SlideShare a Scribd company logo
ЧН: Үзлэг
шинжилгээ хийх
ЧЭ: Малын халдварт ба гоц халдварт
өвчний үед үзлэг шинжилгээ хийх
ГШҮ: Малын хашаа байр барих цэг
тогтоон үзлэг шинжилгээ хийх
Урьдчилан сэргийлэх
халдваргүйтгэл
O Зорилго нь мал амьтны байр, хашаа болон
бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй
нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд
хуримтлагдах, хашаа, байр, тээврийн
хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас
болон бусад зүйлсээр халдвар дамжих,
мал, амьтнаас шууд бус замаар халдвар
тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ. Ус
халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай
уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж,
ферм, айл өрхийн түвшинд урьдчилан
төлөвлөсөн байна.
O Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц,
тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй
удаа буюу хавар мал, амьтан зусланд
гарсны дараа, намар өвөлжөөнд
буухаас өмнө халдваргүйтгэнэ.
Халдваргүйтгэх обьектод урьдчилан
сайтар цэвэрлэгээ хийсний дараа
халдваргүйтгэх бөгөөд битүү байранд
мананцаржуулах, утах аргыг хэрэглэж
болно. Мөн тухайн байр, хашаанд
байгаа усны болон тэжээлийн онгоц,
бусад тоног хэрэгслийг халдваргүйтгэлд
хамруулна.
O Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг
утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд
1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат
кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны
агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь
байна. Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж,
сулласны дараа юм уу тухайн байр бүрэн
суларч шинэ сүрэг авахаас өмнө халдваргүйтгэх
ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу
оруулахгүй. Малын үзэсгэлэн худалдаа явуулах,
мал амьтан сургах газар, мал бэлтгэлийн
хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. МАА–н
түүхий эдийн агуулах, махны зоорь болон
боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа
хоосон байх юм уу ачаалал бага үед нь
халдваргүйтгэнэ.
Зориудын халдваргүйтгэл
O Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн
гэж 2 хувааж болно гэж дээр дурдсан. Явцын
халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм
уу халдварт өвчнөөр тайван бус болон
сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй
нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу
үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар,
голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс
эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй,
сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй
малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног
хэрэгслийг халдваргүйтгэхийг хэлнэ.
Явцын халдваргүйтгэл
O Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв
хэрэгжүүлж чадвал халдварын тархалтыг
богино хугацаанд таслан зогсоож чадна.
Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр,
хашааны үүдэнд халдваргүйтгэх уусмал
бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан
байна. Хүйтний улиралд халдваргүйтгэх
уусмал дээр хоолны давс 10 %–иар тооцож
нэмнэ. Өвчтэй малыг ялгаж тусгаарласан
байр, хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ.
Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал,
амьтан байсан хэсгээс эхлэн хийнэ.
Эцсийн халдваргүйтгэл
O Эцсийн халдваргүйтгэлийг өвчнийг бүрэн
устгасны дараа хорио цээр, хязгаарлалтыг
татан буулгахын өмнө халдварын голомт
дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн
устгах зорилгоор явуулна. Мал, амьтны
байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ
халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн
өвчний үүсгэгчид тохирох халдваргүйтгэх
бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ.
Эцсийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн
малын байр хашаа, тоног хэрэгсэл
төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр,
бууцыг хамруулна.
Халдваргүйтгэл хийх арга
O Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг
уусмал мөн нунтаг хуурай хэлбэрээр
ашиглана. Халдваргүйтгэх уусмалыг
