SlideShare a Scribd company logo
ОЛОН УЛСЫН
УЛААНБААТАРЫН
ИХ СУРГУУЛЬ
Хичээлийн нэр: Ногоон байгууламжийн механикжуулалт
Индекс: АС265
Кредит: 2
Анги: Ой-IV
Лекц: 5
Сэдэв: ногоон байгууламжийн хортон, өвчин
түүнтэй тэмцэхэд хэрэглэх багаж техник
 Эрвээхэйг гэрлээр ба биологийн аргаар устгах арга
ажиллагаа
 Энэ аргыг суурин газар, унаган байгалийн орчинд гэсэн
үндсэн хоёр аргаар гүйцэтгэж болно. Хот суурин газарт
гэсэн ангилалд гудамж, байшин, хашааг гэрэлтүүлэгч
ердийн чийдэн, сүүн цагаан чийдэн зэргийг 7-8 сард
шөнийн цагаар асаахад маш олон тооны Өрөөсгөл хүр
мэтийн хөнөөлт эрвээхэй 22 цагаас 04 цаг хүртэл
хугацаанд нисэн ирдэг. Өөрөөр хэлбэл шөнийн 4-5 цагийн
туршид эм эр эрвээхэйнүүд идэвхитэй нисэж нийллэгт
ордог. Ороо нь орсон нэг эмэгчин эрвээхэйн үнэрээр
ганцхан шөнийн хугацаанд бараг сая шахам эр эрвээхэй
нисэн ирдэг.
-
Үргэлжлэл
 Ийм болохоор тэдгээр гэрлийн дээд талд
хаалтуур бэхэлж доор нь гялгар төмөр
юмуу шилэн юүлүүр хэлбэртэй сав
дүүжилж доод үзүүрт нь юүлүүрт унасан
эрвээхэйг цуглуулах уут бэхэлж өглөө бүр
түүнд унасан эрвээхэйг хураан авч няцлах
юм уу шатаадаг. Энэ аргыг унаган
байгалийн нөхцөлд ашиглахад асар их
ашиг тустай. Үүний тулд Хонда, Ямаха
мэтийн цахилгаан үүсгүүрийг хөнөөлт
шавжийн хэт олширч, идэвхитэй нисэн
эвсэлд орох үед тусгай бэлтгэсэн шонд
чийдэнгүүдийг байрлуулан дээр дурьдсан
аргаар саргүй харанхуй шөнө асаахад
ганцхан шөнийн хугацаанд олон зуун
мянган эрвээхэй нисэн ирж уутанд ордог.
Үргэлжлэл
 Энэ арга яагаад өндөр ашиг тус өгдөг нь дараах
жишээнээс тодорхой болно. Ороо орсон эм
эрвээхэйн ялгаруулсан дааврын үнэрийн тархалт нь
агаарын чийг, салхины хурдаас хамаардаг. Саргүй,
бүрхэг, салхигүй намуухан буюу салхины хурд 1
м/сек байгаа үед түүний феромон өндрөөшөө 108 м,
өргөнөөрөө 215 м, тууш чиглэлд 4560 метр буюу
дундажаар 116 шоо дөрвөлжин километр
эзэлхүүнтэй агаарт тархаж тэр үнэрээрээ эр
эрвээхэйн нисэн ирэх боломжийг бүрдүүлдэг.
Үргэлжлэл
 Хэрэв салхины хурд секундэд 3 метрээс ихэсвэл
феромоны үйлчлэх хэмжээ буюу багтаамж 18 км3, 5
м/сек байвал 9 м3 болтлоо багасдаг. Үүнээс авч үзвэл
тухайн орчны салхины хурд секундэд 1 -Зм байвал
гэрэлд нисэж ирэх эр эрвээхэйд хамгийн тохирможтой
болох нь тодорхой байна.
 Байгалийн нөхцөлд дээр дурьдсан цахилгаан
үүсгүүрүүдийг оновчтой хугацаанд шаардлагатай
газарт зөв байрлуулан ашиглаж чадвал Сибирийн хүр,
Өрөөсгөл хүр зэрэг олон хөнөөлт эрвээхэйтэй богино
хугацаанд тэмцэх боломж бүрдэнэ.
Хэт богино долгионы ягаан туяагаар урхидан устгах арга
 Өнөө үед гадаад орнуудад шөнийн идэвхитэй ойн
хөнөөлт эрвээхэйтэй тэмцэхдээ хэт богино долгионы
чийдэнгийн гэрлээр урхидан тэмцэх ажлыг өргөн
ашиглаж байна.
 Хэт богино долгионы чийдэнгийн спектрийн бүтэц нь
тэнгэрт тархсан сарны гэрлийн спектртэй хэдий чинээ
ойролцоо байх тусам төдий чинээ богино долгионы
цацрагатай байдаг тул шөнийн эрвээхэйн олон зүйл
идэвхитэй нисэн ирдэг Яагаад гэвэл : Олон тооны
энгийн нүднээс бүрдэх шавжийн нийлмэл нүд гэрэл
мэдрэх чадвар нь тийм чийдэнгийн ялгаруулах хэт
ягаан туяаны давтамжтай ойролцоо байдаг.
Хэт богино долгионы ягаан туяа,
цахилгаан сэнсээр эрвээхэй урхидах арга
 1 - Багаж өлгөх дэгээ
 2 - Багаж хамгаалагч бүрхүүл,
 3- Бүрхүүлийг баганад хопбох
бэхэлгээ,
 4 - Юүлүүр, бүрхүүлийн хопбоос
багана,
