SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
1
Монголын Бизнесийн Зөвлөлөөс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөлд өгөх санал
Монголын Бизнесийн Зөвлөл /МБЗ/ нь Эрсдэл ба Хуулийн Ажлын Хэсгийн уулзалтыг 2016 оны 6-
р сарын 17-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хууль /ГХТХ/-ийн шинэчилсэн найруулгын
төсөлтэй танилцах зорилгоор зохион байгуулсан бөгөөд 2016 оны 10-р сарын 13-ны өдөр тус
хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг дахин хэлэлцэж уулзсаны дагуу МБЗ-ийн
гишүүд дараах саналыг хүргүүлж байна.
Ерөнхий дүгнэлт
ГХТХ-ийн шинэчилсэн найруулгад гамшгийн менежментийн үйл ажиллагааны үе шатуудыг
тодорхой болгох, үндэсний платформ буюу гамшгаас хамгаалах нэгдсэн удирдлага, зөвлөл,
зохицуулалтын механизм байгуулах, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг
бий болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах зэрэг олон шинэ
заалтуудыг оруулсан нь сайшаалтай. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулыг боловсруулах явцад
Дэлхийн Банк, иргэний нийгэм, төрийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг
өрнүүлж оролцогч талуудын саналыг тусгасан нь хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ач
холбогдолтой.
Гэвч эдгээр хэлэлцүүлэгт хувийн хэвшлийг оролцуулаагүй нь харамсалтай. Хуулийн хэрэгжилтийг
бодитой хангахын тулд хууль батлагдахаас өмнө хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн саналыг
тусгаж, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг харгалзаж үзэх нь чухал. Иймд Монгол Улсад
үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын хамгийн том байгууллагуудыг төлөөлдөг бизнесийн
байгууллагдын хувьд бид хууль, эрсдэлийн ажлын хэсгийн гишүүдийнхээ саналыг доор хүргүүлж
байна.
Тодорхой саналууд
ЗААЛТ САНАЛ ҮНДЭСЛЭЛ
48.3 Аж ахуйн
нэгж, байгууллага
өмчийн төрөл,
хэлбэрээс үл
хамааран
гамшгийн
эрсдэлийг
бууруулах арга
хэмжээнд
орлогынхоо 5
хүртэлх хувийг
төлөвлөж
зарцуулна
1. Тус заалтыг хасах
2. Зарцуулалтыг
тогтоох биш
хэрэгжүүлж буй үр
дүнг хянахын тулд
стандарт, босго
зорилго тогтоох нь
илүү оновцтой /
зарцуулалтын мөнгө
биш үйл
ажиллагааны чанар,
үр дүнг анхаарах/
- Орлогоос биш
зарлагаас хувь
тооцох
- ХАБ болон
гамшиг, эрсдэлийн
менежменттэй
1. Орлогын 5 хүртэлх хувийг тогтоохдоо
тодорхой судалгаа, үндэслэлгүй гаргаж авсан
байна. Олон улсад орлогоос хувиар зарлага
тооцох туршлага байхгүй. Орлого олдоггүй
эсвэл бага орлоготой байгууллагуудын хувьд
энэ тоо хүнд санхүүгийн дарамт болно.
2. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа
олон байгууллагууд Гамшгаас урьдчилан
сэргийлэх төлөвлөгөө, Бизнесийн үйл
ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх
төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, хөдөлмөр,
аюулгүй байдал болон эрсдэлийн
менежментийн олон улсын шилдэг
стандартуудыг хангаж ажилладаг тул тус
хуулийн шинэчилсэн найруулгын зорилгоос
илүү үсрэнгүй хөгжилтэй ажилладаг. Онцгой
бүсэд ажилладаг зарим байгууллагууд эрсдэл
болон гамшгаас сэргийлэх арга хэмжээнд тус
хуулийн төсөлд заасан хэмжээнээс илүү их
2
холбоотой
давхардсан хуулийн
заалт, шаардлагууд
үүсгэхгүй байх
талаас нь ХАБ болон
бусад холбогдох
хуулиудын уялдаа
холбоог хангах
- ХАБ-ийн 26.2 дахь
заалтын хэрэглээ
болон практикт
гардаг үр нөлөөг
нягтлах
- Гамшгийн
эрсдэлийг
бууруулах арга
хэмжээ гэдэг нь яг
ямар үйл ажиллагааг
хэлж байгааг
тодорхой болгох
- ХАБ-ийн
мэргэжилтэн,
экспертүүд болн
санхүү, нягтлангийн
мэргэжилтнүүдтэй
зөвлөлдөж энэхүү
заалтыг өөрчлөх
зардал гаргах тохиолдол ч байдаг. Ийм
учраас 5 хүртэлх хувийг зарцуулна гэх
байдлаар заалт тавих шаардлагагүй.
3. Олон компаниуд өөрсдийн үйл ажиллагаатай
нь уялдаатай гамшгийн эрсдэлийг
бууруулахын тулд их хэмжээний мөнгө
