SlideShare a Scribd company logo
1 of 1
Download to read offline
Экологи
6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.07, ДАВАА ~ №232 (510)
НҮБ-ын Уур амьсгалын
өөрчлөлтийн суурь конвенцийн
талуудын21дүгээрбагахур­лаас
гаргасан Парисын хэлэл­цээрийг
арваннэгдүгээр сарын 4-нөөс
олон улсад албан ёсоор
хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү
хэлэлцээрийн хүрээнд Уур
амьсгалын Ногоон сангаас хувь
хүртэх боломж манай улсад
нээгдэж буйгаас гадна Япон
улсаас хэрэгжүүлэх Хамтарсан
кредит олгох механизм (ХКОМ)
гээд ногоон тодотголтой
төслүүддээ санхүүгийн
дэмжлэг авах боломж нээгдэж
байна. Энэ талаар НҮБ-ын
Уур амьсгалын өөрчлөлтийн
суурь конвенцийн Үндэсний
зохицуулагч З.Батжаргалтай
ярилцлаа. Тэрбээр хөгжиж буй
манайх шиг улс оронд Парисын
хэлэлцээр олон талын ач холбог­
долтой болохыг онцолсон юм.
-Парисын хэлэлцээр, уур
амьсгалын өөрчлөлт гэж
сүүлийн үед их ярих болсон.
Энэ хэлэлцээр ямар ач
холбог­­долтой талаар яриагаа
эхлүүлэх үү?
-НҮБ-ын Уур амьсгалын
өөрчлөлт(УАӨ)-ийн суурь
конвенцийг хэрэгжүүлэх
Киотогийн протокол 2008-
2012 онд хэрэгжиж, 2020 он
хүртэл сунгаж байсан. Гэтэл
Киотогийн протоколыг орлох
Парисын хэлэлцээрийг өнгөрсөн
онд Парист болсон УАӨ-
ийн Талуудын бага хурлаар
баталсан. Энэ хэлэлцээрийг
хүчин төгөлдөр болгох босгыг
55:55 гэж тавьсан. Энэ нь
дэлхийн нийт ялгаруулж буй
хүлэмжийн хийн 55 хувийг
хамарч чадах, 55-аас доошгүй
улс орон нэгдэн орсон байх
ёстой гэсэн босго. Тэр босгыг
өнгөрсөн аравдугаар сарын 5-нд
давж, хэлэлцээр хүчин төгөл­дөр
болох боломж бүрдэж буй юм.
-Киотогийн протоколоос
юугаараа давуу талтай вэ?
-Хүлэмжийн хий ихээр
ял­гаруулахад нөлөөлж буй
үйлд­вэржсэн орнууд Киото­
гийн протоколоор үүрэг
хүлээж байсан бол Парисын
хэлэлцээрийг нэгдэж орсон
дэлхийн бүх улс хэрэгжүүлэхээр
тодорхой үүрэг хүлээж байгаа.
Үүргээ хэрхэн тодорхойлсон
Эрчим хүчний үр ашгийг
дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч
нэвтрүүлэх, хог хаягдлыг дахин
боловсруулах зэрэг хүлэмжийн
хийг бууруулах төслүүдэд
санхүүгийн ямар дэмжлэг,
урамшуулал олгогддог талаар
Монголын бизнесийн зөвлөлийн
ахлах менежер А.Баярмаагаас
тодрууллаа.
-Саяхан Монголын биз­
"Парисын хэлэлцээр зүгээр нэг
цаас биш"Үүрэг бус, уур
амьсгалын
өөрч­лөлтийг
сааруу­лахад оруулж
буй хувь нэмэр
Р.Оюунцэцэг
@oyuntsetsegZGM
гэхээр өнгөрсөн оны сүүлчээр
Парис хотноо болсон COP21
хурлын өмнө улс орон бүр
хүлэмжийн хийг бууруулж,
уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулах зорилтод хэрхэн хувь
нэмрээ оруулах тухай бичиг
баримтаа бэлдэж явуулсан.
Жишээ нь, Монгол Улс 2030 он
гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг
14 хувиар бууруулахаар
тусгасан. Энэ нь одоо байгаа
түвшнээс бууруулна гэсэн үг
биш гэдгийг тодотгох хэрэгтэй.
Манай улсын эдийн засгийн
хөгжлийн загварт технологийн
шинэчлэл орохгүй, одоогийн
байгаагаар явбал 2030 он гэхэд
хэдий хэмжээний хүлэмжийн
хий ялгаруулах вэ. Харин
цементээ бид нойтон биш,
хуурай аргаар үйлдвэрлэж,
цахилгаан, дулаанаа нар,
салхинаас гаргаж авах зэргээр
шинэчлэлийг тусгавал 2030 онд
арай бага тоо гарнаа даа. Тэр
өөрчлөлтийн зөрүүг 14 хувь
гэж тооцож байгаа гэсэн үг.
Манай энэ үзүүлэлт нь хөгжиж
буй бусад улс орны адил авч
буй үүрэг бус, уур амьсгалын
өөрчлөлтийг сааруулахад
оруулж буй хувь нэмэр гэж
үзэж болно.
-Саяхан Монголын биз­
несийн зөвлөл Японы Даян
дэлхийн байгаль орчны
стратегийн хүрээлэн буюу
IGES-тэй хамтран ажиллах
гэрээ байгуулсан. Тус улсаас
хэрэгжүүлж буй Хамтарсан
кредит олгох механизм
(ХКОМ) гэх санхүүгийн
хөшүү­рэг ашигласнаар энэ 14
хувиа биелүүлнэ гэж тооцож
байгаа гэсэн үг үү?
-Япон улсын хувьд 2030 гэ­хэд
