SlideShare a Scribd company logo
1 of 17
Тусгаар тогтнол,
түүний үнэ цэнэ
Бие даалт
Гүйцэтгэсэн:10ё ангийн сурагч Б.Маралмаа
Шалгасан..........................
Оршил
Би бүрэн эрхт тусгаар
тогтнолоо зарласанМонгол
хэмээх орны жирийн нэгэн
иргэн билээ. Энэ л өдөр
тусгаар тогтнолоо хэрхэн
бүтээж, ямар саад
тотгорыг давж
хэмжээлшгүй их үнэ цэнээр
улсынхаа тусгаар
тогтнолоо зарласныг
хуваалцах гэж байна.
Тусгаар тогтнолынтөлөөтэмцлийнтүүх
Монголынтусгаар тогтнолынтөлөө тэмцлийнтүүх
Монголчууд ньХХ зууны эхэн үед Манж чин улсын дарлалаас салжБогд хаантМонгол
улсыг үүсгэн байгуулж, тулгар төрөө сэргээн мандуулсан тэр үеэс эхлэн Монгол улсаа олон
улсын хэм хэмжээний дагуу тусгаар тогтносон бүрэн эрх улс болохыг хүлээн зөвшөөрүүлэх
бодлогыгхэрэгжүүлж эхэлсэн бөгөөд юуны өмнө хоёр хөрш болохорос, хятад орнуудаараа
хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг эрчимтэй явуулжэхэлсэн. Дэлхийн нэгдүгээр
дайн, Октябрийн хувьсгал, Оросын иргэний дайн, Хятадын дарамт, Монголын
ноёдын хоорондын тэмцэл зэргээс уламжлан 1919 онд Богд хаантМонгол улсын автономит
эрхийг гамин цэргийн хүчээр устгасан. Гэвч тусгаар тогтнолын төлөө
тэмцэгч ноёд, лам,малчин ард түмэн болон цагаантны хөдөлгөөн,ялангуяа генерал Барон
Унгерн фон Штернбергийн идэвхитэй оролцоотойгоорМонгол орон хятадын
дарлалаас чөлөөлөгдөн Богд хаантМонгол улсыгсэргээн мандуулсан байна. Энэ үед
цагаантны хөдлгөөний идэвхижлээс болгоомжилж байсанЗХУ-ын давхар бодлогын үр дүнд
монгол орноос цагаантны хүчийг хөөн гаргаж Ардын хувьсгалыг ялуулсан байна. Зөвлөлт
Орос улс шинэ Монгол улсын засгийн газрыгхүлээн зөвшөөрч 1921 оны 11-р сарын 5-нд
[["Монгол-Орос хоёрын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын
засгийн газар ба ЗөвлөлтОрос Улсын засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ"]]
гэдэг хэлэлцээр байгуулсан. Энэ нь тулгар тогтсон улсыг хүлээн зөвшөөрөх анхны шатболох,
түүний засгийн газрыг хүлээн зөвшөөрөх олон улсын харилцааны хэлбэр байсан юм. ДИУ-н эрх
баригчид хэрэг дээрээ тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин тогтнох болсныг
үгүйсгэж ДИУ-ын нэг хэсэг гэж үзэж байсан. Монгол улс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох
хэрэгтзуучилж өгөхийг ЗөвлөлтОрос улсад хүссэнийгЗөвлөлтОрос улс ёсоор болгож
хэрэгжүүлэх эхний алхам хийж эхэлсэн бөгөөд боловч БНМАУ-г албан ёсоор зөвшөөрөн
хүлээлгүй ДИУ-н бүрэлдэхүүн хэсэг гэжзаасан гэрээг 1924 оны 5 сарын 31-нд ДИУ-тай
байгуулсан. Дээрх хэлэлцээрийн 5-р зүйлд "ЗСБНХУ-н засгийн газар Гадаад Монголыг Дундад
Иргэн Улсын хэсэгхэмээн хүлээн зөвшөөрч Дундад Иргэн Улсын тэндэх бүрэн эрхийг
хүндэтгэнэ" гэжзаасан байна.Энэ заалтМонгол, ЗөвлөлтОрос Улсын хооронд 1921 онд
байгуулагдсан найрамдлыг хэлэлцээрийг зөрчсөн тул Монгол улсад таалагдаагүй. Үүнийгээ
ЗХУ-н засгийн газар Монгол улсын аюулгүй байдлыгхангах өөрөр хэлбэл Хятадаас Монгол
улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн улс хоорондын эрх зүйн чухал арга хэмжээ гэж
Монгол улсын эрх баригчдад ойлгуулж байлаа. Хэдүй тийм боловч ЗХУ нь 20-оод оны
Хятадын цэргийн эрхтнүүдийн заналхийлэлтболон японы цэргийн түрэмгийлэл шууд
нүүрлэж ирсэн 30-40-өөд онд БНМАУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалж, эдийн засаг,
соёлын хөгжилтөд тусламж үзүүлжбайсан. Мөн БНМАУнь Зөвлөлт-Германыдайныүед
өөрийн боломжитбүх хүчээр ЗХУ-д тусалжээ.
Урьдчилсаннөхцөл
Хорлоогийн Чойбалсан
Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, АНУ, Их Британи гэсэн гурван
гүрэн нацист Герман, милитарист Японы эсрэг холбоотны эвслийн
гол цөмийгбүрдүүлжбайсан. Гурвангүрний удирдагч ЗХУ-ын
И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч ФранклинРузвельт, Их
Британы Ерөнхийсайд УинстонЧерчиль нарын 1945 оны 1 сард
ЗХУ-ын Хар тэнгисийнэрэгт орших Ялта хотод хийсэн уулзалт
хийсэн. Ялтын уулзалтаар Германыгялсаны дараа Европ
тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийнхүрээгээ хэрхэн хуваах
талаар тохиролцоогхийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи
хоёр германыг ялсаны дараа ЗХУ-
ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин
германыг ялсаны дараа Японы эсрэг дайныгэхлүүлэх боломжтой
гэхдээ дараахнөхцлүүдийгбиелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно
гэсэн байна. Сталины саналыгхолбоотнууд зөвшөөрсөнба
германыг ялсаны дараа дахинуулзаж асуудлуудаа нарийвчилан
тогтоё гэж тохирсон байна. Сталины саналнь:
 1. Өмнөд Сахалины арал, Курилын арлуудыг ЗХУ-д өгөх,
 2. БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх,
 3. Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг
ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэхзэрэг юм.
Энэхүү уулзалтын үр дүндБНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөхасуудалүндсэндээ дэлхийн их
гүрнүүдийн хэмжээнданх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. Холбоотон гүрнүүд Германыг ялсаны
дараа Подстам хотноо хийсэн уулзалтаар дайны дараах дэлхийн хэмжээнднөлөөллийн бүсүүдээ
хуваажавахталаар голлон тохирсон байна. АНУ, Их Британы жанжин штабын дарга нарын тооцоогоор
Японыг ялахад1-2 жилдахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд1-2 сая цэргийн хохирол
үзэх бөгөөдазийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут
цохих нь бараг боломжгүй дээрх тооцоон дээр нэмжасар их хохиролүзэхмагадлалтай гэжүзэж
байжээ. ИймдЯпоны эсрэг дайндЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаандялах
сонирхолбүхий байсан АНУ, Их Британы удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайндоролцуулах тухай
саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусадудирдлагуудадхүргүүлж байжээ. ЗХУ нацист Герман
улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой бөгөөдингэхийн
тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулахшаардлага тавьсан байна. Энэ
тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах
нэг болзолтавьсан байна. Үүнийг АНУ, Их Британыудирдагч нар зөвшөөрсөн бөгөөдСталины ятгалгаар
энэ тухай БНХУ-далбан ёсоор мэдэгдэх үүргийг Рузвельт биечлэн авсан байна. Гурван их гүрний
хамтарсан мэдэгдэлдБНХУ буюу гоминдаан намын удирдлага ихэдцочирдсон байна. Хятадын
удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэргүүцлийг гурвангүрний удирдагч нарт удаа дараа
өөрийн болон БНХУ, түүний гадаадяамны нэрийн өмнөөс хүргүүлсэн төдийгүй Гадаадяамны сайд Ван
Си Зыг энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-дайлчлалхийхийг үүрэг болгон
гүйцэтгүүлж байжээ. Гэвч удаа дараагийн уулзалтуудаар хүлээсэн үүргээСталин, Рузвельт нар сахин
биелүүлж, БНМАУ нь тусгаар улс болох тулБНХУ хүлээн зөвшөөрөхёстойгэж хариушаардлага,
дарамт үзүүлжэхэлсэн байна. Сталин нь ЗХУ-ынСибирь,Алс дорнодыг хамгаалахбамбай бүс болох
БНМАУ-ыг тусгаар улс болгон БНХУ-аар хүлээн зөвшөөрүүлэх талдээр баттайзогсож байсан байна.
Ялтын болонПодстамын уулзалтын талаар Сталинаасмэдээлэлавсан Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-
ын удирдлага энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулахүүднээс:
 ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх,
 БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах,
 БНХУ-ын хамаарч байсан боловч тухайн үедЯпонп эзлэгдсэн Өвөр Монголыг японы цэргээс чөлөөлөн
өөртөө нэгтгэх,
 БНМАУ нь тусгаар улс бөгөөдхангалттай хүчин чадалбүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд
Японд эзлэгдсэн хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьдчөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо
харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайндоролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10-
ны өдөр Японы эзэнт гүрэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын армийн ангиудЗХУ-ын улаан
армийн ангиудтай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн бөгөөд Хятадын цагаан хэрэмхүртэл
давшин байлдаж японы цэргийг бут цохилцсон байна.
Тусгаар тогтнолын төлөө санал хураалт
Санал хураалтын хэсэг
Их гүрнүүдийн шахалтандорсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд"ЗХУ болон Хятадулс найрамдалт холбоо
тогтоох хэлэлцээр"тгарынүсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээдтохиролцохдоо "Японыг
ялсны дараа, Гадаад Монголд Ардиргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв.
Түүний ард иргэдтусгаар тогтнолыг сайшаах эсэхээшийдвэрлэнэ. Хэрэв ардиргэдийн саналхураалтын дүн
тусгаар тогтнолыгсайшаавалБНХУ-ын Засгийн газар ГадаадМонголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа
хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын т алаас
ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайдВан Си Зы нар оролцсон.
"Монгол улсын тусгаар тогтнолынасуудлыг ардтүмнийхнь саналхураалтын үр дүнгээс шалтгаалан авч
үзэж болох юм" гэсэн мэдэгдэлнот бичгийг БүгдНайрамдах Хятадулсын Гадаадяамны сайдВан Си Зыгээс
Монгол улсад1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын
Бага Хурлын тэргүүлэгчдээс1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ.
Үүнд“Бүх ард түмний саналыг тусулсын бүх дэвсгэрнутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр
гаргуулахаар тогтоосугай"хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал
гаргах хуудсан дээр тавьсанөөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу“татгалзах”хоёрын аль нэгийг
бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй болбаруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу
саналхураах ажилявагджээ.
Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан
байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн
дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын
хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хуралцуглаан зохион
байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын
дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг
зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар
тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан
юм.
Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074
хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь
саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан,
өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал
хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа
өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт
хадгалагдаж байна.
Санал хураалтанд “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан Ли
Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд
ажиглалт хийсэн байна.
Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн
дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд
хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй
ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс
санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр
баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр
бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны
XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Хятад Улсын
Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар
Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын
төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ,
БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дагуу 1946 оны нэгдүгээр
сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай
улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг
ирүүлсэн юм. Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад
Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны
нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар
тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн
тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын
тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав”
гэжээ.
Санал хураалтынстатистик тоо баримтууд
Санал хураалтын хуудас
Үр дүн
БНХУ нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн
хүлээн зөвшөөрч нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг анх удаа
байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын
элчин сайдын яам болгон өөрчилсөн түүхтэй. БНХУ-ын Гоминдааны засгийн
газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 дугаар сарын 13-нд
тогтоов. 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ –ын Засгийн газар БНХУ-ын засгийг
газартай дипломат харилцаагаа тасалж мөн өдөр БНХАУ-ын Ардын Төв
Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа
харилцан солилцохоор илгээлт явуулав. 1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын
засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат
төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ
сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлсэн юм. 1950 онд Зөвлөлт, Хятадын
шинэ гэрээнд Вышинский, Чжоуэньлай нар гарын үсэг зурах үедээ захидал
солилцож түүндээ санал агуулгын үр дүнд БНМАУ-н тусгаар тогтнолын
байдал бүрэн дүүрэн хангагдсаныг 2 засгийн газар нотолж байгаагаа
дурьдсан. Ингэж хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор
бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, Ази-Европ, Америк, Африкийн олон улс
дипломат харилцаа тогтоон найрсаг хамтран ажиллаж, БНХАУ олон улсын
нэр хүнд эрс өссөн. Жинхэнэ бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг
харуулах гол холбогдох баримт түүх бол дээр дурьдсан баримт юм.
Сонирхолтой баримтууд
 Санал хураалтадзориулсанухуулгынзурагтхуудаст“Би БүгдНайрамдах
Монгол АрдУлсын харьяатмөн.Хүнболжтөрсний миньдээдзэргийнэрхэм
эрмэлзэл бол өөрийнэх орнытусгаар тогтнолынтөлөө амьба санаа сэтгэлээ
зориулахадхэзээ чбэлхэнбайхадоршино.Би өөрийнхарьяатэх орнытусгаар
тогтнолынтөлөөбатална”хэмээнбичиж,дэвсгэртньМонголынгазрын
зургийгбайрлуулан,гараа өргөнсанал өгчбуй хүнийгдүрсэлсэнбайдаг.Энэ
түүхэнбаримтөдгөө Үндэсний төвархивынсанхөмрөгтхадгалагддаг.
 баг бүртмэдээ зөөждамжуу лах түр өртөө байгуулж,мэдээгтусгай богцонд
хийжганзагалаад5-10 км хоорондмориор өртөөлөндавхижхүргэжбайжээ.
Мөнбагаассумынтөв рүүдээрх аргаар мэдээ хүргүүлэх моринөртөөний
цэгүүдийгтүр бай гуулсанбайна.Харинсумынтөвөөсавтомашинаар аймагруу
мэдээ хүргэсэнба машинхүрэлцэхгүй бай сантул нийслэлээссуудлынболон
ачаанымашинуудыгнэгөдрийнхугацаатайдайчилжээ.
 Ховдаймагт гадаадынхарьяат347 хүнсаналаа өгсөнбайдаг. Өвөрмонгол,цөөн
тооныхятад,оросхүмүүссанал хураалтадоролцсоноос29хүнмонгол бичгээр,
хоёр хүнхятадаар гарынүсгээ зурж,гурванхүн хятадбичигтэй гарынтэмдэг
буюу хувийнтамгаа даржээ.Бичигүсэгмэдэхгүй 313 хүнсанал өгөх зааварт
тусгагдсаныдагуу баруунгарынэрхий хурууныхаахээгүлдээсэнбайна.
 Булганаймгийннутагдахь“Булганыбаруунхойдзасанхүмүүжүүлэхгазар”-тял
эдлэжбайсан52 хоригдол саналаа өгчээ.Эдгээрээс2нь бичигүсэгт
тайлагдаагүй,бусадхүмүүжигчидньмонгол бичгээр болонтухайнүеддөнгөж
шилжижбайсанкирилл бичгээр гарынүсгээ зурсанбайгаа ньнэнсонирхолтой.
 Санал хураахтай холбогдсонухуулга таниулгынолонматериал хуудас,ярианы
сэдэвзэргийгУлаанбаатартбэлтгэнхэвлүүлжороннутагттүгээнтарааж,
бэлтгэл ажил явагдахадулсдаяар 13000 хурал цуглаанболжтүүндолонмянган
малчин,ард,ажилчин,сэхээтэноролцжээ.
 Санал өгсөнмэдээгшалгандүгнэхэдбаг,сум,аймгийнтөвдээр байсаннягтлан
бодогчнарыгсампинтай ньдайчланхувиарлансуулгажмэдээгдахиндахин
шалгуулангаргуулжбайжээ.
 АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри А.Уэллес 1944 оны долдугаар сарын эхээр Монголд
айлчилж байжээ. Тэрбээр дэлхийн II дайны галын дундуур Монголд ирээд “Хэдийгээр ЗХУ-
ын нөлөөн дор байгаа ч монголчууд өөрийн гэсэн бодолтой, эрэмгий, биеэ даасан, төр,
засгийн удирдлага нь залуу хүмүүсийн гарт байгаа улс юм байна” гэсэн дүгнэлттэй
буцаж байжээ. Гэрийн хаяанд хөхүүртэй айраг шуугисныг “тагнах төхөөрөмж” хэмээн
айж хоносныг эс тооцвол тэрбээр Монголд ирсэндээ тааламжтай сэтгэгдэлтэй
буцсан байдаг. Түүний айлчлалын зорилго нь 1943 оны Холбоотон гурван гүрний
удирдагч нарын 1943 оны Тегераны уулзалтын үед Сталины үе үе цухалзуулжбайсан
Гадаад Монгол буюу БНМАУ гэдэг нь үнэхээр тусгаар тогтносон улс болож чадах эсэх,
монгол ба хятадын хооронд хамаарал байгаа эсэхийг тандах зорилготой байжээ.
Уэллесийн сэтгэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Ф.Д.Рузвельтэд БНМАУ-ыг хятадаас
хамааралгүй өөрийн үндэсний хэл, соёл, онцлог, түүх бүхий үндэстэн бөгөөд оросын
дэмжлэгээр хятадаас хамааралгүй тусгаар улсын түвшинд байгаа гэдэгт итгүүлсэн
байна. Иймд Рузвельт нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах зорилгооо биелүүлэхийн
тулд Холбоотон гүрнүүдийн удирдагчдын 1945 оны Ялтын уулзалтаар болон
Подстамын уулзалтуудаар БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөхөд болно гэж үзэж
энэ тал дээр зөвшөөрсөн санал өгсөн түүхтэй.
 Ялтын уулзалтаар Сталин нь АНУ-ын ерөнхийлөгчөөр БНМАУ-ын статус-квог хүлээн
зөвшөөрөх тухай гурван гүрний мэдэгдлийг БНХУ-ын удирдагч Чан Кайшид албан ёсоор
мэдэгдэхийг Рузвельтэд ятгаж чадсан байна. Учир ЗХУ-БНХУ-ын 1924 оны гэрээнд ЗХУ нь
Монгол улсыг БНХУ-ын нэг хэсэг гэж үзэж хүлээн зөвшөөрнө гэж заасан байсан тул
Сталин энэхүү үүргийг өөртөө авхаас зайлсхийжээ.
 Сталин буюу ЗХУ-ын Монгол улс буюу тухайн үеийн БНМАУ-ыг тусгаар тогтнуулах
зорилго нь ЗХУ-ын сибирь, Алс дорнодын чиглэлд байдаг харилцаа,холбоо, зам тээврийн
гол шугам болох Транссибирийн төмөр зам нь хилийн бүсэд оршдог байсан тул түүнийг
хамгаалах бамбай жийрэг улс байх шаардлагыг хангах явдал байсан байна. Үүний
нотолгоо нь Сталин хятадын төлөөлөгчидтэй уулзах үеэр Япон нь одоо ялагдсан
боловч 30-40 жилийн дараа сэргэж ахин хүчирхэгболох бөгөөд энэ үед бидэнд
транссибирийн төмөр замын шугмын аюулгүй байдлыг хангах шаардлага байна. Энэ
зорилгод ЗХУ ба БНХУ-ын дунд орших БНМАУ гэсэн завсрын жийрэг бамбай улс зайлшгүй
шаардлагатай байгаа учир бид энэ улсыг тусгаар тогтнуулах сонирхолтой байна гэж
мэдэгдэж байснаас харагдана.
Тусгаар тогтнол

ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй унах ньилэрхий болсон мөн
манжийн колоничлол улам бүр ширүүсч монгол үндэстнийг шууд устгах бодлого явуулж
эхэлсэн тул Богд Гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлсэн
бөгөөд 1911 оны 12 сарын 29-нд Богд ХаантМонгол Улсыг байгуулан Манжаас бүрэн
тусгаарлажээ. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахьамбан болон дарангуй цэргүүдийг 1911-
1912 онуудад монгол цэргүүд шахан хөөжулмаар Өвөр Монголыг чөлөөлөх аянд
мордон Хаалган хүртэл давшсан Таван замын байлдааныг ХаантОрос,Хятад хоёр орны
шахалтын улмаас зогсоон бусад монголчуудаа нэгтгэжчадаагүй байна.
Богд хаантМонгол Улсын албан ёсны нэр нь"Олноо Өргөгдсөн Монгол Улс","Монгол Улс"
юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх
монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан,бүх монголчуудыг захирах улс гэсэн
утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ.Америк,Европ тивийн улсууд
Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг
дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв
Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж,дэлхийн
колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах,бүх монгол
угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Оросод зөвлөжээ. Оросын гадаад
харилцааны сайд Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд
хүчирхэгулсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.[9]
1915 оны Хиагтын гэрээгээр ХаантОрос ба Хятадын шахалтаар Монгол улсыгХятадын
бүрэлдэхүүн дэх автономит(өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн
эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийгустгав. Энэ хүнд нөхцөлд
Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын
дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Үүний дараа 1924 оны11
сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж хаантзасгийг халан бүгд найрамдах улс болжээ.
Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгуурыг туулсан
юм. 1939 онд Японы түрэмгийлэгчидХалхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн
бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж
үзүүлж Г.К.Жуковоорудирдуулсан Шэбэр,Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивиз болон
Монголын армийн хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд бутцохисноор Халхын голын
дайнд ялжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын
тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар
тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин
гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж,
монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх
чөлөөний хувьсгалнь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард
түмний түүхийн онцгой хуудас,хойч үе нь бахархан дурсвал зохихтүүхт
үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын
туурга тусгаар улсаа сэргээн байгуулахгэсэн олон арван жилийн мохошгүй
хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл,үндэсний ухамсрын их
сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон
билээ.Ялалттайболсон эрхчөлөөнийтэмцлийг хувьсгал, амжилтгүй
болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрхчөлөөний хувьсгалын
ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан
зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн
тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж,таван яам бүхий Засгийн
газрыг байгуулахтүүхэн шийдвэр гаргасан юм.
200 гаруй жил МанжЧинулсындарангуйлалдбайсанМонгол улсад XIXзуунысүүлчXXзууны эхэн
үед үндэсугсааныхаа төлөө тэмцэх, улс гэрээ сэргээн мандуулах үзэл ухамсар бүхий шинэ цаг
үеийнхэн нэгэнт тодрон гарч иржээ.
Олон улсын байдал тэр дундаа шинэ колоничлолын бодлого баримтлагч тухайн үеийн Их
гүрнүүдийншахалтхавчлага,дарамтындор жил,сар, өдрөөр доройтол мөхөл рүүгээ дөтөлж
байсанМанжЧингүрний дотоод гадаад байдал ч Монголчуудын үндэсний ухамсарыг сэргээж,
улс орноо тусгаарлах их үйлсэд хөтөлсөн нэг шалтгаан байсан нь түүхэн үнэн юм.
Манжуудгадаадталдаа колоничлогчдыншахалтадорж,дотоододньхятадуудтөрийнэрхийг
нь авч, “Шинэ засгийн бодлого” гээчийг гарган хэрэгжүүлж эхлэхэд түүнд нь бүрэн автсан
байдаг.
“Шинэ засгийн бодлого”-оороо хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг
барилдах,монгол хүнхятаднэр хэрэглэхзэргийгхориглосонманжийнхуулийг хүчингvй болгож,
хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт
малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Үүнээс болж Монголын бүхий л хязгаар нутагт Манж-Хятадыг эсэргүүцсэн тэмцэл өрнөсөн.
Тиймээс л Монголын эх орончдын Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн ялалтанд хүрсэн нь
тун тодорхой.
Гэвч дэлхийг шинээр хуваан захирах өрсөлдөөнд ид орчихоод байсан Их гүрнүүдэд Төв Азийн
бөглүүхоцрогдмол Монголорнытусгаар тогтнол тийм ч сонин асуудал биш байлаа. 1911 оны
12 дугаар сарын29-нд Тусгаар тогтнолоо сэргээн зарласнаасаа хойш Монголчууд 1945 оны Бүх
ардтүмний санал асуулгаар нэг шат ахиж, 1961 онд Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-д гишүүн
нь болж байж бүрэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын Тусгаар тогтнолын эхэн болохын хувьд
хамгийн чухал ач холбогдолтой болохыг XX зууны Монгол улсын түүх бэлээхэн гэрчилнэ.
МОНГОЛЧУУД ХЯТАДААС Ч ТҮРҮҮЛЭН ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАВ
1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн
тогтжээ.
Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүннар явж Халхын
хангуудын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан
харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ.
Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүйгээр манж
монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр
гаргасан.
Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн
суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм.
Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр засгийн газрын шинжтэй
байгууллага байгуулжээ.
Түүний үндсэн үүрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад,
дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бүх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн
тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад
тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ.
Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн
наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн.
Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар
тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ.
Монгол бол Хятад, Төвд зэрэг бусад улсын л адил Манжийн эзэнт гүрний харьяанд багтаж байсан улс.
Гэхдээ Тусгаар тогтнолоо бусдаас түрүүлэн зарлаж чадсан нь гайхамшигтай.
Монголынхоо Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань хятадууд Манж гүрнийг халж БНУ-аа тунхаглахаас хэд
хоногийн өмнө ийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан юм.
НИЙТ МОНГОЛЧУУД ТУСГААР УЛСДАА НЭГДЭХЭЭР ТҮРХРЭН ХӨДӨЛЛӨӨ
Богд хаан анхны зарлигаараа таван яам бүхий Засгийн газар байгууллаа.
Монгол улсын төр сэргэн байгуулагдмагц нийт Монгол даяар тусгаар улсдаа нэгдэн
нийлэххөдөлгөөн өрнөлөө.
ХөлөнбуйрынБаргууд1912 оны 1 сарын2-ндманжтvшмэдийгхөөнгаргаж,Монголулсаднэгдэн
орж буйгаа албан ёсоор илэрхийлэв.
ХаринХовдынхязгаар дахьманжийнамбанэсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7-
ндХовд хотоо чөлөөлсөн юм.
Дарьганга хошуу 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн
орлоо.
ӨмнөдМонголынхувьд49 хошууны35нь Богдынзасгийнгазрыгхүлээн зөвшөөрч, Монгол улсад
нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох
боломжгүй шахам болсон нь харамсалтай.
Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан ч
хожмоо өмнөдМонголын49хошуугдотоодзасаг,Халх,Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад
150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг.
Зэрэгшахамманжийнноёрхлоосгарсан ХятадынБНулсМонголыгөөрийннэгэн муж гэсэн байр
суурийг тууштай баримталж, тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгvй байлаа. БНХУ-ын 1912
оны 3 сарын 10-ны үндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд,
Хөх нуураас бүрдэнэ” гэж заажээ.
Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгүй байж
чадаагүй билээ.
Дүгнэлт
Эцэст нь хэлэхэд олон мянган жилийн
түүхтэй манай улс бүхэл бүтэн 300
жил Манжийн эрхшээлд орсон . Гэвч
улсаа гэх чин хүсэл зорилготойгоор
тусгаар тогтголынхаа төлөө амь
биеэ үл хайхран зориулсан олон олон
баатруудынхаа ачаар одоогийн энх
тайван үлс болсон билээ. Үүнийг бид
хэзээ мартаж үл болно.Иймээс
улсынхаа түүхийг дээдэлж улс орноо
хайрлацгаая.

