SlideShare a Scribd company logo
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
1
Хангайн БАЗТ-ийн менежерийн 2014 оны 03 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт
ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ”ЗӨВ ХҮН”
ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын хүн амын насны бүтцийг дэлхийн бусад орны хүн амын
насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогдох бөгөөд 2000 оны хүн
амын тооллогын дүнгээр манай улсын 5 хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд,
2014 оны байдлаар нийт хүн амын 39.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон
шилжилтийн жилүүдэд өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх талаар хэд хэдэн
бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал,
Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр, Залуучуудын хөгжлийн асуудлаар
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах ойлголцлын санамж бичиг,
Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын
төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Авьяас” хөтөлбөр, “Эх
орон 36” хөтөлбөр зэргийг дурдаж болно.
Иймд залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж,
нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх
бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд
залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай
холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож,
шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу
хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч
байгаатай холбоотой.
Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого,
Эрүүл Монгол хүн, Ажилтай орлоготой Монгол хүн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
үндэсний хөтөлбөрүүд зэрэг залуучуудын хөгжлийн асуудлыг хөндсөн бодлого,
хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийг Мэргэжлийн
боловсролын сургалтын байгууллагад суралцагч залуучуудыг хөгжүүлэх зорилгоор
боловсруулах шаардлага гарсан болно.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
2
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “Зөв хүн” хөтөлбөрийг 2013-2015
онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын
эрүүл мэндийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөт цагийг
зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон улсын
хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэргэжил эзэмшүүлэх, мэдээллийг цаг үеэсээ
хоцролгүй хүртэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэг арав гаруй багц үйл
ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, зарчим, санхүүжилт
2.1. “Зөв хүн” хөтөлбөрийн зорилго нь залуучуудын өөрийнхөө төлөө болон
нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах,
нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх
ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай,
боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, тэдний улс орныхоо хөгжилд
оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.
2.2. Хөтөлбөрийг 2013-2014, 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилүүдэд
хэрэгжүүлнэ:
Хөтөлбөрийг хичээлийн жил бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээ хийж,
шаардлагатай бол хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж болно.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
-Монгол улсын төр, Хөдөлмөрийн яамнаас дэвшүүлсэн үндэсний хэмжээний
бодлогын баримт бичгийг үйл ажиллагаатай нягт уялдуулна;
-Өсвөр үе, залуучуудын сонголтыг хүндэтгэн, тэднийг хариуцлагатай, бүтээлч
иргэн болгон төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжинэ;
-Өсвөр үе, залуучуудад ялгаварлалгүй, тэгш, цогцоор хандах таатай орчинг
бүрдүүлнэ;
-Үе тэнгийнхэн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн
бүх хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллага, гадаад,
дотоодын хандивлагчдын өсвөр үе, залуучуудын төлөөх хүсэл эрмэлзэл, харилцан
итгэлцсэн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлана.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
3
2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
- орон нутаг, МБС-ын байгууллагад төсвөөс хуваарилсан хөрөнгө;
-гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн
хандив, тусламж;
-бусад эх үүсвэр.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Зорилт 3.1. Ур чадварт тулгуурласан, чанартай боловсрол нь aмьжиргааг
сайжруулах, зөв дадал, зуршил хэвшүүлэх гол хэрэгсэл гэсэн ойлголт, хандлагыг
өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх ээлтэй орчинг бүрдүүлнэ.
3.1.1.Үндэсний цөөнх, шилжин суурьшигч, тэнэмэл, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй
залуучуудын тусгай хэрэгцээт боловсролын судалгааг хийж, тэдэнд мэргэжил
эзэмшүүлэх ажлыг олон нийтийн санал санаачилгад тулгуурлан зохион байгуулах;
3.1.2.Оюутны дадлага, диплом, курсийн ажил, бүтээлд дэвшүүлсэн оновчтой
санаачилгыг дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн,
яармаг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих;
3.1.3.Оюутны дадлагын үйл ажиллагааг сайжруулах, бодитоор үнэлэж дүгнэх
“Дадлагажигч оюутаны дэвтэр”-ийг сургалтанд нэвтрүүлэх;
3.1.4.Гоц авьяастай, оюуны өндөр чадвартай өсвөр үе, залуучуудыг сургах, оюуны
бүтээлийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
3.1.5.Номын сангийн үйлчилгээг өсвөр үе, залуучуудад ойртуулах, хялбаршуулах,
цахим хэлбэрийг нэвтрүүлэх, музей, номын санг тухайн чиглэлийн сургалт,
мэдээллийн төв болгох, залуу хүмүүсийг хамруулах талаар олон улсын
байгууллага, хандивлагчтай хамтран ажиллах;
3.1.6.Өсвөр үе, залуучуудыг өөрийгөө илэрхийлэх, биеэ зөв авч явах чадвартай
болгон төлөвшүүлэх манлайлал, харилцаа, илтгэх ур чадварт суралцуулах эрдэм
шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах;
3.1.7. Оюутан залуусын дунд гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян
өрнүүлэх;
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
4
Зорилт 3.2. Залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн
засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон
хүчин болгон хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлнэ.
