SlideShare a Scribd company logo
Өсвөр насныханд өгөх зөвөлгөө

Бичсэн Ж.Болормаа
Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43




АНУ-ын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд (ЕБДС) сурч байгаа сурагчдын эцэг
эхчүүдэд зориулан энэхүү зөвлөмжийг Арлингтон хотын ЕБДС-д зургаа дахь жилдээ
ажиллаж хуримтлуулсан туршлага, санаан дээрээ тулгуурлан бичихээр шийдлээ. Өөрийн
амьдралын багагүй хугацааг Монголын Ерөнхий Боловсролын Дунд сургуулиас
авахуулаад Их дээд сургуульд багшилж байсан, мөн багшийн ажлыг энэ улсад
үргэжлүүлэн хийж байгаагийн хувьд Монголын ирээдүй болсон бяцхан иргэддээ болон
тэдний эцэг эхчүүдэд бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж өөрийн цаг заваа
умартан цаас үзэг нийлүүлэн суугаа минь энэ ээ.




Түрүүчийн дугаартаа бага сургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд зөвөлгөөг өгсөн энэ
удаагийнхаа дугаарт:




Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд




Ерөнхий боловсролын дунд сургууль (Middle School)-д сурч байгаа сурагчид болох 10-14
насны хүүхдүүд нь насны хувьд бие бялдарын, сэтгэл мэдрэлийн, оюун санааны, болоод
орчин тойроны маш олон өөрчлөлтүүдтэй  учирдаг.




Энэ насандаа хүүхдүүд өөрсдийн биед болоод сэтгэлд санаандаа гарч байгаа
өөрчлөлтүүдээ үл ойлгох, сэтгэл санааны хямралд орох, огцом уурлах, ганцаардах зэрэг
оюуны болоод сэтгэл мэдрэлийн  хувьд хямaрдaг. Энэ насныханд учирдаг томоохон
хямрал нь "би- бусдад  хэрхэн харагдаж байгаа бол?!" гэсэн үзэл ноёрхож гадаад
үзэмжиндээ илүү их анхаарал тавьж түүнийхээ төлөө ихээхэн хямардаг нас юм. Энэ
насны хүүхдүүд өөрсдийнхөө дотны найзаа өөрсдөө сонгож, өмсөх хувцасаа өөрсдөө
шилж, өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэх чадвартай болсон "насанд  хүрсэн том  хүн" гэсэн
үзэл сууж бие даахыг эрмэлзэж эхэлдэг. Тиймээс энэ насны хүүхдүүд найз нөхдийн
хүрээг гэр бүлийнхэнээсээ ялангуяа ээж, ааваасаа илүүд үзэж тэдэнтэй өөрсдийнхөө
үзэл бодолоо хуваалцах, тэднийхээ үгийг үг дуугүй дагах, тэднийхээ төлөө юуг ч хийхээс
буцахгүйгээр "үнэнчээр" зүтгэж эхэлдэг. Энэхүү шалтгаанаас үүдэж энэ насны хүүхдүүд
тамхи татах, архи уух, тэр байтугай хар тамхи хэрэглэх, бэлгийн харьцаанд эрт орох
зэрэг сөрөг нөлөөллүүдэд автагдахад бэлэн байдаг "эмзэг насныхан"-д тооцогддог.




Ерөнхий өөрчлөлтүүд:




                                                                                           1/5
Өсвөр насныханд өгөх зөвөлгөө

Бичсэн Ж.Болормаа
Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43




Сэтгэл санааны болоод бие бялдарын ерөнхий өөрчлөлтүүд:




• Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө биеийн галбир, гадаад үзэмж, хувцаслалтандаа илүү
анхаарсанаар толины өмнө байнга эргэлдэж өөрсдийгөө өндөрөөр үнэлэж эхэлдэг ч
сэтгэл санааны хувьд ихэнхидээ зориггүй, хулчгар байдаг.
 • Биеийн галбиртаа илүү анхаарсанаас болж хоолны дэглэм барихгүй хэт хоол сойх,
эсвэл хэт их идэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
 • Энэ насны хүүхдүүдийн бие дэхь бодисийн солилцоо их хэмжээгээр явагддаг учраас
маш их хөлөрдөг бөгөөд алдсан энеригээ  унтаж эсвэл их идэж нөхдөг учир унтамхайбас
идэмхий байдаг.
 • Энэ насныхны хамгийн хурцаар илэрдэг нэгэн шинж тэмдэг бол зан авирын хувьд
нилээд “ааширхуу” болдог. Тиймээс эцэг эхийгээ хүндлэхгүй байх, уурлах уцаарлах, ээж,
аавдаа бүдүүлэг авир гаргах, огцом уурлаж, түргэн зан гаргаж эцэг эхийгээ эвгүй
байдалд оруулаx зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь тэдний гормоны өөрчлөлт
идэвхитэй явагдаж байгаатай уялдаатай байдаг болов уу.
 • Өөрсдийгөө үргэлж онцгой содон хүн (биднийхээр "од") болох хүслэнд автаж сургууль
дээр болоод хамт олны дунд зохиогдож байгаа олон нийтийн ажил, биеийн тамирын
хичээл, спортоор шаргуу хичээллэж амжилт олохыг ихээхэн хүсэмжилж түүний төлөө
тэмцдэг. Ийм тохиолдолд тэд дэндүү аюултай (риск-тэй) эрэмгий  шийдэлүүдийг эргэлт
буцалтгүй хийдэгээрээ их гэнэн бөгөөд амь насанд нь аюул учирч болзошгүй.
 • Охидуудын сарын тэмдэг ирж, биеийн галбирын хувьд эмэгтэйлэг болж эхэлдэг бол
хөвгүүдийн дуу бүдүүрч, шингэн сахал ургах ор суудaг. Энэ насны охидууд хөвгүүдээс
илүү өсөглүүн байдаг тул охидууд хөвгүүдээсээ өндөр болдог. Тймээс охидууд эрт
бэлгийн харьцаанд орох тохиолдол гарвал жирэмслэх магадлалтай.




Сэтгэл зүйн (оюун ухаан) болоод танин мэдэхүйн өөрчлөлтүүд:




• Олон зүйл бодож сэтгэл санааны хувьд амархан хямардаг.
 • Өөрсдийн үзэл бодолоо яриагаар илэрхийлэх чадвар нь өндөрсөж, нухацтай болдог.
 • Зөв, бурууг ялгаж, ойлгох чадвар нь сайжирдаг.
 • Өсвөр насны ихэнхи хүүхдүүдийн дунд гардаг нийтлэг шинж бол сэтгэл санааны
хямралд амархан ордогоосоо болж өөрсдийгөө үзэн ядах, гэр бүлийн хэрүүл маргаан,
эдийн засгийн хямрал, эцэг эхийн салалтын бурууг өөртөө үүрч гуниглах, ганцаардах,
үүнээс үүдэж сэтгэл мэдрэлийн  гүнзгий дарамтанд ордог. Иймэрхүү тохиолдолд тэд
өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь буурч аймхай, хулчгар болдог. Тиймээс ингэж хямарсан
хүүхэд буруу замруу хөртлөгдөхөд амархан байдаг.




                                                                                           2/5
Өсвөр насныханд өгөх зөвөлгөө

Бичсэн Ж.Болормаа
Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар юуг мэдэх нь зүйтэй вэ?




1. Өсвар насны хүүхдүүдийн өсөлт бойжилт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой
мэдээллийг өөрийнхөө боломжийн хэмжээгээр олж мэдэх нь чухал. Тодорхой сайн
мэдээллийг олж авсанаар та зөв зүйтэй шийдвэрийг гаргахад тань тусална. Өсвөр
насныхны өөрчлөлт шилжилтийн гэгдэх жилүүдэд та юуг хүлээн зөвшөөрч тусалж
чадахаа сайтар ойлгох. Хүүхдийнхээ сургууль дээрхи болон сургуулиас гадуурхи
амьдралтай холбоотой байж тэдэнтэй хамтран оролцох. Зөв орчин, хүмүүжил сайтай,
зөв санаа бодолтой эцэг эхчүүдтэй, болон насанд хүрэгчидтэй холбоотой ажилласанаар
эрүүл орчин үүсч хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй "бие хүн" төлөвшүүлэхэд ихээхэн тус
нэмэр болно. Хүүхдийнхээ нас биений онцлогт таарсан зөв арга барилыг сонгож
ажилласанаар та хүүхдийнхээ хүмүүжилд сайнаар нөлөөлнө.




2. Хүүхэддээ өөрийнхөө тэднийг хэрхэн хайрлаж, баярлаж байгаа сэтгэлээ илчилж
чаддаг байх нь таны хүүхэд хайр халамжыг мэдэрч амжилт гаргах эх үүсвэрийг олж
авна.




3. Үе үе хүүхэдтэйгээ таны хүүхдэд юу илүү чухал болох талаар ярилцаж бай. Үүнд:
хэцүү тулгамдсан асуудалаас авахуулаад сэтгэлд нь байгаа эмзэг сэдвийг ч хөндөж
болно. Хүүхдийнхээ юу бодож, ярьж байгааг маш тэвчээртэй сонсох хэрэгтэй. Ингэж
хүүхдүүдтэйгээ холбогдож чадсанаар таны хүүхэд сургууль дээрээ болон сургуулиас
гаднах амьдралд амжилт гаргах эх үндэс болно.