хүлэмжийн хийгээ 26 хувиар
бууруулах үүрэг хүлээсэн. Гэтэл
Япон шиг өндөр технологи
бүхий хөгжилтэй орон дахин
технологийн шинэчлэл хийж,
хөгжлийн загварын чиг
хандлагаа өөрчлөх нь амаргүй.
Тийм учраас тус улс бусад орны
бууруулсан квотоос хуваалцах
боломж эрэлхийлж байгаа
юм. Үүний тулд ХКОМ гэдэг
санаачилга гаргаж, хамгийн
анхны санамж бичгийг
Монгол Улстай байгуулсан.
Манайх шиг хөгжиж буй орны
хувьд сэргээгдэх эрчим хүч
ашиглахад анхны хөрөнгө
оруулалт маш өндөр. Ялангуяа,
Японы өндөр технологи бүхий
эрчим хүчний эх үүсвэр илүү
хөрөнгө шаардана. Харин
ХКОМ нь япончууд хөрөнгө
оруулалтын тодорхой хувийг
гаргаж, уг төслийн үр дүнд
бууруулсан хүлэмжийн хийн
кредитийн тодорхой хувийг
өөрийн улсад тооцуулж болох
хөшүүрэг. Тэгэхээр харьцангуй
бага зардлаар өндөр технологи
нэвтрүүлэх боломж манай
улсад олдож байгаа юм. Ийм
хөшүүрэг оролцуулахгүйгээр
ялангуяа, эдийн засгийн хүнд­
рэлтэй байгаа ийм нөхцөлд 14
хувьд өөрсдийн хүчээр хүрнэ
гэдэг амаргүй.
-ХКОМ-ын хүрээнд манай
улсад нийт хэчнээн төсөл
хэрэг­жиж байна вэ. Үр дүн
нь ямар байгаа вэ?
-Дархан-Уул аймагт 10 мВт-
ын нарны цахилгаан станц
байгуулах ажил эхэлсэн байна.
Улаанбаатар хотын ойролцоо
жимс жимсгэнэ тарьдаг
хүлэм­жийн аж ахуй эрхэлдэг
компани нарны эрчим хүчний
тусламжтайгаар өвлийн турш
ургац авах боломжтой болох гэж
байна. Энд 2.1 мВт-ын нарны
станц байгуулах ажил дуусах
шатандаа орж буй. Улаанбаатар
хотод л гэхэд 118 дугаар дунд
сургуулийн халаалтын зуухыг
шинэчилж, бага түлшээр бүрэн
халаажчадахөндөртехнологийн
зуух суурилуулсан. Борнуур
сумын төвийн халаалтын
зуухыг шинэчилсэн байгаа.
Өндөр хүчдэлийн шугамын
алдагдлыг бууруулах зэрэг
төслүүдийг нэрлэж болно.
Эдийн засгийн талаас нь
яривал, жишээ нь, Тайширын
УЦС, Дөргөний УЦС мөн л
11-12 мВт-ын хүчин чадалтай
бөгөөд ерөнхий жишгээр нэг
мВт-ын хүчин чадалд 1-2 сая
ам.долларын өртгөөр боссон.
Дарханы 10 мВт-ын нарны
станц барихад тэрнээс дутуугүй
хөрөнгө оруулалт шаардана.
Гэтэл тэр мөнгөний ядаж тал
хувийг нь япончууд гаргаад
өгнө гэдэг маш том ачааллаас
хөнгөлж буй хэрэг.
-Япон улс ХКОМ-ын
хүрээнд энэ жил 56 сая
ам.дол­­лар төсөвлөсөн гэсэн.
Гэвч Киотогийн протокол
хүчин төгөлдөр бус болсон
юм чинь энэ механизмыг
цаашид хэрэгжүүлэх боломж
хязгаарлагдана гэсэн үг үү?
-Энэ бол Япон болон манай
Засгийн газар хоорондын
шийдэх асуудал. Үүнийг цаашид
2030 он хүртэл үргэлжлүүлэх
боломжийн талаар хоёр тал
ярилцаж байгаа. Яг нарийн
яривал Япон улс манайхаас
авч байгаа кредитээ ашиглаж
эхлээгүй байна. Анхны цөөн
кредитийг бид дөнгөж саяхан
хуваасан. Энэ бол наймаалж
болдоггүй кредит. Тиймээс
Япон улсын хүлэмжийн хийн
ялгарлыг бууруулах 26 хувь
нь өөрсдийн хүчээр бууруулах
хувь гэсэн үг. Энэ хамтын
ажиллагааны хөшүүрэг одоогоор
Япон улсаас хөгжиж буй улс
орнуудад үзүүлж буй дэмжлэг
байдлаар хэрэгжиж байна.
-Уур амьсгалын ногоон
сангийн талаар та мэдээлэл
өгөхгүй юү. 100 тэрбум ам.дол­
лар төвлөрөх энэ сангаас
монголчууд хэрхэн хүртэх
боломжтой вэ?
-Парисын хэлэлцээр хүчин
төгөлдөр болсноор Уур
амьсгалын ногоон сан(УАНС)-
ийн үйл ажиллагаа идэвхжиж,
эрчимжинэ. 2020 он хүртэл 100
тэрбум ам.доллар төвлөрүүлж
зарцуулах тэр том сангаас
дэмжлэг авах боломж энэ
хэлэлцээрийг хүчин төгөлдөр
болоход хувь нэмрээ оруулсан
манай оронд нээгдэж байгаа
гэсэн үг. Эхний ээлжинд
хөгжиж буй улс орон бүр чадавх
бэхжүүлэхэд нэг сая ам.доллар
авах эрхтэй. Гэвч дуртай
нь очоод тэр сангаас мөнгө
авчихдаггүй. Сангаас авсан
мөнгийг ашиглаад тодорхой
төсөл хэрэгжүүлэх чадавхтай
тийм байгууллагыг санал
болгоод, УАНС-гийн Удирдах
зөвлөлөөс эрх олгодог. Тийм
эрхтэй байгууллага байхгүй
бол бид хэчнээн их төсөл
бичээд ч мөнгө авч чадахгүй.
