SlideShare a Scribd company logo
Олон спектрийн мэдрэгчтэй нисгэгчгүй нисэх
төхөөрөмж/drone/-ийг газар тариаланд ашиглах
Ч.Бурмаа
Хээрийн ажил, суурин боловсруулалт
Харьцуулсан судалгааны үр дүн
Phantom 4 Multispectral
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
• RTK горимтой хосолж ажиллана
• Нарны цацрагийн туяа мэдрэгч нь өндөр
нарийвчлалтай, тухайн өдөр, цагийн
тогтвортой өгөгдөл дамжуулдаг
• Агаарт хөвөх нарийвчлал RTK горимд
Босоо нарийвчлал: ± 0.1 м
Хэвтээ нарийвчлал: ± 0.1 м
• Үйлдвэрээс тохируулга хийгдсэн байдаг
ба хэрэглэгч тохируулга хийх
шаардлагагүй.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
• DJI брэндийн TERRA програм хангамж
нь Дэлхийн бодит дүр зургийг дижитал
хөрөнгө болгон хувиргахад туслах
зорилгоор боловсруулсан.
• DJI дронуудад зориулагдсан уг
программ дээр нислэгийн дараах
боловсруулалтыг хамгийн хурдан
хугацаанд өндөр чанартай үр дүнг
гарган авч байна.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОНЫ АЖЛЫН ДАРААЛАЛ
Өгөгдөл авах Зургийн боловсруулалт
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
TERRA УРГАМЛЫН ИНДЕКСҮҮД
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
TERRA УРГАМЛЫН ИНДЕКСҮҮД
Индексийн нэр Индексийн тайлбар Томъёо
NDVI Ургамлын хлорофилл агууламжийн талаарх ойлголтыг өгдөг
хамгийн түгээмэл хэрэглэгддэг ургамлын индекс.
(Nir-Red)/(Nir+Red)
GNDVI Энэхүү индекс нь NDVI-д улаан биш харин хлорофилл
агууламжийг тооцоолохдоо ногоон долгион ашигладаг бөгөөд
NDVI индексээс илүү тогтвортой байдаг.
(Nir-Green)/(Nir+ Green)
NDRE энэхүү индекс нь ургацын улиралд ургацын хлорофилл
агууламжийг олж харах боломжийг олгодог.
(Nir-RedEdge)/(Nir+ RedEdge)
LCI энэ индекс нь тариалан дахь хлорофилл ба азотын төвшинг
харуулдаг.
(Nir- RedEdge)/(Nir+Red)
OSAVI Энэ индекс нь хөрсний төлөв байдлыг харгалзан үздэг бөгөөд
ургалтын эхэн шатанд ургацын хлорофилын агууламжийн сайн
үзүүлэлт юм.
(Nir-Red)/(Nir+Red+0.16)
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Агаарын зураглал үйлдэх тохиргооны үзүүлэлт:
 Нислэгийн өндөр: 130 метр
 Зураг авах: дагуу давхцал: 75%, хөндлөн
давхцал:70%
 Орон зайн шийд: 7 см/пиксель
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Хээрийн ажил, суурин боловсруулалт
Геодезийн мэргэшсэн инженер Ч.Бурмаа
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Спектрийн хэмжилт, өнгөн хөрсний дээжлэлт
Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5
удаа спектрийн хэмжилтийг спектрорадиометрийг (ASD Field
Spectroradiometer) ашиглан газраас дээш 0.4 метрт хэмжилтийг
хийсэн бөгөөд 350-2500 нанометр долгионыг бүртгэнэ. Тус
спектрорадиометр нь агаарын температур -100С-аас +400С –
ын хооронд байхад автоматаар тэгшитгэж нарийвчлалтай
хэмжилт хийдгээрээ онцлогтой байна. Мөн хэмжилтийн алдааг
багасгахын тулд спектрийн хавтан ашигласан. Ургамлын
биомасс болон спектрийн хэмжилтийг хийсэн цэг бүрд Garmin
eTrex 30 маркийн гар GPS ашиглан цэгийн координатыг
хэмжсэн.
Спектрорадиометрийн хээрийн хэмжилт
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Хөрсөн бүрхэвчийн судалгааны бичиглэл
Зүсэлт № 1
1. Cэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум
2. Огноо 2020 он 6 сар 8 өдөр
3. Ажлын нэр: Хөрсний чийгийн судалгаа
4. Бичиглэл хийсэн талбайн хэмжээ 80 (га)
5. Солбицол: градус X 490 58I 25.1 У 105045I55.8
6. Хөрс газарзүйн мужийн нэр: Хангайн бүс тариалангийн талбайн төв бүс
нутаг Хүрэн хөрсний тархалттай
7. Газрын гадарга: Уулын энгэр
8. Ургамлын нөмрөг ба түүний ерөнхий байдал, ургамал ургалтын үе шатууд:
Улаан буудай тарисан талбай соёололтын үе шат, өмнөгч нь рапс
9. 1м2 талбай дахь ургамлын бүрхэвчийн %: 55
10. 1м2 талбай дахь чулуужилт %: Байхгүй
11. Ургамлын өндөр см: 8-10см
12. Ургамлын бүлгэмдлийн нэр: Буудай
13. Хөрсний эвдрэлийн хэлбэр: Үгүй
14. Хөрсний бохирдол: Үгүй
15. 10 % давсний хүчилийн нөлөөнд буцлалт /см/ 80см-с доош буцалсан
Хөрсний профиль
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Хөрсний чийгийн дээж авсан цэгүүд
№ Координат
Дээжний 
нэр
Гүн, см Чийг, % № Координат
Дээжний 
нэр
Гүн, см Чийг, %
1
49°58'34.36"N
105°45'56.94"E
Чийг ‐1
0‐10 11.1 31
49°58'14.53"N
105°45'50.03"E
Чийг ‐7
0‐10 11.3
2 10‐20 11.1 32 10‐20 13.8
3 20‐30 9.6 33 20‐30 12.6
4 30‐40 9.3 34 30‐40 11.7
5 40‐50 10.6 35 40‐50 11.6
6
49°58'24.02"N
105°45'52.77"E Чийг ‐2
0‐10 10.4 36
49°58'3.58"N
105°45'49.02"E
Чийг ‐8
0‐10 13.0
7 10‐20 10.9 37 10‐20 12.2
8 20‐30 10.3 38 20‐30 11.0
9 30‐40 9.6 39 30‐40 10.9
10 40‐50 9.8 40 40‐50 11.7
11
49°58'21.24"N
105°46'18.79"E
Чийг ‐3
0‐10 12.8 41
49°58'0.43"N
105°46'0.05"E
Чийг ‐9 0‐10 19.3
12 10‐20 13.1 42 10‐20 14.3
13 20‐30 11.3 43 20‐30 13.8
14 30‐40 11.1 44 30‐40 12.1
15 40‐50 13.5 45 40‐50 12.6
16
49°58'17.20"N
105°46'7.03"E
Чийг ‐4
0‐10 13.3 46
49°57'58.39"N
105°46'17.75"E
Чийг ‐10
0‐10 13.6
17 10‐20 13.5 47 10‐20 10.5
18 20‐30 12.6 48 20‐30 19.4
19 30‐40 12.1 49 0‐10 11.8
20 40‐50 13.2 50 10‐20 13.3
21
49°58'12.32"N
105°46'22.05"E
Чийг‐5
0‐10 13.3 51
49°58'5.73"N
105°46'16.98"E
Чийг ‐11 20‐30 12.1
22 10‐20 13.4 52 0‐10 15.7
23 20‐30 13.6 53 10‐20 12.9
24 30‐40 11.8 54 20‐30 14.4
25 40‐50 12.0 55 0‐10 12.5
26
49°58'10.27"N
105°46'5.14"E
Чийг ‐6
0‐10 14.0
27 10‐20 13.9
28 20‐30 12.2
29 30‐40 11.7
30 40‐50 13.0
Хөрсний (хээрийн) чийгийн дүн
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
ОЛОН СУВГИЙН МЭДЭЭЛЭЛ, АГААРЫН ЗУРГИЙН БОЛОВСРУУЛАЛТ
Судалгааны ажил нь Сэлэнгэ болон Төв аймагт орших 6-н үр тарианы талбайд агаарын
зураглал үйлдэж, хээрийн спектрорадиометрийн хэмжилт хийж, хөрсний дээжлэлт хийсэн.
Тариалангийн талбай тус бүрд 7.5 см/пикселийн орон зайн нарийвчлалтай үзэгдэг өнгөнөөс ойрын
нил улаан туяаны муж хүртэл хэмжилт зураглал хийсэн үр дүнг дараах сэдэвчилсэн бүтээгдэхүүн
болгон бэлтгэсэн. Үүнд
- Гадаргын орто зураг (Ortho-Mosaic Photo)
- Гадаргын налуу, зүг зовхис
- Гадаргын сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг
- Гадаргын гурван хэмжээст зураг
- Талбайн чийгийн зураг
- Таримлын ургамалжилт болон хог ургамал ялгасан зураг
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Гадаргын орто зураг (Ortho-Mosaic
Photo): Цахилгаан соронзон долгионы
улаан ногоон хөх өнгийн спектрийн
сувгуудыг өнгөний нийлэмжээр байгалийн
бодит өнгөний нийлэмж гарган авдаг.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Гадаргын налуу, зүг зовхис: Газрын гадаргын налуу, зүг зовхисыг
өндрийн тоон загвар ашиглан гаргасан үр дүнг ашиглан гаргасан.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Зүг зовхисын зураг
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Гадаргын сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг: Газрын
гадарга сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг гаргахын тулд
нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор агаарын зураглал хийсэн
өгөгдлийг ашиглан нарны тусгалын өнцгөөр газрын гадаргын
хэлбэрийг зураглан гаргасан зураглал юм.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Гадаргын гурван хэмжээст зураг: нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор
агаарын зураглал хийсэн өгөгдлийг ашиглан өндрийн тоон загварыг гарган