зарцуулдаг. Жишээлбэл, 2008 онд батлагдсан
Хөдөлмөр, аюулгүй байдлын /ХАБ/-ын тухай
хуульд зааснаар компани болгон үйл
ажиллагааны зардлаас 1,5%-ийг аж
үйлдвэрийн ослоос сэргийлэх, аюулгүй
ажиллагааны сургалт зохион байгуулах,
гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх /
бууруулах арга хэмжээнд зарцуулдаг. Үүнд
барилгын чанарыг шалгахдаа газар
хөдлөлтийн хэдэн балыг давах чадвартайг
тогтоодог шалгалт, анхан шатны тусламж
үзүүлэх сургалт, галын аюулгүй байдлын
сургалт зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг.
4. Иймт заалт оруулбал хэрэгжилтийг хэрхэн
хянах вэ? Зарцуулалтыг хэрхэн хянах вэ?
Хариуцлагыг хэрхэн тооцох вэ? Зарцуулах
мөнгөн хэмжээ тогтоох нь хуулийн зорилт
биш, авч буй арга хэмжээ нь хэр үр дүнтэй
байх нь илүү чухал. Иймд зарцуулалтын
босго тавихаас илүүтэйгээр стандарт тогтоох.
5. Энэ заалт нь байгууллагуудад шаардлагагүй
нэмэлт санхүүгийн дарамт учруулж байна.
Санхүү, нягтлах бодох бүртгэлийн хувьд ч
гэсэн орлогоос зарлагаа хэрхэн тооцох нь
тодорхойгүй байна.
6. Ийм заалт тогтоовол байгууллагууд зарлагаа
нөхөхийн тулд үйл ажиллагааны зардал эсвэл
үйлчилгээний хөлсөө нэмэгдүүлэх
магадлалтай тул худалдан авагчийн өртөг
нэмэгдэх эрсдэлтэй.
7. Ийм заалт оруулж хуулийн практик үүсгэвэл
цаашид бусад хуулиудад хувийн хэвшилд
шаардлага тавьсан зарцуулалтанд нь хувь
заасан практик үүсэх магадлалтай.
8. Үндэсний хэмжээнд гарах гамшгийн
тусламжид байгууллагууд өөрсдийн нөөц,
боломжоо дайчлан сайн дураар хувь нэмэр
оруулах нь илүү оновчтой.
14 дүгээр
зүйл.Гамшгаас
хамгаалах
сургалт,
сурталчилгааг
зохион байгуулах
14-р зүйл
тодорхойгүй,
ойлгомжгүй байгааг
тодорхой болгох;
ХАБ-ийн хуулийн
холбогдох
заалтуудтай
1. Давхар нэмэлт хуулийн шаардлага гаргахгүйн
тулд ГХТХ болон ХАБ-ийн хуулийн зааг
ялгаа, уялдаа хамааралыг гаргаж, эдгээр
хуулиуд хоорондоо хэрхэн нийцэж байгааг
тодорхойлох. Жишээлбэл, ХАБ-ийн хуулийн
дагуу хийгдэх онцгой нөхцөл байдлын
сургалт нь ГХТХ-д заасан гамшгийн
3
8 дугаар
зүйл.Гамшгийн
эрсдэлийг үнэлэх
уялдуулах;
давхацсан
шаардлага, хууль
журам батлахаас
сэргийлэх, давхар
санхүүгийн дарамт
ААН-үүдэд
учруулахгүй байх;
8-р зүйл: гамшгийн
эрсдлийн эмзэг
байдлыг үнэлэх
аргачлал
тодорхойгоогүй
байгааг тодорхой
болгох, ингэхдээ
гамшгаас хамгаалах
эрсдэлийн үнэлгээг
тогтоох олон улсын
ISO31000-ийн
стандартийг мөрдөх;
нарийн заалтуудыг
журмаар зохицуулах
сургалттай дүйцэж байгаа эсэх нь
тодорхойгүй байна. Хоёрдугаарт, гамшгийн
эрсдэлийг үнэлэх аргачлалыг тодорхой
болгож ХАБ-ийн хуульд заасан заалтуудтай
хэрхэн уялдаж байгааг тодорхой болгох
шаардлагатай байна. Гамшигтай холбоотой
олон төрлийн үйл ажиллагаа байгаа тул ХАБ-
ийн хуулиас ялгаж ойлгомжтой болгох.
2. Эрсдэлийн үнэлгээ хийдэг байгууллага цөөн
тул эрх бүхий байгуулага хүрэлцэх эсэхийг
бодолцож үзэх. Иймд эрсдэлийн үнэлгээг
байгууллагууд өөрсдийн хэмжээнд хийх
эсэхийг тодорхой болгох. Эдгээр
зохицуулалтыг журмаар тодорхой гаргах өгөх
хэрэгтэй бөгөөд журам боловсруулах явцад
МБЗ-ийн эрсдэлийн ажлын хэсгийн саналыг
авах, хэлэлцүүлэгт оролцуулах.
3. Эрсдэлийн үнэлгээ хийж байгууллагуудыг
сертификатжуулах ажлыг эрх зүйн хувьд
ОБЕГ хийнэ. Байгууллагыг
сертификатжуулахын тулд ОБЕГ өөрөө ISO
болон бусад олон улсын ямар дүрэм журмыг
хангах ёстой вэ? Олон улсын ассоциациуд
сертификат олгодог эсэх?
4.1.7.“гамшгаас
хамгаалах үйл
ажиллагаа” гэж
гамшгийн
аюулаас
урьдчилан
сэргийлэх, эрэн
хайх, аврах, хор
уршгийг арилгах,
сэргээн босгох
ажиллагааг
төлөвлөх,
хэрэгжүүлэхийг
хэлнэ.
Гамшгаас хамгаалах
үйл ажиллагаа нь
ерөнхий
тодорхойлолт байх
тул
тодорхойлолтыг
дараах байдлаар 3
ангилж тодорхой
оруулах нь зүйтэй.
1. Гамшгаас
хамгаалах
2. Гамшгийн үеийн
3. Гамшгийн хор
уршгийг арилгах,
сэргээн босгох
Үүнтэй уялдаад төслийн 30-39 дүгээр зүйлүүдэд