More Related Content

What's hot

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройBurmaa Ganbaatar
 
эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциZorigoo Gantumur
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол ssuser8ad4021
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм МонголдJvk Law
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцааschool14
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
Energi
EnergiEnergi
EnergiNTsets
 

What's hot (20)

Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал1921 оны хувьсгал
1921 оны хувьсгал
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориорой
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграци
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
Социализм Монголд
Социализм МонголдСоциализм Монголд
Социализм Монголд
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцаа
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
Energi
EnergiEnergi
Energi
 

Similar to tusgaar togtnol

Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angitulgaa14
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolUrnaa_o_o
 
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлП. Эрдэнэсайхан
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУП. Эрдэнэсайхан
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системOtgoo Jeje
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлтOnon Battsengel
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлBattsetseg Sambuu
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлAmgalan Enhchimeg
 
хүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлхүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлoyungoomalina
 
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaSilence Javkhlan
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэвtulgaa14
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэвtulgaa14
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэвtulgaa14
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэвtulgaa14
 

Similar to tusgaar togtnol (20)

Tuuh, ix angi
Tuuh, ix angiTuuh, ix angi
Tuuh, ix angi
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angi
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnol
 
Huiten dainii tuhai
Huiten dainii tuhaiHuiten dainii tuhai
Huiten dainii tuhai
 
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлШинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
Шинэ үеийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл
 
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУДэлхийн II дайны үеийн БНМАУ
Дэлхийн II дайны үеийн БНМАУ
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээл
 
Олноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улсОлноо Өргөгдсөн Монгол улс
Олноо Өргөгдсөн Монгол улс
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээл
 
хүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлхүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэл
 
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
 
HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24HMON104-2015-11-24
HMON104-2015-11-24
 