3.2.1.Залуучуудад мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын үйл
ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх;
3.2.2.Залуучуудыг мэргэших, давхар мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3.Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар нарийн
мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох,
захиалгаар сургах, энэ чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах
талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжих;
3.2.4.Улс орны хөгжил, зах зээлд тэргүүлэх ач холбогдол бүхий ажил, мэргэжлээр
суралцах залуучуудад хөнгөлөлт үзүүлэх болон ажлын байр, цалин хөлс, нийгмийн
баталгаагаар хангах үйл ажиллагааг дэмжих;
3.2.5.Мэргэжлийн боловсрол эзэмшээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа
залуучуудыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулах талаарх ажил олгогчийн
санаачилгыг дэмжих;
3.2.6.Залуучууд ажиллахын зэрэгцээ өөрийн авьяас, сонирхолд тохирсон хэлбэрээр
мэргэжлийн боловсрол эзэмших;
Зорилт 3.3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийн
түвшинг тогтвортой бууруулахад хувь нэмэр оруулна.
3.3.1.Хөдөлмөрийн зах зээлийн байдалд судалгаа хийж түүнийг мэдээлэл, цахим
хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллах замаар ажил олгогч хэрэгцээт ажилтныг
авах, сул чөлөөтэй ажлын байр зарлах, залуучууд ажил, мэргэжил сонгох боломж,
хүртээмжийг бүрдүүлэх;
3.3.2.Оюутан, залуучуудыг богино хугацаагаар болон гэрээгээр, гэрээр ажиллуулах
зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх, ялангуяа залуучуудын оролцоотой
байгуулагдсан хөдөлмөрийн биржийг дэмжих;
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
5
3.3.3.Сайн дурын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан
залуучуудыг эхний ээлжинд ажлын байранд зуучлах, суралцах боломжийг
бүрдүүлэх;
3.3.4.Хүмүүжил төлөвшлийн доголдолтой, олон удаа шилжин суурьшсан, эцэг эх,
гэр бүлийн тогтвор суурьшил тааруу, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй “итгэл
алдарсан” ажилгүй залуусыг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, тэднийг
ажлын байр, амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрт хамруулсан байгууллага,
ажил олгогчийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах;
3.3.5.Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй
залуучууд хөдөлмөрөө хоршин зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх санал
санаачилгыг дэмжин, тухайн чиглэлийн мэдээллээр хангах;
3.3.6.Хууль бусаар гадаадад зуучлах зар, сурталчилгаа, хөдөлмөрийн харилцаан
дахь шууд болон шууд бус ялгаварлал, ажлын байр, сургалтын орчин дах бэлгийн
өнгөлзлөг, дарамтлал, нэр хүндэд халдаж байгаа талаарх мэдээллийг нээлттэй
болгох, хяналт тавих, улмаар түүнийг арилгах арга хэмжээг залуучуудын
оролцоотойгоор зохион байгуулах;
3.3.7.Үндэсний болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөрийн
багтаамж ихтэй ажилд залуучуудын оролцоог өргөжүүлэх.
Зорилт 3.4. Өсвөр үе, залуучуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн нийгмийн
хамгааллын үйлчилгээг нийгэм, хамт олны оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.
3.4.1.Эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэнэтийн ослын даатгалд залуусыг бүрэн
хамруулах, хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах, сурталчилгааг өргөжүүлэх;
3.4.2.Хүнд нөхцөлд амьдарч байгаа өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх,
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж,
асрамжийн үйлчилгээг оновчтой, олон нийтэд нээлттэй, үйлчлүүлэгчдэд нийцтэй
байдлаар үе тэнгийхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;
3.4.3.Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг
төлөвшүүлэх, спорт, урлаг, мэргэжлийн чиглэлийн бүсийн уулзалт, уралдаан
тэмцээнийг зохион байгуулах;
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
6
3.4.4.ХАБЭА-н шаардлагыг хангасан суралцах, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэх,
хөдөлмөр хамгааллыг бүрэн сахиж ажиллах арга барил эзэмших;
3.4.5.Эх орон, байгаль дэлхийн онцлог, түүх дурсгал, үзэсгэлэнг бахдах үзлийг
төлөвшүүлэх.
Зорилт 3.5. Хөдөөг хөгжүүлэх залуучуудын санал санаачилгыг дэмжих орон
нутагтаа үр бүтээлтэй амьдрах орчинг бүрдүүлэх.
3.5.1.Орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн “Ажилтай орлоготой Монгол
хүн” хөдөлгөөнийг өрнүүлэх талаар залуучуудын төрийн бус болон орон нутгийн
засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
3.5.2.Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж
байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх журам гарган
хэрэгжүүлэх;
3.5.3.Аймаг, сумын Хөдөлмөр эрхлэлтийн алба, төрийн болон төрийн бус
байгууллага, сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст бизнес, менежмент,
маркетинг, эрх зүй, санхүү, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны
боловсрол олгох;
3.5.4.Бүс орон нутагт багш, оюутны мэргэжлийн ур чадварыг харуулсан бүтээлийн
үзэсгэлэн, яармагыг зохион байгуулах, сурталчлах.
Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдлага, хяналт-шинжилгээ
4.1. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах
бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг
шийдвэрлүүлэх, БАЗТ-ийн уялдаа холбоог хангах, бүс нутгийн түвшинд нэгдмэл
удирдлагыг бий болгох, хандивлагчид, ажил олгогч байгууллагын оролцоог
уялдуулан зохицуулах асуудлыг Хангайн БАЗ төв, МСҮТ-ийн захиргаа бүс, орон
нутгийн хэмжээнд зохион байгуулна.
4.2. Хөтөлбөрийн үе шат бүрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт-
шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг Хангайн БАЗТөв болон харьяа
сургуулийн захирал нар эрхлэн гүйцэтгэнэ.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
7
4.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрэх үр
дүнгийн болон шалгуур үзүүлэлтийн биелэлтээр гаргаж Хангайн Бүсийн Арга Зүйн
Төвд улирал бүр тайлагнана.
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
8
Хангайн БАЗТ-ийн менежерийн 2014 оны 03 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ЗӨВ ХҮН”
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
(2014-2016 он)
Үйл ажиллагааны
хөтөлбөрийн зорилт
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хариуцах
байгууллага
Хугацаа
Хариуцах
эзэн
1 2 3 4
Зорилт3.1.Урчадварттулгуурласан,чанартайболовсролньaмьжиргаагсайжруулах,зөвдадал,
зуршилхэвшүүлэхголхэрэгсэлгэсэнойлголт,хандлагыгөсвөрүе,залуучуудадтөлөвшүүлэхээлтэй
орчингбүрдүүлнэ.
3.1.1.Үндэсний цөөнх, шилжин суурьшигч,
тэнэмэл, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй
залуучуудын тусгай хэрэгцээт боловсролын
судалгааг хийж, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх
ажлыг олон нийтийн санал санаачилгад
тулгуурлан зохион байгуулах;
3.1.2.Оюутны дадлага, диплом, курсийн ажил,
бүтээлд дэвшүүлсэн оновчтой санаачилгыг
дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр
уралдаан зарлах, үзэсгэлэн, яармаг зохион
байгуулах үйл ажиллагааг дэмжих;
3.1.3.Оюутны дадлагын үйл ажиллагааг
сайжруулах, бодитоор үнэлж дүгнэх
“Дадлагажигч оюутны дэвтэр”-ийг сургалтанд
нэвтрүүлэх
3.1.4.Гоц авьяастай, оюуны өндөр чадвартай
өсвөр үе, залуучуудыг сургах, оюуны
бүтээлийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэрийг
бүрдүүлэх;
3.1.5.Номын сангийн үйлчилгээг өсвөр үе,
залуучуудад ойртуулах, хялбаршуулах, цахим
хэлбэрийг нэвтрүүлэх, музей, номын санг
тухайн чиглэлийн сургалт, мэдээллийн төв
болгох, залуу хүмүүсийг хамруулах талаар
олон улсын байгууллага, хандивлагчтай
хамтран ажиллах;
3.1.6.Өсвөр үе, залуучуудыг өөрийгөө
илэрхийлэх, биеэ зөв авч явах чадвартай
болгон төлөвшүүлэх манлайлал, харилцаа,
илтгэх ур чадварт суралцуулах эрдэм
шинжилгээ, онол практикийн бага хурал
зохион байгуулах
3.1.7 Оюутан залуусын дунд гэмт хэрэг, хорт
зуршлаас урьдчилан сэргийлэх аян өрнүүлэх
МБСБ-ууд
2013-2014
оны
хичээлийн
жилд
Сургалтын
алба
ОНХА
Нийгмийн
ажилтан
Номын
санч,
БАЗТ-н
арга
зүйчид
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
9
Зорилт3.2.Залуухүнбүрийгхөдөлмөрийнзахзээлдхөрвөхчадвартай,
эдийнзасаг,нийгэм,бизнесийнхэрэгцээшаардлагаднийцсэнмэргэжилтэй
боловсонхүчинболгонхөгжүүлэхсургалтынорчингбүрдүүлнэ.
3.2.1. Залуучуудад мэргэжлийн анхан шатны
боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг
дэмжин дэлгэрүүлэх;
3.2.2. Залуучуудыг мэргэших, давхар
мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3. Ерөнхий боловсролын сургууль
төгсөгчдөөс Мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн хувь, хэмжээг
нэмэгдүүлэх замаар нарийн мэргэжлийн
ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын
байрыг бий болгох, захиалгаар сургах, энэ
чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх,
урамшуулах талаар аж ахуйн нэгж,
байгууллагаас гаргасан санал санаачилгыг
дэмжих;
3.2.4. Улс орны хөгжил, зах зээлд тэргүүлэх
ач холбогдол бүхий ажил, мэргэжлээр
суралцах залуучуудад хөнгөлөлт үзүүлэх
болон ажлын байр, цалин хөлс, нийгмийн
баталгаагаар хангах үйл ажиллагааг дэмжих;
3.2.5. Мэргэжлийн боловсрол эзэмшээд
мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа
залуучуудыг үргэлжлүүлэн сургах,
дадлагажуулах талаарх ажил олгогчийн
санаачилгыг дэмжих;
3.2.6. Залуучууд ажиллахын зэрэгцээ өөрийн
авьяас, сонирхолд тохирсон хэлбэрээр
мэргэжлийн боловсрол эзэмших
МБСБ-ууд,
АОЭХолбоо
2013-2016
оны
хичээлийн
жилүүдэд
Сургалтын
алба,
ОНХА,
Мэргэжлий
н багш нар
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
10
Зорилт3.3.Залуучуудынхөдөлмөрэрхлэлтийгдээшлүүлж,ажилгүйдлийнтүвшингтогтвортойбууруулахадхувьнэмэроруулна.