заасан холбогдох этгээдүүдийн хүлээх үүрэг
хариуцлага нь энэхүү 3 үе шатад хуваагдах нь зүйтэй.
Тус 3 үе шатыг нарийн зааглаж ялган, хэрэгжүүлэх
арга хэмжээг нь мөн зааглаж оруулж өгөх хэрэгтэй.
Тухайлбал, гамшгаас сэргийлэх үйл ажиллагаа бол
гамшгийн дараа үеийн сэргээн босгох үйл
ажиллагаанаас илүү чухал гэж үзэж байна. Хэрэв
гамшиг ослын үед мэдээлэлтэй, бэлэн байвал үүсч
болох эрсдэлийг бэлтгэлгүй, мэдээлэлгүй байх
үеийнхээс гарз хохирол багатай даван туулж чадна.
Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэн, бэлтгэлтэй
байх гэдэг нь бүх түвшинд маш чухал юм. Энэ хууль
батлагдан гарч байгаагийн зорилго ч гамшгаас
урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байхад чиглэгдэх нь
зүйтэй.
24.8.Гамшгаас
хамгаалах үйл
ажиллагааг
хэрэгжүүлэх
анхан шатны нэгж
нь баг, хороо, аж
ахуйн нэгж,
байгууллага
байна.
24.8 дээр нэмээд, 3.1
болон 6.1.5-д
заасны дагуу ард
иргэд гэж оруулж
өгөх
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь өөрөө
гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаа
тул иргэд өөрсдөө энэ талаар идэвхи санаачлагатай
байж, өөрсдийн хэмжээнд зохион байгуулалтын арга
хэмжээ авах нь зүйтэй. Тухайлбал үерийн аман дээр
буухгүй байх, онцгой байдлын албаны өгсөн заавар
зөвлөмжийг дагаж, мөрддөг байх. Мөн өөрсдөд нь
аюултай нөхцөл байдал бий болсон бол харъяа зохих
шатны байгууллагад мэдэгдэх, тухайлбал, Дархан-
Уул аймгийн Хонгор сум, Завхан аймгийн
Дөрвөлжин суманд гарсан хорт бодисын алдагдал гэх
4
мэт. Хуулийн зорилт маань иргэдийн оролцоонд
тулгуурлах гэж заасан байгааг анхаарах.
30 дугаар
зүйл.Онцгой
байдлын асуудал
эрхэлсэн
Засгийн газрын
гишүүний бүрэн
эрх
30-39 дүгээр зүйлүүдэд гамшгаас
хамгаалах буюу урьдчилан сэргийлэх,
гамшгийн үеийн болон гамшгийн дараах
сэргээн босгох үйл ажиллагааны үед эрх,
үүрэг нь ямар байх вэ, юугаар ялгагдах
гэдгийг тодруулж, тодорхой оруулж өгсөн
нь зөв байх.
4.1.7-д заасан саналыг харах
30.1.2.Аймаг, нийслэл болон хэд
хэдэн аймгийн нутаг дэвсгэрт
үүссэн буюу үүсч болзошгүй
гамшгийн үед өндөржүүлсэн
болон бүх нийтийн бэлэн
байдлын зэрэгт шилжүүлэх
болон гамшгаас хамгаалах үйл
ажиллагаанд зэвсэгт хүчний анги,
салбарыг татан оролцуулах
саналыг Засгийн газарт оруулах
Мөн гамшгийн үеийн
удирдлагыг өөртөө авах,
улс орон эсвэл гамшиг
тохиолдсон бүс нутгийн
хэмжээнд нэгдсэн
удирдлага, чиглэл, зохион
байгуулалтаар хангах.
Гамшиг осол болох үед
нийтийн эмх замбараагүй
байдал үүсэх, ард иргэд айдаст
автах, үймж сандрах, нэгдсэн
зохион байгуулалтгүй болох
зэрэг эрсдэл үүсэх учраас
гамшигийн үеийн нэгдсэн
удирдлагыг шуурхай өөртөө
авах, нэн даруй хэрэгжүүлэх
эрхийг нь тусгаж өгсөн нь зөв
байх
40.2.Аж ахуйн
нэгж, байгууллага
нь харьяалал,
өмчийн төрөл,
хэлбэрээс үл
хамааран
гамшгаасхамгаалах
талаар дараах
үүрэг хүлээнэ:
Энэхүү үүргийг
хувьцаат компанийн
хувьд ТУЗ, ХХК-ийн
хувьд хувьцаа
эзэмшигчид, жижиг
дунд бизнес,
хувиараа эрхлэх аж
ахуйн хувьд эзэн нь
хэрэгжүүлнэ.
Нэгэнт аж ахуйн нэгж байгууллага нь улсын эдийн
засагт онцгой байр суурьтай, олон ард иргэдийг
ажлын байраар хангаж буй, мөн ДНБ-ийн 70-с дээш
хувийг эзэлж байгаа учраас ААН, байгууллагын
бизнесийг тогтвортой явуулах, ажлын байрыг
хадгалах, хэрэглэгчийг хамгаалах нэн тэргүүний
үүрэг байх бөгөөд энэ үүргийг тухай хуулийн
этгээдийн хамгийн дээд эрх бүхий этгээд нь
хэрэгжүүлж, үүрэг хүлээх нь зүйтэй. Тэгэхгүй бол
зүгээр ХАБЭА-н менежер, мэргэжлийн анги
бүрэлдэхүүнд энэ үүргийг даатгаад хуулийн зорилт
хэрэгжихгүй, гамшгийн асуудал ач холбогдолгүй
хэвээр байх болно. Иймд хариуцах этгээдийг
тодорхой оруулж өгч, хариуцлагыг өндөржүүлэх нь
зүйтэй.
40.2.1. Гамшгаас
хамгаалах
төлөвлөгөө
боловсруулж
хэрэгжүүлэх
Уг төлөвлөгөөг жил
бүр хянан үзэж,
шаардлагатай
шинэчлэлт
өөрчлөлтийг тусгаж
