SlideShare a Scribd company logo
ДУЛААНЫ ШУГАМ
СҮЛЖЭЭБ. СОДСАЙХАН
Д. ЭНХЖИН
Х.БАДАМХАТАН
3
ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ
• Хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэгтэй дулаан
хангамжийн систем хоорондоо нягт холбоотой
• Эх үүсгүүр- ДЦС, ДС
• Сүлжээ- ДШС- Дулааны дэд станц
• Хэрэглэгч –Үйлдвэр, ААН, айл өрх гэсэн 3 үндсэн
хэсгээс тогтоно.
• Дулаан хангамжийн системийн үүсгүүрт халааж
бэлтгэсэн дулаан зөөх бие өөрөөр хэлбэл тодорхой
температуртай сүлжээний ус хэмээх халуун усыг
дулааны сүлжээгээр тээвэрлэж хэрэглэгч бүрт түгээх
замаар дулаанаар хангана.
4
5
Дулаан хангамжийн системийн
үйлчлэх хүрээгээр нь:
• Төвлөрсөн
Хот, суурингийн ихэнх хэрэглэгчдийг нэгдсэн сүлжээний нэг буюу хэд
хэдэн эх үүсгүүрээс төвлөрсөн байдлаар дулаанаар хангахыг хэлнэ.
Үүнийг байгуулснаар ажиллагсдын тоог цөөрүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг
сайжруулах, автоматжуулалт нэвтрүүлэх, байгаль орчны бохирдлыг
багасгах зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээг системтэй
хэрэгжүүлэх боломж илүү сайжирна.
• Бие даасан
Дулаан хангамжийн бие даасан олон системүүдийг нэгтгэн төвлөрсөн
систем болгосноор шинжлэх ухаан техникийн шинэ үеийн ололтыг
шуурхай нэвтрүүлэх, улмаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх аятай
нөхцлийг бүрдүүлнэ.
Хүчин чадал, байрлалаас нь хамааруулан хэсэгчилсэн ба ганцаарчилсан гэж
ангилна.
• Хэсэгчилсэн
Нэг ба хэсэг хэрэглэгчдийг тусдаа байрлах нэг эх
үүсгүүрээс багахан сүлжээгээр дамжуулан дулаанаар
хангахыг хэлнэ.
• Ганцаарчилсан
Эх үүсгүүр ба хэрэглэгч нэг дор байрласан, завсрын
шугам сүлжээгүй системийг хэлнэ.
Сууц ба бага оврын байшингийн пийшэн буюу
дулаацуулгын авсаархан систем орно.
• Сүлжээний ус дамжуулах зориулалттай дулаалга бүхий,
тодорхой урттай ган хоолойг дулааны шугам гэх бөгөөд
тусгай тулгуурууд дээр
• агаараар
• газар дор байрлана.
Дулааны шугам сүлжээ
• Дулааны шугам дараах үндсэн шаардлагуудыг хангаж байх ёстой.
1. Ашиглалтын үед үүсч болох дулаан зөөх биеийн даралт ба
температурын хэлбэлзлийг найдвартай даах чадвартай байх
2. Ашиглалтын үед агаар ба ус нэвчүүлэхгүй, сайн чанарын дулаалгатай
байх
3. Үндсэн эд ангиуд нь үйлдвэрлэлийн аргаар урьдчилан бэлтгэгдэж
зөвхөн байранд нь угсардаг байх
4. Барилга угсралтын хүнд хүчир хөдөлмөрийг механикжуулах нөхцөл
бүрдсэн байх
5. Ашиглалтын үед гарах гэмтэл согогийг түргэн илрүүлж засварлах
боломжтой байх
• Хотын орон сууцны хороололд гудамжны замын дагуу
суурилуулдаг.
• Зэврэлтээс хамгаалахын тулд түүнийг цахилгаан тээврийн зам,
тогтмол гүйдлийн кабельтай зэрэгцээ байрлуулах, янз бүрийн
бохирдсон шингэн тогтох газраар дайруулахыг хориглоно.
• Газрын гадаргуугаас доош 0,5-1 м гүнд байрлуулна.
• Газар доорх дулааны шугам нь ихээхэн чийгтэй, өндөр
температуртай орчинд удаан хугацаагаар ажилладаг тул зэврэх
магадлал их байдаг учир энэ асуудлыг дулаалгаар шийддэг.
Газар доорх дулааны шугам
• Тулгуурууд дээр- тус тусдаа байрлах тулгуур дээр сунгах
хамгийн энгийн арга.
• Гүүрэн дээр- хамгийн үнэтэй, ихээхэн хэмжээний металл
шаардана.
• Дүүжин тулгуур дээр- босоо шонгуудын хоорондын зайг
их байлгах нөхцөл бүрдүүлдэг учраас хамгийн хямд
байдаг.