Эсвэл эрх бүхий олон улсын аль
нэг байгууллагаар дамжуулж
л авна. Дамжуулна гэдэг нь
тодорхой хэмжээний шимтгэл
төлнө гэсэн үг.
Тэгвэл хэдхэн хоногийн
өмнө манай улсаас Хас банк
энэ эрхийг авснаар Монгол
Улс ямар ч байсан үндэсний
байгууллагаар дамжуулах
боломжтой болж байна. Эрх
авсан байгууллагын чадавхаас
хамааран дамжуулан авах
хөрөнгийн хэлбэр , хэмжээнд
хязгаарлалт үүсдэг. Мөнгө
авлаа гэхэд хэрхэн ашиглах
вэ гэдэг бүр том асуудал.
Тиймээс УАНС төсөл бичиж,
авсан хойноо хэрхэн үр өгөөж,
үр ашигтай зарцуулах зэрэг
чадавхыг бэхжүүлж, хүмүүсийг
сургах ажилд мөн тодорхой
мөнгө зарахаас өөр аргагүй
юм. Бид энэ чиглэлээр эхний
ээлжийн төсөл санал болгосон
нь батлагдаад байгаа.
Түүнээс гадна саяхан УАНС-
гийн Удирдах зөвлөлөөр саяхан
нэлээд олон төсөл баталсны
дотроос манай улс оролцсон
бүсийн хэмжээний нэлээд
том төсөл батлагдсан байгаа.
Үндэсний байгууллагын
чадавхын хүрээнээс давах
бүтээн байгуулалтын том
төслийг НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөр, Байгаль орчны
хөтөлбөр зэрэг олон улсын
байгууллага, АХБ зэрэг банк
санхүүгийн байгууллагаар
зуучлуулж, дамжуулж авна.
Нэг ёсондоо Парисын
хэлэлцээр бол УАӨ-д сөрөг
нөлөө үзүүлэхгүй, байгальд
ээлтэйгээр ажиллах арга замыг
нь хэлж өгөөд, хэрэгжүүлэхэд
нь дэмжлэг үзүүлэх, түүнд
нь санхүүгээр зогсохгүй
хүмүүсийгньсургах,юмбүтээх,
шинэ технологи нэвтрүүлэх,
шинэ арга барилд суралцах,
тэр арга замыг нь нээж өгөх
зэрэгт дэмжлэг үзүүлэх болж
байгаа юм. Тиймээс Парисын
хэлэлцээр бол зүгээр нэг цаас
биш. Энэ бол хөгжиж байгаа
Монгол шиг оронд том боломж
олгож байгаа хэлэлцээр.
-Манай улсын хувьд ногоон
гэсэн тодотголтой, бусад улс
орноос дэмжлэг хүртэж буй
төслүүд нь зөвхөн сэргээгдэх
эрчим хүчний салбараар
хязгаарлагдаад байгаа. Ер
нь өөр бусад ямар салбарт
хэрэгжих боломж байна вэ?
-Өндөр хөгжилтэй орнууд
зөвхөн хүлэмжийн хийг л
бууруулахад дэмжлэг үзүүлдэг
гэж үзэж болохгүй. Тэр тусмаа
зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр
хязгаарлахгүй. Аж үйлдвэр ,
зам тээвэр , мал аж ахуй, газар
тариалан, түүгээр ч барахгүй
эрүүл мэндийн салбарт
хүртэл хамаатай. Монгол Улс
хүлэмжийн хийг бууруулахаас
гадна уур амьсгалын нөхцөл
хүндрэхэд түүнд хэрхэн
дасан зохицох вэ гэдэг чухал
асуудал бас бий. Тухайлбал,
мөнх цэвдэг хайлж байна. Хэт
хуурайшилтаас зарим нутагт
булаг шанд ширгэж, хусан ой
тэр чигээрээ хатаж, бэлчээрийн
гарц муудаж байна. Ийм шинэ
нөхцөлд бид яаж амьдрах вэ?
Яаж усны нөөцийг арвижуулах
вэ? Монгол оронд орсон хур
тунадасны 90 хувь нь эргээд
ууршчихдаг.
Энэ хур тунадасны усыг
тогтоон барьж, усны нөөц
үүсгээд, түүгээрээ тариа ногоо
услах боломж бий. Ус чийгийг
газарт шингээхийн тулд
ургамалжуулах хэрэгтэй. Үүний
тулд мод бут тарихаас гадна ой
мод өөрөө байгалийн аясаар
тэлж, нөхөн сэргэх нөхцөл
бүрдүүлэх ёстой. Энэ мэт олон
боломж бий. Ингээд үзэхээр
УАӨ нь улс орны нийгэм,
эдийн засаг болоод хүн ардын
амьдралд нөлөөлөх талаасаа
том бэрхшээл үүсгэж магадгүй
ч учрыг нь олоод гарцыг нь
хайвал олон янзын боломжийг
давхар олгож байгаа. Болзошгүй
бэрхшээлийг шийдвэрлэх, гарз
хохирол багатай даван туулах
чадавхтай болох, хажуугаар нь
нааштай зүйл байвал билгийн
нүдээр олж харж оновчтой
ашиглах хэрэгтэй.
ЗГМ: ТОДРУУЛГА
Хөрөнгө оруулалтыг орлох боломж
несийн зөвлөл Японы Даян
дэлхийн байгаль орчны
стратегийн хүрээлэн буюу IG-
ES-тэй хамтран ажиллах гэрээ
байгуулснаар ямар давуу тал
бий болж байгаа вэ?
-Японы засгийн газраас
уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулж, хүлэмжийн хийг
бууруулахын тулд хөгжиж буй
Азийн улс орнуудын ногоон
төслүүдийг дэмжих механизмийг
2013 оноос санаач­лан байгуулсан.
Энэхүү санаачлагын хүрээнд
