тулгуурлан биеийн тамирын багш, эцэг эх, холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн байдал 3. Хөгжлийн бэрхшээлтэй, нөхөн үржихүйн асуудалтай, сэтгэцийн өөрчлөлттэй, сэтгэл санааны зовиуртай хүүхдийн судалгаа гарган мэдээллийн сан бүрдүүлэн ажилласан байдал 0-5 25 2.1.7.2 Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал 1. Сургалтын байгууллагад гарсан осол гэмтэл, өвчлөлийн тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, зөв үзүүлж, дараагийн шатны найдвартай үйлчилгээнд хамруулсан байдал 2. Сургалтын байгууллагад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдварт өвчин гарсан тохиолдолд зохих журмын дагуу халдвар тархах явдлыг таслан зогсоох арга хэмжээг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлсэн байдал 3. Эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмч, эрүүл мэндийн багш нартай хамтран өвчлөлөөс сэргийлэх арга замын талаар хичээлээс гадуурхи үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлсэн байдал 0-5 25 2.1.7.3 Сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйн орчны стандартын хяналт-шинжилгээ, үнэлгээ 1. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны агаар, дулаан, гэрэлтүүлэг, ундны болон ахуйн усны хангамж, чанарын стандартын биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтанд асуудал тавьж шийдвэрлүүлсэн байдал 2. Байгууллагын эрүүл ахуйн орчноос үүдэлтэй багш, суралцагчид, ажиллагчдын өвчлөлд нөлөөлж байгаа шалтгааныг тодруулж, түүнийг арилгах талаар тавьсан санал, шаардлага 3. Суралцагчдын нас, хүйсийн ялгаанд тохирсон бие засах газар, угаалтуурын зөв ашиглалт, ариутгал, 0-5 25 8
  • 9. цэвэрлэгээнд тогтмол хяналт тавьж ажилласан байдал 2.1.7.4 Сургуулийн үдийн цай (хоол) болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн хоолны хүртээмж, чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээ 1. Хүнсний аюулгүй байдал, хүүхдийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор сургуулийн үдийн цай (хоол) болон дотуур байр, цэцэрлэгийн хоол хүнсний материалын чанар, орцын норм, бэлтгэх технологид тавигдах стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт шинжилгээ хийсэн байдал 2. Хяналт-шинжилгээний үр дүнг эцэг эх, багш, удирдах болон холбогдох албан тушаалтанд тогтмол мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авахуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал 3. Сургуулийн үдийн цай (хоол)-ны үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар зохион байгуулсан байдал 0-5 25 2.1.8.а Сургалтын байгууллагын нягтлан бодогч 60 100 2.1.8.1 Боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмэр, дэмжлэг туслалцаа 1. Боловсролын шинэчлэлийг зохицуулсан эдийн засаг, санхүүтэй холбоотой хууль эрх зүйн актуудыг мөрдөж, байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг цаг тухайд нь чанартай боловсруулж, шийдвэрлүүлсэн байдал 2. Батлагдсан төсвийн дагуу байгуулагын зардлын санхүүжилтийг цаг тухайд нь шуурхай зохицуулсан байдал 3. Байгууллагын эдийн засаг, хөрөнгө оруулалт, төсөв, санхүүжилтэд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, удирдлага, хамт олонд мэдээлсэн байдал 4. Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэлд шинэ программ хангамж, арга зүйг нэвтрүүлсэн байдал 0-15 0-15 0-15 0-15 25 25 25 25 9
  • 10. 2.1.8.б Сургалтын байгууллагын тогооч 60 100 2.1.8.1 Боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмэр, дэмжлэг туслалцаа 1. Сургуулийн дотуур байр болон хүүхдийн цэцэрлэгийн хоол, “Үдийн цай” (хоол) хөтөлбөрийн суралцагчдад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хоолны нэр төрөл, илчлэг болон тэжээллэг чанарыг дээшлүүлэх арга технологи санаачилж нэвтрүүлсэн байдал 0-20 33.3 2. Хоол, хүнсний материалын чанарт хяналт тавьж, хоол боловсруулах технологийг мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажилласан байдал 0-20 33.3 3. Бэлтгэж буй хоол, хүнсний орцын норм, илчлэг болон тэжээллэг чанарын талаар эцэг эх, багш, суралцагчдад тогтмол мэдээлдэг байдал 0-20 33.3 2.1.8.в Сургалтын байгууллагын нярав, сантехникч, цахилгаанчин, мужаан, манаач, үйлчлэгч, галч зэрэг бусад албан хаагч 60 100 2.1.8.1 Боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмэр, дэмжлэг туслалцаа 1. Сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх шалгуур, үзүүлэлтийг чанартай хангасан байдал 0-20 33.3 2. Хариуцсан ажлынхаа хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөж ажилласан байдал 0-20 33.3 3. Мэдлэг, чадвараа зохих хэмжээнд дээшлүүлж, боловсролын шинэчлэлийн хэрэгжилтийг дэмжсэн бүтээлч санал, санаачилга гаргаж хэрэгжүүлсэн байдал 0-20 33.3 ---оОо--- 10