зориулалтын шүршигч машин болон багаж
техник ашиглан шүршиж обьектын гадаргыг
норгох аргаар хийнэ. Бүрэн норгож
шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун
болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2
талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон
хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал
ноогдохоор тооцно. Харин тосон будгаар
будагдсан материалын нэг м2 талбайд нэг
литр орчим уусмал зарцуулна.
O Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж
юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5
мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр
цацруулж шүршихийг мананцаржуулах арга
гэнэ. Дусал жижиг тусам материалд жигд
нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр,
тахианы өндөг дарагч зэргийг
халдваргүйтгэхэд ашиглана.
Мананцаржуулсан уусмал обьектэд жигд
тархдаг бөгөөд байрыг сайтар
битүүмжилсэн байна. Энэ аргаар
халдваргүйтгэх байрны доторхи дулаан
15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-
65% байвал зохино.
O Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй
бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч
бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил
биетний биологийн онцлог зэргээс
хамаарч харилцан адилгүй байна.
Халдваргүйтгэх хугацаа дуусмагц
байрны үүд хаалга, салхивчийг нээж
салхилуулах ба тэжээлийн онгоц, усан
сан, бусад тоног хэрэглэлийг усаар
угааж цэвэрлэнэ.
O Мал, амьтны битүү байр, лабораторид
халдваргүйтгэл хийх болон мал, амьтны
арьс, шир, үс, ноос, машин тэрэг, тоног
хэрэгсэл, хувцас хунар зэргийг
халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан
бэлтгэсэн битүү байранд дэлгэн тавьж
химийн бодисыг халааж ууршуулан утах
аргыг хэрэглэж болно. Утахын өмнө мал
амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх,
хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд
хаалганд "Халдваргүйтгэл хийж байна"
гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах
аргад формалин, устөрөгчийн хэт исэл
зэргийг хэрэглэнэ.
Бууц, шивхийг
халдваргүйтгэх арга
O Малын өтөг бууцыг халдваргүйтгэх
биотермийн арга
O Малын өтөг бууцыг овоолон удаан
хугацаагаар байлгаж дулаан
ялгаруулагч нянгуудыг ашиглан өндөр
хэмийн дулаан үүсгэж эмгэг төрүүлэгч
бичил биетнүүд, паразитуудыг устгаж
халдваргүйтгэхийг “биотермийн арга”
гэнэ.
O 3- 4 м өргөнтэй 25 см гүн талбай бэлтгэнэ.
Талбайн урт халдваргүйтгэх бууцны
хэмжээнээс хамаарна.
O Талбайн голоор 50 см өргөн 50 см гүн
шуудуу ухаад шуудууг банз, модоор хааж
дээр нь малын өтөг бууц жигд тарааж
дэвсэнэ.
O Дараа нь бууцаа 1-1.5 м хүртэл өндөр
нуруу болгон майхан хэлбэртэй овоолоод
15-20 см зузаантайгаар сүрэл юм уу, цэвэр
бууцаар хучна.
O Гадна талаар нь10 см зузаан шороогоор
(өвлийн улиралд 30-40 см ) дарж нэг
сараас доошгүй хугацаанд байлгаж
халдваргүйтгэнэ.
Өвчнөөр үхсэн малын хүүр,
сэг зэмийг халдваргүйтгэх
O Тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал,
амьтны хүүрийг малын эмчийн хяналтын
дор цэвэрлэж устгана. Малчин өрх болон
мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын
хүүр устгах зориулалтын нүхтэй байна. Энэ
нүх нь малын хашаа, хороо, малын
байрнаас 100–аас доошгүй метрийн зайд
үерийн усанд автагдахааргүй өндөрлөг
газарт байрласан тагтай, хашаа
хамгаалалттай байна. Хүүрийн гадна талыг
халдваргүйтгэх уусмалаар сайтар нортол
шүршихийн дээр хүүр байсан газрын
хөрсийг зааврын дагуу халдваргүйтгэнэ.
Хүүр сэг, зэмийг зөөх, устгах
O Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн
багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд
халдваргүйтгэх уусмалаар шүршинэ. Хүүр сэг,
зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн
тээврийн хэрэгслийг ашиглана. Ямар нэгэн
халдварт өвчнөөр нэг дор олон мал үхсэн юм уу
зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт
булшилж халдваргүйтгэнэ. Өвчнөөр үхсэн мал
амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйтгэхэд
ажиллаж буй хүмүүс халдвар хамгаалалтын
хувцас, хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба
ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг
халдваргүйтгэх юм уу устгана.