4. Өсвөр насныханы амжилт бүтээлийн талаар ярилцаж урам хайрлаж бай! Xүүхдийнхээ
сурах, мэдэх чадвар болоод аливаа асуудалд нухацтай ханддаг чадварыг нь хөгжүүлэхэд
ихээхэн анхаарал тавиарай! Иймийн тулд xүүхэддээ амжилтын төлөө зүтгэх урмыг
хайрла! гэхдээ хүүхдийнхээ болоод бодит амьдрал дээрхи сургуулийн болоод сургуулиас
гадуурхи ажлын ур чадвар, чадамжийг бодолцох нь зөв. Хүүхдээсээ та юуг хүсээд
байгаагаа ойлгуулж, амжилтанд хүрэхийн төлөө юуг хийвэл зохистойг мэдүүлж таниулах
нь зүйтэй. Боловсролыг эрхэмлэж байгаагаа та хүүхэддээ мэдрүүл, хүүхдийнхээ гэрийн
даалгавар болон хичээлүүд дээр өгөгдсөн сэдвүүдийг цаг тухай бүрт нь гүйцэтгэж
байгааг шалгаж мөн цаашид их, дээд сургуульд шаардагдах хичээлүүдийг зөв сонголт
хийхэд нь туслаарай! Иймээс багш сурган хүмүүжүүлэгчидтэй болоод бусад амжилттай
суралцаж байгаа сурагчидтай холбоотой ажилласанаар таны хүүхэд амжилт гаргаж
чадна.




                                                                                           3/5
Өсвөр насныханд өгөх зөвөлгөө

Бичсэн Ж.Болормаа
Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43

5. Хүүхэдтэйгээ мэдээллийн сувгыг хэрхэн зөв зүйтэй ашиглаж сурахыг зааж өг!
Телевизийн ямар сувгыг сонгож үзэх, комъпютерийн ямар тоглоомоор тоглож болох,
үзсэн киноных нь талаар зөвлөлгөө өгч илэн далангүй ярилцаарай! Ямар хөгжим сонсч,
ямар сэтгүүл үзэж байгааг нь хянаж анxаарлаа хандуулах нь зүйтэй.




6. Хүүхдийнхээ уурлаж, уцаарлаж байгаа тэрхэн агшинд тэднийг зүгээр орхих буюу уур
нь гарсаны дараа ухааруулж, учирлаж ярилцахыг хичээгээрэй! Яагаад гэвэл тэднээс
гарч байгаа энэ өөрчлөлтүүд нь таны хүүхдээс үл шалтгаалан бие организмд нь гарч
байгаа бодисын солилцооны улмаас илэрч буй байгалын шалгарал учраас энэ бүх
хувирал, сэтгэл санааны  хувьд түүнд хүчтэй нөлөөлж байгаа түр зуурын өөрчлөлт
гэдэгийг хүлээн зөвшөөрч тэдний энэ хямралыг ухаалгаар тэвчихийг хичээгээрэй!




7. Зөв хүмүүжилтэй найз нөхөдтэй болоход нь тусал. Хүүхдийнхээ найз нөхөдийг сайтар
таньдаг байгаад зогсохгүй   тэдний эцэг эхчүүдтэй нь холбоотой байх нь юу юунаас
чухал. Найз нөхдийнх нь талаар ярилцаж, мөн зөв хүмүүжилтэй хүүхэдтэй нөхөрлөхөд нь
санаа тавиарай!




 8. Зөв зан араншинтай, зөв хүмүүжилтэй болоход нь туслаарай! Хүүхдийг зөв
хүмүүжилтэй орчинд өсгөж, харилцан ойлголцож байсанаар таны хүүхэд өв тэгш
хүмүүжлийг олж авна гэдэгийг санаарай! Ta xүүхдээ өндөр боловсролтой хүн болгож
өсгөхөөс гадна зөв хүмүүжилтэй хүнлэг,  хүний мөс чанартай эрхэм сайн нэгэн болоход
таны тус, танай гэр бүлийн хүмүүжил таны хүүхдэд нөлөөлнө гэдэгийг сайн ухаарч
балчир хүүхдээс авахуулаад ахмадуудыг хүндэтгэдэг энэрэнгүй сайхан сэтгэлтэн болж
өсөхөд эрхэм аав, ээж та нарын минь тус нөлөө асар их байдаг гэдэгийг санаарай!