байх.
Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төлөвлөгөө
зөвхөн боловсруулаад зогсохгуй, жил бүр
шинэчилж хэрэгжилтийг сайжруулж байх хэрэгтэй.
Төлөвлөгөө батлаад дахиж сөхөж харахгүй,
сэргээхгүй бол үр дүнгүй болно. Тиймээс жил бүр
гэж бүр нарийн тодруулж өгөх нь зүйтэй.
40 дүгээр зүйл. Аж
ахуйн нэгж,
байгууллагын эрх,
үүрэг
40.2.5.гамшгийн
эрсдэлийн үнэлгээ
хийлгэх, эрсдэлийг
бууруулах арга
хэмжээг өөрийн
40.2.5-д заасан даатгалт хамрагдах
заалтыг 40.2-р зүйл буюу ААНБ-ийн
үүрэг болгон заах бус 40.1 дэх заалт
буюу ААНБ-ийн эрх болгон оруулах
/сайн дураар сонгох сонголт болгон
үлдээх/
40.2.5-д даатгалд хамрагдах ажлыг
үүрэг болгон оруулах нь зайлшгүй
хэрэгжүүлэх ёстой шаардлага болно.
Гэвч эдгээр заалтууд нь даатгалын
тухай хуулиар зохицуулагдах ёстой.
Даатгалын хуулийн дагуу даатгалыг
сайн дурын үндсэн дээр хийхээр
заасан байдаг. Зөвхөн жолоочийн
хариуцлагын даатгал нь албан
5
хөрөнгөөр
хэрэгжүүлэх,
даатгалд
хамрагдах
журмын даатгалд тооцогддог.
40.2.5 Гамшгийн улмаас засгийн газар, хот,
хөдөөд учирч буй санхүүгийн
нөлөллийг багасгахын тулд төрийн
болон хувийн хэвшлийн хөрөнгө
оруулалтыг дэмжих, гамшгийн
эрсдэлийг шилжүүлэх, даатгах,
хуваалцах, тогтоон барих
санхүүгийн хамгаалалтын
механизмуудыг ашиглах.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах
чиглэлээр 2015-2030 онд
хэрэгжүүлэх Сендайн үйл
ажиллагааны хүрээ”-ний Тэргүүлэх
чиглэл 3-г анхаарах
43.1.5.гамшгаас хамгаалах
үйл ажиллагаанд оролцох үед
хөдөлмөрийн чадвараа түр
алдсан, хөгжлийн
бэрхшээлтэй болсон, амь
насаа алдсан иргэнд болон
түүний гэр бүлд онцгой
байдлын албаны алба
хаагчийн нэгэн адилаар
тэтгэмж олгоно
Даатгалын
сангаас
тэтгэмж
олгоно.
Төрөөс л зардал гарах нь тодорхой байна. Төрийн
ачааллыг хөнгөлөхийн тулд хувийн болон нийгмийн
даатгалын механизмуудыг ашиглах боломж
нээлттэй байгаа.
43.2.Иргэн
гамшгаас
хамгаалах талаар
дараах үүрэг
хүлээнэ:
Гамшгийн эрсдэлээс
сэргийлж сайн дурын
нийгмийн даатгал
болон хувийн
даатгалуудад гэр
бүл, үр хүүхэд,
өөрсдийн амь нас,
эрүүл мэндийг
даатгуулах
Нэгэнт л гамшгийн эрсдэлийг иргэдийн оролцоотой
бууруулах гэж зорьж байгаа тул иргэд өөрсдөө
хариуцлагатай байх нь зүйтэй. Гамшиг болох үед
эргээд төрийн нуруун дээр өндөр ачаалал ирэх тул
иргэд өөрсдөө эрсдэлийн санхүүжилтэд хувь нэмрээ
оруулж байг эрсдэлийг даван туулна.
48.1.Гамшгаас
хамгаалах үйл
ажиллагааг дараах
эх үүсвэрээс
санхүүжүүлнэ:
48.1.6.даатгалын
нөхөн төлбөр
Дээрх комментуудад оруулсан даатгалтай холбоотой заалт нь эргээд нөхөн
төлбөр авахтай холбогдох юм. Хэрэв даатгуулаагүй бол нөхөн төлбөр
авахгүй. Даатгалын нөхөн төлбөр нь гамшгаас хамгаалах эх үүсвэрийг
санхүүжүүлж байгаа л юм бол даатгалд хамрагдах талаар тусгаж өгөх нь
зүйтэй.
48.6.Гамшгийн
голомтод эрэн
хайх, аврах,
гамшгийн хор
уршгийг арилгах,
сэргээн босгох
ажиллагааг зохион
байгуулахад гарах
зардлыг төрийн
болон төрийн өмч
давамгайлсан аж
Хөдөө аж ахуйн
давхар даатгал
компани хариуцна
МУ-ын Засгийн газар 2015 онд Хөдөө аж ахуйн давхар
даатгалын компанийг үүсгэн байгуулсан. Зорилго нь
гамшгийн эрсдэлийг бууруулах, давхар даатгалын
тогтолцоог бий болгох зорилготой төрийн болон
хувийн өмч хосолсон байгууллага юм. Гамшгийн
эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийн
байггууллага болон иргэдийг заавал даатгалд
хамруулах талаар заах нь зохисгүй тул төрийн өмчит
байгууллагыг эхлээд даатгалд хамруулж явуулах нь
зүйтэй. Энэ нь нэгд, төр өөрийн байгуулсан аж ахуйн
нэгжийг дэмжих, үйл ажиллагааг бэхжүүлэх, хоёрт,
6
ахуйн нэгж,
байгууллагын
хувьд төр
хариуцна
хувийн байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд
сайн жишээ, үлгэр дуурайлал болно. Ингэснээр төр,
хувийн хэвшил болон иргэдийн оролцоотой эрсдэлийг
бууруулах нэгдсэн систем бий болох юм.