3.3.1. Хөдөлмөрийн зах зээлийн байдалд
судалгаа хийж түүнийг мэдээлэх цахим
хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллах
замаар ажил олгогч хэрэгцээт ажилтныг авах,
сул чөлөөтэй ажлын байр зарлах, залуучууд
ажил, мэргэжил сонгох боломж, хүртээмжийг
бүрдүүлэх;
3.3.2. Оюутан, залуучуудыг богино
хугацаагаар болон гэрээгээр, гэрээр
ажиллуулах зуучлалын үйлчилгээг
өргөжүүлэх, ялангуяа залуучуудын
оролцоотой байгуулагдсан хөдөлмөрийн
биржийг дэмжих;
3.3.3. Сайн дурын ажил, үйлчилгээг
хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан
залуучуудыг эхний ээлжинд ажлын байранд
зуучлах, суралцах боломжийг бүрдүүлэх;
3.3.4. Хүмүүжил төлөвшлийн доголдолтой,
олон удаа шилжин суурьшсан, эцэг эх, гэр
бүлийн тогтвор суурьшил тааруу, удаан
хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй “итгэл
алдарсан” ажилгүй залуусыг дэмжсэн
хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, тэднийг
ажлын байр, амьжиргаа дээшлүүлэх төсөл
хөтөлбөрт хамруулсан байгууллага, ажил
олгогчийг дэмжин урамшуулах, нийтэд
сурталчлах;
3.3.5. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж
байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй
залуучууд хөдөлмөрөө хоршин зохион
байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх санал
санаачилгыг дэмжин, тухайн чиглэлийн
мэдээллээр хангах;
3.3.6. Хууль бусаар гадаадад зуучлах зар,
сурталчилгаа, хөдөлмөрийн харилцаан дах
шууд болон шууд бус ялгаварлал, ажлын
байр, сургалтын орчин дах бэлгийн өнгөлзлөг,
дарамтлал, нэр хүндэд халдаж байгаа
талаарх мэдээллийг нээлттэй болгох, хяналт
тавих, улмаар түүнийг арилгах арга хэмжээг
залуучуудын оролцоотойгоор зохион
байгуулах;
3.3.7. Үндэсний болон орон нутгийн хэрэгцээ
шаардлагад нийцсэн хөдөлмөрийн багтаамж
ихтэй ажилд залуучуудын оролцоог
өргөжүүлэх.
Орон нутгийн
Хөдөлмөрийн
хэлтэс, засаг
захиргааны
байгууллагууд,
МБСБ-ууд,
ТББ-ууд,
Халамж
үйлчилгээний
хэлтэс
2014-2015
оны
хичээлийн
жилд
ОНХА,
Нийгм
ийн
ажилт
нууд
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014
11
Зорилт3.4.Өсвөрүе,залуучуудынонцлог,хэрэгцээнднийцсэн
нийгмийнхамгааллынүйлчилгээгнийгэм,хамтолныоролцоонд
тулгуурланхөгжүүлнэ.
3.4.1. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэнэтийн
ослын даатгалд залуусыг бүрэн хамруулах,
хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах,
сурталчилгааг өргөжүүлэх;
3.4.2. Хүнд нөхцөлд амьдарч байгаа өсвөр
үе, залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд
дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт
олонд түшиглэсэн халамж, асрамжийн
үйлчилгээг оновчтой, олон нийтэд нээлттэй,
үйлчлүүлэгчдэд нийцтэй байдлаар үе
тэнгийхэн болон сайн дурынхны
оролцоотойгоор зохион байгуулах;
3.4.3. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ
хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх, спорт,
урлаг, мэргэжлийн чиглэлийн бүсийн уулзалт,
уралдаан тэмцээнийг зохион байгуулах;
3.4.4. ХАБЭА-н шаардлагыг хангасан
суралцах, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэх,
хөдөлмөр хамгааллыг бүрэн сахиж ажиллах
арга барил эзэмших;
3.4.5. Эх орон, байгаль дэлхийн онцлог, түүх
дурсгал, үзэсгэлэнг бахдах үзлийг
төлөвшүүлэх.