авсан бөгөөд тэрхүү үр дүнг ашиглан гадаргын гурван хэмжээст зураг гаргасан.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Талбайн чийгийн зураг: Талбайн гадаргын өнгөн
хэсгийн чийгийг усны нормчилсон индекс NDWI
ашиглан тооцсон.
Усны нормчилсон индекс NDWI=
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Таримлын ургамалжилт болон хог ургамал ялгасан
зураг: Талбайн ургамалжилт болон хог ургмлын
тархалтыг ургамлын нормчилсон индекс (NDVI) болон
Ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE)
Ургамлын нормчилсон улааны захын индекс NDRE=
Харьцуулсан судалгааны үр дүн,
зөвлөмж
ГГХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан
Доктор Б.Баяртунгалаг
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Харьцуулсан анализ дүн шинжилгээ
Энэхүү төслийн хүрээнд хээрийн болон лабораторийн хэмжилт судалгааны олон төрлийн арга
зүй ашиглан дараах өгөгдлийг цуглуулсан. Үүнд:
 Спектрийн олон сувгийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэж
үзэгдэх өнгөний улаан, ногоон, хөх, улааны зах, ойрын нил улаан долгионы мужил хэмжилт
хийсэн орон зайн өгөгдөл.
 Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5 удаа спектрийн хэмжилтийг хийсэн
өгөгдөл.
 Спектрийн хэмжилт хийсэн цэг бүрд хөрсний чийгийн хэмжээг тогтоосон өгөгдөл.
Дээрх өгөгдлүүдийг ашиглан боловсруулалт хийсэн үр дүнгүүд тэдгээрийн харилцан хамаарал
болон тариан талбайн хөрсний гадаргын чийгийн харьцуулсан дүн шинжилгээг хийлээ.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Газрын гадаргын болон чийг харьцуулалт:
Тариан талбайн газрын гадаргын зүг зовхис болон
өндөршилийн байдал нь хөрсний өнгөн хэсгийн чийгийн
агууламжинд харьцангуй сайн хамаарал үзүүлж байгаа
бөгөөд нам доор газруудад чийг ихтэй харин өндөрлөг
газруудад чийгийн хэмжээ бага байна (Зураг 1). Зүг
зовхисын хувьд хойд зүг (0-22.5, 337.5-360), зүүн хойд зүг
(22.5-67.5), зүүн зүг (67.5-112.5), зүүн өмнө зүг (112.5-
157.5), өмнө зүг (157.5-202.5), баруун өмнө зүг (202.5-
247.5), баруун зүг (247.5-292.5), баруун хойд зүг (292.5-
337.5) тус тус зааж байгаа бөгөөд хойд болон зүүн хойд
зүгүүдэд чийгийн хэмжээ харьцангуй их байгаа бол баруун
болон баруун өмнө зүгт чийгийн агууламж бага байна
(Зураг 1). Зураг 1. Хөрсний өнгөн хэсгийн чийгийг газрын өндөршил
болон зүг зовхистой харьцуулсан байдал
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Зураг 2 –д улаан болон улбар шар
өнгөөр харагдаж байгаа талбайнууд
хойд болон зүүн, зүүн хойд зүгрүү
харсан талбай бөгөөд Арвин хур,
Энх хос мөрөн кампаниудын талбайн
энэ төрлийн зүг зовхис давамгайлж
байхаас гадна эдгээр талбайнуудын
чийгийн агууламж лабораторийн
шинжилгээний дүн өндөр байгаа нь
зураг 3-д харьцуулсан диаграммаар
үзүүлсэн байгаа нь бас нэгэн
баталгаа болж байна.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Эдгээр харьцуулалтын үр дүнд нисгэгчгүй
нисэх төхөөрөмж ашиглан тариан талбайн өнгөн
хөрсний чийг хангамжийн байдлыг тандан судлалын
арга зүй ашиглан боловсруулж, аль болох нам доор
газар сонгон, хойд болон зүүн, зүүн хойд зүгрүү харсан
байрлал сонгож тариалалт хийх эсвэл баруун болон
баруун өмнө зүгт харсан хэсгүүдэд усалгаа хийх зэрэг
тариалан эрхлэлтийн нарийн технологийн арга зүйгээ
сайжруулах боломж нь энэхүү сэдэвчилсэн судалгааны
үр дүнд дэлгэрэнгүй тайлбарлан оруулав. Харин
бидний судалгааны явцад газрын налуу өнгөн хөрсний
чийгийн хэмжээтэй харилцан хамаарал маш бага
байсан нь магадгүй бороо хур дутмаг үе байсантай
холбоотой байх гэсэн таамаг байна. Газрын хэвлийн зүг
зовхисын байрлалаас хамаарч таримлын ургалтын
байдал ч бас харилцан адилгүй байх магадлалтай
байна.
ШАР ДӨРӨЛЖ ГЭГЭЭЛЭГ ТРЕЙД ЭНХ ХОС МӨРӨН ХӨХ БАЯНБУЛАГ АРВИН ХУР АЛТАНЗАЛАА
Тариан талбай
0.00
5.00
10.00
15.00
20.00
25.00
30.00
Чийг,
%
25
45
21
35
Тариан талбай тус бүрээр чийгийн хэмжээг харьцуулсан байдал
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Нормчилсон индекс болон чийг харьцуулалт:
Усны нормчилсон индекс (NDWI), ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE), үзэгдэх
өнгөний улаан туяаны суваг нь хөрсний өнгөн хэсгийн чийгийн хэмжээтэй дунд зэргийн харилцан
хамааралтай байна (Зураг 4). Спектрийн улаан сувгийн хувьд бага утга буюу 2000 орчимд чийгийн
агууламж их байсан бол NDRE-ийн өндөр утга бүхий хэсгүүдэд чийгийн агууламж их байна. Эдгээр
боловсруулалтын дүнд NDRE нь өнгөн хөрсний чийгийн агууламжтай харилцан уялдаатай байхаас
гадна ургамалжилтын байдлыг илэрхийлж чадаж байна.
Бидний ашигласан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зураглаж боловсруулж гаргаж авсан энэхүү үр
дүн нь өнгөн хөрсний чийгийг NDRE, NDWI болон улаан сувгуудаар тодорхойлох боломжтой хэдий
ч таримлын ургамалжилт, тэдгээрийн төрөл, өсөлт хөгжлийн явцыг судлах нь илүү үр дүнтэй болох
нь харагдаж байна.
NDWI хувьд гадаргын усыг илрүүлэхэд ашигладаг усны нормчилсон индекс бөгөөд ус бүхий
талбайд өндөр утга өгдөг бөгөөд ургамал бүхий талбайд бага утга өгч, хөрсний өнгөн хэсгийн
чийгийг ургамал болон бусад төрлийн биетээс илүү сайн ялган харуулдаг. Зураг 5-д тариан талбай
тус бүрээр NDWI үр дүнг харьцуулан харуулсан (хөх өнгө нь чийгтэй газар) бөгөөд тэдгээр үр дүн нь
хээрийн хэмжилтийн үр дүнтэй (Зураг 3) ойролцоо үр дүн үзүүлсэн байна.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Өнгөн хөрсний чийгийг NDWI, NDRE, улаан
туяаны сувагтай харьцуулсан байдал
Талбай тус бүрээр NDWI харьцуулан гаргав
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Спектрийн дүн шинжилгээ болон хөрсны ялзмагийн харьцуулалт
Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5 удаа спектрийн хэмжилтийг
спектрорадиометрийг (ASD Field Spectroradiometer) ашиглан газраас дээш 0.4 метрт хэмжилтийг
хийсэн бөгөөд 350-2500 нанометр долгионыг хэмжсэн. Эдгээр өгөгдлийн үр дүнг боловсруулан тариан
талбай хооронд харьцуулалт хийж үзсэн бөгөөд тухай талбай бүр өөр өөрийн гэсэн гадаргын
онцлогтой, мөн тариалалтын явц харилцан адилгүй байсан бөгөөд Зураг 6 –д талбай тус бүрд
хэмжсэн үр дүнг харьцуулан харуулсан байна. Үүнээс харж дүгнэхэд Арвин хурын талбайн таримлын
ургамалжилт сайтай спектрийн хэмжилт нь таримлыг хэмжсэн байгаа нь ногоон өнгөөр харуулсан
хэсгийн ургамлын спектрийн шинж чанар ойрын нил улаан туяаны муж болох 0.785-0.899 микрометр
орчимд 0.64 гэсэн ойлтын утга өгч ургамлын ногоорлын шинж чанарыг илтгэж байна. Шар
дөрвөлжийн талбай нь бусад талбайтай харьцуулахад спектрийн ойлтын харьцангуй өндөр байгаа нь
чийгийн хувьд (Зураг 3) бусад талбайтай харьцуулахад бага байсан хэдий ч түүний ерөнхий химийн
найрлага үржил шимийн илэрхийлэл болсон ялзмаг нь (Зураг 7) өндөр байгаатай холбоотой байна.
Гэгээлэг трейд, Хөх баянбулаг кампаниудын талбайн спектрийн хамгийн бага ойлт үзүүлсэн нь
ялзмагийн хувьд мөн адил хамгийн бага 1.93%, 2.1% гэсэн хэмжээг үзүүлсэн байгаа нь спектрийн
шинж чанар нь ялзмагийн шинж чанартай уялдаж байгаа нь харагдаж байна.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Спектрийн харьцуулсан үр дүн
0
0.5
1
1.5
2
2.5
3
3.5
4
Шар
дөрөлж
Арвин хур Гэгээлэг
Трейд
Энх хос
мөрөн
Хөх баян
булаг
Алтан
залаа
Ялзмаг.
%
Ялзмагийн харьцуулсан үр дүн
