SlideShare a Scribd company logo
Ерөнхий мэргэжлийн эмч нарын лизенцын шалгалтанд зориулсан мэдрэл судлалын
сорилууд
Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу.
1. Унтаад сэрэхэд баруун гарын сарвуу унжсан. I,Y хурууг ойртуулах боломжгүй. Гэмтэл
бэртэлд ойрд өртөөгүй. Үзлэгээр: Сарвуугаа гэдийлгэж чадахгүй. Сарвууны ар тал I-III
хурууны харалдаа өвдөлтийн мэдрэхүй буурсан. Таны урьдчилсан онош:
А. Мөрний сүлжээний доод салааны эмгэг
В. n.radial гэмтсэн
С. Мөрний сүлжээний дээд салааны эмгэг
D. n.ulnar гэмтсэн
E. n.median гэмтсэн
2. Энэ оношийг баталгаажуулах шинжилгээний арга
A. ЭЭГ
B. ЭНГ
C. ДСГ
D. Хүзүүний X ray
E. Хүзүүний MRI
3. Нугасны өмнөд эврийн гэмтлийн шинж тэмдэг
A. Захын саа
B. Хорнерын шинж
C. Төвийн саа
D. Хуурамч бульбар саа
E. Бульбар саа
4. Цээжний баруунд эгмээс хавирганы нум хүртэл өнгөц, t° мэдрэхүй буурсан. Мэдрэхүй
алдагдсан хэвшинжийг нэрлэнэ үү.
A. Дамжих хэвшинж
B. Хязгаарын хэвшинж
C. Ёзоорын хэвшинж
D. Сегментын хэвшинж
E. Дисталь хэвшинж
5. Баруун гар унжсан, мөр бугалганы булчин шуурч хатингиршсан. 2 ба 3 толгойт
булчингийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Мэдрэхүй хэвийн.
A. Нэг мөчний чангарсан саа
B. Нэг мөчний сул саа
C. Дежерин-Клюмпке-гийн саа
D. Эрба-Дюшенны саа
E. Сувгийн хамшинж
6. Зүүн нүдний ухархай руу цоргиж, хатгаж өвдөнө. Хүчтэй өвдөлтийн дараа нүднээс
нулимс гоожиж, гэрэлд гялбасан. Нүдний эвэрлэг, дух, хуйханд цэврүүт тууралт гарч,
шархалсан. Баруун нүд гүйцэд анигдахгүй. Баруун хацраар хий алдана.
А. Гурвалсан мэдрэлийн ян
В. Глаукомын хөдлөл
С. Гассер зангилааны өвдөлт
D. Мигренийн хөдлөл
Е. Эвэрлэгийн үрэвсэл
7. Таны авах арга хэмжээ:
А. Боолт хийх
В. Өвчин намдаах бэлдмэл
С. Вирусын эсрэг бэдмэл
D. Нүдний дусаал
Е. Зүү эмчилгээ
8. Ахмад настай эмэгтэйн хэл яриа дультирч, нэг талын гар хөл хөдлөхгүй. АД 200/140.
Уруул хөх, нүүр хүрэн улаан.
А. Тархины харвалт
В. Зүрхний шигдээс
С. Эпилепсийн таталт
D. Эпилепсийн таталт
Е. Муужралт
9. Ахмад настай эрэгтэй хүнд юм өргөх үед цээжээр хатгаж, амьсгаа авах, найтах, ханиахад
түвэгтэй. Зүрхний бичлэг хэвийн. АД 130/80мм.МУБ. Таны урьдчилсан онош:
А. Ёзоор татагдлын өвдөлт
В. Зүрхний бах
С. Уушигны багтраа
D. Бүсэлхийн радикулопати
Е. Архаг бронхит
10. Залуу оройн хоолны дараа гэнэт толгой өвдөж, огьж бөөлжиж, ухаан алдаж, хүлээн
авах тасагт хүргэгдсэн. Ходоод цэвэрлэх, хордлого тайлах эмчилгээнд үр дүнгүй. Зайлшгүй
илрүүлэх хамшинж:
А. Пирамидын
В. Сул сааны
С. Полиневропатийн
D. Ёзоорын
Е. Мэнэнгийн
Та дараах олон зөв хариултыг сонгоно уу.
11. 48 настай эмэгтэй гудамжнаас ухаан самуурч олдсон. Хувцас бөөлжсөөр бохирдож,
АД 80/50. Дуу чимээ гэрэлд маш мэдрэг. Чанга орилж хашгирна. Дагзны булчин хөшингө.
Кернигийн шинж тод. Нэн түрүүнд авах арга хэмжээ:
1.Ходоод дурандах
2.Бөөлжсөнд үүсгэгч тодорхойлох
3.Цусанд элэгний үйл ажиллагаа шинжлэх
4.Бүсэлхийн хатгалт хийх
5.Дотор эрхтэний ЭХО шинжилгээ
12. Энэ тохиолдолд сэжиглэх эхний онош:
1.Хоолны хордлого
2.Цочмог гастрит
3.Элэгний дутагдал
4.Аалзавчийн харвалт
5.Цочмог солиорол
13. Онош тогтооход зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүд
1.Тархины судасны ангиографи
2.Тархины КТ
3.Тархины МРТ
4.ЭЭГ
5.ДСГ
14. Ийм тохиолдолд хийх эмчилгээний зарчим
1.Фибрин задралын эсрэг бэлдмэл
2.СаІ антагонист бэлдмэл
3.Мэс засал
4.Өвчин намдаах
5.Бүлэн хайлуулах бэлдмэл
15. Ахимаг эмэгтэйн биеийн жин 84кг, хөлийн хуруу бадайрч, эрээн булчин янгинана.
Өвдөлт хөдлөх, ханиахад сэдэрнэ. Мэдрэлийн үзлэгээр: алга, тавхайн хүч 4 балл орчим,
шуу сарвууны болон өвдөг, борвины рефлексүүд үүсэхгүй. Доргионы болон өвдөлтийн
мэдрэхүй алга, тавхайд буурсан. Таны урьдчилсан онош:
1.Суудлын мэдрэлийн өвдөлт
2.Хязгаарын олон мэдрэлийн хамшинж
3.Бодисын солилцооны артрит
4.Бодисын солилцооны полиневропати
5.Бүсэлхий ууцны радикулопати
16. Олон мэдрэл эмгэгшлийн хамшинж:
1.“Бээлий, оймс” хэлбэрээр мэдрэхүй буурах
2.Мөчдийн үзүүр хэсэг саажих
2.Хумс хугарах, арьс хуурайших
4. Шөрмөсний рефлексүүд арилах
5.Хөдлөхөд өвдөлт сэдрэх
17. Хязгаарын мэдрэл эмгэгших шалтгаан
1.Чихрийн шижин
2.Алкоголь
3.Порфири
4.Хими эмчилгээ
5.Уреми
18. Сул сааны оношлогоо
1.ЭМГ
2.Дуудлагат потенциал
3.Булчингийн биопси
4.ЭЭГ
5.КФК фермент тодорхойлох
19. 80 настай эмээ анх удаа арагш нумарч гэдийж, ухаан алдаж татсан. Таталтын үед
нүүр хөхөрч, булчингууд хөвчирсөн, дороо шээсэн. Таталт 10мин орчим үргэлжилж, шууд
хурхиран нойрссон. Гар, хөлийн хөдөлгөөн чөлөөтэй. Мэнэнгийн шинж тэмдэггүй. Ийм
хөдлөл анх удаа тохиолдож байгаа бөгөөд хэд хоног нойр муутай байсан. Үзлэгээр
мэдрэлийн голомтот шинж илрээгүй. Таны урьдчилсан онош:
1.Муужралт
2.Ерөнхий хүчилж чангарсан таталт
3.Хэсэгчилсэн чичирхийлсэн таталт
4.Эпилепси
5.Зүрхний дутагдал
20. Энэ тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ:
1. Тээвэрлэхийг хориглох тул гэрээр эмчилнэ
2. Тархины КТ
3. Тархины мэс засал
4. Таталтыг зогсоох
5.Тархины ДСГ
21. Таталтын эсрэг бэлдмэлүүд
1.Диазепам
2.Карбамазепин
3.Вальперын хүчил
4.Фенобарбитал
5.Фенитоин
22. Таталттай тохиолдолд зайлшгүй хийх шинжилгээнүүд:
1.Тархины MRI
2.ДСГ
3.ЭЭГ
4.Тархины КТ
5.ЭМГ
23. Өндөр настай өвгөний өвдөг өвдөж, өөрөө явах бэрхшээлтэй болсон. Үе мөчний эмчид
хандаж, зүү засал хэрэглэсэн боловч, сайжраагүй.
Үзлэгээр: их бие бөхгөр, хүзүүний булчингийн тонус нугалах бүлэгт их. Өвдөг, түнхээр
гүйцэд нугарч, тэнийхгүй. Ярихад эцнэ, орчны сонирхол буурсан. Нүүрний хувирал арилсан.
Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу.
1.Хуурамч бульбар
2.Хөдөлгөөн хөшүүн
3.Пирамид
4.Паркинсонизм
5.Тэнэгрэл
24. Экстрапирамид тогтолцооны бүтцүүд
1.nucl. Caudatus
2.paliidum
3.nucl.ruber
4.putamen
5.Люсын бөөм
25. Бага тархины хамшинж
1.Адиадохокинези
2.Интенцийн салганал
3.Мегалографи
4.Тайван үеийн салганал
5.Бөгтийх галбир
26. Дунд эргэм насны эр явахдаа хөлөө дээр өргөж, өлмийгээр газар дэвснэ. Эрээн булчин
жигд хатингир. 2 гарын хүч сул. Сарвууны булчин шуурсан. Хөлийн ул нойтон, хүйтэн.
Тавхайн нум гүнзгийрсэн. Удамд явдал өөрчлөгдсөн ах дүүстэй. Таны урьдчилсан онош:
1.Полиневропатийн хамшинж
2.Миодистрофи
3.Шарко-Мари-Туттын өвчин
4.Миотони
5.Сул сааны хамшинж
27. Өсвөр насны хүү шатаар өгсөх, гүйхэд бэрхшээлтэй. Тулж өндийнө. Нуруу хотгор,
хэвлий цүндгэр. Биеийн жин аажим буурсан. Эрээн булчин хатуурч чангарсан. Шөрмөсний
рефлексүүд арилсан. Таны урьдчилсан онош:
1.Чангарсан сааны хамшинж
2.Миодистрофи Эрба-Ротын
3.Шарко-Мари-Туттын өвчин
4.Сул сааны хамшинж
5.Хязгаарын мэдрэлийн эмгэгшил
28. Гүрээний дотор артерийн TIA -ийн шинж тэмдэг
1. хэл ээдрэх
2. нүүр, ухуул бадайрах
3. хамар уруулын нугалаа гөлийх
4. хөндлөн нистагм
5. хахаж цацах
29. Нуруу-суурийн артерийн TIA-ийн шинж тэмдэг
1.Нүдэнд юм хоѐрлох
2.Толгой эргэх
3.Чих шуугих
4.Хэл дультирах
5.Хахаж цацах
30. Сургуулийн хүүхэд салхин цэцгээр өвдөж, эдгэрэх үедээ гэнэт халуурч, бөөлжиж, ухаан
самуурч, дэмийрсэн. Үзлэгээр: эмчид үзүүлэхгүй ноцолдоно. Хоолой бага зэрэг улайсан.
Тууралт хатаж байгаа. Харц ширүүн. Шөрмөсний рефлексүүд баруунд бага зэрэг их.
Мэнэнгийн шинж бүдэг. Таны урдчилсан онош:
1.Тархины кома
2.Хурц солиорол
3.Вирусын менингит
4.Салхин цэцгийн энцефалит
5.Халууралтын таталт
31. Ахимаг настай өвгөн өглөө сэрээд ярьж чадахаа больсон. Хүний хэлснийг ойлгож,
даалгавар биелүүлнэ. Маргааш нь баруун гарын сарвуунаас эхэлж суларч, 2 хоногийн
дараа, энэ талын гар, хөл бүрэн хөдлөхгүй болсон. Хэл ярианы өөрчлөлтийг нэрлэнэ үү.
1.Анартри
2.Дизартри
3.ойлгохын афази
4.ярихын афази
5.ойгүйдлийн афази
32. Хэл ярианы бүтцийг нэрлэнэ үү.
1.Брокийн төв
2.Гешлийн атираа
3.Вернике-н төв
4.Gyrus calcarina
5.Өмнөд төв атираа
33. Энэ тохиолдолд Таны тавих урьдчилсан онош:
1.Гүрээний артерийн бүс
2.Цус харвалтын инсульт
3.Цус хомсролын инсульт
4.Нуруу-суурийн артерийн бүс
5.TIA
34. Баруун нүдний ухархай руу маш хүчтэй хатгаж өвдсөний дараа зовхи буусан, нүд
гадагш хялар болж юм 2 лоно.Эвэрлэгийн рефлекс баруунд үүсэхгүй.
1. n.oculomotorius эмгэг
2. n.ophthalmicus эмгэг
3. fissura orbital superior эмгэг
4. n. maxillar эмгэг
5. гурвалсан мэдрэлийн ян
35. N.facial-ийн мэдрэлжүүлэх булчингууд
1.mus. Orbicular oculi
2.mus. Orbilcular oris
3.mus. Buccalis
4.mus. Masseter
5.mus. Temporalis
36. Хэлээ амнаас гүйцэд гаргахгүй, өөрөө ярьж чадахгүй. Шүлс ихээр гоожно. Аяндаа
уйлна. Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу.
1.Анартри
2.Гиперсаливаци
3.Хүчилж уйлах
4.Хахаж цацах
5.Хуурамч бульбар
37. Стриатумын хамшинж
1.Булчингийн тонус буурах
2.Булчингийн тонус ихсэх
3.Эмгэг хөдөлгөөн
4.Хөдөлгөөн хөшингө
5.Булчин хатингир
38. N.Ulnar-ийн гэмтлийн хамшинж
1."Шувууны савар" шинж
2."Сармагчны алга" шинж
3.IY-Y хурууны хөдөлгөөн хязгаарлагдах
4.I-III хурууны хөдөлгөөн хязгаарлагдах
5.Сарвуу унжих
39. Мононевропатийн хамшинж
1.Мэдрэлийн ян
2.Мэдрэлжүүлэлтийн бүст саа
3.Мэдрэл татагдал
4.Мэдрэхүй сегментын шинжээр алдагдах
5.Гүн мэдрэхүй алдагдах
40. Мэнэнгийн хамшинж
1. Дагзны булчингийн хөшингө
2. Лессажийн шинж
3. Брудзинскийн дээд, доод шинж
4. Дуу чимээ, гэрэлд мэдрэг
5. Бөөлжилт
41. Тархины гэмтлээс хойш 10 хоногийн дараа гэнэт ухаан алдаж, толгой, нүд баруун
тийш гилжийж татсан. Таталтын дараа хүүхэн хараа баруун талд өргөсөж, зүүн гар хөл
суларсан.Үзлэгээр: ухаан самуурсан, өөдөөс эсэргүүцнэ. Зүүн гараа зөвхөн тохойгоор
нугална. Зүүн хөл хөдлөхгүй. Бабинскийн рефлекс зүүнд үүснэ. Дагзны булчин 2 хуруу
хөшингө. Кернигийн шинж баруунд үүснэ. Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу.
1.Тархины ерөнхий шинж
2.Талласан саа
3.Мэнэнгийн хамшинж
4.Анизокори
5.Хатуу хальсны дорхи цус хуралт
Та асуулт-хариултыг холбоно уу.
42. Өсвөр насны залуу зүүн хөлөө чирж явна, нуруу хазайсан. 2 хөлийн гуя, өгзөгний
булчин хатингар, зүүн талдаа илүү шуурсан. Зүүн хөлийн хөгжил хоцорсон.
А. Энцефалитын үлдэц
В. Полиомиелитын үлдэц
С. Нугасны амиотрофи, Вердниг-Гоффманы хэлбэр
D Нугасны амиотрофи, Кугелберг-Ведандерын хэлбэр
Е. Миелопати
43. 3 настай охин, явахдаа өлмийдэж гишгэнэ. 2 хөл явахад зөрөх хандлагатай.
Шөрмөсний рефлексүүд өндөр. Хэл ярианы хөгжил наснаас хоцорсон боловч, хэлж ярьсныг
ойлгоно. 2 настайдаа бусдын дэмжлэгтэй явж сурсан.
44. 5 настай охин, 2 настай хөлд орсон. Хүнд ханиад хүрснээс хойш үгийн сан цөөрч,
татах болсон. Уур уцаар их. Үе үе хий юм самардах, нойр муутай, татах болсон
45. 3 настай охин, хоолтой холбоогүй үе үе бөөлжиж, явахдаа гуйвах болсон. Орчны
сонирхол тааруу. Нүд дотогш хялар. Өвчин богино хугацаанд даамжирсан
А. Энцефалит
В. Литтлын хамшинж, хүүхдийн тархины саа
С. Марфаны хамшинж
D. Бага тархины хавдар
Е. Лейкодистрофи
46. Гараа мөрнөөс дээш өргөх эрс хязгаарлагдсан. Өвдөлт шөнө ихэснэ. Мөрний
бүслүүрийн булчин шуурсан.
47. Гарын хөдөлгөөн бугуйн үеэр хязгаарлагдсан. Шууны рефлекс үүсэхгүй. Сарвууны
булчин бага зэрэг хатингир. Бугалга шууны гадна талаар өвдөлтийн мэдрэмж буурсан.
48. 2 гараа мөрнөөс дээш өргөхгүй. Мэдрэхүй хэвийн. Гарт шөрмөсний рефлексүүд
арилсан.
А. Мөрний үеийн эмгэг
В. Мөрний сүлжээ С5-С6 салаа
С. Мөрний сүлжээ С8-Т1
Д. Хүзүүний ѐзоор С5-С8
Е. Нугасны урд эвэр С5-Т1
49. Өвчтөн халуурсны дараа хэд хоног зогсиж байгаад амьсгалахад түвэгтэй, ханиаж
найтааж чадахгүй болсон. Цээжийг гэрэлд харахад өрцний хөдөлгөөн эрс суларсан.
50. Өвчтөн ханиад хүрсний дараа гэнэт амьсгал авахад түвэгтэй болж, дуу намссан.
Залгиурын рефлекс арилсан.
51. Халуурсны дараа 2 хөлийн тавхай, хэд хоноод 2 гарын алга ирвэгнэж бадайраад
суларсан. Амьсгал авахад хэцүү, ухаан саруул боловч ярьж чадахгүй.
А. Гийене-Баррын хамшинж
В. Энцефалит
С. Полиомиелит
Д. N.phrenicus өртсөн
Е. Бульбар хамшинж
Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу.
52.Өглөө сэрэхэд баруун сарвуу унжсан. Урьд орой нь архи уусан. Таны тавих
урьдчилсан онош:
A. N.radial невропати
B. Тохойн сувгийн хамшинж
C. Мөрний сүлжээний эмгэг
D.N.medianus невропати
E. Полиомиелит
53.Энэ тохиолдолд онош баталгаажуулах шинжилгээ:
A. хүзүүний ясны зураг
B. гарын сарвууны зураг
C. ЭНГ
D.ЭМГ
E. ЭЭГ
54.Баруун гар огт хөдлөхгүй, тонус, гүний рефлексүүд арилсан. Мэдрэхүй хэвийн.
A. сул саа
B. чангарсан саа
C. талсаа
D. тэнцвэргүйдэл
E анестези
55.Хавирганы нум орчмоор хатгаж өвдөнө. Өвдөлт амьсгал авах, найтаахад ихэснэ.
Хэвлийн дээд рефлекс үүсэхгүй.
A. Ёзоорын хамшинж
B. Хавирга завсрын мэдрэлийн өвдөлт
C. Бүслүүр ярын ян
D. Уушигны хатгалгаа
E Цээжний өвдөлт
56.Хүний хэлснийг ойлгох боловч, өөрөө ярьж чадахгүй. Залгих рефлекс хэвийн.
A. Ойлгохын хэлгүйдэл
B. Ярихын хэлгүйдэл
C. Анартри
D. Дизартри
E Бульбар саа
57.2 хөл хөдлөхгүй. Бабинскийн рефлекс тод. Шээс хоригдсон. Өсгий цооролттой.
A. нугасны тал гэмтэл th5-7