Японы засгийн газраас 2018
он хүртэл 56 сая ам.долларыг
Азийн 16 улс дунд төсөвлөсөн
байгаа. Эрчим хүчний үр ашгийг
дээшлүүлэх, сэргээгдэх эрчим
хүч нэвтрүүлэх, хог хаягдал
дахин боловсруулах гэх мэт олон
салбарт үр ашгийг дээшлүүлж
хүлэмжийг хийг бууруулах
төслүүд энэхүү санхүүгийн
дэмжлэгийг авах бүрэн
боломжтой. Ногоон төслүүдийн
анхны хөрөнгө оруулалтын
өртөг өндөр тусдаг тул төслийн
нийт хөрөнгө оруулалтын
тодорхой хувийг Японы засгийн
газраас гаргаж байгаа нь манай
компаниудын хувьд том дэмжлэг
болж байгаа юм. Тиймээс бизнес
эрхлэгч, төсөл боловсруулагчдад
энэ талаарх мэдээллийг түлхүү
хүргэх зорилгоор бид Японы
IGES хэмээх байгууллагатай
хамтарч ажиллаж байна. IGES
нь “Хамтарсан кредит олгох
механизм” хэмээх энэхүү
санхүүгийн дэмжлэг үзүүлэх
санаачлагын талаарх мэдээллийг
Азийн улс орнуудад түгээх,
судалгаа, зөвлөгөө өгөх ажлыг
хариуцдаг байгууллага юм.
-Ямар ч байгууллага энэ
санхүүжилтээс хүртэх боломж­
той ч тодорхой шаардлагууд
тавигдах байх. Энэ талаар
мэдээлэл өгөхгүй юү?
-Төсөл боловсруулах
байгууллагад тавигдах тодорхой
шаардлагууд байгаа, ялангуяа
Японы талд нарийн засаан
байдаг. Мөн төслийн эхлэх,
дуусах хугацаанд тодорхой
шаардлагууд тавьдаг. Төслийн
бичиг баримт боловсруулах
зааварчилгааны дагуу бичиг
баримтаа бүрдүүлээд явуулна.
Гол нь Япон байгууллагатай
ямар нэгэн байдлаар хамтарч
ажиллах шаардлагатай байдаг
тул хамтрагч байгууллагаа
олсон байх ёстой. Япон талын
түнш нь хөрөнгө оруулагчийн,
зөвлөх компаний эсвэл техник
технологийг нийлүүлэгчийн
зүгээс оролцож болно.
56 сая ам.долларыг Азийн
16 улсын дунд төсөвлөсөн тул
улс бүрээс төслүүд өрсөлдөж
энэхүү санхүүжилтээс авах юм.
Иймд манай төслүүд бусад орны
төсөлтэй өрсөлдөхүйц, түүнээс
илүү сайн байж санхүүгийн
дэмжлэг авах эрхтэй болно. Мөн
төслийн санхүүжилтээ шийдээд
барилгын ажлаа эхлүүлж
тодорхой шаардлагуудыг
хангасны дараа санхүүгийн
дэмжлэгээ авах боломжтой.
Мэдээж энэхүү санхүүгийн
дэмжлэгийг авахын тулд
100 тэрбум
ам.доллар
төвлөрүүлж
зарцуулах тэр том
сангаас дэмжлэг
авах боломж
нээгдэж байгаа
С.Батсайхан / ЗГМ©
тавигдах шаардлагыг хангахад
хэдийн хэмжээний цаг хугацаа,
нөөц, зардал гарахаар байна,
эргээд авах ашиг тус нь хэр илүү
байхаас хамаараад компаниуд
энэ эх үүсвэр лүү хандах эсэхээ
шийднэ. Иймд хэрэв төсөл
боловсруулагч нь төслийн
санхүүжилтээ гадаадын эх үүс­
вэрээс бүрдүүлсэн бол энэхүү
механизмд тавигдах шаард­лагын
дийлэнхийг хангадаг.
-Компаниуд төслөө бичээд,
боловсруулаад шалгарлаа гэхэд
санхүүжилтээ Японы талаас
хэрхэн авах вэ?
-Шалгарч үлдэнэ гэдэг
нь тухайн компани хамтарч
ажиллах Японы түншээ олцон,
санхүүжилтийн эх үүсвэрээ
тодорхой болгоцон, техник
эдийн засгийн үндэслэлээ
боловсруулцан байна гэсэн
үг. Иймд бүх төлөвлөгөөний
дагуу төслийн барилгын ажлаа
эхлүүлээд заасан хугацаанд нь
төслийн нийт санхүүжилтийн
хэдэн хувийг гаргуулна гэсэн тэр
хэмжээгээ хүсэлтгээ явуулаад
санхүүжилтаа нөхөн төлбөр
байдлаар авна гэсэн үг. Гол нь
тухайн төсөл хүлэмжийн хийг
үнэхээр бууруулж байна уу, үгүй
юү гэдэг хамгийн чухал.
-ХКОМ-аас санхүүгийн
дэмж­­лэг авах хүсэлтэй ком­­па­
ниуд хэзээ оролцох боломж­­той
юэ?
-Японы талаас сонгон
шалгаруулалтыг жилд хоёр
удаа зарладаг. Одоогоор
арванхоёрдугаар сарын 2-н
хүртэл төсөл хүлээн авч байгаа.
Материалаа явуулахын тулд
хамтарч ажиллах Японы түншээ
олсон байх хэрэгтэй. Ерөнхийдөө
компаниуд төсөл боловсруулаад
оролцоод явбал зөвхөн ХКОМ
гэлтгүй өөр олон санхүүгийн
дэмжлэг үзүүлэх механизмууд
гарч ирэх тул ногоон төслүүдэд
боломжууд ар араасаа гарч ирнэ.
ХКОМ-ын талаар дэлгэрэнгүй
мэдээллийг Байгаль хамгаалах
сангийн ХКОМ-ын багаас авах
боломжтой.
Р.Сондор
ЗГМ