9. Үргэлж мансууруулах бодис, хар тамхины талаар ярилцаж тэдгээрээс жигшүүлэх
талаар зөвлөлгөө өгч мөн зөв хооллолтон дээр нь анхаарал тавиарай!




10. Шийдвэрлэж чадахгүй байгаа хэцүү асуудал дээр нь үргэлж санаа тавьж, анхаарч
байхын ялдамд өсвөр насандаа зөв хүмүүжилтэй өсч чадвал насанд хүрэхдээ өв тэгш зөв
хүмүүжилтэй иргэн болж төлөвшинө гэдэгийг байнга санаарай!




Таниас энэ бүхнийг хэрэгжүүлэхэд маш их үүрэг, хаpиуцлага шаардагдана гэдэгийг



                                                                                           4/5
Өсвөр насныханд өгөх зөвөлгөө

Бичсэн Ж.Болормаа
Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43

үргэлж санаж явахыг хичээгээрэй!




Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 Нийт Монголын үрс, бяцхан иргэддээ “Хичээлийн Шинэ Жил”-ийн баярын мэнд хүргэж:




Элэгээрээ энх амгалан
Түмнээрээ түмэн амгалан байж




Ихийг бүтээж Эх орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөё!




Санал хүсэлт байвал: 
 bagsh_mn@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн
тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илгээнэ үү.




Жүгдэрсүрэнгийн Болормаа
Арлингтон хот
9 дүгээр сар, 2010




 




 




 




 




                                                                                           5/5

More Related Content

What's hot

эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөөэцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөөErdenezul Bazarragchaa
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилтОхидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Мэндбаяр Мөнхдөл
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөod_baigal
 
Etceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogooEtceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogoourangua85
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөUrnaa_o_o
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйazora14
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдTsedo Batsukh
 
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө 95398069
 
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголтнөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
doogii doogii
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
Nasnii uechlel
Nasnii uechlelNasnii uechlel
Nasnii uechlelSiner AG
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2nandia
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 

What's hot (19)

эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөөэцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх 10 зөвөлгөө
 
Гэрэлмаа
ГэрэлмааГэрэлмаа
Гэрэлмаа
 
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас
 
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилтОхидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
Охидын шилжилтийн нас, бэлгийн бойжилт
 
эцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөөэцэг эхэд өгөх зөвлөгөө
эцэг эхэд өгөх зөвлөгөө
 
Etceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogooEtceg ehed ogoh zoblogoo
Etceg ehed ogoh zoblogoo
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүй
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэд
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
 
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголтнөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт
 
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
 
Nasnii uechlel
Nasnii uechlelNasnii uechlel
Nasnii uechlel
 
эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2эрүүл мэндийн зөвлөгөө2
эрүүл мэндийн зөвлөгөө2
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 

Viewers also liked

Senior Helpers Services - Summary
Senior Helpers Services - SummarySenior Helpers Services - Summary
Senior Helpers Services - Summaryt4seniors
 
Lung cancer
Lung cancerLung cancer
Lung cancer
MassLife
 
7 анги
7 анги7 анги
7 ангиenhmonh
 
Social Expedition Breakfast: Beth Wilson
Social Expedition Breakfast: Beth WilsonSocial Expedition Breakfast: Beth Wilson
Social Expedition Breakfast: Beth Wilson
Beth Wilson
 
LEED Components of Boomerang Building
LEED Components of Boomerang BuildingLEED Components of Boomerang Building
LEED Components of Boomerang Building
Beth Wilson
 
цахим судалгаа 40
цахим судалгаа 40цахим судалгаа 40
цахим судалгаа 40odnoo44
 
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасах
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасахижил хуваарьтай бутархайг нэмэх хасах
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасахenhmonh
 
цахим тест 30
цахим тест 30цахим тест 30
цахим тест 30odnoo44
 
цахим тест1
цахим тест1цахим тест1
цахим тест1enhmonh
 
Crisis Communication Plan
Crisis Communication PlanCrisis Communication Plan
Crisis Communication Plan
Beth Wilson
 

Viewers also liked (16)

Microblogging
MicrobloggingMicroblogging
Microblogging
 
Senior Helpers Services - Summary
Senior Helpers Services - SummarySenior Helpers Services - Summary
Senior Helpers Services - Summary
 
About me
About me About me
About me
 
Undrah
UndrahUndrah
Undrah
 
Lung cancer
Lung cancerLung cancer
Lung cancer
 
7 анги
7 анги7 анги
7 анги
 
Social Expedition Breakfast: Beth Wilson
Social Expedition Breakfast: Beth WilsonSocial Expedition Breakfast: Beth Wilson
Social Expedition Breakfast: Beth Wilson
 