B. нугасны бүтэн гэмтэлth 5-7
C. адуун сүүлийн хамшинж
D. нугасны өмнөд эврийн гэмтэл L3-L5
58.Зүүн гарын бугалганы булчин эрс хатингир, 2 ба 4 толгойт булчингийн шөрмөсний
рефлексүүд үүсэхгүй. Өвдөлт, t° мэдрэхүй хэвийн.
A.өмнөд төв атираа
B.арын төв атираа
C.нугасны өмнөд эвэр C5-th1
D. нугасны арын эвэр C5-th1
E. нугас хөндлөн огтлол C5-th1
59. Зүүн гар бугуйн үеэр хөдлөхгүй, бугалга шууны дотор талаар чиг хуруу чиглэж
вдөлтийн мэдрэхүй буурсан. Гар янгинаж өвдөнө.
A. нугас өмнөд эвэр С5-С7
B. нугасны арын эвэр С 5-С7
C. мөрний сүлжээ C7-Th1
D. мөрний сүлжээ C5-C6
E. нугасны бүтэн огтлол C5-C6
60. Баруун үе үе татагнаж булчин татна. Аажмаар суларч, явахад чирэгдэнэ. Бабинскийн
рефлекс баруунд тод. Өвдөг, борвины рефлекс өндөр d˃s.
A. өмнөд төв атираа зүүнд
B. арын төв атираа зүүнд
C. нугасны арын эвэр L1-L5
D.нугасны өмнөд эвэр L1-L5
E нугас талласан L1-L5
61. Хөхүүл охин, 6 сартай, толгойн тойрог 47см. Их зулай том, чинэрч лугшина. Грефе-н
шинж тод үүснэ.
A. Гавлын даралт ихсэлт-тархи усжилтын хамшинж
B. Сульдаа
C. Бамбайн хордлого
D. Тэжээлийн доройтол
E Мэдрэл хордлогын хамшинж
62. Хэлээ амнаас гүйцэд гарахгүй, хахаж цацна. Хэлний булчин хатингир.
A. Бульбар саа
B. Хуурамч бульбар саа
C. Хэлний дорхи мэдрэлийн саа
D. Хэл залгиурын мэдрэлийн ян
E Зажлуурын булчингийн саа
63. Хуурамч бульбар сааны үед гэмтэх бүтцүүд:
A. IX,X,XII хосын бөөмс
B. IX,X,XII хосын кортико-нуклеар зам
C. IX,X хосын мэдрүүл
D. Nucleus dorsal
E . Nucleus ambigus
64. Сул сааны үед гэмтэх бүтцүүд:
A. Нугасны арын эвэр
B. Нугасны өмнөд эвэр
C. Нугасны хажуу эвэр
D. Ganglion spinal
E . Premotor cortex
65. Сегментын хэвшинжийн мэдрэхүйн өөрчлөлт
A. Нугасны арын эвэр
B. Нугасны өмнөд эвэр
C. Нугасны хажуу эвэр
D. Ganglion spinal
E . Premotor cortex
66. Баруун гар, мөр, цээжний баруун хагаст өвдөлт, t° мэдрэхүй арилсан. Мэдрэхүй
алдагдсан хэвшинж:
A. Ёзоорын хэвшинж
B. дисталь хэвшинж
C. Сегментын хэвшинж
D. Дамжих хэвшинж
E . Мононеврит хэвшинж
67. Гарын сарвуу, тавхайн хүч буурч, булчингууд хатингиршсан. Тэнцвэр муу, харанхуйд
илүү бүдчинэ. Хамшинжийн онош:
A. Ёзоорын хамшинж
B. Полиневритын хамшинж
C. Дөрвөн мөчний сул саа
D. Тэнцвэргүйдэл
E . Мононеврит хамшинж
68. Дээрх тохиолдлыг нотлох зайлшгүй хийх шинжилгээ
A. ЭНГ/ЭМГ
B. Хүзүүний MRI
C. Тархины MRI
D. Бүсэлхийн хатгалт
E . Сээрний рентген зураг
69. Баруун гар тохойгоор нугарч, сарвуу дотогш эргэсэн. Баруун хөл явахад чирэгдэж
даялна.
A. Вернике-Маннын байрлал
B. Ромбергийн тэнцвэргүйдэл
C. Steppage алхаа
D. “Тамгалсан алхаа”
E . “Мэлхий байрлал”
70. Нэг настай хөхүүл хүүхдийн толгойн тойрог 40см. Нүүр толгойн харьцаа алдагдсан.
Байнга уйлагнана. Таны урьдчилсан онош:
A. Микроцефали
B. Гидроцефали
C. Макроцефали
D. Дизэмбриогенези
E . Гипоксийн энцефалопати
71. Чангарсан сааны үед гэмтэх бүтцүүд:
A. Нугасны хажуу багана
B. Пирамид зам
C. Нугасны хажуу эвэр
D. Tractus spinothalamicus
E . Альфа- мотонейрон
Та дараах олон зөв хариултыг сонгоно уу.
72. Ахимаг эрийн зүүн цавь, гуя, шилбэний гадна талаар хүчтэй өвдөж, цэврүүт тууралт
гарсан.
1. Herpes zoster халдвар
2. Нугасны зангилаа
3. Янгийн өвдөлт
4. Ёзоорын өвдөлт
5. Enterovirus халдвар
73. Дээрх тохиолдолд сонгох оновчтой эмийн эмчилгээ
1. Ацикловер
2. Напроксен
3. Габапентин
4. Тималин
5. циклоферон
74. Зургаан настай хүү шөнө нойронд чангарч чичирч татна. Нүүр хөхөрнө. Хэлээ хазаж
дороо шээдэг. Хөдлөл 5мин орчим.
1.Чангарч чичирхийлсэн тархмал таталт
2.Абсанс уналт
3.Эпилепси
75. Зургаан настай хүү ханиад хүрч, хоолой нь өвдсөн. 3хоногийн дараа унтаад сэрэхэд
баруун завж унжиж, шүлс гоожсон. Баруун нүднээс нулимс гоожно, дутуу анина.
1.Нүүрний сул саа
2.Нүүрний төвийн саа
3.Нүүрний невропати
4.Энцефалит
5.Гахай хавдар
76. Нүүрний сул саа үүсэх бүтцүүд:
1.Нүүрний мэдрүүлийн бөөм
2.N.facial
3.Гүүр бага тархины булан
4.Гассер зангилаа
5.Одон зангилаа
77. Хуурамч бульбар сааны хамшинж
1.Хүчилж уйлах, инээх
2.Хахаж цацах
3.Дуу гунших
4.Хэлний хатингирал
5.Хацар унжих
78. Сул сааны шинжүүд
1.Булчингийн хатингирал
2.Булчингийн тонус буурах
3.Шөрмөсний рефлекс арилах
4.Эмгэг рефлекс
5.Мэдрэхүй буурах
79. Чангарсан сааны шинжүүд
1.Булчингийн хатингирал
2.Булчингийн тонус ихсэх
3.Шөрмөсний рефлекс арилах
4.Эмгэг рефлекс
5.Мэдрэхүй буурах
80. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл
1.Булчин үе-холбоосны мэдрэхүй буурах
2.Булчингийн тонус ихсэх
3.Нугасны арын багана гэмтэх
4.Өвдөлтийн мэдрэхүй буурах
5.Булчин хатингирших
81. Мэдрэхүйн тэнцвэргүйдлийн үед гэмтэх бүтцүүд
1.Харааны төвгөр
2.Дотор капсул
3.Нугасны арын багана
4.Нугасны хажуу багана
5.Паллидум
82. Эмгэг хөдөлгөөний хамшинж
1.Булчингийн тонус буурах
2.Дур зоригоос ангид хөдөлгөөн
3.Стриатум гэмтэх
4.Тогтворгүйтэл
5.Паллидум гэмтэх
83. Экстрапирамид тогтолцоо
1.Nucleus red
2.Substantia nigra
3.Люисын бөөм
4.Nucleus dentatus
5.Corpus callosium
84. Пирамид тогтолцоо
1.Өмнөд төв атираа
2.Дотор капсула
3.Tr. Cortico-spinal
4.Бага тархи
5.Tr.spino-cerebellar
85. Бага тархины тэнцвэргүйдэл
1.Адиадохокенез
2.Булчингийн гипотони
3.Мегалографи
4.Нистагм
5.Ромбергийн шинж
86. Бага тархины бүтцүүд
1.Nucleus dentatus
2.Tr. Spino-cerebellar
3.Vermis
4.Tr.reticulo-spinal
5.Tr. Bulbo-spinal
87. Эмгэг хөдөлгөөний хэлбэрүүд
1.Хореа
2.Салганал
3.Торсион дистони
4.Баллизм
5.Тик
88. Эмгэг хөдөлгөөний үед гэмтэх бүтцүүд
1.Nucleus Caudatus
2.Pallidum
3.Striatum
4.Thalamus
5.Capsula Interna
89. Ахимаг насны эмэгтэй ухаан саруул атал гэнэт ярьж чадахаа больж, баруун гар хөл
суларсан. АД 200/110 МУБ. Зүрхний хэм алдагдана. Онош тодруулах шинжилгээ:
1.ЭКГ
2.Тархины МRI
3.Коагулограм
4.Тархи нугасны шингэн
5.Тархины КТ
90. Энэ тохиолдолд тавих урьдчилсан онош:
1.Муужралт
2.Зүрхний шигдээс
3.Зүрхний бах
4.Тархины харвалт
5.Хэлгүйдэл
91. Цус хомсролын харвалтын эмчилгээний зарчим
1.Бүлэн хайлуулах
2.Зүрхний үйл ажиллагааг тогворжуулах
3.АД хянах
4.Мэс засал
5.АД бууруулах
92. Аалзавчийн дорхи цус харвалтын оношлогоо
1.Тархины КТ
2.Тархи нугасны шингэн
3.Ангиографи
4.ДСГ
5.Нүдний уг
93. Хэлгүйдлийн хэлбэрүүд
1.Ярихын хэлгүйдэл
2.Ойлгохын хэлгүйдэл
3.Ойгүйдлийн хэлгүйдэл
4.Дультираа
5.Ээрүү
94. Хэл ярианы төвийн бүтцүүд
1.Гешлийн атираа
2.Брокийн төв
3.Gyrus Cuneatus
4.Верникийн төв
5.Gyrus Postcentral
95. Өсвөр насны охин явахдаа 2 талруу ганхаж, шатаар тулж хүчилж өгсөнө. Нуруу хотгор,
хэвлийн цүндгэрдүү. Гар хөлийн хүч сул, булчин хатингар.
1.Булчингийн хатингирал
2.Бүсэлхийн хэт хотойлт
3.“Шаталж өндийх” шинж
4. Шөрмөсний рефлексүүд эрт арилах
5.Миодистрофи
96. Булчингийн эмгэгүүд
1.Миастени
2.Миотони
3.Миодистрофи
4. Сул саа
5.Невропати
97. Удамшлын невропатийн эмнэлзүйн шинжүүд
1.Тавхайн хэлбэр өөрчлөгдөх
2.Явдал өөрчлөгдөх
3.Булчин хатингирших
4. Мэдрэхүй дисталь хэвшинжээр алдагдах
5. Хөлрөх
98. Удамшлын невропатийн оношлогоо
1.ЭНГ/ЭМГ
2.ЭЭГ
3.ДНК шинжилгээ
4. Коагулограм
5. Биопси
99. 39 настай эмэгтэй хүнд ачаа өргөөд зоогоор хатгасан. Нурууны багана хазайж,
өвдөлтийн эсрэг байрлал үүссэн. Онош тодруулах эхний шинжилгээ:
1.Нурууны ясны рентген зураг
2.Нугалмайн КТ
3.Дотор эрхтэний ЭХО шинжилгээ
4. Бүсэлхийн MRI
5. ЦЕШ
100. Бүсэлхийн өвдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
1.Диклофенак
2.Хэвтрийн дэглэм
3.Өвчин намдаах хориг
4. Опиод
5. Перидураль анестези
101. Бага ангийн хүүхэд байнга анивчиж, хамраа дуугарна. Тогтвор муу, анхаарал сул.
Эмнэлзүйн үндсэн хамшинжийг тогтоох.
1.Хөдөлгөөний тик
2.Хореа
3.Хэт хөдөлгөөнтэл
4. Хүмүүжлийн доголдол
5. Блефароспазм
102. Паркинсонизмын шинжүүд
1.Нүүрний баясал буурах
2.Хүчилж уйлах
3.Бөгтийх галбир
4.Том алхаа
5.Хэлгүйдэл
103. Амьсгалын дээд замын халдварын шинж илрээд 2 хоносны дараа хөхүүл хүүхэд гэнэт
ихээр халуурч, бөөлжиж, татсан. Лессажийн шинж тод. Дагзны булчин хөшингө. Гэрэл дуу
чимээнд маш мэдрэг.
1.Тархины ерөнхий шинж
2.Халдварын шинж
3.Мэнэнгийн шинж
4.Мэдрэл хордлогын хамшинж
5.Тархины буглаа
104. Уртавтар тархины бүтцүүд
1.Locus coeruleus
2.Nucleus Dorsal
3.N. Accessorius
4.N.vagus
5.N.hypoglossus
105. Харааны мэдрэлийн эмгэг
1.Hemianopsia
2.Amaurosis
3.Харааны мэдрэлийн атрофи
4.Юм хоѐрлох
5.Зовхи буух
106. Нүд хөдөлгөгч мэдрүүлүүд
1.N.oculomotor
2.N.maxillar
3.N.abducens
4.N. mandibular
5.N.facial
107. Гурвалсан мэдрэлийн эмгэг
1.Зажлуурын булчин хатингирших
2.Янгийн өвдөлт
3.Ам ангайх хязгаарлагдах
4.Хацар унжих
5.Нулимс гоожих
108. Тархины битүү гэмтлийн дараа өвчтөнд үнэрлэхүйн өөрчлөлт илэрсэн. Хамрын
салстын эмгэгээс ялгах шинжүүд:
1.Нэг талын аносми
2.Хоѐр талын аносми
3.Хий үнэртэх дохиолол
4.Нус гоожих
5.Үнэрт мэдрэг байдал
109. N.oculomotor-н эмгэг
1.Гадагш хялар
2.Зовхи буух
3.Анизокори
4.Юм хоѐрлох
5.Алимны хөдөлгөөн дотогш, дээш доош хязгаарлагдах
110. N.Cochlear-n эмгэг
1.Хий сонсох дохиолол
2.Тиннитус
3.Чихнээс идээ гарах
4.Сонсгол буурах
5.Чихээр хатгах
111. Бага насны хүүхэд суулгаж бөөлжөөд бага зэрэг халуурсан. Унтаад сэрэхэд 2 нүд
анигдахгүй, угжаа уухад сүү завжаар гарна. 4 мөчний хөдөлгөөн чөлөөтэй.
1.Нүүрний 2 талын сул саа
2.Бульбар саа
3.Полиомиелитын гүүрний хэлбэр
4.Нүүрний мэдрэлийн саа
5.Полиневрит
112. Залуу өндрөөс унаж, түр зуур балартсан. Юу болсныг санахгүй. Мэдрэлийн үзлэгээр
голомтот шинж тэмдэггүй. Дотор муухайрч толгой өвдөнө. Зайлшгүй хийх шинжилгээ:
1.Гавлын ясны зураг
2.ЭЭГ
3.Нүдний уг
4.Тархины КТ
5.ДСГ
113. Хүнд ачаа өргөсний дараа, нуруу муруйсан. Үзэхэд өвдөгний рефлекс баруун үүсэхгүй.
Гуяны урд талаар өвдөлтийн мэдрэхүй буурсан.
1.Нугалмайн хугарал
2.Ёзоор дарагдал L3/L4
3.Ёзоор дарагдал L5/S1
4.Люмбаго
5.Бүлхий-ууцны радикулопати
114. 2 хөл хөдлөхгүй боловч, ханиах найтаах үед угсарч татагнана. Шээс, өтгөн задгай.
Бабинскийн рефлекс 2 талд тод. Хүйснээс доош өвдөлт, халуун хүйтэн, гүний мэдрэхүй
арилсан.
1.Доод мөчний чангарсан саажил
2.Мэдрэхүй дамжих хэвшинжээр алдагдсан
3.Аарцгийн эрхтэний хямрал
4.Нугас цээжний түвшинд гэмтсэн
5.Нугасны автоматизм
115. Нугас хөндлөн огтлолоор гэмтдэг эмгэгүүд
1.Нугасны хавдар
2.Нугалмайн хугарал
3.Сүрьеэгийн спондилит
4.Миелит
5.Нугасны буглаа
116. Хөдөлгөөний нейрон сонгомлоор гэмтдэг эмгэг
1.Полиомиелит
2.Полиневрит
3.Хажуугийн хатингиралт хатуурал/ALS/
4.Нүүрний саа
5.Нугасны хавдар
117. Вегетатив мэдрэлийн тогтолцоо
1.Нугасны хажуу эвэр
2.Nucleus dorsal
3.Hypothalamus
4.N.vagus
5.Симпатик зангилаа
118. Горнерын хамшинж
1.Энофтальм
2.Хүүхэн хараа нарийн
3.Hүдний завсар нарийн
4.Нүд бүлтийх
5.Ангидроз
119. N.abducens-н эмгэг
1.Дотогш хялар
2.Mus.Rectus lateral саажих
3.Юм хоѐрлох
4.Гадагш хялар
5.Mus. Rectus medial саажих
120. N.Trochlear- н эмгэг
1.Дотогш хялар
2.Mus.Rectus superior саажих
3.Доош харахад хоѐрлох
4.Гадагш хялар
5.Mus. Rectus medial саажих
121. Нойрсоход оролцох бүтцүүд
1.Hypothalamus
2.Торлог байгууламж
3.Их тархины гадар
4.Cerebellum
5.Нугас
122. Тахалт энцефалитын цочмог үед илрэх нойрны өөрчлөлтүүд
1.Нойргүйдэл
2.Нойрмог унтаа
3.Нойр солигдох
4.Нойронд явах
5.Зүүд
123. Аржал-Робертсоны хамшинж
1.Анизокори
2.Хүүхэн харааны хэлбэр өөрчлөгдөх
3.Хүүхэн харааны гэрлийн урвал арилах
4.Мидриаз
5.Конвергенцид үл оролцох
124. Нугасны арын баганын гэмтэл
1.“Тамгалсан алхаа”
2.Хөлд сул саа
3.Гүн мэдрэхүй арилах
4.Өнгөц мэдрэхүй арилах
5.Гарт чангарсан саа
125. Залуу эмэгтэй сарын тэмдгийн өмнө, халуун бүгчим орчинд толгой таллаж өвдөнө.
Энэ үед дүрсний тал харагдаж, нүд зэрэглээтэж, хараа буурдаг. Хөдлөл 1 цаг орчим.
Бөөлжиж өвдөлтийн хүч буурна.
1.Харааны дохиолол
2.Мэнэнгийн хамшинж
3.Мигрень-ний хөдлөл
4.Гемианопси
5.Гавлын дотоод даралт ихсэх хамшинж
126. 75 настай өвгөн сууж босоход түвэгтэй. Явахдаа хүссэн үедээ зогсож чадахгүй,
эрчээрээ урагш гүйнэ. Хөлс гарна, нүүр тослог.
1.Тэнцвэргүйдэл
2.Паркинсонизмын хамшинж
3.Гипергидроз
4.Пропульси
5.Эмгэг хөдөлгөөний хамшинж
127. Ухаан санааны байдлыг хэмжих шалгуур
1.Нүд нээх
2.Ам ангайх
3.Артерийн даралт
4.Глазго шалгуур
5.Шөрмөсний рефлекс
128. Комын шалтгаан
1.Хүнд металлын хордлого
2.Нойрсуулах эмүүд
3.Архаг элэгний дутагдал
4.Гипогликеми
5.Тархины гэмтэл
129. Угаарын хийн хордлого
1.Карбоксигемоглобины түвшин өндөр
2.Оксигемоглобины түвшин өндөр
3.Уул уурхайн ажилтнууд өртөмхий
4.Хими цэвэрлэгээний ажилтнууд өртөмхий
5.Ухаан алдалт гүнзгий
130. 2 гарын булчин хатингир, мөрнөөс дээш өргөхгүй. 2 хөл солбисон, тонус өндөр, Тойг,
тавхайн клонус тод. Шээс баас хоригдож, өсгий цоорсон.
1.Нугасны эмгэг C1-C4
2.Нугасны эмгэг C5-th1
3.Дөрвөн мөчний чангарсан саа
4.Дөрвөн мөчний холимог саа
5.Дөрвөн мөчний сул саа
131. Зүүн гарын булчин хатингир, булчингууд татвалзаж агшина. Өвдөлт, халуун хүйтний
мэдрэмж хэвийн.
1.Нугасны өмнөд эвэр зүүнд C5-Th1
