SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
1
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР
Санамж:
1. Зохиолын хэсгийг анхааралтай уншиж, ойлгоорой.
2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
3. Сонгож авсан үг, өгүүлбэрийг зохиолын хэсгийн утга санаатай холбож ажиглаарай.
4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. /Даалгавар бүр 2 оноотой/
“Бууж мордох хорвоо”
Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа
гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр лүүгээ дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд
манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэж
анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр лүүгээ дурандан суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос
морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах
зуур юу хийж, юу бодож суусныг нь чээжин дотор нь ороод үзсэн юм шиг,
- За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий
тэгж бай. Зүдэг гэдэг юм. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. Гэрийн эзэн гэдэг
чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг
юм... гэж сургажээ.
Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж.
Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгод ширтэж, ухаан бодлоо
холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ.
/С.Дашдооров/
1. Төгөө гэр лүүгээ дуранддаг шалтгаанд үл тохирох нь аль вэ?
A. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу?
B. Хэн хэдийд манайд бууж мордож явна вэ гэдгийг мэдэж байх.
C. Хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов гэдгийг мэдэх.
D. Гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэдгийг ажиглах.
E. Хэн манайд бууж мордож явна вэ гэдгийг харах.
2. Эхийн тодруулсан цогцолбор утгын ямар зүйлчлэлд хамаарах вэ?
A. Хүний B. Адгуусны C. Хүний бүтээсэн
D. Сэтгэхүйн E. Гараг эрхсийн
3. “Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж” -
онцолсон үг эхийн аль үйл явдалтай холбогдохгүй вэ?
A. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа
бодлоо бэлчээж явдаг юм.
B. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм.
C. Зүдэг гэдэг юм.
D. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч
байна уу, үгүй юу гэж анадаг байжээ.
E. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу?
4. Дээрх эхийн сэдвийг илэрхийлсэн хэлцийг олоорой.
A. Эр хүн зоригтой бол чоно чацга алдана B. Эр хүний жаргал эзгүй хээр
C. Эр хүн арван гурван мэхтэй D. Эр нэг бүдэрвэл долоо бүдэрнэ
E. Эр эндэвч эргэж тэгширдэг
5. Эхийн гол санааг илэрхийлэх тулгуур өгүүлбэрийг олоорой.
A. Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн...
B. Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан.
C. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа
бодлоо бэлчээж явдаг юм.
D. Адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр лүүгээ дурандах
дуртай байжээ.
E. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу?
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
2
6. Эхийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.
A. Эргэцүүлэмж B. Хүүрнэмж C. Тайлбарламж
D. Тоочимж E. Тоочимж, тайлбарламж хосолсон
7. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - өгүүлбэрээс гурван бүрэлдэхүүнт цөм бүтцийг
олоорой.
A. Хүн малд явна. B. Эр хүн явна. C. Хүн малыг харна.
D. Хүн холыг харна. E. Малд яваа эр хүн.
8. Утгын зүйлчлэл талаас бусдаасаа өвөрмөц өгүүлбэрийг олоорой.
A. Гэр лүүгээ дурандах B. Малд яваа C. Дөрөө мулталж
D. Бууж мордох E. Яндангаар утаа гарах
9. Ёжилсон өнгө аястай хэсгийг олоорой.
A. Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг.
B. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу?
C. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм.
D. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа
бодлоо бэлчээж явдаг юм
E. Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж.
10. “Орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ” - өгүүлбэрийн өгүүлэхүүнийг захирах төлөвт
хувиргасныг сонгоорой.
A. гээ B.гээсэн үү C. гээсэн дээ D. гээсэн юм E. гээв
11. “Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж” -
өгүүлбэрийг салаалан хувиргасан нь аль вэ?
A. Төгөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж.
B. Төгөө үнэхээрийн их нүүр улайн, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё хэмээн бодсон
гэсэн.
C. Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон нь зөв
байжээ.
D. Төгөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон нь үнэхээрийн их ичсэнийх ажээ.
E. Төгөө их ичиж, үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж.
12. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
A. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь надад сургаж
байж дээ.
B. Зуны дунд сард хангай дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ.
C. Он цаг улирч, ойворгон насны омог дарагдмагц эжийгээ анзаарч харвал санчиг үсэнд нь
цагаан хяруу унаж, сайхан хар нүдний нь гал буурсан байлаа.
D. Хөлд өмссөн гутлууд усан гүзээ болж гүйцээд гишгэх тутам шуухитнан дуугарч, оёдлын
завсраар булингартай ус шүүрнэ.
E. Ухааны минь шандаст хүлэг монгол бичиг минь ээ.
13. “Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо
бэлчээж явдаг юм” – даваа, гүвээ хэмээх үгийг холбон санаагаа лавшруулсан нь аль хэлцтэй
холбоотой вэ?