Zaaa
ZaaaZaaa
Zaaa
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 

tusgaar togtnol

  • 1. Тусгаар тогтнол, түүний үнэ цэнэ Бие даалт Гүйцэтгэсэн:10ё ангийн сурагч Б.Маралмаа Шалгасан..........................
  • 2. Оршил Би бүрэн эрхт тусгаар тогтнолоо зарласанМонгол хэмээх орны жирийн нэгэн иргэн билээ. Энэ л өдөр тусгаар тогтнолоо хэрхэн бүтээж, ямар саад тотгорыг давж хэмжээлшгүй их үнэ цэнээр улсынхаа тусгаар тогтнолоо зарласныг хуваалцах гэж байна.
  • 3. Тусгаар тогтнолынтөлөөтэмцлийнтүүх Монголынтусгаар тогтнолынтөлөө тэмцлийнтүүх Монголчууд ньХХ зууны эхэн үед Манж чин улсын дарлалаас салжБогд хаантМонгол улсыг үүсгэн байгуулж, тулгар төрөө сэргээн мандуулсан тэр үеэс эхлэн Монгол улсаа олон улсын хэм хэмжээний дагуу тусгаар тогтносон бүрэн эрх улс болохыг хүлээн зөвшөөрүүлэх бодлогыгхэрэгжүүлж эхэлсэн бөгөөд юуны өмнө хоёр хөрш болохорос, хятад орнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг эрчимтэй явуулжэхэлсэн. Дэлхийн нэгдүгээр дайн, Октябрийн хувьсгал, Оросын иргэний дайн, Хятадын дарамт, Монголын ноёдын хоорондын тэмцэл зэргээс уламжлан 1919 онд Богд хаантМонгол улсын автономит эрхийг гамин цэргийн хүчээр устгасан. Гэвч тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёд, лам,малчин ард түмэн болон цагаантны хөдөлгөөн,ялангуяа генерал Барон Унгерн фон Штернбергийн идэвхитэй оролцоотойгоорМонгол орон хятадын дарлалаас чөлөөлөгдөн Богд хаантМонгол улсыгсэргээн мандуулсан байна. Энэ үед цагаантны хөдлгөөний идэвхижлээс болгоомжилж байсанЗХУ-ын давхар бодлогын үр дүнд монгол орноос цагаантны хүчийг хөөн гаргаж Ардын хувьсгалыг ялуулсан байна. Зөвлөлт Орос улс шинэ Монгол улсын засгийн газрыгхүлээн зөвшөөрч 1921 оны 11-р сарын 5-нд [["Монгол-Орос хоёрын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын засгийн газар ба ЗөвлөлтОрос Улсын засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ"]] гэдэг хэлэлцээр байгуулсан. Энэ нь тулгар тогтсон улсыг хүлээн зөвшөөрөх анхны шатболох, түүний засгийн газрыг хүлээн зөвшөөрөх олон улсын харилцааны хэлбэр байсан юм. ДИУ-н эрх баригчид хэрэг дээрээ тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин тогтнох болсныг үгүйсгэж ДИУ-ын нэг хэсэг гэж үзэж байсан. Монгол улс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох хэрэгтзуучилж өгөхийг ЗөвлөлтОрос улсад хүссэнийгЗөвлөлтОрос улс ёсоор болгож хэрэгжүүлэх эхний алхам хийж эхэлсэн бөгөөд боловч БНМАУ-г албан ёсоор зөвшөөрөн хүлээлгүй ДИУ-н бүрэлдэхүүн хэсэг гэжзаасан гэрээг 1924 оны 5 сарын 31-нд ДИУ-тай байгуулсан. Дээрх хэлэлцээрийн 5-р зүйлд "ЗСБНХУ-н засгийн газар Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын хэсэгхэмээн хүлээн зөвшөөрч Дундад Иргэн Улсын тэндэх бүрэн эрхийг хүндэтгэнэ" гэжзаасан байна.Энэ заалтМонгол, ЗөвлөлтОрос Улсын хооронд 1921 онд байгуулагдсан найрамдлыг хэлэлцээрийг зөрчсөн тул Монгол улсад таалагдаагүй. Үүнийгээ ЗХУ-н засгийн газар Монгол улсын аюулгүй байдлыгхангах өөрөр хэлбэл Хятадаас Монгол улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн улс хоорондын эрх зүйн чухал арга хэмжээ гэж Монгол улсын эрх баригчдад ойлгуулж байлаа. Хэдүй тийм боловч ЗХУ нь 20-оод оны Хятадын цэргийн эрхтнүүдийн заналхийлэлтболон японы цэргийн түрэмгийлэл шууд нүүрлэж ирсэн 30-40-өөд онд БНМАУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалж, эдийн засаг, соёлын хөгжилтөд тусламж үзүүлжбайсан. Мөн БНМАУнь Зөвлөлт-Германыдайныүед өөрийн боломжитбүх хүчээр ЗХУ-д тусалжээ.
  • 4. Урьдчилсаннөхцөл Хорлоогийн Чойбалсан Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, АНУ, Их Британи гэсэн гурван гүрэн нацист Герман, милитарист Японы эсрэг холбоотны эвслийн гол цөмийгбүрдүүлжбайсан. Гурвангүрний удирдагч ЗХУ-ын И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч ФранклинРузвельт, Их Британы Ерөнхийсайд УинстонЧерчиль нарын 1945 оны 1 сард ЗХУ-ын Хар тэнгисийнэрэгт орших Ялта хотод хийсэн уулзалт хийсэн. Ялтын уулзалтаар Германыгялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийнхүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоогхийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ- ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин германыг ялсаны дараа Японы эсрэг дайныгэхлүүлэх боломжтой гэхдээ дараахнөхцлүүдийгбиелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыгхолбоотнууд зөвшөөрсөнба германыг ялсаны дараа дахинуулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины саналнь:  1. Өмнөд Сахалины арал, Курилын арлуудыг ЗХУ-д өгөх,  2. БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх,  3. Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэхзэрэг юм.
  • 5. Энэхүү уулзалтын үр дүндБНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөхасуудалүндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнданх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. Холбоотон гүрнүүд Германыг ялсаны дараа Подстам хотноо хийсэн уулзалтаар дайны дараах дэлхийн хэмжээнднөлөөллийн бүсүүдээ хуваажавахталаар голлон тохирсон байна. АНУ, Их Британы жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад1-2 жилдахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд1-2 сая цэргийн хохирол үзэх бөгөөдазийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут цохих нь бараг боломжгүй дээрх тооцоон дээр нэмжасар их хохиролүзэхмагадлалтай гэжүзэж байжээ. ИймдЯпоны эсрэг дайндЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаандялах сонирхолбүхий байсан АНУ, Их Британы удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайндоролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусадудирдлагуудадхүргүүлж байжээ. ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой бөгөөдингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулахшаардлага тавьсан байна. Энэ тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг болзолтавьсан байна. Үүнийг АНУ, Их Британыудирдагч нар зөвшөөрсөн бөгөөдСталины ятгалгаар энэ тухай БНХУ-далбан ёсоор мэдэгдэх үүргийг Рузвельт биечлэн авсан байна. Гурван их гүрний хамтарсан мэдэгдэлдБНХУ буюу гоминдаан намын удирдлага ихэдцочирдсон байна. Хятадын удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэргүүцлийг гурвангүрний удирдагч нарт удаа дараа өөрийн болон БНХУ, түүний гадаадяамны нэрийн өмнөөс хүргүүлсэн төдийгүй Гадаадяамны сайд Ван Си Зыг энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-дайлчлалхийхийг үүрэг болгон гүйцэтгүүлж байжээ. Гэвч удаа дараагийн уулзалтуудаар хүлээсэн үүргээСталин, Рузвельт нар сахин биелүүлж, БНМАУ нь тусгаар улс болох тулБНХУ хүлээн зөвшөөрөхёстойгэж хариушаардлага, дарамт үзүүлжэхэлсэн байна. Сталин нь ЗХУ-ынСибирь,Алс дорнодыг хамгаалахбамбай бүс болох БНМАУ-ыг тусгаар улс болгон БНХУ-аар хүлээн зөвшөөрүүлэх талдээр баттайзогсож байсан байна. Ялтын болонПодстамын уулзалтын талаар Сталинаасмэдээлэлавсан Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ- ын удирдлага энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулахүүднээс:  ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх,  БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах,  БНХУ-ын хамаарч байсан боловч тухайн үедЯпонп эзлэгдсэн Өвөр Монголыг японы цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх,  БНМАУ нь тусгаар улс бөгөөдхангалттай хүчин чадалбүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьдчөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайндоролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10- ны өдөр Японы эзэнт гүрэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын армийн ангиудЗХУ-ын улаан армийн ангиудтай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн бөгөөд Хятадын цагаан хэрэмхүртэл давшин байлдаж японы цэргийг бут цохилцсон байна.