ЭМГ, НДХ,
МБСБ,ХБАЗТ,
Халамж
үйлчилгээний
хэлтэс,
Дэлхийн зөн
ОУБ,
Залуучуудын
холбоо
2013-2014
жилдээ
ОНХА,
Нийгм
ийн
ажилт
ан,
Эрүүл
ахуйч,
ХАБЭ
А-н
ажилт
ан,
Оюутн
ы
зөвлөл
,
Залууч
уудын
клуб
Зорилт3.5.Хөдөөгхөгжүүлэхзалуучуудынсанал
санаачилгыгдэмжихороннутагтааүрбүтээлтэй
амьдрахорчингбүрдүүлэх
3.5.1. Орон нутгийн хэрэгцээ, шаардлагад
нийцүүлэн “Ажилтай орлоготой Монгол хүн”
хөдөлгөөнийг өрнүүлэх талаар залуучуудын
төрийн бус болон орон нутгийн засаг
захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
3.5.2. Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь
нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа
залуучуудыг алдаршуулах, урамшуулах,
хөнгөлөлт үзүүлэх журам гарган хэрэгжүүлэх;
3.5.3. Аймаг, сумын Хөдөлмөр эрхлэлтийн
алба, төрийн болон төрийн бус байгууллага,
сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст
бизнес, менежмент, маркетинг, эрх зүй,
санхүүгийн анхан шатны боловсрол олгох;
3.5.4. Бүс орон нутагт багш, оюутны
мэргэжлийн ур чадварыг харуулсан бүтээлийн
үзэсгэлэн, яармагыг зохион байгуулах,
сурталчлах.
Хөдөлмөрийн
хэлтэс, ХАҮ-
ийн танхим,
МБСБ-ууд
Хугацаанд
нь
Сургал
тын
алба,
ОНХА

More Related Content

Similar to Suragch hutulbur

эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Lhamlhundev Baljaa
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
The Institute of Social Sciences
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongoliaBayarmaa Anu
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
Bayarmaa Anu
 
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжЦэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Yondonsambuu Buyanbileg
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1tungalag
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
E-Gazarchin Online University
 
YEP Project Quarterly Newsletter_QII-2017
YEP Project Quarterly Newsletter_QII-2017 YEP Project Quarterly Newsletter_QII-2017
YEP Project Quarterly Newsletter_QII-2017
Youth Employment Project
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын Залуучуудын Холбоо
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухайOdnoo Odnush
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Mr Nyak
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
Mr Nyak
 

Similar to Suragch hutulbur (20)

эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
m1
m1m1
m1
 
BST2
BST2BST2
BST2
 
Darkhan
Darkhan Darkhan
Darkhan
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Good neighbors mongolia
Good neighbors mongoliaGood neighbors mongolia
Good neighbors mongolia
 
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжЦэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
YEP Project Quarterly Newsletter_QII-2017
YEP Project Quarterly Newsletter_QII-2017 YEP Project Quarterly Newsletter_QII-2017
YEP Project Quarterly Newsletter_QII-2017
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
байгууллагын тухай
байгууллагын тухайбайгууллагын тухай
байгууллагын тухай
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрБаянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
 

Suragch hutulbur

  • 1. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 1 Хангайн БАЗТ-ийн менежерийн 2014 оны 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ”ЗӨВ ХҮН” ХӨТӨЛБӨР Нэг. Нийтлэг үндэслэл Монгол Улсын хүн амын насны бүтцийг дэлхийн бусад орны хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогдох бөгөөд 2000 оны хүн амын тооллогын дүнгээр манай улсын 5 хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, 2014 оны байдлаар нийт хүн амын 39.5 хувь нь 15-34 насны залуучууд байна. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон шилжилтийн жилүүдэд өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх талаар хэд хэдэн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр, Залуучуудын хөгжлийн асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах ойлголцлын санамж бичиг, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Авьяас” хөтөлбөр, “Эх орон 36” хөтөлбөр зэргийг дурдаж болно. Иймд залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой. Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, Эрүүл Монгол хүн, Ажилтай орлоготой Монгол хүн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөрүүд зэрэг залуучуудын хөгжлийн асуудлыг хөндсөн бодлого, хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийг Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч залуучуудыг хөгжүүлэх зорилгоор боловсруулах шаардлага гарсан болно.
  • 2. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 2 Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “Зөв хүн” хөтөлбөрийг 2013-2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэргэжил эзэмшүүлэх, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэг арав гаруй багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, зарчим, санхүүжилт 2.1. “Зөв хүн” хөтөлбөрийн зорилго нь залуучуудын өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, тэдний улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино. 2.2. Хөтөлбөрийг 2013-2014, 2014-2015, 2015-2016 оны хичээлийн жилүүдэд хэрэгжүүлнэ: Хөтөлбөрийг хичээлийн жил бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээ хийж, шаардлагатай бол хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж болно. 2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: -Монгол улсын төр, Хөдөлмөрийн яамнаас дэвшүүлсэн үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг үйл ажиллагаатай нягт уялдуулна; -Өсвөр үе, залуучуудын сонголтыг хүндэтгэн, тэднийг хариуцлагатай, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжинэ; -Өсвөр үе, залуучуудад ялгаварлалгүй, тэгш, цогцоор хандах таатай орчинг бүрдүүлнэ; -Үе тэнгийнхэн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллага, гадаад, дотоодын хандивлагчдын өсвөр үе, залуучуудын төлөөх хүсэл эрмэлзэл, харилцан итгэлцсэн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлана.