ШАР ДӨРӨЛЖ ГЭГЭЭЛЭГ ТРЕЙД ЭНХ ХОС МӨРӨН ХӨХ БАЯНБУЛАГ АРВИН ХУР АЛТАНЗАЛАА
Тариан талбай
0.10
0.125
0.15
0.175
0.20
0.225
0.25
NDRE
35
Ургамалжилтын талбай тус бүрээр харьцуулсан үр дүн
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Газар тариалангийн салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах боломжийн тухай
зөвлөмж
Үндэслэл: “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт
хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах, хөрс тордох агротехникийн болон
усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногооны
дотоодын хэрэгцээг хангах хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлнэ гэж
заасан билээ. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн 1.4.2-т уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг
нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх, 1.4.4-т Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны
үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг
нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх; гэж тус тус заасан байгаа нь хөдөө аж ахуйн салбарт
нарийвчилсан, ухаалаг (precision agricultural) технологийг нэвтрүүлж газар тариалангийн
үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагыг тодорхойлж байна. Сүүлийн жилүүдэд өндөр
хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр нөлөөгөөр хүн хүч, эдийн засгийн
хэмнэлттэй технологи болох “Ухаалаг газар тариалан” нэвтэрч дижитал технологи газар тариаланд
нэвтрүүлсэн туршлагаа хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгдэж эхэлж байна.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Агаарын зураглалын ажлын судалгаа: Манай улсын иргэний нисэхийн салбарт мөрдөгддөг ИНД-
101 “Хүнгүй нисдэг төхөөрөмж болон Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж - үйл ажиллагаа”
удирдлагатай нисдэг төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулдаг багц дүрмүүдэд заасны дагуу
нислэг үйлдэх шаардлагатай.
Нислэг үйлдэх өдрийг нарийн төлөвлөж, цаг уурын нөхцөлийг эртнээс тандан төлөвлөх нь цаг
хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн давуу талтай тухайлбал ялангуяа спектрийн олон сувгийн тэр
дундаа нарын цахилгаан соронзон долгионы мужид зураглал үйлддэг drone ашиглах тохиолдолд аль
болох үүлгүйг үүлний сүүдэр тусаагүй үед нислэг үйлдэхэд нэн тохиромжтой.
Үүлэрхэг үед нислэг үйлдсэн тохиолдолд зураглалын шинж чанарт нөлөөлөхийг анхаарна уу.
Үүлэрхэг үед нислэг үйлдсэн тохиолдолд зураглал хэт бараан пикселийн утгууд үндсэн шинж
чанарын мэдээллээ хангалттай агуулж чадаагүй байх магадлалтай.
Ашиглаж буй drone-ийн техникийн үзүүлэлтээс хамаарч салхитай хэт салхитай үед нислэг үйлдэхгүй
байх нь зураглал болон байрзүйн алдаа гарахгүй байх давуу талтай.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Агаараас зураг авах дроны замнал төлөвлөх, төлөвлөлтийн дагуу нислэг үйлдэнэ. Нислэг үйлдэх
өндрөөс хамаарч орон зайн нарийвчлал нь харилцан адилгүй бөгөөд зураглалын үйлдэх талбайн
хэмжээнээс хамаарч хэд хэдэн хэсэгт хувааж зураглал үйлдэх тохиолдолд ойролцоо цагт ойролцоо
цаг уурын нөхцөлд нислэг үйлдвэл нэн тохиромжтой бөгөөд мозайк буюу залгаа үүсгэхэд өнгөний
зөрүү гарахгүй байх давуу талтай.
Бидний судалгааны ажлын даалгавар хөрсний чийгт төвлөрсөн байсан тул бид аль болох таримлын
хээрийн цухуйлт жигдрэхээс өмнө болон хог ургамлын хор цацахаас өмнө нислэг үйлдсэн. Зураглал
үйлдэх зорилгоос хамаарч таримлын болон агротехнологийн тодорхой үе шатанд нислэг үйлдвэл
тохиромжтой. Тухайлбал таримлын ургалтын үе шатуудыг судлах бол таримлын өсөлт хөгжилийн үе
шат бүрд давтамжтай нислэг үйлдэх, үр тарианы болц болон ургац тооцох бол аль болох болц
гүйцсэн үед нислэг үйлдэх шаардлагатай.
GNNS хүлээн авагчгүй дрон хэрэглэсэн тохиолдолд зураглал үйлдэх явцад байр зүйн холболтонд
ашиглах 4 – 5 цэгт тэмдэглэгээ хийж цэг бүрийн байрлалыг нарийн хэмжиж тэмдэглэн авч зургийн
боловсруулалт хийх үедээ ашиглан байрзүйн засал хийх шаардлагатай.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Боловсруулалтын үр дүн: Зураглал үйлдсэн үр дүнгүүдийг дроны зураг боловсруулдаг программ
хангамж ашиглан боловсруулж улаан, ногоон, хөх (RGB) өнгөний нийлэмжид суурилсан ортофото
болон бусад төрлийн ургамлын нормчилсон индекс (NDVI), ургамлын нормчилсон ногоорлын индекс
(GNDVI), ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE) бүтээгдэхүүнүүд гарган авч таримлын
орчин нөхцөл болон ургалтын явцыг тогтмол хянах боломжтой.
Мөн гадаргын тоон загвар (DSM) бүтээгдэхүүнийг ашиглан гадаргын налуу, зүг зовхис, сүүдэрлэлт,
өндөршил зэрэг газрын гадаргаас хамаарч таримлын ургах орчин нөхцөлийг судлах боломжтой
байна. Тухайлбал бидний судалгааны үр дүнгээс хойд болон зүүн, зүүн хойшоо харсан байрлал
бүхий тариан талбайнуудын өнгөн хөрсний чийг хангамж сайтай байсан. Хаврын шар ус болон
борооны усаар хөрсний чийгийн тэжээл авдаг талбайнуудын хувьд өндөршил болон налуу гэсэн үр
дүнгүүд сайн нөлөөтэй байх магадлалтай.
Бидний судалгааны ажлын даалгавар хөрсний чийгт төвлөрсөн байсан тул бид аль болох таримлын
хээрийн цухуйлт жигдрэхээс өмнө нислэг үйлдэж өгөгдөл цуглуулж ашигласан нь NDRE
бүтээгдэхүүнтэй хөрсний өнгөн хэсгийн чийг нь бага зэргийн хамааралтай байсан. Хөрсний чийгийг
үзэгдэх өнгөний, ойрын нил улаан туяаны мужид хэмжилт хийдэг дроны бусад бүтээгдэхүүнтэй
харьцуулж ашиглах боломжтой хэдий ч шууд хөрсний чийг тодорхойлоход тохиромжгүй, харин
радарын төрлийн урт долгионы мужид хэмжилт хийдэг дрон ашиглах нь илүү дээр үр дүн гарган авах
боломжтой.
PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН
Цахилгаан соронзон долгионы үзэгдэх өнгөний, ойрын нил улаан туяаны мужид хэмжилт хийдэг drone
ашиглан ургамлын нормчилсон индекс (NDVI), ургамлын нормчилсон ногоорлын индекс (GNDVI),
ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE) бүтээгдэхүүнүүд гарган авч таримлын өсөлт
хөгжилтийн үйл явц, хог ургамлын тархалт, таримлын болц, ургац зэргийг тооцоолох мониторинг
судалгаа хийх нэн тохиромжтой бөгөөд богино долгионы ойрын нил улаан туяаны мужид хэмжилт
хийдэг дрон байвал таримлын чийг хангамжийг илрүүлэх боломжтой.
GNDVI ашиглан таримлын ногоорлын түвшин болон хог ургамлыг ялгах боломжтой бөгөөд хог
ургамлаа танин ялгаж хог ургамал бүхий хэсэгт хороо цацаж эдийн засаг болон эрүүл ахуйд чиглэсэн
арга хэмжээ авч болох бол NDRE ашиглах таримлын стрессд орсон эсэхийг мониторинг хийж илрүүлэх
боломжтой бөгөөд таримлын аль хэсгээр бордоо болон чийг дутмаг байгааг илрүүлж ашиглах
боломжтой. Харин NDVI таримлын өсөлт хөгжилтийн үе шат, болц болон ургацыг тооцоход ашиглагдаг
байна.
Дээрх бүр зөвлөмж нь олон улсад дагаж мөрдөгддөг арга зүй болон зайнаас тандан судлалын шинжлэх
ухааны үндсэн тулгуур ухагдахуун аргазүй дээр тулгуурлан бичсэн бөгөөд эдгээр технологи нь аль
хэдийн өндөр хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр нөлөөгөөр хүн хүч, эдийн
засгийн хэмнэлттэй технологи болох “Ухаалаг газар тариалан” нэвтэрч дижитал технологи газар
тариаланд нэвтрүүлсэн туршлагаа хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгдэж
эхэлж байна.
Drone burmaa