Өндөрт байрлах дулааны шугам түүний тоноглолд
үйлчилгээ хийх нөхцлийг бий болгохын тулд шугамын
дэргэд хамгаалалт бүхий шаттай тусгай талбай гаргана.
Агаарын шугам
• Ган хоолойг хооронд нь үзүүр хэсгээр нь гагнуураар холбож, дулааны
сүлжээг үүсгэнэ.
• Дулааны сүлжээний хувьд 400мм хүртэл диаметртэй шугамыг заадасгүй
хоолойгоор, 450мм ба түүнээс дээш диаметртэй шугамыг цахилгаан
гагнаасан заадастай хоолойгоор угсарна.
• Дулааны сүлжээний зориулалттай хоолойг гол төлөв Ст.2сп, Ст.3сп, Ст.10,
Ст.20 маркийн гангаар хийнэ.
• Дулаан хангамжийн системд хэрэглэдэг арматурыг зориулалтаар нь хаах ба
нээх, тохируулах, хамгаалах гэж ангилна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь
хаах ба нээх арматур бөгөөд тэдгээрийг дулааны сүлжээнд угсарна. Бусдыг
нь дулааны зангилаа буюу дэд станцад ашиглана.
1. Ган хоолой ба арматур
• Энэ нь дулааны шугамын хамгийн чухал эд ангийн нэг юм.
Дулааны шугамын хүндийн хүч, мөн температурын
тэлэлтийн нөлөөгөөр тэнхлэгийн дагуу хажуу тийш
үйлчлэх хүчийг өөр дээрээ хүлээн авч, улмаар даацын суурь
буюу газар луу шилжүүлэх үүргийг тулгуурууд гүйцэтгэнэ.
• Тулгуурыг зориулалтаас нь хамааруулан хөдөлгөөнтэй ба
хөдөлгөөнгүй гэж ангилна.
• Хөдөлгөөнтэй тулгуур нь дулааны шугамын хүндийн
хүчийг өөр дээрээ авах, тэнхлэгийн дагуу хажуу тийшээ
чөлөөтэй шилжиж байх боломжоор хангана. Энэ тулгуурыг
ажиллагааны зарчмаар гулсах, ганжин, холхивчин, дүүжин
гэж ангилна.
2. Тулгуур
• Дулааны шугамаар урсаж байгаа дулаан зөөх биеийн ба гадна
орчны температур байнга өөрчлөгдөх учир ган хоолой мөн
тэнхлэгийнхээ дагуу тэлж агшиж байдаг. Хэрэв энэхүү шилжилт
чөлөөтэй байж чадахгүй бол шугам сүлжээ гэмтэх аюултай.
• Хөдөлгөөнгүй тулгуур дулааны шугамын уртын дагуу тодорхой
зай тутамд хөдөлгөөнгүй цэгүүд бий болгох, температурын
тэлэлтийн хажуугийн хүч ба дотоод даралтыг өөр дээрээ авах
үүрэгтэй. Шугамын дагуу тодорхой зай тутамд хөдөлгөөнгүй
цэгүүд үүсгэснээр сүлжээ бүхэлдээ ямар ч хөдөлгөөнгүй
байрлана.
Дулааны сүлжээний ган хоолой
дулаан зөөх биеийн температурын
өөрчлөлтөөс шалтгаалан байнга тэлэх
ба агших байдалд ажиллах бөгөөд
тэнхлэгийн дагуу үйлчлэх тэрхүү
хүчийг тухай бүрд арилгаж байх нь
компенсаторын үүрэг юм.
3. Компенсатор
• Дулааны сүлжээний шугамын
дулаалгаас ДХС-н үр ашгийн
түвшин ихээхэн хамаарна.
• Манай оронд шугамын
дулаалгыг гол төлөв
угсралтын ажлын явцад газар
дээр нь үйлдвэрлэлийн бус
аргаар гараар ороох, зулах,
шавах аргаар гүйцэтгэдэг.
• Орчин үед шугам хоолой нь
цаанаасаа дулаалгатай
хийгддэг болсон.
Дулаан шугамын алдагдал
• Дулаан зөөх биеийг дулааны алдагдал
багатай дамжуулах, мөн хоолойн
гадаргуугийн температурыг хөдөлмөр
хамгаалал аюулгүй техникийн шаардлагын
хэмжээнд хүртэл бууруулахын тулд шугамыг
чанартай сайн дулаалах хэрэгтэй.
• Ингэснээр дулааны алдагдал газар доорх
шугаманд 3-5, агаарын шугаманд 10-15
дахин багасдаг.
• Дулаалгыг ган хоолой, хаалт, компенсатор,
тулгуурын гадуур бүрээс байдлаар хийдэг.
Дулаалгын материал
• Гадна бүрээс нь 50 мкм хөнгөн
цагаан ялтастай шилэн
даавуун дотролгоотой учираас
механик цохилтод
урагдаж гэмтэхгүй, нар салхи
бороонд бат бэх, ашиглалтын
хугацаа 30 жил олон удаа ашиглах
боломжтой High-
Tech бүтээгдэхүүн. Дулаан
дамжуулалтын итгэлцүүр λ=0.032
Вт/(mk)
• Үнэ: 1ш-52000 төгрөг.