More Related Content

What's hot

Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
Buka Ganbaatar
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
Buka Ganbaatar
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
amingooamy
 
Xyanalt
XyanaltXyanalt
Xyanaltslpmn
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
amingooamy
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil ugui
amingooamy
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
amingooamy
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
Vitaliy Mazurenko
 
Турометр - социальная сеть
Турометр - социальная сетьТурометр - социальная сеть
Турометр - социальная сеть
Turometr
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand BookPetr Malukov
 
Hashaa
HashaaHashaa
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
amingooamy
 
Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
amingooamy
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Язык партии
Язык партииЯзык партии

What's hot (19)

Ppth18
Ppth18Ppth18
Ppth18
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Tanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidalTanihgui emegtein zahidal
Tanihgui emegtein zahidal
 
Xyanalt
XyanaltXyanalt
Xyanalt
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
Ataarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil uguiAtaarkhakh zuil ugui
Ataarkhakh zuil ugui
 
Dashbalbariin shulguud
Dashbalbariin shulguudDashbalbariin shulguud
Dashbalbariin shulguud
 
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успехаОт универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
От универсального профиля успешного топ-менеджера к многообразию формул успеха
 
Турометр - социальная сеть
Турометр - социальная сетьТурометр - социальная сеть
Турометр - социальная сеть
 
Beeline Brand Book
Beeline Brand BookBeeline Brand Book
Beeline Brand Book
 
Hashaa
HashaaHashaa
Hashaa
 
Hulan bid 2
Hulan bid 2Hulan bid 2
Hulan bid 2
 
Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
билеты
билетыбилеты
билеты
 
Язык партии
Язык партииЯзык партии
Язык партии
 

More from Buka Ganbaatar

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
Buka Ganbaatar
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth14
Ppth14Ppth14
Ppth7
Ppth7Ppth7
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
Ppth6Ppth6
Ppth5
Ppth5Ppth5

More from Buka Ganbaatar (14)

Fish1
Fish1Fish1
Fish1
 
Fish2d
Fish2dFish2d
Fish2d
 
Aris
ArisAris
Aris
 
Ppth25
Ppth25Ppth25
Ppth25
 
Ppth21
Ppth21Ppth21
Ppth21
 
Ppth20
Ppth20Ppth20
Ppth20
 
Ppth16
Ppth16Ppth16
Ppth16
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Ppth15
Ppth15Ppth15
Ppth15
 
Ppth14
Ppth14Ppth14
Ppth14
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
Ppth5
Ppth5Ppth5
Ppth5
 