A. Даварсаар даварсаар давааны орой дээр
B. Алсыг харвал аминд тустай, холыг харвал хожим тустай
C. Давааны цаанаас тархидах, гүвээний цаанаас гүрэмдэх
D. Алсын юмнаас ойрын юм дээр
E. Давах даваанд дайсан учирдаг
14. “Адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс дурандах дуртай байжээ”
- өгүүлбэрийн шууд бус тусагдахуун гишүүнийг олоорой.
A. гэрийн B. бараа C. адуу малд
D. холын E. явж байхдаа
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
3
15. “Чээжин дотор нь ороод үзсэн юм шиг” - гэдэгтэй ойролцоо санаат өгүүлбэрийг олоорой.
A. Догоо авгайн арван хуруу шигээ андахгүй мэдэх Цахиуртын суурин.
B. Аавдаа адуу манахыг заана гэгчээр би чамд зааж сургана гэж юу байх вэ.
C. Энэ золиг сүүлийн үед том том юм яриад, аавын чээж гаргаад байх болжээ.
D. Хамаг юмаа яриад долоон булчирхайгаа тооччихсон.
E. Хүн ардын чээж тэнийгээд, жаран жилийн жаргал эдэлнэ.
16. “Төгөөгийн орон гэрт хоргодомтгой муу зан” – тай дүйх хэсгийг олоорой.
A. Өсөхөд сурсан зан өтлөхөд дагадаг
B. Сурсан юмыг сураар боож болдоггүй
C. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана
D. Эр хүн гэрт төрж хээр үхдэг
E. Муу эр гэрийн мухарт
17. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.
A. Нэрийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
B. Үйлийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
C. Цагийн байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
D. Холимог нийлмэл өгүүлбэр
E. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
18. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - онцолсон өгүүлэхүүнийг яаж хувиргавал байц
гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр болох вэ?
A. яваад B. явсан C. яван D. явахдаа E. явдаг
19. “Нэгэн удаа тийн гэр лүүгээ дурандан суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой
дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах
зуур...” гэсэн хэсэгт морьтой хүнийг ургах мэт гарч ирнэ хэмээн зүйрлэн дүрсэлсэн нь хэр
оновчтой вэ?
A. Монголчууд морьтой хүнийг ургамал ногоотой зүйрлэн дүрсэлдэг уламжлал үгүй учир
оновчгүй байна.
B. Морьтой хүн нь эмэгтэй байсан бол ингэж дүрслэхэд буруудахгүй.
C. Хяр овоон дээрээс дурандаж байсан учраас ирж буй хүн газраас урган гарч ирэх мэт
харагдах дүрслэл нь оновчтой болсон.
D. Монголчуудын ахмадаа хүндэтгэх уламжлалтай холбоотойгоор Ангаагийн ирж буйг наран
ургахтай зүйрлэсэн нь буруу дүрслэл болжээ.
E. Дурангийн тусгалаас хамааран яаж ч харагдаж болох учир заавал ингэж дүрслэх
шаардлагагүй.
20. Тусах, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдал, зэрэгцэх тийн ялгалын нөхцөлтэй үйл
үгийг олоорой.
A. дурандаж B. харж C. дэвэлзэн D. харуулдахаа E. ширтэж
21. Бүгд гурван үе бүхий бүлэг үгийг олоорой.
A. дурандан, харуулдахаа, хоргодомтгой, манайд, хөлсийг
B. дурандаж, үнэхээрийн, морьтой, мулталж, сэврээн
C. дурандах, яндангаар анадаг, чанадыг, тэгэхэд
D. сургажээ, саатах, эргэлдэн, бэлчээхийг, тоононыхоо
E. дэвэлзэн, унааныхаа, хичээн, шанагаа, суусныг
22. “Зүдэг гэдэг юм” - тодруулсан үгийг солин найруулбал аль нь тохиромжтой вэ?
A. Зовлон B. Шившигтэй C. Нүгэл D. Яршигтай E. Зовуурь
23. “Гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм” -
онцолсон үгтэй утга ойролцоо хэсгийг олоорой.
A. байтугай B. биш юм аа гэхэд C. боловч D. эрх биш E. мөн байлаа гэхэд
24. “...Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгод ширтэж, ухаан
бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ” -
тодруулсан холбоосыг тохирох үгээр солин найруулаарай.
A. Тэр үед B. Эсвэл C. Гэтэл D. Харин E. Тийнхүү
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
4
25. Эхийн өгүүлбэрүүдээс найруулгын доод зэрэгт хувиргасныг олоорой.
A. Зүдэг гэдэг юм. B. Төгөө үнэхээрийн их ичиж
C. Уул уулын бараа толгод ширтэж D. Анадаг байжээ.
E. Оромжиндоо хоргодомтгой муу зангаа гээжээ.
26. “Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн” - өгүүлбэрт
ороогүй үгийн аймгийг олоорой.
A. Тооны нэр B. Жинхэнэ нэр C. Үйл үг D. Орон цагийн нэр E. Тэмдэг нэр
27. Чөлөөт бус холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирохыг нөхөөрэй.
Явж байхдаа, санаа бодлоо, холын холд, тогоо шанагаа, саатах зуур, орон гэрт, ..............
A. бэлчээж явдаг B. ухаан бодлоо C. гурван даваа D. адуу мал E. эр хүн
28. “...хошууны тоогоо алдсан гуйлгачдыг цуглуулж авчраад, уяаг нь уртхан уяж, угаадсыг нь
өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу”,
“Та ч гэсэн халуун зунаар хүүхдэд мах өгөөд л. Одоо зоог барихын чинь тоолон хишиг
горьдоно” – өгүүлбэрүүдэд хоол хэмээх үгийг найруулгын зэргээр хувирган бичсэнийг хэрхэн
дүгнэх вэ?
A. Зарим үгсийн найруулгын доод зэргийг хүмүүс мэдэхгүй учир ингэж бичих нь тохиромжгүй.
B. Зөвхөн сонин нийтлэлийн найруулгад хэрэглэдэг тул найруулгын алдаа болно.
C. Үгийн өнгө аяс, өгүүлэгчийн сэтгэл хөдлөлийг бүрэн илэрхийлэхэд дөхөмтэй учир
найруулгын зэргээр бичсэн нь оновчтой.
D. Доромж утгатай үгсээр утга шилжүүлэн дүрслэх нь тохиромжгүй.
E. Судар номын эрхэмсэг дээд найруулгыг зарим хүн ойлгохгүй тул дунд найруулгаар бичих
нь зөв.
29. ”дэвэлзэн” гэдэг үгийн үйлээс үйл үг бүтээх дагаврыг олоорой.
A. –лз B. –л C. –з D. –н E. –лзэ
30. Эхээс сонгосон үгсээс бүтцээр нь зөв задалсныг олоорой.
A. мулт+л+0+0+ж B. унаа+0+ы+аа C. бод+л+оо D. сур+га+жээ E. бэлч+ээ+0+0+ж