2.Нугасны өмнөд эвэр баруунд C5-Th1
3.Нэг мөчний сул саа
4.Нэг мөчний чангарсан саа
5.Мөрний сүлжээний эмгэг
Та асуулт-хариултыг холбоно уу.
132. Толгой өвдөөд 6 сарын дараа баруун нүдний хараа муудсан. Үзлэгээр баруун нүдний
харааны мэдрэл хөөж хавагнасан.
82. Тэмбүүгийн халдвараар эмчлүүлсэн боловч, баруун нүд харахаа больсон. Үзлэгээр
баруун нүдний харааны мэдрэл цайсан.
133. Чихрийн шижинтэй ахимаг насны эрэгтэйн баруун нүдний хараа муудаж, хол ойрд үзэх
муудсан. Үзлэгээр баруун талын харааны мэдрэл цайж, судасжилт цөөрсөн.
A. Харааны мэдрүүлийн хөхлөгийн хаван
B. Харааны мэдрүүлийн анхдагч цайвар хатингиршил
C. Шижингийн харааны мэдрүүлийн нейропати
D. Харааны мэдрүүлийн II хатингиршил
E. Гемианопси
134. Баруун нүдний зовхи буусан, нүд гадагш хялар. Зүүн гар, хөл хөдлөхгүй.
135. Баруун нүд анигдахгүй. Зүүн гар, хөлийн хөдөлгөөн хязгаарлагдсан.
136. Нүүрний баруун талын булчин татвалзаж агшина. Зүүн гар, хөлийн булчингийн тонус
өндөр. Шөрмөсний рефлексүүд зүүнд өндөрссөн.
A. Клодын хамшинж
B. Веберын хамшинж
C. Мийяр-Гублерын хамшинж
D. Грений хамшинж
E. Бриссо-Сикарын хамшинж
137. 2 хөлийн тавхай саажсан. Шээс хоригдсон. Борвины рефлекс арилсан. Тавхайн гадна
ирмэг, гуяны гадна талаар өвдөлтийн мэдрэхүй буурч, энэ бүст хүчтэй өвдөлттэй.
138. Салтаа, өгзөгний ар талаар өвдөлтийн мэдрэхүй алдагдсан. Хошногоны рефлекс
арилж, шээс задгай.
139. Тавхайн хөдөлгөөн хязгаарлагдсан. Хярзан, гуя, шилбэний дотор хүчтэй өвдөж,
мэдрэхүй алдагдсан. Шээс задгай дусагнана.
A. Адуун сүүлийн гэмтлийн хамшинж
B. Нугас хөндлөн огтлолын гэмтлийн хамшинж
C. Конусын гэмтлийн хамшинж
D. Эпиконусын хамшинж
E. Нугас таллсан гэмтлийн хамшинж
140. Баруун мөр, цээжний баруун хагаст халуун хүйтэн, өвдөлтийг үл мэдэрнэ.
141. Баруун хөхнөөс доош нилэнхүйдээ халуун, хүйтэн, өвдөлтийг үл мэдэрнэ.
142. Баруун хөл, гарын хурууг нугалах, дарахад үл мэдэрнэ. Хөдөлгөөн эвсэлгүй, даялсан
шинжтэй.
143. Баруун гар, хөл сул, шөрмөсний рефлексүүд өндөр. Бабинскийн рефлекс үүснэ.
A. Хойд эврийн гэмтэл
B. Хүзүүний дээд сегмент таллаж гэмтсэн
C. Tr.spino-thalamus гэмтсэн
D. Голля, Флексигийн багц гэмтсэн
E. Tr. Spino-cerebellar гэмтсэн
144. Зүүн гуя нугалах, шатаар өгсөхөд хэцүү. Өвдөгний рефлекс үүсэхгүй. Ваасерманы
шинж тод
145. Зүүн хөлөө баруунд ачихад бэрхшээлтэй. Түнхээр зүүн гуя эргэхэд хязгаарлагдсан.
Гуян дотор талын мэдрэхүй буурсан.
146. Зүүн тавхай унжсан. Борвины рефлекс үүсэхгүй. Ласегийн шинж тод
147. Зүүн тавхай унжиж дотогш эргэсэн. Өлмийгээр газар дэвсэж явна.
A. Тахилзуурын мэдрүүлийн эмгэг
B. Суудлын мэдрэлийн эмгэг
C. Бүсэлхийн сүлжээний гэмтэл
D. Сүүжний мэдрүүлийн эмгэг
E. Гуяны мэдрүүлийн эмгэг
148. 5 настай хүүхэд гэнэт нүүрээрээ харуулдаж унана. Хөдлөл олон давтагдана.
149. 5 настай хүүхэд гэнэт орилж, 4 мөч чангарч татна. Амнаас хөөс гарч, нүүр хөхөрнө.
Дороо шээнэ.
150. 5 настай хүүхэд гэнэт гөлийж тамшаална. Хоромхон зуур арилж, хэвийн тоглож гүйнэ.
Өдөрт олон давтагдана. Гүйх харайхад ихэснэ.
A. Абсанс уналт
B. Атоник уналт
C. Их уналт
D. Миоклоник уналт
E. Хэсэгчилсэн уналт
Та дараах олон зөв хариултыг сонгоно уу.
151. Баруун талаа таллаж харна.
1. N.opticus баруунд
2. Corpus callosium
3. Торлог бүрхүүл
4. Грациолын багц
5. Fissura Calcarinae
152. Үнэрлэхийн анализатор
1. Uncus
2. Bulbus olfactor
3. Tractus olfactor
4. Хамрын салст
5. Гайморын хөндий
153. Артерийн гипертензитэй эмгэн гэнэт төөрч гэрээ олохоо больсон. Хаана юу
хийснээ санахгүй, энэ байдал 3 цаг орчим үргэлжилсэн. Үзлэгээр: нүүр тэгш, хэл
яриа тод. Саа саажилтгүй.
1. Transient Ischemic attack
2. Dropp attack
3. Acute Hypertensive encepalopathy
4. Transient Global amnesia
5. Epileptic seizure
154. Дунд эргэм насны эрэгтэй, өдөржин наранд хүнд ажлын дараа гэнэт бөөлжиж,
толгой хүчтэй хатгасан. Ухаан самуурч, гэрийнхнээ танихаа больсон. Үзэхэд:
баруун зовхи бууж, баруун нүд гадагш хялар, хүүхэн хараа энэ иалд өргөн.
Мөчдийн тонус, шөрмөсний рефлекс хэвийн. Дагзны булчин хөшингө. Кернигийн
шинж 2 талд тод.
1. Мэнэнгийн хамшинж
2. Тархины ерөнхий шинж
3. Нүд хөдөлгөгч мэдрүүлийн гэмтэл
4. Аалзавчийн дорх харвалт
5. Тархины судасны цүлхэн хагарсан
155. Дээрх оношийг зайлшгүй нотлох шинжилгээ
1. Тархи нугасны шингэн
2. Тархины КТ
3. Тархины судасны АГ
4. Тархины судасны ДСГ
5. Нүдний уг
156. Тархины судасны цүлхэнгийн байрлал
1. Тархины өмнөд артери
2. Тархины өмнөд холбогч артери
3. Тархины хойд артери
4. Тархины хойд холбогч артери
5. Гүрээний артериийн бифуркаци
157. Нугалмайн эмгэгийн шалтгаан
1. Нугалмайн спондилез
2. Сүрьеэгийн спондилит
3. Нугалмайн хугарал
4. Нугасны ишеми
5. Сирингомиели
158. Гуяны урд талаар иржигнэж бадайрна. Үзлэгээр: мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй,
өвдөгний рефлекс зүүнд үүсэхгүй. Гуяны урд өвдөгний дотор, шилбэний гадна
талаар өвдөлтийн мэдрэхүй бага зэрэг буурсан.
1. Нугасны ѐзоор дарагдал L3/L4
2. Нугасны ѐзоор дарагдал L5/S1
3. Ёзоорын хэвшинжээр мэдрэхүй буурсан
4. Хязгаарын мэдрүүлийн хэвшинжээр мэдрэхүй буурсан
5. Невропати n. Sciatic
159. Өсвөр насны охин үе үе толгой таллаж өвддөг. Өвдсөн үед үнэр, амт, гэрэлд
мэдрэг. Нүдэнд хурц од гялбаж, үүл хөвөх мэт болж, хүчтэй өвдөлт
20мин үргэлжлээд бөөлжиж намддаг. Тархины КТ-д голомтот өөрчлөлтгүй.
1. Мигренийн хөдлөл
2. Хүчдэлийн толгой өвдөлт
3. Харааны дохиолол
4. Амавроз
5. Скотома
160. Эрэгтэй, 40 настай. Шөнө дундад толгой хүчтэй өвддөг. Өвдөлт жилд 1-2 удаа,
хэдэн өдрөөр үргэжлжилдэг. Нус нулимс гоожно. Тархины MRI- хэвийн.
1. Migraine headache
2. Tension headache
3. Cervical headache
4. Cluster headache
5. Гайморит
161. Хүүхэд шатаар өгсөх гүйхдээ бэрхшээлтэй. Хөлийн эрээн булчин бүдүүрч,
хатуурсан. Өвдөг борвины рефлексүүд үүсэхгүй. Эцэнги туранхай. Жил ирэх тусам
биеийн жин буурсан.
1. Эрээн булчингийн хуурамч гипертрофи
2. Сул саа
3. “Шаталж өндийх” шинж
4. Булчингийн даамжрах хатингирал
5. Булчингийн удамшлын эмгэг
162. Хөлөө зайтай тавьж гуйваж явна. Хөл гарын хөдөлгөөн чөлөөтэй. Юм авахдаа
гар салгалж чичирнэ. Хөндлөн нистагм 2 талд үзлэгээр илрэв. Бичгийн хэлбэр
өөрчлөгдсөн. Хамшинжийн оношийг тогтоох.
1. Тэнцвэргүйдэл
2. Интенцийн салганал
3. Нистагм
4. Мегалографи
5. Бага тархины хамшинж
163. Толгой өвдөж огьж бөөлжинө. Нүдний угт харааны мэдрүүлийн хөхлөг хөөж
хавагнасан. Хамшинжийг тодорхойлох
1. Тархины ерөнхий шинж
2. Мэнэнгийн хамшинж
3. Гавлын дотоод даралт ихсэх хамшинж
4. Тархины харвалт
5. Тархины хавдар
164. Нүд дутуу анина. Хацарт хий дүүргэж чадахгүй. Уруул цорвогордуу. Мөр
унжиж, далны ѐрдгор холдож тодорсон. 2 гараа мөрнөөс дээш өргөхгүй. Бугалга
далны булчин шуурсан.
1. Нүүрний сул саа
2. Дээд мөчний сул саа
3. Нүүр-дал мөрний булчингийн хатингирал
4. Нүүрний мэдрүүлийн невропати
5. Мөрний сүлжээний плексопати
165. Баруун гар хөдлөхгүй. Халуун хүйтэн, өвдөлт ба гүний мэдрэхүй хэвийн.
Байршилзүйг тогтоох
1. Духны өмнөд атираа зүүнд
2. Духны өмнөд атираа баруун
3. Мөрний сүлжээ баруунд C5-Th1
4. Нугасны өмнөд эвэр баруунд C5-Th1
5. Нугасны арын эвэр зүүнд C5-Th1
166. Нугасны арын баганын гэмтлийн шинж тэмдгүүд
1. Өнгөц мэдрэхүй буурах
2. Булчин үе-холбоосны мэдрэхүй буурах
3. Хүчтэй цоргиж өвдөх
4. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл
5. Бүсэлсэн өвдөлт
167. Cyrus Geshle-н гэмтлийн шинжүүд
1. Сонсголын хий үзэгдэл
2. Харааны хий үзэгдэл
3. Сонсголын агнози
4. Харааны агнози
5. Хэл ярианы өөрчлөлт
168. Мотор афазийн шинжүүд
1. Хэл дультирах
2. Ойлгох
3. Мартах
4. Өөрөө ярьж чадахгүй
5. Нэр үг мэдэхгүй
169. Сенсор афазийн шинжүүд
1. Ярьж чадахгүй
2. Ойлгохгүй
3. Хэл дультирах
4. Өөрөө ярина
5. Үгээ сонгож чадахгүй
170. Ойгүйдлийн афази
1. Нэрлэж чадахгүй
2. Ээрүү
3. Үгээ мартах
4. Тоолохгүйдэл
5. Ойлгохгүй
171. Духны өмнөд атирааны эмгэг
1. Жексон таталт
2. Нэг мөчний чангарсан саа
3. Нүүр-хэл-мөрний саа
4. Эпилепсийн бага уналт
5. Мэдрэхүйн өөрчлөлт
172. Духны хойд атирааны эмгэг
1. Мэдрэхүйн жексон хөдлөл
2. Ам хошууны автоматизм
3. Нэг мөчний анестези
4. Нэг мөчний саа
5. Тэнцвэргүйдэл
173. Залуу эрэгтэй хэдэн өдөр архи уусны маргааш өглөө сэрэхэд ухаан санаа
саруул боловч, үг хэлж чадахгүй, уусан шингэн бауун завжаар гоожсон. Баруун гар
хөл хөдлөхгүй болсон. Үзлэгээр: баруун гар, хөлд тонус сул, шөрмөсний рефлексүүд
өндөр. Бабинскийн рефдекс баруунд тод.
1. YII,XII хосын төвийн саа
2. Талласан саа
3. Зүүн тал бөмбөлөгийн эмгэг
4. Тархины харвалт
5. Мотор афази
174. Дээрх тохиолдлыг нотлох шинжилгээ
1. Тархины MRI
2. Тархины КТ
3. Ангиографи
4. ДСГ
5. ЭКГ
175. Тархины шигдээсийн шалтгаан
1. Атерокслероз
2. Зүрхний гажиг
3. Зүрхний шигдээс
4. Артерийн гипертензи
5. Васкулит
176. Тархины шигдээсийн эмчилгээний зарчим
1. Бүлэн хайлуулах
2. Артерийн даралт хянах
3. Цусанд глюкоз хянах
4. Penumbra багасгах
5. Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах
177. Тархины харвалт сэжиглэсэн тохиолдолд авах арга хэмжээ
1. Эхний 3 цагт эмнэлэгт хүргэх
2. Эхний 24 цагт эмнэлэгт хүргэх
3. Хэвтээгээр тээвэрлэх
4. Тээвэрлэхийг хориглох
5. Гэрийн нөхцөлд эмчилж болно
178. Ухаангүй өвчтөнд авах арга хэмжээ
1. Амьсгалын зам чөлөөлөх
2. Аюулгүй байдлыг бүрдүүлэх
3. Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг хянах
4. Ходоод угаах
5. Давсагт катетер тавих
179. Эпилепсийн тархмал уналтын үе шат
1. Ёр дохиолол
2. Чангарч-чичирхийлсэн таталт
3. Таталтын дараах нойрсолт
4. Ухаан самуурах
5. Дороо бие засах
180. Хэсэгчилсэн таталтын хэлбэр
1. Энгийн хэсэгчилсэн
2. Тархмал
3. Нийлмэл хэсэгчилсэн
4. Абсанс уналт
5. Миоклоник таталт
181. Цус харвалтын шалтгаан
1. Артерийн гипертензи
2. Судасны цүлхэн
3. Цусны эмгэг
4. Паркинсонизм
5. Атеросклероз
182. Талбөмбөлгийн цус харвалтын эмчилгээний зарчим
1. Тархины мэс засал
2. Тархины хаванг бууруулах
3. Артерийн даралт хяналт
4. Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогворжуулах
5. Хүчилтөрөгчөөр дэмжих
183. Аалзавчийн харвалтын үндсэн шалтгаан
1. Судасны цүлхэн
2. Артерийн гипертензи
3. Нейролейкеми
4. Тархины хавдар
5. Тэнэгрэл
184. Аалзавчийн харвалтын шинжүүд
1. Гэнэт эхлэх
2. Толгой хүчтэй өвдөх, бөөлжих
3. Мэнэнгийн шинж
4. Тархи нугасны шингэнд цус илрэх
5. Ухаан санаа өөрчлөгдөх
185. Мэнэн өвчний шалтгаан
1. Идээт нянгууд
2. Вирус
3. Гэдэсний савханцар
4. Сүрьеэгийн савханцар
5. Тэмбүүгийн трепонем
186. Бага насны хүүхэд гэнэт өндөр халуурч, арагш нумарч, 4 мөч чангарч татсан.
Хөдлөлийн үед дороо шээнэ. Ойролцоогоор 5 мин орчим үргэлжилсэн.
1. Тархмал чангарсан таталт
2. Мэнэнгийн хамшинж
3. Халууралтын таталт
4. Халдварын хамшинж
5. Эпилепсийн таталт
187. Ахимаг эмэгтэй зүүн чих шуугина, сонсгол буурсан. Зайлшгүй хийх сорилууд:
1. Ринне-гийн сорил
2. Отоскопи
3. Аудиографи
4. Чамархайн ясны зураг
5. Тархины КТ
188. Сонсгол буурах шалтгаан
1. Отосклероз
2. Холеостеома
3. Невропати N.cochlear
4. Хэнгэргийн эмгэг
5. Бага тархи гүүрийн хавдар
189. Залуу эмэгтэй ханиад хүрсний дараа 2 нүд 7 хоногийн зайтай сохорсон. Энэ
тохиолдолд онош тодруулах зайлшгүй шинжилгээ:
1. VEP(Visual Evoked Potential)
2. Тархины КТ
3. Нүдний уг
4. ЭЭГ
5. ДСГ
190. Гэнэтийн сохролын шалтгаан
1. Харааны мэдрэлийн невропати
2. Девикийн хамшинж
3. Глаукома
4. Торлогийн эмгэг
5. A.ophthalmicus бөглөрөх
191. Сургуулийн насны хүүхэд өглөө сэрэхэд баруун гар өвдөлтгүй атлаа огт
хөдлөхөө больсон. Гарт шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Өмнөх өдрүүдэд
суулгасан. Онош тогтоох шинжилгээ:
1. ЭМГ
2. ЭЭГ
3. Вирусын шинжилгээ
4. Тархины КТ
5. Хүзүүний MRI
192. Дээрх тохиолдолд эхний сэжиглэх онош:
1. Гэдэсний халдвар
2. Мэнэнгийн халдвар
3. Полиомиелит
4. Мөрний сүлжээний эмгэг
5. Миелит
193. Полиомиелитын эмнэлзүйн хэлбэр
1. Гүүрийн хувилбар
2. Нугасны хувилбар
3. Уртавтар тархины хувилбар
4. Хүзүүний хувилбар
5. Бүсэлхийн хувилбар
194. Вегетатив- висцерал хямрал
1. Тахикарди
2. Брадикарди
3. Гэдэс базлах
4. Суулгалт
5. Шээс ойр ойр хүрэх
195. Вегетатив- висцерал хямралын хөдлөл
1. Синкоп
2. Артерийн даралт ихсэх
3. Цусанд глюкоз буурах
4. Арьс цайж цонхийх, улайх
5. Ам хатах
196. Танин мэдэхүйн өөрчлөлт
1. Ой буурах
2. Орон зайн баримжаа алдах
3. Гүйцэтгэх чадвар сулрах
4. Брадилали
5. Брадикинези
197. Их тархины гадрын өөрчлөлт
1. Аграфи
2. Агнози
3. Алекси
4. Апракси
5. Анозогнози
198. Мэдрэхүйн хүрээний өөрчлөлт
1. Дизестези
2. Гипералгези
3. Гиперестези
4. Гиперпати
5. Анестези
199. Мэдрэхүйн тэнцвэргүйдлийн бүтцүүд
1. Нугасны арын багана
2. Хязгаарын олон мэдрүүлүүд
3. Tr.bulbo-thalamicus
4. Бага тархи
5. Духны дэлбэн
200. Чамархайн дэлбэнгийн хамшинж
1. Сонсголын хий үзэгдэл бүхий эпилепсийн таталт
2. Түрэмгий зан төрх
3. Ой буурах
4. Тэнцвэргүйдэл
5. Сенсор афази
Medrel