1. Дулаан нэвтрүүлэх чадвар хуурай ба ердийн чийгтэй нөхцөлд
аль болох бага байх
2. Ус бага шингээдэг
3. Зэврэх идэвхи багатай
4. Цахилгааны эсэргүүцэл өндөртэй
5. Бат бөх чанартай байх
Орчин үед дулааны сүлжээнд шилэн ба минераль хөвөн, азбест,
бетон, битум, асфальтоизол, пенобетон зэргийг дулаалгын материал
болгон ашиглаж байна.
Дулаалгын материал дараах шаардлагыг хангасан байвал зохино:
• Дулааны дэд станц сүлжээнд байгаа өөр өөр төрлийн ачаалалтай, олон
тооны хэрэглэгчдийн барилга байгууламжийг дулаацуулгын, хэрэгцээний
халуун усны, агааржуулалтын системийн дулаанаар хангах үүрэгтэй.
• Үйлчлүүлэх обьектын онцлогоос хамааруулан :
1. Орон сууцны: орон сууцны хороололд тусгай байшинд байрлаж
ойролцоо орших орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэг зэрэг
үйлчилгээний газруудыг төвлөрүүлэн дулаанаар хангах ба гол төлөв
дулаацуулга ба хэрэгцээний халуун усыг халаах түгээх төхөөрөмжүүд
суурилагдана.
2. Үйлдвэр албан байгууллагын: тухайн үйлдвэр ба албан
байгууллагынхаа барилга дотор зоорийн давхарт байрлах ба тэдгээрт
агааржуулалт дулаацуулга хэрэгцээний халуун усны схемийн
зориулалттай төхөөрөмжүүд ажиллана.
Дулааны дэд станц
• Дулааны дэд станцад дулаацуулга ба хэрэгцээний халуун
усны халаагуур, насосууд, ус шүүх ба боловсруулах
аппаратууд, хяналтын ба автомат тохируулгын хэрэгслүүд
суурилагдан ажиллаж байна.
• Сүлжээнд дэд станцыг өгөх ба буцах хоёр шугамаар
холбох бөгөөд түүнээс дөрвөн шугам гарч харьяа
хэрэглэгчдийн дулаацуулга ба хэрэгцээний халуун усны
систем рүү явна.
• Дулаацуулгын ба хэрэгцээний халуун усны системээр
эргэх хоёр хэлхээний усыг сүлжээний усаар халаах
зорилгоор халаагуурыг хэрэглэнэ.
• Хийцийн онцлогоор нь:
Гуурсан: -Манай томоохон хотуудын ДХС-үүдэд хэрэглэдэг
-ОХУ-с импортолдог, дотооддоо бас үйлдвэрлэдэг.
-ОСТ-34-588 маягийн халаагуурыг өргөн хэрэглэдэг.
Ялтсан : -2000 оноос нэвтэрсэн.
-Дулаан солилцооны эрчим өндөр, овор хэмжээ бага.
1. Усны халаагуур
• Дулааны дэд станц буюу зангилаанд насосыг
дараах зориулалтаар ашиглана.
• Үүнд:
Дулаацуулга ба хэрэгцээний халуун усны
системээр усыг эргүүлэх
Дулаацуулгын системийн өгөх ба буцах шугамын
усыг хольж температурыг бууруулах
• Манай ДХС-үүдэд ОХУ-д үйлдвэрлэдэг К ба Д
маягийн насосууд өргөн хэрэглэгдэж байна.
2. насос
Дулааны сүлжээний байрлалыг сонгохдоо:
1. Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах
2. Гэмтэл ба ослыг богино хугацаанд арилгах
3. Ажиллагсдын аюулгүй байдлыг хангах
4. Барилгын ажлын хэмжээг аль болох бага байлгах
5. Дулааны сүлжээг бусад инженерийн (хүйтэн ус, цахилгаан
холбоо) сүлжээтэй хамт байрлуулах гэх мэт шаардлагуудыг
баримтална.
Энэ шаардлагуудыг хангаснаар шугам сүлжээг барих хөрөнгө
оруулалтын зардал багасна.
Дулааны сүлжээг байгуулах
• Дулааны шугамын зардал:
- шугамын диаметр
- 1 км шугамын үнэ
• Дулааны дэд станц барьж байгуулах зардал
• Угсралт суурилалтын зардал (20%)
Хөрөнгө оруулалтын зардал
Дулааны сүлжээний гидравликийн тооцоо бол дулаан хангамжийн системийн
төсөл зохиох болон ашиглалтын үйл ажиллагааны нэг үндсэн хэсэг юм.