  • 3. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 3 2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: - орон нутаг, МБС-ын байгууллагад төсвөөс хуваарилсан хөрөнгө; -гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж; -бусад эх үүсвэр. Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл Зорилт 3.1. Ур чадварт тулгуурласан, чанартай боловсрол нь aмьжиргааг сайжруулах, зөв дадал, зуршил хэвшүүлэх гол хэрэгсэл гэсэн ойлголт, хандлагыг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх ээлтэй орчинг бүрдүүлнэ. 3.1.1.Үндэсний цөөнх, шилжин суурьшигч, тэнэмэл, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын тусгай хэрэгцээт боловсролын судалгааг хийж, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх ажлыг олон нийтийн санал санаачилгад тулгуурлан зохион байгуулах; 3.1.2.Оюутны дадлага, диплом, курсийн ажил, бүтээлд дэвшүүлсэн оновчтой санаачилгыг дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих; 3.1.3.Оюутны дадлагын үйл ажиллагааг сайжруулах, бодитоор үнэлэж дүгнэх “Дадлагажигч оюутаны дэвтэр”-ийг сургалтанд нэвтрүүлэх; 3.1.4.Гоц авьяастай, оюуны өндөр чадвартай өсвөр үе, залуучуудыг сургах, оюуны бүтээлийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх; 3.1.5.Номын сангийн үйлчилгээг өсвөр үе, залуучуудад ойртуулах, хялбаршуулах, цахим хэлбэрийг нэвтрүүлэх, музей, номын санг тухайн чиглэлийн сургалт, мэдээллийн төв болгох, залуу хүмүүсийг хамруулах талаар олон улсын байгууллага, хандивлагчтай хамтран ажиллах; 3.1.6.Өсвөр үе, залуучуудыг өөрийгөө илэрхийлэх, биеэ зөв авч явах чадвартай болгон төлөвшүүлэх манлайлал, харилцаа, илтгэх ур чадварт суралцуулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах; 3.1.7. Оюутан залуусын дунд гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян өрнүүлэх;
  • 4. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 4 Зорилт 3.2. Залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин болгон хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлнэ. 3.2.1.Залуучуудад мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх; 3.2.2.Залуучуудыг мэргэших, давхар мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх; 3.2.3.Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох, захиалгаар сургах, энэ чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжих; 3.2.4.Улс орны хөгжил, зах зээлд тэргүүлэх ач холбогдол бүхий ажил, мэргэжлээр суралцах залуучуудад хөнгөлөлт үзүүлэх болон ажлын байр, цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангах үйл ажиллагааг дэмжих; 3.2.5.Мэргэжлийн боловсрол эзэмшээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулах талаарх ажил олгогчийн санаачилгыг дэмжих; 3.2.6.Залуучууд ажиллахын зэрэгцээ өөрийн авьяас, сонирхолд тохирсон хэлбэрээр мэргэжлийн боловсрол эзэмших; Зорилт 3.3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийн түвшинг тогтвортой бууруулахад хувь нэмэр оруулна. 3.3.1.Хөдөлмөрийн зах зээлийн байдалд судалгаа хийж түүнийг мэдээлэл, цахим хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллах замаар ажил олгогч хэрэгцээт ажилтныг авах, сул чөлөөтэй ажлын байр зарлах, залуучууд ажил, мэргэжил сонгох боломж, хүртээмжийг бүрдүүлэх; 3.3.2.Оюутан, залуучуудыг богино хугацаагаар болон гэрээгээр, гэрээр ажиллуулах зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх, ялангуяа залуучуудын оролцоотой байгуулагдсан хөдөлмөрийн биржийг дэмжих;
  • 5. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 5 3.3.3.Сайн дурын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан залуучуудыг эхний ээлжинд ажлын байранд зуучлах, суралцах боломжийг бүрдүүлэх; 3.3.4.Хүмүүжил төлөвшлийн доголдолтой, олон удаа шилжин суурьшсан, эцэг эх, гэр бүлийн тогтвор суурьшил тааруу, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй “итгэл алдарсан” ажилгүй залуусыг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, тэднийг ажлын байр, амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөрт хамруулсан байгууллага, ажил олгогчийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах; 3.3.5.Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй залуучууд хөдөлмөрөө хоршин зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх санал санаачилгыг дэмжин, тухайн чиглэлийн мэдээллээр хангах; 3.3.6.Хууль бусаар гадаадад зуучлах зар, сурталчилгаа, хөдөлмөрийн харилцаан дахь шууд болон шууд бус ялгаварлал, ажлын байр, сургалтын орчин дах бэлгийн өнгөлзлөг, дарамтлал, нэр хүндэд халдаж байгаа талаарх мэдээллийг нээлттэй болгох, хяналт тавих, улмаар түүнийг арилгах арга хэмжээг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах; 3.3.7.Үндэсний болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөрийн багтаамж ихтэй ажилд залуучуудын оролцоог өргөжүүлэх. Зорилт 3.4. Өсвөр үе, залуучуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг нийгэм, хамт олны оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ. 3.4.1.Эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэнэтийн ослын даатгалд залуусыг бүрэн хамруулах, хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах, сурталчилгааг өргөжүүлэх; 3.4.2.Хүнд нөхцөлд амьдарч байгаа өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээг оновчтой, олон нийтэд нээлттэй, үйлчлүүлэгчдэд нийцтэй байдлаар үе тэнгийхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах; 3.4.3.Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх, спорт, урлаг, мэргэжлийн чиглэлийн бүсийн уулзалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулах;