More Related Content

What's hot

274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
Tumuruu Shiileg
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
Arsenic Halcyon
 
тархины инсульт
тархины инсульттархины инсульт
тархины инсультSosoo Byambaa
 
уушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэгуушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэг
Цэрэн-Очир Б.
 
тархмал хордлогот бахуу
тархмал хордлогот бахуутархмал хордлогот бахуу
тархмал хордлогот бахуу
AaronAagii
 
Зүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалЗүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдал
Munkhtulga Gantulga
 
Emch 6 100
Emch 6 100Emch 6 100
Emch 6 100
Gantulga Nyamdorj
 
Anapilaksi
AnapilaksiAnapilaksi
Anapilaksi
nytt103103
 
397 havsralt
397 havsralt397 havsralt
397 havsralt
Tumuruu Shiileg
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
Deegii Deegii
 
Nem 1
Nem 1 Nem 1
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламжамилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
Bazarragchaa suwdantsetseg
 
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэл
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэлЦээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэл
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэлЦахим Эмч
 
Meningit
MeningitMeningit
Meningit
nytt103103
 
зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишеми
HSUM
 
Anatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlalAnatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlal
Gantulga Nyamdorj
 
Surye undsen
Surye undsenSurye undsen
Surye undsen
Gantulga Nyamdorj
 
Арьсан доторх тарилга
Арьсан доторх тарилгаАрьсан доторх тарилга
Арьсан доторх тарилга
night owl
 

What's hot (20)

Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 
тархины инсульт
тархины инсульттархины инсульт
тархины инсульт
 
уушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэгуушиг тогших үзлэг
уушиг тогших үзлэг
 
тархмал хордлогот бахуу
тархмал хордлогот бахуутархмал хордлогот бахуу
тархмал хордлогот бахуу
 
Зүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалЗүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдал
 
Emch 6 100
Emch 6 100Emch 6 100
Emch 6 100
 
Anapilaksi
AnapilaksiAnapilaksi
Anapilaksi
 
397 havsralt
397 havsralt397 havsralt
397 havsralt
 
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламжтаталтын үед үзүүлэх яаралтай тусламж
таталтын үед үзүүлэх яаралтай тусламж
 
Vrjiliin erhten 2 7
Vrjiliin erhten  2 7Vrjiliin erhten  2 7
Vrjiliin erhten 2 7
 
Nem 1
Nem 1 Nem 1
Nem 1
 
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламжамилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж
 
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэл
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэлЦээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэл
Цээжний өвдөлтийн ялган оношлогоо, шигдээсийн хүндрэл
 
Meningit
MeningitMeningit
Meningit
 
зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишеми
 
Anatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlalAnatomiin emgeg sudlal
Anatomiin emgeg sudlal
 
Surye undsen
Surye undsenSurye undsen
Surye undsen
 
Арьсан доторх тарилга
Арьсан доторх тарилгаАрьсан доторх тарилга
Арьсан доторх тарилга
 

Viewers also liked

Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтГавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
 
тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэцEnkhbold1211
 
Neurophysiology мэдрэлийн физиологи
Neurophysiology  мэдрэлийн физиологиNeurophysiology  мэдрэлийн физиологи
Neurophysiology мэдрэлийн физиологиAltanzul Bayarsaikhan
 
Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16bulgaaubuns
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
E-Gazarchin Online University
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэл
Халиун
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4otgonburenubuns
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлДоржханд Б.
 