Үүнийг тооцсоноор дараах асуудлыг шийдвэрлэнэ:
1. Шугам сүлжээний барилга байгууламжид шаардагдах хөрөнгө оруулалтын
хэмжээг тооцох
2. Сүлжээний ба нэмэлт усны насосыг сонгож тэдгээрийн байрлалыг тогтоох
3. хэрэглэгчдийг дулааны сүлжээнд холбох схемийг сонгох
4. Сүлжээний ба хэрэглэгчдийн оруулгын автомат тохируулгын системийг
сонгож байрлуулах
5. Ашиглалтын горимыг боловсруулах
6. Сүлжээний хоолойн диаметрыг тодорхойлох
Гидравликийн тооцоо
Дулаан дамжуулалтын өөрийн өртөг:
𝑆 =
Нийт зардал
Дамжуулах ДЭХ
Нийт зардалд:
1. Ажиллах хүчний зардлын тооцоо
2. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал
3. Цахилгаан эрчим хүчний
4. Бусад зардал
Дулааны шугамын өөрийн өртгийн бүтэц,
задаргаа
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирлын 2014 оны 14/62 дугаартушаалаар
баталсан “Цахилгаан, дулаан дамжуулах шугам, дэд станц, дулаандамжуулах төвийн
угсралтын ажлын нэгж хүчин чадлын жишиг үнэ боловсруулах ажлыг гүйцэтгэх
аргачлал”ыг баримтлан гаргасан цахилгаан, дулаан дамжуулах шугам, дэд станц,дулаан
дамжуулах төвийн угсралтын ажлын нэгж хүчин чадлын төсөвт өртөг
• Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
сүүлийн жилүүдэд Ханын материал, Газарчин дээд сургууль, Их
тэнгэр, КТМС, Мамбадацан, 7, 14 дүгээр хороолол орчимын 112
барилга объектыг төвлөрсөн дулаан хангамжийн системд
холбосноор 143ш бага, дунд чадлын халаалтын зуухыг зогсоож
агаар дахь хорт бодисуудын хэмжээ дараах хэмжээгээр буурсан
байна. Үүнд:
• Нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг (СО) 75 тонн-оор
• Хүхрийн давхар ислийн хэмжээг (SO2) 75 тонн-оор
• Азотын давхар ислийн хэмжээг (NO2) 1,695.75 тонн-оор тус тус
бууруулсан.
Байгаль орчны нөлөөлөл
• Шугам сүлжээ тавих явцад газар ухсанаар
Ухсан нүхэнд нь хүн амьтан унаж бэртэх эрсдэлтэй.
Бүтээн байгуулалтын үед хөрсийг хуулж, тээвэрлэлтийн үед
талхалж доройтуулах
Тоосны нөлөөгөөр ургамлын ургах орчин доройтох
Тоосжилт нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Хөрс хуулснаар ургамлан нөмрөг биет тодорхой хэмжээгээр
устаж, тодорхой хэмжээний талбайд нөмрөг ургамалгүй болох
• Хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн хүйтний улирал урт
хугацаагаар үргэлжилдэг манай орны хувьд дулааны эрчим хүчээр
хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай хангах дулаан хангамжийн
систем амин чухал ач холбогдолтой юм.
• Дулаан хангамжийн систем нь түлш шатааж дулаан үйлдвэрлэх-эх
үүсвэр, үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд дамжуулах шугам
сүлжээ, тээвэрлэгдэн ирсэн дулааныг барилгын халаалт, халуун
ус бэлтгэл, гаднаас оруулах хүйтэн агаарыг халаах болон
технологийн зориулалтаар ашиглах орон сууц, үйлдвэр албан
байгууллага буюу хэрэглэгч гэсэн өөр хоорондоо салшгүй
холбоотой 3 үндсэн элементээс бүрддэг.
Дүгнэлт
• Бямба-Очир Д., Дулаан хангамжийн тохируулга зүгшрүүлэг, УБ
2014, Бэмби Сан ХХК.
• Баасан В., Батмөнх С., Бэхтөр М., Намхайням Б., Үйлдвэр хот
суурин газрын дулаан хангамж, УБ 1985, Д. Сүхбаатарын нэрэмжит
хэвлэлийн комбинат.
• Сайнбилэг Б., Дулааны шугам сүлжээний ашиглалтын заавар, УБ
1995, Сүхбаатар хэвлэлийн компани.
• Намхайням Б., Дулаан хангамжийн систем, УБ 2006, Хөх Судар
Принтинг ХХК.