  • 6. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 6 3.4.4.ХАБЭА-н шаардлагыг хангасан суралцах, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэх, хөдөлмөр хамгааллыг бүрэн сахиж ажиллах арга барил эзэмших; 3.4.5.Эх орон, байгаль дэлхийн онцлог, түүх дурсгал, үзэсгэлэнг бахдах үзлийг төлөвшүүлэх. Зорилт 3.5. Хөдөөг хөгжүүлэх залуучуудын санал санаачилгыг дэмжих орон нутагтаа үр бүтээлтэй амьдрах орчинг бүрдүүлэх. 3.5.1.Орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлгөөнийг өрнүүлэх талаар залуучуудын төрийн бус болон орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах; 3.5.2.Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх журам гарган хэрэгжүүлэх; 3.5.3.Аймаг, сумын Хөдөлмөр эрхлэлтийн алба, төрийн болон төрийн бус байгууллага, сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст бизнес, менежмент, маркетинг, эрх зүй, санхүү, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны боловсрол олгох; 3.5.4.Бүс орон нутагт багш, оюутны мэргэжлийн ур чадварыг харуулсан бүтээлийн үзэсгэлэн, яармагыг зохион байгуулах, сурталчлах. Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдлага, хяналт-шинжилгээ 4.1. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, БАЗТ-ийн уялдаа холбоог хангах, бүс нутгийн түвшинд нэгдмэл удирдлагыг бий болгох, хандивлагчид, ажил олгогч байгууллагын оролцоог уялдуулан зохицуулах асуудлыг Хангайн БАЗ төв, МСҮТ-ийн захиргаа бүс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулна. 4.2. Хөтөлбөрийн үе шат бүрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг Хангайн БАЗТөв болон харьяа сургуулийн захирал нар эрхлэн гүйцэтгэнэ.
  • 7. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 7 4.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрэх үр дүнгийн болон шалгуур үзүүлэлтийн биелэлтээр гаргаж Хангайн Бүсийн Арга Зүйн Төвд улирал бүр тайлагнана.
  • 8. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 8 Хангайн БАЗТ-ийн менежерийн 2014 оны 03 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ЗӨВ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2014-2016 он) Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хариуцах байгууллага Хугацаа Хариуцах эзэн 1 2 3 4 Зорилт3.1.Урчадварттулгуурласан,чанартайболовсролньaмьжиргаагсайжруулах,зөвдадал, зуршилхэвшүүлэхголхэрэгсэлгэсэнойлголт,хандлагыгөсвөрүе,залуучуудадтөлөвшүүлэхээлтэй орчингбүрдүүлнэ. 3.1.1.Үндэсний цөөнх, шилжин суурьшигч, тэнэмэл, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын тусгай хэрэгцээт боловсролын судалгааг хийж, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх ажлыг олон нийтийн санал санаачилгад тулгуурлан зохион байгуулах; 3.1.2.Оюутны дадлага, диплом, курсийн ажил, бүтээлд дэвшүүлсэн оновчтой санаачилгыг дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих; 3.1.3.Оюутны дадлагын үйл ажиллагааг сайжруулах, бодитоор үнэлж дүгнэх “Дадлагажигч оюутны дэвтэр”-ийг сургалтанд нэвтрүүлэх 3.1.4.Гоц авьяастай, оюуны өндөр чадвартай өсвөр үе, залуучуудыг сургах, оюуны бүтээлийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх; 3.1.5.Номын сангийн үйлчилгээг өсвөр үе, залуучуудад ойртуулах, хялбаршуулах, цахим хэлбэрийг нэвтрүүлэх, музей, номын санг тухайн чиглэлийн сургалт, мэдээллийн төв болгох, залуу хүмүүсийг хамруулах талаар олон улсын байгууллага, хандивлагчтай хамтран ажиллах; 3.1.6.Өсвөр үе, залуучуудыг өөрийгөө илэрхийлэх, биеэ зөв авч явах чадвартай болгон төлөвшүүлэх манлайлал, харилцаа, илтгэх ур чадварт суралцуулах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах 3.1.7 Оюутан залуусын дунд гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян өрнүүлэх МБСБ-ууд 2013-2014 оны хичээлийн жилд Сургалтын алба ОНХА Нийгмийн ажилтан Номын санч, БАЗТ-н арга зүйчид