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүдмэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
Халиун
 
3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual3. deed medrel chuhual
3. deed medrel chuhualotgonubuns
 
сэтгэл зүйн мэдлэгт Need
сэтгэл зүйн мэдлэгт Needсэтгэл зүйн мэдлэгт Need
сэтгэл зүйн мэдлэгт NeedSaraa Tuvden-Ochir
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
Otgoo Lxam
 
крипторхизм
крипторхизмкрипторхизм
крипторхизм
Халиун
 
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх арга
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх аргагавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх арга
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх аргаDoko Dolgorsuren
 
Neurodevelopmental Disorders for NCMHCE Study
Neurodevelopmental Disorders for NCMHCE StudyNeurodevelopmental Disorders for NCMHCE Study
Neurodevelopmental Disorders for NCMHCE Study
John R. Williams
 
Ariunaa congenital spine disorders
Ariunaa congenital spine disordersAriunaa congenital spine disorders
Ariunaa congenital spine disorders
Battulga Munkhtsetseg
 
анагаах-302
анагаах-302 анагаах-302
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мөнхтуул Г
 

Viewers also liked (20)

Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтГавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
 
тархины бүтэц
тархины бүтэцтархины бүтэц
тархины бүтэц
 
Neurophysiology мэдрэлийн физиологи
Neurophysiology  мэдрэлийн физиологиNeurophysiology  мэдрэлийн физиологи
Neurophysiology мэдрэлийн физиологи
 
Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16
 
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоолекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
лекц 5 мэдрэлийн эрхтэн тогтолцоо
 
12 хос мэдрэл
12 хос мэдрэл12 хос мэдрэл
12 хос мэдрэл
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүдмэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
мэдрэлийн системийн голомтот эмгэгийн хамшинжүүд
 
3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual3. deed medrel chuhual
3. deed medrel chuhual
 
сэтгэл зүйн мэдлэгт Need
сэтгэл зүйн мэдлэгт Needсэтгэл зүйн мэдлэгт Need
сэтгэл зүйн мэдлэгт Need
 
мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4мэдрэлийн тогтолцоо 2 4
мэдрэлийн тогтолцоо 2 4
 
крипторхизм
крипторхизмкрипторхизм
крипторхизм
 
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх арга
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх аргагавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх арга
гавал тархины гэмтэлтэй өвчтөнийг шинжлэн үзэх арга
 
Neurodevelopmental Disorders for NCMHCE Study
Neurodevelopmental Disorders for NCMHCE StudyNeurodevelopmental Disorders for NCMHCE Study
Neurodevelopmental Disorders for NCMHCE Study
 
Ariunaa congenital spine disorders
Ariunaa congenital spine disordersAriunaa congenital spine disorders
Ariunaa congenital spine disorders
 
анагаах-302
анагаах-302 анагаах-302
анагаах-302
 
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүдМэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
Мэдрэлийн системийн халдварын шалтгаант өвчнүүд
 

Similar to Medrel

гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
Lkhagvajav Munkhtumur
 
Nuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlalNuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlal
Gantulga Nyamdorj
 
Medrel 1
Medrel 1Medrel 1
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
Gantulga Nyamdorj
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
Gantulga Nyamdorj
 
Darimaa 1
Darimaa 1Darimaa 1
Darimaa 1Copy Mn
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
Gantulga Nyamdorj
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
Gantulga Nyamdorj
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
Gantulga Nyamdorj
 
Emch 24 100
Emch 24 100Emch 24 100
Emch 24 100
Gantulga Nyamdorj
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
Gantulga Nyamdorj
 
2 dahi udriin test
2 dahi udriin test2 dahi udriin test
2 dahi udriin testCopy Mn
 
Anhnii tuslamj-gariin-awlaga
Anhnii tuslamj-gariin-awlagaAnhnii tuslamj-gariin-awlaga
Anhnii tuslamj-gariin-awlaga
EnkhtuyaTsendsuren
 
Анхны тусламжийн гарын авлага 2020
Анхны тусламжийн гарын авлага 2020Анхны тусламжийн гарын авлага 2020
Анхны тусламжийн гарын авлага 2020
EnkhtuyaTsendsuren
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
Gantulga Nyamdorj
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
Gantulga Nyamdorj
 

Similar to Medrel (20)

Geriatrics
GeriatricsGeriatrics
Geriatrics
 
1
11
1
 
гавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэлгавал тархины гэмтэл
гавал тархины гэмтэл
 
Nuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlalNuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlal
 
Medrel 1
Medrel 1Medrel 1
Medrel 1
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Chih hamar hooloi
Chih hamar hooloiChih hamar hooloi
Chih hamar hooloi
 
Darimaa 1
Darimaa 1Darimaa 1
Darimaa 1
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Medrel sudlal
Medrel sudlalMedrel sudlal
Medrel sudlal
 
Emch 24 100
Emch 24 100Emch 24 100
Emch 24 100
 
Gemtel
GemtelGemtel
Gemtel
 
Gemtel sudlal
Gemtel sudlalGemtel sudlal
Gemtel sudlal
 
2 dahi udriin test
2 dahi udriin test2 dahi udriin test
2 dahi udriin test
 
Anhnii tuslamj-gariin-awlaga
Anhnii tuslamj-gariin-awlagaAnhnii tuslamj-gariin-awlaga
Anhnii tuslamj-gariin-awlaga
 
Анхны тусламжийн гарын авлага 2020
Анхны тусламжийн гарын авлага 2020Анхны тусламжийн гарын авлага 2020
Анхны тусламжийн гарын авлага 2020
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 
Gemtel sogog sudlal
Gemtel sogog sudlalGemtel sogog sudlal
Gemtel sogog sudlal
 

More from Gantulga Nyamdorj

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
Gantulga Nyamdorj
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
Gantulga Nyamdorj
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
Gantulga Nyamdorj
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
Gantulga Nyamdorj
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
Gantulga Nyamdorj
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
Gantulga Nyamdorj
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
Gantulga Nyamdorj
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
Gantulga Nyamdorj
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
Gantulga Nyamdorj
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
Gantulga Nyamdorj
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
Gantulga Nyamdorj
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
Gantulga Nyamdorj
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
Gantulga Nyamdorj
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
Gantulga Nyamdorj
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
Gantulga Nyamdorj
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
Gantulga Nyamdorj
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
Gantulga Nyamdorj
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
Gantulga Nyamdorj
 
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Gantulga Nyamdorj
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
Gantulga Nyamdorj
 

More from Gantulga Nyamdorj (20)

Muau sudlal2021
Muau sudlal2021Muau sudlal2021
Muau sudlal2021
 
Nuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlalNuur amnii mes zasal sudlal
Nuur amnii mes zasal sudlal
 
Sergeen zasal sudlal
Sergeen zasal sudlalSergeen zasal sudlal
Sergeen zasal sudlal
 
Mes zasal sudlal
Mes zasal sudlalMes zasal sudlal
Mes zasal sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Zuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlalZuu toono zasal sudlal
Zuu toono zasal sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Setgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlalSetgetsiin ovchin sudlal
Setgetsiin ovchin sudlal
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Muau sudlal
Muau sudlalMuau sudlal
Muau sudlal
 
Medeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlalMedeeguijuuleg sudlal
Medeeguijuuleg sudlal
 
Huuhed sudlal
Huuhed sudlalHuuhed sudlal
Huuhed sudlal
 
Havdar sudlal
Havdar sudlalHavdar sudlal
Havdar sudlal
 
Haldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlalHaldvart ovchin sudlal
Haldvart ovchin sudlal
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Durs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlalDurs onoshilgoo sudlal
Durs onoshilgoo sudlal
 
Ch.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlalCh.kh.k hooloi sudlal
Ch.kh.k hooloi sudlal
 
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
 
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
 
Eronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig sorilEronhii mergejliin emch jishig soril
Eronhii mergejliin emch jishig soril
 