More Related Content

Similar to BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection

АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/Umguullin Mongol Umguulugch
 
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...erdmiinshuvuu
 
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Erdenebolor Baast
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Mbg Muugii
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...batnasanb
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульTumuruu Shiileg
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааerdmiinshuvuu
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020onhicheel2020
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020onhicheel2020
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
лекц № 7
лекц № 7лекц № 7
лекц № 7giimaabn
 
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас бишПарисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас бишThe Business Council of Mongolia
 
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onSanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onhicheel2020
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.docMr Nyak
 
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...batnasanb
 

Similar to BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection (20)

АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
 
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
Баярсайхан овогтой Зүчи-Уул уурхайн салбарын даатгалын тогтолцоог боловсронгу...
 
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн засаг захиргаанд хуулиар...
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014Avilga tuluvluguu 2014
Avilga tuluvluguu 2014
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгааГантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020on
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020on
 
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
"ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Uneka
UnekaUneka
Uneka
 
лекц № 7
лекц № 7лекц № 7
лекц № 7
 
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас бишПарисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш
Парисын хэлэлцээр зүгээр нэг цаас биш
 
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onSanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
 
үэ1
үэ1үэ1
үэ1
 
үэ1
үэ1үэ1
үэ1
 
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doclegalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
legalinfo.mn - ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ.doc
 
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг - Т.Мөнхтуяа, Ю.Энхзориг БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТӨР ХУВ...
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