Ашигласан материал
Анхаарал тавьсанд баярлалаа

More Related Content

What's hot

ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
Aska Ashka
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizikNTsets
 
tekhnikiin khemjilt
 tekhnikiin khemjilt tekhnikiin khemjilt
tekhnikiin khemjilt
Bold Round
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
П. Эрдэнэсайхан
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Бат Учирал Батаа
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхTemka Temuujin
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
Шинэбаяр Найдан
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгойchintse
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Naraa Naranhvv
 
ном зүй
ном зүйном зүй
ном зүй
Bayraa Bayraa
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
ганаа ганжи
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
Азжаргал Нинжбадгар
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.М. Сэргэлэн
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 

What's hot (20)

ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
10angiin molekulqizik
10angiin molekulqizik10angiin molekulqizik
10angiin molekulqizik
 
tekhnikiin khemjilt
 tekhnikiin khemjilt tekhnikiin khemjilt
tekhnikiin khemjilt
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
монголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүхмонголчуудын бичгийн соёл,түүх
монголчуудын бичгийн соёл,түүх
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
 
ном зүй
ном зүйном зүй
ном зүй
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
хичээл 9
хичээл 9хичээл 9
хичээл 9
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 

Дулааны шугам сүлжээ

  • 1.
  • 3. 3 ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ • Хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэгтэй дулаан хангамжийн систем хоорондоо нягт холбоотой • Эх үүсгүүр- ДЦС, ДС • Сүлжээ- ДШС- Дулааны дэд станц • Хэрэглэгч –Үйлдвэр, ААН, айл өрх гэсэн 3 үндсэн хэсгээс тогтоно. • Дулаан хангамжийн системийн үүсгүүрт халааж бэлтгэсэн дулаан зөөх бие өөрөөр хэлбэл тодорхой температуртай сүлжээний ус хэмээх халуун усыг дулааны сүлжээгээр тээвэрлэж хэрэглэгч бүрт түгээх замаар дулаанаар хангана.
  • 4. 4
  • 5. 5 Дулаан хангамжийн системийн үйлчлэх хүрээгээр нь: • Төвлөрсөн Хот, суурингийн ихэнх хэрэглэгчдийг нэгдсэн сүлжээний нэг буюу хэд хэдэн эх үүсгүүрээс төвлөрсөн байдлаар дулаанаар хангахыг хэлнэ. Үүнийг байгуулснаар ажиллагсдын тоог цөөрүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, автоматжуулалт нэвтрүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгах зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээг системтэй хэрэгжүүлэх боломж илүү сайжирна. • Бие даасан Дулаан хангамжийн бие даасан олон системүүдийг нэгтгэн төвлөрсөн систем болгосноор шинжлэх ухаан техникийн шинэ үеийн ололтыг шуурхай нэвтрүүлэх, улмаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх аятай нөхцлийг бүрдүүлнэ. Хүчин чадал, байрлалаас нь хамааруулан хэсэгчилсэн ба ганцаарчилсан гэж ангилна.
  • 6. • Хэсэгчилсэн Нэг ба хэсэг хэрэглэгчдийг тусдаа байрлах нэг эх үүсгүүрээс багахан сүлжээгээр дамжуулан дулаанаар хангахыг хэлнэ. • Ганцаарчилсан Эх үүсгүүр ба хэрэглэгч нэг дор байрласан, завсрын шугам сүлжээгүй системийг хэлнэ. Сууц ба бага оврын байшингийн пийшэн буюу дулаацуулгын авсаархан систем орно.
  • 7. • Сүлжээний ус дамжуулах зориулалттай дулаалга бүхий, тодорхой урттай ган хоолойг дулааны шугам гэх бөгөөд тусгай тулгуурууд дээр • агаараар • газар дор байрлана. Дулааны шугам сүлжээ
  • 8. • Дулааны шугам дараах үндсэн шаардлагуудыг хангаж байх ёстой. 1. Ашиглалтын үед үүсч болох дулаан зөөх биеийн даралт ба температурын хэлбэлзлийг найдвартай даах чадвартай байх 2. Ашиглалтын үед агаар ба ус нэвчүүлэхгүй, сайн чанарын дулаалгатай байх 3. Үндсэн эд ангиуд нь үйлдвэрлэлийн аргаар урьдчилан бэлтгэгдэж зөвхөн байранд нь угсардаг байх 4. Барилга угсралтын хүнд хүчир хөдөлмөрийг механикжуулах нөхцөл бүрдсэн байх 5. Ашиглалтын үед гарах гэмтэл согогийг түргэн илрүүлж засварлах боломжтой байх
  • 9. • Хотын орон сууцны хороололд гудамжны замын дагуу суурилуулдаг. • Зэврэлтээс хамгаалахын тулд түүнийг цахилгаан тээврийн зам, тогтмол гүйдлийн кабельтай зэрэгцээ байрлуулах, янз бүрийн бохирдсон шингэн тогтох газраар дайруулахыг хориглоно. • Газрын гадаргуугаас доош 0,5-1 м гүнд байрлуулна. • Газар доорх дулааны шугам нь ихээхэн чийгтэй, өндөр температуртай орчинд удаан хугацаагаар ажилладаг тул зэврэх магадлал их байдаг учир энэ асуудлыг дулаалгаар шийддэг. Газар доорх дулааны шугам
  • 10.