Undrah
UndrahUndrah
Undrah
 
LEED Components of Boomerang Building
LEED Components of Boomerang BuildingLEED Components of Boomerang Building
LEED Components of Boomerang Building
 
цахим судалгаа 40
цахим судалгаа 40цахим судалгаа 40
цахим судалгаа 40
 
Undrah
UndrahUndrah
Undrah
 
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасах
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасахижил хуваарьтай бутархайг нэмэх хасах
ижил хуваарьтай бутархайг нэмэх хасах
 
цахим тест 30
цахим тест 30цахим тест 30
цахим тест 30
 
цахим тест1
цахим тест1цахим тест1
цахим тест1
 
Undrah
UndrahUndrah
Undrah
 
Crisis Communication Plan
Crisis Communication PlanCrisis Communication Plan
Crisis Communication Plan
 

Similar to Zuvulgee

хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdashka_1029
 
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
MunkhjargalMuja1
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2sergelen97
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
Tsendoo
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг
baynaa82
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжnaraa30
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8adavaa
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgeltvbshee
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
Concept cf kg
Concept cf kgConcept cf kg
Concept cf kgDarkhijav
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
Enkhtuya Batchuluun
 
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагаЭцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Ministryof2
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat
 
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө 95398069
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)azora14
 

Similar to Zuvulgee (20)

хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
Nas zui
Nas zuiNas zui
Nas zui
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
ээ д зориулав
ээ  д зориулавээ  д зориулав
ээ д зориулав
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
эцэг эх 2.8
эцэг эх 2.8эцэг эх 2.8
эцэг эх 2.8
 
Uuree iltgel
Uuree iltgelUuree iltgel
Uuree iltgel
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
Concept cf kg
Concept cf kgConcept cf kg
Concept cf kg
 
оюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвароюун ухаан ба авьяас чадвар
оюун ухаан ба авьяас чадвар
 
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагаЭцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага
 
эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ
 
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)
 

More from odnoo44

Shided kv 2
Shided kv 2Shided kv 2
Shided kv 2odnoo44
 
тэгшитгэл
тэгшитгэлтэгшитгэл
тэгшитгэлodnoo44
 
хэрэглэгдэхүүн1
хэрэглэгдэхүүн1хэрэглэгдэхүүн1
хэрэглэгдэхүүн1odnoo44
 
одноо12
одноо12одноо12
одноо12odnoo44
 
геометр прогресс
геометр прогрессгеометр прогресс
геометр прогрессodnoo44
 
геометр прогресс
геометр прогрессгеометр прогресс
геометр прогрессodnoo44
 

More from odnoo44 (10)