More Related Content

What's hot

уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
Sodbilegt Sodbilegt
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
хөрс
хөрсхөрс
хөрсtnrngrl
 
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системХүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
E-Gazarchin Online University
 
хөрсний чийг тодорхойлох арга
хөрсний чийг тодорхойлох арга хөрсний чийг тодорхойлох арга
хөрсний чийг тодорхойлох арга
Баянжаргал Үнэнбат
 
Neelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragNeelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragSoyoloo_od
 
Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс purewdorjoo
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт enkhee lkhagwae
 
8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг
shine shine
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
SuvaSuva1
 
Management7 8
Management7 8Management7 8
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheelurnaa79
 
салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4Ganbat Narantsetseg
 

What's hot (20)

уур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агааруур амьсгал ба цаг агаар
уур амьсгал ба цаг агаар
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
хөрс
хөрсхөрс
хөрс
 
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн системХүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
Хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
хөрсний чийг тодорхойлох арга
хөрсний чийг тодорхойлох арга хөрсний чийг тодорхойлох арга
хөрсний чийг тодорхойлох арга
 
Neelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zuragNeelttei hicheel gazriin zurag
Neelttei hicheel gazriin zurag
 
Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс Монгол орны байгалийн бүс
Монгол орны байгалийн бүс
 
нарны цацраг 2
нарны цацраг 2нарны цацраг 2
нарны цацраг 2
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
мо хөрс Copy
мо хөрс   Copyмо хөрс   Copy
мо хөрс Copy
 
8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг8-р анги газар зүйн зураг
8-р анги газар зүйн зураг
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
Management7 8
Management7 8Management7 8
Management7 8
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4салхи ба агаарын даралт 4
салхи ба агаарын даралт 4
 

More from GeoMedeelel

Intro mga mon_15mar22
Intro mga mon_15mar22Intro mga mon_15mar22
Intro mga mon_15mar22
GeoMedeelel
 
Presentation 20220316 nandia
Presentation 20220316 nandiaPresentation 20220316 nandia
Presentation 20220316 nandia
GeoMedeelel
 
Developer community -remote-sensing.pptx
Developer community -remote-sensing.pptxDeveloper community -remote-sensing.pptx
Developer community -remote-sensing.pptx
GeoMedeelel
 
Intro mga mon_18feb22
Intro mga mon_18feb22Intro mga mon_18feb22
Intro mga mon_18feb22
GeoMedeelel
 
Agriculture drone intro
Agriculture drone introAgriculture drone intro
Agriculture drone intro
GeoMedeelel
 
Drone 20201216
Drone 20201216Drone 20201216
Drone 20201216
GeoMedeelel
 
Intro mga 15dec2021 (1)
Intro mga 15dec2021 (1)Intro mga 15dec2021 (1)
Intro mga 15dec2021 (1)
GeoMedeelel
 
Unisec global mongolia
Unisec global mongoliaUnisec global mongolia
Unisec global mongolia
GeoMedeelel
 
Bayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeetingBayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeeting
GeoMedeelel
 
Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021
GeoMedeelel
 
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
GeoMedeelel
 
Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)
GeoMedeelel
 
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
GeoMedeelel
 
Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021
GeoMedeelel
 
Chcnav moblie mapping solution2
Chcnav moblie mapping solution2Chcnav moblie mapping solution2
Chcnav moblie mapping solution2
GeoMedeelel
 
5 d world_v5-19
5 d world_v5-19 5 d world_v5-19
5 d world_v5-19
GeoMedeelel
 
Intro mga 18may2021
Intro mga 18may2021Intro mga 18may2021
Intro mga 18may2021
GeoMedeelel
 
Intro mga 14apr2021
Intro mga 14apr2021Intro mga 14apr2021
Intro mga 14apr2021
GeoMedeelel
 
Demonstration of super map ai gis technology
Demonstration of super map ai gis technology  Demonstration of super map ai gis technology
Demonstration of super map ai gis technology
GeoMedeelel
 
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
GeoMedeelel
 

More from GeoMedeelel (20)

Intro mga mon_15mar22
Intro mga mon_15mar22Intro mga mon_15mar22
Intro mga mon_15mar22
 
Presentation 20220316 nandia
Presentation 20220316 nandiaPresentation 20220316 nandia
Presentation 20220316 nandia
 
Developer community -remote-sensing.pptx
Developer community -remote-sensing.pptxDeveloper community -remote-sensing.pptx
Developer community -remote-sensing.pptx
 
Intro mga mon_18feb22
Intro mga mon_18feb22Intro mga mon_18feb22
Intro mga mon_18feb22
 
Agriculture drone intro
Agriculture drone introAgriculture drone intro
Agriculture drone intro
 
Drone 20201216
Drone 20201216Drone 20201216
Drone 20201216
 
Intro mga 15dec2021 (1)
Intro mga 15dec2021 (1)Intro mga 15dec2021 (1)
Intro mga 15dec2021 (1)
 
Unisec global mongolia
Unisec global mongoliaUnisec global mongolia
Unisec global mongolia
 
Bayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeetingBayanmunkh geomeeting
Bayanmunkh geomeeting
 
Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021
 
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
 
Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)Bayanmunkh geomeeting (1)
Bayanmunkh geomeeting (1)
 
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
хиймэл дагуулын мэдээ ашиглан ойн биомассийг тооцох 12 25
 
Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021Intro mga mon_19jan2021
Intro mga mon_19jan2021
 
Chcnav moblie mapping solution2
Chcnav moblie mapping solution2Chcnav moblie mapping solution2
Chcnav moblie mapping solution2
 
5 d world_v5-19
5 d world_v5-19 5 d world_v5-19
5 d world_v5-19
 
Intro mga 18may2021
Intro mga 18may2021Intro mga 18may2021
Intro mga 18may2021
 
Intro mga 14apr2021
Intro mga 14apr2021Intro mga 14apr2021
Intro mga 14apr2021
 
Demonstration of super map ai gis technology
Demonstration of super map ai gis technology  Demonstration of super map ai gis technology
Demonstration of super map ai gis technology
 
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
Supermap gis 10i(2020) ai gis technology v1.0
 