  • 11.
  • 12. • Тулгуурууд дээр- тус тусдаа байрлах тулгуур дээр сунгах хамгийн энгийн арга. • Гүүрэн дээр- хамгийн үнэтэй, ихээхэн хэмжээний металл шаардана. • Дүүжин тулгуур дээр- босоо шонгуудын хоорондын зайг их байлгах нөхцөл бүрдүүлдэг учраас хамгийн хямд байдаг. Өндөрт байрлах дулааны шугам түүний тоноглолд үйлчилгээ хийх нөхцлийг бий болгохын тулд шугамын дэргэд хамгаалалт бүхий шаттай тусгай талбай гаргана. Агаарын шугам
  • 13.
  • 14. • Ган хоолойг хооронд нь үзүүр хэсгээр нь гагнуураар холбож, дулааны сүлжээг үүсгэнэ. • Дулааны сүлжээний хувьд 400мм хүртэл диаметртэй шугамыг заадасгүй хоолойгоор, 450мм ба түүнээс дээш диаметртэй шугамыг цахилгаан гагнаасан заадастай хоолойгоор угсарна. • Дулааны сүлжээний зориулалттай хоолойг гол төлөв Ст.2сп, Ст.3сп, Ст.10, Ст.20 маркийн гангаар хийнэ. • Дулаан хангамжийн системд хэрэглэдэг арматурыг зориулалтаар нь хаах ба нээх, тохируулах, хамгаалах гэж ангилна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хаах ба нээх арматур бөгөөд тэдгээрийг дулааны сүлжээнд угсарна. Бусдыг нь дулааны зангилаа буюу дэд станцад ашиглана. 1. Ган хоолой ба арматур
  • 15.
  • 16. • Энэ нь дулааны шугамын хамгийн чухал эд ангийн нэг юм. Дулааны шугамын хүндийн хүч, мөн температурын тэлэлтийн нөлөөгөөр тэнхлэгийн дагуу хажуу тийш үйлчлэх хүчийг өөр дээрээ хүлээн авч, улмаар даацын суурь буюу газар луу шилжүүлэх үүргийг тулгуурууд гүйцэтгэнэ. • Тулгуурыг зориулалтаас нь хамааруулан хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй гэж ангилна. • Хөдөлгөөнтэй тулгуур нь дулааны шугамын хүндийн хүчийг өөр дээрээ авах, тэнхлэгийн дагуу хажуу тийшээ чөлөөтэй шилжиж байх боломжоор хангана. Энэ тулгуурыг ажиллагааны зарчмаар гулсах, ганжин, холхивчин, дүүжин гэж ангилна. 2. Тулгуур
  • 17. • Дулааны шугамаар урсаж байгаа дулаан зөөх биеийн ба гадна орчны температур байнга өөрчлөгдөх учир ган хоолой мөн тэнхлэгийнхээ дагуу тэлж агшиж байдаг. Хэрэв энэхүү шилжилт чөлөөтэй байж чадахгүй бол шугам сүлжээ гэмтэх аюултай. • Хөдөлгөөнгүй тулгуур дулааны шугамын уртын дагуу тодорхой зай тутамд хөдөлгөөнгүй цэгүүд бий болгох, температурын тэлэлтийн хажуугийн хүч ба дотоод даралтыг өөр дээрээ авах үүрэгтэй. Шугамын дагуу тодорхой зай тутамд хөдөлгөөнгүй цэгүүд үүсгэснээр сүлжээ бүхэлдээ ямар ч хөдөлгөөнгүй байрлана.
  • 18. Дулааны сүлжээний ган хоолой дулаан зөөх биеийн температурын өөрчлөлтөөс шалтгаалан байнга тэлэх ба агших байдалд ажиллах бөгөөд тэнхлэгийн дагуу үйлчлэх тэрхүү хүчийг тухай бүрд арилгаж байх нь компенсаторын үүрэг юм. 3. Компенсатор
  • 19. • Дулааны сүлжээний шугамын дулаалгаас ДХС-н үр ашгийн түвшин ихээхэн хамаарна. • Манай оронд шугамын дулаалгыг гол төлөв угсралтын ажлын явцад газар дээр нь үйлдвэрлэлийн бус аргаар гараар ороох, зулах, шавах аргаар гүйцэтгэдэг. • Орчин үед шугам хоолой нь цаанаасаа дулаалгатай хийгддэг болсон. Дулаан шугамын алдагдал
  • 20. • Дулаан зөөх биеийг дулааны алдагдал багатай дамжуулах, мөн хоолойн гадаргуугийн температурыг хөдөлмөр хамгаалал аюулгүй техникийн шаардлагын хэмжээнд хүртэл бууруулахын тулд шугамыг чанартай сайн дулаалах хэрэгтэй. • Ингэснээр дулааны алдагдал газар доорх шугаманд 3-5, агаарын шугаманд 10-15 дахин багасдаг. • Дулаалгыг ган хоолой, хаалт, компенсатор, тулгуурын гадуур бүрээс байдлаар хийдэг. Дулаалгын материал
  • 21. • Гадна бүрээс нь 50 мкм хөнгөн цагаан ялтастай шилэн даавуун дотролгоотой учираас механик цохилтод урагдаж гэмтэхгүй, нар салхи бороонд бат бэх, ашиглалтын хугацаа 30 жил олон удаа ашиглах боломжтой High- Tech бүтээгдэхүүн. Дулаан дамжуулалтын итгэлцүүр λ=0.032 Вт/(mk) • Үнэ: 1ш-52000 төгрөг.