  • 6. Тусгаар тогтнолын төлөө санал хураалт Санал хураалтын хэсэг Их гүрнүүдийн шахалтандорсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд"ЗХУ болон Хятадулс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр"тгарынүсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээдтохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ардиргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэдтусгаар тогтнолыг сайшаах эсэхээшийдвэрлэнэ. Хэрэв ардиргэдийн саналхураалтын дүн тусгаар тогтнолыгсайшаавалБНХУ-ын Засгийн газар ГадаадМонголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын т алаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайдВан Си Зы нар оролцсон. "Монгол улсын тусгаар тогтнолынасуудлыг ардтүмнийхнь саналхураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэлнот бичгийг БүгдНайрамдах Хятадулсын Гадаадяамны сайдВан Си Зыгээс Монгол улсад1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд“Бүх ард түмний саналыг тусулсын бүх дэвсгэрнутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай"хэмээн заасан байдаг. Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсанөөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу“татгалзах”хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй болбаруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу саналхураах ажилявагджээ. Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хуралцуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.
  • 7. Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Санал хураалтанд “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд ажиглалт хийсэн байна. Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй ажээ. 1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна. Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
  • 8. Санал хураалтынстатистик тоо баримтууд Санал хураалтын хуудас Үр дүн БНХУ нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшөөрч нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын элчин сайдын яам болгон өөрчилсөн түүхтэй. БНХУ-ын Гоминдааны засгийн газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов. 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ –ын Засгийн газар БНХУ-ын засгийг газартай дипломат харилцаагаа тасалж мөн өдөр БНХАУ-ын Ардын Төв Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулав. 1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлсэн юм. 1950 онд Зөвлөлт, Хятадын шинэ гэрээнд Вышинский, Чжоуэньлай нар гарын үсэг зурах үедээ захидал солилцож түүндээ санал агуулгын үр дүнд БНМАУ-н тусгаар тогтнолын байдал бүрэн дүүрэн хангагдсаныг 2 засгийн газар нотолж байгаагаа дурьдсан. Ингэж хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, Ази-Европ, Америк, Африкийн олон улс дипломат харилцаа тогтоон найрсаг хамтран ажиллаж, БНХАУ олон улсын нэр хүнд эрс өссөн. Жинхэнэ бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг харуулах гол холбогдох баримт түүх бол дээр дурьдсан баримт юм.
  • 9. Сонирхолтой баримтууд  Санал хураалтадзориулсанухуулгынзурагтхуудаст“Би БүгдНайрамдах Монгол АрдУлсын харьяатмөн.Хүнболжтөрсний миньдээдзэргийнэрхэм эрмэлзэл бол өөрийнэх орнытусгаар тогтнолынтөлөө амьба санаа сэтгэлээ зориулахадхэзээ чбэлхэнбайхадоршино.Би өөрийнхарьяатэх орнытусгаар тогтнолынтөлөөбатална”хэмээнбичиж,дэвсгэртньМонголынгазрын зургийгбайрлуулан,гараа өргөнсанал өгчбуй хүнийгдүрсэлсэнбайдаг.Энэ түүхэнбаримтөдгөө Үндэсний төвархивынсанхөмрөгтхадгалагддаг.  баг бүртмэдээ зөөждамжуу лах түр өртөө байгуулж,мэдээгтусгай богцонд хийжганзагалаад5-10 км хоорондмориор өртөөлөндавхижхүргэжбайжээ. Мөнбагаассумынтөв рүүдээрх аргаар мэдээ хүргүүлэх моринөртөөний цэгүүдийгтүр бай гуулсанбайна.Харинсумынтөвөөсавтомашинаар аймагруу мэдээ хүргэсэнба машинхүрэлцэхгүй бай сантул нийслэлээссуудлынболон ачаанымашинуудыгнэгөдрийнхугацаатайдайчилжээ.  Ховдаймагт гадаадынхарьяат347 хүнсаналаа өгсөнбайдаг. Өвөрмонгол,цөөн тооныхятад,оросхүмүүссанал хураалтадоролцсоноос29хүнмонгол бичгээр, хоёр хүнхятадаар гарынүсгээ зурж,гурванхүн хятадбичигтэй гарынтэмдэг буюу хувийнтамгаа даржээ.Бичигүсэгмэдэхгүй 313 хүнсанал өгөх зааварт тусгагдсаныдагуу баруунгарынэрхий хурууныхаахээгүлдээсэнбайна.  Булганаймгийннутагдахь“Булганыбаруунхойдзасанхүмүүжүүлэхгазар”-тял эдлэжбайсан52 хоригдол саналаа өгчээ.Эдгээрээс2нь бичигүсэгт тайлагдаагүй,бусадхүмүүжигчидньмонгол бичгээр болонтухайнүеддөнгөж шилжижбайсанкирилл бичгээр гарынүсгээ зурсанбайгаа ньнэнсонирхолтой.  Санал хураахтай холбогдсонухуулга таниулгынолонматериал хуудас,ярианы сэдэвзэргийгУлаанбаатартбэлтгэнхэвлүүлжороннутагттүгээнтарааж, бэлтгэл ажил явагдахадулсдаяар 13000 хурал цуглаанболжтүүндолонмянган малчин,ард,ажилчин,сэхээтэноролцжээ.  Санал өгсөнмэдээгшалгандүгнэхэдбаг,сум,аймгийнтөвдээр байсаннягтлан бодогчнарыгсампинтай ньдайчланхувиарлансуулгажмэдээгдахиндахин шалгуулангаргуулжбайжээ.
  • 10.  АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри А.Уэллес 1944 оны долдугаар сарын эхээр Монголд айлчилж байжээ. Тэрбээр дэлхийн II дайны галын дундуур Монголд ирээд “Хэдийгээр ЗХУ- ын нөлөөн дор байгаа ч монголчууд өөрийн гэсэн бодолтой, эрэмгий, биеэ даасан, төр, засгийн удирдлага нь залуу хүмүүсийн гарт байгаа улс юм байна” гэсэн дүгнэлттэй буцаж байжээ. Гэрийн хаяанд хөхүүртэй айраг шуугисныг “тагнах төхөөрөмж” хэмээн айж хоносныг эс тооцвол тэрбээр Монголд ирсэндээ тааламжтай сэтгэгдэлтэй буцсан байдаг. Түүний айлчлалын зорилго нь 1943 оны Холбоотон гурван гүрний удирдагч нарын 1943 оны Тегераны уулзалтын үед Сталины үе үе цухалзуулжбайсан Гадаад Монгол буюу БНМАУ гэдэг нь үнэхээр тусгаар тогтносон улс болож чадах эсэх, монгол ба хятадын хооронд хамаарал байгаа эсэхийг тандах зорилготой байжээ. Уэллесийн сэтгэгдэл нь АНУ-ын ерөнхийлөгч Ф.Д.Рузвельтэд БНМАУ-ыг хятадаас хамааралгүй өөрийн үндэсний хэл, соёл, онцлог, түүх бүхий үндэстэн бөгөөд оросын дэмжлэгээр хятадаас хамааралгүй тусгаар улсын түвшинд байгаа гэдэгт итгүүлсэн байна. Иймд Рузвельт нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах зорилгооо биелүүлэхийн тулд Холбоотон гүрнүүдийн удирдагчдын 1945 оны Ялтын уулзалтаар болон Подстамын уулзалтуудаар БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөхөд болно гэж үзэж энэ тал дээр зөвшөөрсөн санал өгсөн түүхтэй.  Ялтын уулзалтаар Сталин нь АНУ-ын ерөнхийлөгчөөр БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх тухай гурван гүрний мэдэгдлийг БНХУ-ын удирдагч Чан Кайшид албан ёсоор мэдэгдэхийг Рузвельтэд ятгаж чадсан байна. Учир ЗХУ-БНХУ-ын 1924 оны гэрээнд ЗХУ нь Монгол улсыг БНХУ-ын нэг хэсэг гэж үзэж хүлээн зөвшөөрнө гэж заасан байсан тул Сталин энэхүү үүргийг өөртөө авхаас зайлсхийжээ.  Сталин буюу ЗХУ-ын Монгол улс буюу тухайн үеийн БНМАУ-ыг тусгаар тогтнуулах зорилго нь ЗХУ-ын сибирь, Алс дорнодын чиглэлд байдаг харилцаа,холбоо, зам тээврийн гол шугам болох Транссибирийн төмөр зам нь хилийн бүсэд оршдог байсан тул түүнийг хамгаалах бамбай жийрэг улс байх шаардлагыг хангах явдал байсан байна. Үүний нотолгоо нь Сталин хятадын төлөөлөгчидтэй уулзах үеэр Япон нь одоо ялагдсан боловч 30-40 жилийн дараа сэргэж ахин хүчирхэгболох бөгөөд энэ үед бидэнд транссибирийн төмөр замын шугмын аюулгүй байдлыг хангах шаардлага байна. Энэ зорилгод ЗХУ ба БНХУ-ын дунд орших БНМАУ гэсэн завсрын жийрэг бамбай улс зайлшгүй шаардлагатай байгаа учир бид энэ улсыг тусгаар тогтнуулах сонирхолтой байна гэж мэдэгдэж байснаас харагдана.