Drone burmaa

  • 1. Олон спектрийн мэдрэгчтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж/drone/-ийг газар тариаланд ашиглах Ч.Бурмаа
  • 2. Хээрийн ажил, суурин боловсруулалт Харьцуулсан судалгааны үр дүн Phantom 4 Multispectral
  • 3. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН • RTK горимтой хосолж ажиллана • Нарны цацрагийн туяа мэдрэгч нь өндөр нарийвчлалтай, тухайн өдөр, цагийн тогтвортой өгөгдөл дамжуулдаг • Агаарт хөвөх нарийвчлал RTK горимд Босоо нарийвчлал: ± 0.1 м Хэвтээ нарийвчлал: ± 0.1 м • Үйлдвэрээс тохируулга хийгдсэн байдаг ба хэрэглэгч тохируулга хийх шаардлагагүй.
  • 4. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН • DJI брэндийн TERRA програм хангамж нь Дэлхийн бодит дүр зургийг дижитал хөрөнгө болгон хувиргахад туслах зорилгоор боловсруулсан. • DJI дронуудад зориулагдсан уг программ дээр нислэгийн дараах боловсруулалтыг хамгийн хурдан хугацаанд өндөр чанартай үр дүнг гарган авч байна.
  • 5. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОНЫ АЖЛЫН ДАРААЛАЛ Өгөгдөл авах Зургийн боловсруулалт
  • 6. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН TERRA УРГАМЛЫН ИНДЕКСҮҮД
  • 7. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН TERRA УРГАМЛЫН ИНДЕКСҮҮД Индексийн нэр Индексийн тайлбар Томъёо NDVI Ургамлын хлорофилл агууламжийн талаарх ойлголтыг өгдөг хамгийн түгээмэл хэрэглэгддэг ургамлын индекс. (Nir-Red)/(Nir+Red) GNDVI Энэхүү индекс нь NDVI-д улаан биш харин хлорофилл агууламжийг тооцоолохдоо ногоон долгион ашигладаг бөгөөд NDVI индексээс илүү тогтвортой байдаг. (Nir-Green)/(Nir+ Green) NDRE энэхүү индекс нь ургацын улиралд ургацын хлорофилл агууламжийг олж харах боломжийг олгодог. (Nir-RedEdge)/(Nir+ RedEdge) LCI энэ индекс нь тариалан дахь хлорофилл ба азотын төвшинг харуулдаг. (Nir- RedEdge)/(Nir+Red) OSAVI Энэ индекс нь хөрсний төлөв байдлыг харгалзан үздэг бөгөөд ургалтын эхэн шатанд ургацын хлорофилын агууламжийн сайн үзүүлэлт юм. (Nir-Red)/(Nir+Red+0.16)
  • 8. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Агаарын зураглал үйлдэх тохиргооны үзүүлэлт:  Нислэгийн өндөр: 130 метр  Зураг авах: дагуу давхцал: 75%, хөндлөн давхцал:70%  Орон зайн шийд: 7 см/пиксель
  • 11. Хээрийн ажил, суурин боловсруулалт Геодезийн мэргэшсэн инженер Ч.Бурмаа
  • 12. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Спектрийн хэмжилт, өнгөн хөрсний дээжлэлт Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5 удаа спектрийн хэмжилтийг спектрорадиометрийг (ASD Field Spectroradiometer) ашиглан газраас дээш 0.4 метрт хэмжилтийг хийсэн бөгөөд 350-2500 нанометр долгионыг бүртгэнэ. Тус спектрорадиометр нь агаарын температур -100С-аас +400С – ын хооронд байхад автоматаар тэгшитгэж нарийвчлалтай хэмжилт хийдгээрээ онцлогтой байна. Мөн хэмжилтийн алдааг багасгахын тулд спектрийн хавтан ашигласан. Ургамлын биомасс болон спектрийн хэмжилтийг хийсэн цэг бүрд Garmin eTrex 30 маркийн гар GPS ашиглан цэгийн координатыг хэмжсэн. Спектрорадиометрийн хээрийн хэмжилт
  • 13. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Хөрсөн бүрхэвчийн судалгааны бичиглэл Зүсэлт № 1 1. Cэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум 2. Огноо 2020 он 6 сар 8 өдөр 3. Ажлын нэр: Хөрсний чийгийн судалгаа 4. Бичиглэл хийсэн талбайн хэмжээ 80 (га) 5. Солбицол: градус X 490 58I 25.1 У 105045I55.8 6. Хөрс газарзүйн мужийн нэр: Хангайн бүс тариалангийн талбайн төв бүс нутаг Хүрэн хөрсний тархалттай 7. Газрын гадарга: Уулын энгэр 8. Ургамлын нөмрөг ба түүний ерөнхий байдал, ургамал ургалтын үе шатууд: Улаан буудай тарисан талбай соёололтын үе шат, өмнөгч нь рапс 9. 1м2 талбай дахь ургамлын бүрхэвчийн %: 55 10. 1м2 талбай дахь чулуужилт %: Байхгүй 11. Ургамлын өндөр см: 8-10см 12. Ургамлын бүлгэмдлийн нэр: Буудай 13. Хөрсний эвдрэлийн хэлбэр: Үгүй 14. Хөрсний бохирдол: Үгүй 15. 10 % давсний хүчилийн нөлөөнд буцлалт /см/ 80см-с доош буцалсан Хөрсний профиль
  • 14. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Хөрсний чийгийн дээж авсан цэгүүд № Координат Дээжний  нэр Гүн, см Чийг, % № Координат Дээжний  нэр Гүн, см Чийг, % 1 49°58'34.36"N 105°45'56.94"E Чийг ‐1 0‐10 11.1 31 49°58'14.53"N 105°45'50.03"E Чийг ‐7 0‐10 11.3 2 10‐20 11.1 32 10‐20 13.8 3 20‐30 9.6 33 20‐30 12.6 4 30‐40 9.3 34 30‐40 11.7 5 40‐50 10.6 35 40‐50 11.6 6 49°58'24.02"N 105°45'52.77"E Чийг ‐2 0‐10 10.4 36 49°58'3.58"N 105°45'49.02"E Чийг ‐8 0‐10 13.0 7 10‐20 10.9 37 10‐20 12.2 8 20‐30 10.3 38 20‐30 11.0 9 30‐40 9.6 39 30‐40 10.9 10 40‐50 9.8 40 40‐50 11.7 11 49°58'21.24"N 105°46'18.79"E Чийг ‐3 0‐10 12.8 41 49°58'0.43"N 105°46'0.05"E Чийг ‐9 0‐10 19.3 12 10‐20 13.1 42 10‐20 14.3 13 20‐30 11.3 43 20‐30 13.8 14 30‐40 11.1 44 30‐40 12.1 15 40‐50 13.5 45 40‐50 12.6 16 49°58'17.20"N 105°46'7.03"E Чийг ‐4 0‐10 13.3 46 49°57'58.39"N 105°46'17.75"E Чийг ‐10 0‐10 13.6 17 10‐20 13.5 47 10‐20 10.5 18 20‐30 12.6 48 20‐30 19.4 19 30‐40 12.1 49 0‐10 11.8 20 40‐50 13.2 50 10‐20 13.3 21 49°58'12.32"N 105°46'22.05"E Чийг‐5 0‐10 13.3 51 49°58'5.73"N 105°46'16.98"E Чийг ‐11 20‐30 12.1 22 10‐20 13.4 52 0‐10 15.7 23 20‐30 13.6 53 10‐20 12.9 24 30‐40 11.8 54 20‐30 14.4 25 40‐50 12.0 55 0‐10 12.5 26 49°58'10.27"N 105°46'5.14"E Чийг ‐6 0‐10 14.0 27 10‐20 13.9 28 20‐30 12.2 29 30‐40 11.7 30 40‐50 13.0 Хөрсний (хээрийн) чийгийн дүн
  • 15. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН ОЛОН СУВГИЙН МЭДЭЭЛЭЛ, АГААРЫН ЗУРГИЙН БОЛОВСРУУЛАЛТ Судалгааны ажил нь Сэлэнгэ болон Төв аймагт орших 6-н үр тарианы талбайд агаарын зураглал үйлдэж, хээрийн спектрорадиометрийн хэмжилт хийж, хөрсний дээжлэлт хийсэн. Тариалангийн талбай тус бүрд 7.5 см/пикселийн орон зайн нарийвчлалтай үзэгдэг өнгөнөөс ойрын нил улаан туяаны муж хүртэл хэмжилт зураглал хийсэн үр дүнг дараах сэдэвчилсэн бүтээгдэхүүн болгон бэлтгэсэн. Үүнд - Гадаргын орто зураг (Ortho-Mosaic Photo) - Гадаргын налуу, зүг зовхис - Гадаргын сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг - Гадаргын гурван хэмжээст зураг - Талбайн чийгийн зураг - Таримлын ургамалжилт болон хог ургамал ялгасан зураг
  • 16. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Гадаргын орто зураг (Ortho-Mosaic Photo): Цахилгаан соронзон долгионы улаан ногоон хөх өнгийн спектрийн сувгуудыг өнгөний нийлэмжээр байгалийн бодит өнгөний нийлэмж гарган авдаг.
  • 17. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Гадаргын налуу, зүг зовхис: Газрын гадаргын налуу, зүг зовхисыг өндрийн тоон загвар ашиглан гаргасан үр дүнг ашиглан гаргасан.
  • 18. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Зүг зовхисын зураг
  • 19. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Гадаргын сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг: Газрын гадарга сүүдэрлэлт, харагдах орчны талбайн зураг гаргахын тулд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор агаарын зураглал хийсэн өгөгдлийг ашиглан нарны тусгалын өнцгөөр газрын гадаргын хэлбэрийг зураглан гаргасан зураглал юм.