  • 22. 1. Дулаан нэвтрүүлэх чадвар хуурай ба ердийн чийгтэй нөхцөлд аль болох бага байх 2. Ус бага шингээдэг 3. Зэврэх идэвхи багатай 4. Цахилгааны эсэргүүцэл өндөртэй 5. Бат бөх чанартай байх Орчин үед дулааны сүлжээнд шилэн ба минераль хөвөн, азбест, бетон, битум, асфальтоизол, пенобетон зэргийг дулаалгын материал болгон ашиглаж байна. Дулаалгын материал дараах шаардлагыг хангасан байвал зохино:
  • 23. • Дулааны дэд станц сүлжээнд байгаа өөр өөр төрлийн ачаалалтай, олон тооны хэрэглэгчдийн барилга байгууламжийг дулаацуулгын, хэрэгцээний халуун усны, агааржуулалтын системийн дулаанаар хангах үүрэгтэй. • Үйлчлүүлэх обьектын онцлогоос хамааруулан : 1. Орон сууцны: орон сууцны хороололд тусгай байшинд байрлаж ойролцоо орших орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний газруудыг төвлөрүүлэн дулаанаар хангах ба гол төлөв дулаацуулга ба хэрэгцээний халуун усыг халаах түгээх төхөөрөмжүүд суурилагдана. 2. Үйлдвэр албан байгууллагын: тухайн үйлдвэр ба албан байгууллагынхаа барилга дотор зоорийн давхарт байрлах ба тэдгээрт агааржуулалт дулаацуулга хэрэгцээний халуун усны схемийн зориулалттай төхөөрөмжүүд ажиллана. Дулааны дэд станц
  • 24. • Дулааны дэд станцад дулаацуулга ба хэрэгцээний халуун усны халаагуур, насосууд, ус шүүх ба боловсруулах аппаратууд, хяналтын ба автомат тохируулгын хэрэгслүүд суурилагдан ажиллаж байна. • Сүлжээнд дэд станцыг өгөх ба буцах хоёр шугамаар холбох бөгөөд түүнээс дөрвөн шугам гарч харьяа хэрэглэгчдийн дулаацуулга ба хэрэгцээний халуун усны систем рүү явна.
  • 25.
  • 26. • Дулаацуулгын ба хэрэгцээний халуун усны системээр эргэх хоёр хэлхээний усыг сүлжээний усаар халаах зорилгоор халаагуурыг хэрэглэнэ. • Хийцийн онцлогоор нь: Гуурсан: -Манай томоохон хотуудын ДХС-үүдэд хэрэглэдэг -ОХУ-с импортолдог, дотооддоо бас үйлдвэрлэдэг. -ОСТ-34-588 маягийн халаагуурыг өргөн хэрэглэдэг. Ялтсан : -2000 оноос нэвтэрсэн. -Дулаан солилцооны эрчим өндөр, овор хэмжээ бага. 1. Усны халаагуур
  • 27.
  • 28. • Дулааны дэд станц буюу зангилаанд насосыг дараах зориулалтаар ашиглана. • Үүнд: Дулаацуулга ба хэрэгцээний халуун усны системээр усыг эргүүлэх Дулаацуулгын системийн өгөх ба буцах шугамын усыг хольж температурыг бууруулах • Манай ДХС-үүдэд ОХУ-д үйлдвэрлэдэг К ба Д маягийн насосууд өргөн хэрэглэгдэж байна. 2. насос
  • 29. Дулааны сүлжээний байрлалыг сонгохдоо: 1. Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах 2. Гэмтэл ба ослыг богино хугацаанд арилгах 3. Ажиллагсдын аюулгүй байдлыг хангах 4. Барилгын ажлын хэмжээг аль болох бага байлгах 5. Дулааны сүлжээг бусад инженерийн (хүйтэн ус, цахилгаан холбоо) сүлжээтэй хамт байрлуулах гэх мэт шаардлагуудыг баримтална. Энэ шаардлагуудыг хангаснаар шугам сүлжээг барих хөрөнгө оруулалтын зардал багасна. Дулааны сүлжээг байгуулах
  • 30.