Medrel

  • 1. Ерөнхий мэргэжлийн эмч нарын лизенцын шалгалтанд зориулсан мэдрэл судлалын сорилууд Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 1. Унтаад сэрэхэд баруун гарын сарвуу унжсан. I,Y хурууг ойртуулах боломжгүй. Гэмтэл бэртэлд ойрд өртөөгүй. Үзлэгээр: Сарвуугаа гэдийлгэж чадахгүй. Сарвууны ар тал I-III хурууны харалдаа өвдөлтийн мэдрэхүй буурсан. Таны урьдчилсан онош: А. Мөрний сүлжээний доод салааны эмгэг В. n.radial гэмтсэн С. Мөрний сүлжээний дээд салааны эмгэг D. n.ulnar гэмтсэн E. n.median гэмтсэн 2. Энэ оношийг баталгаажуулах шинжилгээний арга A. ЭЭГ B. ЭНГ C. ДСГ D. Хүзүүний X ray E. Хүзүүний MRI 3. Нугасны өмнөд эврийн гэмтлийн шинж тэмдэг A. Захын саа B. Хорнерын шинж C. Төвийн саа D. Хуурамч бульбар саа E. Бульбар саа 4. Цээжний баруунд эгмээс хавирганы нум хүртэл өнгөц, t° мэдрэхүй буурсан. Мэдрэхүй алдагдсан хэвшинжийг нэрлэнэ үү. A. Дамжих хэвшинж B. Хязгаарын хэвшинж C. Ёзоорын хэвшинж D. Сегментын хэвшинж E. Дисталь хэвшинж 5. Баруун гар унжсан, мөр бугалганы булчин шуурч хатингиршсан. 2 ба 3 толгойт булчингийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Мэдрэхүй хэвийн. A. Нэг мөчний чангарсан саа B. Нэг мөчний сул саа C. Дежерин-Клюмпке-гийн саа D. Эрба-Дюшенны саа E. Сувгийн хамшинж 6. Зүүн нүдний ухархай руу цоргиж, хатгаж өвдөнө. Хүчтэй өвдөлтийн дараа нүднээс нулимс гоожиж, гэрэлд гялбасан. Нүдний эвэрлэг, дух, хуйханд цэврүүт тууралт гарч, шархалсан. Баруун нүд гүйцэд анигдахгүй. Баруун хацраар хий алдана. А. Гурвалсан мэдрэлийн ян В. Глаукомын хөдлөл С. Гассер зангилааны өвдөлт
  • 2. D. Мигренийн хөдлөл Е. Эвэрлэгийн үрэвсэл 7. Таны авах арга хэмжээ: А. Боолт хийх В. Өвчин намдаах бэлдмэл С. Вирусын эсрэг бэдмэл D. Нүдний дусаал Е. Зүү эмчилгээ 8. Ахмад настай эмэгтэйн хэл яриа дультирч, нэг талын гар хөл хөдлөхгүй. АД 200/140. Уруул хөх, нүүр хүрэн улаан. А. Тархины харвалт В. Зүрхний шигдээс С. Эпилепсийн таталт D. Эпилепсийн таталт Е. Муужралт 9. Ахмад настай эрэгтэй хүнд юм өргөх үед цээжээр хатгаж, амьсгаа авах, найтах, ханиахад түвэгтэй. Зүрхний бичлэг хэвийн. АД 130/80мм.МУБ. Таны урьдчилсан онош: А. Ёзоор татагдлын өвдөлт В. Зүрхний бах С. Уушигны багтраа D. Бүсэлхийн радикулопати Е. Архаг бронхит 10. Залуу оройн хоолны дараа гэнэт толгой өвдөж, огьж бөөлжиж, ухаан алдаж, хүлээн авах тасагт хүргэгдсэн. Ходоод цэвэрлэх, хордлого тайлах эмчилгээнд үр дүнгүй. Зайлшгүй илрүүлэх хамшинж: А. Пирамидын В. Сул сааны С. Полиневропатийн D. Ёзоорын Е. Мэнэнгийн Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 11. 48 настай эмэгтэй гудамжнаас ухаан самуурч олдсон. Хувцас бөөлжсөөр бохирдож, АД 80/50. Дуу чимээ гэрэлд маш мэдрэг. Чанга орилж хашгирна. Дагзны булчин хөшингө. Кернигийн шинж тод. Нэн түрүүнд авах арга хэмжээ: 1.Ходоод дурандах 2.Бөөлжсөнд үүсгэгч тодорхойлох 3.Цусанд элэгний үйл ажиллагаа шинжлэх 4.Бүсэлхийн хатгалт хийх 5.Дотор эрхтэний ЭХО шинжилгээ 12. Энэ тохиолдолд сэжиглэх эхний онош: 1.Хоолны хордлого 2.Цочмог гастрит 3.Элэгний дутагдал 4.Аалзавчийн харвалт
  • 3. 5.Цочмог солиорол 13. Онош тогтооход зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүд 1.Тархины судасны ангиографи 2.Тархины КТ 3.Тархины МРТ 4.ЭЭГ 5.ДСГ 14. Ийм тохиолдолд хийх эмчилгээний зарчим 1.Фибрин задралын эсрэг бэлдмэл 2.СаІ антагонист бэлдмэл 3.Мэс засал 4.Өвчин намдаах 5.Бүлэн хайлуулах бэлдмэл 15. Ахимаг эмэгтэйн биеийн жин 84кг, хөлийн хуруу бадайрч, эрээн булчин янгинана. Өвдөлт хөдлөх, ханиахад сэдэрнэ. Мэдрэлийн үзлэгээр: алга, тавхайн хүч 4 балл орчим, шуу сарвууны болон өвдөг, борвины рефлексүүд үүсэхгүй. Доргионы болон өвдөлтийн мэдрэхүй алга, тавхайд буурсан. Таны урьдчилсан онош: 1.Суудлын мэдрэлийн өвдөлт 2.Хязгаарын олон мэдрэлийн хамшинж 3.Бодисын солилцооны артрит 4.Бодисын солилцооны полиневропати 5.Бүсэлхий ууцны радикулопати 16. Олон мэдрэл эмгэгшлийн хамшинж: 1.“Бээлий, оймс” хэлбэрээр мэдрэхүй буурах 2.Мөчдийн үзүүр хэсэг саажих 2.Хумс хугарах, арьс хуурайших 4. Шөрмөсний рефлексүүд арилах 5.Хөдлөхөд өвдөлт сэдрэх 17. Хязгаарын мэдрэл эмгэгших шалтгаан 1.Чихрийн шижин 2.Алкоголь 3.Порфири 4.Хими эмчилгээ 5.Уреми 18. Сул сааны оношлогоо 1.ЭМГ 2.Дуудлагат потенциал 3.Булчингийн биопси 4.ЭЭГ 5.КФК фермент тодорхойлох 19. 80 настай эмээ анх удаа арагш нумарч гэдийж, ухаан алдаж татсан. Таталтын үед нүүр хөхөрч, булчингууд хөвчирсөн, дороо шээсэн. Таталт 10мин орчим үргэлжилж, шууд хурхиран нойрссон. Гар, хөлийн хөдөлгөөн чөлөөтэй. Мэнэнгийн шинж тэмдэггүй. Ийм хөдлөл анх удаа тохиолдож байгаа бөгөөд хэд хоног нойр муутай байсан. Үзлэгээр мэдрэлийн голомтот шинж илрээгүй. Таны урьдчилсан онош:
  • 4. 1.Муужралт 2.Ерөнхий хүчилж чангарсан таталт 3.Хэсэгчилсэн чичирхийлсэн таталт 4.Эпилепси 5.Зүрхний дутагдал 20. Энэ тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ: 1. Тээвэрлэхийг хориглох тул гэрээр эмчилнэ 2. Тархины КТ 3. Тархины мэс засал 4. Таталтыг зогсоох 5.Тархины ДСГ 21. Таталтын эсрэг бэлдмэлүүд 1.Диазепам 2.Карбамазепин 3.Вальперын хүчил 4.Фенобарбитал 5.Фенитоин 22. Таталттай тохиолдолд зайлшгүй хийх шинжилгээнүүд: 1.Тархины MRI 2.ДСГ 3.ЭЭГ 4.Тархины КТ 5.ЭМГ 23. Өндөр настай өвгөний өвдөг өвдөж, өөрөө явах бэрхшээлтэй болсон. Үе мөчний эмчид хандаж, зүү засал хэрэглэсэн боловч, сайжраагүй. Үзлэгээр: их бие бөхгөр, хүзүүний булчингийн тонус нугалах бүлэгт их. Өвдөг, түнхээр гүйцэд нугарч, тэнийхгүй. Ярихад эцнэ, орчны сонирхол буурсан. Нүүрний хувирал арилсан. Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу. 1.Хуурамч бульбар 2.Хөдөлгөөн хөшүүн 3.Пирамид 4.Паркинсонизм 5.Тэнэгрэл 24. Экстрапирамид тогтолцооны бүтцүүд 1.nucl. Caudatus 2.paliidum 3.nucl.ruber 4.putamen 5.Люсын бөөм 25. Бага тархины хамшинж 1.Адиадохокинези 2.Интенцийн салганал 3.Мегалографи 4.Тайван үеийн салганал 5.Бөгтийх галбир
  • 5. 26. Дунд эргэм насны эр явахдаа хөлөө дээр өргөж, өлмийгээр газар дэвснэ. Эрээн булчин жигд хатингир. 2 гарын хүч сул. Сарвууны булчин шуурсан. Хөлийн ул нойтон, хүйтэн. Тавхайн нум гүнзгийрсэн. Удамд явдал өөрчлөгдсөн ах дүүстэй. Таны урьдчилсан онош: 1.Полиневропатийн хамшинж 2.Миодистрофи 3.Шарко-Мари-Туттын өвчин 4.Миотони 5.Сул сааны хамшинж 27. Өсвөр насны хүү шатаар өгсөх, гүйхэд бэрхшээлтэй. Тулж өндийнө. Нуруу хотгор, хэвлий цүндгэр. Биеийн жин аажим буурсан. Эрээн булчин хатуурч чангарсан. Шөрмөсний рефлексүүд арилсан. Таны урьдчилсан онош: 1.Чангарсан сааны хамшинж 2.Миодистрофи Эрба-Ротын 3.Шарко-Мари-Туттын өвчин 4.Сул сааны хамшинж 5.Хязгаарын мэдрэлийн эмгэгшил 28. Гүрээний дотор артерийн TIA -ийн шинж тэмдэг 1. хэл ээдрэх 2. нүүр, ухуул бадайрах 3. хамар уруулын нугалаа гөлийх 4. хөндлөн нистагм 5. хахаж цацах 29. Нуруу-суурийн артерийн TIA-ийн шинж тэмдэг 1.Нүдэнд юм хоѐрлох 2.Толгой эргэх 3.Чих шуугих 4.Хэл дультирах 5.Хахаж цацах 30. Сургуулийн хүүхэд салхин цэцгээр өвдөж, эдгэрэх үедээ гэнэт халуурч, бөөлжиж, ухаан самуурч, дэмийрсэн. Үзлэгээр: эмчид үзүүлэхгүй ноцолдоно. Хоолой бага зэрэг улайсан. Тууралт хатаж байгаа. Харц ширүүн. Шөрмөсний рефлексүүд баруунд бага зэрэг их. Мэнэнгийн шинж бүдэг. Таны урдчилсан онош: 1.Тархины кома 2.Хурц солиорол 3.Вирусын менингит 4.Салхин цэцгийн энцефалит 5.Халууралтын таталт 31. Ахимаг настай өвгөн өглөө сэрээд ярьж чадахаа больсон. Хүний хэлснийг ойлгож, даалгавар биелүүлнэ. Маргааш нь баруун гарын сарвуунаас эхэлж суларч, 2 хоногийн дараа, энэ талын гар, хөл бүрэн хөдлөхгүй болсон. Хэл ярианы өөрчлөлтийг нэрлэнэ үү. 1.Анартри 2.Дизартри 3.ойлгохын афази 4.ярихын афази 5.ойгүйдлийн афази
  • 6. 32. Хэл ярианы бүтцийг нэрлэнэ үү. 1.Брокийн төв 2.Гешлийн атираа 3.Вернике-н төв 4.Gyrus calcarina 5.Өмнөд төв атираа 33. Энэ тохиолдолд Таны тавих урьдчилсан онош: 1.Гүрээний артерийн бүс 2.Цус харвалтын инсульт 3.Цус хомсролын инсульт 4.Нуруу-суурийн артерийн бүс 5.TIA 34. Баруун нүдний ухархай руу маш хүчтэй хатгаж өвдсөний дараа зовхи буусан, нүд гадагш хялар болж юм 2 лоно.Эвэрлэгийн рефлекс баруунд үүсэхгүй. 1. n.oculomotorius эмгэг 2. n.ophthalmicus эмгэг 3. fissura orbital superior эмгэг 4. n. maxillar эмгэг 5. гурвалсан мэдрэлийн ян 35. N.facial-ийн мэдрэлжүүлэх булчингууд 1.mus. Orbicular oculi 2.mus. Orbilcular oris 3.mus. Buccalis 4.mus. Masseter 5.mus. Temporalis 36. Хэлээ амнаас гүйцэд гаргахгүй, өөрөө ярьж чадахгүй. Шүлс ихээр гоожно. Аяндаа уйлна. Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу. 1.Анартри 2.Гиперсаливаци 3.Хүчилж уйлах 4.Хахаж цацах 5.Хуурамч бульбар 37. Стриатумын хамшинж 1.Булчингийн тонус буурах 2.Булчингийн тонус ихсэх 3.Эмгэг хөдөлгөөн 4.Хөдөлгөөн хөшингө 5.Булчин хатингир 38. N.Ulnar-ийн гэмтлийн хамшинж 1."Шувууны савар" шинж 2."Сармагчны алга" шинж 3.IY-Y хурууны хөдөлгөөн хязгаарлагдах 4.I-III хурууны хөдөлгөөн хязгаарлагдах 5.Сарвуу унжих 39. Мононевропатийн хамшинж
  • 7. 1.Мэдрэлийн ян 2.Мэдрэлжүүлэлтийн бүст саа 3.Мэдрэл татагдал 4.Мэдрэхүй сегментын шинжээр алдагдах 5.Гүн мэдрэхүй алдагдах 40. Мэнэнгийн хамшинж 1. Дагзны булчингийн хөшингө 2. Лессажийн шинж 3. Брудзинскийн дээд, доод шинж 4. Дуу чимээ, гэрэлд мэдрэг 5. Бөөлжилт 41. Тархины гэмтлээс хойш 10 хоногийн дараа гэнэт ухаан алдаж, толгой, нүд баруун тийш гилжийж татсан. Таталтын дараа хүүхэн хараа баруун талд өргөсөж, зүүн гар хөл суларсан.Үзлэгээр: ухаан самуурсан, өөдөөс эсэргүүцнэ. Зүүн гараа зөвхөн тохойгоор нугална. Зүүн хөл хөдлөхгүй. Бабинскийн рефлекс зүүнд үүснэ. Дагзны булчин 2 хуруу хөшингө. Кернигийн шинж баруунд үүснэ. Мэдрэлийн хамшинжийг тодорхойлно уу. 1.Тархины ерөнхий шинж 2.Талласан саа 3.Мэнэнгийн хамшинж 4.Анизокори 5.Хатуу хальсны дорхи цус хуралт Та асуулт-хариултыг холбоно уу. 42. Өсвөр насны залуу зүүн хөлөө чирж явна, нуруу хазайсан. 2 хөлийн гуя, өгзөгний булчин хатингар, зүүн талдаа илүү шуурсан. Зүүн хөлийн хөгжил хоцорсон. А. Энцефалитын үлдэц В. Полиомиелитын үлдэц С. Нугасны амиотрофи, Вердниг-Гоффманы хэлбэр D Нугасны амиотрофи, Кугелберг-Ведандерын хэлбэр Е. Миелопати 43. 3 настай охин, явахдаа өлмийдэж гишгэнэ. 2 хөл явахад зөрөх хандлагатай. Шөрмөсний рефлексүүд өндөр. Хэл ярианы хөгжил наснаас хоцорсон боловч, хэлж ярьсныг ойлгоно. 2 настайдаа бусдын дэмжлэгтэй явж сурсан. 44. 5 настай охин, 2 настай хөлд орсон. Хүнд ханиад хүрснээс хойш үгийн сан цөөрч, татах болсон. Уур уцаар их. Үе үе хий юм самардах, нойр муутай, татах болсон 45. 3 настай охин, хоолтой холбоогүй үе үе бөөлжиж, явахдаа гуйвах болсон. Орчны сонирхол тааруу. Нүд дотогш хялар. Өвчин богино хугацаанд даамжирсан А. Энцефалит В. Литтлын хамшинж, хүүхдийн тархины саа С. Марфаны хамшинж D. Бага тархины хавдар Е. Лейкодистрофи
  • 8. 46. Гараа мөрнөөс дээш өргөх эрс хязгаарлагдсан. Өвдөлт шөнө ихэснэ. Мөрний бүслүүрийн булчин шуурсан. 47. Гарын хөдөлгөөн бугуйн үеэр хязгаарлагдсан. Шууны рефлекс үүсэхгүй. Сарвууны булчин бага зэрэг хатингир. Бугалга шууны гадна талаар өвдөлтийн мэдрэмж буурсан. 48. 2 гараа мөрнөөс дээш өргөхгүй. Мэдрэхүй хэвийн. Гарт шөрмөсний рефлексүүд арилсан. А. Мөрний үеийн эмгэг В. Мөрний сүлжээ С5-С6 салаа С. Мөрний сүлжээ С8-Т1 Д. Хүзүүний ѐзоор С5-С8 Е. Нугасны урд эвэр С5-Т1 49. Өвчтөн халуурсны дараа хэд хоног зогсиж байгаад амьсгалахад түвэгтэй, ханиаж найтааж чадахгүй болсон. Цээжийг гэрэлд харахад өрцний хөдөлгөөн эрс суларсан. 50. Өвчтөн ханиад хүрсний дараа гэнэт амьсгал авахад түвэгтэй болж, дуу намссан. Залгиурын рефлекс арилсан. 51. Халуурсны дараа 2 хөлийн тавхай, хэд хоноод 2 гарын алга ирвэгнэж бадайраад суларсан. Амьсгал авахад хэцүү, ухаан саруул боловч ярьж чадахгүй. А. Гийене-Баррын хамшинж В. Энцефалит С. Полиомиелит Д. N.phrenicus өртсөн Е. Бульбар хамшинж Та оновчтой нэг зөв хариултыг сонгоно уу. 52.Өглөө сэрэхэд баруун сарвуу унжсан. Урьд орой нь архи уусан. Таны тавих урьдчилсан онош: A. N.radial невропати B. Тохойн сувгийн хамшинж C. Мөрний сүлжээний эмгэг D.N.medianus невропати E. Полиомиелит 53.Энэ тохиолдолд онош баталгаажуулах шинжилгээ: A. хүзүүний ясны зураг B. гарын сарвууны зураг C. ЭНГ D.ЭМГ E. ЭЭГ 54.Баруун гар огт хөдлөхгүй, тонус, гүний рефлексүүд арилсан. Мэдрэхүй хэвийн. A. сул саа B. чангарсан саа