31. Хэсэглэн хуваах утгыг үүсгэсэн “-л” дагавартай бүлэг үгийг олоорой.
A. Савлах, уутлах, авдарлах, хайрцаглах B. Мөчлөх, жижиглэх, хөшиглөх, таслах
C. Хургалах, ишиглэх, унагалах, тугаллах D. Зогдорлох, дэллэх, хөөвөрлөх, ноослох
E. Шиллэх, дээвэрлэх, чимэглэх, бүслэх
32. “Сэлэнгэ мөрөн үерлэчихээд яах ч аргаа алдаж явна. Тэгээд нутгийн хүмүүс тантай уулз гэж
зааж өгснөөр ирлээ гээд өвгөнийг юу гэх бол хэмээн амыг нь ширтэв” – өгүүлбэрүүдээс
алдаатай бичсэн нэг үгийг зөв болгон зассаныг олоорой.
A. үерлэчхээд B. нутгын C. таньтай D. өгсөнөөр E. өвөгнийг
33. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг
олоорой.
A. Адтай хурц гялалзаж байсан оддын гэгээ аажим бүдгэрч, тэнгэрийн дорно хаяа ногоовтор
туяанд өвч сүлэгджээ.
B. Бор шувууд хүртэл амьсгаа даран чагнаж байх шиг санагддаг билээ.
C. Цан хүүрэгт дарагдсан бут сөөг санаа даган хөдлөх шиг боллоо.
D. Ус авах гэсэн чинь шаварт зоогдчих гээд арга ядахдаа муу хөгшин ах нь шуудуу ухаж
байна.
E. Бурхны ажил залбирдаг хүмүүсээр хийгддэг.
34. “Хонгорзул арван долоохон настай байжээ” - онцолсон баймж бүтээврийн утгатай хамгийн
ойр хэсэг аль нь вэ?
A. Нар оройхон болж газар тэнгэрийн савслагад утаа манан суунаглах ажээ.
B. Дахиад дөрөв тавхан тойрог үлдээд байтал Молом өвгөн шинжгүй зан гаргалаа.
C. Балжийн хөвөөнд шинэхэн барьсан өвсөн урцны үүдэнд үе тэнгийн дөрвөн өвгөн бургасан
тор сүлжин хүүрнэлдэж суув.
D. Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширчээ.
E. Угаасан ус, ундалсан голынхоо дөлгөөхөн урсгал дээр тааваараа хөвж явна гэдэг бүр ч их
жаргал.
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
5
35. Утга төгс өгүүлбэр бүтээхэд цэгийн оронд аль бүтээврүүд дарааллаараа тохирох вэ?
“Хасаг тэрэг... хяхна... тутам Лувсангийн сэтгэл уйтгарла... , хүрэн шарын хашигна... бүр
түүний уур хүрнэ”
A. –ий, -даг, -ж, -саар B. –ий, -х, -ж, -х C.–д, -х, -ж, -даг
D. –ээс, -х, -ж, -х E. –ээр, -х, -н, -х
36. Зөв бичсэн хэсгийг олоорой.
A B C D E
37. Цэгийн оронд цагт нэрийн тохирох дагаврыг дарааллаар нь нөхөж, зүйр цэцэн үг бүтээгээрэй.
A B C D E
…
…
…
…
38. “Монголын нууц товчоо” зохиолд Чингис хаан:
“...Бас Найман улсыг
Үгээр үхтэл сүрдүүлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хүргэсэн билээ...” хэмээн хэнд хандаж өгүүлдэг вэ?
А. Ван хан B. Даридай C. Алтан, Хучар D. Жамуха E. Боорчи
39. “Монголын нууц товчоо” зохиолын:
“Уураа даран ядах
Омогт арслан мэт
Амьдыг залгих
Аюулт мангас мэт” - хэсэгт ямар дүрслэх хэрэглүүр илэрч байна вэ?
A. Ихэсгэсэн зүйрлэл B. Тойруулал C. Хүншүүлэл
D. Ёгтлол E. Төлөөлөл
40. Дараах зохиолуудын хэсгийг нэртэй нь харгалзуулаарай.
1. Шийдээд ирсэн гаминг
Ширмэн бөмбөгөөр сөнөөв
a. Д.Нацагдорж “Шувуун саарал”
өгүүллэг
2. Хурдан морь яралзан ирэх эр хүний бахдал.
b. Ц.Дамдинсүрэн “Гологдсон
хүүхэн” тууж
3. Эртний сайхан ерөөлөөр
Энэ Монгол оронд
Эрхт гэгээн засгийн туяа
Эдүгээ үед гэрэлтээд ирэв
c. С.Буяннэмэх “Харанхуй засаг”
жүжиг
4. Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа
d. “Шивээ хиагт” дууны шүлэг
5. Баян Болдын нас нь дөчөөд, толгой нь халзан, гэдэс
нь бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв
боловч заль их бололтой.
e. Б.Лхагвасүрэн “Үр могой” домог
дууль
A. 1d2a3b4c5e B. 1d2a3c4e5b C. 1a2d3b4e5c D. 1b2d3a4e5c E. 1c2a3b4e5d
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B
6
ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР
Санамж:
1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой.
2.1 Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай.
a. Дайрч ирсэн даян хүлэг 1. Дайралцаа үг
Давхиж гарсан хангайн буга
b. Хул азарга 2. Оньсого
Хун цэнгийн дуутай
c. Зээрэн дээлтэй дүүгээ би чинь 3. Тоглоом наадмын үг
Зэрвэс хараад намначихлаа
d. Ханхай тэргээр 4. Морины цол
Хацар дунд нь халуун шаг
e. Дааган морийг унаад 5. Ардын дуу
Даваа давж чадах уу даа
2.2 “Бууж мордох хорвоо” зохиолын хэсгээс авсан дараах үгсийн утгын тайлбарыг зөв
харгалзуулаарай.
a. Даваа 1. Өндөр уул нурууны дээд ирмэг хянга
b. Гүвээ 2. Цаад, цаана
c. Хяр
3. Зам хөндөлсөх өндөр агаад бартаа бүхий нуруу
газар
d. Анах 4. Уртлаг, намхан нуруу газар
e. Чанад 5. Сэрэмжлэх, болгоомжлох, цэнэх
2.3 Зөвийг нь олж харгалзуулаарай.
1 2 3 4 5
a
Гийгүүлэгчээр төгссөн үгэнд
урт эгшгээр эхэлсэн залгавар
залгахад эцсийн гийгүүлэгчийн
өмнөх балархай эгшиг
үүрэггүй болж гээгдэх үг
самбар+
аас
хослол+
оос
эхлэл+
ээс
өнцөг+
өөс
хэвлэл+
ээс
b
Тусгаарлах үүргээр орсон “ь”-
тэй үг
ярья урья хорьё хэлье ахья
c Зөөлний тэмдэг “и” болох үг харь+ж холь+ж захь+ж тавь+ж шуугь+ж
d Эр үгэнд “-ы” бичих үг харц шавж навч багш нутаг
e
Үйлийн болзох тийн ялгалын
“-вал4
” нөхцөлөөр хувилах үг
ав- ол- сав- хуул- хас-
2.4 Хэрэглээний бичвэрийг жишээтэй нь харгалзуулаарай.
a. Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун
шигтгээт хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бүтээж,
Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.
1. Гурван үеийн
намтар
b. Миний эцгийн эцэг С.Раш одоогийн Дундговь аймгийн
Дэлгэрхангай сумын нутагт төрсөн.
2. Захидал
c. Миний хүсэлтийг харгалзан үзэж, сургуульдаа элсүүлэн
суралцуулна уу?
3. Тодорхойлолт
d. Эрхэм хүндэт сайд таны амар амгаланг эрье. 4. Зарлиг
e. М.Эрдэнэ-Очир нь байгалийн ухааны хичээл сонирхож, сонгон
суралцдаг.
5. Өргөдөл
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн даалгавар
Хувилбар B
7