  • 20. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Гадаргын гурван хэмжээст зураг: нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор агаарын зураглал хийсэн өгөгдлийг ашиглан өндрийн тоон загварыг гарган авсан бөгөөд тэрхүү үр дүнг ашиглан гадаргын гурван хэмжээст зураг гаргасан.
  • 21. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Талбайн чийгийн зураг: Талбайн гадаргын өнгөн хэсгийн чийгийг усны нормчилсон индекс NDWI ашиглан тооцсон. Усны нормчилсон индекс NDWI=
  • 22. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Таримлын ургамалжилт болон хог ургамал ялгасан зураг: Талбайн ургамалжилт болон хог ургмлын тархалтыг ургамлын нормчилсон индекс (NDVI) болон Ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE) Ургамлын нормчилсон улааны захын индекс NDRE=
  • 23. Харьцуулсан судалгааны үр дүн, зөвлөмж ГГХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Доктор Б.Баяртунгалаг
  • 24. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Харьцуулсан анализ дүн шинжилгээ Энэхүү төслийн хүрээнд хээрийн болон лабораторийн хэмжилт судалгааны олон төрлийн арга зүй ашиглан дараах өгөгдлийг цуглуулсан. Үүнд:  Спектрийн олон сувгийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэж үзэгдэх өнгөний улаан, ногоон, хөх, улааны зах, ойрын нил улаан долгионы мужил хэмжилт хийсэн орон зайн өгөгдөл.  Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5 удаа спектрийн хэмжилтийг хийсэн өгөгдөл.  Спектрийн хэмжилт хийсэн цэг бүрд хөрсний чийгийн хэмжээг тогтоосон өгөгдөл. Дээрх өгөгдлүүдийг ашиглан боловсруулалт хийсэн үр дүнгүүд тэдгээрийн харилцан хамаарал болон тариан талбайн хөрсний гадаргын чийгийн харьцуулсан дүн шинжилгээг хийлээ.
  • 25. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Газрын гадаргын болон чийг харьцуулалт: Тариан талбайн газрын гадаргын зүг зовхис болон өндөршилийн байдал нь хөрсний өнгөн хэсгийн чийгийн агууламжинд харьцангуй сайн хамаарал үзүүлж байгаа бөгөөд нам доор газруудад чийг ихтэй харин өндөрлөг газруудад чийгийн хэмжээ бага байна (Зураг 1). Зүг зовхисын хувьд хойд зүг (0-22.5, 337.5-360), зүүн хойд зүг (22.5-67.5), зүүн зүг (67.5-112.5), зүүн өмнө зүг (112.5- 157.5), өмнө зүг (157.5-202.5), баруун өмнө зүг (202.5- 247.5), баруун зүг (247.5-292.5), баруун хойд зүг (292.5- 337.5) тус тус зааж байгаа бөгөөд хойд болон зүүн хойд зүгүүдэд чийгийн хэмжээ харьцангуй их байгаа бол баруун болон баруун өмнө зүгт чийгийн агууламж бага байна (Зураг 1). Зураг 1. Хөрсний өнгөн хэсгийн чийгийг газрын өндөршил болон зүг зовхистой харьцуулсан байдал
  • 26. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Зураг 2 –д улаан болон улбар шар өнгөөр харагдаж байгаа талбайнууд хойд болон зүүн, зүүн хойд зүгрүү харсан талбай бөгөөд Арвин хур, Энх хос мөрөн кампаниудын талбайн энэ төрлийн зүг зовхис давамгайлж байхаас гадна эдгээр талбайнуудын чийгийн агууламж лабораторийн шинжилгээний дүн өндөр байгаа нь зураг 3-д харьцуулсан диаграммаар үзүүлсэн байгаа нь бас нэгэн баталгаа болж байна.
  • 27. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Эдгээр харьцуулалтын үр дүнд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тариан талбайн өнгөн хөрсний чийг хангамжийн байдлыг тандан судлалын арга зүй ашиглан боловсруулж, аль болох нам доор газар сонгон, хойд болон зүүн, зүүн хойд зүгрүү харсан байрлал сонгож тариалалт хийх эсвэл баруун болон баруун өмнө зүгт харсан хэсгүүдэд усалгаа хийх зэрэг тариалан эрхлэлтийн нарийн технологийн арга зүйгээ сайжруулах боломж нь энэхүү сэдэвчилсэн судалгааны үр дүнд дэлгэрэнгүй тайлбарлан оруулав. Харин бидний судалгааны явцад газрын налуу өнгөн хөрсний чийгийн хэмжээтэй харилцан хамаарал маш бага байсан нь магадгүй бороо хур дутмаг үе байсантай холбоотой байх гэсэн таамаг байна. Газрын хэвлийн зүг зовхисын байрлалаас хамаарч таримлын ургалтын байдал ч бас харилцан адилгүй байх магадлалтай байна. ШАР ДӨРӨЛЖ ГЭГЭЭЛЭГ ТРЕЙД ЭНХ ХОС МӨРӨН ХӨХ БАЯНБУЛАГ АРВИН ХУР АЛТАНЗАЛАА Тариан талбай 0.00 5.00 10.00 15.00 20.00 25.00 30.00 Чийг, % 25 45 21 35 Тариан талбай тус бүрээр чийгийн хэмжээг харьцуулсан байдал
  • 28. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Нормчилсон индекс болон чийг харьцуулалт: Усны нормчилсон индекс (NDWI), ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE), үзэгдэх өнгөний улаан туяаны суваг нь хөрсний өнгөн хэсгийн чийгийн хэмжээтэй дунд зэргийн харилцан хамааралтай байна (Зураг 4). Спектрийн улаан сувгийн хувьд бага утга буюу 2000 орчимд чийгийн агууламж их байсан бол NDRE-ийн өндөр утга бүхий хэсгүүдэд чийгийн агууламж их байна. Эдгээр боловсруулалтын дүнд NDRE нь өнгөн хөрсний чийгийн агууламжтай харилцан уялдаатай байхаас гадна ургамалжилтын байдлыг илэрхийлж чадаж байна. Бидний ашигласан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зураглаж боловсруулж гаргаж авсан энэхүү үр дүн нь өнгөн хөрсний чийгийг NDRE, NDWI болон улаан сувгуудаар тодорхойлох боломжтой хэдий ч таримлын ургамалжилт, тэдгээрийн төрөл, өсөлт хөгжлийн явцыг судлах нь илүү үр дүнтэй болох нь харагдаж байна. NDWI хувьд гадаргын усыг илрүүлэхэд ашигладаг усны нормчилсон индекс бөгөөд ус бүхий талбайд өндөр утга өгдөг бөгөөд ургамал бүхий талбайд бага утга өгч, хөрсний өнгөн хэсгийн чийгийг ургамал болон бусад төрлийн биетээс илүү сайн ялган харуулдаг. Зураг 5-д тариан талбай тус бүрээр NDWI үр дүнг харьцуулан харуулсан (хөх өнгө нь чийгтэй газар) бөгөөд тэдгээр үр дүн нь хээрийн хэмжилтийн үр дүнтэй (Зураг 3) ойролцоо үр дүн үзүүлсэн байна.
  • 29. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Өнгөн хөрсний чийгийг NDWI, NDRE, улаан туяаны сувагтай харьцуулсан байдал Талбай тус бүрээр NDWI харьцуулан гаргав
  • 30. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Спектрийн дүн шинжилгээ болон хөрсны ялзмагийн харьцуулалт Хээрийн хэмжилтийн талбай бүрд 4 цэгт 4 давталтаар 5 удаа спектрийн хэмжилтийг спектрорадиометрийг (ASD Field Spectroradiometer) ашиглан газраас дээш 0.4 метрт хэмжилтийг хийсэн бөгөөд 350-2500 нанометр долгионыг хэмжсэн. Эдгээр өгөгдлийн үр дүнг боловсруулан тариан талбай хооронд харьцуулалт хийж үзсэн бөгөөд тухай талбай бүр өөр өөрийн гэсэн гадаргын онцлогтой, мөн тариалалтын явц харилцан адилгүй байсан бөгөөд Зураг 6 –д талбай тус бүрд хэмжсэн үр дүнг харьцуулан харуулсан байна. Үүнээс харж дүгнэхэд Арвин хурын талбайн таримлын ургамалжилт сайтай спектрийн хэмжилт нь таримлыг хэмжсэн байгаа нь ногоон өнгөөр харуулсан хэсгийн ургамлын спектрийн шинж чанар ойрын нил улаан туяаны муж болох 0.785-0.899 микрометр орчимд 0.64 гэсэн ойлтын утга өгч ургамлын ногоорлын шинж чанарыг илтгэж байна. Шар дөрвөлжийн талбай нь бусад талбайтай харьцуулахад спектрийн ойлтын харьцангуй өндөр байгаа нь чийгийн хувьд (Зураг 3) бусад талбайтай харьцуулахад бага байсан хэдий ч түүний ерөнхий химийн найрлага үржил шимийн илэрхийлэл болсон ялзмаг нь (Зураг 7) өндөр байгаатай холбоотой байна. Гэгээлэг трейд, Хөх баянбулаг кампаниудын талбайн спектрийн хамгийн бага ойлт үзүүлсэн нь ялзмагийн хувьд мөн адил хамгийн бага 1.93%, 2.1% гэсэн хэмжээг үзүүлсэн байгаа нь спектрийн шинж чанар нь ялзмагийн шинж чанартай уялдаж байгаа нь харагдаж байна.