  • 11.
  • 12. Тусгаар тогтнол ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй унах ньилэрхий болсон мөн манжийн колоничлол улам бүр ширүүсч монгол үндэстнийг шууд устгах бодлого явуулж эхэлсэн тул Богд Гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлсэн бөгөөд 1911 оны 12 сарын 29-нд Богд ХаантМонгол Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлажээ. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахьамбан болон дарангуй цэргүүдийг 1911- 1912 онуудад монгол цэргүүд шахан хөөжулмаар Өвөр Монголыг чөлөөлөх аянд мордон Хаалган хүртэл давшсан Таван замын байлдааныг ХаантОрос,Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоон бусад монголчуудаа нэгтгэжчадаагүй байна. Богд хаантМонгол Улсын албан ёсны нэр нь"Олноо Өргөгдсөн Монгол Улс","Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан,бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ.Америк,Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж,дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах,бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Оросод зөвлөжээ. Оросын гадаад харилцааны сайд Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэгулсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.[9] 1915 оны Хиагтын гэрээгээр ХаантОрос ба Хятадын шахалтаар Монгол улсыгХятадын бүрэлдэхүүн дэх автономит(өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийгустгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Үүний дараа 1924 оны11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж хаантзасгийг халан бүгд найрамдах улс болжээ. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгуурыг туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчидХалхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоорудирдуулсан Шэбэр,Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивиз болон Монголын армийн хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд бутцохисноор Халхын голын дайнд ялжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
  • 13. Үндэсний эрх чөлөөний хувьсгал Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалнь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас,хойч үе нь бахархан дурсвал зохихтүүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулахгэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл,үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.Ялалттайболсон эрхчөлөөнийтэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрхчөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж,таван яам бүхий Засгийн газрыг байгуулахтүүхэн шийдвэр гаргасан юм.
  • 14. 200 гаруй жил МанжЧинулсындарангуйлалдбайсанМонгол улсад XIXзуунысүүлчXXзууны эхэн үед үндэсугсааныхаа төлөө тэмцэх, улс гэрээ сэргээн мандуулах үзэл ухамсар бүхий шинэ цаг үеийнхэн нэгэнт тодрон гарч иржээ. Олон улсын байдал тэр дундаа шинэ колоничлолын бодлого баримтлагч тухайн үеийн Их гүрнүүдийншахалтхавчлага,дарамтындор жил,сар, өдрөөр доройтол мөхөл рүүгээ дөтөлж байсанМанжЧингүрний дотоод гадаад байдал ч Монголчуудын үндэсний ухамсарыг сэргээж, улс орноо тусгаарлах их үйлсэд хөтөлсөн нэг шалтгаан байсан нь түүхэн үнэн юм. Манжуудгадаадталдаа колоничлогчдыншахалтадорж,дотоододньхятадуудтөрийнэрхийг нь авч, “Шинэ засгийн бодлого” гээчийг гарган хэрэгжүүлж эхлэхэд түүнд нь бүрэн автсан байдаг. “Шинэ засгийн бодлого”-оороо хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах,монгол хүнхятаднэр хэрэглэхзэргийгхориглосонманжийнхуулийг хүчингvй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Үүнээс болж Монголын бүхий л хязгаар нутагт Манж-Хятадыг эсэргүүцсэн тэмцэл өрнөсөн. Тиймээс л Монголын эх орончдын Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн ялалтанд хүрсэн нь тун тодорхой. Гэвч дэлхийг шинээр хуваан захирах өрсөлдөөнд ид орчихоод байсан Их гүрнүүдэд Төв Азийн бөглүүхоцрогдмол Монголорнытусгаар тогтнол тийм ч сонин асуудал биш байлаа. 1911 оны 12 дугаар сарын29-нд Тусгаар тогтнолоо сэргээн зарласнаасаа хойш Монголчууд 1945 оны Бүх ардтүмний санал асуулгаар нэг шат ахиж, 1961 онд Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-д гишүүн нь болж байж бүрэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын Тусгаар тогтнолын эхэн болохын хувьд хамгийн чухал ач холбогдолтой болохыг XX зууны Монгол улсын түүх бэлээхэн гэрчилнэ.
  • 15. МОНГОЛЧУУД ХЯТАДААС Ч ТҮРҮҮЛЭН ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАВ 1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүннар явж Халхын хангуудын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүйгээр манж монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан. Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Түүний үндсэн үүрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бүх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ. Монгол бол Хятад, Төвд зэрэг бусад улсын л адил Манжийн эзэнт гүрний харьяанд багтаж байсан улс. Гэхдээ Тусгаар тогтнолоо бусдаас түрүүлэн зарлаж чадсан нь гайхамшигтай. Монголынхоо Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань хятадууд Манж гүрнийг халж БНУ-аа тунхаглахаас хэд хоногийн өмнө ийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан юм.
  • 16. НИЙТ МОНГОЛЧУУД ТУСГААР УЛСДАА НЭГДЭХЭЭР ТҮРХРЭН ХӨДӨЛЛӨӨ Богд хаан анхны зарлигаараа таван яам бүхий Засгийн газар байгууллаа. Монгол улсын төр сэргэн байгуулагдмагц нийт Монгол даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэххөдөлгөөн өрнөлөө. ХөлөнбуйрынБаргууд1912 оны 1 сарын2-ндманжтvшмэдийгхөөнгаргаж,Монголулсаднэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлэв. ХаринХовдынхязгаар дахьманжийнамбанэсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7- ндХовд хотоо чөлөөлсөн юм. Дарьганга хошуу 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн орлоо. ӨмнөдМонголынхувьд49 хошууны35нь Богдынзасгийнгазрыгхүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгүй шахам болсон нь харамсалтай. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан ч хожмоо өмнөдМонголын49хошуугдотоодзасаг,Халх,Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Зэрэгшахамманжийнноёрхлоосгарсан ХятадынБНулсМонголыгөөрийннэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгvй байлаа. БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны үндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” гэж заажээ. Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгүй байж чадаагүй билээ.
  • 17. Дүгнэлт Эцэст нь хэлэхэд олон мянган жилийн түүхтэй манай улс бүхэл бүтэн 300 жил Манжийн эрхшээлд орсон . Гэвч улсаа гэх чин хүсэл зорилготойгоор тусгаар тогтголынхаа төлөө амь биеэ үл хайхран зориулсан олон олон баатруудынхаа ачаар одоогийн энх тайван үлс болсон билээ. Үүнийг бид хэзээ мартаж үл болно.Иймээс улсынхаа түүхийг дээдэлж улс орноо хайрлацгаая.