More Related Content

What's hot

800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1haliuk74
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1handmaa
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3haliuk74
 
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишигerka11
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбарAltantuya33
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестschool14
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгаварAmarjargal_se
 

What's hot (19)

Mon9 1
Mon9 1Mon9 1
Mon9 1
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар А by byambaa avirmed
 
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
 
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Б by byambaa avirmed
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар С by byambaa avirmed
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3
 
Mongolian
MongolianMongolian
Mongolian
 
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed800.mn   2013 mongolian language c by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
test shuuTest 2
test shuuTest 2test shuuTest 2
test shuuTest 2
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбар
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар9р анги жишиг даалгавар
9р анги жишиг даалгавар
 
Soril5
Soril5Soril5
Soril5
 

Similar to 800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed

11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишигerka11
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестOrkhonoo
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тестUzayaa
 
монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8Oyuhai1127
 
7 р анги шалгалт
7 р анги шалгалт7 р анги шалгалт
7 р анги шалгалтMyagmartsetseg
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongolmuuduu
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
шалгалтын асуулт
шалгалтын асуулт шалгалтын асуулт
шалгалтын асуулт bilegt53
 
шалгалтын асуулт
шалгалтын асуулт шалгалтын асуулт
шалгалтын асуулт bilegt53
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogtdj_d585
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар Douyntegsh92
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар Douyntegsh92
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3batuur
 
Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4batuur
 

Similar to 800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed (19)

Mongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuudMongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuud
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
монгол хэл 8
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8
 
гэрийн даалгавар 3
гэрийн даалгавар 3гэрийн даалгавар 3
гэрийн даалгавар 3
 
7 р анги шалгалт
7 р анги шалгалт7 р анги шалгалт
7 р анги шалгалт
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongol
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
шалгалтын асуулт
шалгалтын асуулт шалгалтын асуулт
шалгалтын асуулт
 
шалгалтын асуулт
шалгалтын асуулт шалгалтын асуулт
шалгалтын асуулт
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogt
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3
 
Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4
 

More from Бямбаа Авирмэд

More from Бямбаа Авирмэд (20)

Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdfAnglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
 
800.mn 2014 physics d by byambaa avirmed
800.mn   2014 physics d by byambaa avirmed800.mn   2014 physics d by byambaa avirmed
800.mn 2014 physics d by byambaa avirmed
 
800.mn 2014 physics c by byambaa avirmed
800.mn   2014 physics c by byambaa avirmed800.mn   2014 physics c by byambaa avirmed
800.mn 2014 physics c by byambaa avirmed
 
800.mn 2014 physics b by byambaa avirmed
800.mn   2014 physics b by byambaa avirmed800.mn   2014 physics b by byambaa avirmed
800.mn 2014 physics b by byambaa avirmed
 
800.mn 2014 physics a by byambaa avirmed
800.mn   2014 physics a by byambaa avirmed800.mn   2014 physics a by byambaa avirmed
800.mn 2014 physics a by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
800.mn   2014 social studies d  by byambaa avirmed800.mn   2014 social studies d  by byambaa avirmed
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
800.mn   2014 social studies c by byambaa avirmed800.mn   2014 social studies c by byambaa avirmed
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
800.mn   2014 social studies b by byambaa avirmed800.mn   2014 social studies b by byambaa avirmed
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
800.mn   2014 social studies a by byambaa avirmed800.mn   2014 social studies a by byambaa avirmed
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
800.mn   2014 mathematics d by byambaa avirmed800.mn   2014 mathematics d by byambaa avirmed
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
800.mn   2014 mathematics c by byambaa avirmed800.mn   2014 mathematics c by byambaa avirmed
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
800.mn   2014 mathematics b by byambaa avirmed800.mn   2014 mathematics b by byambaa avirmed
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
800.mn   2014 mathematics a by byambaa avirmed800.mn   2014 mathematics a by byambaa avirmed
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
 
800.mn 2014 geography d by byambaa avirmed
800.mn   2014 geography d by byambaa avirmed800.mn   2014 geography d by byambaa avirmed
800.mn 2014 geography d by byambaa avirmed
 
800.mn 2014 geography c by byambaa avirmed
800.mn   2014 geography c by byambaa avirmed800.mn   2014 geography c by byambaa avirmed
800.mn 2014 geography c by byambaa avirmed
 
800.mn 2014 geography b by byambaa avirmed
800.mn   2014 geography b by byambaa avirmed800.mn   2014 geography b by byambaa avirmed
800.mn 2014 geography b by byambaa avirmed
 
800.mn 2014 geography a by byambaa avirmed
800.mn   2014 geography a by byambaa avirmed800.mn   2014 geography a by byambaa avirmed
800.mn 2014 geography a by byambaa avirmed
 
800.mn 2014 english b by byambaa avirmed
800.mn   2014 english b by byambaa avirmed800.mn   2014 english b by byambaa avirmed
800.mn 2014 english b by byambaa avirmed
 
800.mn 2014 english a by byambaa avirmed
800.mn   2014 english a by byambaa avirmed800.mn   2014 english a by byambaa avirmed
800.mn 2014 english a by byambaa avirmed
 