  • 31. • Дулааны шугамын зардал: - шугамын диаметр - 1 км шугамын үнэ • Дулааны дэд станц барьж байгуулах зардал • Угсралт суурилалтын зардал (20%) Хөрөнгө оруулалтын зардал
  • 32. Дулааны сүлжээний гидравликийн тооцоо бол дулаан хангамжийн системийн төсөл зохиох болон ашиглалтын үйл ажиллагааны нэг үндсэн хэсэг юм. Үүнийг тооцсоноор дараах асуудлыг шийдвэрлэнэ: 1. Шугам сүлжээний барилга байгууламжид шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тооцох 2. Сүлжээний ба нэмэлт усны насосыг сонгож тэдгээрийн байрлалыг тогтоох 3. хэрэглэгчдийг дулааны сүлжээнд холбох схемийг сонгох 4. Сүлжээний ба хэрэглэгчдийн оруулгын автомат тохируулгын системийг сонгож байрлуулах 5. Ашиглалтын горимыг боловсруулах 6. Сүлжээний хоолойн диаметрыг тодорхойлох Гидравликийн тооцоо
  • 33. Дулаан дамжуулалтын өөрийн өртөг: 𝑆 = Нийт зардал Дамжуулах ДЭХ Нийт зардалд: 1. Ажиллах хүчний зардлын тооцоо 2. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал 3. Цахилгаан эрчим хүчний 4. Бусад зардал Дулааны шугамын өөрийн өртгийн бүтэц, задаргаа
  • 34. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирлын 2014 оны 14/62 дугаартушаалаар баталсан “Цахилгаан, дулаан дамжуулах шугам, дэд станц, дулаандамжуулах төвийн угсралтын ажлын нэгж хүчин чадлын жишиг үнэ боловсруулах ажлыг гүйцэтгэх аргачлал”ыг баримтлан гаргасан цахилгаан, дулаан дамжуулах шугам, дэд станц,дулаан дамжуулах төвийн угсралтын ажлын нэгж хүчин чадлын төсөвт өртөг
  • 35.
  • 36.
  • 37. • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд Ханын материал, Газарчин дээд сургууль, Их тэнгэр, КТМС, Мамбадацан, 7, 14 дүгээр хороолол орчимын 112 барилга объектыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор 143ш бага, дунд чадлын халаалтын зуухыг зогсоож агаар дахь хорт бодисуудын хэмжээ дараах хэмжээгээр буурсан байна. Үүнд: • Нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг (СО) 75 тонн-оор • Хүхрийн давхар ислийн хэмжээг (SO2) 75 тонн-оор • Азотын давхар ислийн хэмжээг (NO2) 1,695.75 тонн-оор тус тус бууруулсан. Байгаль орчны нөлөөлөл
  • 38. • Шугам сүлжээ тавих явцад газар ухсанаар Ухсан нүхэнд нь хүн амьтан унаж бэртэх эрсдэлтэй. Бүтээн байгуулалтын үед хөрсийг хуулж, тээвэрлэлтийн үед талхалж доройтуулах Тоосны нөлөөгөөр ургамлын ургах орчин доройтох Тоосжилт нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хөрс хуулснаар ургамлан нөмрөг биет тодорхой хэмжээгээр устаж, тодорхой хэмжээний талбайд нөмрөг ургамалгүй болох
  • 39. • Хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн хүйтний улирал урт хугацаагаар үргэлжилдэг манай орны хувьд дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай хангах дулаан хангамжийн систем амин чухал ач холбогдолтой юм. • Дулаан хангамжийн систем нь түлш шатааж дулаан үйлдвэрлэх-эх үүсвэр, үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд дамжуулах шугам сүлжээ, тээвэрлэгдэн ирсэн дулааныг барилгын халаалт, халуун ус бэлтгэл, гаднаас оруулах хүйтэн агаарыг халаах болон технологийн зориулалтаар ашиглах орон сууц, үйлдвэр албан байгууллага буюу хэрэглэгч гэсэн өөр хоорондоо салшгүй холбоотой 3 үндсэн элементээс бүрддэг. Дүгнэлт
  • 40. • Бямба-Очир Д., Дулаан хангамжийн тохируулга зүгшрүүлэг, УБ 2014, Бэмби Сан ХХК. • Баасан В., Батмөнх С., Бэхтөр М., Намхайням Б., Үйлдвэр хот суурин газрын дулаан хангамж, УБ 1985, Д. Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинат. • Сайнбилэг Б., Дулааны шугам сүлжээний ашиглалтын заавар, УБ 1995, Сүхбаатар хэвлэлийн компани. • Намхайням Б., Дулаан хангамжийн систем, УБ 2006, Хөх Судар Принтинг ХХК. Ашигласан материал

Editor's Notes

  1. © Copyright PresentationGo.com – The free PowerPoint template library
  2. © Copyright PresentationGo.com – The free PowerPoint template library
  3. © Copyright PresentationGo.com – The free PowerPoint template library
  4. © Copyright PresentationGo.com – The free PowerPoint template library