 5 - Хэт богино долгионы чийдэн,
 6 - Гэрпийн утас,
 7-Юүлүүр,
 8 - Суурь цагираг,
 9 - Торон уут,
 10- Уут юүпүүрийг холбосон уяа,
 11 - Уутны доод уяа,
 12- Сэнсний цахилгаан утас,
 13-Юүлүүрийг суурь цагирагтай
холбогч багана,
 14 - Юүлүүрийн хүрээ цагираг
төмөр
Үргэлжлэл
 Хэт богино долгионы чийдэнг ОХУ-д ПРК-2, ПРК-4,
ПРК-7 нэртэйгээр үйлдвэрлэдэг Эдгээр чийдэнгүүд
өндөр даралттай байдаг. Түүнчлэн хэт өндөр
даралтын СВДШ-250-3 маркын чийдэнг шөнийн
эрвээхэйг урхидан тэмцэх ажилд ашиглахад үр дүн
сайтай
 Дээр дурьдсан чийдэнгээр хийсэн урхийг доорхи хоёр
аргаар хийж ашигладаг.
-
 А/ Ойн гүнд хэт богино долгионы чийдэнт урхийг
ашиглахдаа ойн мододоос өндөр шон зоож түүндээ
урхиа өлгөн бэхлэх шаардлагатай Уг шонгийн үзүүрт
зурагт үзүүлсэн багажийг сайн бэхэлж өгнө.
 Б/ Ойн цоорхой, зах сиймхий зэрэг харьцангуй ил
задгай орчинд 1.5-2.5 метр өндөр гурван хөлтэй
тавиур дээр уг багажаа суурьлуулна. Уг багажийг
ашиглахдаа дараах нөхцлийг хангах шаардлагатай.
Үргэлжлэл
 Багажийг борооны ус, тунадаснаас хамгаалах
бүрхүүлийг (юүдэн хэлбэрт) заавал дээд талд нь
суурьлуулдаг. Бүрхүүлийн дотор талыг цагаан
будгаар будах шаардлагатай. Ингэснээр гэрлийн
цацрагийг ихэсгэдэг. Бүрхүүлийн талбай гэрлээр
урхидах багажны хөндлөн огтлолоос том байвал
зохино. Бүрхүүлийн доор юүлүүр хэлбэрт хэсгийг
өлгөж өгнө.
Үргэлжлэл
 Энэ нь гэрэлд нисэн ирсэн эрвээхэй түүнд унаж,
доошоо гулгах нөхцөл бүрдүүлнэ. Бүрхүүл, юүлүүр
хоёрыг хооронд нь нарийн утас, гинжээр холбоно.
Тэр хоёр хэсгийн голд тусгай багана дээр хэт
богино долгионы чийдэнг бэхэлж өгдөг.
Юүлүүрийн доод нарийн үзүүрт эрвээхэй
цуглуулах уутыг оосороор уяж тогтооно.
Юүлүүрийн дээд амсарын хөндлөн огтлол 47 см-
ээс багагүй байвал тохиромжтой Тиймээс
бүрхүүлийн хөндлөн огтлол дор хаяж 57 см байх
шаардлагатай.
Үргэлжлэл
 Юүлүүрийн доод нарийн үзүүрийн хөндлөн огтлол
15-20 см байхад эрвээхэй чөлөөтэй уутанд унана.
Юүлүүрийг гялгар нимгэн төмөр, пластмасс, нийлэг
эд, оргостекло, целюллойд зэргээр хийж болно.
Зарим үед юүлүүрийн дээд амсарын ирмэгийн доор
хувьсах гүйдлээр юмуу тогтмол гүйдлээр ажиллах
сэнс бэхэлж өгвөл гэрэлд ирсэн эрвээхэй уутанд
унах хэмжээ улам нэмэгдэнэ. Сорогч сэнсний
моторын хүчин чадал 100 квт байхаас гадна
сэнсний эргэлт минутад 2000 байхад хангалттай.
Хувьсах гүйдлийн цахилгаан чийдэн
ашиглаж эрвээхэй цуглуулах багаж.
 1 - Багажийг дээш, доош
байрлуулах роликны
 бариул,
 2 - Татуурга утас,
 3 - Цахилгаан самбар,
 4 - Багажны тулгуур,
 5 - Цахилгаан утас,
 6 - Багаж дуүжлэх утас,
 7 - Хаалтуур,
 8 - Чийдэн,
 9 - Хаалтуур ба юүлуүр савыг
холбох хүрээ төмөр,
 10 - Юүлүүр хэлбэрт сав.
 11 - Юүлүүр уутыг холбогч
уяа,
 12 - Цуглуулах уут,
 13 - Амсарын уяа
Үргэлжлэл
 Ойн зах, сиймхий, голын хөвөө, хөндийн
өндөрлөг, өвс, бут, сөөг, модод бүхий
орчинд хувьсах гүйдлийн чийдэнг Хонда
мэтийн мотор ашиглах эсвэл машины
чийдэнг асааж хоёр багана дээр дэлгэж
бэхэлсэн цагаан даавуун экран дээр
гэрлийг тусгаж доор нь цайвар өнгийн
даавуу дэвсэж тавиад шөнийн эрвээхэйг
цуглуулахад их сайн үр дүнд хүрдэг.
Тэгэхдээ саргүй, бүрхэг, дулаан, салхигүй
шөнө энэ аргаар цуглуулга хийх
шаардлагатай. Энэ аргаар шөнийн
идэвхитэй олон янзын шавж, цуглуулан
судалж болдог. Хэрэв хөнөөлт эрвээхэй
нисэж ирвэл тэр даруй устгах
шаардлагатай.
-