800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed

  • 1. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: 1. Зохиолын хэсгийг анхааралтай уншиж, ойлгоорой. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Сонгож авсан үг, өгүүлбэрийг зохиолын хэсгийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. /Даалгавар бүр 2 оноотой/ “Бууж мордох хорвоо” Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр лүүгээ дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр лүүгээ дурандан суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь чээжин дотор нь ороод үзсэн юм шиг, - За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж бай. Зүдэг гэдэг юм. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм... гэж сургажээ. Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгод ширтэж, ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. /С.Дашдооров/ 1. Төгөө гэр лүүгээ дуранддаг шалтгаанд үл тохирох нь аль вэ? A. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? B. Хэн хэдийд манайд бууж мордож явна вэ гэдгийг мэдэж байх. C. Хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов гэдгийг мэдэх. D. Гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэдгийг ажиглах. E. Хэн манайд бууж мордож явна вэ гэдгийг харах. 2. Эхийн тодруулсан цогцолбор утгын ямар зүйлчлэлд хамаарах вэ? A. Хүний B. Адгуусны C. Хүний бүтээсэн D. Сэтгэхүйн E. Гараг эрхсийн 3. “Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж” - онцолсон үг эхийн аль үйл явдалтай холбогдохгүй вэ? A. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм. B. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. C. Зүдэг гэдэг юм. D. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэж анадаг байжээ. E. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? 4. Дээрх эхийн сэдвийг илэрхийлсэн хэлцийг олоорой. A. Эр хүн зоригтой бол чоно чацга алдана B. Эр хүний жаргал эзгүй хээр C. Эр хүн арван гурван мэхтэй D. Эр нэг бүдэрвэл долоо бүдэрнэ E. Эр эндэвч эргэж тэгширдэг 5. Эхийн гол санааг илэрхийлэх тулгуур өгүүлбэрийг олоорой. A. Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн... B. Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан. C. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм. D. Адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр лүүгээ дурандах дуртай байжээ. E. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу?
  • 2. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 2 6. Эхийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой. A. Эргэцүүлэмж B. Хүүрнэмж C. Тайлбарламж D. Тоочимж E. Тоочимж, тайлбарламж хосолсон 7. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - өгүүлбэрээс гурван бүрэлдэхүүнт цөм бүтцийг олоорой. A. Хүн малд явна. B. Эр хүн явна. C. Хүн малыг харна. D. Хүн холыг харна. E. Малд яваа эр хүн. 8. Утгын зүйлчлэл талаас бусдаасаа өвөрмөц өгүүлбэрийг олоорой. A. Гэр лүүгээ дурандах B. Малд яваа C. Дөрөө мулталж D. Бууж мордох E. Яндангаар утаа гарах 9. Ёжилсон өнгө аястай хэсгийг олоорой. A. Төгөө, баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг. B. За хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? C. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. D. Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм E. Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж. 10. “Орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ” - өгүүлбэрийн өгүүлэхүүнийг захирах төлөвт хувиргасныг сонгоорой. A. гээ B.гээсэн үү C. гээсэн дээ D. гээсэн юм E. гээв 11. “Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж” - өгүүлбэрийг салаалан хувиргасан нь аль вэ? A. Төгөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж. B. Төгөө үнэхээрийн их нүүр улайн, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё хэмээн бодсон гэсэн. C. Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон нь зөв байжээ. D. Төгөө үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон нь үнэхээрийн их ичсэнийх ажээ. E. Төгөө их ичиж, үүнээс хойш ингэж суухаа больё гэж бодсон аж. 12. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой. A. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь надад сургаж байж дээ. B. Зуны дунд сард хангай дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ. C. Он цаг улирч, ойворгон насны омог дарагдмагц эжийгээ анзаарч харвал санчиг үсэнд нь цагаан хяруу унаж, сайхан хар нүдний нь гал буурсан байлаа. D. Хөлд өмссөн гутлууд усан гүзээ болж гүйцээд гишгэх тутам шуухитнан дуугарч, оёдлын завсраар булингартай ус шүүрнэ. E. Ухааны минь шандаст хүлэг монгол бичиг минь ээ. 13. “Гэрийн эзэн гэдэг чинь гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм” – даваа, гүвээ хэмээх үгийг холбон санаагаа лавшруулсан нь аль хэлцтэй холбоотой вэ? A. Даварсаар даварсаар давааны орой дээр B. Алсыг харвал аминд тустай, холыг харвал хожим тустай C. Давааны цаанаас тархидах, гүвээний цаанаас гүрэмдэх D. Алсын юмнаас ойрын юм дээр E. Давах даваанд дайсан учирдаг 14. “Адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс дурандах дуртай байжээ” - өгүүлбэрийн шууд бус тусагдахуун гишүүнийг олоорой. A. гэрийн B. бараа C. адуу малд D. холын E. явж байхдаа