  • 9. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 9 Зорилт3.2.Залуухүнбүрийгхөдөлмөрийнзахзээлдхөрвөхчадвартай, эдийнзасаг,нийгэм,бизнесийнхэрэгцээшаардлагаднийцсэнмэргэжилтэй боловсонхүчинболгонхөгжүүлэхсургалтынорчингбүрдүүлнэ. 3.2.1. Залуучуудад мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх; 3.2.2. Залуучуудыг мэргэших, давхар мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх; 3.2.3. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох, захиалгаар сургах, энэ чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжих; 3.2.4. Улс орны хөгжил, зах зээлд тэргүүлэх ач холбогдол бүхий ажил, мэргэжлээр суралцах залуучуудад хөнгөлөлт үзүүлэх болон ажлын байр, цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангах үйл ажиллагааг дэмжих; 3.2.5. Мэргэжлийн боловсрол эзэмшээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулах талаарх ажил олгогчийн санаачилгыг дэмжих; 3.2.6. Залуучууд ажиллахын зэрэгцээ өөрийн авьяас, сонирхолд тохирсон хэлбэрээр мэргэжлийн боловсрол эзэмших МБСБ-ууд, АОЭХолбоо 2013-2016 оны хичээлийн жилүүдэд Сургалтын алба, ОНХА, Мэргэжлий н багш нар
  • 10. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 10 Зорилт3.3.Залуучуудынхөдөлмөрэрхлэлтийгдээшлүүлж,ажилгүйдлийнтүвшингтогтвортойбууруулахадхувьнэмэроруулна. 3.3.1. Хөдөлмөрийн зах зээлийн байдалд судалгаа хийж түүнийг мэдээлэх цахим хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллах замаар ажил олгогч хэрэгцээт ажилтныг авах, сул чөлөөтэй ажлын байр зарлах, залуучууд ажил, мэргэжил сонгох боломж, хүртээмжийг бүрдүүлэх; 3.3.2. Оюутан, залуучуудыг богино хугацаагаар болон гэрээгээр, гэрээр ажиллуулах зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх, ялангуяа залуучуудын оролцоотой байгуулагдсан хөдөлмөрийн биржийг дэмжих; 3.3.3. Сайн дурын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан залуучуудыг эхний ээлжинд ажлын байранд зуучлах, суралцах боломжийг бүрдүүлэх; 3.3.4. Хүмүүжил төлөвшлийн доголдолтой, олон удаа шилжин суурьшсан, эцэг эх, гэр бүлийн тогтвор суурьшил тааруу, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй “итгэл алдарсан” ажилгүй залуусыг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, тэднийг ажлын байр, амьжиргаа дээшлүүлэх төсөл хөтөлбөрт хамруулсан байгууллага, ажил олгогчийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах; 3.3.5. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй залуучууд хөдөлмөрөө хоршин зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх санал санаачилгыг дэмжин, тухайн чиглэлийн мэдээллээр хангах; 3.3.6. Хууль бусаар гадаадад зуучлах зар, сурталчилгаа, хөдөлмөрийн харилцаан дах шууд болон шууд бус ялгаварлал, ажлын байр, сургалтын орчин дах бэлгийн өнгөлзлөг, дарамтлал, нэр хүндэд халдаж байгаа талаарх мэдээллийг нээлттэй болгох, хяналт тавих, улмаар түүнийг арилгах арга хэмжээг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах; 3.3.7. Үндэсний болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөрийн багтаамж ихтэй ажилд залуучуудын оролцоог өргөжүүлэх. Орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, засаг захиргааны байгууллагууд, МБСБ-ууд, ТББ-ууд, Халамж үйлчилгээний хэлтэс 2014-2015 оны хичээлийн жилд ОНХА, Нийгм ийн ажилт нууд
  • 11. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих “ЗӨВ ХҮН” хөтөлбөр 2014 11 Зорилт3.4.Өсвөрүе,залуучуудынонцлог,хэрэгцээнднийцсэн нийгмийнхамгааллынүйлчилгээгнийгэм,хамтолныоролцоонд тулгуурланхөгжүүлнэ. 3.4.1. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэнэтийн ослын даатгалд залуусыг бүрэн хамруулах, хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах, сурталчилгааг өргөжүүлэх; 3.4.2. Хүнд нөхцөлд амьдарч байгаа өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээг оновчтой, олон нийтэд нээлттэй, үйлчлүүлэгчдэд нийцтэй байдлаар үе тэнгийхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах; 3.4.3. Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх, спорт, урлаг, мэргэжлийн чиглэлийн бүсийн уулзалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулах; 3.4.4. ХАБЭА-н шаардлагыг хангасан суралцах, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэх, хөдөлмөр хамгааллыг бүрэн сахиж ажиллах арга барил эзэмших; 3.4.5. Эх орон, байгаль дэлхийн онцлог, түүх дурсгал, үзэсгэлэнг бахдах үзлийг төлөвшүүлэх. ЭМГ, НДХ, МБСБ,ХБАЗТ, Халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн ОУБ, Залуучуудын холбоо 2013-2014 жилдээ ОНХА, Нийгм ийн ажилт ан, Эрүүл ахуйч, ХАБЭ А-н ажилт ан, Оюутн ы зөвлөл , Залууч уудын клуб Зорилт3.5.Хөдөөгхөгжүүлэхзалуучуудынсанал санаачилгыгдэмжихороннутагтааүрбүтээлтэй амьдрахорчингбүрдүүлэх 3.5.1. Орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлгөөнийг өрнүүлэх талаар залуучуудын төрийн бус болон орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах; 3.5.2. Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх журам гарган хэрэгжүүлэх; 3.5.3. Аймаг, сумын Хөдөлмөр эрхлэлтийн алба, төрийн болон төрийн бус байгууллага, сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст бизнес, менежмент, маркетинг, эрх зүй, санхүүгийн анхан шатны боловсрол олгох; 3.5.4. Бүс орон нутагт багш, оюутны мэргэжлийн ур чадварыг харуулсан бүтээлийн үзэсгэлэн, яармагыг зохион байгуулах, сурталчлах. Хөдөлмөрийн хэлтэс, ХАҮ- ийн танхим, МБСБ-ууд Хугацаанд нь Сургал тын алба, ОНХА