BCM Statement on the Draft Amendement of the Las on Disaster Protection

  • 1. 1 Монголын Бизнесийн Зөвлөлөөс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал Монголын Бизнесийн Зөвлөл /МБЗ/ нь Эрсдэл ба Хуулийн Ажлын Хэсгийн уулзалтыг 2016 оны 6- р сарын 17-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хууль /ГХТХ/-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцах зорилгоор зохион байгуулсан бөгөөд 2016 оны 10-р сарын 13-ны өдөр тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналыг дахин хэлэлцэж уулзсаны дагуу МБЗ-ийн гишүүд дараах саналыг хүргүүлж байна. Ерөнхий дүгнэлт ГХТХ-ийн шинэчилсэн найруулгад гамшгийн менежментийн үйл ажиллагааны үе шатуудыг тодорхой болгох, үндэсний платформ буюу гамшгаас хамгаалах нэгдсэн удирдлага, зөвлөл, зохицуулалтын механизм байгуулах, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг бий болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах зэрэг олон шинэ заалтуудыг оруулсан нь сайшаалтай. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулыг боловсруулах явцад Дэлхийн Банк, иргэний нийгэм, төрийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж оролцогч талуудын саналыг тусгасан нь хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ач холбогдолтой. Гэвч эдгээр хэлэлцүүлэгт хувийн хэвшлийг оролцуулаагүй нь харамсалтай. Хуулийн хэрэгжилтийг бодитой хангахын тулд хууль батлагдахаас өмнө хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг харгалзаж үзэх нь чухал. Иймд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын хамгийн том байгууллагуудыг төлөөлдөг бизнесийн байгууллагдын хувьд бид хууль, эрсдэлийн ажлын хэсгийн гишүүдийнхээ саналыг доор хүргүүлж байна. Тодорхой саналууд ЗААЛТ САНАЛ ҮНДЭСЛЭЛ 48.3 Аж ахуйн нэгж, байгууллага өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд орлогынхоо 5 хүртэлх хувийг төлөвлөж зарцуулна 1. Тус заалтыг хасах 2. Зарцуулалтыг тогтоох биш хэрэгжүүлж буй үр дүнг хянахын тулд стандарт, босго зорилго тогтоох нь илүү оновцтой / зарцуулалтын мөнгө биш үйл ажиллагааны чанар, үр дүнг анхаарах/ - Орлогоос биш зарлагаас хувь тооцох - ХАБ болон гамшиг, эрсдэлийн менежменттэй 1. Орлогын 5 хүртэлх хувийг тогтоохдоо тодорхой судалгаа, үндэслэлгүй гаргаж авсан байна. Олон улсад орлогоос хувиар зарлага тооцох туршлага байхгүй. Орлого олдоггүй эсвэл бага орлоготой байгууллагуудын хувьд энэ тоо хүнд санхүүгийн дарамт болно. 2. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагууд Гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, хөдөлмөр, аюулгүй байдал болон эрсдэлийн менежментийн олон улсын шилдэг стандартуудыг хангаж ажилладаг тул тус хуулийн шинэчилсэн найруулгын зорилгоос илүү үсрэнгүй хөгжилтэй ажилладаг. Онцгой бүсэд ажилладаг зарим байгууллагууд эрсдэл болон гамшгаас сэргийлэх арга хэмжээнд тус хуулийн төсөлд заасан хэмжээнээс илүү их
  • 2. 2 холбоотой давхардсан хуулийн заалт, шаардлагууд үүсгэхгүй байх талаас нь ХАБ болон бусад холбогдох хуулиудын уялдаа холбоог хангах - ХАБ-ийн 26.2 дахь заалтын хэрэглээ болон практикт гардаг үр нөлөөг нягтлах - Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ гэдэг нь яг ямар үйл ажиллагааг хэлж байгааг тодорхой болгох - ХАБ-ийн мэргэжилтэн, экспертүүд болн санхүү, нягтлангийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж энэхүү заалтыг өөрчлөх зардал гаргах тохиолдол ч байдаг. Ийм учраас 5 хүртэлх хувийг зарцуулна гэх байдлаар заалт тавих шаардлагагүй. 3. Олон компаниуд өөрсдийн үйл ажиллагаатай нь уялдаатай гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Жишээлбэл, 2008 онд батлагдсан Хөдөлмөр, аюулгүй байдлын /ХАБ/-ын тухай хуульд зааснаар компани болгон үйл ажиллагааны зардлаас 1,5%-ийг аж үйлдвэрийн ослоос сэргийлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх / бууруулах арга хэмжээнд зарцуулдаг. Үүнд барилгын чанарыг шалгахдаа газар хөдлөлтийн хэдэн балыг давах чадвартайг тогтоодог шалгалт, анхан шатны тусламж үзүүлэх сургалт, галын аюулгүй байдлын сургалт зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг. 4. Иймт заалт оруулбал хэрэгжилтийг хэрхэн хянах вэ? Зарцуулалтыг хэрхэн хянах вэ? Хариуцлагыг хэрхэн тооцох вэ? Зарцуулах мөнгөн хэмжээ тогтоох нь хуулийн зорилт биш, авч буй арга хэмжээ нь хэр үр дүнтэй байх нь илүү чухал. Иймд зарцуулалтын босго тавихаас илүүтэйгээр стандарт тогтоох. 5. Энэ заалт нь байгууллагуудад шаардлагагүй нэмэлт санхүүгийн дарамт учруулж байна. Санхүү, нягтлах бодох бүртгэлийн хувьд ч гэсэн орлогоос зарлагаа хэрхэн тооцох нь тодорхойгүй байна. 6. Ийм заалт тогтоовол байгууллагууд зарлагаа нөхөхийн тулд үйл ажиллагааны зардал эсвэл үйлчилгээний хөлсөө нэмэгдүүлэх магадлалтай тул худалдан авагчийн өртөг нэмэгдэх эрсдэлтэй. 7. Ийм заалт оруулж хуулийн практик үүсгэвэл цаашид бусад хуулиудад хувийн хэвшилд шаардлага тавьсан зарцуулалтанд нь хувь заасан практик үүсэх магадлалтай. 8. Үндэсний хэмжээнд гарах гамшгийн тусламжид байгууллагууд өөрсдийн нөөц, боломжоо дайчлан сайн дураар хувь нэмэр оруулах нь илүү оновчтой. 14 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг зохион байгуулах 14-р зүйл тодорхойгүй, ойлгомжгүй байгааг тодорхой болгох; ХАБ-ийн хуулийн холбогдох заалтуудтай 1. Давхар нэмэлт хуулийн шаардлага гаргахгүйн тулд ГХТХ болон ХАБ-ийн хуулийн зааг ялгаа, уялдаа хамааралыг гаргаж, эдгээр хуулиуд хоорондоо хэрхэн нийцэж байгааг тодорхойлох. Жишээлбэл, ХАБ-ийн хуулийн дагуу хийгдэх онцгой нөхцөл байдлын сургалт нь ГХТХ-д заасан гамшгийн