  • 3. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 3 15. “Чээжин дотор нь ороод үзсэн юм шиг” - гэдэгтэй ойролцоо санаат өгүүлбэрийг олоорой. A. Догоо авгайн арван хуруу шигээ андахгүй мэдэх Цахиуртын суурин. B. Аавдаа адуу манахыг заана гэгчээр би чамд зааж сургана гэж юу байх вэ. C. Энэ золиг сүүлийн үед том том юм яриад, аавын чээж гаргаад байх болжээ. D. Хамаг юмаа яриад долоон булчирхайгаа тооччихсон. E. Хүн ардын чээж тэнийгээд, жаран жилийн жаргал эдэлнэ. 16. “Төгөөгийн орон гэрт хоргодомтгой муу зан” – тай дүйх хэсгийг олоорой. A. Өсөхөд сурсан зан өтлөхөд дагадаг B. Сурсан юмыг сураар боож болдоггүй C. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана D. Эр хүн гэрт төрж хээр үхдэг E. Муу эр гэрийн мухарт 17. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой. A. Нэрийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр B. Үйлийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр C. Цагийн байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр D. Холимог нийлмэл өгүүлбэр E. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр 18. “Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм” - онцолсон өгүүлэхүүнийг яаж хувиргавал байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр болох вэ? A. яваад B. явсан C. яван D. явахдаа E. явдаг 19. “Нэгэн удаа тийн гэр лүүгээ дурандан суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах зуур...” гэсэн хэсэгт морьтой хүнийг ургах мэт гарч ирнэ хэмээн зүйрлэн дүрсэлсэн нь хэр оновчтой вэ? A. Монголчууд морьтой хүнийг ургамал ногоотой зүйрлэн дүрсэлдэг уламжлал үгүй учир оновчгүй байна. B. Морьтой хүн нь эмэгтэй байсан бол ингэж дүрслэхэд буруудахгүй. C. Хяр овоон дээрээс дурандаж байсан учраас ирж буй хүн газраас урган гарч ирэх мэт харагдах дүрслэл нь оновчтой болсон. D. Монголчуудын ахмадаа хүндэтгэх уламжлалтай холбоотойгоор Ангаагийн ирж буйг наран ургахтай зүйрлэсэн нь буруу дүрслэл болжээ. E. Дурангийн тусгалаас хамааран яаж ч харагдаж болох учир заавал ингэж дүрслэх шаардлагагүй. 20. Тусах, үүсмэл, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдал, зэрэгцэх тийн ялгалын нөхцөлтэй үйл үгийг олоорой. A. дурандаж B. харж C. дэвэлзэн D. харуулдахаа E. ширтэж 21. Бүгд гурван үе бүхий бүлэг үгийг олоорой. A. дурандан, харуулдахаа, хоргодомтгой, манайд, хөлсийг B. дурандаж, үнэхээрийн, морьтой, мулталж, сэврээн C. дурандах, яндангаар анадаг, чанадыг, тэгэхэд D. сургажээ, саатах, эргэлдэн, бэлчээхийг, тоононыхоо E. дэвэлзэн, унааныхаа, хичээн, шанагаа, суусныг 22. “Зүдэг гэдэг юм” - тодруулсан үгийг солин найруулбал аль нь тохиромжтой вэ? A. Зовлон B. Шившигтэй C. Нүгэл D. Яршигтай E. Зовуурь 23. “Гурван даваан чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм” - онцолсон үгтэй утга ойролцоо хэсгийг олоорой. A. байтугай B. биш юм аа гэхэд C. боловч D. эрх биш E. мөн байлаа гэхэд 24. “...Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгод ширтэж, ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ” - тодруулсан холбоосыг тохирох үгээр солин найруулаарай. A. Тэр үед B. Эсвэл C. Гэтэл D. Харин E. Тийнхүү
  • 4. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 4 25. Эхийн өгүүлбэрүүдээс найруулгын доод зэрэгт хувиргасныг олоорой. A. Зүдэг гэдэг юм. B. Төгөө үнэхээрийн их ичиж C. Уул уулын бараа толгод ширтэж D. Анадаг байжээ. E. Оромжиндоо хоргодомтгой муу зангаа гээжээ. 26. “Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн” - өгүүлбэрт ороогүй үгийн аймгийг олоорой. A. Тооны нэр B. Жинхэнэ нэр C. Үйл үг D. Орон цагийн нэр E. Тэмдэг нэр 27. Чөлөөт бус холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирохыг нөхөөрэй. Явж байхдаа, санаа бодлоо, холын холд, тогоо шанагаа, саатах зуур, орон гэрт, .............. A. бэлчээж явдаг B. ухаан бодлоо C. гурван даваа D. адуу мал E. эр хүн 28. “...хошууны тоогоо алдсан гуйлгачдыг цуглуулж авчраад, уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу”, “Та ч гэсэн халуун зунаар хүүхдэд мах өгөөд л. Одоо зоог барихын чинь тоолон хишиг горьдоно” – өгүүлбэрүүдэд хоол хэмээх үгийг найруулгын зэргээр хувирган бичсэнийг хэрхэн дүгнэх вэ? A. Зарим үгсийн найруулгын доод зэргийг хүмүүс мэдэхгүй учир ингэж бичих нь тохиромжгүй. B. Зөвхөн сонин нийтлэлийн найруулгад хэрэглэдэг тул найруулгын алдаа болно. C. Үгийн өнгө аяс, өгүүлэгчийн сэтгэл хөдлөлийг бүрэн илэрхийлэхэд дөхөмтэй учир найруулгын зэргээр бичсэн нь оновчтой. D. Доромж утгатай үгсээр утга шилжүүлэн дүрслэх нь тохиромжгүй. E. Судар номын эрхэмсэг дээд найруулгыг зарим хүн ойлгохгүй тул дунд найруулгаар бичих нь зөв. 29. ”дэвэлзэн” гэдэг үгийн үйлээс үйл үг бүтээх дагаврыг олоорой. A. –лз B. –л C. –з D. –н E. –лзэ 30. Эхээс сонгосон үгсээс бүтцээр нь зөв задалсныг олоорой. A. мулт+л+0+0+ж B. унаа+0+ы+аа C. бод+л+оо D. сур+га+жээ E. бэлч+ээ+0+0+ж 31. Хэсэглэн хуваах утгыг үүсгэсэн “-л” дагавартай бүлэг үгийг олоорой. A. Савлах, уутлах, авдарлах, хайрцаглах B. Мөчлөх, жижиглэх, хөшиглөх, таслах C. Хургалах, ишиглэх, унагалах, тугаллах D. Зогдорлох, дэллэх, хөөвөрлөх, ноослох E. Шиллэх, дээвэрлэх, чимэглэх, бүслэх 32. “Сэлэнгэ мөрөн үерлэчихээд яах ч аргаа алдаж явна. Тэгээд нутгийн хүмүүс тантай уулз гэж зааж өгснөөр ирлээ гээд өвгөнийг юу гэх бол хэмээн амыг нь ширтэв” – өгүүлбэрүүдээс алдаатай бичсэн нэг үгийг зөв болгон зассаныг олоорой. A. үерлэчхээд B. нутгын C. таньтай D. өгсөнөөр E. өвөгнийг 33. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг олоорой. A. Адтай хурц гялалзаж байсан оддын гэгээ аажим бүдгэрч, тэнгэрийн дорно хаяа ногоовтор туяанд өвч сүлэгджээ. B. Бор шувууд хүртэл амьсгаа даран чагнаж байх шиг санагддаг билээ. C. Цан хүүрэгт дарагдсан бут сөөг санаа даган хөдлөх шиг боллоо. D. Ус авах гэсэн чинь шаварт зоогдчих гээд арга ядахдаа муу хөгшин ах нь шуудуу ухаж байна. E. Бурхны ажил залбирдаг хүмүүсээр хийгддэг. 34. “Хонгорзул арван долоохон настай байжээ” - онцолсон баймж бүтээврийн утгатай хамгийн ойр хэсэг аль нь вэ? A. Нар оройхон болж газар тэнгэрийн савслагад утаа манан суунаглах ажээ. B. Дахиад дөрөв тавхан тойрог үлдээд байтал Молом өвгөн шинжгүй зан гаргалаа. C. Балжийн хөвөөнд шинэхэн барьсан өвсөн урцны үүдэнд үе тэнгийн дөрвөн өвгөн бургасан тор сүлжин хүүрнэлдэж суув. D. Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширчээ. E. Угаасан ус, ундалсан голынхоо дөлгөөхөн урсгал дээр тааваараа хөвж явна гэдэг бүр ч их жаргал.
  • 5. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 5 35. Утга төгс өгүүлбэр бүтээхэд цэгийн оронд аль бүтээврүүд дарааллаараа тохирох вэ? “Хасаг тэрэг... хяхна... тутам Лувсангийн сэтгэл уйтгарла... , хүрэн шарын хашигна... бүр түүний уур хүрнэ” A. –ий, -даг, -ж, -саар B. –ий, -х, -ж, -х C.–д, -х, -ж, -даг D. –ээс, -х, -ж, -х E. –ээр, -х, -н, -х 36. Зөв бичсэн хэсгийг олоорой. A B C D E 37. Цэгийн оронд цагт нэрийн тохирох дагаврыг дарааллаар нь нөхөж, зүйр цэцэн үг бүтээгээрэй. A B C D E … … … … 38. “Монголын нууц товчоо” зохиолд Чингис хаан: “...Бас Найман улсыг Үгээр үхтэл сүрдүүлж Амаар айтал сандаргаж Аливаа байдлыг мэдэгдэж Ач тус хүргэсэн билээ...” хэмээн хэнд хандаж өгүүлдэг вэ? А. Ван хан B. Даридай C. Алтан, Хучар D. Жамуха E. Боорчи 39. “Монголын нууц товчоо” зохиолын: “Уураа даран ядах Омогт арслан мэт Амьдыг залгих Аюулт мангас мэт” - хэсэгт ямар дүрслэх хэрэглүүр илэрч байна вэ? A. Ихэсгэсэн зүйрлэл B. Тойруулал C. Хүншүүлэл D. Ёгтлол E. Төлөөлөл 40. Дараах зохиолуудын хэсгийг нэртэй нь харгалзуулаарай. 1. Шийдээд ирсэн гаминг Ширмэн бөмбөгөөр сөнөөв a. Д.Нацагдорж “Шувуун саарал” өгүүллэг 2. Хурдан морь яралзан ирэх эр хүний бахдал. b. Ц.Дамдинсүрэн “Гологдсон хүүхэн” тууж 3. Эртний сайхан ерөөлөөр Энэ Монгол оронд Эрхт гэгээн засгийн туяа Эдүгээ үед гэрэлтээд ирэв c. С.Буяннэмэх “Харанхуй засаг” жүжиг 4. Өсгөөд өгчихсөн байхад Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа d. “Шивээ хиагт” дууны шүлэг 5. Баян Болдын нас нь дөчөөд, толгой нь халзан, гэдэс нь бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв боловч заль их бололтой. e. Б.Лхагвасүрэн “Үр могой” домог дууль A. 1d2a3b4c5e B. 1d2a3c4e5b C. 1a2d3b4e5c D. 1b2d3a4e5c E. 1c2a3b4e5d
  • 6. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 6 ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй. 2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой. 2.1 Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай. a. Дайрч ирсэн даян хүлэг 1. Дайралцаа үг Давхиж гарсан хангайн буга b. Хул азарга 2. Оньсого Хун цэнгийн дуутай c. Зээрэн дээлтэй дүүгээ би чинь 3. Тоглоом наадмын үг Зэрвэс хараад намначихлаа d. Ханхай тэргээр 4. Морины цол Хацар дунд нь халуун шаг e. Дааган морийг унаад 5. Ардын дуу Даваа давж чадах уу даа 2.2 “Бууж мордох хорвоо” зохиолын хэсгээс авсан дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулаарай. a. Даваа 1. Өндөр уул нурууны дээд ирмэг хянга b. Гүвээ 2. Цаад, цаана c. Хяр 3. Зам хөндөлсөх өндөр агаад бартаа бүхий нуруу газар d. Анах 4. Уртлаг, намхан нуруу газар e. Чанад 5. Сэрэмжлэх, болгоомжлох, цэнэх 2.3 Зөвийг нь олж харгалзуулаарай. 1 2 3 4 5 a Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг үүрэггүй болж гээгдэх үг самбар+ аас хослол+ оос эхлэл+ ээс өнцөг+ өөс хэвлэл+ ээс b Тусгаарлах үүргээр орсон “ь”- тэй үг ярья урья хорьё хэлье ахья c Зөөлний тэмдэг “и” болох үг харь+ж холь+ж захь+ж тавь+ж шуугь+ж d Эр үгэнд “-ы” бичих үг харц шавж навч багш нутаг e Үйлийн болзох тийн ялгалын “-вал4 ” нөхцөлөөр хувилах үг ав- ол- сав- хуул- хас- 2.4 Хэрэглээний бичвэрийг жишээтэй нь харгалзуулаарай. a. Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бүтээж, Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай. 1. Гурван үеийн намтар b. Миний эцгийн эцэг С.Раш одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн. 2. Захидал c. Миний хүсэлтийг харгалзан үзэж, сургуульдаа элсүүлэн суралцуулна уу? 3. Тодорхойлолт d. Эрхэм хүндэт сайд таны амар амгаланг эрье. 4. Зарлиг e. М.Эрдэнэ-Очир нь байгалийн ухааны хичээл сонирхож, сонгон суралцдаг. 5. Өргөдөл
  • 7. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн даалгавар Хувилбар B 7