More Related Content

Similar to Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш

Resource mo 202794
Resource mo 202794Resource mo 202794
Resource mo 202794
Jargalaa Bbe
 
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
batnasanb
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
The Business Council of Mongolia
 

Similar to Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш (20)

Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүүСөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү
 
Nogoon herem tusul taniltsuulga mongol
Nogoon herem tusul taniltsuulga mongolNogoon herem tusul taniltsuulga mongol
Nogoon herem tusul taniltsuulga mongol
 
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster ProtectionBCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөл
 
Ногоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулгаНогоон Ази танилцуулга
Ногоон Ази танилцуулга
 
МБЗ ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Азийн боломж
МБЗ ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Азийн боломжМБЗ ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Азийн боломж
МБЗ ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан: Азийн боломж
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Resource mo 202794
Resource mo 202794Resource mo 202794
Resource mo 202794
 
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
 
2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group session2016.02.25 Bcm energy&environment working group session
2016.02.25 Bcm energy&environment working group session
 
Niigmiin nuluulul
Niigmiin nuluululNiigmiin nuluulul
Niigmiin nuluulul
 
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгааХүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
Хүрээлэн буй орчны бүртгэлийн тойм судалгаа
 
Lekts 8-mehanik-2016
Lekts 8-mehanik-2016Lekts 8-mehanik-2016
Lekts 8-mehanik-2016
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
tailan2016
tailan2016tailan2016
tailan2016
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Dugui hudulguun
Dugui hudulguunDugui hudulguun
Dugui hudulguun
 
эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 

More from The Business Council of Mongolia

More from The Business Council of Mongolia (20)

Three Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itineraryThree Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itinerary
 
Three Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itineraryThree Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itinerary
 
BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020
 
Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019
 
Faro Foundation presentation
Faro Foundation presentationFaro Foundation presentation
Faro Foundation presentation
 
Business Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentationBusiness Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentation
 
National Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentationNational Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentation
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
 
Ch.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sectorCh.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sector
 
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sectorA.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
 
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of MongoliaB.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
 
Munkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital TransformationMunkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital Transformation
 
Tseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for InnovationTseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for Innovation
 
System analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of MongoliaSystem analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of Mongolia
 
Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019
 
Erdenes Mongol presentation
Erdenes Mongol presentationErdenes Mongol presentation
Erdenes Mongol presentation
 
Tatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentationTatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentation
 
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
 
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
 
Procurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcmProcurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcm
 

Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш

  • 1. Экологи 6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.07, ДАВАА ~ №232 (510) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын21дүгээрбагахур­лаас гаргасан Парисын хэлэл­цээрийг арваннэгдүгээр сарын 4-нөөс олон улсад албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Уур амьсгалын Ногоон сангаас хувь хүртэх боломж манай улсад нээгдэж буйгаас гадна Япон улсаас хэрэгжүүлэх Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ) гээд ногоон тодотголтой төслүүддээ санхүүгийн дэмжлэг авах боломж нээгдэж байна. Энэ талаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Үндэсний зохицуулагч З.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр хөгжиж буй манайх шиг улс оронд Парисын хэлэлцээр олон талын ач холбог­ долтой болохыг онцолсон юм. -Парисын хэлэлцээр, уур амьсгалын өөрчлөлт гэж сүүлийн үед их ярих болсон. Энэ хэлэлцээр ямар ач холбог­­долтой талаар яриагаа эхлүүлэх үү? -НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт(УАӨ)-ийн суурь конвенцийг хэрэгжүүлэх Киотогийн протокол 2008- 2012 онд хэрэгжиж, 2020 он хүртэл сунгаж байсан. Гэтэл Киотогийн протоколыг орлох Парисын хэлэлцээрийг өнгөрсөн онд Парист болсон УАӨ- ийн Талуудын бага хурлаар баталсан. Энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох босгыг 55:55 гэж тавьсан. Энэ нь дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 55 хувийг хамарч чадах, 55-аас доошгүй улс орон нэгдэн орсон байх ёстой гэсэн босго. Тэр босгыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд давж, хэлэлцээр хүчин төгөл­дөр болох боломж бүрдэж буй юм. -Киотогийн протоколоос юугаараа давуу талтай вэ? -Хүлэмжийн хий ихээр ял­гаруулахад нөлөөлж буй үйлд­вэржсэн орнууд Киото­ гийн протоколоор үүрэг хүлээж байсан бол Парисын хэлэлцээрийг нэгдэж орсон дэлхийн бүх улс хэрэгжүүлэхээр тодорхой үүрэг хүлээж байгаа. Үүргээ хэрхэн тодорхойлсон Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг хүлэмжийн хийг бууруулах төслүүдэд санхүүгийн ямар дэмжлэг, урамшуулал олгогддог талаар Монголын бизнесийн зөвлөлийн ахлах менежер А.Баярмаагаас тодрууллаа. -Саяхан Монголын биз­ "Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш"Үүрэг бус, уур амьсгалын өөрч­лөлтийг сааруу­лахад оруулж буй хувь нэмэр Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM гэхээр өнгөрсөн оны сүүлчээр Парис хотноо болсон COP21 хурлын өмнө улс орон бүр хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод хэрхэн хувь нэмрээ оруулах тухай бичиг баримтаа бэлдэж явуулсан. Жишээ нь, Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулахаар тусгасан. Энэ нь одоо байгаа түвшнээс бууруулна гэсэн үг биш гэдгийг тодотгох хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн хөгжлийн загварт технологийн шинэчлэл орохгүй, одоогийн байгаагаар явбал 2030 он гэхэд хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах вэ. Харин цементээ бид нойтон биш, хуурай аргаар үйлдвэрлэж, цахилгаан, дулаанаа нар, салхинаас гаргаж авах зэргээр шинэчлэлийг тусгавал 2030 онд арай бага тоо гарнаа даа. Тэр өөрчлөлтийн зөрүүг 14 хувь гэж тооцож байгаа гэсэн үг. Манай энэ үзүүлэлт нь хөгжиж буй бусад улс орны адил авч буй үүрэг бус, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулж буй хувь нэмэр гэж үзэж болно. -Саяхан Монголын биз­ несийн зөвлөл Японы Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн буюу IGES-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус улсаас хэрэгжүүлж буй Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ) гэх санхүүгийн хөшүү­рэг ашигласнаар энэ 14 хувиа биелүүлнэ гэж тооцож байгаа гэсэн үг үү? -Япон улсын хувьд 2030 гэ­хэд хүлэмжийн хийгээ 26 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Гэтэл Япон шиг өндөр технологи бүхий хөгжилтэй орон дахин технологийн шинэчлэл хийж, хөгжлийн загварын чиг хандлагаа өөрчлөх нь амаргүй. Тийм учраас тус улс бусад орны бууруулсан квотоос хуваалцах боломж эрэлхийлж байгаа юм. Үүний тулд ХКОМ гэдэг санаачилга гаргаж, хамгийн анхны санамж бичгийг Монгол Улстай байгуулсан. Манайх шиг хөгжиж буй орны хувьд сэргээгдэх эрчим хүч ашиглахад анхны хөрөнгө оруулалт маш өндөр. Ялангуяа, Японы өндөр технологи бүхий эрчим хүчний эх үүсвэр илүү хөрөнгө шаардана. Харин ХКОМ нь япончууд хөрөнгө оруулалтын тодорхой хувийг гаргаж, уг төслийн үр дүнд бууруулсан хүлэмжийн хийн кредитийн тодорхой хувийг өөрийн улсад тооцуулж болох хөшүүрэг. Тэгэхээр харьцангуй бага зардлаар өндөр технологи нэвтрүүлэх боломж манай улсад олдож байгаа юм. Ийм хөшүүрэг оролцуулахгүйгээр ялангуяа, эдийн засгийн хүнд­ рэлтэй байгаа ийм нөхцөлд 14 хувьд өөрсдийн хүчээр хүрнэ гэдэг амаргүй. -ХКОМ-ын хүрээнд манай улсад нийт хэчнээн төсөл хэрэг­жиж байна вэ. Үр дүн нь ямар байгаа вэ? -Дархан-Уул аймагт 10 мВт- ын нарны цахилгаан станц байгуулах ажил эхэлсэн байна. Улаанбаатар хотын ойролцоо жимс жимсгэнэ тарьдаг хүлэм­жийн аж ахуй эрхэлдэг компани нарны эрчим хүчний тусламжтайгаар өвлийн турш ургац авах боломжтой болох гэж байна. Энд 2.1 мВт-ын нарны станц байгуулах ажил дуусах шатандаа орж буй. Улаанбаатар хотод л гэхэд 118 дугаар дунд сургуулийн халаалтын зуухыг шинэчилж, бага түлшээр бүрэн халаажчадахөндөртехнологийн зуух суурилуулсан. Борнуур сумын төвийн халаалтын зуухыг шинэчилсэн байгаа. Өндөр хүчдэлийн шугамын алдагдлыг бууруулах зэрэг төслүүдийг нэрлэж болно. Эдийн засгийн талаас нь яривал, жишээ нь, Тайширын УЦС, Дөргөний УЦС мөн л 11-12 мВт-ын хүчин чадалтай бөгөөд ерөнхий жишгээр нэг мВт-ын хүчин чадалд 1-2 сая ам.