  • 31. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Спектрийн харьцуулсан үр дүн 0 0.5 1 1.5 2 2.5 3 3.5 4 Шар дөрөлж Арвин хур Гэгээлэг Трейд Энх хос мөрөн Хөх баян булаг Алтан залаа Ялзмаг. % Ялзмагийн харьцуулсан үр дүн ШАР ДӨРӨЛЖ ГЭГЭЭЛЭГ ТРЕЙД ЭНХ ХОС МӨРӨН ХӨХ БАЯНБУЛАГ АРВИН ХУР АЛТАНЗАЛАА Тариан талбай 0.10 0.125 0.15 0.175 0.20 0.225 0.25 NDRE 35 Ургамалжилтын талбай тус бүрээр харьцуулсан үр дүн
  • 32. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Газар тариалангийн салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах боломжийн тухай зөвлөмж Үндэслэл: “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлнэ гэж заасан билээ. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн 1.4.2-т уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх, 1.4.4-т Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх; гэж тус тус заасан байгаа нь хөдөө аж ахуйн салбарт нарийвчилсан, ухаалаг (precision agricultural) технологийг нэвтрүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагыг тодорхойлж байна. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр нөлөөгөөр хүн хүч, эдийн засгийн хэмнэлттэй технологи болох “Ухаалаг газар тариалан” нэвтэрч дижитал технологи газар тариаланд нэвтрүүлсэн туршлагаа хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгдэж эхэлж байна.
  • 33. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Агаарын зураглалын ажлын судалгаа: Манай улсын иргэний нисэхийн салбарт мөрдөгддөг ИНД- 101 “Хүнгүй нисдэг төхөөрөмж болон Алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж - үйл ажиллагаа” удирдлагатай нисдэг төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулдаг багц дүрмүүдэд заасны дагуу нислэг үйлдэх шаардлагатай. Нислэг үйлдэх өдрийг нарийн төлөвлөж, цаг уурын нөхцөлийг эртнээс тандан төлөвлөх нь цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн давуу талтай тухайлбал ялангуяа спектрийн олон сувгийн тэр дундаа нарын цахилгаан соронзон долгионы мужид зураглал үйлддэг drone ашиглах тохиолдолд аль болох үүлгүйг үүлний сүүдэр тусаагүй үед нислэг үйлдэхэд нэн тохиромжтой. Үүлэрхэг үед нислэг үйлдсэн тохиолдолд зураглалын шинж чанарт нөлөөлөхийг анхаарна уу. Үүлэрхэг үед нислэг үйлдсэн тохиолдолд зураглал хэт бараан пикселийн утгууд үндсэн шинж чанарын мэдээллээ хангалттай агуулж чадаагүй байх магадлалтай. Ашиглаж буй drone-ийн техникийн үзүүлэлтээс хамаарч салхитай хэт салхитай үед нислэг үйлдэхгүй байх нь зураглал болон байрзүйн алдаа гарахгүй байх давуу талтай.
  • 34. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Агаараас зураг авах дроны замнал төлөвлөх, төлөвлөлтийн дагуу нислэг үйлдэнэ. Нислэг үйлдэх өндрөөс хамаарч орон зайн нарийвчлал нь харилцан адилгүй бөгөөд зураглалын үйлдэх талбайн хэмжээнээс хамаарч хэд хэдэн хэсэгт хувааж зураглал үйлдэх тохиолдолд ойролцоо цагт ойролцоо цаг уурын нөхцөлд нислэг үйлдвэл нэн тохиромжтой бөгөөд мозайк буюу залгаа үүсгэхэд өнгөний зөрүү гарахгүй байх давуу талтай. Бидний судалгааны ажлын даалгавар хөрсний чийгт төвлөрсөн байсан тул бид аль болох таримлын хээрийн цухуйлт жигдрэхээс өмнө болон хог ургамлын хор цацахаас өмнө нислэг үйлдсэн. Зураглал үйлдэх зорилгоос хамаарч таримлын болон агротехнологийн тодорхой үе шатанд нислэг үйлдвэл тохиромжтой. Тухайлбал таримлын ургалтын үе шатуудыг судлах бол таримлын өсөлт хөгжилийн үе шат бүрд давтамжтай нислэг үйлдэх, үр тарианы болц болон ургац тооцох бол аль болох болц гүйцсэн үед нислэг үйлдэх шаардлагатай. GNNS хүлээн авагчгүй дрон хэрэглэсэн тохиолдолд зураглал үйлдэх явцад байр зүйн холболтонд ашиглах 4 – 5 цэгт тэмдэглэгээ хийж цэг бүрийн байрлалыг нарийн хэмжиж тэмдэглэн авч зургийн боловсруулалт хийх үедээ ашиглан байрзүйн засал хийх шаардлагатай.
  • 35. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Боловсруулалтын үр дүн: Зураглал үйлдсэн үр дүнгүүдийг дроны зураг боловсруулдаг программ хангамж ашиглан боловсруулж улаан, ногоон, хөх (RGB) өнгөний нийлэмжид суурилсан ортофото болон бусад төрлийн ургамлын нормчилсон индекс (NDVI), ургамлын нормчилсон ногоорлын индекс (GNDVI), ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE) бүтээгдэхүүнүүд гарган авч таримлын орчин нөхцөл болон ургалтын явцыг тогтмол хянах боломжтой. Мөн гадаргын тоон загвар (DSM) бүтээгдэхүүнийг ашиглан гадаргын налуу, зүг зовхис, сүүдэрлэлт, өндөршил зэрэг газрын гадаргаас хамаарч таримлын ургах орчин нөхцөлийг судлах боломжтой байна. Тухайлбал бидний судалгааны үр дүнгээс хойд болон зүүн, зүүн хойшоо харсан байрлал бүхий тариан талбайнуудын өнгөн хөрсний чийг хангамж сайтай байсан. Хаврын шар ус болон борооны усаар хөрсний чийгийн тэжээл авдаг талбайнуудын хувьд өндөршил болон налуу гэсэн үр дүнгүүд сайн нөлөөтэй байх магадлалтай. Бидний судалгааны ажлын даалгавар хөрсний чийгт төвлөрсөн байсан тул бид аль болох таримлын хээрийн цухуйлт жигдрэхээс өмнө нислэг үйлдэж өгөгдөл цуглуулж ашигласан нь NDRE бүтээгдэхүүнтэй хөрсний өнгөн хэсгийн чийг нь бага зэргийн хамааралтай байсан. Хөрсний чийгийг үзэгдэх өнгөний, ойрын нил улаан туяаны мужид хэмжилт хийдэг дроны бусад бүтээгдэхүүнтэй харьцуулж ашиглах боломжтой хэдий ч шууд хөрсний чийг тодорхойлоход тохиромжгүй, харин радарын төрлийн урт долгионы мужид хэмжилт хийдэг дрон ашиглах нь илүү дээр үр дүн гарган авах боломжтой.
  • 36. PHANTOM 4 MULTISPECTRAL ДРОН Цахилгаан соронзон долгионы үзэгдэх өнгөний, ойрын нил улаан туяаны мужид хэмжилт хийдэг drone ашиглан ургамлын нормчилсон индекс (NDVI), ургамлын нормчилсон ногоорлын индекс (GNDVI), ургамлын нормчилсон улааны захын индекс (NDRE) бүтээгдэхүүнүүд гарган авч таримлын өсөлт хөгжилтийн үйл явц, хог ургамлын тархалт, таримлын болц, ургац зэргийг тооцоолох мониторинг судалгаа хийх нэн тохиромжтой бөгөөд богино долгионы ойрын нил улаан туяаны мужид хэмжилт хийдэг дрон байвал таримлын чийг хангамжийг илрүүлэх боломжтой. GNDVI ашиглан таримлын ногоорлын түвшин болон хог ургамлыг ялгах боломжтой бөгөөд хог ургамлаа танин ялгаж хог ургамал бүхий хэсэгт хороо цацаж эдийн засаг болон эрүүл ахуйд чиглэсэн арга хэмжээ авч болох бол NDRE ашиглах таримлын стрессд орсон эсэхийг мониторинг хийж илрүүлэх боломжтой бөгөөд таримлын аль хэсгээр бордоо болон чийг дутмаг байгааг илрүүлж ашиглах боломжтой. Харин NDVI таримлын өсөлт хөгжилтийн үе шат, болц болон ургацыг тооцоход ашиглагдаг байна. Дээрх бүр зөвлөмж нь олон улсад дагаж мөрдөгддөг арга зүй болон зайнаас тандан судлалын шинжлэх ухааны үндсэн тулгуур ухагдахуун аргазүй дээр тулгуурлан бичсэн бөгөөд эдгээр технологи нь аль хэдийн өндөр хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр нөлөөгөөр хүн хүч, эдийн засгийн хэмнэлттэй технологи болох “Ухаалаг газар тариалан” нэвтэрч дижитал технологи газар тариаланд нэвтрүүлсэн туршлагаа хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгдэж эхэлж байна.