More Related Content

Viewers also liked

Mongol toriin belgedel
Mongol toriin belgedelMongol toriin belgedel
Mongol toriin belgedel
Khongor Bukhtsooj
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариаBama740517
 
Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
dorjgarav
 
Regular preterite and -car, gar, zar
Regular preterite and -car, gar, zarRegular preterite and -car, gar, zar
Regular preterite and -car, gar, zar
JPalma
 
Toriin belge temdeg
Toriin belge temdegToriin belge temdeg
Toriin belge temdegtuul1420
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
П. Бунд-Очир
 
цементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголтцементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголт
Baigalia Baigalaa
 
барилгын зураг
барилгын зурагбарилгын зураг
барилгын зурагtulga_11e
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зураг
Gerlee Bayrmaa
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
zulalazu
 
Auto cad программын монгол ном
Auto cad программын монгол номAuto cad программын монгол ном
Auto cad программын монгол ном
Buka King
 
Driver-less cars by avaneesh shuka
Driver-less cars by avaneesh shuka Driver-less cars by avaneesh shuka
Driver-less cars by avaneesh shuka
avaneesh shukla
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Iluminación y alumbrado
Iluminación y alumbradoIluminación y alumbrado
Iluminación y alumbrado
Juan Gutierrez
 

Viewers also liked (15)

Mongol toriin belgedel
Mongol toriin belgedelMongol toriin belgedel
Mongol toriin belgedel
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариа
 
цахим 2
цахим 2цахим 2
цахим 2
 
Lecture 1
Lecture   1Lecture   1
Lecture 1
 
Regular preterite and -car, gar, zar
Regular preterite and -car, gar, zarRegular preterite and -car, gar, zar
Regular preterite and -car, gar, zar
 