  • 9. C. талсаа D. тэнцвэргүйдэл E анестези 55.Хавирганы нум орчмоор хатгаж өвдөнө. Өвдөлт амьсгал авах, найтаахад ихэснэ. Хэвлийн дээд рефлекс үүсэхгүй. A. Ёзоорын хамшинж B. Хавирга завсрын мэдрэлийн өвдөлт C. Бүслүүр ярын ян D. Уушигны хатгалгаа E Цээжний өвдөлт 56.Хүний хэлснийг ойлгох боловч, өөрөө ярьж чадахгүй. Залгих рефлекс хэвийн. A. Ойлгохын хэлгүйдэл B. Ярихын хэлгүйдэл C. Анартри D. Дизартри E Бульбар саа 57.2 хөл хөдлөхгүй. Бабинскийн рефлекс тод. Шээс хоригдсон. Өсгий цооролттой. A. нугасны тал гэмтэл th5-7 B. нугасны бүтэн гэмтэлth 5-7 C. адуун сүүлийн хамшинж D. нугасны өмнөд эврийн гэмтэл L3-L5 58.Зүүн гарын бугалганы булчин эрс хатингир, 2 ба 4 толгойт булчингийн шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Өвдөлт, t° мэдрэхүй хэвийн. A.өмнөд төв атираа B.арын төв атираа C.нугасны өмнөд эвэр C5-th1 D. нугасны арын эвэр C5-th1 E. нугас хөндлөн огтлол C5-th1 59. Зүүн гар бугуйн үеэр хөдлөхгүй, бугалга шууны дотор талаар чиг хуруу чиглэж вдөлтийн мэдрэхүй буурсан. Гар янгинаж өвдөнө. A. нугас өмнөд эвэр С5-С7 B. нугасны арын эвэр С 5-С7 C. мөрний сүлжээ C7-Th1 D. мөрний сүлжээ C5-C6 E. нугасны бүтэн огтлол C5-C6 60. Баруун үе үе татагнаж булчин татна. Аажмаар суларч, явахад чирэгдэнэ. Бабинскийн рефлекс баруунд тод. Өвдөг, борвины рефлекс өндөр d˃s. A. өмнөд төв атираа зүүнд B. арын төв атираа зүүнд C. нугасны арын эвэр L1-L5 D.нугасны өмнөд эвэр L1-L5 E нугас талласан L1-L5 61. Хөхүүл охин, 6 сартай, толгойн тойрог 47см. Их зулай том, чинэрч лугшина. Грефе-н шинж тод үүснэ. A. Гавлын даралт ихсэлт-тархи усжилтын хамшинж
  • 10. B. Сульдаа C. Бамбайн хордлого D. Тэжээлийн доройтол E Мэдрэл хордлогын хамшинж 62. Хэлээ амнаас гүйцэд гарахгүй, хахаж цацна. Хэлний булчин хатингир. A. Бульбар саа B. Хуурамч бульбар саа C. Хэлний дорхи мэдрэлийн саа D. Хэл залгиурын мэдрэлийн ян E Зажлуурын булчингийн саа 63. Хуурамч бульбар сааны үед гэмтэх бүтцүүд: A. IX,X,XII хосын бөөмс B. IX,X,XII хосын кортико-нуклеар зам C. IX,X хосын мэдрүүл D. Nucleus dorsal E . Nucleus ambigus 64. Сул сааны үед гэмтэх бүтцүүд: A. Нугасны арын эвэр B. Нугасны өмнөд эвэр C. Нугасны хажуу эвэр D. Ganglion spinal E . Premotor cortex 65. Сегментын хэвшинжийн мэдрэхүйн өөрчлөлт A. Нугасны арын эвэр B. Нугасны өмнөд эвэр C. Нугасны хажуу эвэр D. Ganglion spinal E . Premotor cortex 66. Баруун гар, мөр, цээжний баруун хагаст өвдөлт, t° мэдрэхүй арилсан. Мэдрэхүй алдагдсан хэвшинж: A. Ёзоорын хэвшинж B. дисталь хэвшинж C. Сегментын хэвшинж D. Дамжих хэвшинж E . Мононеврит хэвшинж 67. Гарын сарвуу, тавхайн хүч буурч, булчингууд хатингиршсан. Тэнцвэр муу, харанхуйд илүү бүдчинэ. Хамшинжийн онош: A. Ёзоорын хамшинж B. Полиневритын хамшинж C. Дөрвөн мөчний сул саа D. Тэнцвэргүйдэл E . Мононеврит хамшинж 68. Дээрх тохиолдлыг нотлох зайлшгүй хийх шинжилгээ A. ЭНГ/ЭМГ B. Хүзүүний MRI
  • 11. C. Тархины MRI D. Бүсэлхийн хатгалт E . Сээрний рентген зураг 69. Баруун гар тохойгоор нугарч, сарвуу дотогш эргэсэн. Баруун хөл явахад чирэгдэж даялна. A. Вернике-Маннын байрлал B. Ромбергийн тэнцвэргүйдэл C. Steppage алхаа D. “Тамгалсан алхаа” E . “Мэлхий байрлал” 70. Нэг настай хөхүүл хүүхдийн толгойн тойрог 40см. Нүүр толгойн харьцаа алдагдсан. Байнга уйлагнана. Таны урьдчилсан онош: A. Микроцефали B. Гидроцефали C. Макроцефали D. Дизэмбриогенези E . Гипоксийн энцефалопати 71. Чангарсан сааны үед гэмтэх бүтцүүд: A. Нугасны хажуу багана B. Пирамид зам C. Нугасны хажуу эвэр D. Tractus spinothalamicus E . Альфа- мотонейрон Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 72. Ахимаг эрийн зүүн цавь, гуя, шилбэний гадна талаар хүчтэй өвдөж, цэврүүт тууралт гарсан. 1. Herpes zoster халдвар 2. Нугасны зангилаа 3. Янгийн өвдөлт 4. Ёзоорын өвдөлт 5. Enterovirus халдвар 73. Дээрх тохиолдолд сонгох оновчтой эмийн эмчилгээ 1. Ацикловер 2. Напроксен 3. Габапентин 4. Тималин 5. циклоферон 74. Зургаан настай хүү шөнө нойронд чангарч чичирч татна. Нүүр хөхөрнө. Хэлээ хазаж дороо шээдэг. Хөдлөл 5мин орчим. 1.Чангарч чичирхийлсэн тархмал таталт 2.Абсанс уналт 3.Эпилепси 75. Зургаан настай хүү ханиад хүрч, хоолой нь өвдсөн. 3хоногийн дараа унтаад сэрэхэд баруун завж унжиж, шүлс гоожсон. Баруун нүднээс нулимс гоожно, дутуу анина.
  • 12. 1.Нүүрний сул саа 2.Нүүрний төвийн саа 3.Нүүрний невропати 4.Энцефалит 5.Гахай хавдар 76. Нүүрний сул саа үүсэх бүтцүүд: 1.Нүүрний мэдрүүлийн бөөм 2.N.facial 3.Гүүр бага тархины булан 4.Гассер зангилаа 5.Одон зангилаа 77. Хуурамч бульбар сааны хамшинж 1.Хүчилж уйлах, инээх 2.Хахаж цацах 3.Дуу гунших 4.Хэлний хатингирал 5.Хацар унжих 78. Сул сааны шинжүүд 1.Булчингийн хатингирал 2.Булчингийн тонус буурах 3.Шөрмөсний рефлекс арилах 4.Эмгэг рефлекс 5.Мэдрэхүй буурах 79. Чангарсан сааны шинжүүд 1.Булчингийн хатингирал 2.Булчингийн тонус ихсэх 3.Шөрмөсний рефлекс арилах 4.Эмгэг рефлекс 5.Мэдрэхүй буурах 80. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл 1.Булчин үе-холбоосны мэдрэхүй буурах 2.Булчингийн тонус ихсэх 3.Нугасны арын багана гэмтэх 4.Өвдөлтийн мэдрэхүй буурах 5.Булчин хатингирших 81. Мэдрэхүйн тэнцвэргүйдлийн үед гэмтэх бүтцүүд 1.Харааны төвгөр 2.Дотор капсул 3.Нугасны арын багана 4.Нугасны хажуу багана 5.Паллидум 82. Эмгэг хөдөлгөөний хамшинж 1.Булчингийн тонус буурах 2.Дур зоригоос ангид хөдөлгөөн 3.Стриатум гэмтэх
  • 13. 4.Тогтворгүйтэл 5.Паллидум гэмтэх 83. Экстрапирамид тогтолцоо 1.Nucleus red 2.Substantia nigra 3.Люисын бөөм 4.Nucleus dentatus 5.Corpus callosium 84. Пирамид тогтолцоо 1.Өмнөд төв атираа 2.Дотор капсула 3.Tr. Cortico-spinal 4.Бага тархи 5.Tr.spino-cerebellar 85. Бага тархины тэнцвэргүйдэл 1.Адиадохокенез 2.Булчингийн гипотони 3.Мегалографи 4.Нистагм 5.Ромбергийн шинж 86. Бага тархины бүтцүүд 1.Nucleus dentatus 2.Tr. Spino-cerebellar 3.Vermis 4.Tr.reticulo-spinal 5.Tr. Bulbo-spinal 87. Эмгэг хөдөлгөөний хэлбэрүүд 1.Хореа 2.Салганал 3.Торсион дистони 4.Баллизм 5.Тик 88. Эмгэг хөдөлгөөний үед гэмтэх бүтцүүд 1.Nucleus Caudatus 2.Pallidum 3.Striatum 4.Thalamus 5.Capsula Interna 89. Ахимаг насны эмэгтэй ухаан саруул атал гэнэт ярьж чадахаа больж, баруун гар хөл суларсан. АД 200/110 МУБ. Зүрхний хэм алдагдана. Онош тодруулах шинжилгээ: 1.ЭКГ 2.Тархины МRI 3.Коагулограм 4.Тархи нугасны шингэн 5.Тархины КТ
  • 14. 90. Энэ тохиолдолд тавих урьдчилсан онош: 1.Муужралт 2.Зүрхний шигдээс 3.Зүрхний бах 4.Тархины харвалт 5.Хэлгүйдэл 91. Цус хомсролын харвалтын эмчилгээний зарчим 1.Бүлэн хайлуулах 2.Зүрхний үйл ажиллагааг тогворжуулах 3.АД хянах 4.Мэс засал 5.АД бууруулах 92. Аалзавчийн дорхи цус харвалтын оношлогоо 1.Тархины КТ 2.Тархи нугасны шингэн 3.Ангиографи 4.ДСГ 5.Нүдний уг 93. Хэлгүйдлийн хэлбэрүүд 1.Ярихын хэлгүйдэл 2.Ойлгохын хэлгүйдэл 3.Ойгүйдлийн хэлгүйдэл 4.Дультираа 5.Ээрүү 94. Хэл ярианы төвийн бүтцүүд 1.Гешлийн атираа 2.Брокийн төв 3.Gyrus Cuneatus 4.Верникийн төв 5.Gyrus Postcentral 95. Өсвөр насны охин явахдаа 2 талруу ганхаж, шатаар тулж хүчилж өгсөнө. Нуруу хотгор, хэвлийн цүндгэрдүү. Гар хөлийн хүч сул, булчин хатингар. 1.Булчингийн хатингирал 2.Бүсэлхийн хэт хотойлт 3.“Шаталж өндийх” шинж 4. Шөрмөсний рефлексүүд эрт арилах 5.Миодистрофи 96. Булчингийн эмгэгүүд 1.Миастени 2.Миотони 3.Миодистрофи 4. Сул саа 5.Невропати 97. Удамшлын невропатийн эмнэлзүйн шинжүүд 1.Тавхайн хэлбэр өөрчлөгдөх
  • 15. 2.Явдал өөрчлөгдөх 3.Булчин хатингирших 4. Мэдрэхүй дисталь хэвшинжээр алдагдах 5. Хөлрөх 98. Удамшлын невропатийн оношлогоо 1.ЭНГ/ЭМГ 2.ЭЭГ 3.ДНК шинжилгээ 4. Коагулограм 5. Биопси 99. 39 настай эмэгтэй хүнд ачаа өргөөд зоогоор хатгасан. Нурууны багана хазайж, өвдөлтийн эсрэг байрлал үүссэн. Онош тодруулах эхний шинжилгээ: 1.Нурууны ясны рентген зураг 2.Нугалмайн КТ 3.Дотор эрхтэний ЭХО шинжилгээ 4. Бүсэлхийн MRI 5. ЦЕШ 100. Бүсэлхийн өвдөлтийн үед үзүүлэх анхны тусламж 1.Диклофенак 2.Хэвтрийн дэглэм 3.Өвчин намдаах хориг 4. Опиод 5. Перидураль анестези 101. Бага ангийн хүүхэд байнга анивчиж, хамраа дуугарна. Тогтвор муу, анхаарал сул. Эмнэлзүйн үндсэн хамшинжийг тогтоох. 1.Хөдөлгөөний тик 2.Хореа 3.Хэт хөдөлгөөнтэл 4. Хүмүүжлийн доголдол 5. Блефароспазм 102. Паркинсонизмын шинжүүд 1.Нүүрний баясал буурах 2.Хүчилж уйлах 3.Бөгтийх галбир 4.Том алхаа 5.Хэлгүйдэл 103. Амьсгалын дээд замын халдварын шинж илрээд 2 хоносны дараа хөхүүл хүүхэд гэнэт ихээр халуурч, бөөлжиж, татсан. Лессажийн шинж тод. Дагзны булчин хөшингө. Гэрэл дуу чимээнд маш мэдрэг. 1.Тархины ерөнхий шинж 2.Халдварын шинж 3.Мэнэнгийн шинж 4.Мэдрэл хордлогын хамшинж 5.Тархины буглаа 104. Уртавтар тархины бүтцүүд
  • 16. 1.Locus coeruleus 2.Nucleus Dorsal 3.N. Accessorius 4.N.vagus 5.N.hypoglossus 105. Харааны мэдрэлийн эмгэг 1.Hemianopsia 2.Amaurosis 3.Харааны мэдрэлийн атрофи 4.Юм хоѐрлох 5.Зовхи буух 106. Нүд хөдөлгөгч мэдрүүлүүд 1.N.oculomotor 2.N.maxillar 3.N.abducens 4.N. mandibular 5.N.facial 107. Гурвалсан мэдрэлийн эмгэг 1.Зажлуурын булчин хатингирших 2.Янгийн өвдөлт 3.Ам ангайх хязгаарлагдах 4.Хацар унжих 5.Нулимс гоожих 108. Тархины битүү гэмтлийн дараа өвчтөнд үнэрлэхүйн өөрчлөлт илэрсэн. Хамрын салстын эмгэгээс ялгах шинжүүд: 1.Нэг талын аносми 2.Хоѐр талын аносми 3.Хий үнэртэх дохиолол 4.Нус гоожих 5.Үнэрт мэдрэг байдал 109. N.oculomotor-н эмгэг 1.Гадагш хялар 2.Зовхи буух 3.Анизокори 4.Юм хоѐрлох 5.Алимны хөдөлгөөн дотогш, дээш доош хязгаарлагдах 110. N.Cochlear-n эмгэг 1.Хий сонсох дохиолол 2.Тиннитус 3.Чихнээс идээ гарах 4.Сонсгол буурах 5.Чихээр хатгах 111. Бага насны хүүхэд суулгаж бөөлжөөд бага зэрэг халуурсан. Унтаад сэрэхэд 2 нүд анигдахгүй, угжаа уухад сүү завжаар гарна. 4 мөчний хөдөлгөөн чөлөөтэй. 1.Нүүрний 2 талын сул саа
  • 17. 2.Бульбар саа 3.Полиомиелитын гүүрний хэлбэр 4.Нүүрний мэдрэлийн саа 5.Полиневрит 112. Залуу өндрөөс унаж, түр зуур балартсан. Юу болсныг санахгүй. Мэдрэлийн үзлэгээр голомтот шинж тэмдэггүй. Дотор муухайрч толгой өвдөнө. Зайлшгүй хийх шинжилгээ: 1.Гавлын ясны зураг 2.ЭЭГ 3.Нүдний уг 4.Тархины КТ 5.ДСГ 113. Хүнд ачаа өргөсний дараа, нуруу муруйсан. Үзэхэд өвдөгний рефлекс баруун үүсэхгүй. Гуяны урд талаар өвдөлтийн мэдрэхүй буурсан. 1.Нугалмайн хугарал 2.Ёзоор дарагдал L3/L4 3.Ёзоор дарагдал L5/S1 4.Люмбаго 5.Бүлхий-ууцны радикулопати 114. 2 хөл хөдлөхгүй боловч, ханиах найтаах үед угсарч татагнана. Шээс, өтгөн задгай. Бабинскийн рефлекс 2 талд тод. Хүйснээс доош өвдөлт, халуун хүйтэн, гүний мэдрэхүй арилсан. 1.Доод мөчний чангарсан саажил 2.Мэдрэхүй дамжих хэвшинжээр алдагдсан 3.Аарцгийн эрхтэний хямрал 4.Нугас цээжний түвшинд гэмтсэн 5.Нугасны автоматизм 115. Нугас хөндлөн огтлолоор гэмтдэг эмгэгүүд 1.Нугасны хавдар 2.Нугалмайн хугарал 3.Сүрьеэгийн спондилит 4.Миелит 5.Нугасны буглаа 116. Хөдөлгөөний нейрон сонгомлоор гэмтдэг эмгэг 1.Полиомиелит 2.Полиневрит 3.Хажуугийн хатингиралт хатуурал/ALS/ 4.Нүүрний саа 5.Нугасны хавдар 117. Вегетатив мэдрэлийн тогтолцоо 1.Нугасны хажуу эвэр 2.Nucleus dorsal 3.Hypothalamus 4.N.vagus 5.Симпатик зангилаа
  • 18. 118. Горнерын хамшинж 1.Энофтальм 2.Хүүхэн хараа нарийн 3.Hүдний завсар нарийн 4.Нүд бүлтийх 5.Ангидроз 119. N.abducens-н эмгэг 1.Дотогш хялар 2.Mus.Rectus lateral саажих 3.Юм хоѐрлох 4.Гадагш хялар 5.Mus. Rectus medial саажих 120. N.Trochlear- н эмгэг 1.Дотогш хялар 2.Mus.Rectus superior саажих 3.Доош харахад хоѐрлох 4.Гадагш хялар 5.Mus. Rectus medial саажих 121. Нойрсоход оролцох бүтцүүд 1.Hypothalamus 2.Торлог байгууламж 3.Их тархины гадар 4.Cerebellum 5.Нугас 122. Тахалт энцефалитын цочмог үед илрэх нойрны өөрчлөлтүүд 1.Нойргүйдэл 2.Нойрмог унтаа 3.Нойр солигдох 4.Нойронд явах 5.Зүүд 123. Аржал-Робертсоны хамшинж 1.Анизокори 2.Хүүхэн харааны хэлбэр өөрчлөгдөх 3.Хүүхэн харааны гэрлийн урвал арилах 4.Мидриаз 5.Конвергенцид үл оролцох 124. Нугасны арын баганын гэмтэл 1.“Тамгалсан алхаа” 2.Хөлд сул саа 3.Гүн мэдрэхүй арилах 4.Өнгөц мэдрэхүй арилах 5.Гарт чангарсан саа 125. Залуу эмэгтэй сарын тэмдгийн өмнө, халуун бүгчим орчинд толгой таллаж өвдөнө. Энэ үед дүрсний тал харагдаж, нүд зэрэглээтэж, хараа буурдаг. Хөдлөл 1 цаг орчим. Бөөлжиж өвдөлтийн хүч буурна.
  • 19. 1.Харааны дохиолол 2.Мэнэнгийн хамшинж 3.Мигрень-ний хөдлөл 4.Гемианопси 5.Гавлын дотоод даралт ихсэх хамшинж 126. 75 настай өвгөн сууж босоход түвэгтэй. Явахдаа хүссэн үедээ зогсож чадахгүй, эрчээрээ урагш гүйнэ. Хөлс гарна, нүүр тослог. 1.Тэнцвэргүйдэл 2.Паркинсонизмын хамшинж 3.Гипергидроз 4.Пропульси 5.Эмгэг хөдөлгөөний хамшинж 127. Ухаан санааны байдлыг хэмжих шалгуур 1.Нүд нээх 2.Ам ангайх 3.Артерийн даралт 4.Глазго шалгуур 5.Шөрмөсний рефлекс 128. Комын шалтгаан 1.Хүнд металлын хордлого 2.Нойрсуулах эмүүд 3.Архаг элэгний дутагдал 4.Гипогликеми 5.Тархины гэмтэл 129. Угаарын хийн хордлого 1.Карбоксигемоглобины түвшин өндөр 2.Оксигемоглобины түвшин өндөр 3.Уул уурхайн ажилтнууд өртөмхий 4.Хими цэвэрлэгээний ажилтнууд өртөмхий 5.Ухаан алдалт гүнзгий 130. 2 гарын булчин хатингир, мөрнөөс дээш өргөхгүй. 2 хөл солбисон, тонус өндөр, Тойг, тавхайн клонус тод. Шээс баас хоригдож, өсгий цоорсон. 1.Нугасны эмгэг C1-C4 2.Нугасны эмгэг C5-th1 3.Дөрвөн мөчний чангарсан саа 4.Дөрвөн мөчний холимог саа 5.Дөрвөн мөчний сул саа 131. Зүүн гарын булчин хатингир, булчингууд татвалзаж агшина. Өвдөлт, халуун хүйтний мэдрэмж хэвийн. 1.Нугасны өмнөд эвэр зүүнд C5-Th1 2.Нугасны өмнөд эвэр баруунд C5-Th1 3.Нэг мөчний сул саа 4.Нэг мөчний чангарсан саа 5.Мөрний сүлжээний эмгэг