долларын өртгөөр боссон. Дарханы 10 мВт-ын нарны станц барихад тэрнээс дутуугүй хөрөнгө оруулалт шаардана. Гэтэл тэр мөнгөний ядаж тал хувийг нь япончууд гаргаад өгнө гэдэг маш том ачааллаас хөнгөлж буй хэрэг. -Япон улс ХКОМ-ын хүрээнд энэ жил 56 сая ам.дол­­лар төсөвлөсөн гэсэн. Гэвч Киотогийн протокол хүчин төгөлдөр бус болсон юм чинь энэ механизмыг цаашид хэрэгжүүлэх боломж хязгаарлагдана гэсэн үг үү? -Энэ бол Япон болон манай Засгийн газар хоорондын шийдэх асуудал. Үүнийг цаашид 2030 он хүртэл үргэлжлүүлэх боломжийн талаар хоёр тал ярилцаж байгаа. Яг нарийн яривал Япон улс манайхаас авч байгаа кредитээ ашиглаж эхлээгүй байна. Анхны цөөн кредитийг бид дөнгөж саяхан хуваасан. Энэ бол наймаалж болдоггүй кредит. Тиймээс Япон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах 26 хувь нь өөрсдийн хүчээр бууруулах хувь гэсэн үг. Энэ хамтын ажиллагааны хөшүүрэг одоогоор Япон улсаас хөгжиж буй улс орнуудад үзүүлж буй дэмжлэг байдлаар хэрэгжиж байна. -Уур амьсгалын ногоон сангийн талаар та мэдээлэл өгөхгүй юү. 100 тэрбум ам.дол­ лар төвлөрөх энэ сангаас монголчууд хэрхэн хүртэх боломжтой вэ? -Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Уур амьсгалын ногоон сан(УАНС)- ийн үйл ажиллагаа идэвхжиж, эрчимжинэ. 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар төвлөрүүлж зарцуулах тэр том сангаас дэмжлэг авах боломж энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход хувь нэмрээ оруулсан манай оронд нээгдэж байгаа гэсэн үг. Эхний ээлжинд хөгжиж буй улс орон бүр чадавх бэхжүүлэхэд нэг сая ам.доллар авах эрхтэй. Гэвч дуртай нь очоод тэр сангаас мөнгө авчихдаггүй. Сангаас авсан мөнгийг ашиглаад тодорхой төсөл хэрэгжүүлэх чадавхтай тийм байгууллагыг санал болгоод, УАНС-гийн Удирдах зөвлөлөөс эрх олгодог. Тийм эрхтэй байгууллага байхгүй бол бид хэчнээн их төсөл бичээд ч мөнгө авч чадахгүй. Эсвэл эрх бүхий олон улсын аль нэг байгууллагаар дамжуулж л авна. Дамжуулна гэдэг нь тодорхой хэмжээний шимтгэл төлнө гэсэн үг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө манай улсаас Хас банк энэ эрхийг авснаар Монгол Улс ямар ч байсан үндэсний байгууллагаар дамжуулах боломжтой болж байна. Эрх авсан байгууллагын чадавхаас хамааран дамжуулан авах хөрөнгийн хэлбэр , хэмжээнд хязгаарлалт үүсдэг. Мөнгө авлаа гэхэд хэрхэн ашиглах вэ гэдэг бүр том асуудал. Тиймээс УАНС төсөл бичиж, авсан хойноо хэрхэн үр өгөөж, үр ашигтай зарцуулах зэрэг чадавхыг бэхжүүлж, хүмүүсийг сургах ажилд мөн тодорхой мөнгө зарахаас өөр аргагүй юм. Бид энэ чиглэлээр эхний ээлжийн төсөл санал болгосон нь батлагдаад байгаа. Түүнээс гадна саяхан УАНС- гийн Удирдах зөвлөлөөр саяхан нэлээд олон төсөл баталсны дотроос манай улс оролцсон бүсийн хэмжээний нэлээд том төсөл батлагдсан байгаа. Үндэсний байгууллагын чадавхын хүрээнээс давах бүтээн байгуулалтын том төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллага, АХБ зэрэг банк санхүүгийн байгууллагаар зуучлуулж, дамжуулж авна. Нэг ёсондоо Парисын хэлэлцээр бол УАӨ-д сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгальд ээлтэйгээр ажиллах арга замыг нь хэлж өгөөд, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, түүнд нь санхүүгээр зогсохгүй хүмүүсийгньсургах,юмбүтээх, шинэ технологи нэвтрүүлэх, шинэ арга барилд суралцах, тэр арга замыг нь нээж өгөх зэрэгт дэмжлэг үзүүлэх болж байгаа юм. Тиймээс Парисын хэлэлцээр бол зүгээр нэг цаас биш. Энэ бол хөгжиж байгаа Монгол шиг оронд том боломж олгож байгаа хэлэлцээр. -Манай улсын хувьд ногоон гэсэн тодотголтой, бусад улс орноос дэмжлэг хүртэж буй төслүүд нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбараар хязгаарлагдаад байгаа. Ер нь өөр бусад ямар салбарт хэрэгжих боломж байна вэ? -Өндөр хөгжилтэй орнууд зөвхөн хүлэмжийн хийг л бууруулахад дэмжлэг үзүүлдэг гэж үзэж болохгүй. Тэр тусмаа зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хязгаарлахгүй. Аж үйлдвэр , зам тээвэр , мал аж ахуй, газар тариалан, түүгээр ч барахгүй эрүүл мэндийн салбарт хүртэл хамаатай. Монгол Улс хүлэмжийн хийг бууруулахаас гадна уур амьсгалын нөхцөл хүндрэхэд түүнд хэрхэн дасан зохицох вэ гэдэг чухал асуудал бас бий. Тухайлбал, мөнх цэвдэг хайлж байна. Хэт хуурайшилтаас зарим нутагт булаг шанд ширгэж, хусан ой тэр чигээрээ хатаж, бэлчээрийн гарц муудаж байна. Ийм шинэ нөхцөлд бид яаж амьдрах вэ? Яаж усны нөөцийг арвижуулах вэ? Монгол оронд орсон хур тунадасны 90 хувь нь эргээд