Toriin belge temdeg
Toriin belge temdegToriin belge temdeg
Toriin belge temdeg
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
цементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголтцементийн тухай анхан шатны ойлголт
цементийн тухай анхан шатны ойлголт
 
барилгын зураг
барилгын зурагбарилгын зураг
барилгын зураг
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зураг
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
Auto cad программын монгол ном
Auto cad программын монгол номAuto cad программын монгол ном
Auto cad программын монгол ном
 
Driver-less cars by avaneesh shuka
Driver-less cars by avaneesh shuka Driver-less cars by avaneesh shuka
Driver-less cars by avaneesh shuka
 
Lekts 7
Lekts 7Lekts 7
Lekts 7
 
Iluminación y alumbrado
Iluminación y alumbradoIluminación y alumbrado
Iluminación y alumbrado
 

More from radnaajav gerelchimeg

Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
radnaajav gerelchimeg
 
Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
radnaajav gerelchimeg
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 12
Lekts 12Lekts 12
Hicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-iHicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-i
radnaajav gerelchimeg
 
Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1
radnaajav gerelchimeg
 
Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1
radnaajav gerelchimeg
 
Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2
radnaajav gerelchimeg
 
Zurag tosol i-lekts-3
Zurag tosol i-lekts-3Zurag tosol i-lekts-3
Zurag tosol i-lekts-3
radnaajav gerelchimeg
 

More from radnaajav gerelchimeg (20)

Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
 
Design lekts-15
Design lekts-15Design lekts-15
Design lekts-15
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
 
Lekts 12
Lekts 12Lekts 12
Lekts 12
 
Hicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-iHicheeliin tolovlogoo лзт-i
Hicheeliin tolovlogoo лзт-i
 
Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1Zurag tosol i-test-share-1
Zurag tosol i-test-share-1
 
Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1Zurag tosol i-lekts-1
Zurag tosol i-lekts-1
 
Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2Zurag tosol i-lekts-2
Zurag tosol i-lekts-2
 
Zurag tosol i-lekts-3
Zurag tosol i-lekts-3Zurag tosol i-lekts-3
Zurag tosol i-lekts-3
 