  • 20. Та асуулт-хариултыг холбоно уу. 132. Толгой өвдөөд 6 сарын дараа баруун нүдний хараа муудсан. Үзлэгээр баруун нүдний харааны мэдрэл хөөж хавагнасан. 82. Тэмбүүгийн халдвараар эмчлүүлсэн боловч, баруун нүд харахаа больсон. Үзлэгээр баруун нүдний харааны мэдрэл цайсан. 133. Чихрийн шижинтэй ахимаг насны эрэгтэйн баруун нүдний хараа муудаж, хол ойрд үзэх муудсан. Үзлэгээр баруун талын харааны мэдрэл цайж, судасжилт цөөрсөн. A. Харааны мэдрүүлийн хөхлөгийн хаван B. Харааны мэдрүүлийн анхдагч цайвар хатингиршил C. Шижингийн харааны мэдрүүлийн нейропати D. Харааны мэдрүүлийн II хатингиршил E. Гемианопси 134. Баруун нүдний зовхи буусан, нүд гадагш хялар. Зүүн гар, хөл хөдлөхгүй. 135. Баруун нүд анигдахгүй. Зүүн гар, хөлийн хөдөлгөөн хязгаарлагдсан. 136. Нүүрний баруун талын булчин татвалзаж агшина. Зүүн гар, хөлийн булчингийн тонус өндөр. Шөрмөсний рефлексүүд зүүнд өндөрссөн. A. Клодын хамшинж B. Веберын хамшинж C. Мийяр-Гублерын хамшинж D. Грений хамшинж E. Бриссо-Сикарын хамшинж 137. 2 хөлийн тавхай саажсан. Шээс хоригдсон. Борвины рефлекс арилсан. Тавхайн гадна ирмэг, гуяны гадна талаар өвдөлтийн мэдрэхүй буурч, энэ бүст хүчтэй өвдөлттэй. 138. Салтаа, өгзөгний ар талаар өвдөлтийн мэдрэхүй алдагдсан. Хошногоны рефлекс арилж, шээс задгай. 139. Тавхайн хөдөлгөөн хязгаарлагдсан. Хярзан, гуя, шилбэний дотор хүчтэй өвдөж, мэдрэхүй алдагдсан. Шээс задгай дусагнана. A. Адуун сүүлийн гэмтлийн хамшинж B. Нугас хөндлөн огтлолын гэмтлийн хамшинж C. Конусын гэмтлийн хамшинж D. Эпиконусын хамшинж E. Нугас таллсан гэмтлийн хамшинж 140. Баруун мөр, цээжний баруун хагаст халуун хүйтэн, өвдөлтийг үл мэдэрнэ. 141. Баруун хөхнөөс доош нилэнхүйдээ халуун, хүйтэн, өвдөлтийг үл мэдэрнэ.
  • 21. 142. Баруун хөл, гарын хурууг нугалах, дарахад үл мэдэрнэ. Хөдөлгөөн эвсэлгүй, даялсан шинжтэй. 143. Баруун гар, хөл сул, шөрмөсний рефлексүүд өндөр. Бабинскийн рефлекс үүснэ. A. Хойд эврийн гэмтэл B. Хүзүүний дээд сегмент таллаж гэмтсэн C. Tr.spino-thalamus гэмтсэн D. Голля, Флексигийн багц гэмтсэн E. Tr. Spino-cerebellar гэмтсэн 144. Зүүн гуя нугалах, шатаар өгсөхөд хэцүү. Өвдөгний рефлекс үүсэхгүй. Ваасерманы шинж тод 145. Зүүн хөлөө баруунд ачихад бэрхшээлтэй. Түнхээр зүүн гуя эргэхэд хязгаарлагдсан. Гуян дотор талын мэдрэхүй буурсан. 146. Зүүн тавхай унжсан. Борвины рефлекс үүсэхгүй. Ласегийн шинж тод 147. Зүүн тавхай унжиж дотогш эргэсэн. Өлмийгээр газар дэвсэж явна. A. Тахилзуурын мэдрүүлийн эмгэг B. Суудлын мэдрэлийн эмгэг C. Бүсэлхийн сүлжээний гэмтэл D. Сүүжний мэдрүүлийн эмгэг E. Гуяны мэдрүүлийн эмгэг 148. 5 настай хүүхэд гэнэт нүүрээрээ харуулдаж унана. Хөдлөл олон давтагдана. 149. 5 настай хүүхэд гэнэт орилж, 4 мөч чангарч татна. Амнаас хөөс гарч, нүүр хөхөрнө. Дороо шээнэ. 150. 5 настай хүүхэд гэнэт гөлийж тамшаална. Хоромхон зуур арилж, хэвийн тоглож гүйнэ. Өдөрт олон давтагдана. Гүйх харайхад ихэснэ. A. Абсанс уналт B. Атоник уналт C. Их уналт D. Миоклоник уналт E. Хэсэгчилсэн уналт Та дараах олон зөв хариултыг сонгоно уу. 151. Баруун талаа таллаж харна. 1. N.opticus баруунд 2. Corpus callosium 3. Торлог бүрхүүл 4. Грациолын багц 5. Fissura Calcarinae
  • 22. 152. Үнэрлэхийн анализатор 1. Uncus 2. Bulbus olfactor 3. Tractus olfactor 4. Хамрын салст 5. Гайморын хөндий 153. Артерийн гипертензитэй эмгэн гэнэт төөрч гэрээ олохоо больсон. Хаана юу хийснээ санахгүй, энэ байдал 3 цаг орчим үргэлжилсэн. Үзлэгээр: нүүр тэгш, хэл яриа тод. Саа саажилтгүй. 1. Transient Ischemic attack 2. Dropp attack 3. Acute Hypertensive encepalopathy 4. Transient Global amnesia 5. Epileptic seizure 154. Дунд эргэм насны эрэгтэй, өдөржин наранд хүнд ажлын дараа гэнэт бөөлжиж, толгой хүчтэй хатгасан. Ухаан самуурч, гэрийнхнээ танихаа больсон. Үзэхэд: баруун зовхи бууж, баруун нүд гадагш хялар, хүүхэн хараа энэ иалд өргөн. Мөчдийн тонус, шөрмөсний рефлекс хэвийн. Дагзны булчин хөшингө. Кернигийн шинж 2 талд тод. 1. Мэнэнгийн хамшинж 2. Тархины ерөнхий шинж 3. Нүд хөдөлгөгч мэдрүүлийн гэмтэл 4. Аалзавчийн дорх харвалт 5. Тархины судасны цүлхэн хагарсан 155. Дээрх оношийг зайлшгүй нотлох шинжилгээ 1. Тархи нугасны шингэн 2. Тархины КТ 3. Тархины судасны АГ 4. Тархины судасны ДСГ 5. Нүдний уг 156. Тархины судасны цүлхэнгийн байрлал 1. Тархины өмнөд артери 2. Тархины өмнөд холбогч артери 3. Тархины хойд артери 4. Тархины хойд холбогч артери 5. Гүрээний артериийн бифуркаци 157. Нугалмайн эмгэгийн шалтгаан 1. Нугалмайн спондилез 2. Сүрьеэгийн спондилит 3. Нугалмайн хугарал 4. Нугасны ишеми 5. Сирингомиели 158. Гуяны урд талаар иржигнэж бадайрна. Үзлэгээр: мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, өвдөгний рефлекс зүүнд үүсэхгүй. Гуяны урд өвдөгний дотор, шилбэний гадна талаар өвдөлтийн мэдрэхүй бага зэрэг буурсан.
  • 23. 1. Нугасны ѐзоор дарагдал L3/L4 2. Нугасны ѐзоор дарагдал L5/S1 3. Ёзоорын хэвшинжээр мэдрэхүй буурсан 4. Хязгаарын мэдрүүлийн хэвшинжээр мэдрэхүй буурсан 5. Невропати n. Sciatic 159. Өсвөр насны охин үе үе толгой таллаж өвддөг. Өвдсөн үед үнэр, амт, гэрэлд мэдрэг. Нүдэнд хурц од гялбаж, үүл хөвөх мэт болж, хүчтэй өвдөлт 20мин үргэлжлээд бөөлжиж намддаг. Тархины КТ-д голомтот өөрчлөлтгүй. 1. Мигренийн хөдлөл 2. Хүчдэлийн толгой өвдөлт 3. Харааны дохиолол 4. Амавроз 5. Скотома 160. Эрэгтэй, 40 настай. Шөнө дундад толгой хүчтэй өвддөг. Өвдөлт жилд 1-2 удаа, хэдэн өдрөөр үргэжлжилдэг. Нус нулимс гоожно. Тархины MRI- хэвийн. 1. Migraine headache 2. Tension headache 3. Cervical headache 4. Cluster headache 5. Гайморит 161. Хүүхэд шатаар өгсөх гүйхдээ бэрхшээлтэй. Хөлийн эрээн булчин бүдүүрч, хатуурсан. Өвдөг борвины рефлексүүд үүсэхгүй. Эцэнги туранхай. Жил ирэх тусам биеийн жин буурсан. 1. Эрээн булчингийн хуурамч гипертрофи 2. Сул саа 3. “Шаталж өндийх” шинж 4. Булчингийн даамжрах хатингирал 5. Булчингийн удамшлын эмгэг 162. Хөлөө зайтай тавьж гуйваж явна. Хөл гарын хөдөлгөөн чөлөөтэй. Юм авахдаа гар салгалж чичирнэ. Хөндлөн нистагм 2 талд үзлэгээр илрэв. Бичгийн хэлбэр өөрчлөгдсөн. Хамшинжийн оношийг тогтоох. 1. Тэнцвэргүйдэл 2. Интенцийн салганал 3. Нистагм 4. Мегалографи 5. Бага тархины хамшинж 163. Толгой өвдөж огьж бөөлжинө. Нүдний угт харааны мэдрүүлийн хөхлөг хөөж хавагнасан. Хамшинжийг тодорхойлох 1. Тархины ерөнхий шинж 2. Мэнэнгийн хамшинж 3. Гавлын дотоод даралт ихсэх хамшинж 4. Тархины харвалт 5. Тархины хавдар
  • 24. 164. Нүд дутуу анина. Хацарт хий дүүргэж чадахгүй. Уруул цорвогордуу. Мөр унжиж, далны ѐрдгор холдож тодорсон. 2 гараа мөрнөөс дээш өргөхгүй. Бугалга далны булчин шуурсан. 1. Нүүрний сул саа 2. Дээд мөчний сул саа 3. Нүүр-дал мөрний булчингийн хатингирал 4. Нүүрний мэдрүүлийн невропати 5. Мөрний сүлжээний плексопати 165. Баруун гар хөдлөхгүй. Халуун хүйтэн, өвдөлт ба гүний мэдрэхүй хэвийн. Байршилзүйг тогтоох 1. Духны өмнөд атираа зүүнд 2. Духны өмнөд атираа баруун 3. Мөрний сүлжээ баруунд C5-Th1 4. Нугасны өмнөд эвэр баруунд C5-Th1 5. Нугасны арын эвэр зүүнд C5-Th1 166. Нугасны арын баганын гэмтлийн шинж тэмдгүүд 1. Өнгөц мэдрэхүй буурах 2. Булчин үе-холбоосны мэдрэхүй буурах 3. Хүчтэй цоргиж өвдөх 4. Мэдрэхүйн тэнцвэргүйдэл 5. Бүсэлсэн өвдөлт 167. Cyrus Geshle-н гэмтлийн шинжүүд 1. Сонсголын хий үзэгдэл 2. Харааны хий үзэгдэл 3. Сонсголын агнози 4. Харааны агнози 5. Хэл ярианы өөрчлөлт 168. Мотор афазийн шинжүүд 1. Хэл дультирах 2. Ойлгох 3. Мартах 4. Өөрөө ярьж чадахгүй 5. Нэр үг мэдэхгүй 169. Сенсор афазийн шинжүүд 1. Ярьж чадахгүй 2. Ойлгохгүй 3. Хэл дультирах 4. Өөрөө ярина 5. Үгээ сонгож чадахгүй 170. Ойгүйдлийн афази 1. Нэрлэж чадахгүй 2. Ээрүү 3. Үгээ мартах 4. Тоолохгүйдэл 5. Ойлгохгүй
  • 25. 171. Духны өмнөд атирааны эмгэг 1. Жексон таталт 2. Нэг мөчний чангарсан саа 3. Нүүр-хэл-мөрний саа 4. Эпилепсийн бага уналт 5. Мэдрэхүйн өөрчлөлт 172. Духны хойд атирааны эмгэг 1. Мэдрэхүйн жексон хөдлөл 2. Ам хошууны автоматизм 3. Нэг мөчний анестези 4. Нэг мөчний саа 5. Тэнцвэргүйдэл 173. Залуу эрэгтэй хэдэн өдөр архи уусны маргааш өглөө сэрэхэд ухаан санаа саруул боловч, үг хэлж чадахгүй, уусан шингэн бауун завжаар гоожсон. Баруун гар хөл хөдлөхгүй болсон. Үзлэгээр: баруун гар, хөлд тонус сул, шөрмөсний рефлексүүд өндөр. Бабинскийн рефдекс баруунд тод. 1. YII,XII хосын төвийн саа 2. Талласан саа 3. Зүүн тал бөмбөлөгийн эмгэг 4. Тархины харвалт 5. Мотор афази 174. Дээрх тохиолдлыг нотлох шинжилгээ 1. Тархины MRI 2. Тархины КТ 3. Ангиографи 4. ДСГ 5. ЭКГ 175. Тархины шигдээсийн шалтгаан 1. Атерокслероз 2. Зүрхний гажиг 3. Зүрхний шигдээс 4. Артерийн гипертензи 5. Васкулит 176. Тархины шигдээсийн эмчилгээний зарчим 1. Бүлэн хайлуулах 2. Артерийн даралт хянах 3. Цусанд глюкоз хянах 4. Penumbra багасгах 5. Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах 177. Тархины харвалт сэжиглэсэн тохиолдолд авах арга хэмжээ 1. Эхний 3 цагт эмнэлэгт хүргэх 2. Эхний 24 цагт эмнэлэгт хүргэх 3. Хэвтээгээр тээвэрлэх 4. Тээвэрлэхийг хориглох 5. Гэрийн нөхцөлд эмчилж болно
  • 26. 178. Ухаангүй өвчтөнд авах арга хэмжээ 1. Амьсгалын зам чөлөөлөх 2. Аюулгүй байдлыг бүрдүүлэх 3. Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг хянах 4. Ходоод угаах 5. Давсагт катетер тавих 179. Эпилепсийн тархмал уналтын үе шат 1. Ёр дохиолол 2. Чангарч-чичирхийлсэн таталт 3. Таталтын дараах нойрсолт 4. Ухаан самуурах 5. Дороо бие засах 180. Хэсэгчилсэн таталтын хэлбэр 1. Энгийн хэсэгчилсэн 2. Тархмал 3. Нийлмэл хэсэгчилсэн 4. Абсанс уналт 5. Миоклоник таталт 181. Цус харвалтын шалтгаан 1. Артерийн гипертензи 2. Судасны цүлхэн 3. Цусны эмгэг 4. Паркинсонизм 5. Атеросклероз 182. Талбөмбөлгийн цус харвалтын эмчилгээний зарчим 1. Тархины мэс засал 2. Тархины хаванг бууруулах 3. Артерийн даралт хяналт 4. Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогворжуулах 5. Хүчилтөрөгчөөр дэмжих 183. Аалзавчийн харвалтын үндсэн шалтгаан 1. Судасны цүлхэн 2. Артерийн гипертензи 3. Нейролейкеми 4. Тархины хавдар 5. Тэнэгрэл 184. Аалзавчийн харвалтын шинжүүд 1. Гэнэт эхлэх 2. Толгой хүчтэй өвдөх, бөөлжих 3. Мэнэнгийн шинж 4. Тархи нугасны шингэнд цус илрэх 5. Ухаан санаа өөрчлөгдөх 185. Мэнэн өвчний шалтгаан 1. Идээт нянгууд 2. Вирус
  • 27. 3. Гэдэсний савханцар 4. Сүрьеэгийн савханцар 5. Тэмбүүгийн трепонем 186. Бага насны хүүхэд гэнэт өндөр халуурч, арагш нумарч, 4 мөч чангарч татсан. Хөдлөлийн үед дороо шээнэ. Ойролцоогоор 5 мин орчим үргэлжилсэн. 1. Тархмал чангарсан таталт 2. Мэнэнгийн хамшинж 3. Халууралтын таталт 4. Халдварын хамшинж 5. Эпилепсийн таталт 187. Ахимаг эмэгтэй зүүн чих шуугина, сонсгол буурсан. Зайлшгүй хийх сорилууд: 1. Ринне-гийн сорил 2. Отоскопи 3. Аудиографи 4. Чамархайн ясны зураг 5. Тархины КТ 188. Сонсгол буурах шалтгаан 1. Отосклероз 2. Холеостеома 3. Невропати N.cochlear 4. Хэнгэргийн эмгэг 5. Бага тархи гүүрийн хавдар 189. Залуу эмэгтэй ханиад хүрсний дараа 2 нүд 7 хоногийн зайтай сохорсон. Энэ тохиолдолд онош тодруулах зайлшгүй шинжилгээ: 1. VEP(Visual Evoked Potential) 2. Тархины КТ 3. Нүдний уг 4. ЭЭГ 5. ДСГ 190. Гэнэтийн сохролын шалтгаан 1. Харааны мэдрэлийн невропати 2. Девикийн хамшинж 3. Глаукома 4. Торлогийн эмгэг 5. A.ophthalmicus бөглөрөх 191. Сургуулийн насны хүүхэд өглөө сэрэхэд баруун гар өвдөлтгүй атлаа огт хөдлөхөө больсон. Гарт шөрмөсний рефлексүүд үүсэхгүй. Өмнөх өдрүүдэд суулгасан. Онош тогтоох шинжилгээ: 1. ЭМГ 2. ЭЭГ 3. Вирусын шинжилгээ 4. Тархины КТ 5. Хүзүүний MRI 192. Дээрх тохиолдолд эхний сэжиглэх онош: 1. Гэдэсний халдвар
  • 28. 2. Мэнэнгийн халдвар 3. Полиомиелит 4. Мөрний сүлжээний эмгэг 5. Миелит 193. Полиомиелитын эмнэлзүйн хэлбэр 1. Гүүрийн хувилбар 2. Нугасны хувилбар 3. Уртавтар тархины хувилбар 4. Хүзүүний хувилбар 5. Бүсэлхийн хувилбар 194. Вегетатив- висцерал хямрал 1. Тахикарди 2. Брадикарди 3. Гэдэс базлах 4. Суулгалт 5. Шээс ойр ойр хүрэх 195. Вегетатив- висцерал хямралын хөдлөл 1. Синкоп 2. Артерийн даралт ихсэх 3. Цусанд глюкоз буурах 4. Арьс цайж цонхийх, улайх 5. Ам хатах 196. Танин мэдэхүйн өөрчлөлт 1. Ой буурах 2. Орон зайн баримжаа алдах 3. Гүйцэтгэх чадвар сулрах 4. Брадилали 5. Брадикинези 197. Их тархины гадрын өөрчлөлт 1. Аграфи 2. Агнози 3. Алекси 4. Апракси 5. Анозогнози 198. Мэдрэхүйн хүрээний өөрчлөлт 1. Дизестези 2. Гипералгези 3. Гиперестези 4. Гиперпати 5. Анестези 199. Мэдрэхүйн тэнцвэргүйдлийн бүтцүүд 1. Нугасны арын багана 2. Хязгаарын олон мэдрүүлүүд 3. Tr.bulbo-thalamicus 4. Бага тархи
  • 29. 5. Духны дэлбэн 200. Чамархайн дэлбэнгийн хамшинж 1. Сонсголын хий үзэгдэл бүхий эпилепсийн таталт 2. Түрэмгий зан төрх 3. Ой буурах 4. Тэнцвэргүйдэл 5. Сенсор афази