More Related Content
Similar to гэрийн даалгавар3
Similar to гэрийн даалгавар3 (20)
гэрийн даалгавар3
- 1. Монгол хэлний гэрийн даалгавар
Хувилбар А-3
Санамж: 1. Эхтэй холбоотой даалгаврыг ажиллахдаа эхийг анхааралтай уншиж
ойлгоорой.
2. Сонгох даалгаврын зөвхөн нэгийг сонгоорой.
Сарьсан багваахай
Жигүүртэн, араатан хоёр хэрэлдэхэд сарьсан багваахай ямагт тэднээс хол зогсоно.
Хэрэв жигүүртэн дийлбэл тэр жигүүртэн шувуудын сүрэгт нисэн ирж “Би угаасаа шувуу”
гэдэг байжээ. Хэрэв араатан дийлбэл сарьсан багваахай араатны сүрэгт нисэн ирж “ Би
уулаасаа дөрвөн хөлтэй амьтан ” гэдэг байжээ. Гэтэл удалгүй араатан жигүүртэн хоёр
найрамдахад түүнийг хөөжээ. Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж,
шөнө нисдэг болжээ. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэгчийн
үлгэр энэ болой.
1. Сарьсан багваахай араатны сүрэг дийлбэл хэрхдэг вэ?
А. Жигүүртний сүрэгт ирж хов зөөдөг байв
B. Би угаасаа дөрвөн хөлтэй амьтан гэдэг байв
C. Араатнууд минь ээ эв найрамдалтай байя гэдэг байв
D. Би угаасаа шувуу учраас энд байх хэрэггүй гэдэг байв
2. Сарьсан багваахай юунаас болж хөөгдсөн бэ?
А. хэрэлдсэнээс B. унтсанаас
C. урваснаас D. холдсоноос
3. Эхийн тулгуур үгийг зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
А.жигүүртний сүрэг, араатны сүрэг, найрамдал, сарьсан багваахай, санаа муу
B. дийлэх, сарьсан багваахай, ичээд, хатна, үлгэр
C. би, сарьсан багваахай, шувуу, дөрвөн хөлтөн, найрамдах, үлгэр
D. тэднээс хол, тэр жигүүртэн, араатны сүрэг, тэр цаг, санаа муу, нар
4. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.
А.Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах
B. Сайн санааны үзүүрт тос
C. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон
D. Өглөөний инээд үдшийн ханиад
5. Эхийн хэв маягийг олоорой
А. Эргэцүүлэмж B. Тайлбарламж
C. Хүүрнэмж D. Тоочимж
6. “Тэр цагаас хойш сарьсан багваахай ичээд өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ”
өгүүлбэрийн онцолсон үгээр үйл явдлын аль цагийг төлөөлж байна вэ?
- 2. А.шувуудын сүрэг хэрэлдэх үед
B. араатны сүрэг хэрэлдэх үед
C. араатан жигүүртэн хоёр найрамдах үед
D. өдөр нуугддаг цагт
7. “Өдөр нуугдаж, шөнө нисдэг болжээ ” гэсэн өгүүлбэр нь утгаараа:
А. Ойролцоо утгатай C. Төсөө утгатай
B. Эсрэг утгатай D. Зүйлчилсэн утгатай
8. “Жигүүртэн, араатан хоёр хэрэлдэхэд сарьсан багваахай ямагт тэднээс хол
зогсоно” өгүүлбэрийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийг олоорой.
А. жигүүртэн B. Ямагт C. араатан D. сарьсан багваахай
9. “ Хоёр хүний хооронд хов зөөж явдаг” – гэсэн өгүүлбэрт санаагаараа тохирох
хэлцийг олоорой.
А.Хоёр хүн эвгүй бол шавар хэрэм мэт хэврэг
B. Хоёрын хооронд гурвын дунд
C. Эр эмийн хооронд илжиг жороолох
D. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй
10. Дэлгэрэнгүй өгүүлбэрийг олоорой.
А. Ах сургаал хэлэв C. Цэцгээр чимлээ
B. Адуу малаа өсгөв D. Аав явлаа
11. Ажиглаад хүүрнэх өгүүлбэрийг олоорой.
А. Битгий саад болоод байгаарай
B. Хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ
C. Хоёулаа хурдан шиг явах уу
D.Энд ил гал гаргаж болохгүй
12. Ертөнцийн гурвыг нөхөж зөв харгалзуулаарай.
А. Өндөр тэнгэр ............................. давхрагатай 1. цасан
B. Өвсөн дэлхий ............................. давхрагатай 2. мөсөн
C. Өргөн далай ................................ давхрагатай 3. үүлэн
А. a-2, b-1, c-3 B. a-1, b-2, c-3 C. a-2, b-3, c-1 D. a-3, b-1, c-2
13. Нэрийн холбоо үгийг олоорой.
А. ганзага мялаах C. түр хүлээ
B. үлээсэн шаар D. морио уя
14. Өөр утгын зүйлчлэлд хамаарах үгийг олоорой.
А. цаас B. дэвтэр C. сурагч D. үзэг
- 3. 15. “ь”-ийн дараа заримдаг гийгүүлэгч залгавал “и” болох үгийг олоорой.
А. зорь B. сахь C. хорь D. ань
16. “Алдаатай оноотой насний ариун нандин үеэрхэл минь” – өгүүлбэрт алдаатай
үг хэд байна вэ?
А. 2 / үеэрхэл, насний/ C. 1 / насний /
B. 3 / үеэрхэл, насний, ариун / D. Алдаатай үг байхгүй
17. Доромж үг аль нь вэ?
А. ажнай B. морь C. адсага D. адуу
18. “ холуур ” гэсэн үгийн ойролцоо утгат үгийг олоорой.
А. алсуур B. ойроор C. наагуур D. энүүхнээр
19. Тэмээнд 12 жилийн шинж байдгийг зөв харгалзуулаарай.
А. Хулгана 1. гэдэстэй
B. Үхэр 2. тавагтай
C. Бар 3. хамартай
D. Туулай 4. биетэй
Е. Луу 5. чихтэй
20. Утгатай нь зөв харгалзуулаарай.
А. нэгхэн 1. чамласан
B. нэжгээд 2. нэг болгох
C. нэгэнт 3. нэг удаа
D. нэг мөсөн 4. нэгээр таслах
Е. нэгтгэх 5. тус бүр