Lekts 5-mehanik-2016

  • 1. ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ Хичээлийн нэр: Ногоон байгууламжийн механикжуулалт Индекс: АС265 Кредит: 2 Анги: Ой-IV Лекц: 5
  • 2. Сэдэв: ногоон байгууламжийн хортон, өвчин түүнтэй тэмцэхэд хэрэглэх багаж техник  Эрвээхэйг гэрлээр ба биологийн аргаар устгах арга ажиллагаа  Энэ аргыг суурин газар, унаган байгалийн орчинд гэсэн үндсэн хоёр аргаар гүйцэтгэж болно. Хот суурин газарт гэсэн ангилалд гудамж, байшин, хашааг гэрэлтүүлэгч ердийн чийдэн, сүүн цагаан чийдэн зэргийг 7-8 сард шөнийн цагаар асаахад маш олон тооны Өрөөсгөл хүр мэтийн хөнөөлт эрвээхэй 22 цагаас 04 цаг хүртэл хугацаанд нисэн ирдэг. Өөрөөр хэлбэл шөнийн 4-5 цагийн туршид эм эр эрвээхэйнүүд идэвхитэй нисэж нийллэгт ордог. Ороо нь орсон нэг эмэгчин эрвээхэйн үнэрээр ганцхан шөнийн хугацаанд бараг сая шахам эр эрвээхэй нисэн ирдэг.
  • 3. -
  • 4. Үргэлжлэл  Ийм болохоор тэдгээр гэрлийн дээд талд хаалтуур бэхэлж доор нь гялгар төмөр юмуу шилэн юүлүүр хэлбэртэй сав дүүжилж доод үзүүрт нь юүлүүрт унасан эрвээхэйг цуглуулах уут бэхэлж өглөө бүр түүнд унасан эрвээхэйг хураан авч няцлах юм уу шатаадаг. Энэ аргыг унаган байгалийн нөхцөлд ашиглахад асар их ашиг тустай. Үүний тулд Хонда, Ямаха мэтийн цахилгаан үүсгүүрийг хөнөөлт шавжийн хэт олширч, идэвхитэй нисэн эвсэлд орох үед тусгай бэлтгэсэн шонд чийдэнгүүдийг байрлуулан дээр дурьдсан аргаар саргүй харанхуй шөнө асаахад ганцхан шөнийн хугацаанд олон зуун мянган эрвээхэй нисэн ирж уутанд ордог.
  • 5. Үргэлжлэл  Энэ арга яагаад өндөр ашиг тус өгдөг нь дараах жишээнээс тодорхой болно. Ороо орсон эм эрвээхэйн ялгаруулсан дааврын үнэрийн тархалт нь агаарын чийг, салхины хурдаас хамаардаг. Саргүй, бүрхэг, салхигүй намуухан буюу салхины хурд 1 м/сек байгаа үед түүний феромон өндрөөшөө 108 м, өргөнөөрөө 215 м, тууш чиглэлд 4560 метр буюу дундажаар 116 шоо дөрвөлжин километр эзэлхүүнтэй агаарт тархаж тэр үнэрээрээ эр эрвээхэйн нисэн ирэх боломжийг бүрдүүлдэг.
  • 6. Үргэлжлэл  Хэрэв салхины хурд секундэд 3 метрээс ихэсвэл феромоны үйлчлэх хэмжээ буюу багтаамж 18 км3, 5 м/сек байвал 9 м3 болтлоо багасдаг. Үүнээс авч үзвэл тухайн орчны салхины хурд секундэд 1 -Зм байвал гэрэлд нисэж ирэх эр эрвээхэйд хамгийн тохирможтой болох нь тодорхой байна.  Байгалийн нөхцөлд дээр дурьдсан цахилгаан үүсгүүрүүдийг оновчтой хугацаанд шаардлагатай газарт зөв байрлуулан ашиглаж чадвал Сибирийн хүр, Өрөөсгөл хүр зэрэг олон хөнөөлт эрвээхэйтэй богино хугацаанд тэмцэх боломж бүрдэнэ.
  • 7. Хэт богино долгионы ягаан туяагаар урхидан устгах арга  Өнөө үед гадаад орнуудад шөнийн идэвхитэй ойн хөнөөлт эрвээхэйтэй тэмцэхдээ хэт богино долгионы чийдэнгийн гэрлээр урхидан тэмцэх ажлыг өргөн ашиглаж байна.  Хэт богино долгионы чийдэнгийн спектрийн бүтэц нь тэнгэрт тархсан сарны гэрлийн спектртэй хэдий чинээ ойролцоо байх тусам төдий чинээ богино долгионы цацрагатай байдаг тул шөнийн эрвээхэйн олон зүйл идэвхитэй нисэн ирдэг Яагаад гэвэл : Олон тооны энгийн нүднээс бүрдэх шавжийн нийлмэл нүд гэрэл мэдрэх чадвар нь тийм чийдэнгийн ялгаруулах хэт ягаан туяаны давтамжтай ойролцоо байдаг.