од12
од12од12
од12
 
Shided kv 2
Shided kv 2Shided kv 2
Shided kv 2
 
тэгшитгэл
тэгшитгэлтэгшитгэл
тэгшитгэл
 
хэрэглэгдэхүүн1
хэрэглэгдэхүүн1хэрэглэгдэхүүн1
хэрэглэгдэхүүн1
 
одноо12
одноо12одноо12
одноо12
 
Odnoo45
Odnoo45Odnoo45
Odnoo45
 
геометр прогресс
геометр прогрессгеометр прогресс
геометр прогресс
 
геометр прогресс
геометр прогрессгеометр прогресс
геометр прогресс
 
мат
матмат
мат
 
мат
матмат
мат
 

Zuvulgee

  • 1. Өсвөр насныханд өгөх зөвөлгөө Бичсэн Ж.Болормаа Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43 АНУ-ын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд (ЕБДС) сурч байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулан энэхүү зөвлөмжийг Арлингтон хотын ЕБДС-д зургаа дахь жилдээ ажиллаж хуримтлуулсан туршлага, санаан дээрээ тулгуурлан бичихээр шийдлээ. Өөрийн амьдралын багагүй хугацааг Монголын Ерөнхий Боловсролын Дунд сургуулиас авахуулаад Их дээд сургуульд багшилж байсан, мөн багшийн ажлыг энэ улсад үргэжлүүлэн хийж байгаагийн хувьд Монголын ирээдүй болсон бяцхан иргэддээ болон тэдний эцэг эхчүүдэд бага ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж өөрийн цаг заваа умартан цаас үзэг нийлүүлэн суугаа минь энэ ээ. Түрүүчийн дугаартаа бага сургуулийн сурагчдын эцэг эхчүүдэд зөвөлгөөг өгсөн энэ удаагийнхаа дугаарт: Өсвөр Насны Хүүхдүүдтэй Эцэг Эхчүүдэд Зориулсан Зөвлөмжүүд Ерөнхий боловсролын дунд сургууль (Middle School)-д сурч байгаа сурагчид болох 10-14 насны хүүхдүүд нь насны хувьд бие бялдарын, сэтгэл мэдрэлийн, оюун санааны, болоод орчин тойроны маш олон өөрчлөлтүүдтэй  учирдаг. Энэ насандаа хүүхдүүд өөрсдийн биед болоод сэтгэлд санаандаа гарч байгаа өөрчлөлтүүдээ үл ойлгох, сэтгэл санааны хямралд орох, огцом уурлах, ганцаардах зэрэг оюуны болоод сэтгэл мэдрэлийн  хувьд хямaрдaг. Энэ насныханд учирдаг томоохон хямрал нь "би- бусдад  хэрхэн харагдаж байгаа бол?!" гэсэн үзэл ноёрхож гадаад үзэмжиндээ илүү их анхаарал тавьж түүнийхээ төлөө ихээхэн хямардаг нас юм. Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө дотны найзаа өөрсдөө сонгож, өмсөх хувцасаа өөрсдөө шилж, өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэх чадвартай болсон "насанд  хүрсэн том  хүн" гэсэн үзэл сууж бие даахыг эрмэлзэж эхэлдэг. Тиймээс энэ насны хүүхдүүд найз нөхдийн хүрээг гэр бүлийнхэнээсээ ялангуяа ээж, ааваасаа илүүд үзэж тэдэнтэй өөрсдийнхөө үзэл бодолоо хуваалцах, тэднийхээ үгийг үг дуугүй дагах, тэднийхээ төлөө юуг ч хийхээс буцахгүйгээр "үнэнчээр" зүтгэж эхэлдэг. Энэхүү шалтгаанаас үүдэж энэ насны хүүхдүүд тамхи татах, архи уух, тэр байтугай хар тамхи хэрэглэх, бэлгийн харьцаанд эрт орох зэрэг сөрөг нөлөөллүүдэд автагдахад бэлэн байдаг "эмзэг насныхан"-д тооцогддог. Ерөнхий өөрчлөлтүүд: 1/5
  • 2. Өсвөр насныханд өгөх зөвөлгөө Бичсэн Ж.Болормаа Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43 Сэтгэл санааны болоод бие бялдарын ерөнхий өөрчлөлтүүд: • Энэ насны хүүхдүүд өөрсдийнхөө биеийн галбир, гадаад үзэмж, хувцаслалтандаа илүү анхаарсанаар толины өмнө байнга эргэлдэж өөрсдийгөө өндөрөөр үнэлэж эхэлдэг ч сэтгэл санааны хувьд ихэнхидээ зориггүй, хулчгар байдаг. • Биеийн галбиртаа илүү анхаарсанаас болж хоолны дэглэм барихгүй хэт хоол сойх, эсвэл хэт их идэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. • Энэ насны хүүхдүүдийн бие дэхь бодисийн солилцоо их хэмжээгээр явагддаг учраас маш их хөлөрдөг бөгөөд алдсан энеригээ  унтаж эсвэл их идэж нөхдөг учир унтамхайбас идэмхий байдаг. • Энэ насныхны хамгийн хурцаар илэрдэг нэгэн шинж тэмдэг бол зан авирын