  • 3. 3 8 дугаар зүйл.Гамшгийн эрсдэлийг үнэлэх уялдуулах; давхацсан шаардлага, хууль журам батлахаас сэргийлэх, давхар санхүүгийн дарамт ААН-үүдэд учруулахгүй байх; 8-р зүйл: гамшгийн эрсдлийн эмзэг байдлыг үнэлэх аргачлал тодорхойгоогүй байгааг тодорхой болгох, ингэхдээ гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг тогтоох олон улсын ISO31000-ийн стандартийг мөрдөх; нарийн заалтуудыг журмаар зохицуулах сургалттай дүйцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, гамшгийн эрсдэлийг үнэлэх аргачлалыг тодорхой болгож ХАБ-ийн хуульд заасан заалтуудтай хэрхэн уялдаж байгааг тодорхой болгох шаардлагатай байна. Гамшигтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаа байгаа тул ХАБ- ийн хуулиас ялгаж ойлгомжтой болгох. 2. Эрсдэлийн үнэлгээ хийдэг байгууллага цөөн тул эрх бүхий байгуулага хүрэлцэх эсэхийг бодолцож үзэх. Иймд эрсдэлийн үнэлгээг байгууллагууд өөрсдийн хэмжээнд хийх эсэхийг тодорхой болгох. Эдгээр зохицуулалтыг журмаар тодорхой гаргах өгөх хэрэгтэй бөгөөд журам боловсруулах явцад МБЗ-ийн эрсдэлийн ажлын хэсгийн саналыг авах, хэлэлцүүлэгт оролцуулах. 3. Эрсдэлийн үнэлгээ хийж байгууллагуудыг сертификатжуулах ажлыг эрх зүйн хувьд ОБЕГ хийнэ. Байгууллагыг сертификатжуулахын тулд ОБЕГ өөрөө ISO болон бусад олон улсын ямар дүрэм журмыг хангах ёстой вэ? Олон улсын ассоциациуд сертификат олгодог эсэх? 4.1.7.“гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэж гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхийг хэлнэ. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь ерөнхий тодорхойлолт байх тул тодорхойлолтыг дараах байдлаар 3 ангилж тодорхой оруулах нь зүйтэй. 1. Гамшгаас хамгаалах 2. Гамшгийн үеийн 3. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох Үүнтэй уялдаад төслийн 30-39 дүгээр зүйлүүдэд заасан холбогдох этгээдүүдийн хүлээх үүрэг хариуцлага нь энэхүү 3 үе шатад хуваагдах нь зүйтэй. Тус 3 үе шатыг нарийн зааглаж ялган, хэрэгжүүлэх арга хэмжээг нь мөн зааглаж оруулж өгөх хэрэгтэй. Тухайлбал, гамшгаас сэргийлэх үйл ажиллагаа бол гамшгийн дараа үеийн сэргээн босгох үйл ажиллагаанаас илүү чухал гэж үзэж байна. Хэрэв гамшиг ослын үед мэдээлэлтэй, бэлэн байвал үүсч болох эрсдэлийг бэлтгэлгүй, мэдээлэлгүй байх үеийнхээс гарз хохирол багатай даван туулж чадна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэн, бэлтгэлтэй байх гэдэг нь бүх түвшинд маш чухал юм. Энэ хууль батлагдан гарч байгаагийн зорилго ч гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байхад чиглэгдэх нь зүйтэй. 24.8.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага байна. 24.8 дээр нэмээд, 3.1 болон 6.1.5-д заасны дагуу ард иргэд гэж оруулж өгөх Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь өөрөө гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаа тул иргэд өөрсдөө энэ талаар идэвхи санаачлагатай байж, өөрсдийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ авах нь зүйтэй. Тухайлбал үерийн аман дээр буухгүй байх, онцгой байдлын албаны өгсөн заавар зөвлөмжийг дагаж, мөрддөг байх. Мөн өөрсдөд нь аюултай нөхцөл байдал бий болсон бол харъяа зохих шатны байгууллагад мэдэгдэх, тухайлбал, Дархан- Уул аймгийн Хонгор сум, Завхан аймгийн Дөрвөлжин суманд гарсан хорт бодисын алдагдал гэх
  • 4. 4 мэт. Хуулийн зорилт маань иргэдийн оролцоонд тулгуурлах гэж заасан байгааг анхаарах. 30 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх 30-39 дүгээр зүйлүүдэд гамшгаас хамгаалах буюу урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн болон гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны үед эрх, үүрэг нь ямар байх вэ, юугаар ялгагдах гэдгийг тодруулж, тодорхой оруулж өгсөн нь зөв байх. 4.1.7-д заасан саналыг харах 30.1.2.Аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зэвсэгт хүчний анги, салбарыг татан оролцуулах саналыг Засгийн газарт оруулах Мөн гамшгийн үеийн удирдлагыг өөртөө авах, улс орон эсвэл гамшиг тохиолдсон бүс нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, чиглэл, зохион байгуулалтаар хангах. Гамшиг осол болох үед нийтийн эмх замбараагүй байдал үүсэх, ард иргэд айдаст автах, үймж сандрах, нэгдсэн зохион байгуулалтгүй болох зэрэг эрсдэл үүсэх учраас гамшигийн үеийн нэгдсэн удирдлагыг шуурхай өөртөө авах, нэн даруй хэрэгжүүлэх эрхийг нь тусгаж өгсөн нь зөв байх 40.