  • 8. Хэт богино долгионы ягаан туяа, цахилгаан сэнсээр эрвээхэй урхидах арга  1 - Багаж өлгөх дэгээ  2 - Багаж хамгаалагч бүрхүүл,  3- Бүрхүүлийг баганад хопбох бэхэлгээ,  4 - Юүлүүр, бүрхүүлийн хопбоос багана,  5 - Хэт богино долгионы чийдэн,  6 - Гэрпийн утас,  7-Юүлүүр,  8 - Суурь цагираг,  9 - Торон уут,  10- Уут юүпүүрийг холбосон уяа,  11 - Уутны доод уяа,  12- Сэнсний цахилгаан утас,  13-Юүлүүрийг суурь цагирагтай холбогч багана,  14 - Юүлүүрийн хүрээ цагираг төмөр
  • 9. Үргэлжлэл  Хэт богино долгионы чийдэнг ОХУ-д ПРК-2, ПРК-4, ПРК-7 нэртэйгээр үйлдвэрлэдэг Эдгээр чийдэнгүүд өндөр даралттай байдаг. Түүнчлэн хэт өндөр даралтын СВДШ-250-3 маркын чийдэнг шөнийн эрвээхэйг урхидан тэмцэх ажилд ашиглахад үр дүн сайтай  Дээр дурьдсан чийдэнгээр хийсэн урхийг доорхи хоёр аргаар хийж ашигладаг.
  • 10. -  А/ Ойн гүнд хэт богино долгионы чийдэнт урхийг ашиглахдаа ойн мододоос өндөр шон зоож түүндээ урхиа өлгөн бэхлэх шаардлагатай Уг шонгийн үзүүрт зурагт үзүүлсэн багажийг сайн бэхэлж өгнө.  Б/ Ойн цоорхой, зах сиймхий зэрэг харьцангуй ил задгай орчинд 1.5-2.5 метр өндөр гурван хөлтэй тавиур дээр уг багажаа суурьлуулна. Уг багажийг ашиглахдаа дараах нөхцлийг хангах шаардлагатай.
  • 11. Үргэлжлэл  Багажийг борооны ус, тунадаснаас хамгаалах бүрхүүлийг (юүдэн хэлбэрт) заавал дээд талд нь суурьлуулдаг. Бүрхүүлийн дотор талыг цагаан будгаар будах шаардлагатай. Ингэснээр гэрлийн цацрагийг ихэсгэдэг. Бүрхүүлийн талбай гэрлээр урхидах багажны хөндлөн огтлолоос том байвал зохино. Бүрхүүлийн доор юүлүүр хэлбэрт хэсгийг өлгөж өгнө.
  • 12. Үргэлжлэл  Энэ нь гэрэлд нисэн ирсэн эрвээхэй түүнд унаж, доошоо гулгах нөхцөл бүрдүүлнэ. Бүрхүүл, юүлүүр хоёрыг хооронд нь нарийн утас, гинжээр холбоно. Тэр хоёр хэсгийн голд тусгай багана дээр хэт богино долгионы чийдэнг бэхэлж өгдөг. Юүлүүрийн доод нарийн үзүүрт эрвээхэй цуглуулах уутыг оосороор уяж тогтооно. Юүлүүрийн дээд амсарын хөндлөн огтлол 47 см- ээс багагүй байвал тохиромжтой Тиймээс бүрхүүлийн хөндлөн огтлол дор хаяж 57 см байх шаардлагатай.
  • 13. Үргэлжлэл  Юүлүүрийн доод нарийн үзүүрийн хөндлөн огтлол 15-20 см байхад эрвээхэй чөлөөтэй уутанд унана. Юүлүүрийг гялгар нимгэн төмөр, пластмасс, нийлэг эд, оргостекло, целюллойд зэргээр хийж болно. Зарим үед юүлүүрийн дээд амсарын ирмэгийн доор хувьсах гүйдлээр юмуу тогтмол гүйдлээр ажиллах сэнс бэхэлж өгвөл гэрэлд ирсэн эрвээхэй уутанд унах хэмжээ улам нэмэгдэнэ. Сорогч сэнсний моторын хүчин чадал 100 квт байхаас гадна сэнсний эргэлт минутад 2000 байхад хангалттай.
  • 14. Хувьсах гүйдлийн цахилгаан чийдэн ашиглаж эрвээхэй цуглуулах багаж.  1 - Багажийг дээш, доош байрлуулах роликны  бариул,  2 - Татуурга утас,  3 - Цахилгаан самбар,  4 - Багажны тулгуур,  5 - Цахилгаан утас,  6 - Багаж дуүжлэх утас,  7 - Хаалтуур,  8 - Чийдэн,  9 - Хаалтуур ба юүлуүр савыг холбох хүрээ төмөр,  10 - Юүлүүр хэлбэрт сав.  11 - Юүлүүр уутыг холбогч уяа,  12 - Цуглуулах уут,  13 - Амсарын уяа
  • 15. Үргэлжлэл  Ойн зах, сиймхий, голын хөвөө, хөндийн өндөрлөг, өвс, бут, сөөг, модод бүхий орчинд хувьсах гүйдлийн чийдэнг Хонда мэтийн мотор ашиглах эсвэл машины чийдэнг асааж хоёр багана дээр дэлгэж бэхэлсэн цагаан даавуун экран дээр гэрлийг тусгаж доор нь цайвар өнгийн даавуу дэвсэж тавиад шөнийн эрвээхэйг цуглуулахад их сайн үр дүнд хүрдэг. Тэгэхдээ саргүй, бүрхэг, дулаан, салхигүй шөнө энэ аргаар цуглуулга хийх шаардлагатай. Энэ аргаар шөнийн идэвхитэй олон янзын шавж, цуглуулан судалж болдог. Хэрэв хөнөөлт эрвээхэй нисэж ирвэл тэр даруй устгах шаардлагатай.
  • 16. -