ууршчихдаг. Энэ хур тунадасны усыг тогтоон барьж, усны нөөц үүсгээд, түүгээрээ тариа ногоо услах боломж бий. Ус чийгийг газарт шингээхийн тулд ургамалжуулах хэрэгтэй. Үүний тулд мод бут тарихаас гадна ой мод өөрөө байгалийн аясаар тэлж, нөхөн сэргэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Энэ мэт олон боломж бий. Ингээд үзэхээр УАӨ нь улс орны нийгэм, эдийн засаг болоод хүн ардын амьдралд нөлөөлөх талаасаа том бэрхшээл үүсгэж магадгүй ч учрыг нь олоод гарцыг нь хайвал олон янзын боломжийг давхар олгож байгаа. Болзошгүй бэрхшээлийг шийдвэрлэх, гарз хохирол багатай даван туулах чадавхтай болох, хажуугаар нь нааштай зүйл байвал билгийн нүдээр олж харж оновчтой ашиглах хэрэгтэй. ЗГМ: ТОДРУУЛГА Хөрөнгө оруулалтыг орлох боломж несийн зөвлөл Японы Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн буюу IG- ES-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар ямар давуу тал бий болж байгаа вэ? -Японы засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийг бууруулахын тулд хөгжиж буй Азийн улс орнуудын ногоон төслүүдийг дэмжих механизмийг 2013 оноос санаач­лан байгуулсан. Энэхүү санаачлагын хүрээнд Японы засгийн газраас 2018 он хүртэл 56 сая ам.долларыг Азийн 16 улс дунд төсөвлөсөн байгаа. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, хог хаягдал дахин боловсруулах гэх мэт олон салбарт үр ашгийг дээшлүүлж хүлэмжийг хийг бууруулах төслүүд энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах бүрэн боломжтой. Ногоон төслүүдийн анхны хөрөнгө оруулалтын өртөг өндөр тусдаг тул төслийн нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг Японы засгийн газраас гаргаж байгаа нь манай компаниудын хувьд том дэмжлэг болж байгаа юм. Тиймээс бизнес эрхлэгч, төсөл боловсруулагчдад энэ талаарх мэдээллийг түлхүү хүргэх зорилгоор бид Японы IGES хэмээх байгууллагатай хамтарч ажиллаж байна. IGES нь “Хамтарсан кредит олгох механизм” хэмээх энэхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачлагын талаарх мэдээллийг Азийн улс орнуудад түгээх, судалгаа, зөвлөгөө өгөх ажлыг хариуцдаг байгууллага юм. -Ямар ч байгууллага энэ санхүүжилтээс хүртэх боломж­ той ч тодорхой шаардлагууд тавигдах байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Төсөл боловсруулах байгууллагад тавигдах тодорхой шаардлагууд байгаа, ялангуяа Японы талд нарийн засаан байдаг. Мөн төслийн эхлэх, дуусах хугацаанд тодорхой шаардлагууд тавьдаг. Төслийн бичиг баримт боловсруулах зааварчилгааны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд явуулна. Гол нь Япон байгууллагатай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах шаардлагатай байдаг тул хамтрагч байгууллагаа олсон байх ёстой. Япон талын түнш нь хөрөнгө оруулагчийн, зөвлөх компаний эсвэл техник технологийг нийлүүлэгчийн зүгээс оролцож болно. 56 сая ам.долларыг Азийн 16 улсын дунд төсөвлөсөн тул улс бүрээс төслүүд өрсөлдөж энэхүү санхүүжилтээс авах юм. Иймд манай төслүүд бусад орны төсөлтэй өрсөлдөхүйц, түүнээс илүү сайн байж санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болно. Мөн төслийн санхүүжилтээ шийдээд барилгын ажлаа эхлүүлж тодорхой шаардлагуудыг хангасны дараа санхүүгийн дэмжлэгээ авах боломжтой. Мэдээж энэхүү санхүүгийн дэмжлэгийг авахын тулд 100 тэрбум ам.доллар төвлөрүүлж зарцуулах тэр том сангаас дэмжлэг авах боломж нээгдэж байгаа С.Батсайхан / ЗГМ© тавигдах шаардлагыг хангахад хэдийн хэмжээний цаг хугацаа, нөөц, зардал гарахаар байна, эргээд авах ашиг тус нь хэр илүү байхаас хамаараад компаниуд энэ эх үүсвэр лүү хандах эсэхээ шийднэ. Иймд хэрэв төсөл боловсруулагч нь төслийн санхүүжилтээ гадаадын эх үүс­ вэрээс бүрдүүлсэн бол энэхүү механизмд тавигдах шаард­лагын дийлэнхийг хангадаг. -Компаниуд төслөө бичээд, боловсруулаад шалгарлаа гэхэд санхүүжилтээ Японы талаас хэрхэн авах вэ? -Шалгарч үлдэнэ гэдэг нь тухайн компани хамтарч ажиллах Японы түншээ олцон, санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхой болгоцон, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулцан байна гэсэн үг. Иймд бүх төлөвлөгөөний дагуу төслийн барилгын ажлаа эхлүүлээд заасан хугацаанд нь төслийн нийт санхүүжилтийн хэдэн хувийг гаргуулна гэсэн тэр хэмжээгээ хүсэлтгээ явуулаад санхүүжилтаа нөхөн төлбөр байдлаар авна гэсэн үг. Гол нь тухайн төсөл хүлэмжийн хийг үнэхээр бууруулж байна уу, үгүй юү гэдэг хамгийн чухал. -ХКОМ-аас санхүүгийн дэмж­­лэг авах хүсэлтэй ком­­па­ ниуд хэзээ оролцох боломж­­той юэ? -Японы талаас сонгон шалгаруулалтыг жилд хоёр удаа зарладаг. Одоогоор арванхоёрдугаар сарын 2-н хүртэл төсөл хүлээн авч байгаа. Материалаа явуулахын тулд хамтарч ажиллах Японы түншээ олсон байх хэрэгтэй. Ерөнхийдөө компаниуд төсөл боловсруулаад оролцоод явбал зөвхөн ХКОМ гэлтгүй өөр олон санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмууд гарч ирэх тул ногоон төслүүдэд боломжууд ар араасаа гарч ирнэ. ХКОМ-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль хамгаалах сангийн ХКОМ-ын багаас авах боломжтой. Р.Сондор ЗГМ