хувьд нилээд “ааширхуу” болдог. Тиймээс эцэг эхийгээ хүндлэхгүй байх, уурлах уцаарлах, ээж, аавдаа бүдүүлэг авир гаргах, огцом уурлаж, түргэн зан гаргаж эцэг эхийгээ эвгүй байдалд оруулаx зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь тэдний гормоны өөрчлөлт идэвхитэй явагдаж байгаатай уялдаатай байдаг болов уу. • Өөрсдийгөө үргэлж онцгой содон хүн (биднийхээр "од") болох хүслэнд автаж сургууль дээр болоод хамт олны дунд зохиогдож байгаа олон нийтийн ажил, биеийн тамирын хичээл, спортоор шаргуу хичээллэж амжилт олохыг ихээхэн хүсэмжилж түүний төлөө тэмцдэг. Ийм тохиолдолд тэд дэндүү аюултай (риск-тэй) эрэмгий  шийдэлүүдийг эргэлт буцалтгүй хийдэгээрээ их гэнэн бөгөөд амь насанд нь аюул учирч болзошгүй. • Охидуудын сарын тэмдэг ирж, биеийн галбирын хувьд эмэгтэйлэг болж эхэлдэг бол хөвгүүдийн дуу бүдүүрч, шингэн сахал ургах ор суудaг. Энэ насны охидууд хөвгүүдээс илүү өсөглүүн байдаг тул охидууд хөвгүүдээсээ өндөр болдог. Тймээс охидууд эрт бэлгийн харьцаанд орох тохиолдол гарвал жирэмслэх магадлалтай. Сэтгэл зүйн (оюун ухаан) болоод танин мэдэхүйн өөрчлөлтүүд: • Олон зүйл бодож сэтгэл санааны хувьд амархан хямардаг. • Өөрсдийн үзэл бодолоо яриагаар илэрхийлэх чадвар нь өндөрсөж, нухацтай болдог. • Зөв, бурууг ялгаж, ойлгох чадвар нь сайжирдаг. • Өсвөр насны ихэнхи хүүхдүүдийн дунд гардаг нийтлэг шинж бол сэтгэл санааны хямралд амархан ордогоосоо болж өөрсдийгөө үзэн ядах, гэр бүлийн хэрүүл маргаан, эдийн засгийн хямрал, эцэг эхийн салалтын бурууг өөртөө үүрч гуниглах, ганцаардах, үүнээс үүдэж сэтгэл мэдрэлийн  гүнзгий дарамтанд ордог. Иймэрхүү тохиолдолд тэд өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь буурч аймхай, хулчгар болдог. Тиймээс ингэж хямарсан хүүхэд буруу замруу хөртлөгдөхөд амархан байдаг. 2/5
  • 3. Өсвөр насныханд өгөх зөвөлгөө Бичсэн Ж.Болормаа Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43 Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар юуг мэдэх нь зүйтэй вэ? 1. Өсвар насны хүүхдүүдийн өсөлт бойжилт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллийг өөрийнхөө боломжийн хэмжээгээр олж мэдэх нь чухал. Тодорхой сайн мэдээллийг олж авсанаар та зөв зүйтэй шийдвэрийг гаргахад тань тусална. Өсвөр насныхны өөрчлөлт шилжилтийн гэгдэх жилүүдэд та юуг хүлээн зөвшөөрч тусалж чадахаа сайтар ойлгох. Хүүхдийнхээ сургууль дээрхи болон сургуулиас гадуурхи амьдралтай холбоотой байж тэдэнтэй хамтран оролцох. Зөв орчин, хүмүүжил сайтай, зөв санаа бодолтой эцэг эхчүүдтэй, болон насанд хүрэгчидтэй холбоотой ажилласанаар эрүүл орчин үүсч хүүхдээ өв тэгш хүмүүжилтэй "бие хүн" төлөвшүүлэхэд ихээхэн тус нэмэр болно. Хүүхдийнхээ нас биений онцлогт таарсан зөв арга барилыг сонгож ажилласанаар та хүүхдийнхээ хүмүүжилд сайнаар нөлөөлнө. 2. Хүүхэддээ өөрийнхөө тэднийг хэрхэн хайрлаж, баярлаж байгаа сэтгэлээ илчилж чаддаг байх нь таны хүүхэд хайр халамжыг мэдэрч амжилт гаргах эх үүсвэрийг олж авна. 3. Үе үе хүүхэдтэйгээ таны хүүхдэд юу илүү чухал болох талаар ярилцаж бай. Үүнд: хэцүү тулгамдсан асуудалаас авахуулаад сэтгэлд нь байгаа эмзэг сэдвийг ч хөндөж болно. Хүүхдийнхээ юу бодож, ярьж байгааг маш тэвчээртэй сонсох хэрэгтэй. Ингэж хүүхдүүдтэйгээ холбогдож чадсанаар таны хүүхэд сургууль дээрээ болон сургуулиас гаднах амьдралд амжилт гаргах эх үндэс болно. 