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгаасхамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ: Энэхүү үүргийг хувьцаат компанийн хувьд ТУЗ, ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчид, жижиг дунд бизнес, хувиараа эрхлэх аж ахуйн хувьд эзэн нь хэрэгжүүлнэ. Нэгэнт аж ахуйн нэгж байгууллага нь улсын эдийн засагт онцгой байр суурьтай, олон ард иргэдийг ажлын байраар хангаж буй, мөн ДНБ-ийн 70-с дээш хувийг эзэлж байгаа учраас ААН, байгууллагын бизнесийг тогтвортой явуулах, ажлын байрыг хадгалах, хэрэглэгчийг хамгаалах нэн тэргүүний үүрэг байх бөгөөд энэ үүргийг тухай хуулийн этгээдийн хамгийн дээд эрх бүхий этгээд нь хэрэгжүүлж, үүрэг хүлээх нь зүйтэй. Тэгэхгүй бол зүгээр ХАБЭА-н менежер, мэргэжлийн анги бүрэлдэхүүнд энэ үүргийг даатгаад хуулийн зорилт хэрэгжихгүй, гамшгийн асуудал ач холбогдолгүй хэвээр байх болно. Иймд хариуцах этгээдийг тодорхой оруулж өгч, хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй. 40.2.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх Уг төлөвлөгөөг жил бүр хянан үзэж, шаардлагатай шинэчлэлт өөрчлөлтийг тусгаж байх. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төлөвлөгөө зөвхөн боловсруулаад зогсохгуй, жил бүр шинэчилж хэрэгжилтийг сайжруулж байх хэрэгтэй. Төлөвлөгөө батлаад дахиж сөхөж харахгүй, сэргээхгүй бол үр дүнгүй болно. Тиймээс жил бүр гэж бүр нарийн тодруулж өгөх нь зүйтэй. 40 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг 40.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн 40.2.5-д заасан даатгалт хамрагдах заалтыг 40.2-р зүйл буюу ААНБ-ийн үүрэг болгон заах бус 40.1 дэх заалт буюу ААНБ-ийн эрх болгон оруулах /сайн дураар сонгох сонголт болгон үлдээх/ 40.2.5-д даатгалд хамрагдах ажлыг үүрэг болгон оруулах нь зайлшгүй хэрэгжүүлэх ёстой шаардлага болно. Гэвч эдгээр заалтууд нь даатгалын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Даатгалын хуулийн дагуу даатгалыг сайн дурын үндсэн дээр хийхээр заасан байдаг. Зөвхөн жолоочийн хариуцлагын даатгал нь албан
  • 5. 5 хөрөнгөөр хэрэгжүүлэх, даатгалд хамрагдах журмын даатгалд тооцогддог. 40.2.5 Гамшгийн улмаас засгийн газар, хот, хөдөөд учирч буй санхүүгийн нөлөллийг багасгахын тулд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гамшгийн эрсдэлийг шилжүүлэх, даатгах, хуваалцах, тогтоон барих санхүүгийн хамгаалалтын механизмуудыг ашиглах. “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ”-ний Тэргүүлэх чиглэл 3-г анхаарах 43.1.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан иргэнд болон түүний гэр бүлд онцгой байдлын албаны алба хаагчийн нэгэн адилаар тэтгэмж олгоно Даатгалын сангаас тэтгэмж олгоно. Төрөөс л зардал гарах нь тодорхой байна. Төрийн ачааллыг хөнгөлөхийн тулд хувийн болон нийгмийн даатгалын механизмуудыг ашиглах боломж нээлттэй байгаа. 43.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ: Гамшгийн эрсдэлээс сэргийлж сайн дурын нийгмийн даатгал болон хувийн даатгалуудад гэр бүл, үр хүүхэд, өөрсдийн амь нас, эрүүл мэндийг даатгуулах Нэгэнт л гамшгийн эрсдэлийг иргэдийн оролцоотой бууруулах гэж зорьж байгаа тул иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь зүйтэй. Гамшиг болох үед эргээд төрийн нуруун дээр өндөр ачаалал ирэх тул иргэд өөрсдөө эрсдэлийн санхүүжилтэд хувь нэмрээ оруулж байг эрсдэлийг даван туулна. 48.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ: 48.1.6.даатгалын нөхөн төлбөр Дээрх комментуудад оруулсан даатгалтай холбоотой заалт нь эргээд нөхөн төлбөр авахтай холбогдох юм. Хэрэв даатгуулаагүй бол нөхөн төлбөр авахгүй. Даатгалын нөхөн төлбөр нь гамшгаас хамгаалах эх үүсвэрийг санхүүжүүлж байгаа л юм бол даатгалд хамрагдах талаар тусгаж өгөх нь зүйтэй. 48.6.Гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулахад гарах зардлыг төрийн болон төрийн өмч давамгайлсан аж Хөдөө аж ахуйн давхар даатгал компани хариуцна МУ-ын Засгийн газар 2015 онд Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийг үүсгэн байгуулсан. Зорилго нь гамшгийн эрсдэлийг бууруулах, давхар даатгалын тогтолцоог бий болгох зорилготой төрийн болон хувийн өмч хосолсон байгууллага юм. Гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийн байггууллага болон иргэдийг заавал даатгалд хамруулах талаар заах нь зохисгүй тул төрийн өмчит байгууллагыг эхлээд даатгалд хамруулж явуулах нь зүйтэй. Энэ нь нэгд, төр өөрийн байгуулсан аж ахуйн нэгжийг дэмжих, үйл ажиллагааг бэхжүүлэх, хоёрт,
  • 6. 6 ахуйн нэгж, байгууллагын хувьд төр хариуцна хувийн байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд сайн жишээ, үлгэр дуурайлал болно. Ингэснээр төр, хувийн хэвшил болон иргэдийн оролцоотой эрсдэлийг бууруулах нэгдсэн систем бий болох юм.