Ppth17

  • 1. ЧН: Үзлэг шинжилгээ хийх ЧЭ: Малын халдварт ба гоц халдварт өвчний үед үзлэг шинжилгээ хийх ГШҮ: Малын хашаа байр барих цэг тогтоон үзлэг шинжилгээ хийх
  • 2. Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл O Зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон бусад зүйлсээр халдвар дамжих, мал, амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ. Ус халдваргүйтгэлийг тухайн өвчний гаралттай уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.
  • 3. O Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа буюу хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэх обьектод урьдчилан сайтар цэвэрлэгээ хийсний дараа халдваргүйтгэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулна.
  • 4. O Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна. Байрнаас мал, амьтан, шувууг гаргаж, сулласны дараа юм уу тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө халдваргүйтгэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу оруулахгүй. Малын үзэсгэлэн худалдаа явуулах, мал амьтан сургах газар, мал бэлтгэлийн хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон байх юм уу ачаалал бага үед нь халдваргүйтгэнэ.
  • 5. Зориудын халдваргүйтгэл O Зориудын халдваргүйтгэлийг явцын ба эцсийн гэж 2 хувааж болно гэж дээр дурдсан. Явцын халдваргүйтгэл гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй, сэжигтэй мал байсан болон өвчтэй, сэжигтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг халдваргүйтгэхийг хэлнэ.
  • 6. Явцын халдваргүйтгэл O Явцын халдваргүйтгэлийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварын тархалтыг богино хугацаанд таслан зогсоож чадна. Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд халдваргүйтгэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд халдваргүйтгэх уусмал дээр хоолны давс 10 %–иар тооцож нэмнэ. Өвчтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс эхлэн хийнэ.
  • 7. Эцсийн халдваргүйтгэл O Эцсийн халдваргүйтгэлийг өвчнийг бүрэн устгасны дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын өмнө халдварын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн устгах зорилгоор явуулна. Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ халдваргүйтгэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид тохирох халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ. Эцсийн халдваргүйтгэл хийхдээ зөвхөн малын байр хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр, бууцыг хамруулна.
  • 8. Халдваргүйтгэл хийх арга O Халдваргүйтгэлд бодис, бэлдмэлийг уусмал мөн нунтаг хуурай хэлбэрээр ашиглана. Халдваргүйтгэх уусмалыг зориулалтын шүршигч машин болон багаж техник ашиглан шүршиж обьектын гадаргыг норгох аргаар хийнэ. Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.
  • 9. O Халдваргүйтгэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ. Дусал жижиг тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг халдваргүйтгэхэд ашиглана. Мананцаржуулсан уусмал обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна. Энэ аргаар халдваргүйтгэх байрны доторхи дулаан 15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60- 65% байвал зохино.
  • 10. O Халдваргүйтгэх хугацаа нь хэрэглэж буй бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Халдваргүйтгэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга, салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног хэрэглэлийг усаар угааж цэвэрлэнэ.
  • 11. O Мал, амьтны битүү байр, лабораторид халдваргүйтгэл хийх болон мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, тоног хэрэгсэл, хувцас хунар зэргийг халдваргүйтгэхдээ тэдгээрийг тусгайлан бэлтгэсэн битүү байранд дэлгэн тавьж химийн бодисыг халааж ууршуулан утах аргыг хэрэглэж болно. Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйтгэл хийж байна" гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.
  • 12. Бууц, шивхийг халдваргүйтгэх арга O Малын өтөг бууцыг халдваргүйтгэх биотермийн арга O Малын өтөг бууцыг овоолон удаан хугацаагаар байлгаж дулаан ялгаруулагч нянгуудыг ашиглан өндөр хэмийн дулаан үүсгэж эмгэг төрүүлэгч бичил биетнүүд, паразитуудыг устгаж халдваргүйтгэхийг “биотермийн арга” гэнэ.
  • 13. O 3- 4 м өргөнтэй 25 см гүн талбай бэлтгэнэ. Талбайн урт халдваргүйтгэх бууцны хэмжээнээс хамаарна. O Талбайн голоор 50 см өргөн 50 см гүн шуудуу ухаад шуудууг банз, модоор хааж дээр нь малын өтөг бууц жигд тарааж дэвсэнэ. O Дараа нь бууцаа 1-1.5 м хүртэл өндөр нуруу болгон майхан хэлбэртэй овоолоод 15-20 см зузаантайгаар сүрэл юм уу, цэвэр бууцаар хучна. O Гадна талаар нь10 см зузаан шороогоор (өвлийн улиралд 30-40 см ) дарж нэг сараас доошгүй хугацаанд байлгаж халдваргүйтгэнэ.
  • 14. Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх O Тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүрийг малын эмчийн хяналтын дор цэвэрлэж устгана. Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна. Хүүрийн гадна талыг халдваргүйтгэх уусмалаар сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг зааврын дагуу халдваргүйтгэнэ.
  • 15. Хүүр сэг, зэмийг зөөх, устгах O Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйтгэх уусмалаар шүршинэ. Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана. Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олон мал үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйтгэнэ. Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйтгэхэд ажиллаж буй хүмүүс халдвар хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйтгэх юм уу устгана.