4. Өсвөр насныханы амжилт бүтээлийн талаар ярилцаж урам хайрлаж бай! Xүүхдийнхээ сурах, мэдэх чадвар болоод аливаа асуудалд нухацтай ханддаг чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавиарай! Иймийн тулд xүүхэддээ амжилтын төлөө зүтгэх урмыг хайрла! гэхдээ хүүхдийнхээ болоод бодит амьдрал дээрхи сургуулийн болоод сургуулиас гадуурхи ажлын ур чадвар, чадамжийг бодолцох нь зөв. Хүүхдээсээ та юуг хүсээд байгаагаа ойлгуулж, амжилтанд хүрэхийн төлөө юуг хийвэл зохистойг мэдүүлж таниулах нь зүйтэй. Боловсролыг эрхэмлэж байгаагаа та хүүхэддээ мэдрүүл, хүүхдийнхээ гэрийн даалгавар болон хичээлүүд дээр өгөгдсөн сэдвүүдийг цаг тухай бүрт нь гүйцэтгэж байгааг шалгаж мөн цаашид их, дээд сургуульд шаардагдах хичээлүүдийг зөв сонголт хийхэд нь туслаарай! Иймээс багш сурган хүмүүжүүлэгчидтэй болоод бусад амжилттай суралцаж байгаа сурагчидтай холбоотой ажилласанаар таны хүүхэд амжилт гаргаж чадна. 3/5
  • 4. Өсвөр насныханд өгөх зөвөлгөө Бичсэн Ж.Болормаа Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43 5. Хүүхэдтэйгээ мэдээллийн сувгыг хэрхэн зөв зүйтэй ашиглаж сурахыг зааж өг! Телевизийн ямар сувгыг сонгож үзэх, комъпютерийн ямар тоглоомоор тоглож болох, үзсэн киноных нь талаар зөвлөлгөө өгч илэн далангүй ярилцаарай! Ямар хөгжим сонсч, ямар сэтгүүл үзэж байгааг нь хянаж анxаарлаа хандуулах нь зүйтэй. 6. Хүүхдийнхээ уурлаж, уцаарлаж байгаа тэрхэн агшинд тэднийг зүгээр орхих буюу уур нь гарсаны дараа ухааруулж, учирлаж ярилцахыг хичээгээрэй! Яагаад гэвэл тэднээс гарч байгаа энэ өөрчлөлтүүд нь таны хүүхдээс үл шалтгаалан бие организмд нь гарч байгаа бодисын солилцооны улмаас илэрч буй байгалын шалгарал учраас энэ бүх хувирал, сэтгэл санааны  хувьд түүнд хүчтэй нөлөөлж байгаа түр зуурын өөрчлөлт гэдэгийг хүлээн зөвшөөрч тэдний энэ хямралыг ухаалгаар тэвчихийг хичээгээрэй! 7. Зөв хүмүүжилтэй найз нөхөдтэй болоход нь тусал. Хүүхдийнхээ найз нөхөдийг сайтар таньдаг байгаад зогсохгүй   тэдний эцэг эхчүүдтэй нь холбоотой байх нь юу юунаас чухал. Найз нөхдийнх нь талаар ярилцаж, мөн зөв хүмүүжилтэй хүүхэдтэй нөхөрлөхөд нь санаа тавиарай! 8. Зөв зан араншинтай, зөв хүмүүжилтэй болоход нь туслаарай! Хүүхдийг зөв хүмүүжилтэй орчинд өсгөж, харилцан ойлголцож байсанаар таны хүүхэд өв тэгш хүмүүжлийг олж авна гэдэгийг санаарай! Ta xүүхдээ өндөр боловсролтой хүн болгож өсгөхөөс гадна зөв хүмүүжилтэй хүнлэг,  хүний мөс чанартай эрхэм сайн нэгэн болоход таны тус, танай гэр бүлийн хүмүүжил таны хүүхдэд нөлөөлнө гэдэгийг сайн ухаарч балчир хүүхдээс авахуулаад ахмадуудыг хүндэтгэдэг энэрэнгүй сайхан сэтгэлтэн болж өсөхөд эрхэм аав, ээж та нарын минь тус нөлөө асар их байдаг гэдэгийг санаарай! 9. Үргэлж мансууруулах бодис, хар тамхины талаар ярилцаж тэдгээрээс жигшүүлэх талаар зөвлөлгөө өгч мөн зөв хооллолтон дээр нь анхаарал тавиарай! 10. Шийдвэрлэж чадахгүй байгаа хэцүү асуудал дээр нь үргэлж санаа тавьж, анхаарч байхын ялдамд өсвөр насандаа зөв хүмүүжилтэй өсч чадвал насанд хүрэхдээ өв тэгш зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвшинө гэдэгийг байнга санаарай! Таниас энэ бүхнийг хэрэгжүүлэхэд маш их үүрэг, хаpиуцлага шаардагдана гэдэгийг 4/5
  • 5. Өсвөр насныханд өгөх зөвөлгөө Бичсэн Ж.Болормаа Баасан, 2010 Есдүгээр сар 17 15:32 - Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Есдүгээр сар 19 16:43 үргэлж санаж явахыг хичээгээрэй! Сайн үйлс дэлгэрэх болтугай! Нийт Монголын үрс, бяцхан иргэддээ “Хичээлийн Шинэ Жил”-ийн баярын мэнд хүргэж: Элэгээрээ энх амгалан Түмнээрээ түмэн амгалан байж Ихийг бүтээж Эх орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөё! Санал хүсэлт байвал:  bagsh_mn@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илгээнэ үү. Жүгдэрсүрэнгийн Болормаа Арлингтон хот 9 дүгээр сар, 2010         5/5